3
Хичээл № 11 Хэвтээ цилиндр ган сав Төрөл бүрийн эзэлхүүн ба хэв загвартай хэвтээ цилиндр ган савыг улс, хоршоолол, хувийн хэвшлийн аж ахуйд газрын тосны бүтээгдэхүүн хадгалахад өргөн ашигладаг. Хэвтээ цилиндр ган саванд тодорхой илүүдэл даралтын дор газрын тосны тунгалаг бүтээгдэхүүнүүдийг хадгалдаг. 0.04МПа хүртэл илүүдэл даралтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад 2.8м-ээс багагүй голчтой 3.5 ба 10м 3 багтаамжтай хавтгай ёроолтой савыг хэрэглэх нь ашигтай. Конус ёроолтой 25.5 ба 75м 3 багтаамжтай 2.8-3.25м голчтой саванд 0.05МПа хүртэл илүүдэл даралтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад болохуйц байдаг. Газрын тосны бүтээгдэхүүнийг 0.07МПа хүртэлх ажлын даралтын дор хадгалахад цилиндр ёроолтой 3.25м голчтой 75, 100 ба 150м 3 багтаамжтай ган савыг ашиглах нь тохиромжтой. Газрын тосны бүтээгдэхүүнийг 0.07МПа-аас дээш даралтанд бараг хадгалдаггүй. Өндөр даралтын дор

Хичээл-11

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичээл-11

Хичээл № 11

Хэвтээ цилиндр ган сав

Төрөл бүрийн эзэлхүүн ба хэв загвартай хэвтээ цилиндр ган савыг улс, хоршоолол, хувийн хэвшлийн аж ахуйд газрын тосны бүтээгдэхүүн хадгалахад өргөн ашигладаг. Хэвтээ цилиндр ган саванд тодорхой илүүдэл даралтын дор газрын тосны тунгалаг бүтээгдэхүүнүүдийг хадгалдаг. 0.04МПа хүртэл илүүдэл даралтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад 2.8м-ээс багагүй голчтой 3.5 ба 10м3 багтаамжтай хавтгай ёроолтой савыг хэрэглэх нь ашигтай. Конус ёроолтой 25.5 ба 75м3 багтаамжтай 2.8-3.25м голчтой саванд 0.05МПа хүртэл илүүдэл даралтын дор газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад болохуйц байдаг. Газрын тосны бүтээгдэхүүнийг 0.07МПа хүртэлх ажлын даралтын дор хадгалахад цилиндр ёроолтой 3.25м голчтой 75, 100 ба 150м3 багтаамжтай ган савыг ашиглах нь тохиромжтой. Газрын тосны бүтээгдэхүүнийг 0.07МПа-аас дээш даралтанд бараг хадгалдаггүй. Өндөр даралтын дор ажиллах аппаратуудад бөмбөрцөг ба эллипс ёроолтой савнуудыг хэрэглэх шаардлагатай.3-75м3 эзэлхүүнтэи хэвтээ цилиндр ган савыг нэг маягиин төслөөр үйлдвэрлэдэг (Зураг-1). 100м3 эзэлхүүнтэй цилиндр ёроолтой хэвтээ сав нь огтлогдсон 2 бүрхүүлэн огтлолыг үүсгэсэн хуудсан хийцтэй ба төслийн дагуу 12230мм урт, 3234мм өндөр, 4мм зузаан ханатай. Цилиндр ёроолын зузаан, муруйлтын радиус нь савны их биеийнхтэй адилхан. Савны үндсэн бүрхүүл нь 6

Page 2: Хичээл-11

хэсгээс тогтоно. Хэсэг бүрийн ган хуудсыг тулгаж холбох ба харин захын хэсэг ёрооолтой ба дундах цагирган оёдлоос бусад өөр хоорондоо холбогдсон хэсгийг зөрүүлж холбоно.

Зураг-1. Хэвтээ цилиндр савыг ил суурилуулах бүдүүвч

Зураг-2. Хэвтээ цилиндр савыг далд сурурилуулах бүдүүвч

Page 3: Хичээл-11