8
АТГ.мон Авлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №003 Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас: http://атг.мон/ www.iaac.mn ҮЙЛ ЯВДАЛ Олон нийтийн зөвлөлөөс ил тод байдлыг хангах чиглэлээр Авлигатай тэмцэх газарт зөвлөмж өглөө Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өглөө. талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан” болгон эмхлэх, хуулиар хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнах боломжийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд дэлгэрэнгүй задаргаатайгаар нийтэлж хэвших, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай мэдээллийн нээлттэй байдлыг хангах шаардлагатай гэсэн байна. Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал зөвлөмжийг хүлээн аваад “Энэ бол цаг үеэ олсон зөвлөмж байна. Бид авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн өөрчлөлт хийе гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байгаа. Сая УИХ-ын дарга М.Энхболд намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж батлах тухай онцолсон. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой заалтууд орсон. Төр, засгаас авлигатай тэмцэх чиглэлээр ийм тодорхой хүсэл зоригтой байгаа цаг үед авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг оролцуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн хяналт тавих чиглэлээр Олон нийтийн зөвлөлөөс зөвлөмж өгч байгаад сайшаан хүлээн авч байна. Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой. Үүний тулд иргэд, олон нийтийн хяналтад байх нь зайлшгүй. Тиймээс Авлигатай тэмцэх газар та бүхний өгсөн зөвлөм- жийг хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэж хэллээ. Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн танилцуулсан санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүд уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Авлигатай тэмцэх газар нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг УИХ- ын гишүүн Т.Аюурсайхан хэлэв. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдсан юм. Уг зөвлөмжид ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг тусгажээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын байранд иргэд чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, баримт мэдээлэл авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлэх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, судалгаа сургалт зохион байгуулах зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн төв”-ийг дэргэдээ байгуулж ажиллуулах, Авлигын эсрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт байгаа баримт, мэдээ сэлтийг “Авлигын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдав

АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

АТГ.монАвлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №003

Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас:

http://атг.мон/ www.iaac.mn

ҮЙЛ ЯВДАЛ

Олон нийтийн зөвлөлөөс ил тод байдлыг хангах чиглэлээр Авлигатай

тэмцэх газарт зөвлөмж өглөө

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өглөө.

талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан” болгон эмхлэх, хуулиар хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнах боломжийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд дэлгэрэнгүй задаргаатайгаар нийтэлж хэвших, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай мэдээллийн нээлттэй байдлыг хангах шаардлагатай гэсэн байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энх жаргал зөвлөмжийг хүлээн аваад “Энэ бол цаг үеэ олсон зөвлөмж байна. Бид авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн өөрчлөлт хийе гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байгаа. Сая УИХ-ын дарга М.Энхболд намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж батлах тухай онцолсон. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой заалтууд орсон. Төр, засгаас авлигатай тэмцэх чиглэлээр ийм тодорхой хүсэл зоригтой байгаа цаг үед авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг оролцуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн хяналт тавих чиглэлээр Олон нийтийн зөвлөлөөс зөвлөмж өгч байгаад сайшаан хүлээн авч байна. Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой. Үүний тулд иргэд, олон нийтийн хяналтад байх нь зайлшгүй. Тиймээс Авлигатай тэмцэх газар та бүхний өгсөн зөвлөм-жийг хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэж хэллээ.

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.

Уг хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн танилцуулсан санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүд уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Авлигатай тэмцэх газар нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэв. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдсан юм.

Уг зөвлөмжид ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг тусгажээ. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын байранд иргэд чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, баримт мэдээлэл авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлэх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, судалгаа сургалт зохион байгуулах зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн төв”-ийг дэргэдээ байгуулж ажиллуулах, Авлигын эсрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт байгаа баримт, мэдээ сэлтийг “Авлигын

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдав

Page 2: АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

АТГ.монАвлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №0032

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЕАБХАБ-ын олон улсын хуралдаанд АТГ-ын төлөөлөгчид оролцов

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар ажилдаа ороод байна.

Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хүлээсэн үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм. Авлигатай тэмцэх газар энэ жилийн хувьд авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч байна. Гааль, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, худалдан авах ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, нийгмийн халамжийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийн зэрэгцээ орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн хяналт, оролцоог хангах талаар онлайн сургалтыг идэвхжүүлэн, “Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэх, авлигын нөхцөл байдал ба авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах асуудлаар онол практикийн бага хурал болон эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн уралдаан зохион байгуулна.

НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭРАзи, Европ түмний 11 дүгээр

чуулганы “Авлигын эсрэг хамтдаа-Монгол Улс дахь авлига болон авлигын эсрэг олон улсын туршлага” нээлттэй хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од удирдан явууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зүйлийг үндэслэн Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилов.

Х.Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст

Авлигатай тэмцэх газрын даргаар Х.Энхжаргал томилогдлоо

Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын дарга, 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар тус тус ажиллаж байсан.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Чех улсын Прага хотноо зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, байгаль орчны 24 дэх удаагийн чуулга уулзалтад оролцов. Чуулга уулзалтад 55 улс орны 180 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Тэрээр уг чуулга уулзалтын “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанд илтгэл тавьж, бусад орны зочид, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, харилцан туршлага судалж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Эрхэлсэн комиссар Ц.Нямдорж Европын аюулгүй байдал, хамтын

ажиллагааны байгууллагын Эдийн засгийн ахлах мэргэжилтэн Андрей Мунтеантай уулзаж, Авлигатай тэмцэх газрыг чадавхижуулах чиглэлээр ярилцан санал бодлоо солилцсон байна.

Авлигын эсрэг олон улсын өдрийг 12

дугаар сарын 9-нд тэмдэглэнэ

* * *Монгол Улсын сум, дүүргийн ИТХ-

ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороонд Зөвлөмж хүргүүллээ.

* * *Авлигын эсрэг хуулийн 14

дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу төрийн өндөр болон бусад 243 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын олон нийтийн цахим мэдээллийн сүлжээнд http://www.xacxom.iaac.mn байршуулав.

Page 3: АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

АТГ.монАвлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №0033

ЯРИЛЦЛАГА

Д.ДуЛАМсҮРЭН: Гэнэт шалгалтаар очоод баахан зөрчил илрүүлж, сүржигнэн мэдээлэхийг чухалчлахгүй

АТГ гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад

ажиллаж байна. Энэ ажлын явц, үр дүнгийн талаар сонирхож, АТГ-

ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын

үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцав.

-АТГ гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагуудад ямар зорилготой ажиллаж байна вэ?

-Бид өмнө нь эдгээр байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, мөн хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байсан. Харин энэ удаа нэлээд онцлогтой. Хоёр зүйлд ажлаа чиглүүлж байгаа. Юун түрүүнд гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын эрсдэлтэй ажлын байр, албан тушаалыг тодорхойлно. Хаана ямар албан тушаал, үйл ажиллагаа нь авлигын эрсдэл үүсч байгааг судалж тогтооно гэсэн үг. Дараа нь тэдгээр эрсдэлтэй ажлын байр, албан тушаалыг сонгож аваад тэр эрсдлийг бууруулах, арилгах чиглэлээр хамтарч ажиллана. АТГ энэ ажлыг гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтарч хийнэ. Тэгэхээр манай энэ удаагийн үйл ажиллагаа тодорхой хувь хүн, албан тушаалтан руу чиглээгүй. Харин эрсдэлтэй ажлын байр, албан тушаал, үйлчилгээ, үйл ажиллагааг тодорхойлох, эрсдлийг арилгах зорилготой.

Хоёр дахь зорилго нь нэгэнт үйлдэгдсэн хэрэг, зөрчил дутагдлын шалтгаан, нөхцөл юу байсныг тогтооно. Шалтгаан, нөхцөлийг нь тогтоож, шаардлагатай арга хэрэгслийг авч чадвал тухайн төрлийн хэрэг, зөрчил дутагдал дахин давтагдахгүй байхаас урьдчилан сэргийлэх юм. Тиймээс бид энэ ажлыг чухалчилж байгаа.

-Ямар нэгэн зөрчил илрүүлж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохгүй гэсэн үг үү?

-Мэдээж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. Гэхдээ хэн нэг албан тушаалтны мууг үзэх гэдэг утгаар гэнэт шалгалтаар очиж, баахан зөрчил илрүүлж, сүржигнэн мэдээлэхийг чухалчлахгүй. Харин тухайн салбарт, газар дээр нь очиж, алдаа дутагдал байгааг нь засч залруулах, авлигын эрсдлийг нь тогтоож арилгах чиглэлээр хамтарч ажиллах нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэг хэсэг юм.

-Энэ үйл ажиллагааны хүрээнд ямар

ямар ажил хийж байна вэ? -Тухайн салбарт даган мөрдөж байгаа

хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзнэ. Эрх бүхий албан тушаалтнаас батлан гаргасан зарим шийдвэрт авлига үүсгэж болзошгүй хэм хэмжээ, харилцааг агуулсан байдаг. Хэрвээ ийм хэм хэмжээ бүхий шийдвэр, дүрэм журам байвал тэдгээрийг хүчингүй болгуулахаар санал гаргах эрх АТГ-т бий. Тухайн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, мөн зарим ажилтан, албан хаагчдаас асуулгын аргаар судалгаа авсан. Одоо дүнг нэгтгэж байгаа. Жишээ нь гаалийн байцаагч нартай уулзаж, тэднийг сэлгэн ажиллуулах удирдлагын шийдвэрийн талаар тусгайлан ярилцсан. Гаалийн байцаагч нар өөрсдийнх нь ажил албанд авлигын эрсдэл үүсгэж болох олон хүчин зүйлийн талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Тэр бүхнийг бид нэгтгэж, үр дүнг удахгүй тайлагнана. Мөн тэдгээр байгууллагуудын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг хянаж үзэж байна. Иргэдээс тухайн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгаж, газар дээр нь шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж

байгаа гэсэн. Ямар эмнэлгүүдийг сонгож авав?

-Одоогийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зэрэг II, III шатлалын эмнэлгүүдэд ажиллаад байна. Мөн л эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлно. Эрүүл мэндийн салбартай зэрэгцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ажиллаж байгаа. Салбар тус бүртээ нэлээд онцлог асуудлууд бий. Тэр бүх онцлогийг харгалзаж, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүнтэй арга хэрэгслийг тодорхойлох нь бидний зорилго. Танай сониноор дамжуулан иргэд, олон нийтэд хандан хэлэхэд гааль, эрүүл мэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа энэ цаг үед дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээллээ Авлигатай тэмцэх газарт ирүүлээрэй.

Ярилцсан Д.МАрГАДЭх сурвалж: “Өдрийн сонин”.

2016.10.27.

Page 4: АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

АТГ.монАвлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №0034

Цагдаагийн алба хаагчдад зориулсан

сургалтыг судалгаанд тулгуурлан зохион

байгуулав Авлигатай тэмцэх газраас авлигын

нийгмийн хор аюулыг олон нийтэд сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах, хууль тогтоомжийг сурталчлах, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад сургалт хийх зэрэг ажлыг зохион байгуулдаг.

Энэ хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлгөөний аюулгүй байдлын хангах тасгийн алба хаагчид болон төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагчид “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд тус тус сургалт зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газраас хийсэн цагдаагийн байгууллагын авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгааны дүнд тулгуурлан сургалт-мэдээллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд цаашид цагдаагийн алба хаагчдыг үргэлжлүүлэн хамруулах юм.

“Цагдаагийн байгууллагын авлига, хүнд суртал болон ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй ажлын байр, албан тушаал, удирдах алба хаагчдын авлигын хандлагыг тодорхойлох судалгаа”-г хийхээр Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

Улс төрийн авлига нэмэгджээ

Авлигатай тэмцэх газар улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулаад байна. Одоогийн байдлаар “Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайланг эцэслэн гаргажээ.

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгааны дүн 3.65 гэсэн

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшингээс 0.07 пунктээр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай улс дахь улс төрийн авлигын хэмжээ өнгөрсөн оны түвшингээс бага зэрэг нэмэгдсэн болохыг энэ үзүүлэлт илэрхийлж байна.

Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурчирсэн боловч 2015 онд энэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн дүнтэй гарсан нь сөрөг үзүүлэлт болж байна.

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыг тусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг бөгөөд өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийнхүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг тэд онцолжээ.

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог юм.

Иргэдээс авч буй төлбөр, хураамж

хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг

хянав Авлигатай тэмцэх газрын Урьдчилан

сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулатори төв иргэд, үйлчлүүлэгчдээс хууль бус төлбөр, хураамж авч буй эсэхийг судлан үзэхэд Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн шинжилгээг 3000 төгрөгөөр, харин эмчийн цохолтоор ирсэн хүүхдийн шинжилгээг үнэгүй хийж байв. Энэ нь Эрүүл мэнд,

спортын сайдын 2015 оны 470 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн анхан шатны эмнэлэг төлбөр, хураамж авсан талаар судалж, нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав. Тус төв нь дотоод журамдаа иргэд, үйлчлүүлэгчдээс 13 төрлийн төлбөр, хураамж авахаар заасан бөгөөд төлбөрт үйлчилгээг байгууллагын дотоод журмаар зохицуулсныг хянан үзэж байна. АМ-13 дугаар маягт, эмчлүүлэгчдийн картыг иргэдэд 500 төгрөгийн төлбөртэй хүргэж байгаа нь Эрүүл мэндийн сайдын нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглосон журмыг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлж Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Дээрх асуудлуудаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авч, хариуцлага тооцуулахаар ажиллаж байна.

Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн

хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр

шилжүүлэвАвлигатай тэмцэх газраас иргэн

Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгав.

Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.

Page 5: АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

Авлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №0035 АТГ.мон

ХЯНАЛТ ШАЛГАЛТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад

хяналт шалгалтын ажиллагааг эхлүүллээ

Авлигатай тэмцэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж эхэллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоон арилгах зорилгоор хяналт шалгалтыг хийж байгаа юм байна.

Шалгалтын явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарт даган мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, нийтийн албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээний биелэлтийг хянан үзэж, дүн шинжилгээ хийх ажээ.

Гаалийн салбарын эрсдлийг тодорхойлох зорилгоор

хяналт шалгалт хийж байна

Авлигатай тэмцэх газраас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах зорилгоор Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт хяналт шалгалтыг эхлүүллээ.

Ажлын хэсэг нэн түрүүнд гаалийн салбар дахь эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох юм. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгах чиглэлээр цаашид ажиллах нь ажлын хэсгийн өөр нэгэн томоохон зорилт ажээ. Түүнчлэн гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзэж, албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээг сахин мөрдөж буй явц байдалд дүн шинжилгээ хийж, тодорхой санал боловсруулна.

Гаалийн байгууллагын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бүрдүүлсэнд хяналт шалгалт хийхийн зэрэгцээ гаалийн байцаагчдыг

сэлгэн ажиллуулсан нөхцөл байдлыг судлан, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Хяналт шалгалтын ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэн ахалж байна.

Ховд аймгийн төрийн албан хаагчдад онлайн сургалт

зохион байгуулав

Авлигатай тэмцэх газар дүрст хурлын танхимдаа ээлжит онлайн сургалт зохион байгуулав.

Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх агентлагуудын дарга, ажилтнууд, аудитын болон сонгуулийн байгууллагын албан тушаалтнуудыг энэ удаагийн онлайн сургалтад хамруулж, “Орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвээр ярилцаж, мэдээлэл хийлээ.

Авлигатай тэмцэх газар төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, орон нутаг дахь төрийн албан хаагчдад зориулсан авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.

Гаалийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон

хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийв.

Дээрх ажлын хүрээнд мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдээс Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг гаргуулан авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулсан эсэх, Ашиг

сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан эсэх, мэдүүлгийн цахим системийн ашиглалт зэрэг асуудлыг тус тус шалгажээ.

Хяналт шалгалтын ажлын хэсэг ХАСУМ-ийг хянуулаагүй томилогдсон албан тушаалтны жагсаалтыг нэг бүрчлэн гаргасан бөгөөд байгууллагын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн томилохдоо 11 албан тушаалтны мэдүүлгийг хянуулалгүй томилсон, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах, шалгаруулахаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 40 гишүүн “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй зэрэг хэд хэдэн зөрчлийг тогтоов.

Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг эрүүл мэндийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр голлон ажиллах юм.

Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Д.Дуламсүрэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай уулзаж, удирдамжид дурдсан чиглэл, зорилгоо танилцуулав.

Одоогийн байдлаар нийслэлийн төвийн 6 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Хавдар судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зэрэг II, III шатлалын эмнэлгүүдэд ажиллаад байна.

Page 6: АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

АТГ.монАвлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №0036

ТОДРууЛГА

Т.МӨНХТуНГАЛАГ: АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг иргэдэд

нээлттэй болгож, олон нийтийн хяналтад тавьж өгч байгаа хэрэг

Нийтийн албанд томилогдохоор хүсэлт гаргасан иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж,

хянуулахаар хуульчилсан байдаг. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас дараах зүйлийг тодрууллаа.

-АТГ-т нийтийн албанд томилогдохоор хэчнээн иргэн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа вэ?

-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хэрхэн хянаж, ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг АТГ-аас долоо хоног тутмаар нэгтгэн олон нийтэд танилцуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт 263 иргэний мэдүүлгийг хүлээж авсан. Өмнөх үлдэгдэлтэйгээ нийт 584 мэдүүлгийг хянан шалгасан байна. Эндээс нэг зүйлийг анзаарч байгаа байх. Хэдийгээр энэ нь нэг долоо хоногийн мэдээлэл боловч нийтлэг зураглал болж чадна. Тэгэхээр нэг долоо хоногт 300 орчим урьдчилсан мэдүүлэг хүлээн авч, 500 гаруйг хянан шалгадаг гэхээр АТГ өндөр ачаалалтай ажилладаг нь тодорхой харагдаж байгаа болов уу. Нөгөө талаар төрийн албанд томилгоо, шилжилт хөдөлгөөн ихээхэн хийгдэж буйн илэрхийлэл гэж болно.

-Хэчнээн мэдүүлгийг шийдвэрлэсэн бэ? Зарим хүний нэрийг дурдсан байсан. Тэдгээр хүмүүс нэр дэвшсэн албандаа томилогдож болно гэсэн үг үү?

-АТГ өнгөрсөн долоо хоногт 279 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. 245-ыг нь зөрчилгүй гэж үзсэн. “МОНЦАМЭ” мэдээллийн агентлагийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Ганчимэг, “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Мөнхбат, Замын цагдаагийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Даваазул, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нарын зэрэг 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Энгийн үгээр хэлбэл, эдгээр 245 хүний хувьд тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход харшлах сонирхлын зөрчил одоогоор байхгүй гэсэн үг.

-Зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байна уу?-Сүүлийн хоёр долоо хоногийн хяналт шалгалтын явцад ашиг сонирхлын илт

зөрчилтэй гэж үзэх нэр дэвшигчийн мэдүүлэг байгаагүй. Хэрвээ гарвал бид нээлттэй мэдээлнэ.

-Зарим иргэний мэдүүлгийг буцаадаг гэсэн. Энэ нь ямар учиртай юм бол? -Өнгөрсөн долоо хоногт 10 иргэний мэдүүлгийг буцааж, 24 иргэнд анхааруулга өгсөн.

Буцаах хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, мэдүүлгийг АТГ-аар хянуулалгүйгээр албан тушаалд томилсон байх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тийм учраас томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулахаар ханддаг. Түүнээс гадна төрийн албаны ангилал, зэрэглэл хамаарахгүй, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь буцаасан.

-АТГ-ын энэ талын мэдээлэл цаашид нээлттэй байна гэж ойлгож болох уу? -Тийм ээ. Яг одоогийн байдлаар АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн

305 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Харин ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 24 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөөд байна. Ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан тохиолдол ч бий.

Хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн банк, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байсан. Ийм тодорхой байдлаар мэдээлж байгаа нь АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, олон нийтийн хяналтад тавьж өгч байгаа хэрэг.

Б.ДАвААТОГТОХ“Засгийн газрын мэдээ” сонин

2016.10.12.

Сайдад нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг

хянан үзэвАвлигатай тэмцэх газар Засгийн

газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдад томилогдохоор нэр дэвшсэн Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж Авлигатай тэмцэх газар үзэв.

Дэд сайдад нэр дэвшигчдийн хувийн

ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг

хянавЗасгийн газрын Хэрэг эрхлэх газраас

ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Гадаад харилцааны, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад томилогдохоор нэр дэвшсэн Мөнхөөгийн Батбаяр, Гончигзэвэгийн Тэнгэр, Телуханы Аубакар нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянаад албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж үзэв.

Page 7: АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

АТГ.монАвлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №0037

БАЙР сууРЬ

сОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ сОНИРХОХЫН уЧИРЛ.ТӨр-ОДАвлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга

УИХ өнөөдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөр багагүй цаг хугацааг туулан байж өнөөгийн парламентын өнгөн дээр ийнхүү батлагдав. Монгол төрийн авлигатай тэмцэх бодлого батлагдсантай холбогдуулан миний бие авлига үүсгэх нэгэн нөхцөл, шалтгааны талаар олон хүнд тодорхой ойлголт өгөх үүднээс нэр бүхий хүн дээр жишээлэн бичлээ.

Г.Дэнзэн гэдэг залуу яагаад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа вэ? Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн учраас тэр үү?

Энэ асуултад улстөржсөн өнгөөр хандвал “Тийм” гэж хариулах байх. Улстөржөөгүй өнгөөр хандсан ч хариулт нь “Тийм” гэж гарна. Яагаад гээч. Яагаад гэвэл Г.Дэнзэн бол Н.Алтанхуягийн хүргэн учраас тэр. 25 настай залууг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилсны цаадах маш тод, тов тодорхой учир шалтгаан нь ердөө л тэрээр Ерөнхий сайдын хүргэн буюу эгчийнх нь охины нөхөр байсанд байгаа юм. Үүнд нас хамаагүй байж болно. 25 нас гэхээр яачихаад байгаа юм гэж уншигч та асууж магадгүй. Үнэндээ 25 нас ямар ч буруугүй, ерөөсөө хамаагүй. Тэр ч байтугай Дэнзэн өндөр боловсрол, мэдлэгтэйн шалгуураар тэрхүү албанд тавигдсан байлаа ч энэ нь огт хамаагүй. Гагцхүү Г.Дэнзэн нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн садангийн хүн гэдэгт бүх учир оршиж байгаа юм. Улстөржөөгүй өнгөөр өгсөн “Тийм” хэмээх хариултын гол зангилаа нь СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ гэдэг ойлголт билээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ 2012 онд баталж хэрэгжүүлсэн. Тухайн үедээ шинэ сонин үзэгдэл болж байсан. Сонирхлын зөрчлийн харилцааг огт зохицуулж байгаагүй манай улсын хувьд энэ нь гарцаагүй шинэ содон хууль байв. Энэ бол маш товчхондоо төрийн албан хаагчдыг нийтийн албан тушаалтнууд гэсэн нэгдсэн нэр томъёонд оруулан ойлгож,

нийтийн эрх ашиг, сонирхлын төлөө алба хашиж байгаа хэн бүхэн хувийн ашиг сонирхлоо хорьж, хянаж, цагдаж байх тухай агуулгатай л хууль юм. Хэдийгээр энэ хуульд дутуу дулимаг зүйл олон байгаа ч манай төрийн албан хаагчдад дутагдаж байсан олон талын хэм хэмжээг гаргаж тавьснаараа дэвшилттэй.

Сонирхлын зөрчил гэж юуг хэлэх вэ, яавал сонирхлын зөрчил болох юм бэ? Хуульд энэ нэр томъёог тайлбарласан байгаа. Маш энгийн үгээр бол нийтийн ашиг сонирхол ба хувийн ашиг сонирхол хоёр зөрчилдөхийг л хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын хүргэний хувийн ашиг сонирхол миний, чиний, таны эрх ашиг, сонирхолтой зөрчилдсөнийг хэлж байгаа юм. Миний, чиний, таны эрх ашиг, сонирхол бол нийтийн ашиг сонирхол юм шүү дээ.

Нийтийн ашиг сонирхол гэдгийг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг” хэлнэ гэж тодорхойлжээ. Нийтийн ашиг сонирхол гэхээр олон нийтийн итгэлийг хэлдэг байх нь. Өөрт нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хувийн ашиг сонирхолтойгоо хольж хутгахгүй байх гэдэгт итгэх миний, чиний, таны итгэл юм. Тэгвэл хувийн ашиг сонирхол гэж юу вэ? Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нийтийн албан тушаалтан

албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” хэлнэ гэж тодорхойлсон байгаа. Хүн бүрт хувийн ашиг сонирхол бий. Төрийн албан хаагч ч гэсэн хүн учраас хувийн ашиг сонирхолтой байх нь түүний жам ёсны эрх. Н.Алтанхуяг сайдад ч мөн хувийн ашиг сонирхол бий. Магадгүй, тэр нь түүний төрсөн эгчийн охин “Ах аа, миний нөхрийг даргаар тавь л даа” гэдэг хүсэлт ч байж болох юм. Эсвэл хүргэнээ энэ албанд томилъё гэсэн Ерөнхий сайдын маань садан төрлийн сайхан сэтгэл байж ч болох.

Тэгвэл сонирхлын зөрчил гэдгийг хуульд хэрхэн авч үзсэн бэ? Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлнэ гэжээ. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон нь энэ хоёр хүний хэнийх нь ч хувьд албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болох нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Энэ хоёр хүн нийтийн ашиг сонирхлын төлөө аливаа шийдвэр гарах бүрт хэн хэнийх нь хувийн ашиг сонирхол дотроос нь чангааж, гаднаас нь түлхэж, улмаар дунд нь таталцлын хүч үүсгэх бөгөөд чухамдаа үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгож болно. Энэ сонирхлын зөрчил Г.Дэнзэнг олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулчихаад байгааг та бид мэднэ.

Хүргэн дүүгээ өндөр албан тушаалд томилсон нь ганц Н.Алтанхуяг сайдын асуудал биш. Сонирхлын зөрчил гэдэг ойлголтыг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, мэдсэн ч үл тоодог нь манай томоохон албан тушаалтнуудын гол алдаа болоод байна. Хүргэнээ, хүүгээ, охиноо, эхнэрээ бүү хэл арван жилийн ангийн найзаа ч албан тушаалд томилж болохгүй гэдгийг хуульд тодорхой зааж өгсөн.

Төгсгөл нь VIII нүүрт

Page 8: АТГ.мон°4.pdf · оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн ... илтгэл тавьж,

АТГ.монАвлигатай тэмцэх газраас улирал тутам эрхлэн гаргадаг мэдээллийн хуудас 2016 оны №0038

сОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ сОНИРХОХЫН уЧИР

Төгсгөл. Түрүүч нь I нүүрт

Хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээ-рийн гишүүд, нэг нутгийн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоо-той асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” ойлгохоор тодор-хойл жээ. Энэ заалт ялангуяа шийдвэр гаргах түвшний албан тушаалтанд бүрэн хамааралтай. Сонирх-лын зөрчил гэх ойлголтыг үл ойшоовол эцэст нь юу болдгийг Г.Дэнзэнгийн түүх бэлээхэн сануулаад байна.

Шинэ парламент ажилдаа хэдийнэ орсон. Хаа сайгүй томилгоо, халаа сэлгээ хийг дэж байна. Халуун зунаар сонгогчдын өмнө тол гой бөхөлзөж явсан эрхэм гишүүдийн зарим нь өдгөө хуулийн дээр хөлөө тавьчихсан сууж байх шиг сүүлийн үед харагдах болов. Тэдний амнаас тэр хууль ямар хамаатай юм, тэгж хянах ёсгүй, бид хянуулах учиргүй гэсэн үгс цухалзах болов. Ардчилсан улс оронд хуулиас өөр дарангуйлал байх ёсгүйг тэд мартжээ. “АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг хийж байна” гэж нэг шинэ гишүүн зандарч харагдана лээ. Аль ч шатны ажлын байранд заагдсан шалгуур, шаардлагад бүрэн нийцсэн, ямар нэгэн сонирхлын зөрчилгүй нөхөр очиж томилогдох нь АТГ-ын ч, Төрийн албаны зөвлөлийн ч эцсийн зорилго гэдгийг мань гишүүн шинэдээд мэдэхгүй байж болох юм. Өөр нэг гишүүн “АТГ төрийн бүх томилгоог хийдэг нь ямар учиртай юм”

БАЙР сууРЬ

гэж уурлаж байсан. Хуулиа сайтар уншаад үзвэл, үг үсэг бүрийг нь холбож ойлговол АТГ ямар ч томилгоо хийдэггүй бөгөөд томилох эрх бүхий этгээд нь ч биш юм. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хянах хуулиар хүлээсэн үүрэгтэй, хянаад энэ хүнийг энэ албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байна, эсвэл үүсэхээргүй байна гэдгийг мэдэгддэг. Зөвхөн мэдэгддэг юм байна. Хуулийн үг, үсэг энэ л дээ. Өөрөөр хэлбэл, иргэн Доржийг энэ албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй байна, томилох эсэхийг та өөрөө мэд дээ гэсэн утгатай юм. Доржийг томилох эсэх нь тушаал дээр гарын үсэг зурах тэр байгууллагын даргын эрх мэдлийн асуудал болохоос АТГ наад хүнээ томил, эсвэл то милж болохгүй гэж үүрэгддэг мэтээр андуурч болохгүй л дээ.

Өмнөх УИХ-ын зарим гишүүд сонирхлын зөрчил гэдгийг огоорон, хуульд захирагдахыг үл хүсдэг байсан. Хүргэнээ аврахын тулд өндөр эрх мэдлээрээ далайлган, АТГ-ын төсөв мөнгийг хомсдуулж, гар хөлийг нь туших оролдлого хийх гэж үзээд олон улсын байгууллагуудад хил дамнан зэмлүүлээд бүтэлгүйтэж байсан ч удаатай.

Өөр олон хүн Г.Дэнзэнгийн араас битгий яваасай гэх үүднээс сонирхлын зөрчлийн асуудлыг үл тоож болохгүй юм шүү гэдэг санааг энэхүү нийтлэлдээ миний бие дурдав. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар тэр талын харилцааг зохицуулсан цогц хэм хэмжээ дээр, доргүй үйлчилж, энэ тогтолцоо улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

2016.11.03.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ОЛОН НИЙТИЙН

ТӨВ АЖИЛЛАНАЭнэ бол Авлигатай тэмцэх газарт ажиллах Олон нийтийн

төвийн гаднах дүр зураг. Жирийн иргэд орж, гардаггүйгээс Авлигатай тэмцэх газрыг

аймаар байшин гэсэн андуу ойлголт нийгэмд байдаг. Зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс, эсвэл Авлигатай тэмцэх газартай хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд нэвтэрдэг энэ байгууллага иргэд, олон нийтэд үүд хаалгаа ийнхүү дэлгэх нь.

Авлигатай тэмцэх газрын даргаар шинээр томилогдсон Х.Энхжаргал комиссар “Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой. Үүний тулд иргэд, олон нийтийн хараа, хяналтад байх нь зайлшгүй” гэж хэлжээ. Тэрээр Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өгсөн Зөвлөмжийг хүлээн аваад ингэж хэлсэн юм байна. Олон нийтийн зөвлөлөөс Авлигатай тэмцэх газрын шинэ даргад гардуулсан зөвлөмждөө тус газрыг ил тод, нээлттэй ажиллуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгажээ.

Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын байранд иргэд чөлөөтэй нэвтрэх бололцоог бүрдүүлж, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, баримт мэдээллийг авах таатай нөхцөлийг бий болго гэсэн байна. Үйл ажиллагааныхаа талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгч байх, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, мөн сургалт судалгаа хийх зорилгоор “АвЛИГААС УрЬДЧИЛАН СЭрГИЙЛЭХ ОЛОН НИЙТИЙН ТӨв“-ийг дэргэдээ байгуулж ажиллуулахыг зөвлөжээ.

Зөвлөмжийн дагуу Авлигатай тэмцэх газар Олон нийтийн хяналтын зөвлөлийг холбогдох байгууллагууд, орон нутгийн иргэдтэй хамтран байгуулж ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ нь УИХ-аас батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт ч тусгагджээ. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог хангах зорилгоор яам, агентлаг, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах ажлыг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд зохион байгуулах ажээ. Дээрх асуудлуудаар иргэд, олон нийтийн санал авах зорилгоор тус газрын ажлын хэсэг 11 дүгээр сард орон нутагт ажиллаж байна.