5
Сурган хүмүүжүүлэх хичээл Багш нарын зан төрх Захиргаадагч багш Өөрийн дураар бүхнийг шийдэгч багш. Хүчинд тулгуурласан зарчим шийдвэрийг хэрэгжүүлснээр орчин нь бүрддэг. Ангид бүх хүч багшийн гарт байна. Өгсан тушаалыг сурагчид ямарч болзоолгүй биелүүлэх ёстой. Ангийг сайн хянан шалгах ёстой, ангид зарим зүйлийг албадлагаар хийх хэрэгтэй гэж үздэг. Хамгаалаг ч багш Өөрийн ангийн сурагчлын бүх талаар харж хамгаалах ёстой гэж үзлэг. Аль болох тухтай байллыг бий болговол сурагчид хичээлдээ илүү анхаарах болно. Үнэхээр хүүхдүүд хаана ч ямар ч нөхцөлд хамгаалж байгааг мэдрээд тайван байж хичээлдээ шамдах болно. Түшигтэй багш Түшигтэй багш бол сайн удирдагч байдаг. Сурагчдын дүгнэлт хийх чадвар хичээлийн идэвхи зүтгэл бага ангийнхан байдал хүсэлт хүлээлтийн байдалийг харгалзан багшийн зүгээс дэмжлэг үзүүлдэг. Сурагч бүр адил хэмжээгээр дэмжлэг хүртэхгүй байж болно. Зөвхөн хичээл хийхйиг хүсч буй идеалист сурагчидад дэмжлэг үзүүлнэ. Энэ удирлагийн төрөлийн хувьд анги доторхи идэвхитэй байдал хариуцлага хүлээх чадвар сурах хүсэл эрмэлзэлтэй байх. Сурах суралцах үйл явцал хамрагдах хүсэл ажиллах байдал зэрэг нь чухал нөлөөтэй байдаг. Хамт олонч багш Хамт олонч багш бүлгээрээ хамтран ажиллахад тулгуурлана. Сурагч бүрт юуны түрүүнд хамт олонч сэтгэлгээ бий болгоно. Энэ систем нь сурагчидад хичээл хийх нөхцөл нь юу юу болохыг яаж хийх хэрэгтэйг заадаг. Энэ бүхэний дараа багш ангийнхаа сурагчидад өөрийгөө жолоодох хянан шалгахыг зөвшөөрнө. Чөлөөт багш Ангид өөрсдөө маш чөлөөтэй байдаг шигээ сурагчдыг ч мөн чөлөөтэй байлгадаг багш юм. Сурагчдад заавар өгөхгүй багш ямар нэгэн хэл ам яриагүй нөхцалд ангийг чөлөөтэй байлгана. ХҮҮХЭД ОРЧНООСОО СУРДАГ Хэрэв хүүхэд үргэлж шүүмжлүүлдэг бол, Бусдыг шүүмжилж, буруутгаж сурдаг. Хэрэв хүүхэд шоолуулж, гутаалгаж өссөн бол, Бүрэг, ичимхий болж хүмүүждэг. Хэрэв хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өссөн бол, Хэрүүл хийж сурдаг. Хэрэв хүүхэд үргэлж ичиж, зовж хүмүүжсэн бол, Өөрийгөө буруутгаж сурдаг. Хэрэв хүүхдэд хүлээцтэй ханддаж хүмүүжүүлсэн бол, Тэвчээртэй байхыг сурдаг.

сурган хүмүүжүүлэх хичээл 1

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: сурган хүмүүжүүлэх хичээл  1

Сурган хүмүүжүүлэх хичээл Багш нарын зан төрх

Захиргаадагч багшӨөрийн дураар бүхнийг шийдэгч багш. Хүчинд тулгуурласан зарчим

шийдвэрийг хэрэгжүүлснээр орчин нь бүрддэг. Ангид бүх хүч багшийн гарт байна. Өгсан тушаалыг сурагчид ямарч болзоолгүй биелүүлэх ёстой. Ангийг сайн хянан шалгах ёстой, ангид зарим зүйлийг албадлагаар хийх хэрэгтэй гэж үздэг. Хамгаалаг ч багш Өөрийн ангийн сурагчлын бүх талаар харж хамгаалах ёстой гэж үзлэг. Аль болох тухтай байллыг бий болговол сурагчид хичээлдээ илүү анхаарах болно. Үнэхээр хүүхдүүд хаана ч ямар ч нөхцөлд хамгаалж байгааг мэдрээд тайван байж хичээлдээ шамдах болно. Түшигтэй багш Түшигтэй багш бол сайн удирдагч байдаг. Сурагчдын дүгнэлт хийх чадвар хичээлийн идэвхи зүтгэл бага ангийнхан байдал хүсэлт хүлээлтийн байдалийг харгалзан багшийн зүгээс дэмжлэг үзүүлдэг. Сурагч бүр адил хэмжээгээр дэмжлэг хүртэхгүй байж болно. Зөвхөн хичээл хийхйиг хүсч буй идеалист сурагчидад дэмжлэг үзүүлнэ. Энэ удирлагийн төрөлийн хувьд анги доторхи идэвхитэй байдал хариуцлага хүлээх чадвар сурах хүсэл эрмэлзэлтэй байх. Сурах суралцах үйл явцал хамрагдах хүсэл ажиллах байдал зэрэг нь чухал нөлөөтэй байдаг. Хамт олонч багш Хамт олонч багш бүлгээрээ хамтран ажиллахад тулгуурлана. Сурагч бүрт юуны түрүүнд хамт олонч сэтгэлгээ бий болгоно. Энэ систем нь сурагчидад хичээл хийх нөхцөл нь юу юу болохыг яаж хийх хэрэгтэйг заадаг. Энэ бүхэний дараа багш ангийнхаа сурагчидад өөрийгөө жолоодох хянан шалгахыг зөвшөөрнө. Чөлөөт багш Ангид өөрсдөө маш чөлөөтэй байдаг шигээ сурагчдыг ч мөн чөлөөтэй байлгадаг багш юм. Сурагчдад заавар өгөхгүй багш ямар нэгэн хэл ам яриагүй нөхцалд ангийг чөлөөтэй байлгана.

ХҮҮХЭД ОРЧНООСОО СУРДАГ

Хэрэв хүүхэд үргэлж шүүмжлүүлдэг бол,Бусдыг шүүмжилж, буруутгаж сурдаг.

Хэрэв хүүхэд шоолуулж, гутаалгаж өссөн бол,Бүрэг, ичимхий болж хүмүүждэг.

Хэрэв хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өссөн бол,Хэрүүл хийж сурдаг.

Хэрэв хүүхэд үргэлж ичиж, зовж хүмүүжсэн бол,Өөрийгөө буруутгаж сурдаг.

Хэрэв хүүхдэд хүлээцтэй ханддаж хүмүүжүүлсэн бол,Тэвчээртэй байхыг сурдаг.

Page 2: сурган хүмүүжүүлэх хичээл  1

Хэрэв хүүхдээ дэмжиж, урам зориг өгдөг бол,Өөртөө итгэх итгэлтэй байж сурдаг.

Хэрэв хүүхдийг магтаж, урамшуулж өсгөсөн болБусдыг сайшааж сурдаг.

Хэрэв хүүхэд, өөрийг нь, эрхийг нь хүндэлдэг орчинд өссөн бол,Бусдад эрх тэгш, шударга хандаж сурдаг.

Хэрэв хүүхэд, үргэлж юмаа бусадтай хуваалцаж байгааг харж өссөн бол,Өглөгч болж сурдаг.

Хэрэв хүүхэд зөв шударга орчинд хүмүүжсэн бол,Үнэн зөв, шулуун шударга байж сурдаг.

Хэрэв хүүхдийн үзэл бодлыг сонсож, зөвшөөрөн дэмжиж өсгөсөн бол,Өөрийгөө хайрлаж, хүндэлж сурдаг.

Хэрэв хүүхэд, ээж аавынхаа хайрыг, тэдний дотнын харилцааг мэдэрч өссөн бол,Амьдралд аз жаргалтай байж чаддаг.

Бид ямар байна,Хүүхдүүд маань тийм болон хүмүүждэг.

Хүүхэд яагаад зөрүүдэлдэг вэ?

Сүрэн удахгүй 3 нас хүрнэ. Өглөө цэцэрлэгтээ явах цаг дөхөж байв. Өвлийн улирал тул гадаа хүйтэн гэж жигтэйхэн. Ээж нь Сүрэнгийн гутлыг өмсгөх гэтэл гутлын тавиурт байсан зуны гутлаа тэр ухасхийн авав. “Миний хүү гадаа хүйтэн байна, энэ гутлаа өмсөхгүй бол хөл нь хөлдөнө шүү дээ” гэж учирлан ээж нь Сүрэнгийн өвлийн гутлыг өмсгөх гэсэн боловч тэрээр “Энэ гоё гутлаа өмсөнө өө” гээд өөрөө өмсөх гэж оролдоно. Ээж нь “Яасан үгэнд ордоггүй хүүхэд вэ чи, цаана чинь цаг боллоо” гээд түүний барьж байсан гутлыг шүүрч аваад өвлийн гутлыг нь хүчээр өмсгөв. Сүрэн шалан дээр хэвтээд орилон тийчилж гарав...

Иймэрхүү байдлаар хүүхэд тань зөрүүдэлж байсан уу? Хүүхэд ер нь яагаад зөрүүдэлдэг юм бол? Хүүхдээ зөрүүдэлвэл хэрхэн харилцах вэ?

Хүүхэд яагаад зөрүүдэлдэг вэ?

Хүүхэд төрсний дараах хэдэн сардаа хүний аясаар, инээх үедээ инээгээд л хүний хайр татсан хөөрхөн “амьтан” байна. Харин 10-12 сартайгаас эхлэн тэд

Page 3: сурган хүмүүжүүлэх хичээл  1

авах гэсэн зүйлээ авч чадахгүй болохоор уурлаж, бухимдаж байгаа нь илт мэдэгдэнэ. Гэхдээ энэ үест өөр зүйл үзүүлж харуулах, аргадах зэргээр тэднийг амархан тайвшруулж болно.

Харин 2 насны үеэс тэдний “зөрүүд толгой нас” эхэлнэ. Энэ үеэс хүүхэд өөрийгөө бусдаас ялгаатай, бие даасан “би” гэдэг нэг хүн байнаа гэдгээ мэдэрч эхэлнэ. Өөрийн хүсэл, бодол санаагаа өөрийнхөө арга замаар хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ. Зөрүүдэлж муухай харна, дуугаа хураана, уйлна, тийчилнэ... Гэхдээ цаад наад учрыг сайн ялгаж салгаж мэдэхгүй. Энэ үесээс тэд эцэг эхээсээ, ялангуяа ээжээсээ хөндийрч, бие даасан байдалтай болж ирнэ. Түүнээс “Би өөрөө” гэх үг олонтаа сонстоно. Хүүхдийн зөрүүдлэлт ойролцоогоор 4 нас хүртэл үргэлжилнэ.

Тэгэхээр хүүхдийн зөрүүдлэх зан авир нэгдүгээрт хүүхдийн бусдаас хамааралгүй бие даан орших гэсэн үндсэн эрэлт хэрэгцээ, хоёрдугаарт сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж зохицуулах чадвар дутмагаас болдог ажээ.

Хүүхдэд хооллох, ундлах, ариун цэвэр сахих, халуун хүйтнээс сэргийлэх зэрэг бие махбодын үндсэн хэрэгцээ байдгийг бид мэднэ. Үүнээс гадна сэтгэл санааны үндсэн эрэлт хэрэгцээ гэж байх бөгөөд үүнийг хангах нь бие махбодын эрэлт хэрэгцээг хангахаас дутуугүй ач холбогдол, шаардлагатай байдаг байна. Зөрүүдлэхийн эх үүсвэр нь энэхүү сэтгэл санааны эрэлт хэрэгцээ хэрхэн хангагдаж байгаатай холбоотой байдаг байна.

Америкийн сэдэл тэмүүллийн асуудлыг судлагч Деки ба Руан (Deci und Ryan) нар 1995 онд “сэтгэл санааны үндсэн эрэлт хэрэгцээнд сэтгэлийн нандин холбоо, чадвар эзэмших, бие даасан хараат бус байдал багтана” (1) гэж тодорхойлжээ. Сэтгэлийн нандин холбооны эрэлт хэрэгцээ гэдэг нь бусадтай найдвартай холбоо харилцаатай байгаа, ойр дотны хүн өөрийг нь хамгаалдаг, хайртай байдгийг мэдрэх, чадвар эзэмших эрэлт хэрэгцээ бол орчинтойгоо идэвхтэй харьцаж, сөрөг үр дагавараас зайлсхийж, нааштай үр дүнд хүрэхийг зорих, бие даасан хараат бус байдлын эрэлт хэрэгцээ нь өөрийнхөө ажил үйл, орчинтойгоо хэрхэн харилцахаа өөрөө шийдвэрлэхийг хэлдэг ажээ.

Хүүхдийн сэтгэл санааны дээрх үндсэн эрэлт хэрэгцээг эцэг эх хангаж байх шаардлагатай. Хүүхэд эцэг эхээсээ сэтгэлийн нандин холбоо харилцааг мэдэрвэл тэдний сэтгэл таатай, баяр баясгалантай байхаас гадна тэд орчноо сонирхон судалж мэдэхэд түлхэц өгнө. Ийнхүү хүүхэд эцэг эхтэйгээ сэтгэлийн нарийн нандин холбоотой байх нь тэд орчноо таньж мэдэх, өөрөөр хэлбэл суралцах, цаашилбал сэтгэлийн хөдөлгөөнөө жолоодон зохицуулах суурь болно. Эцэг эх хүүхдийнхээ хараат бус, бие даасан байдлыг дэмжвэл тэдний чөлөөт байдал хангагдаж, сонголт хийх боломж нэмэгдэнэ.

Дээр дурдсан жишээнээс харахад хүүхэд бага байхаасаа л өөрөө ямар нэг зүйл хийх (чадвар эзэмших), сонголт хийх хүсэл, эрэлт хэрэгцээтэй байдаг нь ажиглагдана. Сүрэн өмсөх гутлаа сонгож, мөн өөрөө өмсөхийг эрмэлзэж байна. Харин ээж Сүрэнтэй хэр зөв харилцсан бол?

Эцэг эхийн мэдвэл зохих зүйлс

Хүүхэд яагаад зөрүүдэлдэг, зөрүүдлэх ямар ач холбогдолтой болохыг эцэг эх мэддэг байх нь хамгийн тустай.

Page 4: сурган хүмүүжүүлэх хичээл  1

Зөрүүдэлнэ гэдэг нь эрүүл хүүхдийн хөгжлийн үе шатны нэгэн илрэл. Нөгөөтэйгүүр эцэг эхийн мэдэж байх бас нэг зүйл бол “гурван насны үест хүүхдийн дотоод шүүрлийн булчирхайн шүүсний ялгаралтад өөрчлөлтүүд гардаг. Хүүхдийн өсөлт хөгжлөөс үүдэлтэй энэхүү өөрчлөлт нь хүүхэд амархан ядрах, анхаарлын төвлөрөл нь алдагдах, тэсвэр хатуужилгүй байх зэрэгт хүчтэй нөлөөлдөг” (2). Иймээс тэд тоглоомоо гүйцээлгүй орхих, тарааж бутраасан зүйлээ хураахгүй байх, энд тэндгүй гүйж харайх, тайван бус байх нь ажиглагддаг. Өөр нэг гол ажиглагддаг зүйл бол энэ насны хүүхэд инээж байснаа уйлах, уурлах, цохих, маажих жишээтэй тэдний сэтгэл хөдлөл тогтворгүй байдаг. Тэгэхээр хүүхдийн энэ бүх зан авир болон зөрүүдлэлт бол хоёроос дөрөв орчим насны хүүхдэд байх ёстой хэвийн үзэгдэл гэдгийг томчууд бид хүлээн зөвшөөрөх учиртай.

Хүүхэд зөрүүдлэх нь төвөгтэй, сайхан биш ч хүүхдэд өөрт нь багагүй ач холбогдолтой байдаг байна. Жишээлбэл, Хүүхдийн өөрийн гэсэн хүсэл, бодол хөгжиж эхэлнэ. Шийдвэр гаргах, сонголт•

хийх эх үүсвэр тавигдана. Ээжийгээ байнга хормойдохоо больж, бие дааж эхэлнэ.• Амьдралд зөрчил тэмцэл байдаг, түүнийг зохицуулж шийдвэрлэж болдогийг•

мэдэрнэ. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлнэ, энэ нь цаашдаа боловсронгуй болж•

дургүй зүйлээ үгээр илэрхийлдэг болно. Цаашдаа яаж харилцвал зохих талаар туршлага хуримтлуулна. Зөрүүдлэх•

насны үест хүүхэд цаашдын амьдралд нь тустай үндсэн туршлагуудыг хуримтлуулдаг.

Хүүхдээ зөрүүдэлвэл яаж харилцах вэ?

Хүүхдийн зөрүүд зан авирыг хязгаарлахыг оролдох, шийтгэл хүлээлгэх нь ямар ч үр дүнгүй. Ингэсэн тохиолдолд үйл явц улам бүтэлгүй тал руугаа хурцадна. Иймд хүүхэд тань зөрүүдлэх үед та дараах арга барилыг хэрэглээд үзнэ үү. Хүүхэд маань ийм зан авиртай болчихно гэж айж эмээхгүйгээр уужуу тайван•

хандаж, хүлээцтэй байх (зөрүүдлэх бол хүүхдийн нааштай хөгжлийн илрэл) Зөнд нь орхиод тайвширтал нь хүлээх, тэгэхээр цаг хугацаа зарцуулна гэсэн•

үг. Бие даах гэсэн чармайлтыг нь дэмжих, бие дааж хийх, оролдох, шийдэх•

боломжуудыг олгох Аав ээж нь хүүхдээ ямар байхыг хүсч байгаа, тэр нь ямар ач холбогдолтой•

болох талаар хүүхэдтэйгээ ярилцах Хүүхдийнхээ зөрүүд зан хөдлөхөөс урьдчилан сэргийлэх. Ингэхээр л•

зөрүүдэлнэ дээ гэсэн баримжаа танд бий болсон байгаа. Хүүхдэдээ хориглоод байгаа зүйлээ зайлшгүй хориглох шаардлагатай эсэхийг•

хянан үзэх. Хүүхэд зөрүүдлэх нь “үгүй”, “болохгүй” гэсэн хориглолттой байнга тулгарснаас эсэргүйцлээ илэрхийлж байгаагийн бас нэгэн илрэл байдаг.

Page 5: сурган хүмүүжүүлэх хичээл  1

sdsaasdsadsasdsadasasdssadasdsasa