лекц9 pp

Preview:

Citation preview

Олон Улсын Улаанбаатар Их СургуульБизнес менежментийн тэнхим

Хичээлийн нэр: АудитЛекц № 9

Сэдвийн нэр: Аудитын шалгалт, баталгаажуулалтын ажлын төгсгөл

• Хичээлийн кредит: 3 кредит• Судлах анги: НББ-4 анги• Багш: Б.Оюунсүрэн

Агуулга

1. Аудитын шалгалтын тухай ойлголт2. Аудитын ажлын төгсгөлд хийгдэх

горимууд3. Аудитын баримтжуулалт, чанарын

үнэлгээ

Аудитын шалгалтын тухай ойлголт

Аудитын ажлыг дуусгавар болгох төгсгөлийн үе шат нь аудиторын зүгээс шалгалтын явцад олж авсан мэдээлэл, нотолгоо баримтууд, шинжилгээ судалгааны горимоор гүйцэтгэсэн үнэлэлт дүгнэлтүүдээ эмхэтгэн нэгдсэн ойлголт баталгаажуулалтанд оруулж цэгцлэх ажилбарууд хамаарагдана. Мөн аудиторын ажил үйлчилгээний үр дүн, чанар, хариуцлагын тухай асуудлыг аудитын байгууллагаас нь үнэлж цэгнэх, албан ёсны шийдвэр гаргах зэрэг асуудлыг авч үзэх ёстой.

Аудитын үйлчилгээний төгсгөлийн үе шатанд хийгдэх ажлын чиглэлүүдэд:

1. Аудитын төгсгөлд гүйцэтгэх ажилбарууд2. Аудиторын дүгнэлт тайлан , тэдгээрийн төрөл хэлбэр3. Аудитын байгууллагаас аудиторын ажлын чанарт

өгөх үнэлгээ4. Аудитын ажлын хариуцлагад нөлөөлөх

үйлчлүүлэгчийн үүрэг зэрэг болно.

1. Аудитын төгсгөлд гүйцэтгэх ажилбарууд:

Аудитийн үйл ажиллагааны төгсгөлд аудитор нь хяналт шалгалтын ажлын баримтжуулалт, нотолгоо, тестүүдээ нэгтгэн нэгдсэн дүгнэлт хийхдээ бэлтгэнэ. Энэ ажлын зэрэгцээ зарим шаардлагатай, зайлшгүй гүйцэтгэх ажилбаруудыг хийж эмхэлж цэгцэлнэ.

• Эдгээр ажилбарууд нь дараахь ангилалд хамааруулан авч үзэх чиглэлтэй юм. Үүнд:

Нэг. Шалгалт хяналтын явцад олж бүрдүүлсэн ажлын баримтаа дахин шалгаж цэгцлэх нь чухал. Энэ шалгалтын үе шатанд нэгдүгээрт: аудитын ажлыг удирдаж байгаа юм уу эсвэл гүйцэтгэж байгаа аудиторууд хийнэ. Энэ шалгалт бол аудиторууд өөрийн хийсэн ажлаа бүрэн төгс болсон эсэхийг дахин нягтлаж өөрсдөө гүйцэтгэж байгаа ажлын хэлбэр юм. Аудитын шаардлагатай горимуудыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлсэн эсэх, ажлын баримт нь иж бүрэн бөгөөд ойлгомжтой тодорхой байгаа эсэх, нягтлан бодох бүртгэл, аудитийн баримтжуулалт зохих ёсоор шийдвэрлэсэн эсэг чиглэл болно.

Хоёр: Аудитын гэрээт ажлын ахлагч, эсвэл байгууллагын захирал нь тухайн аудиторуудынхаа шалгалтын ажлын ерөнхий цар хүрээ, чанарын түвшинг шалгаж үзнэ. Ингэснээр аудиторын дүгнэлт зөв үндэслэлтэй бөгөөд баталгаажигдсан санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдтэй бүрэн тохирч байгаа эсэхийг тодорхойлж өгнө. Үүгээр шалгалт хяналт , шинжилгээ судалгаа, үнэлэлт дүгнэлтийг явцад олж бүрдүүлсэн ажлын баримтууд дахин шалгагдаж цэгцлэгдэнэ.

2. Удирдлагын зөвлөл, санхүү бүртгэлийн ажилтны хурал зөвөлгөөний материалтай танилцах шаардлагатай. Энэ ажлын хүрээнд үлдэгдлийн баланс, тайлангийн тасалбар болсон өдрөөс хойшхи хугацаанд үйлчлүүлэгчийн удирдлага, эрх бүхий мэргэжилтэн ажилтнуудын хурал зөвөлгөөн болж түүгээр санхүүгийн тайланд дахин тодруулах хэмжээний асуудал хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн эсэхийг шалгаж нягтлана.

3. Авлага, өглөгийн нэхэмжлэл, төлбөрийн шийдвэрийн талаар эцэслэн магадлана. Хэдийгээр аудитын ажлын явцад аудитор энэ талаар шалгаж хянасан боловч дахин давтан үзэх шаардлагатай. Энэ тухай дахин шалгах шаардлага хэрэгцээний үед дараахь загвараар хөтөлбөр боловсруулан гүйцэтгэвэл зохино.

Аудитыг дуусгавар болгох үед хийх зарга, нэхэмжлэл, татварын нөхцөл төлбөрийг шалгах хөтөлбөр

Зорилго: • Шүүхээр хэлэлцэгдэж байгаа болон хэлэлцэгдэхээр

завдаж байгаа зарга байгаа эсэх• Худалдан авагчаас ирэх батлагдсан ба

батлагдаагүй нэхэмжлэл байгаа эсэх• Татварын нөхөн төлбөр байгаа эсэхийг дахин

шалгах

Дүгнэлт ................. компанийн Аудитор........................ 4. Санхүүгийн тайлангийн дараахь үйл явцыг шалган

үзэж танилцвал зохино. Ингэж танилцахдаа санхүүгийн тайлангийн дараахь үйл явдлууд гэсэн АОУС-560 стандартын хүрээнд гүйцэтгэнэ.мөн АОУС-570 ын стандарттай энэ асуудлыг холбон авч үзэх ёстой. Санхүүгийн тайлангийн дараахь үйл явдлуудыг аудиторын зүгээс аудитлагдсан тайлан нийтэд мэдээлэгдсэн үе хүртэл тодорхой ангилан авч үздэг байна.

Аудитын ажлын төгсгөлд аудиторууд нь тодорхой гүйцэтгэх ажилбаруудыг анхаарч үзсэнээр аудиторын тайлан дүгнэлтийн бодит баталгаажуулалт, итгэл үнэмшлийн түвшин тогтвортой байр сууринд байх чанар нь улам нэмэгдэх онцлогтой. Өөрөөр хэлбэл аудитын байгууллага, аудиторуудын нэр төрийн үнэлгээ болон үйлчлүүлэгчийн төдийгүй сонирхогчдын дунд эзлэх хөндлөнгийн хяналтын итгэмжлэл нэмэгдсээр улам хөдлөшгүй болно.

• Аудитын тайлан төрөл хэлбэр Аудитын төгсгөлийн ажлын үндсэн нэг ажил

бол аудиторын дүгнэлт тайлан боловсруулалт юм.

Аудиторын тайланг боловсруулахдаа хяналт шалгалт хийсэн аудиторын хувьд ажлаа стандартын дагуу гүйцэтгэж, аудиторын дүгнэлт гаргахад хангалттай бодитой мэдээлэл авсан гэдгийг баталж өгөх ёстой.

Аудитын шалгалт дуусахад аудитор тодорхой нэгтгэсэн дүгнэлт гаргаж бичсэн тайлан нь стандартын хүрээнд дор дурдсан хэлбэрүүдээр хийгдэнэ.

1. Стандарт тайлан2. өөрчлөлт оруулсан тайлан

Аудиторын тайлан нь АОУС-700-д тодорхой үндсэн хэсгүүдэд ангилан тайлбарласан байдаг. Үүнд:

• Аудиторын тайлангийн нэр• Аудиторын тайланг хүлээн авагчын хаяг• Аудиторын тайлангийн оршил хэсэг /аудит

хийж байгаа санхүүгийн тайлангийн тодорхойлолт, үйлчлүүлэгчийн удирдлага ба аудиторын хариуцлага/

• Аудиторын тайлангийн цар хүрээ / дагаж мөрдсөн АОУС ба аудиторын гүйцэтгэсэн ажлын тухай/

• Аудиторын тайлангаар үйлчлүүлэгчийн санхүүгийн тайланд өгсөн үнэлэлт дүгнэлт

• Аудиторын тайлан бичсэн аудиторын эцсийн дүгнэлт

• Аудиторын тайланг бичигдсэн огноо• Аудиторын тайлан үйлдсэн аудиторын хаяг

эдгээр болно.

Загвар :Аудиторын тайлан/ хүлээн авагчийн хаяг/ Дээрх загвар болгож байгаа тайлан бол

стандарт төрлийн тайлан юм. Харин өөрчлөлт оруулсан тайлангийн хувьд доорх тохиолдлуудад бичигдэх юм.

1. Зөрчилтэй дүгнэлт өгөх: аудит хийж байхад нь аудиторын хуулиар хүлээсэн үүргийг зөрчиж байвал гэрээт ажлын тэр хэсгийг хүлээж авахгүй, эсвэл тухайн цаг хугацааны нөхцөл байдлаас аудитын ажлын цар хүрээ хязгаарлагдсан нөхцөлд шилжинэ.

2. Дүгнэлт өгөхөөс татгалзах: дээр өгсөн зөрчилтэй дүгнэлт өгөх нөхцлийн үндсэн дээр хийгдэж болно. Хэрвээ компаний зүгээс аудиторын ажилд хязгаарлалт тавьсан бол дараах шалтгааны улмаас баталгаажуулж чадаагүй гэдгээ батлаж, дүгнэлт өгөх боломжгүй гэж үзнэ.

3. Сөрөг дүгнэлт өгөх: аудитор шийдвэрлэхдээ үйлчлүүлэгчийн сонгосон бүртгэлийн бодлого, хэрэглэх арга, санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгын зохистой байдал зэрэг асуудлууд дээр удирдлагатай санал зөрөлдөх, зөрчил нь материаллаг хэмжээний нөлөө үзүүлэх бол тэр тухайд нь шийдвэрлэнэ.

Сөрөг дүгнэлтийн талаар нэгтгэж жишээ дурьдвал :

Ийнхүү аудитын ажлын төгсгөлд аудитор хяналт шалгалт, баталгаажуулалтын нэгдсэн дүгнэлт хийж тайлангаа боловсруулан үйлчлүүлэгчийн холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагад нь танилцуулан гарын үсэг зурж хүчин төгөлдөр болгоно. Үүгээр аудитын ажлын төгсгөл үе шат шалгалт, баталгаажуулалт хийсэн аудиторын хувьд дуусгавар болж байгаа юм.

Аудитын байгууллагаас аудиторын ажлын чанарт өгөх үнэлгээ

Аудитын байгууллагын үйл ажиллагааны үндсэн бодлого зорилго бол аудиторын хяналт баталгаажуулалтын үйлчилгээг чанартай явуулахад оршино.

Үүнд:

• Мэргэжлийн зүгээс тавигдах шаардлагыг биелүүлэх асуудал

• Мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байхын хувьд• Аудиторын ажилд томилох бодлогын асуудал• Аудиторуудад ажил оноож хуваарилахдаа удирдамж өгнө. • Аудитын байгууллагын хэмжээнд хийгдэх зөвөлгөөн зохион

байгуулна. • Үйлчлүүлэгчийг хадгалж, тэдэнтэй цаашдын харилцаагаа

үргэлжлүүлэх эсэхээ шийдэх.

Thank you

Recommended