05 ta oyutan bolloo (medical, trad.med)

Preview:

Citation preview

ТА ОЮУТАН БОЛЛОО

АУ-ны доктор, профессор Б.Батсэрээдэнэ

Магистр Б.Сосорбурам

1

Анагаах, Уламжлалт анагаах ухааныангийн оюутнуудад зориулав.

Хичээлийн төлөвлөгөө: Мөс хагалах

Сурах арга, барил Хичээлийн хэлбэрүүд Шалгалтын хэлбэрүүд Кредит цаг

Хөгжилтэй агшин Оюутан та юунд анхаарах ёстой вэ?

2

Та оюутан боллоо.

Их, дээд сургуулийн оюутан болно гэдэг таны амьдралдаа хийж буй үсрэлт.

Дунд сургуулийн амьдралтай ижил төстэй зүйл байгаа ч хариуцлага нэмэгдэж, харилцаа өргөжиж, эзэмших гэж буй мэргэжилтэйгээ танилцах гээд олон өөрчлөлт таныг угтах болно.

3

1. Нэг дамжаанд суралцах оюутны тоо олон байх тул үе тэнгийн олон найз нөхөдтэйгээ зөв харилцаж сурах

2. Лекцийн хичээл тэмдэглэж авах ур чадварыг эзэмших

3. Бие даан суралцах чадвараа дээшлүүлэх

4. Өөрөө өөрийгөө удирдах арга барилыг эзэмших

5. Цагаа зөв зохицуулж сурах

6. Номын сангаар үйлчлүүлэх хариуцлага, соёлд суралцах

7. Нэг ч болов хичээлд амжилтгүй дүн үзүүлэх нь таны цаашдын суралцах боломжийг хаах эрсдэлтэйг тооцоолдог болох

8. Амьдралынхаа зорилгыг тодорхойлох

9. Бүхий л ажлаа төлөвлөж сурах (өдрийн, 7 хоногийн, сарын, насан туршийн амьдралын төлөвлөгөөтэй байх)

Та оюутан боллоо.

4

1. Лекц

2. Жижиг бүлгийн хичээл

3. Бие даалт

Сургалтын үндсэн хэлбэр:

5

Сэдвийн товч утга, дүгнэлт байдаг. Хүнд хэцүү, ярвигтай зүйлст тайлбар өгдөг. Сурах бичиг, номонд сайтар тусгагдаагүй, бүдэг

зүйлсийг тодруулдаг. Сүүлийн үеийн нээлт, өөрчлөлт болон судалгааны

ажлын үр дүнгийн талаар мэдээлдэг.

Лекц:

6

Лекцийг хэрхэн үр дүнтэй сонсож сурах вэ?

Лекцийн сэдвийг хэрэгтэй гэдгийг ойлгох Анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх Лекцийн үндсэн ойлголт /агуулга, утга санаа/, зорилгыг

ойлгохыг хичээх Хүнд, хэцүү материалыг ойлгохыг идэвхтэйгээр чармайх Нэгд нэгэнгүй тэмдэглэл хийх Хэрэв чиний мэддэгээс өөрөөр, буруу ташаа гэж санагдахаар

зүйл яригдвал бүү эсэргүүц, хариу үйлдэл үзүүлэх гэж бүү яар.  

Багшийгаа хувь хүнийх нь хувьд таньж мэдэх Ярих ба бодох хурдыг ойлгон зөрүүг ашиглах /Бид 1

минутанд 400 орчим үг боддог нь хүний ярих хурднаас 4 дахин их юм/.

7

“Сонсох ур чадварыг эзэмшсэн бол хамгийн муу ярьдаг хүнээс ч ихийг мэдэж авч чадна”

Эртний Грекийн түүхч, зохиолч Plutarch

Лекц:

8

Судалгааны дүн:

Лекц уншсаны дараа тэр дор нь бүх оюутнаас шалгалт авахад 50%-ийг нь мартсан байв.

24 цагийн дараа түүнийхээ 50%-ийг (25%), Дараагийн 24 цагт дахин 50%-ийг (12,5%)

мартсан байжээ.

9

“Хамгийн муу гардаг үзэг  хамгийн сайн ой ухаанаас ч хавьгүй үнэтэй”

Хятад ардын зүйр цэцэн үг

10

Recording – тэмдэглэх, бичиж авах Reducing –тоймлох, дүгнэх Reciting – цээжээр ярих Reflecting – бодох, эргэцүүлэх Reviewing – мартахгүйн тулд тогтмол эргэж

унших

Лекцийг өөрийн болгох 5 R-ийн арга /Professor Walter Pauk, Cornell University/

11

 Лекцэнд орохын өмнө их идэхгүй байх, биед эвтэйхэн, тохиромжтой хувцас өмсөх

 Өөрийн үгээр тэмдэглэл хийх  Бичих хурдаа ихэсгэхийн тулд үг товчлол ихээр

ашиглах  Лекц бичихдээ гол зүйлүүдийн доогуур нь зурах,

хайрцаглах, таван хошуу зурах, асуултын эсвэл анхаарлын тэмдэг тавьж байх (өнгийн бал ашиглах)

 Багшаас асуулт асууж байх Багш болон самбарт аль болох ойр суух

Лекцээ үр дүнтэй болгоход:

12

Жижиг бүлгийн сургалт ба ур чадвар:

Анхааралтай сонсох, Товч, тодорхой,

ойлгомжтой ярих, Соёлтой маргах, Зөв удирдах, Тэвчээртэй байх, Цаг барих,

Тэмдэглэл бичих, Илтгэх, Дүгнэлт хийх, Асуудал шийдвэрлэх, Сэтгэн бодох, Хариуцлагаа мэдрэх, Бусдыг хүндлэх

13

1. Оюутан бүрийн идэвхитэй оролцоо

2. Бие биеэ хүндэтгэсэн, эвсэг байдал

3. Цаг барих

4. Бүтээлч, санаачлагатай байх

Жижиг бүлгийн сургалт ба үр дүн:

14

Жижиг бүлгийн сургалтын хэлбэрүүд:

Харилцан ярилцах Мэтгэлцээн Асуудал шийдвэрлэх Дүрд тоглох Үзэл бодлын хуй салхи Buzz бүлэг

15

Бие даалт:

Их, дээд сургуулийн сургалтын нэг онцлог нь оюутан бие дааж мэдлэг мэдээлэл олж авах, эрж хайх, мэргэжлийнхээ алив ур чадварт суралцах, түүнийг эзэмшихэд оршино.

Энэхүү чадварыг эзэмшсэнээр насан турш өдөр бүр унших, суралцах дадлыг өөрийн болгодог сайн талтай.

16

Их, дээд сургуулийн сургалт ба оюутны бие даалт

75%

25%

Лекц, жижиг бүлгийн сургалт

Бие даалт

70%

30%

Лекц, жижиг бүлгийн сургалт

Бие даалт

25:75 30:70

17

Шалгалтын зорилго:

1. Оюутанд хэрхэн сурч байгаа талаар хариу мэдээлэл өгөх

2. Оюутныг идэвхжүүлэх

3. Сурлагын амжилтаар нь харьцуулалт хийх

Сургалтын үнэлгээ:

18

Шалгалт нь албан ба албан бус байна. Албан шалгалт:

төгсөлтийн, улирлын , явцын, сэдвийн шалгалт орно.

Сургалтын үнэлгээ /шалгалт/:

19

Албан шалгалтын хэлбэрүүд: бие даалтын

гүйцэтгэл, реферат бичих, өвчний түүх бичих, курсын ажил хийх

зэрэг

Албан бус шалгалтын хэлбэрүүд: Хичээлд /лекц, жижиг бүлгийн

хичээлийн ирц, оролцоо /хэрхэн оролцож байгаа байдал

Асуултанд хариулж буй байдал Бусад нөхөдтэйгөө харилцаж буй

байдал Бие даалтын гүйцэтгэл

Сургалтын үнэлгээ /шалгалт/:

20

Тест /нэг болон олон зөв хариулттай сорил, тест бөглөх/

Эссе бичих Аман шалгалт Гардан үйлдэл хийж гүйцэтгэх шалгалт Ажиглан дүгнэх

Сургалтын үнэлгээ /шалгалт/:

21

Кредит тодорхойлолт:

Лекцийн хичээлийн 16 цаг, дадлага, семинар, лабораторийн хичээл, багшийн удирдлаган дор бие даалтын хичээлийн 32 цагийг 1 кредит гэж үзнэ. (48 цаг)

Кредит нь дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж юм. Бакалаврын зэрэг, мэргэжлийн диплом 128-136 кредит байна.

22

Хүний төрөх, өвдөх, өтлөх, үхэх дөрвөн зовлон шаналгааг нимгэлэх хүн бол эмч. Авралаа эмчээс л эрнэ.

Сайн эмч болохын тулд хүнлэг, хүнд хайртай хүн болж төлөвших нь чухал. 

Эмчийн ажил биеийн болон сэтгэлийн өндөр ачаалал шаардах хөдөлмөр тул биеийнхээ эрүүл мэндэд оюутан байх үеэсээ эхэлж анхаарна.

Та оюутан боллоо.

23

24

Эрүүл биеэ залуугаасаа тордож, зохистой зөв хооллож, чийрэгжүүлэх нь насан турш баримтлах үндсэн зарчмын нэг болой.

Дээлийг шинээс ньБиеийг залуугаас нь

Та оюутан боллоо.

25

Эмнэлэг, лабораторид өмсдөг хувцсаа ариутгах, юуны түрүүнд гараа зөв угааж хэвших хэрэгтэй.

Энгийн нүдээр харахад эмнэлэг маш цэвэрхэн, эмч, сувилагчид гял цял харагдавч олон өвчтөн холхисон тэсвэртэй нянгаар бохирлогдсон халдвартай орчин байдаг.

Та оюутан боллоо.

26

Эмнэлэгт өмссөн хувцсаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хэрэглэлтэй  хамт угааж цэвэрлэж болохгүй. Тусад нь цэвэрлэж угааж сурвал зохино.

Амны хөндийг цэвэрлэж, хорхойтсон шүдээ тухай бүр нь эмчлүүлнэ.

Сургалтанд хэрэглэдэг чагнуур болон бусад эмнэлгийн багаж хэрэгслэлийг зохих ариутгалын уусмалаар арчиж цэвэрлэн тусгай уут саванд авч явна.

Та оюутан боллоо.

27

Оюутан болоход анхны хөрөнгө оруулалтыг та бүгдэд аав, ээж, гэр бүлийнхэн чинь хийж өглөө. Хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулж чадаж байна уу? Үр ашгийг юугаар хэмжих вэ?

Ихэнх оюутнуудад сургуулийн босгыг алхсанаар анхны тайвшрал эхэлдэг. Тайвшрах бус харин зорилгодоо хэрхэн хүрэх төлөвлөгөө, сурах арга барилаа улам тодорхой болгох, өөртөө өндөр шаардлага тавих, эдийн засгийн чадамж, санхүүгийн үр ашиг, алдагдлаа тооцох хэрэгтэй. 

Та оюутан боллоо.

28

Үр бүтээлтэй ажиллаж сурах нь өдөржин шөнөжин нойр хоолоо хасаж суухаас илүү үр дүнтэй. Шөнийн нойр тархи, мэдрэлийг амрааж, дархлааны тогтолцоог хүчтэй болгодог. (Уламжлалт анагаах ухааны судраас)

Хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлж, цагаа хуваарилж өдрийн ажлын төлөвлөгөө гаргаж сурснаар салан задгай, мартамхай зангаасаа сална.

Цүнх, ширээ, шүүгээнд эд зүйлсийг тогтмол нэг газар байршуулж дадсанаар цаг хэмнэнэ. Компьютерт бичиг баримтуудаа файл файлаар хадгалах нэгэн адил хамаарна.

Та оюутан боллоо.

29

Алтан нойрны цаг:

Өмнөх өдрийн гажуудлыг засаж Дархлааг сайжруулж байдаг.

30

Мэргэжлээрээ тасралтгүй суралцах, мэдээлэл олж авах, боловсруулах, өдөр тутмын амьдралдаа хэрэглэх чадварыг эзэмших хэрэгтэй. Мэдээлэл авах үндсэн арга нь дэлхий нийтийн хэлийг эзэмших. Зөвхөн энэ хэлээр ярих бус, сэтгэж сурах нь туйлын чухал.

Хэрэглэдэггүй мэдлэг үхмэл хөрөнгө тул, олж авсан мэдлэг, мэдээллийг өөртөө хэрэглэх улмаар бусадтай хуваалцах, багийн гишүүд алхам тутамдаа бие биенээ харилцан цэнэглэх хэрэгтэй.

Та оюутан боллоо.

31

МЭДЛЭГ-

-ХЭРЭГЛЭЭ

32

Хөөрч баярласан найзтайгаа яаж харьцах вэ? Онгироо нь дэндвэл намжаах уу?

Анги хамт олны зүгээс танд таагүй хандаж байвал ямар арга хэмжээ авах вэ?

Англи болон гадаад хэлээр мэргэжлийн ном, өгүүлэл ашиглаж чадах уу?

Интернет чөлөөтэй ашиглаж, хэрэгцээт мэдээллээ олж авч чадах уу?

Та хариулаад үзнэ үү.

33

Яг одоо өөрт чинь өдрийн төлөвлөгөө, өдөр тутмын тэмдэглэл, мөнгөний тооцооны дэвтэр

бий юу? Өөрийн сайн, муу талаа хэзээ нэгэн цагт жагсааж

бичиж байсан уу? Өдөр бүр өөрийнхөө эрүүл мэндэд бага ч болов

цаг гаргаж байгаа юу? (Өглөөний дасгал гэх мэт) Өөрт тулгарч буй асуудлыг зааглаж, хоёрдугаар

зэрэгт багтахыг хойшлуулж чаддаг уу? 

Та хариулаад үзнэ үү.

34

Recommended