7
Хичээл №15 Савны тоноглолыг угсрах Савны ашиглалтын ба ердийн аюулгүй байдлыг хангахын тулд их амьсгалалт, бага амьсгалалтын үед гарах нефтийн бүтээгдэхүүний алдагдлыг багасгах, савыг цэвэрлэх, бүтээгдэхүүний доор тунасан усыг зайлуулахын тулд түүнд зориулалтын тоноглолыг угсарна. Тоноглолыг байрлуулахад зориулж гаргах нүх нь босоо ба хөндлөн гагнааснаас 400-500мм-ээс ойр байж болохгүй бөгөөд нэг бүсэнд 4-с илүү тоноглол байрлуулж болохгүй. Босоо ган савын тоног төхөөрөмжүүд 1. Гэрлийн люк, 2. Цэвэрлэгээний люк, 3. Агааржуулах хоолой, 4. Хэмжилтийн люк, 5. Сифон кран, 6. Орлого зарлагын хоолой, 7. Хлопушка (хаалтуурын армàтур), 8. Амьсгалах клапан, 9. Хамгаалах клапан, 10. Гал хамгаалагч, 11. Түвшин хэмжигч, 12. Хөөсний камер 1.Гэрлийн люк Гэрлийн люкийг дээвэр дээр орлого зарлагын шугам хоолойн харалдаа байрлуулна. Учир нь хлопушканы хажуугийн удирдлага эвдэрсэн тохиолдолд хлопушкийг гэрлийн люкэнд бэхэлсэн троссоор онгойлгоно. Гэрлийн люк нь резервуарт савыг сулласны дараа агаар оруулахад ашиглагдана. Люк нь диаметрээр 2мм, богино хоолойн өндөрөөр 5мм гажилттай байхыг зөвшөөрнө. 2.Цэвэрлэгээний люк Цэвэрлэгээний люкийг монтажлахдаа зүссэн газрын бүсийг бат бэх болгохын тулд нүхнээс гадагш 200мм-ийн диаметртэй, 6мм-ийн зузаантай бэхэлгээний цагираг хийж өгнө. Îёдлуудыг гаднаас нь

Хичээл-15

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хичээл-15

Хичээл №15Савны тоноглолыг угсрах

Савны ашиглалтын ба ердийн аюулгүй байдлыг хангахын тулд их амьсгалалт, бага амьсгалалтын үед гарах нефтийн бүтээгдэхүүний алдагдлыг багасгах, савыг цэвэрлэх, бүтээгдэхүүний доор тунасан усыг зайлуулахын тулд түүнд зориулалтын тоноглолыг угсарна. Тоноглолыг байрлуулахад зориулж гаргах нүх нь босоо ба хөндлөн гагнааснаас 400-500мм-ээс ойр байж болохгүй бөгөөд нэг бүсэнд 4-с илүү тоноглол байрлуулж болохгүй. Босоо ган савын тоног төхөөрөмжүүд 1. Гэрлийн люк, 2. Цэвэрлэгээний люк, 3. Агааржуулах хоолой, 4. Хэмжилтийн люк, 5. Сифон кран, 6. Орлого зарлагын хоолой, 7. Хлопушка (хаалтуурын армàтур), 8. Амьсгалах клапан, 9. Хамгаалах клапан, 10. Гал хамгаалагч, 11. Түвшин хэмжигч, 12. Хөөсний камер

1.Гэрлийн люкГэрлийн люкийг дээвэр дээр орлого зарлагын шугам хоолойн харалдаа байрлуулна. Учир нь хлопушканы хажуугийн удирдлага эвдэрсэн тохиолдолд хлопушкийг гэрлийн люкэнд бэхэлсэн троссоор онгойлгоно. Гэрлийн люк нь резервуарт савыг сулласны дараа агаар оруулахад ашиглагдана. Люк нь диаметрээр 2мм, богино хоолойн өндөрөөр 5мм гажилттай байхыг зөвшөөрнө.

2.Цэвэрлэгээний люкЦэвэрлэгээний люкийг монтажлахдаа зүссэн газрын бүсийг бат бэх болгохын тулд нүхнээс гадагш 200мм-ийн диаметртэй, 6мм-ийн зузаантай бэхэлгээний цагираг хийж өгнө. Îёдлуудыг гаднаас нь шохойгоор тэмдэглэж, керосин түрхэнэ. Оёдлууд гадна талаасаа хөлрөхгүй бол шаардлага хангасанд тооцно.

Page 2: Хичээл-15

3.Агааржуулах хоолойАгааржуулах хоолой нь саванд орлого авах үед савнаас газрын тосны бүтээгдэхүүний уурыг гаргах, зарлага гаргахад гаднаас агаар оруулах зориулалттай богино хоолой бөгөөд энэ нь савны дээврийн голын хэсэгт байрлана. Богино хоолойн агааржуулах нүх нь хөндлөн огтлолоороо зэс тороор бэхлэгдсэн байна. 4.Хэмжилтийн люк Хэмжилтийн люк нь савны дээвэр дээр гарцын шатны ойролцоо байрлах ба бүтээгдэхүүний дээж авах түвшин хэмжих зориулалттай дээвэр дээр суурьлагдсан богино хоолой дээр суурьлагдна.

5.Сифон кранСифон кран нь саван дахь нефтийн бүтээгдэхүүний тунасан усыг гаргах зориулалттай. Нэгдүгээр бүсний доод хэсэгт байрлана. Энэ хоолойг 0,15мПа даралтанд усаар шалгадаг.

6.Орлого зарлагын хоолой Энэ хоолойг савны эхний бүсэд байрлуулах ба богино хоолойн угсралтанд нэг фланецтай ирдэг. Богино хоолойг нөөц хананд байрлуулахын тулд хоолойн гадаад диаметрээс 4мм их диаметртэй нүх гаргадаг. Чангалагч хоолойг гагнасны дараа авсан фланцаа эргүүлэн өмсгөж, дотор гадраас нь хоёр оёдлоор гагнадаг.

Page 3: Хичээл-15

7.Хлопушка (хаалтуурын армàтур)

Хлопушкийг саван дотор орлого, зарлагын хоолой дээр байрлуулдаг. Цоож нь эвдэрсэн тохиолдолд шингэн алдахгүй байхад зориулагдсан хлопушкийн тагийг нягт байлгахад онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв таган дээрх мөр хлопушкний фланецан хавтан дээр жигд мөр гаргавал шаардлага хангасанд тооцно.

8.Амьсгалах клапанАмьсгалах клапанг вакуммын тодорхой даралтанд тохируулан тавидаг. Клапанг байрлуулахаас өмнө мембраны бүрэн бүтэн байдлыг шалгах хэрэгтэй. Шингэний хамгаалах клапан нь савны дээр 250-300мм-

ийн шулуун богино хоолой дээр байрлана. Клапанг угсрахаас өмнө гадаад оёдлын чанарыг шохойгоор шалгана. Хэрэв цагирагын гадна талд шингэн алдахгүй, хөлрөхгүй бол угсрахыг зөвшөөрнө.

9.Хамгаалах клапанАмьсгалах клапанг ажиллахгүй болсон үед ажиллах ба 60 мм, у.б даралтанд, 40 мм, у,б сийрэгжилт тохируулсан байна. Хамгаалах клапанг гал хамгаалагчтай хамт угсрах ба шингэний хаалт бий болгох зорилгоор хөдөлгөөнгүй –50С-ээс бага температурт зарцдаггүй тосыг хэрэглэнэ. Шингэний клапан механик клапантай хамт зэрэг ажилуулахгүйн

тулд түүнийг 5-10мПа илүүдэл даралтанд тохируулна.

Page 4: Хичээл-15

10.Гал хамгаалагчЭнэ нь амьсгалах хамгаалах клапангаар дамжин саванд галын оч орохоос хамгаалах үүрэгтэй. Гал хамгаалагч нь маш нарийн ширхэгтэй тор, эсвэл хоорондоо маш ойрхон чигжиж хийсэн долгионтой металлууд байх ба хуудас нь дулааны эрчимжилт саринуулах чадвартай цантаж мөсддөггүй байх шаардлагатай.

11.Түвшин хэмжигч

Энэ нь саван дахь газрын тосны бүтээгдэхүүний дүүргэлтийг хэмжих зориулалттай. УДУ-5 нь чиглүүлэгчтэй хөвүүрт механизмаас бүрдэнэ.

12.Хөөсний камерХөөсний камер нь ослын үед саванд гарсан галыг хөөсөөр бүрэн унтраахад зориулагдсан төхөөрөмж бөгөөд савны хананы хамгийн дээд бүсэд байралсан байна. Хөөсний камерыг гал унтраах суурин ба хагас суурин системийг хэрэглэх үед ашиглана. Хөөсний камерийг савны багтаамжаас хамааруулан сонгож байрлуулна.

Page 5: Хичээл-15

Босоо ган савны тоног төхөөрөмжүүдийн байршлын схеì

Page 6: Хичээл-15