13
Барилгын инженерийн салбар (1959-2019) 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар тогтоолоор Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт инженерийн анхны салбар болох барилгын инженерийн салбарын үндэс болсон Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн ангийг Монгол улсын их сургуульд нээсэн билээ. 1959 онд МУИС-ийн Математик байгалийн ухааны факультетын тоо физикийн салбарын 3-р курсээс шилжүүлэн Зөвлөлт Холбоот Улсаас мэргэжилтэн багш нарыг урин ирүүлж инженерийн сургалт явуулж 2 жилийн дараа 1961 онд анхны төгсөлтөө хийж монгол улсад анх удаа инженерийн дипломтой дээд мэргэжилтэн бэлтгэгдсэн түүхтэй. 1959 оны намар шинээр нээгдсэн барилгын инженерийн ангид анхны элсэлт авч 5 жилийн сургалт явуулж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан МУИС-д 1962 онд Барилгын конструкцийн тэнхим байгуулагдан, барилгын инженерийн мэргэжлийн суурь шинжлэх ухааны хичээлүүдийг салбарын оюутнуудад мэргэшүүлэн заах болсноор Барилгын инженерийн салбарын түүхэн замнал эхэлсэн юм. Барилгын конструкцийн анхны тэнхимийн эрхлэгчээр тус сургуулийн анхны төгсөгч Г.Базар, багшаар инженер Ц.Содов, Л.Бадгай, гадаадын мэргэжилтэн М.Н.Митропольский, А.Н.Добродеев, Г.А.Нехаев нар ажиллаж байв. Тэр үеэс тус сургуулийн инженерийн сургалтанд тухайн үеийн ЗХУ-д мөрдөж байсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг мөрдөж байсан юм. Тэнхимийн анхны багш нар оюутны дипломын төсөлд зөвлөгөө өгч байгаа нь: Зүүн гар талаас Б.Даажав, О.Батмөнх, Г.Базар, Г.Цэдэв, декан Б.Дамбийням, багш Л.Баяр. (зогсож байгаа нь оюутан Самбуу, сантехникийн анги)

Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

Барилгын инженерийн салбар (1959-2019)

1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

тогтоолоор Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт инженерийн анхны

салбар болох барилгын инженерийн салбарын үндэс болсон Иргэний ба үйлдвэрийн

барилгын инженерийн ангийг Монгол улсын их сургуульд нээсэн билээ.

1959 онд МУИС-ийн Математик байгалийн ухааны факультетын тоо физикийн

салбарын 3-р курсээс шилжүүлэн Зөвлөлт Холбоот Улсаас мэргэжилтэн багш нарыг

урин ирүүлж инженерийн сургалт явуулж 2 жилийн дараа 1961 онд анхны төгсөлтөө

хийж монгол улсад анх удаа инженерийн дипломтой дээд мэргэжилтэн бэлтгэгдсэн

түүхтэй. 1959 оны намар шинээр нээгдсэн барилгын инженерийн ангид анхны элсэлт

авч 5 жилийн сургалт явуулж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан МУИС-д 1962 онд

Барилгын конструкцийн тэнхим байгуулагдан, барилгын инженерийн мэргэжлийн

суурь шинжлэх ухааны хичээлүүдийг салбарын оюутнуудад мэргэшүүлэн заах

болсноор Барилгын инженерийн салбарын түүхэн замнал эхэлсэн юм. Барилгын

конструкцийн анхны тэнхимийн эрхлэгчээр тус сургуулийн анхны төгсөгч Г.Базар,

багшаар инженер Ц.Содов, Л.Бадгай, гадаадын мэргэжилтэн М.Н.Митропольский,

А.Н.Добродеев, Г.А.Нехаев нар ажиллаж байв. Тэр үеэс тус сургуулийн инженерийн

сургалтанд тухайн үеийн ЗХУ-д мөрдөж байсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг

мөрдөж байсан юм.

Тэнхимийн анхны багш нар оюутны дипломын төсөлд зөвлөгөө өгч байгаа нь:

Зүүн гар талаас Б.Даажав, О.Батмөнх, Г.Базар, Г.Цэдэв, декан Б.Дамбийням, багш Л.Баяр.

(зогсож байгаа нь оюутан Самбуу, сантехникийн анги)

Page 2: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

1961 оны 9 дүгээр сараас Байгалийн ухааны факультетын бүрэлдэхүүнд МУИС-ийн

Ректорын 432 тоот тушаалаар Инженерийн тэнхимийг байгуулж эрхлэгчээр нь

Г.Рэнчиндоржийг томилжээ. 1962 онд Инженерийн тэнхимийг Политехникийн

факультет болгов. Тухайн үед МУИС-д Барилгын инженерээс гадна Геологийн,

Дулаан, Цахилгаан механикч инженерийн мэргэжил нээгдсэн байв. Политехникийн

факультетын бүрэлдэхүүнд 1962 онд Барилгын конструкцийн тэнхим байгуулагдаж

эрхлэгчээр нь Г.Базарыг томилсон юм. Улмаар 1962 оны 1 дүгээр сарын 9-нд МУИС-

ийн Инженерийн факультетыг байгуулж Ц.Содовыг деканаар томилсон байна.

Инженерийн факультетад Барилгын конструкцийн, Архитектур ба барилга

үйлдвэрлэлийн гэсэн барилгын мэргэжлийн хоёр тэнхим ажиллаж байлаа. Эдгээр

тэнхимүүдийн анхны багш нар Г.Базар, Я.Жаалхүү, Б.Дамбийням, (Архитектур ба

барилгын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч ), Ц.Содов, лаборант Ч.Шаравжамц нар

юм.

1961 онд барилгын инженерийн анхны төгсөлт болж Д.Арсланбаатар,

Л.Бадгай, Г.Базар, Ц.Балжинням, Б.Батдорж, П.Батсүх, Ц.Гомбо, Д.Доржпалам,

О.Жадамба, Я.Жаалхүү, Ц.Жигжид, Я.Зулхай, Л.Мангал, В.В.Игнатьев, Х.Нямринчин,

Ц.Нямцэрэн, Х.Содномдорж, Д.Хорхой, Б.Чимэддолгор, Д.Чулуунбат, Г.Цэдэв,

С.Цэдэндэмбэрэл, Ч.Шуушингаа нар төгссөнөөс бүх хичээлдээ онц дүн авч улаан

дипломын эзэн болсон Г.Базар, Л.Бадгай нарыг сургуульдаа багшаар үлдээж

ажиллуулсан байна.

1961 он. Барилгын инженерийн анхны төгсөгчид

МУИС-ийн ректорын тушаалаар 1964 онд Инженерийн факультетыг хоёр

салгасны нэг нь Барилга инженерийн факультет (цаашид БИФ гэх) юм. Тус

факультетын анхны деканаар архитекторч Б.Дамбийням томилогджээ. 1964 оны 2

дугаар сард Барилгын үйлдвэрлэлийн тэнхимийг байгуулж Барилгын технологи,

Page 3: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, Барилгын материал, Барилгын эдийн

засаг, Барилгын машин зэрэг хичээлүүдийн сургалтыг эхлүүлсэн байна.

1969 оны 7 дугаар сарын 17–ны өдөр БНМАУ–ын Сайд нарын Зөвлөлийн 247

дугаар тогтоол ба Ардын Боловсролын Яамны сайдын 279 дугаар тушаалаар ПДС-

ийг МУИС–ийн бүрэлдэхүүнд зургаан факультет мөн оны 10 дугаар сарын 10-ны

өдөр 13 тэнхимтэйгээр байгуулсны нэг нь Барилгын инженерийн факультет байв.

БИФ–ын деканаар Г.Базар, деканы нарийн бичгийн даргаар Н.Жамсрандамдин,

С.Додвоо нар ажиллаж байлаа. Энэ үед БИФ-ын бүтцэд Барилгын конструкцийн

(эрхлэгч Д.Лхамсүрэн), Барилгын үйлдвэрлэлийн (Б.Нямаа), Усжуулалт ба ус

хангамж, сантехникийн (Н.Должинжав), Архитектур, техникийн зураглалын

(Б.Даажав) гэсэн дөрвөн тэнхим байсан байна. Энэ үед барилгын конструкцийн

тэнхимд Г.Цэдэв, Д.Цэрэндорж, Н.Тогтох, Л.Баяр, Барилгын үйлдвэрлэлийн тэнхимд

О.Батмөнх, Ч.Дэндэвдорж, Ц.Жадамбаа, Ж.Гэрэлхүү нар ажиллаж байсан бөгөөд

Х.Карма архитектур, техник зураглалын тэнхимд харъяалагдаж байв.

Барилгын конструкцийн тэнхимийн эрхлэгчээр Гончигийн Базар (1962 оны 1

дүгээр сарын 9-ээс 1965 оны 2 сарын 12), Дамдингийн Лхамсүрэн (1965 оны 2 дугаар

сарын 12-оос 1975 оны 10 дугаар сарын 1), Гончигийн Базар (1975 оны 10 дугаар

сарын 1-ээс 1988 оны 11 сар), Пэлжээгийн Отгонбаяр (1988 оны 11 сараас 1992 оны

4 сар), Далайн Дашжамц (1992 оны 4 сараас 2001 оны 9 сар), Ягаанбуянтын

Дүйнхэржав (2001 оны 9 сараас 2014 оны 7 сар) Загдын Биндэръяа (2014 оны 7

сараас 2018 оны 2 сар), Ягаанбуянтын Дүйнхэржав (2018 оны 2 сараас одоог хүртэл)

тус тус ажиллаж байна. 1963 онд Барилгын инженерийн факультетыг шинээр

байгуулахад Барилгын үйлдвэрлэлийн тэнхимийг бие даалган байгуулж анхны

эрхлэгчээр Ч.Сүрэн (1963-1965) ажиллаж байв. Тус тэнхимийн эрхлэгчээр Б.Нямаа

(1965-1976, 1984-1989), О.Батмөнх (1976-1977), Д.Самбуу (1978-1984), (1984-1991

онд БАФ-ийн декан), Н.Баттүвшин (1995-1996), Ж.Гэрэлхүү (1990-1995, 1998-2005),

Д.Очирбат (2006-2013), Р.Хишгээ (2013-2014) онд багийн тэргүүлэх профессороор

ажилласан.

Салбар, тэнхим, профессорын багт ажиллаж байсан, ажиллаж байгаа багш

ажилтанууд: 1961 оноос Инженерийн тэнхимд үндсэн багшаар ЗХУ-ын мэргэжилтэн

дэд эрдэмтэн В.М.Писарёвский, дэд эрдэмтэн Н.Г.Стулий, дэд эрдэмтэн А.А. Карпов,

Ц Содов, Л.Бадгай, Г.Базар, Ч.Шаравжамц нар ажиллаж байв.

Барилгын конструкцийн тэнхимд 1962 онд Я.Жаалхүү (барилгын

үйлдвэрлэлийн технологи), Н.Тогтох (1969-1975), Д.Дашжамц (1975-1979, 1990 оноос

одоог хүртэл), П.Отгонбаяр (1976-аас одоог хүртэл), З.Биндэръяа (1978-аас одоог

Page 4: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

хүртэл), Ц.Энхтөмөр (1978-1994), П.Дорж (1978-1980), Б.Батхуяг (1979-2015),

Р.Норов (1980-1999), Ш.Даваадорж (1981-1987), Я.Дүйнхэржав (1982-аас одоог

хүртэл), Ж.Халиун (1983-2005), Ц.Ганбат (1984-1993), Л.Ганбаатар (1984-1998),

Э.Ганзориг (1984-1998, 2003-аас одоог хүртэл), Л.Гансүх (1988-1993), 1999 онд

М.Саруулжаргал, М.Ганзул (1993-2000), Ж.Норов (1994-1996), Ц.Эрдэнэчимэг (1993-

2001), Л.Отгонтулга (1994-1999), Г.Тулга (1996-1998), Б.Эрдэнэболд (2005-2017),

Н.Дөлгөөн (2006-2015), Ж.Базарсад (2007-2012), Д.Занабазар (2008-2014),

Ш.Бадамцэцэг (2010-2016), Б.Пүрэв (2010-2015), Д.Цогтбаяр (2011-2015) нар

ажиллаж байв.

Сургалтын мастер, туслах ажилтан, лаборантаар Байгууламжийн сорил

шинжилгээний лабораторид Н.Шаравжамц, Д.Төмөр, Б.Баасанжав, Н.Дорж,

Б.Цогтсайхан, Хөрсний механикийн лабораторид лаборант С.Тунгалаг, Н.Тунгалаг,

Дашдулам, Л.Одгэрэл, Г.Энхжаргал, Компьютерийн хэрэглээний лабораторийн

лаборант Ц.Баттөмөр, Барилгын үйлдвэрлэл, зохион байгуулалтын кабинетын

эрхлэгч 1962 оноос Н.Долгоржав Б.Цэцэгээ, лаборант Б.Түмэнцэцэг, А.Цэцэнчимэг

нар ажиллаж байв.

Барилгын үйлдвэрлэлийн тэнхим, Барилгын технологи, менежментийн

профессорын багт Ч.Сүрэн (1963-1965), А.Е.Бүзина (1962-1966), Б.Нямаа (1965-1976,

1984-1989), Д.Самбуу (1978-1984), (1984-1991 онд БАФ-ийн декан), Н.Баттүвшин

(1981-2006), Н.Самдан (1976-1985), Ж.Гэрэлхүү (1969-одоог хүртэл), Д.Очирбат

(1976-1996, 2005-2014), Ө.Лхагвасүрэн (1985-1991), Б.Сарангэрэл (1983-аас одоог

хүртэл), С.Гомбодорж (1984-1996), Н.Баттүвшин (1981-2006), Б.Оюунчимэг (1992-

2017), Р.Хишгээ (1999 оноос одог хүртэл), Ж.Мөнхцэцэг (2006 оноос одоог хүртэл),

Ц.Оюунцацрал (2006 оноос одоог хүртэл), С.Энхболд (2010 оноос одоог хүртэл),

2010 онд Н.Пүрэвдаваа, 2010 онд Б.Эрдэнэчимэг, Д.Лхагвасүрэн (2010 оноос одоог

хүртэл) ажиллаж байна. Барилгын конструкцийн тэнхим нь 2001 оноос профессорын

багийн системд шилжин Барилгын конструкцийн, Байгууламжийн шинжилгээ, зураг

төслийн автоматжуулалтын, Геотехникийн гэсэн 3 багтай, 18 багштай ажиллаж

байсан. 2014 оноос Барилгын инженерийн салбар болж дээрх баг дээр барилгын

технологи менежментийн баг харьяалагдаж нийт 40-өөд багш ажилтантай үйл

ажиллагаа явуулж байна. Багуудын тэргүүлэх профессороор Д.Дашжамц,

Я.Дүйнхэржав, П.Отгонбаяр, М.Оюунчимэг, Д.Очирбат, Р.Хишгээ нар ажиллаж

байсан. Одоо манай салбарын багш нарын 45 хувь нь эрдмийн доктор зэрэгтэй

болсон байна. Шинжлэх ухааны доктор Д.Дашжамц (Sc.D), П.Отгонбаяр,

З.Биндэръяа, Я.Дүйнхэржав, Э.Ганзориг, М.Оюунчимэг, Э.Нинжгарав, С.Нямдорж,

Page 5: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

Ж.Алтанцэцэг, Р.Хишгээ, М.Сугар, Ц.Оюунцацрал, Ц.Цоггэрэл, О.Алтанзагас,

Ж.Сарантуяа доктор (PhD) нар ажиллаж байна.

1980-аад оны дунд үе. Барилгын конструкцийн Барилгын инженерийн салбарын багш нар 2008 он

тэнхимийн хамт олон.

Одоо Барилгын инженерийн салбар 40-өөд багш, ажилтантай ажиллаж байгаа

бөгөөд Салбарын эрхлэгч Я.Дүйнхэржав (Ph.D), Зөвлөх профессор Д.Дашжамц

(Sc.D), Профессор З.Биндэръяа (Ph.D), Профессор П.Отгонбаяр (Ph.D), Дэд

профессор Э.Ганзориг (Ph.D), С.Нямдорж (Ph.D), М.Оюунчимэг (Ph.D), Р.Хишгээ

(Ph.D), М.Сугар (Ph.D), Ж.Алтанцэцэг (Ph.D), Ахлах багш Н.Гэрэлтцолмон,

Б.Сарангэрэл /ахмад багш/, Н.Саранчимэг, Ж.Сарантуяа (Ph.D), Ж.Мөнхцэцэг,

Д.Энхгэрэл, Ч.Мягмарцэнд, О.Алтанзагас (Ph.D), Ц.Цоггэрэл (Ph.D), Багш

С.Мөнхтуяа, Б.Жавхлан, Д.Лхагвасүрэн /ахмад багш/, Ж.Дуламжав, С.Энхболд,

Г.Ариунаа, Б.Батчимэг, Э.Одгэрэл, Д.Оюунгэрэл, Б.Эрдэнэдаваа, Э.Даваахүү,

Л.Мөнхцэцэг, Ж.Ундрал, Эрхлэгчийн туслах Г.Мөнхзаяа, Сургалтын мастер

Э.Одонтуяа, Б.Бүжинханд, Т.Даваацэцэг нар ажиллаж байна.

Япон болон ОХУ-д докторын сургалтанд багш С.Пүрэвдорж, Т.Зоригт,

Х.Уламбаяр, Т.Мөнх-Өнөр, Д.Гомбосүрэн, Ж.Амарбаяр, Г.Ариунаа нар суралцаж

байна.

Page 6: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

Барилгын инженерийн салбарын хамт олон. 2019 он

Манай салбарын төгсөгчдөөс мэргэжлийн дагуу үр бүтээлтэй өөрийн

эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өргөсөн олон тэргүүний

сайчууд төрөн гарснаас дурьдвал Монгол улсын хөдөлмөрийн баатар барилгачин

С.Хэрлэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга асан Д.Майдар, ББМҮЯ-

ны Сайд асан гавъяат барилгачин О.Телейхан, барилгын компаний захирлууд

гавъяат барилгачин Б.Жүгдэр, Х.Дашдэлэг, Худалдааны гавъяат ажилтан

А.Шагдарсүрэн, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ганпүрэв, шинжлэх ухааны гавъяат

зүтгэлтэн УИХ-ын гишүүн асан Н.Тогтох, УИХ-ын гишүүн асан Л.Гансүх нарын олон

инженер байна. Тус салбарын төгсөгчид, багш нараас Шинжлэх ухааны доктор 4

(Д.Майдар, О.Батмөнх, Д.Хайсамбуу, Д.Дашжамц), доктор (Ph.D) 32 (Г.Базар,

Л.Бадгай, Н.Тогтох, Ж.Гэрэлхүү, А.Ананд, П.Отгонбаяр, Б.Даажав, Б.Батцагаан,

Г.Төрбат, Э.Намсрай, З.Биндэръяа, Б.Батхуяг, Д.Очирбат, Э.Ганзориг, Я.Дүйнхэржав,

Р.Норов, Д.Мөнхбаяр, М.Оюунчимэг, Д.Дамиран, Б.Баасан, А.Ганзориг, Э.Нинжгарав,

Ц.Оюунцацрал, С.Нямдорж, Р.Хишгээ, Ж.Алтанцэцэг, М.Сугар, Л. Шагдаррагчаа,

Ц.Бор, О.Алтанзагас, Ж.Сарантуяа, Ц.Цоггэрэл) төрөн гарсан юм.

Салбарт харъяалагдаж байсан одоо байгаа мэргэжлүүд: Тус тэнхим 1959 оноос

Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер бэлтгэж эхэлсэнээс гадна Зураг төслийн

байгууллагад ажиллах барилгын бүтээцийн тооцооны инженер бэлтгэх зорилгоор

Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 1978-1979 оны хичээлийн жилд барилгын

инженер–конструкторын 3 дугаар курсыг МУИС–ийн математикийн 3 дугаар курсын

Page 7: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

оюутнуудаар бүрдүүлж 1981 онд Барилгын инженер–конструкторын 30

мэргэжилтнийг бэлтгэжээ.

Монгол улсын эдийн засгийн салбар амжилттай хөгжиж Их барилгын ажлын

хурдац асар их болсонтой уялдаж Политехникийн дээд сургуулийн барилгын

инженерийн факультетын бүрэлдэхүүнд Хөдөө аж ахуйн барилгын инженер (1974-

1995), Барилгын инженер багш (1974-1995), Цэргийн барилгын инженер (1979-1987),

Барилгын конструктор-инженер (1978-1981) мэргэжлээр элсэлт авч 8000 гаруй

инженерийг бэлтгэж улс орныхоо барилгын салбарт нийлүүлсэн юм. Тухайлбал,

1974-1995 онд хөдөө аж ахуйн барилгаар 442 инженер, 1974-1984 онд барилгын

инженер–багш 158, мөн Цэргийн барилгын инженер 59 хүнийг бэлтгэсэн байдаг.

Энэ хугацаанд Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр өдөр, орой,

түргэвчилсэн сургалтаар, түүнчлэн тухайн үеийн улс орны хэрэгцээ шаардлагаар

хөдөө аж ахуйн барилгын инженер, цэргийн барилгын инженер, барилгын инженер-

багш мэргэжлээр нийт 8000 гаруй мэргэжилтэнг төгсгөн гаргаж, 1992 оноос тус

мэргэжлээр магистр, докторын түвшний сургалтыг эрхлэн явуулж байна.

Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр 1998 онд анхны бакалавр

зэрэгтэй инженерийг төгсгөж, 2000 оноос эхлэн нэг хичээлийн жилдээ намар ба

хаврын улиралд төгсөлт хийдэг болсон.

Барилгын инженерийн салбар өнөөдөр бакалаврын шатны сургалтыг өдөр,

эчнээ сургалтаар явуулж байна. Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженерийн

бакалаврын сургалтын хөтөлбөрийг 2005, 2013 онд, магистрын сургалтын

хөтөлбөрийг 2007 онд улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн бөгөөд бакалаврын

сургалтаар инженер техникийн салбарт магадлан итгэмжлэгдсэн анхны хоёр

мэргэжлийн хөтөлбөрийн нэг нь Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн

сургалтын хөтөлбөр болсон юм. Түүнчлэн сургалтыг үйлдвэрлэлд ажиллаж байгаа

мэргэжилтнүүдэд боломж олгох зорилгоор магистрын зайн сургалтын хөтөлбөрийг

хэрэгжүүлж хичээлийг электрон хэлбэрээр явуулж эхлээд байна. 2018 онд Барилгын

инженерийн хөтөлбөрийг дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлыг

эхлүүлж байна. 2016 онд төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлого,

Боловсрол шинжлэх ухааны сайдын баталсан бакалаврын хөтөлбөрийн нийтлэг

шаардлага, ШУТИС-ийн эрхэм зорилго, баримтлах бодлого, олон улсын инженерийн

боловсролын “CDIO” систем, “ACBPS” хөтөлбөрийн олон улсын магадлан

итгэмжлэлийн байгууллагаас гаргасан мэргэжлийн үндсэн шаардлага, олон улсын

жишиг, стандартад нийцүүлэн сургалтын чанар, хөтөлбөрийг боловсронгуй болгож

нийгэмд үйлчлэх цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрийг

Page 8: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

шинэчлэн боловсруулж Барилгын инженерийн хөтөлбөрт, Иргэний ба үйлдвэрийн

барилга, Авто замын барилга, Усны барилга байгууламж, Барилгын материалын

үйлдвэрийн технологи гэсэн 4 мэргэжил харъяалагдаж байна.

Уригдан ирж ажилласан мэргэжилтэн багш нар: Барилгын салбарт мэргэжилтэн

бэлтгэж эхэлсэн үед архитектур, барилгын хийцийн чиглэлээр дэд эрдэмтэн, доцент

М.Н.Метропольский, А.М.Добродеев, Н.Т.Стулий, П.Д.Тараханов, В.Н.Шибанов,

Г.А.Нихаев, Ю.К.Наседкин, Р.Д.Филипов, Е.Ф.Клименко, Ю.П.Корнеев, Ю.С.

Овчинников, Ю.С.Шеховцов, К.М.Караджи, Г.М.Ефремов, М.К.Богомолова,

профессор Луцкий; дүрслэх геометрийн мэргэжлээр дэд эрдэмтэн, доцент

Ф.О.Ендержевский, С.М.Шевцов, ахлах багш Ю.Ф.Гапонов; барилгын үйлдвэрлэлийн

чиглэлээр дэд эрдэмтэн, доцент В.И.Писаревский, С.С.Коланде; барилгын

материалын технологийн мэргэжлээр ахлах багш Л.М.Финашина, Э.А.Пажев нарын

гадаадын мэргэжилтэн уригдан ирж ажиллаж байсан байна.

1988 оноос барилгын инженерийн салбарт гадаадын мэргэжилтэн ажиллахаа

больсон юм. Харин 2000 онд АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхайн технологийн

сургуулийн профессор Р.Хансен, 2005-2007 онд Японы залуу сайн дурын гишүүн

Шоохей, 2006-2008 онд Солонгосын сайн дурын гишүүн Ли Гён Ха, 2008-2010 онд

Чой Жин Сок, 2011-2013 онд И Хён Му, 2013-2015 онд Сү Жи Жонг нар ажиллав.

Материаллаг бааз: Тус салбарын анхны кабинетыг 1962 онд, лабораторийг 1965

онд байгуулсан бөгөөд ЮНЕСКО-гийн МОН-1 төслийн шугамаар 1971 онд өргөтгөн

шинэчилсэн бөгөөд багш Г.Цэдэв, мэргэжилтэн Ф.Е.Клименко нар ажиллаж байсан.

1975-1976 оноос хөрсний механикийн лаборатори байгуулагдсан. 1980-1983 онд

ажиллаж байсан мэргэжилтэн Ю.С.Кунин барилгын конструкцийн лабораторийг

материаллаг бааз, боловсон хүчнээр бэхжүүлэхэд их хүчин чармайлт гаргаж

ажилласан юм. 1984-1986 онд А.Я.Барашиков ажиллаж байсан. Ю.С.Кунингийн

бэлэглэсэн тензометрийн иж бүрэн багажийг одоо хүртэл хэрэглэж байна. Японы

Ашикагагийн технологийн институтийн профессор Момой, Кочигийн Технологийн

сургуулийн профессор С.Куасяанаги, АНУ-ын Өмнөд Дакотагийн Уул уурхайн

технологийн сургуулийн багш Р.Хансен, Лук Онелл, Сөүлийн Үндэсний их сургуулийн

профессор Жунбоун Пак, Жае-Ёл Чо нар сургалтын материаллаг баазыг

бэхжүүлэхэд ихээхэн тусалж дэмжлэг үзүүлсэн билээ. 2004 онд Метал бүтээцийн

лабораторийг байгуулж “Метал судлал, гагнуурын технологи”, “Метал бүтээц”

хичээлүүдийн лабораторийг явуулахаас гадна улсын хэмжээнд металын механик

шинж чанарыг турших ажлыг хийхээр итгэмжлэгдсэн юм. Байгууламжийн сорилын,

Page 9: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

хөрсний механикийн лабораториуд нь улсын хэмжээнд туршилт судалгаа хийх

лабораторийн итгэмжлэлийг авсан юм.

Байгууламжийн сорилын лаборатори. 1983 он Метал бүтээцийн лаборатори. Ахлах багш

Г.Цэдэв

ЮНЕСКО-гийн МОН-1 төслийн хүрээнд 1971 онд байгуулагдсан хоёр дахь

лаборатори нь Хөрсний механикийн лаборатори юм. Тус лабораторид 1990, 2006

онуудад багаж төхөөрөмжийн шинэчлэл хийсэн бөгөөд олон улсын стандартад

нийцсэн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх боломжтой боллоо.

Хөрсний механикийн лаборатори. 2008 он

Шахагдалтын багажыг ачаалаж байгаа байдал. Хөрсний физик шинж чанарын туршилтын явц

Сургалтын ажил: Барилгын инженерийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь 1994

он хүртэл ЗХУ (хуучин нэрээр)–ын барилгын нийтлэг сургуулиудын адил, ялангуяа

Москвагийн Барилгын Инженерийн сургууль (МИСИ)-ийн сургалтын төлөвлөгөө,

хөтөлбөртэй ижил байсан. 1960-1980–аад онд ЗХУ (хуучин нэрээр)-ын эрдэмтэн

багш нар мэргэжлийн хичээлүүдийг зааж, үндэсний багшлах боловсон хүчнийг

дадлагажуулан шинэ лаборатори, кабинет байгуулан ажиллаж байлаа.

Page 10: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

Энэ үеэс манай багш нар хичээл заахын зэрэгцээ орос хэл дээр сурах бичиг,

гарын авлага ашиглан эх хэл дээрээ гарын авлага, ном сурах бичиг бэлтгэж

сургалтын баазыг өргөжүүлж ирсэн юм. Багш нар ЗХУ-ын Москва хотын Барилгын

инженерийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлж орос хэл дээр техникийн ном,

сурах бичгийг ашиглаж сургалт явуулахын зэрэгцээ 1972 онд багш Я.Жаалхүү

“Барилгын үйлдвэрлэлийн технологи” нэртэй анхны сурах бичгийг, 1975 онд багш

Ж.Гэрэлхүү “Газар шорооны ажил” анхны гарын авлагыг хэвлүүлж байжээ. Энэ нь

манай салбарын багш нарын эх хэл дээр хэвлүүлсэн анхны ном, гарын авлагууд юм.

1980-1990–ээд онуудад Политехникийн дээд сургуулийн сургалтанд сургалт заах

аргын нэгдлийг хангах иж бүрэн систем буюу “УМК буюу учебно-методический

комплекс”-ийг нэвтрүүлж байсан нь оюутны сургалтын чанарт ихээхэн ач

холбогдолтой болсон юм. Одоо манай салбарын сургалт олон улсын стандартад

нийцсэн кредит системд шилжин бакалавр, магистр, доктор гэсэн 3 шаттай

сургалтын системд 1998 онд бүрэн хэмжээгээр шилжиж бакалаврын түвшинд 24

төрлийн, магистрын түвшинд 14 төрлийн, докторын түвшинд 10 гаруй хичээлийг

манай салбарын багш нар зааж байна. Сургалтын хуучин тогтолцоог орчин үеийн

олон улсын жишигт ойртуулан өөрчлөх арга замыг идэвхтэй эрж, хайж, сонголт хийж

хөгжингүй орнуудад мөрдөгдөж байгаа сургалтын кредит системийг авч өөрийн

сургуулийн тал бүрийн нөхцөл, бололцоонд нийцүүлэх ажлыг алхам алхмаар

хэрэгжүүлсээр 1996-1998 онуудад шаталсан сургалт, кредит системд бүрэн шилжсэн

юм. Тухайлбал 1994 оноос анхны магистр оюутан элсүүлж О.Ганболд,

Н.Гэрэлтцолмон, Б.Батчулуун нарыг элсүүлэн сургаж, 1998 оноос докторантурын

сургалтыг кредит системээр явуулж эхэлсэн байна. Энэ хугацаанд багш Д.Дамиран,

инженер Д.Баасан, С.Нямдорж, У.Пүрэвжав, Б.В.Ликшитов (ОХУ-ын иргэн), Р.Хишгээ,

Ж.Алтанцэцэг, М.Сугар, О.Алтанзагас, Ж.Сарантуяа нар манай докторантурыг төгсч

докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгаалжээ. Өөрчлөлт шинэчлэлтийн үед ТИС-ийн

Барилгын инженерийн сургуулийн захирлаар доктор Э.Намсрай, доктор, профессор

П.Отгонбаяр, З.Биндэръяа нар, тэнхимийн эрхлэгчээр шинжлэх ухааны доктор

Д.Дашжамц томилогдон ажиллаж тус салбарын сургалтыг шинэ системд

шилжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Энэ үед Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлийн сургалтыг

бусад салбар, мэргэжлүүд шиг дотор нь хуваалгүй мэргэжлээр хичээл, сургалтыг

явуулсны үр дүнд тус салбарын Иргэний ба үйлдвэрийн барилгын инженерийн

мэргэжил нь тогтвортой хөтөлбөр, багшлах бүрэлдэхүүнтэйгээр монгол улс

социалист төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн

Page 11: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

хүнд хэцүү үеийг хохирол багатай даван туулаад өнөөдөр Монгол Улсын Шинжлэх

Ухаан Технологийн Их Сургуулийн хэмжээнд хамгийн олон оюутантай эрэлт ихтэй

мэргэжлийн тоонд ордог боллоо. Бид манай салбарын сургалтын ажилд оролцдог

бусад тэнхимүүдийн оролцоог сайжруулах зорилгоор холбогдох профессорын баг,

хичээл заадаг багш нартай байнгын холбоотой байж, уулзалт хийж хичээл сургалтын

ажлын талаар санал солилцож байгаа нь манай ажлын амжилтын нэг хэсэг мөн юм.

Эдүгээ кредит системд бүрэн шилжиж бакалавр, Иргэний ба үйлдвэрийн

барилгын инженерийн оюутны “Барилга барилгын материалын үйлдвэрлэлтэй

танилцах” дадлага, “Зураг төслийн дадлага”–ыг тус салбар хариуцан “Барилгын

үйлдвэрлэлийн технологи”-ийн болон “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт”-

ын дадлагыг Барилгын технологи, менежментийн профессорын баг хариуцан бид

нягт хамтран ажиллах замаар ирээдүйн инженерүүддээ дадлага чадвар эзэмшүүлж

байна.

Эрдэм шинжилгээ судалгааны ажил: Одоо тус салбарын хэмжээнд сургалт,

судалгааны зориулалттай Байгууламжийн сорил шинжилгээний, Геотехникийн,

Метал бүтээцийн, Барилгын процессын технологийн 4 лаборатори ажиллаж түүнд

багш, доктор, магистр оюутнууд үйлдвэрлэлийн захиалгатай судалгааны ажил

явуулдаг юм. Тус лабораториуд нь монгол улсын стандарт, хэмжил зүйн үндэсний

төвөөс магадлан итгэмжлэгдсэн учир улсын хэмжээнд туршилт судалгаа хийдэг.

1970-1980–аад онуудад Г.Базар, П.Отгонбаяр нар төмөрбетон оболочкийн

чиглэлээр, професор Д.Дашжамц, З.Биндэръяа, Б.Батхуяг нар цэвдэг хөрсний

туршилт, судалгааны ажлыг хөгжүүлж 1990-ээд оноос Я.Дүйнхэржав, Б.Батцагаан

нар барилгын материал, бүтээцийн туршилт, оношлогоо, судалгааны чиглэлийг

хөгжүүлж ирсэн бөгөөд туршилт судалгааны үнэ цэнэтэй олон ном, бүтээл туурвиж

ЭШ-ний олон арван өгүүлэл хэвлүүлж судлаачид, мэргэжилтнүүдийн хүртээл

болгосон байна. 1980-1990 онуудад “Алгуур оболочкийн хүчдэлт байдлын судалгаа”,

“Монгол орны нөхцөлд барилгын конструкцийг үр ашигтай төсөллөх”, “Хүрмэн болон

цементэн бетоны бат бэхийн ба уян харимхайн үзүүлэлтийг тодорхойлох”

сэдвүүдээр ажиллаж 2 ном, 10 эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байна

Эрдэм шинжилгээний олон жилийн судалгааны ажлын үр дүнгээр 2005 онд

профессор Д.Дашжамц “Тогтворгүй бүтэцтэй ул хөрсний механик” сэдэвт

(монографи) бүтээл туурвиж БСШУ-ны яамны 2005 оны шинжлэх ухааны шилдэг

бүтээлийн тусгай шагнал хүртсэн бөгөөд 2008 онд “Монгол орны тогтворгүй бүтэцтэй

Page 12: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

ул хөрсөнд барилга барих ухаан” сэдэвт нэг сэдэвт ном хэвлүүлээд байна. Оюутны

эрдэм шинжилгээний дугуйланд суралцаж байсан оюутнуудаас З.Биндэръяа “Шавар

хөрсний нэгдлүүдийн суултыг тандан судлах” (1976 он удирдагч Н.Н.Захаров),

Ц.Энхтөмөр “Статикаар тодорхой бус фермийг төгсгөлөг элементийн аргаар тооцох”

(1980 он удирдагч Г.Базар, Л.Баяр), Ш.Даваадорж “Рамын тооцоонд геометр ба

статик тэгшитгэлийг хослон хэрэглэх” (1980 он удирдагч Г.Базар), Т.Мөнхбаяр “Грины

функцийн тусламжаар дамнурууны хотойлтыг тодорхойлох” (1981 он удирдагч

Г.Базар); Ц.Ганбат, Гомбо “Дамнурууны моделийг статик ачаанд турших” (1982 он

удирдагч Ю.С.Кунин, Я.Дүйнхэржав); А.Ичинхорол, Л.Эрдэнэбат “Хийц элементийн

хүчдэлийн концентрацын илтгэлцүүрийг тензометрийн аргаар тодорхойлох” (1983 он

удирдагч Ю.С.Кунин, Я.Дүйнхэржав) сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж улсад 1-3–р байр

эзэлж байсан юм. Н. Гэрэлтцолмон “Улаанбаатар хотын 7 хорооллын хөрсний усыг

зайлуулах дренажийн систем боловсруулах судалгаа“ (1993 он удирдагч З.

Биндэръяа), Ж.Энх-Амгалан “Улаанбаатар хотын төвийн бүсийн хөрсний усыг

доошлуулах судалгаа” (2004 он удирдагч Ж.Алтанцэцэг), Пүрэвдорж “Төмөрбетон

хоолойн туршилт” (2008 он удирдагч Я. Дүйнхэржав) нар оюутны эрдэм

шинжилгээний хуралд амжилттай оролцож ШУТИС-ийн хэмжээнд шагналт байранд

орж байлаа.

Эрдэм судлалын ажлын нэг хэсэг нь үндэсний хэл дээр их сургуулийн оюутанд

зориулсан ном сурах бичиг зохиох ажил байдаг билээ. Одоо манай салбар барилгын

конструкци, геотехник, барилгын механикийн чиглэлээр хичээлийн гарын авлага,

ном, сурах бичгээр бүрэн хангагдаад байна. Геотехникийн чиглэлийн “Барилга

байгууламжийн буурь, суурь”, “Хөрсний механикийн үндсэн сэдвүүд” нэртэйгээр анх

сурах бичгүүдийг 1993-1995 онд доктор Д.Дашжамц хэвлүүлж байсан бөгөөд

барилгын конструкци, барилгын механикийн хичээлүүдээр доктор Г.Базар,

П.Отгонбаяр, Ц.Энхтөмөр, Я.Дүйнхэржав, Ж.Халиун, Л.Баяр, Э.Ганзориг нарын

бичсэн олон тооны гарын авлага оюутны сургалтанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Одоо профессор Г.Базар, М.Сугар нарын “Төмөрбетон бүтээц” 1, 2, 3, профессор

Д.Дашжамцын “Геотехник” 1, 2, 3 гэсэн цуврал сурах бичгүүд 2004-2008 онуудад

хэвлэгдсэнээс гадна профессор Я.Дүйнхэржавын Метал бүтээц 1, 2, Г.Базар,

Я.Дүйнхэржав нарын “Модон бүтээц”; П.Отгонбаяр, Л.Баяр, Б.Эрдэнэболд нарын

“Байгууламжийн онол” сурах бичиг сургалтанд ашиглагдаж байна. Мөн Д.Дашжамц,

З.Биндэръяа, Б.Батхуяг, Ж.Алтанцэцэг нарын “Барилгын буурь, суурийн төслийн

тооцоо”; Д.Дашжамц, Ж.Алтанцэцэг, Б.Батхуяг нарын “Хөрсний механикийн бодлого,

дасгалын хураамж” гарын авлага, профессор Ж.Гэрэлхүүгийн “Барилгын

Page 13: Барилгын инженерийн салбар (1959-2019) · 1959 оны 3 сарын 6-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 103 дугаар

үйлдвэрлэлийн технологи” сурах бичиг, оюутны дипломын төсөл бичих заавар зэрэг

ном, сурах бичиг, гарын авлага нь чухал ач холбогдолтой манай оюутан нэг бүрийн

ширээний ном болоод байна.