Burgediin bayr

Preview:

Citation preview

Бүргэдийн баярБэлтгэсэн: Р.Сувд-Эрдэнэ

Бүргэдийн баяр

Бүргэд

Бүргэд нь том биетэй махчин шувуу ба Харцагынхан овогт хамаарна. 60 гаруй зүйл байхаас ихэнх нь Еврази, Африкаар нутагладаг. Бүргэд нь бусад махчин шувуудаас хүчирхэг том бие, толгой, бахим хошуугаараа ялгарна. Бүргэд нь 40см урт, 500гр жинтэй жижгээс 100см урт, 6,7кг хүртэлх жинтэй том төрөл хүртэл бий.

Бүргэдийн ан буюу шувуучлахуй

Манай улсын какзак үндэстний бүргэдийн ан буюу шувуучлахуйн уламжлалт зан үйлийг  ЮНЕСКО 2010 оны 11 сард “Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл”-д албан ёсоор бүртгэн тунхагласан. Шонхор, харцага, бүргэдийг гаршуулан ан авд сургах зан үйл дэлхийн олон оронд өнө эртнээс өнөөг хүртэл уламжлагдаж иржээ. Шувуучлахуй буюу шонхор, бүргэдээр ан хийх зан үйл нь хоол хүнс, ангийн олз ашиг олох гэхээсээ илүү хүн, шувуу хоёрын  хоорондын бат нөхөрлөл, хүн-байгалийн хүйн холбоог илэрхийлсэн уламжлалт зан үйл, ёс заншил, аман билигийн цогц нэгдэлийг илэрхийлсэн соёлын өвөрмөц өв болон уламжлагджээ.

Эм бүргэдийг нисэж сураагүй байхад нь үүрнээс нь суйлж, гар дээрээ өсгөж тэжээсэн бүргэдчид бүргэдэндээ тун ч их хайртай. Гурван настайдаа бүргэд хамгийн зоригтой гэгддэг бөгөөд энэ үедээ хамгийн их ан ав хийнэ. Гэвч бүргэд гуч насалдаг бөгөөд түүнийг арав гаруй жил тэжээгээд хөх тэнгэрт нь тавьдаг байна

Бүргэд нь эзнийхээ хөдөлгөөн, царай зүсийг андахгүй. Ялангуяа, дуу хоолойгоор нь гайхалтай танина.

Бүргэдийн ан буюу шувуучлахуй

Бүргэдийн баяр

Казахын ард түмэн эртнээс бүргэдээр ан хийлгэсээр ирсэн. Энэ арга ухааныг хойч үедээ өвлүүлэн, олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор "Бүргэдийн баяр" зохион байгуулдаг. Энэ баяраар дамжуулан аялал жуулчлалын шинэ брэнд бий болгох зорилгыг мөн давхар агуулдаг юм. Бүргэдийн баярыг жил бүрийн намар, аравдугаар сард Бугат, Сагсай суманд хийж, зохион байгуулдаг уламжлалтай.

2011 оноос эхлэн Бүргэдийн баярыг Жаргалантын аманд байрлах Чингисийн хүрээ жуулчны баазтай хамтран зохион байгуулдаг болоод байгаа билээ.

Бүргэдийн баярын номинациуд нь шилдэг бүргэдчин, хамгийн сайхан үндэсний хувцастан, хамгийн сайхан морины тоноглолтой бүргэдчин, хаан бүргэд, анч бүргэд зэрэг юм.

“Хыран 2014”

Өнгөрсөн жил зохион байгуулдсан аялал жуулчлалын эвент арга хэмжээ Бүргэдийн баяр “Хыран 2014” тэмцээн 10 сарын 4-5-нд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд түүхэнд анх удаа 2 эмэгтэй бүргэдчин оролцсоноороо онцлогтой болж, гадаадын 600 гаруй жуулчин, дотоодын 1000-аад жуулчид оролцсон. Үүнд нийт 7 төрлийн казах ард түмэний спортын төрлийн тэмцээн зохион явагджээ.

Үүнээс Хыран буюу Шилдэг бүргэдийн тэмцээнд Алтанцөгц сумийн залуу эмэгтэй бүргэдчин Н. Айшолпан 1-р байрыг эзэлж байжээ.

Оролцогчид бүргэдээрээ амьд чоно, үнэг, туулай бариулан өрсөлддөг. Мөн Казах үндэстний тоглоом болох тулам булаалдах, мөнгөтэй алчуур шүүрэх зэрэг тэмцээн ч болдог байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.

Recommended