24
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль S.EG101 ”Экологи байгаль хамгаалал” Сэдэв: “ Тарваганы популяцийн тухай “ Шалгасан :........................................ / ……………………. / Гүйцэтгэсэн:................................... /………………………/

Реферат экологи

Tags:

Embed Size (px)

Citation preview

Page 1: Реферат экологи

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

S.EG101 ”Экологи байгаль хамгаалал”

Сэдэв: “ Тарваганы популяцийн тухай “

Шалгасан :........................................ / ……………………. /

Гүйцэтгэсэн:................................... /………………………/

Улаанбаатар хот 2012 он

Page 2: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Оршил

Экологи гэдэг бол хүн төрөлхтөн болоод хорвоо ертөнц дээр амьд

организм бодьгалтай шууд холбоотой зүйл юм. Учир нь амьд биесийн амьдрах

гадаад орчин нөхцөл, хоорондын харилцаа холбоо оршин тогтохын гол үндэс болж

өгнө. Тэрээр популяцын тухай дэлгэрэнгүй тодорхой дурдана. Мөн популяц гэж яг

чухам юу юм вэ, түүний бүтэц, зүй тогтол,оршин амьдрах орчин нөхцөл, тоо толгой,

үхэл хорогдол, үржил, газарзүйн байршил, хоорондын харилцан нөлөөллүүд

түүний ач холбогдолын талаар тэр дундаа нэгэн амьтны төрөл зүйл болох хулгар

шар тарваганы талаар дээрх дурдсан зүйлийг энэ бие даалтандаа тусгасан болно.

2

Page 3: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Агуулга

Оршил

Популяцийн тухай онолын ойлголт

Тарвага түүний төрөл, газарзүйн байршил , тархац

Тарваганы

Тарваганы биологийн байдал

Тарвага цөлжилтөнд нөлөөлөх нь

Тарваганы хамгаалагдсан байдал

Тарваганы арьс үнэд орох болов

Тарваган тахал

Тарваганы популяц

Тарваганй өдөр

Дүгнэлт

Ашигласан материал

3

Page 4: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Популяцийн тухай үндсэн ойлголт:

ПОПУЛЯЦИЙН ЭКОЛОГИ

Экологийн асуудлын гол суурь нь

популяци гэдэг ойлголт юм. Ургамал амьтны

зүйл бүхэн ямар нэг ареалыг эзэмшин

амьдардаг. Тухайн амьтны тодорхой эзэмшил

газрыг ареал гэнэ. Байгаль дээр тархаж буй

ургамал амьтан бүгд монголын газар шороонд

тархан амьдардаг эзэмшил нутаг буюу ареалтай

байдаг. Зүйлийн ареалын янз бүрийн хэсгүүдэд орших хэсэг бүлэг биесүүд нь бие

биеэсээ тусгаарлагдан, хоорондоо эвцэлдэхгүй болж ирдэг. Эдгээр хэсэг бүлгийн

тоо нь тухайн зүйлийн тоо толгой, ареалын хэмжээ, бусад шалтгаанаас хамаарна.

Ийм замаар ерөнхий генийн сантай, морфологийн хувьд төстэй, амьдралын

нэгдсэн эргэлттэй хэсэг бүлэг биесүүд нь популяцийг үүсгэдэг. Жишээ нь:

Хар тарвага – Алтайн ууланд амьдардаг байхад шар тарвага нь хээр тал

газар амьдардаг. Энэ 2 зүйл нь үнэндээ 2 төрлийн популяци болно гэсэн үг.

Иймээс популяци гэдэг нь байнгийн хувирч өөрчлөгдөж байгаа нөхцөлд удаан

хугацаагаар өөрийн тоо толгойг хадгалахад зайлшгүй чухал нөхцөлүүд бүхий

тодорхой нэг зүйлийн амьд биесийн бүлэглэлийг хэлнэ. Зүйлийн доторх ийм

бүлэглэл буюу популчци нь зүйлийн генетикийн нэгж болох ба тэдгээрийн хувьсал

нь тухайн зүйлийн эволюцийг бий болгодог.

4

Page 5: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Амьтан судлалын ухаан: Популяци буюу суурьшил гэдэг бол ареалын

ямар нэгэн хэсгийг эзэлж байгаа зүйлийн биесийн нэгдэл мөн.

Экологийн ухаан: Популяци нь өөр хоорондоо холбоотойгоор тухайн

зүйлийн ерөнхий тархац нутгийг хамтдаа эзлэн орших нэг зүйлийн бүлэг

бодгалийг хэлнэ.

Популяци гэдэг бол өөрийгөө нөхөн төлжүүлж, олон үе удмын туршид

үржих чадвараа хадгалах нэг буюу зэргэлдээх биоценозод оршин амьдарч

буй нэг зүйлийн бодгалийн нэгдэл.

Эволюцийн онолд популяци нь тодорхой газар нутаг буюу зүйлийн

дэлхэц нутгийнхаа хувьд тодорхой хэсгийг эзлэн оршдог, уг газар

нутгийнхаа хүрээнд бодгалиуд нь мөн тэр зүйлийн бодгалиудтай илүү ойр

холбоотой оршдог бодгалийн бүлэг юм.

Генетик: Популяци бол хоорондоо удам төрлийн ба үржлийн холбоогоор

холбогдсон бодгалиудын нийлбэр болно.

Популяци гэдэг бол урт удаан хугацааны турш тодорхой орон зайг эзлэн

амьдарч байршсан, бодгалиуд дотор нь панмикс (panmixi- эмх замбараагүй

эвцэлдэлт гэсэн грек үг) явагддаг их бага ямар нэг хэмжээгээр зэргэлдээ

орших, бодгалиудын ийм бүлгээс тусгаарлагдсан, нэг зүйлд хамаарагдах

бодгалиудын нэгдлийг хэлнэ.

Популяцийг дэлхий, тив, орон нутгийн цар

хэмжээгээр авч үзэж болно. Эдгээр цар хэмжээ тус

бүрд янз бүрийн байдлаар тусгаарлагдсан

бодьгалуудын бүлэглэл байдаг. 1ш биеийг бодгаль гэх

5

Page 6: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

ба популяци нь 1 бодгалиас тогтохгүй. Тухайлбал, арал дээрх амьдралд ойн энд

тэнд орших шувууд өөр өөр модон дээрх шавьжууд гэх мэт. Судалж буй объектоос

шалтгаалан бүлэг организмын нийлбэрийг бүхэлд нь арай жижиг популяциудаас

бүрдсэн нэг популяци, эсвэл нэгдмэл популяци гэж авч үзэх хэрэгтэй. Популяцийн

шинжүүдийн нэг бол түүнд оршин амьдрах организмуудын нягmрал юм.

Популяцийг оршин тогтнож буй орон зайн хувьд 3 ангилна.

1. Зүйлийн ареал.

2. Газарзүйн популяци.

3. Экологшйн популяци.

4. Эгэл популяци

- Газар зүйн популяци . Байгалъ цаг уурын нэг бүс нутгийн хүрээнд

хамаарах өөр өөр биогеоценозод оршин амьдарч буй популяцуудийг газар зүйн

популяци гэнэ. Газар зүйн популяци нь бие биеэс харьцангуй бүрэн

тусгаарлагдсан байх ба бодгалиудын хэмжээ, үр төлөрхөг чанар, экологи. зан

төлөв болон бусад олон онцлогоор хоорондоо ялгаатай байна.

- Экологийи популяци. Нэг биогеоценозийн хүрээнд оршин амьдардаг,

фенотипийн хувьд ижил зүйлийн доторх орон зайи хязгаарлагдмал бүлэглэлийг

хэлнэ. Ийм популяциуд нь бие биеэс тусгаарлагдах тал сул учир тэдгээрийн

хооронд генетикийн мэдээллийн солилцоо харьцангуй олон үүсдэг.

- Эгэл популяци . Бага хэмжээтэй, нэг төрлийнорганик амьдрагч бүлэг

бодгалиудыг хэлнэ. Энэ нь популяцийн хамгийн энгийн жижиг хэлбэр.

- Популяцийн үндсэн шинж . Популяци нь макросистемийн үндсэн нэгж,

хэсэг бодгалийн бүлэглэл болохын хувьд тухайн зүйлийн организмуудаас ялгагдах

өвөрмөц онцлогтой.

- Популяцийн тоо толгой . Тухайн газар нутаг эзэлхүүнд оршин амьдрагч

бодгалийн нийт тоог популяцийн тоо толгой гэнэ. Байгалийн популяцийн хувьд энэ

үзүүлэлт хэзээ ч нэгэн хэвийн тогтмол байх боломжгүй бөгөөд үржлийн идэвхи,

үхэл хорогдол болон бусад хүчин зүйлээс хамааран байнга өөрчлөгдөж байдаг.

- Үр төлөрхөг чанар . Нэгж хугацаанд тухайн популяцид шинээр нэмэгдэж буй

бодгалийн тоог уг популяцийн үр төлөрхөг чанар гэнэ. Аливаа организм нөхөн

6

Page 7: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

үржлийн асар өндөр боломжтой. Бактери 20 минут тутамд хуваагддаг. Энэ

хурдаар өсөлт тасралтгүй үргэлжилвэл нэг бактери 36 цагийн дараа өөрийн үр

удмаар манай гаригийг нэлэнхүй бүрхэх бололцоотой юм. Орчны тохиромжтой

нөхцөлд оршин амьдарч буй зүйлүүд үр төлөрхөг чанараар харьцангуй доогуур

буюу цөөн тооны үр удам өгдөг байна.

- Популяцийн бүтэц . нь уг популяцийн тоо толгойн төлөв байдал, орон зайд

организмуудын тархсан онцлог, янз бүрийн нас, хүйсийн бодгалиудын харьцаа

зэргээр тодорхойлогддог. Организмын өсөлт, хөгжилт, үржил, үхэл хорогдол,

хүрээлэн буй орчны нөхцөлийн өөрчлөлт, дайсан, шимэгч организмын тоо толгойн

өсөлт, хорогдол зэрэг олон хүчин зүйлээс хамаарч популяцийн бүтэц байнга

хувьсан өөрчлөгдөж байна, Тэгэхдээ тухайн цаг үед уг популяци ямар бүтэцтэй

байх нь түүний цаашдын өөрчлөлт хувирлын чиг хандлагыг тодорхойлоход чухал

ач холбогдолтой.

- Популяцийн насны бүтэц . Популяци нь янз бүрийн настай бодгалиудаас

тогтоно. Зүйл болон популяцийн хувьд бодгалиуд нь өөрийн насны бүлгийн

харьцаатай байдаг. Энэ харьцаанд амьдралын үргэлжлэх хугацаа, бэлэг бойжих

буюу үржилд орох хугацаа, үржлийн эрчим зэрэг онцлогууд нөлөөлдөг.

Жишээлбэл, үлийн цагаан оготно

Шавьжийн авгалдай ус хөрсөнд байдаг бол түүний нас гүйцсэн биесүүд нь

хуурай газарт амьдардаг. Мөн загасны янз бүрийн насны бүлгүүд тус тусдаа

амьдардаг.

7

Page 8: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

- Популяцийн зан төрхийн бүтэц:

- Сүрэг бүлгээрээ амьдрах зан төрх (зээр)

- Ганц хоёроороо амьдрах зан төрх (мазаалай)

- Зарим нь үржлийн үедээ сүрэглэх (шувуу, чоно)

- Популяцийн нягтшил. Нэгж талбай эсхүл нэгж эзэлхүүнд оршин амьдарч

буй бодгалиудын тоо юмуу биомассын дундаж үзүүлэлтийг хэлдэг. Тухайлбал 1га

талбайд дунджаар 150 ширхэг нарс ургасан байх, 1мЗ усанд 0,5 гр циклон амьдрах

зэрэг нь эдгээр зүйлийн популяцийн нягтшилыг зааж, буй үзүүлэлт болно.

Популяцийн толгой, нягтшил хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд тэжээл

хомсдох, амьдрах орон зай хумигдах. өвчин эмгэгт нэрвэгдэх үйл явц эрс

эрчимжиж популяцийн хэвийн тэнцвэрт байдлыг алдагдуулна.

- Популяцийн үхэл. Тодорхой нэгж хугацаанд нэгэн биеийн хөгжилт зогсон

мөхөж буй тусгаар бодгалуудын тоо хэмжээг популяцийн үхэл гэнэ. Аливаа

популяцийн тоо толгой, нягтшил нь түүний үхэл хорогдлын төлөв байдлаас үлэмж

хамаарна. Энэ нь үр төлөрхөг чанарын адил амьдрах орчны нөхцөл, нас

популяцийн төлөв байдлаас хамаарч ямагт эхний юмуу ихэвчлэн дундаж хэмжээнд

харьцуулан хувиар илэрхийлэгддэг.

Популяцийн тоо=[төрөлт+гаднаас ирсэн]-[үхэл+гадагшаа явсан]

8

Page 9: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Популяцийн тоо толгойн хөдлөлзүй ба

насны харьцаа. Популяцийн тоо толгой ба

насны бүтцийн хооронд тодорхой хамаарал

байдгийг амьдралын муруйн доорх зургаас

харж болно. Амьдралын муруй нь

популяцийн тоо толгойд үнэлгээ өгөхөд чухал

ач холбогдолтой. Амьдралын муруйн нэн

олон хэлбэр байдаг ч биологичид дараахи

үндсэн 3 хэлбэрийг онцгойлон авч үздэг.

Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд тухайн орчинд жигд биш байдлаар суурьших

хэд хэдэн хувилбар байж болох талтай ч ерөнхийд нь хоёр үндсэн хэлбэрт

ангилдаг.

1.Колони маягийн суурьшилт. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд хэсэг

бүлгээрээ нэгдэж колони үүсгэх ба тэдгээр нь бие биеэс эрс зааглагдаж

тусгаарлагдсан байдаг. Цэцэрлэг, ойн төгөлд турлиах колониор үүрлэж суурьшсан

байдаг нь дээрхийн тодорхой жишээ болно.

9

Page 10: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

2. Тохиолдлын буюу диффузи маягийн суурьшилт. Энэ нь популяцийг

бүрдүүлэгч бодгалиуд тухайн орчиндоо тодорхой эрэмбэ, хэлбэр маяг

үүсгэхгүйгээр суурьших хэлбэр юм. Нэг төрлийн амьдрах орчинд бие биеэс үл

хамааран амьдрагч бодгаль бүхий популяцийн хувьд ийм суурьшилт ажиглагдана.

Зарим зүйл цох гурилд, голын нуга, татамд цагаан тэмээ аалз, өдөржингийн шавьж

гол горхины усанд тус тус энэхүү диффузи маягаар суурьшсан байдаг.

Тарвага

Тарвага  (Marmota) нь Хэрэмнийхэн овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд

нийт 14 зүйлийн  Тарвага  багтана. Эдгээрээс манай оронд

Алтайн тарвага (Marmota baibacina), хээрийн Тарвага  (Marmota sibirica) гэсэн хоёр

зүйлийн Тарвага   байдаг. Цаг агаарын хүнд хомс байдлыг ичиж өнгөрөөнө.

Ичээндээ голдуу бүлээрээ байдаг.  Тарвага  нь Монгол орны ойт хээр, уулын хээр,

тал хээрт түгээмэл тархсан, мах, арьсны үнэт үслэг ан юм. Алтайн тарвага биеэр

арай том, тархац нь Монгол орны баруун хэсэг Ховд аймагт голчлон байдаг.

10

Page 11: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Биологийн байдал:

Биеийн урт нь 37-63см. Биеийн ерөнхий зүс нь элсэн шаргалаас хар халтар,

толгойн дээд хэсэгт хар,сүүлний төгсгөлийн дээд тал хар хүрэн өнгөтөй.

Амьдралын ихэнх хугацааг нүхэнд

өнгөрөөдөг. . Хулгар шарын нүх ичээ,

зусаал, дайснаас түр нуугдах муу нүх гэж

ангилагдана. Ичээ нүх нь амрах, ичих,

тэр бүү хэл бие засах тусгай өрөөнүүдтэй

байна. Тарвагны нүхийг тогтмол түр

зуурын гэж 2 ангилна. Тарвага

бүлээрээ амьдардаг нүхийг тогтмол нүх

буюу ичээ гэнэ. Хооллож биеэ хамгаалахад зориулсан нүхийг түр зуурын зуслан

гэнэ. Тарвагыг нас насаар нь нэрлэдэг. Хөхүүл төлийг мөндөл, нүхнээсээ гарч

нарлах, өвс амтлах гэнгүүт нь эргүү цагаан, нэг удаа ичих буюу өвөлжсөнийг хотил,

хоёр өвөлжвөл шар хацар, гурав өвөлжсөнийг бие гүйцсэн хэмээн үзэж эрийг бурхи

эмийг тарч, тухайн жил төллөсөн эмийг нагай, зарим нутагт хөхүүл, төллөөгүйг

сувай тарч гэнэ.

Тарвага бүл үүсгэн амьдарах агаад өөр бүлээс янз бүрийн нас хүйсийн

тарвага тухайн бүлд нийлж цус ойртохоос сэргийлнэ. Тарвага идэшлэх, тоглох,

нарлах, нутгийнхаа хил хязгаарыг тэмдэглэх, ичээ ноохойгоо засах зэрэг бүх

амьдралынхаа 87.5 хувийг нүхэнд өнгөрүүлнэ. Цаг агаар тааламжгүй, хүйтний

улирлын 6 сар орчим хугацааг ичиж өнгөрүүлнэ. Ичсэн тарваганы зүрхний цохилт

удааширч биеийн дулаан нь целсийн 4.6-7 градус хүртэл буурдаг атал үхдэггүй,

ерөөс яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Тарвага нь 10-р сарын

сүүл үеэс дараа оны 3 сар хүртэл ичнэ. Хавар ичээнээс гармагц ороо хөөцөлдөө нь

эхэлж сар үргэлжилнэ. Эмэгчин тарвага 5-6 сарын үед 3-6 мөндөл гаргана.

Гуужилт III—VI сард эхэлж, VIII—XI сард үс хөрс бүрэн гүйцдэг. Ороо хөөцөө

ичээнээс гарсны дараа III—IV сард болж 35 хоногийн дараа 3—8, заримдаа 12

мөндөл гаргана. Нагай хээлээ 30-35 хоног тээх ба дунджаар 5-7 зарим үед 10-13

мөндөл гаргадаг байна. Мөндөл 30-40 грамм жинтэй төрөөд, эхийгээ сар шахам

11

Page 12: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

хөхөж байгаад өвсөн хоолонд орно Тарвага 10 нас хүртлээ үржих чадвартай.

Тарвага өдрийн идэвхтэй амьтан. Хавар өглөөнөөс орой болтол өдөржин идэшлэх

ба зуны дунд сар буюу тарга тэвээрэг авсан үедээ нарнаар гарч sидэшлээд үдэд

нүхэндээ орж нар баруунаа хэлбийхээс нар жаргатал идэвхтэй идэшлэдэг.

Цөлжилтөд тарваганы нөлөөлөл:

Тарвага цөөрснийг эрдэмтэд цөлжилттэй холбон тайлбарлаж байна. Учир нь

тарвага газрын хөрсийг суллаж, сийрэгжүүлэн амьдардаг аж. Тарвага, оготно,

зурам зэрэг мэрэгч амьтад ховордсоноос цөлжилт хурдасдаг байна. 

Мэрэгч амьтдын ялгадас газрын хөрсөнд шим тэжээл өгдөг чухал бордоо байдаг.

Тиймдээ ч бордооны ачаар төрөл бүрийн ургамал ногоо сайн ургадаг аж.

Харин тарвага ховордсоноос газрын үржил шим муудаж хөрс нь тагтаршин

ургамал ургахаа больж цөлжилт үүсээд байгаа юм. Тарвага гэх сонирхолтой, нөгөө

талаас хөөрхийлөлтэй энэ амьтанг хайрлан хамгаалахгүй бол удахгүй нэрийг ч

мартаж мэдэх нь байна. 

Манай оронд 1980-аад оны сүүлчээр 10-13 сая тарвага байна гэсэн судалгаа

гарч байжээ. Тухайн үед 2-3 сая тарвага агнаж ангийн бэлтгэлд нийлүүлдэг байж.

Харин 1990 оноос хойш тарваганы тоо толгой эрс багассан гэдэг. Тарвага агнахыг

2004 оноос хоёр жилийн хугацаатай хуулиар хориглосон. 2007 онд хориог сунгасан

боловч өнөө хүртэл мэдэгдэхүйцээр өсөж үржээгүй байна. Тарвага 1862 онд

дэлхийд анх удаа шинжлэх ухааны нэрээр бүртгэгджээ

Хамгаалагдсан байдал:

Байгал орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар 2005-2011 онуудад Монгол

орон даяар тарвагны агнуурыг хориглосон. Тарвагны тархац нутгийн 16 орчим

хувийг улсын тусгай хамгаалалтанд авсан.Мөн Монгол орны үлаан дансанд

бүртгэгдсэн. Ан агнуурын тухай хуулиар жил бүрийн 10 сарын 16 ны өдрөөс 8

сарын 20 хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах барихыг хориглосон

байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-06 тоот тушаалаар

үнэг, чоно, хярс, тарвага зэрэг амьтныг 2012, 2013 онуудад агнахыг хориглосон.

12

Page 13: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Тарваганы арьс үнэд орох болов:

Ийм олон тарваганы нүхтэй газар хошгирох дуу нь дуулдахгүй бол яг л

сөнөсөн ертөнц шиг болчихдог аж. Хоолой бачуураад, нулимс гарах гээд болдоггүй

юм билээ.  Хэнтий аймгийн Их аврагын суманд дөрвөн жилийн өмнө мөн яг л ийм

байсан. Бас л их тарвагатай байсан нутаг. Харин одоо тарвага агнахыг түр

хориглосны дүнд ямар ч байсан хошгирох дуу нь дуулдах болж.

1860-аад он хүртэл тарвага олноор нь агнаж арьсыг нь худалддаг байсан

баримт байдаггүй. Харин дэлхийн ангийн үсний зах зээлд онцгой нөлөөтэй байсан

Германы Лейгщег хотод мэргэжилтнүүд 1880-аад оны эхэн үеэс тарваганы арьсыг

усны булга, халиу мэтийн үсийг дуурайлган будаж зах зээлд хямд үнэтэй байсан

тарваганы арьсны үс эрс өсчээ.

Монголоос Өргөө, Хиагт, Ховдын хязгаараар гаран урд, хойд хөршид

худалдаалсан арьсны мэдээ баримтыг түүвэрлэн үзэхэд, 1865 онд баруун

Монголоос 30 мянган арьс, 1922-1931 онд 16 сая орчим арьсыг хил нэвтрүүлсэн

тухай дурдсан нь мэдээж бүрэн бус мэдээ билээ. Харин 1930-аад оноос тарваганы

арьсыг улсаас төлөвлөн бэлтгэж

борлуулах болсон нь тоо хэмжээг нэлээд

бодитой гаргах боломж олгосон байна.

Сонирхуулахад манай улс тарвага агнуурын

түүхэндээ хамгийн их дөрвөн сая шахам

арьсыг 1910 онд, мөн дэлхийн II дайны

дараа буюу 1946-1955 онд жилд дунджаар

2,3 сая тарваганы арьс бэлтгэж байсан мэдээ

бий. Тарвага агнуур эрчимжсэн сүүлийн 100 гаруй жилд 150 сая орчим тарваганы

арьс улсад бэлтгэсэн тоо бий. Ингэж бэлтгэж байсан үед буюу 1990 оноос өмнө

энд тарвага “шороо” шиг олон байсан

билээ.

Үнэ ханшны хувьд 1880 оны үед 3-5

мөнгө, 1927 онд 3 руб. 40 коп. байв.

Тухайлбал 1926 онд 1,7 сая тарвага агнаж

13

Page 14: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

арьсыг нь гадаадад худалдсаны нэг сая орчмыг Хятадын худалдаачид бараагаар

солих, эртнээс үнэ тогтоох хуучин аргаа хэрэглэн нэг доллар 20 центээр худалдан

авч цааш гол хэрэглэгч нартаа гурван доллар 25 центээр зарж байсан байх юм.

Харин ОХУ-д 1980-д онд хар захын үнэ 3-5 доллар орчим харин 1980-аад оны

сүүлчээс 1998 онд хүртэл ойролцоогоор 10 орчим долларын ханштай байсан байх

юм.

Төв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол улсын хил нэвтэрч Байгалийн зүүн

өмнөд хэсэг, Буриад, Тува улсын хил залгаа нутаг, Манжуурт бас тархсан байдаг.

Ази тивд ойролцоогоор 25 сая жилийн өмнө өнөөгийн тарваганы өвөг удам

амьдарч байсныг гэрчлэх палентологийн олдворууд бий. Харин Улз голын баруун

эрэгт 5-6 мянга, Дундад халхын өндөрлөг, Дарьганга орчимд 7-8 мянган жилийн

өмнө тарвагатай байсныг тогтоожээ.

Тарвага бидэн шиг ганц эсвэл арабууд шиг олон эхнэртэй сонин амьтан.

Ичээнээс гарахдаа биеийн жингийнхээ 30 орчим хувийг алдсан байдаг ч шууд ороо

хөөцөөнд орно.

Тарвага 80 орчим зүйл ургамлын боловсорч гүйцээгүй үр, шинэхэн навч, нахиа,

цэцэг зэрэг түртэн боловсордог шингэц сайтай хэсгийг сорчлон иддэг. Хулгар шар

мөн үхсэн мал амьтны сэг, яс мэрнэ. Усныхаа хэрэгцээг өглөөний шүүдэр,

ургамалд хадгалагдах усаар нөхнө. Харин ургамал хатаж гандсан үед цас идэх,

горхины ус ууна.

Тарваганы тахал:

Тарваганд ганц муу юм бий. Энэ нь тахал. Энэ өвчнөөс болж Европын хүн

амын гурван хүний нэг нь үхэж байсан хоёр ч тохиолдол хүн төрөлхтний түүхэнд

тэмдэглэгдсэн байдаг. Энд анхааруулахад тарваганы түүхий мах идэх, хуруугаа

зүссэн, шархтай үед тахалтай тарвага өвчихөд тахал тусдаг гэсэн ерөнхий ойлголт

монголчуудад бий. Бас нэг аюул нь тарваганы бөөс буюу бүүрэгт хазуулахад тахал

тусдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Тахлаас сэргийлэх бас нэг арга нь нохой

барьсан тарвагыг идэхгүй байх мөн хошгирохгүй байгаа тарвагыг агнахгүй байх

явдал гэнэ.

14

Page 15: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Тарваганы популяц:

Тарваганы популяцийг дотор нь түүний бүтэц зохион байгуулалтын доод

түвшин болох колони парацелл, эгэл популяци, бүл гэж шатлан хуваана. Энэ

бүлээ тогтвортой ,тогтворгүй гэж хуваах

бөгөөд эдгээрийн хөдөлгөөнт нэгдэл нь

колонийг үүсгэдэг. Энэ колони тус бүр

өөрийн тодорхой эзэмшил нутагтай байх

боловч тухайн хэсэг бүл нь зан төрх ялангуяа

дуу харааны ерөнхий дохионы

системтэй.Тарвагны колонын хооронд

байнга тэнэгч тарвага хавар, намар зуны

улиралд 1-2 |өдөр болгон| үзэгдэж байгаа нь генийн солилцоог явуулах нэг хэлбэр

юм.

Тарваганы өдөр:

15

Page 16: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

АНУ болон Канадад жил бүрийн хоёрдугаар

сарын 2-нд тарваганы өдрийг тэмдэглэдэг

уламжлалтай. Өвлийн ичээнээсээ энэ өдөр гарч ирэх

тарваганы байдлыг шинжих замаар ирж буй хаврын

цаг агаарын байдлыг шинждэг. Хэрвээ сүүдрээ

харсан тарвага эргэн нүхэндээ гүйн орвол тэр өвөл

ахин зургаан долоо хоногоор үргэлжилж урт өвөл болно гэж үздэг байна. Харин

тарвага юу ч үл тоон тайван гарч ирэн идээшилбэл хавар эрт болдог гэж үздэг гэнэ.

Ичээндээ унтаж буй амьтныг сэрээх нь бие организмд нь муу нөлөөтэй тэгээд ч

өчнөөн олон аппарат хэрэгсэл барьсан хүмүүс тарвагыг цочролд оруулдаг гэж

амьтан хамгаалагч байгууллагууд шүүмжлэх болсноос энэ баярыг хорихоор болж

буй бололтой. Олон нийтээрээ баярлаад хэвшчихсэн учраас цугласан олон

тарваганы  чихмэлээр баярлаж болох юм гэсэн саналыг ч эдгээр байгууллагууд

гаргажээ. Алдартай цаг агаарын төлөгч тарваганууд арваас илүү жил наслахгүй

байгаа нь эрх чөлөөтэй бусад тарвагануудаас бага насалж байна гэж хоригийг

дэмжигчид нотолдог ажээ. Энэ баярт оролцохгүй гэдгээ тарвагатай зоо паркууд

мэдэгдэж эхэлсэн байна. Одоогоор хамгийн алдартай төлөгч тарвага Фил нэртэй

ба АНУ-ын Пенсильвани муж улсын Панкссутони хотод байдаг ажээ. Зургаан

мянган оршин суугчтай эл хотод алдарт тарваганы  ачаар дөчин мянган хэрэгт

дуртан “дэлхийн цаг агаарын төв”-ийн мэдээг үзэхээр багт наадамд цугладаг

байна. Энд Филийн нөхдийн клуб гэж байдаг ба клубын ерөнхийлөгчийн чихэнд

өнөөх тарвага чинь тусгайлсан цаг агаарын мэдээг шивгэнэдэг гэнэ шүү.

Панкссутони хотод сүүлийн хоёр жил “Филтэй өглөөний зоог барих” арга хэмжээг

зохион байгуулж, ичээнээсээ гарч ирсэн Филтэй зургаа авахуулаад зогсохгүй самар

өгч хооллож болдог байна.

  Шоколадан Фил гэх мэтийн сувенирууд ч зарагддаг. Филийн мэдээг смс-ээр гар

утсандаа авч болдог. Тарвагануудын хаврын урьдчилсан мэдээний талаар янз

бүрийн ардын яриа хөөрөөнөөс гадна орчин үед комикс, хүүхэлдэйн кино бүр

“Тарваганы өдөр” инээдмийн кино ч гараад амжсан байна.

 Тарваганы өдөр нь цаг агаарын урьдчилсан мэдээ гэхээсээ илүүтэй ардын

зугаалга наадам болон хөгжсөн үнэндээ хавар эрт ирсэн эсвэл тарвага буруу

16

Page 17: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

таасан аль нь болохыг хожмоо хүмүүс ер тоодоггүй ажээ.

 Цаг агаарыг амьтдын байдал төлөвөөр шинжих ёс бүр эртнээс улбаатай байдаг

ажээ. Тухайлбал эртний Ромд хоёрдугаар сарын 2-ныг зарааны өдөр хэмээн

тэмдэглэдэг байжээ. Энэ өдөр сэрээсэн зараа сүүдрээ олж харах эсэхээс цаг

агаарын байдал хамаарна гэж үздэг байж л дээ. Энэхүү уламжлал явсаар зараагүй

газар очсон америкчууд тарвагаар хаврын цаг агаарын байдлыг шинжих болсон

байна.

 Монголчууд ч амьтдын байдлаар цаг агаар шинждэг уламжлалтай. Хэрэм үүрээ

нам газар зассан ажиглагдвал хүйтэн өвөл болох, өндөрт зассан байвал өнтэй

өвөл болох, тарвага, зурам, үхэр огодой, ам цагаан хулгана зэрэг амьтад эрт ичих,

хөеөгөө их цуглуулах нь өвөл

хүйтэн, цаг нэлээн зутруу болохын шинж.

Өвлийн эхэн сард хонь ямаа хот,

хэвтрээсээ гарч хэвтээд байвал тэр

өвөл нь өнтэй дулаан болох. Намар

нядалсан хонины гүзээний үс нь их

байвал өвөлдөө их цас орох, хүйтрэх,

цаг зутруу болдог гэх мэтээр. Тухайн өдрийг бол бүр ч олон янзаар шинжинэ дээ. 

Дүгнэлт

17

Page 18: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Энэ бүхнээс үзэхэд экологийн шинжлэх ухаан , системүүд түүний

бүтцийн талаар тодорхой хэмжээний мэдлэг олж ойлгон , мэдэж авсан байх гэдэгт

итгэж байна. Энэ нь юуг хэлээд байна мэ гэхлээр энэ амьдарч аж төрж , оршин

тогтнож байгаа эх дэлхий байгаль орчин нөхцөл маань өөрөө хүн төрөлхтөнтэй

салшгүй холбоотой бөгөөд хүмүүс амьд организм бодгаль, ан амьтад , өвс

ургамалаа хайрлан хамгаалж хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий байдаг.

Мөн экосистемийн нэг хэсэг болох популяц нь тодорхой гол байр суурь эзлэж

байна.Тэгээд тарвага нь экологийн хувьд байгаль орчин нөхцөлдөө дасан зохицох

чадвартай амьтан бөгөөд тарвага нь маш их үр ашигтай байгальд нөлөөлөл ихтэй ,

газарзүйн хувьд тархацтай байна. Өнөө үед хүүхэд залуус бид нар байгаль орчин

гадаад орчинтойгоо зөв зохистой харьцах ухамсар их бий болоод байгаа билээ.

18

Page 19: Реферат экологи

С.Шийрэвнямба A.SC10D005 “ Тарваганы популяцийн тухай “

Ашигласан материал

www.google.com

www.Mongol -999. com

Я.Адьяа “ Монгол тарвага”

www.slideshare.com

19