15
Хуурай газрын ус гол мөрөн Газарзүйн багш: Д.Аззаяа

лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Embed Size (px)

Citation preview

Page 1: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Хуурай газрын ус гол мөрөн

Газарзүйн багш: Д.Аззаяа

Page 2: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Орсон борооны ус хаачих вэ? Зарим нь эргэж

ууршин ихэнх нь газрын хөрс рүү шингэнэ. Харин

цардмал зам, хадны хонхорхойд тогтсон ус

шингэдэггүйг та нар мэдэх билээ. Яагаад энэ вэ?

Учрыг ярилц: үүнтэй нэгэн адил газрын давхаргын

чулуулгуудын зарим нь усыг шингээдэг. Ийм

давхаргыг уст давхарга гэнэ. Зарим нь усыг

шингээж нэвтрүүлдэггүй. Үүнийг ус тогтоогч

давхарга гэнэ.

Хуурай газрын ус

Page 3: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Газрын гүнд орших уст давхаргад чулуулгийн

нүх орших ан цаваар гүний ус бүрэлдэнэ. Эх

газрын давхаргын зөвхөн 800 м хүртэл гүнд

орших усны нийт хээмжээ нь дэлхийн бүх

голын усны эзэлхүүнээс 3000 дахин их ажээ.

Page 4: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Хуурай газрын

ус

Артезийн ус Ул хөрсний ус

Page 5: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Артезийн ус нь ул хөрсний уснаас илүү

гүнд, ус тогтоогч 2 давхаргын хооронд,

их даралтанд шахагдаж оршдог.

Ул хөрсний ус гэдэг нь газрын гадаргаас доош эхний ус тогтоогч давхаргын дээр орших усыг хэлнэ. Ул хөрсний усны толь нь чийглэг уур амьсгалтай газар гадаргад ойрхон, хуурай нутагт гүнд оршино.

Page 6: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Гол мөрөн гэдэг нь хонхор газрыг дагаж голдиролоор

урсаж буй урсгал ус юм. Голын урсгал нь хүндийн

хүчний нөлөөгөөр үүсэж алс хол зайг туулна ихэнхдээ

бусад гол болон нуур, далай тэнгист цутгана.

Том голыг цутгалуудынх нь хамтаар гол мөрний

систем гэж нэрлэнэ. Голын системд хамаарагдах

талбайг ус хураах талбай буюу ай сав гэнэ. Нэг голын

ай сав нь нөгөө голын ай саваас ус хагалбараар

зааглдагдана.

Гол мөрөн

Page 7: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Ус хагалбар нь голын системийг зааглаж буй газрын

галдаргын хамгийн өндөр цэгүүдийг дайрсан шугам

юм. Амазонк мөрний ай сав газар талбайгаараа

дэлхийд хамгийн томд орно. Тэр нь 7 сая км2 орчим

бөгөөд нийт хуурай газрын 4,8% болдог байна.

Голын урсгалын хурд ялгаатай. Урсгал удаантай нь

цагт 0,8 км түүнээс бага байхад хурдан урсгалтай нь

цагт 32 км байх нь ч бий. Урсгалын хурднаас усны

зарцуулга, ус газрын гадаргыг эвдэх, түүнээс гарсан

хурдас чулуулагийг зөөх олон зүйл хамаарч байдаг.

Page 8: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

1. УСНЫ ЗАРЦУУЛАЛТ. Голын голдрилын

хөндлөн огтлолоор нэгж хугацаанд урсан

өнгөрч буй усны хэмжээ бөгөөд гол мөрөн хэр

их устай болохыг үзүүлдэг. Усны зарцуулалтыг

нэг секундэд хэдэн шоо метр ус урсан өнгөрч

байгаагаар тооцож м3/сек-ээр хэмжинэ. Усны

зарцуулалт нь урсгалын хурднаас хамаарна.

Доорх томъёогоор илэрхийлнэ.

Голын усны горимыг хэд хэдэн үзүүлэлтээр тодорхойлно

Page 9: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Q=Vxdxf

Q- усны зарцуулалт

V- усны дундаж хурд

d- голын гүн

f- усны дугдаж хурд

Амазонк мөрөн дэлхийд усны зарцуулалтаар хамгийн их -

1940 м3/сек , Ховд гол 300м3/сек байх жишээтэй. Гол

мөрний усны төвшин өөрчлөгдвөл усны зарцуулалт ч

өөрчлөгдөнө. Голын усны зарцуулалт нь ус татрах үед

хамгийн бага, шар усны үер болон гэнэтийн үерийн

хугацаанд хамгийн их байдаг.

Page 10: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

2. УРСАЦЫН ЭЗЛЭХҮҮН. Нэлээд урт хугацаанд

голдрилын хөндөлөн огтлолыг урсацын

эзэлхүүн гэдэг. Урсацын эзэлхүүнийг

хоногоор, сараар, жилээр гаргадаг.

Page 11: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

3.ЖИЛИЙН УРСАЦЫН ХЭМЖЭЭ. Энэ нь нол мөрний

усны нөөцийн үндсэн үзүүлэлт юм.

W=QxT томъёогоор тодорхойлно.

W-жилийн урсацын эзэлхүүн

Q-жилийн дундаж зарцуулалт

T- хугацаа буюу жилийн секундуудын

нийлбэр тоо (дунджаар Т= 31,56х106)

Далай тэнгист маш олон тооны гол мөрөн цутгах

боловч тэнд юүлэгдэж буй усны ихэнхийг Конго,

Амазонк, Миссисийн зэрэг хэдэн том голын ус эзэлдэг.

Page 12: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Гол мөрдийг тэжээлийнх нь байдлаар хур борооны,

цасны, мөс, мөсөн голын, гүний усны болон холимог

тэжээлтэй гэж ангилна. Тэжээлийн төрөлд голын эх

авсан байдал ба уур амьсгалын төрх нөлөөлнө.

Гол мөрний усны хэмжээ, түүний төвшний өөрчлөлт

нь тэдгээрийн тэжээлийн байдлаас ихээхэн

хамаарна. Жишээ нь: Чийглэг уур амьсгалтай дулаан

орны голуудын үндсэн тэжээл нь хур бороо байхад

сэрүүн бүсийн гол мөрд ихэнхдээ холимог тэжээлтэй.

Гол мөрний тэжээл, усны дулааны горим

Page 13: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Өндөр уулын мөнх цас мөснөөс эх авсан гол мөөс,

мөсөн голын хайлсан усаар тэжээгдэнэ. Ийм гол

мөрдийн усны төвшин заримдаа зуны их халуун

өдрүүдэд хэмэгдэн үерлэнэ.

Олон жилийн дунджаар тогтоомон усны гадаргын

байрлалыг гол мөрний усны төвшин гэх бөгөөд энэ нь

улиралын байдал болон түщухайн үеийн цаг агаарын

онцлогоос хамаарч өөр өөр байдаг. Жилийн усны

төвшин хамгийн бага байх доод хэмжээг ус татрах үе

гэдэг. Жил бүр нэг улиралд усны төвшин гэнэт

нэмэгдэхийг шар усны үер гэнэ.

Page 14: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Уулын хормой, гол мөрний хөндий зэрэг газар

заримдаа уст давхарга газрын гадаргад ил гардаг.

Энэ уст давхаргаас гүний ус гадагш ундран урсаж

булаг үүснэ. Булгийн ус ихэнхдээ цэнгэг боловч

зарим нь давсархаг өвөрмөц амттай. Хүний эрүүл

мэндэд ашиг тустай эрдэс давсуудыг агуулсан гүний

усыг рашаан гэнэ. Орших нутаг орныхоо агаарын

дундаж температураас илүү дулаан устай бол

хаолуун хщрашаан, хүйтэн бол хүйтэн рашаан гэдэг.

БУЛАГ РАШААН

Page 15: лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн

Рашаан

Хүйтэн Халуун