3 suljee surgaali

Preview:

DESCRIPTION

Guramsan suljee surgaali

Citation preview

Д.Данзанравжаа - Гурамсан сүлжээ сургаал Мэдээ оруулсан: Admin

Огноо: 2/5/2012

Өсөхийн цагт санууштай ньБишрэл, хичээл, сэтгэл гурав

Өөдлөхийн тулд нягтлууштай нь Сургаал, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай ньЭэж, аав, эх орон гурав

Асрахын дээдээр асрууштай ньӨтгөс, нялхас хань гурав

Ялахын түрүүнд ялууштай ньБие, хэл, сэтгэл гурав

Яруу төгс сурууштай ньЯриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэнгүүштэй ньБие, хэл, сэтгэл гурав

Эгнэгт тордож явууштай нь Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс ньСэрэх, санах, тэмүүлэх гурав

Баларч доройтохын тэмдэг ньУнтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл ньӨглөө, өдөр, орой гурав

Амьдрах цагийн хэмжээ ньБалчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ ньӨнгө, мөнгө, зэрэглээ гурав

Мөнх бусын дохио ньӨтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь

Мэдлэг, чадвар, дадал гурав

Аливаа шинжээс эрхэм ньМэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх ньНаран, саран, хайр гурав

Тэжээх шимийн үндэс ньГал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм ньБодох, туурвих, дэмжих гурав

Үнэн бүхний туйл ньТөрөх, орших, үхэх гурав

И. Батзолбоо - Шитэд дом, тарнийн чуулган

Гурвалсан сүлжээ сургааль 1, Өсөхийн цагт санууштай нь Бишрэл, хичээл, зүтгэл Өөдлөхийн тулд нягтлууштай гь Сургаал, үнэн, үлгэр гурав

2, Ачлахын дээдээр ачлууштай нь Ээж, аав, эх орон Асрахын дээдээр асрууштай нь Өтгөс, нялхас, хань гурав

3, Ялахын түрүүнд ялууштай нь Нойр, залхуу, атаа Яруу төгс сурууштай нь Яриа, дуу, хөгжим гурав

4, Эгшин бүрийд цэгнүүштэй нь Бие, хэл, сэтгэл

Эгнэгт тордож явууштай нь Билэг, ухаан, чадал гурав

5, Бадарч дээшлэхийн үндэс нь Сэрэх, санах, тэмүүлэх Баларч дордохын тэмдэг нь Унтах, мартах, тэрслэх гурав

6, Ажиллах цагийн хэмнэл нь Өглөө, өдөр, орой Амьдрах цагийн хэмжээ нь Балчир, идэр, өтөл гурав

7, Мөчид хоосны жишээ нь Өнгө, мөнгө зэрэглээ Мөнх бусын дохио нь Өтлөх, элэх буурах гурав

8, Ажил бүтээхийн эрэмбэ нь Мэдлэг, чадвар, дадалАливаа шинжээс эрхэм нь Мэргэн, түргэн, даамай гурав

9,Тэтгэх горимын эх нь Наран, саран, хайр Тэжээх жилийн үндэс нь Гал, ус, газар гурав

10, Үйл бүхнээс эрхэм нь Бодох, туурвих, дэмжих Үнээс бүхний туйл нь Төрөх, орших, үхэх гурав.

Recommended