Neelttei hicheel math

Preview:

Citation preview

Математик                                                                Бага ангийн багш Д.Хосбаяр

Дараах тоог уншаад үйлдлийг

гүйцэтгээрэй.

Арван дөрвөн мянга хоёр зуун наян тав ба найман зуун тавийн

үржвэрийг 3сая650мянга603 ба 4сая317мянга750-ийн нийлбэрээр нэмэгдүүл.

20 110 603

Дээрх тоог зуун мянгаар

тоймлоорой

2011.06.03

   Цэг тэмдгийг зөв хэрэглэж байх хэрэгтэй. Бидний уншсан олон оронтой тоо цэг хэрэглэснээр өнөөдрийн он, сар, өдөр болсон байна.

Хичээлийн сэдэв:

Аравтын бутархайг

унших,бичих

Хэрэгцээ:v Аравтын бутархайг унших,бичих, харьцуулах үйл нь бидний ахуй амьдралд тохиолдож байдаг.

Зорилго:v Аравтын бутархайг унших,бичих аргыг сурах

v Аравтын бутархайг харж, сонсож, ялгаж хувиргах

Зорилт:Ø Аравтын бутархайг таних, зөв унших, таслалыг тавьж бичиж сурах

Ø Энгийн бутархайг аравтын бутархай болгох

Ø Аравтын бутархайг энгийн бутархай болгох

  Дараах тоонуудыг уншаарай.

7 15 8 21

36 100 42 1000

1523 19 4 356

100000 85 10 10000

Хэдэн хэсгийг будсан байна вэ?

Хэдэн хэсгийг будсан байна вэ?  хүүхдүүдээ

Мэдээлэл

Монголын Төмөр хааны ач хүү Улегбекийн байгуулсан одон орон судлалын хүрээлэнд ажиллаж байсан математикч, одон орон судлаач Масудаль Каши 1427 онд зохиосон Арифметикийн алтан түлхүүр гэдэг номондоо анх аравтын бутархайг хэрхэн бичих,яаж үйлдэл хийх дүрмийг тайлбарлажээ.

Тодорхойлолтq10, 100, 1000, 10000 гэх мэт хуваарьтай бутархайг аравтын бутархай гэнэ.

qАравтын бутархайг бичихдээ бүхэл хэсгийг бичиж дуусгаад, таслал тавьж дараа нь бутархай хэсгийг бичдэг. Жишээ нь: 6,4 гэж бичдэг.Энэ бичлэгийг аравтын бутархайн стандарт бичлэг гэдэг.

q Хэрэв бүхэл хэсэг байхгүй бол 0 бичиж таслал тавина.

q Аравтын бутархайг уншихдаа бүхэл хэсгээс эхлэн уншина.

Жишээ нь: 18,235 бутархайг арван найман бүхэл мянганы хоёр зуун гучин тав гэж уншдаг.q Бутархайн хуваарьт хэчнээн тэг байна,таслалын ард мөн төчнөөн орон байна.

Орон ангийн хүснэгтийг ажиглаад 

тоог уншаарай.

Орон ангийн хүснэгт

Аравт

Нэгж

Аравны

Зуут

Зууны

Мянгат

Мянганы

Арван мянгат Арван мянганы

Зуун мянгат

Зуун мянганы

3 2, 6 8 4 3 9

Эргэцүүлэн бодоорой.

1. Даваа гаригт монгол хэл, математик, унших, дуу хөгжмийн хичээл орно.Эдгээр хичээлүүд хэдэн янзаар сэлгэн орж болох вэ?

2. 12 11 10

4 10 3 9 5

480 231 ?

Дараах бутархайнуудыг уншиж үгээр бичээрэй.

8,052-

0,70-

35,925-

7,03-

v Найман бүхэл мянганы тавин хоёр

v Тэг бүхэл зууны далv Гучин таван бүхэл мянганы есөн зуун хорин тав

v Долоон бүхэл зууны гурав

Дараах бутархайг стандарт бичлэгээр бичээрэй.

v Таван бүхэл зууны дөчv Тэг бүхэл мянганы арван гурав

v Арван бүхэл зуун мянганы гурван зуун тавин долоо

v Хорин таван бүхэл аравны зургаа

Дараах энгийн бутархайг аравтын бутархайгаар бичээрэй.

0,29

1,03

2,049

0,0073

29100

13

100

249

1000

7310000

Аравтын бутархайнуудыг уншаад энгийн бутархай хэлбэрээр бичээрэй.

1. 8,27 2. 0,273

3. 2,549 4. 2,429

5. 12,028 6. 15,789

7. 120,01 8. 1,02585

9. 0,5 10. 0,12

  Том Жерри 2 тортны хэдний хэдэн

хэсгийг идсэн бэ? Энгийн бутархай хэлбэрээр бичээрэй.

Өөрийгөө шалгаарай.1.Дараах тоог стандарт хэлбэрээр бичээрэй.

Хорин таван бүхэл мянганы дөчин хоёр

а. 25,402 б. 25,0402 в. 25,042 г. 25,0042

2.1,24658 бутархайн 6 цифр ямар хувийг зааж байна вэ?

а. зууны б. мянганы в. арван мянганы г.зуун мянганы

3. 0,006 гэсэн тоог зөв бичсэн нь аль нь вэ?

        а.тэг бүхэл зууны зургаа 

        б.тэг бүхэл  мянганы зургаа

        в.тэг бүхэл аравны зургаа

4.    7          12            36           41            598      

      10          45         1000          86        100000

        а.бүгд аравтын бутархай мөн.

        б.зарим нь аравтын бутархай мөн.

        в.бүгд аравтын бутархай биш.  

Гэрийн даалгавар1. Дурын 10 тоо сонгоод аравтын бутархайгаас

энгийн бутархай болгоорой.

2. Дурын 10 тоо сонгоод энгийн бутархайгаас аравтын бутархай

болгоорой.

Анхаарал тавьж идэвхтэй

оролцсонд баярлалаа.