27
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТӨВ НОМЫН САН Шинэ номын мэдээ 2012.02-03 Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай Ном зүйч Д. Алтанзул Электрон каталоги: http://catalog.num.edu.mn

Шинэ номын мэдээ 2012.02-03

Embed Size (px)

DESCRIPTION

МУИС-ийн Төв номын сангийн 2012.02-03 сарын шинэ номын мэдээ

Citation preview

Page 1: Шинэ номын мэдээ 2012.02-03

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ТӨВ НОМЫН САН

Шинэ номын мэдээ

2012.02-03

Эмхтгэсэн: Ном зүйч М. Кунай

Ном зүйч Д. Алтанзул

Электрон каталоги:

http://catalog.num.edu.mn

Page 2: Шинэ номын мэдээ 2012.02-03

БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛ

Каиро. Хувь заяа аз жаргалын тухай ном: Алганы

хээ судлал, тоо судлал /Орч. Н. Нансалмаа. – УБ.:

Соѐмбо принтинг, 2009. – 245 х.

Энэхүү номыг зохиогч Льюис Хамон гүн /нууц нэр

Каиро/ алганы хээ судлал, тоо судлал, одны зурхай

судлалын нэртэй төлөөлөгч юм. Уншигч та эдгээр

шинжлэх ухаан үүссэн түүх, аз жаргал, амжилтанд

хүрэх түлхүүрийг энэхүү номноос олж авч чадах

бөгөөд ирээдүйгээ урьдчилан мэдэх чадварт ч суралцах боломжтой.

22.61

К-15 /НХШУН унш-3ш/ Б-21259-21260

Хими: Их, дээд сургууль, коллежид элсэгчид,

химийн олимпиадад бэлтгэгчдэд ба химийн

мэргэжлийн оюутнууд, багш нарт зориулав /Хян. П.

Адьяасүрэн. – УБ.: МУИС-ийн хэвлэх, 2011. – 193 х.

Химийн энэхүү номонд химийн шинжлэх ухаан ба

сургалт, ерөнхий хими, физик ба коллоид хими,

органик биш хими, органик ба био-органик хими,

аналитик хими, химийн үндсүүд гэсэн 6 бүлэгт

хувааж, бүлэг бүрт нь шалгалтын тестүүдийн асуулт, оруулснаас

гадна нэр томъѐоны тайлбар орос монгол толийг хавсаргажээ. Мөн

их, дээд сургуульд элсэгчид, багш нарт химийн ухааны онол арга зүй

бүтэц бүрэлдхүүн бусад шинжлэх ухаантай хэрхэн холбогдох зүй

тогтол, химийн гол хуулиуд, бодисын ангилал дагуу физик химийн

шинж гэх зэрэг бүлэг бүрт тайлбар өгөх ба үелэх систем элементүүд,

атомуудын үндсэн шинж чанар Д.И.Менделеевийн үелэх систем дээр

хэрхэн өөрчлөгдөхийг тайлбарлажээ.

24

Х-36 /БШУН унш-25ш/ Т-15084-15088

Page 3: Шинэ номын мэдээ 2012.02-03

Баруун Монголын зарим бүс нутгийн гадаргын

усны гидрохими. –УБ.: Адмон,2011. –212 х.

“Баруун Монголын зарим бүс нутгийн гадаргын

усны гидрохими” гэсэн энэ нэг сэдэвт эрдэм

шинжилгээний бүтээлдээ өмнөх судлаачдын

судалгааны ажлын үргэлжлэл болгон МУИС, Ховдын

Их сургуулийн эрдэмтэн судлаачдын баг баруун бүс

нутгийн Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын нутгийг

хамруулан эдгээр аймгийн хүн, мал, газар тариалан, ахуйн хэрэгцээнд

ашиглагдаж байгаа байгалийн усны төрөл, ангийг хамарсан гадаргын,

гүний, рашаан усны дээжийг авч, физик шинж чанар, химийн

найрлагыг тодорхойлон үр дүнг, гол, нууруудын усны шинж чанарыг

Их нууруудын хотгорын Хар ус, Увс, Хяргас, нуурын хотгоруудад

гэж хуваан авч үзжээ.

26.22

Б-31 /БШУН унш-25ш/ Т-15089-15093

Шульц Стейнли Г. Мембраны зөөлтийн үндсэн

зарчим /Орч. П. Энхбаяр. – УБ.: Адмон, 2011. – 157

х.

Эсийн мембраны зөөлтийн процессыг судлан

таньж мэдэх, математикаар илэрхийлэх нь зөвхөн

биофизикийн төдийгүй эсийн биологи, биохими,

молекул биологи, термодинамик, математик, химийн

чухал, асуудал юм. Энэхүү ном нь Цэвэр болон

Хэрэглээний Биофизикийн Олон Улсын Холбооноос хэлэлцэн

дэмжиж, хэвлүүлсэн цуврал сурах бичгийн нэг юм. Мембраны

зөөлтийн судалгаа сүүлийн үед молекулын түвшинд асар ихээр

урагшилж байна. Номын гол зорилго нь харьцангуй товч, уншиж

болохуйц хэлбэрээр уусагч болон ус мембранаар зөөгдөх үзэгдлийн

зарим үндсэн зарчимтай танилцуулах, эдгээр зарчмын тулгуур болох

үндэс, шалтгааныг тодруулж өгчээ.Энэ номыг ердийн их сургуулийн

төгсөх ангийн болон гүнзгийрүүлэн судалж байгаа магистр,

докторуудад зориулжээ.

28.071

Ш-90 /НХШУН унш-25ш/ Т-15124-15128

Page 4: Шинэ номын мэдээ 2012.02-03

ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Монгол улсын орчин үеийн үйлдвэрлэлийн

салбаруудын технологи /Ред. Ч. Авдай. – УБ.:

ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр, 2011. – 683 х.

ШУТИС-ийн багш нар “Монгол улсын орчин

үеийн үйлдвэрлэлийн салбаруудын технологи”

хэмээх нэртэй номоо залуу хойч үеийнхээ мэдлэгт

зориулан бичжээ. Тус номын 1-р хэсэгт: технологи,

технологийн дэвшил, 2-р хэсэгт: үйлдвэрлэлийн

үндсэн технологийн үйл ажиллагаа, 3-р хэсэгт:

үйлдвэрлэлийн материалын чухал хэлбэрүүд, 4-р хэсэгт: монгол орны

үйлдвэрлэлийн үндсэн салбаруудын технологийг багтаан бичжээ.

Энхүү номыг технологи, эдийн засаг, менежмент, аялал жуулчлалын

чиглэлээр сурч буй их, дээд сургуулийн оюутнууд, үйлдвэрлэлд

ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, технологичид, мөн

коллеж, МСҮТ-д суралцагсад сурах бичгийн хэлбэрээр ашиглахад

зориулжээ.

30.6/1/

М-69 /БШУН унш-7ш/ Т-15050-15052

Doku TS. Интернэт: Бүрэн хэмжээний гарын

авлага:2 дахь хэвлэл. – УБ.: Экимто, 2011. – 352 х.

Энэхүү 2 дахь хэвлэлдээ бүх мэдээллээ шинэчлэн

засжээ. Уншигч та энэ номыг уншсанаар интернэт

гэж юу болох, түүнийг юунд хэрэглэж ашиглаж

болох, интернэтийн ажиллах технологитой

танилцаж, холбогдох арга хаяг, домэйн систем,

интернэтийн үндсэн бүрдүүлэгч хэсэг болох и-мэйл,

вэб, интернэтээр ярилцах, интернэтийн хайлтын

систем, мэйлийн жагсаалт, хэлэлцүүлгийн бүлэг, интернэтийн

аюулгүйн байдал хувийн нууцлал, файл татан авах, байршуулах гэх

мэт интернэтийг бүхэлд нь хамарсан цогц материалыг үзэж судлах ба

монголын интернэтээр үйлчлэгч компаниудын тухай товч мэдээллийг

ч авна.

32.973.202

Д-42 /БШУН унш-7ш/ Б-21195-21197

Page 5: Шинэ номын мэдээ 2012.02-03

Козин В.З. Ашигт малтмал баяжуулах процессын

туршилтын загварчлал ба оновчлол /Орч. Б.

Алтантуяа, Хян. Б.Алтантуяа. – УБ.: Жиком пресс,

2011. – 136 х.

Энэхүү бүтээлд хүчин зүйлт туршилтын

төлөвлөлтийн үр дүнг боловсруулах болон

технологийн процессын идэвхгүй ажиглалт,

хялбаршуулсан загвар, шинэ санаа дэвшүүлэх

загварчлал гарган авах аргачлалыг бичжээ. Ашигт малтмал

баяжуулах процессыг удирдах түүхий эдийн шинж чанарын өөрчлөлт

болон түүнийг явуулах нөхцөл мөн оновчтой горим болон загвар

гарган авахгүйгээр зүй тогтол хайх зарчмыг авч үзсэн бөгөөд үндсэн

аргачлалыг ашиглах практик зөвлөмж, туршилтын загварчлал ба

баяжуулах процессын оновчлолын бүх бодлогын томъѐо, тооцооны

жишээг харуулжээ.

33.4

К-59 /БШУН унш-7ш/ Т-15116-15118

ОЙН АЖ АХУЙ, ЭРҮҮЛ МЭНД

Цогтоо Я, Ганбаатар Ч. Ойн аж ахуйн машин. –

УБ.: ШУТИС-ийн хэвлэх, 2011. – 190 х.

Тус номонд ойн аж ахуйн ажлын хөрс

боловсруулах, мод суулгах, тарьц суулгац, ухах

машин, түүнчлэн үрлэх машин, шингэн, хуурай хор

цацах, тоосруулах машин, ойн үр боловсруулах

болон арчилгааны огтлолын машин, ойн түймэр

унтраах, уулын налууд дэвсэг засах машинуудын

хийц, тэдгээрт тохиолдох гэмтэл, доголдол, тэдгээрийг арилгах арга,

үндсэн тохиргоо зэргийг авч үзжээ. Энэ гарын авлагыг их, дээд

сургууль, коллежид ойн аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх болон нарийн

мэргэшсэн ажилчид, бэлтгэхэд дадлагын хичээлийн сурах, гарын

авлага болгон ашиглаж болно.

43.4

Ц-75 /БШУН унш-3ш/ Т-15048-15049

Page 6: Шинэ номын мэдээ 2012.02-03

Дээд эрүүл мэнд: ХХI зууны анагаах ухаан

Монголоос эхэлж байна /Хян. Ж. Лувсандорж. – УБ.:

2011. – 256 х.

Дээд эрүүл мэнд гэдэг нь хэн нэг хүний бодож

олсон мэргэн санаа онол биш, хүний бие махбод,

ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, сэрэмсэр, амин орон,

газар тэнгэрийн харилцааны тухай л юм. Та

ухаарсан эс ухаарсан ялгаагүй ийм л харилцаа

шүтэлцээ өөр өөрийн жам хуулиар явагдаж л байдаг.

Тэр харилцаа шүгэлцээний хуулийг та мэддэггүйгээсээ болоод

зөрчих сулраах, гажаах зэрэг олон сөрөг үйлийг өөртөө үүсгэдэг

байна. Эрхэм уншигч та дээд эрүүл мэнд гэж юу? гэсэн энэ л номыг

уншаарай. Танд жинхэнэ нууцыг тайлж,таныг дахин төрүүлнэ.

53.59

Д-96 /БШУН унш-7ш/ Б-21236-21238

ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААН

Амарсанаа С. Ардчилсан хувьсгалын тэргүүн

эгнээнд: Тэргүүн дэвтэр /Ред. Ж. Төмөрчөдөр. – УБ.:

2011. – 286 х

Зохиогч энэ номондоо Ардчилсан хувьсгалын гол

үйл явдлуудыг тэр үед тэмдэглэн авч үлдсэн

уулзалтуудын болон хурлуудын протокол, ирцийн

бүртгэл, хөтөлж байсан өдрийн тэмдэглэл, сонины

дугаарууд зэрэг баримтат эх сурвалжуудад үндэслэн

сонирхолтойгоор өгүүлжээ.

63.3/1/8

А-51 /НХШУН унш-3ш/ Т-15056-15057

Даревская Е.М. Сибирь ба Монгол /Эрх. С. Чулуун,

Хян. Н. Балжинням, Орч. Бадамням. – УБ.: Мөнхийн

үсэг, 2011. – 346 х.

Монгол-Оросын харилцааны түүхийн судалгаанд

томоохон байр суурьтай судлаачдын нэгд Эрхүүгийн

Их сургуулийн профессор Е.М.Даревская зүй ѐсоор

ордог. Монгол-Оросын харилцааны өргөн харилцааг

Page 7: Шинэ номын мэдээ 2012.02-03

эхэлсэн, тун ээдрээтэй үеийн түүхийн асуудлыг тэр судлахдаа

Монгол /одоогийн монголын газар нутгийн хилээр/ ба түүний зах

залгах Сибирийн харилцааны асуудлыг тусгайлан судалсан олон

жилийн эрдэм шинжилгээний ажлынх нь гол үр дүн болох “Сибирь

ба Монгол” номыг орос хэлнээс орчуулан монгол судлаачдын

судалгаанд өргөн барьжээ.

63.3-6

Д-20 /НХШУН унш-1ш/ Т-15053-15055

Котвич Вл. Монголын түүхийн хураангуй

тэмдэглэл ба түүний эдүүгээгийн улс төрийн байдал: Монголын газрын зургийн хавсралт /Орч.

С. Түвшин, Ж. Урангуа. – УБ.: Соѐмбо принтинг, -

56 х.

Монголын газрын зурагт хавсралт болгон бичсэн

Котвичийн зохиол нь хэдийгээр нэн хураангуй

боловч тэр үеийн түүхийн үйл явдлын гэрч болсон

хүн бичсэн бүтээл учраас Монголын үндэсний эрх

чөлөөний 1911 оны хувьсгалын түүхийг сайтар судлахад чухал эх

сурвалж болж өгөх ба улмаар газрын зургийг нь хавсаргажээ.

63.3/1/52

К-73 /НХШУН унш-7ш/ Б-21177-21179

Ломакина И. Агуу их босуул: ХIII Далай ламын

1904-1906 онд Монголд байсан үеийн архивын

хүүрнэлүүд /Орч. Ж. Нэргүй, Ред. Ч. Билигсайхан,

С.Л.Кузьмин. – УБ.: Жиком пресс, 2012. – 272 х.

Зохиогч энэхүү номоо туурвихдаа архивын

материалуудыг голчилжээ. “Агуу их босуул” ном

бол Арван гуравдугаар Далай ламын Ар Монголд

байсан үеийг хувьсгалын өмнөх Оросын архивын

материалуудад үндэслэж дүрсэлсэн түүхийн чухал

ном болж өгчээ. Мөн түүнчлэн Монголын түүхэнд холбоотой тухайн

үеийн зарим нэг хүмүүсийн гэрэл зураг, тайлбарыг нэмж хийжээ.

63.3/1/6

Л-74 /НХШУН унш-3ш/ Б-21231-21232

Page 8: Шинэ номын мэдээ 2012.02-03

Минжин Ц. Түүхийн жимээр дорноос өрнө зүгт

/Ред. Ж. Энхсайхан. – УБ.: Бемби сан, 2011. – 165 х.

Төв Азаас европыг зорьсон Хүннү, Авар,

Монголчуудын байлдан дагуулал болон дэлхийн

шашны олон урсгалын тухай шинжлэх ухааны

хялбаршуулсан хэлбэрээр эрдэмтэн судлаач, оюутан

залуус, нийт уншигчдад зориулагдажээ. “Түүхийн

жимээр дорноос өрнө зүгт” бүтээлийг түүхэн эх

сурвалж болон олон улсын судалгааны материалд тулгуурлан

бичжээ.

63.3/1/

М-65 /НХШУН унш-3ш/ Т-15058-15060

Урангуа Ж. Монгол улсын бүрэн эрхт байдал,

төрийн байгуулалтын асуудал /1911-1919/ /Хян. З.

Лонжид. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 129 х.

Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын

100, Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн

ойд зориулан энэ бүтээлийг та бүхэндээ тэр үеийн

Монгол төрийн бодлогыг үнэн мөрөөр нь

таниулахыг гол зорилго болгожээ.

63.3/1/61

У-45 /НХШУН унш-7ш/ Т-15064-15066

Монголын үндэсний хувьсгалын нэвтэрхий толь /Эмх. Ж. Урангуа ба бус. – УБ.: Адмон, 2011. – 460

х.

Энэүү нэвтэрхий толийг 1911 оны Үндэсний

хувьсгалын ялалтын түүхэн 100 жилийн ойдоо

зориулж эх түүхээ сонирхогч, судлаач, суралцагч

нартаа мэдэж судлахад нь гол зорилго болгон

түүхийн сурвалж бичиг, монголч эрдэмтдийн

зохиол бүтээлд түшиглэн зохиожээ.

63.3/1/я2

М-69 /НХШУН унш-7ш/ Т-15081-15083

Page 9: Шинэ номын мэдээ 2012.02-03

Урангуа Ж. Монгол төрийн соѐрхол /1911-1921/. –

УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 148 х.

63.3/1/61

У-45 /НХШУН унш-7ш/ Т-15067-15069

Үлэмж их Чингис хаан /Хян. Ж. Болдбаатар, Ш.

Чоймаа. – УБ.: Соѐмбо принтинг, 2011. –353 х.

Энэхүү хамтын нэг сэдэвт бүтээлдээ эх сурвалж

дотоод, гадаадад өмнө гарч байсан зохиолуудыг

нягтлан авч үзжээ. Жишээ: “Монголын нууц

товчоо”, “Рашид-Ад-Дины Судрын чуулган”,

“Мессопотамид Ион-аль-Асирын бичсэн арабын

“Он дарааллын бичиг”, 1260 онд Энэтхэгт перс

хэлээр бичсэн Жужзаны “Насирын хүснэгтүүд”, Монголын эзэнт

гүрний нэгдлийн үе 1260 онд Персийн түүхч Жувейний бичсэн

“Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”, Марко Пологийн тэмдэглэл

гэх зэрэг бүтээлүүдээс өргөн ашиглан оруулжээ. Мөн Чингис хааны

бага залуу нас, Хамаг Монголын нэгдлийг сэргээхийн төлөө тэмцэл,

Их Монгол улс, Эзэнт гүрнийг байгуулахад оруулсан хувь нэмэр

түүхэн гавъяа болон өнөөгийн ертөнцийг үндэслэгч болохыг өгүүлэх

ажээ.

63.3/1/41

Ү-80 /НХШУН унш-3ш/ Т-15097-15098

Цю Цзюсы. Дунд гурван хилийн монгол ван тайж

нарын намтар: Ваньлигийн цэргийн гавъяаны

тэмдэглэлийн 7,8,9-р бүлгүүд /Орч. Л. Жамсран,

Хян. Ж. Баясах. – УБ.: Соѐмбо принтинг, 2011. – 314

х.

Энэхүү бүтээл нь монголын түүхийн багахан

судлагдсан үед холбогдох хятадын эх сурвалж болох

бөгөөд тус хоѐр орны харилцааны түүхэнд

холбогдох олон сонин зүйлийг өгүүлснийг эрхэм уншигч та нар

соѐрхон уншаарай.

63.3/1/44

Ц-54 /НХШУН унш-7ш/ Т-15113-15115

Page 10: Шинэ номын мэдээ 2012.02-03

Цолмон Д. Америкийн нэгдсэн улсын түүх:IY

хэвлэл. – УБ.: 2011. – 441 х.

Америк судлаач профессор Д. Цолмонгийн

туурвисан Америкийн ард түмний түүхэн замналыг

харуулсан энэхүү бүтээлийг уншигч та бүхэнд

толилуулж байна. Уг бүтээлд АНУ-ын эрт

эдүүгээгийн түүх, нийгэм, эдийн засаг, соѐл, гадаад

дотоод үйл явдлыг түүхэн он дараалал, тус орны

болон олон улсын нөхцөл байдалтай уялдуулан бичжээ.

63.3/7/

Ц-76 /НХШУН унш-25ш/ Т-15043-15047

ЭДИЙН ЗАСАГ

Вечканов Г.С. Эдийн засгийн аюулгүйн байдал: Их

дээд сргуулиудын сурах бичиг /Орч. Д. Лувсанцэрэн,

Хян. Г. Цэдэндагва. – УБ.: Арвай Бархан, 2011. – 264

х.

Профессор Г.С. Вечканов нь шинжлэх ухааны 300-д

бүтээл, 50 гаруй номын зохиогч эрдэмтэн хүн юм.

Вечкановын энэхүү ном нь ОХУ-ын боловсролын

яамнаас шалгаруулсан их болон дээд сургуулийн 300

шилдэг сурах бичгийн нэг болжээ.

65.49-98я73

В-26 /НХШУН унш- 7ш/ Т-15038-15040

Гүргэмжав Э. Аялал жуулчлалын маркетинг: Сурах

бичиг /Ред. Э. Авирмэд, Ариунцэцэг. – УБ.: МУИС-

ийн хэвлэх, 2012. – 280 х.

Энэхүү сурах бичгийг бусад улс орнуудын их, дээд

сургуулиуд үздэг сурах бичгүүдийг ашиглан хоѐр дахь

удаагаа бэлтгэн гаргаж байна. Мөн үүндээ доктор,

профессор агсан Жамсансүрэнгийн бэлтгэж үлдээсэн

“Аялал жуулчлаын төрөл, ангилал үнэлгээ”, хэсгийг

номын 2-р хэсэгт бүрэн эхээр нь оруулж өгчээ.

65.43я73

Г-87 /БШУН унш-25ш/ Б-21190-21194

Page 11: Шинэ номын мэдээ 2012.02-03

Саранчимэг Т. Төр, бизнесийн байгууллагын

баримт бичиг боловсруулалт, түүнтэй ажиллах

нь /Хян. Б. Уранцэцэг ба бус. – УБ.: Сэлэнгэпресс,

2011. – 280 х.

Зохиогч энэ удаагаа албан харилцаанд

хэрэглэгддэг баримт бичгийг боловсруулахаас

эхлээд түүнийг хүлээн авч, хадгалах хүртэл бүхий л

үе шатанд хийгдэх ажиллагааг багтаажээ. Энэхүү

гарын авлагыг төрийн, төрийн бус байгууллага хувийн хэвшил, аж

ахуйн нэгжийн удирдах ажилтан, бичиг хэргийн ажилтан, оюутан,

суралцагчид, төрийн албаны мэргэжлийн шалгалтанд бэлтгэгчдэд

зориулан бэлтгэн гаргажээ.

65.9/1/218

С- /НХШУН унш-7ш Т-15121-15123

Сосорбарам Т, Даваасүрэн Б. Европын стандартыг

монголд нутагшуулах асуудал: Онол, арга зүй,

туршлага /Ред. Я. Шуурав ба бус. – УБ.: Мөнхийн

үсэг, 2011. – 141 х.

Энэ гарын авлага нь 4 бүлгээс бүрдэнэ. Эхний 1-р

бүлэгт, стандартын онолын асуудлыг, 2-р бүлэгт,

Европын стандартын онцлог, түүнийг эрхэлсэн

байгууллагуудын үйл ажиллагаа, хөгжлийн

хандлагыг, 3-р бүлэгт, Европын стандартыг Монголд нутагшуулах

боломж, тавих зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээг, 4-р бүлэгт,

Европ, олон улсын стандартын хэрэгжилт, түүнийг нутагшуулж

байгаа зарим орны туршлагыг сонгон тусгасан болно. Тус гарын

авлагыг төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, стандартын асуудлаар

ажиллагсад, сонирхогч, оюутан, багш, судлаач, нарт стандартыг

судлах, хэрэглэхэд тус нэмэр болгох зорилгоор бичжээ.

65-80ц

С-60 /НХШУН унш-15ш/ Т-15070-15074

Page 12: Шинэ номын мэдээ 2012.02-03

Цэрэнчимэд Ц. Монгол улсын үндэсний аж

үйлдвэрийн хөгжлийн түүхэн замнал, зорилт:

Энгийн гар үйлдвэрлэлээс-Машинт аж үйлдвэрлэлд

/Хян. Д. Амгалан. – УБ.: Мөнхийн үсэг, 2011. – 567

х.

Та энэхүү бүтээлээс манай орны аж үйлдвэр

хэрхэн хөгжиж ирсэн түүх, томоохон үйлдвэр, аж

ахуйн байгууллагууд хэрхэн баригдаж ашиглалтанд

орж байсан баримт, өөртөө үйлдвэрлэсэн олон нэр төрлийн

бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадаад зах

зээлд экспортлож байсан салбарын хөгжлийн оргил үеийнх нь тухайг,

тэрчлэн зах зээлийн эдийн засагт шилжих нэрийн дор алс холын

бодлогогүйгээр аж үйлдвэрийн салбарын олон тооны үйлдвэрүүдийг

хувьчилснаар тэдгээр нь олхиогүй хүмүүсийн гараар орж, устаж үгүй

болсон гунигтай түүхийн тухай унших болно.

65.290/1/

Ц-96 /НХШУН унш-7ш/ Т-15129-15131

НАМ ТӨРИЙН БОДЛОГО, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

Бүгд Найрамдах Хятал Ард Улс, Монгол Улсын

хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил:

Гэрэл зургийн цомог. Хятад, монгол хэл дээр. –

Бээжин.: “Дэлхийн мэдлэг” хэвлэлийн газар, 2009. -

255х.

1949 оны 10-р сарын 16-нд Бүгд Найрамдах Хятал

Ард Улс, Монгол Улсын хооронд дипломат

харилцаа тогтоосноос хойш даруй 60 жил өнгөрчээ.

Энэхүү 60 жилийн ойтой холбогдуулан гаргасан энэ

гэрэл зургийн цомогт түүхэн гэрэл зургууд орсон бөгөөд зургийг

хятад, монгол хэл дээр тайлбарлан бичжээ.

66.4/5Хят/

Б-82 Т-15119-15120

Page 13: Шинэ номын мэдээ 2012.02-03

Лувсандорж Ш. ба бус Фашизм, милитаризмын

эсрэг тэмцлийн жилүүд дэх нам төрийн бодлого

түүний хэрэгжилт /Хян. Ж. Болдбаатар. – УБ.:

Адмон, 2011. – 258 х.

Энэхүү нэгэн сэдэвт бүтээлийг төрийн тусгаар

тогтнолоо сэргээн тунхагласны 100 жил, орчин

цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний

90 жилийн ойдоо өргөн барьжээ. Зохиогчид маань

бүтээлдээ фронтод туслах хөдөлгөөнийг зохион

байгуулах төдийгүй дайны хүнд нөхцөлд нам төрөөс улс ардын аж

ахуй, соѐлыг хэрхэн удирдсаныг баримтайгаар дурдажээ.

66.61/1/

Л-82 /НХШУН унш-7ш/ Б-21247-21249

ХУУЛЬ ЗҮЙ

Амарсанаа Ж. Монгол улсын үндсэн хуулийн

товчоон /Ред. Б. Чимид. – Адмон, 2012. – 771 х.

Энэ 2012 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны 20

жилийн ой тохиож байна. Мөн Монгол төрийн

байгуулалтын тогтолцооны шинэ бүтэц үндсэн

хуулийн цэцийн 20 жилийн ойг тохиолдуулан

Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон нэртэй

номоо уншигч та бүгдэдээ толилуулж байна.

67.400.1/1/

А-51 /НХШУН унш-2ш/ Т-15041-15042

Батбаяр Б. Зарлигаар тогтоосон Монгол Улсын

Хууль зүйлийн бичиг: Агуулга, мөн чанар /Хян. Б.

Баярсайхан, З. Лонжид. – УБ.: Мөнхийн үсэг, 2011.

– 136 х.

Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын

100, Хууль зүй, дотоод хэргийн албаны 100 жилийн

ойд зориулан гаргажээ. Энэхүү бүтээл нь 5 хэсгээс

бүрджээ. 1-рт: Монгол Улсын Хууль зүйлийн

бичгийн судалганы тойм, 2-рт: Монгол Улсын Хууль зүйлийн

Page 14: Шинэ номын мэдээ 2012.02-03

бичгийг боловсруулсны учир, 3-рт: Монгол Улсын Хууль зүйлийн

бичгийн эх сурвалж, 4-рт: Монгол Улсын Хууль зүйлийн бичгийн

үндсэн агуулга, 5-рт: Монгол Улсын Хууль зүйлийн бичгийг Улсын

хуулиар хэлэлцсэн нь гэсэн хэсгүүдэд тус тус авч үзсэн болно.

67.0/1/

Б-33 /НХШУН унш-7ш/ Т-15061-15063

Монгол улсын үндсэн хууль: Уйгаржин бичгээр. –

УБ.: Мэргэн их монгол, 2011. – 267 х

67.400.1/1/

М-69

/НХШУН унш-3ш/ Т-15077-15078

Монгол Улсын Их Хурал 1992-1996: Монгол

улсад байнгын ажиллагааны парламент

байгуулагдсаны 20 жилийн ойд зориулав. – УБ.: -

256 х.

Улсын Их Хурлын анхдугаар сонгуулиар

байгуулагдсан Улсын Их Хурлын /1992-1996/ оны

тухай өгүүлэх энэхүү номоо улс төрчид, судлаач,

нийт уншигчдынхаа хүртээл болгож байна.

67.400.6/1/

М-69 Т-15079-15080

Сосорбарам Т. Төрийн албаны стандартын

удирдлагын зарим асуудал /Ред. Ч. Энхбаатар ба

бус. – Мөнхийн үсэг, 2011. – 156 х.

Энэхүү бүтээлд төрийн албаны стандарт

удирдлагын талаарх зарим асуудлуудыг авч үзжээ.

67.401ц

С-60

/НХШУН унш-3ш/ Т-15075-15076

Page 15: Шинэ номын мэдээ 2012.02-03

Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай

холбоотой зарим нэр томъѐоны тайлбар толь:

Парламентын сэтгүүлчдэд зориулсан гарын авлага

/Хян. С. Магнайсүрэн. – УБ.: УИХ-ын ТГХ, 2011. –

156 х.

Парламентын сэтгүүлчдэд хууль тогтоох

байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдлэгийг

нь улам бататгах, цэгцтэй ойлголт өгөх үүднээс

Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл

ажиллагааны холбогдолтой зарим нэр томъѐоны товч тайлбар толийг

эмхтгэн хүргэж байна. Энэ толь нь хууль тогтоох байгууллагын үйл

ажиллагааны холбогдолтой сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэхэд , эрх

зүйн мэдлэг, ойлголтоо тэлэхэд нь тус нэмэр болж өгөх ажээ.

67я2

Х-75 Б-21263-21265

Хөдөлмөрийн аюулгүйн байдал, эрүүл ахуйтай

холбогдолтой хууль тогтоомжийн гарын авлага /Эмх. Г. Нямбаяр ба бус. – УБ.: 2010. – 258 х.

Монгол улсад 2008 оны 5-р сарын 22 нд УИХ –аар

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай

хууль анх удаа батлагдан гарсан билээ. Тус хууль

гарсанаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд

зохиох өөрчлөлтүүд орж шинэчлэгдэн мөрдөгдөж

байгаа, хөдөлмөрийн аюулгүйн байдал, эрүүл ахуйн тухай хуулийг

хэрэгжүүлэх шатанд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Нийгэм

хамгаалал хөдөлмөрийн сайдын тушаал, шийдвэрүүдийг болон

хөдөлмөрийн харилцаатай холбогдох мөрдөгдөж байгаа журам

заавруудыг эмхтгэн боловсруулаад нийт ард олондоо хүртээж байна.

67.405

Х-55 /НХШУН унш-7ш/ Б-21228-21230

Page 16: Шинэ номын мэдээ 2012.02-03

БИЕИЙН ТАМИР

Ням Л. Биеийн тамир, спортын англи-орос-

монгол хэлний нэр томъѐоны тайлбар толь /Ред.

Георгий Янош. – УБ.: Бит пресс, 2012. – 654 х.

Монголын биеийн тамир, спортын салбарын

удирдлага, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, оюутан

залуучууд, нийт спорт сонирхогчдын сонирхол,

хэрэгцээнд нийцсэн гурван бүлэг бүхий томоохон

хэмжээний бүтээл байна. Өсвөр залуу үеийг өөрийн

орны болон дэлхий дахины биеийн тамир, спортын

талаар танин мэдэх, англи, орос, монгол хэл дээр харьцуулан хэлний

мэдлэгээ сайжруулах, дэлхий дахинаа хөгжиж байгаа 80 гаруй

спортын үүсэл гарал, түүхэн хөгжил, тухайн спортын тоглолтын

дүрэм, тоглолт, тоног төхөөрөмж, хэрэглэлийн талаар ойлголт өгч

байгаагаараа онцгой ач холбогдолтой ном болж чаджээ.

75я2

Н-98 /БШУН унш-3ш/ Б-21250-21251

СЭТГҮҮЛ ЗҮЙ

Баасансүрэн Т. Гадаадад зорчсон тэмдэглэлүүд. –

УБ.: МОНЦАМЭ, 2011.- 510 х.

Монгол Улсын Соѐлын гавъяат зүтгэлтэн МСНЭ-

ийн Жамсраны Цэвээний нэрэмжит уран бүтээлийн

дээд шагналт сэтгүүлч Т. Баасансүрэнгийн эдгээр

сор болсон бүтээлүүдийг нь уншигч танд

сонордуулж байна.

76.01

Б-10 Б-21277

МОНЦАМЭ: Үе үеийнхэн.2011. – 343 х. Б-21272

Наран, саран, дэлхий. 2012. – 334 х. Б-2127

Номинчимэдийнхэн. 2011. – 386 х. Б-21275

Төрийн гэж хэн бэ? Түшээ. 2010. – 484 х. Б-21274

Элчин сэтгүүлчийн тэмдэглэл.2012. – 487 х. Б-21276

Page 17: Шинэ номын мэдээ 2012.02-03

Гүнсэн Л. “Хурд” хуучлах цагаар: Хурд

мэдээллийн агентлагийн түүхэн тэмдэглэл /Хян. Д.

Хасбазар. – УБ.: Соѐмбо принтинг, 2011. – 295 х.

Улс орон болон дэлхий дахинд болж буй үйл

явдлыг хамгаас шуурхай мэдээлэх үүрэг Монголын

Үндэсний Олон Нийтийн Радиогийн “Хурд”

агентлагт ноогддог билээ. “Хурд” агентлаг хэзээ

үүсч, хэрхэн хөгжиж ирсэн үүх түүхээ уншигч танд

дэлгэн тайлагнаж, үе үеийн уран бүтээлчдээ энэхүү

номоор дамжуулан танилцуулж байна.

76.031

Г-86 /НХШУН унш-3ш/ Б-21245-21246

Зулькафиль М. Сэтгүүл зүйн онолын зарим

асуудал: Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл,

шүүмжийн эмхтгэл. Цуврал №4. – УБ.: Удам соѐл,

2012. – 158 х.

76.01

З-82

/НХШУН унш-7ш/ Б-21180-21182

Жамъян Г. Содон хүмүүс /Хян. Ж. Оюунсүрэн. –

УБ.: 2011. – 430 х.

“Содон хүмүүс” энэхүү бүтээлд нь мартагдсан,

сураг тасарсан, сонин содон амьдралтай хүмүүсийн

тухай бичигджээ. Жишээ нь: Монголын анхны

дипломтой тэмээчин Д. Төмөр-Очирын “эсэргүү”

хэргийн нэгэн төлөөлөгч, сүүлд Ардын уран зураач

болсон Тангадын Галсан, Монголын их орчуулагч-

эрдэмтэн, тухайн үедээ монголын “казино”-г үндэслэгч гэж хэлж

болохоор явсан “хар малгай”Жамбал, үхсэн хүнийг сэхээж байсан

Дарьгангын их ламтан “Инлай” буюу Лувсандагва, автын ослоор нас

барагсдын дунд моорогт орсон боловч азаар амьд гарсан Л.

Жаргалсайхан, “Британика” нэвтэрхий тольд орсон монголын хоѐр

Page 18: Шинэ номын мэдээ 2012.02-03

“зартай” гэмт хэрэгтэн”чонон” Борис, “шилэн” Дамдин, гэхчилэн

олон содон хүмүүсийн сонин материал, түүхийн үнэнийг дэлгэжээ.

76.01

Ж-23 /НХШУН унш-3ш/ Б-21242-21244

ХЭЛ ШИНЖЛЭЛ

Баттөгс Ш. Монгол хэлний хэлзүйн тайлбар,

дасгалууд. –УБ.: Бит пресс, 2011. -120х.

Монгол хэл сурч буй гадаад хүмүүст зориулсан

энэхүү номонд монгол хэлний хэлзүйн байгууллагын

үндсэн ойлголт, ухагдахууныг баялаг жишээ

баримтаар тайлбарлан таниулжээ. Үүнд кирилл

үсгийн цагаан толгойгоос эхлээд монгол хэлний

эгшиг гийгүүлэгч авианы тогтолцоо, асуух үгсийн

хэрэглээ, үг бүтэх ѐс, нэрийн тийн ялгал, олон тоо,

хамаатуулах ѐс, үйл үгийн цаг, байдлын ай, холбох ба төгсөх

нөхцөлүүдийн утга үүрэг, тэмдэг нэрийн харьцуулал, тооны нэр,

улмаар идэвхтэй үгийг оролцуулан, бүтээлч хэрэглээний янз бүрийн

дасгал оруулжээ

81.2М-96

Б-34 /НХШУН унш-3ш/ Б-21186-21187

Монгол хэлний өвөрмөц хэлцийн толь. –УБ.:

Монсудар, 2011. -343х.

“Монсудар” хэвлэлийн газраас “Монгол хэл, соѐл” цуврал

бүтээлийг эрхлэн гаргаж байгаа ба энэхүү толь бичиг нь

тус цувралын 6 дахь бүтээл ажээ. Энэхүү толь бичигт 4000

гаруй хэлцийг тайлбарлаж, жишээ хадаж, толгойлсон үгэнд хамаарах

хэлцүүдийг жагсаан оруулжээ. Хэлцийн үүсэх болсон шалтгаан, соѐл

сэтгэлгээний талаас учир холбогдлыг тайлбарласан нь танин

мэдэхүй, хэрэглээний болоод эрдэм шинжилгээний чухал ач

холбогдолтой бүрэн толь болжээ. Эх хэлний боловсролыг

дээшлүүлэх хүсэл сонирхолтой зохиогч, сурвалжлагч, сэтгүүлч,

багш, оюутанд зориулагджээ.

81.2М-4

М-69 /НХШУН унш-15ш/ Б-21172-21176

Page 19: Шинэ номын мэдээ 2012.02-03

Монгол хэлшинжлэлд дуудах нэртэй, дугуйлах

бууцтай эрдэмтэн /Эмх. Л.Жумдаан. –УБ.: Бит

пресс, 2012. -318х.

МУБИС-ийн монгол хэлний тэнхмийн багш дэд

доктор, доцент Ш.Барайшир агсаны эрдэм

шинжилгээний бүтээлийн түүврийг толилуулж

байна. Энэхүү бүтээлийн түүвэрт монгол хэл

шинжлэл, эх хэл, өгүүлбэр зүй, үг хэллэг,

өгүүлбэрийн гишүүн, хэлний боловсрол, орчуулга, үгийн аймаг, утга

зохиол ба сонин радио нэвтрүүлгийн хэл найруулга, үг хэлний соѐл,

үгийн учир, хөдөө нутгийн сонин, найруулга зүй, нэр томъѐоны тухай

эрдэм шинжилгээ-судалгааны өгүүлэлүүд оржээ.

81.2М

М-69 /НХШУН унш-3ш/ Б-21257-21258

Нансалмаа Н. Үг: утга хэрэглээ. –УБ.: 2011. -158х.

Энэхүү номонд зохиогчийн янз бүрийн цаг үед

бичиж олны хүртээл болгож байсан эх хэлний

онцлог шинж, үг, түүний утга, хэрэглээ, орчин

цагийн монгол хэлний хоч нэр, хэвлэл мэдээллийн

хэлний зүйрлэлийн тухай мөн орос хэлнээс

орчуулсан хэлний дүйцэл, газар усны нэр судлалын

холбогдолтой эрдэм шинжилгээний өгүүллүүд

оржээ.

81

Н-28 /НХШУН унш-2ш/ Б-21221-21222

Нансалмаа Н. Хэл шинжлэлийн судалгааны арга

зүй. –УБ.: Соѐмбо принтинг, 2011. -218х.

Зохиогчийн энэ ном нь МУИС-ийн ГХСС-ийн

магистрантур, докторантурын түвшинд уншиж

ирсэн хичээлийн агуулгыг тусгасан ба

хэлшинжлэлийн судлахууны олон талт шинж,

өнөөдрийн түвшин, чиг хандлага, онцлогийг

тодорхойлжээ. Мөн хэлний тухай шинжлэх ухааны

орчин үеийн онолд тулгуурлан хэлшинжлэлийн

судалгааны арга зүй, аргын үндсэн ойлголт, орчин үеийн хэл судлах

Page 20: Шинэ номын мэдээ 2012.02-03

ерөнхий хийгээд тусгай аргуудыг тайлбарласнаас гадна

хэлшинжлэлийн судалгааны салбарт хөл тавьж буй залуу судлаачдад

хандаж практик зөвлөмжүүд өгчээ.

81

Н-28 /НХШУН унш-15ш/ Б-21216-21220

Төмөрхуяг Б. Улс төрийн дискурс дэх метафорыг

когнитив хэл шинжлэлийн үүднээс судалсан нь:

Монгол, орос, англи хэлний жишээн дээр. –УБ.:

2011. -132х.

Олон нийтэд хандсан үг асар их үүрэгтэй болсон

өнөө үед метафор улс төрчдийн хувьд зэвсэг нь

болоод байгаа билээ. Орчин үед аль ч улс оронд улс

төрийн метафор нь материаллаг хүчтэй болж, улс

төрчид, хууль, намын хувь заяаг шийдэх чадвартай

болжээ. Толилуулан буй энэ ном нь монголын улс төрийн дискурс

дахь метафорыг когнитив хэлшинжлэлийн үүднээс судалсан анхны

оролдлого бөгөөд монгол, орос, английн улс төрийн дискурс дэх

метафор загварыг зэрэгцүүлэн судалснаар хэлний сэтгэлгээ, улс

төрийн харилцааны онцлогийг тодорхойлоход чиглэсэн шинэлэг

ажил болжээ. Их дээд сургуулийн метафор судлал, гадаад хэл,

орчуулгын онол, улс төр судлал зэрэг хичээлийн судалгаа, сургалтын

материал боловсруулах оюутан сурагчдад гарын авлага болох ажээ.

81

Т-58 /НХШУН унш-3ш/ Б-21261-21262

Хүү Д. Монгол хэл, яриа: Уншлагын эхийн утга,

онол аргазүй, дүрслэх хэрэглүүр ба зохиолын хэл, үг

ярианы хэрэглээ. –УБ.: 2010. -368х.

Энэ ном нь уншлагын эхийн утга, онол аргазүй,

дүрслэх хэрэглүүр ба зохиолын хэл, үг ярианы

хэрэглээний тухай өгүүлэх энэхүү ном нь монгол

хэлний хичээлийн эхийн утга ба үг хэл ярианы

хэрэглээ /киррикюлим/., хэл яриагаар бусдын оюун

бодлыг нээх урлаг ба илтгэх урлаг /стандарт/., монгол

хэлний хичээлийн уншлагын эх дээр ажиллах арга., урлагийн бүтээл

Page 21: Шинэ номын мэдээ 2012.02-03

дэх сонирхолтой хэлний зүй гэсэн 4 бүлэгтэй ба сүүлийн 5 дахь

бүлэгт монгол хэлний хичээлийн уншлагын эхээр шалгах сэдэв болон

хариуг оруулжээ.

81.2М

Х-85 /НХШУН унш-3ш/ Б-21188-21189

УРАН ЗОХИОЛ СУДЛАЛ

Өлзийбаяр Д. ХХ зууны монгол романы хөгжил,

хувьсал /Ред. Ч.Билигсайхан. –УБ.: 2011. -256х

Хэл бичгийн ухааны доктор, Монголын зохиолчдын

эвлэлийн шагналт Д.Өлзийбаяр энэ номондоо

“Нүүдэл суудал”, “Их айл”, “Газар шороо”,

“Тэрбумтан”, “Алтан шагай” роман, зохиолч

С.Лочингийн болон бусад ХХ зууны монгол

романуудыг харьцуулан судалж, дүн шинжилгээ

хийж, өөрийн бичсэн судалгаа болон шүүмжүүдийг

эмхэтгэн оруулжээ.

83.3/1/

Ө-74 /НХШУН унш-7ш/ Б-21233-21235

Аюурзана Г. Бөөгийн домог: Роман. –УБ.: Мөнхийн

үсэг, 2010. -210х.

“Бөөгийн домог” нь зохиогчийн 4 дэх роман бөгөөд

энэ номонд Буриад түмний үндэс угсаа, соѐл

ухамсарын сүйрлийг бөө мөргөлийн сэдвээр бэлгэдэн

дүрсэлж, түүнчлэн хайр дурлалын сэдвийг хүний

оюун санаан дахь далд орон зайд дэвсгэрлэн хөндөж

бичжээ.

84/1/2-44

А-96 /НХШУН унш-7ш/ Б-21207-21209

Page 22: Шинэ номын мэдээ 2012.02-03

Аюурзана Г. Гурамсан цадиг: Шүтэлцээт

романууд. –УБ.: Соѐмбо принтинг, 2010. -418х.

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны “Илбэ зэрэглээ”,

“Арван зүүдний өр”, “Цуурайнаас төрөгсөд” хэмээх

гурван романыг нэгтгэн багтаасан энэ ном нь XXI

зууны монголын хүүрнэл зохиолын шинэлэг

сэтгэлгээний нэгээхэн төлвийг цогцоор нь

илэрхийлж буй бүтээл ажээ.

84/1/2-44

А-96 /НХШУН унш-7ш/ Б-21210-21212

Дэлхийн сонгомол өгүүллэг: Антон Чеховоос

Хунот Диаз хүртэл /Сонг.түүв.орч. Г.Аюурзана. –

УБ.: Мөнхийн үсэг, 2010. -350х.

Энэхүү номонд дэлхийн шилдэг зохиолчид болох

А.Чехов, О.Хэнри, Ж.Жойс, Ф.Кафка, У.Фолкнер,

Э.Хэмингуэй, К.Ясүнари, В.Навиков, Х.Л.Борхэс,

И.Б.Зингер, Д.Хармс, Ж.П.Сартр, Ж.Чивэр, С.Бэлоу,

Ж.Д.Сэлинжер, Г.Г.Маркэс, М.Павич, А.Шолян,

Р.Карвэр, М.Харуки, Ш.Тиэшэн, Д.Дѐрри, Л.Брайан,

Х.Диаз нарын сонгодог 33 өгүүллэгүүд оржээ.

84/0/-44

Д-89 /НХШУН унш-3ш/ Т-15107-15109

Дэлхийн сонгомол яруу найраг: Санфо-гоос

Жэймс Тэйт хүртэл /Сонг.түүв.орч. Г.Аюурзана. –

УБ.: Мөнхийн үсэг, 2008. -282х.

Энэхүү номонд 1950 оноос өмнө төрсөн, сонгодог

яруу найрагч Дү Фү, О.Хайяам, Х.Д.Торо,

Ф.И.Тютчев, Ж.Дон, У.Блэйк, Ж.Китс, А.С.Пушкин,

М.Ю.Лермонтов., модернист яруу найрагч

Ш.Масиоко, Р.Фрост, А.Блок, Э.Паунд, М.Мур,

А.Ахматова,У.Стивенс, С.Есенин, Я.Ричос.,

постмодернист яруу найрагч Ч.Милош, Д.Таймос, А.Гинзберг,

Page 23: Шинэ номын мэдээ 2012.02-03

С.Плат, Ч.Райт, Ф.Ларкин, М.Дарвиш, Ж.Тэйт нарын 101 дэлхийн

шилдэг яруу найрагчийн 300-гаад шүлэг оржээ.

84/0/-5

Д-89 /НХШУН унш-3ш/ Т-15010-15012

Лувсандамбийжалцан. Бодь сэтгэл төгссөн хөх

хоолойт Саран хөхөө нэрт шувууны тууж орчлон

бүхнийг зүрхэн үгүй хэмээн мэдэгчдийн чихний

чимэг хэмээх оршвой /Хөрв.тайлб. Ш.Чоймаа.,

Ө.Оюунхүү. –УБ.: Удам соѐл, 2011. -303х.

Монголчуудын дунд дэлгэрсэн “Саран хөхөөний

намтар” тууж нь ихэвчлэн бичгээр тархан дэлгэрсэн

зохиол юм. Энэхүү туужийг кирилл үсэгт

буулгахдаа төвд эхтэй нь дүйлгэж, гаргац муутай

хэсгийг тодруулж, хэд хэдэн эхүүдийг хооронд харьцуулан, утгыг

харгалзан буулгажээ.

84/5/

Л-82 /НХШУН унш-7ш/ Б-21254-21256

Монголын сонгомол өгүүллэг: 1920-д оноос эдүгээ

хүртэл /Эмх. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс. –УБ.:

Мөнхийн үсэг, 2005. -300х.

Энэ номонд Д.Нацагдорж, Б.Ринчен, С.Эрдэнэ,

П.Лувсанцэрэн, С.Дашдооров, Д.Гармаа,

П.Пүрэвсүрэн,Ц.Доржготов, Д.Батбаяр, С.Пүрэв,

Ж.Лхагва, Л.Дашням, Ч.Галсан, Ж.Дашзэвэг,

Б.Догмид, Г.Нямдорж, П.Баярсайхан, Д.Энхболд,

Г.Бадамсамбуу, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, С.Анудар,

П.Батхуяг, Б.Золбаяр нарын зохиолчдын шилдэг 48 өгүүллэг оржээ.

84/1/2-44

М-69 /НХШУН унш-3ш/ Т-15101-15103

Page 24: Шинэ номын мэдээ 2012.02-03

Монголын сонгомол яруу найраг: Эртнээс эдүгээ

хүртэл /Эмх. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс. –УБ.:

Мөнхийн үсэг, 2011. -228х.

Энэ номонд эрт үеийн яруу найргийн төлөөлөл болох

“Монголын нууц товчоо”-ны яруу найргууд, Чойжи-

Одсэр, Б.Цогт, Лувсанданзан, Саган Сэцэн., хуульч

Сандаг, Данзанравжаа, Гүлранс, Инжинаш., шинэ ба

нэн шинэ үеийн яруу найрагч С.Буяннэмэх,

Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж, Х.Пэрлээ, Ч.Чимид, Д.Гомбожав,

Т.Галсан, С.Дашдооров, Р.Чойном, Ш.Сүрэнжав, Д.Урианхай,

С.Оюун, О.Дашбалбар нарын нийт 87 зохиолчын шүлгүүд оржээ.

84/1/2-5

М-69 /НХШУН унш-3ш/ Т-15104-15106

Монтень М. Сонгомол эсээнүүд: 4 дэх хэвлэл

/Орч.эмх. Г.Аюурзана. –УБ.: 2010. -312х.

Мишель дө Монтень /1533-1592/ эдгээр бүтээлийг

туурвиснаараа дэлхийн уран зохиолд “эсээ” хэмээх

төрөл хэлбэрийг бий болгосон ба нийт 107 эсээгээ 3

боть ном болгон хэвлүүлжээ. Тэрээр 1571 оноос

буюу 38 орчим настайгаасаа хойшхи ихэнх цаг заваа

өөрийнх нь нэрийг мөнхөлсөн 3 боть номыг бичихэд

зориулж байжээ. Энэ номонд түүний эсээнүүдээс шилж сонгон

оруулжээ.

84/4Фр/-4

М-70 /НХШУН унш-7ш/ Б-21213-21215

Өлзийбаяр Д. Уран бүтээлийн нөхөд минь: Хөрөг,

дурсамж, тэмдэглэл. –УБ.: Адмон, 2011. -59х.

Утга зохиолын судлаач, шүүмжлэгч, доктор,

профессор Д.Өлзийбаяр Монголын утга зохиолтой

холбогдолтой хэд хэдэн ном хэвлүүлсэн бөгөөд энэ

удаад өөрийн уулзаж, учирч явсан багш, найз

нөхдийн тухай хөрөг, дурсамжуудаа эмхэтгэн

уншигч олондоо толилуулж байна.

84/1/2

Ө-74 /НХШУН унш-3ш/ Б-21252-21253

Page 25: Шинэ номын мэдээ 2012.02-03

Цэнджав До. Цагаагчин гахай жил: Түүх, аж

байдлын роман. –УБ.: Бэмби сан, 2011. -856х.

84/1/2-44

Ц-95

/НХШУН унш-3ш/ Т-15099-15100

Шүүдэрцэцэг Б. Домогт Ану хатан: Түүхэн роман. –

УБ.: Адмон, 2011. -432х.

Эдүгээгээс 314 гаруй жилийн өмнө, 12-р жарны

баригч хэмээх эр гал хулгана жил буюу аргын

тооллын 1696 онд Тэрэлжийн зүүн модонд

Монголын тусгаар тогтнолын төлөө Манжийн эсрэг

хүч тэнцвэргүй тулаанд эрэлхэгээр амь эрсэдсэн,

хайр сэтгэлдээ үнэнч, халуун эх оронч домогт

монгол бүсгүй Ану хатны тухай энэ номонд өгүүлнэ.

84/1/2-44

Ш-97 /НХШУН унш-7ш/ Б-21223-21225

ШАШИН СУДЛАЛ

Амгалан Ё. Амгалан аж төрөхүй. –УБ.: 2011. -168х.

Шашны их сургуулийн профессор, сүсэгтний

холбооны номын багш, “Эрүүл саруул аж төрөх ѐс”

НҮТББ-ын тэргүүн Ё.Амгалан “ухаарахуй”, “энэрэл

хайр”, “хүмүүжүүлэхүй”, “эрүүл энх амьдрахын тулд

бясалгахын учир”, “байгаль дэлхий” гэсэн сэдвээр

1984 оноос хойш олон нийтэд уншиж байсан

илтгэлүүдээ эмхэтгэн өргөн олон уншигчдад

толилуулж байна.

86.35

А-52 /НХШУН унш-3ш/ Б-21226-21227

Page 26: Шинэ номын мэдээ 2012.02-03

Аюурзана Г. Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй.

–УБ.: 2010. -112х.

“Шинэ үеийн номын сан” цувралын нэг болох энэ

номонд Зэн-буддизмын коан хэмээх өвөрмөц, богино

хэмжээний “бидний амьдралд зэн юугаараа чухал юм

бэ”, “нэг алганы дуун”, “зэнд суралцах, коанд

дасгалжих ерөнхий зарчмууд”, “өдөр тутмын

амьдралдаа зэнг хэрхэн мөрдөж болох вэ”, “зэн ба

яруу найргийн урлаг” хэмээх сэдэвт хэлцүүдээс түүвэрлэн оруулжээ.

86.35

А-96 /НХШУН унш-7ш/ Б-21201-21203

ГҮН УХААН, ЁС ЗҮЙ СУДЛАЛ

Дэмбэрэл Д. Ёс зүйт төр. –УБ.: УИХ-ын тамгын

газар, 2011. -271х.

Төрт ѐсны тогтвортой хөгжлийн үндэс нь төрийн

албан хаагчдын ѐс суртахуунд оршдогийг

толилуулан буй энэ ном харуулах болно. “Төрийн

албаны ѐс зүйн уламжлал, шинэчлэл”, “төрийн

албаны ѐс зүй, түүний гажуудал”, “төрийн албаны

ѐс зүйг хэвшүүлэх арга зам” гэсэн 3 бүлгээс бүрдэх

энэ ном нь төрийн албан хаагчид болон судлаачдад зориулагджээ.

87.75

Д-90 Т-15094-15096

Танин мэдэхүйн философи: Эх бичгийн эмхэтгэл. –

УБ.: Арвин судар, 2011. -204х.

Энэхүү эх бичгийн эмхэтгэлийн агуулга нь танин

мэдэхүйн уг чанар, үнэн, үнэний шалгуур зэрэг танин

мэдэхүйн философийн үндсэн асуудлаас гадна

тэдгээрт холбогдох эрдэмтэн хүний хэв маяг, бэлгэ

тэмдэг, урлан бүтээхүй, улс төрийн үнэлэмж зэрэг

өргөн хүрээтэй асуудлуудыг хамран оруулжээ.

87.22

Т-22 /НХШУН унш-7ш/ Б-21239-21241

Page 27: Шинэ номын мэдээ 2012.02-03

СЭТГЭЛ СУДЛАЛ

Нам Ин Сүг. Эмэгтэй хүний амьдрал хорин

наснаас эхэлдэг: 1,2-р дэвтэр /Орч. Ч.Өлзийжаргал.

–УБ.: Сэлэнгэпресс, 2011.

Эмэгтэй та хорьж боломгүй 20 насандаа бүхнийг

амжуулж, 30 насандаа ажлаа санаа амар хийж, 40

насандаа үлдсэн амьдралынхаа хэрэглээг бэлдэж, 50

насандаа санаа зовох зүйлгүй тааваараа амьдармаар

байна уу? Тэгвэл та энэ 2 боть номыг уншаарай.

Эхний 1-р ботид аз жаргалын талаарх өрөөсгөл

ойлголтоос хэрхэн салах, 20 нас бол мөрөөддөг нас биш тул явах зүг

чигээ тогтоох, ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх, хувь заяагаа

өөрчлөхөд зориулж хөрөнгө оруулалт хийх, өөдрөг үзэл, мөнгөтэй

болох, гэрлэлтийг хувь заяандаа даатгахгүй байх., 2-р ботид 20

насандаа заавал эмчлэх ѐстой архаг өвчнүүд, шинээр аз жаргал бий

болгох арга барил, язгууртны амьдралаар амьдрах, хүсэл

мөрөөдлөөсөө хэзээ ч ухрахгүй байх, өөрийнхөө төлөө бусдыг

анхаарах, одооноос гэрлэлтэндээ хэрхэн бэлдэх талаар эмэгтэй таньд

зөвлөх болно.

88.52 /НХШУН унш-3ш/ 1-р боть: Б-21266-21268

Н-24 2-р боть: Б-21269-21271

ОРОС ХЭЛ ДЭЭРХ НОМ

Нансалмаа Н. В мире прекрасного . – УБ.: Соѐмбо

принтинг, 2009. – 211 с.

Данная книга познакомит читателей с миром того

прекрасного в жизни человека, что сотворено

величайшими его представителями в области литературы,

музыки, живописи, скульптуры. В книге также представлен богатый

материал о музеях, о театральном искусстве и кино. Книга содержит

богатый иллюстрированный материал. Рассчитана на широкий круг

читателей, а также на всех тех, кто интересуется русским языком и

русским искусством.

85

Н-28 /НХШУН унш-3ш/ С-84708-84709