МЗХ-ны танилцуулга - 2014.9.16

Preview:

Citation preview

• 2013 онд залуучуудын оролцоог нийгмийн бүхий л түвшинд дэмжих зорилгоор “ЗАЛУУСАА ОРОЛЦЪЁ” уриан дор ажилласан.

• 2014 оныг “ЗАЛУУСАА НЭГДЬЕ” уриан дор үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлон идэвхитэй ажиллаж байна.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

Өнөөдөр

• Тулгамдаж буй асуудлууд• Гарах арга зам, гарц• Санаачилга• Оролцоо• Хүлээгдэж буй үр дүн

Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит үр дүнтэй ажлуудыг санаачилан хэрэгжүүлж, Монгол улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг байгуулан ажиллаж байна.

2013 онд Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

2 сар

• Залуучууд сүүлийн 20, 30 жил тасарсан малчдад “Жишиг өвөлжөө” барих ажлыг эхлүүлсэн.

• Бүтээн байгуулалтанд гар бие оролцсон залуус ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч ажил хийвэл ам тосдох ухаанд суралцлаа.

Чөлөөт цагаараа ажил хийж орлого олох, мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлэх зорилготой, сонирхолтой залуучуудыг ажил олгогч байгууллагын захиалгын дагуу “ЦАГИЙН АЖИЛ”-д зуучлах боломжийг бүрдүүлж байна. WWW.MYJOB.MN сайтыг ашиглалтанд оруулснаараа өдөрт 10-20 залууг ажилд зуучлах биш, өдөрт 100-гаар нь ажилтай болгох суурь нөхцлийг бүрдүүлж чадлаа.

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2014 онд илүү өргөжүүлж зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Энэ жил залуучуудын хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд тус хөтөлбөрт 10,000 залуусыг хамруулах болсноо Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлсэн юм.

Монгол Улсын хөдөлгөгч хүчАЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ

МОНГОЛ ЗАЛУУ бүрийн төлөө!

Зөв хүн болж төлөвшихөд БОЛОВСРОЛ

ХАМГИЙН ЧУХАЛ

• Залуучуудын Боловсролын Хороо• “Эврика” Эрдэм Шинжилгээний бага хурал• Сургалтууд• Дадлага

Монголын Залуучуудын Холбооноос 21 жил уламжлал болгон зохион байгуулж байгаа “Эврика” ЭШБХурал улсдаа нэр хүндээрээ дээгүүрт бичигддэг. Уг хурлыг 2012 оноос УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа. 2014 оноос үндэсний хэмжээний компаниуд ивээн тэтгэж эхэлсэн ба цаашид 10 жилийн турш ивээн тэтгэхээ мэдэгдсэн. “Эврика”-д оролцох оролцогчдын тоо нэмэгдэж, илтгэлийн чанар дээшилж, шагнал урамшууллын хэмжээ өссөөр байна.

Залуус СПОРТ-ыг сонгож байна.

“Залуу дугуйчин” клуб

БҮХ СПОРТ ЗААЛУУДЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОЁ!!!

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын

Корпораци

ЧӨЛӨӨТ ЦАГ -Залуу хүн Завгүй байх ёстой

www.myf.mn ороод бүртгүүлээрэй

МЗХ-ны Залуучуудын танхим залуу хүн бүрт нээлттэй

• Залуучууд солилцооны хөтөлбөр• Боловсрол• Соёл урлаг• Аялал жуулчлал төслүүдийг Турк, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг орнуудын Залуучуудын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна.

Гадаад Харилцаа

БНХАУ-ын Засгийн Газрын урилгаар Монгол Улсаа тєлєєлж 100 залуу тєлєєлєгч Бээжин Циндао хотуудад 2013 оны 11-р

сарын 14-20-ны єдрїїдэд айлчлалаа. БНХАУ- Монгол Улсын стратегийн тїнш хєрш орны хувьд хоёр орны залуучуудын

хоорондын харилцаа холбоог бэхжїїлэх, єргєжїїлэх, Монгол залууст БНХАУ-ын хєгжил, соёлыг танилцуулах, Монгол-

БНХАУ-ын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны єнєєгийн байдлын талаар мэдээлэл авах, цаашдын олон талт

хамтын ажиллагааны шинэ санаа тєслїїдийг хэлэлцэх, санал бодлоо солилцох зорилготой айлчлал болсон. Тєлєєлєгчдийн

бїрэлдэхїїнд тєрийн албан хаагчид, залуучуудын байгууллагын тєлєєлєл, оюутан залуус оролцсон байна. Уг айлчлалын їеэр

Бїх Хятадын Залуучуудын Холбооны ерєнхийлєгч Ван Сїэ Зїнь Монголын Залуучуудын Холбооны ерєнхийлєгч А.Мєнхбат

нар нєхєрсєг хамтын ажиллагааны хєгжлийн ойлголцлын санамж бичигт гарын їсэг зуржээ.

Монголын 100 залуугийн БНХАУ-д хийсэн айлчлал

Бїгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын их ялалтын 60 жилийн ойн баярыг тохиолдуулан 2013 оны 8-р сард

Монголын Залуучуудын Холбооны ерєнхийлєгч А.Мєнхбат, Бодлого Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Ц.Тївшинжаргал

нар оролцож, Бїгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ким Ир Сений нэрэмжит Хувсгалт Залуучуудын Эвлэлд

урилгаар зочилсон байна.

БНАСАУ-д айлчиллаа

2014 оны 05 дугаар сарын 16-19-ны єдєр Филиппиний нийслэл Манила хотод “Нэг Ази” залуучуудын чуулган зохион

байгуулагдсан. Энэхїї чуулганд МЗХ-ны БТГ-ын дарга С.Болорцэцэг Монгол Улсад болох залуучуудын чуулганы сэдэв болон

хєтєлбєрийг танилцуулан илтгэл тавьлаа . “Нэг Ази залуучуудын чуулган”-д оролцогч орнуудын залуучууд 2015 оноос хойш

Мянганы Хєгжлийн Зорилтуудыг хэрэгжїїлэхэд ямар їїрэг оролцоотой байх, залуучуудын хєдєлмєр эрхлэлт, эрїїл мэнд,

боловсрол, оролцооны талаар санал бодол туршлагаа солилцсон бєгєєд Монгол Улсад болох Азийн Залуучуудын Чуулганаар

эдгээр тулгамдаж буй асуудлыг нэгтгэн дїгнэж бичиг баримт болгон боловсруулж цаашдын їйл ажиллагааний чиглэлийг

тодорхойлсон.

“Нэг Ази” залуучуудын чуулган

2014 оны 4-р сарын 23-30 өдрүүдэд Зүүн Өмнөд Азийн 4 орон болох Тайландын Вант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Сингапур, Малайз улсуудад Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчид ажлын айлчлал хийсэн. Тус орнуудын залуучуудын байгууллагын удирдлагууд манай төлөөлөгчдийг өндөр хэмжээнд хүлээн авч, цаашид хамтран ажиллах талаар ярилцаж тохиролцов.Айлчлалын үеэр Малайзын Мелака хотод байрлах Дэлхийн Залуучуудын Ассембелийн ерөнхийлөгч Датук Сэри Идрис Бин Харон, ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Эдиола Пашолиари нар өөрийн биеэр угтан авч уулзан, Дэлхийн Залуучуудын Ассембелийн бүтэц, 2014 онд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулсан байна.

Зїїн Ємнєд Азийн

орнуудаар хийсэн айлчлал

2013 онд Азийн Залуучуудын Зөвлөлөөс Камбожи улсад зохион байгуулсан “Залуучууд ба энхтайван : Боловсролоор дамжуулан тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлье” сэдэвт чуулга уулзалтанд оролцож, Азийн залуучуудын чуулганыг Монголд зохион байгуулахаар болов.

Азийн Залуучуудын чуулган

Монголд

2014 оны 7-р сарын 2-7 өдрүүдэд ОХУ-ын Чита хотод Шанхайн хамтын ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ Оюутан залуучуудын Наадамд Монголын баг амжилттай оролцлоо.

900 ГАРУЙ ЗАЛУУЧУУД ЭРХҮҮ МУЖИЙН “БАЙКАЛ 2020” ОЛОН УЛСЫН ЗУСЛАНД

2014 оны 07 дугаар сарын 1-8 ны өдрүүдэд ОХУ-ын Залуучууд, Спортын Яам, Эрхүү мужийн захиргаанаас 2008 оноос жил бүр зохион байгуулдаг зусланд Оросын бүх мужууд, Монгол, Хятад, Казахстан, Өмнөд Солонгос, Япон, Испани, Австрали зэрэг гадаадын улс орнуудаас ирсэн 900 гаруй залуучууд Эрхүү мужийн “Байкал 2020” олон улсын зусланд цугларлаа. Зуслангийн үеэр залуучуудад зориулсан лекц семинарууд, туршлага солилцох чадварлаг мэргэжилтэнүүдийн олон төрлийн хичээл явагдаж, санхүүжилт авах боломжтой төслөө танилцуулсан.

Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах яам, Монголын залуучуудын холбоо хамтран Монгол-Оросын залуучууд оролцсон “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллыг 8 сарын 18- 9 сарын 02 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Аялалд 150 орчим залуус оролцсон бөгөөд тэд Сэлэнгэ-Дархан-Орхон-Хэнтий-Дорнод аймгийн нутгуудаар 5500 км аялсан юм.

ДАЙЧИН НӨХӨРЛӨЛИЙН ЗАМААР ТОЙРОН АЯЛАЛ : 2014.8.18- 9.3

ДАЙЧИН НӨХӨРЛӨЛИЙН ЗАМААР ТОЙРОН АЯЛАЛ 2014.08.18- 09.03

Дайчин нөхөрлөлийн замаар тойрон аялал 20 гаруй хоног үргэлжилж Монгол-Орос залуус энэ өдрүүдийг баяр хөөр, дурсамж дурдатгал, бахархал дүүрэн өнгөрүүлсэн юм. Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийсэн бөгөөд хоёр улсын ерөнхийлөгч Халх голын дайныг удирдсан ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх үеэрээ “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалд оролцсон Монгол-Орос залуустай уулзсан юм.

Танд баярлалаа

Recommended