18
Хүлээн авалтын ёс зүй ц.Далайхишиг/6310015/

хүлээн авалтын ёс зүй

Embed Size (px)

DESCRIPTION

хүлээн авалтын ёсзүй. ерөнхий мэдээлэл

Citation preview

Page 1: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалтын ёс зүй ц.Далайхишиг/6310015/

Page 2: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалт гэж юу вэ? Хүлээн авалт нь бизнесийн үйл ажиллагаа , гэрээ хэлэлцээрийн салшгүй нэг хэсэг , жинхэнэ ажил хэрэгс тохиролцоог бүрдүүлэх орчин бөгөөд хүлээн авалт дээр яригдсан албан яриа зөвшилцөл нь гэрээхэлэлцээрийн ширээний ард баталгааждаг.

Page 3: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалтын ангилал Ажил хэргийн ба баяр ёслолын хүлээн

авалт гэж үндсэн ангилж авч үздэг.Ажил хэргийн хүлээн авалт нь

хамтарч бизнес эрхэлж буй байгууллагууд өөр хоорондоо гэрээ хэлэлцээр хийх эсвэл ямар нэгэн асуудлыг хэлэлцэх үзэсгэлэн яармаг нээх гэх мэт үйл ажиллагаанд зориулан энэ хүлээн авалтыг зохион байгуулдаг.

Page 4: хүлээн авалтын ёс зүй

Баяр ёслолын хүлээн авалт ямар үйл ажиллагаанд зориулагдсан ямар хүмүүс уригдсан хаана болж байгаа зэргээс шалтгаалан албан ёсны ба албан ёсны бус гэж 2 ангилдаг.

• Албан ёсны хүлээн авалт нь гадаадын төрийн тэргүүн олон улсын зөвөлгөөн чухал тэмдэглэлт өдөр үндэсний баяр зэрэгт зориулагдана.

• Албан ёсны бус хүлээн авалт нь гэр бүлийн уулзалт, насны ой, хурим зэрэг хүлээн авалт .

Page 5: хүлээн авалтын ёс зүй

Дипломат хүлээн авалтын хэлбэр:1. "Шампанск дарстай " хүлээн авалт. Үндэсний

баярын өдөр, элчин сайд эх орондоо буцах болсон явдал, гадаадын төлөөлөгчдийг хүндэтгэж зохион байгуулсан хүлээн авалтыг ийм маягаар хийнэ. Ийм хүлээн авалт дээр зочдыг шампанск дарс, чихэр, самар, шоколад, зарим тохиолдолд амтат боовоор дайлна. 

2. "Дарстай хүлээн авалт". Ийм хүлээн авалт дээр зочдыг дарс, жимс, амтат жигнэмэгээр дайлдаг. 

3. "Бар-бекю". Зуны цагт ихэвчлэн амралтын өдрөөр гадаа хийдэг хүлээн авалт. Зочдод ил гал дээр шарсан махан хоол, дарс, сэрүүн ундаа өгдөг.

 

Page 6: хүлээн авалтын ёс зүй

Хэрвээ та албан ёсны чухал хүлээн авалтанд явж байгаа бол доорх зүйлүүдийг анхаараарай.

• Эзэд ширээнд суухыг уриагүй юм уу, бүсгүйчүүдийг суугаагүй байхад ширээнд суухыг түр азна

• · Бүсгүйг ширээнд урихдаа хэзээ ч зүүн гараа өгч болохгүй. Эрчүүд ямар ч тохиолдолд бүсгүйг баруун гараараа дэмнэх ёстой.

• · Хажууд суугаа, ялангуяа баруун талд тань байгаа бүсгүйг та таньдаг ч бай, үгүй ч бай үйлчлэх ёстой.

• · Амны алчуур захандаа хавчуулж, эсвэл цээжин дээрээ дэлгэж болохгүй. Хамгийн тохиромжтой нь өвдгөн дээрээ дэлгэж тавих.

• · Хундагаа хэт өндөр өргөх хэрэггүй. • · Тавагтай шөлөө дуустал халбагадаж, махны эцсийн хэрчмийг

идэхийг шамдах хэрэггүй. • · Амны цаас, халбага, сэрээ болон ширээнд тавигдсан бусад зүйлээр

оролдож тоглох нь зохимжгүй. • · Амны цаасаар нүүрээ арчиж хэрхэвч болохгүй, харин урууландаа

хүргэх төдий хэрэглэх ёстой. • · Хажуугийнхаа хүнийг алгасан бусадтай харилцах хэрэггүй. • · Хутга, сэрээгээ унагаахгүй байхыг хичээ. Хэрвээ унагачихсан бол

юу ч болоогүй юм шиг тайван байж шинийг авчруулаарай.

Page 7: хүлээн авалтын ёс зүй

• Хутга, сэрээгээ унагаахгүй байхыг хичээ. Хэрвээ унагачихсан бол юу ч болоогүй юм шиг тайван байж шинийг авчруулаарай.

• · Ямар нэг хоолыг өөрт чинь тохирдоггүй, эсвэл таалагдахгүй байна гэсэн шалтгаанаар татгалзаж болохгүй. Идмээргүй байгаа бол элдвийн шалтгаан хэлэлгүйгээр татгалзах нь дээр

• · Бусад зочдыг эхнийхээ аяга цай, кофег авч амжаагүй байхад нь хоёр дахиа уухын хэрэггүй.

• · Цайны халбагаа аягандаа дүрж орхиж болохгүй. Цай, кофегоо хутгачихаад дийзнийхээ дээр гаргаж тавиарай.

• · Хооллож дуусаад амны цаасыг эвхэлгүйгээр ширээн дээр орхиорой.

• · Эмэгтэйчүүд ширээнээс боссоны дараа босохоо мартуузай. Бүсгүйчүүдийг өрөөнөөс гарсны дараа дахин сууж үргэлжлүүлж болно.

• · Хүлээн авалтын эзэд хоолоо түрүүлж идэж, түрүүлж босох нь эелдэг бус. Бүх зочдоо хооллож дуусахыг хүлээх хэрэгтэй.

• · Хоолны ширээний ард албан бичиг, захидал унших хэрэггүй.

Page 8: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалтын төрөл

Хүлээн авалтын олон төрөлт хэлбэрүүд байдаг.

Ерөнхийд нь босоо хүлээн авалт ба зоог ( суугаа хүлээн авалт ) гэсэн 2 төрөлд хуваан үздэг.

Page 9: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалт

Суугаа хүлээн авалт Зоог

босоо хүлээн авалт

хундага шампанс

к

коктейль

Фуршет г.м.

Page 10: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалтын бэлтгэл ажилд:• Хүлээн авах төрлийг сонгох• Уригдсан хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргах• Урилга түгээх• Ширээнд суулгах төлөвлөгөө гаргах• Хоолны цэс үйлдэх• Ширээ засах• Зочдод үйлчлэх• Хундаганы үг бэлдэх• Хүлээн авалтын ажиллагааны дэг журам хийх

зэрэг ажлууд багтдаг.

Page 11: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалтын урилга

Урилга тараах Урих хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргасны дараа

хүлээн авалтаас 1-2 долоо хоногийн өмнө урилгыг тарааж эхлэх хэрэгтэй. Учир нь уригдагч ирж чадахгүйгээ мэдэгдвэл, оронд нь өөр хүнийг урьж болох юм. Урилганд хүлээн авалтын хэлбэр, цаг хугацаа, болох газрыг тодорхой заах хэрэгтэй. Дээр дурдсан ёсоор хувцаслалт, заримдаа эхлэх, дуусах хугацааг заадаг. Урилгыг зориулалтын зузаавтар, гөлгөр цаасан дээр хэвлэнэ, мөн нэрийн хуудсыг ашиглан мэдэгдэж болно. Энэ тохиолдолд нэрийн хуудсан дээр хүлээн авалт болох газар, цаг зэргийг бичдэг.

Page 12: хүлээн авалтын ёс зүй

Урилгад хариу өгөхдөө Томоохон хэмжээний хүлээн авалтын

урилган дээр зочны мэдэхийг хүссэн бүх асуултын хариу тодорхой бичээстэй байдаг. Хүлээн авагч тал, зорилго, байрлал, цаг, дресс код зэргийг олж харах болно. Өнөө үед урилгыг заавал захидлаар биш и-мэйл, утсаар хүргүүлдэг болжээ. Урилга хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор хариугаа хэлээрэй. Хэрэв эцсийн мөчид очиж чадахааргүй болвол хүлээн авагч талд тэр дор нь юм уу, маргааш өглөө эртлэн харамсаж буйгаа илэрхийлж, мэдэгдэх ёстой.

Page 13: хүлээн авалтын ёс зүй

Суудлын хуваарилалт хийх

Хэнийг хаана, хэнтэй хамт суулгахаа урьдчилан хуваарилна, албан ёсны зоог, хүлээн авалтанд зочдын ахлах дарааллыг хатуу баримтлах хэрэгтэй. Эмэгтэй хүнийг ширээний зах руу суулгадаггүй, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг болж өгвөл салаавчлан суулгадагийг бүү мартаарай.

Page 14: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалтын хувцас

Хүлээн авалтанд очихдоо мэдрэмжтэй, цэмцгэр бөгөөд онцсайн хувцаслах ёстой. Учир нь тэнд таньтай ижил бөгөөд таниас дээгүүр албан тушаалтай нэр нөлөө бүхий хүмүүс цугларах тул анхны сэтгэгдэл төрүүлэх хамгийн чухал зэвсэг болох хувцаслалтандаа онцгой анхаараарай.

Бусдаас содон байхыг хүсдэг байсан ч, гялалздаг, шигтгээтэй, юм уу хэт эрээн мяраан хувцас, платформ гутлаас зайлсхий. Харин ажил хэрэгч даашинзныхаа гадуур чамин блейзэр өмсөж, хар юм уу бейж өнгийн туфль углаарай.

Хэрэв хүлээн авалт цэнгээний буюу ball хэлбэртэй бол урт үдшийн даашинз өмсөж болно. Үгүй бол коктейл даашинз, гоёлын пиджакыг сонгоорой. Ажил хэргийн шинж чанартай хүлээн авалтан дээр цаад тал нь эгэмний яснаас 4 хуруу доорх хэмжээний ухлаадастай энгэрийг сонгох хэрэгтэй.

Page 15: хүлээн авалтын ёс зүй

Хэзээ очих ёстой вэ? Хүлээн авагч тал үйл ажиллагааг зохион

байгуулахын тулд нилээдгүй хүч хөдөлмөр гаргасан байж таарна. Тиймээс тэднийг хүндлээд цагтаа очоорой. Хүлээн авалтан дээр ганцаараа очих нь эвгүй байдаг тул ханийгаа, найз залуугаа, туслахаа, эсвэл компанийнхаа хуулийн зөвлөх, нягтлан бодогчийг дагуулж очсон нь дээр. Зарим эрчүүд нарийн бичгээ дагуулж очдог нь бусдад буруу сэтгэгдэл төрүүлдэг. Харин санхүү, болон хуулийн талын мэргэжилтнүүдээ дагуулах нь хүмүүст хүчирхэг харагдах боломжийг олгоно.

Page 16: хүлээн авалтын ёс зүй

Хоолны цэс зохиох.

Хоолны цэсийг зохиохдоо тухайн нутаг, улс орны заншил, зочны сонирхлыг харгалзах нь чухал. Онцгой анхаарах зүйл шашны ёс заншил байдгийг та юу эс андах вэ. Ислам шашин шүтдэг улс үндэстнүүдэд гахайн мах идэх, архи дарс хэрэглэхийг хориглодог. Лалын шашинт хүмүүсийг урьчихаад дээр дурдсан зүйлээр дайлах нь тэднийг үл тоомсорлосонд тооцогдоно. Бас мөргөлийн цагтай нь давхацуулж үл болно. Исламчууд өдөрт 3-5 удаа мөргөл үйлддэг.

Page 17: хүлээн авалтын ёс зүй

Хүлээн авалтыг хоолны цэсээр нь:

1. нийтлэг зоог 2. Коктель зоог3. Фуршек коктель4. Фуршект Буфет5. Дарстай зоог

Page 18: хүлээн авалтын ёс зүй

Анхаарал тавьсанд баярлалаа