15
ГАЗАРЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДЛАХ ЗҮЙЛ Газарзүйн багш: Д.Аззаяа

лекц 1 физик газарзүй

Embed Size (px)

Citation preview

Page 1: лекц 1 физик газарзүй

ГАЗАРЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУДЛАХ ЗҮЙЛ

Газарзүйн багш: Д.Аззаяа

Page 2: лекц 1 физик газарзүй

Физик газарзүй юуг судлах вэ?

Газарзүй гэдэг нь газар орныг тэмдэглэн

бичих (geo- газар, graphy- бичиж

тэмдэглэх) гэсэн грек үгнээс гархалтай

бөгөөд эртний шинжлэх ухаан юм.

Газарзүйн шинжлэх ухаанб хөгжлийг

гурван үе шатанд хувааж болно.

Page 3: лекц 1 физик газарзүй

Эхний үе: газарзүйн үндсэн нээлтүүд

хийгдэж, шинэ газар орныг нээн дэлхийг

бүхэлд нь танин мэдэх болсон. Ялангуяа 16-

17-р зууны Газарзүйн Их Нээлтийн үе энд

гол байрыг эзэлнэ. Хамгийн анхны газарзүйн

хүрээлэн 1418 онд Португалд байгуулагдсан

бөгөөд дэлхийг анх тойрсон Ф.Магеллан,

шинэ тив нээсэн Х.Колумб нарын аялал

чухамхүү эндээ эхэлсэн билээ.

Page 4: лекц 1 физик газарзүй

Хоёр дахь үе: Дэлхийн байгалийн

нөхцөл нөөцийг судлан, байгалийн

үзэгдлийн уялдаа холбоог тайлбарлах

болж дэлхий судлалын зарим ухаан

салбарлан гарсан байна. Үүнд: Уур

амьсгал судлал, далай судлал, газрын

хотгор гүдгэр судлал буюу

геоморфологи, ус судлал гэх мэт.

Page 5: лекц 1 физик газарзүй

Гурав дахь үе: Газарзүйн орчин үеийн

тулгамдсан асуудлыг цогцолбороор нь

судлан, байгалийн нөөцийг зохистой

ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах,

түүнийг хянан зохицуулахад оролцох болосн.

Ийнхүү газарзүй нь танин мэдэх үйл

ажиллагаанаас хүн ба байгалийн харилцан

нөлөөллийг судлах ухаан болон хөгжсөн

байна.  

Page 6: лекц 1 физик газарзүй

Газарзүй нь бусад шинжлэх ухаануудтай

нэгдэн олон салбар шинжлэх ухааныг үүсгэх

бөгөөд үүний нэг нь физик газарзүй юм.

(Схем.1) Физик газарзүй нь мөн хэд хэдэн

салбар ухаан болон хуваагддаг. Эдгээр

салбар ухаан тус бүрийн судалгааг тодорхой

орон зайн хүрээнд авч үздэг бөгөөд энэ нь

дэлхийн хэмжээгээр болон ямар нэг бүс

нутгийн хэмжээ байж болно.

Page 7: лекц 1 физик газарзүй

Схем.1 Газарзүйн шинжлэх ухаан ба түүний салбарууд

Физик газарзүй

Геологи

Далай судлал

Цаг уур , агаар

мандал

Био мандал, хөрс судлал

Page 8: лекц 1 физик газарзүй

Газарзүйг үндсэн ба салбар ухаанууд нь

хүрээлэх орчин, байгалийн зүй тогтлыг танин

мэдэх, тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүд, хүн-

байгалийн харилцан холбоог илрүүлэх

зорилготой юм. Байгалийг гүнзгийрүүлэн

судалснаар түүний янз бүрийн үзэгдлүүдийг

танин мэдэх, гамшигт үзгэдлүүдийг урьдчилан

мэдэх аргуудыг боловсруулах, тэдэнд нөлөөлж,

түүнээс хамгаалах арга замыг олох болно.

Page 9: лекц 1 физик газарзүй

Мөн байгаль орчинд хүний аж ахуйн үйл

ажиллагаа хэрхэн нөлөөлөхийг судалж,

байгалийн цогцолборт буй болох

өөрчлөлтийг урьдчилан харах, байгаль

орчныг хамгаалах арга замыг боловсруулах

нь газарзүйн шинулэх ухааны судлагдахуун

болно. Физик газарзүйн мэдлэг хичээлээр

бид хүний гүйцэтгэх үүргийг танин, түүнийг

зохицуулахад оршино.

Page 10: лекц 1 физик газарзүй

Газарзүйн орчин үеийн судалгаа

Одоо үед дэлхийн гадарга, түүний

бүрхүүлүүд нэлээд сайн судлагдсан

бөнөөд хагин байгаль дахь холбоо,

уялдаа, түүний зүй тогтлуудыг нээж танин

мэдэх явдал үргэлжилсээр байна.

Page 11: лекц 1 физик газарзүй

Байгаль, нийгмийн болон техникийн

шинжлэх ухааны олон чийглэлийг нэгтгэх

чухал зорилт газарзүйн ухааны гол агуулга

болж байна. Иймд орчин үед газарзүйд

математик загвар, компьютер, сансрын

багаж хэрэгслүүд ашиглан багйаль,

экологийн системүүдийн үйл ажиллагааг

судлах, хянах, хүмүүсийн үйл ажиллагааны

нөлөөллийг тодруулах болов

Page 12: лекц 1 физик газарзүй

Газарзүйн шинжлэх ухааны судалгаанд

түүнчлэн байгалын явцуудын моделиуд

гарган лабораторид турших, хиймэл

дагуул, автомат станцуудын мэдээллийг

ашиглах олон боловсронгуй арга техникийг

хэрэглэж байна. Олон улсын хамтын үйл

ажиллагаа ихээхэн өргөжиж хамтарсан

томоохон төсөл байдлаар судлагааг

үргэлжлүүлэх нь их боллоо.

Page 13: лекц 1 физик газарзүй

Үүнд Олон Улсын Газарзүйчдийн их хурал, Хийн

мандлын судалгааны программ, “ Хүн ба

Биосфер” программ зэргийг дурдаж болох юм.

Зарим судлагааг олон жилийн турш үргэлжлүүлэн

явуулж, шинэ баримт нээсээр байна. Сансрын

станц, цаг уурын хиймэл дагуулын судалгаа

газарзүйд ихээхэн ач хобогдолтй. Сансрын

судалгааны ачаар газарзүйн үзэгдлүүд хэрхэн

үүсэж, тархаж байдагийг асар уудам нутгийг

хамран харж, явцыг нь ажиглаж байна.

Page 14: лекц 1 физик газарзүй

Жишээ нь: Сансраас далайн урсгал, эргүүлэг,

хөвөх мөсний үүсэл, замыг тогтоон агаарын

болон далайн гадаргын бохирдолтонд

ажиглалт хийдэг. Түүгээр ч барахгүй сансраас

авсан фото зурган дээрээс ашигт малтмалын

байргщшилт, тархалт, нөөц, цэвдгийн байрлал,

мөсөн голын хөдөлгөөн, намагжилт, ургамлын

нөмрөгийн өөрчлөлт хөрсний байдал,

давсжилт, зэрэг маш олон зүйлийг ажиглан

судлах болжээ.

Page 15: лекц 1 физик газарзүй

Дэлхийн гадаргыг сансраас тандан судлах арга

бол газарзүйн шинжлэх ухааны хөгжилд шинэ

үе шатыгавчирсан бөгөөд газрын зураг

зохиоход сансраас авсан зургийг ашиглаж

байна.Газарзүйн судалгааг голлон явуулдаг

мэргэжлийн хүрээлэн, нийгэмлэгүүд ч дээр

үеэс байгуулагджээ. Тухайлбал, газарззүйн

нийгэмлэг АНУ-д 1852 онд, Оросод 1875 онд

үүссэн ба газарзүйн судалгаанд тэдний оруулж

буй хувь нэмэр их юм.