хачигт энцефалит

Preview:

Citation preview

Хачигт энцефалит өвчин

Аус 323 Б.АмбасэлмааБ.Энх-ундрал

• Хачигт энцефалит нь флавивирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачигаар дамжин халдварлаж , төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн  эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.  

• Үүсгэгч: Үүсгэгч вирус нь Европын, Сибирийн, Алс Дорнодын гэсэн 3 дэд хэв шинжтэй. Алс Дорнодын хачигт энцефалитын вирусээр үүсгэгдсэн энцефалит нь эмнэл зүйн хувьд хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй байдаг. Манай улсад Сэлэнгэ аймгаас түүвэрлэсэн Ixodes persulcatus зүйлийн хачигнаас Сибирийн дэд хэв шинж болох Васильченко, Заусаев омгийг, мөн Булган аймагт хачигт энцефалитаар өвчилсөн өвчтөнөөс Алс Дорнодын дэд хэвшинж болох  TBEV-MN-2008 омгийг тус тус ялгасан.

• Дамжуулагч хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчилдэг. Хачгийн шүлсний булчирхай, үржлийн эрхтэнд вирус үржиж зэрлэг амьтдаар дамжин байгальд тархан голомт үүсгэдэг, зэрлэг амьтад, мал ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй далд хэлбэрээр өвчилдөг.

• 2003-2013 онд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн

• Халдвар дамжих зам: Халдвар  хүнээс хүнд дамжихгүй, харин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй. Вирусээр халдварлагдсан хачиг хүн, амьтадын цус сорох үед         вирусыг цусанд дамжуулах мөн хоол боловсруулах замаар(халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах) халдварлана. 

• Өртөмхий бие: бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй

• Нууц үеийн хугацаа: 7-14 хоног• Улиралчлал:  Нийт өвчлөлийн

51,9 % нь 6-8 дугаар сард бүртгэгддэг.

• Эмнэл зүйн хэлбэрээр халууралтын, менингитын, менинго-энцефалитын, голомтот энцефалитын, менингоэнцефаломиелитийн, полирадикулит,  невритийн гэж ангилдаг. Хугацаагаар ньцочмог,ужиг, архаг,  зэрэглэлээрхөнгөн, дунд зэргийн, хүнд, маш хүнд, хүндрэлээр өвөрмөц хүндрэл (архаг энцефалит, тодорхой эрхтэний саажилт, тэнэгрэл), өвөрмөц бус хүндрэл (зүрхний булчингийн шигдээс, уушигны  хатгалгаа) гэж ангилна. 

• Эхэндээ толгой бага зэрэг өвдөж, нойр муудна. Бие суларч, мэдрэлийн ёзоор өвдөнө. Ид үедээ 39-40 хэм халуурна. Нүүр улайж, нүдний салстын судсууд тэлж, толгой хүчтэй өвдөж, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөнө. Өвчний 2-4 дэх өдрөөс мэнэнгийн шинжүүд тод илэрч, хүзүү, дал мөр, дээд мөчний булчинд сул саажилт үүсч, өвчтөн гараа өргөх, нугалах, тэнийлгэх, хөдөлгөөн хийж чадахгүй болж, хүзүүний булчин суларсанаас толгойгоо эгц тогтоож чадахгүй толгой унжих шинж илэрдэг.Онцлог нь архагших ба үүний илрэл нь эпилепсийн уналт ба  саажилт улам гүнзгийрдэг.

• Оношлогоо Эмнэлзүй, лабораторийн шинжээр оношлоно. Өвөрмөц оношлогоонд өвчтөний цус, нугасны шингэнд вирус илрүүлнэ. ELISA –н аргаар IgM илрүүлнэ

• Эмчилгээ: Өвчтөнийг зөөвөрлөхгүй, хэвтрийн дэглэмд тухайн аймаг, сумын эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.

• Биед шигдсэн хачгийн хошууг үлдээлгүй авч шархыг спирт, иодоор халдваргүйжүүлэх хэрэгтэй.

• ·         Хачигт энцефалитын эсрэг иммуноглобулиныг кг жинд 0,1 мл тунгаар бодож өдөрт 2 удаа булчинд 4 хоног тарина.

• ·          Иодантипириныг  0.2 -аар өдөрт 3 удаа 5 өдөр, 0,2 грамаар өдөрт 3 удаа 3 өдөр, 0,1 г өдөрт 2 удаа 5 өдөр хоолны дараа  уулгана.

• ·         .

• Неовир 12.5%-2.0 булчинд 48 цагийн зайтай 5 удаа тарина.  

• ·         Виферон-3-ыг 1 сая МЕ өдөрт 2 удаа 10 хоног тарина.  

• ·         Реаферон-ЕС ( интерферон  ) 500000МЕ өдөрт 2 удаа 10 хоног

• ·         Амоксициллин 0.5 өдөрт 3 удаа халуун хэвдээ болтол  хэрэглэнэ

• Шинж тэмдгийн эмчилгээ:Хүнд үед дархлал сэргээх, хордлого тайлах, тархины хаван бууруулах ба цусан хангамж  сайжруулах бэлдмэлүүд ба хорт бодисыг саармагжуулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй фермент эмчилгээг өргөн  хэрэглэнэ

• TBE-н вакцин• FSME-IMMUN (Baxter, Austria) and Encepur

(Novartis, Germany)• BE-Moscow (Chumakov Institute, Russia) and

EnceVir (Microgen, Russia)