Buyana taihar

Preview:

Citation preview

l Хо Ши Мин ий нэрэмжит 14 р сургууль

l Анги: 3l Сэдэв: Тайхар чулууl Хичээл: Монгол хэлl Б.Буяндэлгэр

Тайхар чулуу

Зорилго: Тайхар

чулууны тухай мэдэх, утга санааг ойлгож авах

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт “Тайхар” нэртэй боржин чулуун цохио бий. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбар байдаг. Тайхар чулууг уул байснаа он цагийн аясаар элэгдсээр үлдсэн хэсэгхэн чулуу хэмээн үздэг юм билээ. Мөн “Тайхар” чулуу нь эзгүй талд хүн авчраад тавьчихсан юм шиг байдгаараа хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Өндрөөрөө найман метр энэ чулуу нь үе үеийн түүхийг өөр дээрээ хадгалдаг гэлтэй. Уг чулуун дээр 2000-аад жилийн тэртээх Түрэг, Уйгаржин бичгээр тухайн үеийн амьдралын хэв маягийг зурж, үлдээсэн байдаг аж.

Òàéõàð ÷óëóó

Тайхар чулуу

Тайхар чулуу домогЭрт цагт аварга могой газраас цухуйн хамаг амьтныг залгин гамшиг тарьж байх үед Бөхбилэг гэдэг хүчтэн Булган уулаас Тайхар чулууг авч үүрч Цагаан даваагаар давж тэр уулын оройгоос Могойн толгой руу шидэн даржээ. Ингээд энэ чулууг эхлээд Тархи чулуу гэж нэрлэдэг байсан нь хожим хувирч Тайхар чулуу гэх болжээ. Бөхбилэг уг чулууг үүрч явахдаа Шивэрт хэмээх аманд хэсэг амарсан гэнэ. Тэгтэл чулуу тавьсан газар нь цөмөрч ус олгойдон гарсан гэдэг. Ингэж шивэртийн халуун Рашаан үүссэн домогтой. Мөн могойн сүүл цухуйсан газрыг Шивэрт гэж нэрлэжээ.

Тайхар чулуу

Тайхар чулуу тэнгэрээс унаагүй

Тайхар чулуу газраас ургаагүй 

Ганц хүн өргөж тавиагүй

Галт уул тургиж шидээгүй

Хэзээ ч юм бэ эрт урьдын цагт

Хэдийд ч юм бэ элэнц хуланцын үед

Гунан бухын сураар оосорлоод

Түмэн боол чирч явсан байж таарна

Анхаарал тавьсанд баярлалаа.

Сурлага хөдөлмөрийн өндөр

амжилт хүсье.