18
ÒÝÝÂÝÐ, ÀÂÒÎ ÇÀÌÛÍ ÃÀÇÀÐ 2013 îí ТЭЭВЭР.АВТО ЗАМЫН ГАЗАР 2013 он

Тээвэр, авто замын газар 2013 онд

Embed Size (px)

Citation preview

Page 1: Тээвэр, авто замын газар 2013 онд

ÒÝÝÂÝÐ, ÀÂÒÎ ÇÀÌÛÍ ÃÀÇÀÐ

2013 îí

ТЭЭВЭР.АВТО ЗАМЫН ГАЗАР

2013 он

Page 2: Тээвэр, авто замын газар 2013 онд

1. Дарханаас-Улаанбаатар хот хүртэлх хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг орон нутаг талаас “Шар зам ирээдүй” хоршоо, УБ хот талаас Тээвэр- ачлал ХК-нууд 61 том оврын автобус, 29 микро автобус, 51 суудлын такситайгаар батлагдсан хуваарь,графикийн дагуу өдөрт 500-1000 хүнд зорчигч тээврийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна. 2013 оны 5 сараас өмнө хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг авто тээврийн тухай хүүлийн 12,1, ЗТАЖСайдын 2008 оны 136 тоот тушаалын дагуу Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын алба /одооны Авто тээврийн үндэсний төв/, аймгуудын Тээвэр,авто замын газар, тухайн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гурвалсан гэрээгээр зохицуулж байсан. 2013 оны 5 сараас хойш тухайн тээвэрлэгч аж ахуйн нэгж нь зөвхөн Авто тээврийн үндэсний төвтэй гэрээг шинэчлэн байгуулж ажиллаж байгаа бөгөөд манай байгууллага батлагдсан үнэ тарифийг мөрдлөгө болгож кассаар билет бичилт хийн орон нутаг талаасаа авто тээврийн хяналт, зохицуулалт хийж ажиллаж байна.

Page 3: Тээвэр, авто замын газар 2013 онд

Уг тээвэрлэлтийн шинэ гэрээгээр дээрхи хоёр тал тохиролцож тарифийг нэмэгдүүлсэн бөгөөд 2013 оны 9-р сары 01-ны өдрөөс мөрдлөгө болгосныг манайх Дархан талаасаа Авто тээврийн үндэсний төвийн шийдвэрийг бичгээр ирүүлсний дараа буюу 9-р сарын 16-ны өдрөөс эхлэж мөрдлөгө болгож ажиллаж байна. Өнөөдрийн тарифаар Дарханаас -Улаанбаатар хот чиглэлд: Том оврын автобус - 10000 төгрөг Бага оврын автобус - 10000 төгрөг Суудлын такси - 15000 төгрөгөөр үйлчилгээ үзүүлж байна. Батлагдсан дээрхи нэгдсэн тарифаар хоёр талааасаа Онлайн сүлжээ ашиглан кассаар билет бичиж орлогын 8%-ийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг болно. Хот хоорондын зорчигч тээврийн орлогоос манайх оны эхний 10-н сарын байдлаар 102 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Зам Тээврийн сайдын 2013 оны 162 тоот тушаалаар авто тээврийн жишиг тарифийг шинэчлэн баталсан бөгөөд хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн/км-г 45-55 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгагдсан байдаг. Өнөөдөр Дархан-Улаанбаатар хот хооронд автобусаар зорчиж байгаа 1 хүн/км-н үнэ 45 төгрөг байгаа нь дээрхи батлагдсан жишиг тарифт нийцэж байгаа юм.

Page 4: Тээвэр, авто замын газар 2013 онд

2. Дархан сумын 12-р багийн 16-н давхар орон сууц болон 8-р баг шинэ захын зогсоол орчмоос хууль бус зорчигч тээвэр хийж байгаа жолооч нар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг,осол аваар,гаргадаг асуудлыг таслан зогсоох зорилгоор байнгын хяналт шалгалтын удирдамж болон олон нийтийн байцаагчдыг уг цэгүүд дээр ажиллуулах хуваарь, графикийг батлаж АТХУБ-аар байнгын хяналт тавиулж фото зураг авах ,бичлэг хийх ,тайлан бичүүлж авах,мэдээлэл дамжуулах чиглэлээр байнгын ажиллуулж байна. Мөн Дархан-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Шар зам ирээдүй “хоршооны жолооч нарыг уг цэгүүд дээр хуваарийн дагуу гаргаж давхар хяналт тавиулж мэдээллийг авч байна. Хяналт шалгалтын хугацаанд АТХУБ нар 398 тээврийн хэрэгслийг шалгаж тээвэрлэлтийн гэрээгүй хууль бусаар дээрхи цэгүүдээс Да-УБ чиглэлд зорчигч тээвэрлэсэн 24 жолоочид 720 мянган төгрөгийн торгуул,шийтгэвэр ногдуулж дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулж ажиллав.

Page 5: Тээвэр, авто замын газар 2013 онд

Зөрчлийг анх удаа гаргасан 7 жолоочид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж авто тээврийн тухай хууль,стандартын чиглэлээр 6 цагийн сургалт зохион байгуулавМөн гэрээт тээврийн хэрэгслийн 70 гаруй жолооч нарт авто тээврийн тухай хууль,дүрэм, стандартуудаар 12 цагийн сургалт,зөвлөн туслах үйлчилгээ зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болов. Цаашид соён гэгээрүүлэх,зөвлөн туслах үйлчилгээг ард иргэд болон жолооч нарт тодорхой системтэйгээр байнга үзүүлж байх зорилго тавин ажиллаж байна. 16 давхар орчмоос хууль бус тээвэр эрхлэн 2 удаа авто тээврийн хяналтын байцаагчааар арга хэмжээ авахуулсан жолооч нарыг 3 дахь удаагаа зөрчил гаргавал жолооны эрхийг нь хасуулахааар ЗЦТ-т материалыг нь шилжүүлэхээр тохиролцон ажиллаж байна.

Page 6: Тээвэр, авто замын газар 2013 онд

Одоогоор 16-н давхар орон сууц орчмын хууль бус тээврийн хэрэгслийг бүрэн таслан зогсоосон бөгөөд цаашид дээрхи хяналтуудыг байнга үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,тухайн багийн Засаг дарга цагдаа, хэсгийн байцаагч нар болон тухайн байрны оршин суугч,иргэдтэй байнгын холбоотой ,мэдээлэл авч хамтран ажиллаж хэвших зорилт тавин ажиллаж байна.

Page 7: Тээвэр, авто замын газар 2013 онд

3. Дархан хот байгууллагдсан өдрийг тохиолдуулан 2013 оны 10-р сар ын 13-ны өдөр Аймгийн Засаг дарга Орхон сумын иргэд,хөдөлмөрчидтэй уулзалт хийж жилийн тайлан тавих хурал дээр тус сумын иргэд Дархан хот-Орхон сумын чиглэлийн зорчигч тээврийн үнэ тариф 4000 төгрөг байгаа нь үнэтэй байна 3500 төгрөг болгож өгөөч гэсэн санал,хүсэлт гаргасны дагуу манайх тухайн үнэ тарифийг судлаж ,тухайн чиглэлийг хариуцан ажилладаг “ЭБОО” ХХК-тай 2013 оны 10-р сарын 17-ны өдөр харилцан тохиролцож тээвэрлэлтийн гэрээнд өөрчлөлт оруулан тарифийг 3500 төгрөг болгон бууруулж одоогоор мөрдлөгө болгон ажиллаж байна.

Page 8: Тээвэр, авто замын газар 2013 онд

4. Манай байгууллага 2013 оныг хяналт шалгалтын ажлыг сайжруулах жил болгон зарласан бөгөөд оны эхнээс Цагдаагын газар, МХГ, АТҮТөвийн Дархан салбартай хамтран бүтэн жилийн турш хамтарсан хяналт шалгалт хийх нэгдсэн удирдамж ,төлөвлөгөөг гарган батлуулж ажлын хэсэг гарган хуваарийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баян-гол сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тус хэсгийн пост дээр Жи-Мобиалын утас авч өгч байнгын холбогдож ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сумын цагдаагийн пост дээр 3 удаа хамтарсан хяналт,шалгалтыг зохион байгуулав.

Page 9: Тээвэр, авто замын газар 2013 онд

Хот хоорондын замд хийсэн “Хурд” арга хэмжээний хүрээнд аймгийн ЗЦТ-тай хамтран Хонгор сумын Цайдмын хөндийд үе шаттайгаар 4 удаа хяналт шалгалт хийж шалгалтаар гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажиллаа. Дээрхи хяналт шалгалтуудад нийтдээ 200 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 60 гаруй тээврийн хэрэгслийн жолооч нарт зөрчлийн арга хэмжээ тооцогдож 40 гаруй жолооч нарт зөвлөн туслах үйлчилгээ хүргэсэн байна. Цаашид хамтарсан хяналт шалгалтын ажлууд хуваарийн дагуу үргэлжлэн хийгдэж оны эцэст 4 байгууллагын удирдлагын хамтарсан хурлаар үр дүн,тайланг нь сонсохоор төлөвлөж байна.

Page 10: Тээвэр, авто замын газар 2013 онд

Зам,Тээврийн Яамны дэргэдэх авто тээврийн удирдлагын төвтэй интернет сүлжээгээр Дархан автовокзал холбогдож байгаа ба зорчигчийн зааланд 2ш дэлгэц байршуулан хот хоорондын автобусуудад JPS төхөөрөмж суурилуулагдан дуусч байгаа бөгөөд автобусыг замд явахад нь хянах,байнгын холбоотой байх,хурдыг тогтмол хянах /80км цагаас илүүгүй/ бололцоотой болж байна.

Page 11: Тээвэр, авто замын газар 2013 онд

5. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаас гаргасан 2013 оны 3/01 тоот тогтоолын хэрэгжилтийг хангахад оны эхний 2-р сараас эхлэн ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал 2012 онд хоёр талын постуудаар 74,2 сая төгрөгийн орлого олж 68,1 сая төгрөгийн зардал гарган 6.1 сая төгрөгийг ОНЗСанд төвлөрүүлж байсан бол 2013 онд ажлын зохион байгуулалт,нөөц бололцоог дайчлан ажилласнаар оны эхний 10-н сарын байдлаар 90,5 сая төгрөгийг төвлөрүүлж 51,6 сая төгрөгийн зардал гарган ОНЗСанд өнөөдрийн байдлаар 38,9 сая төгрөгийг хоёр талын постуудаар төвлөрүүлээд байна.

Page 12: Тээвэр, авто замын газар 2013 онд

Он дуустал үлдэж байгаа хоёр сарын хугацаанд нэмэж 12,5 сая төгрөгийг төвлөрүүлэх бололцоотой буюу 2013 онд нийтдээ 103 сая төгрөгийн орлого олж 63 сая төгрөгийн зардал гарган ИТХ-ын 2013 оны 3/01 тоот тогтоолоор батлаж өгсөн 69 сая төгрөгийн зардлаас 5 сая төгрөгийг хэмнэж орлого,зардлын зөрүүнээс 40 сая төгрөгийг ОНЗСанд үлдээх зорилттой ажиллаж байна.

Page 13: Тээвэр, авто замын газар 2013 онд

Өнгөрсөн 2012 онд орон нутгийн харьяалалтай тээврийн хэрэгслүүдээс зам ашигласны төлбөрийн нэг удаагын гэрчилгээгээр 46 сая төгрөгийг ОНЗСанд төвлөрүүлж байсан бол 2013 онд тээврийн хэрэгслийн улсын үзлэгийн үеээр Татварын хэлтэс, Оношлогооны байгууллагууд дээр тус бүр нэг хүнийг 2 сарын хугацаагаар ажиллуулах, 3 постуудын диспетчерүүд болон нийт Олон нийтийн байцаагч нарт тусгай төлөвлөгөөгөөр гэрчилгээ борлуулах ажлыг хийлгэх,гүйцэтгэлийн хяналт шалгалтыг АТХУБ-даараа дамжуулан хийх зэрэг зохион байгуулалтуудыг шинээр хийсэн нь үр дүнгээ өгч өнөөдрийн байдлаар 52 сая төгрөгийг ОНЗСанд төвлөрүүлээд байна.

Page 14: Тээвэр, авто замын газар 2013 онд

Энэ нь өнгөрсөн 2012 онд ОНЗСанд нийтдээ 46 сая төгрөгийг гэрчилгээгээр төвлөрүүлж байсан бол 2013 оны эхний 10-н сарын байдлаар 52 сая төгрөгийг төвлөрүүлж өнгөрсөн оныхоос 6 сая төгрөгөөр илүү орлогыг төвлөрүүлсэн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Page 15: Тээвэр, авто замын газар 2013 онд

Аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-аас 2013 оны 6-р сард Дархан хотын доторх төв замуудад 150ш замын босоо тэмдэг шинээр хийлгэх захиалга ирүүлсний дагуу манайхаас 11,8 сая төгрөгийн төсвийг хийж Хөгжлийн Бодлогын Хэлтэст хүргүүлсэн байдаг.

Page 16: Тээвэр, авто замын газар 2013 онд

Орон нутгийн төсвөөс хөрөнгийн асуудал нь шийдэгдсэний дараа ХААА дээр тендер нь зарлагдан “Сайн-Орших” ХХК шалгарч 150ш тэмдэгийг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэн заасан цэгүүд дээр 2013 оны 10-р сарын 25-нд суулгаж дууссан. Захиалагчийн техникийн хяналтыг “Дархан Барилга Захиалагч” ОНӨҮГ гэрээгээр гүйцэтгэсэн.

Page 17: Тээвэр, авто замын газар 2013 онд

Манайх эзэмшигчийн зүгээс хяналт байнга тавьж байсан бөгөөд ЗЦТ-тай хамтран суулгах цэгүүдийг заах,гүйцэтгэлд хяналт тавих чиглэлээр ажиллав. 2007 онд Дархан хотын доторхи төв замуудад 25 сая төгрөгөөр 220 ш замын босоо тэмдэгийг хийлгэж суурилуулсан байдаг бөгөөд энэ жилийнхтэй 370 орчим замын босоо тэмдэгтэй болж байна

Page 18: Тээвэр, авто замын газар 2013 онд

Анхаарсанд баярлалаа