50
ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016 2016-06-02 1 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №04 2016.06.02 ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М. Намжилмаа Электрон каталог: http://catalog.num.edu.mn

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

  • Upload
    lebao

  • View
    235

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 1

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

НОМЫН САН

ШИНЭ НОМЫН

МЭДЭЭ

№04

2016.06.02

ЭМХЭТГЭСЭН:

Номзүйч М. Кунай

Номзүйч М. Намжилмаа

Электрон каталог:

http://catalog.num.edu.mn

Page 2: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 2

ГАРЧИГ

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ГАЗАР ЗҮЙ................................... 3-3

ФИЗИК ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААН................................... 3-4

ГЕОЛОГИЙН ЭРЭЛ ХАЙГУУЛ...............................................4-5

БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААН.........................................5-6

АМЬТАН СУДЛАЛ..................................................................6-6

КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ.................................6-7

УУЛ УУРХАЙ.........................................................................7-7

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААН...........................................7-8

ЭХ БИЧГИЙН СУДЛАЛ...........................................................8-9

ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН..............................................9-22

ЭРТНИЙ СУДЛАЛ...................................................................22-23

УГСААТАН ЗҮЙ СУДЛАЛ......................................................23-24

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААН..................................24-26

УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН.........................................26-27

ХУУЛЬ,ЭРХ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН.................................27-31

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ,СУДАЛГААНЫ АЖИЛ...31-32

НОМЫН САН СУДЛАЛ,МУЗЕЙ...............................................32-33

ХЭЛ ШИНЖЛЭЛ......................................................................33-38

АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ........................................................38-43

УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ..........................................................43-44

УРАН ЗОХИОЛ ........................................................................44-45

УРЛАГ СУДЛАЛ.......................................................................45-46

ГҮН УХААН..............................................................................46-46

СЭТГЭЛ СУДЛАЛ.....................................................................47-47

ЛАВЛАГААНЫ ГАРЫН АВЛАГА.............................................47-48

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМНУУД.............................................. 48-50

__________________________________________________________

Товчилсон үгийн тайлбар:

БУН унш-Байгалийн ухааны номын уншлагын танхим /Хич-2,№307/

НУН унш-Нийгмийн ухааны номын уншлагын танхим /Хич-2,№213/

Гад.фонд-Гадаад фонд /Хич-2,№136/

Лав.ф-Лавлагааны фонд /Хич-2,№108/

БС- ийн номын сан /Хич-5, №505.,Хич-8/

ОУХНУС-ийн номын сан /Хич-5, №304/

ХЗС-ийн номын сан /Хич-3,№205/

ХШУИС-ийн номын сан /Хич-3, №113/

ШУС-НУС-ийн номын сан /Хич-2, №219/

ШУС-ХУС-ийн номын сан /Хич-2, №334/

ШУС-БУС-ийн номын сан / Хич-1, №110., Хич-3, №221., Хич-7, №115/

Page 3: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 3

БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ

Увс нуур, тэс голын сав газар: Байгаль орчин, нийгэм, биологийн

олон янз байдал /Эмх. С.Шар., С.Гомбобаатар. –УБ.: Монголика, 2015.

-214х.

“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын

өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь”

төслийг 2012 оноос эхлэн Дорнод, Хэнтий, Увс аймгийн 17 суманд

хэрэгжүүлж байгаа ба энэхүү төслийг хэрэгжүүлснээр голуудын дагуу

усны хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх, зарим нэг амьтадыг

нутагшуулах, булаг шандыг эко аргаар хашиж тохижуулах, ингэснээр

голуудын урсац нэмэгдэж, бэлчээр ашиглалт сайжирч, ан амьтад ихээр цугларч байна.

Төсөл хэрэгжиж буй, Увс аймагт орших Увс нуур, тэс голын сав газрын байгаль орчин,

хүн ам, суурьшил, эдийн засгийн хөгжил, байгалийн нөөц, засаг захиргаа, тухайн газар

нутгийн хоѐр нутагтан амьтан, загас, шувуу, ургамлын талаарх төслийн болон бусад

судалгааны мэдээ, баримтанд тулгуурлан энэхүү номыг эмхэтгэн толилуулж байна.

20.18

У-14 Б-23912-23913

Улз голын сав газар: Байгаль орчин, нийгэм, биологийн олон янз

байдал /Эмх. С.Гомбобаатар. –УБ.: Монголика, 2015. -206х.

“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын

өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь”

төслийг 2012 оноос эхлэн Дорнод, Хэнтий, Увс аймгийн 17 суманд

хэрэгжүүлж байгаа ба энэхүү төслийг хэрэгжүүлснээр голуудын дагуу

усны хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх, зарим нэг амьтадыг

нутагшуулах, булаг шандыг эко аргаар хашиж тохижуулах, ингэснээр

голуудын урсац нэмэгдэж, бэлчээр ашиглалт сайжирч, ан амьтад ихээр

цугларч байна. Төсөл хэрэгжиж буй Хэнтий, Дорнод аймгийн 11 сумын нутаг

дэвсгэрийг хамардаг Улз голын сав газрын байгаль орчин, хүн ам, суурьшил, эдийн

засгийн хөгжил, байгалийн нөөц, засаг захиргаа, тухайн газар нутгийн хоѐр нутагтан

амьтан, загас, шувуу, ургамлын талаарх төслийн болон бусад судалгааны мэдээ,

баримтанд тулгуурлан энэхүү номыг эмхэтгэн толилуулж байна.

20.18

У-14 Б-23912-23913

ФИЗИК, ХИМИЙН ШИНЖЛЭХ УХААН

Иродов И Е. Ерөнхий физикийн бодлого ба бодолтууд: Цахилгаан

ба соронзон /Орч.Б.Түвдэндорж. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -

294х.

Физикийн гүнзгийрүүлсэн сургалттай их дээд сургуулиудад

зориулагдсан энэ бодлогын хураамж номыг И.Е.Иродов,

И.В.Савельев, О.И.Замша нарын 1975 онд хэвлэгдсэн “Ерөнхий

физикийн бодлогын хураамж” номноос ашиглан шинэчлэн гаргасан

Page 4: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 4

ба нийт 1878 бодлоготой, сэдэв бүрийн эхэнд хэрэглэгдэх томъѐо гол хууль

зарчмуудыг оруулсан, бодлогын хариунд өгөгдсөн томъѐонууд бүгд Си системд

хувирсан.

22.33

И-83 /БУН унш-3ш/ Т-18027-18028

Даржаа Ц. Ерөнхий хими: 2 дахь хэвлэл. –УБ.: Адмон принт, 2016. -

464х.

Их, дээд сургуулийн оюутан сурагчдад зориулагдсан энэ номонд

ерөнхий химийн үндсэн агуулгыг ерөнхий химийн эхлэл., химийн

бодисын бүтэц, шинж чанар., химийн бодисын харилцан үйлчлэл,

химийн урвалын мөн чанар гэсэн 3 үндсэн хэсэг, 14 бүлэгт багтаан

бичсэн. Өмнөх хэвлэл нь 12 бүлэгтэй байсан ба энэ хэвлэлд валентын

давхрааны электрон хосын түлхэлцлэлийн онолын үндсэн агуулга,

хэрэглээний жишээ., валентын холбооны онол болон молекулын

орбиталын онолын үндэс, 2 атомт ба олон атомт молекулын тогтолцоонд хэрэглэх

жишээнүүдийг шинэ бүлэгт оруулж өгчээ.

24.1я73

Д-35 /ШУС-БУС-10ш/

Химийн хорт болон аюултай бодисын ангилал, хаягжуулалтын

нэгдсэн систем / Эмх. Н. Даваажав, Л. Жаргалсайхан; Хян. Л.

Жаргалсайхан.- УБ.: “МУИС” ХҮ, 2016.- 117х.

Шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж, аж үйлдвэржсэн

сүүлийн зуун жилд химийн бодисын үйдвэрлэл, нэр төрөл, хэрэгцээ

шаардлага жилээс жилд өсөн нэмэгдэж, үүнтэй уялдан химийн

бодисоор байгаль орчин бохирдох, хүний эрүүл мэндэд хор нөлөөлөл

үзүүлэх тохиолдлууд гарах боллоо. Химийн бодисын зохистой

хэрэглээг бий болгож, түүний хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд,

байгаль орчныг хамгаалахад дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулан, хэд

хэдэн гэрээ, конвенцийг гаргаад байна. Монгол улсад мөрдөгдөх химийн хорт болон

аюултай бодисын ангилал болон уг ангиллыг ашиглахад шаардагдах мэдээлэл, нэр

томъѐо, тодорхойлолт, тайлбарыг шинэчлэн эмхэтгэл болгон гаргажээ. Энэхүү нэгдсэн

систем нь химийн бодис бүрийг шинж чанар, хүний эрүүл мэнд, байгаль орчинд

үзүүлэх нөлөөгөөр нь цогц тодорхойлон, ангилалд хамруулж, ашиглах,

хадгалах,тээвэрлэх, устгах үйл ажиллагааг товч, тодорхой хаяг шошго, тэмдэг

тэмдэглэгээтэй болгож эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллах боломжтой болж

байна. Эмхэтгэлд Монгол улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан бодисын

жагсаалтыг нэгтгэн оруулжээ.

24

Х-36 /БУН-унш-3,ШУС-БУС-5,Хими-5ш/ Т-17872-17873

Page 5: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 5

ГЕОЛОГИЙН ЭРЭЛ ХАЙГУУЛ

Ухнаа Г., Баасан Б. Төмөр: Ордын геологи, эрэл, хайгуул /Хян.

Ж.Цэнд-аюуш. –УБ.: Жиком пресс, 2016. -283х.

Энэ бүтээл нь 3 бүлэгтэй бөгөөд эхний бүлэгтээ төмөр, түүний

хэрэглээ, ач холбогдол, төмрийн үйлдвэрлэлийн хэтийн төлөв, төмрийн

хүдрийн ордуудын төрөл, тархалт байршлын зүй тогтол, төмрийн

хүдрийн ордуудын геологийн тогтоцын талаар, дараагийн бүлэгт

төмрийн хүдрийн ордуудыг илрүүлэх эрлийн шалгуур, шинж

тэмдэгүүд, төмрийн хүдрийн ордуудын эрлийн аргуудын сонгох

үндэслэл, эрлийн аргууд, тэдгээрийг хэрэглэх аргачлалын талаар,

сүүлийн бүлэгт төмрийн хүдрийн ордуудын хайгуулын арга, аргачлал, сорьцлолт,

хүдрийн технологийн туршилт, нөөцийн ангилал ба тооцоолол, эдийн засгийн үнэлгээ,

ордын гидрогеологи, инженер геологи, хүрээлэн буй орчны судалгааны талаар

өгүүлжээ.

26.341.2

У-61 /БУН унш-3ш/ Б-23986-23987

Ухнаа Г., Жамсрандорж Г., Дэжидмаа Г. Уран: Эрэл хайгуул,

олборлолт /Хян. Ж.Лхамсүрэн. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -276х.

Энэ бүтээл нь 4 үндсэн бүлэгтэй бөгөөд тэргүүн бүлэгт ураны ордын

эрлийн шалгуурууд, ордыг эрэх арга, аргачлал, эрлийн ажлын үнэлгээ,

дэд бүлэгт ураны ордын хайгуулын аргачлал, сорьцлолт, нөөцийн

тооцоолол болон эдийн засгийн үнэлгээний асуудлууд, 3-р бүлэгт

ураны ордыг ил ба далд малталтаар олборлох, уусган олборлох аргууд

болон хүдрийн баяжуулалтын асуудлууд, эцсийн бүлэгт ураны ордын

хайгуул ба олборлолттой холбогдон үүсэх хаягдал, түүний хадгалалт,

хамгаалал, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах асуудлуудыг тусгажээ. Ураны

ордын эрэл, хайгуул, олборлолт эрхлэгчид, судлаачид, оюутнуудад гарын авлаг

болохоос гадна уран хэмээх ашигт малтмалыг танин мэдэхийг зорьсон нийт уншигчдад

зориулагджээ.

26.34

У-61 /БУН унш-3ш/ Б-23984-23985

БИОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААН

Баярмаа Ж., Пүрэв Д. Экологийн биохими: 2-р хэвлэл /Ред. Х.Тэрбиш.

–УБ.: Удам соѐл, 2014. -208х.

Манай орны экологийн нөхцөл байдалд байгалийн болон хүний үйл

ажиллагаанаас хамааран сөрөг өөрчлөлтүүд нилээд гарсны зэрэгцээ

экологийн чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүдэд ерөнхий

мэдлэгээ гүнзгийрүүлэх, экологийн биохимийн ололтуудыг байгаль

хамгаалал, ахуй амьдралдаа хэрэглэх эрэлт хэрэгцээнд зориулан энэ

Page 6: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 6

номыг 2 дахь удаагаа толилуулж байна. Үүнд ургамал орчиндоо дасан зохицох

биохими, ургамал ба амьтадын хамаарал, шавьжийн хоол сонголт, сээр нуруутны

ургамлын гаралтай хоол сонголт, мөөг ба замгийн бодис амьтанд нөлөөлөх, биосферт

үзүүлэх хүний нөлөө, бохирдлын хэмжээ, ксенобиотик бодисууд,амьтан ургамлын

хоѐрдогч нэгдлүүдийн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.

28.072

Б-38 /БУН унш-3ш/ Т-18029-18030

Дархан цаазат Богдхан уул /Эмх. Ц.Ширэндэв, А.Мөнхтуяа,

Л.Одончимэд. –УБ.: Мигмапринт, 2015

. -260х.

Богд хан уулыг анх дархан цаазат болгосон түүх, тайлга тахилга,

түүх соѐлын өв дурсгал, археологийн олдвор, экосистем, газарзүйн

байрлал, геологи, уур амьсгал, ургамал, амьтан, Богдхан уулын

хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны зорилго ба зорилт, аялал

жуулчлал, Манзушир, Хүрэл тогоот, Гороо мөргөл, дугуйн аялал,

экосистемд сөргөөр нөлөөлж буй нөлөөлөл, хууль эрх зүйн орчин,

дархан цаазат газрын үнэ цэнэ, ач холбогдлыг энэ номонд өнгөт зурагтайн

тайлбарласан ба мөн Богдхан уултай холбогдолтой магтаал, шүлгүүд оржээ. Богдхан

уулын амнаас эх аван урсдаг гол горхины усны химийн найрлага, цэцэгт дээд ургамал,

шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд оруулж өгчээ.

28.088л6

Д-38 Т-18033-18035

АМЬТАН СУДЛАЛ

Мөнхцог Б. Сүрлэг өндөр уулсын хаан /Ред. Л.Амгалан,

Б.Лхагвасүрэн. –УБ.: 2016. 175х.

Байгаль хамгаалагчид, амьтан судлаач оюутан сурагчид,

сонирхогчдод зориулагдсан энэхүү өнгөт зурагтай номонд Монгол

орны цоохор ирвэсний тоо, толгой, нягтшил, эзэмшил нутгийн

хэмжээ, хоногийн ба улирлын идэвх, шилжилт хөдөлгөөн, тархац

нутаг, амьдрах орчин, агнуурын түүхэн тойм, арьсны үнэ ханш,

хууль бус агнуур, ирвэс хүн хоѐрын хоорондох зөрчил, идэш тэжээлийн бүрэлдэхүүн,

зан төрхийн онцлог, тусгай хамгаалалттай газрууд, ирвэс судалж хамгаалдаг

байгууллагууд, цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал,ирвэс хамгааллын тухай

өгүүлжээ.

28.6

М-81 /БУН унш-2ш/ Б-23905-23906

КОМПЬЮТЕР-МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Уянга С. Системийн шаардлагын шинжилгээ: Их, дээд

сургуулийн сурах бичиг / Хян. П. Оюунбилэг.-УБ.:”Бит пресс”ХХК,

2016.-264х.

Мэдээллийн систем нь тодорхой байгууллага, бизнесийн үйл

ажиллагааг дэмжих, түүний хэвийн бөгөөд найдвартай үйл

Page 7: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 7

ажиллагааг хангах, үр бүтээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааг улам боловсронгуй

болгох, шийдвэр гаргалтыг үр ашигтай бөгөөд оновчтой болгох, боловсон хүчний

болоод бусад бүх нөөцийг үр ашигтай, оновчтой хуваарилах үүднээс тавигдсан

зорилгод хүрэхийн тулд хүрээлэн буй орчинтойгоо харилцан үйлчлэлцэлд оршиж,

түүнээс тодорхой өгөгдөл мэдээллийг хүлээн авч боловсруулаад тодорхой гаралт буюу

үр дүнг (бүтээгдэхүүн, мэдээлэл) өгдөг, өөрийн төлөв байдлаа илэрхийлдэг, тодорхой

бүтэцтэй, тодорхой үүрэг гүйцэтгэдэг систем юм. Энэхүү сурах бичигт мэдээллийн

системийн хөгжүүлэлт,системийн шаардлага,шаардлагын ангилал, шаардлагын

зүйлчлэл, шаардлагын тодорхойлолт, шаардлагын шинжилгээ зэргийг дэлгэрэнгүйгээр

тайлбарласан.

32.973-018.2я73

У-71 /БУН-унш-3ш/ Б-23951-23953

УУЛ УУРХАЙ

Содбаатар Я. Монголын уул уурхайн түүх: Тэргүүн дэвтэр / Хян.

Ж. Болдбаатар.- УБ.: “Мөнхийн үсэг” ХХК, 2013.- 262х.

Нүүдэлчин Монголчууд эрт үеэс газар шороо эх байгалиа амь

тавьж хайрлан хамгаалж, Монголын байгалийн баялгийг ашиглан

хөлжих гэсэн гадаадын их гүрнүүдийн сонирхолыг хязгаарлан, эв

зохицолыг ханган газар нутаг, эх байгалиа онгон дагшинаар нь

бидний өнөө үед хадгалан үлдээж чадсан нь үнэн билээ.Энэхүү

ном нь “ Манжийн үеийн Монголын байгалийн баялаг ба

монголчууд” (1890-ээд оноос 1911он),”Богд хаант Монгол Улсын

Засгийн газар ба ашигт малтмалын бодлого үйл ажиллагаа” (1911-1920 он),”Ардын

засгийн газрын уул уурхайн бодлого, үйл ажиллагаа”(1921-1940 он) гэсэн гурван

үндсэн бүлгээс бүрдэх бөгөөд Монголын уул уурхайн түүхэн үечлэлийг гарган,

түүхэн цаг үе болгонд хамаарах архивын баримтуудыг эмхэтгэн оруулжээ. Уг ном нь

Монголын түүхэн эдийн засаг судлалыг сонирхон үзэж буй судлаачид, уул уурхайн

түүх, байгалийн баялгийн түүхийг сонирхогч мэргэжилтнүүд, оюутан, магтстр, доктор,

гадаад, дотоодын хөрөнгө оруулагч хүн бүхний хэрэгцээнд зориулжээ.

33+63.3(1)-2

С-52 /НУН-унш-5, ШУС-ХУС-2ш/ Т-17869-17871

НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААН

Даваадаш Ч. Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог,

ээдрээ. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -79х.

Зохиогч Ч.Даваадаш нь шилжилтийн эхэн үеийг Үндсэн хууль батлан

мөрдөхөөс өмнө ба хойно хэмээх 2 шатанд хуваан авч үзэж, 1990 оны

үйл явдлыг “Нийгмийн тогтолцоог ухамсар зорилготойгоор бүхэл

бүтнээр нь эргэлт буцалтгүйгээр хувиргахыг нийгмийн их өөрчлөлт

гэдэг” хэмээн энэ номондоо тайлбарлажээ. Мөн түүнчлэн зохиогчийн

“Шинэтгэлийн онол тогтолцооны шинэтгэлийн онол, арга зүй болох

Page 8: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 8

нь” хэмээх судалгааны өгүүлэл., “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч

Д.Мөнхчимэгтэй хийсэн ярилцлага нь энэ номонд оржээ.

60.56/1/

Д-12 Б-23904

Нямдорж М. Нийгмийн ажлын дадлагын арга зүй: Нийгмийн

ажлын багш, оюутан, дадлага удирдагч нарт 2 дахь хэвлэл / Хян. А.

Оюунтунгалаг.-УБ.:” Алмаз пресс” ХҮ, 2016.- 109х.

Зохиогч “ Нийгмийн ажлын дадлагын арга зүй” номондоо

нийгмийн ажлын боловсролын тогтолцооны нэг хэсэг болох

дадлагын асуудлыг авч үзэхдээ дадлага тус бүрийн онцлог, дадлага

удирдагчийн үүрэг, хариуцлага, ур чадвар, оюутны дадлагын явцад

баримтлах ѐс зүй, дадлагын явцад оюутны ур чадварыг хөгжүүлэх,

хандлага төлөвшүүлэх ажлууд болон дадлагыг үнэлэх үйл явц, арга

зүйн талаар цогцоор нь авч үзэж, нийгмийн ажлын дадлага ажлыг шинжлэх ухааны

үндэстэй тайлбарлан өгүүлсэнд энэхүү бүтээлийн үнэ цэнэ оршиж байна. Мөн энэхүү

бүтээл нь нийгмийн ажилтан бэлтгэх сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлж,

оюутан, багш, дадлага удирдагч нарын сургалтын болон дадлага ажлын хөтөч

болохоос гадна оюутны дадлагын явцад тулгардаг олон асуудлыг шийдвэрлэхэд нэгэн

шинэ арга зүй болох юм.

60

Н-98 /НУН-унш-3, ШУС-НУС-5ш/ Т-17932-17933

ЭХ БИЧГИЙН СУДЛАЛ

Г.Жамъян-80:Тод бичиг судлал: Эрдэм шинжилгээний хурлын

илтгэлийн эмхтгэл /Эрх.хэвл. На.Сүхбаатар. –УБ.: Соѐмбо принтинг,

2013. -232х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-XХХ/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XХХ

дугаарт хэл бичгийн эрдэмтэн Г.Жамъяан /1932-1997/-ы мэндэлсний

80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тод үсэг

судлалын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн 20 илтгэл, хурал дээр хэлсэн үгүүд, мөн

түүний эрдэм шинжилгээний бүтээлийн талаарх өгүүлэл, өмнө нь хэвлэгдэж байгаагүй

болон эрдмийн зэрэг горилж бичсэн зохиолынх нь хураангуйг хэвлэн оруулжээ.

63.2

Г-19 /ШУС-ХУС-5ш/ Т-17985-17987

Монголын уг эхийн тууж /Кирилл бич.хөрв. На.Сүхбаатар,

М.Улаан. –УБ.: Соѐмбо принтинг, 2014. -115х. /”Ойрад судлалын

номын сан” цуврал-XXXVII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

Page 9: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 9

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад

судлалын номын сан” цувралын XXXVII дугаарт “Монголын уг эхийн тууж” хэмээх

тод үсгийн түүхэн сурвалжийн одоогоор олдоод байгаа анхны хуулбар эхийн гэрэл

зураг, кирилл хөрвүүлэг, латин галиг, бүх үгийн цэс орж байна. Тус сурвалжийг

Өвөрмонголын зарим түүхчид “Зүүнгарын хураангуй бичиг” хэмээн ач холбогдол өгч,

судалгаанд ашиглаж иржээ.

63.2/1/

М-69 /ШУС-ХУС-3ш/ Т-17991-17993

Тод бичиг болон Зая бандида Намхайжамц судлалын асуудал /Эмх. Б.Түвшинтөгс. –УБ.: Соѐмбо принтинг, 2009. -207х. /”Ойрад

судлалын номын сан” цуврал-XIII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XIII

дугаарт гадаад, дотоодын эрдэмтдийн бичсэн Зая бандида

Намхайжамц судлал болон тод бичиг судлалд холбогдох олон жилийн

өмнөх 18 бүтээлийг хэвлэжээ. Ингэхдээ номын хэмжээнээс шалтгаалан зарим

өгүүллийг сийрүүлэн, зарим хэсгийг нь зургаар оруулжээ.

63.2

Т-45 /ШУС-ХУС-3/ Т-17946-17948

Тод үсэг-360, Равжамба Зая бандида Намхайжамц-410: Эрдэм

шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл /Эрх.хэвл. На.Сүхбаатар.

–УБ.: Соѐмбо принтинг, 2010. -154х. /”Ойрад судлалын номын сан”

цуврал-XV/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын

XV дугаарт 2009 оны 12р сарын 17-18нд УБ хотноо хуралдсан “Тод

үсэг зохиосны 360, их эрдэмтэн, төр шашны нэрт зүтгэлтэн, соѐн гэгээрүүлэгч

Равжамба Зая бандида Намхайжамцын мэндэлсний 410жилийн ой”-д зориулсан олон

улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл, хэлсэн үг, хуралд ирүүлсэн мэндчилгээ,

хурлын зураг тэргүүтнийг хэвлэн оруулжээ.

63.2

Т-45 /ШУС-ХУС-3ш/ Т-17949-17951

ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН

Алтайн Тувачуудын цадиг оршив: Архивын баримтын эмхэтэл /

Эмх. Б. Баатархүү, Г. Золбаяр; Ред. Б. Баярсайхан, Х. Мэндсайхан.-

УБ.: “Адмон принт” ХХК, 2015.- 584х.

Page 10: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 10

Түүхийн судалгааны чухал эх сурвалжийн нэг нь архивын сан хөмрөгт хадгалагдаж

буй эх баримтууд билээ. Монголын түүх, угсаатны судлалд тувагийн түүхийн асуудал

нэн ялангуяа Алтайн тувачуудын түүх, угсаатны судалгаа харьцангуй бага хөндөгдөж

ирсэн. Алтайн тувачуудын түүхэнд холбогдох Монгол Улсын Үндэсний төв архивын

сан хөмрөгт хадгалагдаж буй эх баримтуудаас сонголт хийн түүвэрлэж “ Алтайн

тувачуудын цадиг оршив” нэртэй архивын баримтын эмхэтгэлийг судлаач хийгээд

олон нийтэд зориулан хэвлүүлжээ. Судлаачид болон олон нийт ашиглах бололцоог

бодож баримтуудыг кирилл бичигт хөрвүүлж, тува хэлэнд орчуулахын зэрэгцээ

баримтыг эхээр нь оруулжээ. Ингэснээрээ мэргэжлийн судлаачид төдийгүй тувагийн

ард иргэд сонирхогчид ашиглах бүрэн боломж бүрдсэн ба хүний болон газар усны

нэрийн хэлхээ,зарим үг хэллэгийн тайлбарыг хавсаргажээ.

63.3(1)

А-48 /НУН-унш-3,ШУС- ХУС-5ш/ Т-17874-17875

Баасанхүү А., Батмөнх Б. Монголын ойрадуудын уламжлалт аж

ахуй: XIX-XX зууны зааг үе /Эрх.хэвл. На.Сүхбаатар. –УБ.: Соѐмбо

принтинг, 2011. -250х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-XXI/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын

XXI дугаарт А.Баасанхүү, Б.Батмөнх нарын Монгол улсын Ойрад

монголчуудын мал аж ахуй, түүнийг эрхлэн хөтлөх арга ажиллагаа,

уламжлалт ан ав, агнуурын зэвсэг хэрэглэл, ан агнах аргууд, уламжлалт газар тариалан,

тариалангийн багаж зэвсгүүд, тэдгээртэй холбогдох мэдлэг ухааныг сурвалж бичиг,

ардын аман зохиолын хэрэглэгдэхүүн, угсаатан судлалын хээрийн судалгааны

материалд үндэслэн хийсэн судалгаанууд оржээ.

63.3/1/-7

З-55 /ШУС-ХУС-3ш/ Т-17961-17963

Бичурин Н.Я. Ойрад буюу халимагуудын XV зуунаас эдүгээ

хүртэлх түүхэн тойм /Эрх.хэвл. На.Сүхбаатар, Орч. Д.Идэвхтэн. –

УБ.: Соѐмбо принтинг, 2015. -124х. /”Ойрад судлалын номын сан”

цуврал-XLVII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XLVII

дугаарт Оросын анхны хятад судлаач, аялагч, зохиолч, Санкт-

Петербургийн ШУА-ийн /1828/ сурвалжлагч гишүүн Н.Я.Бичурины “Ойрад буюу

халимагуудын XV зуунаас эдүгээ хүртэлх түүхэн тойм” бүтээл оржээ. Энэ бүтээл нь

1834 онд Санкт-Петербург хотноо хэвлэгдсэнээс хойш 179 жилийн дараа монгол

хэлнээ орчуулсан орчуулга бөгөөд нийт ойрадуудын болон халимагуудын түүхийг

хятад, манж сурвалжийн мэдээнд үндсэлэн судалж бичсэн бүтээл ажээ.

63.3/1/

Б-50 /ШУС-ХУС-3ш/ Т-18012-18014

Page 11: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 11

Богд Нийч тойн Далай Манзуширийн домгийг тодорхой

гийгүүлэгч чандмань эрхи хэмээгдэх оршив /Эрх.хэвл.

На.Сүхбаатар, Кирилл үсэгт хөрв. Б.Пүрэвдэлгэр. –УБ.: Соѐмбо

принтинг, 2015. -204х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-

XLVIII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь

Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан”

цувралын XLVIII дугаарт Торгуудын ноѐн Мэргэн Тэвэнэгийн хүү, Нийч тойны

анхдугаар дүр Авид (1557/1587-1653) буюу Нийч тойны /олонд Нэйж тойн хэмээн

алдаршсан Цүлтэмзанба Далай Манзушри хутагтын/ намтар “Богд Нийч тойн Далай

Манзуширийн домгийг тодорхой гийгүүлэгч чандмань эрхи хэмээгдэх оршив” хэмээх

сурвалжийн худам үсгийн бар хэвлэлийг үндэслэн кирилл бичигт буулган дэлгэрэнгүй

удиртгал, тайлбар, нэрийн заагуур, уг эхийн гэрэл зургийн хамтаар толилуулж байна.

63.3/1/5

Б-52 /ШУС-ХУС-3ш/ Т-18018-18020

Болд Ч. Алс газар сурахаар одогсод: Дэд дэвтэр. (1926-1930 онд

Герман улсад суралцсан монголчууд) / Ред. З. Лонжид.- УБ.:”Адмон

принт” ХХК, 2016.- 234х.

Монгол түмэн хүүхэд багачууд, үр хойчдоо ул суурьтай мэдлэг

боловсрол эзэмшүүлэхийг төрийн тэргүүлэх бодлого болгож байсан

тухай үед МАХН-ын Төв Хорооны тэргүүн дарга Ц. Дамбадорж

(1912-1917 онд Хаант Орост суралцсан) дэд дарга Н. Жадамба,

Монгол Улсын бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр Москвад сууж байсан

Бөрт овогт Бавуучинбуугийн Буянчуулган, Ардыг Гэгээрүүлэх Яамны

сайд Эрдэнийн Батхаан нар монгол залуусыг Германд суралцуулах талаар санаа бодол

нэгдэж тун хичээсэн нь түүхийн сурвалжаар нотлогддог. Тэдний чармайсны үр дүн

биелж одоогоос яг 90 жилийн тэртээ манай улс 40 гаруй охид хөвгүүдээ Франц,

Германд илгээжээ. Тэдний зарим нь өнчин өрөөсөн ядуу зүдүү бол зарим нэг нь

Чингисийн алтан ургийн угсаа сурвалжтай ноѐд тайж нарын үр сад байлаа. Мөн тэдний

олонхи нь халх боловч барга, цахар, дөрвөд, буриад ястан байсныг сэтгүүлч, судлаач Ч.

Болдын энэхүү номноос мэдэж болно.

63.3(2)6-8

Б-54 Б-23917

А.В.Бурдуков-130: Баруун монголын түүх соѐлын асуудлууд:

Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл /Эрх.хэвл. На.Сүхбаатар. –

УБ.: Соѐмбо принтинг, 2014. -216х. /”Ойрад судлалын номын сан”

цуврал-XXXIV/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь

Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан”

Page 12: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 12

цувралын XXXIV дугаарт монголч эрдэмтэн А.В.Бурдуковын

/1883-1943/ мэндэлсэний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын

илтгэлүүдийг оруулжээ. Хурлын илтгэлүүд нь А.В.Бурдуковын намтар, түүний

шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, судалгааны ажлууд, үлдээсэн өвийг нь судалсан

байхаас гадна ХХ зууны эхэн үеийн Баруун монголын түүх соѐл болон баядын хүрээ

хийд, Халимагийн үндэсний хувцас, ойрад судлалын зарим асуудлыг хөндсөн байна.

63.3/1/

Б-75 /ШУС-ХУС-3ш/ Т-17988-17990

Бухын Сандагийн Мянгад судлалын бүтээл туурвил /Эрх.хэвл.

На.Сүхбаатар. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -296х. /”Ойрад судлалын

номын сан” цуврал-XLII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XLII

дугаарт төвдөч, судлаач Бухын Сандагийн /1908-1987/ 1960-1970-аад

онуудад бичсэн Ховдын хязгаарын Ойрад монголчуудыг бүрдүүлэгч

угсаатны бүлгүүдийн нэг болох Мянгадын түүх соѐлын тухай “Алтан хөхий нутаг”,

“Мянгадын гарал, үүслийн асуудлаас”, “Баянхошуу” зэрэг бүтээлүүд, орон нутгийн

хөгжил, тэдгээрийн судалгаа шинжилгээ, мянгад судлалд зориулсан эрдэм

шинжилгээний удиртгалыг оруулсан байна. Б.Сандагийн бүтээлүүд нь аман уламжлал,

нүдээр үзэгчийн мэдээллийг агуулсан сурвалжийн шинжтэй зохиол юм.

63.3/1/

Б-81 /ШУС-ХУС-3ш/ Т-17997-17999

Буянчулуун Б. Өөлд олноор тэмцсэн бүлэг /Эрх.хэвл.

На.Сүхбаатар, Кирилл үсэгт буулг. Д.Баярсайхан. –УБ.: Соѐмбо

принтинг, 2012. -296х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-XXIV/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын

XXIV дугаарт “Өөлд олноор тэмцсэн бүлэг” зохиол оржээ. 1935 онд

түүхч Бүрд овогт Бавуусамбуугийн Буянчуулганы /1885-1937/

бичсэн “Өөлд олноор тэмцсэн бүлэг” хэмээх энэхүү нэгэн дэвтэр зохиолд 1758-1761

оны хоорондох Ойрадын түүхийн зурвас үеийн, Ойрадууд Манж Чин гүрний эсрэг

хэрхэн тэмцсэн, тэмцэл нь аргагүйн эрхэнд хүч дутан дарагдсан, Чин гүрний эрх

баригчид Ойрадуудыг хэрхэн алж хядсан, тархаан суулгасан талаар өгүүлэх болно.

63.3/1/51

Б-81 /ШУС-ХУС-3ш/ Т-17967-17969

Page 13: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 13

Бямбын Ринчений Ойрад судлалын бүтээл туурвил /Эрх.хэвл.

На.Сүхбаатар, Э.Пүрэвжав. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -133х.

/”Ойрад судлалын номын сан” цуврал, Намтар судлал-VIII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын Намтар

судлалын VIII дугаарт академич, эрдэмтэн зохиолч Еншөөбү овогт

Бямбын Ринчений /1905-1977/ ойрад судлалын талаар бичсэн эрдэм

шинжилгээий өгүүлэл, нийтлэл, дурсамж, тэмдэглэл тэргүүтэн, ойрадын түүх соѐлд

суурилсан уран зохиолын бүтээл туурвил болон түүний эрдэм шинжилгээний

бүтээлийн жагсаалт зэргийг эмхэтгэн оруулжээ.

63.3/1/

Б-98 /ШУС-ХУС-3ш/ Т-17943-17945

Бямбарагчаа Г. Аман түүхийг сэргээх нь: Судалгаа арга зүйн

зөвлөмж.- УБ.: “Адмон принт” ХХК, 2015.-40х.

Дэлхийн олон улсуудад XX зууны дунд үеэс хурдацтайгаар хөгжиж

ирсэн нийгмийн ухааны нэгэн салбар болох нийгэм- соѐлын хүн

судлалын (social and culture anthropology) судалгааны онол арга зүйн

цөөнгүй чиг хандлагууд байсаар ирсэн нэгэн чиглэл бол аман

түүхийн (oral history) судалгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсад

аман түүхийн судалгаа эрчимтэй хөгжих болж, тэр хэрээр уг

судалгаанд хэрэглэгдэх олон улсад үнэлэгдэх болсон онол арга зүйн

мэдлэгийг шаардах болжээ. Тиймээс аман түүхийн судалгаанд

хамгийн чухалд тооцогдох судалгааны арга зүй болоод үр дүнг хэрхэн боловсруулах

тухай мэдлэгийг эзэмших нь нэн чухал юм. Энэхүү товхимол нь аман түүхийн судалгаа

хийх,аман түүхийн ярилцлага хийхэд заавал шаардагдах арга зүйн үндсэн мэдлэгийг

өгөх, түүнд хэрэглэгдэх техник тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, судалгааны үр

дүнг хэрхэн боловсруулах талаар энэ чиглэлийн судалгаа хийх судлаачдад гарын

авлага болохуйц энгийн байдлаар бичигджээ.

63.3в7

Б-98 / НУН-3,ШУС-ХУС-5ш/ Б-23938-23939

Далай хан Түмэндэлгэржав-140, Баруун монголын түүх соѐлын

судалгаа: Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл

/Эрх.хэвл. На.Сүхбаатар. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -176х.

/”Ойрад судлалын номын сан” цуврал-L/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын “L” дугаарт

Дөрвөд Далай хан Г.Түмэндэлгэржавын /1874-1938/ мэндэлсний 140

жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг оруулсан ба эдгээр

илтгэлүүд нь Г.Түмэндэлгэржавын уг гарал, намтар, улс төрийн түүхтэй холбоотой

байхаас гадна Ойрад монголчуудын түүх, соѐл, Жалханз хутагт, Дөрвөд ардын дуу,

Page 14: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 14

халимагууд болон ХХ зууны эхэн үеийн Ховдын хязгаарын түүхийн асуудлуудыг

хөнджээ.

63.3/1/

Д-20 /ШУС-ХУС-3ш/ Т-18021-18023

Дамбийжанцан, Баримт бичгийн эмхэтгэл: Боть-1: 1912-1914.05

/Эмх.хэвл.бэлт. З.Лонжид, На.Сүхбаатар, Г.Намнансүрэн. –УБ.:

Соѐмбо принтинг, 2012. -236х. /”Ойрад судлалын номын сан”

цуврал-XXV/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын

XXV, XXVI дугаарт Ижил мөрний халимаг ойрад, Догшин хутагт

Дамбийжанцангийн намтар түүхийн 1912-1923 онд холбогдох баримт бичгүүдийг

Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж байгаа дансаас түүвэрлэн кирилл

үсэгт буулгаж 2 боть болгон оруулжээ. 1-р ботид 1912-1914.05он, 2-р ботид 1914.06-

1923 оны материалууд орсон ба эдгээр баримтууд нь 1910-аад оны Ховдын хязгаарын

улс төрийн түүхийн болон Дамбийжанцаны намтар түүхийг тодруулахад зайлшгүй

холбогдох хэрэглэгдэхүүн болох ажээ.

63.3/1/6

Д-26 /ШУС-ХУС-3ш/ Т-17970-17972

Дамбийжанцан, Баримт бичгийн эмхэтгэл: Боть-2: 1914.06-1923

/Эмх.хэвл.бэлт. З.Лонжид, На.Сүхбаатар, Г.Намнансүрэн. –УБ.:

Соѐмбо принтинг, 2012. -240х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-

XXVI/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XXV, XXVI

дугаарт Ижил мөрний халимаг ойрад, Догшин хутагт

Дамбийжанцангийн намтар түүхийн 1912-1923 онд холбогдох баримт бичгүүдийг

Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж байгаа дансаас түүвэрлэн кирилл

үсэгт буулгаж 2 боть болгон оруулжээ. 1-р ботид 1912-1914.05он, 2-р ботид 1914.06-

1923 оны материалууд орсон ба эдгээр баримтууд нь 1910-аад оны Ховдын хязгаарын

улс төрийн түүхийн болон Дамбийжанцаны намтар түүхийг тодруулахад зайлшгүй

холбогдох хэрэглэгдэхүүн болох ажээ.

63.3/1/6

Д-26 /ШУС-ХУС-3ш/ Т-17973-17975

Page 15: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 15

Дамчаа Ч. Алтайн урианхай судлалын бүтээл туурвил

/Эмх.хэвл.бэлт. Х.Бямбажав, На.Сүхбаатар, Ц.Гантулга. –УБ.:

Соѐмбо принтинг, 2015. -164х. /”Ойрад судлалын номын сан”

цуврал-XLIII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь

Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан”

цувралын XLIII дугаарт судлаач Чолоогийн Дамчаагийн /1928-

1988/ Алтайн урианхайн түүх, соѐлын талаар олон жилийн туршид хийсэн судалгааны

ажил, эрдэм шинжилгээний тэмдэглэлийн нэг хэсгийг танилцуулж байна.Үүнд

Ч.Дамчаагийн намтар, дурсамж, Алтайн урианхай ардын түүх соѐл, ялангуяа ХХ зууны

түүхийн олон асуудлыг хамрсан, сурвалжийн шинжтэй мэдээллүүд оржээ.

63.3/1/

Д-28 /ШУС-ХУС-3ш/ Т-18000-18002

Златкин И.Я. Зүүнгарын хаант улсын түүх: 1635-1758 /Эрх.хэвл.

На.Сүхбаатар, Орч. Х.Баярмаа. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -342х.

/”Ойрад судлалын номын сан” цуврал-XLV/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XLV

дугаарт нэрт монголч эрдэмтэн И.Я.Златкины 1964 онд Москва

хотноо хэвлүүлсэн бүтээлийн монгол хэл дээрх орчуулга орсон бөгөөд

энэ номонд Зүүнгарын хаант улсын төрийн түүх, түүний гадаад дотоод бодлого, улс

төрийн байгуулал, бүс нутгийн харилцаанд гүйцэтгэсэн үүргийг судлан шинжилжээ.

63.3/1/51

З-55 /НУН унш-3,ШУС-ХУС-4ш/ Т-18009-18011

Ишбалжир. Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршвой

/Эрх.хэвл. На.Сүхбаатар, Төвд хэл.орч. Л.Тэрбиш. –УБ.: Соѐмбо

принтинг, 2011. -167х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-XХ/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь

Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан”

цувралын XХ дугаарт Хөхнуурын Сүмбэ хамба Ишбалжирын

/1704-1788/ өөрөө бичсэн намтар болох “Сүмбэ Ишбалжирын

өөрийн намтар оршвой” хэмээх сурвалжийг төвд шар бичгийн анхны эхийг нь

үндэслэн кирилл бичигт буулгаж, тайлбар, эх зураг, үгийн цэсийн хамтаар толилуулж

байна. Мөн Сүмбэ хамба Ишбалжирын сүмбүмийн гарчгийг хавсаргажээ. Ойрад

монголчуудын дотроос төрсөн, нэрт эрдэмтэн Ишбалжирын намтар судлалд болон

Монголын түүх, соѐл судлалд шинэ хуудас нээсэн түүхэн эх сурвалж анх удаа нийтийн

хүртээл болж байна.

63.3

Page 16: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 16

И-97 /ШУС-ХУС-3ш/ Т -17958-17960

Моисеев В.А. Зүүнгарын хаант улс ба казахууд: XVII-XVIII зуун

/Эрх.хэвл. На.Сүхбаатар, Орос хэл.орч. Ж.Отгонбаяр. –УБ.: Соѐмбо

принтинг, 2015. -226х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-XLVI/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XLVI

дугаарт орсон тус бүтээл нь 1991 онд Алма-Ата хотод хэвлүүлсэн

нэрт монголч эрдэмтэн В.А.Моисеевийн бүтээлийн монгол хэлээрх

орчуулга бөгөөд Зүүнгарын хаант улсын түүх, Зүүнгарын төрийн бодлого дахь

казахууд, тэдний харилцааны өрнөл хийгээд онцлог шинж болон XVII-XVIII зууны

Төв ази, Дундад азийн түүхийн асуудлуудыг судлан шинжилсэн нэг сэдэвт зохиол

ажээ.

63.3/1/5

М-75 /НУН унш-3,ШУС-ХУС-4ш/ Т-18006-18008

Монголчууд: XVII-XX зууны эхэн: Зурагт түүх /Ред. С.Чулуун.

–УБ.: Монсудар, 2014. -304х.

Монсудар хэвлэлийн газраас бүх нийтийн боловсрол, түүх

судлалд зориулан, эрхлэн гаргаж буй “Монголчууд” хэмээх

цуврал, түүхийн зурагт номын эхний боть нь “Монголчууд ХХ

зууны эхэнд” хэмээх түүхийн зурагт ном юм. Энэ удаагийн

“Монголчууд: XVII-XX зууны эхэн” хэмээх Монголын түүхийн

зурагт энэ ботид XVII-XX зууны эхэн үе хүртэлх бүтэн гурван

зууны түүхийг, энэ үед хамаарах баримт, гэрэл зураг, өв соѐлын

дурсгалуудын зургаар харуулжээ. Монголчуудын дотоод ертөнц хэрхэн өөрчлөгдсөн,

амьдралын хэв маяг ямар байдалтай болсон, түүхийн өв яаж бүрдсэн, бодит амьдрал,

өдөр тутмын нөхцөл ямар байсан зэргийг монголчуудын тухай жуулчдын тэмдэглэл,

архивын баримт, гэрэл зургийн энэхүү сангаас мэдээж авах болно.

63.3/1/5

М-69 /ШУС-ХУС-3ш/ Т-17885-17887

Монголчууд нийгэм журамд давшин орсон нь:1924-1959: Зурагт

альбом /Ред. О.Батсайхан. –УБ.: Монсудар, 2016. -336х.

Монсудар хэвлэлийн газраас бүх нийтийн боловсрол, түүх судлалд

зориулан, эрхлэн гаргаж буй “Монголчууд” хэмээх цувралын эхний

ботиуд нь “Монголчууд ХХ зууны эхэнд” “Монголчууд: XVII-XX

зууны эхэн” хэмээх түүхийн зурагт ном юм. Энэ удаагийн

“Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” Монголын түүхийн

зурагт энэ ботид социализмын хэмээн нэрлэгдэж ирсэн, Зөвлөлт

маягийн засагтай болж, БНМАУ байгуулсан 1924 оноос хоршоолох

хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх нийгэм журамд орж байсан үеийн түүх оржээ.

Монголчуудын дотоод ертөнц хэрхэн өөрчлөгдсөн, амьдралын хэв маяг ямар

Page 17: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 17

байдалтай болсон, түүхийн өв яаж бүрдсэн, бодит амьдрал, өдөр тутмын нөхцөл ямар

байсан зэргийг монголчуудын тухай жуулчдын тэмдэглэл, архивын баримт, гэрэл

зургийн энэхүү сангаас мэдээж авах болно.

63.3/1/62

М-69 /ШУС-ХУС-3ш/ Т-17888-17890

Мөнхөө Ч. Баатар хунтайж: Түүхэн баримтат тууж /Эрх.хэвл.

На.Сүхбаатар, Кирилл бич.хөрв. С.Баттулга. –УБ.: Соѐмбо

принтинг, 2015. -154х. /”Ойрад судлалын номын сан” цуврал,

Намтар судлал-VI/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь

Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан”

цувралын Намтар судлалын VI дугаарт орсон “Баатар хунтайж”

бүтээлийг бичихдээ тод үсгээр бичигдэж үлдсэн түүхэн сурвалжийн мэдээнд

тулгуурлаж, түүх соѐл,аман уламжлал, домог хууч ярианг ашиглахын хамт зүйр цэцэн

үг хэллэг, ардын дуу, зан заншил, ѐс журмыг багтаасан тул түүхийн ханатай, уран

зохиолын найруулгатай, хэн бүхэн уншихад хялбар бүтээл болжээ. Баатар хунтайж нь

улс төр, цэрэг, аж ахуйн гарамгай зохион байгуулагч төдийгүй Зүүнгарын хаант улсын

эдийн засгийн тулгуур суурийг нь эхлэн тавьсан түүхэн хүн юм.

63.3/1/

М-81 /ШУС-ХУС-3ш/ Т-17937-17939

Намсрай. Зүүнгар хаант улсын түүх /Эрх.хэвл. На.Сүхбаатар,

Кирилл бич.хөрв. Б.Мөнгөнчулуун. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -

182х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-XLIV/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XLIV

дугаарт орсон энэ бүтээл нь 1996 онд Хөх хотноо хэвлүүлсэн түүхч

Намсрайгийн бүтээлийн кирилл үсэгт буулгасан хөрвүүлэг бөгөөд

Зүүнгар хаант улсын байгуулагдах нөхцөл, ойрадуудын түүхэн замнал, Зүүнгарын

хаадын явуулсан гадаад, дотоод бодлогыг судлан шинжилсэн бүтээл юм.

63.3/1/51

Н-27 /ШУС-ХУС-3ш/ Т-18003-18005

Одон. Эсэн хаан /Эрх.хэвл. На.Сүхбаатар, Кирилл бич.хөрв.

Ч.Мөнхөө. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -100х. /”Ойрад судлалын

номын сан” цуврал, Намтар судлал-V/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын

Page 18: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 18

Намтар судлалын V дугаарт орсон Эсэн хааны намтарыг Өвөр монголын түүхч Одон

монгол, хятад сурвалжийн мэдээнд тулгуурлан уран сайхны арга барилаар найруулан

бичжээ. Ойрадын Цорос овгийг Монгол төртэй холбож, Цорос овгийг төр барих хүртэл

хүчирхэг болгож улс төрийн тавцанд баттай байр суурьтай болгосон хүн нь Эсэн тайш

байсан гэж Ойрадын түүх судлаачид үздэг ажээ. Эсэн тайш эцэг Тогоон тайшийгаа

залгамжилж, Монголын төрийн тайш цолыг хүртсэний дараа 1368 оноос хойш 70 гаруй

жил бүх монголын нэгдлийг хангаж, зах хязгаарын монгол овог аймгийг нэгтгэжээ.

63.3/1/

О-19 /ШУС-ХУС-3ш/ Т-17934-17936

Ойрад монголын түүх, соѐлын асуудлууд: Оюутны эрдэм

шинжилгээний бичиг: №2 /Эмх.хэвл. Т.Ганцогт ба бус. –УБ.: Соѐмбо

принтинг, 2012. -94х.

Ойрад монголын түүх, соѐлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, түүнд

судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх соѐл, хэл

бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны эрдэм

шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн дэд

хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд

докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж

байгаа бөгөөд 2012-5-11нд зохион байгуулсан хурлын илтгэлийг энэхүү “Оюутны

эрдэм шинжилгээний бичиг” №2-т оруулсан ба үүнд Зүүнгар-Манжийн хилийн

асуудал, Хотгойд нэр, торгууд хурим, Хошуудын Галдамба баатар, Шэрэн тайжийн

нүүдэл, Цагаан түнгэ, юүдэн малгай, Данжила урвагч мөн үү? Тайзны бүжиг, Жарчиуд

Аданхан урианхай, Галдамба баатар, мал дээдлэх ѐс, Галдан хааны тэмцэл зэрэг 16

илтгэл оржээ.

63.3/1/

О-14 /ШУС-ХУС-2ш/

Ойрад монголын түүх, соѐлын асуудлууд: Оюутны эрдэм

шинжилгээний бичиг: №3 /Эмх.хэвл. Т.Ганцогт ба бус. –УБ.: Соѐмбо

принтинг, 2013. -90х.

Ойрад монголын түүх, соѐлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх,

түүнд судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх

соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны эрдэм

шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн дэд

хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд

докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж

байгаа бөгөөд 2012-11-30нд зохион байгуулсан хурлын илтгэлийг энэхүү “Оюутны

эрдэм шинжилгээний бичиг” №3-т оруулсан ба үүнд Добун мэргэн, Дөрвөдийн Дөрбай

догшин, Ойрад Оросын харилцаа, Заяа бандида, Сэнгэ хунтайж, Галдамбын үлгэр

домог, Ану хатан, Зүүнгар улс, Луузан Шунабаатар,Парчины намтар уран бүтээл,

Захчин хошууны Да ноѐн Б.Самбуу, туульч Увхын Батын тухай 20 илтгэл оржээ.

63.3/1/

О-14 /ШУС-ХУС-2ш/

Page 19: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 19

Ойрад монголын түүх, соѐлын асуудлууд: Оюутны эрдэм

шинжилгээний бичиг: №4 /Эмх.хэвл. Н.Наранжаргал ба бус. –УБ.:

Соѐмбо принтинг, 2014. -88х.

Ойрад монголын түүх, соѐлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, түүнд

судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх соѐл, хэл

бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны эрдэм

шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн дэд

хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд

докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж

байгаа бөгөөд 2013-5-10нд зохион байгуулсан хурлын илтгэлийг энэхүү “Оюутны

эрдэм шинжилгээний бичиг” №4-т оруулсан ба үүнд Торгууд “ховол” өлгийн

онцлог,Ойрадын Амарсанаа, “кут” цол, Алунгуа, Ойрад-төвдийн харилцаа, Баяд

оршуулга, торгууд ба дөрвөд аман аялгуу, Халимагийн арьсан эдлэл, хөөмэйг урлаг,

дөрвөд хүн амын тоо зэрэг 14 илтгэл оржээ.

63.3/1/

О-14 /ШУС-ХУС-2ш/

Ойрад монголын түүх, соѐлын асуудлууд: Магистрант,

докторантын эрдэм шинжилгээний бичиг: №5 /Эмх.хэвл.

Н.Наранжаргал ба бус. –УБ.: Соѐмбо принтинг, 2014. -204х.

Ойрад монголын түүх, соѐлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх,

түүнд судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх

соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны

эрдэм шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн

дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд докторант,

магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж байгаа

бөгөөд 2014-2-28нд зохион байгуулсан хурлын илтгэлийг энэхүү “Оюутны эрдэм

шинжилгээний бичиг” №5-т оруулсан ба үүнд Өөлдийн нүүдэл, захчин нарын байгаль

шүтлэг, бие биелгээ, баатарлаг тууль, “харь элчийн данс”, Халимагийн соѐл, ѐс заншил,

“Жангар”, халимаг ба монгол хэлц үг, “хошууд” нэр, Дархад аман аялгуу, Тува хүүрнэл

зохиол, тод үсэг, Номинхановын судалгаа зэрэг 35 илтгэл оржээ.

63.3/1/

О-14 /ШУС-ХУС-2ш/

Ойрад монголын түүх, соѐлын асуудлууд: Оюутны эрдэм

шинжилгээний бичиг: №6 /Эмх.хэвл. Н.Наранжаргал ба бус. –УБ.:

Соѐмбо принтинг, 2015. -115х.

Ойрад монголын түүх, соѐлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, түүнд

судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх соѐл, хэл

бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны эрдэм

шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн дэд

хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд

докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж

байгаа бөгөөд 2014-5-8нд зохион байгуулсан хурлын илтгэлийг энэхүү “Оюутны эрдэм

шинжилгээний бичиг” №6-т оруулсан ба үүнд Үгэчи-хашиха гэж хэн бэ? Цогт тайж,

Тогоон тайшийн гэрээслэл, Галданцэрэн хаан, Их бага Цэрэндондовын ах дүү, эртний

Page 20: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 20

эмээл, дөрвөд аман аялгуу, “дэгрээ” тамганы үүсэл, баядын малын им тамга, захчин

хурим, Халимагийн бүжгийн урлаг, Ховогсайрын овоо тахилга зэрэг 19 илтгэл оржээ.

63.3/1/

О-14 /ШУС-ХУС-2ш/

Ойрад монголын түүх, соѐлын асуудлууд: Магистрант,

докторантын эрдэм шинжилгээний бичиг: №7 /Эмх.хэвл.

Н.Наранжаргал ба бус. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -132х.

Ойрад монголын түүх, соѐлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх,

түүнд судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх

соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны

эрдэм шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн

дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн

хүрээнд докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний

хурлыг жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2015-4-6нд зохион байгуулсан хурлын

илтгэлийг энэхүү “Оюутны эрдэм шинжилгээний бичиг” №7-д оруулсан ба үүнд

“Жангар” тууль, “Их цааз”-ын хэрэгжилт, Далха тэнгэрийн тахилгын судар,

монголчуудын лалий дуу, сурын уриа дуудлага, халимаг домог, Халимагийн ардын дуу

ба домог, “Сайн явдлын ерөөлийн хаан” судар, уяа зангилааны учир, замбаа гурилд

холбогдох зан үйл,торгууд ерөөл зэрэг 27 илтгэл оржээ.

63.3/1/

О-14 /ШУС-ХУС-2ш/

Ойрад монголын түүх, соѐлын асуудлууд: Оюутны эрдэм

шинжилгээний бичиг: №8 /Эмх.хэвл. Г.Мандахбаяр ба бус. –УБ.:

Соѐмбо принтинг, 2016. -116х.

Ойрад монголын түүх, соѐлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх,

түүнд судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх

соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны эрдэм

шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн дэд

хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд

докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр

зохион байгуулж байгаа бөгөөд 2015-5-8нд зохион байгуулсан хурлын илтгэлийг

энэхүү “Оюутны эрдэм шинжилгээний бичиг” №8-т оруулсан ба үүнд Ууль шувуу,

Ончон тайж, И.Унковскийн өдрийн тэмдэглэл, Халимагууд зүүнш буцсаны учир,

Цэвэгдорж чин ван, Тагна Урианхайн нутаг, Тува улс, бэйс Аюурзана, Баядын шагай

чөмөг эрхэмлэх ѐс, Халимагийн зүйр цэцэн үг, “Цагаан өвгөний сан оршвой ” судар,

сэвгэр дээлний шинжлэл зэрэг 15 илтгэл оржээ.

63.3/1/

О-14 /ШУС-ХУС-2ш/

Санхүү Б. Хотон монголчуудын түүх, соѐлын судалгаа

/Эрх.хэвл. На.Сүхбаатар. –УБ.: Соѐмбо принтинг, 2015. -242х.

/”Ойрад судлалын номын сан” цуврал-XLIХ/

Page 21: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 21

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын түүх сурвалжууд,

түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад

судлалын номын сан” цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан”

цувралын XLIХ дугаарт орсон “Хотон монголчуудын түүх, соѐлын судалгаа” бүтээл нь

2 бүлэгтэй. Эхний бүлэгт Хотонгийн түүх, гарал, Зүүнгар, Манж чин, Монгол улсын

үеийн түүхэн хөгжил, засаг захиргааны хувирал, овоо тахилга, хурим, шашны ѐс, зан

заншил, аж ахуй соѐл, овог, удам зүйн талаар., харин дараагийн бүлэгт Хотонгийн

талаарх Г.Н.Потанин, Б.Я.Владимирцов, А.Н.Самойлович нарын гадаад, дотоодын

эрдэмтдийн XIX зууны сүүл, XX зууны эхээр бичсэн судалгаа тэмдэглэлүүдийг

монгол хэлдээр хөрвүүлэн оруулжээ.

63.3/1/

С-32 /ШУС-ХУС-3ш/ Т-18015-18017

Тува: Түүх, хэл, соѐл /Эмх. Б.Түвшинтөгс, А.Гонгор. –УБ.: Соѐмбо

принтинг, 2013. -328х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-XXIX/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын

түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний

боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар

хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XXIX

дугаарт Монгол улсын болон Шинжааны тува угсаатны түүх, хэл утга

зохиол, соѐлын талаарх Монгол улс, БНХАУ-ын эрдэмтдийн монгол

хэлээр, кирилл болон худам үсгээр хэвлэгдэн гарсан судалгааны 28

гаруй өгүүллүүдийг эмхэтгэн оруулжээ.

63.3/1/

Т-63 /ШУС-ХУС-3ш/ Т-17982-17984

Халимагийн монгол судлал /Ред. На.Сүхбаатар. –УБ.: Соѐмбо

принтинг, 2011. -272х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-

XXIII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь

Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан”

цувралын XXIII дугаарт Монгол судлалын томоохон төвүүдийн нэг

болох Халимагийн Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн

судлаачдын монгол судлалаар бичсэн өгүүлэлүүдийг монгол хэлнээ орчуулан

хэвлэжээ. Эдгээр өгүүллүүд нь Ойрадын монголын түүх, соѐл, хэл бичиг, Зүүнгарын

бэхлэлт, халимаг угсаатан, Халимагийн орчин үеийн буддын шүтлэг,бөөгийн шашин,

Манзушир хийд, аялга үг, бурханы хөрөг зураг, аман зохиолын тухай асуудлуудыг

хөнджээ.

63.3/1/

Х-19 /ШУС-ХУС-3ш/ Т-17964-17966

Page 22: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 22

Чулуун С., Иванов Д.В. Монгол орон, монголчууд: Зурагт альбом:

Монгол, орос хэл дээр. –Санкт-Пбург-УБ.: Адмон, 2015. -367х.

Энэ бүтээл нь Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хот дахь

Петр-1 хааны байгуулсан Оросын ШУА-ийн Хүн судлал, угсаатны

зүй хүрээлэн /Кунсткамер/-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин

гэрэл зургийн цуглуулгаас бүрдсэн зурагт каталоги юм. Монгол

орон, монголчуудын түүхийн XIX зууны эцэс үед хамрах эдгээр

түүхэн гэрэл зургууд нь анх удаа хэвлэгдэж байгаа бөгөөд зургийн

тайлбарыг монгол, орос хэл дээр хийсэн ба монголын түүх, угсаатны

зүй, археологийн талаар судалгаа хийх судлаачид, оюутан сурагчид болоод нийт

уншигчдад зориулагджээ.

63.3/1/

Ч-84 /ШУС-НУС-2ш/ Т-17891-17893

ЭРТНИЙ СУДЛАЛ

Ерөөл-эрдэнэ Ч. Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалын

судалгаа /Ред. Г.Эрэгзэн. –УБ.: Мөнхийн үсэг, 2015. -210х.

Энэ бүтээлд 2000-2009 онд Монгол-Францын хамтарсан

археологийн экспедицийн судалгаа хийсэн Архангай аймгийн

Хайрхан, Эрдэнмандал сумдын нутагт орших Гол модны дурсгалт

газрын судалгааг эх хэрэглэгдэхүүн болгосон Хүннүгийн

язгууртны оршуулгын дурсгалыг байршил, тархац, орших орчин,

гадаад дотоод зохион байгуулалт, оршуулга ба тахилгын зан үйл,

оршуулгын эд зүйлс зэрэг бүхий л талаас нь тодруулжээ.Ингэхдээ

зөвхөн язгууртны булш төдийгүй түүнд холбогдох дагуул булш, тахилын байгууламж

зэргийг хамруулжээ. Мөн түүнчлэн зарим онцлог олдвор, хэрэглэгдэхүүнийг Эртний

Хятадын түүхэн сурвалжийн мэдээтэй харьцуулан үзэж, хүннү нар хөрш зэргэлдээ улс

орнууд төдийгүй өрнө дахинтай соѐлын хувьд хэрхэн харилцаж байсныг тодрууахыг

хичээжээ.

63.4

Е-70 /ШУС-НУС-2ш/ Т-17897-17899

Идэр Д. Их Юань улсын хатад / Ред. Я. Шийлэгмаа.- УБ.: “Мөнхийн

үсэг”ХХК, 2016.- 176х.

Энэхүү зохиолд Их Юань улсын түүхэнд холбогдох хятад сурвалж

бичгүүдийн мэдээ баримтад тулгуурлан Хубилай хааны Тэгүлэн,

Чаби, Наби хатад, Төмөр хааны Шириндарь, Борхан хатад, Хайсан

хааны Жэнгэ, Сүхшир хатад, Аюурбарвад хааны Анашишир хатан,

Содбал хааны Сүхбал хатан, Есөнтөмөр хааны Бабүхан хатан,

Ринчинбал хааны Дарьтэмиш хатан, Тогоонтөмөр хааны Данашир,

Баянхуту, Өлзийхуту хатад, Их Юань улсын үед хаан цолоор

нэхэмжлэн өргөмжлөгдсөн Тулуйгийн Сорхагтани хатан, Чингимийн Хөхчин хатан,

Гамалагийн Буянхэримиш хатан, Дармабалагийн Дажи хатан зэрэг нийт 21 хатны

цадиг түүхийг судлан бичжээ.

63.4

Page 23: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 23

И-29 /НУН-унш-3,ШУС-ХУС-5ш/ Б-23936-23937

Чандмань Хар уулын археологийн дурсгал-1 /Ч.Амартүвшин,

Н.Батболд, Г.Эрэгзэн, Б.Батдалай, Ред. Б.Гүнчинсүрэн,

Ч.Ерөөлэрдэнэ. –УБ.: Мөнхийн үсэг, 2015. -347х.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн нутаг дахь

Монголын зүүн өмнөд бүс нутгийн онцлогийг илтгэх хүрэл, хүннү,

монголын үеийн оршуулгын дурсгал бүхий Чандмань Хар уулын

хэмээн нэрлэгдсэн дурсгалт газрыг 2003 онд нээн илрүүлж 5

жилийн турш 300 орчим дурсгалыг малтан шинжилсэн судалгааны

үр дүнг энэ номонд нийтэлжээ. Үүнд хүрлийн үед холбогдох 172,

хүннүгийн үед холбогдох

15, монголын үед холбогдох 63 булш оршуулгын дурсгал болон 42 тооны чулуун

байгууламжийн талаар бүлэг болгон хувааж, дурсгалын дэлгэрэнгүй тодорхойлолт,

тархац, гадаад дотоод зохион байгуулалтын онцлог, он цагийн асуудал зэргийг

багтаажээ.

63.4

Ч-20 /ШУС-НУС-2ш/ Т-17894-17896

УГСААТАН ЗҮЙ СУДЛАЛ

Бадма-оюу Б. Монголчуудын тотем шүтлэг: Эртний урлаг, домог

зүй, зан үйл /Ред. Ц.Төрбат. –УБ.: Бэмби сан, 2016. -184х.

Энэ зохиолд монголчуудын угсаа гарлын замналын ноѐн шугаман дээр

зогсож байгаа нохой/чонын дүрийг археологи, угсаатны зүй, домгийн

хэрэглэгдэхүүнээр гүнзгий тайлбарласан төдийгүй зарим нэг андуу

ташаа ойлголтыг баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлан залруулжээ.

Тухайлбал, цюань жун буюу нохой жун нарын угсаа хамаарлыг шууд

өвөг монголчуудтай холбож авч үзэх нь учир дутагдалтай, түүхэн

болон угсаатны зүйн баримт хэрэглэгдэхүүнтэй зөрчилдөж байгааг

тодруулж, тухайн үедээ тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан овог аймгийн тотем нь бусад

“дагасан” овог аймгийн шүтээнийг аажмаар халж нийтлэг болдог үзэгдлийг чоно

тотемийн жишээн дээр Хүннүгийн үеэс Чингис хааны үе хүртэл түгсэн түүхэн баримт

дээр тулгуурлан дэлгэн үзүүлжээ.

63.5/1/

Б-15 /НУН унш-3, ШУС-ХУС-5ш/ Т-17902-17903

Ганболд М. Ойрад монголчуудын байгаль хамгаалах уламжлал

/Эрх.хэвл. На.Сүхбаатар. –УБ.: Соѐмбо принтинг, 2012. -190х.

/”Ойрад судлалын номын сан” цуврал-XXVIII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь

Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм

шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан”

цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан”

цувралын XXVIII дугаарт орсон “Ойрад монголчуудын байгаль

Page 24: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 24

хамгаалах уламжлал” бүтээлд Алтайн нурууны ар, өврөөр нутаглан суугч Ойрад

монголчуудын байгаль хамгаалах зан уламжлалыг тэнгэр, од эрхэс эрхэмлэн шүтэх ѐс

заншил, газар, ус хамгаалах уламжлал, ургамал амьтан хамгаалах зан үйлийн талаар

өгүүлжээ. Монголын түүх, соѐлыг сонирхон судлагч, эрдэм шинжилгээний ажилтан,

их, дээ сургуулийн багш нар болон өргөн олон уншигчдад зориулагджээ.

63.5/1/

Г-21 /ШУС-ХУС-3ш/ Т-17979-17981

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААН

Беоннаг Сун. Капитализм, коммунизм /Орч. Кан Шинь. –Сөүл.:

2005. -256х.

Даян дэлхий өнөөдөр үзэл суртлын дайнаас ангижирч, XXI зууныг

чиглэсэн энх тайван, эв нэгдлийн цаг үед хөл тавиад байна. Гэсэн

хэдий ч хагас зуун жилийн турш хойд, өмнөд гэсэн үзэл суртлын

хурц ширүүн сөргөлдөөн дунд амьдарч ирсэн бид, хамгаалан тэмцэж

ирсэн өнгөрсөн цаг үеийн өөрсдийн үзэл суртал, тогтолцооны

хийгээд нөгөө талынхаа алдаа эндэгдлийг тунгаан шүүх өчүүхэн ч

бэлтгэл суурьгүй, зөвхөн тэднийг зэмлэн буруутгахаа урьтал болгодог байснаа эргэж

нэг харах ѐстой цаг үе нэгэнт болжээ. Зохиогч Сун Беоннаг дизайны багш И Вонбогтой

хамтран эдгээр асуудлуудыг Балар эртний нийгмээс хөрөнгөтний нийгэм хүртэл,

капитализм гэж юу вэ? Үндэсний баялаг, холимог эдийн засаг, К.Марксын амьдрал,

социалист нийгмийн үзэл, “Капитал” зохиол, коммунист ба капиталист хүрээнийхэн,

Кунзын сургаал гэх мэт 12 бүлэгт хувааж зурган хэлбэрээр дүрслэн харуулжээ.

65.013.5

Б-41 /НУН унш-3, БС-5ш/ Т-17863-17864

Монгол улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2014:

2013 оны статистик мэдээлэл ашиглав. –УБ.: 2015. -214 х.

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төв”-өөс

эрхлэн гаргасан энэ судалгааны зорилго нь Монгол улсын 21

аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх,

аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход

оршино. Судалгаа нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр

ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгтэй,

аймгуудын өрсөлдөх чадварыг олон талаас нь тодотгон харуулах

178 шалгуур үзүүлэлт ашиглажээ. Нийт 178 шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор 2/3 нь

буюу 103 нь статистик мэдээлэл, 1/3 нь буюу 75 нь санал асуулгын мэдээлэл ажээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь бодлого боловсруулагчдын хувьд аймгуудын

өнөөгийн хөгжлийн түвшин, нөхцөл байдлыг бодитоор харж, орон нутгийг

хөгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргахад тус болохуйц мэдээллийн эх үүсвэр, гарын

авлага юм.

65.01

М-69 Т-17865-17866

Page 25: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 25

Монгол улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2015: 2014

оны статистик мэдээлэл ашиглав. –УБ.: 2016. -210 х.

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төв”-өөс

эрхлэн гаргасан энэ судалгааны зорилго нь Монгол улсын 21

аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын

өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход оршино. Судалгаа

нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр

ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгтэй, аймгуудын өрсөлдөх

чадварыг олон талаас нь тодотгон харуулах 177 шалгуур үзүүлэлт

ашиглажээ. Нийт 177 шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор 2/3 нь буюу 102 нь статистик

мэдээлэл, 1/3 нь буюу 75 нь санал асуулгын мэдээлэл ажээ. Аймгуудын өрсөлдөх

чадварын тайлан нь бодлого боловсруулагчдын хувьд аймгуудын өнөөгийн хөгжлийн

түвшин, нөхцөл байдлыг бодитоор харж, орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн шийдвэр

гаргахад тус болохуйц мэдээллийн эх үүсвэр, гарын авлага юм.

65.01

М-69 Т-17867-17868

Судалгааны ажил: Товхимол-10. –УБ.: Адмон принтинг, 2015. -

932х.

Монгол банкнаас эрхлэн гаргадаг энэ удаагийн товмхимолд Эдийн

засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гүйцэтгэсэн

2015 оны ажлуудыг оруулжээ. Үүнд банкны салбартай холбоотой

“Макро зохистой бодлого” хэмээх ойлголт, энэ бодлогыг

хэрэгжүүлэгч институцийн загвар, үзүүлэх нөлөө, бодлогын орон

зайны индекс, зээлийн хүү, Монгол улсын гадаад худалдаа,

төлбөрийн тэнцэл, жижиг дунд үйлдвэрлэл, үүргийн худалдааны

түүвэр судалгаа, мөнгөний бодлого, ханшийн инфляци, уул уурхайн түүхий эдийн үнэ,

эдийн засгийн хүндрэл, өрхүүдэд учрах инфляцийн дарамт, орон сууцны үнэ, хөрөнгө

оруулалт, хүн амын амжиргааны түвшин, дотоодын үнэд нөлөөлөх хүчин зүйл, гадаад

өрийн дарамт, мөнгөний бодлогын судалгаанууд тус тус оржээ.

65

С-70 /БС-1ш/ Т-17861-17862

Сувдаа Д. Хувь хүний орлогын албан татвар: Нэг сэдэвт бүтээл /

Ред. Д. Дуламсүрэн.-УБ.: “Тод бичиг” ХХК, 2016.-152х.

Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг нилээд өндөр

хурдацтай хөгжиж, ялангуяа байгалийн баялгаа эрчимтэй эргэлтэнд

оруулах болсон нь нийгэм- эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг

шийдвэрлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байгаа

боловч үүнийг дагалдаад сөрөг хандлага ч гарах болсон нь татвар

ногдуулалтын асуудлыг боловсруулахад хүртэл нөлөөлж байна.

Гэтэл эдийн засгийн өсөлт нь хүн амын ахуй амьдрал, орлого,

хуримтлалд бараг мэдрэгдэхгүй, зарим тохиолдолд амьжиргааны түвшин дээшлэхгүй,

орлогын эрс ялгаа буурахгүй байгаа нь улс орны хөгжилд тулгарч буй маш том эрсдэл

бөгөөд үүнийг гэтлэн давахад татвар ногдуулалт, хураалт, татварын удирдлагыг

боловсронгуй болгох, тэр дотроос хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын

Page 26: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 26

бодлого, зохицуулалтыг шинэчлэх нь чухал үүрэгтэй. Энэхүү шаардлагыг үндэслэн

зохиогч “хувь хүний орлогын албан татвар” ногдуулалт сэдвийг сонгож судалгааны

онол- арга зүйн чиг баримжаа, хүрээ, чиглэлийг тодорхойлсон болно.

65.261.4

С-68 /НУН-унш-3,БС-5ш/ Т-17880-17881

УЛС ТӨРИЙН ШИНЖЛЭХ УХААН

Кельзен Х. Ардчиллын мөн чанар ба үнэт зүйл /Орч. Д.Оргил. –

УБ.: Мөнхийн үсэг, 2015. -127х.

Ханс Кельзен бол ХХ зууны нэрт эрх зүйн философич, хуульч

эрдэмтэн юм. Тэрээр 1945онд олон улсын эрх зүй, эрхзүйн

философийн профессор болж, тэр жилдээ “Төр, эрх зүйн ерөнхий

онол” бүтээлээ хэвлүүлжээ. Түүний “Ардчиллын мөн чанар ба үнэт

зүйл” зохиол нь анх 1920 онд хэвлэгдэн гарсан ба орчин үеийн аж

үйлдвэржсэн нийгмийн түүхийг өгүүлэх 18-19р зууны ардчилсан

хувьсгалын үнэ цэн, орчин үеийн нийгэм дэх засаг төрийн янз

бүрийн хэлбэр, ардчилсан төрийн институциудын чанар, оршин буй дэглэмээ үнэлж

цэгнэх боломжийг уншигч таньд олгох болно.

66.63

К-33 /НУН УНШ-3,ХЗС-10ш/ Б-23944-23945

Роулс Ж. Улс төрийн либерализм / Орч. Б. Батчулуун.-

УБ.:”ХЗҮХ” ХҮ, 2016.- 360 х.

Жон Роулс “ Улс төрийн либерализм” бүтээлдээ либериал төр нь “

олон түмний оюун ухаан”-ыг зорилгоо болгон ажиллах ѐстой бөгөөд

харин энэхүү олон түмний оюун ухаан нь либерал төрийн суурь

зарчим болох эрх чөлөө, тэгш эрх, зүй ѐсыг бэхжүүлнэ гэж үзсэн.

Шударга ѐсны онол бүтээлд философи болон ѐс зүйн сургаалийн

ялгаат байдлыг харуулах оролдлого эс хийж, ойлголтуудаа ихэвчлэн

улс төрийн агуулгаар хязгаарласан бол энэхүү номонд уг ялгааг

тодруулахыг чухалчилсан байна. Шашин, философи, ѐс зүйн ухаалаг боловч хоорондоо

эвлэршгүй сургаалаар гүнзгий хуваагдсан, эрх чөлөөтэй хийгээд тэгш эрхтэй иргэдээс

тогтсон тогтвортой бөгөөд зүй ѐсны нийгэм оршин байх бололцоотой юу гэсэн

асуултад “Улс төрийн либерализм” хэмээх энэхүү гайхамшигтай ном хариулт өгөх

болно.

66.1(0)

Р-79 / ХЗС -10ш/

Цэнд-Аюуш Г. Өрнийн улс төрийн сэтгэлгээний түүхэн тойм: Дэд

дэвтэр /Хян. Б.Дашѐндон, Ц.Батболд. –УБ.: Эдо паблишинг, 2016. -

177х.

2015 онд хэвлүүлсэн “XIX-XX зууны улс төрийн сэтгэлгээний

хөгжлийн түүхэн тойм” номны дэд дэвтэр болох “Өрнийн улс төрийн

сэтгэлгээний түүхэн тойм” хэмээх энэ номонд Өрнийн улс төрийн

шинжлэх ухааны үндэс, цаг үеийн хамаарал болон АНУ, Франц,

Англи, Герман, Итали дахь улс төрийн шинжлэх ухааны хөгжил,

Page 27: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 27

онцлог, үзэл суртал, үндсэн чиглэлийн тухай, мөн түүнчлэн эдгээр улсын зарим нэг улс

төр судлаач нарын үйл хэрэг, намтар түүхээс өгүүлжээ.

66.1

Ц-95 /ШУС-НУС-8ш/ Т-23957-23959

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН

Галбаатар Л. Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь:

Анхны хэвлэл. Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг

бүртгэгч,мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулав /

Ред. Д. Батгэрэл.- УБ.:”МУИС ПРЕСС” ХГ, 2015.- 76х.

Улсын Их Хурлаас 2010 онд “ Монгол Улсын үндэсний аюулгүй

байдлын үзэл баримтлал”-ыг шинэчлэн баталснаас хойш кибер гэмт

хэрэгтэй тэмцэх асуудлаар тодорхой ажлууд хэрэгжиж байна.Үүнд

2010 онд Засгийн газрын тогтоолоор баталсан “ Мэдээллийн

аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг нэрлэж болох юм.

Мөн 2013 онд Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулсан судлаачдын

бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс “ Мэдээллийн аюулгүй байдлын тухай”,” Кибер

аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслүүдийг боловсруулсан. Кибер гэмт

хэргийн тухай Будапештын конвенц 2001 онд батлагдаж, 2004 онд хүчин төгөлдөр

болсноос хойш кибер гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар сургалт, мэдээллийн арга хэмжээ

олон улсын хэмжээнд идэвхижсэн.Энэ хүрээнд Европын зөвлөлийн Кибер гэмт

хэргийн төслөөс 2009 онд шүүгч, прокуроруудад зориулсан кибер гэмт хэргийн

асуудлаарх сургалтын үзэл баримтлалыг боловсруулж, 2010 онд шүүгчдэд зориулсан

сургалтын гарын авлагын эхний хувилбарыг боловсруулж танилцуулсан. Энэхүү “

Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” номыг Европын зөвөлийн

боловсруулсан сургалтын үзэл баримтлал, гарын авлагад тулгуурлан эмхэтгэжээ.

67.408

Г-19 /НУН-унш-3ш/ Б-23934-23935

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган

болон 2016 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагааны талаарх

танилцуулга / Хян. Б. Болдбаатар, О. Батханд ; Эмх. Ш.

Содномжамц.- УБ.: “УИХ-ын ТГ”-ын ХҮ, 2016.- 215 х.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулган 2015

оны 10-р сарын 01-ээс 2016 оны 02-р сарын 05 хүртэл үргэлжилсэн ба

мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулган 2016

оны 02-р сарын 15-аас 02-р сарын 19 –ний хооронд үргэлжилсэн.

Эдгээр хугацаануудад авч хэлэлцсэн асуудлуудыг энэхүү

товхимолоос сонирхож болох юм. Тухайлбал: Төрийн байгуулалтын болон хууль зүйн

чиглэлээр, Төсөв санхүүгийн чиглэлээр, Эдийн засгийн чиглэлээр, Нийгэм боловсрол,

соѐл, шинжлэх ухааны чиглэлээр, Байгаль орчин хөдөө, аж ахуйн чиглэлээр, Олон

улсын гэрээ, конвенцтэй холбоотой МУ-ын хуулийн танилцуулга 30, Улсын Их

Хурлын тогтоолын тухай танилцуулга 9, хэлэлцээрийн тухай танилцуулга 6 орчмыг

хэлэлцэн товхимолд тусгажээ.

67.400.6(1)

Page 28: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 28

М-69 / ХЗС-2ш/

Монгол улсад 2015 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны

зөрчлийн нөхцөл байдал: Албан хэрэгцээнд зориулав /Хян.

Х.Энхжаргал. –УБ.: 2016. -260х.

ЦЕГ-ын “Мэдээлэл, технологийн төв”-өөс улсын хэмжээнд

бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн сататистик мэдээнд

тулгуурлан хийгдсэн энэ томхимол нь Монгол улсад 2015 онд

бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчил, тодорхой төрлийн гэмт

хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэрэгт

холбогдон шалгагдсан

этгээдийн онцлогийг тусгасан 6 хэсэг, 31 дэд хэсэгтэй бөгөөд хэрэглэгчдэд

ойлгомжтой, хүтээмжтэй болгох зорилгоор нэр томъѐоны тайлбарыг оруулан зарим

нэмэлт тодотгол, тайлбар хийсэн байна. Энэхүү товхимолд орсон мэдээ, статистикийн

дэлгэрэнгүйг цагдаагийн байгууллагын цахим хуудас /police.gov.mn/-аас авах

боломжтой.

67.408/1/

М-69 /ХЗС-3ш/

1940 оны үндсэн хууль: Түүх, эрх зүйн асуудал. Эрдэм

шинжилгээний өгүүлэл, баримтууд / Эрх. Ч. Болдбаатар.- УБ.:”

Соѐмбо принтинг” ХХК, 2016.-191 хууд.

Монголын түүхийн судалгаанд урьд өмнө судлагдаагүй эх баримтыг

эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах,шинжлэх ухааны арга, арга

зүйн шинэ хандлагыг төлөвшүүлэх, зарим түүхэн хэрэг явдлыг эргэн

нягталж,шинээр үнэлж дүгнэх нь чухал хэвээр байгаа. МУБИС-ийн

Түүхийн тэнхим эрдэм шинжилгээний байгууллага, их дээд

сургуулийн эрдэмтэн багш нарын дунд Монголын түүхийн

судалгааны тулгамдсан асуудлаар Их семинар хийдэг уламжлалтай. 2008 онд

Монголын түүхийн тэнхимээс “ Монголын түүхийн үечлэлийн зарим асуудал” сэдэвт

Их семинар зохион байгуулж, олон илтгэл хэлэлцсэн юм. Энэ удаад “1940 оны үндсэн

хууль: Түүх, эрх зүйн асуудал” сэдэвт мэргэжлийн Их семинарыг зохион байгуулж

судлаач Ч. Болдбаатар, Б.Баярсайхан нар 1940 онд баталж, 1949 онд ихэд өөрчлөгдсөн

БНМАУ-ын хоѐр дахь Үндсэн хуулийг түүх болон эрх зүйн талаас нарийн задлан

шинжилжээ.

67.400.1

М-99 / НУН-унш-7, ХЗС-2ш/ Б-23907-23909

Романов А.К. Их Британий эрх зүй болон эрх зүйн тогтолцоо

/Орч. Ч.Даваадаш. –УБ.: Мөнхийн үсэг, 2016. -336х.

Гадаадын улс орны эрх зүйг судалж буй оюутан, магистрант,

докторант, багш, судлаач нарт зориулагдсан энэ номонд Английн

эрх зүйн сэтгэлгээний онцлогийг харуулаад зогсохгүй орчин үеийн

Английн эрх зүйн институтууд түүхийн явцад хэрхэн бүрэлдэж,

төлөвшсөнийг тодорхой харуулжээ. Түүнчлэн нийтийн болон

шударга ѐсны эрх зүй нь хэрхэн хөгжиж өнөөдрийг хүрсэн,

Page 29: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 29

тэдгээрийн үндсэн бүрэлдэхүүн, эх сурвалж, эрүүгийн болон иргэний эрх зүйн үндсэн

зарчмууд, гол зохицуулалт, шүүхийн тогтолцоо, шүүн таслах ажиллагааны талаар

баримт, тоо, үндэслэлтэй бичсэн ба шүүхийн прецедентийг тусгай бүлэг болгон авч

үзжээ. Өөрийн орны эрх зүйг Английн эрх зүйн үүднээс харьцуулан харах боломжийг

уншигч таньд олгох болно.

67.412/4Их Бр/

Р-69 /НУН унш-3, ХЗС-10ш/ Б-23932-23933

Сэнгэдорж Т. Хууль зүйн шинжлэх ухаан: Судалгааны арга зүй. –

УБ.: Адмон, 2015. -200х.

“Хууль зүйн шинжлэх ухаан: Судалгааны арга зүй” хэмээх энэ

бүтээлд шинжлэх ухааны ерөнхий шинж төлөв, шинжлэх ухаан ба

төрийн бодлого, шинжлэх ухаан ба эрх зүй, хууль зүйн шинжлэх

ухааны хөгжил, хандлага, судалгааны арга зүйн тухай авч үзэж,

түүнчлэн сэдэв сонгох, судлах, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл

бэлтгэх, бакалаврын диплом, магистрын ажил, докторын диссертаци

бичж хамгаалах аргачлалын талаар өгүүлжээ. “Монголын хууль зүйн

ухааны эрдэмтэд, хамгаалсан сэдэв”, “Хууль зүйн ухаанаар судалгаа явуулах

үлгэрчилсэн сэдвүүдийн жагсаалт”-ийг хавсралтанд оруулжээ.

67

С-94 /ХЗС-10ш/

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол

Улсын Ерөнхий Сайдаас хийсэн мэдээлэл, аман асуулт,

хариулт : 2015 оны намрын чуулган 2015.10.02-2016.02.05 № 27

/Эмх. Ж. Лхамрагчаа; Хян. Л. Энхтуяа.- УБ.: “УИХ-ын ТГ”-ын

ХҮ,2016.- 150 х.

Энэхүү товхимолд 2015 оны 10-р сарын 02-ны өдрийн хуралдаанд

“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай”

сэдвээр МУ-ын Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн хийсэн

мэдээлэл, 2015 оны 11-р сарын 06-ны өдрийн хуралдаанд “Шилэн

дансны хуулийн хэрэгжилтийн талаар” МУ-ын Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн

хийсэн мэдээлэл, 2015 оны 11-р сарын 20-ны өдрийн хуралдаанд МУ-ын Ерөнхий сайд

Ч. Сайханбилэгийн цаг үеийн асуудлаар хийсэн мэдээлэл, 2015 оны 12-р сарын 04-ний

өдрийн хуралдаанд “Засгийн газраас нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлсэн

арга хэмжээний талаар МУ-ын Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн хийсэн мэдээлэл,

2015 оны 12-р сарын 18-ний өдрийн хуралдаанд “ Эдийн засгийн ил тод байдлыг

дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар МУ-ын Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн

хийсэн мэдээлэл, 2016 оны 1-р сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газраас

эрчим хүчний салбарт 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар МУ-ын

Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн хийсэн мэдээлэл,2016 оны 2-р сарын 05-ны өдрийн

хуралдаанд МУ-ын Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн цаг үеийн асуудлаар хийсэн

мэдээлэл зэргийг тусгаж эдгээр мэдээлэлд авсан аман асуулт, хариултуудыг

хамруулжээ.

67.400.6

У-31 / ХЗС- 1ш/

Page 30: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 30

Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хэлэлцсэн

талаарх мэдээлэл: УИХ-ын 2015 оны намрын чуулган 2015.10.05-

02.05 № 28 / Эмх. Ж. Отгонсувд ; Хян. Л. Энхтуяа, Г. Билгээ.- УБ.:

“УИХ-ын ТГ”-ын ХҮ, 2016.-90 х.

Энэхүү товхимолд 2015 оны намрын чуулганы хугацаанд Улсын Их

Хурлын гишүүдээс тавьсан асуулгын талаарх статистик мэдээ, УИХ-

ын гишүүн Ц. Даваасүрэн, Б. Бат-Эрдэнэ, Х. Болорчулуун, С.

Ганбаатар, Г. Уянга, Л. Цог нараас 2015 оны 05-р сарын 01-ний өдөр

МУ-ын Ерөнхий Сайдад тавьсан асуулга, УИХ-ын гишүүн Г. Уянгаас

2015 оны 05-р сарын 12-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчид тавьсан асуулга, УИХ-

ын гишүүн Х. Болорчулуунаас 2015 оны 05-р сарын 29-ний өдөр МУ-ын Ерөнхий

Сайдад тавьсан асуулга, УИХ-ын гишүүн Л. Цог, Г. Уянга, Д. Сумъяабазар, О.

Баасанхүү, Ё. Отгонбаяр нараас 2015 оны 06-р сарын 30-ны өдөр МУ-ын Ерөнхий

Сайдад тавьсан асуулга, УИХ-ын гишүүн С. Бямбацогт, Ж. Энхбаяр нараас Уул

уурхайн сайдад тавьсан асуулгуудыг тусгаж эдгээр гишүүдийн асуулгын хариуг

нэгдсэн хуралдаанаар хэрхэн хэлэлцсэн талаарх мэдээлэлийг тусгажээ.

67.400.6

У-31 /ХЗС- 1 ш -16851/

Ундралсайхан Д. Орчин үеийн олон улсын эрх зүй /Ред.

М.Мөнхбат. –УБ.: Удам соѐл, 2016. -308х.

Энэ ном нь олон улсын эрх зүй болон гадаад харилцааны чиглэлийн

оюутан сурагчид, түүнчлэн энэ чиглэлийг сонирхон судлагсдад олон

улсын эрх зүйн үндсэн мэдлэг болон онолын суурь асуудлуудыг

олгох ажээ. Олон улсын эрх зүйн үзэл баримтлал, түүхэн

хөгжил,үндэсний эрх зүйн харилцан хамаарал, улсын нутаг дэвсгэр,

хүн ам, олон улсын эрх зүй дэх улсын хариуцлага, хүний эрх, олон

улсын гэрээний эрх зүй, дипломат болон консулын харилцаа, тэдгээрийн эдлэх дархан

эрх, олон улсын байгууллага, НҮБ, олон улсын эрх зүйн зэвсэгт мөргөлдөөн, олон

улсын эдийн засгийн эрх зүй, олон улсын далайн ба агаарын эрх зүй зэрэг асуудлуудыг

14 бүлэгт хуваан авч үзжээ.

67.412.1

У-36 /ХЗС-5ш/

Хилгендорф Э., Чанцалдулам Д. Германы эрүүгийн эрх зүйн

ерөнхий анги: Удиртгал /Ред. Д.Баярсайхан. –УБ.: Мөнхийн үсэг,

2015. -192х.

Латин Америкийн ихэнх орнууд,зүүн Азид анхлан Япон, Солонгос,

Хятад зэрэг улс орон Германы эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийг

мөрдлөг болгож байгаа бөгөөд сүүлд Турк улс энэ загварт нэгдсэн ба

Герман нь эрүүгийн эрх зүйн арвин баялаг туршлагатай, эрх зүйн

системийг тэргүүлэгч улс тул Монгол улсын хувьд үлгэр загвар

болохуйц олон үнэт зүйлс агуулдаг ажээ. Энэ номонд Германы

эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйл, гэмт үйлдэл түүний бүтэц ангилал,

гэмт хэргийн объектив ба субъектив бүрэлдэхүүн, хуульд харш чанар, зөвтгөх

Page 31: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 31

шалтгаан, гэм буруугүйн ойлголт, андуурлын онол, завдалт, болгоомжгүйн улмаас

үйлдэх ба эс үйлдэхүйн гэмт хэрэг, өрсөлдөөний онолын тухай өгүүлэх ба гэмт

хэргийн хэд хэдэн бодлогыг хавсралтанд оруулжээ.

67.408/4Гер/

Х-36 /ХЗС-10ш/

Хишигтогтох Б., Цогтбаяр Л., Сумъяацэрэн Д. Цахим мэдээллийн

орчинд үйлдэгдэх гэмт хэргийг мөрдөн шинжлэхүйн онол, арга

зүйн үндэс /Хян. Н.Баатаржав, Ж.Болдбаатар. –УБ.: Мөнхийн үсэг

групп, 2015. -382х.

Орчин үед шинжлэх ухаан техникийн хөгжил, мэдээлэл харилцаа

холбооны хөгжлийн ололтыг хүн төрөлхтөний хөгжлийн эсрэг

ашиглан гэмт хэрэг, зөрчил, маргаан үйлдэгдэх тохиолдол ихсэж,

түүнтэй тэмцэх үйл ажиллагаа нь аль нэг үндэстний асуудал бус

олон улсын хамааралтай болж, гэмт хэрэг, зөрчил маргааныг

мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, тогтолцоо

шинэчлэгдэж байна. Харилцаа холбоо-мэдээллийн техник технологийн асар хурдацтай

хөгжил, түүний эерэг, сөрөг хүчин зүйлийн хамаарал, өнөөгийн байдал, мэдээллийн

аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх арга зүй болон эерэг үзэл санаа,

хууль зүйн цогц тогтолцоог бүрдүүлэх чиг хандлагыг тодорхойлсон энэхүү сурах

бичиг нь хууль зүйн сургалтын багш, судлаач, их дээд сургуулийн оюутан, сонсогч

нарт зориулагжээ.

67.408

Х-37 /ХЗС-5ш/

Эмнести интернэшнлийн тайлан 2015/16: Дэлхий дахины хүний

эрхийн байдал. –УБ.: 2016. -60х.

“Эмнести интернэшнлийн тайлан 2015/16”-д дэлхийн 160 орны хүний

эрхийн байдлыг тусгасан бөгөөд энэ тайлангаар дэлхий даяарх хүний

эрхийн төлөө хүнд хэцүү, аюултай нөхцөлд тэмцэж байгаа

тэмцэгчдийг магтан сайшааж, тэдний зовинол, уриалгыг багтаажээ.

67.412.1

Э-54 /ХЗС-1ш/

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ, СУДАЛГААНЫ АЖИЛ

Боловсрол судлал: Эрдэм шинжилгээний бичиг, МУИС-

МДССТөв. №18/445/. –УБ.: МУИС-ийн хэвлэх үйлдвэр. 2016. -59х.

Энэ дугаарт Монгол улсын боловсрол ба эдийн засгийн өсөлтийн

хамаарлын судалгаа., Боловсролын салбарын удирдах

ажилтнуудын нөхцөл байдлын манлайллын хэв маягийг тогтоох

судалгаа., Оюутны сурлагын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлсийн

судалгаа., Prevalence and prevention of immoral conducts in teaching

practice гэсэн судалгааны өгүүллүүд тус тус оржээ.

Page 32: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 32

72

Б-55 /Лав.ф-1, НУН унш-2ш/ Т-17859-17860

Болормаа О., Очирхуяг Б. Эрдэм шинжилгээний бичлэгийн тулгуур

үгс: Тайлбар толь /Хян. С.Даваасүрэн, Н.Оюунундраа. –УБ.: МУИС-

ийн хэвлэх, 2015. -360х.

Шинжлэх ухааны бичлэгийн үндсэн гол шаардлагын нэг нь олон улсад

хүлээн зөвшөөрөгдсөн хэл дээр судалгааны үр дүнг бичих, уг бичлэгт

оновчтой үг хэллэг хэрэглэх юм. Их, дээд сургууль, коллежид

суралцагсад, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач нарт

зориулагдсан энэ тайлбар тольд эрдэм шинжилгээний бичиглэлд өргөн

хэрэглэгддэг 1200 гаруй үгийг, эдгээр үгтэй ойролцоо утгатай

хэрэглэгддэг үгний хамт англи, монгол хэл дээр дэлгэрэнгүй утгаар нь тайлбарлажээ.

Мөн түүнчлэн эдгээр үгнүүдийг шинжлэх ухааны өгүүлэлд хэрхэн хэрэглэгдсэн

жишээг энэ тольд оруулжээ.

73я2

Б-55 /ХШУС-10ш/

НОМЫН САН, СУДЛАЛ

Номын сангийн хууль тогтоомжийн эмхэтгэл / Эмх. Б. Баяраа;

Ред. Э. Туяа.- УБ.:”Кристал пресс” ХХК, 2016.- 174х.

Энэхүү номын сангийн хууль тогтоомжийн эмхэтгэлд 30 гаруй соѐл

урлагийн байгууллага, номын сантай холбоотой хуулиудыг

эмхэтгэн гаргажээ. Эдгээр хууль, тогтоомж, журам, дүрэм,

зөвлөмж, хөтөлбөр, аргачлалаас онцлон дурдвал “ Монгол Улсын

Төрөөс соѐлын талаар баримтлах бодлого”,”Соѐлын тухай

хууль”,”Номын сангийн тухай хууль”,”Зохиогчийн эрх болон түүнд

хамаарах эрхийн тухай хуулв”,”онцолж дурдвал “ Ном, хэвлэлийн

шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”,”Соѐлын ажилтны мэргэжил

дээшлүүлэх сургалт зохион байгуулах,санхүүжүүлэх журам”,”Соѐлын ажилтанг

тэтгэвэрт гарахад нь тэтгэлэг олгох журам”,”Соѐл,урлагийн байгууллагын үйл

ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлэх журам”,”Номын сангийн мэргэжлийн

зөвлөлийн журам”,” Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх журам”

зэрэг болно.

78.3

Н-72 Т-17876-17877

МУЗЕЙН АЖИЛ

Десвалли А., Мейрес Ф. Музей судлалын тулгуур ойлголт / Орч. Д.

Цэдэвсүрэн.- УБ.: “Armand colin”,2014.- 121х.

Эдүгээ нэгэнт бий болоод буй музей болон музейн мэргэжлийн

үүргийг дахин эргэж харах, музей судлалын онолын үндсийг шинэ

агуулгаар баяжуулах, улам бүр хүн төвтэй болсоор буй музейн орчинд

идэвхтэй, үр өгөөжтэй, олон хэлбэрт боловсролын ажлыг зохион

байгуулах хэрэгцээ шаардлагыг ханган биелүүлэх гарц,боломж

нөхцлийг олж харах, тэр бүхэнд баримтлах онолын анхан шатны

Page 33: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 33

ойлголт, холбогдох нэр томъѐо, тэдгээрийг маш энгийнээр, цэгцтэй тайлбарласан

мэдлэг, мэдээллийг энэхүү номоос олж чадна гэдэгт эргэлзэх юмгүй.

79.1

Д-40 /ШУС-ХУС-2ш/ Б-23921-23923

ХЭЛ ШИНЖЛЭЛ

Даш Н. Монгол хэлний иж үгийн толь: “Монгол хэл, соѐл”-

цуврал 16 / Ред. Г. Сүлд-Эрдэнэ.- УБ.: “Адмон” ХХК, 2015.-582х.

Монгол хэлний ерөнхий утгатай 1300 орчим үгээр үндсэн толгой үг

болгож, үг тус бүрийн дор утгын хамаарал бүхий төрөл, ойролцоо,

ижил утгатай үгсийг түүвэрлэж дэд толгой үг болгон оруулсан

бөгөөд нийтдээ 17000 гаруй үгийн сантай. Эх хэлнийхээ баялаг

үгийн сантай танилцаж, хуучирсан үг, бичгийн хэлний үг, ярианы

хэлний үг, бүдүүлэг үг, харь гаралтай үг, нутгийн аялгууны үг,

хүндэтгэлийн үг, цээр үг, хараалын үг... гэх мэт тухайн үгийн утгад

хамаарах бүхий л үгсийг нэгэн утгын дор үзэх боломжийг олгосноороо давуу талтай.

Нэгэн утгын хүрээнд буй үгсийн найруулгын өнгө аяс,үүсэл гарал, хэрэглээ болон

утгын нарийн ялгааг гаргахыг зорьсон нь монгол хэлээр харилцагч хүн бүхэн үгийн

утгыг зөв ухаарч, тодорхой, цэгцтэй ярьж бичихэд тус дөхөм болохоос гадна танин

мэдэхүй, эрдэм шинжилгээний ач холбогдолтой болно.

81.2Мон-3

Д-39 /ШУС-ХУС-2ш/ Б-23977-23979

Дэлхийд тархсан Монгол газар нутгийн нэр: Хоѐр дахь удаагийн

хэвлэл / Ред. Э. Равдан.-УБ.:”Адмон принт” ХХК, 2016.- 528х.

Энэхүү товхимол нь МУИС-ийн ГХСС-ийн Нэр судлалын төвийн

судалгааны хүрээнд “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр”

(УБ.,2005,2006,2013) цуврал товхимлыг анх цөөн ширхэг хэвлэсэн

гурван дэвтрээсээ шигшин авсан болон шинээр заримыг нь нэмсэн,

цөөнгүй улс орны эрдэмтдээс монгол, англи, орос, франц, хятад

хэлээр бүтээсэн өгүүллүүдийн цомог юм. Өгүүллүүдийн агуулга нь

Монгол их гүрнийхээ хувь зохиолыг даган наад зах нь НТ-ын 300-

гаад оны үеэс дэлхийн олон улс оронд цацагдан тэнд идээшсэн монгол газар нутгийн

нэр (МГНН)-ийг “Танай юм шүү “ гэж тогтоож өгсөн харь улсын эрдэмтдийн

судалгааны нээлтүүд болой. МГНН нь тийнхүү үзэхээр эргэлзээ бүхий эд өлгийн

зүйлээс хэдэнтээ илүү Монголын түүх- соѐлын маргашгүй, мартагдашгүй өв сурвалж,

баримт мөнөөс мөн. Нэр дагаж бидний өвөг дээдсийн түүхэн тодорхой үйл, зан

заншил, ѐс суртахуун зэрэг нь Өрнө, Дорнын олон улсад хэрхэн, хаана, яаж өрнөснийг

аль нэг байдлаар энэхүү товхимолд тусгагдсан гадаадын судлаачдын эрдэм

шинжилгээний өгүүлэл бэлхнээ харуулж байна.

81.2-3

Д-89 /НУН-унш-2,ШУС-ХУС-6ш/ Т-17904-17905

Page 34: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 34

Монгол нүүдэлчдийн тайлбар толь: Боть-1,2. –УБ.: Адмон,

2014,2015.

“Монсудар” хэвлэлийн газар болон “Монгол хэл соѐлын хүрээлэн”-

гээс “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цуврал бүтээлийг эрхлэн

гаргажээ. Монгол ѐс заншил, монгол малчдын эрдэм, монголчуудын

арга ухаан, өв соѐлоо өөрсдийн ахуй амьдралд авч хэрэглэх,

хөгжүүлэхийг зорьсон нийт уншигчдад зориулагдсан энэ цувралын

1-р ботид монголчуудын гэр/өргөө гэр, эсгий туургатан гэр, монгол

гэр, гэр барих цуцах, ачаалж нүүх, гэр гэрлэх/, хувцас/малгай, дээл,

цамц, өмд, гутал/, мал ахуй/таван хошуу мал, эдлэл хэрэглэл, ажлын мөчлөг, ашиг

шим/-г., 2-р ботид цай, цайны дээж, сүтэй ба хээрийн цай, жимбүүр ба чин цай, хярам,

идээ ундаа, цагаан идээ, үр тариа, амуу будаа, ургамал, мөөг, жимс, зоог шүүс, зум,

шаруус, бүхэл ууц, өвчүүн шүүс, хорхог, тэвхэн ууцын тухай хар болон өнгөт зурган

дээр дэлгэрэнгүй тайлбарлажээ.

81.2М-4 /НУН унш-3,ШУС-НУС-2ш/

М-69 Боть-1. -611х. Б-23980-23981

Боть-2. -616х Б-23982-23983

Одончимэг Б. Монгол хэлний эсрэг үгийн толь: “Монгол хэл, соѐл”-

цуврал 13 / Ред. Г. Сүлд-Эрдэнэ.- УБ.: “Адмон” ХХК, 2014.-184х.

Уг толь бичиг нь монгол хэлний эсрэг үгийн судалгааны тойм бүхий

удиртгал хэсэг болоод 3000 шахам толгой үгээс бүтсэн. Толгой үгийг

цагаан толгойн дэс дарааллаар байрлуулсан бөгөөд хэрэглэхүйн

үүднээс тухайн толгой үгийг үгсийн аймгаар тодорхойлж, утгын

тайлбарыг оруулсан болно. Мөн толгой үгийн эсрэг утгат үгүүд нь

утга хэр ойр байгаагаасаа болон хэрэглээний тал дээр идэвхтэй

эсэхээр нь байрлуулсан төдийгүй тухайн утгыг илэрхийлдэг өвөрмөц

хэлцүүдийг ард нь хадсанаараа ач холбогдолтой юм.

81.2Мон-3

О-19 /ШУС-ХУС-2ш/ Б-23965-23967

Уранбилэг Э. Монгол хэлний хоршоо үгийн толь: “Монгол хэл,

соѐл”- цуврал 9 / Ред. Г. Сүлд-Эрдэнэ.- УБ.: “Адмон” ХХК, 2013.-

560х.

Монгол хэлний 8000 гаруй хоршоо үгийн санг бүрдүүлж цагаан

толгойн дэс дарааллаар байрлуулан,утгын тайлбар хийж,утга

зохиолын жишээ оруулсан болно. Толь ашиглагч, хэрэглэгч хүн

хайсан хоршоо үгээ түвэггүй олж үзэх, онцлог шинжийг ялган

харахад дөхөм болгохын үүднээс хоршоо үгийн онцлог шинжид

тулгуурлан нэрийн хоршоо үг, үйлийн хоршоо үг, бусад хоршоо үг

хэмээн гурван бүлэгт хуваасан болно. Мөн хавсралт хэсэгт нэг үгийн олон үгтэй

хоршсон байдлыг жагсаан үзүүлснээрээ онцлогтой. Энэхүү толь нь эх хэлээрээ зөв

сайхан ярих, уран яруу зохион найруулж бичих,үгээ зөв сонгож хэрэглэхэд тустай

зохиолч, яруу найрагч, сэтгүүлчдэд нэн чухал хэрэгцээтэй бөгөөд ер монгол хэлээр

хэлэлцэгч хэн бүхэнд зориулагдсан танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм

шинжилгээний ач холбогдолтой толь юм.

81.2Мон-3

Page 35: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 35

У-45 /ШУС-ХУС-2ш/ Б-23962-23964

Монгол дохионы хэлний толь /Эмх.Б. Батцэцэг.- УБ.:”Адмон”

ХХК,2014.-254х

Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст тулгардаг нэг гол

асуудал бол нийгмийн амьдралд оролцох, үйлчилгээ авах явдал

байдаг. Иймд бид бүгдээрээ, ялангуяа олон нийттэй харилцдаг

үйлчилгээний байгууллагын ажилтнууд дохионы хэлээ мэддэг

болчихвол хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг сурч

боловсрох, цаашлаад ажиллаж амьдрахад нь тус дэм болох юм. Уг

толь нь дохионы хэлний анхны өврийн толь болж хэвлэгдэн гарч

байгаагаараа онцлог юм. Нийтдээ 700 гаруй толгой үгтэй бөгөөд энэхүү толь бичигт

бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг түгээмэл үгсийг хураангуйлан оруулжээ. Нийт

үгээ 23 хэсэг болгон зүйлчлэн ангилж цагаан толгойн үсгийн дарааллаар байрлуулсан

тул хайсан үгийн дохиог хялбархан олох боломжтой. Мөн дохиотой үгсийн

жагсаалтыг номын хойно хавсаргасан тул хэрэглэхэд илүү дөхөм юм.

81.2Мон-4

М-69 /ШУС-ХУС-3ш/ Б-23954-23956

Монгол хэлний хуучин үгийн толь: “Монгол хэл, соѐл”- цуврал

12 / Ред. Г. Сүлд-Эрдэнэ.- УБ.: “Адмон” ХХК, 2013.- 730х.

“Монсудар” хэвлэлийн газар болон “Монгол хэл соѐлын хүрээлэн”-

ээс “Монгол хэл, соѐл” цуврал бүтээлийг эрхлэн гаргаж байгаа

билээ.Энэхүү толь нь тус цувралын 12 дах бүтээл болно. Уг толь

бичиг нь монгол хэлний хуучин үгийн учрыг гаргасан удиртгал

болон хуучирсан үгийн сангаас бүрдэнэ. Монгол хэлний 10000

гаруй хуучирсан үгийн санг хамарсан ба утгын тайлбар хийж зарим

тохиолдолд утга зохиолын жишээ оруулсан болно. Орчин цагийн

хэлний хэрэгцээг нөхвөрлөх, түүхэн цаг үеийн хэлний хэрэглээ буюу үзэл ойлголтыг

тусган таних сонирхолд нийцэх төдийгүй хэлний бэлэн хэрэглэгдэхүүнийг хэрэглээнд

оруулан өдөр тутмын хэрэглээний цөөн үгсээс ангижрах, хэлний хэрэглээг баялагөргөн

болгох, ялангуяа гадаад үгийг шууд хэрэглэхгүй эх хэлээрээр оноон шинэ үг хэллэг

үүсгэн хэрэглэх болоод танин мэдэхүй, эрдэм шинжилгээний ач холбогдолтой толь юм.

81.2Мон-4

М-69 /ШУС-ХУС-2ш/ Б-23968-23970

Сүхбаатар О. Монгол хэлний харь үгийн толь: “Монгол хэл, соѐл” –

цуврал 15 / Ред. Д. Төмөртогоо, Л. Хүрэлбаатар, Б. Амаржаргал.-

УБ.:”Адмон” ХХК, 2014.- 280х.

Монгол хэлэнд өрнө, дорнын олон хэлнээс нэвтэрсэн харь үг нэлээд

бий. Энэхүү бүтээл нь үүнийг бүртгэн судалж үүсэл гарал, утгыг

тайлбарласан бөгөөд энэ чиглэлээр гарч буй анхны толь бичиг юм.

Өрнө дорнын олон хэлнээс монгол хэлний үгийн санд орсон ахуй соѐл,

худалдаа арилжаа, шашин төртэй холбоотой 2600 гаруй толгой үг

багтсан. Тухайн харь үгийг цагаан толгойн дэс дарааллаар

байрлуулсан бөгөөд аль хэлний, ямар утгатай үг болохыг тайлбарлаж, уг хэлнийх нь

Page 36: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 36

дуудлагыг галиглан, жишээгээр тодотгосон болно. Монгол хэлний үгийн санд түүхэн

хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон харь үгийг таньж, үгийн сангийн тогтолцоог зөв

тогтооход чухал хэрэгцээтэй бөгөөд ер монгол хэлээр хэлэлцэгч хэн бүхэнд

зориулагдсан танин мэдэхүй,эрдэм шинжилгээний болоод хэрэглээний ач

холбогдолтой.

81.2Мон-4

С-86 / ШУС- ХУС-2ш/ Б-23974-23976

Уранбилэг Э. Монгол хэлний шинэ үг, хэллэгийн толь: Өдөр

тутмын хэрэглээний үг хэллэгийн жишээн дээр “Монгол хэл, соѐл”

– цуврал 13 / Ред.Г. Сүлд-Эрдэнэ.-УБ.:” Адмон” ХХК,2014.-394х.

Монгол хэлний 3000 орчим шинэ үг, хэллэгийг бүртгэн цуглуулж

цагаан толгойн дэс дарааллаар байрлуулан утгын тайлбар, гарал

үүслийг тодорхойлж, хэрэглээний жишээг хадсан болно. Он цагийн

хувьд манай улсын нийгмийн томоохон өөрчлөлт шинэчлэлийн

үетэй холбон үзэж, 1990 оноос хойш хэрэглэгдэж буй үг хэллэгийн

жишээг оруулжээ. Шинэ үг хэллэгийг сонгохдоо өдөр тутмын

амьдралд идэвхтэй хэрэглэгдэж байгаа гадаад дотоодын шинэ үг хэллэг, аливаа

зүйлийг томьѐолон нэрлэсэн ярианы болоод бичгийн хэлэнд түгээмэл хэрэглэгдэж буй

үгийг хэрэглээнд нь тулгуурлан сонгосон байна. Шинэ үг судлал нь орчуулгын явц

дахь шийдвэрлэх боломжгүй хүндрэлтэй асуудлуудын нэгд зүй ѐсоор тооцогддог. Мөн

сэтгүүл зүйн хувьд мэдээ мэдээллийг товч тодорхой, хурц тод ойлгомжтой илэрхийлэн

гаргахад шинэ үг судлалын үүрэг их байдаг. Тиймээс тэдгээр орчуулагч, сэтгүүлчид

болоод монгол хэлээр хэлэлцэгч, утгыг ухах гэсэн хэн бүхэнд зориулагдсан

хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой толь юм.

81.2Мон-4

У-45 /ШУС-ХУС-2ш/ Б-23971-23973

Жамъян Г. Тод бичиг судлалын өгүүллүүд / Эмх. Б. Түвшинтөгс, Э.

Пүрэвжав.- УБ.: “Соѐмбо принтинг” ХХК, 2012.- 157х./“Ойрад

судалын номын сан” цуврал- XXVII

Монголчуудын хэрэглэж ирсэн арваад нэрийн бичиг үсгийн дотор

ойрадын Зая бандида Намхайжамцын зохиосон “ Тод бичиг” өөрийн

гэсэн байр суурь эзэлдэг. Уг бичгийг зохиосон 1648 оноос хойш

монгол туургатнууд эдүгээ хүртэл тодорхой хэмжээнд хэрэглэсээр

ирлээ. Тод бичиг дагнан судлаач Г.Жамъян тод бичгийг монгол

бичиг, дөрвөлжин бичиг, соѐмбо бичиг, төвд үсэг, самгарди үсэгтэй

харьцуулан судалж, хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан дэлхийн

монгол судлалд зохих хувь нэмрээ оруулсан эрдэмтэн билээ. Түүний туурвисан эрдэм

шинжилгээ,заах аргын өгүүллүүдийг зохиогчийн бичсэн он дарааллын дагуу

байрлуулан эмхэтгэж уншигч олондоо толилуулж байна.

81.2Мон-8

Ж-23 /ШУС- ХУС- 3ш/ Т-17976-17978

Page 37: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 37

Хишигдэлгэр Б. Гадаад хэлний сургалтын арга, онол ба хэрэглээ.

Нэгдүгээр хэвлэл / Ред. Б. Туяа.-УБ.:”МУИС” ХҮ, 2015.- 96х.

Хүн төрөлхтөн мэдээллийн зуун гэж нэрлэгдэж буй XXI зуунд аж

төрж байгаа өнөө үед дэлхийн улс гүрнүүдийн харилцаа улам

өргөжин тэлж байгаа билээ. Дэлхий нийтийн гадаад хэлний

сургалтанд хандах хандлага өнгөрсөн зууны 70-аад оноос

өөрчлөгдөн хэлийг зөвхөн хэл шинжлэлийн тогтолцооны талаас нь

бус прагматик хэрэглээ талаас нь өдөр тутмын амьдралын

хэрэгцээтэй холбон авч үздэг болсонтой уялдан заах арга зүйн

шинэлэг үзэл баримтлал бий болсоор байна. Ер нь аливаа хэлийг төгс сурахад

эзэмшвэл зохих дөрвөн дадал /ярих, сонсох, унших, бичих / байдаг бөгөөд гадаад

хэлний сургалтын зорилго нь эдгээрийг оюутан суралцагчдад жигд эзэмшүүлэх явдал

байдаг. Тиймээс гадаад хэлийг түүний орчин үеийн онол арга зүйг нарийн судалсны

үндсэн дээр заах нь чухал гэдгийг үндэс болгон гадаад хэл зааж буй багш, судлаачид,

гадаад хэлийг сонирхон судалж буй оюутан суралцагчдад зориулан энэхүү номыг

хэвлэжээ.

81.2-9

Х-37 /НУН-унш-3,ШУС-ХУС-10ш/ Т-17878-17879

Монгол дахь Япон хэлний боловсрол ба Япон судлал / Эмх. Т.

Мөнхцэцэг, П. Энхжаргал.- УБ.:2016.-374х.

Та бүхэнд толилуулж буй “Монгол дахь Япон хэлний боловсрол ба

Япон судлал” ном нь Монгол улсад 1975 оноос Япон хэлний албан

сургалт хэрэгжиж эхэлснээс хойшхи 40 гаруй жилийн хугацаанд

япон хэлний сургалт, судалгаа явуулж ирсэн их сургуулиуд, ШУА-

ийн хүрээлэнгүүдийн олсон ололт амжилт, алдаа оноогоо нэгтгэн

дүгнэе гэсэн санал санаачилгаар бүтээгджээ. Гурван үндсэн бүлэг,

зураг, хавсралтаас бүрдсэн энэхүү номын эхний бүлэгт манай улсад

япон хэлний сургалт хэрхэн явагдаж, сургалтын материаллаг бааз яаж бэхжиж ирснийг

түүхчлэн авч үзсэн бол, хоѐр дахь бүлэгт Монгол дахь Япон судлал ба түүний чиглэл,

хандлагын тухай, сүүлийн бүлэгт ололт амжилт, дурсамж дурдатгал,зургийн цомгийг

оруулж өгчээ.

81.2Яп+72

М-69 /НУН-унш-3,ШУС-ХУС-5ш/ Т-17906-17907

Энхсайхан Л. Япон- Монгол зүйл хуваасан толь бичиг / Хян. С.

Долгор.- УБ.:” Адмон принт”ХХК, 2016.-732х.

Энэхүү толь бичиг нь 90 гаруй зүйл, 10360 гаруй япон толгой үгийг

япон хэлний сурах бичиг, сонин, мэдээний үг хэллэгээс түүвэрлэн

оруулсан ба япон хэлний дунд болон дундаас дээш шатны япон хэл

суралцагчдын үгийн сангийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор

хэвлүүлжээ.Үг хэллэгийг зүйл хуваан, дүйцүүлэн орчуулахад

төвөгтэй зарим үг хэллэгийн тайлбарыг хаалтанд хийж, зүйл

хуваасан гарчигийг япон болон монгол хэлний цагаан толгойн

Page 38: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 38

дарааллаар байрлуулсан ба хавсралтад уг толинд орсон бүх үгийг хайхад дөхөмтэй

байхаар япон болон монгол хэлний цагаан толгойн дарааллаар оруулан хуудасны

дугаарыг заан оруулсан байна.

81.2Яп-4

Э-66 /ШУС- ХУС-3ш/ Б-23927-23929

АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ

Аман наадгай “Монгол утга, соѐл”- Цуврал 7 / Ред. Г. Сүлд-Эрдэнэ;

Эмх. Б. Батцэцэг; Орч. Х. Солонго, Б. Батцэцэг.- УБ.: “Адмон” ХХК,

2015.-255х.

Уг цуврал нь удиртгал хэсгээс гадна хэл зүгшрүүлэх хэллэг, тоглоом

наадгайн үг гэсэн хоѐр томоохон бүлгээс бүрдэнэ. Хэл зүгшрүүлэх

хэллэгт түргэн хэллэг, жороо үг, амьсгал уртасгах үг багтсан бол

тоглоом наадгайн үгэнд дайралцаа, оньсогонд гартсан хүнийг

худалдах үг, дэмбээ, чоно тарвагацах зэрэг олон зүйлийн үгэн

тоглоомыг оруулсан. Судалгааны буюу удиртгал хэсэгт хэл

зүгшрүүлэх хэллэг, тоглоом наадгайн үг гэж юу болох болон тэдгээрийн ач

холбогдол, онцлог шинж, өвөрмөц дүрслэл зэргийг тодруулан гаргасан төдийгүй,зарим

улс орны хэл зүгшрүүлэх хэллэг, тоглоом наадгайн үгийн талаар оруулж өгсөн нь

уншигч олонд цогц мэдлэгийг олгоно. Энэхүү ботид 400 гаруй түргэн хэллэг, 60 гаруй

тоглоом наадгайн үгийг хувилбарын хамтаар оруулсан. Аман наадгайн түүвэрт гарч

буй нутгийн аялгууны болон хуучны, хэрэглээ нь багассан үг хэллэгийн тайлбарыг

хавсаргасан тул утга агуулгыг ойлгож мэдэхэд илүү дөхөмтэй. Хэсэг бүлэг хүмүүст бус

монгол аман наадгай, үгэн тоглоомын талаар ойлголт, мэдлэгтэй болох гэсэн хүүхэд

багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш гээд ер хэн бүхэнд зориулсан болно.

82

А-51 /ШУС-ХУС-2ш/ Т-17926-17928

Гэрэл Б. Гэрэлтэй үг /Хян. Г.Одгэрл. –УБ.: Цогтпринт, 2016. -357х.

Илтгэх эрдэм хүрээлэнгийн тэргүүн, Эрдмийн их сургуулийн

хүндэт доктор, уран илтгэгэч Гэрэлт овогт Бадарчийн Гэрэл өөрийн

сонсож уншсан гэрэл гэгээт ярианы хэсгээс түүвэрлэн авч, зүйр

цэцэн үгийн бичгийн хэлбэрт оруулан уншигч олондоо толилуулж

байна. Энэ ном нь дотроо “Гэрэлтэй үг”, “Үгийн гэгээ” хэмээх 2

бүлэгтэй ба бүлэг бүр нь дотроо хүн, монгол бахархал, монгол

ухаан, монгол ирээдүй, эрдэм гэсэн 5 хэсэгтэй.

82

Г-95 /ШУС-ХУС-3ш/ Б-23924-23926

Page 39: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 39

Домог “Монгол утга, соѐл”-Цуврал 3 /Ред. Г. Сүлд-Эрдэнэ ; Эмх. Б.

Батцэцэг.-УБ.:”Адмон” ХХК,2014.-520х.

Энэхүү боть нь удиртгал хэсгээс гадна удам угсаатай холбоотой

домог, түүхэн хүмүүсийн домог, газар нутаг, уул усны домог, хурдан

хүлгийн домог, ардын дууны домог гэсэн 5 бүлгээс бүрдэнэ.

Судалгааны буюу удиртгал хэсэгт домгийн үүсэл хөгжил, ѐс

уламжлал, онцлог шинж, өвөрмөц дүрслэл, ач холбогдол, зарим улс

орны домгийн тухай оруулж өгсөн нь хүүхэд залуучуудад мэдлэг,

мэдээллийг цогцоор нь өгөх болно. Мөн домгийг үлгэр болон домог

үлгэрээс юугаараа ялгаатай болохыг тайлбарласан. Уг ботид дүр дүрслэл, үзэл санаа

зэргийг харгалзан үзэж 500 гаруй монгол домгийг түүвэрлэн оруулснаас гадна газар

усны тухай домог тус бүрт аль аймагт байдгийг нь дурдсан тул аялагч, жуулчдад хөтөч

болох төдийгүй хэн бүхэнд танин мэдэхүйн ач холбогдолтой. Домогт гарч буй нутгийн

аялгууны болон хуучны, хэрэглээ нь багассан үг хэллэгийн тайлбарыг хавсаргасан нь

домгийн утга агуулгыг ойлгож мэдэхэд дөхөмтэй. Хэсэг бүлэг хүмүүст бус түүхт

хүмүүс, ардын дуу хуур, газар нутгийихаа уул усны домог түүхийг сонсож ойлгох,

монгол домгоо мэдэхийг хүссэн хүүхэд багачууд, оюутан залуус, эрдэмтэн багш гээд

ер хэн бүхний ширээний ном болох юм.

82

Д-49 /ШУС-ХУС-2ш/ Т-17914-17916

Домог үлгэр “Монгол утга, соѐл”-Цуврал 4 /Ред. Г. Сүлд-Эрдэнэ

;Эмх. П. Оюунгэрэл, Б. Батцэцэг; Орч.О. Баасанцэнд, Б. Урангоо.-

УБ.:”Адмон” ХХК,2015.-264х.

Энэхүү боть нь удиртгал хэсгээс гадна ертөнцийн үүслийн тухай,

сансар огторгуйн тухай, мод ургамлын тухай, хүн ба хүнчилсэн

амьтны тухай, шашин шүтлэгийн зүйл,бурхадын тухай, соѐл ахуйн

тухай, мал амьтан, араатан жигүүртний тухай гэсэн 7 бүлгээс

бүрдэнэ. Судалгааны буюу удиртгал хэсэгт домог үлгэрийн үүсэл

хөгжил, онцлог шинж, өвөрмөц дүрслэл, ач холбогдол зэргээс

гадна домог үлгэрийг үлгэр болон домгоос юугаараа ялгаатай болохыг тайлбарлаж,

зарим улс орны домог үлгэрийн тухай оруулсан нь хүүхэд залуучуудад мэдлэг,

мэдээллийг цогцоор өгөх юм. Уг ботид дүр өгүүлэмж, үзэл санаа зэргийг харгалзан

үзэж 300 орчим домог үлгэрийг хувилбарын хамтаар оруулсан тул хүүхэд залуус,

эрдэмтэн судлаач хэн бүхэнд танин мэдэхүйн ач холбогдолтой.

82

Д-49 /ШУС-ХУС-2ш/ Т-17917-17919

Ерөөл магтаал “Монгол утга, соѐл”-Цуврал 8 /Ред. Г. Сүлд-Эрдэнэ

;Эмх. П. Оюунгэрэл; Орч. П. Одончимэг, П. Оюунгэрэл.-УБ.:”Адмон”

ХХК,2015.-456х.

Уг бүтээл нь удиртгал, түүвэр, үг хэллэгийн тайлбар гэсэн хэсгүүдтэй

бөгөөд монгол ардын 200 гаруй ерөөл магтаалыг сэдэв агуулгаар тус

тус ангилан оруулжээ. Судалгааны удиртгал хэсэгт монгол ардын

ерөөл, магтаалын гарал үүсэл, агуулга бүтэц, дүрслэх арга, ерөөл

магтаал хэлэх дэг, тэдгээрийн ач холбогдол болон зарим улс орны

ерөөл, магтаалын тухай судлан оруулсан нь танин мэдэхүй,

Page 40: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 40

хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Монгол ардын ерөөл,

магтаалаар дамжуулан хүмүүсийн сэтгэлгээ, ажил хөдөлмөр, ард түмний зан үйл, ѐс

заншил, аливаа юмны шинж байдал, ан амьтан, мал сүрэг гэх мэт монгол ахуйн тухай

болон түүний учир зүйг танин мэднэ. Ерөөл, магтаалын учир зүйг илүү ойлгомжтой

болгохын тулд түүнд гарч буй хуучин болон нутгийн аялгууны зарим үг хэллэгийг

тайлбарлан хавсаргасан. Монгол ардын аман зохиолын энэ төрлөөс монголын нийгэм

болоод ахуй амьдралтай танилцах, соѐл түүхээ танин мэдэж хөгжүүлэх хүсэлтэй

уншигч, сонирхогч, судлаач хэн бүхэнд зориулжээ.

82

Е-70 /ШУС-ХУС-2ш/ Т-17929-17931

Ертөнцийн гурав “Монгол утга, соѐл”-Цуврал 6 /Ред. Г. Сүлд-

Эрдэнэ ;Эмх. Л. Навчаа; Орч. П. Одончимэг,О. Баасанцэнд, Х.

Солонго, Б. Урангоо.-УБ.:”Адмон” ХХК,2015.-239х.

Уг бүтээл нь ертөнцийн гурвын судлагдахуун бүхий удиртгал,

ертөнцийн гурвын түүвэр гэсэн хоѐр бүлэгтэй, мөн үг хэллэгийн

тайлбарыг хавсралтаар оруулсан. Ертөнцийн гурвын утга агуулга,

хэлбэр бүтэц, хувилбар үүсэх тухай болон зарим улс орны

гурвалсан шүлгийн онцлогийг соѐл, сэтгэлгээтэй нь холбон

тайлбарласан нь танин мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм

шинжилгээний ач холбогдолтой. Монгол ардын 3000 гаруй ертөнцийн гурвыг

багтаасан, хэрэглээний үүднээс гарчиг тус бүрийг цагаан толгойн үсгийн дарааллаар

нэгтгэж, бүлэг болгон хуваасан. Түүвэрт гарч буй нутгийн аялгууны болон хэрэглээ нь

багасаж хуучирсан үг хэллэгийн тайлбарыг хавсаргасан нь ертөнцийн гурвын утга

агуулгыг ойлгож мэдэхэд илүү дөхөмтэй. Монголчуудын ахуй амьдрал, зан заншил,

гурвалсан сэтгэлгээний илрэл болсон ертөнцийн гурвын судалгаа болон баялаг сантай

нь танилцахыг хүссэн олон нийт, оюутан залуус, багш судлаач, хэн бүхэнд зориулсан.

82

Е-70 /ШУС-ХУС-2ш/ Т-17923-17925

Монгол сацал, мялаалгын үгийн дээжис /Эмх. Ч.Заяасүрэн, Хян.

Д.Цэрэнсодном. –УБ.: 2014. -176х.

Ардын аман зохиолын нэгэн төрөл болох сацал, мялаалгын үгс нь

аман болоод бичигт тэмдэглэгдсэн хоѐр хэлбэрээр уламжлагдан

иржээ. Сацал мялаалгын гар бичмэл, судрууд нь монголчуудын

ертөнцийг үзэх үзлийн тусгал болохын хамт тэдний соѐл, шүтлэг

бишрэл, зан үйл, мэдлэг ухааны төрөл бүрийн зүйлийг өөртөө

агуулдаг. Энэ эмхэтгэлд сацлын 46, мялаалгын 39 үгс нийт 85

хэрэглэгдэхүүнийг хамруулж, тэдгээрийг дотор нь Чингис хааны үйл

амьдралд холбогдох сацал үг, од эрхис орон дэлхий, уул ус, мал амьтан, аян зам, ан

агнуур, таван сахиус, эд юмс, хүүхэд, зэр зэвсэгтэй холбогдолтой сацал ба мялаалгын

үг хэмээн ангилан оруулж, ямар эх сурвалжаас авснаа нэг бүрчлэн тодорхой зааж

өгчээ.

82.3/1/

М-69 /НУН унш-2, ШУС-ХУС-4ш/ Б-23942-23943

Page 41: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 41

Оньсого “Монгол утга, соѐл”- Цуврал 2 /Ред. Г. Сүлд-Эрдэнэ;

Эмх.Л. Навчаа, М. Отгонбаяр, П. Оюунгэрэл; Орч. Ч. Баатар, Б.

Баярмаа, З. Булганаа, Г. Буянжаргал, Ш. Нарангэрэл, Х. Одончимэг,

Ш. Удаанжаргал.- УБ.: “Адмон” ХХК, 2014.-571х.

Уг бүтээл нь оньсогын судлагдахуун бүхий удиртгал, оньсогын

түүвэр, оньсогын тайлал гэсэн гурван бүлэгтэй. Оньсогын үүсэл

гарлын тухай болон бусад улс орны соѐл, сэтгэлгээний онцлогийг

оньсоготой холбон тайлбарласан давхар танин мэдэхүй,

хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Монгол

ардын аман зохиолын оньсогын сангийн 10,000 шахам оньсогыг хамарсан, хэрэглээний

үүднээс хүн, байгаль, ургамал, амьтны тухай гэж дөрвөн бүлэг болгож, оньсого тус

бүрийг дугаарласан. Монголчуудын ахуй амьдрал, түүх соѐл, сэтгэлгээний илрэл

болсон оньсогын баялаг сантай танилцахыг хүссэн олон нийт, оюутан залуус, хэн

бүхэнд зориулсан.

82

О-37 /ШУС-ХУС-2ш/ Т-17912-17914

Тууль “Монгол утга, соѐл”- Цуврал 1 / Ред. Г. Сүлд-Эрдэнэ; Эмх. П.

Оюунгэрэл, М. Отгонбаяр, Д. Ичинноров; Орч. Г. Буянжаргал, Д.

Мөнхцэцэг.- УБ.: “Адмон” ХХК, 2014.- 752х.

Уг бүтээл нь туулийн судалгаа бүхий удиртгал хэсэг болон монгол

ардын 17 туультай. Монгол ардын тууль хайлах зан үйл, туулийн

гарал үүсэл, бүтэц хэлбэр, дүр, дүрслэх арга болон бусад улс

үндэстний туулийн онцлогийг судлан оруулсан нь танин мэдэхүй,

хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач холбогдолтой. Монгол

аман зохиолын томоохон төрөл болох туулиас соѐл түүхээ танин

мэдэж, өв уламжлал, ѐс заншлын уг улбааг ухаарч, түүнийг хөгжүүлэх хүсэлтэй

залуучууд болон уншигч, сонирхогч, судлаач хэн бүхэнд зориулсан болно. Туульд гарч

буй үг хэллэгийг тайлбарлан хавсаргасан нь тухайн туулийг уншиж танилцахад дөхөм

болно.

82

Т-70 /ШУС-ХУС-2ш/ Т-17908-17910

Үлгэр “Монгол утга, соѐл”-Цуврал 5 /Ред. Г. Сүлд-Эрдэнэ ;Эмх. П.

Оюунгэрэл.-УБ.:”Адмон” ХХК,2014.-544х.

Уг бүтээл нь үлгэрийн судалгаа бүхий удиртгал хэсэг болон монгол

ардын 200 гаруй үлгэрийг амьтны үлгэр, шидэт үлгэр, баатарлаг

үлгэр, аж байдлын үлгэр, хошин үлгэр гэсэн 5 бүлэг болгон

оруулсан. Монгол ардын үлгэрийн гарал үүсэл, агуулга, бүтэц

хэлбэр, дүр, дүрслэх арга, ач холбогдол, үлгэр хэлэх ѐс болон бусад

улс үндэстний үлгэрийн онцлогийг судлан оруулсан нь танин

мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний ач

холбогдолтой. Үлгэрээр дамжуулан байгаль нийгмийн үзэгдэл, хүмүүсийн харилцаа,

бурхан сахиус, төр улс, араатан амьтан, хүний зан чанар, ажил хөдөлмөр, зан заншил

зэргийн тухай болон түүний учир зүйг мэдэж болно. Үлгэрт гарч буй эртний үг,

нутгийн аялгууны зарим үг хэллэгийг тайлбарлан хавсаргасан нь тухайн үлгэрийг

уншиж ойлгоход дөхөм болно. Монгол ардын үлгэрээс монголын нийгэм болоод ахуй

Page 42: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 42

амьдралтай танилцах, соѐл түүхээ танин мэдэж хөгжүүлэх хүсэлтэй уншигч,

сонирхогч, судлаач хэн бүхэнд зориулагджээ.

82

Ү-78 /ШУС-ХУС-2ш/ Т-17920-17922

Баясгалан Т. Жангар туулийн хэв шинжийн харьцуулсан судалгаа

/ Эрх. На.Сүхбаатар; Ред. Б. Түвшинтөгс.- УБ.: “Соѐмбо

принтинг”ХХК, 2010.- 183х. /”Ойрад судлалын номын сан” цуврал-

XVI/

Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм

шинжилгээний ажилтан Т. Баясгалангийн бичсэн энэхүү бүтээл нь

түүний арав гаруй жилийн судалгааны ажлын үр дүн бөгөөд

“Жангар” туулийн нэгэн чухал салаа салбар болох манай орны нутаг

дэвсгэрт дэлгэрсэн бүлгүүдийг бүрэн хэмжээнд хамруулан

судалснаараа онцлог юм. Энэ бүтээлд Монгол улсын нутаг дэвсгэрээс тэмдэглэж

авсан “Жангар”-ын туулийн нийт бүлгийг сэдэв агуулгаар нь ангилж, өөр хооронд нь

харьцуулсны зэрэгцээ халимаг, шинжаан, буриад, тува хувилбаруудтай харьцуулан

судлаад Монгол улсын нутагт “ Жангар”-ын туулийн ямар бүлгүүд уламжлагдсан

болох, тэдгээрийн гарал, хувьсал, уламжлал, туульчдын дэг сургууль, анхны эх, дүр

дүрслэлийн онцлогийг тодруулсан байна.

82.3(1)

Б-38 / НУН-унш6,ШУС- ХУС- 3ш/ Т-14454-14455

М. Парчин – 160, тууль судлалын асуудлууд: Эрдэм

шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл / Эмх. На. Сүхбаатар, Т.

Баясгалан; Ред. Б. Түвшинтөгс.- УБ.:” Соѐмбо принтинг” ХХК,

2015.- 178х. ./“Ойрад судалын номын сан” цуврал-LII/

Алдарт туульч М. Парчины мэндэлсний 160 жилийн ойг

тохиолдуулан зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний

хурал дээр тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн энэхүү товхимолыг

гаргажээ. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэлд “

Парчин судлалын ололт амжилт ба зорилт”, “М. Парчины амьдрал,

уран бүтээл”, “ Зүүн Монголын тууль хийгээд бэнсэн үлгэрийн харилцаа холбоо”, “

М.Парчины хайлсан туулиуд дахь шашин, зан заншлын дүрслэлүүд”, “ Монгол

туульчийн уран чадварын асуудалд”, “ Парчин судлалыг сурталчлах асуудалд” зэрэг

асуудал дэвшүүлсэн илтгэлүүд тавигдсан байна.

82.3(1)

П-18 /ШУС-ХУС-3ш/ Т-18024-18026

Таяа Д. Шинжааны Жангарчийн уламжлал судлал / Эрх. На.

Сүхбаатар; Ред. Б. Бүрэнбэх.- УБ.: “ Соѐмбо принтинг” ХХК, 2010.-

322х. / “Ойрад судалын номын сан” цуврал- XIX /

Уг бүтээл анх удаа хэвлэгдэж байгаа бөгөөд 4 томоохон бүлгээс

бүрдсэн, бүхэлдээ Шинжааны ойрадуудын жишээн дээр жангарч

буюу туульчийн уламжлалыг нарийвчлан задлан үзсэн бүтээл болно.

Page 43: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 43

Зохиогч эл бүтээлдээ Шинжааны Ойрадуудын жишээн дээр “Жангар” ба жангарчийн

уламжлалын асуудал болох Жангар туулийн замнал, жангарчдын тархац, жангарчдын

хоорондын хэлхээ холбогдол, XIX-XX зууны жангарчид, жангарчийн хэв намба, тууль

хайлах зорилго, хайлах орон зай, цаг хугацаа, жангарчийн сахилга, дэг журам, ѐс зүй,

сурах арга барил, нөхцөл, хүсэл тэмүүлэл, хүмүүсийн жангарыг сонсох, хүлээн авах ѐс

дэглэм, сонсох зорилго зэргийг тодорхойлсон бөгөөд жангарч хүний тухай болон

“Жангар” тойрсон агуу их соѐлтой танилцах боломжийг олгож байна.

82.3(1)

Т-33 /ШУС-ХУС-3ш/ Т-17955-17957

Эрдэнэбаяр Ж. Жангарын тархац, түүний газарзүйн хэв

шинжүүд: Эх бичгийн судалгаа / Эрх. На. Сүхбаатар; Ред. Б.

Түвшинтөгс.- УБ.: “Соѐмбо принтинг” ХХК, 2010.- 136х./“Ойрад

судалын номын сан” цуврал-XVIII/

Монгол тууль бол тодорхой түүхт явдал, түүхэн хүнтэй шууд

холбогддоггүй, балар эртнээс уламжилсан тогтсон дэг жаяг,уран

сайхны уламжлалын хүрээнд аль нэг бодит явдалд

захирагдахгүйгээр хөгжин уламжилж ирсэн учраас их л ярвигтай

судлагдахууны нэг мөн. Тус бүтээл нь доктор Ж. Эрдэнэбаярын

1992 онд эрдмийн зэрэг хамгаалсан ажил бөгөөд “Жангар”-ын бүлгүүдийг эх бичиг

судлалын үүднээс жинхэнэ, хуурамч гэж ангилах, “Жангар”-ын бүлэг, хубилбаруудыг

тархсан газар нутаг, угсаатан ястных нь байдал, соѐл иргэншлийн онцлог, бүс нутгийн

түүхэн уламжлалтай уялдуулан бүсчлэн хуваах зорилго тавьж бичжээ. Хэдийгээр олон

жилийн дараа хэвлэгдэж байгаа ч Жангар судлалд үнэ цэнэтэй, судлаачдын анхаарлыг

татсан бүтээл юм.

82.3(1)

Э-73 /ШУС-ХУС-3ш/ Т-17952-17954

УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ

Парчин судлал: Парчин судлалын бүтээлийн эмхэтгэл / Эрх. На.

Сүхбаатар; Ред. Б. Түвшинтөгс.- УБ.: “Соѐмбо принтинг” ХХК,

2015.-190х./“Ойрад судалын номын сан” цуврал-VII/

Парчин судлал нь хамрах цар хүрээний хувьд монгол тууль судлалд

Гэсэр, Жангарын дараа орох судалгааны чиглэл болон хөгжжээ.

Парчин судлалын асуудлаар бие даан хэвлэгдсэн дал орчим бүтээл (

эрдэм шинжилгээний өгүүлэл,сурталчилгааны өгүүлэл, эмхэтгэл, нэг

сэдэвт бүтээл, ном товхимол,тэмдэглэл, найруулал,дурсамж гэх мэт)

буй бөгөөд монгол туульчдаас хамгийн их судлагдсан авьяастан гэж

болно. Парчин туульч ном бичигт төдийгүй уран зурагт мөнхөрсөн цөөн ардын

авьяастны нэг юм. Эрдэмтэн судлаачдын зуу шахам жилд туурвисан бүтээлүүдээс

судалгаа шинжилгээнд эрэлттэй, олон нийтэд нэн шаардлагатай байдлыг харгалзан

эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл, дурсамж, нийтлэлийн төрөлд хамаарах гуч

орчим бүтээлийг сонгон, Парчин судлалын ном зүйн хамт хэвлүүлжээ.

83

П-18 /ШУС-ХУС-3ш/ Т-17940-17942

Page 44: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 44

Мөнх-оргил А., Баттөр Ш. Монголын орчин үеийн урлаг, утга

зохиолын шүүмж /Ред. С.Байгалсайхан. –УБ.: Женерал принтинг,

2014. -159х.

Энэ номонд утга зохиол судлаач А.Мөнх-оргилын “Яруу найраг,

намар, зайлшгүй санамсаргүй”, “Эмгэнэл инээдмийн зааг дахь гэвш

Лодон”, “Үйлийн үрийн тойрог”, “Гайхамшигт эгэл энгийнээс

эхэлдэг”, “Мөнх бусын багш”, “Схематизмын захиалагчид ба

гүйцэтгэгчид”, “Аквариумын гүн дэх нууц”., Ш.Баттөрийн “Тархи

нь эрчимтэй устаж буй монгол найрагчид-1,2”, “Амьдрах шалтгааны

нэгэн хэлбэр”, “Яруу найраг гэж юу вэ?”, “Мөрийтэй тоглох дургүй хэн байна”,

“Шүүмж судлалын тулгамдсан үүрэг”, “Монголын уран зураг”, “Өөрөөр хэлбэл урлаг

үүрэггүй”, “Эрх чөлөөний шууд илэрхийлэл”, “Уламжлал, шинэчлэл: хас дорно”,

“Нран үүрд манддаг тэр орчлонд”, “Бидний ба түүний...”, “Т.Баатартай тэр нэгэн зун”,

“Асар богино ч харьцангуй урт 23 жил” зэрэг урлаг, утга зохиолын шүүмжүүд тус тус

оржээ.

83.3/1/

М-81 /ШУС-ХУС-4ш/ Б-23918-23920

Одонтөр Ш. Монгол судлал: 1990-ээд оны шинэ хандлага. Боть-1:

Уран зохиол судлал, хэл шинжлэлийн судалгаа, орчуулгын

боловсролын тухай шилдэг бүтээлийн эмхэтгэл /Ред. С.Байгальсайхан,

А.Мөнхоргил. –УБ.: Жиком пресс, 2016. -240х.

МЗЭ-ийн болон утга зохиолын “Алтан өд” шагналт, хэл судлаач,

орчуулагч Ш.Одонтөрийн энэ номонд “Сурвалж бичиг дэх төлөөний

үгсийн найруулгын онцлог”, “Байгалийн шинжлэлийн нэгэн сурах

бичгийн хэл найруулагад хийсэн ажиглалт”, “Зууны нийтлэлч

/Баабар/-ийн хэлний ертөнцөд”, “Сэнгүр үгийн утгыг харвал”, “Зүүд

амьдрал буюу шидэт реализмын төлөөлөгч Н.Бадамжав”, “Ховдын зохиолчдын хоѐр

номын талаар цухасхан”, “Монгол латин үсэг-хөгжлийн нэгэн түлхүүр”, “Эх хэл

үндэстний баялаг”, “Сурах бичгийн сан хэрэгтэй”, “Эх хэлээ ад үзсээр байх уу?”,

“Нийгмийн амин сүнс нь сайд дарга нар бус, дундчууд”, “Нэр дэвшигчдийн хэл

ярианы соѐл”, “Хэлний согог- Нийгмийн гажиг” зэрэг судалгааны өгүүллүүд, мөн

түүнчлэн түүний сонин сэтгүүлд өгсөн ярилцлагууд оржээ.

83

О-19 /НУН унш-3, ШУС-ХУС-5ш/ Б-23946-23947

УРАН ЗОХИОЛ

П.Вергилий. Энейн дуулал: 3 дахь хэвлэл /Орч. Ш.Одонтөр., Ред.

Н.Төмөрхуяг. –УБ.: Жиком пресс, 2016. -405х.

Вергилий /НТӨ 70-19/ гэж чухам цаг үеэ эзэлсэн Ромын агуу их

эрдэмтэн зохиолч, философич байжээ. Грекүүд Илион буюу Трой

хотыг шатаан сүйтгэхэд, Эней гэгч баатар хөгшин эцэг Анхизыгаа

нуруундаа үүрэн хотоос дайжиж энх мөнхийн орон хайж яваад,

Ром хотыг байгуулсан гэх домогт үндэслэж, Вергилий 12 дууллаас

бүрдэх энэ дууллаа бүтээжээ. Ш.Одонтөрийн орчуулгын энэ

бүтээл нь өрнийн соѐлыг монголын уншигчдад таниулсан

Page 45: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 45

төдийгүй, орчуулагчийг утга зохиолын “Алтан өд” наадмын шилдэг орчуулгын

зохиолын шагналтан болгожээ.

84/4Итал/

В-31 /НУН унш-3, ШУС-ХУС-4ш/ Б-23948-23950

УРЛАГ СУДЛАЛ

Баттулга Т. Захчин ардын уртын дуу, дуулаачид: 2 дахь хэвлэл /Ред.

Д.Золбоо, Т.Уранчимэг. –УБ.: Мөнхийн үсэг, 2015. -319х.

ХХ зууны эхэн үе хүртэл 300 гаруй захчин ардын уртын дуу

дуулагдаж байсан гэдэг. Гэтэл он цагийн уртад цөөн дуулагдаж,

бүдгэрч, мартагдсаар захчингуудын дунд 200-гаад дуу үлджээ. Энэ

номонд “Алтайн бараа”, “Найман тивтэй сүмбэр уул”, “Алтай зайрын

шил”, “Арын өндөр мод”, “Ар бургастай”, “Дам дамын уул”,

“Хүжийн утаа”, “Бурхан шажин”, “Цэн цэнгийн баавар”, “Ардаг

баахан шарга”, “Алтан гургуул”, “Бор борын бялзуухай” зэрэг захчин

ардын 190 гаруй дууны үг, захчин ардын уртын дуу дуулаач 165 хүний намтар оржээ.

85.7

Б-33 /ШУС-ХУС-3ш/ Т-17882-17884

Монгол эгшиг тэмдэглэгээ /Ред. Д.Даваасүрэн. –УБ.: 2013. -

51х.

СУИС-ийн харьяа Соѐл урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн

Бурхан шашны ая дангийн тэмдэглэгээг тайлан унших

түлхүүрийг боловсруулах, аман уншлагын зүйл дэх урлах

ухааны өв санг өвлөн уламжлуулах зорилго бүхий судалгааны

ажлын нэгэн үр дүн болох зан үйлийн ая дангийн судар болох

“Монгол эгшиг тэмдэглэгээ” номыг уншигч судлаачдад

танилцуулж байна. Ян-ег буюу уншлагын ая дангийн

тэмдэглэгээ нь бурханы шашны урлах ухааны аймагт багтах бөгөөд “Монгол эгшиг

тэмдэглэгээ” хэмээх энэ номонд газар зүйн өөр өөр бүсэд оршиж байсан хүрээ

хийдүүдийн ян-егийг, Хүрээ дэг, Ханчин буюу Ламын гэгээний дэг, Заяын дэгийн

судрыг хамруулжээ.

85

М-69 /ШУС-ХУС-2ш/

Торгууд гүнж Ниржидмаа: Монголын арван найман дуу шүлэг /

Эрх. На. Сүхбаатар; Ред. Б. Түвшинтөгс.- УБ.: “Соѐмбо принтинг”

ХХК, 2014.- / “Ойрад судлалын номын сан” цуврал- XXXVIII/

Түүх соѐл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь “

монголчуудын түүх соѐл, хэл бичиг, шашин болон ардын язгуур

урлаг, утга соѐлыг судлах” эрхэм зорилгынхоо хүрээнд ардын дуу

шүлэг, ая хөгжмийг тэмдэглэн үлдээсэн сонирхолтой нэгэн

бүтээлийг өөрсдийн эрхлэн хэвлүүлдэг цувралаараа нийтийн хүртээл

болгон эмхтгэжээ. Тус бүтээл нь Торгууд гүнж Ниржидмаа (1907-

Page 46: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 46

1983) эмхэтгэж Парис хотноо 1937 онд хэвлүүлсэн “ Монголын арван найман дуу

шүлэг” (Dix-huit chants et poems mongols) номын монгол орчуулга болно. Мөн

зохиогчийн намтар болон тус номын тухай бичсэн эрдэм шинжилгээний дэлгэрэнгүй

удирдтгал,тайлбарыг франц хэвлэлийн гэрэл зургийн хамтаар хэвлүүлжээ.

85

Т-52 /ШУС- ХУС-3ш/ Т-17994-17996

ГҮН УХААН

Аюуш Д. Философийн анхны мэдэгдэхүүн.-УБ.:”Содпресс” ХХК,

2016.- 160х.

Хүн төрөлхтөний өөрөө бүтээсэн шинжлэх ухаан буюу 2500 жил

орчим настай шинжлэх ухаан бол философи / гүн ухаан/ юм.Энэхүү

номноос философийн анхны мэдэгдэхүүнийг олж авах төдийгүй

энэ нь үргэлжилсэн өгүүллэгээр биш асуулт, хариултын аргаар

бичигдсан болно. Тухайлбал эндээс философи гэж юу болох, юуг

судалдаг, хэдий үед хаанаас үүссэн, бусад шинжлэх ухаантай

харьцуулахад ямар хариу гарах бол, гүн ухаан цаг хугацаа гэдгийг

хэрхэн тайлбарладаг вэ, ухамсар гэж юу вэ,ухамсар тархи хоѐр ямар холбоотой, бодит

үнэний тухай, бололцоо ба бодит байдал гэж юу вэ,тоо ба чанарын

хувиралтууд,философийн ухаан ардчилалыг хэрхэн үздэг юм бол зэрэг бүхий л

асуултуудад хариу авах ном юм.

87

А-96 / ХЗС-3ш/ Б-23914-23916

Дарьхүү Р. Ёс зүйн асуудлууд /Хян. Д.Оюунгэрэл. –УБ.: 2015. -296х.

Энэ бүтээлд ѐс зүйн мэдлэгийн хөгжилд Будда, Күнз, Аристотель,

Зонхов, Л.Н.Толстой, Ж.С.Милль, Э.Фромм нар өөрсдийн чухал хувь

нэмэр оруулсаныг зарим жишээгээр тайлбарлаж, өнөөгийн

хэрэглээний нийгэмд амьдарч буй хүний амьдралд хэрэглээний ѐс

зүйн мэдлэгийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг багш мэргэжлийн ѐс

зүй, интернет хэрэглээний ѐс зүй, экологийн ѐс зүй дэх биотөвт үзэл,

ѐс суртахууны хариуцлагын асуудал, ѐс зүйн боловсролын

шинэчлэлийн асуудлаар төлөөлүүлэн харуулжээ. Мөн түүнчлэн их

дээд сургууль дахь “ѐс зүйн үндэс” хичээлийн агуулгын шинэчлэл, Монголын

нийгмийн ѐс суртахууны доройтол, шалтгаан, шийдвэрлэх арга замын асуудлуудыг

дэвшүүлэн тавьжээ. Хүн хэрхэн эрхэм суртахуунтай болох арга зам, хүмүүнлэг ѐс, хүн

чанарын тухай, хэрэглээний ѐс зүйн асуудлаар тодорхой мэдлэгийг энэ бүтээлээс авах

юм.

87.7

Д-36 /НУН унш-3,ШУС-НУС-10ш/ Б-23960-23961

Page 47: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 47

СЭТГЭЛ СУДЛАЛ

Төрбурам Л. Сэтгэл судлалын түүхийн жимээр: Сэтгэл судлалын

шинжлэх ухаан болон өөрийгөө сонирхогч хүн бүхэнд зориулав

/Ред. Б.Туяа. –УБ.: Хөх монгол принтинг, 2013. -448х.

Орчин цагийн хамгийн хэрэгцээтэй, хүн төрөлхтөний хөгжлийн

түүхэнд өөрийн орон зайгаа эзэлсэн, 2000 гаруй жилийн түүхтэй

сэтгэл судлалын шинжлэх ухааны эрт эдүгээгийн түүхийг энэ

бүтээлд эртний, сэргэн мандалын, шинэ үеийн, орчин үеийн сэтгэл

судлал хэмээн 4 ангилж, Германы соѐн гэгээрэл, гештальт сэтгэл

судлал, структурализм, дарвинизм, фрейдизм ба психоанализ,

когнитив, гуманист ба экзистенциал сэтгэл судлал, мөн тухайн үеийн алдартай сэтгэл

судлаачдын үйл ажиллагаа, намтар түүхийг тусгажээ.

88.1

Т-59 /НУН унш-3,ШУС-НУС-5ш/ Т-17900

Чинад сэтгэлзүй парапсихологи: Тэргүүн дэвтэр / Ред. Б. Цэгмид;

Орч. С. Мөнхсайхан.- УБ.: 2015.-524х.

Парасихологи нь тэргүүн ээлжинд хувь хүнийг хөгжүүлэх, нуугдаж

буй оюуны болон сэтгэлийн хүчийг чөлөөлөн, өөрийгөө дутуу үнэлэх,

сэтгэлзүйн үүсэлтэй өвчин зовиур болон сөрөг сэтгэл хөдлөлөөс

салгах хэрэгсэл болдог юм. Энэ бол өөртөө итгэлтэй, бие, сэтгэлийн

чадавхтай, амьдралын зөв санаа зорилготой болох зам бөгөөд аз

жаргалтай, амжилттай амьдралын баталгаа болдог юм. Телепат,

далдыг харах, психокинез (сэтгэлийн хүчээр материаллаг эд зүйлсэд

нөлөөлөх), оюун санаагаар анагаах зэрэг үзэгдлүүд парасихологиос үүсэлтэй бөгөөд

өөртөө эдгээр чадварыг хөгжүүлснээр энэ нь хоѐрдогч мөн чанар болон

хөгждөг.Мюнхений Парапсихологийн Институтээс гаргасан энэхүү сурах бичигт орон

зай, эрчим, ухамсрыг тэлэх, хүрээлэн буй орчныг сэтгэлээрээ хүртэн хүлээн авах,

хүний биеийн био хэмнэл хийгээд од гарагсын цаг, нөлөөг тооцоолон гаргах тухай, мөн

ховс, телепати,бясалгал болон философийн чулуу зэргийн тухай өгүүлнэ.

88.6я73

Ч-63 /ШУС-ХУС-2ш/

Чинад сэтгэлзүй парапсихологи: Дэд дэвтэр.-УБ.: 2016.- 608х.

/ШУС-ХУС-2ш/

ЛАВЛАГААНЫ ГАРЫН АВЛАГА

Монгол аман зохиол судлалын бүтээлийн ном зүй: 1980-2015

/Эмх. Ч.Заяасүрэн, Ред. С.Хөвсгөл. -УБ.: МОНЦАМЭ агетнлагийн

хэвлэх, 2016. -181х.

Энэхүү ном зүйн бүртгэл нь Х.Сампилдэндэв, Д.Өлзийбаяр нарын

“Монгол хэл, утга зохиол, аман зохиолын ном зүй. УБ, 1983он.”

бүтээлийн үргэлжлэл бөгөөд энэ удаад Монгол улсад аман зохиол

судлалын чиглэлээр 1980-2015 оныг хүртэлх хугацаанд гадаад,

дотоодын эрдэмтэн судлаач нарын хэвлэн нийтлүүлсэн ганц сэдэвт

Page 48: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 48

бүтээл болон хялбарчилсан ном, эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл,

сурталчилгааны өгүүлэл, олон улсын аман зохиол судлаач алдар хүндтэй хүмүүст

зориулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл зэргийг Монгол аман

зохиолын онол түүх, тууль, зүйр цэцэн үг, зан үйлийн аман зохиол, домог, үлгэр,

оньсого, ерөөл, магтаал, ардын дуу, бэлгэдэл зүй, хүүхдийн аман зохиол хэмээн

ангилан оруулжээ. Мөн аман зохиолын төрөл зүйлээр докторын зэрэг хамгаалсан

хүмүүсийн нэр, ганц сэдэвт бүтээлийн гарчигийг хавсаргажээ.

91.9:82

М-69 /НУН унш-3,ШУС-ХУС-5ш/ Б-23940-23941

Соѐл урлаг судлалын номзүйн бүртгэл : Цуврал 1 /Ред. Д.

Даваасүрэн.- УБ.:” Мөрөөдлийн гурвалжин” ХХК, 2013.-184х.

Энэхүү номзүйн бүртгэл нь Соѐл урлаг судлалын хүрээлэнд

хэрэгжиж буй “ Монголын соѐлын үйлдвэрлэл, соѐл урлагийн

хувьсал өөрчлөлт” сэдэвт төслийн үр дүнгийн нэгээхэн хэсэг юм.

Эл төсөл нь цаг хугацааны хувьд 1911-2011 оныг хамарч байгаа тул

энэхүү номзүйн бүртгэлд дээрх 100 жилд соѐл, урлаг судлалын

чиглэлээр манай улсад гарсан ном, илтгэл өгүүлэл, тус салбараас

төрсөн эрдэмтэн судлаачдын эрдмийн зэрэг горилсон бүтээлүүд

багтсан. Салбар номзүйн гарын авлага болох энэхүү ном зүйн товхимолд “Дүрслэх

урлаг судлал”, “Театр судлал”, “Хөгжим судлал”, “Музей судлал”, “Олон нийтийн

мэдээлэл”, “Холбогдох зарим тогтмол хэвлэлийн мэдээ” зэрэг агуулгын хүрээнд

мэдээллийг он оны хэсэгчлэлээр оруулж, он дотроо үсэг дарааллын журмаар оруулж

өгсөн нь урлаг судлалын салбарын оюутнууд, судалгааны ажилтан, сонирхсон хүн

бүхэнд дөхөм болох лавлаганы бүтээл болж чадсан.

91.9:85

С-52 /НУН-унш-3,Лав-1,ШУС-ХУС-3ш/ Т-16124-16125

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ НОМНУУД

Banakar R. Normativity in Legal sociology: Methodological reflections

on law and regulation in late modernity. –NY.: Springer, 2015. -292p.

The field of socio-legal research has encountered three fundamental

challenges over the last three decades – it has been criticized for paying

insufficient attention to legal doctrine, for failing to develop a sound

theoretical foundation and for not keeping pace with the effects of the

increasing globalization and internationalization of law, state and society.

This book examines these three challenges from a methodological

standpoint. It addresses the first two by demonstrating that legal

sociology has much to say about justice as a kind of social experience and has always

engaged theoretically with forms of normativity, albeit on its own empirical terms rather than

Page 49: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 49

on legal theory’s analytical terms. The book then explores the third challenge, a result of the

changing nature of society, by highlighting the move from the industrial relations of early

modernity to the post-industrial conditions of late modernity, an age dominated by

information technology. It poses the question whether socio-legal research has sufficiently

reassessed its own theoretical premises regarding the relationship between law, state and

society, so as to grasp the new social and cultural forms of organization specific to the

twenty-first century’s global societies.

60.56

B-22 /ХЗС-1ш/

Mongolia: Provincial competitiveness report 2014: Based on the

statistics of 2013. –UB.: 2015. -212p.

The purpose of Provincial competitiveness research is to make a

comparative evaluation of the current competitiveness of 21 provinces in

Mongolia and to define their competitiveness holistically. The research

economic performance, governance efficiency, business efficiency and

infrastructure are the 4 main factors which are divided into 4 sub-factors of

each. These 16 sub factors comprise of 178 criteria in total. For policy

makers, the report on provincial competitiveness will be an important

source of knowledge and handbook which would help them evaluate the current situation and

level of provincial development and to make more effective policies to develop rural areas.

65.01

M-81 /ГФ-2ш/

Mongolia: Provincial competitiveness report 2015: Based on the

statistics of 2014. –UB.: 2016. -212p.

The purpose of Provincial competitiveness research is to make a

comparative evaluation of the current competitiveness of 21 provinces

in Mongolia and to define their competitiveness holistically. The

research economic performance, governance efficiency, business

efficiency and infrastructure are the 4 main factors which are divided

into 4 sub-factors of each. These 16 sub factors comprise of 177 criteria

in total. For policy makers, the report on provincial competitiveness

will be an important source of knowledge and handbook which would help them evaluate the

current situation and level of provincial development and to make more effective policies to

develop rural areas.

65.01

M-81 /ГФ-2ш/

Page 50: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. - news.num.edu.mn · шувуу ба хөхтөн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн судалгааг хавсралтанд

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ.№04. 2016

2016-06-02 50

Amnesty international report 2015/16: The state of the world’s human

rights. –London.: 2016. -408p.

New 42nd edition of comprehensive reference guide to international human

rights. Provides authoritative country-by-country reports on human rights

violations in the period 1 January to 31 December 2015 in c.160 countries.

Published annually by leading human rights organization Amnesty

International. 2015 was a bad year for government crackdowns and

Amnesty is warning that rights are in jeopardy Governments have brazenly

broken international law and are deliberately undermining institutions meant

to protect people's rights. Amnesty is calling on governments to halt their assault on human

rights and the laws and systems that protect them. 160 countries surveyed in the Annual

Report. More than 122 states tortured or otherwise ill-treated people in 2015. 30 or more

illegally forced refugees to return to countries where they would be in danger in 2015. In at

least 19 countries in 2015, war crimes or other violations of the "laws of war" were

committed by governments or armed groups. Overall only 3% of the total UN regular budget

is allocated to human rights. More than 60 million people were displaced from their homes

worldwide. Many had been displaced for several years or longer.

67.412.1

A-46 /ХЗС-1ш/

Criminal law theory: Doctrines of the general part /Ed. By Stephen S.,

A.P.Simester. –NY.: OXFORD, 2005. -332p.

Dr Stephen Shute is Professor of Criminal Law and Criminal Justice at the

University of Birmingham. He has also taught at the University of Oxford,

where he was a Fellow and Tutor in Law at Corpus Christie College

A.P.Simester is Professor of Legal Philosophy at the University of

Nottingham. Written by leading philosophers and lawyers from the United

States and the United Kingdom, this collection of original essays offers

new insights into the doctrines that make up the general part of the

criminal law. It sheds theoretical light on the diversity and unity of the general part and

advances our understanding of such key issues as criminalisation, omissions, voluntary

actions, knowledge, belief, reckelssness, duress, self-defence, entrapment and officially-

induced mistake of law.

67.411

C-89 /ХЗС-1ш/