Nasa

Preview:

Citation preview

Номын сангийн ажлыг шинжлэх ухааны

үндэстэй зохион байгуулах нь дотоод

нөөц бололцоог өргөн ашиглах, ажлын

хуваарийг оновчтой болгох, удирдлагын

ажлыг улам сайжруулах явдал юм. Үүний

гол зорилго нь цаг, хүч бага гарган

хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах,

ямарваа гарз хохирол учируулахгүйгээр

ажлыг сайжруулах явдал юм. Ингэснээр

уншигчдад үйлчлэх ажил улам

боловсронгуй болж, номын сангийн

хөдөлмөрийн бүтээмж улам дээшилдэг.

Номын сангийн ажлыг ШУ үндэстэй

зохион байгуулах нь техник, эдийн засаг,

ариун цэвэр, гэгээрэл, сэтгэл зүй, сурган

хүмүүжүүлэх ухааны бүхэл бүтэн нэгдэл

бөгөөд эдгээр нь уншигчдыг үйлчлэх

ажлыг сайжруулах, техник, технологи

ашиглан номын сангийн хөдөлмөрийн

бүтээмжийг улам боловсронгуй болгох,

уншигчдын болон номын санч нарын цаг

ашиглалтыг сайжруулах,ажлын идэвхийг

өрнүүлэх, сахилга батыг сайжруулах

явдал юм.

Ямарваа ажлыг зохион байгуулахдаа

хааяа нэг хамт олноороо нэгдсэн хүчээр

хийх бус, харин ажил нь тасралтгүй

үргэлжилж байхаар төлөвлөх ѐстой .

Ажлыг ШУ үндэстэй зохион байгуулахдаа

ажлын норм, тооцоо, судалгааг үндэстэй

болгон ялангуяа цагийн норм, цагт хийх

ажил, ариун цэвэр гэгээрлийн ажлын

нормчлол, төлөвлөгөөний үр дүн зэргийг

тогтоож өгдөг.

Номын сангийн ажлыг ШУ үндэстэйгээр

удирдан зохион байгуулахад номын санд

ажиллаж буй номын санч нарын хийх

ажлыг тодорхойлон, тэдний хүчин чадалд

тохируулан хуваарилах, хамт олны ажлыг

төлөвлөгөөтэй удирдах явдал юм.

Номын сангийн ажлыг 2 янзаар

хуваарилдаг.

1. Хэлтэс тасгуудын гүйцэтгэх ажлын

хуваарь

2. Хэлтэс, тасгийн дотор ажиллаж буй

ажилтны ажлын хуваарь

Номын санд ажиллаж буй хүмүүсийн

албан тушаалын зааварт заасан байдлыг

харгалзан, ажлыг зөв хуваарилж өгөх

ѐстой. Номын санд ажиллаж буй ажилтан

бүрт гүйцэтгэх ажлыг тодорхой зааж

өгдөг. Харин ажлын гүйцэтгэлийг ажил

хариуцаж авсан ажилтан хариуцна.