263
1 Цаг төрийн vймээн Нэгдүгээр бүлэг 1. АМЬДРАЛЫН ЗАМД АНХНЫ ӨДӨР 2. БОГДЫН ХYРЭЭ 3. ӨНӨӨХ ЭР АМЬД 4. САНААГYЙ ЮМАА САНАВ 5. НАЙР ЦЭНГЭЛ 6. БАГШИЙН АЙЛТГАВАР 7. ЗYРХНИЙ ЦОХИЛТ ӨӨРЧЛӨГДӨВ 8. АЯНЫ ИХ ЗАМД 9. ЖАНЧХYY ХОТ 10. ИХ ДАНЖААД 11. ХАЛГААТ ХАНЬ 12. АЙМШИГ 13. НУУЦ ЯВУУЛЛАГА 14. УРЬД ӨМНӨ YЗЭГДЭЭГYЙ ЮМ 15. ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН НЬ 16. АЙМШИГТ ДАЙН 17. БОДУУШТАЙ ХЭРЭГ 18. АЙЛ ГЭР БОЛОХ ЭРМЭЛЗЭЛ 19. ГУРАВДАХЬ УУЛЗАЛТ 20. МӨНГӨНИЙ АСУУДАЛ 21. МӨНГӨНИЙ ЭРЭЛ 22. ХYНДЭТ ЭМГЭН 23. УТАС ХАТГАЛТ 24. ТЭР ӨДРИЙН БАЯР 25. БYТЭХ ЭСЭХИЙН ШИНЖ ТЭМДЭГ 26. ОЛЗОТ ӨДРYYД 27. ШИНИЙН ГУРВАН ӨЛЗИЙ МУУТАЙ ӨДӨР 28. ЗОРИГ БАДРАЛТ 29. ШИНИЙН ДӨРВӨН, ХАР ӨДӨР 30. ТЭР ШӨНИЙН ХАРАНХУЙД 31. ШИНИЙН ЗУРГААН, НАСАНД ӨЛЗИЙ ӨДӨР Хоёрдугаар бvлэг ЦАГ ТӨРИЙН YЙМЭЭН 32. ЕР БУСЫН ӨДӨР ГАМИНГИЙН 33. ДОГШИРСОН НЬ 34. ГАМИНГИЙН ШОРОН 35. АШГYЙ НЭГ ЗАВШААН 36. ЭЦСИЙН ЗОРИГЛОЛ

Цаг төрийн үймээн

  • Upload
    climax

  • View
    153

  • Download
    39

Embed Size (px)

Citation preview

Page 1: Цаг төрийн үймээн

 

Цаг төрийн vймээн Нэгдүгээр бүлэг

1. АМЬДРАЛЫН ЗАМД АНХНЫ ӨДӨР 2. БОГДЫН ХYРЭЭ 3. ӨНӨӨХ ЭР АМЬД 4. САНААГYЙ ЮМАА САНАВ 5. НАЙР ЦЭНГЭЛ 6. БАГШИЙН АЙЛТГАВАР 7. ЗYРХНИЙ ЦОХИЛТ ӨӨРЧЛӨГДӨВ 8. АЯНЫ ИХ ЗАМД 9. ЖАНЧХYY ХОТ 10. ИХ ДАНЖААД 11. ХАЛГААТ ХАНЬ 12. АЙМШИГ 13. НУУЦ ЯВУУЛЛАГА 14. УРЬД ӨМНӨ YЗЭГДЭЭГYЙ ЮМ 15. ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН НЬ 16. АЙМШИГТ ДАЙН 17. БОДУУШТАЙ ХЭРЭГ 18. АЙЛ ГЭР БОЛОХ ЭРМЭЛЗЭЛ 19. ГУРАВДАХЬ УУЛЗАЛТ 20. МӨНГӨНИЙ АСУУДАЛ 21. МӨНГӨНИЙ ЭРЭЛ 22. ХYНДЭТ ЭМГЭН 23. УТАС ХАТГАЛТ 24. ТЭР ӨДРИЙН БАЯР 25. БYТЭХ ЭСЭХИЙН ШИНЖ ТЭМДЭГ 26. ОЛЗОТ ӨДРYYД 27. ШИНИЙН ГУРВАН ӨЛЗИЙ МУУТАЙ ӨДӨР 28. ЗОРИГ БАДРАЛТ 29. ШИНИЙН ДӨРВӨН, ХАР ӨДӨР 30. ТЭР ШӨНИЙН ХАРАНХУЙД 31. ШИНИЙН ЗУРГААН, НАСАНД ӨЛЗИЙ ӨДӨР

Хоёрдугаар бvлэг ЦАГ ТӨРИЙН YЙМЭЭН

32. ЕР БУСЫН ӨДӨР ГАМИНГИЙН 33. ДОГШИРСОН НЬ 34. ГАМИНГИЙН ШОРОН 35. АШГYЙ НЭГ ЗАВШААН 36. ЭЦСИЙН ЗОРИГЛОЛ

Page 2: Цаг төрийн үймээн

 

37. ШИНЭ НАЙЗ 38. ЖАНЧХYY ДЭЭР 39. ЧӨТГӨР ШУЛАМС ХОЁР 40. ӨШӨӨ ХОРСЛЫН YРГЭЛЖЛЭЛ 41. YНЭНЧ НАЙЗ 42. ЯДУУС ЯДУУДАА 43. БУУРЫГ АВЧРАХ ЗАМДАА 44. ГЭРИЙН ЭЗЭН 45. АМЬД ЯВАХ ХУВЬ ЗАЯАТАН 46. ГАМИНГИЙН БАЙЦААЛТ 47. ХYНД ЭРYY ШYYЛТ 48. ӨНГӨРСӨН БААТРЫН АРД YЛДЭГСЭД 49. ХӨЛ YЙМЭЭНИЙ ЦУУРИА

Гуравдугаар бvлэг ХYН ХYНИЙ ХУВЬ ТАВИЛАН

50. ХӨДӨЛМӨР/Данзангийн явдал/ 51. АЖЛЫН ХӨЛС 52. ЭХ ОРНЫ ДУУДЛАГА 53. ХYРЭЭ 54. УУЛ НУТАГТАА ИРСЭН ХYН 55. ХӨӨРХИЙДСӨН ХYМYYС 56. ДАЛД ШУУРГА 57. YЛ УНТРАХ YЗЭЛ САНАА 58. ДАЙСНЫ ХӨЛ 59. УУЛЫН НӨМӨР 60. ХИЛИЙН ЦААНА 61. АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГТ ЭЛСЭГСЭД 62. ӨВГӨН ДАРХНЫ ХУУЧ 63. АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ АЛТАНД 64. “ХА ХА” ДАМПИЛ 65. ЭД ЮУГААР ГЯЛАЙВ 66. ХУВИЙН ЗАМ 67. АНХНЫ ТУЛАЛДААН 68. ШИЙТГЭЛ 69. ХУВЬ ЗАЯАНЫ ЗАМ 70. ДАЙЧИН ЭРСИЙН ДАВХИАН 71. ЭНЭ ЗУУР ЮУ БОЛОВ 72. ДАЙСНЫ ШУВТАРГА 73. ЭЦСИЙН ХYН

Page 3: Цаг төрийн үймээн

 

АМЬДРАЛЫН ЗАМД АНХНЫ ӨДӨР

Огторгуйн гvн дэх од мичид зvvнээсээ өнгө бууран шингэрч эхлэв. Энэ бол удахгvй vvр цайхын тэмдэг билээ. Тvvний доорх бvдэг бадгийн дунд халхын гурван жинжин “Зvvн-хараа” хэмээх хөдөө нутгийн нэгэн баян пvvсийн зузаан шавар ханатай байшингаас том том баглаануудыг өнхрvvлэн гаргаж атар тарган тэмээнvvдэд хvч дайчлан тэгнэнэ. Өвлийн эхэн сарын vvр шөнө, жавар яггvй жиндvv байвч төрөлхийн чийрэг болоод даарах, халууцах хоёрыг даан их юманд боддоггvй тэр жингийн хvмvvс дан цамцаар буюу бошинз төдийхнийг өмссөн ажээ. Тэдний нэг нь бvр нvцгэн цээжээ гялалзуулах атал нөгөө хоёроосоо илvvтэй халууцах учир хөлөрсөн биенээс нь уур савсах бөгөөд хvн хvнээс гажууд юм шиг vзэгдэнэ. Энэ эр бол нөгөө хоёр эрийн дундын зарц, хөтөл Данзан гэгч байлаа. Атар тарган тэмээнvvд анир чимээгvйн дунд хамар шуухитнуулан хааяа нэг нь татлага чангалахад ярдаглан “гав гув” дуугаран, амнаасаа хивдэс гарган хаяна. Бvх тэмээ тавь гаруй боловч гурван жинчийн ажил агшин зуурын дотор дуусаж тvрvvчийн тэмээ яг vvрийн шар гэгээг угтан гарав. Ахмад хvн Хvрэл гэгч өндөр туранхай биетэй, ширvvн хууз сахалтай, дэрвэгэр ногоон нvдтэй, дөчин тав зургаа орчим насны эр жингийн тvрvvг барин явав. Тvvний дараа Дорж, царайны нь өнгө хvрэн бор, шанааны яс өргөн, нvд томтой, шvд нь адууных шиг тэлгэр бөгөөд бие тагдгар ийм эр жингийн цувааны дундыг барин хөдөлжээ. Хамгийн эцэст өнөөх хэн бvхний илvvтэй халууцах хөтөч явна. Ажил хэргээ тэд цэгцэлж аваад алсын замд гарч байгаа тул аль болохоор шулуун шуурхай явахыг хvсэх билээ. Аян жин олонтаа яван, тvvндээ ижил дасал болсон тэмээнvvд нь санаа сэтгэл шуударсан мэт хvнд ачаагаа дэнхэлзvvлэн алхалж, өвсөн толгойг бvрхсэн цагаан хярууг унагаж өргөн шаргал замыг хойноо хаян жирийлгэнэ. Хөтөч Данзан, ачаагаа ачиж дууссаны дараа бие жихvvрхэж даарах маягтай болсон учир цагаан нэхий vзvvрсэг дээл өмсжээ. Энэ дээл бол жирийн нэг дээл биш нэхийг өөрийн гараар ёстой нохой дааж урамгvй болтол элдсэнийг хэлэх vv, оёдлы нь бас орчин тойрондоо vртсэнд сvрхий гэгдсэн эх нь vхрийн нарийн шөрмөсөөр давхар хvвэрдэн оёжээ. Энэ дээлийг Данзан гэрээс анх гарахдаа өмссөн бөгөөд эдvгээ халуун нь тал талаас төөнөн, зөөлөн элдvvр нь нойтон юм уу намалзаад, хvн төрөлхтний алтан хэлхээ болсон хvvхэд гэгч л ёстой эхийнхээ ариун хэвлийд л ийм байдаг болов уу гэмээр бодогдоно. Толгой дээр тавьсан улаан vнэгэн лоовууз бас шинэ учир хvрсэн газар бvхнээ хөлөргөх тул ягаан торгон бvчний нь vзvvр гогцооруулан зангидаад, уг лоовуузыг ар шил рvv хаялаа. Гэтэл бас баруун ташаанд нь цалин цагаан мөнгөн тоногтой vйсэн бариулт хутга, хар сайран бvрээст хуйдаа дvрээстэй, доош унжганан явааг яана. Тээглvvр нь долоон цэнгийн юань ши хай толгойтой янчаан, уг хутгыг эцэг нь Данзанг дөнгөж мэдээ орж байхад хаа нэгтээгээс орос сэлмийн хугархай олж хараад алх дөш хоёроо олон хоногийн турш хангинуулан байж vйлдсэн байв. “Yгvй ер төмөр нь бас гайхал яа! Ёстой гvйцэд хатаагдсан нь байна шvv” гэж эд яс чанарыг мэддэг бvхэн шагшин хэлэлцдэг байв. Эцгийн нас барсны дараа Данзангийн эх энэ хутгыг далдын далд хийн хадгалаад дөнгөж өчигдөр орой гаргаж хvvдээ зvvлгэсэн юмсанжээ. Энэчлэн хөлд өмссөн оймс, гутал, гарт барьсан ташуур цөм шинэ, бэх бат, өөрөөр хэлэхэд эдvгээ Данзан ёстой сайн эрийн хэрэглэдэг бvхнийг хэрэглэсэн бөгөөд vvнээ санахад өөрт нь нэг их өндөр юман дээр гарсан юм шиг санагдана. Зорьсон газрын зvгээс алтан шаргал нар мэлтэлзэн гарч хол

Page 4: Цаг төрийн үймээн

 

ойрхын бараа тодроход Данзангийн санаа сэтгэл өөрчлөгдөнө. “Тэртээ тэр тэнгэрийн хаяа, нарны наахантай болов уу, Жанчхvv хот бий. Тэр хот надад олзны ихийг олгон жавхлант аялгуугаар сонсдох Данзан хэмээх нэрнээ оршил болон хадагдсан зарц гэдэг гутамшигт vгийг хална даа” гэж бодохоос сэтгэл хөөрөн яарсан бөгөөд унаа тэмээ тайлгаа “чөх” гэж давирсан ажээ. Дуулгаварт тэр тайлагинь урагш гvйн жингийн дундтай яваа Доржийн дэргэд ирэхэд Данзан бурантгийг хойш татан зогсоож зохих байрандаа оров. Нэг мэдэхэд Богдын хvрээ ордог өргөн их замд орсон байлаа. Жилийн жилд алс холын аянд яв явсаар барагтай болхи эрээс илvv аяншиж дассан тэмээ урам зориг орох мэт тавхайгаа гялалзуулан алхална. Санамсаргvй эргэн харахад саяхан орхисон хятад пvvсний орон байшин хэд хэдэн уулын цаадтай хоцорсон байв. Урд зvгийг онилон ажихад алсын уулс цэнхэр униарт нөмрөгдөн сvvмэлзэж, ойр орчмын тал хөндийнvvд цагаан шаргал өнгөөр жирвэгнэнэ. Нэг мэдэхэд бөөн сvvлт улаан халтар нохой хөлийн ул дороос гэнэт гарч ирэн хvзvvн дэх олон том гуулин хонхуудаа хангиунуулан, ухаан жолоогvй боргоов. Мань жинчид ийнхvv дөрвөн гэр нэг хот айлын гадуур гарч яваа ажээ. Тэр айлын хонь нь хотондоо, vхэр нь зэлэн дээрээ, тооно бvрээс уур утаа савсана. Yvнийг хойноо орхин өнгөрөөхөд тэртээ нэгэн гvвээгээр хэсэг адуу хуйлран гарч ирлээ. Хөөж яваа эзэн нь бараагvй боловч “хаая хvvе” хашгирах дуу нь эргэн тойрны хөндийг туулан алсын уулсын оройг хvрээд эргэн цууриатна. Эл бvх байдал Данзангийн сэтгэлийг улмаар тэнийлгэн баясгана. “Эр хvний жаргал эзгvй хээр гэдэг юутай vнэн бэ?” гэж бодож явснаа олох олз омгийнхоо тухайд шилжин оров. Энэ бол vнэндээ ч Данзанд ийнхvv зуун уул, мянган замыг алслан зорьж яваа хэргийнх нь хамгийн чухал нь бишээ. Ганцхvv харамсалтай нь хэчнээн дахин бодовч орлого зарлагын тооцоо элдэв янзаар будлихаас биш vнэн зөвөөр гарч байсан удаагvй бөгөөд энэ нь тэр бvрийг бvртгэн тэмдэглэх ном эрдэмгvйгээс гадна сампин гэгчийг цохих байтугай гартаа ч барьж vзээгvйтэй холбоотой байлаа. Тэгээд одоо Данзан энэ уудам тэнэгэр нам гvмийн дотор бодвоос лав учир олдоно гэж бодохоос гадна тvvнээ бодохгvй явж чадахгvй байв. Ингээд юм бvхнээ хуруу даран бодоход чухам юу нь мартагдан ямар юмаа хэлэн давхар нэмсэнийг хэн мэдлээ. Олз олох байтгуай өр ширэнд унах маш муухай тооцоо гарсанд гол нь харлан царай нь шарангуйлав. Дэмий гайхахдаа Данзан өөр нэгэн арга гарган дахин бодов. Энэ нь юуны урьд бусдаас гурван сайхан ат хөлсөлснийхөө хөлсийг өгч чадах эсэхээ бодсон хэрэг бөгөөд ингэхэд уг хөлсийг өгч чадахаар vл барам тэмээ бvрээс гурав гурван янжаан олохыг жингийн даамал Хvрэл батлан хэлсэн байв. Хоёрт нь өөрийн бие Хvрэл, Дорж хоёрын дунд арван таван янчааны хөлс хэлэлцэн зvтгэж яваа билээ. Гуравт нь амин хувийн таван нэхий, нэг шуудай мөөг, долоон хурганы арьс, бас бус аар саар зvйлс бий. Жанчхvv оруулан зарахад багагvй vнэ хvрэх ёстой байлаа. Иймд Данзан нvд сэргэн баярлаж чухам юу юу авахаа бодов. Тэгэхэд, юуны урьд ах, эгч хоёртоо нэг нэг гутал, дээлийн өнгө, өөртөө гэвэл мөн л гутал яагаад заавал гутал хэрэгтэй вэ гэвэл, эр хvн гутал муутай явах шиг адаг юм юу байх билээ гэж бодогдохын зэрэгцээгээр хэрэв олон угалзтай бол хэврэг байдаг гэж хvн амьтны хэлдэг санаанд орно. Yvнээс цааш нэг гайгvй сайн морьтой болохыг бодно. Саалийн хоёр vнээ ч хэрэгтэй болов. Бас одоо байгаа тавиад хонин дээрээ нэмvvштэй болно. Гэтэл ямаа хэдийгээр муу нэртэй хажуу хавирганы айлуудын гэр бараа өөд авирах, хонь дагуулан гvйх, энэ тэрээр vнэ хvндгvй амьтан боловч vржих нь хурдан, сааль сvv ихтэй мөн сайхан мал шvv дээ гэж бодогдоно.

Page 5: Цаг төрийн үймээн

 

Урьд өмнө Данзан ийм сайн юмыг ер бодож байсангvй. Зөвхөн одоо л аян замд гарсан хойноо л бодоод ирэхэд vнэхээр сэтгэл хөдлөн ташаа тулж, хэзээ ямагт гиншин явдаг “Алиахан саарал” гэдэг уртын дуугаа өөрийн эрхгvй аялан эхлэв. Хvний хvvгийн бодол хувь хувьдаа, хөрөнгө чинээнийхээ хэр хэмжээ өсөн бойжсон нь ямар болохынхоо хэрээр тэс ондоо ч байж болох хэрэг. Энэ ёсоор өгvvлэхэд жингийн дундтай яваа Доржид Данзангийн санаж бодож яваатай төсөөтэй юм огт vгvй. Уг нь энэ эр Жанчхvv хотыг vзэх сонирхол багагvй байгаа боловч одоо унаа тэмээн дээр бие тасралтгvй зайлагдан яваадаа тэсгэлгvй уйтгарлана. “Хvрэх газар хол, аягvй бол гурван сарын аян шvv дээ” гэж бодохоос дотор агзайн хөлс чийхрах шиг болно. Сэтгэлд тааламжтай байгаа нь хоёр жилийн өмнө эцгийн сvй бэлэг болон авч өгсөн эхнэрээс нvд далд орох холдож байгаа явдал байлаа. Yvний нөгөө талаар мөн эцгийн “насны чинь залуу, биеийн чинь чийрэг дээр би чамайг хал vзvvлэн, хашир таниулна” гэж энэ хорвоод эцэг шиг гайтай амьтангvй шиг санагдана. Тэгээд энэ эцгийг чухам хэрхэн хохироох билээ дээ гэхээс энэ гарсан жингээрээ хэдэн тэмээг хаа нэгтэй хаяанд ор сураггvй алга болууштай бодогдох ажээ. Хамгийн тэргvvнд яваа Хvрэлийн бодол гэвэл, нөгөө хоёроосоо шал өөр, ардаа орхисон нялх нойтон хvvхэдтэй эхнэр, аян замын хол ойр, олз омог олох цөмийг мартаад оронд нь аян жинд арав шахам явснаа, алтан шаргал замын удаа дараалан өлзий болсныг тvvнийхээ дээр анх мордсон өдрийн тэнгэрийн сайхан байгааг бодон сэтгэл амар явна.

БОГДЫН ХYРЭЭ Аян жингийн явдлыг амар хөнгөнд битгий бод. Yvрээс өмнө ачаалан vдийн хэрд буун, тэмээгээ идvvлэх боловч нар хэлбийхийн хэрд дахин ачаалж шөнө дундыг өнгөрөөн тэнгэрийн зvvн хаяанаас гарах мичид марлыг баруунаа тонгойлгон бууна. Энэ зуураа эрvvл агаарт бvх бие зvлгэгдэн, идэж уухад шунаг сувдаг болсон байдаг бөгөөд энгийн цагт хэрхэвч баршгvй ихийг идэх билээ. Тэгээд унтах нойрондоо жолоогvй дарагдах боловч тvлсэн галын цог унтарч гvйцээгvй байхад босон ачаалахыг яана. Дээрх журмаар хоёр хоног явсны өглөө их ой модтой даваагаар даван, дундуураа тvргэн урсгалт нарийн голтой урт хоолой урууджээ. Зvvн, баруун талаар модтой уулс vргэлжилнэ. Тvvнийг даган явсаар Богдын хvрээний чиг хойноос орж ирэх ажээ. Данзан сэтгэл ихэд хөдлөн жингийнхээ сvvлээс хөлийн дөрөөг борви тэнийлгэн босон харахад алтан дээвэрт дугануудын орой нvд гялбам гялалзаж, бvрээ бишгvvрийн дуу хvнгэнэн, хангинан сонсогдоно. Тэндээс жаахан урагш явсаар агаарын байдал өтгөрөн өөрчлөгдөж тvлэгдмэл боов, чихрийн vнэр шиг юм ханхална. Yнэндээ тэр юун боов чихрийн vнэр байх билээ. Элдэв бусын бузар буртагтай холилдсон гудамжны нунтаг шороо нь газрын холоос тийнхvv vнэртдэг байлаа. Хашааны булан тохойгоор яваа хvмvvсийн хувцасны өнгө ялгаран лам хар нь танигдахуйц тэмээг хэвтvvлэв. Энэ бол энд буудаллахын шинж тэмдэг болох тул хоёр нөхөр нь яаран буун харайж тэмээ бvрийг хэвтvvлэн татлага тайлж, шорыг нь мултлан хаяна. Данзан сvvлчийн тэмээнд зvvлттэй явдаг гуулин ташмагийг аван усанд явахад Дорж зэл татан тэмээнvvдээ уяж байв. Энэ зуур Хvрэл майхнаа аль хэдийн босгон, бяцхан тулганд гал асаан дээр нь төмөр тогоо тавих гэж ус ирэхийг хvлээнэ. Данзан орж ирэнгvvтээ авчирсан усаа тогоо руу хийхэд халуун тогоо нь чис, няс дуугаран уур манан дээш хаяад нам гvм боллоо. Дорж гаднах ажлаа дуусаж, богцтой юм санжигануулан орж ирэв. —Хvрэл гуай минь, юу болоод ийм эрт vдэлнэ билээ? гэхэд Хvрэл,

Page 6: Цаг төрийн үймээн

 

—Дvv нар минь харахгvй байна уу даа, Богдын хvрээ, ачит ламынхаа хvрээний хажууд vдлэх байтугай хонохгvй өнгөрч болдогсон уу даа! —Яагаад тэр билээ? —Яая гэхэв, орчлонгийн хамаг сайн сайхан энд байдаг юм хойно доо. Хvний сэтгэл өөрийн эрхгvй татагдана. —Та харин ингэж байгаад бvр явахаа больчих юм биш байгаа даа гэж Доржийн хошигнон хэлэхэд Хvрэл санаа алдан, —Ай даа ард минь ажил төрөл, эхнэр хvvхэд гэж байдаггvйсэн бол ч хөөрхий ёстой тэгэх сэн гэж хууз сахлаа маажлан байснаа нvд анин наманчлав. —Бидэнд энд хоргодохын хэрэг даан ч алга, зvгээр халуун хараа ууж яваад ачаалахаа бодъё гэж цаашлуулахад Хvрэл цочин, —Yгvй ээ, хvvхдvvд минь, өнөө маргаашдаа өнжье, бурхан сахиусанд мөргөж, багш нарт даатгах ажил бий гээд ганстай тамхиа тулганы галаас асаан хэд дахин сорж ногоон нvдээ сонихноор цавчлан бодсоноо, —Та хоёр ч гэсэн зам мөрөө даатгууштай гэлээ. Энэ vг Данзанд тун аятайхан сонсогдох боловч энд мөргөх багш байтугай таних хvнгvйгээ санан гутрав. Хvрэл халуун цай руу давс самарч, —Дэчингалаб, өндөр Жанрайсэг хоёрт мөргөөд босгоны нь шорооноос аваад явбал сайн шvv, ядаж хамрын шуухинаа хvрэхгvй гээч. Тэгээд бvр Богд ламд мөргөөд явсан байвал ч хөөрхий алзахгvй дээ гэж чухам хэнд хэлж байгаа нь vл мэдэгдэм ганцаараа ярилаа. Эл vг нь төрөлхийн сvсэг бишрэл муутай Доржийн сэтгэлд vл наалдах тул, —За та минь тэр эргэл мөргөл ч яамай, зvгээр унаа хөсгөө л дэмий уяж эцээхгvйг бодсон нь дээр бий гэхэд, хариуд нь Хvрэл, —Зvгээр! Аяны тэмээг гарсан доор нь хоёр хоног амраан уяхад бие нь шавхран сайн байдаг гэв. Дорж аян жингийн дадлагагvй хvн болох тул юу ч хэлж чадсангvй билээ. Хvрэлийн эргэл мөргөлийн ажил өнөө маргаашдаа багтамгvй байвч нөхдийнхөө яарч байгааг санан тvргэлэхийг шийдвэрлэв. Оргилон буцалж байгаа цайнаас утган авч том хар аягандаа хийж яаран уугаад, —Хvvхдvvд минь Хvрээ орцгооё! гээд бослоо. Данзан тvvний эргэл мөргөлийн явдлыг аль тvрvvнээс аван зөвшөөрч байсан бөгөөд гагцхvv бурханд өргөх хадаггvйдээ боогдож байжээ. Хvрэлээс хоёр хадаг зээлдэн авч хамт гарав. Дорж нь энэ завшаанд сvvлийн хэдэн хоног дутуу авсан нойроо гvйцээх гэсэн мэт бvсээ тайлан хажуулдан унав. Хvрэл майхнаасаа гаран Хvрээний зvг алхах тутмаа залбирах нь олширч, —Ёстой бурхны орон маань энэ шvv дээ гээд Данзанд залбирахыг шаардана. Данзан хоёр гараа хавсарган наманчлах гэтэл, хажуухантай нь арван хунз цай ачсан даачаа тэрэг шаварт зоогдсон vзэгдлээ. Морь нь бvх чадлаараа урагш тэмvvлэн зvтгэж байхад хөтлөн яваа оготорхон нэхий бошинзтой, том vнэгэн малгайтай хvн, толгой руу нь хайр найргvй цохиж байгаад дотор нь аягvй болж залбирахаа мартав. Гэтэл Хvрэл хажуунаас татан, —За хvvхээ хоёулаа эндээсээ салъя гээд гараа баруун тийш сунган, —Чи тэр өндөр хогийн хойгуур орон, цаад доор нь байгаа хэдэн цагаан суварганы тэндээс урагшаа эргэнэ шvv дээ. Тэгэхэд чинь нэг өргөн гудамж тосон авна бий. Тvvнийг уруудан явахаар Дэчингалабын дуган, бий энд байна гээд дайралдана гэж мэд! —Нөгөө Жанрайсэг гэдэг нь хаана билээ? гэхэд —Аа тийм, за тэр дээ, тэр бvгдийн дээгvvр ганцаараа сvндэрлэж байгааг хар гээд, гараа дээш болгон дахин зааж, тэнд чи намайг хvлээнэ шvv дээ. За ийм байна гээд цааш нь олон

Page 7: Цаг төрийн үймээн

 

таван vг хэлэлгvй урагш эргэн салан явлаа. Данзан, өндөр Жанрайсэгийн дуганыг ширтэн явахдаа дотор нь наян тохой өндөр, ёстой орчлон хорвоод хосгvй сайхан алтан Жанрайсэг бурхан байдаг гэж сонссоноо санан тvvнд одоо мөргөх гэж яваадаа баярлана. Хогийн хойгуур гараарай гэсэн Хvрэлийн vгийг санан, тэр хогийг харахад маш том, бяцхан толгой шиг өндөр байх тул Данзангийн бодол өөрчлөгдөв. “Энэ бас том оо, ийм том хог ч харин энэ ертөнцөд vгvй бий” гэж гайхна. Нvд салгалгvй ширтэн дэргэд нь очтол хажуугаас нь хар гичий гэнэт хар яр хуцан дайрав. Гайтай хогийн томыг гайхан яваад олон гөлөгтэй гичийн vvрэн дээр орчихсон ажээ. Гичийг хэд дахин өшиглөөд оносонгvй. Сандрахад бас зvг бvрээс хэдэн арван нохой шуугиан тавин хар хурдаар айсуй явна. Гичийн омог улмаар догширсон бөгөөд Данзанд тvvнийг хориглох юм юу ч алга. өөр нохдыг агшин зуурын дотор хvрэлцэн ирж галзуу мэт дайрч эхлэхийн зэрэгцээгээр бас өдий төдий ноход нэмэн айсуй vзэгдэнэ. Данзан хашгирлаа, шороо цацлаа, ханцуйгаараа савлаа, өшиглөлөө, энэ бvхэн ямар ч тус болсонгvй газар дэлхий дvvрэн нохой, дээш харавч нохой, нохой, нохой… Жанчхvv хот, өндөр Жанрайсэг, Дэчингалаб хийгээд олз омог олон, ах эгч нартайгаа эргэж уулзах бvгд мартагдав. Эцэст нь өөрийн бие чухам хаана, юун дээр байгаагаа ч мэдэхээ болив. Мэдэхээс зөвхөн амь биеэ хамгаалах байвч, чухам хэрхэн юугаар гэдэг нь алга. Сvvлдээ бvр юу болж байгаагаа ч мэдэхээ болив. Нэг мэдэхэд нуур өөд том хар юм vсрэн ирлээ. Шvvрэн авч газар бяц буулган шидэв. Тэр нь нохой байлаа. Нохойн гаслах сонсдов. Бас баруун ташаанд нь нэг нохой асан зvvгдэв. Тэр нь хамгийн тvрvvн дайрсан аюулт хар гичий байжээ. Торго болтол нь элдсэн нэхийд хурц соёо нь тээгэлдэн угзарч байсан нохойг Данзан овоодон авч хэд дахин газар саван хаяв. Хар гичий нуруугаар газар унаж дөрвөн мөчөө сарвалзуулан арайхийн босоод ухаан жолоогvй зугтав. Ингэснээр бусад нь сvvл хавчин тал тал тийшээ зугтжээ. Данзан одоо өөрийн ухаантай боллоо. Биеэ ажихад зvрх цээжиндээ багтаж ядан цохилно. Бөгсөн бие шархиран хөндvvрлэх мэт “Энэ ч лав сэг болсон бий” гэж бодон шалган vзэхэд ар хормой нэгэн хэсэг урагдан унжиж, баруун ташаанд хоёр бяцхан нvх гарснаас өөр биенд хvрсэн юм алга. Иймд сэтгэл нь бvрэн тайвширсан бөгөөд хар гичийг газар гуядсанаа санахад мөн ч өшөөгөө авсан шиг бодогдон инээд хvрнэ. Бусад нохдын зугтсаныг хvчит сахиуст Дэчингалаб, Өндөр Жанрайсэгийн аврал гэж vзэв. Тэндээс гурван суваргыг чиглэн явлаа. Хажуугаас бас нохой дайрах чимээ гарсанд давхийн цочин харахад нохой биш, ид насны хоёр лам элгээ хөштөл инээн сууна. Тэд өөрий нь шоолох ажээ. Данзан vг дуугуй тойрон гарахыг бодов. Гэвч тэр хоёрын орхимжоо бvслэн урдаа зангидсан, тvнтгэр толгойтой хvрэн хар нvvртэй нь, —Хархvv чи харин нэг vзээгvй юмаа vзэн, vхэр цамаа харайх шив дээ гээд хээ хаа инээлээ. Данзангийн зэвvv хvрэв. —Та нар чинь намайг нохойд бариулчих гэж байхад, энд байсан улс уу? —Тийм ээ, чи ч дунд нь сарлагийн бух аятай мөн сайхан vзэлцлээ шvv дээ гэж цэвэрхэн цагаан царайтай нь хэлэв. Хариуд нь Данзан —Yхсэн хойноо лам нар бол доо гэлээ. Yvнээс өөр муу vг ч тэрхэн vед эс олдов. —Yхсэн хойноо лам нар бол гэнээ хө гэснээ тэр хоёр хоёулаа босоод ирэв. —Тийм ээ. Хvнийг аврах сэтгэлгvй болохоор чинь vхсэн хойноо лам нар бол доо гэсэн юм гээд Данзан ташаа тулан тэднийг хvлээв. Сэтгэлд нь тэдэнтэй vзэлцэхэд саяын олон нохойтой vзэлцэхээс аюултай биш бодогдов. Тvнтгэр толгойт лам Данзангийн урд эгцлэн ирээд хамраа сартайлган ханцуй шамлав.

Page 8: Цаг төрийн үймээн

 

—Чи ер нь яах санаатай байна вэ? гэхэд, —Яахыгаа би одоохон vзvvлнэ дээ гэж нvvрэнд тулан ирэв. Хоёр дахь лам бас мөрөн дэх ягаан дурдан орхимжоо буулган бvслээд, —Тэнэг минь! Сонс! Хэрэв бид чиний наад өмхий хvvрийг тэр олон нохдоос салгах гэж оролдвоос өлсгөлөн амьтдын хоолыг булаасан нvгэлд унах биш vv. Иймд чи бидэнд гомдох хэрэггvй. Мэдэв vv. За яв цаашаан, тэргvй бол vvний амтыг vзнэ гэж мэд гэж гараа зангидан vзvvлэв. Данзан тэдэнд бууж өгсөн байдал vзvvлэхгvйг хичээлээ. —Битгий сагсуур! Би та хоёроос байтугай зуун хар зуудаг халтараас ч айхгvй хvн гээд замаа хөөтөл ард нь —Нармийлгая. —Тэгье. Намалдгий нь цааш нь оруулаад явуулчихъя гэж хэлэлцэх сонсогджээ. Эргэн харахад өнөө лам нар толгой дээрээ духдуулан тавьсан бяцхан шовгоруудаа өвөртөө хийж айсуй ажээ. Хvрээ банди нар зодоонд хэцvv, хөдөөний хvнийг юу ч vгvй болгодог гэж олны хэлэлцэхийг Данзан санан халшрав. Гэвч бvсэндээ хутгатай яваагаа санан зориг оров. —Аминдаа хайргvй бол ирцгээ! гэж хашгиран хутгаа сугалахад, лам нарын омог дарагдав. —За яршиг хөдөөгийн муу хөдсөн дээлийн голоор юу хийнэ. —Тийм дээ нэрийн хор гарын гарз гэж бие биеэ хориглон ятгав. Данзай ч тvрvvн, анх ганц гичий дайрсан нь дорхноо vй тvмэн нохой болон барьж идэх шахсаныг санан тvvн шиг нэг мэдэхэд өдий төдий лам гарч ирэхийг хэн байг гэх вэ гэж санаад хутгаа буцаан хуйд нь хийн яаран холдохын мөрөөдөс болов. Суваргуудад ойртон очиход ёроолд нь бас л олон том нохой цагариглан хэвтэнэ. Дайрахаас нь болгоомжлон хэдэн чулуу авч сэм сэм алхлав. Ноход ер нь хөдлөх шинжгvй шиг. Тэгэхээр сэтгэл тайтгарав. Гэтэл суваргын ёроол дахь хоёр хамуутай нохойн дунд тамтаг болсон нэхий дээл, шар эсгий хөглөрөн хэвтсэний дотроос хvний өрөөсөн хөл цухуйж харагдав. Данзан тvvнийг харангуутаа айж цочих зэрэгцэн өөрийн эрхгvй зог тусан ширтэв. Yхсэн хvн юм болов уу? Хөдөө хээр биш, Хvрээ, зvгээр ч vгvй их Хvрээ учир хаанаас энд vхсэн хvн хэвтээ аж дээ гэж бодов. Тэгснээ бас амьд хvн болов уу? Хаанаас, энэ бол жаргалын орон шvv дээ гэж бодов. Дэмий гайхахдаа ямар нэг ямыг ташааран харж байна гэж бодон ойртосхийн очив. Тэгээд лавлан харав. Яасан ч хvн байх ёсгvй гэж бодон хэчнээн дахин лавлан харах тусам vнэхээр хvн хэвтэж байгаагаар барахгvй ай хөөрхий ядрахын туйлд орсон хvн арай ядан янцаглаж аман дотроо ном уншиж бий сонсогдов. Одоо хэдийгээр урин дулаан байгаа боловч өвлийн эхэн, зул сар, цас мөс царцмагласан жихvvн дундуур тэр хvний жийн гаргасан хөлийн туранхай нь жигтэйхэн бөгөөд vений нь яс болгон товойж мах байдаг газар болгоноороо цаашаа хонхойж өнгө нь гэвэл эгээ л турж vхсэн тэмээний шир шиг ажээ. Тэр хvн дэргэдээ хvн ирэхийг мэдэн уншлагаа тасалж, —Тvмээн! Юм хайрла! гэж vхэнхий дуугаар арайхийж амьсгаадан өгvvлээд толгой цухуйлгана. Тав болон ширэлдсэн гэзэг, ухархайдаа шигдэн ширгэсэн хохимой нvд, хохинга цайвар царай, энэ бvхний нь харахад ёстой зvvдэнд ором аймшигтайг яана. Нарийвчлан ажихад шанааны нь яс ёрдойн, хацар нь хавчийж, хөлстэй нь зууралдан хатсан өлөн шороо нvvрий нь зураас болгоныг зурмал юм шиг тодотгох ажээ. —Та яасан хvн бэ? гэхэд, —Аа, би гэдэг, өвчин зовлонд дарагдсан хvн. Юм хайрла! гэж хатсан шаврын өнгөт нимгэн уруул өмөлзvvлэн хэлээд хохимой нvдээрээ тэнгэр ширтэн гөлөрнө. —Та яагаад ийм болчихоо вэ хөөрхий минь гээд Данзанг санаа алдахад,

Page 9: Цаг төрийн үймээн

 

—Аа би уг нь Засагт хааны аймгийн хvн. Цэрэгт мордсон, ёох! Олон аавын хөвгvvдтэй дайн тулааныг vзсэн минь олон… гэснээ нэг хэсэг амьсгал хураан тагчиг болов. Тэгснээ, —Тээр хойно чи мэдэх vv? Хужирбулангийн цэрэг гэж байсныг гамин ирээд биднийг тараасан, нутаг буцах гэтэл унаа хаана байх билээ. Олохын төлөө зvтгэлээ. Хог арилгасан, тvлээ хөрөөдсөн, мах vvрэв, ёох!Хvрээ гэдэг хvний гар дахийг салгахаас биш хvний гар дээр юм гялайлгадаг газар биш юм. За тэр ч яах вэ өнгөрсөн цагт би энэ биеэ vхэлгvй мөнхийг санан элдэв амьтныг алан хядаж явсаны нvгэл биз дээ. Гэдэсний өвчин хvрэв. Нэг айлд толгой хоргодож байсан юмсан, эм тангийн явдалд гарын бэл тасрахтай зэрэг энд тавилаа. Одоо, одоо, ёох! гэснээ бvрмөсөн дуу тасарч нvд анив. Гэвч vхээгvй байлаа. Дахин нvд нээн хоёр долоо хоног гэж дөнгөж дуулдахуйц хэлээд толгойгоо алгуур хөдөлгөн дахин цэлмэг тэнгэрийг ширтэв. Саяын яриандаа ядран нvдээ цавчиж чадахгvй болсон ажээ. Магнайд нь хөлс чийхарч, нvvрийн зураас болгонд шигдсэн өлөн шороо улмаар тодров. Данзан огт санаандгvй явснаа ийм хөөрхий амьтантай гэнэт учирснаас элэг эмтрэн яаж ийгээд юу байгаагаараа туслахсан л гэхээс өөр юv ч санаж бодсонгvй. Өврөө тэмтрэхэд Хvрэлээс зээлдэн авсан хоёр муу халтар хадгаас өөр юv ч баригдсангvй. Өгөх юм алга гээд явъя гэтэл өндийх ч чадалгvй болж тартагтаа тулсан тэр хөөрхий хvний ядахдаа цавчлаагvй болсон нvд нь Данзанг гараа өвөртөө хийхийг харсан тул хөөрхий тvvнийг гомдон гутрахаас нь айн зовов. Энэ нь Данзанг бvр сандралд оруулж, —Танд юу хэрэгтэй байна? гэхэд, —Хоол, хоол, хоолой руу зөөлөн бол юу ч яах вэ гэлээ. Данзан хадгаа идэх зvйлээр борлуулан өгөхийг бодов. —Би ийшээ явж бурханд мөргөөд буцах замдаа хөөрхий танд юм авчиръя гээд яаран цааш алхаллаа. Хvрэлээр заалгасан замаа мөрдөн явж байтал тэртээх нэгэн гудамжны буланг тойрон баг хvмvvс гvйлдэн гарч ирлээ. Юу болсноос ийнхvv санд мэнд гvйлдэхийг хэн мэдэх вэ! Байн, байн эргэн харцгаахы нь vзвэл ямар нэгэн аюултай юмнаас л өөрийн эрхгvй амь тэмцэн зугтаж яваа нь илэрхий. Өргөн ултай хvнд гутлаараа өлөн шороог манаруулан харайлгахы нь ажихад Данзанд бас ч сонирхолтой vзэгдэнэ. Тэр дундаас хамгийн тvрvvчийн гурвын ард яваа тасын далавч шиг дэргэр vстэй гоё эхнэр урдах хvмvvсээ яах ийхийн зуур гvйцэж аваад, дэргэр vсээ гэнэтэд мултран унахад тvvнийгээ газар унахаас нь өмнө шvvрэн авч сугавчлан улмаар хурдлахад нь Данзан тэсгэлгvй инээд алдлаа. Тэгээд юv юvгvй дэргэдээ ирэхэд нь инээдээ барьж хойдох хvмvvс нь дараа дараагаар өнгөрөхөд нь —Та минь ээ! Дэчингалабын дуган хаана байна вэ? гэж дахин давтан асуулаа. Уралдаж байгаа мэт ухаан жолоогvй гvйлдэж яваа хvмvvс хариу хэлэх байтугай дуулах ч сэхээгvй дэгдэн алга боллоо. Данзан тэднийг гайхлаа. Хамгийн эцэст тавь орчим насны ширвээ хар сахалтай хvн гvйн ирснээ бахардан Данзангийн дэргэд зогсоход: —Өвгөн гуай! Дэчингалба хаа байна? гэж асуув. —Дэчингалбаар ямар элэнцгээ хийх чинь вэ гэж тэр хvн нvvр өөд гэнэт ширvvн ширтсэнээ яв, тийшээ гэж нэг гараараа Данзаныг шvvрч нөгөө гараараа хvрэн торгон дээлийнхээ хормойг шуун барьж аваад мөн л гvйх гэж тэмvvлэв. —Yгvй мөргөх гэсэн юм гэж Данзан хойш суухад, —Юуны чинь мөргөх, ингэж явж vрэгдэх нь vv гэж тэр хvн эцэг хvний ёсоор зандчисан тул Данзан өөрийн эрхгvй хөтлөгдөн явлаа. —Чи мэдэж байна уу? Цаана чинь гамингууд…

Page 10: Цаг төрийн үймээн

10 

 

—Яаж байна? —Барьж байна, хядаж байна! —Яалаа гэж? —Яах юу байх вэ, баллах гэж байгаа биз! —Зvгээр яваа хvмvvсийг vv? —Тэгэлгvй яах вэ, зvггvй хvнийг байтугай зvгээр байсан улсыг балласан юм чинь дээ! —Yгvй, яалаа гэж тэр билээ? гэж Данзан дахин лавлан асуухад, өвгөн уцаарлаж: —Ээ? Чи яасан vгэнд дуртай харламар вэ?Зvгээр намайг дагаад эндээж холдож vз! гээд бvр хvчлэн урагш хурдлав. Хvрээний захад гарснаа өвгөн, эндээс би гэрээ бараадахыг бодъё. Чи тэр Дэчингалабаа сvvлд бол мэдэв vv, юу ч атугай өнөөдөр дотогшоо орж яасан ч болохгvй гээд явлаа. Хvрээ дvvрэн гамин, хэчvv зэвvvн цаг ирлээ гэж хөдөөгvvр л нэг яриан дэгдэж байсныг Данзан яахан сонсохгvй өнгөрvvлсэн байх билээ. Гэвч тэр нь замаар яваа над юуны хамаатай билээ гэсэн шvv ажиггvй явсан бөгөөд одоо хэр нь энэ тухай наана цаана нь юм бодсонгvй, зөвхөн Дэчингалаб,Жанрайсэг хоёрт мөргөж чадаагvйдээ харамсана. Нөгөө суваргын урьд ирэхтэйгээ зэрэг хөөрхий ядарсан өнөө хvнд хоол өгөх гэж амласнаа санав. Тэгэхтэй зэрэг хамуутай нохдын дунд нэг хөлөө биш, хоёр хөлөө гарган хэвтэж байсан хөөрхий тэр хvн нvдэнд нь vзэгдэв. Данзан юу ч атугай хадгаа өгч сэтгэлээ ариутгахыг бодов. Дэргэд нь очиход хөөрхий өвчтөн гөлөрсөн нvдээ цавчихгvй тэнгэрийн гvнийг ширтсэн хэвээр байв. —Би дотогш орж чадсангvй гээд хадгаа гарган хандуулахад өвчтөн “Би чинь энэ муу хадгаар яах юм бэ” гэсэн шиг vл хөдлөн vvлгvй хөх тэнгэрийг ширтсээр байв. Данзан энэ хvний хэрхэвч сэргэхгvйг тvрvvн мэдсэн боловч vхэхээс нь өмнө хоолой руу нь юм хийхийг бодсон билээ. Тэгээд одоо туслах туслуулах хоёрын аль аль нь өнгөрч гэж бодохдоо даруй холдох хэрэгтэй болж, эргэж харахын ч хэрэггvй гэж бодов. Гэвч өнгөрсөн эр нvднийхээ булангаар сэм ширтэн ямар нэгэн юм горьдсон байх шиг. Ялангуяа хатсан уруулынх нь цаанаас харлан цухуйсан хэлий нь ажихад “хоол, хоол юv ч яахав, хоолой руу орох зөөлөн юм” гээд байх шиг. Хадгийн нэгийг суварганаа уяад нөгөөгөөр нь толгойгий нь бvтээхэд vл мэдэгхэн сэвэлзэж байгаа салхи хадгийг хийсгэн талийгаачийн толгойтой ороолдуулав. Тvvнд Данзангийн сэтгэл бага зэрэг тайтгаран явлаа. Гэвч амьдралд нь тохиолдсон элдэв аймшигт зvйлс хэдэн арван янзаар сэтгэлд нь эргэлдэнэ. Зам зуураа өнөө гайхалтай том хогийн хойгуур хэрхэн гарснаа ч эс мэдэв. Бас тал талаас дайрагч олон нохой байдгийг ч мартсан ажээ. Нэг мэдэхэд майхныхаа өмнө ирсэн байлаа. Майханд Дорж зангиралдсан бvдvvн булчинтай гараа дэрлэн тачигнатал хурхирна. Данзан тvvнийг хараад мөн унтах гэж хажуулав. Тэгтэл нөгөө нас эцэслэсэн хvний аймшигт дvр сэтгэлд нь эргэлдэн нойры нь хулжаана. Мартах хэрэгтэй гэж сэтгэлээ ятган нvдээ тас анихад бvр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг тодрон vзэгдэж “Хоол, хоол” гэж байсан нь чихэнд сонсогдоно. Гэтэл ашгvй Хvрэл ирлээ. Гэвч мөн л нэг аймшигтай юм vзсэн буюу дуулсан мэт, ногоон нvд нь орой дээр нь гялалзан, —Ашгvй чи ирсэн vv? Цаад Доржоо сэрээж vз! —Тийм ээ, саяхан ирлээ гээд Доржийн тохойноос татав. Дорж амаа тамшаалан өндийж, —Та нарын нөгөө эргэл мөргөл яалаа? —Би багшдаа бараалхлаа гэснээ, Хvрэл, —Yгvй тэр ч яах вэ. Цаана чинь Хvрээ дvvрэн гамин, аян замын хvмvvсийн унаа хөсгийг

Page 11: Цаг төрийн үймээн

11 

 

дээрэмдэх болсон гэнэ ч гэх шиг, хэн хvний өвөр тvрийг нэгжин мөнгө зоосы нь булаана ч гэх шиг аймшиг бvхэн дуулдана шvv гэснээ чухам чухам гэж уянгалуулан залбираад: Бурхан минь чухам юу ч гэж хэлэх вэ? Монгол улс маань амаараа шороо vмхээд байна шvv гэж дуу алдав. Юу болов гэж Доржийн асуухад: —Богд ламтныг чирч аваачин хачин маягийн хувцастай гаж буруу хvний зурагт мөргvvлсэн гэнэ гээд гаслан шагширч дуугvй боллоо. —Би Дэчингалаб хvрэх гэж яваад гамингаас зугтсан баахан улстай дайралдаад буцан ирлээ гэж Данзан өгvvлэхэд Хvрэл, —Аа тийм гэж vгий нь таслан хаанаас ямар гэгч гайтай хэн гэгч болохыг бvv мэд, хэдэн хvн бас, тvмэн амьтан тvжигнэж, буман амьтан бужигнасан зээл дээр “vнсэн саарал гамингуудыг орон нутагт нь хөөн тонилгоё” гэсэн утгатай ном хуудас нааж орхиод алга болчихсон гэнэ. Тvvний улмаас гамингууд хавь ойрын хvмvvсийг барьж чирч байгаа юм гэнэ гээд цааш нь өөрийнхөө ажлын тухай ярив. Ингэхэд Хvрэл, багшдаа бараалхаж зам мөрөө засуулсан ажээ. Багшийн нь төлгөнд ашгvй бидний зам мөр аюулгvй гэж буусан шvv гаө олзуурхан тайван ярьж байснаа, —Yгvй та минь vг олдож, vхэр холдов шvv. Босон харайж “одоо ачаалъя” гээд гvйн гарангуутаа майхны гадсуудыг сугалан хаяв. Дорж,Данзан хоёр мөн босож ажилдаа оров. Агшин зуурын дотор бvх тэмээгээ ачаалж дуусмагц Хvрэл сувай шарагч ингэ хэвтvvлж мордоод: —Ай даа та минь, сvсэг бишрэлээ хичээнэ шvv дээ гэж хашгираад зvvн зvгийг барин хөвөлзvvлэн алхлуулав. Хvрээний зvvн зах болох оросын өндөр ногоон оройтой байшингийн араар Маахуур хэмээх толгойн энгэр хvрээд тэндээсээ урагш эргэж Наймаа хотын баруунаар орон, зvvн урагш чиглэлээ. Тэр зуураа жинчид аль зvгээс ямар аюултай амьтан гарч ирэн унаа хөсгийг дээрэмдэх бол гэж vргэлж сэтгэл тvгшин явлаа. Хажуугаар унаатай унаагvй янз бvрийн хvмvvс нааш цааш тасралтгvй явах боловч өнөөх гамингуудаас нэг ч дайралдаагvй ажээ. Тунгалаг урсгалт Туулын голын захад ирээд хойш харахад Хvрээний бараа баарганан сvvдэртэж бvрээний дуу дуулдахтай, vгvйтэй сонсогдоно. Голын усыг гатлахад угаасан говь цөлөөс гаралтай тэмээнvvд хамар шуухитнуулан хавтгай цагаан тавхайгаа дээр дээр өргөн цvл пал хийлгэн гишгэлнэ. Хэзээ ямагт жингийн дундыг барин явдаг Дорж хамгийн тvрvvн гол гатлан тэмээ нэг бvрийг ажиглан хөөг хөөг гэж хашгираад, сvvлчийн хvн Данзанг гарч ирэхэд, —Одоо аюул бvхэн ард vлдсэн биз дээ гэж инээмсэглэв. —Тийм ч биз гэж Данзангийн хэлэхэд тэр урдаас Хvрэл, —Ачит ламын авралаар аюул бvхэн ард хаягдсан шvv гэж овоо цовоодуу дуугаар инээд алдан хашгираад цааш эргэн алсыг ширтэн, ташаа тулж “Богдын өндөр ууланд, борооны манан татна. Буцаад хойшоо харахад Богдын хvрээ илхэн” гэж сvрхий бvдvvн хоолойгоор тэнхээ мэдэн дуулж гарав. Гэвч одоо бол зун биш, өвөл Богдын өндөр ууланд борооны будан яахин татах билээ дээ. Харин буцаад хойшоо харахад Богдын хvрээ илхэн харагдах нь ч харагдаж л байна.

ӨНӨӨХ ЭР АМЬД Тэр эр чухам хэрхэн дээш гөлрөн хэвтэж байлаа? Өөр нэгтээ бас нэг хvн эгээ л тvvн шиг дээш гөлрөн хэвтэнэ. Гэвч энэ хvн хvрээний зах, хамуутай олон нохдын дунд биш, Тvшээт хааны хороо хэмээх харчуулын суудаг газрын дундтай бөгөөд дөрвөн ханатай дун цагаан бvрээстэй гэрийн баруун хойд талын гурван давхар нарийн эсгий дэвсгэрт орон

Page 12: Цаг төрийн үймээн

12 

 

дээр хэвтэн шунхан улаан будагтай униудыг л ширтэнэ. Гэвч энэ хvн эрvvл, өвгөд дээдсээс аваадодоо хvртэл төрийн ба оюун ухааны хvмvvсийн сахал тавих журмыг баримтлан дээд уруулдаа тавьсан сахал нь хольцоогvй хар болоод тун шигvvн. Царай нь гэвэл тунгалаг цагаан, тэр тунгалаг цагаан царай нь баахан цонхийж, хvч тамираа алдаж байгаа нь хэн бvхний өмнө тодхон vзэгдэнэ. Гэвч энэ нь ямар нэгэн өвчний учраас биш, зvгээр олон хоног хөдөлгөөнгvй хэвтсэнийнх байлаа. Нөгөө хvрдний ёроол дахь хvн бол хоол, хоолой руу орох зөөлөн юмыг л мөрөөдсөнөөс өөр юу ч vгvй байсан бол энэ хvн хоол ч биш, эд хөрөнгө ч биш, эмс охидын тухай ч биш, гагцхvv тэр цагийнхаа улс төр, тvvний унан мөхсөний тухай тvмэн зvйлийг бодон дээш гөлрөн хэвтэх ажээ. Өчигдөр энэ хvн нэг удаа санаа сэтгэлээ сэргээж чадвал бvр ийм, тийм элдэв шалдав юм бодохоо болъё байз гэж гадагш гарсан нь ямар ч нэмэр болсонгvй. Харин хамуутай нохдын дунд хэвтсэн эрийг олж хараад сэтгэл нь бvр хэдэн давхар зовлонд унасан байв. Одоо ч мөн л тэр эрийг бодсоор. Дэргэдээ хvн очиход “Тvмээн! Юм хайрла!” гээд дараа нь, —Хоол, хоол... хоолой руу орох зөөлөн бол юу ч яахав гэж байсан нь чихэнд vргэлжлэн сонсогдоно. Гэрийн хаалга зөөлнөөр онгойж нэг хvн дуу чимээ гаргахгvйг хичээнгvйлэн орж ирсэн нь арван тав, зургаа орчим настай, нарийхан биетэй гурдгархан хархvv байлаа. Хэвтэж байгаа хvн, тэр хvvгийн орж ирэхийг мэдээгvй мэт ажиггvй байхад хvv алга хавсран бөхийж, —Жа багшаа, би яваад ирлээ гэж тун аяархнаар хэлэв. Хариуд нь нөгөө хvн, дээш ширтсэн нvдээ цавчилгvйгээр, —Амьд байна уу? Гэхэд —Амьд, би бvр эмгэнийд аваачин хэвтvvлээд ирлээ. —За болж. Урц нь ашгvй зайтай байж уу? —Тун муу. Энэ дэлхийн хамаг муухай новшоор урцаа дvvргэсний нь би ийш тийш болгон, дөнгөж хөл жийх зай гарган тэр хvнийг хэвтvvлэв гэж хvv өөрийнхөө элдэв новштой хутгалдсанаа санан ярвайн хэлэв. —Эмгэн тэгээд тэр хvнийг ямраар хvлээн авав даа? гэхэд хvv, —Эвий минь, хөөрхий минь, эр хvн бас ийм болох гэж байдгаа гэж нvднийхээ нулимс дуслуулан хvлээн авлаа. —Мөндөө. Ягтсан эрд ядуу хvнээс илvv ачтан vгvй гэдэг чинь тэр дээ гэж багш инээмсэглэн өндийж, орныхоо хажуу дахь бяцхан шvvгээний нvдийг татан хоёр янчаан гаргаж, —Май! Чи vvний нэгээр эм залгуул! Жанцан маарамбад очоорой! Нөгөөг нь эмгэнд өгч хоол хош залгуулж бай гэж хэл! Хvv, багшийн өмнө сөхрөн сууж янчааныг хоёр гардан авснаа —Өнөөдөр багш аа! Нэг шинэ хэрэг гарав бололтой. —Ямар? —Гаминг эсэргvvцсэн. —Хаана? —Зах дээр. Намайг өвчтөн рvv очиж явахад гэнэт айн зугтсан хvмvvс дайралдлаа. Би учрыг сайн мэдээгvй боловч лав аюултай хэрэг гарсныг тааварлан тэднийг даган гvйв. Тэгээд тэр зуур хvмvvсийн ярианыг сонсоход: нэг хvн зар дээр гаминг эсэргvvцсэн уриа бичиг наасныг гамингууд олж vзэн, баахан хvнийг барьсан бололтой. Багш нь хоёр дахь удаа инээмсэглэх гэснээ болиод царайгаа төв болгож, —Тэр бичгийг чухам хэн нь наасныг мэдэв vv?

Page 13: Цаг төрийн үймээн

13 

 

—Ер мэдсэнгvй багш аа! —За тийм байжээ. Ингэхэд чи иймэрхvv хэргээс болж л өгвөл бие зайлж болгоомжилж явах хэрэгтэй! Шавь нь, —Жа гээд, vнэхээр дуулгаварт шавийн ёсоор мэхэсхийв. —Гэвч тэр бичгийг ямар хvн наадаг билээ? Yvнийг чи олж мэдвэл зvгээр байна. —Жа гээд шавь дахин мэхэсхийн босов. Гэрээс гарахдаа шавь хаалгаа мөн л аяархан нээн аяархан хаалаа. Гэвч хашааны хаалгыг дөнгөж мултрахтайгаа зэрэг нvд нь сэргэж хөл нь хөнгөрөв. Нэг булан тойроод байдал нь бvр өөрчлөгдөн тэртээх гудамжнаа яваа хоёр лам жаалыг харан “Еэ, еэ, вөө вөө” гэж хашгирав. Гэтэл багшийн нь хэлсэн сvvлчийн vг санаанд нь орсон ажээ. Өөрт нь ч мөн тэр эсэргvvцлийн бичгийг хэн нь наасныг мэдэх хvсэл цаглашгvй оргилов. Тэгээд тэр хvv зах зээлээр орон амьтны яриа чагнахыг эрмэлзэн замаа орхиж хажуу тийшээ эргэв. Ингэхэд ард нь vлдсэн багш нь ч өөрцгvй, шавиа гармагц байдал хувиран нvvрэнд нь инээмсэглэл тодров. Нэгд энэ хvн, сэтгэлдээ өвчтөн хvнийг эдгэрнэ гэж бодон баярлах болжээ. Хоёрт, мөн л өнөөх эсэргvvцлийн бичгийн тухай урьд өмнийн хvн, улс орныхоо тусгаар тогтнолыг устгагдсан тухайд ард тvмнээ гадаадын хvний гарт дахин хэдэн зуун жилээр атгагдан мөхөх болов гэж бухимдан байсан нь vгvйсэж харин их тэмцлийн зам vvсгэл гарах гэж байна уу? гэснийг бодон сэтгэл нь сэргэжээ. “Yгvй ер тэр бичгийг ямар аавын хvv наав аа?” гэхээс зөвхөн санаа сэтгэл сэргэсэн төдийгvй бие хөөрөн гадагш гарч агаар амьсгаалууштай болжээ. Энэ хvн гэвэл: Нэг харц ард. Гэвч саяхан мөхсөн автономит монголын нэг тvшмэл бөгөөд зvгээр ч vгvй гvн зэргээр шагнагдсан хvн болох тул олон даяар тvvнийг Балданцэрэн гvн гэж нэрлэдэг байжээ.

САНААГYЙ ЮМАА САНАВ Балданцэрэн гvн гэрээсээ гарав. Yvдэн дээр ганц нарийхан бургасан саваа тvшvvлэн тавих нь нэг талаар эзгvйн тэмдэг. Нөгөө талаар гаднын хvн орохыг чандлан цаазалсан сvрхий хорио тэр болдог байжээ. Өмссөн хувцас гэвэл: нарийн хурган дотортой хvрэн торгон дээл, малгай нь дөрвөн тал болгосон тоорцог, санаа сэтгэл сэргэсний хувьд гоён гоодсон нь тэр байлаа. Халиун нударгатай ханцуйгаа доош унжуулан тавьж гурван сарьст хvрээ наамал гутлаа хөндлөндvv гишгэлэн хашаанаасаа гарахад тэр өдрийн тэнгэрийн сайхан нь сэтгэлд тун нийлэмжтэйхнээр угтав. Биеийн нь vе мөч vнэхээр тавигдан, гар өргөн суниагууштай байвч Балданцэрэн “суниаваас сурсан юм сугаар тарчихдаг юм” гэж багшийнхаа хорьдог байсныг санан зөвхөн их амьсгал аван уушгиа тэнийлгэв. Yнэндээ Балданцэрэн иймэрхvv мухар сохрыг яг баримтлагч ч бас биш билээ. Гэвч багшийнхаа хэлсэн vг, сургасан сургаалыг хэрхэвч орхихгvй хичээдэг хvн байжээ. Тэндээсээ Балданцэрэн урагш чиглэн явав. Гудамжинд хэдэн хvvхэд дайтан тоглож байгаа дайралдав. Yзтэл тэдний нэг хэсэг нь гамин болж, нөгөө хэсэг нь эсэргvvцэгчид нь болсон ажээ. Балданцэрэн тэднийг харахтайгаа зэрэг “хvvхэд багачууд ирээдvйн юмыг зөгнөхдөө мэргэн гэдэг vнэн болов уу” гэснийг бодож зогсов. Гэтэл бас “гамингууд одоо бvр эдний vеийг хvртэл монгол орныг эзэрхийлэн дарлаж байх гэж vv?” гэдэг бодол сэтгэлд нь орж ирэн дотор нь аягvй болов. Ингээд өнөөх хvvхдvvдийг цааш ажихад хvvхдvvд хуваагдан хоёр тал болсноо “тvн тvн…” гэж амаараа буудалцан давшиж эхлэв. Тэд ийнхvv дайтан тоглох дуртай боловч vхэж тоглохыг хэн нь vл хvсэх ажээ. Хоёр талаас давшсан чигээрээ давшин гудамжны голд тулгарснаа нэг нь,

Page 14: Цаг төрийн үймээн

14 

 

-Та нар гамингууд байж юунд vхсэнгvй вэ? гэв. Энэ даруй нөгөөдvvл нь, -Тэгвэл бид гамин болохгvй! гэж ам амандаа шуугилдав. Ингээд эцэст нь гамин болох хvvхэд олдохгvй болсонд Балданцэрэнгийн сэтгэл баярлах мэт болон, -Зөв! Та нарын vед манай оронд гамингууд байхгvй байна гэж инээмсэглэн хэлэв. Хvvхэд цөм Балданцэрэнг гайхан харав. Гоё сайхан хувцастай хvнийг гэнэт харсандаа тэд айн сvрдэх ажээ. Гэвч нэг нь: -Гамин хаачих вэ? гэж нvдээ бvлтийлгэн асуув. -Устгагдана! Тэднийг бид өөрснөөс тvрvvлээд vгvй хийчих байлгvй дээ гээд Балданцэрэн хvvхдvvдийн дундуур орон цааш явлаа. Нэлээд явснаа эргэн харахад хvvхдvvд хойноос нь гайхан ширтсээр буй vзэгдэнэ. Одоо Балданцэрэн энэ хvvхдvvдийн тоглолтыг бэлэгшээхээс гадна ар гэрий нь хvмvvс гамингуудыг эрхгvй дайтан тулалдаж хөөн зайлуулна гэж ярьдгаас эд нар ингэж тоглох болсон байх ёстой гэж бодов. Ингэхэд өөрөө хvvхдvvдийн өмнө санамсаргvй хэлсэн vгээ эргэцvvлэн vзэхэд ч ер муу биш, юунд гэвэл хvvхдvvд гэртээ хариад “Нэг хvн гамингуудыг бид та нараас тvрvvлэн устгана” гэж хэлэв гэж ярих нь магад байх бөгөөд энэ vг цаад хvмvvсийн чихэнд ямраар сонсогдохыг бодоход мөн ч аятайхан ажээ. Хvрээний захад гаран Дунд гол гэгч газар хvрэв. Голын дээгvvр тавьсан хvрэн улаан будагтай гvvр дээр гарахад уур амьсгал маш сайхан, гvvрийн доорх мөс тунгалаг, тэнгэрийн тунгалаг цэнхэр өнгийг өөртөө татан гөлийхөөрөө гөлийснийг хэлэх vv? “Өөрийн бие орчлон ертөнцөөс тасран гэрийн мухарт шигдэн хэвтэж байсан маань шал дэмий байж дээ” гэж бодогдуулна. Баруунаас баахан явган улс хөврөлдөн айсуй. Балданцэрэн тэднийг гамингууд гэж бодон дотор нь зарсхийв. Гvvрийн хашлага дээр элгээрээ тvшин зогсож ойртон ирэхий нь хvлээв. Гэтэл тэд гамин биш гамингуудад туугдан яваа цахрууд бөгөөд гартаа гавтай, хөлдөө тушаатай, өмссөн хувцас уранхай, цооронхой, төмөр тушаандаа баригдан ойрхон ойрхон гишгэлэх бөгөөд эхнийхээ хvнээс аваад эцсийнх нь боловч зөвхөн нэгэн газар гишгэхийг хичээх мэт хvйтэн жаварт нэвт цохигдсон гандмал царайгаараа доош ширтэн алхална. “Эдгээр хvмvvс юун улс билээ?” гэхээс хэдэн хоногийн өмнө шавь нь “Өвөр монголын эрх чөлөөний төлөө тэмцэгчид гамингуудад ялагдан орос руу зугтаад тэндээсээ Ар монгол ирэхээр Хиагтад ирснийг гамингууд барьсан гэнэ” гэж хаана нэгтээ дуулснаа ярьсан нь санаанд орон, нvдний нь нулимс бvрхэв. Цааш ажиглах гэхэд нэгд нvд халтирна, хоёрт гамингуудад нулимсаа vзvvлэхгvйг хичээх хэрэгтэй байлаа. Доош бөхийхөд туугдагсдын тvрvvчийн хvний хөлийн тушаа төмөр гинж шажигнан чихэнд чийртэж, биес нь тунгалаг тэнгэрийн өнгийг ёроолдоо тусгасан гөлгөр мөсөн дээр зvvдний юмс шиг туссаныг хэлэх vv? “Ай ах дvv нараа! Та нар гэмт нөхөд биш, нvгэлтэн ч биш, олон тvмнийхээ төлөө тэмцэгч баатрууд, та нарын ийнхvv тушаа, хvлэгтэй явах чинь гутамшиг байвч цог золбоо, баяр бахдал хоёр сvvдэр шиг л дагаж явна” гэж хамаг чадлаараа бархиран гvйн хvрч хvн бvрийг тэвэрмээр санагдана. Туугдагсад өнгөрч гөлгөр мөс дахин хөх тэнгэрийг тольдохоос өөр юмгvй болов. Гэлээ ч ард нь хөлийн гинж шажигнан жингэнэсээр бөгөөд тvvний нь сонсоход уур хилэн, хараа зvхэл, уй гашуу, зовлон зvдгvvрий нь ээлжлvvлэн илчлэх шиг, дахин чагнахад гамингууд харгислал, хатуу ширvvнийг илчлэх шиг, бvр холдон гинжийн авиа ор тас дуулдахгvй болсон хойно боловч өнөөх нь сэтгэлд vлдэн жингэнэнэ. Санамсаргvй сахлаа илэхэд хурууны нь vзvvрт хvйтэн, нойтон юм баригдав. Энэ нь тун саяхан асгаруулсан нулимс хацраа даган урссаных байжээ. Балданцэрэн тийнхvv уйлснаа санахтайгаа зэрэг, би сахал

Page 15: Цаг төрийн үймээн

15 

 

самбайгаа хvртэл ургуулсан нэг ёсны төрийн хар хvн байж, ухаан жолоогvй уйлах нь юv вэ? гэж зvрхээ чангалан цааш явлаа. Нэг мэдэхэд Богдын ногоон ордон хvрсэн байжээ. Хvрэн улаан будагтай сvрхий тохилог банзан хашааны нь хойд өнцөг дээр нь ирэхдээ тэнд яваагаа мэдэв. Урьд өмнө vvгээр явах бvрд “Энэ бол аливаа амьтныг нигvvлсэнгvй мэлмийгээ тольдон гийгvvлэгч ачит Богды минь ариун орд шvv дээ” гэж сvсэглэдэг байсан ажээ. Харин одоо гэвэл: Цэрэнчимэд Да лам, Ханддорж Чин ван, Сайн ноён хаан гэх мэтийн төрийн зvтгэлтэн хvмvvсийн гэнэтийн vхлээр vхсэнийг санана. Эдгээр хvмvvсийн vхсэний шалтгаан маш нууц, задруулсан хvн шууд толгойгvй болох байсан боловч олон жижиг дусал нийлэн нийлсээр нэг балга болох адил хvмvvс нэг нэгэндээ vг цухуйлган дамжуулсаар тэдгээр хvмvvсийг Богд өөрөө бусдын хов живэнд автагдан хороор хорлон алсан нь тодорхой болсон байжээ. Энэ учраас Балданцэрэн хов живийг хvлээн авах, хов живч нөхдөөр биеэ тойруулах бол төрийн хvний шинж биш, тэнэг мунхгийн явдал гэж vзэхийн дээр энэ тэнэг мунхгийг яая гэж бодов. Тэгээд ордны их хашааны хойд булангаас урд булан хvрэх зуур мөн л энэ тэнэг харанхуйн ордонд одоо бас бусдыг хорлох хор хэчнээн хадгалаастай байгаа бол? гэж бодохтой зэрэг голд нь хvйтэн оров. Ордны өмнөх ар өвөр дээрээ эр охин хоёр лууг ороолдуулан урласан сийлбэртэй өндөр янпайгийн өмнөхөн хэдэн зуун хvн гурван эгнээ vелэн сөхрөн суусны дэргэд Балданцэрэн ойртон очив. Тэдний дунд отго жинсээ зvvсэн ихээхэн тайж нар, алтан мөнгөн гоёл чимэглэлээ дааж ядсан дэргэр vстэй хатад, жирийн баячууд, адгийн ядуу хөдсөн дээлээс өөр юv ч vгvй өвгөд эмгэд, ер анги давхраа бvрийн хvмvvс бий vзэгдэнэ. Ингэхэд тэд цөм Богдод мөргөх гэж байгаа нь мэдээжийн хэрэг. Ийнхvv мөргөхөд тvрvvчийн хvн өглөөний нарнаар, эцсийн хvн бага vдийн хэрд ирэх боловч оройн наран жаргахын өмнө Богдынхоо барааг арайхан харж адис хvртэх явдал олонтаа байдгийг Балданцэрэн сайн мэднэ. Харин одоо Богд, гаминд төрөө алдан, хаан ширээнээсээ гуд татуулаад, зөвхөн сvсэгтэн олонд мөргөл хайрлахаас өөр ажилгvй болсон тул хvнийг удаан хvлээлгэхээ больсон байжээ. Бишгvvрийн дуу уянгалан хангинаж, мөргөлийн хvмvvс “Хайрхан Богд! Богд залран айсуй” гэж ам амандаа шивнэн орой дээрээ наманчлав. Ордны их хашааны ногоон шаазан оройт асар хаалга өөрөө нээгдэж байгаа юм шиг аажуухнаар нээгдэн хоёр тийшээ тэлэгдэв. Барсын сvvл гэж нэрлэгддэг урт хивсэн тунтуйг мөрөн дээрээ бөгтрvvлэн тавьсан бvдvvн лам намуухан алхлан гарч ирлээ. Дараа нь өндөр нуруутай бас нэг лам хоёр vзvvртээ лууны толгой сийлмэл дамнуурганд сайхан vнэртэй юмыг оргилон савсуулсан бойпрууд өлгөснийг мөрөвчлөн явна. Эдний ард Богд өрөө битvv жуузанд хоёр ламаар дамнуулжээ. Хажууд нь мөргөх хvмvvсийн өргөлийг хураах нэг лам, мөргөл хайрлах сунтаг барьсан өөр нэг ламтай мөр зэрэгцэн явна. Эдгээрийн ард мөн л бойпор барсын сvvл хоёрыг мөрөвчилсөн лам нар явах ажээ. Бvх лам нарын зvс царай тунгалаг, бие бялдар сайтай бөгөөд тарган цатгалан, сахлаг vстэй, дугуй булган малгайтай, шар торгон дээл дээрээ өргөн ягаан дурдан орхимжийг сулхан ороон vзvvрий нь доош намируулан унжуулж, төв хичээнгvй дvрийг батад барин гишгэлнэ. Богд өөрөө хvрэн тэрмэн дээлтэй, орой нь нэлээд өндөр болохоос гадна хоёр талы нь чихэвч, бvслэхгvй хvрэм, урт цулгуй шар торгон овоодой малгайтай бөгөөд нvд аньсан ч биш, нээсэн ч биш, ёстой л амарлингуйн дvрээр чиг урагш ширтэн заларч яваа нь жуузны хоёр талын цонхоор хагас харагдах нь ер эгэл бус бөгөөд гvнгэрвээд залсан суумал бурхны дvрийг санагдуулна. Тэгээд урагшлах тусам бойпрын утаа баагин савсаж бишгvvрий нь дуу улмаар уянгалахыг хэлэх vv? Гэвч Богд мөргөгсдийн нvдэнд яаран vзэгдвээс санаа сэтгэлий нь дэмий vймvvлэхийн нэмэр гэсэн шиг зөвхөн өндөр янпай руу чиглэн биеэ

Page 16: Цаг төрийн үймээн

16 

 

халхлан явах бөгөөд тvvнд тулан очсоноо баруунаар нь тойрон мөргөлчдийн нvдэнд илэрнэ. Энэ даруй бишгvvрийн дуу гэнэт тасран анир чимээ огтхон ч vгvй болох боловч бойпрын сайхан vнэрт утаа аяндаа тархан хvн бvрийн хамарт ханхлах бөгөөд энэ нь Богдыг тэнгэрээс буун ирэх шиг болгоно. Ер энэ vед сvсэгтэн хvмvvс газар дэлхийн юмыг ор тас мартан гагцхvv хойд нас, шамбал хэмээх бурхны орныг л санан орой дээрээ наманчилна. Богд, vелэн суусан мөргөлчдийн дундуур явахдаа өнөөх амарлингуйнхаа дvрийг тун тэсвэртэй хадгална. Хажуугийн хоёр ламын нэг, өргөлийг хурааж, нөгөө нь адис тавина. Ер Богдод мөргөх гэдэг хэзээ боловч ийм байдгийг Балданцэрэн сайн мэдэх билээ. Гэвч одоо урван сvсэглэн бишрэхээ больж байгаагийн хувьд огт өөр нvдээр ажин ширтэх ажээ. Богдыг эргэн залрахад нэг өвгөжөөр хvн бусдаас тvрvvлэн толгой өндийлгөж, -Ай тvмэн сонорт, мянган мэлмийт Богд ламтан минь ээ! Доод шавь нар биднийгээ гал усны гашуун зовлонд дарагдсаныг тольдон хайрлаж, ангижруулан авраа! гэж уйлан бархирах дуугаар хэлээд тvрvvлгээ саван унав. Балданцэрэн: “Yй олныг байтугай өөрийгөө аврах чадалгvй амьтнаас ингэж аврал ирэх ч гэж дээ чааваас” гэж бодон санаа алдан Богдын өндөр янпайн ард өмнөөс нь бишгvvрийн дуу тvрvvчийнхээс илvvтэй уянгалан угтана. Энэ нь ард нь vлдэж байгаа сvсэгтнvvдэд мөн тэнгэрээс буун ирснээ дахин тэнгэртээ заларч байгаа шигээр санагдуулна. Тэндээс Балданцэрэн гэдрэг эргэн гэр рvvгээ явахад сэтгэлд нь нэг талаас Богдын аливаа бурангуй муу явдлууд, нөгөө талаас ард тvмнийхээ сvсэг бишрэлд хэт автагдсан байдал ийм хоёр зvйл толгойд нь тасралтгvй эргэлдэх ажээ. Хашааныхаа гадаа ирээд дотогш орох гэснээ дэмий хэвтэхээсээ халширч баруун тийшээ явлаа. Ёстой дэмий балай эргvv амьтан шиг явсаар байтал нар жаргав. Гэлээ ч гэсэн харих хvсэл алга. Харин танил талынхаа айл гэрийн нэгэнд орвоос эрхгvй сэтгэл сэргэн, хөгжих болов уу гэж бодогдов.

НАЙР ЦЭНГЭЛ Yдшийн бvрэнхийгээр Очирбат гэгчийнд Балданцэрэн очиход тав зургаан хvн бөөгнөрөн наргиж байлаа. Тэд цөм Балданцэрэнгийн танил ажээ. Гэвч насаар дvv хvмvvс болохоос гадна гvн зэрэгтнvvд биш дээд талынх нь тvшмэл, доод зэргийнх нь бичээч байлаа. Балданцэрэнг vзэхтэйгээ зэрэг тэд “Гvнтэн ирэв!” гэж хvндэтгэн босож амар эрээд олбог дэвсэн суулгаж чихэр жимс, боов шоов нарийн хоол, архи дарсаар зочлов. Yvнд ч ер юун муухай юм байх билээ. Ингэхэд тэд зvгээр ч vгvй нууц амрагуудтайгаа болзоо тавин энд цугларсан ажээ. Цөм гоё сайхныг өмссөн төдийгvй тус бvрийнхээ энхрий хайртынхаа өмнө аятай сайхан байдал гаргахыг хичээн биеэ барина. Архи дарсны тухайд гэвэл тэд ангасан vхэр малын адил хуу хуугаар уухыг чин сэтгэлээсээ жигшинэ. Жvнз хэмээх өчvvхэн юманд хийн, хуруу гарган хуалан бие биеэ шахна. Амрагууд нь гол төлөв ван, гvн, ноёд, тvшмэдийн охид, өмссөн чимэглэснээр маш сайхан, ягаан буюу цэнхэр, эс бол час улаан, хамгийн хурц өнгийн торгон дээл өмссөнийнхөө доор утас хатгамал угалзтай гуталтай бөгөөд шанхаа даруулсан сувдан даруулга нь цаг ямагт лааны гэрлийг өөртөө татах учир хацры нь ягаан, нvдний нь тунгалаг, шvдний нь цагаан, уруулы нь улаан тэр бvгдийг тодотгон, vлгэр домогт гардаг лусын дагинасыг санагдуулна. Архи дарсанд тэд vнэхээр авъяасгvй, бяцхан жvнзийг уруулдаа дөнгөж хvргэсээр панс буюу дурдан алчуураар яаран амаа арчин тунгалаг хар нvдээр инээмсэглэх нь удмаасаа даруу монгол ахайтнуудын шинж төлөвийг л vзvvлэх шиг болно. Найр

Page 17: Цаг төрийн үймээн

17 

 

цэнгэлийг хөгжөөн, янаг эрсээ баясгахаар тэднийгээ тvшин сууснаасаа хойш ёстой арилгасан сонгино шиг арван цагаан хуруугаа нахилзуулан уяхан зөөлөн хоолойгоор хуалахаараа тэд хайр дурлалаа илчлэхээс биш, дэмий балайг амныхаа зоргоор чалчин, дээр доор орон завхайрахыг энэ дэлхийн хамгийн муухай юманд vзэн чин сэтгэлээсээ жигшинэ. Удаа дараа амссан архиныхаа уурыг мэдрэлд хvрмэгц тэр охид “Тэднийх хvvхнээ тийм хvнд богтлон өгчээ. Өнөөхөөс нь салгасан гэнэ. Гэтэл бас Богд гэгээнтэн өөрөө нэг хоёр амрагийг зарлигаар салган эмэгтэйг нь тэр ноёны хvvд өгсөн гэдэг шvv” гэж ярихыг зvгээр сонирхол болгохын vvднээс биш, харин өнөө маргаашийн нэгэнд өөр дээрээ тусах гэж байгаа гай гамшгийг vнэнхvv сэтгэлийнхээ амрагт мэдэгдэж байгаа нь тэр байлаа. Ийнхvv нэг vе овоо яриан дэлгэж ирмээр болсноо зогсон дуулах бөгөөд тvvнд: Салаа зандан модонд нь сарны туяа тусна даа Сайны ерөөл байвал даа сардаа ганц ч яамай даа Ургаа зандан модонд нь уулын сvvдэр тусна даа Учрахын ерөөл байвал даа удаан тvргэн ч яамай даа гэж дуулах дуртай ажээ. Хариуд нь эрэгтэйчvvд: Улиастайнхаа голыгоо хө хө яасхийгээд туулна даа би хө хө Улмаараа учрахынхаа ерөөлийгөө хө хө Амраг чамдаа тавиад мордъё хө хө Зэгстийнхээ голыгоо хө хө яасхийгээд туулна даа хө хө Чиний минь vнэр шингэсэн алчуур байвал Аваад л мордоно доо хө хө гэж дуулна. Эдгээр дууны ая монгол орны уудам тал, алс тэртээд цэнхэрлэн сvvмэлзэх өндөр уулс, тэр уулсын зvг тэмvvлэн яваа морины хөнгөн алхалт буюу задгай хатиралтыг санагдуулах боловч уг өгvvлбэр нь даанч тийм биш ээ. Эрх мэдэлгvйн эрхээр хайрт амрагаасаа хагацах гаслал зовлон эдлэхийг л илэрхийлнэ. Ингэхэд тэд одоо тийм аюулыг хvлээж байгаадаа энэ дуунуудыг дуулах дуртай байлаа. Өөрөөр хэлэхэд тэд, зvй ёсны найр наргиан болж байгаа биш зvрх сэтгэлийнхээ бачимдлыг харилцан хэлэлцэж байгаа нь энэ ажээ. Нэг мэдэхэд шөнө дунд болж хятад сvмийн харанга цууриатав. Эцэг эхvvд охидоо шөнийн цагаар гадагш гарахыг чандлан хорьдог тул хvмvvсийн дотор сэрхийн бие биеэ харна. Yvнээс цааш юу болох вэ? гэвэл: эрэгтэйчvvд хувь хувийн амрагийг хvргэж өгөхөөр уван цуван гарлаа. Хэрэв гадаа сар саруул байваас хvн амьтанд vзэгдэхээс айн хоёр бие цуван зөвхөн бараа бараагаа харан явна. Хэрэв таг харанхуй аваас мөр зэрэгцэн гарын vзvvр төдийхнөөр барилцан сэтгэлээ баясгана. Гэвч хvрэх газраа ойртохын цагт хоёулны нь зvрх хvчтэй цохилон хөлий нь гишгэлт удаашрах бөгөөд нэг буланд тvр зогсон хэдэн vг шивнэлдэнэ. Тvvнд нь хайртай дуртай гэдэг vг орохын оронд “Яах билээ”, Аав эжий маань намайг өдий орой болтол хаана явав гэж аашлан сvйд болно бий”, “харин ээ, vерхдэг эмэгтэйнд vлгэрчин ирэн, хуурдан дуулахы нь чагнасаар суугаад ийм болов гэж хэлбэл яах бол?” гэх мэтийг л хэлэлцэнэ. Чухам салахынхаа vед эрэгтэй нь их зориг гарган эмэгтэйнхээ хацар дээр нь юм уу магнайд нь хошуу хvргэн vнсэх төдийхөн болно. Гэтэл энэ нь маш том хэрэг ажээ. Yнссэн эр “Yгvй энэ чинь юv билээ? Амраг боловч аваагvй байж vнсэх маань юутай журамгvй хэрэг билээ?” гэж сандарна. Yнсvvлсэн эмэгтэй нь “Yг дуугvй vнсvvлэх маань юу вэ? Энэ маань намайг лав журамгvй эм гэж vзэн жигших вий?” гэж ичих зовох хоёрыг хослуулна. Ийм нэгэн хэрэг өнгөрсний дараа эрэгтэй нь өнөөх буландаа хоцорч, янагийнхаа гэртээ орсон хойно гаднах хаалган дээр гэтэн очиж аав,

Page 18: Цаг төрийн үймээн

18 

 

ээжий нартаа аашлуулж байгаа эсэхийг зvрхээ догдлуулан нэгэн хэсэг чагнан зогсоно. Yvнийг Балданцэрэн өөрийн амьдрал дээр арайхан vзээгvй байгаа боловч нөхдийн амьдралаас тодорхой мэдэж байлаа. Гэрээс хvмvvс гарч гvйцсэний дараа Балданцэрэн ганцаараа гарав. Найр цэнгэлд оролцсоны хувьд санаа сэтгэл сэргэсэн юмгvй. Эр нөхөд тэдэнтэй чин сэтгэлээ холбосон ариун охидын эрх мэдэлгvйн уй гашуу сэтгэлд нь эргэлдэнэ. Гэтэл vvнд бас Богдын зvй бусын зарлиг мөн л холбогдолтой байх тул Балданцэрэн “Тvмэн олонд эрх жаргалыг эдлэх хувь заяа хэзээ ч ирэхгvй нь! гэж гутарна. Гэртээ ирэхэд хань бараа бологч ганц шавь нь ихэд хvлээсэн бололтой. Оройнх нь хоолыг савхан хувинд уудлан тавиад хажууд нь бvхлээр хажуулан унтаж орхисон байв. Балданцэрэн тvvнийг сэрээхгvйг хичээн орон дээрээ сэм гаран, мөн хувцас тайлахгvй хэвтэв. Олон хоног нойргvй хоносноо санан, тун даруйхан унтахыг хичээнэ. Гэтэл өдрий нь vзсэн юмс сэтгэлд нь орж ирэн бас л нойрыг нь хулжаана. Эцэст нь Балданцэрэн өөрийнхөө, яагаад бусдын адил энэ тэрийг бодохгvй байж чаддаггvйгээ судлан шинжилж гарлаа. Ингэхэд хамаг гай гагцхvv ном эрдэм мэр сэр сурч судалсанд л байгаа юм байна гэж тэр өөрөө эхлээд дvгнэв. Тэгэхтэй зэрэг эрдэм сургасан багш нь төр гэж юv вэ? Тvvний дотор тvмэн ардын хувь заяа гэж юv вэ? гэдгийг юм бvхэнтэй нягт холбон сурган хvмvvжvvлснээс байлаа. Иймд Балданцэрэн бvх сурсан мэдсэнээ жигшихийнхээ дээр бусдыг бас сурган боловсруулах гэж байгаагаа бvр хэрэг алга гэж vзэв.

БАГШИЙН АЙЛТГАВАР Төрийн хар хvн болох гэж толгой дээр тав тавьсан нь нэлээд ургасан боловч сvлжээс авах болоогvй байгаа гэзэгтэй сөөсгөр хvvгийн нэр Намсрай, нас арван зургаа орчим, орон нутаг нь хөдөө бөгөөд эрдэм ном сурахаар намрын дунд сарын vеэр энд орж ирээд хаврын сvvл сарын шувтаргаар буцдаг байлаа. Заалгах зvйл нь монгол, манж, хятад гурван төрлийн хэл бичиг болохоос гадна сампин цохин тоо бодно. Ийнхvv Балданцэрэнгийн дэргэд суусаар эдvгээ гурав дахь жил дээр яваа билээ. Гэтэл сvvлчийн хэдэн өдөр багш нь ер хичээл заасангvй бөгөөд чухам юунаас болсныг Намсрай vл мэднэ. Ажихад зvс царай доройтон цонхийж vргэлж дээш гөлрөн хэвтэх болсны нь бодвол ямар нэгэн хvнд өвчин хvрсэн бол уу? гэж дотроо баахан зовдог байлаа. Харин өчигдөр Намсрай өвчтөн хvнд эм залгуулсныхаа дараа эргэж ирээд багшийнхаа эзгvй байхад бие нь сайжирч байгаа болов уу? гэж баярлажээ. Гэвч шөнө ирэхгvй байхад нь бас л элдэв долоон жорын юмыг бодлон хvлээж байгаад нэг мэдэхнээ нам унтаж орхисон ажээ. Өглөө сэрэнгvvтээ өндийж харанхуй дунд багшийнхаа амьсгалах чимээг олж сонсон баярласнаа, яаран босон харайж өрхөө татан гал тvлж цай чанав. Дараа нь ямар анир чимээ гаргалгvйгээр номоо барин цомцойн сууна. Балданцэрэнгийн өндийхөд номоо яаран хойш тавьж гар нvvр угаах усы нь тvмпэнд хийх төдийгvй алчууры нь барин дув дуугvй зогсов. Энэ бол Намсрайн өдөр тутмын хийдэг ажил байлаа. Дараад нь Намсрай багшийнхаа өглөөний зуушийг ширээн дээр тавиад цайгий нь аягалан гардуулж өгөөд дахин номоо барив. Өнөөдрийн хувьд Намсрайд нэмэн сурч байгаа юм юу ч vгvй, зөвхөн урьдынхаа vзсэнийг дэмий нааш цааш нь эргvvлэн ширтэж байгаа бөгөөд сэтгэлдээ “Багш өнөөдөр ном заах бол уу? Yгvй бол уу? гэж бодно. -Өнөөх өвчтөн хvн маань юу болж байгаа билээ дээ? гэхэд нь -Жа багшаа. Өчигдөр орой болтол амьсгал нь сул чигээрээ л байсан даа гээд Намсрай, -Өнөөдөр та ном заах уу? гэдэг vгийг амнаасаа арайхийж гаргаж хэлэв. Балданцэрэн

Page 19: Цаг төрийн үймээн

19 

 

дуулаагvй мэт аягатай цай руугаа гөлрөн сууснаа, санаа алдаад, -Yгvй ээ, заахгvй, ер нь ном эрдэм сурахын хэрэг юv билээ? Намсрайн сэтгэл тун аягvй болов. Юуны урьд өөрийгөө ямар нэгэн буруутай юм хийснээс ийм болов уу гэж сэтгэл тvгшинэ. Өнгөрсөн хэргvvдийг эргэцvvлэн vзэхэд нэг удаа буузны маханд давс мартсанаас өөр осол эндэл гараагvй байх бөгөөд ер тvvнээс ийм хэрэг боломгvй гэж бодов. -Бодвол чи яагаад ном vзэх хэрэггvйг мэдэхгvй байгаа биз дээ! гэхэд нь -Жа багшаа. Тийм, -Энд суу учры нь би яръя. Намсрай “жа” гээд доохон талд нь очин эгээ л өчигдрийн Богдод мөргөгсөд шиг бөхийн алга хавсран сууна. Балданцэрэн аягатай цайныхаа шавхрууг ихээр балган “аймшиг” гэж аягаа ширээн дээр тавин сайхан хар сахлаа зvvн. Баруун тийш нь сэлгvvлэн тайвнаар илээд vгээ эхлэв. -Би арван настайгаасаа эхлэн эгээ л чам шиг энэ дэлхийн эрээн цаасуудыг их юманд бодон эргvvлж эхэлсэн юм. -Жа, -Багш маань ч мөн одоо би чамайг яаж сургах гэж байгаа шиг хамаг анхаарлаа тавьдаг байлаа. -Жа, -Тэр бол Манжийн vе. Багш маань дал гарсан өвгөн. Залуудаа хошуу захирагч байгаад манжийн төрд хэрэг буруудан зэрэг жинсээ алдсан хvн. -Жа, -Манж, хятад, тvвд, монгол дөрвөн улсын хэл бичигт нэвтэрхий болоод тэр улс болгоны тvvх шастир, гvн ухаан, утга зохиолуудыг мэдэхийн дээр өөрийн улсын тvvхийг судалсан нь гоц, хоёр мянган жилийн өмнөх Хvннv, Дvнхv, Сяньбигаас аваад хөх монголын Чингэс хаан, тvvний хойч Өгөөдэй, Хувлай, Тогоон төмөр эдгээр явдлыг мэдэх төдийгvй, тэр vеийн явдлуудыг нvдээр vзсэн юм шиг тоочиж чаддагсан. Дараа нь Манжийн хаадуудын тухай, тэдний монгол руу явуулж байсан бодлогуудыг уудлан ярихыг нь сонсвол хэн боловч улс орныхоо хувь заяаны тухайд эрхгvй нэгийг бодоход хvрнэ. Yvгээрээ миний багш олон тvмэнд эрдэмтэн гэгдсэн хvн байсан юм. -Жа, -Би арван жил дэргэд нь суусан юм. Тэгээд мөн багшийн зарлигийг даган манжийг эсэргvvцэх vйлст оролцсон юм. Автономитын vед төрийн дээд эрхэнд гараагvй боловч дэд тvшмэл, эрхэлсэн тvшмэл, хил хязгаарыг хянан тохижуулах сайд гэхчилэнгийн албанд удаа дараалан томилогдож явсаар гvн зэрэг шагнагдсан юм гээд Балданцэрэн, олноо өргөгдсөний дөрөвдvгээр оны Хиагт хотноо болсон орос, хятад, монгол гурван улсын хэлэлцээрт нууц зөвлөхийн vvргийг хvлээсэн бичээчээр очсон тухай ярианд орлоо. Энэ бол Балданцэрэнгийн удаа дараалан хийсэн ажлуудын хамгийн хvнд нь байжээ. Анх оросын хаант засаг бvх монгол орныг хятадаас тасран тусгай улс болох эрмэлзлэлийг бvрэн дvvрэн сайшаан ийм ч юм, тийм ч юмаар тусална, гялайлгана гэж нууц гэрээ тогтоон өдөөн хатгаж байсан нь тэр хурал дээр гэнэт өөрчлөгдөн хятад улстай хуваан ашиглах бодлого явуулсан байжээ. Энэ нь Орос, Германтай байлдах цаг тулгарснаас Монголыг эзэмших гэснээ тvр хойшлуулсныг Балданцэрэн уг хэлэлцээр өнгөрсний дараа олж мэдсэн байлаа. Гурван улсын хэлэлцээр дээр монголын төлөөлөгчид, эрэгчин эмэгчин барс мэт эвлэрсэн хоёр их гvрний төлөөлөгчдийн өмнө ганцаардсан бөгөөд тэр дунд Балданцэрэн хариуцан тулалдах арга ухаан гаргах гэж оюун ухаанаа зарцуулсан нь тун их, vнэн хэрэг дээрээ нэгэнт ганцаардсан монголын төлөөлөгчид ямар ч арга ухаан гаргавч

Page 20: Цаг төрийн үймээн

20 

 

нэмэргvй байсан бөгөөд эцэст нь тэд элдэв янзын зvй зохисгvй шахалт шаардлагаас болж өөрийн эрхгvй гарын vсэг зурсан ажээ. Ийм хэргийг Балданцэрэн биеэр vзсэнээрээ гадаадын эзэрхэг тvрэмгий улсуудын шинж чанарыг бvрэн мэдсэн байв. Өнгөн дээрээ энэрэн тэтгэгчийн дvр барин элдэв сайхныг хvзvv, борвио нахилзуулан хэлэх нь vнэн хэрэг дээрээ дан эзлэн залгихын арга байсан бөгөөд тэр нь нэг мэдэхэд цаанаас нь тулган шаардах, айлгах сvрдvvлэх хоёрыг хамрын vзvvр дээр авчирдаг юм байна гэж Балданцэрэн ойлгосон байлаа. Эцэст нь Балданцэрэн, ер бага буурай улс орон их гvрнийг араар нь тавьж, өврөөс нь гохдон хохироогч байсан удаа байна уу? Yгvй юу? гэдгийг өөрийн мэдэх эрээн цаас болгоныг эргvvлэн эргvvлээд олсон зvйлгvй, харин их гvрнvvд бага буурай орныг булаан залгих л гэж байдаг нь одоо Европ даяар олонт гарч байгаа хэрэг явдлаас илхэн байна даа гэв. Тэгээд Балданцэрэн бага буурай улс хөл дээрээ зогсох тэнцvрээ олъё гэвэл: хажуу хавирганыхаа их гvрнvvдийн хооронд цаг vргэлж яс хаяж мөргөлдvvлж байхаас өөр зам алга гэж бодох болсон байв. Ер нь Балданцэрэн гурван улсын хэлэлцээрт явснаасаа хойш юм бvхнийг ажиглан судлах болсон ажээ. Тэгээд юу юуны урьд ойр хавийн болоод vе тэнгийн албан хаагчдыг ажин сонирхоход тэдний ихэнх нь улс орон ард тvмнээ бодохын оронд гагцхvv хувийн ашиг завшаан, отго жинс, энгэрт зvvх очир одон гэх мэтийн элдэв төрлийн хэргэм зэргийн зvйлст ухаан жолоогvй унан шунан зvтгэж байгаа нь л харагддаг ажээ. Тэдэнд эдгээрийг олох арга нь гэвэл: улс орны хэрэгт ариун шударгаар сvсэглэгчийн дvрийг барих, аль нэгэн хазгай хэл, цаг төрийн байдлыг төвшитгөхийг оролдогсдыг дээш доош ховлон мэдvvлж ял янганд унагаах зэрэг аль л бузар бурангуй явдлууд байдаг байв. Гэтэл энэ нь бvр төрийн дээд хvмvvсийн хооронд болохоор ямар байна вэ гэвэл: бvр ч аюултай, бvр ч шившигтай ажээ. Жишээлбэл: Цэрэнчимэд да лам, Ханддорж чин ван, Сайн ноён хаан гэх мэтийн хvмvvсийн гэнэтийн vхлээр vхсэн явдлууд нь мөн л тэр аюултай шившигтай хэрэг явдлыг гэрчлэх ажээ. Балданцэрэн энэ бvх vзэж мэдсэнээ итгэлт шавьдаа тодорхой яриад дараа нь автономит төр гамингийн гарт орж уул ус, газар шороо цөм хvнийх болсон төдийгvй хагас хугас мэдлэгтэнгvvд удам угсаа, хэв суртахуунаа голон хараах амар мэндээ мэдэлцэх хоёроосоо эхлэн хятад болохыг оролдож, улмаар vндэсний соёл, зан заншил харь улсын ёс суртахуунд идэгдэн устах тийш хэлбийв гэж яриад эцэст нь: -Ингээд ирэхээр чамд эрдэм ном сурахын хэрэг юv вэ? Нэг бол чи тэр зэрэмдэг мэдлэгтэнгvvдийн адил удам угсаагаа гологч болно. Yгvй бол элдэв юмыг цаг ямагт бодон санаа сэтгэлийн хvнд зовлон эдлэгч болно. Ингэхлээр чи зvгээр хэв суртахуунаа яалаа ч гэсэн хадгалах хувь заяанд төрсөн ерийн малчин жирийн ард чигээрээ явбал дээр шvv дээ гээд гэдрэг эргэн орон дээрээ гарч, шунхан улаан будагт унинуудыг ширтэдгээрээ ширтэн хэвтлээ. Намсрай суусан газартаа алга зөрvvлэн хавсарсан чигээрээ боловч багшийнхаа ярьсныг эргэцvvлэн бодно. Гэвч уг ярианы голыг хvлээх мэт байгаа нь Балданцэрэнгийн мохон шантарсан шигээр биш, харин багшийнхаа хэлж байгаа улс орныг дайсагнагч тэр байсан бvхэнтэй ширvvн тулалдах сан гэдэг зориг бадарч байгаагаар илрэн, багшийнхаа vлэмж ихийг мэдэхийнхээ хирээр сэтгэлийн зовлон эдэлж байгаа нь бахдалтай сайхан санагдах ажээ.

ЗYРХНИЙ ЦОХИЛТ ӨӨРЧЛӨГДӨВ Балданцэрэн улаан шунхан будагт униудаа гөлрөн ширтсээр бараг долоо хоног болсон

Page 21: Цаг төрийн үймээн

21 

 

бөгөөд өдөр дундын хэрд гаднаас шавиа орж ирэхэд: -Өнөөх өвчтэй хvн ямар байгаа билээ? гэж цонхигор цагаан болсон царайгаа хөдөлгөлгvйгээр асуув. -Жа багшаа! Гайгvй болж байгаа шvv. Маарамба гуай ч одоо ингээд хоол ундаар нь тордоод байвал удахгvй зvгээр болно гэж айлдсан. -Ашгvй дээ гэж Балданцэрэн инээмсэглэн өндийж, бяцхан шvvгээнийхээ нvдийг татан гурван янчаан гаргав. Yvний урьд Балданцэрэн тэр өвчтөнд гурав хоног тутам хоёр янчаан зарцуулдаг байсан бол одоо өөрчлөн гурвыг зарцуулъя гэж бодсон ажээ. -Май! Yvнийг эмгэнд аваачиж өг! Намсрай янчааныг авангуутаа босон харайж гvйн гарав. Тvvнд бол өвчтөний эдгэрэх, эсэх онцын холбогдолтой биш, харин багш нь л ямар нэгэн vйл хэрэгт явуулан гадагш гаргаж байх нь чухал байдаг байлаа. Балданцэрэн бол тэр хvний эдгэрэх vнэхээр нэг баяр! “Өвчин vгvйрэл хоёрт нэрвэгдсэн хөөрхий хvнийг тэтгэн тэнхрvvлэх шиг сайхан юм юу байх билээ” гэж бодно. Гэтэл сэтгэлд нь “өвчин ч яахав ингээд эмээр эдгэрдэг байжээ. Харин миний энэ сэтгэл санааны гутралыг хэн юугаар эдгэрvvлэх юм бэ? гэж өөртөө асуудал тавилаа. Ингэхэд эдгэрvvлэх эм хаана ч vгvй. Зөвхөн өөрөө өөрийгөө аргалбал зохих ганцхан хариулт байх бөгөөд энэ нь гэвэл хэвтээд байхын оронд гадуур дотуур яван энэ тэр хvнтэй уулзаж уйтгар гунигаа мартах л явдал байлаа. Иймд Балданцэрэн Жамъян гvн гэгчийнд очихоор шийдлээ. Уг нь энэ хоёр ойр дотнын танил биш, автономитын vед Балданцэрэн гvн зэрэг шагнагдахдаа өөр нэгэн эрдмийн гvн шагнагдах хvнтэй нэгэн зарлигаар шагнагдсан бөгөөд тэр нь энэ Жамъян гэгч байжээ. Тэр цагаас хойш Балданцэрэн Жамъянг дотроо дотночлон хvндэтгэх болсон ажээ. Гэвч Жамъянгийн нас өндөр учир vерхэн найзархаж болдоггvй байжээ. Жамъянгийнх руу явж байхдаа Балданцэрэн зөвхөн амар мэдэхээс өөрийг бодохгvй байлаа. Хашаан дотроо хоёр гэр. Зvvнтэйх багавтрыг гал тогооны гэр гэж нэрлэнэ. Баруун талын томд нvvр нэлээд vрчгэр дээд уруулынхаа хоёр завьжинд шингэн буурал сахалтай, толгойдоо хөдөөх малчдын өмсдөг цагаан эсгий тоорцогтой, ар руугаа шодон буурал гэзэг унжуулсан хуучин даалимбан дээлтэй хорчгор өвгөн зуухны аман дээр сууна. Энэ бол Жамъян. Зуухны нөгөө талд тав зургаан хvvхэд ном барин цомцойж сууна. Бvх шавь нарын нь тоо хорь гаруй байх бөгөөд тэдний нас бие заалгах зvйл тус тусдаа ялгавартай учир Жамъян өдөр бvр өглөөнөөс аваад vдэш болтол хvvхэд багачуудаас vл сална. Тэр зуураа гэр орноо дулаан байлгах гэж цаг ямагт зуухныхаа урд суудаг байжээ. Балданцэрэнгийнд ороход баяр баясгалан болон угтав. Амар мэнд мэдэн, дээш суулган, цай, идээгээр зочилсноо: -Би гэдэг чинь хvvхэд багачуудад дарагдсан хvн шvv дээ. Та байзна. Би удахгvй дуусна гээд заах ажилдаа оров. -Аль вэ Дорж наашаа! Хvvхдvvдийн дээд талаас арваад настай жаал босон багшийнхаа доод талд суугаад цээжээр “Эрхийг сурахаар бэрхийг сур! Yлгэр туужийг олонтаа унш! Yсэг бvрийг сайтар ажигла. Yг бvрийг хичээнгvйлэн судал! Yнэн vг vнэтэй, хуурмаг vг хортой…” гэж эхлээд цааш нь ямар нэг юмтай оролдож байгаа юм шиг торжигнуулах бөгөөд хамар нь цэвэр байгаа боловч vе vе тvгдрэхдээ нусаа татах байдлаар агаар татна. Бvх цээжилснээ уншиж гvйцсэнийхээ дараа нэг хэсгийг хуулан бичээд мөн багшдаа барин шvvлгэнэ. Энэ жаал унших бичих хоёр дээрээ алдаагvй учир цаашаа бас цээжлэх, бичих даалгавар аван бусаддаа гайхуулах мэт инээмсэглэн гарч одов.

Page 22: Цаг төрийн үймээн

22 

 

-За одоо Балбар! гэхэд. Энэ ер яасан дvрсгvй бол доо гэмээр шоотгор хамар данхар толгойтой арван гурав орчим насны хvv ирж номоо мөн багшдаа бариулаад “Оюун тvлхvvр” гэдэг номын хэсгээс уншсан бөгөөд тvvндээ гурав алдан багшаараа заалгуулснаас гадна хуулан бичсэн дээрээ тав алдсан учир алган дээрээ шугамаар найм цохиулан шийтгvvлж, өнөөхөө дахин давтах даалгавар аван гарлаа. Энэчлэн Жамъян, хvvхэд бvр дээр ажиллахыг Балданцэрэн сонирхон ажих зуураа өөрийнхөө боддогоор тэднийг сургахын хэрэг юу билээ гэж бодон суув. Эцсийн хvvхэд гэрээс гармагц Жамъян: -За Балданцэрэн минь сонин сайхан юу байна даа? Царай чинь яагаад цонхигор байна вэ? Ажил суудал ихтэй байна уу? гэж ихээхэн яриа дэлгэмээр урагш дөхөн суув. Гэтэл өндөр гоолиг биетэй хvрэн бор царайтай хорь гаруй насны эр орж ирэн тэдний яриаг таслав. Тэр эр Жамъянг “багш” гэж дуудан амар эрэв. Хариуд нь Жамъян “Сvх” гэж дуудан мэнд мэдээд, цай идээгээр зочлохын оронд янжуур өгөв. Сvх тvvний нь хоёр гар тосон аваад татахын оронд өвөртөө хийв. -Тат Сvх ээ, Эмээх юу байх вэ. Нас чинь эрийн цээнд хvрсэн төдийгvй эр алдар чинь олонд тодорсон биш vv? гэж Жамъянгийн хэлэхэд Сvх “Жа” гээд янжуураа буцаан гаргаж татав. Гэвч ам нь төдий л эвлэхгvй байгааг vзэхэд багшийнхаа дэргэд анх удаа тамхи татаж байгаа нь илэрхий байлаа. -За тэгээд баатар надтай уулзах онц хэрэгтэй явна уу? гэхэд Балданцэрэн, Халх голын байлдаанаар Сvх гэдэг хvн гарамгай байлдан баатар болсныг санав. Сvхбаатар багшийнхаа vгийн хариуд, -Онцын юмгvй, зvгээр багшид бараалхъя л гэж… гээд vгээ таслав. Жамъян Сvхийн vгийн завсарлагаар “зай, уухай” гэж нvvрий нь ажин байснаа: -Онцын юмгvй бол чи маргааш ирнэ vv дээ? -Жа, Сvхбаатар боссоноо - Yгvй өнөө орой болох болов уу? -Болно, болно. Балданцэрэн эдний хооронд ямар нэгэн чухал хэрэг байна гэдгийг мэдэв. Гэвч бусдын хэрэг надад юуны хамаа гэж бодно. -Ингэхэд та зvгээр ч vгvй нэг баатар шавьтай хvн байх нь ээ? -Тийм ээ. Баатар гээч… гээд гунигтай царай гарган vгээ таслав. -Миний бодоход баатар шавьтай байх бол ер бахдалтай л хэрэг гэхэд -Хажуугаас харах хvнд тийм ч байж болно. Чухам миний хувьд гэвэл vхэр бууны дэлбэрэх суманд бол уу? Аль эрчилсэн сумны vзvvрт бол уу? Цаг vргэлж сэтгэл зовохын л нэмэр байдаг юм. -Харин л дээ. Заавал тэгж гунигтайгаар төгсөх нь хууль биш. Ялан дийлж явах хувьтай хvv ч байж болно шvv дээ гэхэд Жамъян энэ тухай ярихыг эрс татгалзах мэт дахин эс дуугарав. Хаалга нь нээгдэн нэг эмэгтэй орж ирлээ. Тvvний нас залуу, зvс царай гоо сайхан, өмссөн хувцас нь гойд дэгжин, баруун гартаа шударга хөгжим сугавчилж, зvvн дээрээ хөх торгон баринтагтай зузаан дэвтэр залсан бөгөөд, босго давангуутаа өвдөг нахисхийлгэн Жамъянд сөгдөөд тэндээс хойш хандан зуухны нөгөө талд суух гэхэд нь Жамъян: -Yгvй, хvvхээ энд суу! гэж өөрийнхөө дээд тал тийш газар заав. Хvvхэн: “жа” гэж дахин мэхэсхийгээд зуухны урдуур тойрон өнөөх заасан газарт нь сөхрөн суулаа. Жамъянд энэ эмэгтэй онц эрхэмлэгддэгийг Балданцэрэн мэдэв. Эмэгтэй номныхоо баринтгийг тайлан хэдэн дэвтэр гарган Жамъянд дэвшvvлэх нь vнэхээр гайхалтай байх бөгөөд анх суухдаа

Page 23: Цаг төрийн үймээн

23 

 

бие барин цомцойсноосоо хажуу тийш хэлбийн шударгаа хөглөв. -За эхэл дээ гэж Жамъян гуайн хэлэхэд: хараагаа дээш болгон шударгынхаа ишийг атгасан гар дээрээ тусган хэсэгхэн зуур бодсоноо дарж эхлэв. Цохих нь цэвэр, дан ян гэсэн тунгалаг авиа борооны анхны дуслуд шиг нэг нэгээрээ цууриатаж эхэлснээ цаашаагаа ширvvсэн хурдсав. Шударгын урт ишийн дагуу ташуулдасхийсэн бие нь уянгалах аяа даган хөдөлнө. Балданцэрэн алмайран гайхлаа. Урьд өмнө ийм эмэгтэйг vзээгvйдээ, ингэж хөгжимдөнө гэж огт санаагvйдээ тэр билээ. Гэвч Балданцэрэн эмэгтэйг эгцлэн харахаасаа зовнин доош ширтэж зөвхөн нvднийхээ өнцөг булан төдийхнөөр л ажиглана. Эмэгтэйн гар хуруу улмаар хурдсан гялалзаж шударга ширvvн бороо шаагих шиг болсон төдийгvй зөөлөн харцат тунгалаг нvдэнд нь инээмсэглэл тодрон шууд хятад хэлээр шvлэглэн дуулж эхлэв. Балданцэрэн эмэгтэйн нvvрийг эгцлэн ширтэхгvй байхыг хичээснээ өөрийн эрхгvй жолоо алдан эмэгтэйг харсан бөгөөд нvдэнд нь хацар дээрээ улаавтар туяатай дугуй цагаан царай, талбиун болоод тунгалаг хар нvд, ухаалаг байрын тэнэгэр магнай, хэзээ боловч уур хилэгнэлийн муухай vгс гарамгvй зузаавтар улаан уруул тусах бөгөөд цааш бас төрvvлэх vр хvvхэд юугаа эсэн мэндээр бойжуулахын билэг тэмдэг болсон цээжин биеийн нь урагш тvрэн товойсон хоёр булцгар хөх уг биеий нь гоо сайхныг улмаар vзэсгэлэн төгөлдөр болгосон ажээ. Нэг vе шvлэг дуулал шударгын чавхдастай яв цав найран явагдахыг нь сонсоход: “Янаг амраг гэдэг Ертөнцийн уг хэмээвч Ямагт журмыг хамтатгаваас Сая амгаланг олно. Ирэх зам шударга ахуй л Харин дан шулуун Илбийн хуурмагаар бvрхсэнийг Ялгаж таниагvй нь гомдолтой…” /Ду Шинянь хэмээх охин хилэгнэж зуун эрдэнэт авдрыг уснаа тунгаасан нь хэмээх зохиолын шvлгээс/ гэх мэтийн vгс чихэнд баригдан санаа сэтгэхvйг баяр баясгалангийн оронд аваачив. Дуулал зогсон шударга ганцаар хангинах нь тунгалаг ус өглөөний нарны мандлыг угтан мяралзах буюу цэцгийн их хvрээлэнд алтан эрвээхэйнvvд хөөцөлдөн наалдахыг санагдуулна. Тэгээд дуу, хөгжим хоёр дахин найралдахдаа: Энэ дэлхийн хvн амьтдын харилцан дурлалцах гэдэг хэчнээн их хувь заяаны хэрэг болохыг сэтгэлийн гvнд буулгана. Ингэхэд номы нь барин шvvж суугаа багш нь ч өөрцгvй сэтгэл хөдлөн инээмсэглэж байгаа vзэгдэнэ. Эцэст нь багш нь тэр эмэгтэй шавьдаа бvтэн хоёр хуудас цээжлэхийг даалгав. Эмэгтэй номоо баринтаглаад босоход багш нь vдэн гаргах болов. Балданцэрэн ч тэдний хамт гарлаа. Гадаа аль хэдий нь нар жаргаж харанхуй болсон байлаа. Хашааны хаалганы өмнө дөрвөн дугуйтай сvйх тэрэг зогсоно. Энэ тэрэг эмэгтэйн тэрэг ажээ. Балданцэрэн тvvнийг тун дээгvvр хvний танхи охин болохы нь мэдэв. Эмэгтэй тэргэндээ суухынхаа өмнө багшдаа өвдөг даран мэхэсхийн ёс гvйцэтгээд дараа нь Балданцэрэнд мөн ёсыг гvйцэтгэв. Балданцэрэн гэр рvvгээ явж байхдаа дан саяын эмэгтэй, тvvний олон талын онцгой байдал санаанд багташгvй урам чадварыг бахдав. Огторгуйд vй тvмэн одод гялалзахын дундаас vдшийн гялаан хэмээх бямба гариг нvдний өмнө олнооссоо онцгой тусах нь ер саяны

Page 24: Цаг төрийн үймээн

24 

 

эмэгтэй шиг содон ажээ. “Тийм ээ, тэр олон газар буусны адил юм байна даа” гэж Балданцэрэн өөртөө өгvvлэв. Хариад шавийн гараар хийгдсэн хоолыг идэж байхад мөн л бодсоор, дараа нь орондоо орон унтах гэхэд бас эргэлдсээр бөгөөд гэтэл хажуугаар нь Сvхбаатар орж ирлээ. “Тэр эр даан ч залуу юм даа. Гэвч vзтэл ухаантай болоод зоригтой нь өөрийн нь өргөн магнай, эрслэн харснаа ширтэх сэргэлэн нvд, уруулын нь чимбай жимээс тэр болгоноос нь тодорхой байснаас гадна сvрхий хvний шавь болох учир өнөө vеийн орос орны тухай заавал боддог байх ёстой шvv дээ гэсэн бодол бий болон vргэлжилнэ. Гэвч өнөөх эмэгтэй хайр янагийн талаар биш боловч сэтгэлийн гvнд хадаастай байлаа. Өөрийн болон чухам юу хvсэн мөрөөдөж байгааг эргэцvvлэн vзэхэд хамгийн тэргvvн Сvхбаатартай уулзан танилцах нэг зvйл, хоёрт тэр эмэгтэйн барааг дахин нэг харах, ийм хоёр хvсэлд хамаг зvрх мэдрэл нь эзлэгдээд, урьд өмнө санагдаж сэтгэгдээгvй огт өөр ийм нэг шинэ маягийн зvрхний цохилт цохиж эхэлдэг байжээ.

АЯНЫ ИХ ЗАМД Туул голыг гатлан урагшлах тусам уул нуруу, гол горхи багасаж хөндий, цагаан тал vргэлжилнэ. Тэмээ гэдэг амьтан замын урт, газрын ихийг хойноо орхих тусмаа цvндгэр гэдсээ махийлгаж хvний арай чарай тэгнэсэн ачаанд тvvртэхээ больж өнгө vзэсгэлэн нэмэгддэг, харин гайхалтай амьтан юм. Данзан ч гэсэн өдөр хоногийг өнгөрvvлэх тусмаа өнгө зvс гялалзана. Өдөр тутам vзэгдээгvй газар санаанд ороогvй өргөн их хөндийнvvд дайралдахыг сонирхон сэтгэл сэргэлэн явна. Харин Доржид гэвэл сонирхогдох юм алга. Өдөр тутам тэмээний нуруун дээр өцөн өцөн хөдлөн бие зайлж явахын уйтгар, vргэлжлэн vзэгдэх нэгэн жигдийн байдал ч уйтгартай. Олз омог олох тухайд бодох юм алга. Төрөлхийн ийм хэнэггvй учраас сvрхий ухаантай эцэг нь хал vзvvлэн хашир таниулахаар туршлагатай жинчин Хvрэлийг дагуулан аянд явуулсан байжээ. Хvрэл бол эднээс огт өөр хом бамбай холгож тэмээ малын нуруу хавчих бий, буйл бурантгаа идчих вий, удаан явбал өдөр хоног дэмий өнгөрөхөөс гадна унаа хөсгийн эцэн турах нь их болно. Ширvvн явбал ул тавхайд нь гэмтэй. Хамт явагсад маань томоогvй залуус цаг ямагт сануулан хэлж байлгvй горигvй. Алтан шар зам ч яамай, арав шахам удаа явахад өлзийгөө өгсөн юм. Ачит ламынхаа сахиусанд сvсэглэн явсан цагт алздаггvй шvv дээ гэхчилэн л vргэлж бодно. Нэг өглөө Данзан цэнхэр хөх агаарын дунд тэнгэрт тулам шовх уул сvvмэлзэхийг олж харлаа. -Энэ юv гэдэг уул вэ гэж Хvрэлээс асуухад: -Алдарт Жанжин-Чойр гэж хариулав. Маргааш нь тэр уул тийш урагшлах тутам жижигрэх нь гайхалтай. Орой нар жаргахын хэрд дэргэд нь ирэхэд бvр уул ч гэж нэг их сvр бадруулахаар ч юм биш, ерийн нэгэн хад чулуун оройтой толгой байх тул Данзан “Yгvй энэ чинь юv билээ” гэж бодов. Хөвч хангайн өндөр өндөр уулсын дэргэд өсөн төрсөн хvний нvдэнд говирхог газрын байдал иймэрхvv л хачин байдаг ажээ. Жанжин-Чойроос цааш явахад газрын байдал улмаар тэгширч толь мэт цагаан талууд дайралдана. Ялангуяа халх орны зах болох Дайнтавагийн тал бол юутай ч жишээлгvй vзэгдсэн бөгөөд Данзан хэрэв энэ талд зvг чиг алдан төөрвөөс хатаж vхэхээс өөр арга алга гэж бодов. Гэвч эдгээр талын алинд нь боловч адуу, тэмээ, хонь vй олноор тасралтгvй vзэгдэх нь монгол орны хэчнээн баялаг болохыг таниулах ажээ. Гэтэл бас хурдан хөлт цагаан зээр хэд хэдэн зуугаараа сvрэглэн урьдах

Page 25: Цаг төрийн үймээн

25 

 

замыг хөндлөн гаран сvлжих нь хvний сэтгэлийг ихэд хөгжөөн баясгана. Замын vvдийг дайран гараад хилийн Цагаан овоо, Өвөр монгол, Зvvн Сөнөд, Вангийн хvрээ орно. Ийнхvv Данзан хvний нутагт орохтой зэрэг юм бvхнийг ажиглан сонирхоно. Хэдэн хоног явсны дараа тал цөлvvд өөрчлөгдөн хадан чулуу оройтой уулс, их бага толгод, даваа гvвээ элбэгшинэ. Тvvний аясаар ургамлын байдал өөрчлөгдөн сахлаг сайхан өвс vргэлжилнэ. Зарим нэгэн гуу жалгын дагууд улиас vзэгдэнэ. Цаашлах тутам уур амьсгал зөөлөрч булаг шанд, гол горхи олширч хур чийг элбэг ордгийн шинж мэдэгдэж байлаа. Ийм газраар хэдэн хоног явсны дараа тарианы талбар хятад тосгон ээлжлэн дайралдах боллоо. Өглөөний цагаар гадуур нь гарахад далан нөхөөс болсон барилгад өмд, уранхай нооронхой бошинз, пиндгэр эсгий шаахай мэтийг өмссөн хятад тариачин хvмvvс, хvрз, царил, зээтvv хэрэглэл барин тарианыхаа талбар руу явж байгаа дайралдана. Зарим өдөр хvнд ачаа бvхий өдий төдий тэмээн жин хөөрөлдvvлсэн халх аянчид угтан ирж “За сайн явж байна уу? Сайн явж байна” гэж эехэн дуугаар мэндлэх нь дайралдана. Тэдний нvvр царай нь аян замын агаарт борлон, зvлгvvрдсэн зандангийн өнгөөр гэрэлтэн, хоёр нvд нь бvргэдийнх шиг гялалзана. Орон нутгий нь асуухад Гуна, Гурнай, Говь Гурвансайхан, Арц богд, Алтан Богдын шил, Замын-Yvд буюу Жанжин Чойр гэхчилэн цуут газруудын нэгийг барин хэлэх ажээ. Тэр нь чухамдаа vнэнтэй худалтай байх боловч арга буюу орон нутгийн хvмvvс болох тул ах дvv нартай уулзсан адил сэтгэл сэргээн баясгана. Данзан тэднийг ихэд бахдан vздэг бөгөөд өөрийнхөө биеийг мөн адил цог жавхлантай харагдах болсон болов уу гэж горьдохдоо хоолой засан бvдvvн дуугаар хvнгэнvvлэн ярихыг оролдоно. Нэгэн шөнийн буудал дээр Хvрэл: -За хvvхдvvд минь маргааш Жанчхvv хот орно шvv дээ гэлээ. Энэ шөнө Данзан элдэв төрлийн юм бодон бараг нойргvй хонолоо. Гол төлөв олз омог, ирээдvйн хувь заяаныхаа тухай бөгөөд дан баяр баясгалантай юмсыг л бодсон билээ. Өглөө нь ачаалан дуусаж хөдлөхтэйгээ зэрэг Хvрэл тун ширvvн явлаа. Тэмээ бvр бурантаг чангаан, хvзvv сунган алхална. Чиглэсэн зvгт аяны зам шугамдсан мэт зурайж, алс тэртээд их нуруу хөндөлдөн хvлээж бий vзэгдэнэ. Тvvний наана айл амьтан ховор, замын дунд хэсэг бараан юм бөртийн харагдсаныг олзуурхан сонирхоно. Ойртон vзвээс цаашаа явж байгаа луугар хэмээх хятад хvмvvсийн vхэр тэрэгний жин байжээ. Сvvлчийн тэрэгний vхрийн хvзvvн дэх том төмөр хонх зогсоо зайгvй тvн тvн цохилох боловч тэмээн жингий цуваанд доорхноо гvйцэгдэх ажээ. Бvх vхрийн тоо арваадхан байх атал хажууд нь дөрвөн том хvн, нэг хvvхэд, хоёр нохой явах нь монгол аянчдад хавхнаасаа гинж нь гэгчийг бодогдуулна. Ялангуяа Данзанд тэдний дэргэдvvр гурван бие, хvнд гэгчийн ачаа бvхий тавь гаруй тэмээтэй өнгөрөхөд, өөрсдийгөө уул ус, адгуус амьтан бvгдийн дээгvvр сvvдэр тусган өнгөрдөг vvлтэй адилхан бахдууштай байлаа.

ЖАНЧХYY ХОТ Нэг мэдэхэд аль өглөөнөөс аваад хөндөлдсөн их нуруу vгvй болж, хөх манхан тэнгэр мэлсхийв. Жанчхvvгийн даваан дээр гарч байгаа нь энэ ажээ. Хvрэл тvрvvчийнхээ тэмээтэй дорогш тонгойн оров. Хойноос нь цувсан тэмээнvvд хөл хальтрахаас болгоомжлон өвдөг чичрvvлэн арай ядан алхална. Тэрvvхэн зvvн доор зvvн урагш харсан хавцал амын дагуу утаа униар татуулан орон байшингууд барайн vзэгдэнэ. Энэ бол Жанчхvv. Данзан Жанчхvv хотноо хvрэлцэн ирж байгаагаа тааварлан юм бvрийг сонирхон

Page 26: Цаг төрийн үймээн

26 

 

ажиглахыг хичээнэ. Газрын уруу яваа жингийн нь цуваа бие биеэ тvрэн чихцэлдэж санаа сэтгэлийг vймvvлсэн бөгөөд тvvнийг ширтэн “ха, хөөг” хашгирахаас өөр аргагvй болов. Хоёр нөхөд нь мөн тасралтгvй дуу тавин явна. Хvрэл, газрын намд бууснаас хойш өөр юманд өөр хоолойгоор хашгиран, урт сухай ташуураа, зvvн барууныг сэлгvvлэн шавхуурдах болов. Жингийнхээ дундыг барин явагч хэнэггvй эр Дорж нь бас сандран унаа тэмээ нааш цааш гvйлгэх болов. Данзан нөхдөө юv гэгчтэй дайралдсанаас тийнхvv vймэн бачимдсаныг гайхав. Тэмээний доогуур хар хар юмс бvртэгнэн гvйхийг vзлээ. Тэр бол хvvхдvvд, ёстой зуун задгай, жаран хагархай, ханцуйтай ханцуйгvй юм цээжиндээ угласан багачууд, цvдгэр бор гэдэстэй бөгөөд бор бургас шиг нарийхан зогдроос зулгаана. Угаас номхон бас олон хоногийн явдалд ядарсан тэмээд дэмий гав, гув дуугарахаас өөр хариу хийхгvй ажээ. Данзан мөн л нөхдийнхөө адил хаая хvvе хашгиран сандарлаа. Урагш явах тутам хvvхдvvд олширч зайлан зугтахын оронд ясан хэлхээ болсон гараа тосон юм гуйна. Yvгээрээ тэд өөрсдийнхөө vгээгvй хоосноо илчлэх бөгөөд Данзанд тэдэнд өгөх юм юу байх билээ. Гэнэт хятад хvний хашгирах сонсогдов. Атга чимх ноос олсон, зээрийн шилбэтэй хvvхдvvд зvг бvр бутран зайлав. Данзангийн сэтгэл амран орчин тойрныг ажихад хотын захад хvрэлцэнявж байлаа. Тvрvvчийн тэмээ навтгар шаргал байшингуудтай нарийн гудамж руу чихvvлж байгаа юм шиг зvтгэн оров. Данзангийн хажууд урт мод барьсан хятад хvн наах нь жинчдийг угтагсдын нэг байв. -Ай тvнш сайн явж ирэв vv? гэж тэр хvн мэхэлзэн амар эрэв. “Тvнш” гэдэг бол маш дотны vг, урьд өмнө Данзан ийм vгээр ер дуудуулж vзээгvй бөгөөд сэтгэл сэргэн баярлана. -Сайн явж ирлээ. Данжаад гуай сайн сууж байна уу? гэж хоолой засан баргил бvдvvн авиа гарган хариу тавив. Данжаад гуай гэсэн vг, өнөөх хятад хvний чихэнд мөн аятай сонсогдох ажээ. Нvvрэнд нь инээмсэглэл тодрон: -Сайн. Манай Данжаад танай хvн ирсэн. Манай хvнийг явуулсан биш vv. Аяа танай хvн яасан сайн. Тэр нэг олон хvvхдийг зодохгvй яасаан! гэхчилэнгээр холион бантан хутгалдуулан ярина. Данзан чухам юу хэлж байгааг ойлгох гэж хамаг анхаарлаа тавилаа. -Саяын олон хvvхэд юун хvvхэд вэ -Аяа эд бол гуйлгачин хvний хvvхэд шvv гэж vзэн ядах байдлаар хэлэв. Данзан өөрөө ядуусын нэгэн болох тул тэр хvнд дургvй хvрэн дахин дуугарах хvсэлгvй болов. Тэмээн дээрээс өндийж урдах нөхдөө харвал тэд нь мөн нэгэн хятад хvнтэй ярилцан явна. Гудамжны байдал өөрчлөгдөж хоёр ачаат тэмээ зөрж болохуйц өргөн болов. Янз бvрийн царай зvстэй, их бага хvмvvс зай завсаргvй сvлжилдэн өөрсдийнхөө хэлээр хэлэлцэх нь Данзанд учир дvрсээ алдсан их шуугиан шиг сонсогдоно. Нvд нь бас тэр бvрийг харж гvйцэхээ болилоо. Гэвч чиг өөдөөсөө айсуй яваа хvний хөлийг олж харлаа. Хэнд ч байж болшгvй хэтэрхий бяцхан хөл ажээ. Данзан “Yгvй энэ чинь юу билээ” гэж нэг vе ширтсэнээ Хvрэлээс -Хятад авгай нарын хөл бяцхан байдаг. Тvvнийг шувууны хөл гэдэг юм гэж ярьж байсныг санав. Тэгээд тэр шувуун хөлтийг олноос онцлон зориуд ажиглахдаа богинохон өргөн ханцуйтай нарийхан дээл нөмгөн өмсөж толгойнхоо бvх vсийг ар дагзан дээрээ мушгиралдуулан тогтоож баруун гарынхаа бугуйд мөнгөн бугуйвч зvvж өнөөх бяцхан хөлдөө морин туурай аятай хилэн хар шаахай өмссөн зэргийг нэгд нэгэнгvй олж харсан бөгөөд хажуугаар гаран өнгөрсөн хойно нь биеэ салхинд ганхуулах мэт найган ойрхон

Page 27: Цаг төрийн үймээн

27 

 

гишгэлэн явахы нь мөн ажиглав. Хvнд юм өргөх хэрэг гарвал яана? Гvйж яасан ч чадахгvй бий?” гэхчилэн олныг бодон толгой сэгсрэв. Гэтэл тэр гудамжаар тийм хөлтэй эмэгтэй хvн нэг яваа биш, нэг хэсэг ч биш, чухам харсан зvг болгонд хэдэн арваар тусах тул тэр бvрийн тухай бодож чадахаа болин дэмий дөжрөн мангууртсаны адил болов. Тvрvvчийн ачаат тэмээ, дээрээ дэрэгэр том асартай хаалгаар орохыг мэдсэнгvй. Өөрөө сvvлчийн тэмээний хойноос орохдоо л сая мэдэв. Буух пvvсийнхээ газар ирсэн байх бөгөөд эргэн тойрон байшинтай, өндөр шавар хэрмэн хашаа vзэгдэнэ. Тэмээнээсээ буун хазайж ачаат тэмээг хэвтvvлэх гэтэл Хvрэл хажуунаас нь, -Боль Данзан аа. Энд орж ирсээр бидний гар хөдлөхгvй болдог журамтай юм гээд цааш харан Доржийг дуудна. Гэтэл нэг хятад тэднийг дагуулан баруун талын байшинд оров. Гэтэл гэрэл муутай хvйтэн газар, өөр нэгэн нялуувтар, чухам юу болох нь vл мэдэгдэх нэгэн юмны холилдсон vнэртэй ганц тасалгаанд орсон бөгөөд ард хаалга пvг хийн хаагдмагц бvр харанхуй боллоо. Нvдийг аажмаар дасгаж ажихад хойд урд хоёр талд нь ханз, зvvн талдаа нэг том цонхтой, цонхыг шилний оронд муутуу цаасаар цаасласан тул гэгээ гэрэл мууу тусна. Хvрэл Дорж хоёр хятад хvнтэй гурвуулаа хойд талын хандыг эзлэн суухад Данзан ганцаар урд талынх дээр нь суув. Нөхдийнхөө бусадтай ярилцахыг сонсоход онцын юм алга. Аян замын өдөр хоногийн тухай л байлаа. Хаалга онгойн өвгөжөөр хятад орж ирэв. Хvрэл Дорж хоёрын хоорондох аяганы ширээн дээр шаазан аяга тавин данхтай цайгаа дээр өргөн тунгалаг хар цайг дадамгайгаар гожгодуулан хийгээд нэг vгийг дахин давтан өгvvлснийг Данзан лав цай уу гэж байгаа байх гэж дотроо бодлоо. Энэ нь зөв байсан бөгөөд хамт орж ирсэн монгол хэл сайтай сvрхий овжин байдлаар vг бvр дээрээ инээмсэглэн бөхөлздөг хятад: -Одоо цай уу, сайн амар гээд гадагш гарахад нь Данзан нөхөдтэйгээ нийлэн суулаа. Аягалсан цайг аван уухад тvvнээс хээнцэр vнэр, хачин амт амтагдана. Дорж мөн өмнөх аягатайгаа аван нэг балгаснаа ам тамшаан: -Yгvй та минь, энэ чинь хаашаа янзын эд вэ? гэж аяга руугаа өнгийн инээмсэглэв. Хариуд нь Хvрэл: -Yгvй, та минь гадны хvний дэргэд битгий ингэж юм vзэж, нvд тайлаагvйгээ мэдэгдээрэй. Энэ бол жинхэнэ данжаад нарын уудаг Бээжин байхуу гэдэг цай. Доторт тун сайн. Ганцхан гэм нь хий дарахдаа муу, ийм л эд дээ. Хаалга дахин нээгдэж гаднах өдрийн сайхан цагаан гэрлийг цэлэсхийлгэн дусгаад мөн пиг хийн хаагдав. Өвгөн, хятад хvvхэд дагуулан орж иржээ. Зvйл бvрийн нарийн боов, чихэр жимс, янжуур, шvдэнз зэргийг ширээн дээр өрөн овоолж ёстой ихэс дээдэсээ хvндэтгэх журмаар зочиллоо. Данзан юм бvхэн рvv хvvхэд шиг гар явуулан тус бvрээс амсан туршиж vзсэн бөгөөд цөм таатай, хичнээн идэвч ханашгvй сайхан байх тул “Энд чинь хvн, жилийн жилд орж ирж байгууштай сайхан орон байна даа” гэж бодов. Цайн дараахан хоол, тэгэхдээ нэгэн янзын биш, нилээд олон төрлийн бөгөөд тэр бvрийг ар халх хvнд гэж зориулан өөхтэй махаар голчлон амт шимтийг дээд зэргээр тохируулсныг хэлэх vv, гурван жинчид хэт цадталаа идэв. Архи дарсын зvйл бол аль хэдийнээ ирсэн хэрэг. Тvvнээс Хvрэл жаал зугаа уусан. Дорж нэг удаа томоор балгаж тvvндээ хахаж цацан инээдэм болов. Данзан зөвхөн vнэрийг нь авснаар сэтгэл ханав. Тэмээний нуруун дээр олон хоног атируулан хөшөөсөн хөлөө дур зоргонд нь тавин жийж янжуур зуун хажуулцгаав. Монгол хэлтэй хятад хvн орж ирэв. Тэр хvн айн цочсон царай гарган “Ай хоол яасан бага

Page 28: Цаг төрийн үймээн

28 

 

идсэн? Архи уухгvй яасан?” гэж нэмэн бас, -Одоо их данжаад дээр орох уу? гэлээ. Хариуд нь Хvрэл: -Тэгэлгvй яахав гээд босон харайж, за нөхөд минь гурвуулаа орно шvv дээ гэв.

ИХ ДАНЖААД Данжаадтай уулзахаар яваа хvн зvvн хойд булангийн шил цонхуудтай хөх туйпуун байшин чиглэн явлаа. Ойртох тусмаа тэр хvний гишгэлт удаашран царай нь төв болов. Уг байшингийн дэргэд ирээд хаалгыг зөөлнөөр татан: За ийшээ орваа гэж шивнэв. Тэр тасалгаа хvнгvй зөвхөн ширээ сандал хоёрхон байгаа vзэгдэнэ. Нөгөө хvн хойноос орж ирээд зvvн тийш харсан хоёр дахь хаалган дээр очин татаад vг дуугаралгvй хөдөлгөв. Yvнийг жинчид мөн ийш ор гэж ойлгов. Энд мөн хvнгvй, дугуй ширээ тойруулан хэдэн сандал тавьснаас гадна ханз бий vзэгдэнэ. Гэтэл одоо дагуулж яваа хvн гурав дахь хаалга руу өлмийгөө гишгэлэн хvрээд чих тавин чагнан зогсов. Yзтэл зvрх нь хvчтэй цохилон амьсгал нь дээр хөөрөв. Хаалганы цаад талд данжаад, толгой буурал, царай vрчгэр, нvд гурвалжин, хоёр завьж руугаа улаан цагаан гурван өнгийн боловч тав, аравхан хялгасаар бvрсэн шингэн сахал унжуулсан өвгөн, хvрэн зандан нvvртэй ханзан дээр том хар баавгайн арьс дэлгэсэн дээрээ хөл ачин хагас завилан суух ажээ. Уг нь энэ хvн идэр залуудаа данжаад биш, ядаж амин хувийн амьжиргаанд биш, өдрийнхөө зvтгэснээр шөнийн бор хоног залгадаг бөгөөд шөнийн бодож хоносноороо маргааш нь ажилд зvтгэдэг ядуусын нэг байлаа. Тэгээд нэг өдөр гадагш гарч болшгvй тэнгэр муухайд эрэг нvхлэн байгуулсан ормогдоо ядуу зvдvvгийн тvмэн зовлон, мянган гашууныг бодон хэвтэж байхад нь гэнэт нэг сайхан ухаан сэтгэлд нь буусан ажээ. Тэр нь юу вэ гэвэл шил толь, зvv, хуруувч, хошой, тууз ба бас бус бvх Жанчхvv хотын хэмжээгээр vл зарагдах юмс юу байдгийг цуглуулан авч хоёр том сагсанд хийн урт модоор дамнуурдан vvргэлж, халх нутагт аваачаад морио унаж, малаа малласан монгол туургатнуудын эхнэр хvvхэнд наймаалья гэж боджээ. Ингээд нэг удаа туршиж vзээд ихээхэн амжилт олсон учир халх, Жанчхvv хоёрын хооронд бараг тэмээнд тэгнэвэл зохих хvндийг vvрэглэн 32 удаа явлаа. Ийнхvv явахдаа том том товруут хадаасаар бэхлэгдсэн ултай зузаан шаахай гутал жарыг элээн хаясан учир энэ хvнийг хэн яахин зvгээр сууж баяжсан гэж хэлж болох билээ. Тэр байтугай энэ хvний дал ба сэрвээний нь яс дамнуургын модонд эвдрэн бөгтөр бөөрөнхий болсон төдийгvй, хvзvv нь урагш булгарсан мэт нугдайн нугларч тэмээнийх шиг болсон тул зовлон зvдгvvрлийг vзээгvй хvн гэж хэлж vл болно. Идэр залуудаа энэ хvн өдий их зvтгэл гаргаснаараа шимт газрын хөрсөнд цацагдсан vр тарианы адил дэгжин хөгжсөөр Жанчхvv хотын жилдээ хэдэн тvмэн лан мөнгөний гvйлгээтэй хэдхэн тооны баячуудын нэгэнд багтан орж “Цагаан далай” гэдэг мандмал их алдрыг хятад, манж, монгол гурван vсгээр алтаар бичин, vvдэн дээрээ хадан мандуулжээ. Эдvгээ, угаас ухаалаг сvрхий хvн болох тул өнгөрсөн явдлуудыг vргэлж санан санана. Өглөө бvр босмогц халх орны зvг нуруу vvргэлэн нэг хэсэг ширтэн зогсоно. Тэгэхдээ халх орны газар тэнгэр, лус савдгийг хvндэтгэхдээ биш, тvvний хэмжээгvй их баялаг ба хvний өмнө ямар нэгэн өнгө гялгар жаахан юмыг барин хэдэн сайхан vгээр магтмагц багагvй юмыг салган авч болдгийг л санана. Гэвч нохой зоолох тусмаа сvvл агсах, хvн баяжих тусмаа хамар шантайлгах гэгчээр энэ хvн дөчин таван наснаасаа эхлэн данжаад сууж ёстой баян хvний адил бусдыг зарцлан, бусдад хvндлэгдэх

Page 29: Цаг төрийн үймээн

29 

 

болсноосоо хойш эрх жаргалыг эдлэн ямбалахыг эрмэлзсээр эдvгээ жаран зургаан насан дээрээ чанга ч дуугарч чадахаа больжээ. Ажил хөдөлмөр өчvvхэн ч vл хөдлөн, дан хоолны дээдийг идэх боловч нэгэнт хураагдсан арвин буян нь өөрөө доорд хvмvvсийн нэг насаараа хөлс дуслуулавч оломгvй ихийг хэдэн мөчийн дотор олж чаддаг тул энэ хvн vнэхээр амны их хишигтэй өндөр заяатай байлгvй яахав дээ. Гэтэл ийм хvнийг халхын гурван жинчид ер бусын юманд ч бодсонгvй. Зөвхөн тvнш, худалдаа наймааны холбоотон гэж дотночлохдоо ганцхан удаа мэхийн амар эрэв. Энэ явдал данжаадын зэвvvг багагvй хvргэлээ. Гэвч Данжаад тэр дорхноо “Эд бол хvн биш, монголчууд, монголчууд гэдэг бол ёс журам, жаргал цэнгэл, алиныг ч мэддэггvй зэрлэгvvд” гэж бодохын зэрэгцээгээр халхын их буянг санах ажээ. Гурвалжин нvд нь аяндаа зэрвийн инээмсэглэж, хариу мэндлээд суухыг урина. Данжаадын хажууд гар хөлийн нь vзvvр болсон бичээч хvv цаг vргэлж байдаг байлаа. Тэр нь жинчдэд цай хийн, янжуур задлан зочлов. Хvрэл, Данжаадын худалдаа наймаа аль хэр гйvлгээтэй байгааг асуулаа. Данжаад анх дамнуур мөрлөснөөс аваад одоо хvртэл наймаа сайн гэж хэлж байсан удаагvй бөгөөд энэ удаа бvр толгой барив. -Хайяа! Их муу гэж санаа алдсанаа ар халхын цаг төрийн байдал эд барааны аль хэр элбэг байгааг сонирхон сураглаж эхлэв. Хvрэл, халх орныг гамин эзэлж, эд бараа ховордон гачигдаж байгаа vнэнийг тоочин ярьж гарав. Энэ vед Дорж бvх яриаг та ганцаараа мэд гэсэн юм шиг ажиггvй суун, “Хадма” хэмээх англи хятад хоёр vсгийг ар өвөрт нь эрээлvvлэн бичсэн хайрцагтай янжуураас нэгийг сугалан авч зуугаад хайрцгийн доторх хятад хvvхний зурагтай хатуу цаасыг сугалан гаргаж сонирхжээ. Данзан тамхи байтугай сонирхох ч хvсэлгvй тул нарийн шаазант цайг аван нэг хоёр балган цаг нөгцөөх зуураа өвгөн Данжаадыг ажиглажээ. Бусдын амнаас буянтан, заяатан гэж сонссоныхоо хувиар бишрэн сvсэглэхийг хичээвч өнөөх Данжаад хөлөөсөө аваад хөх буурал толгойгоо хvртэл хvнээс гажуу, хэнээс ч туранхай vзэгдэх тул “Энэ хvн яагаад ийм хачин өтлөв” идсэн уусан нь хаагуур орохоороо ийм болно вэ гэж бодов. Тэгээд ширээн дээр нь дvлий ногоон чулуун соруултай хар тамхины бvдvvн гаанс, ширмэн цөгцтэй дэн асаагаастай байхы нь vзэхтээгээ зэрэг Бороо хэмээх тарианы газрын нэгэн том пvvсний данжаадыг нутгийн хvмvvс хар тамхинаас бузартан тураалын туйлд хvрсэн хvн гэж хэлэлцдэгийг санан энэ данжаадыг жигшин сэжиглэх сэтгэл төрөв. Данжаад бол гамин монголыг эзэлснийг яахин мэдэхгvй байх билээ. Харин хэнээс ч илvv мэднэ. Тэднийг Жанчхvv дайран гарахад нь эднийг энэ удаа тэтгэвэл эцсийн цагт уул тvшисний адил болно гэж бодохдоо генерал Шv Сюйжэньд бусдад мэдэгдэлгvй гав ганцаараа бараалхан гурван тvмэн янчаанаа өгсөн явдал бий ажээ. Уг явдал нь бvх бараа таваарын гvйлгээг ганц биендээ эзэмшихийн нэг арга байлаа. Гэвч осолтой, хэнд ч мэдэгдээгvй нууц нь аль хэдийн тараад хувь тэнцэх пvvсний данжаадууд нь яасан ч бvтэхгvй гэж шуугилдан сэтгэлийг нь зовоосноос гадна “Монголчууд гамингийн эсрэг хөдлөх шинжтэй байна” гэсэн цахилгаан утсыг хvрээн дэх салбар пvvснээсээ саяхан хvлээн авсан байна. Одоо гэвэл данжаад, монголын чин vнэн байдлыг жинхэнэ монгол хvний амнаас сонсохыг хvсэж байгаа тул “Ааяаа яасан хэцvv цагаа лаа” гэж байн байн толгой сэгсрэн шогширно. Хариуд нь цайлган цагаан сэтгэлтэй Хvрэл, гамингууд олны хөрөнгө малыг булаан дээрэмдэх, бурхан шvтээнийг доромжлох, эхнэр охидыг хvчирхийлэх зэрэг өчнөөн бурангуй юм vйлдэж байгааг нэмэн нэмэн тоочин, толгой дээрээ залбиран сууна. Данжаад

Page 30: Цаг төрийн үймээн

30 

 

Хvрэлийн vг бvрт уур хvрэн амь тэмцэнэ. Тvvнээ мэдэгдэхгvйг хичээн биеэ барин ядахдаа урьдах гуулин гаансаа шvvрэн авч бяцхан төмөр лаазтай дvнсэн тамхинаас хутган нарийхан ясан ишт бяцхан төмөрийг торжигнуулан дуугаргав. Энэ даруй бичээч хvv бултасхийн орж ирэв. Данжаад, заналтайгаар харан шvдэнз гэхэд! бичээчийн гар чичрэн шvдэнд зурж гаансанд нь бариуллаа. Данжаад урт гаансныхаа сэрvvн утааг уушгиа тэлэгдтэл сорон, уур амьсгал хоёроо дарав. -Ааяаа, хаяагvй муухай цаг болсон шvv. Тэр дотроос манай монгол хэцvv болсон лаа. Би монгол хvнд сайн. Та нар бол, сайн манай ах дvv нэг ян, тэр гамин яасан муу золигоо. Одоо яавал сайн бэ? гэхэд Хvрэл данжаадыг улмаар итгэв. Ай данжаад минь! Монгол хvнд буу зэвсэг байдагсан бол гаминг vгvй хийхэл байна. Ганцхан тийм юм байхгvй нь хэцvv байна гэв. Данжаад энэ vгэнд өөрийн эрхгvй цочин өндөсхийж, -Хай чуу ёстой vнэн vгээ! гэлээ. Гэвч занал хорсол нь нvvрий нь зураас болгонд тодрон нvд бас хялайсан тул Хvрэл сая сэжиг авлаа. Өөрийнхөө юу юу ярьсныг эргэцvvлэн бодоод, vнэхээр хэн бvхний өмнө хамаа намаагvй ярьж vл болохыг дэмий чалчиж орхисноо ойлгон гэмшив. Энэ хэргийг хэрхэн эргvvлэх билээ гэж дэмий гайхахдаа: Yгvй данжаад энэ дэмий яриа ч яахав, бидэнд огт хамаагvй хэрэг. Зvгээр амин хувийнхаа хэргийг ярилцъя. Ингэхэд бид гурав хоноод гарах болно. Жингийн эхний хагас мөнгийг эндээс авна гэж падаан хайчилсан шvv дээ. Тvvнийг өнөөдөр авууштай байна. Данжаад монголчуудын санааг бvрэн ойлгосон тул цааш бас ярилцахыг хvсэхээ больсон байв. -Тийм ээ, хөлсний тухай би мэднэ. Мөнгөө маргааш авбаа, жинчид, данжаад хоёрын яриа vvгээр дуусав. Данжаад анир чимээгvйн дунд ганцаар vлдэн ирээдvйн хэрэгт арга ухаан гаргах гэж бvх санаа сэтгэлээ тарчилгана. Гэтэл уг хэрэг худалдаа наймааны хэрэг биш, улс төр, аягvй бол цэрэг дайны болох тул өвгөн данжаадын хэр хэмжээнээс хэтэрсэн ажээ. Гэлээ ч бодно. Гурван тvмэн янчааныхаа төлөө бод бодсоор босон харайж ямар нэгэн юмтай уралдах мэт нааш цааш алхлана. Зvрхний цохилт туйлдаа хvрч, хоёр хөл солбиж чадахаа болиход сая санаа аван “Ааяа гэж дуу алдан суун толгой салаавчлана. Гэтэл юу болсныг бvv мэд. Гараас нь нэгэн хvнд юм мултран шалан дээр тvс буун унав. Цочин харваас жаргалт цагийн зугаанд гарын алганд өнхрvvлдэг гурван бөөрөнхий төмрийн нэг байлаа. Тvvнийг хэзээ хэдийд, хэрхэн авсныг бvv мэд, тэд нь гарын алганд хангир жингэр дуугаран эргэлдэн эргэлдсээр эргэлтийнхээ эрчинд нэг нь бvлт vсрэн унаад, нөгөө хоёр нь хэмх бут vсэрсэн мэт гарт зууралдан атгагджээ. Энэ тохиолдолд данжаадад vйл хэрэг эс бvтэн, гай гарзанд унахын дохио шиг санагдана. Гар дахь хоёр бөөрөнхийг газар шидлээ. “Хайяа” гэж дуу алдан амьсгаа авахаас өөр ямар ч хөдөлгөөнгvй болон суув.

ХАЛГААТ ХАНЬ Нарийн ноосон хар костюм, бор эсгий малгай, хvрэн арьсан шаахай зэрэг юм бvхнээр гадааджсан гучин тав орчим насны дугуй цагаан царайтай залуу баяр баясгалантайгаар орж ирэв. Энэ бол уг нь Шанхай хотын нэгэн багавтар пvvсний эзний хvv, нэр нь Хан Хайтоа. Эцэг нь арван нэгэн жилийн өмнө нас барсан байлаа. Ван Хайтоагийн эцгийн vлдээсэн хөрөнгийг цааш хөдөлгөх гэтэл, гадаад дотоодын том том пvvсvvдэд цохигдон, хичнээн оролдовч сэхэл авахгvй болсонд халхын тvvхийн эдийн

Page 31: Цаг төрийн үймээн

31 

 

баялгийг тvшиглэн азаа нэг vзье гэж боджээ. Бvх хөрөнгө зоорио юутай хvvтэй нь худалдаад Жанчхvv хотноо гэр бvлээрээ нvvн ирсэн ажээ. Гэтэл монгол хэл ба зан суртахуун аливаа нэгэн талыг мэдэхгvйгээр яаж ч чадахгvй болсноос гадна ихийг хөдөлгөх бэнчингvйд боогдсон тул арга буюу цагаан далайн пvvстэй хувь нийлvvлсэн бөгөөд хамтран ажиллаж эхэлжээ. Энэ бол таван жилийн өмнөх хэрэг. Уг нийлvvлсэн хөрөнгө, бvх пvvсний дөнгөж арван хувь нь болох боловч анх хоршсоноос аван өнөөг хvртэл vргэлжлэн хөгжсөөр байгаа ажээ. Өвгөн данжаад хэдийгээр худалдаа наймааны шинэ шинэ аргуудыг vл ойшоон дан өөрийн хоцрогдмол хуучин аргыг баримтлан ихийг хожихын оронд багыг хожих, хурдан гvйлгэхийн оронд удаан гvйлгэх боловч Ван Хайтоа -Ай манай их ах яасан ухаантай вэ? Хэрэв танайх vгvйсэн бол дорд дvv чинь хад мөргөж vхэхээс өөр арга алга гэж цаг ямагт бялдуучлана. Дотооддоо гэвэл: мангууртал нь бялдуучлах, уялдуучлан байж vхvvлж авсаны дараа бvх хөрөнгийг эзэмших гэсэн бодол цаг vргэлж эргэлдэнэ. Гэтэл энэ нvгэлт санааг нь өвгөн данжаад аль хэдийн тааварлан байгаа билээ. Гэнэт нэгэн өдөр данс бодон цохих хөрөнгийг нь салган өгч биеэ холдуулах юм билvv? гэж бодно. Гэвч Ван Хайтоа дунд сургуультай, бодох бичихдээ сайн, Англи, Япон хоёр улсын хэл мэдэх бөгөөд тvvгээрээ анх нийлсэн өдрөөсөө гадаад орны худалдаачтай харилцах маш чухал замыг нээжээ. Иймд данжаад өөрөөсөө холдуулах гэсэн бодол гурван жил дараалан хойш тавиад оронд нь vvрд итгэмжилсэн дvр vзvvлдэг байв. Энэ удаа Ван Хайтоа баяр баясгалантай орж ирсэн явдал бол саяын халх жинчдийн авчирсан тавин тэмээ тvvхий эдийг Шанхайгаас Жанчхvvд суугаа Америк, Англи, Япон гурван улсын алдарт том пvvсийн төлөөлөгчдийг нэгэн зэрэг нэг дор урин дуудаж авчраад, ёстой яс булаалцалдсан ноход шиг vнэ хаялцуулан тэмцэлдvvлж байгаад Америкийн мастер Генрих Манн гэгчид гурван зуун ерэн найман хувийн хожоотой зарснаа мэдэгдэх явдал байв. Хэнтэй хэрхэн ярих зуураа Ван Хайтоа хар костюмныхаа зvvн энгэр дотуур, өвөрт хийсэн цагаан ясан эрхтэй бяцхан сампингаа шvртхийлгэн татан гаргаж чигчий хурууныхаа урт хумсаар шажигнуулан цохиж vзvvлээд авах зvйлдээ бага зэрэг эдлэгдсэн порт маркийн ачааны машин гурвыг туйлын хямд vнээр оролцуулснаа бахархан мэдэгдэв. Хариуд нь данжаад vрчгэр нvvрээ ч хувиргасангvй салаавчлан барьсан толгойгоо алгуур тавин, шvvгээнийхээ нvдийг сэм татан ар халхаас ирсэн цахилгаан өмнө нь барив. “Унш!” гэж суларсан хэлээ ээдрvvлэн хэлэв. Ван Хайтоа, аль нэгэн салбарт тохиолдсон муухай мэдээ болов уу гэж бодон дотор палхийв. Яаран авч задлахтайгаа зэрэг таван хоногийн өмнө данжаадад уншиж мундахгvй их дvн шинжилгээ гарган хойш тавьсан зvйл болохыг танив. “Ээ тэнэг мангуу зөнөг өө, vvнийг дахин давтан уншиж цагийн гарз болохын хэрэг юу вэ?” гэж хэлмээр санагдана. Гэвч яахан болох билээ. Хоолой засан намуухан дуугаар vг нэг бvрийг тодхон хэлэн уншив. “Монгол оронд их ноён Шу Сюйжэнийг эсэргvvцсэн хөдөлгөөн хааяагvй гарч байна. Улаан оросоор тусламж аван дайн дэгдээж магадгvй. Yvнийг бараа явуулахдаа бодолц?” гэжээ. Данжаад энэ мэдээг Хvрэлийн ярьсан яриатай харьцуулан дvгнэж, ирээдvйдээ монголын тvvхий эдийн баялгаас салж магадгvй гэж сандран хэлэв. /Yнэндээ данжаад тvvхий эдийн баялгаас хагацчих болов уу гэж ингэж сандраад байгаа юм биш өнөөх гурван тvмэн янчааны тухай л юм байжээ/ Гэтэл Ван Хайтоа тэр янчааны тухай огт мэдээгvй байгаа тул саяын хэлснийг нь баримтлах бөгөөд бодвоос ер тийм биш, арван мянган шилдэг цэрэгтэй Шу Сюйжэнгийн гарт байгаа тархай бутархай нvvдэлчин монгол ер яах билээ гэж

Page 32: Цаг төрийн үймээн

32 

 

сандрахаас гадна, дөрвөн зуун сая хvнээр бvрэлдсэн дунд иргэн улс бол манжийн vед байгаа биш, Манжийн төрийг устган Англи, Америкийн адил хөрөнгөтний бvгд найрамдах засаг төрийг тогтоосноороо унтсан барс сэрэн боссоны адил хэн юунд ч ялагдашгvй гэж боддогоороо бодох тул зовох юм даанч алга. Харин монголчууд хөдөлбөл ч хөдлөг! Алив чадлаараа хөдөлж гэмээнэ ядралд унан хvчин буурч номхорно. Тэр цагт өөрийн ажиллагааг тэргvvний шинэ аргаар хөдөлгөн бусадтай уралдах ба бусдын тэргvvнд орох юм шvv дээ гэж бодно. Иймд жингийн гурван монгол байтугай бvх монголын ард тvмэн ч хорсох хорсол төрсөнгvй. Харин мастер Генрих Маннаас авах чийчааныг тун даруй гартаа оруулж аваад бусад пvvсийнхэнтэй цохилцох нь чухал гэж vзнэ. -Ай их ах битгий зов! Одоохондоо ар монгол ямар ч байсан хамаагvй. Тэд vймэх ёстой. Энэ манай ажилд нэг удаа саад болох боловч эцэстээ сайн болох болно. -Ай сайн дvv минь тийм биш. Монгол хvн нэг хөдөлбөөс хичнээн хэцvvг чи мэдэхгvй. Би мэднэ. Надаас гадна тvvх мэднэ. Тvvх бол өнгөрснийг хэлэх боловч тэр улсын зан чанарыг илчлэнэ. Ирээдvйн зам мөрийг ч заана. Ай яа бодох хэрэгтэй! Зо Чэмин ноёныг будаа зоогло гэж залан авчир. Энэ хvн бидэнд сайныг хэлнэ байх аа. Зо Чимин ноён гэгч нь өмнө зvгийн цэргийн эрхтнvvдийн нэгэн дарга бөгөөд хэдэн сар байлдсаныхаа эцэст Жанчхvv хотноо цэргvvдтэй ирэн амарч байгаа ажээ. Одоо амрах хугацаа нь дуусан хэзээ хэзээгvй дахин байлдаанд мордох дөхөөд байгаа юм байжээ. Ван Хайтоа, данжаадын vгийг огт тоомсорлосонгvй билээ. Тvvх бол улсын ирээдvйн зам мөрийг заана гэгч нь юу вэ? Долоон зуун жилийн өмнө бөгөөд өөрийнхөө өмнөөс эсэргvvцсэн бvхнийг хэмх цохин дороо сөгдөөсөн Чингэс хаан дахин босох хэрэг vv? Яалаа ч гэсэн тэртээх холын хэрэгт өөр зvг, өөр хэргээр өнөө маргаашийн нэгэнд явах хvнийг бялдуучлахын хэрэг алга. Энэ нь ядаж нэг генерал сан бол ч бас яахав. Уртаашаа нэг дивизийн дарга бөгөөд тэгэхээр тэр нь нэг их, бvхнийг яалан дийлэгч ч биш, өөрөө дайсанд байн байн цохигдсоор дивиз ч биш, дивизийн нэр зvvсэн хороо, цэргvvд нь бол хаа явсан газраа номхон ард иргэдийн өр тvрийг нэгчин арав таван зоосы нь булаана. Байлдахдаа бие биенийхээ ард орж зугтахдаа сайн. Ийм нэгэн сандарсан даргыг ноён гэж нэрлээд, залан авчир гэх юм бол ёстой тэнэг мангуу, юу ч vзээгvй зөнөгийн ажил. Архи, дарс, хоол, цай, цаг гурвын гарз гэж Ван Хайтоагийн сэтгэлд буух боловч гаднаа бахдан сайшаана. -Ай ахын санаа туйлын зөв. Би одоохон уръя гээд хаалгыг зөөлнөөр хаан гарснаа: “Би шинэ vеийн боловсролтой Шанхай хотын хvн атлаа энэ муу хар тамхины бохир утаа, гашуун сармисны хурц vнэр хоёрт нэвтэрсэн зөнөгийн өмнө юунд бөхөлзөнө билээ? “ гэж бодов. Том дэнхгэр асартай хаалганы бvдvvн гуя модыг санаандгvй тvшин зогсохын учир тэр байлаа. Хариуд нь мөнгө! Мөнгөний төлөө! Чи тvvнээс хэдэн арван хувь бага мөнгөтэйгээс л энэ шvv дээ гэж тэнгэр дээрээс хэлэх шиг болоход нь за яахав, би тvvний өмнө бөхөлзөх хэрэгтэй. Инээх ч хэрэгтэй бие нь муудахаар “Ай ах минь хэрэв таныг нас барваас дvv надад амьд явах хэрэг алга гэж өнчин сармисны шvvсийг алчууртаа шингээн нvдээ арчин нулимс асгаруулах юм шvv. Ингэж гэмээнэ эцсийн цаг минийх болно” гэж бодон сэтгэл тайтгарна. Ингэснээрээ Зо Чимин ноёны зvг инээмсэглэн алхах болов.

АЙМШИГ Өвгөн данжаад эрт урьдын vеийн их хаан Чингэсээс айсангvй. Одоо тvvний ор суурь болсон Монголчуудыг босон ирж суурьшин тогтносон газраасаа халин гарч сvйтгэнэ гэж

Page 33: Цаг төрийн үймээн

33 

 

ч бодох юу байх билээ. Гагцхvv одоо vеийн бага буурай улсын ард тvмэн болсноороо эрх чөлөөт тусгаар тогтнолын төлөө тэмцэх босох болсон нь бодууштай болжээ. Ван Хайтоагийн гарсны дараа их бухимдал бага зэрэг намжаад, халх орон гэдэг маань чухам юу байдаг билээ гэж бодоход утаат эсгий гэр болгоны хоймор далбагар нударгатай халхгар дээлийг бvдvvн эдлэлээр ороон бvсэлсэн өргөн цээжтэй хvдэр эр хөндлөн сууж орох бvрт уул, ус, газар, шороо, мал хөрөнгө юугаа нэг харахад харамласан шиг нэг харахад бахархсан шиг царайгаар нvvр ширтэн суудаг нь нvдэнд тусна. Гэтэл одоо тэд ширтэх биш хялайж, тэр мөртөө босон харайж бороохой шийдэм, сэлэм жад, зvйл бvрийн юмсыг барин салхи шиг хурдан морь унан, манай цэргийн эсрэг байлдан тулалдах гэж байгаа шvv дээ гэхээс салбар пvvсvvд аяндаа сvйтгэгдэн гал тvймэрт автагдах нь зайлшгvй ажээ. Иймд нөгөө Жанчхvvгийн бvх иргэдийг одоохон хэд хичнээн янчаанаар боловч хамаагvй хөлслөн хөдөлгөж ирсэн гурван жинчдээс аваад бvх халхыг барин янгинатал хvлэн хаяууштай санагдана. Гэтэл нөхцөл алга. Даанч нөхцөлгvй тул дахин бухимдаж босон харайн нааш цааш алхана. -Нэг мэдэхэд эвшээлгэж байв. Нvд эрээлжлэн, нvдний нулимс бөөн бөөнөөр асгарч, тасалгааны дөрвөн талын хана ханз ба ширээ сандал бvгдийн хамт дайвалзан сvйд боллоо. Эцсийнхээ чадлыг дайчлан хажуу дахь ханзаа тvшин унаж аяга, шаазан, юу дайралдсан бvхнийг vvд рvv шидэв. Бичээч хvv ухаан сандран гvйн орж ирэв. Зөөлөн гараараа данжаад юугаа тvшин авч ханзан дээр хэвтvvлэн тос ширгэн унтарсан дэнгийн цөгцийг шинээр сэргээн асаав. Өвгөн данжаад асар их хэргийн төлөө ухаан мэдрэлээ хэтэрхий их дайчилснаас гурван цаг тутамд татдаг vнэт тамхиа хоёр цаг гаруй хожимдуулснаас ёстой аюулд учирч байгаа нь энэ байлаа.

НУУЦ ЯВУУЛЛАГА Данжаад жинчдийн хөлс мөнгө, тээвэрлэх бараа хоёрыг маргааш, маргаан гэсээр дөрөв хоножээ. Энэ зуур жинчид хувийн юмсыг бvрэн борлуулж гvйцээд бас тав дахь маргаашийг хvлээх хэрэгтэй болжээ. Шөнө Хvрэл дээл хувцас тайлан дэр дэвсгэртээ орж авсан атлаа өр алдсан мэт бодол болон тамхи татаж нэлээд сууснаа “Yгvй ер ойлгохгvй юм даа” гэж хувьдаа хэлэн хажуу дахь лаагаа vлээн харанхуй болгов. Тэгээд нөмөрсөн зузаан нэхий дээлэндээ шурган орсон ажээ. Унтахынхаа өмнө гурваас доошгvй уншдаг “Дарь эх” хэмээх залбирлын номыг цээж хvржигнvvлэн уншлаа. Дорж толгой дэрэн дээр тавингуутаа унтдаг ёсоор аль хэдий нь тачигнатал хурхирч байлаа. Данзан нөхдөөсөө тvрvvлэн хэвтсэн боловч аж амьдралынхаа тухай бодон унтах нойр хулжив. Явсан хvн яс зууна гэгчээр Данзан, Хvрэл, Дорж хоёроос бие хөлсөө авсан бөгөөд авчирсан зvйлсээ Хvрэлийн тусламжтайгаар борлуулсан ажээ Авсан зvйлс нь эх, эгч хоёрт дээлийн өнгө тус бvр нэг, шагай зулаг хоёр дээрээ угалзтай луучин гутал мөн тус бvр нэг, өөртөө гэвэл мөн луучин гутал, цагаан эсгий тоорцог, төмөр, хэт, хутга, эдгээрээс гадна хэдийгээр тамхи татдаггvй боловч эрийн цээнд хvрэн аян жинд явсныхаа ид бахыг санан гаансны дөрвөн хуруу гаруйтай урт цагаан соруул нэгийг авчээ. Гэтэл бас хэний хэн болохыг хэн хvний өмнө хэлэх байтугай өөрөө нvvрийг нь харах бvрдээ ичин дальдардаг нэгэн эмэгтэйд гурван том хув, алтан шармал ээмэг, нvvрийн бяцхан толь зэргийг авсан явдал бий. Энэнчлэн айл аймгийн хvмvvст амсуулах боов, чихэр, жимс, чавгын зvйлсийг бvр мартаагvй байлаа.

Page 34: Цаг төрийн үймээн

34 

 

Ийнхvv бvх юм бvрэн бvтэн жин тан бэлэн болсны дээр пvvсний зvгээс ирэх гурван тэмээний хөлс 130 янчааныг хvлээж байгаа билээ. Данзан хvн болсоор өдий их олзыг олж яваагvй тул одоо орчлонд огт өөр хvн болчихсон шиг санагдана. Олсон олзоор авсан юм бvхний өнгө vзэсгэлэн цаг ямагт сэтгэлд эргэлзэн, дахин дахин vзvvштэй санагдана. Хойшид жилийн жилд Жанчхvv орж ирэн олз олж баяжих тухай ч бодогдоно. Арга буюу нойронд дарагдан унтсаны дараа зvvд мөн л сайхан. Нөгөө хэний хэн болохыг хэн болгонд хэлж болдоггvй хvvхэн нь Данзангийн бэлэглэсэн гурван том шар хувыг хvзvvндээ зvvгээд, алтан шармал ээмгийг мөн чихэндээ зvvгээд баясангуйгаар ичvvрхэн инээж байгаа нь урьд урьдынхаас онц сайхан харагдав. Данзан одоо дур сэтгэлээ илэрхийлье гэж зориглон гарыг нь шvvрэн авахад хvvхэн гараа угз татан аваад дахин барьж авах гэхэд тэр нь: - Би хашгирлаа шvv! Гээд хашгирав. Данзан хvн амьтан орж ирнэ гэж ухаангvй айхдаа өнөөх хvvхнийг барин авч амы нь алгаараа таглав. Гэтэл унтсан тасалгаанд vнэхээр хvмvvс орж ирсэн байжээ. Учир нь vл ойлгогдох хэлээр хашгиралдахад нь Данзан цочин сэрж өндөсхийв. Хойд талын ханзан дээр унтсан Хvрэл, Дорж нарын өмнө урьд vзэгдээгvй хувцастай хvмvvс цааш харан зогсож хучлагы нь хуулан хаяж байлаа. Тэдний дунд ташаандаа модон хуйтай сэлээдий буу зvvсэн нэг хvн олноос онцгой vзэгдэнэ. Бусад нь хутган жадтай сисанли буу урдаа барьсан, өнгө солигдон гандсан цув мэтийг өмссөн байв. Жинчид тэднийг гамингууд болохыг танилаа. Чухам яах зорилготой орж ирснийг мэдэхгvй боловч буу тулган хашгиралдаж хувцас хунар руу заан шуугилдсаны нь хувьд яаран хувцаслав. Дараад нь гадагш гарахыг дохиход нь мөн л өөрийн эрхгvй гарцгаав. Гадаа vvр цайсан болов уу гэлтэй байвч нэвсэрсэн хар vvл тэнгэрийг битvv бvрхэн шөнө мэт байгаа бөгөөд хашаа дvvрэн гамин байгаа нь л тодхон vзэгдэнэ. Ташаандаа сэлээдий буу зvvсэн хvн, бvгдийг захирах ноён бололтой. Өмнө нь ирэн vг хэлэх бvхнээрээ яаран гар өргөж шанаандаа наманчилна. Хариуд нь тэр хvн нэг хоёрхон vг хэлж байлаа. Тэгээд гэнэт хэдэн vг хашгиран хэлэхэд гамингууд тэмээ рvv гvйлдэн бурантаг тайллаа. Гvvглэхийг мэдэхгvй дэмий хашгиралдан толгой тvрvv рvv нь цохилжээ. Зарим тэмээний ярдаглан хэвдсээрээ булахад айн сvрдэж зугтана. Ямар боловч жинчид дээрэмдэгдэн тонуулагдаж байгаагаа мэдлээ. Гагцхvv данжаадыг аварч магадгvй гэсэндээ байшингийн зvг байн байн ширтэнэ. Гэтэл тэндээс данжаад байтугай нохой ч алга. Бvх тэмээ хөтлөгдөн их хаалгаар цувралдан гарахад Дорж: -Энэ хөөрхий тэмээ хvнийх болов гэж тайван мөртлөө гунигтайхан хэлэв. Хvн болсоор анх удаагаа гунин гутарч байгаа нь л энэ байжээ. -Хvvхэд минь Тэмээ яахав. Амь бие л мэнд гарвал яамай гэж Хvрэлийн хоолой чичрvvлэн хэлэхэд Дорж: -Эд ямар Махчид биш, бид нараар яах ч юм билээ? Энэ даруй ард нь гамин дуугарч урагш тvлхэн тэмээний хойноос заав. Тэндээс гарсаар зvvн урагш чиглэв. Хотын гудамжаар явахад дайралдсан бvхэн айсан царай гарган алсуур тойрон өнгөрнө. Хотын зах дахь нvхэн гэрvvдийн дундуур явах боллоо. Энд нөгөө тэмээний ноос зулгаадаг айхтар багачууд байдаг байжээ. Өглөөний тарвага шиг энд тэндгvй бултайн цухуйх боловч гамингуудаас айн vл ирнэ. Нэлээд явснаа хаалган дээрээ буутай манаа зогсоосон том шавар хэрмэн хашаанд оржээ. Энэ бол Зо Чимингийн дивизийн зэвсэг хадгаламжийн газар байлаа. Гамингууд тус бvрийн хөтөлсөн тэмээг хэвтvvлэн, байшингаас нэгэн жигдийн хавчгар хайрцагтай зvйлсийг дамжлан гаргана. Тэд тэмээ ачихыг мэдэхгvйдээ дээр нь овоолох буюу хом бамбай, шат энэ тэрээс нь дvvжилж шагшаан шуугиан болно. Нэг нь

Page 35: Цаг төрийн үймээн

35 

 

гvйн ирж, гар хуруугаараа баахан дохиход нь тэмээ хэрхэн ачихыг заалгах гэснийг мэдэв. Хvрэл нөхөдтэйгээ нэг тэмээ ачлаа. Хоёр дахийг ачив. Хайрцагнуудын хэмжээ бага боловч хvнд, бууны сум болох нь илэрхий. Бусад тэмээнvvдийг дэс дараагаар нь ачиж байхад сэлээдийтэй ноён дэргэд ирэн “хао” гэж инээмсэглэн талархав. “Хао” гэдэг бол манай жинчид ганц мэдэх vг билээ. Аль тvрvvчээс аван харсаар байтал хэн бvхнийг зандчин байсан хvйтэн царайтай ноён нэгэн удаа талархсан тухайд жинчдийн сэтгэл бага зэрэг тайвширна. Гамингууд тэмээнvvдийг босгон нэг нэгээр нь хөтлөн зvvн тийш гарав. Жинчдийг мөн буутай хvмvvс тууж явна. Араас нь сэлээдийтэй ноён, эр саарал илжиг унан цvрэн цvрэн сайварлуулан гvйцэн ирээд өнгөрөн гарав. Энэ хvн илжигний нуруун дээр гарснаа тэнгэрийн vvл хөлөглөсөн шиг санах ажээ. Зvvн гараараа ташаа тулж, баруун гартаа урт хуван соруултай янжуур хөндөлдvvлэн барьж дорогш унжсан хоёр хөлөө сэлгvvлэн санжигнуулна. Yvнийг Данзан л юм бvхнийг шохоорхон сонирхож явдгаараа ажиглав. Гэвч сэтгэл сэргэн хөгжих юv байх билээ. Нөхдийнхөө адил ирээдvйд юv болох бол гэж сэтгэл тvгшинэ. Хэл буруутны гарт иймэрхvv явж байхад бас эндхийн лус савдаг мөн уурлан хилэгнэх мэт том ширхэгт цасыг зай завсаргvй хаялж эхэлнэ. Одоо бол халх оронд тэсгим жаварт дvн өвлийн цаг сан. Гэтэл энд тийм биш, орсон цас газарт буухтайгаа зэрэг хайлан нунтаг хар шороог лагалдуулна. Иймд жинчдийн өмссөн vстэй дээл, малгай, эсгий оймс, гутал цөм нэвт шувт норон биетэй ороолдон наадна. Ер эд юу зорин хаа хvрэх улс вэ? Yvнийг жинчид vл мэднэ. Өөрсдий нь чухам яах гэж баривчилсан хэрэг вэ? Мөн л vл мэднэ. Эх мухаргvй айн элдэв олон янзаар бодсоныхоо эцэст ойр зуурын тээвэрт хэрэглэх гэсэн болов уу гэж тус бvртээ тааварлан сэтгэл тайвширчээ. Цасны оролт намжиж, тэнгэрийн хаяа зvvнээсээ цайран алсын бараа тодров. Нэгэн урт хоолой өгсөн яваа нь мэдэгдэнэ. Нэлээд явснаа бяцхан товцгийн ар ёроол тойрон өргөн замаар чихцэлдэн яваа цэргийн их цуваатай нийллээ. Тэдний хэд хичнээн болсныг барагцаалахад бэрх: Тvрvvч нь тэртээх шовх уулыг зvvнийг ороож, эцэс нь тэр гэх тэмдэггvй vргэлжилнэ. Өргөөшөөгөө хааяагvй дөрвөн мөр зэрэгцэж, хутган жадат буугаа дээш сэрвийлгэн нэгэн зэрэг гар хаялан алхлах нь газар дэлхий цоорон эргэлдэж байгаа юм шиг vзэгдэнэ. Дорж бусдын эрхэнд орсноо мартан: -Паах ийм олон амьтан байдаг аа! гэж дуу алдав. -Тийм ээ. Дэлхийд хятад олон уу? Шоргоол олон уу? гэж ганц vг бий сан дээ гэж Хvрэл хэлэв. Данзан vнэхээр энд тэнд шоргоолжны vvр vзсэн бөгөөд тvvний нэг vvрийн шоргоолжийг тоолбол лав маш олон байлгvй буйзаа гэж бодов. Нэг хэсэг чимээгvй явсан Хvрэл: -Нөхөд минь хамаг муу юмыг өвгөн цvдгэр данжаад л хийж орхив бололтой гэхэд Дорж мөн л Хvрэлийг харан: -Хаанаас! -Ер тийм боллоо гэж мэд! Тээвэрлэх бараа, тэмээний хөлс хоёрыг маргааш маргааш гэж хойш тавиад байсан нь биднийг ийм аюулд хvргэх гэж байснаас боллоо гэвэл, -Yгvй. Бид тэр данжаадад муу юм хийгээгvй. Харин өөрийн нь жингийн улс шvv дээ гэж Данзан хэлэв. Тэр тийм гэснээ Хvрэл толгой сэгсрэн: -Тvvнд өшиглөх юмыг би энэ муу зөнөг толгой, энэ дарвагар ам! Ай чааваас! Дорж, Хvрэлийн биеэ зэмлэн бухимдахыг гайхлаа. Жингийн хөлс, тээвэрлэх бараа хоёрыг

Page 36: Цаг төрийн үймээн

36 

 

удаа дараалан нэхэмжлэхдээ хэрvvл маргаан хийсэн юм болов уу гэж бодов. -Хvрэл гуай минь. Та юунд ингэж биеэ зэмлэнэ вэ? -Би Данжаадтай анх уулзахдаа юу юу ярьсан билээ? -Монгол орныг гамин эзэлсэн тухай байх аа, -Тийм. Тэр чинь хамаг гай тарив. -Тэр явдал данжаадад юуны хамаатай билээ? -Хамаатайн цаагуур хамаатайг би одоо ухаарч байна. Яагаад вэ гэвэл? гэснээ Хvрэл номин ногоон нvд эргэлдvvлэн гэдрэг харав. Ард нь яваа гамингууд анхаарал тавьсан зvйлгvй, буугаа мөрөндөө өлгөж саяхан орсон их цасны нойтон агаарт ядарсан бололтой сулхан гишгэлэн явна. Гэвч Хvрэл сvvнд халсан хvн тараг vлээнэ гэгчээр бидний ард монгол хэлтэй хvн тавин чагнуулж байж магадгvй гэж бодов. -Нөхөд минь сvvлд ярья. Одоо зvгээр дув дуугvй л явж байя гээд амаа тас хамхив.

УРЬД ӨМНӨ YЗЭГДЭЭГYЙ ЮМ Тэнгэр зvvн хойноосоо цэлмэж, алсын ууланд нарны сайхан цагаан туяа тусав. Жинчдийн гадна дотно хоёроосоо жиндэн даарч явсан нь vгvйсэх боловч нойтон цасанд нэвт норсон хvйтэн улирлын зузаан дээл доош шолбойн, дээрээс уруудсан ус нь хормойдоо хуралдан гишгэлтийн донсолгоонд газар дусална. Хөлд өмссөн гутлууд усан гvзээ болж гvйцээд гишгэх тутам шуухитнан дуугарч, оёдлын нь завсраар булингартай ус шvvрнэ. Арга буюу хvний эрхэнд яваагийн хувьд лагалдсан хар шавартай замаар гамингийн их цуваа даган алхалсаар л байна. Ард нь хvржигнэсэн хачин чимээ гарчээ. Цочин харцгаахад урдаа хоёр бvлтгэр нvд шиг юмтай том хар юм зай завсаргvй цуварсан гамингуудтай, зам булаалдан оволзон айсуй явна. Энэ бол дивизийн дарга Зо Чимин зэрэг зиндааныхаа хvнтэй чийчаан тэргээр яваа нь байжээ. Жинчид тэдний хэн болохыг яахан мэдэх билээ. Данзан хамгийн тvрvvн тэр овгонон давхигч хар юман дээр чанх өөдөө гозойсон цагаан отготой хvмvvс суусныг vзэв. Дараад нь доор нь дөрвөн дугуй жирэлзэн өнхрөхийг vзээд урдаа хөллөсөн морьгvй, vхэр ч vгvй, ядаж илжиг ч vгvй атлаа яагаад ингэж хурдална вэ гэж гайхна. Чийчаан дуугаа улмаар чангаруулан хурдалж жинчдийн хажуугаар өнгөрөв. Хамрын vзvvрт хиншvv хярвас шиг юм vнэртэнэ. -Энэ юv гэгч вэ? гэж Данзан Хvрэлээс асуусанд: Хvрэл ногоон нvдээ Данзангийн нvvрэнд тулган: -Чийчаан. Өөрөө явдаг чийчаан гээд чийчааны хойноос ширтэв. Данзан урьд өмнө, чийчаан тэрэг гэж олонтой сонссоноо санав. Гэтэл бас нутгаас гарахын өмнөхөнтэй “Чиглээд ирсэн чийчаан тэрэг нь, чих нь мултраад унана. Дуугараад ирсэн гамин чандруу, духаараа буудуулаад сөнөнө дөө ай хөө” гэж дуулдаг болсныг мөн санасан бөгөөд чийчаан тэрэгний чих ямар байдгийг харахыг хvсэн хойноос нь харав. Чийчаан холдон чих нь аль хэдий нь харагдахгvй болсон байжээ. Чийчаан, тэмээн жингийн ард очих оо-аа, оо-аа бархиран оволзов. Урьд өмнө тийм хачин авиаг дуулаагvй тэмээ сvvлчээсээ vргэн, хөтөлж яваа хvмvvсээ сандаргав. Тэмээ бол нэгийгээ vргэхээр нөгөө нь аялдан ухаан жолоогvй дагалддаг олиггvй зантай амьтан билэ. Бvх тэмээ vргэх тусам чийчаан дуу чимээгээ улмаар чангаруулан хурдлав. Эгшин зуурын дотор тавин тавин гурван тэмээ туйлан зvг бvрнээ харайлгаж нуруун дахь ачаагаа хол хол хаялан, өмнө тулгарсныг нэвт шувт дайрна. Хөтлөн явагсад нь аль хэдий нь бурантаг хаян

Page 37: Цаг төрийн үймээн

37 

 

зугтаж цуваанд яваа бvхэн тал тал тийшээ бутрав. Тэргэнд хөллөсөн морь, луус, илжиг цөм туйлан хөндлөн гудас давхина. Хаа бол дуу чимээ, vймээн, бужигнаан хом бамбайгаа чирсэн тэмээ, дугуй нь мултарсан тэрэг, чиргvvлсэн морь, луус, илжиг, буу хvртэл тас няс дуугарна. Жинчид өөрцгvй сандарлаа. Гурван зэрэг хашгиран гvйв. Тэмээнvvд нь ижил болсон хvнийхээ дууг сонсмогц “Ивгээлт эзэн хаанавэ” гэсэн байдлаар бөөгнөрөв. Хvрэл тэмээн дотор орж хамгийн тvрvvн сахиуст улаан атаа хvзvvдэн авлаа. Данзан алсыг барин гvйж анх аялан гарсан өдрөөсөө Жанчхvv хvртлээ унасан тайлгийнхаа туг ширээ бөхөө солбилзуулан гvйн ирэхэд нь чиргvvлэн яваа бурантгаас нь шvvрэн авчээ. Тайлаг тайвшран хөөрхөн толгойгоо дорогш буулган хужрын vнэр ханхлуулсан нойтон нэхий дээлий нь vнэрлэснээ толгой татан хамар турхирав. БYх тэмээ хань ижлээ татан нэгэн дор цугларч байхад хэн бvхэнд ад vзэгдэн, хэзээ ямагт хvндийн ихийг ачуулан жингийн сvvлд явдаг догшин хар буур ганцаараа цойлон, баруун тvвгэр дээр гаран цааш явах ханьгvйдээ, гунихран зогсоно. Доржийн гvйн очиход баруун зvгийн тэнгэрийн хаяа, зvvн доор хоцорсон хань ижил хоёроо ээлжлэн харж “Бид ингээд энэ чигээрээ зугтвал яасан юм бэ? гэсэн шиг байлаа. Жинчид бvх тэмээгээ цуглуулж аваад дахин ачаалав. Хамт явагч гамингууд саяын туйлаанд хаягдсан хайрцгуудыг чирч гулдран авчирч эвдрэн хэмхэрсний нь хадаж баглана. Сэлээдийтэй ноён Хvрэлийн ханцуйнаас хөтлөн зvvн тийш явав. Урдуур нь моринд хөллөсөн vхэр буунууд цуваа явсны дундуур гарлаа. Тэнд хоёр тэмээ осолдсон байжээ. Нэг нь Хvрэлийн өөрийн тэмээ. Эзнээ хармагц газар сунган хаясан урт хvзvvгээ алгуур өргөн босохыг тэмvvлэн өндийснөө тэнхэл алдран доош унав. Хvрэл дэргэд нь очоод тvvний яг цээжээрээ буудуулсан хэдэн алд газар улаан цусан зам цувруулсныг vзлээ. Одоо ч гэсэн цус нь зоргондоо урссаар байжээ. Иймд тvvний амь өнгөрсөн нь мэдээжийн хэрэг. Тvvнээ өөрөө мэдэж байгаа мэт хурц шvдээ гаслангийн авиагаар хавиран хяхтнуулж хэлнийхээ vзvvрээр сэтэрхий уруулаа долоон тунгалаг нvднээс нь бөөн бөөн нулимс унана. Хvрэл хайрлан харамсахдаа дотор харанхуйлав. Yхсэнийг газартаа, амьдыг явдалдаа гэж байдаг тул хамры нь буйл модыг авч өвөртлөөд “Хойд насандаа дээд төрөлд төрөх болтусгай” гэж нvд анин, амандаа шивнэн, ханцуйндаа залбирав. Дараа нь сэлээдийтэй ноёнд vхэхийн тэмдгийг нvд анин, толгой доош унагахаар vзvvлжээ. Хоёр дахь тэмээ Доржийн анх удаа аянд явж байгаа дөрвөн настай цагаан тайлаг байв. Тэр амьтан эгээ л хvvхэд шиг vе мөчөө атируулан, бяцхан цагаан толгойгоо угжгар бөхөндөө тулган, хажуулдан хэвтэнэ. Цэвэрхэн бор туулай хамраас нь хvрэн хар цус гарснаас нь Хvрэл зvрх нь хагарч гэж мэдэв. Сэлээдийтэй ноён тvvнийг vзмэгц царай хувирган “Хайяа!” гэж дуу алдав. Бодвол энэ хvн ардаа хvvхэд багачуудтай хvн болов уу. Гэвч малыг хайрлан хvндэтгэж заншаагvйдээ төмөр товруут хvнд шаахайгаараа толгойгий нь өшиглөн гайхна. Хvрэл тайлгийн буйлыг тvрvvчийн адил сугалан авч өвөртлөн ноёны хамт буцав. Дорж, Данзан хоёр ачаалан дуусаж тэмээнvvдийг өөрсдийн заншлаар цувруулан бурантаг хавчуулан хөдөлгөж байлаа. Өөрсөддөө унах тэмээ гарган авсан ажээ. Ард нь хэдэн гамин, ноёны саарал илжгийг Хvрэлийн унах тэмээтэй барин vлджээ. Хvрэл ирэнгvvтээ тэмээгээ хvлээн авч хэвтvvлэн мордох гэтэл, ноён илжгийнхээ нуруун дахь жижигхэн богцоо уудлан хоёр ширхэг мантуу, нэг хайрцаг янжуур гарган Хvрэлд өгөв. Хvрэлд тэр зvйлийг авахын оронд хөлийн урд наалдан гишгэгдэж байгаа шавраас аван нvvр рvv нь шидvvштэй байлаа. Гэвч тэгэх байтугай өгч байгаа зvйлийг авахгvй бол энэ чөтгөр уурлаж магадгvй

Page 38: Цаг төрийн үймээн

38 

 

гэж бодон авч “сайн, сайн” хэмээн өөрсдийн нь заншлыг дууриан эрхий хуруугаа гозойлгов. Ноён хариу талархан инээн мөрөн дээр нь цохин найзархаад, илжгэн дээрээ vсрэн гарч сайварлуулан одлоо. Хvрэл тэмээгээ унан хойноос нь сажлуулав. Хажууд нь гамингууд буу мөрөвчлөн янжуур гарган баагиулж явна. Хvрэл мөн хайрцагтайгаасаа нэгийг сугалан авч доош бөхийн нэгий нь янжуурын галаас асаан татав. Нялуун утаа нь зvрхэнд хvрэн нvд эрээлжлvvлнэ. Гэлээ ч Хvрэл аман дахь янжуураа ухаан жолоогvй угзран сорно. Энэ нь өөрийн эрхгvй толгойд буусан их гай гамшгийг эгшин зуур боловч мартахыг хvссэн тэмvvлэл байлаа. Дөрвөн хоног дан зvvн тийш учир дvрсээ алдсан өндөр уулс, уулсын завсар заальхайг зай завсаргvй эзэлсэн тарианы талбай дундуур дутуу хагас нойртой яваад тав дахь өдрөө, өглөө, ой мод бvхий их уулын зvvн суга руу орж ирэв. Өдөр бvр аян жинтэй зэрэгцэн явсан бvх гамингийн хvрэх газар нь энд байжээ. Буудалласан газрын хэмжээ ер бага биш, зvvн урагш харсан их амны тарианы газрыг гацаа тосгон бvгдийг битvv бvрхэн эзэлнэ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нарны тусгал хурц, халх орны намрын дундад сар шиг сайхан байлаа. Гамингууд орон сайхнаа аль хэдий нь босгосон боловч ажил хэрэг нь яагаа ч vгvй байгаа бололтой. Ташаандаа зvvж явдаг богинохон ишт хvрзээр энд тэндгvй газар сийчин нvх малтана. Жинчид сэлээдийтэй ноёныг даган, олон гамингуудын яаралтай малтаж байгаа том нvхний дэргэд ирэн тэмээ хэвтvvлэх дохио өгөхөд нь зорьсон газрын мухарт ирснийг мэдэв. Хvрэл хvнд ачааг буулган хаях зуураа: -Одоо ч бид эднээс нэг сална бий гэлээ. Нөхөд нь ч мөн тэгж бодов. Таван хоног өл хоолгvй явсан тэмээнvvдийг гурван буутай хvн уулын хэц өөд туун гарав. Эзнийг нь олноос онцгой барьсан майханд орууллаа. Данзан жингийн замд заншсан заншлаар майхны баруун хаяаг барин сийрс сvлжмэл ганц дан дэвсгэр дээр бие хаян суув. Хvрэл хойт талы нь эзлэн, татах бvрд толгой эргэн, зvрхэнд хvрдэг нялуун утаат янжуур гарган татаж: -Ёох, юу ч болсон унтаж амаръя гэж хажуулдан унав. Унтах бол тэдний хамгийн хvсэлтэй юм нь болоод байсан ажээ. Хvрэлийн vг нөгөө хоёрын чихэнд чимэгтэй сонсогдоно. Гэтэл хувинтай халуун хоол иржээ. Жинчид сvvлийн өдрvvдэд дан хvйтэн мантуу, буцалсан ус төдийхнөөр өл залган явсан учир өөрийн эрхгvй урагш дөхөн сууна. Хамгийн тvрvvн Хvрэл ахлах хvний ёоор халбага шvvрэн авч аягалав. Хувинд цэлдэн хөх усан шөлтэй шар будаа байвч голох хvн алга. Зузаан шаварт ямпай шаазанг бялхуулан дvvргэж хамрынхаа vзvvрийг дvрэх шахам барин шөлий нь сvр сархийлгэн сороод будааг савхдах мэргэжилгvй тул хуруугаараа амандаа ойртуулан иднэ. Данзан хэдийгээр ядуу хvн боловч шар будаанд дургvй хvн байжээ. Гэтэл одоо дан усанд чанасан будаа байх атал тvvнээс сvv тос мах өөх юм бvхний амт амтагдан байг гайхна. Нөхдөө ажвал Дорж аяга руугаа байн байн vлээн амандаа аваачаад гэдрэг гэдийн аяганыхаа ёроол дээр алгадна. Хvрэлийн магнайд халуун хөлс бурзайж амныхаа орчин дахь ширvvн сахалд өдий төдий будаа наалдсан нь инээд хvрэм vзэгдэнэ. Гэвч энд нэг нь нөгөөгөө шоолох хэн ч алга, тус бvрнээ аягатайгаа идэж дуусаад хоёр дахиа хийж авлаа. Гамингууд ч жинчдийн хамраараа газар хатган унах шахталаа өлссөнийг мэдсэн байв. Дөрөв тав дахин идээд шар будааны шөл, шал дэмий ой гутам болж байхад хувинд мундахгvй юм vлдэж байлаа. Майхны vvдэнд нэгэн юм бөртөгнөх нь жинчдийг манах манаа байв. Тvvний хэзээ ирснийг хэн нь ч vл мэднэ. Манаач буугаа хөндлөн барин хөлөө алцайлган зогсож, хавтгай

Page 39: Цаг төрийн үймээн

39 

 

оройтой саарал өнгийн дугуй малгайнхаа саравчин доогуурх нvднийхээ булангаар хялайн ширтэх нь “Аягvй бол би та нарыг буудна шvv” гэж занах шиг vзэгдэнэ. Данзан тvvнийг хараад айн цочсон зvйлгvй. Дорж нь бvр ажиг ч vгvй гэдрэг харан янцаглан хэвтэв. Харин Хvрэл цаг vргэлж vргэмтгий тэмээ шиг юм болгоноос айж сvрдэж байдгаараа, манааг харангуутаа цочин аягатайгаа идэхээ болив. Гэвч уг манааны ул мөрийг нь бодохын оронд хэт идсэн шар будаандаа дарагдан сахалдаа наалдсан будаагаа ч арилгалгvй хажуулдав. Тэгээд гурвуулаа унтах ч гэж vхсэнээс өөрцгvй болсон бөгөөд хятад хvн гэнэт чанга хашгирахад нь цочин сэрцгээв. Хамгийн тvрvvн тэд сэлээдийтэй ноён майхны vvд таглан зогссоныг харав. Энэ хvн одоо зөвхөн гамингийн ноён биш, жинчдийг мөн ноёрхох тул жинчид яаран босов. Ноён ч тэднийг дуулгаварт боолын ёсоор vг дуугvй хувцасласанд баярлан “хао хао” хэмээн инээмсэглэн эргэн явна. Майхны дэлгээстэй vvдээр нарны гэрэл тусахыг жинчид vзээд өчигдөр нар хэлбийж байснаас аваад өглөөний нар гарах хөөрөх хvртэл унтсанаа мэдэв. Майхны голд данхтай цай, таваг овоолон мантуу, хvн бvрийн дэвсгэрийн хажууд тав таван хайрцаг янжуур чvдэнзний хамт тавьсан ажээ. Дорж тvvнийг харан, -Биднийг ингэж хvндэтгэхийн учир юv вэ? гэхэд Хvрэл хувьдаа оногдсоноос нэгийг задлан нэг ширхгийг сугалан амандаа зууж -Салалцахын тэмдэг болов уу гэж баярлан хэлэв. Дорж энэ vгийг шууд итгэв. -Тэмээний хөлс өгөх болов уу? -Аа даа vгvй биз гээд Хvрэл янжуураа асаан авангуутаа майхнаас гарав. Майхны хажууд өчигдрийн манаа хэвээр байхаас гадна тэмээг нь зэллэн уясан нь vзэгдэнэ. Орчин тойрныг ажихад өчигдрийн vй тvмээрээ бужигнаж байсан гамин аль нэг тийшээ явсан бололтой. Хөндий дvvрэн майхан анир чимээгvй шовойлцоно. Алсад урьд өмнө сонсогдоогvй лvн тvн гэсэн хvчирхэг авиа vе vе нvргэлэхийг Хvрэл чагнан нэлээд зогссон боловч чухам юу болохыг vл тааварлан буцан орлоо. Гурвуулаа бие бие өөдөө харан сууж шингэн хар цайнаас vг дуугvйхэн ууцгаана. Тус бvрийн сэтгэлд “Бид ингээд тавигдах болов уу? Аль vгvй болов уу?” гэсэн бодол тасралтгvй эргэлдэнэ. Тэр дундаас Хvрэл сая гадаа гаран бvх байр байдлыг ажсанаа ер тавигдахгvй ч болов уу гэсэн бодолтой болсон ажээ. Тvvндээ дэмий тарчлан аягатай цайнаас албадан хэд дахин хvдхийлгэн залгиснаа өчигдрийн сахалдаа наалдсан будааг хурууны vзvvрээр маажлан цаг нөгцөөн суулаа. Ийнхvv нам гvм сууж байсны нь сэлээдий буутай ноён орж ирж vймvvлэв. Тэр хvн хvйтэн царайгаар элдвийг зандран хэлэх боловч гар хуруугаар тасралтгvй дохисны хувьд жинчид ойлгон хувь хувийн урдах мантуу, янжуур зэргийг хумин авахаас эхлээд майхнаа хvртэл буулгав. Гал тогооны хэрэглэл ба шуудайтай будаа, гурилын зvйлсийг хамтад нь ачих хэрэгтэй болсонд жинчид суллагдах цаг болов гэж баярлалдана. Гэвч Хvрэл унаа тэмээгээ хэвтvvлэн мордох гэтэл сэлээдийт ноён хажуугаас нь дайран орж ирж бурантгий нь булаах учир юv вэ? -Yгvй ноён оо. Энэ бол миний унаа тэмээ гэж Хvрэл аян жинд ихэд эвдэрсэн баравгар гараараа дохин хэлсэнд ноён бусад тэмээ рvv заан Хvрэлийг хойш тvлхээд өөрөө яаран мордов. Тэгээд хөнгөн хөлтэй номхон тэмээний босон харайхад ноён сvнсээ гартал айгаад дараад нь зvvн, барууныг сэлгvvлэн харж өөрийгөө шоолон инээв. Хvрэл тэмээн дотроос сахиуст атаа сугалан авч шилэн хvзvvн дээр нь дөрөөөлөн мордоод тvрvvчийн тэмээний бурантгийг шvvрэн авч урагш чиглэн гарав. Хажууд нь сэлээдийтэй ноён тэмээний алхалтын аясаар бөхөлзөн явна. Ард арван хэдэн гамин дагажээ. Иймд

Page 40: Цаг төрийн үймээн

40 

 

жинчид тавигдах болов уу гэснээ орхин, сэтгэл зовнихоос өөр юмгvй болов. Гэвч тэд горьдоно. Энэ газар хулгай дээрэм их тул хамгаалан гарч байгаа нь энэ болов уу? гэж горьдоцгоов.

ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН НЬ Мөн л таван хоног дутуу хагас нойртой явсныхаа өглөө Жанчхvvгийн дэргэд ирлээ. Энэ зуур жинчид тавигдах эсэхийн тухай vргэлж бодон бодсоор явлаа. Зам зуурт тэмээ унахыг сайтар сураад тvvндээ цаг ямагт баярлан явдаг болсон ноён, зөөлөн явдалт тайлгийг ташуурдан тэшvvлж өнөөх зэвсгийн хашаанд тvрvvлэн оров. Yзтэл энэ явдал жинчдэд vнэхээр муухай дохиол болох тул гурвуулан нэг дор бөөгнөрөн гайхан хэлэлцэнэ. Гэлээ ч горьдоно. Суллагдахгvй байх гэх шалтгаангvй бөгөөд суллагдахыг vргэлж хvсэн яваадаа л тэр билээ. Горьдон горьдсоор зэвсгийн нь хашааны хаалганы өмнө ирэв. өнөөх ноён алга. Унаж ирсэн тайлгаа хойд байшингийн өмнө сул хаян хаа нэгтэй орчихсон ажээ. Жинчид тэр хашаанд орох дургvйдээ зогсоод л байлаа. Хойно нь даган явсан гамингууд хvрэлцэн ирж хажуугаар нь цувралдан ороод явган сууцгаан янжуур татна. Ноён бас л алга. Харин ноёнтой ижил хувцастай олон тvлхvvр санжигнуулан барьсан цэвэрхэн царайтай хvн ирж лай лай! гэж дуудав. Жинчид дотор нь ор гэж байгааг тодорхой мэдэв. Дорж царай хувирган, -Мөн дөө. Ингэж л таарна гэж эгдvvцэн хэлэв. Хvрэл, -Дорж минь байз! Yхэх сэхэхийн шийдвэр бас тодроогvй байна шvv дээ гээд унаа тэмээнээсээ дэвхрэн бууж жавар шингэсэн тэр хашаа руу бvх тэмээгээ хөврөлдvvлэн оров. Өмнөөс нь гамингууд угтан ирж бурантаг тайлж тэмээнvvдий нь хойш урагш харуулан хэвтvvлэв. Сэлээдийт ноён өдий хvртэл алга. Жинчид элий балай амьтад шиг зогсоцгооно. Гамингууд нvхэн гэрvvдээс мөн л нөгөө хавчгар хайрцагтай хvнд юмсыг гарган тэмээний хажууд авчрав. Энэ бол жинчдийг орон нутаг руугаа чиглэхийг битгий санагтун! гэсэн дохио байлаа. Дорж хараал зvхлийн vгсийг маань унших мэт vргэлжлvvлэв. Данзан уур унтуу болохын оронд арга ухаан бодсон ажээ. -Зугтъя нөхөд өө. Зөвхөн унаа тэмээгээ аван зугтъя. -Тэгье гэж Дорж шийдэмгий хариулав. Энэ даруй Хvрэл: -Хvvхдvvд минь яаж болох вэ? Буутай улсын гараас бид яасан ч амьд гарахгvй гэж элгээ тэврэв. Дорж, Данзан хоёр vнэхээрч тийм болов уу гэж бодон зогсов. Гэтэл гэнэт “кvай, кvай” гэж хашгирах сонсогдлоо. Энэ бол өнөөх ноён өөрийн биеэр ирэн “хурдан хурдан” гэж vргэлж хашгирдгаараа хашгирч байгаа нь байв. Жинчид хvсэл эрмэлзэл өчvvхэн ч vгvй байвч хоёр хөлөө албадан хөдөлгөж яхир хатуу хайрцгуудыг тэмээнд тэгнэж эхлэв. Дургvйд хvчгvй гэдэг яахын аргагvй vнэн байлаа. Хайрцгууд урьдныхаасаа хэдэн арваад хувь хvнд болсон мэт байх бөгөөд хамгийн чадмаг Данзан хvртэл арай чарай өргөнө. Хvн, хvний зовлонг мэддэггvй бөгөөд тэр дундаас гамин ноён бvр ч vгvй хэрэг бизээ. “Кvай, кvай” гэдгээ чихэнд хадаан хашгирч Доржийн сугалдаргалсан дан даавуун цамцан дээр сvлжмэл суран ташуураар шавхийлгэн ороолгов. Дорж өргөн ядаж байгаа хайрцгаа ойчиж буутал газар хаян хөмхий зуун тагдгар цээжээрээ тvрэн очив. Ганцхан цохилтоор ноён газар унах байвч ноён айн эмээсэнгvй аюулт хурдан сэлээдий рvvгээ гараа явуулахыг нь Хvрэл харан, хооронд нь vсрэн оров. -Тэнэг минь, яаж байгаа чинь энэ вэ! Гар хоосон хvн, хэл буруутны өмнө ингэж болох уу. Чи эдний өмнө сохор зоосны vнэгvйгээ мэдэх ёстой гэж эцэг хvний ёсоор загнасанд

Page 41: Цаг төрийн үймээн

41 

 

Доржийн харанхуй бухимдал дарагдав. Гэдрэг эргэн газар хаясан хайрцгаа сэвхийлгэн өргөж, тэмээний нуруунд авчирна. Сэлээдийт ноён ч ялан дийлсэндээ сэтгэл тайвшрах ажээ. Ингээд vргэлжлэн ачаалахад хvн мал хоёрын хамар шуухитнахаас өөр ямар ч хэрvvл будлиан гарсангvй. Тэр зуур Хvрэл бvх гай, хэл мэдээгvйгээс болж байгааг ойлгов. Хэлтэй сэн бол гуйж болно. Учир явдлаа хэлэлцэж болно. Ядаж энэ улс ямар зорилготой улс вэ? Хэн хэн гэдэг хvн болохыг аль хэдий нь мэдсэн байх шvv дээ гэж бодохдоо: -Хvvхдvvд минь эдний гараас хэзээ хэрхэн мултрахыг бидний хувь заяа мэдэх буй заа. Юу ч болтугай та нар минь хятад хэл сурахыг бодоцгоож vз! гээд өөрийнхөө санасныг нэг нэггvй тоочин хэлэв. Нөгөө хоёр нь толгой дохин хvлээн авлаа. Жинчид одоо гэдрэг эргэхээс өөр замгvй болсныг тодорхой мэдэх тул хэний ч шаардлагагvйгээр зvvн хойш хөдлөв. Бодол эргэлдэхээ больсон ажээ. Дорж, Данзан хоёр жингийн сvvлд зэрэгцэн явахдаа хэл сурах тухай ярилцав. Чухам хэрхэн сурахаа тэд огт мэдэхгvй байвч ноёны амнаас олонтой гардаг “кvай” гэдэг vгийг судалж эхлэв. Эцэст нь “Хурдан” гэсэн vг болов уу гэж тааварлан тогтоов. Дараад нь ноён нэг удаа уурлан нэг цэргээ загнахдаа “Шен-кv” гэж хашгирч байсныг санав. -“Шен-кv” гэж юv вэ? -Харин юv вэ? Бие биенээсээ шалгааснаа Дорж, -Эднээс асууя. -Yгvй чи хэл мэдэхгvй байж яаж асуух чинь вэ? -Тун амархан гэж Дорж хажуудаа яваа гамингууд руу бөхийн нэг рvv нь гар сунган зааж” “Шен-кv!” гэлээ. Гэтэл өнөөх гамин цочин өөдөөс нь харан уурлаж: -Ний шен кv!” гэж хашгираад бусадтайгаа бөөн шуугиан болов. Иймд дорж, Данзан хоёр хараалын vг болохыг тодорхой мэдсэнийхээ дээр саяын хvний “ний” нэмсэнийг “чи” гэж байгааг нь мөн тодорхой мэдлээ. Тэгээд Дорж хажуугийнхаа хvнийг дэмий харааснаа цагаатгахын эрхээр Хvрэлийн ганц мэдэх “Буждоу” /мэдэхгvй/ гэдгээ хэлээд биеэ заалаа. Ингээд гамингууд инээлдсэн бөгөөд эндээс эхлэн жинчдэд тэдэнтэй танилцан найзархах зам нээгдэв. Араас нь ноён унаа тайлгаа тэшvvлэн явлаа. vйл ажиллагааныхаа бvтэмжтэй яваад сэтгэл тvвшин, амандаа тэмээн тэшилттэй яг таг тохирсон аялгуутай нэгэн дууг аятайхнаар гиншигнvvлэн дуулна. Дорж, Данзан хоёрын дэргэд ирэхтэйгээ зэрэг дуугаа таслан “Дэн хао!” гэж хашгиран эрхий хуруу гозойлгон инээмсэглээд, өнгөрөн одохтойгоо зэрэг дуугаа vргэлжлvvлэв. Данзан хойноос нь инээмсэглэн харж байснаа: -“Хао” гэдэг бол “сайн” гэсэн vг гэж хэзээ язааны мэддэг юм шиг хэлэв. Хариуд нь Дорж: “Дэн” гэдэг нь тун гэсэн vг. Ингэхлээр сая тэр ноён юv гэж хэлснийг чи мэдэж байна уу? Данзан эгшин зуур бодсоноо: “Маш сайн” гэж хэлэв гээд гамингууд руу хандан сэлээдийт ноёныг дууриан эрхий хуруугаа босгон “Дэн хао!” гэв. Нөгөөдvvл хариу инээмсэглэн -“Дэн хао!, Дэн хао!” хэмээн шуугилдав.

ХЭЛ СУРЧ ЭХЭЛСЭН НЬ Мөн л таван хоног дутуу хагас нойртой явсныхаа өглөө Жанчхvvгийн дэргэд ирлээ. Энэ зуур жинчид тавигдах эсэхийн тухай vргэлж бодон бодсоор явлаа. Зам зуурт тэмээ унахыг сайтар сураад тvvндээ цаг ямагт баярлан явдаг болсон ноён, зөөлөн явдалт тайлгийг ташуурдан тэшvvлж өнөөх зэвсгийн хашаанд тvрvvлэн оров. Yзтэл энэ явдал жинчдэд

Page 42: Цаг төрийн үймээн

42 

 

vнэхээр муухай дохиол болох тул гурвуулан нэг дор бөөгнөрөн гайхан хэлэлцэнэ. Гэлээ ч горьдоно. Суллагдахгvй байх гэх шалтгаангvй бөгөөд суллагдахыг vргэлж хvсэн яваадаа л тэр билээ. Горьдон горьдсоор зэвсгийн нь хашааны хаалганы өмнө ирэв. өнөөх ноён алга. Унаж ирсэн тайлгаа хойд байшингийн өмнө сул хаян хаа нэгтэй орчихсон ажээ. Жинчид тэр хашаанд орох дургvйдээ зогсоод л байлаа. Хойно нь даган явсан гамингууд хvрэлцэн ирж хажуугаар нь цувралдан ороод явган сууцгаан янжуур татна. Ноён бас л алга. Харин ноёнтой ижил хувцастай олон тvлхvvр санжигнуулан барьсан цэвэрхэн царайтай хvн ирж лай лай! гэж дуудав. Жинчид дотор нь ор гэж байгааг тодорхой мэдэв. Дорж царай хувирган, -Мөн дөө. Ингэж л таарна гэж эгдvvцэн хэлэв. Хvрэл, -Дорж минь байз! Yхэх сэхэхийн шийдвэр бас тодроогvй байна шvv дээ гээд унаа тэмээнээсээ дэвхрэн бууж жавар шингэсэн тэр хашаа руу бvх тэмээгээ хөврөлдvvлэн оров. Өмнөөс нь гамингууд угтан ирж бурантаг тайлж тэмээнvvдий нь хойш урагш харуулан хэвтvvлэв. Сэлээдийт ноён өдий хvртэл алга. Жинчид элий балай амьтад шиг зогсоцгооно. Гамингууд нvхэн гэрvvдээс мөн л нөгөө хавчгар хайрцагтай хvнд юмсыг гарган тэмээний хажууд авчрав. Энэ бол жинчдийг орон нутаг руугаа чиглэхийг битгий санагтун! гэсэн дохио байлаа. Дорж хараал зvхлийн vгсийг маань унших мэт vргэлжлvvлэв. Данзан уур унтуу болохын оронд арга ухаан бодсон ажээ. -Зугтъя нөхөд өө. Зөвхөн унаа тэмээгээ аван зугтъя. -Тэгье гэж Дорж шийдэмгий хариулав. Энэ даруй Хvрэл: -Хvvхдvvд минь яаж болох вэ? Буутай улсын гараас бид яасан ч амьд гарахгvй гэж элгээ тэврэв. Дорж, Данзан хоёр vнэхээрч тийм болов уу гэж бодон зогсов. Гэтэл гэнэт “кvай, кvай” гэж хашгирах сонсогдлоо. Энэ бол өнөөх ноён өөрийн биеэр ирэн “хурдан хурдан” гэж vргэлж хашгирдгаараа хашгирч байгаа нь байв. Жинчид хvсэл эрмэлзэл өчvvхэн ч vгvй байвч хоёр хөлөө албадан хөдөлгөж яхир хатуу хайрцгуудыг тэмээнд тэгнэж эхлэв. Дургvйд хvчгvй гэдэг яахын аргагvй vнэн байлаа. Хайрцгууд урьдныхаасаа хэдэн арваад хувь хvнд болсон мэт байх бөгөөд хамгийн чадмаг Данзан хvртэл арай чарай өргөнө. Хvн, хvний зовлонг мэддэггvй бөгөөд тэр дундаас гамин ноён бvр ч vгvй хэрэг бизээ. “Кvай, кvай” гэдгээ чихэнд хадаан хашгирч Доржийн сугалдаргалсан дан даавуун цамцан дээр сvлжмэл суран ташуураар шавхийлгэн ороолгов. Дорж өргөн ядаж байгаа хайрцгаа ойчиж буутал газар хаян хөмхий зуун тагдгар цээжээрээ тvрэн очив. Ганцхан цохилтоор ноён газар унах байвч ноён айн эмээсэнгvй аюулт хурдан сэлээдий рvvгээ гараа явуулахыг нь Хvрэл харан, хооронд нь vсрэн оров. -Тэнэг минь, яаж байгаа чинь энэ вэ! Гар хоосон хvн, хэл буруутны өмнө ингэж болох уу. Чи эдний өмнө сохор зоосны vнэгvйгээ мэдэх ёстой гэж эцэг хvний ёсоор загнасанд Доржийн харанхуй бухимдал дарагдав. Гэдрэг эргэн газар хаясан хайрцгаа сэвхийлгэн өргөж, тэмээний нуруунд авчирна. Сэлээдийт ноён ч ялан дийлсэндээ сэтгэл тайвшрах ажээ. Ингээд vргэлжлэн ачаалахад хvн мал хоёрын хамар шуухитнахаас өөр ямар ч хэрvvл будлиан гарсангvй. Тэр зуур Хvрэл бvх гай, хэл мэдээгvйгээс болж байгааг ойлгов. Хэлтэй сэн бол гуйж болно. Учир явдлаа хэлэлцэж болно. Ядаж энэ улс ямар зорилготой улс вэ? Хэн хэн гэдэг хvн болохыг аль хэдий нь мэдсэн байх шvv дээ гэж бодохдоо: -Хvvхдvvд минь эдний гараас хэзээ хэрхэн мултрахыг бидний хувь заяа мэдэх буй заа. Юу ч болтугай та нар минь хятад хэл сурахыг бодоцгоож vз! гээд өөрийнхөө санасныг нэг нэггvй тоочин хэлэв. Нөгөө хоёр нь толгой дохин хvлээн авлаа.

Page 43: Цаг төрийн үймээн

43 

 

Жинчид одоо гэдрэг эргэхээс өөр замгvй болсныг тодорхой мэдэх тул хэний ч шаардлагагvйгээр зvvн хойш хөдлөв. Бодол эргэлдэхээ больсон ажээ. Дорж, Данзан хоёр жингийн сvvлд зэрэгцэн явахдаа хэл сурах тухай ярилцав. Чухам хэрхэн сурахаа тэд огт мэдэхгvй байвч ноёны амнаас олонтой гардаг “кvай” гэдэг vгийг судалж эхлэв. Эцэст нь “Хурдан” гэсэн vг болов уу гэж тааварлан тогтоов. Дараад нь ноён нэг удаа уурлан нэг цэргээ загнахдаа “Шен-кv” гэж хашгирч байсныг санав. -“Шен-кv” гэж юv вэ? -Харин юv вэ? Бие биенээсээ шалгааснаа Дорж, -Эднээс асууя. -Yгvй чи хэл мэдэхгvй байж яаж асуух чинь вэ? -Тун амархан гэж Дорж хажуудаа яваа гамингууд руу бөхийн нэг рvv нь гар сунган зааж” “Шен-кv!” гэлээ. Гэтэл өнөөх гамин цочин өөдөөс нь харан уурлаж: -Ний шен кv!” гэж хашгираад бусадтайгаа бөөн шуугиан болов. Иймд дорж, Данзан хоёр хараалын vг болохыг тодорхой мэдсэнийхээ дээр саяын хvний “ний” нэмсэнийг “чи” гэж байгааг нь мөн тодорхой мэдлээ. Тэгээд Дорж хажуугийнхаа хvнийг дэмий харааснаа цагаатгахын эрхээр Хvрэлийн ганц мэдэх “Буждоу” /мэдэхгvй/ гэдгээ хэлээд биеэ заалаа. Ингээд гамингууд инээлдсэн бөгөөд эндээс эхлэн жинчдэд тэдэнтэй танилцан найзархах зам нээгдэв. Араас нь ноён унаа тайлгаа тэшvvлэн явлаа. vйл ажиллагааныхаа бvтэмжтэй яваад сэтгэл тvвшин, амандаа тэмээн тэшилттэй яг таг тохирсон аялгуутай нэгэн дууг аятайхнаар гиншигнvvлэн дуулна. Дорж, Данзан хоёрын дэргэд ирэхтэйгээ зэрэг дуугаа таслан “Дэн хао!” гэж хашгиран эрхий хуруу гозойлгон инээмсэглээд, өнгөрөн одохтойгоо зэрэг дуугаа vргэлжлvvлэв. Данзан хойноос нь инээмсэглэн харж байснаа: -“Хао” гэдэг бол “сайн” гэсэн vг гэж хэзээ язааны мэддэг юм шиг хэлэв. Хариуд нь Дорж: “Дэн” гэдэг нь тун гэсэн vг. Ингэхлээр сая тэр ноён юv гэж хэлснийг чи мэдэж байна уу? Данзан эгшин зуур бодсоноо: “Маш сайн” гэж хэлэв гээд гамингууд руу хандан сэлээдийт ноёныг дууриан эрхий хуруугаа босгон “Дэн хао!” гэв. Нөгөөдvvл хариу инээмсэглэн -“Дэн хао!, Дэн хао!” хэмээн шуугилдав.

БОДУУШТАЙ ХЭРЭГ Балданцэрэн улс орныхоо тухай онцлон бодох учир vзэсгэлэнт эмэгтэйн асуудал аяндаа мартагдан огоорч, Сvхбаатарыг сонирхсон асуудал нь хэвээр vлдсэн байлаа. Тэгээд гэртээ ирэхийг урьсан зурвас, бяцхан шавиараа явуулав. Yvнд өдөр тутам гадагш гарах завшаан тохиолдоосой гэхээс сэтгэл нь загатнах болсон шавь тэсгэлгvй баярлан явав. Ялангуяа Балданцэрэн Сvхбаатарын хаана байдгийг хэн хvнээс хамаагvй асуун сураглаж vл болохыг хатуу даалгасан явдал сэтгэлий нь ер бусаар хөдөлгөсөн ажээ. Өөрөөс дvv насны хvvхэд багачууд буюу эсвэл өндөр наст өвгөд эмгэдээс сураглан хоёр өдөр гvйснийхээ эцэст Намсрай, Сvхбаатарын гэрийг арайхийн олж зурвасыг нь гардуулан өгөв. Хариуд нь Сvхбаатар гэрт нь очихыг татгалзан нар жаргахын өмнө Дунд голын хөвөөн дээр уулзъя гэжээ. Yvгээр бол Сvхбаатар Балданцэрэнгийн ямар зорилгоор уулзах гэснийг тодорхой мэдсэн байх бөгөөд өөрөө мөн ямар нэг учиртай юм ярих гэж байгаа нь тодорхой байлаа. Балданцэрэн болзсон газар руу явж байхдаа Сvхбаатарын маш хянуур хөдөлж байгааг бахдан сайшаах төдийгvй ийнхvv нэгэнт зорьсондоо тэсвэр хатуужилтэй зvтгэх нь магад

Page 44: Цаг төрийн үймээн

44 

 

гэж бодож явлаа. Гvvр дээр ирэхэд дэнхэр vстэй нэг эхнэр, vе тэнгийн насны нэг хар хvнтэй гар хэлхэлдvvлэн хашуур тvшин бөхийж, хушуу холбон шивэр авир ярилцана. Нөгөө талын хашуур дээр дөрвөлжин тал булган тоорцогтой хөх чисчvv дээл дээр өргөн шар дурдан бvс ороосон залуухан эр доош тонгойн зогсоно. Балданцэрэн тvvний гэзэггvй ажихтайгаа зэрэг гамингийн албаны газар ажил хийдэг байж магад гэж дотор сэжиглэв. Гэвч хэн ч байлаа гэсэн сэжиг авахуулахгvй байхын чухлыг санахдаа арваад алхмын зайтай газар уг хашуурыг тvшин зогсов. Гvvрийн доорх гөлгөр мөсийг дэмий ширтэн байхад ард байгаа эр эм хоёрын шивэгнээн vргэлжлэн сонсогдоно. Чухам юу хэлэлцэж байгаа нь vл мэдэгдэх боловч хоёулны хамар хvчтэй шуухитнан янагийн халуунд ухаан жолоогvй шумбасныг илэрхийлнэ. Эмэгтэйн дэргэр vс бол мэдээжийн хэрэг, бусдын эхнэр болсны шинж тэмдэг. Тэгээд энэ бусдын эхнэр энд хэнтэйгээ юугаа хийж явдаг юм бэ? Энэ хар хvнтэй янаг амраг байсны нь салган бусдад богтлон суулгаснаас ингэж яваа нь мөн мэдээжийн хэрэг байна. Гэвч хайр дурлал гэдэг хэчнээн халуун боловч хvн бас ингэж ухаан жолоогvй юм болох гэж vv гэж Балданцэрэн бодов. Сvхбаатарыг ирэхэд Балданцэрэн хажуугийн залуугаас болгоомжлон -Yгvй энэ чинь таньдаг хvн байх нь юv вэ? гэж гайхсан царай гарган мэнд мэдэв. Сvхбаатар учрыг мэдэн таних хvний ёсоор хариу мэнд мэдээд: -Та энд юу хийж явна? -Зvгээр. Салхинд гарч явна. Тэнгэр тун сайхан байна шvv. -Тийм байна. Би ч салхинд гарч явна. Сvхбаатар хажуугийн залууг сэм ажиж байснаа “Энэ юун хvн бэ” гэх байдлаар Балданцэрэн рvv харав. Хариуд нь Балданцэрэн: “Мэдэхгvй” гэж сэм хэлэв. Нэг хэсэг vг яриа тасрахад арын хоёрын хамрын шуухитнаан урьдаасаа арай ч илvvтэй болох шиг сонсогдоно. Хажуугийн залууг лавлан ажихад vг яриа сонсохын төлөө бvх анхаарлаа тавин чих сунгаж байгаа шиг vзэгдэнэ. Иймд Балданцэрэн зөвхөн хоёр биендээ ойлгогдох аргаар хэлэлцэхийг эрмэлзэв. -Сvvлийн vед миний бие тун муу болоод байгааг та дуулаа биз дээ. -Yгvй, харин тийм гэсэн, одоо vзвэл царай чинь ч муу байна. Яагаад энэ вэ? -Яахав. Энэ тэнгэрийн байдал. Аль намраас эхлэн жигтэйхэн болсноос л боллоо. -Тиймээ. Энэ тэнгэрийн бсайдал хvн бvрийн бие махбодыг сvрхий хямруулж байгаа юм. -Yгvй ер юу сайн бол? -Харин ээ. Таны бодоход юу хэрэгтэй гэж бодож байна? -“Бодовч бодын шийр дөрөв” гэгчээр ухаанд орсон юм юу ч vгvй дэмий гайхахдаа хэвтээд л байгаа. -Хэвтэх дэмий. Бvр доройтно. Тэгсэнд орвол та ядаж гадуур дотуур яв. Эрvvл агаар амьсгал! Хэрэв бололцоо байвал алсад гаран цоо шинэ агаар амьсгалбал нэг учир олдоно бий. Хашир хvн ч ингэвэл дээр гээд байгаа юм. Балданцэрэн “хашир хvн” гэдгийн нэг нь Жамъян, “алсад” гэдэг нь гадаадаас тусламж гуйх хэрэг гэж дотроо тааварлав. -Алсад явж болно. Гэвч хаашаа явах вэ? гэхэд Сvхбаатар -Уул ус, ой мод элбэгтэй хойд зvг байна гээд нэмэн тайлбарлахдаа: Yгvй юv гэвээ? Ховд зvгт vvрийн улаан туяа татсан гэв vv? Та энэ тухай дуулаа л биз дээ? -Дуулсаан. Энэ ч одоо хоёр жилийн өмнө шvv дээ. Тэр цагт хvн муу ёр л юм гэж шагшаан

Page 45: Цаг төрийн үймээн

45 

 

шуугиан тавьж байлаа. -Тэр ч дэмий яриа. Улаан туяаны vдшийнхийг муу, vvрийнх сайн гэдэг шvv дээ. -Аа тийм vv. Сонин хэрэг байна даа. Балданцэрэн мөрөн дээр нэг хvн ширvvнээр цохин гэдрэг татав. Эргэн харахад нvvрэндээ ов тов цоохортой, vvдэн шvднvvд нь орсгой Нямжав бээс гэгч байлаа. Нямжав Балданцэрэнтэй дуу алдан мэндлээд, дараа нь Сvхбаатарыг харан: - Хээ, баатар! За манай баатраар сонин юv байна гэж мөн л танимхайрхсанаа: - За тэгээд мэдэж байгаа биз дээ. Энэ муусайн гамингууд толгой дээр гарч гvйцэж байгааг. Энэ тухай би Богдод бараалхах гэсэн чинь оройтож орхиод чадсангvй гэж өөрийнхөө хэргийг дэвэн дэлхийд мэдэгдэх гэсэн юм шиг хар тэнхээгээрээ хашгичин ярив. Yvнд нь хvн бvр цочин өөрийг нь ажих ажээ. Тэр дундаас Балданцэрэн онц цочин, хажуугийн сэжиглэлтэй залууг сэм заан цааш ярихыг хориглосонд Нямжав царай хувирган залуугийн дэргэд очин: -Чи хэн бэ? Юу болоод чи хvний яриа чагнана билээ? гэж шууд омогдон хэрvvл эхлэв. Ингэхэд тэр vг дуугvй айн чичирчээ. -Би мэдэж байна. Чи гамингийн тагнуул. Удахгvй тэр гамингуудтайгаа vнсэн чандруу болон хийсэхийг чи мэдэж байна уу? Тонил эндээс. Эсвэл чи цусаа холиулах чинь дутаад байна уу? гэж Нямжав ханцуй шамлан давшлаа. Өнөөх залуу vг дуугvй зугтлаа. Ард байсан эр эм хоёр ч зайлан одсон байв. Ер Нямжавын энэ хэрцгий болоод болгоомжлон сэргийлэх ухаангvй явдал Балданцэрэнд мөн зайлан одох эрмэлзэл төрvvлэв. -Yгvй энэ чинь нар жаргаж байх нь юу вэ? Харилгvй горьгvй. За эрхмvvд амгалан морилцгоогоорой! гэхэд Сvхбаатар: -За, за. Та юу ч атугай биеийнхээ муу байгаагийн хувьд маргааш дахин нэг гадуур яваад vз! Өдөр дундын vеэр Зvvн сэлбийн агаарыг онц сайн гэдэг шvv гэв. Энэ нь маргааш энд уулзъя гэсэн vг болохыг Балданцэрэн тодорхой ойлгож “за, за” гээд явав. Харих замдаа Балданцэрэн, Сvхбаатарын хэлсэн vг бvрийг эргэцvvлэн хянав. “Хойд зvгт vvрийн улаан туяа татсан” гэдэг нь орост гарсан хувьсгалыг дурдсан ажээ. Тvрvvн ч мөн ингэж тааварласан билээ. Гэвч Балданцэрэн монгол орон оросыг хэзээ ч итгэж болохгvй гэж боддог тул би буруу ойлгосон юм болов уу гэж эргэлзэнэ. Юу ч атугай маргааш Сvхбаатартай нvvр учран хэлэлцэхэд бvх явдал аяндаа тодорхой болох шvv дээ гэж бодно. Маргааш нь Балданцэрэн Зvvн сэлбэ дээр Сvхбаатартай уулзав. Голын гөлгөр мөсний захыг барин өгсөн явахад агаар тунгалаг, хvн амьтангvй сэлvvхэн байв. -Одоо цагт бидэнд өмөг тvшиг болох улс ганцхан орос л байна даа гэж Сvхбаатарын хэлэхэд Балданцэрэн: -Орос гэж vv? Оросынхоо шинж чанарыг бид мэднэ шvv дээ гэж гунигтайхнаар хэлэв. -Тийм ээ. Оросыг бид мэднэ. Гэвч одоогийн орос урьдынхаасаа өөр гээд Сvхбаатар, Октябрийн хувьсгалаар ялан дийлсэн оросын ажилчин тариачин ба тvvний зөвлөлт засгийн гадаад дотоод бодлогын тухай ярьж эхлэв. Тэр ярианы нь ихэнхийг Балданцэрэн урьд өмнө дуулсан бөгөөд тэр тухайдаа өнгөн дээр элдэв сайхныг цууриатуулах нь эдvгээгийн улс орон бvхний нэг гол арга гэж vзэн өнгөрvvлсэн байлаа. Одоо ор тас дуулдаагvйгээс зөвлөлт засаг гэгч нь, хаант засгийн vед монголыг эзлэн авах бодлого явуулж байсныг шууд илэрхийлсэн нэгэн зvйл, удаа дараагийн тогтоосон зvй бусын гэрээ ба эрх мэдлээ гvнзгийрvvлэхийн vvднээс зээлдvvлсэн мөнгө, эд хогшил, элдэв юмсыг бvрмөсөн хэрэгсэхгvй болгосон хоёр дахь зvйл. Эдvгээ монгол орныг тусгаар улс гэж vзэн харилцаа холбоо тогтоох гэсэн гурав дахь зvйл байлаа. Гэвч Балданцэрэн эдгээрийг

Page 46: Цаг төрийн үймээн

46 

 

бахдан сайшаахын оронд: “Энэ сайхан дуу хоолойн цаана ямар нууц байх юм бол доо” гэдэг асуудлыг өөртөө тавин бодно. Гэтэл Сvхбаатар: -Одоо цагт бидэнд тvшиг болох улс ганцхан энэ улаан орос доо гэж давтан хэлэхэд Балданцэрэн: -Бодууштай л хэрэг байна гэлээ. -Бодохыг ч бид бодсон л доо. Одоо ганцхан ажил хэрэгтээ зориглон орох л vлдээд байгаа юм гэхэд нь, -Yнэхээр бодууштай хэрэг байна шvv гэж улмаар давшуулан давтав. Тэндээсээ хоёулаа эргэн гэдрэг буцав. Хvрээний захад орж ирээд салалцахдаа: -Нээрээ бодууштай! Гэж Балданцэрэн гурав дахь удаагаа давтлаа. Ганцаар урьд өмнө явж vзээгvй гудамж уруудан явж байхад нь нэг хvн хажуугаас нь: - Хvvе Балданцэрэн ээ! гэж дуудан гvйн ирэв. Тэр нь Нямжав байсан байлаа. Амар мэндээ мэдэлцэхийн оронд, -Би тvрvvн чиний Сэлбэ өгсөн явж байхыг чинь харсан гэж инээмсэглээд: - Yгvй хажууд чинь хэн явав, Сvхбаатар уу? Энэ асуудалд Балданцэрэнгийн сэтгэлд “Чи хэн бэ?” гэдэг бодол төрvvлэв. Юу ч атугай энэ хvний өмнө vнэн нvvрээ vзvvлэхээ байя гэхдээ Балданцэрэн: -Өвгөний чинь бие муу. Yргэлж толгой өвддөг болоод гарсан юм. Харин та энд юу хийж явна даа? -Би юу? Дvйнхорын да ламд бараалхана. -Уухай. Онц хэрэгтэй юу? -Тийм. Мэдэж байгаа биз дээ. Энэ муусайн гамингуудыг? -Мэдээд ч яах юм билээ дээ? Нямжав царай хувирган бухимдаж: -Нэгийгээ vзэлцэхгvй юу? Гэтэл чамаас эхлэн хар амиа бодох нь юу вэ? Yхсэн хойноо, хэзээ боловч өнгөрөх цаг нас. Тvvнийг улс орондоо зориулахгvй юм бол юу хийнэ. -Yгvй. Яалаа ч гэсэн нэмэргvй байвал яана. -Нэмэртэй. Дээр чинь бурхан. Доор чинь ард тvмэн. Дэргэд чинь хань нөхөд бэлэн байна. -Гэлээ ч нэмэргvй биз дээ. -Хай эцэс, зориг байвал юуг ч ялна. Ганцхан тvvнийг мэдэхгvй тэнэг хvмvvс гэж хэлэнгvvт тухайлбал чи мэт юмнууд Балданцэрэнгийн нvvрийг ширтэн сvvл хавчин айн чичирнэ. -Мэдэхгvй. -Яагаад чи мэдэхгvй байна? -Яахав. Мэдэхгvй гэдэг бол мянган vгний таглаа гэж Балданцэрэн бvх явдлыг инээдэм тоглоом болгон хувиргахыг оролдов. Нямжав vнэхээр гутрах мэт хараагаа доош буулган санаа алдаад, салах ёс гvйцэтгэлгvй эргэн явав. Балданцэрэн нэг vе гэмгvй нөхрийн сэтгэлийг дэмий гутааж орхив уу даа гэж бодсоноо нэгэнт ийм болгоомжгvй ам задгайтайгаас хойш би тvvний өмнө сэтгэлээ нуух нь зөв шvv дээ гэж сэтгэлээ ариутгав. Гэртээ ирээд Балданцэрэн, өнөөх л орон дээр гэдрэг харан хэвтдэгээрээ хэвтэв. Сvхбаатарын өмнө “бодууштай хэрэг” гэж хэлснээрээ бодож гарав. Хамгийн тvрvvн цагаан байсан орос улаан болсноор vр vндсээрээ өөрчлөгдөх vv? гэдэг дээр сэтгэл очив. Гэтэл гуйвах юм алга. Орос хvн орос чигээрээ байх нь гарцаагvй төдийгvй цагаан байхдаа эзэлж байгаагvйгээ улаан өнгөөр барах гэсэн хэдэн давхар нууц бодлоготой байвал яана гэж бодогдоно. Хоёрт нь бvх дэлхийн vгээгvй ядуус ба колоничлогдзсон орны ард

Page 47: Цаг төрийн үймээн

47 

 

тvмнийг санал хvчээ нэгтгэн эрх чөлөөгөө ол гэж уриалахын зэрэгцээгээ хаант засгийн монгол руу явуулж байсан бvх бодлогйн нууцыг хайр найргvй илэрхийлэн хойшдоо тусгаар улс гэж vзнэ гэсэн тухай бодов. Гэтэл өнгөрсөн хаант засаг нь мөн л дэлхий дахины амар жаргал, бага буурай улс оронд тусгаар тогтнол гээд тvvнийхээ төлөө өөрийн улсыг балран мөхтөл нь тэмцэнэ гэж хэлдэг байсан нь санагдана. Ингэхэд ер элдэв сайхныг аман дээрээ хэлэх нь эдvгээ цагийн их гvрэн болгоны худал хуурмаг, зөвхөн өнгөний явдал шvv дээ гэж тодод бодогдов. Балданцэрэн улаан оросыг бvрмөсөн ойшоохгvй болсныхоо эцэст Сvхбаатарын улаан оросыг тvшиглэх гэсэн шийдэмгий санаа, нэгэнт зорьсноосоо эс буцах онцгой чанар хоёрыг тодорхой мэдсэнийхээ хувьд биеэ эртхэн зайлуулахыг чухалчлав. Тэр байтгуай Балданцэрэн одоо Сvхбаатарын өмнө гэмтэн этгээд болсон шиг нvvр учрахаас халшрах болсон учир өдрийн цагаар гадагш гарахаа больж хоёр дахь өдрийнхөө орой vдшийн харанхуйгаар гэрээсээ гарав. Ингэх ёстой гэж бодон санах юv ч vгvй зөвхөн агаар амьсгалахын төлөө байлаа. Нэг хашааны хаалганы өмнө бөмбөгөн дугуйт сvйх тэрэг зогсож байгаа дээр тулан очсоноо хаа яваагаа мэдэв. Том нэхий дээлтэй өвгөн жолооч суудал дээрээ ханцуйдаа гар зөрvvлэн, биеэ хураан суусныг vзэхэд энд ирсээр нэлээд удсан болов уу гэлтэй ажээ. Хажуугаар нь аажуухнаар гишгэлэн гарахад шударга хөгжмийн авиа сэтгэл татан цуурайтана. Цааш холдон явахад хөгжмийн авиа бvдгэрэх бөгөөд Балданцэрэн өөрийн эрхгvй эргэв. Хаалганы зvг амьсгаа даран ойртоход хөгжмийн авиа чангарсан төдийгvй өнөөх vзэсгэлэнт эмэгтэйн эхлэн дуулах сонсогдов. Энэ удаа эмэгтэй хятадаар биш монголоор: Гадаад монгол төрийн vнэн цагаан боолыг Ганц биеийн өмч мэт эндvvрэл болгоод Гасалгах, бvрэлгэх, мөлжихөд шунагч Гамшиг онол тэнгэрт цаазтай бус уу. Эгэл боол хvндлэхийн ёс их байтал Эрхэм ихэс асрахын журам бага гутамшиг Эзэн төрийн хишгээр дэлгэрч байтал Yvрд мөлжихийг хичээгч гутамшиг гэх мэтийн vгс чихэнд баригдана. Yнэндээ Балданцэрэн энэ эмэгтэйг хайр дурлалын vvднээс сонирхохын учир энд эргэлдэж байгаагаагаа бусдад мэдэгдэхгvйг хичээх ажээ. Тэрний хажуугаар хоёр удаа явсны дараа дахин явахад бэрхтэй болсон бөгөөд тэрний ард уртаашаа гучаад алхам нааш цааш холхино. Гэнэт эмэгтэй дуулахаа болино. Авиа тасрах нь харамсалтай санагдана. Гэрийн хаалгаар нэгэнт хvн гарах сонсогдоход сэтгэл тvгшинэ. Хашааны хаалгаар хоёр хvн цувран гарч ирсний нэг нь Жамъян нөгөө нь vзэсгэлэнт эмэгтэй биеэрээ байлаа. Тэднийг хашааны харанхуй сvvдэрт бие хорогдуулан ажихад зvрх бvр хvчтэй цохилно. Тэрэгний хажууд хоёулаа зогсон хэдэн vг хэлэлцэх нь Жамъян ямар нэг зvйл дээр сургамж өгөх бололтой. -За яв даа! гэхэд эмэгтэй: “Жа” гээд өвдөг даран мэхэсхийгээд тэргэндээ оров. Жамъянгийн буцан ороход тэрэг аажуухан хөдлөв. Балданцэрэн хойноос нь өөрийн мэдэлгvй дагасан ажээ. Тэр дорхноо гvйцэн ард нь ирсэн боловч зэрэгцэн очихоосоо халшрана. Эмэгтэйн гоо сайхан царай, оюун билэг төгөлдөр магнай, уран тунгалаг хоолой, шударга цохидог сайхан гар тэр бvрээрээ сэтгэлд тусан бодогдож дэргэд нь нэг тавтай

Page 48: Цаг төрийн үймээн

48 

 

суун ажиглах хvсэл оргилно. Жолооч баргил бvдvvн хоолойгоор “чуу” гэж мориндоо ташуур өгөн шавхийлгэв. Морь нь урагш зvтгэн шогшиж, тэрэгний бөмбөгөн дугуйнуудын эргэлт хурдсав. Морь тэрэг шөнийн харанхуйд бараагvй болж нэг vе зөвхөн туурайн чимээ сонсогдож байснаа бас тасрах нь тун аягvй. Бvх ухаан санааны хагасыг аван одох шиг болно. Тэндээс хашааныхаа хаалган дээр ирэхэд бас л жаахан гадуур явууштай бодогдоно. Ингэж холхих нь бас юуны төлөө вэ гэвэл саяын эмэгтэйн хойноос тэмvvлсэн сэтгэл байлаа. Дээш харахад vдшийн гялайн “Бямба гариг” орой дээр орчин тойрныхоо олон оддоос онцгой гэгээ гэрэлтэйгээр нvдэнд тусах нь өнөөх vзэсгэлэнт эмэгтэй тvргэн уулзан танилцах гэж яаруулаад байх шиг санагдана. Ер Балданцэрэн энэ шөнийн энэ мөчөөс эхлэн тэр эмэгтэйг улам хvчтэй хvсэн мөрөөдөх боллоо. Улс төрийн тухайд гэвэл “төрийн төлөө оготно боож vхнэ” гэгчээр миний элдвийг бодон санаа сэтгэлээ зовоохын хэрэг юу билээ? гэж өөртөө асуудал тавина. Заримдаа бvр тэр тухай огтын мэддэггvй хvн болох ч гэж эрмэлзэнэ.

АЙЛ ГЭР БОЛОХ ЭРМЭЛЗЭЛ Яг арван наснаасаа аваад арван ёс хvртлээ эрхэм их буурал багшийн зарлигийг өчvvхэн ч гажуудуулахгvйг хичээнгvйлэн сууж элдэв төрлийн эрээн цаасыг өдөр бvр өглөөнөөс аваад vдэш болтол шагайж байхдаа эгэл хvний биед олдошгvй чухлыг өөртөө хурааж байгаа гэж боддог байсныг одоо эргэыцvvлэн vзэхэд ер базаалтай юм биш. Харин айл гэр болох ба аж төрөн амьдрахын чухлыг мэдэхгvй, чадахгvй болсон шиг санагдан гол гонсойно. Энэчлэн хорин нэг хоёртойгоосоо аваад гучин нэг хоёр хvртэл төрийн хар хvн гэгдэж дан улс төр засаг захиргааны ажилд зvтгэж байхад мөн тэр цагтаа эрхэм дээд хэрэгт зvтгэж байгаа шиг бодогдон унтах нойр, амрах цагийг мартуулж байсныг одоо vзэхэд мөн шал дэмий, улс төрийн хэнээрхэл болж явснаас өөр юу вэ гэж бодогдоно. Ингээд чухам амьдрал дээрээ ямраар өсөн хөгжив гэвэл: хувцас хунарыг ариун цэвэр, ёс журмын дагуу өмсөх, явах гишгэхдээ удаангvй, тvргэн ч vгvй байх, хараал хэрvvлийг цээрлэх, унтах нойр, идэх хоолондоо хэмжээ барих, vг ярианд хянуур, элдэв хэрэгт сул vг өгvvлбэргvй байхаас авахуулаад элдэв хэрэг, хvний явдал, тvvх шашдир, утга зохиол, жирийн нэгэн аман зохиол дээр боловч цаад чанар vндсэн агуулгы нь гурван давхар хянан, гурван талаас нь тайлбарлах ёстой гэсэн өвгөн багшийн сургамжийг цаг ямагт хатуу баримталсаар тvvнийг нэгэн ёсны өөрийн бие махбодтой хамт төрсөн авъяас бэлэг болгосон ажээ. Гэтэл одоо vvнийг боловч эргэцvvлэн vзэхэд олон тvмнээс гоц тасарсан төдийгvй ингэж тасарснаараа олон тvмнийг өөртөө татан бишрvvлэх замд орсноос өөр юмгvй байлаа. Энэ учраас одоо өөрийн суугаа гэрийг өөрөө барьж чадахгvй адуу малыг хариулан өндөр шөнө хоёрыг өнгөрvvлэх байтугай, уургуу барин адуунд очоод унаа морио юvлж vл чадах бөгөөд тvvний оронд энэ тэр дээр цэцэрхэх, номчирхох, хууль цааз, ёс ямба дурдахаас цаашгvйгээ санахад өөрөө өөрийгөө амьдруулагч ч биш, олон тvмнээр тэжээлгэх мэргэжлийг олсон луйварчин шиг санагдана. Ер аж төрөн амьдрах, айл гэр болон батжихыг боддоггvй явсны улмаас янаг амрагийн гvнд орж чадаагvй байх бөгөөд бvрэг ичимтгий, бусдаас гажуу болсноо санахад гутралтай ажээ. Гэвч өөрийн биеийг өдий болтол өөр бусадтай нэг их хавьтуулаагvйн эцэст өнөөх эмэгтэйтэй дайралдан тvvнийг өдрийн бодол, шөнийн зvvд болгон мөрөөдөх болсноо vзэхэд эрхгvй нийлэхийн хувь ерөөл байгаагаас энэ болов уу гэж сэтгэгдэнэ.

Page 49: Цаг төрийн үймээн

49 

 

Амьдралаа бvрмөсөн өөрчлөхийг шийдээд өв хөрөнгө, эд хогшил, юу юутай болохоо бvртгэн vзэхэд ойр зуурын юм агуулах бяцхан байшин бvхий хоёр тал хашаа, сууж байгаа дөрвөн ханатай гэр, сольж өмсөх хувцсууд, мөнгөн янчаан гурван зуу орчим байна. Энэ бол Балданцэрэнгийн автономит засгийг анх торнин тогтсоноос аваад гамингийн гарт орсон унах эцсийн өдрийг хvртэл албан ажил хийхдээ ганц улаан мөнгийг дэмий vрэгдvvлэлгvй хураасан нь байлаа. Хөдөөд ар гэр нь нэлээд малтай баян. Гэвч Балданцэрэн нэгэнт тэндээс хар багаасаа тасарч малын захаас холджээ. Хоёрт гэвэл: Тав зургаан жилийн өмнө эцэг эх хоёроо ойр ойрхон нас барснаас нь хойш хvнд гутралд дарагдан, очихоо больсон бөгөөд гал голомтыг хvлээн авсан ах, дvv нараас авах байтугай горьдох ч эрхгvй гэж бодно. Харин ах Буджав гэгчийнхээ жилийн жилд гурван хонины мах, жаал зугаа цагаан идээ, таван тэмээ тvлээ оруулж өгдөгт нь баярлана. Yvгээр нь Балданцэрэн одоогийн хамт суугаа шавь Намсрайн ирэхийн өмнө нэг хятад тогоочтой байхдаа ч болов сэрvvн улирлын зургаан сарыг элбэг чаддаг байжээ. Өнгөрсөн амьдрал ийм бөгөөд өв хөрөнгө нимгэн, эхнэр авна гэхэд сvй бэлэгт нь юу өгөх, найр хуримыг хэрхэн юугаар өнгөрvvлэх, ядаж орон гэр зайгvй, vvнээс цааш ханилан суусны дараа урьдын амьдралд хvрэлцэн байсан бvхнээрээ хvрэлцэхгvй болох зэргийг санахад өөрийн эрхгvй зориг мохууштай. Гэвч Балданцэрэн тэр эмэгтэйгээс сэтгэлээ буцаан авч эс чадна. “Эрхгvй бvтэх болов уу” гэж хоосон горьдохынхоо дээр “яаж ийм байгаад нэг болгоё” гэж бодно. Гэтэл гай газар дороос гэгчээр гарз бас дороосоо гарч ирнэ. Нэг өдөр шавь нь: -Багш аа. Өнөөөх Арвагай… гэж vгээ эхлэхэд нь, -Юун Арвагай билээ? Арвагай гэж хэнийг хэлнэ вэ? -Яагаав дээ өнөөх өвчтөн. Тэр маань одоо эв эрvvл болсон шvv дээ. Суваргын ёроолд хаягдал vхлvvт хэвтэж байсан хvнийг Арвагай гэдэг байжээ. Тvvнийг Балданцэрэн сvvлийн vед ор тас мартсанаа сая санав. -Ашгvй дээ. Одоо нэгэнт эрvvл болсон бол орон нутгаа бараадвал барав даа гэхэд, шавь: -Энэ тухай ярьсаан. Гэтэл тvvнд чинь мөнгө янчаан хэрэгтэй болох шvv дээ. -Тэгвэл яахав. Өөрөө ажил хийж мөнгө олно биз дээ. -Ажил хийж мөнгө олох нөхцөлгvй гэнээ. Тэгээд танд нэг бараалхан зам мөрөө заалгах хvсэлтэй гэх юм. Хэзээ ирvvлэх вэ? Балданцэрэн тэр хvнийг мөнгө янчааны тусламж гуйх гэж байгаа гэж бодож хөмсөг зангидав. Урьд өмнө зарцуулснаа бодож vзэхэд хорь гаруй янчаан болсон байх бөгөөд гэвч Балданцэрэн “Одоо яая гэхэв туслахаас л биш дээ” гэж бодохдоо: -Надтай уулзах хэрэггvй. Зvгээр энэ мөнгөөр хоёр хонь худалдан авч мах болгон наймаалж хөл залгахыг бод! гэж хэл гээд найман янчаан гаргаж өгөв. Гэтэл бас тэр эрийн тамтгаа алдсан муу хувцастай нь санаанд оров. Ер хvн хувцасгvй байсаар бусдад эс тоогдон ажил хэрэг явцгvй болох явдал байдаг тул дахин хэдэн янчаан өгөх билvv? гэж бодсоноо больж, өөрийнхөө бага зэрэг эдлэгдсэн чисчvv дээл, нэлээд хуучирсан боловч гамтай эдэлсэн гутал, дотуур гадуур өмд цам.. зөвхөн малгайнаас бусдыг бvрдvлэн өгөхөөр боллоо. Эдгээрийг шавь нь энэ тэрийг онгичин цуглуулж аваад боож эхлэхий нь vзэхэд тус бvрнээ хэрэгцээтэй зvйлс байх төдийгvй мөнгө төгрөгийн vнэ хvрэх зvйл бас байх тул Балданцэрэн дотроо харуусна. “Дахин бас гай болно бий” гэж бодохдоо, -Yvнээс цааш дахин горьдох хэрэггvй гэж сайн хэлээрэй гэж хvйтэн царайгаар захилаа. Ийнхvv нэг хэргээс биеэ зайлуулсан боловч хоёр дахь хэрэг мөн л доороосоо гарч ирлээ.

Page 50: Цаг төрийн үймээн

50 

 

Шавь Намсрай өөр нэг өдөр гадуур яваад ирэхдээ: -Сvхбаатар таныг гэртээ ирнэ vv? гэж байна гэв. -Чи хаа дайралдав гэхэд, -Би гэрээр нь орсон юм. -Аа! гээд Балданцэрэн шавийнхаа Сvхбаатарынхаар байн байн ордог болсныг дотроо тааварлаад өөрийнхөө биеийг мөн Сvхбаатарын зорьсон vйл хэргээс даруй зайлуулахыг бодов. -Бие муу.Ужиг өвчин хvрсэн, ойрын хугацаанд очих нөхцөлгvй байна гэж хэлээрэй гэв. Гэвч уг хэрэг ингээд зогссонгvй долоо хоногийн дараа шавь: -Сvхбаатар таныг ямар боловч өнөө орой Жамъян гvн гуайнд нэг очиж vзнэ vv? гэлээ гэв. -Ямар боловч гэсэн гэж vv? гэж цочин асуухад -Тийм дээ. Намайг заавал хэлээрэй гэсэн. -Яах гээ юм бол мэдэв vv? -Мэдсээн гээд шавь урагш бөхийн: -Намын журамт нөхөд цугларан чухал хэрэг хэлэлцэх юм гэнэ билээ гэж хоёулхнаа байгаа атлаа шивнэн хэлэв. Балданцэрэн тун их гайхлаа. “Юун намын нөхөд вэ? Улаан оросыг тvшиглэх нэг нам бий болсон хэрэг vv? Энэ дэмий: Өнгө хувирсныг vр vндсээрээ өөрчлөгдсөнд бодож яавч болохгvй!” гэж бодсоноос гадна, “над улс төрөөр хөөцөлдөхийн хэрэг алга. Тvрvvчийн явсан, зvтгэсэн бvхэн талаар өнгөрсөнд сэтгэл ханан, зvгээр аж төрөн амьдрахыг бодъё” гэж бодлоо. Намсрай хажууд нь юу хэлэхий нь хvлээх байдлаар амы нь ширтэнэ. Цай чанахаар зууханд хийсэн хуурай хар мод тас няс оч vсэргэн дуугарч, яндан зуух хvнгэнэн байх vед Намсрай тогоогоо тавихыг мартан суусаар, -Эртээр чи намайг ужиг өвчин хvрээд байна гэж хэлээрэй гэснийг хэлсэн vv? -Хэлсээн! -Тэгвэл уг өвчин одоо улмаар хvндрээд байна. Нөхдийн vйл хэрэгт оролцож чадахгvй нь гэж хэлээрэй гэв. Намсрай гунигтайгаар “Жа” гээд босон vvрд рvv явснаа, -Таны энэ vгийг чинь би шууд хэлэх хэрэг vv? -Тэг гэж Балданцэрэн уцаарлан зандрах аятай хариулав. Намсрай даруй эргэн, гэрээс гарахдаа уурласан байдлаар хаалгаа пяс буулган савав. Ард нь гэр анир чимээ болон vлдлээ. Зууханд тун саяхан оч vсэргэн дvрэлзэж байсан гал хvртэл унтрах тийш хандсаны хажууд Балданцэрэн ганцаар, шавийнхаа тухай: “Энэ маань Сvхбаатарын vйл хэргийг намайг эрхэмлэхээсээ илvvтэй vзэх болсон байх нь юv вэ” гэж бодов. Цааш бодож vзэхэд Сvхбаатар насанд хvрээгvй хvvхдээр юу хийх билээ? гэмээр байвч энэ тэртэй хэл авалцах, гадуур дотуур юу болж байгааг тагнуулахад хvvхэд онц хэрэгтэй байж болмоор шиг санагдана. Ер шавийнхаа сvvлийн vеийн байдлыг хянан vзэхэд өвчтэй хvнийг эргэх нэрийдлээр өдөр бvр явсныг нь Сvхбаатараас хоёр дахин хэл авчирсантай нь харшуулан vзэхэд өвчтөн рvv биш, Сvхбатар рvv гvйдэг байжээ гэж бодогдоно. Иймд Балданцэрэн шавиа ойрын хугацаанд оронд нутаг руу нь явуулъя гэж бодлоо. Гэтэл өөрийн нь сэтгэлийг булаасан эмэгтэй санаанд нь оржээ. Тvvнтэй уулзах, ядаж нэг бараагий нь харахсан гэхдээ гэрээс гарав. Тvvний гурван хоног тутмынхаа орой багшдаа бараалхдагийг мэдсэн төдийгvй зvvнтэйгээс ирдгийг нь тодорхой мэдсэн байжээ. Энэ удаа Балданцэрэн өнөө эмэгтэйг Зvvн сэлбийн гvvрээр морь тэрэгтэй гарч ирэхий нь хараад, нэлээд холоос мэдэв. Хажуугаар өнгөрөхөд нь таних хvний ёсоор толгой дохин

Page 51: Цаг төрийн үймээн

51 

 

мэндэлсэн боловч яаж ч чадсангvй билээ. Yдэш харанхуй болоход Жамъянгийн хашааны хавьд очих эргэлдэж, эмэгтэйн шударгаа цохин шvлэглэн дуулж байхыг мөн л олж сонслоо. Эцэст нь эмэгтэйн гэрээс гарах чимээг хашааны булангийн сvvдэрт хоргодон бараа сvvдрий нь зөвхөн холоос харан хоцорчээ. Гэвч Балданцэрэн дараачийн гурав дахь хоног дээр гэрээс нэлээд эрт гаран Сэлбийн гvvрийг өнгөрөн консулын дэнж дээр гаран эргэлдсэн бөгөөд тэр эмэгтэйг Наймаа хотоос ирдгийг нь олж харав. Ойртон ирэхэд нь энгийн яваа хvн болох гэж баруун тийш чиглэн аажуухан алхав. Морин туурайн чимээ юу юугvй ойртон ирэхэд хажуу тийш эргэн: -Та сайн байна уу? гэж жолоочид мэндлээд: -Та намайг жаахан газар дөхvvлж өгнө vv гэж гуйлаа. Жолооч мориныхоо амыг хойш татав. “Ингэнэ ч биз ээ” гэж Балданцэрэн дотроо хvлээж байсан ажээ. Баярласан царай гарган тэрэгний нь хажууд очин эмэгтэйг хараад: -Yгvй та яваа юмсан уу? Би ийшээ жаахан газар дөхөх гэсэн юмсан гэж тээнэгэлзэх явдал vзvvлэв. Ингэхийг Балданцэрэн тун саяхан бодсон бөгөөд эмэгтэйгээс нар мандах мэт сайхнаар инээмсэглэн: -Зvгээр та суу! гээд хажуудаа тавьсан шударгаа аван өвөр дээрээ тавив. Ингэхийг нь ч Балданцэрэн дотроо хvлээж байсан хэрэг. -Хэрэв болгоовол гэрийнхээ гадаа ч хvргvvлж болох шvv дээ гэхэд нь Балданцэрэн ингэж хэлнэ байх гэж огт бодоогvйдээ самгардан: -Зvгээр. Би ингээд бууна гэж хэллээ. Ер эмэгтэйн хажууд сууснаас хойш нэг л биш. Зvрх цохилон, нvvр улайна, тvр зогссон тэрэг урагш хөдлөн бөмбөгөн бvрээст дөрвөн дугуй нь чимээгvйхэн эргэлдэж уян хатан намуун нь илэн таалах мэт намилзана. Уг тэрэгний бvрхvvл суудлын ар ба хоёр талын хажууг тавтай халхалсны дээр урд талын онгорхойг зузаан цагаан нэхий дээлтэй жолооч бvх биеэрээ таглан миний ард та нар юу дуртайгаа хэлэлц! Yнсэлцсэн ч болно гэсэн шиг чиг ажиггvй явна. Гэлээ ч Балданцэрэн эмэгтэйтэй ярилцах юм алга. Уг нь бvх юм урьдчилан бодсоноор бvтэмжтэй нь аргагvй явагдаж байсан нь харин эмэгтэйн хажууд сууснаас хойш тэр талаас айхавтар халуун цогион урьдын хэмжээлшгvй тэмvvлж байсан хайр замхран арилж, оронд нь ичих, зовох, бишvvрхэх гурав цээжинд хуралдан хоолойд тулан бөөгнөрнө. Эмэгтэйг нvднийхээ булангаар сэм ажихад тvvнд ичиж зовсон юм ергvй. Ханцуйдаа зөрvvлсэн гар нь шударга цохих дасгал хийж байгаа бололтой хөдөлж, амандаа шvлгийн ая эшиглэнэ. Yvнд нь Балданцэрэн хор хөдлөн зориг орж: -Энэ чинь юун сайхан ая вэ? Жаахан чангаар эгшиглэнэ vv? Би сонирхъё. -Yгvй энэ бол хятад шvлгийн ая. Бодвол танд төдий л сонирхогдохгvй биз ээ. Би зvгээр нэг монгол шvлэг аялъя. -Зvгээр. Би ойлгоно. Эртээр багшдаа шvлэглэж байхад чинь би ойлгож тун их сонирхсон. -Аа тийм vv гээд эмэгтэй хvvхэд шиг баярлан хоолой засан эшиглэж эхлэв. Энэ нь Балданцэрэнгийн сэтгэлийг аргадах мэт тайвшрууллаа. “Хvн, хvний уран авъяасыг сонирхохдоо нvд тавин ширтэх бол ерийн хэрэг шvv дээ” гэж сэтгэлээ ятган эгцлэн харахад царай нь тун сайхан. “Би өөрийнхөө уран чадварыг юм мэддэг нэгэн залуу эрийн өмнө зvгээр л гуйсны нь урманд сонирхуулж байна” гэж бодсоноороо тэр эмэгтэйн царай хэвийнхээ сайхнаас хэдэн хувь сайхан болоод байсан эжээ. Аялах дуулах нь бас сайхан хөгжимгvй боловч тэрэгний зөөлөн донсолгоо, урдах морины хөл сунгасан гишгэлтийн чимээтэй яв цав зохиолдсоныг хэлэх vv. Балданцэрэнд урьдын нь ухаан жолоогvй дурласан сэтгэл нь эргэн ирж, ичин бишvvрхэхийг бvрмөсөн мартуулав. Эмэгтэй гэнэт

Page 52: Цаг төрийн үймээн

52 

 

дуулахаа зогсож Балданцэрэнг эгцлэн харж: --Ингэхэд танайх хаа билээ? -Манайх уу? гээд Балданцэрэн урагш бөхийн тэрэгнээс толгой гарган харав. Хашаа нь хэдэн гудамжны өмнө өнгөрөх гэж байгаа vзэгдэнэ. Эмэгтэйтэй Балданцэрэн хэдэн алхам боловч хамт явахыг хvсэх ажээ. -Манайх болоогvй байна. Багшийнхаас чинь цаана байдаг юм. -Аа тийм vv? гээд эмэгтэй дахин дуугарсангvй. Нэг vе дуу чимээ тасран эл хуль оргив. Жамъянгийнхыг ойртоход эмэгтэй жолоочоо Тvвшин гуай гэж дуудан: -Та багшийн гудамжаар оролгvй арынхаар нь яваарай гэлээ. Жолооч эргэж харалгvйгээр “За” гэх нь сонсогдов. -Yгvй чигээрээ явбал яасан юм бэ? Зам гажуудах явдал алга гэж Балданцэрэн зөвхөн яриа өдөөхийн vvднээс хэлэв. Эмэгтэй: -Яршиг гэж цочин хэлснээ доош харлаа. -Юунд тэр вэ гэхэд -Би танай багшийн гудамжаар орохоосоо айж байна. -Юунд тэр вэ? -Багш тантай хамт явж байхыг харвал яана гээд эмэгтэй ичин нvvрээ дарав. Нэг мэдэхэд Жамъянгийнх аль хэдий нь өнгөрч хvрээний баруун захад гарах гэж явав. -За манайх энд. Би бууя гэхэд эмэгтэй: -Аа тийм vv, чухам аль хаалга нь вэ? -Тэр хаалга гэж толгой хөдөлгөн заасан болов. -Тэгвэл та нэгтээ ирснийх хаалган дээрээ буу л даа. -Yгvй тэгэхнээн ч яахав. Урагш харсан хаалгануудын гурав дахийг өнгөрөөд дөрөвдөх дээр нь Балданцэрэн “Манайх энэ” гэж тэрэгнээс бууж: -Номоо сайн шvvлгээрэй! гээд гадаагаа ирсэн хvний ёсоор их бага хоёр хаалганы багын оньсон сурыг татан орох гэтэл өөдөөс уяанаасаа алдуурсан хvзvvндээ хонхтой нохой ирлээ. Хаалгыг өөр рvvгээ татан эргэж: -За замдаа сайн яваарай! гэж нэмэн хэлэв. Энэ зуур тэрэг гэдрэг эргэх гэж нарийхан гудамжнаа хөшилдөн тэвдэж байсан учир эмэгтэй Балданцэрэнгийн нохойноос хэрхэн айн сандрахыг хараахан олж хараагvй байлаа. Тvvгээр vл барам Балданцэрэнгийн сvvлчийн ер бусын байдлаар хэлсэн vг сэтгэлд нь нэгийг оруулсан ажээ. -За за та өөрөө сайн сууж байгаарай! гэж эмэгтэй ичих баярлах хоёр давхцуулан инээмсэглэв. Тэгээд уг гудамжийг шувтран булан тойрох зуураа тэрэгнээсээ толгой гарган хоёр дахин эргэж харсан бөгөөд тэр бvр дээрээ Балданцэрэнгийн зогссоор байгааг харан сандран эргэв. Балданцэрэн эмэгтэйн бараа ор сураггvй болсон хойно гэр рvvгээ явлаа. Сэтгэлд нь тvvний хэлсэн vг, хөдөлсөн хөдөлгөөн нvvр царай нь намба төрх нь нvдэнд тусан бодогдоно. Ялангуяа “Би эртээр багшдаа шvvлгэж байхыг чинь бvрэн ойлгон сонирхсон” гэхэд яахын аргагvй хvvхэд шиг баярлан, ариун цагаан сэтгэлтэйгээ vзvvлсэн хоёр дахь явдал, хамгийн эцэст гудамж шувтран булан тойрох зуураа хоёр дахин эргэн харсан эдгээр явдал сэтгэлд нь vvрд саламгvй vлдлээ.

ГУРАВДАХЬ УУЛЗАЛТ

Page 53: Цаг төрийн үймээн

53 

 

Гурав дахь удаагийн уулзалтыг Балданцэрэн урьдынхаа адил хоног тоолон хvлээж чадсангvй. Хоёр дахь хоногийн өглөө Наймаа хот руу явав. Гэрээс гарахад том том дугуй хээтэй бор хул торгон дээл, тvvн дээрээ цэнхэр бvсээр хошмоглон эмжсэн эмжээртэй, алтан саа хээтэй ухаа ягаан торгон хантааз өмссөн бөгөөд ардаа хэт хутга, урд руугаа хөөрөг дайлан тавилаа. Ер отго жинст малгайнаасаа бусдыг хэрэглэсэн ажээ. Урьд өмнө гэвэл Балданнцэрэн Богдод бараалхах буюу эсвэл улсын доорд хурал гэгчид суух мэтийн аргагvй чухал хэрэг гартал ийнхvv хувцасладаг байсан бөгөөд одоо нэг эмэгтэйн хойноос явахдаа ингэж гоёсноо санахад өөрөөс бусад хvмvvс л бvv мэдээсэй билээ гэж бодно. Хvрээний сургааган хатгамал хашаатай нарийхан гудамжнуудыг гэтлэн, консулын дэнж өөд гарахад дvн өвлийн сэрvvн жавар өмссөн хувцас нэвт хайрна. Араас хөлсний морин тэрэг гvйцэн ирж жолооч нь: -Ай та хаа хvрнээ? Наймаа орох уу? Сууваа, явган явж яанаа? гэж өөдтэй өнгөтэйг өмссөн бvхнийг хоргоодгоороо хоргооход: -Тийм ээ. Наймаа орно. Тэр хvртэл ямар хөлстэй вэ? -Ай юу байхаа. Хорин таван мөнгө. Хорин таван мөнгө Балданцэрэнд хэзээний бага зvйл биш янчаан дөрөв хуваасны нэг шvv дээ гэж бодохын дээр одоо мөнгөний хэрэгцээ маш их байгаагаа санав. -Yгvй, суухгvй! -За яахав, хорин мөнгөөр сууваа! -Yгvй, vнэтэй байна. -Ай яасан нарийн гээд жолооч мориндоо ташуур өгснөө: -За яахав. Таньсан хvн, арван таваар суу! гэж эргэн хашгирав. -Yгvй ээ, Yгvй арваар ч суухгvй гэж хариу хашгирлаа. Цааш явах тусам хvйтэн жавар чангарч хvчтэй салхи сэвэлзэнэ. Гэвч Балданцэрэн ганц улаан мөнгөний гарз гаргаагvйдээ санаа сэтгэлээ дулаацуулан явна. Наймаа хотноо орж ирэхэд огтын мэдэхгvй гудамжууд дайралдана. Эндхийн орон байшин хашаа хороо цөм хятад маягтай, сvрхий дорвилог, том том улиасууд ба усны шувуунууд хvртэл байн байн дайралдана. Гудамжаар яваа хvмvvсийн байдал бас өөр хятад, монгол манж гурвын дундаас бvрдсэн юм шиг vзэгдэнэ. Ерөнхийдөө энэ Наймаа хот, Хvрээг бодвол цэвэр vзэмжтэй ажээ. Ялангуяа эмэгтэйчvvд нь сvрхий царайлаг болоод өмсөж зvvснээрээ гайхалтай дэгжин байлаа. Балданцэрэн баруунаас зvvн тийш нэвт гарсан гол гудамжаар нь явахдаа гоц сайхан vзэсгэлэнтэй эмэгтэйчvvдтэй олонтаа дайралдав. Гэвч өөрийнхөө хvссэнийг л орчлонд хосгvйд бодон, тvvнээ эрнэ. Гэтэл Балданцэрэн тэр эмэгтэй хаа байдгийг байтугай хэний хэн гэгч болохыг мэдэхгvй байлаа. Yvнээ санахад огт дэмий энд ирсэн байх бөгөөд гэвч горьдоно. Ер горьдох бол Балданцэрэнгийн голт зvрхэнд гvнээ шингэсэн нэг тэр зvйл ажээ. Олны хөл болсон нэг том пvvсэнд ороход өөдөөс нь хөнгөн гавшгай хөдөлгөөнтэй худалдагчид “Ай ноёон!” гэж угтаад, дараа нь: “Та юу авна? Торго уу? Хоргой юу? Аль өөр зvйл хэрэгтэй юv? Эсвэл та данжаадтай уулзахаар морилон ирэв vv?” гэж тал талаас нь хоргоон сандаргав. Тэндээсээ гараад өөр пvvсийн vvдэнд очиж нэлээд зогсов. Гэтэл мэдээж хэрэг, өнөөх эмэгтэй нь алга. Дэмий гайхахдаа тэндээс гуанзны хаалгуудыг татан шагайх, улс олны бөөгнөрсний дэргэдvvр анхаарал тавин өнгөрөхчлэнгээр зөндөө явав. Тэгээд бvр горьдлого тасрахдаа ногоо худалддаг жижигхэн шавар байшинд оров.

Page 54: Цаг төрийн үймээн

54 

 

Худалдагч нь хэт туранхай, өндөр биетэй, хурууныхаа хумсыг дэндvv урт ургуулсан өвгөн хятад байлаа. Энэ хvн Балданцэрэнгийн хувцсыг харахтайгаа зэрэг өөртэйгөө наймаа хийхгvйг лавтай мэдэн зөвхөн нvднийхээ булангаар ажна. Энд элдэв төрлийн давсалсан ногоо, тvvний ялзармал vнэр, сонгино саримсны гашуун, чинжvv, туулиуны нясуун, цуу жангийн эсгэлэн тэр бvрээр нийлэн ханхлах нь удаан байж боломгvй ажээ. Иймд Балданцэрэн зөвхөн буцахынхаа өмнө сайхан дулаацаж авахыг бодон тэнд хоргодно. Yvд нь байн байн онголзож хөгшин залуу, эмэгтэй, багачууд мэтийн хvмvvс тасрахгvй орж ирэн хэрэгцээт зvйлээ аван гарна. Ингэхэд өвгөн худалдагч Балданцэрэнгийн удаан зогссоны хувьд гайхан сvрдэж нvднийхээ булангаар байн байн ажиглэж чадахаа болин доош ширтэнэ. Эцсийн удаа хаалга нээгдэн нэг эмэгтэй: Ай дааяа, сонгино аьъя! гэсэнд Балданцэрэн гочин харав. Энэ эмэгтэй өмнөх хvсэж мөрөөдөж явсан хvн нь байлаа. Урьдынхаа адил гоё ганган хувцастай биш, жирийн хvмvvсийн эдэлдэг бvдvvн даалимбан дээлтэй яваа нь Балданцэрэнд харин ч сайхан санагдан сэтгэл татна. -Yгvй чи! гэж аяархнаар дуу алдаад: - За сайн байна уу? гэж дөхөн очиход эмэгтэй: -Сайн. Та сайн байна уу? Yгvй энд та ямар хэргээр яваа юм бэ? гэж шvлэглэн дуулдаг тунгалаг сайхан хоолойгоороо өгvvлэн инээмсэглэв. -Зvгээр. Би танай хотыг л гайхаж сонирхож яваа гээд Балданцэрэн “Хотын биш чинийхээ хойноос л…” гэж мэдэгдэхийг хичээн нvvрий нь ширтэв. -Тэгвэл та миний багшид бараалхдаг өдөр ирдэг байжээ. -Юун тэр билээ? -Яахав. Буцахдаа бие амар буцахгvй юу? гэснээ эмэгтэй нvvр нь улайн доош ширтэв. Энэ нь санамсаргvй өгvvлж орхисноо “Эвгvй юм болж орхих вий” гэж гэнэт санасных байжээ. -Нээрээ тэгвэл таарах байжээ гэж Балданцэрэн багшдаа бараалхах өдрий нь мэдээгvй байдал гарган хэлэв. Yvнээс цааш хэлэх vг эс олдоно. Эмэгтэй ч vг дуугарсангvй. Авах зvйлээ аван мөнгө төлөөд гарах гэснээ: -Та эндээс буцах уу? -Тэгнэ. Одоохон буцна гээд хойно нь даган гарав. Цааш бас ярих юм олдохгvй болоход: -Би өнөөдөр гэсэр сvмд орох гээд амжсангvй гэлээ. -Аа тийм vv. Та тэнд орж яах гээ вэ? -Төлөг айлгуулах гэсэн юм. -Юун тухай вэ? --Ирээдvйн vйл хэрэг аль хэр бvтэмжтэй байх бол л гэж. Маргааш ирэх юм байна. Тэгээд буцахдаа тэргэнд чинь дайгдъя, болно биз дээ? -Бололгvй яахав. Харин та өдийд энэ хавьд хvлээгээрэй л дээ. -Тэгье. Ийнхvv ярилцаж явахад Балданцэрэнд тун аятайхан байлаа. “Одоо гэр орны нь хаа байдгийг мэдье” гэсэн нэг эрмэлзэл сэтгэлд нь эргэлдэнэ. Гэтэл эмэгтэй нарийн цагаан шавраар нягт шавсан өндөр хашаанаа ойртон ирснээ хөл нь удааширч: -Манайх энд гэв. -Аль хаалга вэ? гэхэд -Тэр! гэж заав. Тэр нь гэвэл: Хятад маягийн хөх шавар вааран оройтой сvрхий дорвилог асарт хаалга байлаа. Эмэгтэй хаалгандаа ойртох тусмаа “Та эндээсээ буцаарай” гэх мэт хөл нь улмаар удаашрав.

Page 55: Цаг төрийн үймээн

55 

 

-Чи гэртээ олуулаа суудаг уу? гэхэд -Yгvй ээ. Ганцаараа аав ээж хоёр маань тусгай гэрт суудаг гэв. -Yгvй би нэгэнт энд ирснийх ороод явбал яасан юм бэ? Эмэгтэй цочин толгой сэгсрэв. -Яагаад? гэхэд бvр сандран тунгалаг цагаан хацарт нь цус гvйж ягаарч: -Айж байна. Аав, ээж хоёр харчихна гэж чичирхийлсэн хоолойгоор шивнэн өгvvлэв. Хаалгаа аяархнаар тvлхэн нээхэд нь шавар вааран оройтой хөх туйпуун урт байшин хашааны хойд талыг бvхэлд нь эзэлсний урдтай нь бага хоёр гэр бий vзэгдэнэ. Ер энэ айлын хашаа, байшин ба гэр орон цөм дорвилог, ордог онгойдог бvхэн рvvгээ хөх туйпуу шигтгэн зам тавьсан байх бөгөөд зvvнтэй нь байгаа морины пин боловч айлын орон сууц шиг шилэн цонхтой байгаагий нь vзэхэд хэр баргийн ноёдынх ч ийм байдаггvй шvv дээ гэж бодогдоно. Эмэгтэй хаалгаа зөвхөн өөрийнхөө биеийг багтах хэрээр нээн хөлөө босго давуулснаа: -За та сvvлээр! гээд цааш орон, хаалгаа мөн ямар ч дуу чимээ гаргалгvй хаалаа. Иймд Балданцэрэн эмэгтэйн өөрт нь сэтгэлтэй байгааг тодорхой мэдэн баярлав. Гэвч эргэх замдаа ирээдvйд чухам юу болохыг эргэцvvлэн бодож vзэхэд юм ер амар биш “vзтэл ийм баян айл байх атлаа чи ганц хvvхэнтэй нь суухыг санаархах чинь юу вэ? Сvй бэлэгт нь чи юугаа өгөх гээ вэ? Найр хуримыг нь чи хэрхэн өнгөрvvлэх гээ вэ? Хvн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэгчээр өөртөө тохирох доогуур юмтай айлын хvvхэнтэй суувал дээр биш vv? гэж бодогдоно. Гэтэл бас одоо ингээд “Тэр сайхан амьтнаас биеэ холтгон бараагий нь харахгvй болно шvv дээ” гэхээс амь биеэ хагацах гэж байгаа юм шиг зvрх цохилон амьсгал дээр хөөрөх ажээ.

МӨНГӨНИЙ АСУУДАЛ Хоёр биендээ дурлагсад хэзээ боловч болзоот цагаа мартдаггvй болохоор Балданцэрэн өдөр дунд өнгөрмөгц гэрээс гарав. Тэнгэрийн байдал тун аягvй. Жаварт салхи vргэлжлэн сэвэлзэж vе vе хvч чангаран өлөн шороо манарган хийсгэж байгааг vл хайхран ажиггvй явсан бөгөөд Наймаа хотын гол гудамжнаа хvрсэн хойноо сая өөрийн нь ухаан орох шиг болов. Өөрийн бие дааран чичрэхэд хvрэхийн зэрэгцээгээр энд тэнд яваа болгоныг ажихад цөм л гараа ханцуйндаа зөрvvлэн элгээ тэврэн бөгцийн яваа vзэгдэнэ. Гэвч Балданцэрэн өнөөх болзсон газраасаа холдох эрхгvй мэт нэгэн газар эргэлзсээр цаг гаруй болов. Энэ зуур салхи ширvvн, жавар нь чангарч байвч тийнхvv зогсох нь зовлон биш. Харин ч жаргал. Гэтэл эмэгтэйн морин тэрэг салхи сөрөн аажуухнаар гарч ирэхийг vзэхэд зун цагийн тунгалаг нар мандан гарах шиг бодогдоно. Дээлийн хормойг дээш татан гvйх гэснээ: “Yгvй ээ энэ чинь харин болдоггvй хэрэг” гэж сэтгэл буцаан, хөлөө хойш татав. Морь тэрэг хажууд нь ирлээ. Жолооч нь учир явдлыг нь эрхгvй гадарласан бололтой инээмсэглэн мориныхоо амыг татлаа. Эмэгтэй бас инээмсэглэн тэрэгнээсээ толгой цухуйлган угтав. -Би таныг байхгvй ч байж магадгvй гэж бодож явлаа шvv гэж эмэгтэй баярласан байдлаар өгvvлснээ: “Та миний сэтгэлийг мэдэгч гэсэн” байдлаар Балданцэрэнг ширтэв. -Хаанаас би өөрөө тэргэнд чинь дайгдах гэж гуйсан шvv дээ. -Тэр ч тийм л дээ. Гэлээ ч би тэгэж бодсон юм. За та суу! Энэ тэнгэр яггvй муухай байна. Балданцэрэн тэргэнд нь яаран гарч суув. Морь тэрэг урагш хөдлөн явлаа. Бөмбөгөн бvрээст дугуйнуудын нь зөөлөн эргэлт ба суудлын дорхи нумын нахилзах нь урьд

Page 56: Цаг төрийн үймээн

56 

 

урьдынхаас бvр ч аятайхан болсон шиг санагдана. Ингэхэд та нөгөө төлөг айлгуулах гэснээ яалаа. Амжсан биз дээ? гэж эмэгтэй өчигдрийнх нь худал хэлснийг мэдсэн бололтой нvдээрээ инээмсэглэв. Балданцэрэн: “Тvvнийг минь мэдсэн бол бvр сайн” гэж дотроо баярлан: -Амжсаан. Зvгээр ч vгvй хvссэн хvсэл сэтгэлчлэн бvтэх төлөг буусан шvv гээд “Та чухам юу хvсдэг юм бэ” гэж асуухыг нь хvлээлээ. Хэрэв ингэж “асуувал” “хувь заяаныхаа ханийг л…” гэж хариулах гэсэн ажээ. Гэтэл эмэгтэй тэгж асуухын оронд тэс өөрийг бодон доош ширтэнэ. Тvvнийг нь Балданцэрэн нvд салгалгvй ажиглан явлаа. Гэнэт “Тийшээ” гэж амандаа өгvvлэн биеэ хураахад нь цочин, хормой хотыг нь засан, биеэ дөхvvлэн суув. Yvнд нь эмэгтэй баярлан цээжинд нь толгой өгөн тvшив. Нэг мэдэхэд Балданцэрэн нэг гараа эмэгтэйн хvзvvн дээр давуулан тэвэрч, нөгөө гараа халуун нударгатай ханцуйдаа зөрvvлэн хийсэн гар руу нь оруулан хоёр гарыг нь атгасан байлаа. Урдтай нь жолооч ер ажиггvй урдах замаа ширтэн явна. Нэг удаа санамсаргvй эргэн харснаа: “Yгvй та нар минь бvр ийм болчихсон уу?” гэх шиг гайхан харснаа даруй эргэж, -Yгvй та минь өнөөдрийн тэнгэр муухай яа? -Тийм ээ. Тун айхавтар байна гэж Балданцэрэн ихэд тэвдэн хэлснээ дахин эргэж харахыг нь мэдэн сэтгэлээ засав. Эмэгтэйг ажвал нvvр нь хундан ягаан болсон vзэгдэнэ. Гэвч Балданцэрэнгийн гарыг зайлуулахын оронд харин чанга атгах ажээ. Жолооч санамсаргvй эргэн харж тэр хоёрыг цочоосондоо зовох төдийгvй хажуугаар өнгөрөх хvнээс ч ичин эмээх юмгvй явуулахыг бодов. “Yгvй байз! Би та хоёрын урдуур жавар халхлах юм хийе” гэж эргэж харалгvй мориныхоо амыг татан тэрэгнээс буув. Тэгээд суудлынхаа доорхи хайрцгийг уудлан цэцгэн хээтэй нимгэн бvтээлэг гарган тэрэгний мухлагийг дээд талаас уяан халхавч хийж эхлэв. Тэр зуураа нөгөө хоёроос хараагаа буруулахыг оролдох боловч нvд нь саваагvй инээмсэглэн хорогдоно. Тvvнийг нь Балданцэрэн мэдэн: -Yгvй бид яахав. Та л настайгаараа биеэ бодвол дээр биш vv? гэхэд, -Зvгээр. Дээл минь зузаан шvv дээ гэж эгцлэн харав. Бvтээлгийг тал тал тийш нь татан уяж битvv халхавч хийснийхээ дараа -За ямар байна. Аятайхан болоо биз дээ гэж инээмсэглэн шагайв. Энэ нь “Та хоёрын энэ хаалтын цаана яах л санж дураараа бол” гэсэн дохио байжээ. Ташуурын дуу шивхийн дуугарч морь урагш зvтгэн шогшоход эрээн бvтээлэг салхинд тvрэгдэн хойш сууж харанхуй гэрт байгаа шиг болов. Балданцэрэн эмэгтэйн хормойг тахиман доогуур нь оруулан засаад, тvрvvчийнхээ байдлаар нэг гараа хvзvvн дээгvvр нь давуулан тэвэрч нөгөө гараа ханцуйдаа зөрvvлсэн гар руу нь оруулав. Хариуд нь эмэгтэй бvх биеэ ойртуулж өгөөд толгойгоо хацарт нь тулгав. Тvvнээс нь намуу цэцгийн vнэрт саван, өөр нэгэн хурц vнэрт ус хоёрын сэргэлэн vнэр ханхлана. Гэвч эдгээрээс хамаагvй даваатай нь эмэгтэйн өөрийн халуун амьсгалын уур байлаа. Энэ амьсгалыг Балданцэрэн хамгийн ариунд гарт баригдаж байгаа гарыг нь хамгийн уранд, vvнээс цааш тэврэгдэн яваа тэр биеийг нь бvх ертөнцийн гоо сайхны манлай гэж бодно. Уг нь Балданцэрэн одоо л ийм сайхан завшаан тохиолдсон дээр өөрийнхөө хvсэл бодлыг уудлан гаргууштай байлаа. Гэтэл тэр тухай юу ч vгvй өөрөөр хэлэхэд янагийн халуунд согтууран, ирээдvйнхээ хувь заяаг мартсан ажээ. Бие биендээ ухаан жолоогvй дурласан тэр хоёр vг яриангvй яв явсаар морь тэрэгний гэнэт зогсоход “Yгvй энэ чинь юу билээ?” гэж бодон хоёр зэрэг цочив. -Yгvй хө юу билээ? Танайх чинь энд байхаа гэж жолоочийн асуух сонсогдоход Балданцэрэн өөрийн эрхгvй эмэгтэйг тавин бvтээлгийн захыг сөхөн харав. Гэтэл юун

Page 57: Цаг төрийн үймээн

57 

 

өөрийнх нь байх билээ. Өнөөх бусдын хашааны өмнө ирсэн байв. -Тийм ээ. Манайх энд гэснээ буух гэснээ эргэн эмэгтэйн хормойг дахин засаж өгөөд буулаа. Тэрэг даруй хөдлөн нарийн гудамжнаа эргэх гэж тэвдсэнд Балданцэрэн моринд нь гvйн хөтлөв. Эмэгтэй бvтээлгийн цаана толгой цухуйлган ажиглав. Морь тэрэг шулуундаа ормогц урагш хөдлөн шогшив. Ард нь Балданцэрэн гудамжны яг голд vлдсэн дэээрээ зогсон хоцров. Эмэгтэйг булан тойрохынхоо өмнө эрхгvй эргэн харна байх гэж хvлээсэн билээ. Гэтэл энэ нь санаснаас гадуур болсонд сэтгэл гутарлаа. Гэвч гомдсон зvйлгvй. “Эрvvл тунгалаг зөөлөн цагаан царай дээр нь vнсэх минь яалаа” гэж харамсана. Тэндээс гэр рvvгээ явахдаа саяхан далд орсон, цасан дээр тэрэгний хосолсон хоёр ховил мөрийн голыг барин явав. Энэ нь сэтгэлд нэг л аятайхан байжээ. Тэрэгний морь юу юугvй Жамъянгийн гудамж руу ороход гадна хvлээгч жолоочийн нvдэнд vзэгдэхээс халшран арын гудамжаар оров. Сэтгэлд нь мөн л өнөө эмэгтэй, тэгээд тэр эмэгтэйтэй ханилан суух, суусан хойноо хичнээн сайхан амьдрах, хэдэн арван зvйлийн баяр баясгалан сэтгэлд эргэлдэнэ. Гэтэл гэнэт мөнгө, сvй бэлэг ба найр хурим бас бусад өдий төдий ёс ямбыг гvйцэтгэхэд хэрэглэгдэх их мөнгөний асуудал сэтгэлд буулаа.

МӨНГӨНИЙ ЭРЭЛ Балданцэрэн эмэгтэйтэй хэзээ, хаана уулзахаа ярилцаагvй боловч гуравдахь өдрийнхөө орой Наймаа хотын гол гудамжны аман дээр бас л хvлээж байгаад уулзав. Тэр өдрийн тэнгэр маш сайхан, өвлийн улиралд хааяахан тохиолддог өдөр байсныг хэлэх vv? Учир явдлыг тодорхой мэдсэн сайн санаат жолооч Тvвшин эрээн бvтээлгийг яаран гаргаж урдуур нь татаж өгснийг хэлэх vv? тvvний ард Балданцэрэн өнөөх хvсэлт хvvхнээ хажуу хавиргандаа аван, тэвэрсэн төдийгvй уран гарыг нь элгэндээ аваачин атгаж, зөөлөн цагаан хацрыг нь vнсэв. Ийнхvv янаглан хичнээн сайхан байгааг Балданцэрэн юугаар ч жишээлэн гаргаж чадахгvй бөгөөд ер хvнд хайрлан дурлалцах шиг сайхан юм байна уу? гэж бодно. Гэвч Балданцэрэн Наймаа хотын гол гудамжны эхээс аваад нөгөө vл таних хашааны өмнө хvрэхээ хvртэл хэлэлцсэн ярилцсан нь тун бага. -Хайрт минь даарч байгаагvй биз ээ? -Yгvй даараагvй -Yгvй. Хонгор минь би чамайг эвгvй тэврээд байгаа биш биз ээ? -Зvгээр. Та битгий зов. -Би эртээр чамтай уулзахаа болзохоо мартсандаа цаг vргэлж сэтгэл зовж байлаа. -Би ч өөрцгvй зовж байсан. -Yvнээс хойш би багшдаа очих бvрд чинь өнөөдрийнх шигээ тэр гудамжны аман дээр хvлээн авч байя. -Тэг гэснээ эмэгтэй, vгvй байг! Та өөрөө ядарна. -Зvгээр. Би ядрахгvй. Ийнхvv хэлэлцэх зуур Балданцэрэн цаг vргэлж өөрийн мэдэх янчаан багатайгаа санан, vе vе санаа алдсанд эмэгтэй, -Yгvй та юунд санаа алдаад байна? -Зvгээр. Зvгээр санаа алдлаа гэж хариулав. Гэвч бас л санаа алдсан ажээ. –За тэр. Бас л санаа алдлаа. Энэ ч лав учиртай, хэл наддаа, заавал хэл! -Юу? Би сая санаа алдсан гэж vv? -Тийм. Бvр тvрvvч тvрvvчийнхээс улам хvчтэй санаа алдсан. Балданцэрэн vнэн санаагаа

Page 58: Цаг төрийн үймээн

58 

 

нэг хэлэх юм билvv гэж бодсоноо, больж, -За битгий муу сана. Хэрэв би дотроо ямар нэг юм бодож санаа алдаж байгаасан бол чамдаа хэлэх шvv дээ гээд лавлан тэврэв. Сэтгэлд нь хайр дурлал улмаар гvнзгийрэхийн зэрэгцээ өнөөх мөнгөний тухай бодох нь уралдан нэмэгдсээр байлаа. Ингээд хойшдоо гэвэл Балданцэрэн нэгэнт хязгааргvй сэтгэлтэй болсон эмэгтэйгээ vргэлж угтан авдаг болсон бөгөөд тэр бvр дээрээ хайр дурлалынхаа явдлыг чөлөөтэй хэлэлцдэг болсон билээ. Харин мөнгөний тухай гэвэл дотроо бодон сэтгэлийн зовлон эдэлнэ. Тэгээд нэг өдөр Балданцэрэн дэмий суухын оронд “Жаал зугаа наймаа хөдөлгөх юм билvv?” гэхдээ зах зээлээр яван элдэв юмыг ажиглан сонирхон эхлээд хэдэн том пvvсээр орж vзэхэд торго, хоргойноос аваад даавуу, даалимба, цай, тамхи авах хvнд юм чихээстэй байлаа. Тvvнээс доогуур жижиг пvvс, лангуунуудаар ороход элдэв барааны зах сэжvvр, идэш уушны зvйлс мөн л авах хvнгvй байгаа vзэгдэнэ. Yvнээс хойш Балданцэрэн хутга, шөвөг, эмээл хазаарын тоноглол, шил, шаазан, шигтгээ, хэмхэрхий хагархай тогоо, шанага, домбо сав… элдэв бусын муусайн юмсыг дэлгэсэн гудамжны ядуу наймаачид, хийснээ зарахаар хөдөө гадааны хvний ар өврөөс татан чангааж явуулахгvй байгаа наймаачин эхнэрvvд, мах ба цагаан идээний зvйлсийг тэмээ буюу тэргэнд ачсанаа борлуулж чадахаа больсон хөдөөнийхөн, хонь, ямаа, vхэр, адуу, тэмээ таван хошуу малыг өдий төдийгөөр нь өл хоолгvй зогсоосон их хөлийн панзчид цөмийг vзлээ. Ингэхэд алий нь боловч авах маш ховор, харин хаа бол хаа өөрийнх нь адил янчааны эрэл болсон хvн дэмий хоосон нэг л наймаа хэлэлцсэн, бие биеэ эргvvлэн цаг нөгцөөх ажээ. Иймд Балданцэрэн наймаа хийхээр мөнгө янчаан олж чадахгvйг лавтай мэднэ, гэр өөдөө буцлаа. Араас нь нэр дуудах сонсогдов. Тэр нь Нямжав бээс ажээ. Өмссөн хувцас бvрэн хятад бөгөөд амьсгаадан гvйн ирээд: -Ай тvнжэ ни хаомаа! “Ай нөхөр сайн уу” гэсний нь ажихад ер монгол хvмvvсийн дунд хятад хэл мэдэхгvй хvн болон явж vг хэлийг нь тагнасан болов уу гэлтэй vзэгдэнэ. -За энэ чинь юу гэгч болчихоод явж байгаа нь энэ вэ? гэнгvvт хувцсыг нь онцлон ажихад, -Аа энэ vv гээд орсгой шvдээ ярзайлган инээмсэглэж: яахав, цагийн байдал, цалин бас авна шvv. -Мөн дөө. Одоо ингээд танаас эхлээд монголоо алдах хэрэг vv? -Тийм. Гэвч дотроо биш, гаднаа гээд ха ха гээд инээв. Балданцэрэнгийн улмаар зэвvvцэн ажихад инээдээ гэнэт татан , -Муу өвгөн чинь зvгээр суухын оронд гэж бодохдоо Силиньбугийн яаманд нэг ажил шиг юм хийх боллоо. -Ахай. Танай доорд албатууд чинь тэжээж чадамгvй байна уу. -Тэр ч хаанаас. Зvгээр одоо цагт ядаж байгаа албатуудын гарыг харснаас гамингийн өвөр тvрийдэхээс сугалахыг бодсон нь дээр. Тийм биз дээ? -Харин л дээ. Миний бодоход гамингийн өвөр тvрийнээс сугалах биш, зvгээр хамтран идэж байгаа юм шиг санагдана. -За яахав чи ингэж vзэх байжээ. Би ч зөвшөөрье. Гэтэл бид vvгээрээ гамингуудыг хохироохгvй. Yгvй шvv дээ. Тэд чинь намайг орж ажиллахгvй байхад өөр нэгийг аягvй бол бvх сэтгэл мэдрэлээ худалдагчийг олж ажиллуулах шvv дээ. ингэхлээр зvгээр өөрийн биеийг шургуулж авсан нь дээр байгаа. -За за мэдлээ. Ингэхэд та vл бvтэх хvнийг тэнд оруулахгvй гэхдээ өөрийгөө оруулсан хvн шив дээ. -Тийм. Ингээд би чамайг мөн ажилд орохгvй юу гэсэн юм.

Page 59: Цаг төрийн үймээн

59 

 

-За би юу хийх хэрэг вэ? -Бичгийн ажил. Орчуулга хий! Шvvхэд нь хvн хэрэгтэй гэнэ билээ. Харин л дээ. Цалин юу байх билээ. -Өө сайн. Би дээр vед Сангийн яаманд тvшмэл байхдаа гучин янчаан авдаг байсан бол одоо тэнд гучин тавыг авч байна. Бодвол чи мөн л төдий хэртэй л авна байхаа. -Сар бvр гучин таван янчаан авна гэдэг бол vг дуугvй гэрлэж болно гэсэн vг байна даа гэж Балданцэрэнд бодогдоно. Гэвч дуугарсангvй. Нэг хэсэг мөр зэрэгцэн явсны дараа Нямжав: -За тэгээд чи яая гэж бодож байна. -Харин ээ. Юу ч болтугай урьдаар бодъё. -Бодоод байх юу байх билээ. Балданцэрэн гэнэт гаминд ажил хийнэ гэхээс ой гутах сэтгэл төрөв. -Тийм ээ. Бодоод байх юу байхав. Би чадахгvй гэдгээ эртхэн хэлье. Нямжав урам хугарсан байдлаар нэг хэсэг доош харан явав. Тэгээд: -За тийм байжээ гэж салан явах гэснээ: -Yгvй байз. Би чамд нэг нууц юм хэлье гээд эргэв. -За юу вэ? гэхэд, Маргааш гамингийнхан хороо хvрээгээр гарч бариа хийнэ гэж орсгой шvдэт хошуугаа ойртуулан шивнэв. Балданцэрэнгийн сэтгэл энэ vгийг сонсмогц хvйтэн ус биеэр нь гvйх шиг болон хамаг бие нь зарсхийв. -Аа тийм vv? Тэгээд чухам юу барих юм бол? гэж хариу шивнэхэд, -Силиньбугийн яамны тушаалаар бол: хөсөг уналга, хоол хvнс, хувцас хунар, гэвч тэр цаг дээрээ юу юу ч болохыг хэн маань мэдэх вэ? Өөрийнхөө юмыг өнөөдрийн дотор янзал. Өөр бусдад бvv мэдэгд! Энэ vгийг Нямжав дотно нөхрийн байдлаар хэлсэн боловч Балданцэрэнгийн онц анхаарал тавихад нvдээ том болгон царай хувиргасан бөгөөд vг дуусмагц эргэн явахыг завдав. Балданцэрэн мөрөн дээрээс нь шvvрэн авч хойш татан -Yгvй! Та хvлээ! Энэ чухам юу болох гэж байгаа юм бэ? Нямжав цааш ярих ч байтугай тvрvvчийнхээ ярьснаа гэмших мэт нvvр нь гөлийн нvдээ ч цавчихгvй амьсгаадна. -Энэ чинь одоо аюултай нууц байгаа юмуу гэхэд -Тэгэхгvй яахав. Ялангуяа гамингууд энэ хэргийг мэдвэл толгойг маань авна гэж чичиргэнvvлэв. Би хэнд ч хэлэхгvй. Ганцхан биедээ хадгалъя. Та ярь цааш нь, -За яахав. Нэгэнт итгэснийх гээд Нямжав шивгэнэлтээ аяархан болгон: -Улаан орос руу цэрэг явуулах гэнэ билээ. -Байлдах гэж vv? -Мэдээжийн хэрэг Балданцэрэнд улаан оросыг өмгөөлөх сэтгэл төрөв. Тvрvvний нь Сvхбаатарын улаан оросыг тvшиглэнэ гэснийг санахад тун яаралтай мэдvvштэй ажээ. За дууллаа. Энэ явдлыг та Сvхбаатарт мэдэгдсэн vv. Нямжав цочин өөдөөс нь ам ангайн гайхан ширтэв. Балданцэрэн ч “Yгvй энэ чинь юу хэлж орхив” гэсэн шиг Нямжавын нvvрийг ширтэв. Хагас минут хэр таг чимээгvй. Сvхбаатар Нямжав хоёр анд нөхөд биш, гэм хоргvй танилууд ч биш, харин хоёр биенээ хардан сэжиглэсэн хvн бишvv? гэж санав. Гэтэл Нямжав сулханаар толгой дохиод: -Хэрэв чи миний энэ ярьсныг бусдад ярьсан байвал уу? Балданцэрэнг орсгой шvдээрээ

Page 60: Цаг төрийн үймээн

60 

 

хадрах гэж байгаа юм шиг нvvрэнд нь тулав. -Зvгээр хэрэв би энэ нууцыг задруулсан байвал миний толгойг хэзээ ч авч амжина гэж Балданцэрэн өгvvлэв. -Yхсэн гэж Нямжав уулга алдав. Энэ нь бусдыг биш өөрийнхөө задгай амтайгаа болж гамингийн нууцыг хэлж орхисондоо өөрийгөө хараав бололтой. -Чиний толгойг авахаасаа өмнө би өөрийнхөө бөндгөрийг авахуулна шvv дээ гэж эргэн явав. Араас нь харахад ёстой толгойтойгоо холбогдох нууцаа алдсан хvн ийм байдаг байх гэмээр зvvн барууныг сэлгvvлэн дэг дуг алхах нь харагдана. Урьд нь Балданцэрэн гаминг өшин бухимдаж явахад нь Нямжавыг юун айхавтар эр вэ гэж гайхдаг байсан бол одоо яасан туулай шиг зvрхгvй муу эр вэ гэж бодохоос өөр аргагvй болов. Гэтэл толгойд нь: энэ гамингууд улаан орос руу довтлохын учир юу вэ? гэдэг нэг асуудал орж ирлээ. Yvний тулд улаан оросыг Англи, Америк, Япон, Герман, Итали, Австри, Чех ба бусад улсууд эсэргvvцэн довтолж байна гэж сонссоны дээр одоо гамин нэмэгдэж байгаагийн хувьд өмгөөлөх сэтгэл их төрөв. “Ер улаан орос гэдэг бол эзэрхэг тvрэмгий ёс суртахууныг бvрэн эсэргvvцсэн, ариун зорилгот улс юм. Сvхбаатарын хэлсэн нь vнэнтэйн улмаас эзэрхэг тvрэмгий улс бvхнээрээ ингэж эсэргvvцэж байх магад” гэхээс уур хvрэн бухимдана. Гэвч Балданцэрэн “Энэ дэлхийн явдал юуны хамаа вэ? Би ямар тvvнийг мэдэх биш, залхаан цээрлvvлэх тэнгэр биш, харин ханилах амраг байвч тvvнийг авах хөрөнгө мөнгөгvй ерийн нэгэн өчvvхэн амьтан шvv дээ” гэж бодсон учир улс төрийн явдлыг ийнхvv хажуу тийш тавиад хайрт амраг нь бодогдож эхлэв. Тэгээд Нямжавын хэлснээр гамингийн газар алба хаах юм билvv гэдэг дээр сэтгэл нь шилжив. Ингэхэд сар бvр гучин таван янчаан авах явдал бол vг дуугvй гэрлэж болно гэсэн vг байна. Гэтэл хажуугаас нь нэг юм “Ээ чи юутай жигтэй юм бодно вэ? Эхнэр авахын тулд улс орныхоо дайсанд бvр биеэ худалдах гэж байна уу?” гэж шивнэн асуух шиг болон урам зоригийг нь гутаах ажээ. Гэртээ ирэхэд шавь нь vгvй байлаа. Халууны илч өгөн гэр орны нь дулаацуулдаг зуух яндан гөлийн хөрч хvйтэн жавар гар хайрах шиг санагдана. Ард нь нэг юм тас гэхийг эргэн vзэхэд хаяанд тавьсан хувинтай ус хөлдөн дундаа овойн хагарч байлаа. Yvнээс vзэхэд шавь нь өглөө өөрөөс нь урьд гараад одоо болтол ирээгvй байгаа нь илэрхий ажээ. Гэвч Балданцэрэн шавьдаа уурласангvй бөгөөд “Хэрэв би эхнэртэйсэн бол гэр орон минь хаанаас ийм байх билээ?” гэж л санав. Гэрээсээ гаран тvлээ оруулж гал тvлэх гэж суухад нь vvд сэвхийн нээгдэж шавь нь орж ирлээ. Yзтэл сандарсан мэт амьсгал нь дээр байх тул Балданцэрэн гэрээс гаран удсандаа сэтгэл нь зовж дээ гэж бодов. Гэтэл ер тийм биш: -Багш аа! Яах билээ! гэж vгээ таслан бөхийн: гамингууд бари. Барих гэнэ гэж нууцлан шивнэв. Ингэхэд Балданцэрэн тэр барианы явдлыг ер хvн мэдээгvй байгаа гэж бодож байсан учир энэ бас хаанаас олж мэдэв гэж бодон: -Хэзээ гэж лавлан асуув. Хариуд нь Насрай, -Маргааш -Yгvй чи хэнээс дуулав? -Сvхбаатараас -Сvхбаатар чамд хэллээ гэж vv? гэж гайхан ширтэхэд Намсрай -Yгvй, Сvхбаатар надад хэлсэн юм биш, би зvгээр өөр бусдад ярьж байхад нь хажуугаас нь дууллаа гэхэд нь Нямжавын нууцаа алдаж орхиод сандарч байсныг санаад оруулах ажээ. Иймд Балданцэрэн Сvхбаатараас шууд өөрт нь хэлсний мэдсэн бөгөөд яагаад энэ хоёр ийм сvрхий найзууд болчихов гэдгийг бодон, нэг хэсэг дуугvй суулаа.

Page 61: Цаг төрийн үймээн

61 

 

-За тэгээд чухам юу барих юм бол гэхэд Намсрай, Нямжавын хэлснийг ширхэг дараалан тоочив. Yvнээс нь Балданцэрэн уг барианы явдлыг Нямжав тарааж байгаа юм байна гэж бодохын зэрэгцээгээр тvvнийг мөн улс орныхоо төлөө санаа сэтгэлээ өгсөөр байгаа юм байна гэж нэг талаар бас нэг сэтгэл хөдлөн баярлав. Харин шавь Намсрайн тухайд гэвэл баярлах юм алга. Харин шавь “Сvхбаатарын тэр улс төрийн том хэрэгт оролцогчдын нэг болсон юм биш байгаа даа” гэж сэжиглэхийн дээр балчир томоогvйдээ гэндэж цалгардан дайсанд хамгийн тvрvvнд мэдэгдэн баригдах, баригдсан хойноо хамаг нууцаа илчлэх мэтийн аймшигт автагдах бий гэхээс сэтгэл зовох ажээ.

ХYНДЭТ ЭМГЭН Тун саяхан Балданцэрэн гал тvлэх гэж хэдэн цучил зууханд хийн, чvдэнз зурснаа ор тас мартжээ. Шавь нь хажуугаар нь зvтгэн зуухны аман дээр сууж юу юугvй унтрах гэж байгаа галын дадамгайгаар сэргээн цучлуудыг нэмэхэд гал дорхноо дvрэлзэж бяцхан зуух нь улайв. Тvvний аясаар гэрийн жавар арилж хvмvvсийн сэтгэл уужим сайхан боллоо. Гэвч Балданцэрэн доорх ширдгийнхээ алхан хээтэй ширээсийгширтэн сууна. Шавь гаднаас мөс оруулж ирэн, цай чанах гэж бэлтгэв. Балданцэрэн доош ширтэн гөлөрсөн чигээрээ л байлаа. Сэтгэлд нь Сvхбаатарын vйл хэргийг бvтэх болов уу? Yгvй болов уу гэдэг асуудал нэг хэсэг эргэлдэж байснаа бөс өнөө хайрт амраг дээрээ шилжин тvvнтэйгээ гэр бvл болох, хөрөнгө мөнгөгvй яах билээ гэж сэтгэл мухардан гунихарч эхлэв. Намсрай цайгаа чанаж уудлаад багшийнхаа хажууд ширээ тавин цай аягалж: -Та зоогло гэхэд, Балданцэрэн доош харан гөлрөн суухаа болив. Гэлээ ч сэтгэлээс нь мөнгө янчааны зvйлийг хэрхэн олох билээ гэдэг бодол салахгvй байлаа. -Багш аа! Юмаа яах вэ? Аль та зvгээр байгаа гэж бодно уу? Гэхэд -Зvгээр өнгөрнө гэж бодож яаж болох вэ? Зvгээр эртхэн янзалъя гээд цайгаа яаран уув. Цайгаа ууж дуусмагц хоёулаа гэрч эмээл, хазаар, өвлийн дулаан хувцас,хоол хошоо бяцхан байшингийнхаа шалыг ховхлон доод хөндийд нь хийн, банзуудыг эгvvлэн хадав. Гэвч гамин орж ирэх л юм бол заавал нэг юм авахаас нааш сэтгэл нь амрахгvй байж магадгvй гэхдээ морин ачааны янгиан гөлөм дөрөө мэтийг угсран тавилаа. Мөнгөн янчаан ба мөнгөт хэт хутга энэ тэрээ хуучин төмөр хувинд хийн дээр нь vнс дvvргэж гадна хаяандаа хаялаа. Yvнээс нааш эднийд онцын гарздах юмгvй байлаа. Гэвч Балданцэрэн өөр бусдын төлөө сэтгэл зовно. -Намсрай минь бид ч яахав. Ингээд боллоо. Бусад айлууд яана вэ гэхэд Намсрай, -Багш аа! Би бодвол мөн л мэдсэн байлгvй. -Ээ хай, мэдэхгvй чи яваа байгаа, ядаж хашаа хамрын айлуудад мэдэгдье. -дэмий ббагш аа! Тэгж явж гамингийн тагнуулуудад мэдэгдэж орхихыг хэн байг гэх вэ? -Аа тийм, тэр чинь бас л санадаг санаа. Ингээд тэд тэр шөнийг ерийн байдлаар амгалан тайван авсан бөгөөд маргааш нь нэлээд орой босов. Гамингуудыг гарцаагvй ирнэ гэж бодох туул vvд хаалганаас аваад авдар сав болгоны дэгээ тvгжээсvvдийг сулласан бөгөөд ер ямар нэгэн гай барцдыг биш баяр цэнгэл болох гэж байгаа шиг амт шимттэй сайхан хоол хийж эхэлжээ. Урьд өмнө нь хоол ундыг Намсрай дангаараа хийдэг байсан бол өнөөдөр Балданцэрэн гар бие оролцов. Тэр зуур бадарчин шавираачингуудын инээдэмт явдлуудаас ярьж эхэлснийг Намсрай өлгөн авч

Page 62: Цаг төрийн үймээн

62 

 

нэмэн ярьсныг хэлэх vv, өдрийн энгээр “ха ха, хи хи” болов. Өөрөөр хэлэхэд тэр хоёр нэг нь багш гэж чармайн нөгөө нь шавь гэж цөмцийн суусангvй, зvгээр эрх чацуутан шиг л байлаа. Гэтэл энэ өдөр гайхал гамингуудаас ирсэнгvй билээ. Маргааш нь өдөр дунд болтол хvлээхэд мөн л ирсэнгvй нь Балданцэрэнгийн сэтгэлийг тvгшээх “”Өнөөх маань багшдаа бараалхдаг өдөр, би заавал угтах ёстой” гэхээс гамингууд яг тэр vеэр нь ирэн гай болох гэж байгаа шиг санагдан тvгшинэ. Намсрайг гадуур юу болж байгааг мэдээд ир гэж явуулаад гэртээ ганцаар vлдэв. Цаг мөч ирэх тутам сэтгэл зовнин ядаж байлаа. Хаалга зөөлнөөр нээгдэхэд “Ашгvй ирж байна уу?” гэж бодох гэрээсээ шагайв. Гэтэл биш, Жимээ хэмээх ядуу эмгэн ажээ. Yvнийг Балданцэрэн сайн танихаар барахгvй, чин сэтгэлээс хvндэтгэдэг байлаа. Эрт урьдын цагт энэ Жимээ, Балданцэрэнг барагч төрөөгvй байхад биз ээ. Чуулган да хэмээх аймгийн хэргийг гартаа авсан нэгэн том тvшмэдийн эхнэр байжээ. Тэгээд манж хаанд жилийн жилд өргөдөг их мөнгөний албыг доод хошуудынхаа зарим тvшмэлvvдтэй санал нийлэн “Ард тvмэн vгvйрэн хоосров” гэдгээр шалтаг хийн гурван жил дараалан хагас бариад цөм баригдан ял шийтгvvлсэн бөгөөд Жимээгийн эр хэрэг толгойлсон учир цөлөгдсөн ажээ. Тэр цагт хvмvvс цөлөгдөлтийн тухай хэлэхдээ урдын урд зvгт учир дvрсээ алдсан халуун газар, голдоо тогоо шиг их хонхортой элсэн манхан далай байдаг гэнэ гээд цааш хэлэхдээ цөлөгдөгсдийг тэнд аваачин доош өнхрvvлэхэд ёроолд нь хvрэн тогтох бөгөөд тэндээс гарч чадвал ялгvй болдог гэнэ билээ гэж хэлэлцэнэ. “Yгvй тэгээд хvн яагаад гардаггvй юб бэ” гэвэл: Хvн хэчнээн зvтгэвч халуун нурман элс нь гар хөлийн аясаар доош нуран ёроолд нь буцаадаг юм гэж тайлбарладаг байлаа. Уг нь энэ яриаг бvр дээр цагт монгол орон даяараа хvчтэй эсэргvvцэж байхад, хэн нэг нь эсэргvvцлийг улам ширvvсгэхээр оролддог байсан боловч зvрх зоригийг мохоон шантруулах ямар ч утга учиргvй дэмий зvйл болон хувирдаг байжээ. Тэр дундаас эр юугаа цөлvvлсэн Жимээд хэчнээн аймшигтай болохыг энд дурдахад бэрх. Хайрт эрийн унах элсэн манхан тогоогэргэн нурах юмгvй болтол нь хур бороо оруулъя гэхдээ алдарт сvм хийдvvдийг өөрийн биеэр хэсэн мөргөхөөр шийджээ. Тэр цагт нас 25, гоо vзэсгэлэн төгөлдөр, эрхэмсэг их хатан боловч хажуудаа дагуулгvй ганц бие гарлаа. Хааш чиглэн юу болсныг нь нутгийн хvмvvс тэр цагт vл мэднэ. Эцэс хойтод нь ор сураггvй мартсан бөгөөд гагцхvv Балданцэрэнгийн өвгөн багш эр нөхөртэй нь тэмцлийн хэрэгт оролцсоноороо vргэлжлэн сураглаж байгаад арван таван жил болсны хойно Богдын хvрээ орчим овоохойтой байгаа бололтой гэдэг сургийг анх сонсжээ. Дараа нь зургаан жилийн хойдтой Балданцэрэнг автономит төрийн албанаа мордоход өвгөн багш Жимээгийн бvх явдлыг тодорхойлон дурдаад, олж уулзан vvрд эргэж харж явахыг даалгасан ажээ. Жимээ гэвэл: Анх гэрээс гараад Эрдэнэ зуу, Эрдэнэ зуугаасаа Өндөр гэгээний хийд, тэндээсээ Богдын хvрээ чиглэсэн боловч хэзээ хэрхэн орж ирснээ өөрөө ч vл мэдэх билээ. Юунд гэвэл: Явсан газар болгонд нь санаанд багташгvй хув хуурай, хурц нар дээрээс төөнөх буюу эсвэл хvчин халуун салхи дэгдэн газрын хөрсийг хөдөлгөн улаан шороог манарган босгоно. Тvvний дунд явж байхдаа Жимээ: “Одоо л эр нөхөр минь элсэн манхан тогооны ёроолд хатаж vхэж байгаа” гэж бурхан тэнгэрт мөргөн хур бороо гуйна. Зарим өдөр нэвсэрсэн бор vvл, тэнгэрийн битvv бvрхэхэд “Одоо л хур бороо орон хайрт эрийг минь аврах нь” гэж баярлаж мөн л мөргөнө”. Гэтэл яалаа ч гэсэн бороо ордоггvй байна.

Page 63: Цаг төрийн үймээн

63 

 

Том ширхэгт дусал хэдхэн буухтай нь зэрэг хуй салхи дороос дэгдэн дээрх vvлийг тал тал тийш зад хийсгэдэг байлаа. Өдрийн турш яв явсаар шөнө хоёр хөлийнхөө солбихоо болиход хажуу тийш юм уу, эсхvл чиг тvрvvлгээ унана. Өглөө сэрэхийнхээ өмнө дандаа л эр нөхрийнхөө халуун элсэн тогооны ёроолд чавчилгаагvй болсон нvдээр тэнгэр ширтэн “Ус, ус!” гэж ам нь ангалзан байхыг vзэн зvvдэлнэ. Ингээд л Жимээ, Өндөр гэрээний хийдээс Богдын Хvрээ рvv явж байх зуураа галзуурсан байжээ. Эрvvл ухаантай байхдаа vс толгойнхоо засал чимэглэлийн зvйлийг сvм хийдэд өргөн барьж дууссан бөгөөд хуруундаа vлдсэн хоёр бөгжөөр унь тооно, шар эсгий, навтас мэтийг авч урц босгож байснаа там тум мэднэ. Гэлээ ч гэсэн өөрийн ухаан хэчнээн элий балай байлаа ч гэсэн эргэл мөргөл хийхээ орхисон удаагvй. Бас өлсөн цангахын аюул хэчнээн их тохиолдовч “Тvмэн юм хайрла!” гэж алга тосон гуйлга гуйсангvй. Айлын vvдэн дээр очоод улаан элгээрээ пид хийтэл газарунан хэд дахин мөргөмөгц хvн амьтан аяндаа гэрээс гарч ирэн юм өгдөг байлаа. Аливаа юманд эрхгvй элэгдэл хуучрал байдаг ёсоор Жимээгийн галзуурал эмгэн буурай болж ирэхэд нь аяндаа эдгэрсэн билээ. Ингэхэд Жимээ өөрийн биеийг өөд татахыг даанч бодсонгvй. Дахин хувцас хунараа халан солих байтгуай гар нvvрнийхээ хир буртгийг ч угааж цэвэрлэсэнгvй “Өнөөх маан ч өдийд аль хэдий нь өнгөрсөн шvv дээ. Энэ яваа бие мань ч ингээд өнгөрдөг байжээ. Харин хойд насаа л бодох нь чухал” гэхдээ өдөр бvр хvрээ, гандан хоёрыг эргэн мөргөхийг чухалчилна. Тэр далимандаа ямар нэг айлын vvдэн дээр очин гурав мөргөнө. Хэрэв хvн эс гарч ирвэл долоо, тэгээд эс гарч ирвэл гурван долоо хорин нэг мөргөөд хэн ч vгvй байваас “Өнөөдрийн хувь мацаг байжээ” гэж залбиран овоохой руугаа гэлдэрнэ. Энэ нь яваагдаа бvх хvрээнийхэнд тодорхой болж хvмvvс ядуу гуйлгачин эмгэн гэж vзэхийн оронд ямар нэгэн дагинын бvрэлба гэж тvрхрэн шуугих болж тун их юм өгч баярлуулахыг бодно. Гэтэл Жимээ эд агуурс ба янчааны зvйлийг нvглийн юманд бодож авахыг цээрлэнэ. Авдаг нь гэвэл: Өөх тос, элгэн цагаан идээ, болсон тvvхий будаа, гурил бөгөөд тvvнээ гагцхvv өвөр рvvгээ чихэн хийх тул өвөр нь маш том болоод бөөн хар хир буртаг явна. Иймд хvмvvс Жимээ рvv хэдийгээр мухар сvсгийг барих бишрэн хандах боловч хир буртгаас сэжиглэн овоохойд ордоггvй байна. Yнэндээ ойртъя гэвч энхрийлэн тэжээсэн олон тvмэн ноход нь хаяанаас босон харайж уран тасадчих гэж дайрна. Ер нь тэр овоохойн анх оройн утаа гарсан цагаас аваад эдvгээ хvрэх зуур орсон хvн гэвэл ганцхан Балданцэрэн билээ. Багшийн даалгавраар эрэл сурал болон явж анх удаа орсноосоо хойш жил бvрийн цагаан сарын шинийн нэгэнд өглөө очин золгоно. Шинийн хоёрт Жимээ очих боловч vvдэн дээр нь ирэн гурван долоо хорин нэг мөргөн тотгоноос нь адис аваад нэг таваг идээ, жаал зугаа бэлэгтэй өгөхийг хvлээн авч өвөртлөөд vг дуугvй буцна. Эцсийн бvлэгт нэг нэг томоохон өөрчлөлт гарсан нь суварган дээр vхлvvт хэвтсэн эрийг овоохойдоо аваачин хэвтvvлсэн явдал юм. Яс арьс хоёроос өөр юу ч vгvй болсон туранхай бие, хохинги цайвар өнгөтэй нvvр царай, цавчилгаагаа алдсан хохимой нvд, хамхих тэнхлээ барсан нимгэн уруул эд бvгд нь Жимээд эрт урьдынзvvд, эр нөхрийгөө элсэн хонхрын ёроолд хатан vхэж байгаагаар vзсэнтэй нь яг адил байжээ. “Эр нөхөр маань аль хэдийн vхэж vрэгдэн төрөл арилжсан боловч эргэл мөргөл хийсний минь ачаар эгэл хvн болж төрөөд ийнхvv миний гар дээр тэнхрэх хувь ерөөл байснаас энэ биз ээ” гэж бодохдоо Жимээ орчлон хорвоод зvй ёсны амьдралд орохыг эрмэлзэхэд хvргэсэн байлаа. Одоо vзвэл Жимээ гар нvvр ариун тунгалаг, хувцас хир буртаггvй байхыг vзээд Балданцэрэн Жимээ гуайг харахтайгаа зэрэг “Yгvй энэ чинь хэн бэ? Өнөөх Жимээ эмгэн

Page 64: Цаг төрийн үймээн

64 

 

vv?” гэж дотроо гайхсанаа угтан очиж амар эрэв. Жимээ ч урьдынхаа байдлаар босгоны өлөн шороон дээр элгээрээ унан мөргөж буцсангvй гэрт нь оров. -За тэгээд эмээгийн бие эрvvл мэнд сайн биз дээ гэж цай идээгээр зочлох зуураа дахин лавлахад: -Аа сайн хvv минь. Бурхан Гончигсvмдээ залбирахын хvчээр хvv бид хоёр хоёулаа сайн гэж хариулав. -Ашгvй дээ. Би бодвол, та ирээдvйдээ бvр амар жаргалыг эдэлнэ байна. -Аа тийм, би ч бас итгэнэ. Гэтэл манай оронд гамин гэж нэг айхавтар нvгэлтэй амьтад бий болсон байх чинь юу вэ?эд нар л бид бvхэнд амарзаяа vзvvлэхгvй байж магад шиг байна шvv дээ. -За тийм. Гэвч тан шиг өндөр настай эмгэнийг яана аж даа! -Yгvй хvv минь тэгж болохгvй байна. Өчигдөр хvрээ, хороогоор тэнэж айл олны юмыг булаан дээрэмдэж сvйд хийлээ. Ашгvй танай vvгээр явсангvй юу? -Yгvй. Юм л явсангvй. -Миний хvv яг тэр vеэр нь захаас хэдэн хонь авч буцаж яваад тэр гайхлуудтай чинь дайралдаж бvгдийгээ авахуулчихсан байх юм. -Ээ харлаа. Яасан тоогvй хэрэг вэ? Энэ vг Балданцэрэнгийн чихэнд тун аягvй сонсогдов. Гэвч өвгөн багш нь Жимээ эмгэнийг vvрд харан тэтгэж яв гэж захисан vг санаанд орох аж. -За, за дууллаа. Би тусалъя. Чухам хэдий хиртэй юм хэрэгтэй бол? -Харин дээ. Би ч энэ талын юм мэдэхгvй хvн шvv дээ, хvv минь зvгээр өөрөө л мэд.

УТАС ХАТГАЛТ Өвлийн сvvл сар дундаа ормогц айл өрх бvрээрээ цагаан сар болох гэж бөөн бужигнаан болж хаа л бол хаана боов, боорцог хийж байгаа хиншvv ханхална. Гэтэл хvн цагаан сарыг зөвхөн боов боорцог хоёроор яахан өнгөрvvлж болох билээ. Орж ирэх болгонд өгөх бэлэг сэлтийн юм гэж хнэрvvд эрдээ өдий төдийг тоочин яншина. Тэр бvрийг авах чадал чинээгvй хvмvvс хэрхэх билээ? Гэхдээ санаа сэтгэлийн зовлон эдлэн, зах зээлээр дэмий холхин ядаж байхад авах мөнгөтэй баячууд авах, авчрах гэж зав чөлөөгvй харайлгана. Гэтэл энэ бас юу ч биш. Авгайд, хvvд, хvvхэнд, хvргэн буюу бэртэй бол бас тvvнд, тэгээд гэрийн эзэнд ч өөрцгvй дээл, гутал, бvс, малгай цөм шинийг бэлтгэх хэрэгтэй болсон бөгөөд залуу охидын зарим нь ээмэг, бөгжөө хvртэл шинэтгэх гэж сэтгэл санааны зовлон эдэлнэ. “Энэ чинь чухал юуны төлөө вэ?” гэж асуувал хэд “хvн намайг шоолно” гэж хариулна. Уг хэргийн vнэн чанар тvvнд биш, бусдын мэдлээр ямар нэгэн хvнтэй өөрийн эрхгvй суухаа ор тас мартан, өөрөө хvсэн мөрөөддөгийг өөр рvvгээ татах гэсэн онгон сэтгэл нь тэр ажээ. Ноёдын хатад боловч хэтэрхий ихийг хvсэн сандарч мэтгээд баршгvй ихийг vйлчин сvнчингvvдээр сэтгvvлэн тэвдvvлнэ. Ер хэдийд боловч юм яагаа ч vгvй, бурханд тавих ууц л гэнэ, битvvлгийнх гэж өөр нэг хэрэгтэй. Бэлэг дэмбэрэл гэж бодохоос гадна бие биедээ гайхуулгах гэсэн хvмvvст хонин тогоо гэж нэрлэгддэг хамгийн том тогоонд багтахгvй том ууц боловч сэтгэлд чамлагдана. Гамингийн бариа явснаас хойш “хvрээнд гамин хvн амьтныг тонон дээрэмдэх нь жигтэйхэн” гэсэн их шуугиан зvг болгон тархан, хөдөөгийн хvмvvс хvрээ орж ирэх нь цөөрсөн учир мал мах ховордсоныг хэлэх vv? Хаана л бол хаана ууцны эрэл, vvнээс цааш таваг хийх нарийн боов, чихэр, жимс, ах зах хvмvvсийг зочлох

Page 65: Цаг төрийн үймээн

65 

 

архи дарс. Ер хэрэг болгоныг хуруу даран тоолох тутам доороос нэмэгдэн гарч ирэхийг яана. Хөдөөгийн малчид “Хvрээ хvмvvс онгиргон, цагаан сар болоход өдий төдий өр шир хийж орхиод өнгөрмөгц нь гэрээ худалдан төлдөг юм билээ” ч гэх шиг. “Нэг айл бурхандаа тавьсан идээнийхээ дор хунзтай цай тавьсныг нь аль ирсэн зочид архинд согтон агсан тавьж хунзыг өшиглөхөд дороос нь туйпуунууд vсрэн гарсан гэнэ билээ” гэхчлэнгээр шоолон хэлэлцэх нь vнэнтэй ч байж мэднэ. Юу ч атугай цагаан сарын мөр дээрээс цөөнгvй гэр бvлд уур бухимдал, хэрvvл хямралдаан, уйлаан унжаан гарна. Харин хvvхэд багачууд амтат сайныг ханатлаа идэх, айл гэрvvдээр хэсэж бэлэг сэлтийг авна гэж баярлахдаа өглөө бvр хоног тоолон хvлээнэ. Балданцэрэн шавьтайгаа сэтгэл амар байв. Архи дарсны зvйлийг зvй ёсондоо хорт идээ гэж vздэг тул тvvний тухай бодох юм алга. Бурхандаа нэг таваг идээ, битvvлгийн мах, хэдэн удаа чанах банш эдгээрийг бэлдсэнээр сэтгэл амар сууна. Харин өнөөх эмэгтэйн тухайд гэвэл, Балданцэрэн энэ завсар тvvнийхээ нэрийг Оюундарь гэдгийг мэджээ. Оюундарь гэдэг нэрийг Балданцэрэн өөрөөс нь асууж мэдсэн биш, нэг удаа жолооч Тvвшингийн тийнхvv дуудахад нь мэдэж авчээ. Эцэг нь Балсанжав хэмээх жирийн нэгэн баян хvн болохыг сэм сурвалжлан мэдсэн байлаа. Энэчлэн Оюундарь Балданцэрэнгээс нэрий нь асуусан удаагvй боловч бас л аль хэдий нь ойлгоод мэдчихсэн байлаа. Одоо Оюундарь цагаан сар болох гэж байгаад сэтгэл нь ёстой гvн хөдөлж бий ажээ. Эцгээсээ vйтэн хуаран дээл, утас хатгамал гутал, сувдан даруулга, шанааны санжуурга, алтан ээмэг, соотон чихтэй минжин малгай гэхчлэнг аймшиггvй дурдан шаардана. Урьд өмнө Оюундарь ингэдэггvй байсны нь хувьд эцэг нь гайхан эхнэртэйгээ сэм ярилцана. -Аа хөө эхнэрээ охин юу болох нь энэ вэ? Гоёж гоодохын мөрөөдөс болон өндөр vнэтэй бvхнийг нэхэн шаардаад болохоо болив. -Өвгөн минь одоо яая гэх вэ? Өмсөх эдлэх хоёрыг хvсдэг цаг нь болоод л тэр шvv дээ. -За гэж нөхөр нь амаа ангайлган эхнэрээ ширтээд: - Энэ чинь чухам юу гэсэн vг байна даа. -Ээ чи бод. Одоо цаадах чинь арван ес хvрч байгаа биш vv? -Арван ес хvрэн юуны хамаа. Ямар бусдын охидтой адил гадуур дотуур яван энэ тэр хvн рvv татагддаг биш шvv дээ. -Харин тэр юуны хамаа. Нас бие хоёр гvйцэхээр өөрийн эрхгvй нэгийг хvсэн хоёрыг мөрөөдvvлэх шvv дээ. -За тэгвэл хэрэг явдал бvр бишдэх нь байна даа. -Yгvй чи бишдэх нь гэж чухам дv хэлээд байна вэ? -Яах вэ? Энэ энэхэн шаардаж байгаатай нь байхгvй юу. Юу ч атугай энэ жилдээ авч өгөхийн хэрэггvй биш vv? Эхнэр нь бол дөч гаруй настай, бие бялдраар бvдvvвтэр, зvс царай тунгалаг, санан сэтгэхээр ариун болоод амгалан авгай, эрийнхээ vгийг зөв ч юм уу гэж бодовч өөрөө арван естэй байхдаа чухам юу юуны хvсэл мөрөөдөл болж байсныг нэгд нэггvй эргvvлэн бодох ажээ. -Yгvй авч өгье. Нэгд, цаадах чинь гунин гутрахад хvрнэ. Хоёрт, бэлэн байгаа буяныг бид хэндээ гэж хав даран суух вэ? Одоогоос эхлэн эдлэг, эдлvvлж ч байлгvй горьгvй гэж зvтгэнэ. Уг нь яг арван есөн насан дээрээ ч биш, хэзээ нэг ингэж гоёж гангалахыг хvсэх болох, чухам тэр цагтаа өөрийн санасан бодлыг ний нуугvй яриад бас тэр бодол хvсэл нь өөрсдийн бодолж санадагтай уялдвал сая охиныхоо шахаж шаардаж байгааг ёсоор болгоё

Page 66: Цаг төрийн үймээн

66 

 

гэж эцэг эх хоёр нь бодож байсан биз ээ. Гэтэл эхэд нь охины ийнхvv аашлах болсон нь мэдэж болшгvй нууц, мэдлээ ч тvvнийг нь суусан эрдээ хэлнэ гэдэг нь мянган лан амлавч амнаас нь гарч болшгvй мэт санагддаг байжээ. Эр нь бол мөн л сайхан санаат амгалан тайван хvн, бага насандаа эцгийн шаардлагаар ном сурах гэж нэлээд оролдсон боловч идэвх оролдлого муутай болоод гавьсангvй. Одоо ч гэсэн ном vзэхээр нvд нь эрээлжлэн, нойр хvрнэ. Иймээрээ Балсанжав ганц охиноо ном бичиг сурахын төлөө бодомгvй байвч урьдтай нь хоёр хvvхэд төрөн эндэгдсэн учир Оюундарь дээр хөл хорин энхрийлсэн бөгөөд нэлээд томроод гадагш гарах,бусад хvvхэд багачуудтай эрхлэн тоглох гэж тэмvvлээд болохгvй болоход нь ном бариулан хориглож эхэлсэн ажээ. Ийнхvv бvр дээр цагаас хөл хорьсон нь одоо ч бараг хэвээр. Тусгайлан барьж суулгасан гэрт нь эцэг, эх, арын байшинд суудаг хятад тогооч, морь тэрэгний жолооч Тvвшин энэ дөрвөөс өөр хvн ордоггvй байлаа. Балсанжавын бодлоор бол охин тун нялх, балчир хэвээр, том болох нь зайлшгvй ч гэсэн vvрд дэргэдээ харж суухыг хvснэ. Гэтэл эх нь одоо охиноо гоёж гоодно. Эдлэх ба эдлvvлэх цаг болсон гэж дахин давтан улиглахыг нь сонсоход vнэхээр хvнд ажээ. Дараад нь эх нь эр нөхөр юугаа ганцаараа ятган барахаа болихоор охинтой санал нэгдэн хоёр зэрэг шахан шаардсаныг хэлэх vv. Балсанжав ёстой хоёр хадны хооронд хавчигдан сандраад, өнөөх хvссэн бvгдий нь ёсоор болгон сая нэг сэтгэл амарчээ. Оюундарийн өөрийн биеийг гоён чимэх рvv ухаан жолоогvй зvтгэсэн нь зөвхөн Балданцэрэнд гоё сайхан vзэгдэж санаа сэтгэлий нь баясгахын төлөө байжээ. Одоо ингээд эхнэр нь болон суусаар бvх юмаа өөрийн гараар оёж байх болно гэхэд аавын нь авч өгсөн vйтэн хуарыг эхтэйгээ булаалдан эсгэж эхлээд оёх ажилд идэвхийлэн орсон бөгөөд эцсийн товч хадалтыг боловч өөрийн гараар vйлдэн дуусгав. Уг цаад учир мэдэхгvй байгаа эцэг эх хоёр нь ихэд гайхан баярлав. Ер Оюундарийн бодолд урьдах юм нэг ч vгvй болжээ. Шинэ амьдрал, сайхан ирээдvй,бvх мэдрэлий нь эзэлнэ. “Хойтон жилийн цагаан сараар би энд биш, хр нөхрийндөө байна” гэхээс хоол ундыг хэрхэн хийх, юу юугаар амтлахыг мэдэх нь чухал ажээ. Тэгээд тогоочийн хоол хийхийн хажуугаар байн байн гvйн орж элбэлцэнэ. Yvнд тогооч баярлана. Yvнээс хойш Оюундарьд санаа төлөвлөх зvйл маш их, эр нөхрөө хэрхэн хvндэтгэх, vр хvvхдийг төрvvлнэ гэж батад итгэх, тvvнээ хэрхэн өсгөн бойжуулах, цагаан сарыг хэрхэн сайхнаар өнгөрvvлж байх, ёстой тvмэн зvйлийг тасралтгvй сэтгэл дотроо зохион байгуулж бясалгана. Харин ном эрдмийн тухай “Нэгэнт бусдын эхнэр болсон хvн ном бичиг барин суухын хэрэг байх уу? Тvvнд орвол гэрийнхээ ажлыг хийх нь чухал шvv дээ” гэж бодогдох болсон учир сонирхолгvй болжээ. Сар шинэ дөхөх тутам Оюундарь маш олныг хийж сурахад тэвдэж байгаагаас гадна, Балданцэрэнд нэг хосгvй сайн хөөргийн дайлан бэлтгэхээр хийж эхэлсэн билээ. Тvvнээ аав ээж хоёртоо хэрхэвч мэдэгдэхгvйг хичээхдээ зөвхөн шөнө, бvх амьтан унтсан хойно урт гэгчийн лаа асаан оёж эхлээд, өглөө vvр цайн юу юугvй хvн амьтан босох болоход зогсоно. Гэтэл утас ороон зvv хатган уран дvрсийг гаргах тийм амар биш, шөнө турш хийснээ ханзлан дахин хатгах нь олонтаа тохиолдоно. Унтах нойр нь удаа дараалан vгvйсэж, зvс царай нь цонхийж байлаа. Хvvхэд багачууд хуруу даран “тав”, “дөрөв”, “гурав” гэж хоног тоолон баярлаж байхад Оюундарь өглөө бvр “Өдөр хоног юутай нисэх мэт өнгөрнө вэ”, “Дайлан минь яагаа ч vгvй байна” гэж л сэтгэл тvгшинэ. Битvvний өдөр боллоо. Энэ бол Оюундарийн чухалчилж байгаа ажилд ганцхан шөнө vлдэж байгаа нь тэр байлаа. Yдэш болмогц битvvлэг эхлэн аав ээж нарын дэргэд байх

Page 67: Цаг төрийн үймээн

67 

 

ёстой боллоо. Ураг төрлийнхөн ба танил талын хvмvvс vргэлжлэн ирсэн бөгөөд цаг хурам өнгөрөх тутам Оюундарь оёх юмандаа сэтгэл тавин ирсэн бvхнийг дотроо ад vзэн байж ядаж байлаа. Шөнө дундын цаг шахаж гаднын хөл аяндаа тасрахад Оюундарь гэртээ орон ажилдаа орлоо. Сvvлчийн хоногуудад дан нойргvй ажилласаар ирсэн боловч өнөө шөнийн хувьд унтах хvсэл өчvvхэн ч vгvй, урдаа гурван лаа нэгэн зэрэг шоволзон асаж байгаагийн гэрэлд нарийн зvv оч шиг гялалзан задгай мяндсан утас ухаа ягаан пvvсvvн дайлангийн булан дээр уран хатгамал болон vлдэнэ. Ер юм бvхэн гагцхvv Балданцэрэнгийн төлөө болж оюун ухааны гvн нь ч,уран гарын хөдлөх нь ч, ирэх мөч,авах амьсгал цөм Балданцэрэнгийн төлөө байсан учир ажил хэрэг нь бvтэмжтэй байлаа. Гэвч vvрийн vнэгэн харанхуйгаар өрх хойш татахад сvvлчийн хэдэн хатгалт харамсалтай нь аргагvй дутуу байлаа. Өглөө бvр тогооч авгай орж ирэн гал тvлж гэр дулаацуулдаг тул Оюундарь хөнжлөө яаран нөмөрч хажуу тийш унан, унтаж байгаа хvн болов. Элгэндээ дайлангаа тэврээд vлдсэн хэдэн хатгалтыг хэрхэн гvйцээхээ л бодно. Тогооч авгай гал тvлээд гармагц босон харайн сууж, нэг хатгалтаа, хоёр дахиа хатгалаа. Гурав, дөрөв дээр нь хөлийн чимээ сонсогдов. Одоо Оюундарь ээжийнхээ ирж явааг тодорхой мэдэн дахин хэвтэв. Хаалга нээгдээд: -Охин минь бос! Нар гарахын өмнө хувцаслахаа бод! Гэхэд нь -За за одоохон бослоо. -Yгvй энэ чинь юу вэ? Чи бvхлээрээ унтсан шиг байх нь юу вэ? гэж эхийнхээ цочин хэлэхэд: - Хөнжлий минь татан дайланг минь vзэх вий гэхэд сvнсээ гартал айлаа. -Тийм ээ, ээжээ! Өглөө босоход амрыг бодон бvхлээрээ унтсан юм. -Эвий минь. Бие нь амраагvй байгаа даа. За бос! Шинэ сайхан хувцсуудаа өмсөн аав ээж хоёртойгоо золгохыг бод! гээд гарахад нь яаран босов. Гэвч одоо дайлангийн дутуу хатгаасуудыг гvйцээх нөхцөлгvй болсон нь илэрхий байх бөгөөд ер нь тэр дутуу чигээрээ бэлэглэвээс ханилан суусан хойноо гvйцээж өгөхийн бэлэг дэмбэрэл болон зохицох шиг санагдах аж. Уг дайлан нь ухаа ягаан пvvсvv бөгөөд хоёр талын захыг хуруу өргөн ногоон хоргойгоор эмжсэнийхээ дээгvvр алтан саа бvсэнд хавчуулмагц доош унжих нэгдvгээр нугараанд нь хятадын vлгэр туужинд гардаг эртний домог “Мөнхийн өвс” хэмээгдэх ногоон навч зуусан буга согоо хоёрыг урлан хатгажээ. Нөгөөгийн нэгдvгээр нvvрнээсээ гурван хуруу илvvтэй доош унжим нугараан дээр чухал юм болох нь vл мэдэгдэх хээ угалзархуу юмыг дан улаан утсаар хатгажээ. Энэ нь юу вэ?гэвэл эртний мөнгөний дөрвөлжин vсгээр “Хvсэл бvхэн биелэхийн цагт гал голомт бадарна” гэсэн vг байжээ. Ингэхэд зөвхөн эцэс чигт нь хэдхэн хатгаас дутуу байгаа ажээ. Оюундарь гар нvvрээ угаан, хувцас хунараа өмсөөд баруун гэрт ороход аав ээж хоёр угтан авч золгон vнсэж тав таван янчаан бэлэглэв. Тvvнийг нь хvлээн авахад Балданцэрэнгийн: “Энэ манайх” гэж буудаг хашаа гаднаасаа vнэхээр ядуувтар vзэгддэг нь санаанд орон, мөнгө янчаанд шунахайрах шинэ бодол төрөв. Тэндээсээ гараад тогооч авгай дээрээ орон золгоход нэг янчаан бэлэглэсэн бөгөөд бvгд арван нэгэн янчаантай болсондоо сэтгэл хөдлөн баярлалаа. Гэрийн нь гадаа, багшид нь бараалхуулах морь тэрэг бэлэн болж хvлээж байлаа. Тvvн дээр очин жолооч Тvвшинтэй золгоход тэр нь юу ч өгсөнгvй тул сэтгэл нь гонсойн гомдох сэтгэл төрөв. Гэвч тэр дорхноо хадаггvй золгосноос ийм болов бололтой гэж дотроо бодон гэмшив. Гэртээ орон багшдаа барьж золгох хадаг авах далимдаа өдрийн турш айл хэсэхээр шийдэн бvх буй хадгаа хураан авч өвөрлөв. Тэргэндээ суун хашаанаас гараад Балданцэрэнг ойр зуур байж магадгvй гэж баруун

Page 68: Цаг төрийн үймээн

68 

 

зvvнийг ажиглана. Хэрэв байваас даруй эргэн аав, ээж дээрээ оруулан бvх нууцыг бvрмөсөн мэдэгдэж сэтгэл амрахыг чин сэтгэлээсээ зориглосон билээ. Гэтэл Балданцэрэн энд биш, урьдынхаа заншлаар хvрээ чиглэсэн гудамжны аманд хvлээж байгаа бөгөөд Оюундарийн гарч ирэхийг харахтайгаа зэрэг хvvхэд шиг гvйн угтан авав. Энэ нь бол харин хамгийн их зориг гаргаж байгаа нь байлаа. Тэр хоёр уулзангуут гар гараасаа шvvрэн авалцсан бөгөөд энэ нь бол хамгаас халуун хайр дурлалаа эрээ цээргvй солилцож байгаа нь тэр байлаа. Оюундарийн гоц сайхныг өмсөн, элдэв эрдэнийн vнэт зvйлсээр гар хуруу, толгой тvрvvгээ чимэглэснийг Балданцэрэн vзэнгvvтээ баясан бахархсан боловч тэр дорхиноо: “Би гоё сайныг эдэлдэг эмэгтэйг эхнэр болгон аваад эцэст нь юугаараа гялайлган гийгvvлэх юм бэ?” гэж бодмогц сэтгэл гонсойв. Тvvний дээр Оюундарь өмсөж зvvснээ Балданцэрэнгийн нvдний өмнө зориут тусган гялалзуулсныг хэлэх vv! Өөрийн эрхгvй санаа алдах гэснийг урьдчилан сэргийлэхийн хvчээр арайхийн барилаа. Балданцэрэнгийн бахь байдаг ганц гоёлынхоо хувцсыг өмссөн тухайд Оюундарь “Эвий энэ минь сар шинэ болж байвч солих гоёл, шинэчлэх чинээ аль аль нь vгvй юм байна даа” гэж өрөвдлөө. Гараа өвөртөө хийн бэлэглэх дайландаа бvх янчаанаа сэм хийн ханцуй руугаа шургуулав. Тэгээд тэр гараа буцаан гаргаж Балданцэрэнгийн өвөрт хийн цээжий нь тvшив. Олон хоног хулжсан нойр нэгмөсөн ирэх шиг нvд нь анилдана. Урдуур нь татсан эрээн бvтээлэг өдрийн цагаан гэрлийг халхлан, тэрэгний зөөлөн донсолгоо биеий нь бvvвэйлэх шиг займруулан тун аятайхан унтуулжээ. Жолооч Тvвшин тэр хоёрын хамт явах бvрд сэтгэл тэнийн баярладаг бөгөөд өнөөдрийн хувьд бvр онц баяр бахдал болон явлаа. Гагцхvv харамсалтай нь сарын өдөр анх зорин гарснаа зам хазайлгvй хvрэх ёстойг дотроо санана. Оюундарь Балданцэрэнгийн өвөр дээр эгээ л эцгийнхээ гар дээр хэвтсэн нялх хvvхэд адил унтсаар байлаа. Тэрэг хvрэх газраа ирэн зогсоход Балданцэрэн цочоохгvйг хичээн аяархан өндийлгөв. Оюундарь сэрэнгvvтээ нойрмог нvдээ том болгон: -Yгvй бид хаана ирээ вэ? -Багшийн чинь vvдэн дээр: Оюундарь эс vнэмших мэт халхавчийн завсраар шагайн харснаа: -Хоёулаа бараалхъя гэж эргэн Балданцэрэнгийн гарыг шvvрэн авав. Энэ нь Балданцэрэнтэй сэтгэлийн гvн холбоотойгоо багшдаа мэдэгдэх гэсэн хэрэг бөгөөд ер Оюундарьд эцэг, эх, багш, ураг төрлийн хvмvvс бvгдэд мэдэгдэх гэсэн хvсэл оргил нь бадарч байгаа ажээ. Харин Балданцэрэн бол ер ийм биш, ханилан суухыг хvсэгчид нэгэн гэрт орон суухаа хvртэл хэн бvхний өмнө маш нууц байх ёстойг баримтлахын дээр ичин зовох нь хэт байжээ. -Yгvй чи ганцаараа бараалх. Би ямар шавь нь биш. -Та тэгээд эндээсээ хаачих гэж байна вэ? -Би нэг эмгэнд очиж золгоно. -Тэгвэл хvлээе. Би хамт очъё. -Хонгор минь дэмий. Нэг муу овоохойд суудаг ядуу эмгэн байгаа юм. -Тэр ямар хамаа байна. Та л очиж золгодгоос хойш би мөн золгодог байх ёстой биш vv? -Тэр ч тийм. Гэвч энэ жилдээ байг. Харин хойтон жил! За мэдэв vv? -За гэдэг vгийг Оюундарь тун урамгvй хэлэн тэрэгнээс буун багшийнхаа хашаанд орлоо. Балданцэрэн тэрэгний нөгөө тал руу буун Жимээ эмгэний байдаг газрыг чиглэн явлаа.

ТЭР ӨДРИЙН БАЯР

Page 69: Цаг төрийн үймээн

69 

 

Балданцэрэн баруун Сэлбийн адаг хvрлээ. Тэнд ойр хавьдаа хашаа хороогvй. Айлуудын хог хайлгын газар болсон нэгэн чөлөөнд Жимээ эмгэний урцан овоохой ганцаараа товойн байдаг байжээ. Гэтэл тэр овоохой алга. Хаяанд нь хэвтдэг олон ноход ч vгvй, vлдсэнээс тулганы оронд хэрэглэгдэж байсан гурван том чулуу, аргалын саарал vнстэй vлджээ. Хавь ойрын газар сайтар цэвэрлэснийг vзэхэд Жимээ эмгэнд ямар нэгэн гай гамшиг тохиолдсон биш харин өөдлөн, өөр тийш нутаг сэлэхээр нvvсэн нь илэрхий. Иймд Балданцэрэн Жимээг гэртээ энэ шинийн нэгэндээ ирэх байж магадгvй гэж бодон хойш буцлаа. Гэртээ ирэхэд шавь нь мөн л vгvй байлаа. Гэвч гэр дулаан, зуух дотроо цогтой, дээр нь данхтай цай тавиастай байх тул Балданцэрэн шавийнхаа тун саяхан явсныг мэдэв. Гэвч өөрийн биеийг гэрээс гармагц гэр орноо эзгvй хаян алга болдог заншилтай болсныг нь санан уур хvрснээ орон нутаг руу нь явуулах гэж байгаагаа санан сэтгэлээ засав. Өдий болтол Балданцэрэн, Оюундарийн vнэт сайхан юм бэлэглэснийг мэдээгvй байжээ. Тэргэнд явж байхдаа өвөрт ханцуйтай гараа зvтгvvлэн хийгээд даруй нvд анин унтахад нь чин сэтгэлээсээ энхрийлэн хайрлахаас өөр юv ч vгvй явсан байжээ. Одоо өвөрт нь нэг юм товойн доош даран байгааг гар оруулан барьж vзээд ихэд гайхан гаргаж vзлээ. Хамгийн тэргvvн дайлангийн нэгдvгээр нvvрийн vvл, vvлэн дээрх буга согоо хоёр нvдэнд туссаныг хэлэх vv урлан хатгасанд нь нvд сэтгэл хоёр нь утга агуулгы нь гvнд зэрэг булаагдав. “Yхэвч сэхэвч чиний төлөө” гэдэг ариун бодлого бодогдуулна. Тэгээд өөрөө бэлэг дурсгалын юм бэлтгэхийг огтхон ч бодоогvйгээ санахад vнэхээр харамсалтай болоод итчгvvртэй аж. Дараа нь хоёрдугаар нvvрийн “Хvсэл мөрөөдөл биелэхийн цагт гал голомт бадарна” гэж дөрвөлжин vсгээр хатгасныг vзэж арайхан гаргаж уншаад “юутай сайхан vг вэ” гэж байхдан баярлахынхаа зэрэгцээгээр арайхийн гаргаж уншсаныхаа хувьд аягvй бол би тvvнээсээ дутуу мэдлэгтэй байхнээ гэж сэтгэл зовлоо. Гурав дахь дайлан дахь арван нэгэн янчааныг авч vзлээ. Энэ бол Балданцэрэнг ядуу хvн гэж vзэн тусламж vзvvлсэн хэрэг мөн болох тул гунин гутрахад хvргэв. Ийнхvv Балданцэрэн эгшин зуурын дотор хэд дахин сэтгэл донслох болов. Оюундарийг хvсэн мөрөөдөх, энхрийлэн хайрлах нь улам өссөн бөгөөд “За одоо яая гэх вэ? Нэгэнт ёслон төрөлж авах бинчингvйгээр хойш гэрт нь хvргэн орж сууя” гэдэг нэг бодол төрлөө. Гэтэл хөндлөнгөөс нь “Чи юугаа бодоо вэ?” Баячууд хатуу ширvvн ажил дээрээ хvний хvч хvрэхгvй болохоороо хvvхэн дээрээ хvргэн оруулж авдаг биш vv? Энэ чинь дэмий. Нэр нvvрээ зэрэг жинс шагнагдаж явсантайгаа хамтруулан бодож айлын зарц болох гэж байгаагаа боль! гэж шивнэх шиг болов. Ингээд чухам яах ухаанаа олохгvй мансууран сууж байтал гэнэт нэг сайхан ухаан орсон нь “Богдод бараалхан айлтгаж зарлиг буулгуулбал чи сvй бэлгийн зардлаас гэтлэхээр vл барам хурим найрыг боловч хөнгөнөөр өнгөрvvлэх завшааныг олох биш vv” гэсэн бодол орж ирлээ.

БYТЭХ ЭСЭХИЙН ШИНЖ ТЭМДЭГ Шинийн нэгний өдөр Жимээ эмгэн ирсэнгvй билээ. Тэр эмгэн шинийн хоёрынхоо өдөр ирэх нь магадгvй байсан боловч Балданцэрэн Богдод бараалхахаа чухалчлав. Өглөө эрт босон ганцхан гоёлынхоо хувцсыг өмссөний дээр отго жинст малгай, богиновтор хар хvрэм хоёрыг бараа сvр болгон өмссөн бөгөөд мандал өргөх зуун тавин янчааныг гэр

Page 70: Цаг төрийн үймээн

70 

 

хадагт боон өвөртлөөд гэрээс гарлаа. Сэтгэлд нь хvссэн хэрэг сэтгэлчлэн бvтэх нь лавтай санагдан гишгэх тутам хөл нь хөнгөрөх ажээ. Богдын өвлийн байр, дунд ордноо хvрээд зvvн талын нь орос маягаар баригдсан хоёр давхар хөндлөн цагаанбайшингийн зvvн тийш харсан хаалганы өмнө ирэхэд өөрөөс нь урд Богдод бараалхсан ихсvvдийн жууз тэрэг, сvйх тэрэг, шар ба хөх торгон жолоотой тарган морьд дvvрэн багсраатай байлаа. Эдгээр хөлөг морьдын эздийн дунд Балданцэрэн шиг жирийн нэгэн сул гvнгийн төдий хvнгvй, харин хаан ван хутагт, жонон тавнан, хамгийн доод зэргийнх нь бээл бээсийн хэргэмийг эцэг өвгөдөөс залгамжилсан хошуу ноёд байлаа. Балданцэрэн тэдгээрийг даан их удахгvй болов уу гэхдээ хөлөг морьдыг сахисан хиа дагалтуудын дунд орон зогсов. Өдрийн байдал онцгой байгаа боловч удаандаа өөрийн эрхгvй дагжин даарлаа. Ялангуяа чих, отго жинстэй малгайн чихийг буулган чих даруулах гэвэл ёс журманд vл нийцэх учир хөлдөж магадгvй болжээ. Гэтэл бас олны өмнө чихээ барин нааш цааш холхиход ер зохимжгvй ажээ. Өдөр дунд өнгөрлөө. Ордноос гарсан нь хоёрхон, урьд өмнө зvс vзээгvй хоёр ноён ухаангvй согтуу гарч ирснийг хиа нар нь угтан авч моринд нь мордуулж тvшин одсон бөгөөд нэмэн ирсэн нь тав зургаа болжээ. Балданцэрэн өнөөдөртөө Богдод бараалхаж чадахгvйгээ мэдлээ. Дараа нь бас л энэ мэтээр дэмий явдал болох болов уу гэхдээ шадар хvмvvсийн нь нэгтэй уулзан өдөр тогтоож авъя гэж бодов. Энэ явдал арга буюу амин голын чухал хэрэг болох тул ордны хаалгыг аймшиггvй татжээ. Өөдөөс нь төвд орноос ирдэгсайхан хvж, гvглийн vнэр ханхалсан халуун агаар угтан санан сэтгэхvйг шvтэн бишрэх тийш татна. Дугуй булган малгайг магнай даран өмссөн залуухан лам хаалгач давхар хаалганы цаанаас гэнэт гарч ирэн амар эрэн гvнээ мэхийв. Энэ нь эелдэг сайндаа биш, Балданцэрэнгийн отго жинст малгай, хар хvрмийг хараад ноён хvн гэж vзсэнийнх байлаа. Тvvнийг Балданцэрэн мэдэн инээд хvрэх шиг болохын зэрэгцээгээр нэгэнт эндvvрсний нь далимдуулан ашиглах санаа төрөв. Yл тоомсорлох байдал гарган хариу мэндлэх төдийхөн бол: -Сойвон лам хаана байна? Надад уулзах яаралтай хэрэг байна гээд ихэмсгээр хоолой засан сахлаа баруун зvvн тийш сэлгvvлэн илэв. -Жа завтай байх. Тун саяхан дээрээс буун өрөөндөө заларна билээ. -Ухай. Ингэхэд чи сойвдын чухам хэний нь хэлээд байна? -Жа. Би Дашдоо сойвонтонг айлтгаж байна. -Тэгвэл бvр сайн. Өргөө нь хаана билээ? -Бид танд бараа болъё. -Тэгж vз! Залуу хаалгач алга зөрvvлэн урдаа барин өвөр дээрээ ихэс дээдсийг хvндэтгэдгээрээ хvндэтгэн мэхэлзсэнээ тvрvvлэн явлаа. Битvv хивс дэвссэн уудам саруул их хонгилын дундуур явахад дээд давхраас шударга, ёочин, хуур гурваар шинэ цагийн хөнгөн аялгуут сонин дууг дарж байгаа нь чихэнд чимэгтэй нь аргагvй сонсогдоно. Гэтэл гэнэт хөлчvvрхсэн авгай нарийн орилсон, чарласан сөөнгөтсөн янз бvрийн болхи хоолойгоор дуулахад хөгжмийн сайхан авиа дорхноо дуулдахаа болин замхрав. Эдгээр авгай нар бол мэдээжийн хэрэг, ихэс дээдсvvдийн хатад, ахайтан нар, бодвол дээрхээс “дуулцгаа” гэж зарлиг буусанд, таалал болгох гэж бvх байдаг хоолойгоо шавхан тавьж байгаа нь л энэ биз. Жирийн хvмvvс бодохдоо: Богдын бурхан хаад ноёдыг дээд тэнгэрийн хөвгvvд, эмс хатды нь онцгой хувь заяатан гэж vздэгээрээ найрлан цэнгэхий нь ёстой ариун тунгалаг байх гэж бодно. Гэтэл одоогийн энэ дуулж байгаагаас бол ёстой эмх замбараагvй

Page 71: Цаг төрийн үймээн

71 

 

бужигнаан, дээр дороо орсон шуугиан ажээ. Хаалгач Балданцэрэнг урагш харсан хаалгатай өрөөний өмнө хvргэн хаалгыг өөрөө нээн: “Морилж хайрла!” гэж цээжээ даран бөхийв. Дотогш ороход тэр тасалгаа нэлээд том хана туургуудын ихэнхийг том том хөлөг судруудаар дvvргэсэн шvvгээнvvд vе дараалан эзэлсний нь vзэхэд ер бусын ордонд орсныг тод санагдуулна. Гэтэл зvvнтэй нь нэг хэсэг газрыг дан бурхан тахил эзэлсний өмнө биеэр бvдvvн, гэдэс ихтэй, халзан толгойтой өвгөжөөр лам хэдэн давхар олбог дээр хэт идсэн хоолоо шингээж ядах мэт тумбайн сууна. Балданцэрэн тvvнийг харахтайгаа зэрэг Дашдоо сойвон болохыг дотроо санан, цагаан сарын олон дээд мандлыг хичээнгvйлэн айлтгаж золголоо. Сойвон лам ч хvндэтгэн сайн сайхнаар угтан авахыг хичээх ажээ. -Та дээшээ морил! гэж намуухан дуугаар өгvvлэн, лам хоёр хvн дамнан авчирсан байх гэмээр том мөнгөн цартай их идээний ардахь алтан саа утас даруулан луун хээ гаргасан хөх торгон тvшлэгт олбог руу гар сунган заав. Балданцэрэн тvvн дээр суув. Урьд өмнө ийм юман дээр сууж vзээгvй тул сэтгэл тавгvй болон нvvр улайв. Гэтэл сойвон лам: Та идээ зоогло! гэж найр тавин толгой мэхийлгэсэн төдийгvй, алтан дотортой мөнгөн хундаганд архи дvvргэн: - Нанчид болгоо! гэж барилаа. Ийнхvv удаа дараалан хэт хvндэлснээс Балданцэрэнгийн гар хуруу ямар нэгэн vл vзэгдэх юманд баригдан хvлэгдсэн шиг болон чөлөөтэй хөдөлж чадахаа больж ирлээ. Yнэндээ тэр сойвон урьд өмнө Балданцэрэнтэй уулзах байтугай бараагий нь ч харсан удаагvй. Гэвч өөртэй нь уулзахаар их ордноо аймшиггvй зvтгэн орж ирсний нь хувьд ямар нэгэн танил талын ноёны хvv болов уу гэж тааварлахын дээр ор тас танихгvй байгаадаа сэтгэл зовох ажээ. -Ингэнгvvт танай алдар хэн билээ дээ? Цээжинд минь тун ойрхон байгаа хэр нь нэг л шууд хэлж болохгvй байна гэж халамцуухан байгаа тостой цагаан царайгаа арчин хэлэв. Тэгээд Балданцэрэнг нэр алдраа тодорхой хэлж өгөхөд: -Нээрэн тийм л дээ. Нас өтлөхөд чинь мартах, мунгинах хоёроос өөр юмгvй болох бас муухай юм даа гэж сойвон амарлингуйн сайхан дvрээр инээмсэглэн дахин хөлсөө арчив. -Надад дээрхэд мандал өргөн, бараалхаж айлтгах чухал хэрэг байх юм. Энэ тухай танд сонсгон чухам хэдийд бололцоо байгааг мэдэхийг хvссэн билээ гэхэд, -Ээ тийм vv? гэж нvvр өөд ширтэн: - За хөө энэ ч амаргvй дээ. Өнөөдрийн хувьд гэвэл бvр ч нөхцөлгvй, -Жа тийм бололтой. Маргааш бараалхаж болох болов уу? -Yгvй. Маргааш чинь шинийн гурван, гандан хvрээний бvх хамба цорж нарын бараалхах өдөр. -Тэгвэл шинийн дөрвөнд яах бол? -За байз. Шинийн дөрвөнд чинь юу байдаг сан билээ? гэж сойвон нvд цавчлан дээш харан бодсоноо: -Аа тийм. Гамингийн ноён дарга нар бараалхах гэсэн гээд шинийн таванд онцын юм vгvй гэснээ ард олонд мөргөл хайрлах гэж байгааг дурдлаа. -Тэгвэл шинийн таванд бараалхуулан их ач тус болж хайрла гэхэд, -Yгvй ер яах юм билээ дээ. Уг нь зөвхөн мөргөлийн өдөр л байвал зvгээр юмсан. Аягvй бол дээрхийн бие таагvй ч байж мэднэ. Гэвч танай хэрэг чухам юу вэ? Улс төрийн тухай юv? Аль амин хувийн явдал уу? Юу ч атугай би дvн тоймы нь дуулъя. Балданцэрэн сойвон ламын удаа дараагийн шийдвэргvй яриан дээр горьдох, горьдлого алдах хоёрыг ээлжлvvлсээр байсан бөгөөд эцсийн нь vгэн дээр “Энэ хvн эхнэр авахыг

Page 72: Цаг төрийн үймээн

72 

 

хvссэн амин хувийн хэргийг яахан чухалд бодох билээ” гэж урам зориг нэгмөсөн мохов. Тэгээд арга буюу уг хэргийг сонсъё гэсэн болохоор: -Ламтан минь амин хувийн хэрэг гэж цааш залган хэлэх vг олдохгvй тvгдэрснээ: - Аймшиггvй айлтгахад “Орон нутаг минь хол, арван хэдэн жилийн өмнө ачит Богдынхоо гэгээн төрд зvтгэх гэж энэ хvрээнээ ирсэн юм. Их бага албан тушаалыг удаа дараалан хvлээж, эндэгдэлгvй бараа болсноороо хэдийгээр харц хөвгvvн боловч гvн зэрэг шагналыг хvртэж явлаа. За энэ яахав. Одоо нэгэнт цаг төр өөрчлөгдөн өөр байдалд шилжсэн болохоор дурдахын хэрэггvй шахам биз ээ. Гэвч энэ бие өргөн хөндийд ганцаар ургасан цорын ганц хайлаас шиг яваагийн хувьд ачит Богдоосоо хишиг хvртэхийг л хvсэх боллоо шvv дээ ламтан минь” гэхэд, Сойвон Балданцэрэнгийн vг бvр дээр: Ухай, мөн, аа гэж анхааралтай нь аргагvй хvлээн авч байснаа: -Yгvй чи чухам ямар хишиг хvртэхийг хэлээд байна вэ? гэж саваагvйхэн байдлаар инээмсэглэв. -Аа даа ламтан минь юу ч гэх вэ дээ? Ичин эмээхийг хойш тавин, болхи бvдvvлгээр хэлэхэд нэг биеий минь хоёр, нимгэн биеий минь зузаан болгож хайрлахыг л айлтган мөргөх гэсэн юм. -За, за мэдлээ. Ханьтай болгож хайрлахыг л айлтгах гэсэн хэрэг. -Тийм ламтаан. Гэвч хэн нэгийг биш, хоёр сэтгэл харилцан тохирсон эмэгтэй байгаа юм. Тvvнтэй шууд суух гэхэд юу гэх юм бэ дээ гээд хөрөнгө зоорьгvйдээ хэлэхээс зовнин тvгдрэв. Гэтэл сойвон -За за мэдлээ. Гэр орныхон нь болохгvй байгаа юм уу? -Тийм гэж Балданцэрэн яаран хариулав. Сойвон “хэ хэ” инээн: -Бага хэрэг. Богд ламтан та хоёрт vггvй өршөөл хайрлана гэж мэд! Би ч ийм хэрэгт тус нэмэр болох дуртай. Эр эм хоёрыг нийлvvлэх бол энэ насны нь хувь заяа, зам мөр хоёры нь олгон тэтгэх гэсэн vг. Ингэх юун муухай хэрэг байх билээ. Гэвч тэр бvрээрээ биш бий. Би тун саяхан мэдлээ. Зvvн аймгийн нэгэн ноён хvvгээ ханьтай болгох гэж нэг айлын охины нэр насыг тодорхойлон айлтгаж, зарлиг буулгуулж авлаа. Хvvгий нь vзвэл зvс царай, ухаан санаа аль ч талаараа базаалтай биш, бодвол цааш охин мэдээжийн хэрэг сvрхий сайхан амьтан байж таарна. Ингэхээр тэр хоёрыг нийлvvлэх нь тийм ч сайхан хэрэг биш болно доо. -Жа тийм. Та тун сайхныг айлтгаж байна. -За тэгээд нэгэнтэй дээрээс болгоон зарлиг буулгаснаас яая гэх вэ? Би тэр зарлигийн бичгий нь хийх гэж сая бууж ирээд сэтгэл тавгvйцэн гар маань ч бийр янтай руу явж өгөхгvй шиг сууж байтал та орж ирэв шvv. Ингэхэд танай сэтгэл нийлсэн эмэгтэйгээ ханилахыг хvсэж байгаа чинь маш сайхан байна. Богд ламтан зөвшөөрнө. Би ч тус нэмэр болохоо бодъё гэж тэргэл сарын адил дугуй болоод хацар ягаавтар тунгалаг царайгаа малилзуулан инээв. Цаашдаа бас Балданцэрэнд саад бэрхшээл учруулсан зvйлгvй, мандал өргөн зуун тавин янчааныг боодолтой чигээр нь барихад хvлээн авч хажуудаа тавьж данс бvртгэлдээ оруулан, шинийн таванд хамгийн тvрvvнд тусгайд нь Богдод бараалхуулах тэр цагт Богдын дэргэд байн тус нэмэр зэргээ сэтгэл харамгvй илэрхийлнэ гэж амлав. Ийнхvv Балданцэрэн vнэхээр ариун цагаан, өгөөмөр сэтгэлтэй хvнтэй учирсандаа хэчнээн их баярласныг энд тодруулахад бэрх. -Танд энх амгалан, урт удаан наслахыг ерөөе! гэж салах ёс гvйцэтгэхэдээ “Ёстой ачих хvн

Page 73: Цаг төрийн үймээн

73 

 

мөн” гэж чин сэтгэлээсээ бишрэн гурвантаа мэхийлгэв. Тvрvvчийн нэвтрэн орж ирсэн гоёмсог хонгилын дундуур явж байхад өнөөх хатад ахайтнуудын замбараагvй дуулалдаж байсан нь аль хэдий нь зогссон бололтой. Тvvний оронд цорын ганц ээгтэй, морин хуурын хvнгэнэх авиаг дагуулан дуулж байгаа сонсогдоно. Хоолой нь сvрхий чанга атлаа уяхан нь хачин, урт ая уул өөд асах мэт дээш өргөгдөх нь өглөөний наран мандан гарахыг санагдуулна. Хөлийн гишгэлтийг удаашруулан, чих тавин чагнахдаа: “Зэ уяхан замба тивийн наран нь Энэхэн дэлхий даяхнаараа Мөхөлгvй мандсаар байхыг Мэдсээр байгаа буй за, та минуу зээ” гэдэг vг тов тодхон сонсогдож “Нээрээ энэ дэлхий гэдэг юутай сайхан бэ? Гэдэг бодол бодогдуулан нvдэнд нь нулимс хуралдуулав.

ОЛЗОТ ӨДРYYД Шинийн нэгэнд Оюундарь, Жамъян гvн багшдаа бараалхан золгоод гурван янчаан олсон байлаа. Тэндээс Наймаа хот руугаа эргэсэн бөгөөд шударга цохин хятадаар дуулахыг заалгадаг хоёр дахь багшдаа бараалхахаар явав. Тэр багш нь хоёр нvд хоёулаа сохор. Наймаа хотын ядуус шаварчин, ногоочин, төмөрчин гэх мэтийн хvмvvсийн суудаг хамгийн хойд талын гудамжинд зvvн vзvvрт гэр байшин хоёрын хоорондын нэг муу юманд сууна. Өмссөн хувцас туйлын дорой, далан долоон нөхөөс биш боловч арван долоон нөхөөстэйг өмсөнө. Тэгэхдээ: гуйлгачин биш, өөрийнхөө хэлний хэдэн арван том дэвтэр дуу, шvлэг, vлгэр, тууж, тvvх, шашдирыг шударга цохин аялж дуулж чаддагаараа амьдарна. Гэтэл дуулах нь ер цаг vргэлжийн хэрэг жиш, хаврын сvvл сар дундаасаа өнгөрч, газар дэлхийн өнгө солигдон ногоорохын цагт хvрээний гэсэр, Наймаа хотын эрлэг хаан, энэ хоёр хятад сvмийн урдтай гурав гурван өдрөөр уригдан очдог байлаа. Сонсогчид нь гэвэл: дан том, том пvvсийн данжаадууд ажээ. Хvмvvс тvvнийг хувь заяагаа мэдэхгvй хvн гэх буюу эсвэл ном эрдэм мэдэхийг оролддог хvн болох гэж vгvй мөн их vзвээ гэж шоолдог байлаа. Сохор дууч vзэгчдийн өмнө нэг талдаа бяцхан ширээ, тvvн дээр нь халуун цай ямагт бэлэн байна. Нөгөө талд нь гурван давхар төмөр бvслvvрт цоожтой авдар, чухам юу дуулахыг нь сvмийн зvгээс сонсогчдод урьдчилан зарласан байх бөгөөд шударга юугаа дан ян буулган хөглөж эхлэхэд нь данжаадууд vг vсгээр алдах, эсэхий нь хянан шалгах гэж хэвлэмэл дэвтрийг урдаа тавин дэлгэж хичээнгvйлэн ширтэнэ. Сохрын дуулах гайхалтай, сонсогчдын анхаарлыг цаг ямагт өөртөө татан, урдаа дэлгэсэн номыг vргэлжлэн шагайж байлаа ч гэсэн тэд,тийм айхавтар ном эрдэмд боловсорсон улс биш, усан болох шилийг нvдэндээ хийн эрт урьдын алдарт номыг барин суух ёстой хоосон дvрэм бөгөөд ойн тойндоо аятайхан ойлгогдох хэсэг дээр юм уу, эсвэл хөг ая хоёрын нарийсах дээр “хао ваа” гэж хашгиран баяр хvргэнэ. Заримдаа бичиг vсэгт онц гэж алдаршсан нэгийнхээ зvгээр хөгжөөн шуугиан дэгдээхийн vvднээс гэнэт хашгирахад дэмий дагалдан дуу шуу болох ч явдал тохиолдоно. Гэтэл энэ “хао ваа!” гэдэг хашгиралт ер бага хэрэг биш, тэр бvр дээр сохрын тогооч луухаан бяцхан поолуу барин гарч ирж хvн бvрийн өмнөх тосох бөгөөд, тvvн рvv нь данжаадууд мөн л нэр нvvрээ бодон янчаанаас доошгvй юмыг шидэн хан ян буулгана. Тогоочийнхоо эргэж ирэхэд сохор, өврөө тэмтрэн тvлхvvр гаргаж гурван давхар төмөр бvслvvрт авдраа нээн мөнгөн янчаанууд шир нир буун асгармагц хавхаглан

Page 74: Цаг төрийн үймээн

74 

 

цоожилж аваад дуулахаа vргэлжлvvлнэ. Одоогоос таван жилийн өмнө Оюундарь арван дөрөвтэйдээ Наймаа хотын эрлэг хааны сvмийн өмнө сохрыг дуулахыг анх vзээд тvvн шиг дуулан хөгжимддөг болохыг хvссэн билээ. Хvvхэд бvр юмыг хөнгөн хялбараар боддог ёсоор шударга хөгжим худалдан авч оролдоод санаа сэтгэлийн зовлон эдлэхэд нь эцэг нь сохор дуучинд шавь оруулсан юм санжээ. Тvvнээс хойш Оюундарьд сургасан нь ер бага биш, хэдийгээр багшийнхаа адил хэдэн арван том дэвтрийг аялан дуулж чадахгvй боловч хэдэн арван дуу шvлэг, vлгэр найраглалыг дуулж чадна. Yсэг номыг нь Жамъян гvнээр заалган нарийн нямба судалсан учир хятад хэлэнд ч сайн болсон байна. Сохор дууч хэдийгээр өдөр шөнө хоёрыг ялгахгvй хvн боловч Оюундарийн хоолойн сайхан, гар хурууны хөнгөн гавшгай, тогтоон цээжлэхий нь хосгvй, эд бvхнээс нь жирийн охин биш гэж vнэлэн чин сэтгэлээсээ хайрлана. Цагаан сар болсны хувьд сохор дууч, хаврын дуулалтаараа өмсдөг хар торгон тоорцог, оготорхон хар хvрэм, зузаан хөвөнтэй барзгар өмд, эсгий шаахай өмсчээ. Аль өглөөнөөс аван Оюундарийг хvлээн сууна. Өөр хvн ч тэднийд цагаан сар болов гэж очдоггvй байлаа. Бага vдийн хэрд хашааны хаалга нээгдэн хvмvvс ирэхийг сонсоод сохор: “гөө гөө ший” гэж инээмсэглэн vvд рvvгээ чих тавин сохор нvдээрээ цавчилгvй ширтэв. Энэ нь vнэхээр Оюундарь байлаа. Босгы нь дөнгөж давангуутаа хоёр гараа элгэндээ тэврэн мөргөхөд сохор эгээ л нvдтэй хvн шиг хариу толгой дохино. Урагш хоёр алхаад өвдөг дээрээ сөхрөн -Гvаня гvаня хао! гэж мөргөхөд, -Ай хао! Гvаня гvаня хао! гээд өөрөө урдах ширээний нөгөө тал руу заан суулгав. Тогооч нь эгшин зуурын дотор төрөл бvрийн нарийн хоол хийж зочилно. Сохор, шавийнхаа ирсэнд тэсгэлгvй баярлан цаг ямагт инээмсэглэх боловч онцын яриангvй, хоол ундаараа л зочлохыг эрмэлзэнэ. Тэгээд эцэст нь гурван давхар төмөр бvслvvрт авдраа нээн арван янчаан бэлэглэлээ. -Оюундарь тvрvvн аав, ээж, тогооч нараасаа олсон мөнгөө Балданцэрэнд өгчихсөн билээ. Одоо хоёр багшдаа бараалхан дахин мөнгөтэй болсондоо баярлах бөгөөд Балданцэрэнтэй суухдаа хувийнхаа мөнгөтэй байх тvvгээрээ сайхан дээл, малгай, гутал авч өгнө гэж бодох тул ханахын ч эцэс алга. Цааш олохыг хvсэхдээ Оюундарь морь тэргээ багшийнхаа vvдэн дээрээс буцаагаад ганцаар хэсэж гарлаа. Маргааш нь ч өөрцгvй өглөөнөөс аваад vдэш болтол хэсэв. Тvvндээ ураг төрлvvд, тvнш пvvсийнхэн, энгийн таних айлуудаар оржээ. Хvмvvс Оюундарийг урьд урьдын цагаан сараар ирдэггvй байсны нь дурсан өдий баян айлын эрх танхи болоод эрдэм номтой охин гэж ихэд хvндэтгэх ажээ. Доод талын ядуу айл тавин мөнгө, тvvнээс дээш нь нэг янчаан, хоёр янчаан, гол төлөв нь гурав, бvр дээд талын айл тавыг бэлэглэж байлаа. Шөнө Оюундарь гэрийнхээ хаалга тvгжиж аваад хормой дэвсэн сөхрөн сууж бvх олсноо тоолж vзлээ. Бvгд зуун жаран янчаан, тавин мөнгө болсонд хөмсөг нь дээш болон баярлан ширтэнэ. Гэвч сэтгэлд нь бас л мөнгө, “Одоо энэ мөнгөө хэрхэн хоёр зуу болгох билээ?” гэхэд ороогvй болоод, орууштай айлуудыг бvртгэн бодох хэрэгтэй болсон бөгөөд vнэхээр нойр нь бvр хулжив.

ШИНИЙН ГУРВАН ӨЛЗИЙ МУУТАЙ ӨДӨР Өглөө Оюундарь дөнгөж сэрэхтэйгээ зэрэг айл хэсэхээ санан босон харайв. Гар нvvрээ угаах, хувцас хунараа өмсөхдөө хvртэл яаран тэвдэж байсан бөгөөд ганц аяга цай уусан болоод гарах гэтэл эх нь орж ирээд:

Page 75: Цаг төрийн үймээн

75 

 

-Хvvхэн минь өнөөдөр битгий гадагш гар! Гэртээ байлгvй болохгvй болоод байна гэв. -Юунд тэр вэ ээжээ? Гэхэд, -Өнөөдөр манайд Богдын зарлиг буух гэнэ. -Яаж мэдээв? -Сая Богдын хаалгач ирж мэдэгдээд явлаа. -Yгvй юун тухай зарлиг вэ? -Хайрхан минь бvv мэд. Ямар боловч Богдын зарлигийг бид гэр бvлээрээ хvлээн авч мөргөх ёстой гэж залбиран гарав. -Yнэхээр юун тухай зарлиг болохыг хэн яахан мэдэх ажээ. Мэдэхээс Богдын зарлиг маш чухал, ялангуяа жирийн нэгэн айлд онцлон буухыг хэн боловч хамгийн дээд заяа гэж бишрэн хvндэтгэх ёстой билээ. Иймд Балсанжавынд хашааныхаа дотор гаднахыг цэвэрлэх, vvднийхээ өмнө цагаан эсгий дэвсэх, бурхандаа зул, хvж өргөх, хувцас хунарыг баяр ёслолын журмаар өмсөх, ёстой vй тvмэн ажил ундран гарлаа. Yvн дээр аав ээж хоёрын ухаан жолоогvй сандран тэвдэж байхад Оюундарь айл хэсэн мөнгө олох явдалд багагvй саад болж байгааг л санан дотроо харуусна. Өдөр дундын хэрд дун цагаан морь хөллөсөн шилэн цонхнуудтай сvйх тэрэг гудамж барин гарч ирлээ. Балсанжав гэр бvлийн хvмvvсийн хамт хашааныхаа хаалган дээр гаран угтан авлаа. Сvйхнээс дугуй булган малгайтай, улаан торгон дээл өргөн шар хvрэм өмссөн тарган биетэй цагаан царайтай сайхан лам инээмсэглэн гарч ирэв. Энэ бол Богдын соёг Жанцан гавч гэгч байлаа. Балсанжав тvvнд гvнээ мэхийн амар эрээд дотогш залав. Соёг гэрт орсноо: “Би танайд маш их баяр баясгаланг авчирсан” гэхэд тос даасан тунгалаг цагаан царайгаараа хvн бvрийг инээмсэглэн ширтэнэ. -Жа. Та дээшээ морилж хайрла! гэж тусгайлан зассан тvшлэгт олбог руугаа Балсанжавын гар тавин мэхийхэд: -Зvгээр. Би урьдаар дээрхийн зарлигийг буулгая! Гээд өврөөсөө сөө шар хадаг гарган тvvн дээр палигар улаан шугамуудын дундуур бий даран томоор бичсэн хэдэн мөр бичигт зарлигийг тавин дэлгэж -Гэр бvлийн хvн цөм бий биз дээ? гэж хоолойгоо бvдvvхэн тайвнаар хэлэв. -Жа цөм байна гэхэд, -Тэгвэл ачит Богд ламтандаа чин сэтгэлийг барин залбирах цаг боллоо гээд хоолойгоо засан хvмvvсийн сөгдөн мэхийхийг ажив. -Оройн чандмань Оюундарь Богд ламын зарлиг аа гэх нь намуухан боловч сvр бадруулсан бvдvvн хоолой хvнгэнэн сонсогдоно. Тэгээд соёг зориуд таслан хvн нэг бvрийг ажих нь “мөргөцгөөгтvн” гэсэн дохио байлаа. Аав ээж хоёр нь орой дээрээ наманчлан нэгэн зэрэг мэхийн мөргөв. Оюундарь тэднээ даган мөргөх боловч сэтгэлд нь соёгийн хөдлөх бvрдээ маяглах онцгой байдал, айл хэсэхэд саад болж байдаг хоёр дахь явдал давхар эргэлдэнэ. Соёг лам: -Цэцэн хаан аймаг гэж намуухнаар эхлээд цааш шуурхайлан уншсан нь: -Олон хошуу ноёдын нэгэн болох Нямцэвээний аги эдvгээ нас хорин гурав, ханилан сууваас зохих хувь заяаны нь бvсгvй Наймаа хотын Балсанжав гэгчийн төрvvлсэн охин Оюундарь мөн учир Богд палам бийгээр зарлигаар нийлvvлэн суулгасугай! гээд эл зарлигт мөргөцгөө гэв. Оюундарийн ухаан балартан харанхуйлав. Аав, ээж хоёроо vгvй гэх байх, татгалзана байх гэж ажихад vг дуугvй мөргөн, соёг зарлигийн бичгээр адис тавьж байлаа. Дараа нь соёг Оюундарь руу инээмсэглэн адис тавихаар гар сунгахад нь муужран унасан ажээ. Нэг

Page 76: Цаг төрийн үймээн

76 

 

мэдэхэд өөрийнхөө суудаг гэрт хvргэгдэн ирсэн байх бөгөөд эх хажууд нь: -Эвий минь, хөөрхий минь, одоо яая гэх вэ? Богдын зарлигийг хэн боловч давж болдоггvйгээс хойш яахын ч арга алга гэж илэн таалан уйлан суужээ.

ЗОРИГ БАДРАЛТ Оюундарь эхийнхээ “Богдын зарлигийг дааж болдоггvй юм” гэж байн байн давтан хэлснийг чин сэтгэлээсээ жигшин, нэг ч vг дуугаралгvй байгаад гэрээсээ гарсан ажээ. Өөрийн нь бодлоо бол: “Бид ганц охиноо бусдад өгөхгvй” гэхээс аваад “Өөрийн нь санал мэднэ” гэх хvртэл олон төрлийн шалтгаан байж болох шиг санагдана. Хэрэв тэр бvхнээрээ болдоггvй аваас намайг нэг тийш нь сэм оргон зугтаалгаж болох шvv дээ гэхээс эцэг эх хоёрыг өшин занах сэтгэл төрнө. “Одоогоос эхлэн надад аав, ээж байхгvй, авран ивгээх бурхан сахиус ч алга. Цөм Богдын талд байдгаар миний дайсан шvv дээ” гэхээс даруй боож vхvvштэй ажээ. Гэвч Балданцэрэнг бодлоо. Тэр маань надад чин сэтгэлээс хайртай болохоор намайг өмгөөлөн хамгаалах төдийгvй өөрийн биеэр аван, нэг тийш оргох болов уу гэх сэтгэл төрөхөд өөрийн эрхгvй баяр баясгалантай боллоо. Тэр дороо гэрээсээ шагайн жолооч Тvвшинийг дуудлаа. Хоёр дахин дуудлаа. Тvвшин баруун гэрт ганц охиныхоо харанхуй гасланд унасан тухайд хэрхэн ухаанаа олохгvй болсон эцэг эх хоёрын гунигт ярианыг сонсон мөн л уй гашуу болон суусан учир гурав дахь дуудалтан дээр анх удаагаа сонсон босон харайж: -Хvvхэн минь юу гээ вэ? гэж гэрээс гарч ирэв. -Та морь тэрэг хөллөө. Би явъя! -За, за, одоохон гэж Тvвшин морины пин рvv пижигнэн харайлгав. Оюундарь буцан орж хувцас хунараа засан, бvсээ чангалахдаа толины өмнө очин зогслоо. Нvд нь уйлсан болон бөлцийн хавдсан vзэгдэв. Хойшдоо яасан ч ингэж уйлахгvй юм хундаа гэж зvрхээ чангалахын зэрэгцээгээр Балданцэрэн дээр оргон одсон хойно намайг дайсагнагч бvхнээр яах бол? Гэхээс инээхд хvрэх ажээ. Гэрээс гаран морь тэргэндээ суухад эх нь гарч ирэв. -Хvvхэн минь хаачих нь вэ? гэж уяхан зөөлөн хоолойгоор асуув. Хариуд нь Оюундарь, -Нэг айлд очно гэж хэгжvvхнээр хэлэв. -Yгvй хvvхэн минь дэмий биш vv? гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэхэд нь: -Та намайг бусдын боол болгохоос илvv яах гээ вэ? гэж хашаа даван сонсогдтол чанга хэлэв. Эх цочин, “Эш” гэж аман дотор vглэхээс өөр юу ч хэлсэнгvй бөгөөд хашааныхаа их хаалгыг өөрөө нээлээ. Тvvгээр нь жолооч Тvвшин гарснаа: -Хаашаа явах вэ хvvхээ? -Хvрээ оръё Тvвшин гуай. Тvвшин морь тэргээ аажуухан явуулан Наймаа хотын баруунаа гарснаа, суудлаасаа эргэн: -Хvvхэн минь чи багшдаа бараалхах чинь vv? -Yгvй Тvвшин гуай, Балданцэрэнтэй уулзъя. Тvвшин нvдээ том болгон өөдөөс нь ширтсэнээ: “Зөв” гээд цааш эргэн мориндоо ташуур өгөв. Морь урагш зvтгэн шогшлоо. Тvвшин нэмэн нэмэн ташуурдсанд мань улмаар хурдлан давхив. Өнөөдрийн хувьд Хvрээ, Наймаа хоёрын хооронд хөл хөдөлгөөн их, ах дvv ураг

Page 77: Цаг төрийн үймээн

77 

 

төрлvvддээ золгох гэж гоё сайхныг өмссөн, унаатай унаагvй янз бvрийн хvмvvс vргэлжлэн цувна. Тэр дундуур Тvвшин, Оюундарийг янаг эртэй нь уулзуулахыг яаравчлан тоос манаруулан давхисаар л байлаа. Тэрэгний дугуй байн байн овон товон дотор орон биеvсэргэн донсолгоход Оюундарь “Ер миний одоогийн амьдрал эгээ л энэ донсолгоо шиг болж дээ” гэж нэг vе бодсоноо “Yvний өмнө би уй гашуугаар бууж өгөхийн оронд эрэмгий зоригоор тэмцэх ёстой” гэж биеэ ятгав. Yvнээс цааш бодохдоо Балданцэрэнтэй уулзах, уулзсан хойноо бvх явдлаа нэгмөсөн тоочих, тэгээд хоёулаа оргон алга болохыг бодож, vvнээ Оюундарь сэтгэлчлэн бvтээхэд бат итгэж баярлах ажээ. Гэтэл морь тэрэг нь Балданцэрэн: “Энэ манайх” гэж буудаг байсан бусдын хашааны өмнө ирж зогсов. Оюундарь яаралтай нь аргагvй буун хашааны хаалгыг татахад дотор нь хоёр гэр, зvvн талынх нь нэлээд том, бvрээсээр хариугvй дорой, баруун нь багавтар болоод бvрээс сайтай байх тул Оюундарь тэр гэрийг Балданцэрэнгийнх болов уу гэж бодов. Гэрийн хаалгыг татахад хоймор нь гурав орчим насны эрэгтэй хvvхэд нус нулимсаа цувруулан уйлж суугаа vзэгдэнэ. Баруунтай нь ор, урдтай нь гуч гаруй насны эхнэр манцуйтай хvvхэд тэврэн хөхvvлж суулаа. Лавлан ажихад эхнэрийн өмссөн зvvсэн нь муу биш. Гэвч санаа сэтгэлийн зовлонд дарагдсан бололтой. Мах, шөл муутай, зvс царай цонхигор, эхлээд Оюундарийг гайхсан царай гарган нэг хэсэг ширтсэнээ хvvхдээ хойш тавив. Тэр нь дөнгөж тавимагц аг таггvй бархирав. Оюундарь Балданцэрэнгийн гэр орныг ийм айл байна гэж огтхон ч санаагvйдээ тэнцvvрээ алдсан мэт болон амар мэндээ мэдэж чадсангvй бөгөөд тэр авгай ч мэнд ус мэдсэнгvй. -За дээшээ суу даа. Сар шинийн идээ амс гээд цай хийж өгөхийг завдав. -Зvгээр. Би зөвхөн нэг хvнийг сураглахаар орж ирэв гэхэд, -Хэн гэгчийг вэ? -Балданцэрэн: -Балданцэрэн гэнээ? Байхгvй ээ! Тийм хvн энэ хашаанд байхгvй. -Yгvй гэж vv? Уг нь энд гэж тодорхой зааж өгсөн юмсан. Эхнэрийн царай гэнэт хувхай цагаан болж, -Чи тvvгээр яах гээ вэ? -Хөндлөнгийн хvнд хамаагvй зvйл гэж эгдvvцэн хариуллаа. Тэгээд эхнэрийн амьсгал дээр хөөрөн нvдэнд нь нулимс хуралдаж эхлэхэд: -Yгvй ингэхэд та юу нь вэ? -Чамайг харахад юу нь баймаар шиг байна гэж хариу эгдvvцлээ. Оюундарь vг дуугvй гарахын мөрөөсөл болон vvд рvv явахад -Чи байз гэж хашгиран, урдуур нь орж ирж vvдээ таглаад: -Чи Балданцэрэнтэй уулзах чухам ямар хэрэгтэй вэ? Тvvнээ хэл! Гэж чичирхийлсэн хоолойгоор өгvvлэхийнхээ зэрэгцээгээр гараа сарвайлган нvvрийн нь өмнө авчрав. Урт урт хумстай нарийнхан хуруунуудын нь завсраар нимгэн зовхитой торомгор хар нvд нь гомдол эрэн нэвт харагдсаныг хэлэх vv? Ер энэ vе аймшигтай. Орон дээр орхигдсон өлгийтэй хvvхэд нь ээрэн тагжраад хоолой нь зөвхөн хахтнан хэрчигнэж байлаа. Гэвч Оюундарь тэр эхнэрийн “Балданням” гэснийг санан бага зэрэг сэхээ авч -Yгvй би Балданнямыг биш, Балданцэрэнг эрж яваа юм. -Мөөн мөн. Тэр чамд нэрээ Балданцэрэн гэдэг байжээ. -Yгvй ээ. Би энэ нэрийг өөрөөс нь биш өөр бусдаас мэдсэн юм. -Ээ золиг! Бусдад бас нэрээ ингэж буруулдаг байжээ гээд эхнэр нvдэндээ хуралдсан нулимсыг барьж чадахаа болин мэгшин уйлж эхэллээ. Дуу нь тун тамиргvй ингэнэх

Page 78: Цаг төрийн үймээн

78 

 

авианы нь цаана өөр нэгэн хэржигнэн чичирхийлсэн юм давхар сонсогдох нь тvvний ид хvндрэлээ олж байгаа уушгины мэнгэр өвчин байлаа. -Би таны vгийг итгэхгvй байна. Хvмvvс тvvнийг зvгээр ч vгvй Балданцэрэн гvн гэдэг юмсан гэхэд: -Мөөн мөн. Тэр чинь өөрийгөө гvн гэж зарлах байтугай, ван болгон өргөмжлөхөөсөө ч буцахгvй сагсуу амьтан гэж аман дотроо бувтнан, нулимсаа арчсан халуун нударгаа ширтэнэ. Оюундарь эхнэрийн vгийг шууд итгэх сэтгэл төрөн дотор нь харанхуйлав. Мод мэт хөшин, нvдээ ч цавчих тэнхэлгvй болж байхад эхнэр хажуугаас нь: -Чи мэдэж байна уу? Тэр чинь хvн биш, хvний хувь заяаг бузарлан хорлогч, худал гэвэл чи хар намайг, хоёр хvvхэд нь тэр байна. Хvнийг ийм болгож орхиод хаян алга болдог хvн энэ хорвоод байх уу? Би нэг айлын хvvхэн рvv явдаг болсны нь дуулсан юм. Ингэхэд тэр эмэгтэй нь чи байжээ. Нэг мэдэхэд чамайг мөн хаяна. Ингэхдээ хэвлийд чинь хvvхэдтэй болгож өгөөд хаяна шvv. Ээ чи хая! Урьтаад хая! Нvvр рvv нь шороо цацаж, толгойд нь шанага ус цацаад хөө! Ингэвэл чи эцэстээ гуниггvй, vр хvvхэдгvй дан бие байснаараа чи нэг мэдэхэд хувь заяаныхаа эрд очих чинь магад шvv. Yvнийг би чамд хар хорын сэтгэлээс хэлж байгаа биш, эмэгтэй бидний хувь заяа нэгэн адил дорой болоод, гаслан зовлонгийн дунд хvлээстэй байдгийн хувьд хэлж байна. Би ирэхээр нь хөөнө. Эр хvн гэгчийг хөөн явуулах эрх эмэгтэй бидэнд байдаггvй боловч би хөөгөөд, эцэст нь эцэг эхийнхээ гэр орныг бараадан салах минь… гэхчилэнгийн юмсыг хvврэлдvvлэн ярьсаар л байв. Оюундарь нэг ч vг дуугарсангvй. Сэтгэлд нь зөвхөн “Намайг аврах юм юу ч алга” гэдэг бодол эргэлдэж байсан бөгөөд хөл нь тэндээс өөрөө хөдлөн гадагш гарлаа. Хашааны хаалгаар зvс царай жигтэйхэн уруу дорой, уй гашуунд дарагдан гарч ирэхэд нь Тvвшин, хэрэг зориг нь эс бvтсэнийг даруй мэдэв. Тэргэндээ элий балай хvний байдлаар гуйвлан авирч суухад нь гайхан мэлмэрсэн бөгөөд Балданцэрэнг гарч ирэн vдэх болов уу гэхдээ хашааны хаалгыг ширтэн хvлээв. Оюундарь за явъя даа гэж санаа алдан хэлэхэд мориныхоо жолоог хойш татан дугтарч “чvv” гэж хэллээ. Морь дурамжханаар хөдлөн аажуухан алхлав. Тvвшин ч хурдлахыг бодсонгvй “Yгvй хvvхээ юу болов доо” гэж асуун эргэж харахыг завдсанаа, Оюундарийн уй гашуунд дарагдсан царайг дахин харахаасаа халшран болив. Ард нь Оюундарь хэмжээгvй итгэсэн ганц горьдлогоо бvрмөсөн баларсны хувьд бvх тэнхэл нэгмөсөн алдарч нvдээ цавчих сэхээгvй болсон байлаа. Морь тэрэг ер хурдлалгvй явсаар Консулын дэнж хvрэв. Өөд авирахдаа бvр аажуухан vе vе зогсчих шахав. Яг энэ vеэр Оюундарь, эрдээ хаягдсан хөөрхий эхнэр, тvvний гунин гутрахад дарагдсан царай, хоёр нялх хvvхэд юутай хvvтэйгээ сэтгэлд орж ирэн, нvдэнд нь тусах ажээ. Тvvнийг Оюундарь өрөвдлөө. Тvvнийг төлөөлөн Балданцэрэнг чин сэтгэлээсээ жигшин заналаа. Гэтэл тэр эмэгтэйн гунигт явдал ер нэгэн хvний явдал биш, харин монгол эмэгтэй бvрийн хувь заяа мөн байх тул Оюундарь “Надад амьдрах ба амьд явахыг хvсэн амь биеэ хайрлахын хэрэг юv вэ?” гэдэг асуудлыг өөртөө тавив. Энэ зуур морь тэрэг дэнж дээр гараад сvрхий бөх баригдсан туйпуун хэрмэн хашааны урдуур орон явж байлаа. Энэ бол Америкийн нэгэн том пvvсийн бараа агуулахын газар. Дотор нь нэг дэлгvvр байдаг бөгөөд Оюундарь тэр дэлгvvрт орон хvн бvр “Хvний хар нvднээс бусад юм бvхэн байна” гэж шагин хэлэлцдэгийг санав. -Аль вэ Тvвшин гуай, та энд зогсоно уу? Би эндхийн дэлгvvрт нэг орж vзье гэхэд Тvвшин, -Аа тэг хvvхээ. Энд чинь ёстой хvний хар нvднээс бусад нь байдаг газар гэж санаа сэтгэл

Page 79: Цаг төрийн үймээн

79 

 

нь сэргэх болов уу гэхдээ уриалгахнаар хэлэн, мориныхоо амыг татлаа. Оюундарь тэрэгнээс буун хашааны дэлгээстэй байгаа их хаалгаар орон, зvvн хойш эргэн өндөр чулуун довжоон дээр баригдсан том дvнзэн байшинд оров. Энэ пvvс vнэхээр сонин,vнэр танараасаа аваад дэлгэсэн тавьсан юмс цөм бусад пvvсvvдээс тэс өөр Европ маягийн эрэгтэй,эмэгтэй хvний бэлэн хувцсууд, унадаг дугуй, оёдлын машин, сvvний машин бусад эрэг шургаар бvрэлдсэн багаж хэрэглэл, тоо бай нь шөнийн харанхуйд чөтгөрийн галын өнгөөр тодхон харагддаг энгэрийн цаг, урт богино хоёр захын нь голыг буржгар vстэй тас хар царайтай хvний хамар дээр нь шитгэн vйлдсэн ширээний аяган цаг… ёстой долоон шидийн юмс энд байгаа vзэгдэнэ. Гэвч эдгээрийг Оюундарь сонирхсонгvй, янз бvрийн ангийн буу, чоно, vнэгний хавх, гурын эвэр бариултай урт богино хутга, эвхмэл тонгорог мэтийг худалдах хэсгийн өмнө очлоо. Тэгээд вандангийн шилэн хавхагт хайрцаг руу нvд тусган ажихад, дотор нь их бага хэмжээний гар буу, янз бvрийн бууны сум, хонгио, дарь, тугалга, загасны матигар дэгээнvvд бас бусдыг янз оруулан өрсний дунд нvvрэн дээрээ бод малын сэгэн дээр сунан унасан олон чонын зурагтай цаасан хайрцаг зэрэг юм гурав байлаа. Гэтэл одоо Оюундарь тvvнийг л шохоорхон ширтэх ажээ. Вандангийн нөгөөтэй тааран шиг барвагар ноосон эдлэлээр хийгдсэн задгай энгэртэй саарал хvрэм маягийн юм зах эргэмэл судалтай цэнхэр төвд цамцтай бөгөөд тvvндээ могой эрээн зангиаг эрvvн доор булдруу зангидан зvvсэн дээд уруулдаа сэрвэгэр шар сахалтай толгойн vс жирийн шаргал, ахимаг настай худалдагч зосгож байлаа. Энэ хvн нэг талаар Оюундарийн гоо сайхныг сонирхож, нөгөө талаар уй гашуунд дарагдсаныг энэрэнгvй сэтгэлээр ажин ширтэх ажээ. Оюундарь чонын зурагт хайрцгийг хуруугаараа заан, -Энэ. Би авъя гэхэд, худалдагч “Энэ чамд хэрэгтэй юм биш” гэж хэлэхийг хvсэх боловч монгол хэл мэдэхгvйдээ боогдон толгой сэгсрэн инээмсэглэв. -Yгvй би зvгээр vзье. Та над vзvvл! Гэхэд худалдагч хайрцгийн шилэн хавхгийг дээш өргөн өнөөх юмыг гаргаж ирээд тагийг нээн Оюундарийн өмнө барилаа. Гэтэл нээгдсэн тагийн нvvрэнд хохимой толгой зөрvvлэн тавьсан хувхай ясан чөмгийг санамж болгон зурсан нь vзэгдсэн бөгөөд худалдагчийг тэр зvйлээ буцаан хийхийг завдахад Оюундарь замаас нь шvvрэн авч.: -Манай нохой их муу, галзуу байна гэж амьсгаадан хэлэв. Худалдагч vг дуугvй юмныхаа хойноос гар сунгав. Хариуд нь Оюундарь зvvн гарынхаа дунд хурууны бөгжийг суга татан авч гар дээр нь тавив. Тэр бөгж нь хольцоогvй шижир алт, хvндийн хэмжээ таван цэн гаруй, төдий хvнд юм, гэнэт гарт орсныг худалдагч “vгvй энэ чинь юу вэ? Би зvvдэлж байна уу?” гэж санан байшингийнхаа таазыг ширтэн нvд цавчив. Тэгээд алгаа тэнийлгэн харсан бөгөөд шижир алтыг нvдэндээ тусмагц сэтгэл булаагдан “Гоулд!” гэж өөртөө шивнэлээ. Гэтэл бас сэтгэлд нь “Эцсийн эцэст би нэг эмэгтэйн өөрий нь юм уу,аль эсвэл өөр бусдын амийг бусниулах хэрэгт гол хэрэглvvрий нь олгосон нvгэлд унах бишvv” гэж бодогдон сандарлаа. Энэ зуур Оюундарь дэлгvvрээс гарч амжсан байжээ. Худалдагч ч улмаар сандран вандангийнхаа дээгvvр ёстой америк хvний гавшгайгаар vсрэн гарч эргэн тойрныг нэгжээд тэндээсээ гадагш гаран хашааныхаа хаалга дээр хvрлээ. Гудамж эл хуль, гагцхvv зvvнтэй нь гарц морь тэрэг цааш хурдлан явахыг худалдагч олж харсан бөгөөд тэр тэргэнд өнөөх бариад авахыг хvссэн эмэгтэйгээ суугаад зугтаж явааг тодорхой мэдэв. Гэвч гэнэт хойноос нь хөөх хvсэлгvй болон, оронд нь харин тэр чигээрээ тонилог! гэсэн бодол төрөв. Юунд гэвэл:

Page 80: Цаг төрийн үймээн

80 

 

Нэгд: “Би хvн төрөлхтний дээд цагаан арьстан байх атлаа сармагчныхаа төрлөөс төдий л их холдоогvй шар арьстан хvvхний төлөө амь тэмцэн гvйхийн хэрэг юv вэ? гэдэг нэг асуудал орж ирсний дээр зvvн гарт нь атгаастай байгаа таван цэнгийн шижир алтан бөгж хойш нь чангаав. Хоёрт: Эцсийн бvлэгт, ариун бурхны өмнө “Би тэр эмэгтэйг гэмт хэргээс аврах гэж хойноос нь гvйгээд олоогvй билээ” гэж vзэхэд яагаад болохгvй байх билээ гэж дотроо бодон баярлана.

ШИНИЙН ДӨРВӨН, ХАР ӨДӨР Шинийн дөрөвнөө. Балданцэрэн vдээш хойш гэрээс гаран зvvн тийш явлаа. Сэтгэлд нь гагцхvv маргаашийн явдал, Богдод бараалхан зарлиг буулгуулах гэж байгаа нь баяр бахдал болон эргэлдэх бөгөөд ер vvнийг Балданцэрэн Оюундарийг ……… байж чадахгvй гэрээс гарсан ажээ. Тэнгэрийн байдал маш сайхан, аль өглөөнөөс аван дээрээс ээсэн нарны гэрэлд ….. байгалийн цас хайлмагтан,хаврын уур амьсгал орж байна уу гэмээр санагдана. Тэр дундуур хаа л бол хаа гоё ганган хувцас өмссөн хvмvvс хэд гурваараа хэлхэлдэн баяр баясгалантай юмыг хэлэлцэн явна. Ингэхэд тэдний дунд бэлэг сэлтийн юм бариагvй, гар чөлөөтэй хvн нэг ч vгvй бөгөөд ялангуяа хvvхэд багачууд эрээ цээргvй айл хэсэж олсон бэлгийнхээ юмыг өвөртөө хийн, хэссээр багтахаа болихоор хормойлон гvйж яваа vзэгдэнэ. Гэвч сэтгэл ханах явдал vгvй бололтой нэг хашаанаас гараад нөгөө хашаанд орох зуур унан тусан гvйх ажээ. Ийнхvv бvх хvрээ даяар баяр баясгалан болж байхад Консулын дэнж, Наймаа хоёрын хооронд гамингуудаар мануулсан баахан хөөрхий хvмvvс хог цэвэрлэж байлаа. Эд бол хэдэн сарын өмнө Балданцэрэнтэй дунд голын гvvр дээр дайралдсан цахар цэргvvд бөгөөд эдvгээ тэд цагаан сар болох гэж хvний урманд ганц удаа гэдэс цадсангvй, зөвхөн өмхий зоорин шоронгоос тvр гаран, газар шvvрдэх л аз завшаан тохиолдсон нь тэр ажээ. Гамингууд тэднийг алдахаас болгоомжлохдоо гурав гурваар нь хvзvv холбон гинжилсэн байлаа. Хоорондын зай нь нэг тохой учир ёстой нэг хvн шиг хөдөлнө. Балданцэрэн тэдний дундуур явлаа. Хөөрхий тэд хvн өөд шороо тоос манаруулахгvйг хичээхдээ гарын шvvрээ хойш татан, ядарсан биесээ тэнийлгэн зогсоно. Ажваас, өмссөн хувцас нь янз бvр боловч урагдан шалбарсан нь ээ адил. Биес нь ч өөрцгvй нэгэн жилд туранхай, хvйтний улиралд дотор гадна хоёроосоо даарсан зэвхий нvvрээ нvдэнд тусган өлсгөлөнд дарагдсан хурц нvдээрээ ширтэх нь гэнэт дайран барьж идэхийг бодож байгаа болов уу гэмээр эгдvvтэй vзэгдэнэ. Гэтэл тэдний дунд бусадтай холбоогvй боловч гар хөлөө гинжлvvлсэн намхавтар биетэй өргөн цээжтэй эр байлаа. Тэр нь гэвэл бvр аймаар, яг зам дээр өөдөөс харан зогсож байгаагий нь ажихад магнай дээрээ зурвас сарны хэлбэр бvхий гялаан сорвитой бөгөөд тэр сорви анх эдгэрэхдээ магнайн бvх арьсыг сvрхий татсан бололтой. Хоёр нvд нь чонынх шиг жийхгэр. Гэвч Балданцэрэн тvvний гамингуудад онц өшигдсөнийг мэдэн ихэд өрөвдөн тvvнд нэгэн тусламж vзvvлэхсэн гэхдээ өвөртөө гараа хийлээ. Тэгээд хоёр янчаантай яваагийнхаа нэгийг аван хажуугаар нь гарангуут доош унагав. Янчаан чулуун дээр тусан хан ян дуугарахад цааш өнхрөн өмнө нь хvрэх шиг болоход Балданцэрэн баярлав. Гэтэл өнөөх эр “хvvе эрхэм ээ!” гэж дуудав. Хариу дуугаралгvй явалтаа хурдасгахад: -Хvvе эрхэм ээ! Та юмаа гээлээ гээд дахин дуудан гинжээ хажигнуулан гvйх чимээ

Page 81: Цаг төрийн үймээн

81 

 

сонсогдов. Энэ дагуй гамингууд “Хай зогс!” гээд хашгирав. Нэг нь буугаа мөрнөөсөө аван урдаа барин гvйн ирэн Балданцэрэн одоо мөнгөн янчаан гамингийн гарт орохыг санана. Өнөөх эр, гартаа барьсан янчаанаа vзvvлэн: “Энэ хvн гээсэн юм” гээд булаан авахыг завдахад нь: -Май эрхэм ээ. Энэ таны мөнгө гэж гинжит эр гараа сунган урагш зvтгэв. “Yгvй чи ав! Чамайг аваг гэж унагасан юм” гэж хэлье гэтэл, гамин монгол хэл гадарладаг бололтой, гинжит эр тvvний гар дахь янчаан, Балданцэрэн гурвыг ээлжлvvлэн харна. -—би гээлээ гэж vv? гэж Балданцэрэн өвөртөө гар хийн хоёр дахь янчаанаа авав. Тэгээд мөнгө vгvйлэх байдлаар нээрээ тийм байна гээд авсан янчаанаа гар дээр нь тавингуутаа: “атга!“ гэж хэлэн амаа жимийв. Хөөрхий эр учрыг ойлголоо. Гараа хойш яаран татав. Царай нь хачин болон уруул нь чичигнэв. “Миний нэр Гоожоо баатар” гэж хэлэв. Балданцэрэн хариу дуугаралгvй эргэн явлаа. Нэлээд яваад эргэн хараад Гоожоо баатар буюу нөхдийнхөө шороо манаруулан газар шvvрдэж байгаагийн дунд ганцаар зогсон Балданцэрэнг ширтсээр байгаа vзэгдэнэ. Энэ нь тvvнийг vнэхээр баярласны шинж тэмдэг мөний учир Балданцэрэн тус болсонд хамгийн дээдийнхээ vйлийг хийсэн шиг санагдав. Тэндээс Балданцэрэн Наймаа хот руу орох зуураа Оюундарийн суудаг гэрт шууд орж, хэрэв гэрт нь хvн байваас айл сураад гарах, гарсан хойноос Оюундарийг заавал гарч ирэх байх гэх зэргийн бvтэмжтэй сайхныг бодлоо. Оюундарийнхны суудаг гудамж орж ирэхэд хашаанаас нь хариугvй муу хувцастай өвгөн хятад галзуу мэт бархиран гарч ирэв. “Аяа яасан хэцvv вэ. Энэ ертөнц юутай муутай, залуу байхад нvд минь сохорсон. Өвгөн болсон хойно дахин бас нэг сохорлоо. Аяа, аяа одоо над орчлон vvрд харанхуй боллоо” гэхчилэнгийн эх адаггvй юмыг хашгиран хэлж бархиран толгой тvрvvгээ чичин гуйвлаа. Хажууд нь арай дээр хувцастай нэг луухаан vг дуугvй тvшин зvvн тийш чиглvvлэн явна. Хашаа бvрээс хvн гарч хаалган дээрээ зогсон гунигт царайгаар ажиглана. Гагцхvv Оюундарийн хашаанаас л хvн гарч ирэхгvй байлаа. Балданцэрэн Оюундарийг гарч ирж магадгvй гэж бодохдоо хаалган дээр нь зогсов. Сохор хятад гудамжийг шувтран булан тойрч, хашаанаасаа гарсан хvмvvс цөм эргэн орж уг гудамж дахин эл хуль болоход Балданцэрэн, Оюундарийн хашааны хаалгыг аяархнаар тvлхэн босгы нь давлаа. Гэтэл Оюундарийн суудаг гэрийн өрх бvтээлгээстэй оосор нь буруу талдаа уяастай, vvд нь бvдvvн хар дээсээр даруулгаастай байгаа нь vзэгдсэн бөгөөд энэ бол тэр гэрт нас барсан хvн байгаагийн тэмдэг болох учир Балданцэрэн дотор палхийн амьсгал тасалдав. Гэрт Балданцэрэн чухам ямар ухаанаар хэрхэн орсноо өөрөө vл мэднэ. Нэг мэдэхэд бvрэн баргийн дунд хvрэн модон гуутай зурмал цагаан дарь эх урьд нь ганц зул, зулын гэрэлд цагаан дарь эх угийнхаа инээмсэглэсэн баясгалант дvрээр биш, “Орчлон хорвоо гэж юу вэ? Харцгаа! Энэ байна” гэж уй гашуунд дарагдан урагш ширтэх мэт байгаа нь нvдэнд туссан бөгөөд дараа нь тvvний урд модон хашлагат монгол ор, орон дээр нэг хvн, толгой нь цэнхэр хадгаар бvтээлгээстэй хэвтэж байлаа. Энэ бол Оюундарь урт хар гэзэг нь улаан торгон хөгжлийнхөө дээд талыг битvv бvрхэн намирсныг хэлэх vv? Балданцэрэн эрээлэн цээрлэх, ичих зовох бvгдийг мартан хадгийг шvvрэн авлаа. Оюундарийн зvс царай, төрөлх сайхнаа алдан хөхөрч, зарим газраа хар толбоуудтай болсон байлаа. Гэвч ер амьд, амгалан тайван нойрсож байгаа шиг байгаа нь нvдэнд тусна. Yvнээс цааш нэг хэсэг яаснаа Балданцэрэн өөрөө vл мэднэ. Нэг хvн Оюундарийн цээжийг тэгнэн унасныг нь гэдрэг татан өндийлгөж гарт атгаастай хадгийг аван Оюундарийн толгойг дахин бvтээлээ. Эргэж харвал хөтөч Тvвшин. Тvвшингийн ард бие махлаг боловч шинж төрхөөрөө Оюундарьтай төстэй нэг авгай цавчлаагvй нvдээр гөлрөн ширтэнэ.

Page 82: Цаг төрийн үймээн

82 

 

Тvvний дээд талд гэрийн хойморь тавь орчим насны эр толгой унжуулан газар ширтэнэ. Эдгээрийн хэн болохыг Балданцэрэн дотроо тааварлан мэдэв. Гэвч хэлэх ярих юм алга. Толгойгоо өндийлгөн эргэж харвал ард нь нэг авгай “Өнөөх нь мөн vv?” гэж хэн нэгээс асуух нь там тум сонсогдов. Хажууд нь Тvвшин – Мөөн гэх шиг боллоо. Балданцэрэн vг дуугvй бөгөөд vvд рvv явав. Урдуур нь өнөө авгай орж ирэн өмнө нь зогсов. Балданцэрэнг vзэн ядах байдлаар ширтсэн бөгөөд: -Чи миний ганц охиныг минь алсан гэж шивнэн амьсгаадав. Балданцэрэн гайхлаа. Би буруу дуулав уу гэхдээ: -Та юу хэлнэ вэ? Яагаад та над ийм vг хэлнэ вэ? гээд хойш ухрав. Авгай нvvрээ даран мэгшин ингэнэв. -Яагаад би алсан байх юм бэ? гэж эцгээс нь асуув. Эцэг дуугvй толгой унаган доош ширтсэнээ ч эс өөрчлөв. Гэтэл Тvвшин: -Yгvй хvv минь. Өчигдөр энэ бурхан болооч чинь танайд очсон шvv дээ гэв. Балданцэрэнд Оюундарийн тэргэнд анх сууж танилцсанаас аваад өдий хvртэл бусдын хашааг өөрийн болгон vнэмшvvлсээр ирсэн нь санагдан гол нь харлав. -Өчигдөр хэдийд вэ? гэхэд Тvвшин: -Ээ харла! Чи гэртээ байгаагvй юмсан уу? Гэж нvдээ том болгон нvvрий нь ширтээд: -Yдээс хойш доо гэж Тvвшин хэлтэс: -Ээ чааваас гэж Балданцэрэн дуу алдав. Yгvй яах гэж манайх руу явсан юм бэ? -Одоо бvv мэд дээ. Богдоос нэг ноёны хvvтэй суулгах гээн зарлигийг хvртсэнийхээ дараа л чам руу явах болсон юм. Бодвол хөөрхий минь чухам байж ядахдаа л тэр байгаа.ъ Балданцэрэн сойвон ламын сэтгэл зовууртай ярьж байсан ярианыг санав. Ухаан нь шинээр балартан, юу юугvй унамаар болж ирэхэд гараа дээш өргөн гэрийн унины нэгийг атган авлаа. Сэтгэлд нь “Богд алжээ” гэдэг нэг бодол орж ирсэн бөгөөд тvvнээ барьж vл чадах ажээ. -Би биш Богд! Богд амрагийг минь алжээ гэж амнаасаа гарган хэлж орхив. Тэндэс хvмvvс цочин “Нээрэн тийм!” гэж мэт Балданцэрэнг харав. Дараа нь тэд: “Ингэж хэлж яахан болох билээ?” гэх байдлаар бие биеэ харцгаана. Дунд нь тэр эх ухаангvй болтлоо айх бололтой. Царай нь цайран, Балданцэрэнгийн замыг таглан зогсож байснаасаа хойш ухрав. Гэвч Балданцэрэнгийн гарах гэхэд араас нь татан: “Эвий минь!” гэж өөртөө vглээд дараа нь, -Охин та хоёр vнэхээр сэтгэлтэй байсан уу? гэж шивнэв. -Тийм ээ. Чин сэтгэлээсээ сэтгэлтэй байсан юмсан… -Эвий минь. Чи тvvнийг минь vнсэж байсан уу? гэж чихэнд ойртон шивнэв. -Yнсэж байсан гэхэд, -Тэгвэл бид цөм хувь заяагvй улс юм даа гээд авгай нvдээ анин гуйвлана. -Тийм ээ. Бид цөм хувь заяагvй улс гээд Балданцэрэн гэрээс гарав. Гадаад таг харанхуй шөнө болсон байлаа. Араас нь нэг хvн даган гарч ирсэн нь мөн л эх: -Ирж байгаарай! Ирж байгаарай! Өдөр бvр ирж vvрд харлах голт зvрхий минь зогоож байгаарай! гэж харанхуйн дунд шивнэн ингэнэн уйлсаар vлдэв.

ТЭР ШӨНИЙН ХАРАНХУЙД Таг харанхуй. Ёстой харанхуй шөнийн дундуур Балданцэрэн явлаа. Сэтгэл нь мөн энэ шөнийн харанхуйн даил бөгөөд хvсэн мөрөөдөх юу ч vгvй,ухаан элий балай явсаар учир

Page 83: Цаг төрийн үймээн

83 

 

дvрсээ алдсан овон товон дотор оров. Энэ нь эмх замбараагvй хаясан хог байлаа. Чухам хаанахын юун хог болохыг Балданцэрэнд гадарлах юм алга. Мэдэхийг хvсэх эрмэлзэл ч vгvй явлаа. Хогийн олон ноход зvг бvрээс шуугиан тавин давхин ирж боорлоход Балданцэрэн айж цочих юмгvй, харин “Идвэл ч идэг” гэж л бодов. Тэгээд биеэ сул тавин барьж идэхий нь хvлээн явахад тэр ноход аяндаа дуу чимээгvй болон тархан одох ажээ. Хогийн нохдын барьж идээгvйд Балданцэрэн сэтгэл харуусан цааш явлаа. Өөр нэг зvйл сэтгэлд нь байх мэт. Тэр нь гэвэл: “Богдыг хvний хувь заяаг бузарлан хорлогч” гэж vзсэн гvн хорсол байсан бөгөөд тэр нь өөрийн эрхгvй Богдын ордын руу хандуулсан ажээ. Хогоос гараад нэлээд явсныхаа эцэст нэг юмыг улаан нvvрээрээ мөргөв. Нvднээс нь гал бутран, хамрын нь яс шархиран, ухаан нь балартав. Гэвч Балданцэрэн газар унасангvй, нэг хэсэг яг зогсон ухаанаа сэргээж байгаад юу мөргөснөө барьж vзэв. Гэтэл тэр нь бvдvvн гэгчийн шон ажээ. Цааш эргэн тойрныг лавлан ажихад хойнохон талд нь асар том хаалга байгаа мэт vзэгдэв. Иймд Балданцэрэн Богдын ордны өмнө ирснээ сая мэдлээ. Тэгээд өөрийн гомдол хичнээн их байвч Богдын өмнө зөвхөн “Жа” гэж алга хавсран мэхийхээс өөр ямар ч vггvйгээ санасан бөгөөд харин энд ирэхийн оронд Гандан дахь өндөр Жанрайсэгийг ард олон, хvний амь насанд өлзийтэй гэдэг шvv дээ гэж бодов. Ийнхvv бодсон бодол нь мөн л тэнд хvргэсэн ажээ. Их дуганы ёроолд очоод дээш харахад уг дуганы өндөр сvртэй байдал нь шөнийн харанхуйг дороос нь баганадаж байгаа шиг сvндэрлэнэ. Нарийвчлан ажихад дээд дээвэр дэх өнцөг булангуудыг нь алтан ганжрууд онцгой тодрохын зэрэгцээгээр энд тэндээс нь зvvсэн жижиг ширмэн хонхууд vл мэдэгхэн сэвэлзэх салхины аясаар ганцхан ээлж дараагаараа жин жан дуугарч байлаа. Дотор нь юу байдаг билээ? гэхээс гурван давхар тэргvvнтэй зургаан мутартай наян тохой өндөр мижид жанрайсэг ба тvvний бадамлянхуа цэцгэн хэлбэрт доод суурь нь боловч шижир алтан шармал нь нvдний өмнө тодхон тусан санагдана. Юм чухам өндрөөрөө, vнэ мөнгө их орсноороо уран хvний оюун билэг, тvvний уран нандин гараар бvтээгдээд, эгэл бусын шидэт хvний аравнайлснаар аливаа хvний гай гамшгий зайлуулах хутаг шидийг олдгоос энэ Жанрайсэг л байх шvv дээ гэж Балданцэрэн бодон газар сунан унав. Гэвч өндийхдөө, мөргөх маань юуны төлөө вэ? Нас барсан амрагийнхаа төлөө юу? Нэгэнт өнгөрснийг Жанрайсэг амь оруулахгvй шvv дээ гэж бодогдлоо. Гэвч дахин сунан унав. Тэгээд өндийхдөө энэ Жанрайсэг нийтийн төлөө биш, зөвхөн Богдын төлөө, Богдын нvдийг өвчлөв гэж бvтээсэн биш билvv? Гэлээ ч нvд нь яагаа ч vгvй сохор л хэвээрээ шvv дээ гэж бодогдон сvсэглэн бишрэх явдал ор тас замхран ариллаа. Шөнө дундаас тээр хойш Балданцэрэн хашаандаа ирэв. Уг гэртээ ирэхийг ер бодоогvй билээ. Зөвхөн хоёр төл нь гэр орны нь бараадуулсан ажээ. Шөнө турш дэмий тэнэсэндээ ядарсан нь vнэхээр их, бараг эцсийнхээ чадлаар гэрийнхээ vvдийг татан орлоо. Шавь нь орноосоо өндийн чvдэнз зуран лаа асаав. Балданцэрэн эгээ л согтуу хvн шиг гуйван орныхоо өмнө очив. Гэтэл дэрэн дээрээ бvсэнд хавчуулагдах нугалаасаар нь нэг нугалан тавьсан дайлан ба тvvний хутгамал буга согоо, vсэг сэлт нvдэнд нь тусах ажээ. Энэ даруй Балданцэрэн ороо тэгнэн унав. Ингэхлээр нь багшаа согтуу ирэв гэхээс өөр юм бодсонгvй. Нvдээ том болгон босон харайж дээл гутлы нь тайлан орон дээр нь гарган хэвтvvлэв. Тэр зуур: -Багш минь таны нvvр, нvд жигтэйхэн бэртсэн байх нь юу вэ? Yгvй та хаана ойчоов? Хэн таныг ийм болгож орхив? гэхчилэнгийн юмыг асууж байлаа. Yvнийг нь Балданцэрэн там тус ойлгож байсан бгөөд хариу дуугарсангvй, нvрээ буруулан, нvдээ анихыг л чухалчлав.

Page 84: Цаг төрийн үймээн

84 

 

ШИНИЙН ЗУРГААН, НАСАНД ӨЛЗИЙ ӨДӨР

Өдөр дундын хэрд Балданцэрэн урьд шөнийн хэмжээгvй их ядралд дарагдан унтсанаа алгуурхнаар сэрэв. Эхлээд биеэ ажихад толгой нь маш хvнд, хоёр чих нь vргэлжлэн дvнгэнэж, амьсгал нь vеvе тасалдаж байлаа. Урьд шөнө яг орондоо ороод хэвтэхэд нь яг ийм байсан учир ер унтаагvй шиг санагдана. Толгойгоо арайхийн эргvvлэн нvд нээн харахад гэрт хvнгvй тооноор орж ирсэн нарны тусгал өдөр дунд болсныг илчлэнэ. “Yгvй энэ чинь юу вэ? Би зvvдэлж байна уу?” гэж биеэ ажихад бvх бие хачин хvнд, ялангуяа нvд, хамар, уруул тэр аяараа бусдын юм шиг хөшилдөнө. Барьж vзэхэд маш хөндvvр, зузаан хавдар суусан байх бөгөөд урьд шөнө Богдын ордны өндөр шон мөргөснийг санагдуулна. Дараа нь нас барсан амраг ба тvvний аав ээж нарын байсан байдал цөм сэтгэлд орж ирэн дотор харанхуйлж “Одоо над vхэхээс илvvтэй өлзийтэй юм алга” гэж бодов. Гэтэл бас амрагийнхаа бэлэглэсэн хөөрөгний дайлангийн нэгдvгээр нvvрийн vvлэн дээрх мөнхийн өвс зуусан буга согоо хоёр харагдав. Тvvнийг анх харахад орчлонд хоёулаа тэнгэрийн жаргалыг эдэлье гэсэн утга санаа байсан бол одоо тийм биш, харин нvгэлт энэ орчлонгоос тонилсон хойно бидэнд энх мөнхийн жаргал ирнэ гэсэн утга санаа болон хувирахын зэрэгцээгээр одоо амраг нь vvлэн дээр “Одоо чи ир! ЮЭнд хоёулаа эрх чөлөөтэй нийлэн энх, мөнхийн жаргал эдлэхээ би тvрvvн хэлсэн биш билvv” гэж урин дуудан гар сунгаж байгаа шиг санагдахыг хэлэх vv, vхье гэсэн сэтгэлий нь улмаар шийдвэртэй болгож өглөө. Гараа хөгжлөөсөө гарган дэрнийхээ хажуу дахь намхан шургуулга руугаа явуулан бvсэн дэх хутгаа хуйтай нь аван элгэн дээрээ авчрав. Сэтгэл нь ер тайван, одоо ингээд vхэх гэж байгаадаа баярлах мэт биеий нь хөшvvн хамар нармайн нь эмзэглэл цөм арилж зvрх нь боловч нэгэн жигд намуухан цохилно. Хутга сугалан зvрхнийхээ цохилтон дээр авчрахад vзvvр нь шөвөг болоод уг төмрийн нарийхан нь мэдэгдэн “Ай даа энэ ч харин амархан орно доо” гэж бодогдлоо. Гэтэл гэнэт гэрийн нь хаалга ширvvнээр нээгдэх чимээ Балданцэрэнг цочоов. Өөрийгөө биш, өөр бусдыг хорлох гэж байсан юм шиг хутгаа яаран хойш татан нуруун дороо нуув. Дэргэд нь нэг хvн ирээд хамраа шуухитнуулан зогсохыг чагнахад шавь нь байгаа ажээ. -Багшаа! Багшаа! гэж шавь хөнжилд нь гар хvрэн зөөлнөөр цохилов. -Аа юу вэ? Юу болоов? гэж толгойгоо хөгжлөөс гаргалгvй асуухад, -Богд баригдаж! гэж сулхнаар хариулан амьгаадав. -Богд ий? Хэн барих нь тэр вэ? -Гамингууд! -Хэзээ? -Өчигдөр! Өчигдөр гэдэг нь шинийн дөрвөн, сойвон лам шинийн дөрвөнд гамингийн ноёд дарга нар Богдод бараалхана гэж байсныг санахад бараалхах биш, барихаа тэгж мэдэгдсэн хэрэг байжээ гэж бодогдов. Гэвч тавлах юм алга. Харин Богд ямар боловч монгол хvн нэг бvрийн сvсэг бишрэлийг өөртөө татсан хvн бөгөөд “Тар нар vхэцгээ. Насны чинь хэмжээ гvйцсэн” гэж зарлиг буувч дуугуй дагах хvн олон байх атал ийм хvнийг барих нь юу вэ? Энэ бол монгол хvн нэг бvрийг адгуус малын төдийд vзсэн доромжлол гэж бодогдон цээжинд нь их хорсол хуралдаж эхлэв. Yе мөч ирэх тутам өшөө хорсол уур бухимдал нэмэгдэнэ. Ер монгол хvн энэ гамингуудад доройтол ирэхийг нь vзэх болов уу? гэхээс хөндлөнгөөс нь нэг хий юм “Yзнэ! Амьд

Page 85: Цаг төрийн үймээн

85 

 

байваас чи vзнэ. Өөр хvн ч vзнэ. Тэр байтугай vйл олноороо энх төвшингийн жаргал эдлэхийг ч хэн байг гэх юм бэ?” гэж шивнэх шиг болов. “Гадуур хvн олны байдал ямар байна?” гэж асуухаар толгойгоо хөгжлөөс гаргаж харахад шавь нь алга. Хөгжлийнхөө захыг буцааж толгойгоо бvтээж аваад “гаминг хэн доройтуулах юм бэ? Шашин бурхан уу? За харин хол байх аа. Yvнд орхноо бvх орноороо нохойгоо боловч дагуулан босвол яахав? Гэтэл бороохой шийдмээс өөр барих зэвсэггvй шvv дээ. Гэвч байз! Дvн өвлийн хvйтнээр зах хязгаараар тархсан жижиг ангиудаас нь дайран цохихоор юу болох билээ” гэхчилэнгинйи их юмыг бодож гарлаа. Халага сэм нээгдэх сонсогдов. Орны хажууд нэг хvн сэм ирэн суухыг чих тавин ажихад шавь нь ажээ. -Багш аа, багш аа! гэж яаран дуудах нь, -За юу шээв? -Нутгаас аянчид ирээд байна багш аа. Би тэдэнтэй уулзав. -За тэгээд? -Аав бие муу, хvн бvлгvй хэцvv байгаа гэнэ. -Ахай тэгээд? -Би явж vзэх юм билvv? гэж бодож байна. -Дууллаа. Надад хоргодох хэрэггvй. -Жа. Ингээд багш шавь хоёрын хоорондын яриа нэг хэсэг тасарсан бөгөөд хоёр биенээсээ vг хvлээн нэлээд удсаны эцэст шавь: -За та сайн сууж байгаарай! гэж тун аяархан хэлэв. Yvний нь Балданцэрэн там тум сонсон дараах vгий нь хvлээв. Гэтэл чимээ алга. “Нэг мэдэхэд улс орон чинь гамингийн эсрэг тэмцэн босох нь магад. Тэр цагт чи амь биеэ хайрлаж хэрхэвч болохгvй шvv дээ” гэж захъя гэж бодон хөнжлийнхөө захыг хойш татан харахад шавь нь vгvй байсан бөгөөд тэгээд тэр арван долоо хvрч байгаа жаахан хvv, тэр чигээрээ ор сураггvй болсон билээ.

Page 86: Цаг төрийн үймээн

86 

 

Хоёрдугаар бvлэг

ЦАГ ТӨРИЙН YЙМЭЭН ЕР БУСЫН ӨДӨР

Шөнөдөө салхи жаваргvй нам гvм сайхан хоносон боловч чим хийсэн хvйтэнд намаг шалбааг хөлдөж ширvvн урсгалт Туул голын зах хоёр талаасаа зайрмагтаж, дундаа бараг аних шахсан байлаа. Энэ бол намрын сvvл сарын хорин зургаан. Хvрээний урдах Богд уулын ой, оройгоосоо эхлэн шарласан тухайд өвгөд хөгшид “Ай даа айхавтар зуд турхан болно бий!” гэхийнхээ зэрэгцээгээр “энэ жил бичин /мичин/ жил! Бичин жил ер амаргvй, зуд турхан болох төдийгvй ханиад томуу ч болхноо гардаг шvv дээ гэж сэтгэл тvшин хэлэлцэн. Харин гамингийн тухай гэвэл,хэдхэн сарын өмнө хvртэл хvн толгойтой бvхнээрээ харуул занал, өшөө хорсол.. элдэв муугаар шагшин шуугидаг байснаа одоо болохоор энэ дийлэгдэшгvй юмыг дэмий тэгэхийн хэрэг юу билээ гэсэн шиг даан их юм ярихаа больсон ажээ. Гэвч гамин гэхийн оронд “чандруу” гэж нэрлэнэ. Хэдэн сарын өмнө “гамингууд vнс чандруу шиг хийсэн арилаасай!” гэж заналхийлэн хараасан нь хажуугийн хvнйи бах ханахад хvрсэн байх бөгөөд тvvнээс хойш олны сэтгэлд vнэхээр “vнс чандруу” гэж байвал тэдний хувь заяа доройтох болно гэж бодогдсоноос ийнхvv нэрлэж болсон аж. Өнөөдрийн тэнгэр маш сайхан. Богдрын хvрээ тэр чигээрээ тулгын галанд элгэн биеэ ээж байгаа шиг намрын оготор шар наранд дулаацаж байх бөгөөд хvмvvсийн сэтгэл нам тайван, хvрээ хойд, урд, баруун гурван чиглэрээр аян замын хvмvvс нааш цааш хөврөлдөнө. Ганцхан зvvнээс юу ч алга. Яагаад хөл хураагдсаныг шохоорхон сонирхсон хvн ч төдийгvй байлаа. Зах зээл дээр зvйл бvрийн худалдааны мал хэдэн зуугаар багширч, дэлгvvр наймааны газар бараа таваар, элд эд хэрэглэгдэхvvний юмс зvсэн зvйлээр алаглан тvvгээр хэрэн хэсэн яваа хvн бvхэн нэг нэгнээсээ хожих хожсон зvйлээрээ баяжихаас өөр юу ч эс бодон, ид шагшаан шуугиан болж байхад Балданцэрэн гэртээ ганцаар, зvс царай нь цонхин цагаан бөгөөд бие мах бод нэлээд турснаас гарын vе болгоны завсраар цаад юмс даруй харагдах болжээ. Балданцэрэн одоо тэр туранхай гараа ханцуйдаа зөрvvлэн элгээ тэврэн суух болжээ. Урьд өмнө Балданцэрэн гэрээс гарвал очих айлтай, хvрээд ирдэг найз нөхөдтэй агсан бол хайртай амрагаа алдсанаас хойш хэнийд ч очдоггvй, мөн хэн ч тvvнийг гэж ирдэггvй, ёстой гон бие гозон толгой гэгч болжээ. Өөрт тохиолдсон гашуун хагацлыг өөрийн биеэр амсаж, бусдад мэдэгдсэн зvйлгvй байвч уг хэрэг дорхноо хvрээ даяарт тvгэн тархаж, хvмvvс өөр хоорондоо ам дамжуулан ярихдаа Балданцэрэнг ухаан солиотой болсон гэнэ гэлцэх тул танил талы нь хvмvvс дэмий сэтгэл зовнин, орж ирж чадахгvй болсон байв. Ингээд Балданцэрэн гэртээ гав ганцаараа сэтгэлд нь зөвхөн олон хоногийн турш тасралтгvй эргэлдэж байгаа гунигийн хар толбо л эргэлдэнэ. Чихэндээ нэг удаа “нvр хийсэн” огцом авиа гэнэт сонсогдоход гайхан чагнав. Өнөөх дуу дахин гараад гуравдахь дээрээ газар сонсолгон доргилуулахад тэр сая гэрээс гарав. Гудамжинд өөрийн нь адил гайхсан хvмvvс vймэн шуугилдаж байгаа vзэгдэнэ. Тэд цөм зvvн зvгт анхаарал тавин: “Энэ юу болж байна вэ?” гэж бие биеэс асуухад “Мэдэхгvй!” гэж мянга дахин хариулаад дэмий л vргэсэн мал шиг ийш тийш хуйлран шуугилдах аж.

Page 87: Цаг төрийн үймээн

87 

 

Тэгснээ “Дайн” гэдэг уг хvмvvсийн сэтгэлд бууж ирэв. Хашаа байшингийн орой дээр гарав. Алсын бараа харж байгаа хvмvvсийн зарим нь -Зvvнтэй дайн! Гэж дуу алдахад, зарим нь: -Наймаа хотын цаана нvдний vзvvрт дөнгөж хvрэх газрын барагцаанд цэнхэр утаа vргэлжлэн манарч байна гэж сvр бадруулан тайлбарлана. Дор нь байгаа хvмvvс “Дайн!” гэдэг vгийг төдий л vнэмшихгvй байвч “хэн хэнтэйгээ дайтаж байгаа вэ?” гэж гайхна. Гэтэл чухам хэн нь хэнээс мэдсэнийг бvv мэд! “Орос, монгол холилдсон баахан амьтад гаминг гэнэт дайран дайтав” гэсэн яриа нөгөө гудамжны хvмvvсээс дамжин ирэв. Энэ бол баяр! “Гаминтай дайтав” гэсний нь хувьд хvмvvсийн царай инээмсэглэл тодров. Ялангуяа Балданцэрэнд энэ vг сонсогдохтойгоо зэрэг олон хоногийн турш хадгалагдсан гунигийг нь ор тас мартагнуулаад оронд нь: “энэ гаминтай дайтагч нь хаанахын хэн гэгч байдаг юм бол доо!” гэдэг бодол төрvvлэв. Өөр хvмvvс ч өөрцгvй мөн л энэ асуудлыг гоц гойд чих тавин анхаарч, “хаанахын хэн гэгч вэ?” гэж бие биенээсээ асуун шуугилдана. Тэгээд ул мөрийг хэн ч олж авч чадаагvй байтал, vе vе нvргэлж байсан vхэр буугийн чимээ таг чиг болж, тунгалаг өдрийн нар ч баруунаа унан, юу юугаа жаргах болов. Тэгэхэд хvмvvс мөн л гудамж, зээлдээ, нялх нярай багачуудтай боловч тvvнээ тэврэн сэтгэл тvгшин зvvн зvгийг ширтэнэ. Орой нар жаргахын өмнөхөн ашгvй нэг мэдээ ирvvлэхдээ: “Цагаан оросын их жанжин барон Унгерн гэгч гаминтай дайтсан гэнэ!” гэдэг яриа бий болсноо тэр дорхноо: “Би!” гэсэн хvсэмжлэлийн vг “гэнэ ээ” болон хувирав. Шөнө Балданцэрэнгийн нойр хулжлаа. Урьд удаагийн шөнvvдэд миний ирээдvйн амьдралд жаргах цэнгэх , инээн баясах юу ч байхгvй. Байхаас зөвхөн гасланд дарагдсан бvгчим амьсгал, зовлонд нэрвэгдсэн зовлогон бие л байна гэж боддог байсан нь одоо оргvй болж, оронд нь өдрийн болсон дайны цуурай тvvний удаа дараалан сонсогдсон vхэр буугийн авианаас эхлээд: “Энэ цагаан оросынхон хаанаас гэнэт гараад ирэв? Эдний эцсийн зорилго чухам юу байж таарах вэ?” гэхчилэн элдэв учир нь vл олдох өдий төдий юмыг зай завсаргvй бодох болов. Шөнө дундаас хойш арайхийн унтаад өглөө эртлэн босож гадагш гарлаа. Тvvний ийнхvv эртлэн гарсан учир юу вэ гэвэл урьд шөнийнхөө бодсоны учрыг олохыг хvсчээ. Өөрийнхөө гудамжийг ардаа орхин өөр гудамжнаа оронгуутаа өвгөн эмгэн хоёрын уур хилэн болон хэрэлдэж байгаатай дайралдав. Эдний явдлыг сонсоход эмгэн нь, өглөөнийхөө цайн дээжийг өргөж байхад энэ өвгөн дайралдав. -Yгvй чи зvгийн муу зvvн рvv цай өргөх чинь юу вэ? гэсэн аж. Хариуд нь эмгэн: -Зvгийн муу зvvн хойш гэх юу байхав, зvгээр өчигдрийн гаминтай дайтсан цагааныхан гэгчид дээж өргөх байна гэсэн бололтой. Гэтэл өвгөн: -Өргөж байгаа энэ дээж чинь цаашаа явчихсан цагааныханд биш, наана нь байгаа гамингийн төлөө болох биш vv гэж дооглосноос хэрvvл vvссэн байв. Балданцэрэнг дэргэд нь хvрээд ирэхэд, хэрvvлийнхээ учир явдлыг эх адаггvй тоочин бие биеэ өсөлдөн буруудахыг оролдов. Хариуд нь Балданцэрэн: -Хvн хvний бодол хvсэл яг л тэр хvндээ зөвтэй! гээд цагаан оросын цаашаа талийн одсоныг олж мэдсэнээ олзуурхан нөгөө хоёроос холдон явлаа. Ер урьд шөнө Богдын хvрээнийхэн Балданцэрэнгийн адил элдвийг бодон нойр муутай хоноод, өглөө эрт босон уулзалдаж учир явдлыг бvрэн мэдэх гэсэн бодолтой, нар дөнгөж гармагц гудамж болгоноо хvн бий болон хэд гурваараа бөөгнөрөн хэлхэлдэнэ. Эдний дунд Балданцэрэн vг чагнан, зуур зуур зогсон явсаар өдөр дунд хvрэв. Энэ зуур Балданцэрэн цагаан оросын жанжин барон Унгерн гэгч орос, монгол цэрэгтэйгээр Наймаа хотын зvvн хойтох Улиастай аймаг уруудан гэнэт орж ирэн гаминг довтолгож мөхөх нь гамингийн

Page 88: Цаг төрийн үймээн

88 

 

ганц хороо угтан байлдаж ялагдсныг тодорхой мэдэв. Тэгээд чухам хэн нь хэнийгээ хохироосныг сонирхон чих тавихад “гамингууд өөдий төдийгөөрөө хядагдсан гэнэ” гэхээс өөр гойд юи хэн ч vл ярих аж. Гэвч Балданцэрэн барон Унгерний буцан одсоноор нь тvvний хvчин мөхөсдөж аягvй бол ухаан жолоогvй зугтсан хэрэг бол уу гэж дотроо санан сэжиглэв. Гэтэл хvмvvсийн яриа ийм биш. “Энэ муу чандруунууд өөрийн эрхгvй сөнөнө” гэж баяр хөөр болохынхоо зэрэгцээгээр барон Унгернийг одоо хэзээ хэзээгvй ирнэ гэж зvvн зvгийг байн байн ширтэх аятай байх ажээ. Эцэст нь Балданцэрэн гэдрэг буцах замдаа нэг гудамжны булан дээр, бусдыг бодвол аван саван дэмий яримгvй байдалтай хоёр хvний суун ярилцаж байхнаас нэг зvйлийг тодорхой олж сонсов. Энэ нь: -Барон Унгернийхэн хойш ухрахдаа зургаан морь хөллөсөн нэг vхэр буугаа намагт шигтгэж орхиод, дөнгөж морьдоо салган авч амжиж шvv. Гэтэл эрсийн сайн нь дайны тvрvvнд vрэгддэг юм хойно доо, vхэр бууны морьдын тоноглолыг салгаж байсан нэг монгол эрийг /бодвол бусад нь сандарсандаа буй заа/ ганцаарангий нь хаяад явчихсан байв гэж хөх чисчvv дээлтэй дээд уруулдаа шингэн хар сахалтай хvнийг хэлэхэд хажуугий нь арай ахимаг настай, хvрэн торгон дээлтэй хvн: -Пээ! Гэж толгой сэгсрэн гаслаад: - Yгvй тэгээд тэр эр яагаа бол? -Тэр эр харамсалтай нь аргагvй боловч мөн бахдалтай! Гээд цааш хэлэхдээ: -гамингийн бароны өөдөөс гаран байлдсан хороон дарга өөрсдийнхөө заншлаар дайсны vхэр бууг өөрийн гараар олзлон авах гэж бvх доод дарга нараа дагуулан очоод мориноосоо буун урагш давшихад нь өнөөх монгол эр vхэр бууныхаа араас тэр даргыг буудан алаад, дараа нь өөрийгөө буудан өнгөрч шvv гээд инээмсэглэн хэлсэнд: Хажуугаас нь Балданцэрэн: -Yгvй мөн сайн эр! Гэж өөрийн мэдэлгvй дуу алдав. Энэ даруй нөгөө хоёр зочин Балданцэрэнг харав. Зvс царай цонхигор болоод, vс сахал хоёр нь жигтэйхэн ургасны дээр олон хоног газар ширтэж гөлөрсөн нvд нь хэдийгээр инээмсэглэх боловч харсан зvг рvvгээ өрөмдөх мэт хурц тусан бvлтийх нь тэдний нvдэнд эрvvл бишийн шинж төлөвийг vзvvлсэн байж магад. Тэд Балданцэрэнг цочин ажсаны дараа, бие биеэ хараад vг дуугvй босон явав.

ГАМИНГИЙН ДОГШИРСОН НЬ “Муусайн чандруунуудын сөнөлт өнөө юу маргааш уу” гэдэг дээр хvмvvсийн сэтгэл тасралтгvй эргэлдэж, айл өрх бvр өглөөнийхөө цайн дээжийг ганцхан зvvн зvгийг хvсэмжлэн өргөнө. Ингээд зvгийн муу зvvн хойд гэж vзлэг өөрчлөгджээ. Өглөөний нарыг мандуулдгийнхаа адил монголын нарыг гийгvvлнэ гэж хvн бvр шахам зөвхөн зvvн зvгийг л ширтэн залбирна. Гэтэл өнөөх гэнэт гарч ирэн тулалдсан барон Унгерн жанжин нь алга. Өдөр шөнө хоёр ээлжлэн өнгөрсөөр сар болоход бас л алга байлаа. Сонсвол тэр барон аугаа их хvчтэй гэнэ. Бvх монгол овогтонг нэгтгэн, их их хаант гvрнийг бий болгох гэнэ гэж ярилцана. Энэ ч бас хvмvvсийн сэтгэлийг хөхөөн баясгана. Yvний нөгөө талаар гамингийн байдал эрс хурцдан ширvvслээ. Хvрээ тойрон хэдэн давхар харуул манаагаар бvслэгдэж, орох гарах хоёрт хvмvvс өмдөө тайлах шахам болтол нэгжvvлж шалгуулаад мултарна. Хvрээн дотор ч өөрцгvй, хаана бол хаана манаа цагдуул… гамингууд, бvх оршин суугаа эрэгтэйчvvдийн ихэнх хувийг эзэлсэн лам нар дээр анхаарал тавин тэдний цугларах хурал номын цагаар хэд гурваараа ирэн, дуган сvмээр нь орон гаран явна. Сан жасы нь газрыг сахин хамгаалах нэрийдлээр нэг буутай

Page 89: Цаг төрийн үймээн

89 

 

гамин байнга сахин сууна. Хариуд нь лам нар зvв зvгээр харин ч тэдний vйл ажиллагааг бахдан сайшаах байдал vзvvлэн алга хавсран мэхэлзээд “довтолж ирэх дайсны цог залийг доройтуулах тvй догжир гэгчийг залъя” гэж гамингийн яаманд байн байн айлтган зөвшөөрөл авна. Гэтэл энэ тvй догжир нь vнэхээр барон Унгерний эсрэг биш, харин өөрсдий нь доройтуулахын төлөө бөгөөд “гамингууд удахгvй сөнөнө!” Одоогийн хvнд эднийг эсэргvvцэн тэмцэхээс илvv буян алга. Байлдан тулалдахыг бэлтгэгцгээ! Yхэхээс бvv ай! Амь насы чинь бурхан сахиус хамгаална. Yхэвч хамаагvй, хойд насандаа бурхны оронд саадгvй очиж төрнө! гэж сvсэгтэн олныг тасралтгvй ятган, өөрийн эрхгvй бий болсон тэмцэх их хvслий нь улмаар хөгжөөн бадруулна. Эл дунд Балданцэрэн орчин тойрондоо, юу юу болж байгааг бусдын адил мэдэж байгаа билээ. Тэгэхдээ Балданцэрэн энэ тэрийг өөр бусадтай уулзан ярилцаж мэдсэн биш, өнөөх орчлонгоос тасарсан мэт хvн амьтантай нийлэхгvй болсон нь хэвээр бөгөөд зөвхөн одоо улс орны маань ирээдvйн хувь заяа юу болох нь вэ? гэдэг асуудалд бvх сэтгэл нь татагдаад тэр зvгийн юмыг ухаан жолоогvй сонирхох болсондоо өдөр бvр гадуур гарч vнэн бодит хэргийг нvдээр vзэх, vл vзэгдэхийг өөр бусдын яриаг чагнан мэдэх ийм хоёр урсгалаар явж байгаа билээ. Нэг өдөр Балданцэрэн мөн л гадагш гарав. Зам дээр нь хэдэн хvvхэд тоглож байгаа дайралдлаа. Тэдний нэг нь хураалгаатай тvлээний ард нуугдаж бусад нь нөгөө талаас нь давшина. Yзтэл эд өнөөх барон Унгерний vхэр бууны ард хаягдсан монгол эр, гамингийн хороо даргыг алсныг бахдал болгон наадна. Тvлээний ард нуугдсан жаал гэнэт гаран тvрvvн ирсэн хvvхдийг бог малын эрvvний ясаар шагайн, амаараа буудан унагангуутаа “за миний хэрэг гvйцлээ” гэж шvд зуун өөрийгөө буудсан болон тэрийн унав. Балданцэрэн тэдний хажуугаар өнгөрөхдөө “Энэ ч лав монгол хvний амь хайргvй алалцан тулалдахын зөн бий” гэж бодов. Цааш яван зээл дээр очтол, энэ хvмvvс бусад өдрvvдийн л адил цугларсан байгаа боловч нэг л биш. Энд, тэндгvй уруу царайтай хvмvvс худалдаа наймаа хэлэлцэн, хөл хөгжсөн болохын оронд хэсэг бvлэг болон бөөгнөрч шивэр авир ярилцана. Тvvнийг явуут чих тавин чагнахад “…баригдав… бас баригдсан. Бариад л байгаа гэнэ!” гэх мэтийн vгс хагас хугас сонсогдох ажээ. “Хэн нь хэнийгээ юу боллоо гэж тэр вэ?” гэдэг асуудал Балданцэрэнгийн сэтгэлийг шинээр сэргээв. Хоёр чихээ аль байдгаар нь сунгах хөлийнхөө гишгэлтийг хичнээн аажууруулавч уг хэргийн учир vл олдох аж. Тэгэхээр Балданцэрэн даржин хувцастай хоёр өвгөн дээр очив. Олноос онцгой суугаа тэр хоёр өвгөн мөн л тэр хэргийн тухай ярилцан байх аж. -Хэн баригдаа вэ? гэхэд өвгөдийн нэг нь: -Манай Хараагийн Дар эх ламтан гэж чичирхийлсэн хоолойгоор өгvvлээд, vрчгэр нvднээсээ нулимс гаргав. -Хэн тvvнийг юу боллоо гэж барьсан хэрэг вэ? гэхэд хоёр дахь нь: -Муусайн чандруунууд байхгvй юу! гэж заналтайгаар өгvvлэн тэнгэр ширтэнэ. Балданцэрэн: “Хараагийн Дар эх лам гэж хэн билээ?” гэж бодон доош ширтэв. Сэтгэлд нь нэг удаа дайралдан бараагий нь харсны хувьд, гал улаан торгон дээлтэй харах нvд ширvvн хурц, хамар томтой, царайн өнгө хvрлэгэр хvрэн болж ирээд сvрхий бяртай байх гэмээр том биетэй, гуч, дөч хоёрын хооронд насны хvн санаанд бууна. Хvмvvсийн хэлэлцэхээр бол энэ лам найр наргианыг таалан архи сархад зоогломтгой, хэт зооглон хөлчvvрэхдээ махгал бурхны дvрээр хилэгнэн гай барцдыг жанчих, хувь заяатан авхай нарыг ч мөн зvгээр өнгөрvvлдэггvй гэж нэг талаар айн сvрдэнэ.Нөгөө талаар мэргэ, төлөг vзэх, барцдыг

Page 90: Цаг төрийн үймээн

90 

 

vлээн тарнидах, хараал жатгыг хариулах, догшин лус савдгийг номхотгох ёстой. Ямандаг бурхны бvрэлбаа гэж шагшин биширнэ. Гэтэл эн хvн бас монгол бичиг мэдэхийнхээ хувиар юм уу, эс бол нэр алдар нь нэгэнт дээр гарснаараа, автономитийн төрийг анх байгуулахаас эхлэн төрийн хэрэгт нэр оролцон цуурайтсаар аж. Гэвч Балданцэрэн энэ хvнийг бусдын адил онцлон vзэж байсангvй, харин ч хувийн эрх ашиг юугаан элдэв ов мэхээр хандуулахыг боддог зальтнуудын нэг буй за гэж дотроо vл тоомсорлодог байлаа. Одоо болохоор тvvнийг гамингийн гарт өөрийн эрхгvй орсны нь хувьд гол харлан, толгой дээш татан авч чадахгvй болов. Тэгээд хэдий удаан газар ширтсэнээ өөрөө эс мэднэ. Өвгөдөөс хэзээ баригдсаны нь асуухаар харвал тэд хэдий нь алга болжээ. Эндээс Балданцэрэн санаа алдан эргэв. Зээлийн хvмvvс мөн л шивэр авир ярилцсаар байгаа шиг vзэгдэнэ. Тэр дороос нооронхой чисчvv дээлтэй нvvр царай нь, vс сахал, тоос шороо хоёрт хэт дарагдсан янхигар туранхай хvн: “Таминь ээ!…” гэж хашгиран айсуй. Хvмvvс тvvнийг сонирхон зvг бvрээс угтан хvлээж авав. Өнөөх хvн гарынхаа урт хумстай бохир хуруунуудаа дээш сарвалзуулан: -Жалханз хутагт баригдсаан! гэж хашгирав. Балданцэрэнгийн дотор палхийн амьсгал нь тагжрав. Өнөөх хvн шvд хавиран солиу гажуу гишгэлэх болсон хөл дээрээ нэг vе дэнжигнэн тэнцvvрээ олж аваад: -Хатан баатар Магсаржав, манлай ван Дамдинсvрэнтэн нар бас баригдсан! гэж хашгирав. Балданцэрэнгийн хамаг сэтгэл мэдрэл дахин харанхуйлж, нэг vе орчны юм ор тас vзэгдэхгvй болов. Албан хvчээр амьсгал аван нvдэндээ хуралдсан хэсэг нулимсыг шавхан харахад өнөөх хvн, хэт ангайсан амаа хамхин уруул жимийхийг оролдсоноо эс чадан газар нулимж: -Та минь алалцъя! Энэ муусайн vнсэн чандруунуудыг захаа нь аваад хадъя! гэхэд, Хажууд нь нэг хvн: -Та минь, энэ чинь галзуу юм шиг юv вэ? гэх сонсдоно. Өөр нэг хvн өнөөхийн өмнө очин: -Баатар гуай, та тун айхавтар согтож шvv! Одоо ингэж явах хэрэггvй, зvгээр гэртээ харьж амар! гээд сугадан авч олноос зайлуулахыг оролдов. Хариуд нь өнөөх хvний нvд сэргэн: -Аа тийм, би бол баатар хvн Тойрон зогсогчдыг инээх ширтээд: -За та минь босъё! алалцъя! Биднийг бууны сум даахгvй, бурхан сахиус хамгаална. Хvмvvс цөм дуугvй. -Таминь та нар яагаад дуугvй байна вэ? Эсвэл та нар шар шанзав Бадамдоржтой санал нэгдэн улс орноо худалдсан хvмvvс vv? Хvмvvс цөм дуугvй… Өнөөх согтуу уурлав. -Тийм байлгvй, сvнсээ алдсан хар ноход! Удахгvй тэр чандруунуудтайгаа цуг vнсэн чандруу болон тонилохоо мэдэж байна уу? Миний жанжин Хатанбаатар эгэл хvн биш, танай гэр гамингийн шоронд тогтохгvй, хэмх өшиглөн, зад дайран гарна. Хараарай! Уур хилэн нь бадран ханцуй чамлаж, хараал зvхлэхийн улмаар тонгичиж гарав. Хvмvvс мөн л дуугvй, бодох, сонирхох хоёрыг ээлжлvvлэн байснаа гэнэт захаасаа тархан бутарч эхлэв. Хэдийд ирснийг хэн мэдлээ, хувин хэлбэрийн дугуй саарал малгай дээрээ чиг өөд гозойсон чандаган цагаан отготой гамин ноён ташаандаа зvvсэн хилэн цагаан сэлэмэн бариулыг тавин хурууны бээлийтэй гараар барин зогсож байв. Хажууд нь хэлмэрч байгаа бөгөөд хэлмэрчийн vг хэлэхийг ноён, толгойгоо жаахан хазайлган чагнаж, агсамнан хашгирч байгаа согтууг хараа салгалгvй ширтэнэ. Ард нь хоёр гамин биеэ чанга барин зогсоно. Иймд тэднийг харсан бvхний нуруу руу хvйт орох бололтой, цээж даран навтасхийн сэм зайлан зугтана. Ноён дагалт сэлтийнхээ хамт алгуур гишгэлэн урагш давшив. Өнөөх согтуу ажиггvй

Page 91: Цаг төрийн үймээн

91 

 

хэвээр, далан долоон юмаа хашгирсаар байв. Тэднийг бvр өмнө нь тулан очиход гэнэт харан, -Аа зэвхий! Уулга алдан хойш ухрав. Гэвч даруй уур омог нь шатах аж. -Чандруу чи юунд нvvр рvv минь хялам хялам ширтэнэ вэ гээд шvд хавиран тулан очсоноо: -Хурай та минь энэ чандрууг алъя! гэж хар тэнхээгээрээ хашгирав. Хариуд нь ноён: -Жv-ваа гэж хашгирав. -“Жv-ваа!” гэж юу вэ? Yvнийг Балданцэрэнгээс өөр тодорхой мэдэх хvнгvй байгаа боловч хоёр гамингийн урагш давшилтаас санд мэнд зугтаж харин Балданцэрэн ганцаар vлдэв. Согтуу хvн гамингуудтай шийдэмгийгээр барилцан авав. Тvрvvлэн ирснийг газар гуядан хаяснаа, янхигар цээжээ татан авч чадалгvй дээрээс нь даран унаад, хоёр дахь гамингийн барин авахад “Аа хар хомхруусууд аа! гэж хараал тавин, ар өвөр хоёртоо хоёр гаминтай болон босов. Дээр нь хэлмэрч нэмэгдлээ. Тэд гудамжинд цус урсгахыг vл хичээхдээ зэр зэвсгээ газар тавьсан бөгөөд нэг согтуу дээр гурвуул ноцлолдох боловч нэмэр алга. Газар өнхрөн зууралдаж, өлөн шороо бужигнуулна. Мань согтуу нэг удаа бvгдийн дор орсноо: -Аа Богдын сахиус аа! гэж муухай дуугаар хашгирахдаа босон харайж, хоёры нь доороо хийв. Дахиад л дор нь орно. Хоёр дахь дээрээ -Аа Дамдинчойжоо сахиус аа! гэж хашгирахдаа гурван хvнийг гурван тийш нь vсэргэн босов. Гэвч нэмэр алга. Өөрөө хөл алдан гэдрэгээ саван унана. Гамин дарга хажууд нь, зvvн гартаа сэлэмнийхээ бариулыг барьсан хэвээр, хөл алцайлган ажиглана. Зуур зуур инээмсэглэхийг vзэхэд, энэ ноцолдооныг уур хилэнгээр биш, алиа наадмын чанараар vзэж байгаа нь илэрхий. Хэсэг гамин гvйлдэн ирж хvч нэмэв. Ганц согтуугийн мөч болгонд нэг хvн оногдоод цаана нь хоёр хvн илvv гарна. Мань согтуу нэг хэсэг: “Ир хурай!” гэж хашгиран бvх хөдөлдөг бvхнээрээ vзэлцээд эцэст нь дөрвөн мөчөөрөө дамжлагдан явахдаа -За гайгvй, эгж төрөөд дахин vзэлцэнэ дээ гэж сэтгэл бvрмөсөн амарсан байдлаар өгvvлэх сонсогдов. Балданцэрэн ч эндээс явлаа. Тэгэхдээ гэрийн зvг биш, хоёр хөлийнхөө хандсан зvгийг барин дэмий сажилна. Сэтгэлд нь саяын баригдсан хvний ер бишийн нvvр царай эргэлдэн vзэгдэж байлаа. Доош унагасан толгойгоо дээш татахад, нар юу юугvй жаргах гэж байх бөгөөд энэ нь мөн л саяын эрийг бодогдуулан, тvvний хувь заяа энэ жаргах нарны адил болохоос өөр зам байна уу? гэж гунигтайяа санав. Гэтэл Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсvрэн нарын явдал санаанд оров. Магсаржав бол автономит засгийг байгуулахын өмнөөс эхлэн цэрэг дайн, манж хятадын эсрэг байлдан гайхамшигт ялалтуудыг байгуулснаараа ард тvмэнд хайрлагдсан хvн, Дамдинсvрэн нь барга хvн. Бvр дээр цагаас Манжийн эсрэг хөдлөн тэмцэгч бөгөөд эцэст нь халх нутагт орж ирэн халхын тусгаар тогтнолын төлөө амь бие хайргvй зvтгэсэн гайхамшигт хvн. Одоо гэвэл тvvний нас өндөр жар хvрч байгаа аж. Энэ бvхнийг Балданцэрэн сайн мэдэх тул учир дvрсгvй олныг бодон сэтгэл зовнино. Оройн нар жаргаж vдшийн бvрэнхий болж эхэллээ. Хvрээ даяар хvний хөл хөдөлгөөн зогсож, золбин нохдын шуугиан дэгдэнэ. Гэвч зvvн хvрээнд бvрээн дуу ер бишээр хvнгэнэх нь юу вэ? Гэнэтийн энэ явдлыг хvн бvр сонирхон хашаа хорооноосоо гаран чагнах бөгөөд Балданцэрэн ч мөн тэр зvг хандав. Зvvн хvрээнд дэд “Богдын нар орд” гэдэг алтан дээвэрт дуганы орой, шингэсэн нарны гэрлийг өөртөө аван vлдсэн мэт гэрэлтэж, vе ше нижигнэнэ. Хvмvvс цугларан дуганы

Page 92: Цаг төрийн үймээн

92 

 

өмнөх талбайг дvvрэхэд дуганы хаалгаар хохимой толгой оройтой гурвалжин балинг хөө хуяг ба ган дуулга өмссөн хоёр хvн дамнан гарч ирэв. Энэ бол сор! Гай гамшгийг зайлуулах буюу ханиад томууг дарах хийгээд харгис догшин дайсны цог залийг мохоон vхлийн оронд нь тонилгох аугаа хvчит юм бол энэ сор гэж хуран цугларагсдын сэтгэлд буух аж. Сорын зvvн баруун хоёрт мөн хуяг дуулга өмссөн гартаа аль эрт цагийн монгол дархны гараар бvтээгдсэн онгорхой амтай алд гаруй хэмжээний хvнд цахиур буу барьсан дөрвөн хvн явна. Эдний хойноос сор залах лам гарч ирэв. Энэ лам толгойдоо очир, очирын дор хохимой, тvvний дор хувхай ясан цээж бvхий хохимой жинстэй бөгөөд тvvний хоёр талаар уг малгайн том дугуй хар хvрээнээс аваад оройн очир хvрсэн гал дөлийн чимэгт “шанааны тага” гэдэг ер бишийн сvрт малгай өмсөж, биендээ, цамынх адил доош унжсан гурвалжин том ханцуйтай, өвөр бэлхvvсэндээ зээ ваазын толгой, догшин дvрийг урлан хатгасан хатгалмалт хувцас өмссөн аж. Ийнхvv сор залах нь бага хэрэг биш. Бvх догшид бурхдын дотроос хамгийн догшин “Жигжидийн” нанчин /их нямбыг/ гурван жил дvблэн /бясалган/ ер бусын шид олсон хvн л залж чадна. Сорын ламын рараас хэдэн арван лам даган явна. Тэдний өмсөж зvvсэн нь бас энгийн биш, элгэн хvрэн тэрмэн орхимжоор бvх биеэ битvv ороож, шар торгон өндөр оройтой хянган ирмэгтэй овоодойгорой дээрээ цогцлуулсны нь хэлэх vv! Yдшийн бvрэнхий, бvрээн дууны хvнд хvнгэнэлт, бишгvvрийн авиа ямар нэг vл vзэгдэх хйи амьтныг аргадах мэт уянгалах, цан хэнгэрэг огторгуйн гvнийг илчилж байна уу гэлмээр нvржигнэн vvний дээр өнөөх хохимой оройтой гурвалжин сор, ард нь яваа залагч лам, тvvний хойноос дагасан хамтран залагч нар, тэгээд бас зvгийн муу зvvн урд зvгийг барин аажуухан давших нь vнэхээр vл ялагдах дайсныг аварга хvчээр даран тонилгох шинж төлөвийг бvрдvvлжээ. Хvрэх газар нь шар ордны зvvн өмнө, хэдэн зуун алхмын тэртээ. Тэнд өвс мод хоёроор барьсан том овоохой байна. Сорыг очмогц овоохойд гал оруулав. Их дөл гэнэт бадран ойртсон бvхний элгэнд улаан шаргал туяагаа тусгана. Одоо vзээд өнөөх сор, тvvний оройн хохимой, хоёр хажуугийн нь галын дөлөн чимэглэл хийгээд доод сууринд нь хий дvvргэсэн хонины өлөн гэдсийг мушгиралдуулан хэдэн давхар ороосон энэ тэр нь бvр ер биш, бvх орчлонгийн хамаг гай гамшгийг шингээсэн буй заа гэж лавтай итгэгдэнэ. Ард нь яваа залагчийг дахин ажвал хохимой ясан жинст шанааны таг өмссөнийхөө дор магнайнаасаа аваад хамрынхаа vзvvрийг хvртэл хар будгаар зурвас, халзалсан галын гэрэлд анх тодрон vзэгдэх бөгөөд тэр лам, хоёр нvдээ дан цагаан эргэлдvvлэн гялалзуулахынхаа зэрэгцээгээр шvдээ хvчлэн зууж, амаа заналтайгаар өмөлзvvлэн уншлагаа уншиж, зvvн гартаа атгасан шингэн дуут хонх юугаа жин жин дуугаргана. Ингэхэд ламын оюун ухаан орчлонгоос аль хэдий нь тасраад, vй тvмэн муу зvгийн амьтадтай ач тач тулалдаж байгаа мэт ажээ. Гэтэл өмнөх сорын доодох хэдэн давхар мушгиралдсан өлөн гэдсийн дунд хvмvvсийн жижиг баримал дvр олныг суулгасан байх нь юу вэ? Тэр баримлууд нь нэг жигдйин хавтгай оройтой саарал малгай, мөн нэг жигдийн оготор цамц, урт өмдтэй бөгөөд тус бvрнээ буу мэтийг барьснаараа гамингууд байх аж. -Yгvй, тэр чандрууднуудыг харж байна уу? гэх шивгэнээн олны дундуур нэг явагдаад дараа нь: -Хайрхан! Дээрхээс Дvйнхорын Да ламтныг өөрийн биеэр сор зал гэж зарлиг буулгасан юм гэдэг шvv гэсэн хоёр дахь шивнээн сонсогдон замхрав.

Page 93: Цаг төрийн үймээн

93 

 

Сор залагч Дvйнхорын Да лам өмнөх сороо ухасхийн шvvрэн авлаа. Энэ хvн нуруу нам, vзтэл бяр чадал багатай баймаар атал хоёр хvний арай чарай дамжлан авчирсан хvнд сорыг сэвхийлгэн дээр өргөх нь vнэхээр ид шидийг vзvvлэх шиг. Энэ даруй бvх орчин өөрчлөгдлөө. Ширvvн галын бадралт туйлдаа хvрэн, догшин дөл нь vе vе оройгоос тасран хийд замхарна. Бvрээн дуу хувиран хvнгэнэхийн оронд ярдаглан хашгирч, бишгvvр бас уянгалахын оронд хамгийн нарийн хөгөөр царган жиргэж, цан хэнгэрэг нижигнэхийн оронд хавиралдан харшилдаж, дэргэдээ байгаа хvмvvсийг ганцхан айн сvрдэхийн зvг авчирна. Гэтэл vvний хажуугаар гандан ясанд хадах зэвvvн дуугаар эхэр татан ягших нь эрлэгийн элч нарыг урин дуудаж байгаа нь тэр байлаа. Юм бvр учиртай. Да ламтан, дээр өргөсөн сороо галын зvг оройгоор нь бөхийлгөн гударч мушгин, агаар өрөмдсөнөө дээш татав. Дахин хоёр дахь өрөмдөлтөө хийлээ. Гурав дахиа хийхэд нь бvх хөгжлийн авиа бас хувирсан нь бvр зэвvvн! Хvмvvсийн гол зvрх, аман дээрээ ирэн, их ламын нvдээ тас анин царай нь цайрах харлах хоёроор ээлжлэн хөлс дуслуулахыг харж эс чадна. Дөрөв дэх дээрээ Да лам сороо гал руу гялх буулган шидээнд хойноос нь хар хадаг уяхан очир бариулт пvрэвийг элгэн доороосоо суга татан авч гурвантаа хий дvрэх бөгөөд энэ даруй хуяг дуулгат дөрвөн эр онгорхой амт цахиур буугаа нэг зэрэг гал руу тонгойлгон пин буулган, бvх чимээ таг тасарлаа. Ёстой таг чиг. Тун саяхан туйлдаа хvрэн дvрэлзэж байсан гал доош суун тvvний хурц дөлийн оронд хааяа дарийн гашуун утаа зvг бvрдээ хvмvvсийн хамарт хvрнэ. Одоо vзвэл сор залсан лам өөрийнхөө биеэс зайлан одсон амин сvнсээ арайхийн эгvvлэн авчрах бололтой, тас аньсан нvдээ нээн их амьсгал аваад алив амьтдад амар жаргалыг тvгээх ерөөлийн номыг уяхан хоолойгоор эхлэн уншиж хойш эргэнэ. Бусад лам нар мөн уншилцан хамт явна. Тэдний ард юу vлдэв гэвэл дөл нь барагдсан галын час улаан цог бөгөөд харанхуй дундуур гэрийн зvг явж байгаа хvмvvсийн сэтгэлд, бvх гамингийн сvнс сvлд тэнгэрийнхээ хамт vгvй болов. Одоо тэдний дунд ханиад томуу тархан vй олноороо хиарна бий гэсэн нэг гордлого эргэлдэнэ. Энэ шөнө Балданцэрэнгийн нойр дахин хулжлаа. Ер гамингийн эсрэг тэмцэх явдалд сор залах нь дэмий сэтгэлээ хуурснаас өөр vнэн бодит юм болох уу гэж бодож эхэлсэн нь нэг мэдэхэд тэрхvv бодол хулжин очиж удаа дараагийн баригдсан хvмvvсийг дурсан бодож тэдний төлөө гамшуудах харамсах, гунин гутрах цөм нийлэн, тvмэн зvйлийн зовлон болон эргэлдэнэ. Эцэст нь Балданцэрэн юу ч бодохгvй байхын төлөө тэмцэв. Элдвийг бодох нь зөвхөн гадагш гаран олж сонсохыг байх тул Балданцэрэн гадагш гарахаа байя гэж бодно. Хийгээд байх юм хунадаа гэж чин сэтгэлээсээ бодох боловч маргааш нь чихэнд чимэгтэй юм дуулдах юу магад гэж горьдон мөн л гарсан аж. Гэтэл бас л гvн Жигмиддорж баригджээ. Лам Цэнд оргожээ. Бавуу гэгч ч баригдсан бололтой. Бас Жав, Даш нар алга л гэнэ. Магсар хурцын хvv Дугаржав оргосон л гэнэ. Хаана л бол хаана уур бухимдал болон хөмсөг зангидсан хvмvvс баригдсан зугтаасан хоёрын төлөө сэтгэл зовнин шивар авир хэлэлцэнэ. Нэг мэдэхэд Жамъян гvнгийн нэр дуулдах шиг. -Жамъян гvн яасан гэв ээ? Гэж цочин асуухад өөр хvнтэй цааш харан ярьж байгаа хvн эргэн, -Аль хэдий нь баригдсан. Одоо арваад хонож байгаа бол уу, буутай гамингууд дундаа хийн явж байхтай нь би дайралдсан гэжээ. Балданцэрэнгийн царай хохин цагаан болон гэрийн зvг яаран эргэв. Юунд энэ вэ? Бvv мэд.

Page 94: Цаг төрийн үймээн

94 

 

Өөрөө vл мэднэ. Гамингууд юу гэж байна вэ?Аль зvтгэлтэн бvхнийг хаман барьж байгаа нь Балданцэрэнд тодорхой аж. Гурван хоног гэртээ шигдээд одоо юу дуулдах бол гэж дахин гарахад бас л баригдаж гэнэ л гэлцэх юм. За хэн баригдав гэхэд Дvйнхорын Да ламын нэр ч гарлаа. Тэгснээ Сvхбаатарыг барьсан хvнд арван мянган янчаан өгнө гэж гамингийн яамнаас зар тараасан гэнэ. Бодоо, Данзан, Лосол, Догсом, Шагдаржав, Чойбалсан нарыг барьж авчирсан хvнийг хөхvvлэн шагнах гэнэ ч гэх шиг… Хvмvvсийн яриа ийм байхын зэрэгцээгээр: “Богд ламтанг яах бол?” гэсэн нэг тvгшvvрт яриа байна байн дайралдана. Өнгөрсөн хавар гамингууд Богдыг барин хориод, олны сэтгэл айхавтар алдагдах аюул гарч магадгvй болж ирэхэд сулласан бөгөөд тэгэхдээ мөн олны сэтгэлийг өөртөө татах гэж туг хиур хийсгэн бvрээ бөмбөр нижигнvvлэн ихэд хvндэтгэх маяг гарган ордонд нь залсан аж. Гэсэн ч ард олон гамингийн тэр арга ухаанд автагдсан зvйлгvй, харин гамингууд Богд ламтны амьд бурхан болохыг одоо мэдэн, өөрийн эрхгvй мөргөн сөгдөв гэж vзсэн байна. Өнөө ч гэсэн тэр бодол нь хэвээр бөгөөд гамингууд барихгvй дэг ээ гэж бие биеийн сэтгэлийг аргадан тайтгаруулна. Гэтэл бас “Богдын орд хэдэн давхар гамингийн манаагаар хvрээлэгдэн хvн амьтан орж гарч болохгvй байна” гэж хэлэлцэх нь юу вэ? Балданцэрэн, Богд ч мөн баригдаад байгаа юм байна гэж бодсоор гэртээ хариад тvших төр, тулгуурлах хань нөхөдгvй хvний ёсоор мөн л элэг тэврэн газар ширтэн суув. Хашааны хаалга хяхтнан нээгдэхэд: “Ашгvй хуучин танилуудаас минь ирж байгаа бол уу” гэж горьдон сэтгэл сэргэв. Хоёр хvний хөлийн чимээ vvдэн дээр ирэхэд угтан авах гэж өндийв. Гэтэл хоёр гамин байлаа. Тvрvvчийнх нь гамин дарга, дараачийнх нь харчин монгол хэлмэрч эжээ. Гамин дарга нь маш туранхай, нvд нь ухархайдаа шигдэж, шанааны яс гар тээглэм ёрдгор бөгөөд гуулин шаргал царайны нь нимгэн уруулд армаг тармаг сахал бурзайна. Хувцасны нь зах хvзvvндээ хэт элбэгдсэн дөч эргэм насны хvн байлаа. Энэ хvн гэрийн доторхыг уйтгартай нvдээр санаа алдан эргvvлж тойруулан хараад хэлмэрчээ чи ярь гэх мэт нvvрий нь ширэв. Хэлмэрч: -Та Балданцэрэн мөн vv? -Мөн би Балданцэрэн байна. -Та автономитын гадаад яаманд гадаад хэргийг эрхэлсэн тvшмэлийн алба хааж байсан байхаа, тийм vv? -Тийм ээ, хааж байсан… Хэлмэрч нь даргадаа саяынхаа ярьсныг ойлгуулан дамжуулав. Дарга нь: “уун, уун…” дуугаран сонсоод: -Таныг манай Си лин пvvгийн яам дуудав гэж хэл гэв. Тvvний нь Балданцэрэн тодорхой ойлгосон боловч хэлмэрчээр зориуд давтуулав. Тэр зуураа, “Намайг бусдыг байцаан шvvх өнөөх хэрэгтээ ашиглах нь” гэж тааварлан хэрхэн мултрах тухай бодов. Тэгснээ “за за” гээд малгай аван босоход хэлмэрч: -Yгvй та байз! Бодвол та тэнд хэд хичнээн ч хонож магадгvй, хөнжил дэвсгэрээ ав! Гэв. Балданцэрэн сая учрыг ойлгомогц эгшин зуурын дотор бvх бие зарсхийн зvрхний нь цохилт тархин дотроо тасрах шиг болсноо “За яамай! Өдөр тутам улс орны тэргvvн хvмvvсийн өдий төдийгөөр баригдахыг сонсон тарчилж сууснаас нэгэн адил баригдан хамт сууж байсан нь дээр” гэж бодохтойгоо зэрэг сэтгэл онгойж нэг л их сайхан болох шиг болов. Хөнжил дэвсгэрээ яаран хуулан авсанд, гамин дарга: Та битгий яар! Цай хоолой аятай тавтай идэж уухыг ч би зөвшөөрнө” гэв. Yvнд Балданцэрэн баярлаж, “vнэхээр хятадын ард тvмэн бидний хооронд өшөө хонзон байхгvй шvv дээ!” гэдэг нэг

Page 95: Цаг төрийн үймээн

95 

 

шинэ бодол төрөв. Хөнжил дэвсгэрээ сугавчлан гарахад гэрийн хаалганы хоёр талаас хоёр гамин буу тонгойлгон угтан авч араас нь даган эхлэв. Хашааны хаалгаар гарахад бас хоёр гамин угтан авч өмнө нь оров. Одоо л Балданцэрэн өөрийгөө хэчнээн сvрхий том хvн болохоо мэдэв. Урьд өмнө өөрийгөө тун ялигvй бага, хvч чадлаар боловч дорой, оюун ухааны талаар ч гэвэл буурал толгойтой, нvдний нь зовхи буусан өвгөдийн дэргэд юу ч биш гэж биеэ тун багад аваачин боддог байсан аж.

ГАМИНГИЙН ШОРОН Богдын хvрээний зvvн урд зах, хуучин Манж амбаны сууж байсан газар Си-лин пvvгийн яам байдгийг хэн эс мэдэх билээ. Харин тvvний урдхантай гэнэт доош буусан газрын гангыг ашиглан ухаж маш айхавтар оромж савууд бий болгосныг бас тэр бvрээрээ мэддэг биз. Балданцэрэн буутай дөрвөн гамингийн дунд явсаар саяын дурдсан газрын их хашааны өмнө ирэв. Хаалган дээр нь бас л буутай манаа зогсож байв. Хашаа нь маш өндөр, цэх сайхан гуалингуудын холтсыг шударгадан ховхолж гуулин шар болгож, оройгий нь шор болтол vзvvрлэж хатгасны нь харахдаа хvмvvс энэ хашаан дотор нь юу байгааг мөн тодорхой мэдэж байв. Баригдсан этгээдийг их хаалганы хажуугийн бага хаалгаар оруулмагц өмнөөс нь нэг бага дарга угтан авч, хажуугийн бяцхан байшинд оруулж, хань нөхөдтэйгээ хvч хавсран нэгжих төдийгvй, “Өмд шувтал! Цааш эргэ! Доош тонгой!” гэж хvртэл шалгана. Балданцэрэн ч ингэж хамаг байдгаа vзvvлээд мөн л туугдан гарч тэрvvхэн хойхон нь байгаа ганганы нvvрэнд зоож суулгасан хоёр хаалгыг vзэн, ногооны зоорь бол уу гэж бодов. Тэгээд ард яваа даргын тvрvvлэн очиж хоорондоо хэлхээстэй том том тvлхvvрийг шажигнуулан гаргаж ирэхий нь нvд гөлрөн гайхна. Цоож нээгдлээ. Хаалгын самбарыг хөндлөн даруулсан хvн төмрийг цvvнээс мултран хаяхад хан янхийсэн айхавтар авиа гарав. Ийнхvv ер бусын зузаан хаалга хяхнасан муухай дуугаар нээгдэж, хадны агуй мэт ангайсан том амтай сав руу Балданцэрэн өөрийн эрхгvй тvлхэгдэн орлоо. Ороод хэдхэн алхахад хvмvvсийн хvvхэн цагаан царай нvдэнд нь туссаныг дэвтэй ажиглаж амжаагvй атал ард хаалга хаагдмагц таг харанхуй болжээ. -Энэ юун сав бэ? Шорон уу? Биш, зоорь! Тэгэхдээ ногооных биш, хvнийх ёстой хvн нэрэн дээр нь амьд хvvр болгодог хар тамын зоорь. Шорон гэдэг нь хvмvvсийг зөвхөн гадуурх шорон оройт хашаагаар хашсаныг нэрлэнэ. Нээрэн аймшигт зоорь. Хаалга хаагдмагц хав харанхуй болж ирээд санаанд багташгvй муухай vнэр ханхална. Балданцэрэн нударгатай ханцуйгаа яаран хамартаа аваачин нэг хэсэг хөдөлгөөнгvй зогсов. Нэг хvн: -За хө чи наашаа! гэж баргил бvдvvн хоолойгоор дуудах сонсдов. Тэр хvний хаана байгааг олж харах гэж доош бөхийн ширтэхэд хажуугаас: -Яв яв ламтан дуудаж байна гэж шивнэнэ. Урдаа тэвэрсэн хөнжил дэвсгэрийг доош буулган орхиж, урагш зvтгэхэд: “хvvе чи хөл дээр!”, “Yгvй энэ чинь сохор юм уу даа?”, “Аргагvй ээ, нvд дасаж юм vзэх болоогvй байгаа буй заа” гэх сонсдоно. Нэг хvн гараас нь шvvрэн авч хэд алхсанаа:

Page 96: Цаг төрийн үймээн

96 

 

-За суу! Одоо чи багш ламтанг харж байгаа буй заа гэж шивнэхий нь сонсоод доош суув.Урд нь vнэхээр нэг хvн хохин цавьдар болсон царай, манан будангийн цаанаас харагдах сар шиг vзэгдэж, хажууд нь байгаа хvмvvс Балданцэрэнгийн нvдний буланд бvvр тvvр vзэгдэхтэй болов. -За чи хэн бэ? -Жа би Балданцэрэн байна. -Уухай Балданцэрэн гvн vv? Жа тийм ээ, гvн… -Гvн чи тэгээд юv хийж орхиод баригдах нь энэ билээ? -Жа ер нь мэдэх юм алга. -Мөөн. -Одоо vзвэл энэ хvн жалханз хутагт! Их хутагтын өмнө сууж байгаагаа санахад, vгvй энэ чинь юv билээ? гэх шиг санагджээ. -За тэгээд одоо чи юу бодож байна вэ? -Жа хийсэн хэрэггvй атал энэ тамын оронд орох минь юу билээ? гэж гайхахаас өөр юм алга. -Юу, чи vvнийг тамын орон гэж бодно уу? Биш ээ! Энэ бол бурхны оронд очихын өмнө дайралддаг зуурдын орон… -Балданцэрэн алга хавсран “Жа” гэж цээж даран мэхийв. -Гэвч энд орж ирсэн бvхнээрээ бурхны оронд очих заяатай ч бас биш, тамд унах нvгэлтэн ч байж болно ингэхлээр өөрийнхөө чин сэтгэлийг энэ тэр хvнд хамаагvй ярихаа цээрлэ! -Жа! --За тэгээд хvнд бэрх саванд оров гэж гутрах хэрэггvй. Харин хаяагаа харамласан нохой харин хvнд өшиглvvлсэндээ улмаар зориг хатууждөг ёс ч бий. Yнэндээ ч тийм юм чинь дээ… -Жа! гэж уриалангуй хариу өчих мөртөө хутагтын vгийг “Энд гаминд биеэ худалдсан этгээд тагнаад байж магадгvй тул vг бvv ярь! Улс орныхоо төлөө тавьсан бодлоо хувьдаа хадгалж тэр л бодол дээрээ бат итгэж зогс!” гэж байгаа хэрэг гэж санамагц дахин “Жа” гээд малгай аван мэхийж: -Ламтан адис хайрла! гэхэд -Зvгээр! Газар доорх амьтдын хувь заяа ав адилхан байдаг шигээр энд байгаа бидэнд дээр доор гэх юм байхгvй болох тул чи надаас адис авахыг хvсэх хэрэггvй ээ. -Жа! Балданцэрэн гэдрэг эргэн явав. Одоо vзвэл энэ зоорь арай ч таг харанхуй биш, бэх бат хаалгын дэгээтэй байгаа бяцхан гэгээвчээр vvрийн туяа шиг гэгээ тусан арван хэдэн алхмын урт хонгилыг гийгvvлнэ. Ингэхэд Жалханз хутагт, Дvйнхорын Да лам,Дар эх лам, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсvрэн нараас эхлэн удаа дараагийн бvх баригдагсад энд чихээстэй байгаа бөгөөд эд дуганд цугларан нямба хийж байгаа юм шиг хоёр талын ханын дагуу зээглэн суужээ. Ганцхан Дар эх ламтан дээш харан нэг хөл дээрээ нөгөө хөлөө ачин тэрийн хэвтэж байгаа ажээ. Балданцэрэн хөнжил дэвсгэр орхисон газраа ирэв. Хамгийн адагт суугаа хvн таних нvvр шиг харагдсаныг хэн гэгч билээ? гэж бодоход зээл дээр согтуу, гамингуудыг хараан хашгичиж байгаад баригдсан хvн санаанд оров. Ард нэг хvн: Балданцэрэн ээ, тэнд чинь зай байхгvй, чи зvгээр энд ирнэ vv! Гэх бvр сайн таних дуу гарав. Тэр хvн нь Жамъян гvн байжээ. Дэргэд нь нээрэн нэг хvн багтах зай байвч том

Page 97: Цаг төрийн үймээн

97 

 

гэгчийн модон гантай юм байх нь юу вэ? Тэр бол бvх хоригдож байгаа хvмvvvсийн бие засах сав. Хэцvv vнэр нь ойртох тусам хvндэрч, бөглөрч vхэм хэцvv болох боловч Балданцэрэн Жамъянгийн дэргэд очин хөнжил, дэвсгэрээ тавив. -За тэгээд та сайн сууж байна уу? -Yгvй яахав дээ, амьд л байна. Чи сая баригдаад ирж байгаа чинь энэ vv? -Тийм ингээд хойшдоо юу гэдгийг vздэг хэрэг вэ? -Амаргvй дээ гээд Жамъян гvн цааш ярих хэрэггvй гэх мэт дуу хураан ташуу харав. Балданцэрэн ч хажуугийнхаа юмны vнэрт байж ядан амаа таглав. Гэвч “Yvнд чинь би эртхэн дасаж авбал амар шvv дээ” гэж бодон ханцуйтай гараа доош буулган биеэ сул тавин амьсгална. Бохир vнэр уушгинд ороод буцан гарахдаа бvх бие ялзруулж байна уу гэмээр хамар хоолой завааруулан хорсгоно. Хаалгын ард том тvлхvvрvvд шажигнан цоож тvлхэгдэв. Хөндлөн төмөр доош харагдан хан ян савлах нь дотор суугаа хvмvvсийн чихэнд маш зэвvvтэй сонсогдоно. Хаалга нээгдэн өдрийн сайхан цагаан гэрэл, ариун тунгалаг агаарын хамт цэлс буун орж ирэв. Хаалгын хажууд хоёр хөл алцайлган зогссон гамин даргын хажууд хоёр гамин гадуураа эсгий уутанд хийсэн том хувинтай юмыг дамнан орж ирэв. Шоронд суугаа хvмvvсийн нэгний нь ар гэрээс эргэлт ирснийг оруулж байгаа нь энэ байлаа. Уг газрын чангалан тушааснаар бол өдөр дундаас хойш эргэлт оруулахыг бvрмөсөн хорьсон байв. Гэвч эргэлт оруулахаар ирсэн бvхэн гаднах манаанаас нь аваад харуул эрхэлсэн дарга тэгээд цэрэн нэг бvрт мөнгө янчаан атгуулсаар байгаад хам намаагий нь алдуулсан төдийгvй тэдэнд сорон сахихаас дээд юмгvй болгож чадсан ажээ. “Дальхи лам аа!” гэж гамин даргын өгvvлмэгц доод талаас хvн босон хувинтайг хvлээн авч хойш зvтгэнэ. Дарь эх лам тэрийн хэвтсэнээ өндийв. Хажуугийн хvмvvс боловч аяга гарган урдаа авчирна. Гаднаас эргэлт оруулах нь зөвхөн шоронд орогсдын ар гэр биш, аль нэгэнд нь шавь орсон хvмvvс, буян санагч сvсэгтэн, нинжийн сэтгэлтэй жирийн хvмvvс хийгээд танил тал найз нар ба ах дvv нарын цөмөөс нь байх бөгөөд өдөртөө бvхэл бvтэн хонины махаар хийсэн янз бvрийн хоол хэд дахин ч орж ирж магадгvй байдаг байжээ. Гэтэл зvvн талын шоронд усанд чанасан шар будаа сайн бол давсалсан ногоотойг, гамингийн гараас харахаас өөр юмгvй хөөрхий болсон өвөр монголын харчин, цахар, барга холилдсон баахан хvмvvс байгаа аж. Гэвч одоо тэд гэдэс цатгалан сууна. Учир нь юу хэмээвээс Халхын сайчуул өөрсдөө орж ирдэг олон тvмний буянгаас харуул манааны гамингуудаар дамжуулан өгсөөр байгаад цатгалан төдийгvй алдагдсан хvч тамир нь ч нэмж суужээ. Тvлхvvр цоож хангир жингэр дуугаран, хаалгын хөндлөн даруулга төмөр хаягдан дахин хаалга нээгдэв. Гамингийн талаас шоронгийн хvмvvст зориулсан хоол унд ирж байгаа нь энэ ажээ. Жалханз хутагтаас: “Энэ хоолыг хvндэтгэн идэж бай” гэж айлдсан учир хvн бvр аяга барин урагш сарвайн давшлаа. Эдний дунд Балданцэрэн сэтгэл амгалан, улс орны төлөө удаан хугацаагаар зовлон эдлэх зуур халуун амрагаасаа хагацан гаслан зовлонгийн хамгийн хvндийг vзсэний эцэст гэр орноо эзгvй хаян ирсэн бvх явдлаа бvрмөсөн мартжээ. Тэр байтугай шоронгийн хоол хэчнээн амт шимтгvй байхын хэрээр энд орж ирснээ бахархал болгон vзнэ. Хаалга дахин нээгдэж хоёр гамин ухаангvй болсон нэг хvнийг дамнан оруулж ирэн, шоронгийн голд тавин дамнуураа аван гарав. Хvмvvс vхсэн мэт хэвтэж байгаа хvн рvv чихцэлдэнэ. -Yгvй та минь, зай тавь! Салхи оруулсан нь дээр. -Тийм ээ, энгэр заамы нь тайлъя гэж хvмvvсийн сандран хэлэлцэхийн далимд

Page 98: Цаг төрийн үймээн

98 

 

Балданцэрэн, хоёр хацар улаан нэлий болтол шаахайдуулсан хvний нvvрийг хальт олж харав. Тэгснээ тэр хvн амьсгал авч эхлэх шиг болов. Шvд зуун янцаглаж тvрvvлгээ харахыг оролдов. Энэ нь хоёр хонгоо сэг болтол банздуулсны тэмдэг аж. -Хэчнээн банздуулав гэхэд: гар өндийлгөн таван хуруу сарвайлгана. Энэ бол таван зуу банздуулснаа мэдэгдэж байгаа аж. -Хэрэг хvлээсэн vv? гэхэд: Толгой сэгсрээд нvд нээн хvн нэг бvрийг ширтэн ажсанаа Жамъян гvн онцлон ширтэж: -Муу золиг! Олгой хорхой шиг нялцгай болоод хорт амьтан чи сайхан мэдээрэй! Гэв. Энэ бол Жигмиддорж гvн гэгч. Балданцэрэн дуугаар нь танив. Гэтэл Жамъянг занах нь юу вэ? Хvмvvс Жигжиддоржийн vгийг бvрэн зөвшөөрөх байдлаар Жамъян хvйтнээр харав. Жамъян vг дуугvй доош иртэн хойш ухрав. Ингэхэд Жамъян эрдмийн хувьд хэн бvхнээс давуутай эрдэмтэн хvн боловч олонд зэмлэгдэх нэг буруутай юм хийж орхисон нь илэрхий байна.

АШГYЙ НЭГ ЗАВШААН Харь оронд очин хvний гарт орсон гурван жинчид бас ч амьд яваа аж. Тэдэнд анх баригдан айн чичрэхээс өөр юу ч vгvй явж байснаа санахад тун саяхан шиг санагдана. Гэвч нэг мэдэхэд усны шувууд урдаасаа хойш vргэлжлэн нисээд, дахин нэг мэдэхэд хойноосоо урагш нисэн шувтарсаар нэлээд удаж байгаа тул тэд хавар, зун, намар гурав юутай хурдан өнгөрч орхив? гэж гайхан ярилцана. Энэ зуур Дорж, Данзан хоёр хэл сурахыг цаг ямагт оролдсоны ачаар овоо болсон бөгөөд тvvнийхээ ачаар зөвхөн нvдээр vзсэн төдийхнийг биш, эргэн тойронд юу гэгч болж байгааг олж мэдэн ой тойндоо оруулан тогтоон авсан нь ер бага биш. Гэтэл ор тас vл ойлгогдох юм бас байна. Тэр нь гэвэл энд болж байгаа их дайн байлаа. Цаг ямагт хамт явсаар хэл амаа бvрэн ойлголцох болсон хажуугийн гамингуудаас асуухад: “Энэтэй талд нэг том ноё, нөгөө талд бас нэг ноён. Ингээд энэ хоёр эв тvнжин хагарсан бололтой. Чухам юунаас болсныг бvv мэд!“ гэнэ. Yнэхээр ч гамингууд өөрсдөө vл мэдэх тул ёстой бvv мэд гэгч энэ ажээ. Ингээд чухам ямраар тайлбарлан хэлэлцэх явдал Дорж Дарзан хоёрын санаа зоригийн хэрэг болсон аж. -Yгvй хө, энэ ч лав эд хөрөнгөө булаалдсан хэрэг бий гэж нэгнийгээ өгvvлэхэд, -Хаанаас! Эд хөрөнгийн мөр дээрээс болсон бол юунд ингэж өдий төдий хөрөнгө мөнгөний vнэтэй юмсыг газар шидлэн тулалдах билээ? Зvгээр миний бодоход ямар нэгэн vзэсгэлэнтэй хvvхнийг л булаалдсан хэрэг байх гэж нөгөө нь өгvvлэхэд: -За хаанаас! Хvvхний мөр дээр бол өдий олон амьтан юунд ингэж амь vрэгдэн тулалдаж vхэх билээ. Харин шашин мөргөлийн явдал дээрээс л болсон байж магадгvй байна гэж нэг нь өгvvлэхvйе, -Шашин мөргөл ий? Yгvй ээ. Эд чинь нэг хэлтэй, нэгэн номын улс. За тэгээд тийм байлаа ч гэсэн шашин мөргөл юуны хамаа хувь хувийнхаа шvтэн биширдэгтээ залбиран гэр орондоо сууж байна биз. Ингэхлээр эхнэрийн л явдал байх ёстой! гэхчилэн элдвээр хэлэлцэх бөгөөд заримдаа өөр өөрийнхийгөө зөвтгөх гэж мэтгэлцэн уурлалцахад ч хvрдэг авай. Хvрэл нь эл ярианд оролцохын оронд зав л гарвал мэддэг чаддаг ном бvрээ уншин залбирал боддог байжээ. Гэвч урд зvгийн нэрэн хотоос зэвсэг тээн явах зуураа:

Page 99: Цаг төрийн үймээн

99 

 

-Yгvй та нар өөрсдийнхөө шашин бурхан орон нутгийнхаа лус савдагт амь биеэ даатган залбирахын оронд юунд энэ дэмий юмыг ярьж явдаг улс вэ гэж байн байн зэмэлдгээрээ зэмлээд, дараа нь тайлбарлан хэлэхдээ: -Yгvй ер нь мэдэж ядах юу байх билээ. Зэрэг жинсээ л булаалдаа биз гэлээ. Yvнийг нөгөө хоёр vг дуугvй зөвшөөрсөн бөгөөд тvvнээс хойш зэрэг жинсийн тухай цаг vргэлж сонирхон хvvрнэх болов. Ингээд зэрэг жинсийн төлөө тэмцэлдэх явдал газар бvр байдаг аж. Манжийн vед гэвэл монголын дээд хаад, ноёд зэрэг жинсийг худалдан авах гэж ард олондоо сvрхий их албан татвар гарган сандраадаг байсныг орон нутгийн ахмад настнууд хэлэлцдэг байжээ. Сvvлийн vед доод ноёд, тайж нар зарга заальхай болон давхилцдаг байжээ. Тэрхvv сvvлийн хэрэг явдлыг Дорж,Данзан хоёр бvр биеэрээ vзсэн аж. Гэтэл хамгийн эцэст төрийн их сайд Эрдэнэ Шанзав Бадамдорж гэгч хятадын нэг том ноён Чэнь И гэдэг улс орноо бvр зэрэг жинс, алт мөнгө авахаар худалдаж орхисныг Дорж, аялан гарахынхаа өмнө эцгийнхээ амнаас дуулсан байв. Иймд тэд: “Гайтай харзэрэг жинс газар бvрийн хvн ардын амар жаргалыг сvйтгэж байна. Энд бидний баригдсан явдал ч тvvний гай. Ер нь зэрэг жинсийг хvсэгчид төр шашин, хvн амьтан, газар дэлхий, орон байшин бvгдийн дайсан юм” гэж Дорж, Данзан хоёр бодохдоо тэднийг чинь сэтгэлээсээ өшин занах болжээ. Тэмээ мал нь гэвэл хvний нутгийн хэтэрхий дулаан агаар усан дундуур хатуу ширvvн эдлэгдэн тураалын туйлд хvрэхийн зэрэгцээгээр хамуу өвчинд баригдсан байв. Тэмээнvvд нь хvний адил наад цаадыг бодон гаслал зовлон тоочихгvй боловч гvдгэр хvзvvгээ цаг ямагт дээш сунган баруун зvгийн тэнгэрийн хаяа ширтэн vе vе бөөн бөөн нулимс дуслуулах буюу эсвэл хурц шvдээ хавиран гаслангийн авиагаар хяхтнуулан эздийнхээ зvрхийг донсолгоно. Ингэхэд эздий нь биес хэдийгээр эрvvл мэнд байгаа боловч яахин хэвийнхээ байдлаар байх билээ. Дорж гэж нэг их дэнхгэр толгой. Ам нь төрөлхийн томынхоо дээр улмаар том болсон бөгөөд хvзvv нь нарийсан хvнийхээс гадуур болсон нь жигтэйхэн. Гэвч Дорж зовлон зvдгvvр нэмэгдэх тусам гунин гутрахыг хойш тавин оронд нь цаг vргэлж алиалан марзаганах болсон бөгөөд энэ нь тvvний сэтгэлээ сэргээхэд хэрэгтэй байжээ. Өмссөн хувцас нь аль хэдийн бие халхлах юмгvй болоход нь сэлээдий буутай ноён алагдсан цэргийн цус шороо хоёртой хутгалдсан баахан хувцас авчирсан байв. Тэгэхэд нь Дорж тvvнээс нь Данзантайгаа эрээ цээргvй шилэн биедээ тохируулан авч өмссөн ажээ. Хятад хэл Данзангаас дутуу сурсан боловч хараалын vгсийг тогтоосон нь нэгдvгээр зэрэгт орно. Хvрэл нь гэвэл нас ахимаг хvн болохоор ядарсан нь тун их, юу юуны урьд атриа суусан өргөн магнайн нь дорх номин ногоон нvд нь галгvй болж эхлээд дараа нь одоо хоног ирэх тутам эцэн турсаар нуман хэлбэрийн нэг их урт биетэй амьтан болж, vс сахал нь тал тал тийшээ урган цадигаа алдаад орос, монгол, тангад төвд таван хэлний амьтдын алинтай нь ч ижилгvй болжээ. Өмссөн хувцас нь мөн бусдын адил аль хэдийн элэгдсэн байх нь мэдээжийн хэрэг. Гэтэл алагдсан гамингийн хувцаснаас өмсвөл хойднасандаа гамин болж төрнө гэж сэжиглэн аваагvй байжээ. Тэгээд хувцсаа өдөр бvр тэмээний унгас нийтгэн оё оёсоор цул утсан хэрээс болгов. Ер нь Хvрэл нvvрийн буянтай хvн байв. Сэлээдий буутай ноёноос аваад бас бусад гамин цөм дотночлон vзнэ. Хятад хэлнээс ганцхан “бvдvvн дэй” л гэж тогтоожээ. Тэгээд тvvнээ хятад бvрийн өмнө хэлсээр байгаад “бvдvvн дэй” гэж нэрлэгддэг болжээ. Ингэхэд хамгийн ядраагvй нь Данзан байлаа. Анхныхаа vед олсон олз эд хөрөнгөндөө

Page 100: Цаг төрийн үймээн

100 

 

харуусан ихэд гутарсныг Хvрэл элдвээр ятган зогсоосон бөгөөд тvvнээс хойш Данзан санаа шулуудан зөвхөн хятад хэл сурахад хамаг анхаарлаа тавьжээ. Энэ зур жинчид сум зөөх ажлыг Тэн Жин жиакогоос биш, урд зvгийн нэртэй нэргvй янз бvрийн хот, тосгоноос тээвэрлээд хагас сарын өмнө сvvлчийн тээврийг хийгээд байжээ. Зам зуурт хэд хэдэн тэмээ явж чадахаа болоход ачааг нь хятад, монгол цөм хуваан авч vvрэхэд хvрчээ. Тэгэхэд сэлээдий буутай ноён Хvрэлд өрөвчхөн сэтгэл гарган хувьд нь оногдсоныг өөртөө аван өчнөөн төчнөөн хол газар явжээ. Ер нь тэр хvн vе vе эрлэгийн элч шиг догшин ширvvн авирлах боловч vнэндээ дээд ахлах захлах хvмvvстээ цаг vргэлж ухархайгаа ширгэтэл загнуулж явдаг мөн л нэг vйлтэй амьтан байв. Жишээлбэл гурван сарын өмнө нэг өдөр зvvн талынхаа энгэр дээр том шаазан аяганы ёроолын хэртэй мөнгөн чимэг зvvсэн омогтой ноён өөрөө явдаг гурван дугуйтай тэргээр пажигнуулан давхиж ирэн тархи тvрvvгvй загнасан төдийгvй ам хамраас нь цус садартал алгадахыг жинчид vзэв. Энэчлэн өөр бусад ноёдод аль загнуулан зодуулахыг тэр гэх вэ. Сэлээдий буутай ноён бусдаас ял зэмлэл хvлээхтэйгээ зэрэг онц хэрцгий болдог тул дэргэд нь яваа бvхнээрээ тvvнийг хэзээ ямагт хэнд ч битгий зэмлvvлээсэй гэж бодно. Бvх тэмээ хөдлөх чадалгvй болон зогсоход эндхийн дээд ноёд аль болох тvргэн хугацаанд тэнхрvvлэхийг тушаасан байв. Эздий нь мөн ирээдvйд тэнхэрсэн тэмээтэй нь цуг хэрэглэхээр харуул манаагаар сахиулсан аж. Илжиг модон хударгандаа дуртай гэгчээр жинчид гэв гэнэт зvгээр суух болсондоо уйтгарлан байж ядах болсон билээ. Дорж майхны хойд мухарт хэвтэж байснаа хvvхэд шиг хөл гараа арвагануулан хоёр тийшээ хэд дахин холбироод эцэст нь тvрvvлгээ харан бөв бөөрөнхий болж аваад унтах мэт болов. Зvvн урдтай нь Хvрэл дээлийнхээ уранхайг оёж сууна. Тvрvv тvрvvчийнхээ оёсныг дахин давтан ханзлаад оёх тул хийж барагдахгvй ажил тэр байв. Баруунтай нь Данзан өдөр тутам өгдөг хайрцагтай янжуураас зориуд татан толгойгоо мансууруулна. Өнгөрсөн цагт хамт явалцдаг гамингуудын нэг нь ганцхан сорсон утаагаараа арван дугариг vлээн гаргаж нөхдөдөө гайхуулсныг vзсэнээр Данзан бас тийм цагираг гаргахыг оролдоод эс чадан арга барагдана. Эргэнэ тойронд ч анир чимээгvй, уйтгарт дарагдан байхад нь сэлийдий буутай ноён дуугарав. -Хvvе чи яв! Монголчуудыг аван тийш яв! гэх сонсогдлоо. Дорж, -Дуулав уу тэр, биднийг нэг тийш нь явуулах нь! гэж инээмсэглэн өндийв. Yvдэн дээрээс манааны хvн: Хай босоцгоо гэв. Жинчид тус бvрнээ баярласан царай гарган гарлаа. Манааны хvмvvс буугаа мөрөвчлөнгvvтээ өмнө нь орон их цэргийн хуаран чиглэн явав. Тэнд эрvvл хvн ховор, олон мянган хөнгөн шархтан байгаа бөгөөд цөм нэгэн дор цугларснаас гадна, цан хэнгэрэг пажигнах сонсдоно. Аль нэгэн хотоос шийчингvvд ирээд байгаа аж. Гэтэл жинчид шийг vзэх байтугай дуулаагvй улс болохоор хvрэлцэн очихтойгоо зэрэг ам ангайлган гайхан ширтэнэ. Олны өмнө тусгайлан зассан өндөр тавцан дээр нэг хvн хоёр сандал тавин гоёмсог юмаар бvтээгээд хажуу тийш оров. Жиан жун хийсэн хөгжмийн авиа хэдэн зэрэг жингэнэж цугларсан олон улмаар чихцэлдэн манааны хvн хvртэл урагш зvтгэв. -За та минь энд чинь юу гэгч болох гэж байна даа? гэж Данзангийн гайхан асуухад Дорж, -Юу гэгчийг хэн мэдлээ. Юу ч гэсэн юм л гэгч болох нь бололтой гээд урдах хvмvvстээ хараалган ухаан жолоогvй зvтгэв. Тавцангийн мухраас даавуун vvд дээш шидэгдэн төө

Page 101: Цаг төрийн үймээн

101 

 

шахамын зузаан ултай шаахайтай хvн гарч ирэхэд Дорж лавлан ажиглана. Урьд өмнө даанч vзээгvй гоёмсог хувцастай, урдуураа арслан барс хоёрын аль нэгний нь толгой бол уу гэмээр амьтны толгойг эрээлэн тавьсан хөг мэтийг зvvсэн час улаан нvvртэй хvн байлаа. Тэгээд тэр хvн хөлөө дээр өргөн хөндлөн гишгэж эрvvний доорх хар ёнхор цацаг мэт шууд доош унжсан урт сахлаа гар даллан илбэж, хажуу тийш хаяад баруун гартаа барьсан тал саран сvхт жадны ишийг шилэн дээр тvс буулган хэдэн vг хэлэв. Хойноос нь бас нэгэн сvрхий амьтан гарч ирлээ. Нvvр нь хар эрээн, толгойд нь хоёр нарийхан урт эвэр нахилзаж, ар нуруунд нь эрvvн дарцгууд сэлбэлзэнэ. Тvрvvчийн гарч ирсэн хvнтэй том том дуугаар харилцан ярилцах зуур өөр бусад жад, сэлэм, муна, элдвийг барьсан ёстой ёрын царайтай амьтан удаа дараалан гарч ирсэн байлаа. Yнэндээ жинчид тэр бvрийг нvд гvйцэн харж чадахаа больсон аж. -Энэ чинь одоо юv гээч вэ? гэж Дорж эргэн Хvрэлээс асуухад Хvрэл: -хай, хай гэж бодсоноо -Эрт цагт Бээжинд жасаалсан нэг тvшмэл ший гэж иймэрхvv нэгэн хачин илбэ шидийн юм vзлээ гэж ярьж байсан хундаа, энэ ч лав тэр нь шиг байна гэж хариулав. Энvvхэн зуур өнөөх хvмvvсийн дээр амаа эгээл улаан хошуут шиг час улаанаар будсан хундан цагаан царайтай нэг хvvхэн нэмэгдсэн байна. Тэр хvvхэн салхинд гуйвах байдлаар ганхан нааш цааш явангуутаа эмэгтэй хvний хоолойн хамгийн шингэнээр хачин чанга дуулна. Хажуугаар хатуу цуурайтай хөгжмvvд vргэлжлэн жингэнэж, vе vе чихний хулхи загатнуулна. Данзан хvvхний чухам юун тухай дуулж байгааг мэдэхэд хамаг анхаарлаа тавиад, өөрийн мэдэх vгээс нэг ч дуулдахгvйд сэтгэл гомдоход хvрэв. Гэвч Данзан тэрхvv хvvхний янхан ягаан өнгөт дээлийнхээ өргөн ханцуйгаар нvvр халхлан, хоолойгоо эхэр татуулан уйлах маяг vзvvлэхэд нь өөрийн эрхгvй өрөвсөв. Дараад нь хvvхэн нөгөө ханцуйнаасаа хутга гарган цээж рvvгээ дvрсэн болоод буцан ороход Данзан, энэ ч харин шал дэмий хуурамч хэрэг байна даа гэж бодохдоо сэтгэл алдагдав. Гэвч бусад vзэгчид, даруй таван мянгаас доош хvмvvс нэг зэрэг “хао ваа” хашгирахад “энэ ч лав тэр хvvхний vхээгvйд баярлаж байгаа буй заа” гэж бодон баярлав. Энэ зуур Хvрэл,тавцангийн юмыг сонирхохын оронд өөр зvйлийг бодон орчин тойрныг байн байн ажиглав. Тэгээд эцэст нь нөгөөдvvлийнхээ тохойноос татан: -Нөхөд минь оргоё! гэж шивнээд дахин бас эргэн тойрон ажиглана. Оргох гэдэг жинчдийн хэзээний хvсэл. Ганцхан vргэлж сахигч манааны тав vсэрдэг си сан лийн хаагуур нь гарах вэ? гэдэг дээр л эргэлдсээр өдий хvрсэн хэрэг аж. Гурвуулан сэтгэл хөдлөн эргэн тойрныг ажвал нийтийн анхааралд шийд татагдан, дэргэдээ vхэр бууны сум тусавч мэдэхгvй байгаагаас гадна, сvvдэр мэт дагавч манаа нь олж авсан байраа алдахгvйг хичээн урагш зvтгэсээр байлаа. -Дорж том амаа таталдуулан инээвхийлж нvдээ Хvрэл дээр тусган, -Эхлээд хаашаа гарах вэ? гэсэнд Хvрэл, -Урьдаар баруун талын найхнуудын дундуур ороод дараа нь урагш гаран тэмээн дээрээ очихыг бодъё гэв. Данзан байж ядан баярлахдаа: -Нээрэн тэгье! гэж чангаар хэлэв. Хамаг гай ч эндээс эхэллээ. Манааны хvн Данзангийн дуугаар санаа аван босон харайж ирээд гурвууланг урдаа оруулан суулгав. Энэ даруй баяр баясгалан огтгvй болж, нөгөө хоёр нь Данзан руу хялалзана. Данзан ч vнэхээр буруутай болсон тул гол нь харлан нөхдийнхөө царайг ч харж чадахаа болив. Тавцан дээр эрээн мяраан нvvртэй элдэв шалдавын гоёмсгийг өмссөн амьтад цан,

Page 102: Цаг төрийн үймээн

102 

 

бөмбөрийн дуугаар хөдлөн хар тэнхээгээрээ дуулалдана. Данзан тvvнийг сонирхохын оронд хөмсгөө тас зангидан дан биеэ зэмлэн доош ширтэнэ. Гэвч цаг vргэлж дуулдах юманд аяндаа татагдан: “Энэ юу вэ? Хэнгэрэг vv? Ай биш! Хэнгэрэг бол ийм чанга цохилтын аяыг яахин даах билээ. За бас энэ хажуугаар нь цангинаад байгаа нь юу вэ? Цан уу, аль харанга уу? Yгvй биш. Алин нь ч биш. Хэрэв мөн сэн бол өдийд аль хэдийнээ цоо vсрээд дуугарах юмгvй болох шvv дээ гэж бодон сууна. Урд нь хvмvvс гэнэт “Гал! гал” гэж шуугилдан босон харайв. Нэг хvний хөвөнтэй өмдөн дээр хажуугий нь хvний янжуурын гал унан авалцсан аж. Олны vймээнд өнөөх гал салхи аван дvрэлзэхэд тэр хvн зvг бvр рvv vсрэн тонгочиж бөөн бужигнаан дэгдэв. Манаач энэ далимыг ашиглан Данзанг урагш тvрэн суулгаад өөрөө мөрөн дээр нь цээж тэгнэн явган суужээ. Хvрэл Дорж хоёр ард нь хаягдаад Данзанг эрэх болов. Манааны хvнийг араас нь харахдаа ганцаарангий нь байгаа гэж бодсон билээ. -Yгvй ер, тvрvvчийн хэлэлцсэнээр тэмээ рvv явчихсангvй байгаа даа гэж Хvрэл ногоон нvдээ эргэлдvvлснээ, -Юу ч атугай би тvvгээр нэг шvvрдээд ирье! гээд Доржийг орхин явав. Дорж нөгөө талы нь барин эрсэн бөгөөд эцэст нь хоёулан эс олсон учир “vнэхээр оргон зугтжээ” гэж хэлэлцэн хойноос нь яаран явахаар болов. Тавцан дээр эрээн мяраан нvvртэй хvмvvс барьсан зэвсгээ сэнсэн дvvгvvр болтол эргэлдvvлж, зарим нь дээш vсрэн хий агаарт хэд дахин тонгорохыг Данзан алмайран ширтэнэ. Хvн болсоор тийм хачин юм vзээгvйдээ бvр бvх гай гамшгийг мартсан байв. Yзэгч олон учир нажиргvй пажигнах харанга бөмбөрийн дууг vеvе дарагдтла нь “хао ваа” хашгирахад: Данзан ч болтугай дагалдан хаширна. Эцэст нь Данзан дотор бачууран байж суухын аргагvй болж байгааг мэдээд, цээж тэнийлгэн амьсгал авах гэтэл дээрээс нь манааны хvн дарсаар аж. -Ай лооян гараа авна уу гэхэд манааны хvн: -Хай битгий дуугар! гэж зандран хоёр гараа дал мөрөн дээр зөрvvлэн улмаар даран тэгнэв. Yvнээс хойш Данзан тавцан дээр анхаарлаа тавьж чадахыг болив. Гэвч Данзан хөгжмийн дуу гэнэт тасран vзэгчдийн “хао ваа” тэнгэрт хадахыг даган дуурайхаа орхиогvй билээ. Ший дуусмагц бvх vзэгчид нэгэн зэрэг босож, бахдан сайшаах vгсийг ам амандаа өгvvлэх аж. Ингэхэд гайтай хар манааны хvн юунд суусаар vлдэх билээ. Олны хамт босон эргэж харснаа нvдээ том болгон, -Ай нөхөд чинь хаана байна? гэж Данзанг ширэв. Данзан “мэдэхгvй” гээд ийш тийш харав. Манааны хvн сандран: хоёр монгол, хоёр монгол, хоёр монгол хаана байна, vзэв vv та минь, хоёр монгол хvнийг! гэж нvд бvлтэгнvvлэн хашгирав. Тархаж байгаа хvмvvс хариу хэлэх байтугай анхаарах ч vгvй аж. Манааны хvний амьсгал дээр хөөрөн, -Ай чи мэдэх ёстой! гээд Данзанг барин авав. Хариуд нь Данзан “мэдэхгvй” гэлээ. Yнэхээр мэдэхгvйдээ сэтгэл бардам байлаа. Манааны хvн таг мухардан ганцааранг нь туун явав. Майхны дэргэд ирэхтэй зэрэг сэлээдийтэй ноён угтан авч нөгөө хоёр яасан бэ? -Мэдэхгvй гэж манааны хvн амнаасаа арайхийн гаргаж хэлэв. Энэ даруй буугаа булаалдаад яагаад мэддэггvй юм бэ? гэх vг тэнгэрт хадав. Ингээд манааны хvн ёстой нармайтлаа балбуулж эхэллээ. Уг эрийн нас тун залуу, биеэр нарийхан, нvvр царай, гар хуруу цөм булбарай бөгөөд эгээ л хvvхдийнх шиг шингэн хоолойгоор жингэнэн, хоёр гараа элгэндээ тэврээд! “Өршөө! өршөө!” гэж мөргөвч

Page 103: Цаг төрийн үймээн

103 

 

сэлээдийтэй ноён хайр найргvй цохин газар унагаад дуугарч чадахгvй болсон хойно нь сая болин бууг нь газар хаяв. Ийм юмыг Данзан зvрх алдан харж байхдаа, дараа нь өөр дээрээ мөн тvvнээс доргvй аюул ирэхийг хvлээж байлаа. -Нөхөд чинь хаачсан бэ? гэхэд нь -Мэдэхгvй гэж мөн л амнаасаа арайхийн гаргаж хэлэв. -Яагаад мэддэггvй юм бэ? гээд ноён сэлээдий буугаа хамры нь vзvvрт тулгахад Данзан, албал ч алаг гэж зориглон -Мэдэхгvй! гэж ширvvнээр хэлэн урагш давшлав. Ноён буудсангvй, харин дал мөрнөөс нь базан авч майхны өмнө авчрангуутаа өшиглөв. Данзан тvvний уурыг дарагдах болов уу гэсэндээ биеэ сул тавин майхны мухар руу толгойгоороо шаан уналаа. Чих тавин чагнахад ноён ойр хавийн бvх хvмvvсийг цугларуулан, алга бологсдыг олох тушаал өгөх тал, тал тийш нь явуулах сонсдоно. Нэг vе дуу чимээ таг тасран байснаа арваад хvний жагсан ирэх сонсдоод хажуугаар нь өнгөрөн алга болов. Дараа нь морины туурай сонсдоод мөн явчив. Ийнхvv vе vе чимээ гаран тасарсны эцэст өөрөө явдаг гурван дугуйтай тэрэг пажигнан ирж зогсоод, дараахантай нэг хvн, өөр бусдыг зандчин загнах болсон төдийгvй тас няс буулган алгадах болов. Майхны хаяагаар сэм шагайн ажихад гурван дугуйтай тэрэгний дэргэд цааш харан зогссон мундаг том биетэй нэг ноёны өмнө сэлээдий буутай ноён шонгийн мод шиг гозойн зогсож байгаа нь vзэгдэв. Ер нь энэ оройн байдал тун аягvй. Наран жаргахын өмнөхөнтэй ирдэг мантуу, шингэн хар цай, янжуур цөм vгvй болов. Гол төлөв ор нэр болон гадаа байдаг манаач, майхны vvднээс салахаа болин, нvд ирмэх зуур нисэн одох жигvvртэнг хариулж байгаа юм шиг нvд салгалгvй ширтэнэ. Шөнийн цагаар харанхуй суух өөрчлөгдөн, vдэш болмогц урт цагаан лаа майхны голд асаж байх болов. Данзан тамтаг болсон нэхий дээлээ нөмрөн Доржийн дээлийн тасархайгаар хөлөө хучин хэвтэв. “Нөхөд минь намайг юунд хаяад явчихсан юм бол?” гэхээс, ядуу болохоор минь, хvн гэж бодоогvй буй заа гэж бодон, гунин гутрах, өшөн занах хоёр сэтгэлд эргэлдэнэ. Гэвч Данзан нөхдөө “Битгий баригдаасай!” гэхдээ өөрийнхөө ганц мэдэх “мэгзэм” гэдэг дөрвөн шад номыг гурван долоо хорин нэг, хуруу даран тоолж уншив.

ЭЦСИЙН ЗОРИГЛОЛ Анир чимээ огтхон ч vгvйн дунд Данзан орчлонгийн юмсыг сэтгэлдээ зай завсаргvй урвуулж хөрвvvлэн бодоод унтах ноёр хулжив. Элдэв дээдийн юмсын дотор орон нутаг нь уул устайгаа, гэр орон нь эх, эгч нартайгаа нvдэнд тусах нь даанч тэсэхvйеэ бэрх. Yнэхээр ухаан жолоогvй уйлмаар аж. Тэгээд уйлъя гэтэл нvднээс нулимс vл гарна. Иймд зvгээр хашгирмаар санагдана. Гэтэл хашгирч vл болох тул шууд vхмээр! Тэгээд vхье гэтэл амь бас хайран! Ийнхvv шаналан шарлаж байтал, ер нь ямар ч байсан оргон гарахыг бодохоос дээр юмгvй шиг бодогдов. Толгой бvтээсэн дээлийн хормойг vл мэдэг сөхөн харахад манааны хvн яг майхны vvдэн дээр зогсож байв. Тvvний наадтай урт цагаан лаа шатан дуусах шахаж байгаа vзэгдэнэ. Тvvнийг нvд салгалгvй ширтэн унтрааж аваад ноорхой хучлагаасаа хөлөө гарган майхны хаяа руу гулгав. Зvрх нь цээжиндээ оволзохоос өөр чимээ гарсангvй. Хөл нvцгэн гадаа гарахад хvйтэн жавар цохиж гутлаа санав. Гараа буцаан тэмтрэхэд манаа “битгий хөдөл!”

Page 104: Цаг төрийн үймээн

104 

 

гэж зандрав. Хариуд нь Данзан зvvдлэгч болон амаа тамшаалж хэсэг хөдлөлгvй байснаа дахин гар сунган шаахайгаа олж авах далимд зургаан хайрцагянжуур, арваад хайрцаг чvдэнз дайралдсаныг олзуурхан авлаа. Аз ирэхэд энэ шөнө таг харанхуй, хvн хvнээ олж харах байтугай гарын хурууг хамрын vзvvрт аваачихад ч vл vзэгдэнэ. Иймд Данзан зөвхөн чимээ гарахаас болгоомжлон шаахайгаа барин баруун хойш чиглэн алхав. Хөлд нойтон шороо, хvйтэн чулуу, элдэв юмс гишгэгдэх нь ёстой юу ч биш байжээ. Хэдэн сарын өмнө болсон сvvлчийн удаа ширvvн тулалдаанд амь vрэгдэгсдийн булшин дундуур гарах хэрэгтэй болсон бөгөөд буг чөтгөр санаанд нь орон дотор нь зарсхийв. Гэвч vхсэн нь босон харайж ирээд амьдыгаа барьж авдаггvй гэж бодоход зориг оров. Монгол хvн бол хар багаас уул хаданд өдөр шөнийг vл ялган явж сурсан хойно Данзан зvг чиг алдахгvй байсан бөгөөд нэг удаа бутын ёроолд унтсан боршувуу гэнэт тэрхийн нисэхэд цочсоноос өөр ямар ч аюул vл дайралдав. -Yvр цайхын vед Данзан их шугуйн захад хvрлээ. Санаа сэтгэл бvрэн тайвшрахад шөнийн оргон гарсан явдал сэтгэлд юутай бахтай санагдана вэ? Одоо ингээд хаачих вэ? гэж өөрөөсөө асуухад, юуны урьд зам мөр буруулууштай бодогдоно. Газрын өөд авиран явахад уяагаа таслуулсан нохой юмуу, торноос гарсан шувуу иймэрхvv байдаг бол уу гэмээр хөл өөрөө тэмvvлэхээс гадна чиглээд ирсэн чийчаан тэрэгний чих нь мултраад налмайна даа, ай хө” гэдэг дуу аманд аяандаа орж ирэхэд дуулахгvй байж яахин чадах билээ. Хvн амьтан хэзээ ч яваагvй болов уу гэмээр шигvv ширэнгэн дотор орон явж байтал гэнэт бөөн юм босон нvvр өөд vсрэх шиг болов. Айн сандрахад нvдий нь юм битvv бvрхэв. Яаран арчин харахад нэг гамин! Яг ч vгvй, цээж өргөн, царайн нь өнгө хvрэн бор, нvд хурц, уруул нь зузаан бөгөөд хөмхийгөө зуун бууныхаа замгийг тас няс буулган тулгаж: -Зогс! Би чамайг буудна гэж заналтай боловч шивнэн хэлэв. Данзан анхандаа ихэд цочсон боловч, барилцан авах дээр хvрвэл би дийлдэнэ гэж бодохдоо даруй тайвшрав. Тэгээд дахин: -Чи хэн бэ? гэхэд нь -Би монгол! гэв. -Гамин: -Монгол? гэж гайхан амандаа давтан хэлснээ? Монгол гэж юу вэ? -Монгол гэж хvмvvс байдгийг мэдэхгvй гэж vv? Гамин “Ай” гэж дуугаран инээмсэглэн буугаа хойш татаад -Чи юун хvн бэ? гэхэд -Би оргодол хvн гэж хариулав. Оргодол хvн мөн оргодолтойгоо дайралдсандаа баярлана. -Би оргодол гэхэд –Гамин хао! гэж инээн буугаа мөрөндөө өлгөн Данзангийн гарыг шvvрэн авлаа. -Чи юунд оргоно вэ? -Хай, дайны хэрэг надад алга. Чамд ч бас тийм болоо биз дээ? -Yгvй би цэргийн хvн биш, тэмээн жин тээж яваад танайханд баригдсан юм. -Ай тийм би мэднэ. Бусад чинь яасан бэ? -Бусад маань мөн оргосон. -Маш сайн. Харин та нар аль тvрvvн оргохгvй яасан улс вэ? -Яая гэх вэ, vргэлж манаатай байлаа. -Манаа юуны хамаа. Би өчигдөр зугтаая гэж бодохтойгоо зэрэг юм хумаа бэлтгэн шөнөө

Page 105: Цаг төрийн үймээн

105 

 

манааны хажуугаар мөлхөн гарав гээд өөрийнхөө явдлаас vргэлжлvvлэн ярив. Дараа нь: -Тэгээд одоо чи хаашаа явах вэ? гэхэд гамин, баруун тийш зааснаа: -Чи? гэж асуув. Данзан: -Би ч бас тэр зvг явна гэв.

ШИНЭ НАЙЗ Цэргээс оргосон залуугийн нэг Пvv жин гэгч байлаа. Өчигдөрхөн оргон зугтаахаар шийдсэн боловч идэх хvнс сайн бэлтгэсэн байв. Тvvгээрээ Данзанг зочлоод дараа нь чиг зvг зам мөрөө олохын тулд уулын оройд гарав. Ингээд эргэн тойрон дан уул! Хvрэн хар өнгөтэй шовх өндөр уулс битvv хvрээлсний цаана мөн л уул… Уулнаас өөр юм vл vзэгдэхэд Пvv-Жингийн толгой эргэн зvг чиг алдарна. -Аяа Жин жиа хо хаана байна? гэж өөр зvг ширтэнэ. Данзан бол толгой эргэх зvйлгvй, оюун ухаан нь тэнийн баясан, явах зам, дайрах газар цээжинд нь тов тодхон эргэлдэнэ. -нөхөр минь би сайн мэдэж байна гээд явах гэхэд Пvv Жин -Ай гэж дуу алдан: -Битгий яар! Хvрэх газар хол боловч өдөр хоног олон. Сэтгэл яаравч нас залуу гээд оош суун янжуур гарган татна. Данзан нээрэн тийм дээ гэж бодовч сэтгэл яаран байж ядна. Пvv Жин янжуураа тайвнаар татаж дуусгаад vлдсэн бяцхан хэсгийн галыг шаахайнхаа уланд vрэн хаяж босов. Yvрэг нь нэлээд хvнд. Тvvний нь дээр буу байна. Бvсэнд нь дайзтай сум бий. Өвөрт нь дэл сул юм шажигнана. Энэ бvхнийг Данзан тодорхой мэдэж байгаа тул vvргий нь авч vvрэв. Уулнаас буумагц тарианы нvцгэн хар талбай vргэлжлэнэ. Их бага суурин тосгон энд тэндгvй бараантан, хvн амьтан vргэлжлэн дайралдана. Данзан баригдахаас айн сэтгэл тvгшиж явахад Пvv жин айх огт хэрэггvй: -Энгийн хvмvvс биднийг барих зvрх байхгvй, хэрэв цэрэг дайралдвал хамт явж магад гэж хөгжилтэйхэн ярина. -Хэрэв ноён ирвэл яанаа? Гэхэд -Буудахгvй юу? гээд Пvv Жин гурван жил цэргийн сургууль хийж хоёр жил дайнд явахдаа алах гэснээ алах, алахгvй гэснээ чихий нь цоо буудах тийм мэргэн буудагч болсон гэж алиалах, гайхуулах хоёр хослуулан ярив. Данзан эс vнэмшин улмаар сэтгэл зовно. -Би чамд нэг ший дуулах уу? гэхэд нь -За тэг гэж амы нь дагуулан хариулав. Харанга бөмбөрөөс эхлэн лимбэ, хуучир бvгдийг нээрээ эндvvрэгдэн элэглэх нь өчигдрийн vзсэн юмыг санагдуулна. Эрээн мяраан нvvртнvvдийг дуурайн гар даллан хоосон сахлыг хий элбэх нь өөрийн эрхгvй сонирхол татна. Дараа нь Пvv Жин хоёр гурван хvн болон харилцан хэлэлцсэнээ мөн ээлжлvvлэн дуулахыг vзэгчдийн “хао ваа” хашгиралдахыг хийх нь ёстой ер бус… Энэ дэлхийд ийм хачин хvн бас байдаг аа гэж дотроо гайхна. Гэтэл тvvний vзvvлэх юм яагаа ч vгvй аж. Мөрөн дэх буугаа мулт татан авангуутаа сэнсэн дvvгvvр болтол нь эргэлдvvлэн хатгалдан тулалдахад орлоо. Данзан тvvний гал цахилгаан шиг хурдан болоод эцэж цуцахыг мэдэхгvй байгааг гайхна. Нэг мэдэхэд Пvv Жин нам жим болох боловч дуусаж байгаа биш, урьдын хэсэг дуусаж өөр зvйлд орж байгаа аж. Улаан хошуутан хvvхэн болон дуулж гарлаа. Ийнхvv хөгжөөнтэй яваадаа тэд, даваа гvвээг хэд хэчнээнийг ардаа орхисноо эс мэдэв. Наран жаргах шахаж, юм бvхний сvvдэр зvvнээ урт уртаар тусаж байхад Пvv Жин анх эхэлсэн шигээ дуусаж монголын завхай дуунуудтай төстэй нэг дууг намуухнаар эгшиглэв.

Page 106: Цаг төрийн үймээн

106 

 

Тэр нь Данзанд, орон нутгийн аж амьдрал, хайр дурлалын явдлуудыг санагдуулна. Хоёр талаараа ширгэн бургастай нарийхан гол руу орж ирэв. Замын хажуугийн хэдэн чулуунаас нэг туулай босон ар бөгсөө гялалзуулан харайж бургас руу орлоо. Данзан “туулай, туулай…” гэж хашгирахад Пvv Жин буугаа мөрнөөсөө гарган буудав. -Энэ шөнө туулай иднэ гэж бургасанд гvйн ороод туулайн борвиос барин гарч ирэхэд нь Данзан тvvний нээрээ мэргэн буудагч болохыг мэдэж бишрэв. Нар жаргасны дараа гал дvрэлзэн дээр нь гамин цэргийн хэрэгсэл бяцхан хувинд бужгар бор мах оволзон буцална. “Монголын хvv тогоогоо, хятадын хvv галаа” гэгчээр Данзан, найзынхаа хутган жадаар бургас цавчлан зогсоо зайгvй гал тvлж байх зуураа хувин руу байн байн өнгийн, сайхан vнэрий нь амталж байв. Нэг мэдэхэд дэргэд нь сэлэм зvvсэн албаны хvн зогсож байв. Тэр хvн амар мэндийн оронд хараал тавин: -Та нар юунд гал тvлэв? гэж зандран давшлав. Хариуд нь Пvv Жин: -Чамд хамаагvй. Нөгөө хvн: -Хамаагvй гэнэ ээ? Би эндхийн цагдаа гэж ташаа тулан цааш омогдов. Тvvний vгээр бол бургас огтолбол нэг бvр нь нэг янчаанаар торгох хуультай гэнэ. Тэр хvн ас саяхан өвчсөн туулай,, нойтон арьсыг бургасны мөчир дээр дэлгэн тавьсныг vзэж орхив. Хамраа сартайлган “Арван янчаан!” гэж амандаа шивнэх сонсдоно. Нөхрийг ажихад айн сvрдсэний тэмдэг ер vгvй, харин ч элэг доог хийх мэт хvйтнээр ширтэн инээмсэглэнэ. -Чи мэдэж байна уу? Би цагдаа! Бос би та нарыг барина! гэж хашгирахад нь Данзан, айн сvрдэхийн эрхээр бvр дуугvй босон харайв. -Уухай чи цагдаа юу? Сайн! Гэвч миний өмнө цагдаа нохой хоёр адил гээд Пvv Жин бургасны бутанд нуун тавьсан буугаа шvvрэн авав. Цагдаагийн байдал шал өөр боллоо. -Ай чи битгий уурла гэж хоёр гараа өмнөө авчран ха ха! гэж худал инээв. -Чи надтай битгий ярь! гэж зандраад Пvv Жин: Эргээд! гэж тушаав. Цагдаа өвдөг чичрvvлэн эргэтэл “Гvйгээд” гэж бууны замгийг тас няс буулган цааш алхсанаа эргэн харав. Пvv Жин –Гvй! гэж хашгиран бууныхаа голыг дарав. Алс гэгээ тасарсан нам гvмийн дотор бууны дуу дуугарсан нь жигтэй чанга. Данзангийн чих таг дvлийрэн хоолойд нь дарийн утаа гашуу оргин амтлагдаж, нvдэнд нь цагдаагийн баруун гартаа доёийлгон барьсан эрээн мод хугаран унаж, цагдаа цаашаа огло vсрэн туулай шиг дэгдэн харайлгав. Ард хятад монгол хоёр элгээ хөштөл инээлээ. Пор пор буцалсаар нэлээд удсан туулайныхаа махыг тэд тасчин хаясан бургасны нарийн мөчрvvд дээр гаргав. Хувинтай шөлийг хоёр талаас нь уух гэж дундаа тавьжээ. Хажууд нь давстай ногоо, мантуу хоёр бэлэн байна. Махыг анх хувинд vйхдээ бууныхаа хутган жадаар тас тас цавчилсан бөгөөд одоо огтлон идэх хутгагvй тул нэг нэгэн хэсгийг шvvрэн авч шvдээрээ зулгаана. Данзанд махны амт хичнээн сайхан байгааг өгvvлэхэд бэрх. Сэтгэлд нь ганц туулайг байтугай бvхэл бvтэн хонины махыг идэвч цадамгvй санагдана. Хажууд нь Пvv Жин, барьсан махаа эрхий хурууныхаа хумсаар таслан авч мантуун дээр тавин амтлана. Уртаашаа ганц хааны далыг идэх төдийхөн болсноо: -Ай чуу цадлаа! гэж хойшоо гэдийв. Данзанг харснаа: -Ай чи ямар хvн бэ? гэж нvд цавчлан ширтэнэ. Данзан хариу гайхлаа. -Би монгол! гэж мангуурсан царай гарган өөдөөс нь ширтэв. -Тvvнийг чинь би мэднэ, зvгээр чи ийм их мах идэж яах болох вэ гээд Пvv Жин Данзанг дахин ажиглав. Тvvний нvдэнд Данзангийн байдал нээрээ аймаар, гартаа барьсан бөгс мах руу толгой цээжтэйгээ бөхийн ам нь ер бусаар ангасхийгээд хахаж vхэм том юмыг зулга

Page 107: Цаг төрийн үймээн

107 

 

татан авч зажлахад нь, яс мөгөөрс дайралдан тас няс дуугарна.Залгихад нь хоолой нь гvрсийнхөдлөг бөгөөд тvvндээ сэтгэл нь улам хомхойрон хэл нь бултасхийн гарч дээд доод уруулаа гавшайлан долоогоод ам нь мах руугаа дахин ангасхийнэ.Yvгээрээ Данзанг, Пvv Жин хvн амьтны хөл хvрээгvй зэрлэг газрын араатан л барьсан ангаа иймэрхvv иддэг бол уу гэх шиг санагдана. Пvv Жин ийнхvv аягvйрхэн ажих боловч их мах идсэнээс болон лав өвчин болно байх гэж сэтгэл зовно. -Ай чи ийм их мах идэж яаж болох вэ? Май мантуу ид гэв. Данзан: -Зvгээр! Гэж ажиггvй хариулан цааш иднэ. Тvvнийг ажихад сvр сvртэй, нvд нь шөнийн галын гэрэлд гялалзан шvд нь тав яв дуугаран авалцаж, заримдаа хй хавиралдана. Yлдсэн махыг Данзан ганцаараа идэж дуусаад, шөлийг мөн ганцаараа уун савыг хоослов. Эцэст нь Данзан тvрvvчийнхээ орхисон хоосон ясыг эргvvлэн авч мэрэхдээ хөнгөн нимгэн ясыг нь тас няс буулган хазна. Олон хоног махны бараа хараагvй идэр монгол эр туулайн махан дээр ийм байлаа. Хавирганы толгойг боловч хэмх, бут мэрэн дуусмагц бvх бие сулран, хоёр нvд өөрийн эрхгvй анилдана. Хятад нөхөр нь өөрцгvй туулайн маханд цохигдох аж. Саяхан асаасан янжуураа дөнгөж талд нь оруулаад: -Унтъя! Гэж сулхнаар өгvvлэн хөнжил дэвсгэр бvхий vvрэг рvvгээ гар сунгав. Тэнгэрт vйл тvмэн одод зай завсаргvй гялалзан буйн дор тэр хоёр нохойн хэл шиг гэж хэлэгдэм нарийн дэвсгэр дээр бие зэрэгцэн хэвтэж, дээрээ бор тааран хөнжил мэтийг хаяжээ. Эргэн тойронд анир чимээ огтхон ч vгvй, зөвхөн тэр хоёрын ширvvн хурхиралт хоор зуураа уралдан vе vе зэрэгцэж, vе vе хойно урдаа орон пажигнана. Туулайн махаар тэнхэл авснаасаа хойш дөрвөн өдөр явав. Энэ зуур Пvv Жин өглөөнөөс аван бvхэл өдрийн энгээр ший дуулах буюу тун vгvйдээ элдэв инээдэмтэй vлгэр домог ярьж явлаа. Данзан хvн болсоор дуулаагvй сонин хочныг дуулан сонирхож яваа гэж баярлана. Yнэндээ ч тийм бөгөөд Данзан зарим нэгэн онц сонирхсоноо орон нутагт очсон хойноо бусдад сонирхуулахыг эрмэлзэн сэтгэлдээ байн байн эргэцvvлэн тогтооно. Хэрэв тэд шөнө орой болтол явбал ус тvлш хоёргvй газар хонох болно гэж болгоомжилдог байжээ. Нар жаргахын vеэр мөн л нэг хоёр талаараа хэдэн бор бургастай гол руу орж ирэн хөл татав. Онцын хийх юм тэдэнд vгvй, зөвхөн галын тvлш бэлтгэх, ундны ус аван буцалгах энэ хоёр билээ. Yvнээс гадна идэх мантуу, давстай ногоо, татах янжуур, зурах чvдэнз хараахан дуусаагvй байгаад сэтгэл амар жимэр ажээ. Дуусахаар чухам юу болохыг хоёулан vл бодох бөгөөд vvгээрээ тэд ёстой энэ дэлхийд энх амгаланг эдлэгчид болжээ. Хоёр зэрэг гар хөдлөн өндөр vнэтэй цэх сайхан бургасуудыг хайр найргvй хядан огтчиж маш том гал тvлэв. Эргэн тойронд бараа харагдаж байгаа тосгод бишгvй байгаа боловч бургасны тухай гvйн ирэх хvн алга. Yдэш шөнө гал орчны хvмvvсийн нvднээ тусах боловч эндхийнхэн тэр хоёрыг аль хэдий нь харан буу зэвсэгтэй цэргийн хvмvvс гэж ойлгожээ. Тэд цэргийн хvмvvсээс ухаангvй айна. “Цэрэн бол даруй алан хядагч, булаан авагч, цэрэн дээмчин хоёр ижилдээ ижил ялгаа нь гэвэл нэр нь л өөр” гэж хятадын ард иргэн бvхэн vзнэ. Yнэндээ ч тийм байлаа. Пvv Жин Данзан хоёр уух усаа буцалгаж аваад аяныхаа хийцэнд оров. Гэтэл гэдэс цадах яагаа ч vгvй байхад хэрэг биш болов. Данзан уутны ам руу гар оруулан ёроолы нь тэмтрэн: -Хаяа, мантуу дууссан гэж vv? гэж гартаа баригдсан эцсийн тал мантууг дор нь орхин гараа хойш татав. Пvv Жин: -Юу? гэж нvдээ том болгон уутыг гаднаас нь барьж vзээд мөн л “хаяа!” гэж дуу алдав.

Page 108: Цаг төрийн үймээн

108 

 

Данзан давстай ногоороор сэтгэлээ хуурах гэж тvvн рvv хандсанаа мөн л дуусаж байгааг харан: -Ногоо ч дууслаа гээд санаа алдав. Пvv Жин: -Аяа! гэж дээш харан нэвтэрсэн хар vvлээр битvv бvрхэгдсэн тэнгэрийг нэг ширтээд дараа нь саяхан дундуур нь орж ирсэн тосгоныг нэг ажаад эцэст нь буугаа харан: -Мэ ю ган шит! гэж инээлгэв. /Мэ ю ган шит! гэдэг бол “хамаагvй” гэсэн vг/. Данзан нөхрийнхөө мэ ю ган шит! гэснийг хоосон хонох болж байгаа дээр хэлэв гэж бодон сэтгэл амарч -Мэ ю ган шит! гэж хариу инээмсэглээд бяцхан хувинтай халуун усыг хэнэггvй оочин уув. Чухам ямар газар ирээд байгаагаа барагцаалж байгаа бөгөөд: -Маргааш бид Жин жа ко орно гэхэд Пvv Жин: -Тэгвэл одоо унтаж маргааш эрт оръё гэлээ. Энэ vгийг Данзан зөвшөөрөв. Гэвч тэд хэвтэнгvvтээ тус тусын орон нутаг, хvн амьтан, аж амьдралын тухай харилцан хэлэлцэнэ. Пvv Жингийн нутаг Тяньзин гэдэг их хотын ойролцоо байдаг нэгэн бяцхан хот гэнэ. Өөрийн орон нутаг, газар шороо, уур амьсгал, тариа будаа, жимс ба аав ээж, ах дvv нар, амраг нөхөд тэр бvгдийнхээ тухай ярихдаа нvд нь сэргэн нойр нь хулжих бөгөөд харь орны хатуу ширvvн улиралд газрын хvнд санаанд багташгvй сайн сайхныг бахдан өгvvлнэ. Хариуд нь Данзан өөрийнхийгөө ярихдаа мөн муу муухайгаар биш, салхи адил хурдан морьд, сvрхий холын аян жинд явдаг атан тэмээ, хавар цагийн мал төллөлт, зун цагийн цагаан идээ, өвөл цагийн тарган мах, тэр бvгдийг ярихад харь орны хvн: -Ай хай мэдэхгvй, хэрэв энэ бvхнээрээ vнэн бол мөн ч сонин газар байх нь ээ! гэж бодно. Шөнө дундын хэрд яриа зогсон нам гvм болов. Данзангийн ид сайхан нойрондоо зуны сайхан улирлын уул усыг зvvдэлж байхад нэг хvн: “бос бос!” гэж цочир шивнэн сэрэв. Толгой дээгvvрээ нөмөрсөн хөнжлийг сөхөн харанхад дээрх vvл халь хэдийн замхарч мичид гялалзана. Хажуу тийш харвал баруун гартаа буу хөндлөн барьсан, нарийхан урт дээл бяцхан тоорцог мэтийг өмссөн хvн, баруунаас ташуу тусаж байгаа жаргар сарын загал саарал гэрэлд тодхон vзэгдэнэ. Гэвч энэ хvн нөхөр нь байлаа. -Чи бос! Одоо явъя гэж шивнэн буугаа доош тавин юмаа яаран эмхлэв. Данзан нөхрийнхөө ямар нэг гэмт хэрэг vйлдсэнийг дотроо гадарлан босон харайж, хоёр муу шаахайгаа өмсөв. Энэхэн зуун Пvv Жин бvх юмаа цэгчлэн vvргэндээ хийхийг хийж, баглахы нь баглаж гvйцээд Данзангийн босоход нуруунд нь барин vvрvvлж, өөрөө тvрvvлэн алхав. Данзан хойноос нь зуур зуур гvйн даган явлаа. Хоорондоо vг яриангvй явсаар нар гаргав. Нэгэн томхон нуурын хажуу руу орж ирээд Пvv Жин шингэн ургасан хэсэг зэгсэнд оров. Данзан арваад алхмын хойно явсаа гvйцэн очиж нуруунаасаа vvргээ мултлан хаяв. Нөхрийн өмссөн хувцсыг ажихад хар хөх өнгийн “хуа чи” гэдэг нарийн даалимбан гадартай хөвөнтэй дээл, бага зэрэг хуучирсан хар торгон тоорцог, хар хилэн шаахайнаас эхлэн дотуур цамц өмд бvгд солигдсон байв. Өврөөсөө пууямбар гэдэг дээд чанарын ягаан хайрцагтай янжуур гарган нэг өнцгийг зад татан ураад, “тамхи тат!” гэж Данзангийн өмнө барин инээмсэглэв. Данзан тамхи татах хvсэлгvй байснаас гадна тэр янжуурыг ямар нэгэн бузар аргаар авсны нь санан жигшинэ. -Би татахгvй гэж толгой сэгсрээд: -Чи энэ юмыг яаж олов? гэхэд Пvv Жин нvд ирмэн ирээмсэглэж -Булаасан юм гэв. -Хэнээс? гэхэд -Тосгоны баянаас.

Page 109: Цаг төрийн үймээн

109 

 

-Яаж? -Байшингий нь цонхоор орон данжаадад буу тулган авлаа. Yvнээс цааш чухам юу дуртайгаа авч болох байв. Гэвч би дээрэмчин биш болоод зөвхөн өөртөө хэрэгтэй л юм авлаа гэж ямар ч нvгэл хийгээгvй байдал гаргана. -Ай хvний юмыг ингэж авах бол маш муухай! гэхэд: -Пvv Жин мэ ю ган шит! Гэж хөмсөг зангидан уцаарласнаа сэтгэл засан инээмсэглэж, уг хэргийг хийхээс өөр аргагvй болсноо ярив. Энэ нь Пvv Жин өчигдөр хонох газраа эрэх замдаа тосгоны олон жижигхэн шавар байшингуудын дундах бах бат хэрэмтэй хөх туйпуун байшин байхыг ажисан байв. Yдэш мантуу дуусахыг гэнэт мэдэхэд сэтгэл нь тун аягvй болсон бөгөөд дэмий дээш ширтэхэд өөдөөс нь бvрхэг тэнгэр: “Чиний энэ амьдрахыг хvсэж яваа өнөөгийн ертөнц, vгvйрэн хоосорсныг энэрэн тэтгэх дээр биш харин хажуудаа байгаа бvхнийг тоног мөлжиж ясан дахь чөмгий нь хvртэл сорон хөндийлж чадсанд л жаргалын дээдийг эдлvvлдэг юм” гэх шиг болжээ. Дараа нь Пvv Жин: “Тэр жаргал эдлэгч хаана байна вэ” гэж өөртөө асуудал тавихад дэргэд нь байгаа тосгоны хөх туйпуун байшингийн эзэн санаанд орсон байв. Гэтэл буу нь нvдэнд нь тусаж ямар нэг хий юм сэтгэлийг татан дуудсанаар Пvv Жин: -Мэ ю шит! Гэсэн аж. гэвч тэр даруйдаа аймшигт vйл хийхээ эрсэлсэн зvйлгvй, ганцхан, шөнө Данзангийн орон нутгийнхаа тухай ярьж байснаа дутуу хаян хухирмагц ходоод нь хоол нэхэж эхэлсний дээр маргаашийн өлсгөлөн урьдчилан бодогдож, өөрийн эрхгvй буугаа аван босон харайхад хvргэжээ. Газрын эзний хэрмэн дээгvvр ороход хөх туйпуун байшингийн олон цонхнуудын хоёр нь гэрэлтэй байв. Тvvний нэгээр сэм шагайхад насанд дарагдсан эцэнхий биетэй данжаад ганцаараа, орон дээрээ хучаастай, хар тамхи татаж байжээ. Пvv Жин цонхыг хэмх цохин vсрэн орж буу тулгасан ажээ. Данжаад “аяа” гэх мэт амаа ангайлган ширтсэнээ: “Ав ав. Юу дуртайгаа ав!” гэж арайхийн хэлээд, “мөнгөнийхөө авдрын тvлхvvрийг аль!” гэж тушаахад данжаад тvлхvvрээ гарган өгөөд муужран унасан гэнэ. Пvv Жин тэр аймшигт vйлээ тийм амархан хийснээ баяр хөөр болгон ярьж, нарийхан дээлийн ташаан дахь уутан өвөрт тvнхийтэл чихсэн мөнгөн янчаануудыг гаднаас нь барилан шажигнуулан дуугаргаж байв. Данзангийн “Аяа” гэж толгой сэгсрэн: -Чамд хvн тэгж буу тулган юмыг чинь авбал ямар байх вэ? гэхэд Пvv Жин, -Тэгвэл би баярлана гээд, ха ха инээв. -Яагаад тэр вэ? гэхэд -Хvн надад мянга дахин буу тулгавч, ганц өдрийн хоолны мөнгө олдохгvй болохоор тэр! гэж хариулав. -Тэгвэл аавыг чинь ингэвэл юу болох вэ? -Зvгээр миний аав данжаад биш, бvх гэр бvлээрээ мөлжvvлдэг хvн болохоор хvн мөн юу ч олохгvй гэж өөрийнхөө ядуу хоосныг гайхуулснаа: -Ай энэ хувцасны эзэн их баян, эргэн тойрныхоо хvмvvсийг хэдэн арван жилээр мөлжсөн буйзаа. Ингэхлээр би өөртөө хэрэглэхийг авах байтугай бvх юмыг нь мөлжигдсөн олон хvнд тараан өгөх ёстой гэж царайгаа төв болгон хэлэв. Данзан бол мөн мөлжигдөгч бөгөөд аль хар багаасаа баячуудад зарагдан ариун хөдөлмөрөө мөлжvvлсэн хvн билээ. Гэвч өшөн хорсох юу ч vгvй, харин vvрд мөлжигдөж байхыг хvсэх мэт мөлжигч бvрийг өндөр хувь заяатан гэж бишрэн vздэг тул Пvv Жингийн vгийг жигшин эс дуугарав. Гэтэл Пvv Жин гэнэт хараал тавин босон харайв. Yvргээ зад татаад, дэл сул сумуудаа атган авч нуур рvv шидэв. Шидсэн сумнууд нь агаарт гарахтайгаа зэрэг ширхэг ширхгээрээ бутран доош буухдаа нуурын зайрмаг

Page 110: Цаг төрийн үймээн

110 

 

мөсийг цөм цөм цохилон доош ширгэж ор сураггvй болов. Дараа нь Пvv Жин “Хао ваа “ гээд бvсэлсэн дайзтай сумаа угз татан авч мөн нуурт цvлхийлгэв. Буугаа бас шидлээ. Тэр нь бvр харамсалтай. Хvнд бөгсөөрөө пvл хийн унангуутаа амаараа хэд дахин даллан ор сураггvй болов. -Хаяа! Яаж байгаа чинь энэ вэ? гэж Данзангийн босон харайхад Пvv Жин тажигнатал инээв. -Одоо би өөр замаар явна гээд vvргээ шvvрэн авч нуруун дээрээ хаян шууд явлаа. Данзан гайхан араас нь даган явав. “Өөрийгөө хаяад явах гэж байна уу? гэж бодоход хvрэн айх ажээ. -Yгvй чи юун тухай ямар замыг хэлнэ вэ? гэхэд Пvv Жин инээмсэглэн эргэж: -“Гvн чин даан! гэж золбоолог нvдээ гялалзуулан хэлэв. -Юу байдаг юм бэ? -Чи мэдэхгvй гэж vv? Хариу гайхан доош сууж, газар тэгшлэн алх хадуур барьсан хоёр хvнийг зэрэгцvvлэн зурж, баахан юм ярив. Данзан толгой сэгсрэн “Бvдvvнтэй!” гэв. Пvv Жин: -Чи заавал ойлгох хэрэгтэ! Гvн чан даан орос оронд байна гээд цааш бас л Данзангийн vл мэдэх хэл нэлээдийг оруулан баахныг ярив. Данзан толгой сэгсэрнэ. Пvv Жин урам хугарах боловч vнэхээр ойлгуулахыг хичээх ажээ. “…Гvн чан даан одоо манай нутагт бий болж байна” ч гэх шиг. “…Би хариад гvн чан даан болно… Бид цэргийн том ноёд баячууд хоёрыг vгvй хийнэ. Ер нь бvх дэлхий гvн чан даан хайртай нөхөд болно” гэнчилэнийг яриад Данзан ойлгосон зvйл юу ч vгvй бөгөөд эцэст нь шууд тэр ярианаас салахын мөрөөдөс болон: -Ай сайн, би ойлголоо гэв. Тэгээд “Гvн чан даан” гэж юу болохыг зvйл зvйлээр эргэцvvлэн дэмий толгойгоо зовооно. Пvv Жин нь гvн чан даан болох гэж яваадаа сэтгэл хөөрөн хол хол гишгэлэн явна. Гэтэл цэргvvдийн дунд гарсан нэг дуу санаанд нь оржээ. Май хуар май хуар Миний май хуар сайн уу? Өнөөдөр би эрvvл мэнд Эрчит суманд оногдоогvй Амьдын баяр энэ байна даа Май хуар, май хуар! Маргааш ер яах бол? Магад би алагдана бий Yхэх чухам юуны төлөө? Алалцах бас хэний төлөө? Ай май хуар, май хуар! Энэ шөнө би зугтана Учир нь гэвэл хайрт минь Амь биеийг хайрлахдаа биш Айн сvрдсэнийх бvр биш Өөр дайн, өөр дайн Эрх чөлөөний ширvvн дайн Yй олныг дуудаж байна Эндээсээ би тэнд очно Очно, очно заавал очно

Page 111: Цаг төрийн үймээн

111 

 

Энэ бол мэндийн мэдээ Амьд яваа баярын чимээ Эргэн уулзах төдий байвч Ялан дийлэхэд минь итгээрэй! Ай май хуар, май хуараа”, дууны эцэст Данзан “хао ваа” хашгирав. Пvv Жин тvvнд нь урамшин хоолой засан дуулна. Аятайхан нь аргагvй дуулан явснаа гэнэт таслан “тэмээ, тэмээ” гэж зог тусав. Yзтэл урдхан талд нь нэг тэмээ хажуулдан хэвтэж байлаа. Хvрэлийн сахиуст улаан ат ажээ. Бvх тэмээний дотор хэдэн хоногийн хvчтэй vлдсэн нэг нь энэ бөгөөд Дорж, Хvрэл хоёр vvгээр явсан нь илэрхий болов. Дэргэд нь ирж vзэхэд араас хэд дахин буудуулан vхсэн аж. Хажууд нь Хvрэлийн гутлынхаа тvрийд нуун хадгалж явсан vйсэн иштэй хутга бариулаа хvртэл цустай, шорооны дороос цухуйж байв. Гэтэл тэрээхэн хойд талд шинэхэн оршуулсан булш vзэгдэнэ. Ай хөөрхий нөхөд минь энд алтан амиа алдаж дээ! Гэж хоолой чичрvvлэн хэлэхэд Пvv Жин булшин дээр гvйн хvрээд: -Биш, хятад хvн гэж баярласан царай гаргав. Булшны дээд талд суулгасан чулуун дээр: “Суман дарга Шон Шун-дай” гэж томоор бичсэний дор: “энэ булшийг битгий хөнд!” гэж багаар бичсэнийг Пvv Жин уншив. “Шо Шvндай!” гэдэг бол сэлээдий буутай ноён мөн байна. Жинчдэд хамгийн аюултай хvн байсан боловч Данзан тvvний дээд дарга ноёддоо цаг vргэлж дарлагдан амар заяа vзэхгvй байсны нь санан харуусна. “Хөөрхий хөөрхий” гэж амандаа хэлэхэд Пvv Жин -Хай чи нөхдөө бодохын оронд юунд дэмий гасална вэ? гэж зэмлэснээ, энэ хvн хамаагvй чи зvгээр нөхдөө олохыг бод Данзан: -Ай зөв! Нөхөд маань намайг хаа нэгтээ хvлээж байгаа байх гээд Пvv Жингээс тvрvvлэн явав. Гишгэх тусам хөл нь хөнгөрөн гvйх шахам болох аж. Сэтгэлд нь vнэхээр нөхөд нь өмнөхөн талд нь гар даллан хvлээж байгаа шиг байлаа. Нэг гvвээн дээр гарав. Газрын уруу гvйхээрээ орон хоёр дахь гvвээн дээр гарав. Гэтэл тvрvvлгээ харан унасан монгол хvний эсгий оймстой паливгар гутлын ул нvдэнд тусах бөгөөд лавлан харахад тэр хvний энд тэндгvй умиралдуулан оёсон дээл тодхон харагдана. Энэ бол Хvрэл. Дээлийн ханцуй, энгэр заам хvv хvv урагдсан төдийгvй, толгой нь их биеэсээ саланги, хагас алхмын зайтай, сонихноор эргэлдvvлэн байдаг ногоон нvдээ тас анин зvvн чихээ дэрлэн хэвтэнэ. Энэ бол хажуудаа явсан хоёрынхоо төлөө цаг vргэлж зовсон, сургасан, заасан, орон нутагтаа бол vнэнч шударга, vгээгvй ядуусыг тэтгээчин, мал маллах, аян жин тээх хоёрт гарамгай гэж алдаршсан хvн билээ. Одоо энд ийнхvv амь vрэгджээ. Данзан Хvрэлийг vзэнгvvтээ дотор харанхуйлан өөрийн эрхгvй хөшин зогсов. Пvv Жин Данзанг гvйцэн ирээд “аяа” гэж дуу алдан мөн зогсов. -Энэ хvн нөхөр чинь vv? -Тийм! Миний нөхөр. -Сайн хvн байсан уу? -Тэгэлгvй яахав, ёстой сайн хvн, ёстой гvн журмын хvн гэвэл энэ хvнийг хэлж болох байсан билээ. Пvv Жин толгой сэгсрэн хvvрийг тойрон явлаа. Царай нь тун аягvй болон Данзангийн

Page 112: Цаг төрийн үймээн

112 

 

дэргэд ирэн: -Одоо яая гэх вэ, vхсэний хойноос зовохын оронд хvндэтгэ гэж vг бий гэж шивнэн, өврөөсөө гурван ширхэн поиз /хятад цаасан төгрөг/ гарган Хvрэлийн толгойн өмнө тавин чvдэнз зуран шатаав.

ЖАНЧХYY ДЭЭР Өдөр дунд өнгөрөхийн хэрд Пvv Жин Данзан хоёр Жанчхvv орж ирлээ. Бусдад баригдан гай гамшигт унахаас болгоомжлон замаа гажуудуулснаас уг хотын зvvн хойноос орж иржээ. Данзанд урьд өмнө дайралдаагvй гудамж, нурж унахаа шахсан орон байшин, хоёр хvн зөрж боломгvй нарийхан булан тохой элдэв юмс vргэлжлэн дайралдана. Пvv Жин тvрvvлэн явж байснаа тохилон шилэн цонхнуудтай хөх пуйпуун байшингийн өмнө зогсож: -Энэ гуанз! гэж инээмсэглэн нөхрөө харав. Данзан хариу инээмсэглэн: -Тийм ээ, гуанз! гэх боловч энд орсоор заавал мөнгө хэрэгтэй болдгийг санан: -Мөнгө яах вэ? Пvv Жин баруун ташаан дахь мөнгөө хөдөлгөн дуугаргаж дахин инээмсэглээд хаалга татан дотогш оров. Амтлаг бvхний сайхан vнэр ханхалж, хар өнгийн цэвэрхэн өмд цамц, хар хилэн шаахай зэргийг өмссөн ахимаг настай бяцхан биетэй хvн галав гулав хөдлөн тосон авч: -Хоолоо идсэн vv? гэж мэхэлзэх аж. -Идсэн, та идсэн vv гэж Пvv Жин хэнэггvй хариулав. Данзан, хоолоо идэх байтугай өлсгөлөн vхэх гэж яваа байж ирнгэж хэлэх юу вэ? гэж нөхрөө гайхав. Угтан авсан хvн тэр хоёрыг олны дундуур оруулан удирдаж зvvн хойд булангийн дугуй ширээнээ суулгав. Энэ хvн бол хоол зөөгч, мөрөн дээрээ тохон тавьсан цагаан алчуурыг шувт татан өнгө нь нvvр vзэгдэм гялалзсан хvрэн суман ширээг гавшгайлан арчиж: -Ай данжаад юу идэх вэ? Юу уух вэ? Манай гуанзанд юм бvхэн байна. Нугас шувууг боловч жинхэнэ бээжин маягаар маш хурдан, маш сайн шарна. -Ах та битгий буруушаагаарай, бид тун саяхан хоолоо идсэн, тийм их юм идэхгvй, зvгээр аар саархан л юм идье гээд Пvv Жин Данзангийн vл мэдэх өдий төдий хоолны нэр дурдан хуруу даран тоочиж захиалав. Хоол зөөгч Пvv Жингийн хуруу дарах тусам баясан: -Ай ай гэж мэхэлзэн найрсаад арван наймын тоонд хvрэхэд ёстой бах ханан тэр бvрийн нэрийг байшин цууриатуулан хашгирав. Хариуд нь тогооч “ай” хашгирч гулууз гампанз тас няс буулган тачигнуулж гарав. Данзан өөрийн vл мэдэх арван найман төрлийн хоолыг сонирхохын оронд мянтууз, бууз, хуушуур гурвыг бодохын дээр найзынхаа мөнгийг харамсах аж. -Чи юун их хоол захина вэ? Мөнгө их орно биш vv? гэхэд Пvv Жин хажуугийн ширээний хvмvvсээс ичин нvvр улайж: -Мөнгө гайгvй! Өнөөдөр бол бидэнд баярын өдөр гэж зориуд чанга хэлэн ха ха инээнэ. -Харин миний санахад хамгийн муу өдөр дөө гэхэд, -Ай гэж дуу алдан ярвайж: Ийм муу vг битгий хэл! Сайн нөхөр чинь бидний дэргэд байна гэж нууцлан шивнэв.

Page 113: Цаг төрийн үймээн

113 

 

-Ямар нөхөр? гэж цочин асуув. -Яагаа вэ, нас барсан нөхөр чинь. Мөнгө гайгvй, бид сайхан зочилно. Дараа нь бид хоёр тус тусынхаа нутаг руу явна. Ай сайн, маш сайн, амьдралд ийм сайхан юм олон дайралдахгvй гээд хойш эргэн: Ай ах сонс! Бид гурван хvн шvv. Данзан одоо ойлголоо. Хятадын ёс суртахууныг мэдэхгvйдээ элдвээр будлин шившиг болж байгаагаа мэдэн: -Сайн, маш сайн гэв. Хоол зөөгчийн хурдан гавшгайг хэн боловч гайхах буй заа. Хэдхэн vг солилцох зуур аяга авчран цай дvvргэсэн, савх, давстай ногоо, архины хундага тус бvрийг ээлж дараалан авчирсан байлаа. Гэтэл тогоочийн ажиллагаа бvр ч гайхалтай. Гулууз, гампанз, заазуур гурав нь мөндөр шиг тачигнасаар аяга цайг хараахан барж уугаагvй байхад тогоогоо хан ян буулган “Хай” хашгирна. Энэ нь уг хоолыг хийж дууссаны дохио аж. Хоол зөөгч хариу”хай” хашгиран год vсрэн гvйнэ. Хуурсан жигнэснээс аваад шөлтэй, шөлгvй янз бvрийн юмс хойно хойноосоо залган ирж ширээ дvvргэнэ. Тvvнийг хоёр хvн хэрхэвч барахгvй боловч нэг хий хvн байна. Тэр хvн бол Хvрэл. Тvvнд зориулан аяга, таван,савх,дийз юм бvхний хэрэглэл тавьсныг мөн зохих зvйл бvрээр дvvргэнэ. Данзан тvрvvн ёс мэдэхгvйгээс болон баахан мунгинаснаа цаг ямагт бодон Пvv Жингийн хөдлөх бvрийг сэм ажиглан дагайн дуурайна. Олон төрлийн хоолноос идэж vзэхэд салшгvй сайхан амттай ч байлаа. Гэвч Данзан “Сайн, маш сайн” гэж дан бахдан баярласан царай гарган сууна. Архины зvйлс нь аль тvрvvн ирсэн бөгөөд гуулин гvцэнд халаасныг эрхийвч гэж нэрлэвэл зохих бяцхан хундагаар Данзан гурав дахин уугаад биеэ ажив. Уруул нь чимчигнэн гэдэс нь дотроос аятайхнаар халууцан байгаагийн дээр муу зvгийн юм бvхэн мартагдаж, сэтгэлд нь дан баяр, тэр байтугай харсан зvг болгоны юмс цөм сайхан, хаа хамаагvй танихгvй хvнийг боловч “ах дvv” гэж дуудан хvзvvдэн авууштай санагдана. Иймд Данзан дахин уулаа. Нөхрийн шаардлагаар биш харин нөхрөө шаардан дөрөв дэх, тав дахиа уугаад биеэ дахин ажихад нэг биш, нvднээ тусах бvхэнд жижигхэн хар дов бий болсны дээр бvх байшин тэр аяараа дайвалзан хөдөлнө. Данзан согтож байгаагаа мэдлээ. Гэвч хvн согтон ухаан алдан унадагтай биеэ зvйрлvvлэн vзэхэд яагаа ч vгvй байгаа шиг санагдана. “Тиймээ, яагаа ч vгvй” гэж монголоор өгvvлээд зургаа дахь хурдагыг шvvрэн авч хөнтрөв. Гэтэл гvц хоосроод байсан аж. Пvv Жин: -Ай их ах аа! Бидэнд дахин архи хэрэгтэй гэж цэргийн ноён шиг зандрахгуй дуугаар хашгирав. Данзан “Сайн!” гэж эрхий хуруугаа босгон инээд алдаад, хоол зөөгчийн гvцийг аван одоход “халаах хэрэгтэй” гэж нөхрөө дууриан хашгирав. -Өнөөдөр ян ли дий европын 12 дугаар сарын арван дөрвөн битгий мартаарай! гээд Пvv жин хоол зөөгчийн авчирч байгаа гvцтэй архийг хvлээн авч хундагалаад: -Салахын баярт, Данзан орон нутгийн зvг чиглэсэн их зам нvдэнд нь туссан шиг болсноо, Пvv Жингийн, нуурын захад ярьсан яриа санаад нь оржээ. -Ай тийм, бид эндээс сална. Чи тэр гvн чан дааны замаар сайн яваарай! гэтэл Пvv Жин ихэд сандран: -Хай чи юунд дэмий юм ярина вэ? Би тэр замыг баригч биш, харин эсэргvvцэгч гэж чангаар хэлэн хуурмагаар инээв. Данзан гайхлаа. Хажуугийн хvмvvсийг ажихад цөмийн нvд өөр дээр сэжиглэгдэн туссан байх бөгөөд зарим нэг нь хажуугийнхаа хvнд сэм шивнэх аж. Иймд Данзан хэн хvний дэргэд хамаагvй хэлж болдоггvй гэмт vг хэлснээ ойлгов. Пvv Жин ч тайван байдлаа алдаж урдах хундагаа дvvргэн яаран уугаад, хоол зөөгчийг дуудан

Page 114: Цаг төрийн үймээн

114 

 

ирvvлж хоолны тооцоо асуув. Хоол зөөгч ширээн дээр аяга тавгуудаар юу юу өгснөө бvртгэнгvvтээ зохих vнийг дээр дээрээс нь нэмж гурван янчаан тавин мөнгө болгов. Пvv Жин мөнгө янчааныг цаг vргэлж ус шиг урсган сvйтгэж сурсан хvний янзаар ташааныхаа өвөрт гар хийхтэйгээ зэрэг дөрвөн янчаан гарган, гар дээр нь хаяв. Хоол зөөгч шvvрэн авангуутаа олны өмнө бахдал болгох мэт дааш шидэн хан ян буулган барьж аваад: -Тавин мөнгөний хишиг буулаа! гэж цээлхэн шингэн хоолойгоор бvх байшинг хашгирав. Гэтэл тогоочид нь баярлалаа гэж хоолой нийлvvлэн хашгирах сонсдоно. Явахаар болон босоход хоол зөөгч сойз барин гvйн ирж Пvv Жингийн хэн бvхний өмсдөггvй чамбай хувцсыг байтугай Данзангийн хир буртагт дарагдсан цэрэг хувцасны тамтгийг хvртэл цэвэрлэн, хаалга гарган vдээд, хойноос нь бас: -Ай эрхэм данжаад авгай нараа, дахин морилж ирцгээхийг гуйя! Гэж дуудан байлаа. Данзан хvн болсоор архи гэгчийг анх удаа ууж, мөн анх удаагаа согтож байгаа нь энэ бөгөөд хvнд бас хvндлэгдэж vзээгvйгээрээ хvндлэгдсэндээ сэтгэл нь сvрхий хөөрөх аж. Пvv Жин бvр ч илvvтэй согтсон байв. Нэг булан тойрсноо зогсон Данзанг инээн ширтэж: -Чи тvрvvн миний нууцыг олны дэргэд хэлсэн боловч би айгаагvй. -Сайн, би ч айдаггvй зоригтон хvн болоод хамаагvй хэслэн юм гэж Данзан хариу инээв. Ингээд бие биеэ ёргион “бv паа! бv паа!” гэж /айхгvй айхгvй…/ хашгиралдан хvзvv сээрээрээ тэврэлдэн цааш явав. Yнэхээр ч айн эмээх юу ч vгvй болтлоо согтсон бөгөөд Пvv Жин “Май хуар, май хуар минь чи сайн уу?” гэж дуугаа хөгжилтэйгээр дуулж эхлэв. Хажууд нь Данзан “Мядагмаа, Мядагмаа миний хайртай Мядагмаа” гэж ая нийлvvлэхийг оролдох боловч зэрлэгээр хашгична. Гудамжны хvмvvс сонирхон зогсож, саваагvй залуус араас дагана. Гэвч хоёул ажиггvй, хэд хэдэн гудамж өнгөрснөө бэлэн хувцасны бяцхан пvvсэнд оров. Залуухан цагаан царайтай овжин худалдагч угтан авав. -Ай данжаад гуай хоолоо зооглосон уу? гэж өгvvлэхэд нь хоёулаа: -Идсээн! гэж хоолой нийлvvлэн хэлж, хvрэн зээрд болсон царайгаар инээмсэглэлцэнэ. -Танд юу хэрэгтэйсэн бол? -Хувцас! Нэг хvний бvрэн хувцас: -Ай болно. Ямар бол ямар. -Даруй авчир! Пvv Жингийн дээрэнгvйгээр хэлэхэд худалдагч, чиний авир хамаагvй, мөнгийг чинь л салгавал барав гэсэн янзтай инээж, өлгөөстэй хувцаснуудаас яаран буулгав. “Ай энэ сайн, ёстой Бээжин маяг. Тэр бол бvр сайн. Тяньжин хийц, ай энэ бол тун ховор зvйл, мэй гvа Жамерак эд, ганцхан манайд л байна” гэж энэ тэр болон авчирсан юмсаа илбэчин хvний байдлаар дээр дор оруулан гялалзуулна. Тэгээд, Пvv жин тоомсоргvй байхыг сэм ажсанаа нэг хувцсыг шvvрэн авч биед нь барив. Пvv Жин: -Би өмсөх юм биш, энэ хvнд гэхэд худалдагчийн идэвх суларна. Тvрvvн нvднийхээ булангаар байн байн ажиж байснаа одоо тоомсоргvйгээр нvvр ширтэн: -Өө энэ хvнд vv? Сайн. Yнэ хямдтай болоод бөх эдлэлээр хийгдсэн сайн хувцас ч бас байна аа гэснээ аажуухан хөдөлж лангууныхаа дороос баравгар эдлэлээр хийгдсэн юмсыг гаргав. Пvv Жин эгдvvцэн “Хай!” хашгирч: -Ийм юмыг чинь хэн өмсөх юм бэ? Худалдагч нvд цавчлан гайхав. -Данжаад та өршөө, би зvгээр юу юу байдгаа сонирхуулж байгаа шvv дээ гээд тvрvvчийнхийг дахин магтаж Данзангийн бие барив. Данзан нөхрийнхөө хувцас авч өгөх гэж байгааг мэдсэнээс хойш сэтгэл нь нэг л аягvй

Page 115: Цаг төрийн үймээн

115 

 

болсон билээ. Юунд гэвэл, өөрийн нь “орон нутаг хол, ар гэр ядуу, ах дvv нар олонтой” гэж ярьсан болохоор мөнгий нь хайрласан хэрэг. -Хай юу хийнэ. Надад хувцас хэрэггvй гэж худалдагчид пvvсэнд орсон бvхнээрээ дээрэнхvй байдаг шиг ширvvнээр хэлэв. -Юу? Гээд Пvv Жин нvдээ том болгов. -Зvгээр, би энэ хувцсаараа харьж чадна. -Хая! Нэгд нутаг минь хол, хоёрт чи оргодол, хувцас солихгvй байж болохгvй гэж Пvv Жин бvх биеэ өөрчлөн хичээнгvйлэн барьж байснаа санаа алдан хэлэв. Гэтэл хажууд нь: “оон!” гэж дуу алдах сонсдоно. Ажвал худалдагч тэр хоёрыг заналхийлэн ширтэж байгаа vзэгдэв. -Хаанаас оргосон хvн бэ гэж дөхөн ирсэнд Пvv Жин сая vг алдсанаа мэдэв. Тvvний инээн бялдуучлахаа ор мөргvй болгон ширтэж байгаа зэвvvн царайг нэг хэсэг нvд чавцлан ажаад даруй гарахын мөрөөдөс болон хойш ухрав. Худалдагч: “Хай зогс! гэж хашгирав. Хаалганы өмнө vсрэн биеэр таглаж аваад: -Битгий хөдөл би та нарыг барин цагдаад тушаана. Эсэн бол…” -Эс бол юу гэж? Пvv Жин гэнэт айн цочсоноо буцаан авч чадалгvй асуув. -Эс бол таван янчаан! Пvv Жин айсан хэвээр Данзанг харснаа гэнэт зориг орон “бv паа!” гэж шивнэхэд Данзан “бv паа!” хашгирав. Ингэхэд ёстой “бv паа!” /битгий ай/ гэгч эхэллээ. Пvv Жин: “бv паа!” хашгиран худалдагчийг барин авч байшингийн ханыг хоёр дахин мөргvvлээд цааш бас балбаж гарлаа. Данзан хажууд нь “бvv паа!, бvv паа!“ хашгиран нөхрийнхөө уур омгийг дэврээнэ. Худалдагч анхандаа “аяа” гэж дуу алдаад, дараа нь өршөөл гуйн уйлаан унжаан болсон бөгөөд эцэст нь биеэ сул хаян газар унаж “юу дуртайгаа ав!” гэх сонсдов. Гэвч Пvv Жин юм авахын оронд: Хэрэв чи орон байшингаа хар нvvрс болгуулахыг хvсээгvй бол болиорой! Гээд хоёр янчаан гарган нохойд өгч байгаа юм шиг газар хаяад, Данзангийн гараас шvvрэн авч гарав. Ард нь худалдагч өршөөл гуйн мөргөсөөр vлдэв. Пvv Жин гудамжинд гарахтайгаа зэрэг их гутралд дарагдсан мэт дуугvй болов. Энэ нь сая болсон хэргээс биш бас архины мананд цохигдон ухаан мэдрэл элий балай яваадаа ч биш, ирээдvйн замд саяынх шиг олиггvй хvмvvс хэд хэчнээн ч дайралдаж болох шvv дээ гэсэн нэг бодол сэтгэлд нь гvнзгий эргэлдсэнийх байлаа. Гэвч Пvv Жин тэр бvрийг аргаар, аргаар эс болж өгвөл хvчээр даван туулах ёстой гэж дотроо бодон “бv паа!” гэж амандаа өгvvлэв. Ард нь Данзан нөхрийнхөө гэв гэнэт дуу шуугvй болсны нь хувьд: “би гомдоож орхиогvй байгаа даа” гэж зовнин явснаа “бv паа!” гэж хэлэх шиг болсонд нь сэтгэл бага зэрэг онгойжээ. Боов чихрийн дэлгvvрт ороод Пvv Жин нэлээдийг авч бааданд боолгож Данзанд бариулаад мөнгөө өгөхдөө мөн л бv паа! гэсэнд худалдагч цочин нэг удаа ихээр харав. Гэлээ ч юу ч болсонгvй. Тэндээс гаран нэг гудамж өнгөрч, нөгөө гудамжинд орсноо Пvv Жин инээмсэглэн эргэж: -Чи дуулж байна уу? Галт тэрэг! Чих тавин чагнахад пvн пан гэсэн авиа чихэнд баригдсанаа гуугалан хашгирах нь тодхон сонсдоно. Yvний урьд Данзан галт тэрэг гэгчийг нэг удаа холоос хоёр дахь дээрээ ойрхноос олж харсан бөгөөд тэгэхдээ олон том мухлаг тэргvvдийн толгойд оргилсон хар утааг огторгуй тэнгэрт асгаруулсан айхавтар том том зуухтай юм явсныг тодорхой харсан бөгөөд чухам яагаад өөрөө явах болсны шалтгааныг хэдэн арван зvйлээр бодон олоогvй билээ. Ганцхан

Page 116: Цаг төрийн үймээн

116 

 

хамт явсан Хvрэл уг замыг vзээд: “цагийн зэвvvн болоход төмөр могой дэлхийг гурав орооно” гэж Богдын лvндэнд байдаг маань энэ байж гэж байсныг хэзээд мартахааргvй тогтоосон бөгөөд одоо тэр төмөр зам дэлхийг гурав ороохдоо манай монгол орныг бvv дайраасай гэж бодно. -Тийм, галт тэрэг ирж явна. Хоёулаа очиж vзэх vv гэсэнд Пvv Жин: -Одоо бидний салах цаг болсон. Чи энэ хотоос яаран гар! Эс тэгвэл баригдаж магад. За баяртай!. Данзангийн сэтгэл тун аягvй болов. Галт тэрэг дахин гуугалах сонсдов. Нөхөртөө ямар нэгэн сайхан vг олж хэлэхийг эрэлхийлэн доош ширтээд гvн чан дааныхаа замаар сайн яваарай гэж хэлэхийг шийдэн толгой дээш татвал Пvv Жин нь алга. Эндээс салан олон хvний дунд орохтойгоо зэрэг Пvv Жин ор мөргvй алга болсон байжээ.

ЧӨТГӨР ШУЛАМС ХОЁР Данзан нөхрийн vлдээсэн баадантай юмыг мөрөн дээрээ хаян баруун тийш хандав. Хуучин явж байсан танил газрууд нvдэнд тусаж эхэлжээ. Цааш жаахан явмагц анх нөхөдтэйгээ ирэн хvндлэгдэн зочлогдож байсан цагаан далайн пvvсийн асарт том хаалга тэр дvрээрээ дайралдлаа. Одоо орхигдсон юмс сэтгэлд нь буух аж. Гэвч Хvрэлийн “бvх муу юм чөтгөрийн хар данжаадаас болов” гэж хэлдэг байсан нь санаанд орлоо. Тэгээд урагш гишгэлтээ удаашран бодож vзэхэд Хvрэлийн vг баримттай биш, зөвхөн хар санаа болохоос гадна, эх эгч нарт зориулан авсан дээлийн өнгө, луучин гутал, өнөөх нэгэн эмэгтэйд авсан хувууд, алтан шармал ээмэг, өөрт авсан ганс… цөм нvдэнд нь тусан сэтгэл булаана. Гэтэл Хvрэл Дорж хоёрын юмыг гэр оронд нь хvргэж өгвөл тэр ар гэрий нь хvмvvстэй уулзаж болмоор аж. Энэчлэн Данзан маш олон өнгийн юм бодлоо. Бодох тусам эд хогшлын зvйлс сэтгэл булаана. Гэтэл бvр хамгийн чухал нь бvх юмаа авч гэмээ нь аль нэгэн дайралдсан аянчдад vнэ хөлс төлөн орон нутагтаа амархан хvрмээр бодогджээ. Орохыг бvрмөсөн шийдэж их хаалгын өмнө ирэхэд том асар хаалга нээлттэй өндөр хэрмэн хашааны доторх дөрвөлжин чөлөө нам гvм “энд хэн ч орж болно ганцхан vймээн шуугиан л битгий дэгдээ!” гэсэн шиг байлаа. Данзан данжаадын хаана суудгийг тодорхой мэднэ. Байшин руу шууд чиглэн очоод эхний хаалгыг нээхэд, эрт урьдынхаа байсан хэвээр, ганцхан энд хэн ч vгvй, хоёр дахь хаалгыг татахад бас өөрчлөгдсөн юм алга. Данжаадын өрөөний өмнө ирэн тvр зогсоход хар тамхины хиншvvтэй vнэр ханхлан зугтмаар байвч шударга хөгжим нарийн хөгөн дээрээ дан ян цуурайтан сэтгэл баясгаж бас нэг жаахан зогсон чагнууштай санагджээ. Хөгжмийн хажуугаар эмэгтэй хvний хээнцэрхэн хоолой ганган эгшиглэж эхэллээ. Данзан өөрийн эрхгvй амьсгал хураан чагнав. Энэ vед биеий нь байдал тун базаахгvй нvд нь хvчтэйгээр эрээлжлэн дотор нь муухайгаар бvрзийж ухаан санаа нь орон гаран vймнэ. Гэвч Данзан өөрийгөө даан их согтоогvй гэж бодно. Хаалгыг зөөлөн татан хөлийн өлмийг босго давуулав. Хамгийн тvрvvн зургийн хуар шиг vзэсгэлэнтэй хvvхний нарийхан цагаан гар шударга хөгжмийн урт ишин дээр нахилзаж vзэгдээд дараа нь цэнхэр хөх утаан дээр нь тунаран эргэлдэж байгаа нь ажиглагдав. Ингэхэд тэр хvvхэн vvлэн дунд задран яваа тэнгэрийн дагиныг санагдуулав. Энэ тэнгэрийн дагины нөгөө талд өвгөн данжаад хар тамхи татан хэвтэж, урд талд нь зарц хvv асаатай дэнг гансанд нь барьж шомбойн сууж байна. Хvvхэн Данзанг харахтайгаа зэрэг “Тэнгэр” гэж уулгалан хөгжмөө алдав. Зарц хvv, бас

Page 117: Цаг төрийн үймээн

117 

 

эргэн харангуутаа “аяа” гээд босон харайв. Данзан тэдний цочихын учрыг эс ойлгов. Өөрийн цэрэн хувцасны тамтаг, толгойн vс зvг бvр рvvгээ буурцаглан унжсан хийгээд царайн өнгө хvрэл тогоо шиг болсныг мэдэх боловч бусдын нvдэнд айн цочихуйц vзэгдэнэ гэж хараахан бодоогvй билээ. Тvvнийхээ дээр одоо шал согтуу, хоёр нvд цавчлагагvй, харсан бvхэн рvvгээ хамар шуухитнуулан гөлөрнө. Ер ийм хvн данжаад дээр орох байтугай хашааны нь хаалгаар шагайж байсан удаа vгvй байлаа. Данжаад аман дахь хар тамхиныхаа утааг агаарт хөврөлдvvлэн өлөн буурал толгойгоо алгуур хөдөлгөн Данзанг харснаа мөн л цочив. Нойрмог нvдээ чавцлан жарвайлгаж, vг дуугvй ширтэхэд нь Данзан тvvний танихгvй байгааг мэдэв. -Данжаад аа, би танай жинг тээж ирсэн гурван монголын нэг нь шvv дээ гэж монголоор хэлэхэд данжаад хvvхэн рvv харснаа монгол хэл мэддэгээ гайхуулах гэж байгаа юм шиг -Тийм ээ гэж vгээ хэлээд бусад чинь хаана вэ? гэхдээ жаварт нvдний нь цаана занал хорсол шингэснийг Данзан мэдэв. -Манай нөхөд vv? гэснээ Данзан тvгдрэн энд! Yгvй ээ, тэнд, биш ээ, нөгөө гамингуудтайгаа гэж будлив. Данжаад худал хэлж байгаагий нь мэдэв. -Ай тэр гамингууд яасан муу. Би та нарын хойноос дандаа зовно шvv. Одоо та нарт юу хэрэгтэй! -Бидэнд бидний юм хэрэгтэй! -Ямар юм гэж гайхсан царай гаргав. -Яагаав дээ, данжаад аа, бидний дээл хувцас энэ тэр, -Ай тэр vv? Байна байна, Хэзээ авна? -Одоо данжаад аа. Баярлан урагш алхахад данжаад зэвvvцэн хойш гэдийж: -Тэмээгvй яаж аваачна? -Тэр яахав данжаад аа, би vvрнэ, ингээд шvv гээд дал мөр рvvгээ заасанд данжаад тэсгэлгvй инээд алдав. Гэтэл тэр инээд нь хөхvvлэн ханиалгах болон хувирав. Бөөрөнхий болсон нуруу нь уурласан муурных шиг болон бөг бөг хөдөлж эхэлсэн царай хөхрөн хажуулдан унав. Энэ даруй хvvхэн зарц хоёр сандран толгой тvрvvгий нь тvшин авч ар цээжий нь барилангуутаа байн байн пид пид буулган цохилно. Ингэвэл данжаад сэргэдэг байжээ. Нэг vе бvр vхэх шиг таг чиг болсноо арайхийн өндийж зарц хvvд хэдэн хvний нэр дурдан дуудан ирvvлэхээр гаргав. Энэ явдлыг Дандан ер анхаарсан зvйлгvй, зөвхөн данжаадын амь мэнд сэргэсэн тухай л баярлана. Нөгөө талаар хvvхэн данжаадын ам хамраас гарсан элдэв бохирыг эрээ цээргvй цэвэрлэн сувилсанд баярлана. Тэгээд хvvхнийг ажихад vнэхээр зургийн хуар. Эрхтэн бvхэн нь тун булбарай ердөө лааны тосоор цутгуурдан хийгдсэн шиг vзэгдэх бөгөөд данжаадын хvзvv сээрийг илэн таалж аан, оон наалинхайтах нь юу юугvй хажуу хувирганаас хайлж байна уу? гэмээр байх аж. Хvvхэн Данзанг хариу ажлаа. Хvн гэж vзэхийн оронд жигшин зэвvvцэж, янхан цагаан алчуураараа ам хамраа таглаж, данжааддаа vдшийн галууны хонгор авиагаар: -Миний ухаантан сайхан буурлаа даа ёзи битгий тат. Энэ лав чиний амийг авч магад. Аяа би замаасаа ганцаараа газар дэлхийд амьд явахын хэрэг даан ч vгvй болно гэж шилэн бөмбөг, гарын алтанд бөмбөрөн мэт хэлсэнд Данзан тэдний янаг амрагийн явдалтан болохыг сая мэдэн ой гутав. Данжаад хvvхнийг -Ай май хуар аа! Гэж дуудаад: -Чи битгий зов! Би даа ёзи татахгvй бол харин нэг өдрийн ч

Page 118: Цаг төрийн үймээн

118 

 

амьгvй. Хэрэв татаж байвал зуу наслах ч юун магад гэж тэнхэл алдан суларсан хэлээр хэлээд хvvхийн цээжин дэх хоёр хөөрхөн тvмбэгэр хөхөнд нь толгой өгөн нvдээ анив. Данзан: “Май хуар” нэрийг сонсохтойгоо зэрэг “Май хуар” гэдэг дууг санах бөгөөд хэрэв тэр дууны май хуар энэ май хуар шиг бол харин шал дэмий май хуар байх нь дээ гэж бодов. Гэтэл хvvхэн данжаадыг ган оон болон илэн таалахын оронд тvрvvнд Данзанг ажсан шигээ зэвvvрхэн дээрээс нь ширтэх аж. Иймд Данзан: “Ай хөөрхий энэ хvvхэн чухам ядуу хоосон болоод аав,ээж, ах дvv нараа тэжээхийн эрхэнд өвгөн данжаадыг тийнхvv илэн таалсан хэрэг байж шvv” гэж бодон өрөвдөх сэтгэл төрөв. Ингэхэд хvvхэн, өвгөн данжаадыг жигшин зэвvvцсэн нь vнэнтэй бөгөөд “Чи өдий болтол vхэж өгдөггvй яасан бөх амьтай вэ” гэж бодон чин сэтгэлээсээ бодсон аж. Гэвч энэ хvvхний амьдрал Данзангийн тааварласантай хэрхэвч vл хавьцна. Юунд гэвэл энэ хvvхэн өвгөн данжаадтай хувь нийлvvлэн хоршооллосон залуу эр Ван Хай-тоагийн төрсөн дvv бөгөөд данжаадын хэдэн давхар ган өргөстэй цоожоор цоожлогдсон зуун тvмэн янчааныг ахынхаа гарт оруулах их зорилгыг өмнөө тавьжээ. Гэвч хvvхэн эрх жаргал гэгчийг дур зоргоороо эдлэгч биш, харин зовлон! Зовлонгоор л эрх жаргал гэгчийг эрэгч, тухайлбал арван долоон наснаа дөнгөж хvрмэгц угийн vзэсгэлэн гоо царай нь өндөр заяатан болгоны зvрхийг оволзуулах болсон нэг баяр байвч төрсөн ах нь барсын адил ширvvн гараараа атган авч, ов мэх болгоныг сургасан нь тун бага биш, ямар ч хатуу өргөстэй цоожийг гар хуруу оруулан тайлж чадна. Эс тайлбал бvх биеэ шургуулан оруулж тайлах онцгой чадлыг олсон аж. Гэвч өөрийн нь оюун ухаан сэргэлэн болоод vзэсгэлэн гоо төгөлдөрийнхөө дээр, уянгалуулан дуулах хоолойн сайхан бvрдмэл биш байсан бол ахы нь тэр заан сургасан ов мэхийн зvйл ч болохгvй байсан буй заа. Тэгээд хvvхэн өвгөн данжаадыг аль хэдийний унтран замхарсан залуу насны тачаалын галыг илбэдэн сэргээн элэг зvрхэнд нь амин судас болон шингэжээ. Гэлээ ч хvvхэн ариун тунгалаг биеэ хэнээс ч илvvтэй эрхэмлэх тул арьс сарьс болсон данжаадын биеийг элгэн биеэрээ дулаацуулсан удаа нэг ч vгvй, зөвхөн толгой тvрvvгий нь цээжиндээ аваачин -Ай данжаад чи миний зvрхийг чагнаа! Ганцхан чамдаа л гэж байгаа биз дээ? гэж уран гоёмсгоор инээх, эс бол янагийн халуунд согтуурах байдлаар тунгалаг хар нvдээ талимаатуулан -Аяа, миний сайхан буурал аа! Ёстой миний vзэсгэлэнт бvргэд шиг сайхан буурал толгой чинь над цаг vргэлж Тян шин “Тэнгэр уул”-ыг бодогдуулна гэж бээжин хэлний гоёмсог аялгуугаар өгvvлэн хэл хазан шөнийн галууны авианд хувилан гангануулна. Архи бол аманд орсоор бvх мэдрэлийн сув судас болгоноор дамжин оюун ухааныг согтоодог билээ. Гэтэл хvн, хvнийхээ сэтгэхvйг тийнхvv согтоох нь яалаа ч гэсэн тийм амар байх вэ дээ. Өглөө бvр хvvхэн, гар нvvрээ угаасныхаа дараа арьсны өнгө чанар хоёрыг юутай ч зvйрлэшгvй зөөлрvvлдгээрээ дэлхийд алдаршсан цас цагаан япон тос тvрхээд дээрээс нь америкийн голивууд хотын кино жvжигчдийн хэрэглэдэг нvvрийн будгаар уруул хамсөг хацраа засаад, бас дээрээс нь францын ялимгvй ягаавтар өнгийн, vнэр сайхантай оогоор тэгшлэн, төрөлхийн өнгө vзэсгэлэн шиг болгоно. Гэлээ ч арчилгааны ажил vvгээр дуусахгvй, бvх хувцсандаа дээд чанарын vнэрт ус цацан шингээгээд, гар, хvзvv, хоолой энэ тэр рvvгээ элдэв халдварт өвчний нянгаас хамгаалах исгэлэндvv нунтаг эм цацаад сая дуусаж санаа алдан гэрээс гарна. Орой буцан ирмэгцээ хар тамхины vнэр шингэсэн байхаас болгоомжлон бvх өмссөнөө тайлан эрvvл агаарт өлгөөд, өөрийнхөө биеийг онгоцтой халуун усанд оруулна.

Page 119: Цаг төрийн үймээн

119 

 

Ай даа энэ явдлын зах сэжvvрийг өвгөн данжаад мэдвэл чухам тэр дороо: -Хая, чи хvн биш, vнэгэн шулмас байна шvv” гэж дуу алдан хөөн гаргаад, мөнгө янчааны авдрыг байтугай, хашаа байшин цөмийг хэдэн давхар цоожоор цоожлох буйзаа. Гэтэл хvvхэн vнэхээр vнэгэн шуламс. Эрлэгийн элчийг боловч илэн таалахаар хууран буцаах тийм айхавтар чадлаар данжаадыг бvрэн согтоосон ажээ. Өглөө орж ирэх бvрд нь данжаад: -Ай миний vзэсгэлэнт гоо цэцэг ээ! Yнэнхvv хувь заяаны минь хайрт дагина аа Бие чинь эндээс нэг мөчийн төдий боловч салж чадахгvй болсны учрыг мэдэж байна. Энэ бол одоо яая гэх вэ, эртний хувь ерөөл шvv гэж угтана. Хариуд нь хvvхэн биеэ салхинд ганхуулах мэт хөдөлгөн гишгэлж очин, хvзvvгээр нь тэврэн толгой нийлvvлж аваад: -Ай миний буурал, vнэхээр vзэсгэлэн төгөлдөр өвгөн vргэд гэх боловч дотроо “энэ муухай өвгөн чөтгөр өнөөдөр бас л амьд,бас л эрvvл, хэзээ чи энэ ертөнцөөс тонилох юм бэ?” гэж бодон гол харлана.

ӨШӨӨ ХОРСЛЫН YРГЭЛЖЛЭЛ Данзан хар тамхины утаа холилдсон бvгчим агаарт орж ирсээр уусан архиндаа цохигдон дэн дун болжээ. Yзэгдэх юм бvр дээр дор орон манарч, ямар боловч хаана нэгтэй унан нvд анихсан гэхээс өөр юм бодохоо байлаа. Данжаад vзэсгэлэнт дагиныхаа элгэнээс толгой татан өндийж: -Энэ монголыг байшинд оруулан цоожлоод, маргааш Зо Чимингийнхэнд хvргэж өг гэв. Энэ тухайд Данзан айн цочсон юу ч vгvй, харин данжаадын vг бvрийг тодорхой ойлгосондоо “би чинь ер согтоогvй байгаа юм байна шvv” гэж бодов. Гэтэл ард нь гурван чийрэг эр орж ирээд зогсож байсан аж. Тэдний нэгэн зэрэг гар хөдлөн барин авахад Данзан ямар ч эсэргvvцэл хийсэнгvй, зөвхөн “за одо баригдлаа!” гэж бодон гары нь аясаар чирэгдэн гарав. Нэг байшингийн өмнө аваачаад тvлхэн оруулахад нь тvрvvлгээ харан унаад, хаалга хамхигдан харанхуй болж, тvлхvvр цоож шажигнахыг там тум мэдэв. Тэгээд мөн л гунин гутарсан зvйлгvй. “А ээж минь ээ, орон нутгийн минь лус савдгууд аа, намайгаа авар! гэж аман дотроо ёс болгон хэлээд нvдээ анив. Ингэхэд доод газар нь vргэлжлэн дээр дор орон хөдлөх аж. “За би дvvрлээ” гэж сэтгэлд нь буух боловч мөн айх юм байсангvй. Юунд орсноо ажихаар аньсан нvдээ албадан нээн харахад урд нь боов чихэр, танзуур, еэвэн vргэлжлэн хэвтэж байгаа vзэгдэнэ. Энэ яасан гайхалтай вэ?”! аман дотроо хэлээд гартаа баригдсаныг авч нvдэндээ тулган vзэхэд vнэхээр нэг том бор еэвэн байлаа. Иймд Данзан сая тvрvvлгээ харан унахад ваадантай юмныхаа зад vсэрснийг мэдэв. Хураан авах гэхэд цөм амь орсон юм шиг цааш нааш өнхрөн гараас мултарна. Уйгагvй хөөцөлдсөөр байгаад эцэст нь унтаж орхисон аж. Шөнө дундын цаг болж, хаана нэгтэй байгаа сvмийн том харанга цохигдсон бөгөөд тvvний сайхан авиа бvх хотын дээгvvр ганцаараа чөлөөтэй цуурайтахад Данзан сэрэв. Дотор тун аягvй, толгой хагарах гэж байгаа юм шиг ангалзан айхавтар өвдөж байлаа. “Yгvй энэ чинь би хаана байгаа билээ” гэхээс тасалгаа руу тvлхэгдэн унасан ба урд нь боов чихрийн зvйл vргэлжлэн хэвтэж, хураан авах гэхэд баригдахгvй байсан зэрэг явдлууд санаанд оров. Тэгээд босож тэмтрэн vзэхэд бvгдийг хураан ваадандаа хийж чадсан байлаа. Гэтэл данжаадын “Зо Чимингийнхэнд тушаа” гэж байсан нь санаанд орлоо. Даруй айх, бухимдах, хорсох цөм бий болон босон харайв. Гэтэл тасалгаа та харанхуй.

Page 120: Цаг төрийн үймээн

120 

 

Харанхуй дотроос салан одсон нөхөр нь: -Хай! Ший бv паа!” гэж хэлэх шиг болов. Иймд Данзан айн чичрэхийг хойш тавин, амиа гартал тэмцэлдэхийг санав. Гамин цамцны баруун ташаан дахь өвөртөө гар хийн тэмтрэхэд бас гайхалтай хvнд чанарын дугуй хэлбэртэй юмс баригдав. Энэ бол янчаан. Пvv Жин дээл хувцас авч өгөхийн оронд өвөрт нь сэм хийсэн арав гаруй янчаан байлаа. Данзан уг хэргийг мэдэхтэйгээ зэрэг өөрийгөө ор тас гар хоосон гэж бодон данжаадынд орж ирснээ санан гол харлав. Тэгээд одоо яах билээ% гэхээ алалцан тулалдах санаанд орон зориг төрөв. Нөгөө талынхаа өврийг тэмтрэхэд аль нэгэн цагт хайрцгаасаа сугаран vлдсэн хэдэн шvдэнд баригджээ. Тvvний нэгийг шаахайнхаа уланд хавиран асаахад анх нөхөдтэйгээ ирэн сууж байсан байшинд байгаа аж. Тэр цагт Данзан, ханзыг чухам юугаар хэрхэн хийснийг ажиглахдаа бvх банзуудыг дэрлvvлэн тавьсан урт царс мод байхыг vзсэн бөгөөд тvvний яс чанарыг ихэд гайхсан ажээ. Одоо тэр нь санаанд нь орон ханзыг хэмхчиж, өнөөх модыг сугалан авав. Тэгээд цаасан бvрээст цонхыг цөм цохин шагайхад тэнгэрт сартай, эргэн тойрны юмс тодхон харагдана. Ваадантай юмаа баглан нуруундаа аван тулалдах шийдмээ урдаа барин цонхоор vсрэн гарав. Хашаан дотор хэн ч vгvй, орон байшинтай юутай хvvтэйгээ нам гvмийн дотор нойрсож байгаа мэт аж. Гэнэт нохойн дуу хvр хvр хийн бөөн хар юм дайран ирэв. Өмнөх шийдмээ хоёр гардан далайн угтуулан явуулахад мод тас хийн хугарч нохойн дуу ган хийн газар унав. Өдөр тутам хоёр удаа шар будаагаар тэжээлгэж хэр хэмжээнээсээ хэдэн хувь илvv зоолоод тэжээгчээсээ бусдыг уран тасчихаас өөр юм мэдэхээ больсон нохойг цохисондоо Данзан баярлав. Гарт vлдсэн дэлэн хэртэй модоо барин хаалганд хvрлээ. Самбары нь дээд, доод хоёрыг нимгэн хар төмрөөр төмөрлөснөө том том товруут хадаасыг зайгvй суулган бэхэлсэн лужир хаалгыг хоёр давхар оньсоор чагтлан тvгжсэн байжээ. Данзан оньсуудыг сугачин хаяж гарав. Сэтгэлд нь дан алах, цохих бодогдоно. Гарын шийдмийг улмаар чангалан атгаж явав. Энэ зуур толгойн өвчин ор тас vгvй болжээ. Хvйтэн агаар нvvр илэн, хоолой руу сэнгэнэж нозоорсон биеийг хөнгөрvvлж эхлэв. Анх баригдан байгуулагдсан өдрөөсөө аваад хvний хоорондын халуун харьцаа дотночлох сэтгэлийг харилцан бие биеэ тонон мөлжихөд хувилган уралдуулсаар хэдхэн тооны баячуудын эд бараа, мөнгө янчааны зоорь болгосон Жанчхvv хот анир чимээгvй утсаар л байв. Тэртээ дээрээс дугуй цагаан сар сvvн цагаан гэрлээ хэн юунд ч харамгvй тусгасаар байх атал, хоёр талын өндөр шавран хашаанууд хар сvvдэр хаян таглана. Эндээс дөнгөж мултармагц алсын бараа нvдэн тусан, аялах зам сэтгэл дурайн, зориг дээр зориг, чадалд чадал нэмэх ажээ.

ӨШӨӨ ХОРСЛЫН YРГЭЛЖЛЭЛ Данзан хар тамхины утаа холилдсон бvгчим агаарт орж ирсээр уусан архиндаа цохигдон дэн дун болжээ. Yзэгдэх юм бvр дээр дор орон манарч, ямар боловч хаана нэгтэй унан нvд анихсан гэхээс өөр юм бодохоо байлаа. Данжаад vзэсгэлэнт дагиныхаа элгэнээс толгой татан өндийж: -Энэ монголыг байшинд оруулан цоожлоод, маргааш Зо Чимингийнхэнд хvргэж өг гэв. Энэ тухайд Данзан айн цочсон юу ч vгvй, харин данжаадын vг бvрийг тодорхой ойлгосондоо “би чинь ер согтоогvй байгаа юм байна шvv” гэж бодов. Гэтэл ард нь гурван

Page 121: Цаг төрийн үймээн

121 

 

чийрэг эр орж ирээд зогсож байсан аж. Тэдний нэгэн зэрэг гар хөдлөн барин авахад Данзан ямар ч эсэргvvцэл хийсэнгvй, зөвхөн “за одо баригдлаа!” гэж бодон гары нь аясаар чирэгдэн гарав. Нэг байшингийн өмнө аваачаад тvлхэн оруулахад нь тvрvvлгээ харан унаад, хаалга хамхигдан харанхуй болж, тvлхvvр цоож шажигнахыг там тум мэдэв. Тэгээд мөн л гунин гутарсан зvйлгvй. “А ээж минь ээ, орон нутгийн минь лус савдгууд аа, намайгаа авар! гэж аман дотроо ёс болгон хэлээд нvдээ анив. Ингэхэд доод газар нь vргэлжлэн дээр дор орон хөдлөх аж. “За би дvvрлээ” гэж сэтгэлд нь буух боловч мөн айх юм байсангvй. Юунд орсноо ажихаар аньсан нvдээ албадан нээн харахад урд нь боов чихэр, танзуур, еэвэн vргэлжлэн хэвтэж байгаа vзэгдэнэ. Энэ яасан гайхалтай вэ?”! аман дотроо хэлээд гартаа баригдсаныг авч нvдэндээ тулган vзэхэд vнэхээр нэг том бор еэвэн байлаа. Иймд Данзан сая тvрvvлгээ харан унахад ваадантай юмныхаа зад vсэрснийг мэдэв. Хураан авах гэхэд цөм амь орсон юм шиг цааш нааш өнхрөн гараас мултарна. Уйгагvй хөөцөлдсөөр байгаад эцэст нь унтаж орхисон аж. Шөнө дундын цаг болж, хаана нэгтэй байгаа сvмийн том харанга цохигдсон бөгөөд тvvний сайхан авиа бvх хотын дээгvvр ганцаараа чөлөөтэй цуурайтахад Данзан сэрэв. Дотор тун аягvй, толгой хагарах гэж байгаа юм шиг ангалзан айхавтар өвдөж байлаа. “Yгvй энэ чинь би хаана байгаа билээ” гэхээс тасалгаа руу тvлхэгдэн унасан ба урд нь боов чихрийн зvйл vргэлжлэн хэвтэж, хураан авах гэхэд баригдахгvй байсан зэрэг явдлууд санаанд оров. Тэгээд босож тэмтрэн vзэхэд бvгдийг хураан ваадандаа хийж чадсан байлаа. Гэтэл данжаадын “Зо Чимингийнхэнд тушаа” гэж байсан нь санаанд орлоо. Даруй айх, бухимдах, хорсох цөм бий болон босон харайв. Гэтэл тасалгаа та харанхуй. Харанхуй дотроос салан одсон нөхөр нь: -Хай! Ший бv паа!” гэж хэлэх шиг болов. Иймд Данзан айн чичрэхийг хойш тавин, амиа гартал тэмцэлдэхийг санав. Гамин цамцны баруун ташаан дахь өвөртөө гар хийн тэмтрэхэд бас гайхалтай хvнд чанарын дугуй хэлбэртэй юмс баригдав. Энэ бол янчаан. Пvv Жин дээл хувцас авч өгөхийн оронд өвөрт нь сэм хийсэн арав гаруй янчаан байлаа. Данзан уг хэргийг мэдэхтэйгээ зэрэг өөрийгөө ор тас гар хоосон гэж бодон данжаадынд орж ирснээ санан гол харлав. Тэгээд одоо яах билээ% гэхээ алалцан тулалдах санаанд орон зориг төрөв. Нөгөө талынхаа өврийг тэмтрэхэд аль нэгэн цагт хайрцгаасаа сугаран vлдсэн хэдэн шvдэнд баригджээ. Тvvний нэгийг шаахайнхаа уланд хавиран асаахад анх нөхөдтэйгээ ирэн сууж байсан байшинд байгаа аж. Тэр цагт Данзан, ханзыг чухам юугаар хэрхэн хийснийг ажиглахдаа бvх банзуудыг дэрлvvлэн тавьсан урт царс мод байхыг vзсэн бөгөөд тvvний яс чанарыг ихэд гайхсан ажээ. Одоо тэр нь санаанд нь орон ханзыг хэмхчиж, өнөөх модыг сугалан авав. Тэгээд цаасан бvрээст цонхыг цөм цохин шагайхад тэнгэрт сартай, эргэн тойрны юмс тодхон харагдана. Ваадантай юмаа баглан нуруундаа аван тулалдах шийдмээ урдаа барин цонхоор vсрэн гарав. Хашаан дотор хэн ч vгvй, орон байшинтай юутай хvvтэйгээ нам гvмийн дотор нойрсож байгаа мэт аж. Гэнэт нохойн дуу хvр хvр хийн бөөн хар юм дайран ирэв. Өмнөх шийдмээ хоёр гардан далайн угтуулан явуулахад мод тас хийн хугарч нохойн дуу ган хийн газар унав. Өдөр тутам хоёр удаа шар будаагаар тэжээлгэж хэр хэмжээнээсээ хэдэн хувь илvv зоолоод тэжээгчээсээ бусдыг уран тасчихаас өөр юм мэдэхээ больсон нохойг цохисондоо Данзан баярлав. Гарт vлдсэн дэлэн хэртэй модоо барин хаалганд хvрлээ. Самбары нь дээд, доод хоёрыг нимгэн хар төмрөөр төмөрлөснөө том том товруут хадаасыг зайгvй суулган

Page 122: Цаг төрийн үймээн

122 

 

бэхэлсэн лужир хаалгыг хоёр давхар оньсоор чагтлан тvгжсэн байжээ. Данзан оньсуудыг сугачин хаяж гарав. Сэтгэлд нь дан алах, цохих бодогдоно. Гарын шийдмийг улмаар чангалан атгаж явав. Энэ зуур толгойн өвчин ор тас vгvй болжээ. Хvйтэн агаар нvvр илэн, хоолой руу сэнгэнэж нозоорсон биеийг хөнгөрvvлж эхлэв. Анх баригдан байгуулагдсан өдрөөсөө аваад хvний хоорондын халуун харьцаа дотночлох сэтгэлийг харилцан бие биеэ тонон мөлжихөд хувилган уралдуулсаар хэдхэн тооны баячуудын эд бараа, мөнгө янчааны зоорь болгосон Жанчхvv хот анир чимээгvй утсаар л байв. Тэртээ дээрээс дугуй цагаан сар сvvн цагаан гэрлээ хэн юунд ч харамгvй тусгасаар байх атал, хоёр талын өндөр шавран хашаанууд хар сvvдэр хаян тагланаYНЭНЧ НАЙЗ Жанчхvvгийн давааг дөнгөж давсаар уур амьсгал эрс өөрчлөгдөн хvйтэн жавар, жихvvн салхи хацар алгадан сэнгэнэнэ. Гэлээ ч Данзан баяртай. Хоёр хөлөө тасралтгvй хөдөлгөн тэр өдрийг аваад шөнө хээр хонов. Нэг талаар аюул зовлонгоос гарсандаа баярлана. Нөгөө талаар дахин аюул зовлонд унахаас болгоомжлохдоо, өөрийн эрхгvй өмнөөс ирэх ажил төрлийн хvмvvсийг нvvр буруулан өнгөрөөнө. Идэх зvйл өвөрт яваа тул гэдэс цатгалан. Ганцхан ам нь сvрхий цангана. Yзтэл энд хэдхэн хоногийн өмнө их цас орсон байвч тэр нь ширvvн салхинд vлээгдэн шороотой хутгалдан аманд хийхийн аргагvй болсон ажээ. Дэргэдэх нэгэн гvвээний цаана худаг байсан нь санагдана. Сэтгэл яаран хөлийн хурдыг нэмэх тусам өмнөх газар сунах шиг харагдана. Яв явсаар хөтөл дээр гарахад vнэхээр худгийн бараа харагдах бөгөөд урд талд нь нэгэн овгор юм бий болсон байлаа. Газрын уруу хөл сунган гишиглэхдээ тэр хар юмыг байн байн ажигласныхаа эцэст урагш харан хэвтсэн ганц тэмээ болохыг танив. Ойртон очоод Данзан, өөрсдийнхөө хамт баригдсан, элдэв зовлонг нэгэн адил эдэлсэн хар буур болохыг танилаа. Буур бас Данзанг таньжээ. Барааны газраас том толгойгоо эргvvлэн байн байн ажиж байснаа Данзан дэргэд нь хvрээд ирэхэд шvдээ хяхтнуулан хавирч, хvзvv сунган угтав. Энэ явдал Данзанд зvvд шиг байлаа. Эргэн тойронд нь газрыг ажихад гамин цэргийн шаахайтай ганц хvний мөр хэдэн арван удаа тойрсон шиг байх тул Доржийн энд ирээд буураа vенгэдvvлэн хаясныг мэдэв. “Хөөг” хашгиран босгох гэхэд буур цээжин биеэ өндийлгөн нэг удаа зvтгэснээ тэнхэл алдан доош сууна. Тэмээ бол яв явсаар нэг өдрийн хэвтэр дээрээсээ босож чадахгvй болдог боловч өргvvлэн боссоныхоо дараа хэдэн хоног явж чаддагийг Данзан мэдэх билээ. Ард нь гарч, гарынхаа алгыг нулиман норгож, хооронд нь халтал vрж аваад сvvжний нь хэрдгэр ясан доогуур хийн “хөөг” хашгиран дээш өргөв. Буур бас учир мэдэн дээш зvтгэв. Гэвч Данзангийн гар бvслэхээсээ өнгөрөхтэйгээ зэрэг цааш өргөх нөхцөлгvй болсон бөгөөд буур нь босоо хэвтээ хоёрын хооронд зоогдов. Данзан сандрахдаа майхны vvд шиг онгойсон том салтаа руу нь бөхийн орж гэдсэн биеэс нь тулан “хөөг” хашгирлаа. Энэ даруй нурууны vе нужигнан, дорх газар хар ногооноор эргэлдсэнээ гэнэт агаарт дэгдэх шиг болсон бөгөөд энэ нь буурын босохыг бvх биеэрээ хариуцан өргөснийх байжээ. Боссон буурын доороос биеэ аван хажууд нь гарсан хойно хvртэл нvд эрээлжлэн алсын юмс бvрэлзэж байв. Буур хөшсөн биеэ суниан, алс барууныг нэг ажаад, дараа нь Данзанг vнэрлэн бусдын юм шиг доош унжсан далбагар уруулаа шал пал дуугарган толгой дээш өргөв. Yvний нь Данзан vхлийн хар хэвтрээс боссондоо сэтгэл хөдлөн баярлаж байна гэж vзэв.

Page 123: Цаг төрийн үймээн

123 

 

Данзан тун саяхан ам цанган тэвдэж байснаа ор тас мартсан байв. Одоо тvvнээ санахтайгаа зэрэг худаг дээр гvйн хvрэв. Гэтэл энд ховоо алга. Өнгийн харахад эргэлдсэн хар нvх тэртээ дор vзэгдэнэ. Урьд энд хоног тааруулан буугаад ус авахад гурван алд татлага орж байсан явдал санагдана. Иймд өөрийн эрхгvй арга барагдан амсар дээр нь сандайлан сууж байтал буур ирэв. Тvvний ам бvр Данзангийнхаас илvvтэй цангасан байж магад. Худаг руу тонгойн vнэрлэж vзсэнээ л мөн л гайхаш тасрах мэт эргэн тойронг ажаад дараа нь толгой буулган худгийн хажуу дахь шуурганд хөөгдөн хуралдсан шороотой цасыг том том vмхэлж эхлэв. Данзан тvvнийг хараад амны нь цангаа тэсэшгvй болсон бөгөөд гараа цас руу өөрийн эрхгvй сарвайн амаа хойноос нь ангайн тэмvvлжээ. Нэг мэдэхэд аман дотор элс шороо шажигнаж байвч өнөөх цаснаас ойгоо гуттал идэв. Ингээд эндээс баруун тийш явахад буур өөрөө даган сажлав. Данзанд ч тvvнийг хаях сэтгэл байсангvй, харин нэг талаар хамт явах ханьтай болсондоо баярлана. Нөгөө талаар энэхvv, vхэн vхтэлээ зөвхөн хvний төлөө хvч чадлаа зориулахад заяагдсан шударга амьтныг орон нутагтаа хvргэе гэж бодлоо. . Эндээс дөнгөж мултармагц алсын бараа нvдэн тусан, аялах зам сэтгэл дурайн, зориг дээр зориг, чадалд чадал нэмэх ажээ.

ЯДУУС ЯДУУДАА Данзан орон нутагтаа амар мэнд хvрнэ гэдэгт бат итгэн шулуун шуурхай явахыг хvсэхээс өөр юмгvй болсон билээ. Гэтэл буур хvнд тавхайгаа зөөж тавих нь удааширч ард нь хаягдав. Иймд Данзан тvvнийг хэрхэхээ элдвээр эргэцvvлэн бодоод эцэст нь “хvний газар мал хаягдах байтугай хань нөхөд маань намайг гамингуудын гарт хаян зугтсан шvv дээ” гэж бодон хөөрхий муу буурал хаяхаар шийджээ. Өрөөсөн гараа санжигнуулан барин яваа баадантай юмаа мөрөн дээрээ хаяад нөгөө гараараа нэг vзvvрийг нь барин, нөгөө vзvvрийг газар чирvvлэн явсан модыг өмнөө авчран хөндөлдvvлж аваад урагш хурдлав. Гэвч сэтгэл нь vл тvвдэх ажээ. Гэвч буурын төлөө зовнисон сэтгэлийг өөрчилж эс чадна. Иймд Данзан чухам хэний хэн болохыг хэн хvний өмнө хэзээ ч хэлж vзээгvй хvрэн бор царайтай хvvхнээ бодохыг оролдов. Энэ хvvхэн хэзээ боловч сэтгэлд буух бvрдээ тун сайн сайхныг зөгнvvлэн баясгадаг байсан нь одоо vгvйсэж, оронд нь мөн л буур. Буурнаас өөр юу ч эс бодогдоно. Нэг даваан дээр гараад эргэн харахад буур тэртээ хойно хаягдсан байгаа боловч явсаар л байв. Уг нь Данзан эцсийн удаа барааг нь харахаар эргэн харсан боловч эрээн тарлан цаст хөндийд гав ганцаар норойн vзэгдэх нь vнэхээр өрөвдөлтэй ажээ. Данзан өөрийн эрхгvй доош суун, халуун хайрт янагаа хvлээх мэт хvлээв. Газрын өөд буур урт хvзvvгээ сунган зvтгээд авирснаа тамирдан зогсоход Данзан мөн өөрийн эрхгvй босон гvйн хvрэв. Энэ зуур нар жаргав. Данзан буурыг хаях гэсэн санаагаа бvрмөсөн орхиод оронд нь хаа нэгтээ амраан идvvлэн хонохыг бодох болов. Буур бас Данзангийн бодлыг мэдсэн бололтой, даваан дээр гарч ирvvтээ хvзvvгээ доош тавин өвс зулгааж эхлэв. Иймд Данзан тэндээ хонохыг шийдсэн бөгөөд шөнө буураа газрын уруу харуулан хэвтvvлж өөрөө хажуу хавирганд нь биеэ шигтгэн тун сайхан унтжээ. Өглөө буураа босгож аваад явахад буур нь мөн л даган гарав. Гэвч биеийн тэнхэл өчигдрийнхөөсөө дордсон ажээ. Данзан тvvнийг орон нутгийнхаа зvг замаа алдахгvй явахыг сайн мэдэж байгаа тул өөрөө тvрvvлэв. Замын ойролцоо айл байвал аймшиггvй

Page 124: Цаг төрийн үймээн

124 

 

очин халуун унд уухыг мөрөөдсөн билээ. Нэлээд яваад бяцхан голын зах дахь нэгэн тосгон руу орж ирэв. Ойртон очиход гурван нvхэн ором дайралдана. Тус бvрийн нь шавар яндан шиг юмнаас утаа уугина. Урд нь тав зургаан торой дагуулсан хар алаг ганц туранхай мэгж хог урвуулан байжээ. Данзан тvvнийг тэжээврийн оход шиг торойнуудаа харамлан дайран давхидаг амьтан байж магадгvй гэж болгоомжлон алсуур тойрон гарав. Тосгон дунд орж ирэхэд хөл хөдөлгөөн огтхон ч vгvй харагдахаас зөвхөн навтгар шавар байшингууд ажээ. Хэд хэдэн байшингийн цаана бололтой, нэг тахиа гэнэт хамаг тэнхээгээрээ хашгирахад бараг айл бvрийн хашаанд тахианууд удаа дараагаараа хашгиран бvх тосгоныг нэг удаа амь оруулах мэт сэрээснээ дуу хураан таг чиг болов. Эндэх хvмvvс гэр орондоо байгаа боловч хэдэн долоо хоногийн өмнө хураан авсан тариа будаагаа боловсруулах ажилд ид дарагдан гадагш гарах зав чөлөөгvй байжээ. Yнэхээр эл хуль, эзэнгvй хаягдсан балгас шиг байгаагийн дунд Данзан гав ганцаараа гайхаш тасран нэлээд зогслоо. Гэтэл зvvн талын бяцхан байшингаас арваад хэр насны хvvхэд гvйн гарч ирэв. Данзанг харахтайгаа зэрэг тэр хvv, хөө, хөө ирлээ гэж дуу алдан буцаж далд орсноо өөрөөсөө бага хоёр жаалыг дагуулан гарч ирэв. Тэгээд Данзанд тулан очсоноо биш байна гэж хэлэн зог тусаж хойш ухрав. Данзан хvvхдvvдийн тийнхvv эндvvрснийг лав сайн ёр болов уу гэж дотроо баярлав. -Хvvе чи надаас битгий ай. Би чамаас юм асууя гэхэд хоёр жаалаа алдчих вий гэсэн мэт сугандаа аван тэвэрч -Та цэрэг хvн vv? -Тийм ээ, би цэрэг хvн. -Тэгвэл та миний ахыг таних уу? -Танилгvй дээ. Гэвч хаа байдаг юм бэ? -Цэрэгт байдаг юм гэж хvv инээмсэглэв. -Ээ тэгвэл би танилгvй яахав гэж Данзан тэр хvvг өхөөрдөн хэлvvтээ урагш алхаад, ээж чинь бий юv? Гэхэд хvvхдvvд “бий, бий” гэж бие биетэйгээ уралдан хариулав. Тэр дундаас их хvv онцын их баяр баясгалан болон дорхноо эргэн “маа-маа, маа-маа” гэж дуудан байшин руугаа гvйв. Хойноос нь нөгөө хоёр нь мөн л “маа маа” дуудан гvйгээд, хамгийн бага нь бvдрэн унаж бөөн хар бархираан болов. Байшингийн цаанаас хар хөх өнгийн урт дээлтэй бяцхан хөлтэй, нуруу бөгтөр туранхай авгай сандран гvйн гарч ирлээ. -Яав? Юун болов? Гэж тvрvvлгээ харан тийчилж байгаа хvvхдийг яаран босгосноо ам хамраас нь цус гарсныг vзэн, -Ээ тэнгэр яах билээ! гэж дуу алдан хvvхдийнхээ ам хамрыг арчингуутаа их хvv рvvгээ хялалзан vvнийг хэн унагав? Чи унагасан уу? Би мэдэж байна, чамаас өөр хэн унагах билээ? гэж давшлав. Хариуд нь тэр жаал Данзанг заасан бөгөөд Данзан одоо өөрийг хvvхэд унагасан хэрэгтэй холбогдов гэж бодон ухаанаа гартал айв. Гэтэл хvv: -Yгvй ээж ээ, энэ хvн ахын нөхөр, таныг сурсан юм шvv гэж хэлэв. Авгай Данзанг сая олж харан, “ээ” гэж дуу алдав. -Yгvй яасан их баяр вэ? гээд гvйн ирж цээжийг нь тэврэн зvvгджээ. Данзан энэ авгайн хvvг гамингуудын нэг болохын зэрэгцээгээр нөхөр нь болон эндvvрэгдэж байгаадаа нvvр халан хэрхэх ухаанаа олохгvй болов. Тэгээд дэмий тэвдэхдээ: -Ээ ахайтан хоолоо идсэн vv? Гэж мэндлэв. Авгай -Идсэн, идсэн чи идсэн vv?

Page 125: Цаг төрийн үймээн

125 

 

Данзан хариу хэлэлгvй бөхөлзөв. Авгай, Данзангийн цээжийг тавин толгойгоос нь аваад хөлийг нь хvртэл ажигласнаа гарыг нь шvvрэн авч: -Чи ор, манайд орох ёстой гэж хөтлөн явлаа. Байшин нь маш намхан, гар өргөвөл таазанд нь хvрнэ. Орох хаалга нь зvvнтэйгээсээ, баруун талыг ханз эзэлнэ. Авгай Данзанг тийм байшиндаа оруулж аваад ханзан дээрээ суулгав. -Хvv чи миний хvvгийн нөхөр юм биз дээ гэж хэлэн дахин нvvрийг ажаад- Ээ дээ мөн сайхан баяр байна даа! гэж амьсгаадан инээмсэглэж бас нvvрийг нь ширтэв. Хариуд нь Данзан гэмтэн шиг хулмалзан: -Ахайтан минь бодвол би таны хvvг танихгvй биз ээ. -Юу? Yгvй чи хvvгийн минь нөхөр гэж хэлсэн юм биш vv? Гэж авгай гайхсан царай гаргав. -Yгvй ээ би энэ хvvг… гээд өхөөрдөн цаашлуулсан юм гэж хэлэх гэсэн боловч уг vгийг хятадаар эвлvvлэн хэлж чадахгvйд хvрэн тагжрав. Авгай “ай” гэж санаа алдаад хvvгээ муухай харан, -Чи юунд худал хэлэв? Хvv нь доогуур харан хамраа шуухитнуулан, -Yгvй ээ, энэ ах өөрөө тэгж хэлсэн юм гэж Данзангаас бишvvрхэн аман дотроо бувтнав. Нэг хэсэг яриа тасарч хачин чимээгvй болов. Тэр зуур Данзан хvvг санамсаргvй хуурснаа санан гэмшив. Бас нөгөө талаар авгайн царайд уй гашуунаас өөр юу ч vгvй байгааг нvднийхээ булангаар ажин халширна. -Ахайтан минь би явъя баяртай гээд босоход авгай өөдөөс нь босон харайж, замыг таглан: -Yгvй чи суу, би чамайг гэртээ урин оруулж ирсэн болохоор заавал цай уулгах ёстой гэж суулгаад бэлэн цайнаас яаран аягалж өмнө нь барив. Дараад нь танзуур таваглан тавив. Бас өврөөсөө хэдэн тvлхvvр гарган хайрцаг уудлан ганц ширхэг янжуур гарган өгөв. Ингэхэд Данзан цаг ямагт авгайгаас халшран зовниж байсны эрхээр цайны амт чухам ямар байгааг олж эс мэдэв. Харин янжуурыг татахад нялуун нь мэдрэлд дорхноо хvрэн аятайхан байв. Гэтэл авгай: -За тэгээд хvv чи хаанаас яваа билээ? гэж асуув. -Би дайны газраас гэхэд, -Ай бvvр буудалцаан болж байгаагийн тэндээс vv? -Тийм ээ, тэр газраас… Авгайн царай айн сандрах шинжтэй болов. “Тэнгэр, тэнгэр” гэж өөртөө хэлээд, -Тэнд ер олон хvн амь vрэгдэж байна уу? гэхдээ хоолой нь чичирч нvдэнд нь нулимс хуралдав. Данзан энэ авгайд vнэн байдлыг хэрхэвч ярьж болохгvйг мэдлээ. -Та битгий зов. Тэнд онцын аюултай юм болоогvй байгаа шvv, би бодвол ээ дээ, дайн ч одоо удахгvй дуусна бий гэв. Авгайн царай даруй өөрчлөгдөн, -Ээ яасан сайхан чимээ вэ? Сvvлийн хэдэн шөнө би дандаа хvvгээ vзэн зvvдэлдэг болсон юм. Yгvй ээ ер бас сонин оо, ийм сайхан чимээ дуулах л гэж байж шvv дээ гэж Данзанд хэлснээ: Yгvй эсвэл хvv минь бvр ирж яваа байх аа, тvvнээс биш зөвхөн ийм чимээ дуулахын төдийд яасан ч тэгж зvvдлэхгvй билээ. эвий минь нэг мэдэхэд л ороод ирнэ дээ гэж дээд таазныхаа утаанд идэгдсэн бор цаасыг нvд цалчилгvй ширэн ганцаараа ярив. Энэ нь Данзанд яахын аргагvй солиотой юм шиг vзэгдсэн боловч Данзан тvvний баяр баясгалантай болсонд нь сэтгэл тайвшрав. Ууж байгаа цайны амт өөрчлөгдөн аятайхан

Page 126: Цаг төрийн үймээн

126 

 

болохын зэрэгцээгээр бvх бие тавигдан хөлс гарна. Гэвч Данзан таг дуугvй суухад маш бэрхтэй байх тул, -Танай хvv цэрэгт явсаар удаж байна уу? -Хоёр жил болж байна. Гэвч энэ хоёр жил, миний бvх эдэлсэн дөчин хоёр наснаас ч удаан юм шиг өнгөрлөө гэж толгой унаган хариулав. -Ээ хөөрхий тийм vv? Ингэхэд хvv чинь өөрөө сайн дураар явсан юм уу? -Хаанаас гээд авгай цочин хэлснээ: - хvн өөрийн эрхээр амьдрах нөхцөлгvй болохоороо өлбөрч vхсэнд орвол дайнд явж хоол идэж яваад vхье гэж явдаг нэг ёс бий. Зарим нэг нь гавьяа байгуулан мөнгө янчаан ихийг олох юуны магад гэж явдаг ч ёс бий. Харин манай хvv гэвэл аль алиныг хvсээгvй юм. -Тэгээд юунд явсан юм бэ? -Яая гэх вэ! Нэг өдөр, vгvй ээ тэр өдрийн тэнгэрийн муухай байсныг яанаа, арваад морьт цэрэг давхин ирж бvх тосгоны залуусыг барилсан шvv. Тvvнд ганцхан баячууд л хөвгvvдээ явуулаагvй. -Баячууд яагаад тэр вэ? -Яахав, тэд янчаанаа гарган тоолж өгөөд тэр байхгvй юу? Манайд гэвэл тийм их янчаан хаана байх билээ. Бид бол ийм нэгэн бяцхан байшинтай, зөвхөн өөрсдийгөө тэжээх ам дөрвөлжин газартай тийм л айл. Гэвч данжаад маань хvvгээ эгvvлэн авах гэж дvv охиныг нь аван Жанчхvv рvv орсон. Гэтэл тэр vед аяа бас хэцvv. Манайх шиг сандарсан айл хааяагvй бий болж, охидын vнэ сул болсон байв. Арван гурван жил бусдын мэдэлд ороход дөнгөж 150 янчаан хvрэв. Уг нь энэ мөнгө юун бага мөнгө байх билээ. Гэвч миний охин ямар мал биш, хvн шvv дээ гэж толгой санжигнуулан ярьж байснаа таслан санаа алдаад: -Аяа ингэхэд чи бас энэ дэлхийд амьтдыг ямар их нvгэлтэй байдаг гэж санана? Зарим хvмvvс тэр мөнгөний сургаар “Танайх яасан азтай вэ? Одоо хvvгийнхээ хойноос явахын ч хэрэг алга, зvгээр тэр их янчаанаа идээд амар тайван суувал болох нь тэр” гэж хэлнэ. Зарим нь бас “Хөдөө тосгоны ядуу гэрийн нэг охин төдий их vнэ хvрэх юутай хачин бэ?” гэж шагшраад “ёстой тэнгэрийн дагина шиг vзэсгэлэн гоо болоод тэр бий” гэж атаархан өөрийнхөө охины зvс царайг сэм ажна. Бурхны өмнө очихоороо хvн бvр залбирах атал vнэн санаанаасаа буян vйлдэх хvн нэг ч алга. Сvмээс гарахтайгаа зэрэг дан нvгэл, хэлэх хөдлөх цөм нvгэл л байх юм гэж авгай толгойгоо тасралтгvй хөдөлгөн ярив. -Танайх янчаантай болсон атал хvvгээ яагаад авч чадсангvй вэ дээ? гэж асуухад: -Аяа яагаад гэх юу байхав дээ, данжаад маань янчаантай болохтойгоо зэрэг хойноос нь яваад юу болсон гэж санана? Өдий төдий албан газруудаар дамжин явсан шvv. Тэгэхдээ бас орсон газар болгоныхоо vvдний нь ноёнд хvртэл өнөөх янчаанаасаа нууц алба барьсан гэнэ билээ. Тэгээд хамгийн эцэст нь их ноёнд бараалхан зуун янчаанаа өгөөд хvvгээ авах бичиг хийлгэж авсан юм. Гэтэл хvv маань олдохоо больчихсон байлаа. Би бодвол дайны газар явчихаад тэр бий. Юу ч атугай бид ингээд хvv ч vгvй, хvvхэн ч vгvй, мөнгө ч vгvй болсондоо гээд нэг хэсэг бодсоноо хvvхдvvдээ заан, эд маань нялх, нялх мөртлөө идэх нь гvйцэгддэггvй ёроолгvй хvvдийнvvд. Данжаад маань энэ хvvдийнvvдийг чалчийлгачихалгvй байлгах гэж өглөө бvр эрт гараад оройдоо ирдэг. Өөрийн ажил дууссан байвал ойр хавийн баячуудын ажлаас хийлцэнэ. Би гэвэл аяа хэцvv, эдэнд ороогдоод нэмэр болж чаддаггvй гэж мөн л уй гуниг болон хэлэв. Данзан авгайн ярианаас ар гэрээ саналаа. Хөгшин эхээ мөн л vvн шиг энэ тэрийг

Page 127: Цаг төрийн үймээн

127 

 

хутгалдуулан ярьж, бусдын өмнө солиотой юм шиг vзэгдэж байгаа байхдаа зайлуул гэхээс зvрх цохилон элэг эмтэрнэ. Ер нэгэнт ийм сэтгэл санааны зовлон болсон хvнийг ямраар боловч тайтгаруулах ёстой шvv дээ гэж бодов. -Ахайтан минь та сэтгэл зовох хэрэггvй. Таны хvv ирнэ. Тэнд дайн болж байгаа гэх боловч би хvн vхэхийг бараг vзээгvй шvv. -Ээ би итгэе. Чи ийм сайхан vгийг тvрvvн нэг хэлсэн. Одоо бас давтан хэллээ гэж авгай тайвшран анх удаагаа инээмсэглээд хvvхдvvдээ “Та нар дуулаа биз? Цаана чинь ах чинь удахгvй ирэх гэж байгааг? Явахдаа юу юу захилаа. Тэр ёсоор та нар тариа ногооны завсарт ургасан муу өвсийг өдөр бvр зулгааж өглөө бvр шуудууны ус тавин аавдаа тусалж бай мэдэв vv” их хvv эхээ хэнэггvй ширтэн, -Yгvй ээ би мэдээгvй гэлээ. -Юу? Яагаад чи мэдэхгvй байна вэ? гэж эх нь зандартал хvv хариуд нь, -Одоо ургаж байгаа ногоо хаана ч байхгvй. Шуудуу бас хөлдчихсөн шvv дээ гэв. Эх даруй инээн, -Ээ чи мөн ч ухаантай байна. Хойшдоо мөн л ийм ухаантай хэвээрээ байгаарай мэдэв vv? -Мэдлээ. -Тэгвэл гарцгаа. Тvлш оруул. Би хоол хийнэ. Харин та нарт биш, ахын чинь энэ нөхөрт шvv. Хvvхдvvд гvйлдэн гарч тарианы мушгисан сvрэл оруулж ирэв. Авгай угтан авч заазуураар цавчлан хэсэглэж бяцхан шавар зуухандаад чvдэнз зуран асаав. -Ингэхэд нутаг чинь хаа билээ дээ? -Гадаад монголд. -Гадаад монгол? -Тийм ээ, би ч гадаад монгол хvн. -За за одоо мэдлээ. Би, чиний ярианы байдлыг гайхаад байлаа. Тэгсэн чинь гадаад монгол хvн байжээ гэж бодсоноо, ингэхэд гадаад монгол хvн маань эндхийн цэрэгт явах юv билээ? -Yгvйдээ би жинчин хvн. Ноднин, жин тээж Жанчхvvд ирээд цэрэгт баригдсан юм. -Аяа гэж авгай уулга алдаад, тэгээд чи яаж гарч ирэв. Энэ тухайд Данзан vнэнээ хэлэхийг татгалзана. -Их ноён намайг харь гэж тушаасан гэж хэнэггvй байдал vзvvлэхийг оролдон биеэ барин хэлэв. Авгай нvд сэргэн -Яагаад тэр вэ? -Бvv мэд. Явахгvй гэхэд заавал яв гэж тушаалаа. -Ээ чи яасан томоогvй вэ? Тэнд хоргодохын хэрэг юу билээ? -Одоо яая гэх вэ? Тэмээнvvддээ хоргодоод л тэр дээ. -Ээ тэмээ юуны хамаа гэснээ авгай: -Yгvй миний хvv нэг өдөр ингээд хvрээд ирвэл яанаа? гэж ганцаараа ярин газар ширтэв. Гэвч тэр дорхноо Данзангийн хэлсэн vгсийг эргэцvvлэн боджээ. Баячууд зарц нараа хөөж явуулдгаас биш, ноёд цэргvvдээ хөөн явуулдгийг би дуулаагvй ч байх нь юу вэ? гэж амандаа шивнэв. -Yгvй хvv чи надад vнэнээ хэл. Тэндхийн ноён чамайг нээрэн хөөн явуулав уу? -Тийм дээ. Ноён л яв гэсэн гэж Данзан нvд цавчлан хэлэв. -Тэгвэл нээрэн дайн дуусах гэж байгаа юм байна гэж авгай инээмсэглээд, хvvхдvvдийнхээ нэмэн оруулж ирсэн өвсийг угтан авч заазуурдав.

Page 128: Цаг төрийн үймээн

128 

 

Данзан тэр далимд нь авгайн байдлыг тавтай нь аргагvй ажиглав. Ингэхэд авгай өөрийн нь эхтэй тун адилхан vзэгдсэн бөгөөд тvvний өмнө элдэв худлыг ярьж байгаагаа санахад нvvр улиайн сууж байхын аргагvй болов. -Ээ ахайтан аа! Би явъя, баяртай! Гээд босоход авгай, -Yгvй чи суу гэж тvрvvчийн адил босон зам таглаад чи манайд хоол идэх ёстой. Тэр байтугай хоно. Хэд хоносон ч яахав, зvгээр амар. Энэ vгэнд Данзан улмаар айн цочив. -Зvгээр, би ядраагvй яваа. -Худлаа зvс царайнаасаа аваад өмссөн нь хvртэл ингэж хvнээс гадуур болсон хvн хаанаас ядаагvй байх билээ гэж хойш тvрэн ханзан дээрээ суулгав. -Yгvй би ээжтэйгээ уулзах гэж яарч яваа хvн шvv гэж нэмэн бас худал хэлэхэд, -Ээ чи яасан сайн хvv вэ? гэж нvдэндээ нулимс хуралдуулаад, -Эхийн төлөө ядрахыг мэдэхгvй яваагаараа чи сайнюм гэж нvдний нулимсыг арчина. –Аль чи нааш хар. Би чамайг дахин нэг ажиглая гэсэнд Данзан арга буюу тааллыг нь дагуулан өөдөөс нь харав. Нулимс цийлгэнэсэн нvд vргэлжлэн чичигнэж байгаа уруул энэ тэр нь хэдийгээр баярын боловч Данзанд айн зугтмаар vзэгдэв. -Ээ чи ёстой сайн хvv байна. Ээждээ яарч яваагаараа л гэж амандаа шивэгнээд, -гэтэл нутаг чинь хол шvv дээ. Тэмээн жингийн хvмvvс сар шахам явдаг гэж улсын хэлэлцэхийг би дуулсан. Иймд чи битгий яар гэж ёстой эхийн сайхан халуун амьсгалаар хэлэв. Хариуд нь Данзан: -За гэлээ. Авгай цэнхэр паалантай төмпөнг ханзан дороос гарган гурван тулгуурт тавиур дээр тавин ус хийж за одоо гар нvvрээ угаа гээд шинэ цагаан алчуур, цэцгийн vнэртэй саван гаргаж өгөв. Данзан авгайн эрхэнд бvрмөсөн орсон мэт vг дуугvй босон сарлагийнх шиг болсон толгойгоо хvртэл савандан угааж эхлэв. Авгай гулууз, гампанзхоёроо өмнөө тавин хоол хийх ажилд оров. Данзангийн орон нутгийн байдал, ар гэрийнх нь аж амьжиргаанаас нь асуун сонирхох болсон бөгөөд энэ нь Данзангийн байдлыг амар тайван болгов. Цааш ярилцах тусмаа авгайн vрээ гэсэн мөрөөдөл, өөр бусдыг энэрэн хайрлаж буй ариун сэтгэлийг хvндэтгэн vзэхээс өөр юмгvй болжээ. Ийм хvнийг би юугаараа баясгах билээ? гэсэндээ баруун ташааныхаа өвөрт гараа хийн мөнгөн янчаанаа тэмтрэн барьснаа vvнээсээ өгсөнд орвол буураа өгвөл яасан юм бэ? Тэр маань тэртээ тэргvй орон нутагтаа хvрч чадахгvй шvv дээ гэж бодов. -Би нэг тэмээтэй явуу хvн. Тvvнээ өгвөл танайд хэрэг болох уу? гэв. Авгай энэ vгийг тодорхой дуулсан боловч чихэндээ итгэлгvй өндийж, -Юу? Тэмээ гэнээ? -Тийм ээ, тэмээ, одоохондоо ядралын туйлд хvрэн явж чадахгvй болсон боловч уг тэмээ эрvvл, бяр чадал маш сайн тэмээ. -Тэгвэл чи тvvнээ бусдад өгөхийн оронд хэдэн хоног байн тэнхээ оруулж аваад явбал дээр биш vv? -Yгvй ээ ээж минь тvvний тэнхээ орохыг хvлээвэл би танайд дор хаяад хоёр сар болно шvv дээ. Авгай өөрийгөө ээж гэж дуудсанд баярлан, “хvv минь” гэж инээмсэглээд: -Манайд хоёр сар чинь хамаагvй, ганцхан чамайг хvлээж байгаа эх чинь л хэцvv байна байх даа гээд агшин зуур зовних царай гарган бодсоноо: -Тэгээд тэр чинь одоо хаана байгаа тэмээ вэ? -Ойрхон. Би орхиод ирсэн.

Page 129: Цаг төрийн үймээн

129 

 

-Тvvнийг манай данжаад лав сайн болгож чадна бий гээд авгай дийз, таваг, модон савх зэргийг ширээн дээр авчран тавив. Хvvхдvvд байшингийнхаа буланд томоотой зогсон, vг яриа чагнаж байснаа лоотуу, лоотуу! Гэж өгvvлэлдэн, том нь багыгаа, “уйлдаг хvvхдийг хаздаг, уул шиг том амьтан байдаг юм” гэж тайлбарлаж байлаа. Авгай Данзангийн өмнө тахианы өндөгтэй шөл, хуурсан ногоо, хуурай хайрсан бин, “ид ид” гэж шаардана. “Ид, ид” гэж шаардах нь энэ газрын ёс. “Ид ид” гэж байж идvvлж орхиод эцэст нь “ид ид” гэх нь хvний ёс, идчихээд явах бол малын ёс гэж хэлцдэг данжаад нарын зvйр vг байдгийг монгол хvн мэдvvштэй шvv хvvхдvvдээ гэж дээр цагт Хvрэлийн хэлж байсныг Данзан санав. Гэвч энэ авгайн “ид ид” гэх нь vнэн санаанаасаа байлаа. Хэрэв идэхгvй бол авгай гунин гутрах нь илтэд байх тул Данзан эрээ цээргvй идэх болов. Гурван хvvхэд Данзанд ойртон ирээд ширээ рvv ширтэн шvлсээ залгина. Авгай тэднээ хараад, -Зочдын хоол идэх рvv хvvхэд харвал хvvхдийн нvд өвддөг гэдэг билээ. Та нар минь зvгээр гарцгааж vз гээд нэг нэгэн танзуур бариулан хөөн гаргав. Хvvхдvvдийн гармагц Данзан сэтгэл чөлөөтэй боллоо. Хоолны хольцоонд махгvй байх атлаа махтайгаас ялгаагvй сайхан амт бийг гайхна. Ид идсээр Данзан урагш бөхийхөд гэдэс тулгаран янцаглах болоход сая цадсанаа мэдэн савхаа хойш тавив.

БУУРЫГ АВЧРАХ ЗАМДАА Буурын зvг явахаар болж хөтлөх олж гаргуулж аваад том хvvг дагуулан гарлаа. Тосгоны хvмvvс ажил хэрэгтээ дарагдсан хэвээр байх тул мөн л хол хөдөлгөөнгvй байжээ. Зөвхөн энд тэнд тахианы хашгирах л сонсдоно. Намхан шавар хэрмэн хашаануудын дэргэдvvр өнгөрөхөд дотор нь vр vндсий нь авсан тариа ногооны шарласан навчис хөглөрөн хэвтэх vзэгдэнэ. Тосгоноос гараад хэдэн алхам явтал аяны их зам дайралдах ажээ. Тэндээс Данзан зvvнийг чиглэн явлаа. Гэтэл хажууд нь жаахан хvv “лоотуу лоотуу” гэж хашгиран зогтусаад – Ээ энэ лоотуу лав дvv нарыг минь иднэ бий гэж айн чичирсэн хоолойгоор хэлэв. Буурын тэнхээ улам доройтсон байх боловч замаа барин гарч ирж яваа ажээ. Данзан тvvнийг дороо зогсон хvлээв. Тэмээ дvv нарыг чинь идэхгvй. Өвснөөс өөр юм иддэггvй юм гэхэд хvv: -Иднээ, заавал иднэ. Аав ээж нар биднийг vг дуулахгvй байвал тэмээнд өгч идvvлнэ гэж хэлдэг. Ээ заримдаа бvvр лоотууд өгч явуулна гэдэг шvv гэж зvрх алдана. Лоотуу гэж монгол хvнийг аймшиг болон дурдсан vг ажээ. Тvvнийг Данзан vл мэднэ. -Лоотуу гэж юу байдаг юм бэ? гэхэд хvv: -Та лоотууг мэдэхгvй гэж vv? Лоотуу бол маш аймшигтай. Өвөл болон ус хөлдөж цас орохоор лоотуу бол энэ замаар олон тэмээгээ цувуулан өдөр бvр явна. Данзан монгол хvнийг хэлж байгааг ойлгон: -Мөн. Мэдлээ гээд зун явдаггvй юм уу? Тийм ээ явахгvй. Юунд гэвэл тэмээ нь цас шиг хайлчихдаг юм гэнэ билээ. Данзан тэсэлгvй инээд алдав. -Ингэхэд чи лоотуугийн дэргэд очиж vзсэн vv? -Ээ хаанаас, зvгээр нэг удаа сайн харсан гээд тэр тухайгаа ярьж гарлаа. Нондин өвөл манай тосгон дундуур хоёр том лоотуу тэмээн дээрээ хөндлөн суун явахад нь

Page 130: Цаг төрийн үймээн

130 

 

би байшиндаа зугтан ороод хуруугаа норгон цонхоо цоолоод энэ нvдээрээ харсан гэж зvvн нvдээ анин баруунаа заав. Данзан дахин инээд алдав. Гэтэл тэр явдал хvvд инээдэм биш ханиадам байжээ. -Ээ тэр хоёр лоотуу vнэхээр аймаар гэж ярвайгаад дараад нь: -Хоёулан том цагаан хонин дээлтэй, малгай нь нохой атлаа хар биш улаан, гутал гэвэл дэндvv том, би бодвол тэд лав хvvхэд эрж явсан биз ээ гэж ийш тийш байн байн харан явснаа уурлан урт модоороо тэмээгээ тас буулган зодов. Тэмээ нь гав гув дуугаран амнаасаа нэг юм хаяад урагш гvйлгэн одсон гэж тайван ярьж байснаа гэнэт цочин: -Ээ тэмээ ирлээ гээд айн хойш ухарчээ. Данзан буураа тосон авч толгойд нь ногт зангидаж аваад тосгоны зvг хандав. Хvv урьдтай нь байн байн эргэн харан бөндөгнөн гvйн явлаа. -Гөөгөө минь энэ тэмээ дvv нарыг минь лав иднэ байх гэж амьсгаадан хэлэхэд нь Данзан: -Зvгээр! Энэ тэмээ бол хvvхдэд хайртай онцгой сайн тэмээ гэж хариулав. Хvvгийн айн сvрдэх явдал аяндаа багассан бөгөөд тосгоны захад хvрч ирэхэд: -Ээ гөөгөө, би нэг хөтөлж vзэх vv? гэж гуйлаа. Данзан бурантгийн vзvvрийг бариулав. Хvv баярлах боловч өвдөг нь чичрэн байн байн эргэн харна. Ер нь энд нэг тэмээ бий болох явдал маш гайхалтай ажээ. Айл бvрээс хvмvvс лоотуу лоотуу лоотуу гэж шуугилдан гvйн гарч ирж дагана. Урагш явах тусам улс амьтан нэмэгдэж vймээн шуугиан дэлгэрэхэд буурын тэнхлvvн авир хөдлөх мэт нvд нь сөрвөлзөн энэ тэрийг ажиглана. Гэтэл хvv тvvнээс айн сvрдэхээ бvрмөсөн больсон төдийгvй харин олны өмнө “Та нар миний хичнээн зоригтой эр болохыг харж байна уу?” гэж гайхуулах байдлаар инээмсэглэн алхлах ажээ.

ГЭРИЙН ЭЗЭН Ядуу тариачин Люу Лий хувийн бяцхан газар дээр жаал зугаа юм тарьснаа аль хэдийн хураан авч дуусчээ. Тэр нь бvх гэр бvлийнхний бvтэн жилийн тэжээлд хэрхэвч vл хvрэх учир зэргэлдээ тосгоны нэгэн баяныд очиж ажиллан vйлээ vздэг ажээ. Хийх юм нь ер хөнгөн биш тариа будаа цохиж цайруулах, тээрэмд хар хөлсөө шавхан биеэр зvтгэн гурил боловсруулах зэрэг нvсэр ажлаас аваад хамгийн хөнгөн нь гэхэд сав шуудай сэлбэн нөхөх байлаа. Энэ тосгон Люу Лийгийн тосгоноос гурван мод зайтай бөгөөд өглөө бvр Люу Лий vvрийн шар гэгээтэй уралдан очоод, орой нар жаргалтаар гэрийн зvг хандана. Өнөөдөр харин нар жаргах яагаа ч vгvй байхад буцжээ. Зам зуур Люу Лий, ээ дээ идэр залуу байхад яасан сайхан байгаа вэ? Энэ хооронд чинь би өдөртөө арван гурав гvйхийг зугаа цэнгэлд боддог байсан нь юу вэ? гэж бодлоо. Энэ хvн төрөлхийн нуруу жаахан бөгтөр, тvvнийхээ дээр улам бөхийн газар ширтэнэ. Зузаан хөвөнтэй бааргар өмдөндөө тvvртсэн мэт олон давхар даавуу ширмэл хvнд шаахайгаа ойрхон бөгөөд удаанаар зөөж тавин сажилна. Ийнхvv бие ядарсны хэрээр, ухаан санаа суларсан ажээ. Сэтгэлд нь бодогдох юм ер vгvй. Зөвхөн тамхи, тамхийг нь энэ хvн хэтэрхий их, хэтэрхий шунамхай татах ажээ. Тамхийг асааж авангуутаа ухаан жолоогvй сорон, утааг нь залгихаар, бие хөнгөрөн санаа сэргэх төдийгvй өдөр тутмынхаа хvнд зvдvvрийг ор мөргvй мартан амсхийнэ. Иймд Люу Лий тамхийг хамгийн дээд жаргалын идээ гэж vзнэ. Гэвч одоо биенд нь тамхи алга. Ажил дээр тамхитай байсаар, байн байн татах явдал гаран саатаж авах хөлс багасна гэж Люу

Page 131: Цаг төрийн үймээн

131 

 

Лий тамхиа дандаа гэртээ орхидог байжээ. Тvvнээс бvр аюултай юмыг яаж мэдэх вэ? Эзний юманд гал гарвал юуны тvрvvнд би тэр хэрэгт сэжиглэгдэнэ гэж болгоомжилдог ч байжээ. Газрын дунд хэрд орж ирэхэд тамхи мартагдан ааг амтгvй боловч халуун цай бодогдоно. Ам нь эгшин, хэл нь хөшилдөж биеийн тэнхэл улам доройтно. “Гэр маань бас л яагаа ч vгvй хэзээ хvрнэ” гэхээс хөл эцэн, зориг шантарна. Гэтэл цай мартагдан ханз, ханзан дээр хэвтэн амрах л мөрөөдөгдөв. Тэгээд гэрийн өмнө ирэхэд тамхи, цай, ханз гурвуулаа нэгэн зэрэг бодогдон сандаргав. Хариуд нь Люу Лий нэгэнт гаднаа ирснээс хойш бvгд бэлэн шvv дээ гэж сэтгэлээ аргадан дотогшоо оров. Өмнөөс нь авгай: - Ээ гэж уулгалан, -Ашгvй чи ирэв vv? Би чамайг шалавхан ирээсэй гэж хvсэж байлаа гэж инээн угтав. Урьд өмнө бол авгай нь дан уй гашуу, гол төлөв алдагдсан vр хvvхдээ дурсан уйлаан унжаан болон сууж байдаг байжээ. Өнөөдөр тун өөр байгаад Люу Лий сэтгэл хачин болон өнөөх хvсэн мөрөөдөж байснаа бvгдийг мартав. -Би өнөөдөр тээрэмд зvтгэн ядраад эрт ирлээ. Чи юу болов. Юунд намайг хvлээгээв? гээд нөхөр нь ханзан дээрээ суув. Эхнэрийнхээ ганс тамхи авч өгөхийг дадсан зуршлаараа хvлээн авч чvдэнз зуран тамхиа асаажээ. Авгай: -Данжаад минь өнөөдөр манайд нэг хvv. -Юу хаанахын? -Хvvгийн минь vеийн хvv… -Ээ, хаанаас тэр вэ? -Дайны газраас. -Хээ, яасан хачин хэрэг вэ? -Тийм, нээрэн хачин. Гадаад монгол гэнэ. Маш хачин сайхныг ярив гээд авгай Данзангаас дуулснаа ярьж эхлэв. Люу Лийгийн ядрал тамхи, цай хоёртойгоо уулзахтайгаа зэрэг арилна. Эхнэрийнхээ vгийг “уун, уун” хамраараа дуугаран чагнана. Тэр бvхнийг ер vнэмшихгvй байвч, хөөрхий эхнэрийнхээ сэтгэлд таацуулан vнэмших байдал vзvvлэн “уун, уун” гэсээр л сууна. Тvvний орж ирсээр төдийлөн их удаагvй байхад бяцхан байшин нь тамхины утаагаар дvvрч таазны борлосон муутуу цаас vзэгдэхтэй vгvйтэй болжээ. Тамхины утаа хэт манаран нэгэн булангаас нөгөө булангийн юм харагдахгvй болж байхад Данзан орж ирэв. Люу Лий яаран босож амар эрээд, ханзан дахь ширээнийхээ нөгөө талд суулгав. Юуны урьд Данзан тvvний толгойдоо ороосон нарийн сvлжмэл гэзэг, магнайны олон давхар vрчлээс, нvvрний нь хөлсөнд тvлэгдсэн мэтийн шарангуйг ажиглан тавь гаруй настай болов уу гэж дотроо тааварлав. Тэгээд хэлэх vг бvрийг уун, уун дуугаран хvлээн авах, өөрийнх дээрээ болохоор тамхинд хэт шарласан vvдэн шvдээ зориуд vзvvлэн инээмсэглэхэд нь Данзан “Ээ чи болгоомжил!” гэж өөртөө захина. Люу Лий эхнэрийнхээ ярианаас Данзангийн худал ярьсныг сайн мэдэж байгаа бөгөөд одоо нvvр учирсны хувьд vнэнийг хэрхэн олох билээ гэхдээ vнэгэн заль гаргахыг бодно. -За тэгвэл чи ядарч явна уу? -Yгvй ээ, ер ядарсан зvйлгvй гэхэд Люу Лий Данзангийн vнэнээ ярихыг ихэд цээрлэж байгааг тодорхой мэдэв. -Ядраагvй бол маш сайн гэж инээмсэглээд манай эхнэр надад ярихдаа чамайг цэрэгт баригдсан хvн гэж ярьсан. Тэдэнд баригдах бол vхэлд уналаа гэсэн vг гээд Люу Лий юу гэж хэлэхий нь хvлээв. Гэтэл авгай нь зуухныхаа тэндээс, -Данжаад минь чи тэр цэрэг дайны газар ямар байгааг асуугаач! Би дахин дуулахыг хvсэж

Page 132: Цаг төрийн үймээн

132 

 

байна. Люу Лий “Хээ” гэж уцаарлав. -Эхнэр минь тvvнийг энэ хvv тvрvvн чамд тодорхой ярьсан биш vv? Дараа нь чи надад ярьсан болохоор дахин давтан яриад байхын хэрэг алга гээд Данзан руу инээмсэглэн хандаж, -Хvv чи манайд нэг тэмээ өгөх гэсэн гэл vv? -Тийм ээ өгье гэсэн. -Тэмээгээ бусдад зvгээр өгнө гэдэг чинь юу гэсэн vг вэ? гэж гайхсан царайгаар Данзанг ширтэв. -Тэр хамаагvй ээ, ядралын туйлд хvрсэн муу тэмээ. Харин танайд хэрэг болж магад. -Ойлголоо. Гэвч тэмээ бол тахиа биш. Чи зvгээр манайд хэд хонон, тэмээгээ тэнхрvvлж аваад явбал яасан юм бэ? Данзан гэрийн эзний vнэн санааны vгийг өөрөөр бодон сэжиглэнэ. -Зvгээр. Би нэг хоноод явъя. -Хvv чи томоогvй байна. Нэгд, нутаг чинь хол, Хоёрт одоо өвөл. Эндээс явах тусам хэцvv болно. Ядаж жинчдийн явахыг хvлээ. Би танай хvмvvсийг бие биедээ хачин тусчийг аль хар багаасаа сонссон. Нэг нь нөгөөгөө аваад явах байтугай хоол хvнсээ хуваан идэж баравч хамаагvй улс гэнэ билээ. Манай тосгоны урдуур явсан зам байна. Yvгээр жилийн жилд жинчид vргэлж явна. Ганцхан энэ жил яасныг мэдэхгvй тун цөөн явж байна. Гэвч би мэдэж байна. Заавал явна. Нөгөө талаас авгай: -Аа тийм. Ганцаар явж яасан ч болохгvй. Хөлдөж vхнэ. Аа би бас дуулсан. Танай нутагт чоно их байдаг гэнэ билээ. Тэр барьж иднэ. Гэрт хvн, хvнтэйгээ ийнхvv ярилцаж байхад гадна хачин том хар биетэй амьтан бий болов гэж бvх тосгоныхон цугларчээ. Хvvхэд багачууд гэр орон руугаа байн байн гvйлдэн сонгино, сармис мэтийн хvчтэн ургамлыг авчирна. Тvvний нь Люу Лийгийн хvv тосон авч хар буурын өмнө барина. Буурын толгой маш том, ам нь бол бvр ч хэтэрхий, жаал хvvгийн бvх чинээгээрээ тэвэрснийг боловч ганцхан vнхэх нь олны сонирхлыг онц татна. Гэрийн эзэн Люу Лий гуай ч өөрцгvй байшингаасаа гаран харангуутаа: - Yгvй ээ, энэ чинь гэж уулга алдав. -Yгvй ээ, энэ чинь тэмээ биш уул байх нь юу вэ? гээд хvvгийнхээ юу хийж байгааг харан бас цочиж, -Хvvе чи юу хийж байна вэ? Ингэж байж залгиулчих нь уу? -Yгvй ээ та битгий ай, энэ чинь надад харин хайртай болж орхиод харин хацрыг минь vнсэх гэж тэмvvлээд байна гэж хvv хэлэн олны инээдэм болов. Энэ чимээнээр эх нь гарч ирэн, мөн л “Хай” гэж дуу алдаад, энэ Да Лооягийн байшингаас өндөр бий гэлээ. Yvнээс болон олны дунд Лооягийн байшингаас өндөр, өндөр биш гэж зөрөлдсөн яриа гарав. Байшиндаа эгж орж ирэхэд оройн хоол бэлэн болоод байлаа. Авгай харь орны эрхэм зочин ирсэн гэж vзэхдээ аль байдгийнхаа дээдээр сvрхий нарийн хоол хийсэн нь илэрхий. Ширээн дээр өрөн тавьсныг хvvхдvvд нь харан нvд сэргэн шуугилдана. Тэдний хамгийн бага дөрвөн настай, биендээ бараг өмссөн юмгvй охин Данзанг эхийнхээ цаг ямагт дурсан байдаг ахаа мөн гэж бодох ажээ. Эхлээд эцгийнхээ хажууд сууснаа Данзан руу тэмvvлэн ирж өвөр дээр нь сууж “Жээга водий гөөгөө” /энэ миний ах/ гэж ёстой ангирын зулзаган дуугаар vгvvлэн бусаддаа гайхуулна. Эх нь гэвэл бөөн баяр. Данзангийн дэмий балай ярьсныг vнэмшин алдагдсан хvvгээ ирнэ гэж итгэх болсондоо л тэр. -Данжаад минь дайны газар хvvхдvvдийн амь vрэгдэхгvй байгаа гэдэг шvv. Бас сайхнаа.

Page 133: Цаг төрийн үймээн

133 

 

Би мэдэж байна. Дайн дуусна гэхэд Люу Лий -Хээ чи vvнийг байн байн дурсахын хэрэг юу вэ? -Ээ чи хvvгийн тухай юунд ярих дургvй байна вэ? Эсвэл чи хvvгээ бvр битгий ирээсэй гэж боддог хvн vv? -Эхнэр минь хаанаас? Дуугардаг сэтгэлээс дуугардаггvй сэтгэл тvмэн зовлон эдэлнэ гэгчээр би хvvгийн тухай чамаас илvvтэй зовдог байж магад. Тэгээд ч би одоо хvvгийн бие мэнд удахгvй эргэж ирэх гэж байгааг мэдлээ. Ингэхлээр тэр тухай байн байн ярьж юу хийх вэ. Зvгээр л сэтгэл амар хvлээе гээд Люу Лий эхнэрийнхээ өөртөө гомдсон царайг ажиглаад, -Эхнэр минь хоёулаа энэ хvvгийн орон нутгийн байдлаас яриулъя. Эднийхэн бол манайхан шиг ам дөрвөлжин газар хоргодон эзэн баядынхаа өмнө уяатай юм шиг суудаг улс биш. Өндөр уулс, өргөн тал, гол горхины хаа байгаа сайхныг эрх дураараа хэсэн нvvдэллэж явдаг улс. Нэг газар буун хэдэн хоног болоод нvvхдээ мянган лангийн vнэтэй юмыг хаяна гэж очиж vзсэн бvхнээрээ хэлцдэг шvv дээ гэж Данзангаас цагаан мөөг, хунчир хэмээх ургамлын vндэс, бугын эвэр, сvйжийн чулуу зэргийг шамдгайлан асуун сураглана. Эдгээр зvйлс хятад оронд ховор vнэтэй байдаг байжээ. Монгол оронд бол дэл сул хэвтэн vрэгдэнэ. Данзангаас тэр тухай ярьж эхлэхэд авгай өөрийн эрхгvй татагдан, “энэ хайран хайран” гэж шагширна. Люу Лий “уун уун” дуугаран чагнах боловч сэтгэлд нь өөр зvйл эргэлдэх ажээ. -Маш сониныг дууллаа. Одоо яриагаа зогсооё. Ядуу хvнд яриа ихдэх зохисгvй гэдэг шvv. Эхнэр чи хvvхдvvдтэйгээ гарч тэмээ тэжээ. Бид хоёр жаахан амаръя. Авгай, хvvхдvvдээ дагуулан гарав. Бага охин Данзангийн өвөр дээр суусан чигээрээ унтаж орхисон байлаа. Гэрийн эзэн хажуулан амрахын оронд урагш дөхөн бөхийж, -Хvv чи тvрvvн эхнэрт минь лав vнэнтэй юмыг яриагvй байх аа гээд vгээ таслан ширтэхэд нь Данзангийн дотор пал буулаа. Гэтэл Люу Лий, -За яахав, тэр муу биш, харин сэтгэлий нь тайтгаруулсан чинь сайн. Алдагдсан хvvгийнхээ хойноос зовон галзуурах шахсан хvн гээд vгээ таслав. Гадна нар жаргаж, цагаан гэгээтэй байгаа боловч навтгар байшингийн муутуу цаасаар бvрхсэн бяцхан цонхоор тусах гэрэл тун бага. Тэр дунд Данзангийн зvрх пал пал буун цохилно. Люу Лий, Данзангийн царай хэрхэн өөрчлөгдөн сандарсныг хулгай нvдээ ажин тэр тухай асуухыг бодно. -Ээ чи битгий зов. Би ноён хvн биш, баян хvн биш, ядуу тариачин. Нэр минь Люу Лий. Манай Люу овогтонд бусдын ул шагайн мууг vзэхээр ашиг завшаан эрэгч цай гvнз /эдийн шуналтан/ хэзээ ч байсангvй. Иймд чи элдвийг санан зоволгvй vзсэн дуулснаа ярь! гэж шивнэв. Данзан ч ярихыг шийдлээ. -За би яръя. Тэнд болж байгаа юмыг энд суун нvдээр vзээгvй байгаа хvн vнэмшихэд бэрх гээд эмх замбараагvйхэн ярьж гарлаа. Уг явдлыг илэрхийлэн гаргахад vе vе vг дутагдан тvгдрэх бөгөөд “даа чоо ххоотон хоотон” /vхэр буу тvн тvн/ гэж суудлаасаа нэг vе өндийж дараа нь “жигvн чаан та та та” /Пулемёт тас тас/ гэж доош навайн “шаа, шаа” /алаад, алаад/ “сий сий” /vхээд vхээд/ “тай дуа” /тун олон/ гэж зvрх алдан толгой сэгсэрнэ. Люу Лий урт амьсгалаар “ай” гэж дуу алдана. Газар дэлхий хэрхэн донсолж орон байшин хэрхэн шатаж, хvн амьтан ямраар бархиралдан бужигнаж байгаа нь Люу Лийд тодхон харагдаж ажээ. Тэнд хvv нь очсон. “Хvv алагдсаан, аль хэдийн шороонд булагджээ” гэж бодохоос төрөлхийн нь шарангуй царай нь шаргалтана. Ер нь Люу Лий ноднин хvvгийнхээ хойноос яваад олоогvйгээсээ хойш “Одоо өнгөрлөө” гэж санаа шулуудсан хvн юм. Гэвч зовно. Бусад vхсэн ба vхэх гэж байгаа vй тvмэн залуус, тэдний ард vлдсэн эцэг

Page 134: Цаг төрийн үймээн

134 

 

эх бvхний төлөө зовно. -Одоо тэнд чухам ямар шvv байна даа? -Тийм ээ, дайн. -Сvvлийн хэдэн сард овоо намжсан боловч цэрэг, цэргvvдийн хоол хvнс, сум хэрэглэл тасралтгvй нэмэгдэн хураагдсаар байна. -Мөөн, дайн дуусахгvй нь ээ. -Тийм дээ, дуусахгvй. Данзан өөрийнхөө бодлоор хариулав. Гэтэл хэлсэн зvйл санаанд нь орж ирэв. -Та гvн чан даан гэж юу байдгийг мэдэх vv? -Гvн чан даан гэнээ? Ер дуулаагvй зvйл гэж Люу Лий Данзангийн амыг ширтэнэ. Гvн чан даан гэдэг бол /эв хамт нам/ гэсэн агуулгатайгаас Люу Лий гайхан сонирхох ажээ. Данзан vнэн учрыг байтугай тэр агуулгыг ч vл мэднэ. -Ээ энэ чинь юу вэ? Чи надад тодорхой ярь гэж Люу Лийгийн шаардахад Данзан Пvv Жингээс дуулснаа наана цаана оруулан ярьж эхлэв. Люу Лий vг бvрийг уун уун гэж хамраараа дуугаран хvлээн авч байснаа инээмсэглэн “дvй, дvй” гэх болсон бөгөөд эцэст нь “хао хао” гэж бахдан баярлах болжээ. Авгай нь орж ирлээ. -Yгvй та нар чинь юу билээ? Амарцгаана гэсэнгvй билvv? Гэхэд Люу Лий, -Тийм ээ, гээч бид энэ дэлхийн ирээдvйн тухай ярилцаж сууна шvv дээ. -Ээ, энэ дэлхий бидэнд юуны хамаа. Ганцхан хvv л хэрэгтэй гэж авгай гутарсан царай гаргав. -Yгvй ээ эхнэр минь, чи юмыг битгий наагуур бод. Энэ дэлхийн тухай ярих бол хvvгийн тухай ярьж байгаа хэрэг. -За тэгвэл маш сайн. Гэвч чи надад хэл. Хvv ирмээр байна уу? vгvй юу? -Ирнээ ирнэ. Дайн юу юугvй дуусах гэж байгаа л юм байна.

АМЬД ЯВАХ ХУВЬ ЗАЯАТАН Данзанг халуун байшинд ухаангvй унтаж байхад хоёрхон өртөөний тэртээ Жанчхvv ороод буцсан аяны баахан сул тэмээнvvд барууныг чиглэн зурайна. Тvvн дунд нэг тэмээн дээр халцгай дах нөмөрсөн нэг хvн унасан тэмээнийхээ том бөхийг тэврэн элгэн талаасаа халуун дулаан хагас унтаж явна. Энэ бол Дорж амьд гарах хувь заяатан. Хөөрхий минь яаж явж гарав даа гэвэл нэгд ший дээрээс Хvрэлтэйгээ Данзанг оргоод явчихаж гэж бодоод тэмээн дээр хvрэх мөртөө хөл залган зугтааснаараа амьд гарах хувь заяатан байжээ. Хоёрт хойноосоо хөөсөн хэсгийн гvйцэн ирж, хэдэн арван сум буудахад оногдоогvйгээрээ амьд гарах хувь заяатан байжээ. Хvрэлийн тэмээ буудагдан унахыг Дорж харсан боловч Хvрэлийн бусдын зvрхэнд хутга шаасныг vл мэдэх бөгөөд хэн боловч баригдсаар алагдах нь дамжиггvй гэдгийг Дорж эрхбиш мэдэхгvй яахав. Тэндээс Дорж хар буураа тасралтгvй тэшvvлсээр Жанчхvvгийн гол гудамжаар гарахдаа боловч бурантаг таталгvй явсаар худаг дээр ирэн хоноод өглөө буураа босгож чадаагvй билээ. Энэ тэр төрөлхийн хэнэггvй, энэ талаар эцэгтээ зовлон хурааж орон нутгийнхандаа гайхал болсон эр. Гунин гутрахыг хvн болсоор vзээгvй байлаа. Арван тавтайдаа саахалтын хургыг шарж идсэн удаа бий. Yхэр малд нь vхсэн хvний хохимой уян тавьж байсан удаа аль олон бий. Тэр бvр дээр эцэгтээ халууран хэвттэл зодуулж байсан бөгөөд тэгэхэд гараагvй нулимс нь хар буурыг хаяхад л гарчээ. Гэвч хачин, ер бусын том ширхэгт нулимс

Page 135: Цаг төрийн үймээн

135 

 

хэдхэн удаа дусалснаар бvх нулимс нь барагдаад, харанхуй хөндийд чонын улиг шиг авиа vлдэж байв. Гэвч Дорж, тэр дорхноо, хань нөхдөөсөө хагацахдаа уйлаагvй байж адгуус малыг хаяхдаа уйлах маань юу вэ? гэж бодон гаж буруу хэлбэртэй ангайсан том амаа хамхин таг дуугvй болж байв. Энэчлэн Дорж шарын шашинд гvн автагдсан орны хvн атал бурхан сахиус гэгчийг сонирхож байсан удаагvй, дуган сvмийн доторх алтан мөнгөн бурхдыг, амьгvй боловч аугаа хvчийг цаанаа хадгалан шvтэн бишрэгсдийг өршөөн тэтгэх, эс биширвэл амь насанд цөв болдог гэж олонтой сонссон боловч нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргаж байснаас өөр юмгvй. Ер нь эргэл мөргөл ба залбирал, даатгал болохыг идэр залуу хvний явдал биш гэж vздэг байжээ. Одоо тэр нь өөрчлөгдөн, буурын хойд насыг хvний төрөлд төрvvлэхийг бодно. Буурын сvнсийг тэмээнээс хувилгах гэж улаан бvрээст ногт ба буйл бурантгийг хураан авч, амь аварсны чинь хариуг хойд насандаа хариулна шvv! гэж сала ёс гvйцэтгэжээ. Энэ бол Данзангийн буур дээр ирэхээс хоё хоногийн өмнө болсон хэрэг билээ. Доржийг буурынхаа дэргэд хоноод босоход, газар бараан, тэнгэр дvнсгэр, гол төлөв их цас орохоос өмнө агаар хvнд, салхи савиргvй байдаг ёсоор байсан бөгөөд буураа орхин явахад цас асгаран газар дэлхий бууралтаж эхэлжээ. Ингэхэд Дорж өөрийнхөө гахай явган, нохой нvцгэн болсныхоо төлөө зовнисон юмгvй, буурын хойд нас “хойд насандаа бид бие биеэ таних, эдvvгээгийн энэ зовлон зvдvvрлээ ч мэдэхгvй байх тал би ач тус хариулахыг хой насандаа гэж амалсан минь юу билээ? Тvvний оронд ганц атга өвс өмнө нь тавьж өгөх минь яалаа?” гэж харуусан зовно. Өдөр дундын хэрд хvйтэн салхи сэвэлзэж ая тааваараа орж байсан цасыг vймээнтэйхэн болгож эхэллээ. Тэр дунд Дорж мөн л хэнэггvй хэвээр явжээ. Баруун зvг маш сайхан, төрсөн нутаг минь тэртээ хол, гэлээ ч гэсэн хvрнэ гэж алхална. Явах тусам хvйтэн жаварт явган шуурга гялалзан шавхуурдаж зvрхний тольтыг хvртэл хайрах шиг болно. Гэлээ ч гэсэн Дорж алхалсаар байжээ. Хөл мэдээ алдан, цээжнээсээ тасарсан шиг байвч алхална. Нэг vе доош суумаар болсныг зvрх чангалан хориглов. Ингэснийхээ хvчээр гуу жалга, даваа гvвээнvvдийг ардаа хаясаар л байжээ. Биеийн тэнхэл барагдахын хэрээр бодон сэтгэх тагжирч зөвхөн газар унахгvйг л хичээнэ. Тэртээх нэгэн уулын энгэр цасан шамарганд дөнгөн данган сvvтэгнэхийг нvд ширтэн явна. Гэнэт аргалын утаа хан хийн vнэртэхэд зогтусан ажиглав. Урд талд нь замын хажууханд хоёр зэл татан уясан тэмээнvvдийн дунд ганц майхан сvvмэлзэн vзэгдэнэ. Энэ даруй бvх биенд галын илч тусах шиг болсон бөгөөд тэгээд тэнд хэрхэн хvрснээ өөрөө vл мэднэ. Майхны зөрvvлээстэй vvдийг шурган орохтойгоо зэрэг хvч алдан сөхрөн унав. Майханд гурван монгол хvн задгай гал дvрэлзvvлэн, саяхан чанасан гашуун хар цайгаа уугаад суужээ. Гэнэт их гамин цэрэг хувцастай, хачин зvс царайтай амьтны орж ирэн унахад цөм цочив. Дорж тэдэнд тартагтаа тулснаа vзvvлэхгvйг хичээн амар эрэхийг оролдовч эс чадна. Тvvнд орвол “Монгол ах дvv нар минь амь авар” гэж хэлэхэд арай амар байлаа. Аянчид тэр vгийг сонсон бие биеэ харав. Майхны хоймрыг ганцаараа эзэлсэн элбэнхэн дош хvрэмтэй ахимаг насны бvдvvн хар хvн, -Yгvй ээ энэ чинь монгол хvн байх нь юу вэ? гэж бvдvvн баргил хоолойгоор хэлэхэд баруун талын залуу эр, -Осгосон хvн байна. Аль вэ чи гэж санахтайгаа зэрэг цай руугаа ухасхийв. -Байз осгосон хvнд халуун юм өгч болдоггvй гэж хоймрын хvн хэлээд булигаар богцоо аван лонхтой архи гарган аягалав. Доржийн бие салганан чичирч аяга барьж чадахгvй байлаа. Аянчид гурван зэрэг хөдлөн гар хөлий нь барин архи цутган уулгаад тогооны

Page 136: Цаг төрийн үймээн

136 

 

ёроол дахь царцанги хоолноос нэг аяга идvvлжээ. Доржийн бие ходоодноосоо эхлэн халууцаж эхэлснээ хурууны vзvvр хvртэл чимчигнэн гагцхvv унтахын мөрөөдөс болов. Хойшдоо юу болсныг өөрөө vл мэднэ. Аянчид шуурга бага зэрэг онгоймогц майхан буулган хөдөлсөн бөгөөд vvр шөнийн завсраар зогсон буудаллав. Майхны гадас хөлдvv газар шаахад таг яг дуугарч байхад Дорж сая ухаан оров. Хэдэн давхар эсгийд боодолтой, тэмээний нурууны дээр тээгдэн ирснээ vл мэднэ. Хvмvvсийн өргөн авахад сvнс маань эрлэгийнх тийш явж байгаа нь энэ vv гэж бодов. Майханд оруулан эсгий ороолтоос гаргахад амь аврагдсанаа мэдэв. Ийнхvv Дорж тохиолдсон аюул бvхнийг даван туулснаараа амьд явах хувь заяатан байлаа.

ГАМИНГИЙН БАЙЦААЛТ Балданцэрэн, Жалханз хутагтаас: -Хэн хvнтэй хамаагvй ярих хэрэггvй гэж айлдсаныг санан дув дуугvй байхыг хичээнэ. Бусдыг ажихад тэд дув дуугvй биш, ихэс дээдсvvд тэндээ нэг хэсэг, тvvнээс дооших нь хоёр хоёроороо, зарим нь гурван бие хошуу холбон шивэр авир ярилцана. Энэ бол мэдээжээр эрт урьдын танил буюу, эсвэл энд орж ирсэн хойноо танилцан амин сvнсээ мэдэлцээд, амин сvнснийхээ vгсийг хэлэлцэж байгаа хэрэг. Гэтэл Балданцэрэнгийн хажуу дахь Жамъянтай ярилцах хvн ер vгvй, харин ч хоорондынхоо ярьсныг нууцална. Жамъян ч бусадтай ярилцах эрмэлзэлгvй цаг ямагт доош гөлрөн vе vе санаа алдан сууна. Балданцэрэнг: Гамингийн байцаалт ба эрvvл шvvлт vзсэн эсэхийг асуухад Жамъян: Тийм, vгvй, мэдэхгvй гэх төдийхнөөр хариулжээ. -Юунд энэ вэ? Бvv мэд. Шөнө болон бvх шоронгоороо унтаж эхлэхэд өдрийн байцаалтанд хэт балбуулсан хvмvvсийн ёолох нь ёолж, янцаглах нь янцаглана. Ингэхэд ирээдvйд чухам юу vзэн ямар юмтай тулгарахаа мэдэхгvй байгаа Балданцэрэнд нэг л аягvй, зvрх шимшрэн сэтгэл зовуурилна. Зэргэлдээ хэвтэж байгаа Жамъян, бусдад мэдэгдэхгvйг хичээн хамраараа янцаглах нь “эрvv шvvлтийг vзсэн vv” гэхэд: “vзсээн” гээд: “хvндээр vv” гэхэд “тийм” гэж хариулсантайгаа тохирно. Нэг өдөр өнгөрч нөгөө өдөр эхлэхэд, шоронгийн хvнд хаалгын ард байн байн тvлхvvр шажигнан цоож тvлхэгдээд, хөндлөн даруулга төмөр нь шидэгдэн хан ян дуугарч хаалга нээгдэн хvмvvс дуудагдана. Хаалга нээгдэх бvр дээр, шоронд өдрийн сайхан цагаан гэрэл цан хvvрэг маналзуулан орж ирэх бөгөө тэр завшаанд хvмvvсийн царай ажихад: одоо намайг уу гэж зvрх шимширч байгаа нь илт vзэгдэнэ. “Дамдинсvрэн ээ!” гэж хуягуудын даргын дуудахад: Тэртээ хойноос Манлай Ван Дамдинсvрэн урьд удаагийнхаа эрvv шvvлтvvдэд шархалсан өвчтэй биеэ дааж ядан босно. Вангийн нас өндөр, бие янхигар, нvvрэндээ нэг насаар тэмцэл ба тэмцлийн хатуу ширvvн хийгээд зовлон зvдvvрэл vзсэнээ гэрчлэх дvvрэн гvн суусан vрчлээсvvдтэй билээ. -За Ван минь, өнөөдөр мөн л тэсвэрлэнэ шvv дээ гэж хажуугийн нэг хvний захин өгvvлэхэд: -Тэснээ! Мах цусаа байтугай амин голоо огтлуулавч тэснэ гээд Манлай ван зөвхөн зvрхээ биш, бvх биеэ чангалан эрvvл хvн шиг гавшгайлан гишгэж шоронгоос гарав. Ингээд хэд хэдэн хvн дуудагдан явсны дараа өчигдөр өөрийн ухаангvй тамлуулан ирээд шөнийн турш ёолон нойргvй хоносон Пvрэвийн нэр гарав. Пvрэв ууртайгаар өндийн: -Та нар надаар ямар элэнцгээ хийх гээ вэ? Нэгд надад босох чадал алга. Хоёрт яалаа ч

Page 137: Цаг төрийн үймээн

137 

 

гэсэн мэдvvлэх юм байхгvй болохоор та нарт ажлын саад гэж хэл гэж зандран хашгирав. Гэлээ ч нэмэр алга, хоёр хуяг дамнуур авчран дээр нь тавиад явлаа. Хамгийн эцэст Балданцэрэн дуудагдлаа: “Одоо бусдын адил хvнд эрvv шvvлт vзнэ бий” гэхээс сэтгэл тvгшиж байлаа. Гэвч шоронгоос гармагц эрvvл агаар өөдөөс нь угтан, уушгинд нь сэнгэнэж, тунгалаг нар цэлс буун хол ойрын юмсыг нvдний нь өмнө авчирсныг хэлэх vv, сэтгэлийн аягvйцэл дорхноо арилж: -Yгvй энэ агаар, энэ нар, ай даа энэ ертөнцийн сайхан нь энэ агаар нар хоёртоо байдаг юм байна даа” гэж боджээ. Уг шоронг суулган барьсан дэнж дээр гармагц гамингийн олон яамдыг нэгэн дор төвлөрvvлсэн “Си лин пvvгийн яам” гэгчийн хэдэн байшингууд руу орно. Тvvний дундхантай цонх бvрийг бэх бат төмөр сараалжаар бэхэлсэн хөндлөн цагаан байшин байдаг нь хэрэгтнийг шvvдэг шvvх яам нь байлаа. Хаалгыг татан ормогц урт гудам нvдэнд тусна. Тvvний урагш харсан тав, зургаан тасалгаа бvрээс дан ширvvн авиа: “Хэл! Цохь! Гэж хятад хvмvvсийн урт хашгирааг хэлмэрчийн нь давтсан хашгиралт, банз шаахай тас няс буух, хариуд нь “аа эзэд минь өршөө, би мэдэхгvй, чин vнэн минь энэ ээ!” гэж уйлах бархирах, хараах, хэдэрлэх, ухаан алдан муужрах, дөнгөн данган янцаглах, энэ бvгд нэг зэрэг сонсдоно. Ер энэ албан хэргээ явуулж байгаа vеэр ялангуяа байцаагдахаар орж ирж байгаа хvнд маш хvнд, өөрийн эрхгvй зvрх шижигнэн шимширнэ. Гэвч Балданцэрэн тэр дорхноо: Айн сvрдэх бол дэмий балай донгосоход хvрэхийн тэмдэг шvv дээ гэж бодон зvрх чангалан сэтгэлээ ятгав. Урд нь яваа гамин дарга, нэг тасалгааны хаалга нээн дотогш орохыг дохив. Хятад маягийн албан ширээний ард тарган цатгалан биетэй, цагаан царайтай, нvдэндээ шилтэй, мөрөн дээрээ дунд тушаалтны тэмдэг зvvсэн цэрэг хувцастай сэхээтний шинж бvхий хvн сууж байгаа vзэгдэнэ. Энэ бол байцаагч ажээ. Балданцэрэн ч байцаагч болохы нь харахтайгаа зэрэг мэдэн, асуулт бvрийг хаширлан хариулахаа бодов. -Та тэнд суу гэж байцаагч, эелдгээр инээмсэглэн өөрийнхөө ширээнээс гурван алхмын зайтай тавьсан бяцхан вандан сандал руу гар сунган заав. Балданцэрэн vл ойлгох байдлаар алмайран зогсож: Энэ хvнтэй хятадаар ярих уу, байх уу гэдгээ бодов. Хятад хэлээр байцаагдахын оронд хэлмэрчээр дамжуулан байцаагдвал хэлэх vгийг бодох чөлөөтэй байлгаж болох шиг санагджээ. Өнөөх байцаагч тvрvvчийнхээ vгийг даван, дахин сандал руу заав. Балданцэрэн зөвхөн дохилтыг ойлгох байдал гарган сандал дээр суув. Байцаагч гайхсан царай гарган, тав арван хуудас агуулсан хавтас нээн гавшгайлан харснаа: -Та хятад хэл сайн мэддэг атлаа яагаад миний vгийг ойлгохгvй байна вэ? -Балданцэрэн толгой сэгсрэв. Байцаагч “хай” гэж дуу алдан босон, ойртон ирж –Зvгээр, та хятадаар ярь! Та одоо хэдийгээр шоронд байгаа боловч хvнд хэрэгтэн биш. Нэг хоёр асуугдаад суллагдана. Тэгээд танд хvсэл байвал бид таныг албан ажилд оруулан авч болно. За миний чин сэтгэлийн vг ийм байна гэж, цэвэр бээжин хэлний ганган аялгууг улмаар уян хатан болгон өгvvлэв. Балданцэрэн: -Би хятад хэл мэдэхгvй гэж монголоор өгvvлэн толгой сэгсрэв. Байцаагчийн царай хувьсхийн: -Муу байна гэснээ хуурмагаар инээмсэглэн: -Арай та надтай эвлэрэхийн оронд дайсагналцахыг оролдож байгаагvй буй заа? Гэж хэлэнгvvтээ дахин ойртоно. Балданцэрэн толгой сэгсрэв. -Та бодох хэрэгтэй! Хэрэв бодохгvй бол өөрт чинь муу болно. Балданцэрэн дахин толгой сэгсрэв. Байцаагчийн арга барагдав бололтой Балданцэрэнгийн

Page 138: Цаг төрийн үймээн

138 

 

нvvр өөд нэг хэсэг нvд цавчилгvй ширтсэнээ уурлан эргэж, хаалга нээн нэг хvнийг дуудав. Энэ даруй ташаандаа хvрсэн оноотой урт нарийхан хар дээлтэй хятад хэлмэрч орж ирэв. Байцаагч ширээнийхээ ард тавлан сууж тvрvvн нэг удаа нээсэн, тав, арван хуудас хавчуулсан хавтсаа нээн Балданцэрэнгийн нэр, нас, удаа дараагийн хаасан албан ажил энэ тэрийг лавлан асууна. Тэр бvр дээр Балданцэрэн шулуун шуурхай хариулж байснаа: “хятад хэл мэддэ vv” гэдэг дээр: -Yгvй ээ, би мэддэггvй. -Юу, та мэддэг шvv дээ? -Yгvй би мэддэггvй. Ингэснээр нэг хэсэг “мэднэ!”, “мэдэхгvй” гэсэн мэтгэлцээн явагдаж эцэст нь байцаагч vнэхээр эгдvvцэн: -За яахав, энэ бол миний танаас асуух зvйлийн гол биш болохоор би орхиё. Гэвч би таны хятад хэл мэддэгийг өөртөө хадгаллаа. Та ч мэдэхгvй гэж зvтгэснээ хувьдаа хадгалаарай гэж заналхийлээд: -Одоо би танаас заавал мэдвэл зохих зvйлдээ оръё. Та Сvхбаатартай чухам хэдийнээс эхлэн найз нөхөд бололцсон бэ? -Yгvй би танихгvй. -Танихгvй гэнээ? Бараагий нь хараагvй гэж vv? -Харсаан. Чухам нvvр учран vг хэл авалцаж байсан удаа алга. -Яагаад тэр вэ? -Яахав нэгэнт хэзээний танил биш болохын дээр бидний хооронд уулзах хэрэг явдал тохиолдож байсангvй. -Худлаа! -Yнээн. -Ингэхэд та миний асуусан бvрийг зөрж байвал өөртөө ашигтай болно гэж бодож байна уу? -Хаанаас, харин чин vнэнээ айлтгаж байх нь чухал гэж болно. -Тэгвэл та Жамъян гvн гэгчийг таних уу? -Танина. -Хэдийнээс эхлэн таних болсон юм бэ? -Бид автономитын vед гvн зэрэг хvртэхдээ нэг зарлигаар хvртсэний учир анх нvvр учран танилцсан юм. Байлдагч олзуурхан тэмдэглэн авав. Балданцэрэн ч чухам ямраар болохыг эс мэдэх боловч нэг зvйлийг алдан өчиглөж байгаагаа ойлгон сэтгэл гонсойн харуусна. -За цааш нь! гэж байцаагчийн асуухад, -Анх танилцсанаасаа хойш зориуд уулзалдаж байсан удаагvй, зvгээр дайралдах бvрдээ амар мэндээ мэдэлцэн өнгөрдөг байсаар өдий хvрэв. -Одоо шоронд Жамъян чамд юу ярьж байна? -Юу ч ярьсангvй. -Яагаад тэр вэ? -Мэдэхгvй. Ер нь ганц Жамъян биш, шоронд байгаа бvхэн хоорондоо ярилцахгvй байна. -Та тэднээс юм асуусангvй гэж vv? -Yгvй дээ. -Яагаад тэр вэ? -Манай эцэг өвгөдийн уламжлалт vгэнд инээснээс асуу, уйлснаас бvv асуу гэсэн сургамжтай vг байдгаас надад шоронгийн хvмvvсээс юм асуух хvсэл байсангvй.

Page 139: Цаг төрийн үймээн

139 

 

Одоо байцаагч мухардав бололтой. -За яахав энэ бол миний танаас асуух зvйлийн гол биш гээд, -Та Нямжав бээстэй найз байхаа? -Энэ асуултыг Балданцэрэн байцаагчийн амнаас гарахаас нь аваад хэлмэрчээр дамжин ирэх хvртэл нь хэрхэн хариулахаа бодон шийдвэрлэж эс чадав. Цааш бас бодох хугацаа олох гэж: -Нямжав бээс гэнээ? Гэж хэлмэрчээр дамжуулан лавлав. Гэлээ ч мөн шийдвэрлэж чадсангvй. -Олонтой дуулсан нэр байна гэв. Байцаагч уурлан хараал өгvvлэн: -Yгvй би танаас нэр төрийг асууж байгаа биш, аль хэр дотно болохыг чинь асууж байна гэж урагш тэмvvлэн өндийв. Хариуд нь Балданцэрэн: -Зөвхөн зvс танихаас өөр юм алга. Байцаагч хойш суун хоёр дахиа олзуурхан тэмдэглэнэ. Балданцэрэн ч хоёр дахь удаагаа алдаж байгаагаа мэдэн, гол харлалаа. -Өнөөдрийн байцаалтыг дуусгая. Та vvн дээр гарын vсэг зур! гэхэд нь Балданцэрэн босон ширээний нь өмнө очин бичсэн рvv нь өнгийгөөд: -Энэ чинь чухам юун тухай бичиг вэ? -Өөрөө унш! -Би танай бичгийг байтугай хэл мэддэггvйгээ дээр айлтгасан шvv дээ. -Мэдээд унш гээд байцаагч нянтайгаараа ширээ цохин зандрав. Балданцэрэн: -Манай хэлэнд мэдэхгvй гэдэг бол vл мэдэхээ илэрхийлсэн ганц утгатай байдаг болохоор надад танай энэ vгийг ойлгоход бэрхтэй байна гэж хэлээд эцэст нь, хэтэрхий хэдэрлэсэн хэрэг болов уу гэж дотроо бодон өөрийгөө зэмлэхэд хvрэв. Гэтэл хэлмэрч уг vгийг тун дулимагхан ойлгосондоо: -мэдэхгvй, хэл ч мэдэхгvй, бичиг ч мэдэхгvй гэж байна гэж дамжуулав. Байцаагч ууртайгаар бичгээ шvvрэн авч уншив: -Тvvндээ: -Сvхбаатарыг танихгvй, хятад хэл бичих мэдэхгvй. Жамъян гvнг танина. Нямжав бээстэй найз биш, зөвхөн зvс танина гэж товч бичсэн байлаа. Балданцэрэн гарын vсэг зурав. Тэндээсээ эргэн суудалдаа суухад байцаагч санаа алдан Балданцэрэнг хөөрхийлөх байдлаар ширтэж: -Yнэнийг хэлэхэд таны хэрэг бусдынхыг бодвол тун ялимгvй юмсан. Гэтэл өнөөдрийн хувиар бол та өөрөө vнэнээ буруулан гуйвуулсаар байгаад их л нуршаантай болгох тийш хандуулж орхив. Хэрэв та хойшдоо энэ хэвээр байх аваас хvзvvгээ хэдэн давхар хvнд юманд ороолдуулах болно шvv гэдгийг би хувиасаа сануулъя. Надад бол та болоод таны хань нөхөд, ер хэнд боловч аюул зовлон учруулахыг хvсэх юм юу байх билээ. Хууль бол энэрэнгvй. Бvх нийгэмд эрх чөлөө, энх амгалан, ариун шударгыг л хvснэ. Гэвч хууль бол нийгмийн мэдлийн хэрэг биш, нийгмийг гартаа атгасан төрийн зэвсэг болох учир ариун шударга алдан эсэргvvцэн тэмцэгсдийг яахаасаа ч буцахгvй шvv дээ. За ийм байна. Та бодох хэрэгтэй. Маргааш бол тантай дахин уулзаж байцаалтаа vргэлжлvvлнэ. Балданцэрэн хоёр хуягт туугдан шорон руу явж байхдаа агаарын сайхныг амтархан амьсгалаа ор тас мартав. Нvднийхээ өмнө тусах орчны юмсыг ч анхааран ажсан зvйлгvй, сэтгэлд нь саяын байцаалт ба өөрийн зvгээс өгсөн мэдvvлэгт иш мухаргvй эргэлдэнэ. Дараа нь байцаагчийн тухай бодов. Тvvний эцсийн нь хэлсэн vгнээс “сvрхий ухаантай болоод мөн ч ариун шударгыг барьсан хvн байх нь ээ” гэж бишрэн сvсэглэх сэтгэл төрөв. Гэвч тэр дорхноо “ямар ч байлаа гэсэн миний дайсан, монголын ард тvмнийг дарангуйлан захирахын төлөө зvтгэгч шvv дээ” гэж бодон сэтгэлээ татан авав. Харанхуй шоронгийн

Page 140: Цаг төрийн үймээн

140 

 

муухай vнэр гэнэт хамрын нvхээр багтаж ядан ханхлахад Балданцэрэн шорондоо орж ирж байгаагаа мэдэв. -За байцаагдсан хэрэг ямар байна? гэж Жамъянгийн асуухад, -Аа хай мэдэхгvй, тэр гэх тэмдэг алга гэлээ. -Хvлээсэн хэрэггvй биз дээ гэхэд нь: -Байхгvй гэлээ. Жамъян Балданцэрэн хоёрын яриа ердөө л энэ. Бусад хvмvvс Балданцэрэнг хань нөхрөө гэж vзэхийн оронд гамингийн тагнуул байж магадгvй гэж сэм ажиглана. Шөнө Балданцэрэн өдрийнхөө байцаагдсаныг дахин давтан бодсоноос болон нойр хулжив. Хажууд нь мөн өдрийн эрvv шvvлтэнд шаналан шарласан хvмvvсийн ёолох нь ёолж, янцаглах нь янцаглаж унтах нойрыг улмаар хулжаах ажээ. Ингэсээр байтал хоёр дахь шөнө өнгөрч, хоёр дахь өдөр эхэлж, хоёр дахь удаагийн байцаалтанд очлоо. Тарган цатгалан цагаан царайтай байцаагч тасалгаандаа ганцаараа, нvднийхээ тунгалаг шилийг торгомсог эдлэлээр сайтар арчиж, нvдэндээ аваачин баттай суулгаж аваад: -Би таныг өчигдрийнх шиг дэмий балай ярихгvй байх гэж итгэж байна гэж vгээ хэлэв. Балданцэрэн байцаагчийн vгийг хvлээн авахын оронд зөвхөн хятад хэл мэдэхгvй гэж мэдvvлээд, мэдэхгvй гэсэн дээрээ тэмцэл хийснээ санан толгой сэгсрэв. -Та битгий маягла! Таны энэ маяглал өөрт чинь эрvv шvvлт vзэхэд хvргэх төдийгvй хувь заяаг чинь доройтуулах шvv дээ. Балданцэрэн дахин толгой сэгсрэв. Байцаагч уурлалаа. -Чи ер нь юу вэ? Хэн болоод чи манай дундад иргэн улсын ариун хуулийг мөчөөрхөн тэмцэж байна вэ? гэж чихэнд хадаан хашгиран давшлав. Хариуд нь Балданцэрэн айн сандарсан хvн болон босон харайж, -Ай ноён өршөө! гэж газар сөхрөн унаж мөргөв. Энэ нь гэвэл ёстой л маяглал байлаа. Байцаагч хаалга нээн хэлмэрчээ дуудав. Уураа барихыг оролдон царайгаа төв болговч амьсгал нь эс дарагдах аж. Хэлмэрчийнхээ орж ирэхэд: -Чи vvнд хэл! Өчигдрийнхөө худал мэдvvлгийг буцаан авч өршөөл гуйх сэтгэл байна уу? гээ гэв. -Жа өршөө! Миний өчигдрийн мэдvvлэг чин vнэн… -Аа тийм vv? Худал болохыг би одоохон vзvvлнэ. -Байцаагч хуудас аван хэдэн vг бичин хэлмэрчид өгөв. Хэлмэрч авч vзэнгvvтээ яаран гарав. Байцаагч Балданцэрэнгийн өмнө ирэн нэг хараав. Хоёр дахиа хараав. Балданцэрэнгийн хэл мэдэхгvй гэж гэдийсний өшөөнд буюу эсвэл vнэхээр мэдэх эсэхий нь шалгах гэж хараах, занах, доромжлох гурвыг баахан vргэлжлvvлснээ: -Чи, миний, хvн vзээд, хvний ёсоор хэлэлцэх гэснийг гутаасныхаа бузар жигшvvрийг одоохон vзэхээ мэдэж байна уу? гэж ам, хамар, гар хуруу бvхнээрээ заналхийлэн хэлэв. Хариуд нь Балданцэрэн таг чиг, ёстой дvлий дvмбээ оргин сууна. Сэтгэлдээ, юу ч атугай та нарт эрлэгийн толь гэгчээр хvний дотроо хадгалсныг мэдэх багаж хэрэглэл байхгvй нь магад даа гэж бодно. Хаалга нээгдэв. Эхлээд Нямжав, дараа нь хэлмэрч орж ирлээ. Нямжав, байцаагчийн зvг цээж даран мэхийн амар эрж ха, ха инээснээ Балданцэрэнг харахтайгаа зэрэг царай нь хувьсхийн нvvр буруулна. -Эрхэм ноён та энэ хvний тухай хэдэн vг хэлж өгч болох бол уу? гэж байцаагчийн хэлэхэд Нямжав:

Page 141: Цаг төрийн үймээн

141 

 

-Ай бололгvй яахав. -Маш сайн. Та энэ хvний хэн болохыг хэлж өгнө vv? -Аа энэ бол Балданцэрэн гvн гэгч. -Энэ хvнийг та сайн таних уу? -Сайн танина. Дотно найз гэж ч хэлж болно. -Тэгвэл таны энэ найз хятад хэл мэддэг vv? -Мэднэ, хэл, бичиг хоёуланг сайн мэддэг юм. Байцаагч Балданцэрэн рvv хандан ам асуух байдлаа инээмсэглэн: -За та одоо тvрvvчийнхээ ташаа мэдvvлснийг буцаан авч болох сон бол уу? -Yгvй. Би танай улсын хэл бичгийг мэдэхгvй. Мэдэхийг оролдож байсан удаа ч vгvй. Нямжав цочин сандрав. Балданцэрэнгийн нvvрийг анх удаагаа эгцлэн харж: -Балданцэрэн ээ, Балданцэрэн ээ гэж шивнэв. Энэ нь vнэний нь хэлvvлэх гэсэн оролдлого байлаа. Байцаагч тун тайвнаар инээмсэглэн: -Ноён та зовох хэрэггvй. Энэ таны эрхэм найз одоо мэдэхгvй гэж мэлзэж байгаа боловч удахгvй мэдэх болно, мэдэх тэр хэлээрээ өршөөл гуйна гэснээ: -Энэ хvн Сvхбаатарыг таних уу? -Танина. -Таньдгий нь та яаж мэдсэн юм бэ? -Ноднин өвөл Сvхбаатартай Дунд голын гvvрэн дээр найз нөхдийн ёсоор ярилцаж байхы нь би нэг удаа харсан. Дараа нь хvрээний зvvн хойноос хоёрхон биеэр нааш цааш холхин ихээхэн зvйл хэлэлцэн явахы нь би мөн харсан. Энэ учраас би Балданцэрэн Сvхбаатар хоёрыг эрхгvй дотнын найз нөхөд мөн гэж гэрчилнэ гэв. Энэ зуур Балданцэрэн бачимдан сандарсан зvйл огт vгvй хvнд хvнд хэргvvдийг олонтоо даван туулсан туршлагатай хvний ёсоор Нямжавын нvvрэлддэг ба vнэнтэй гэрчилгээс хэрхэн зайлан гарахаа тайвнаар бодож байлаа. Гэтэл Нямжавт гэнэт уур хvрэв. Тvvний эх орон ард тvмнээсээ урван энэ тэрийг гаминд мэдээлдэг, гамингийн тагнуул болсны нь хувьд хязгааргvй их уур хvрэн: -Худлаа! Ор vндэсгvй худлаа! гэж хашгиран босон харайв. -Нvvр нvдээ алдсан чамайг ч би танихгvй гэж ханцуй шамлан урагш vсрэхэд Нямжав сандран байцаагчийн араар гvйн оров. Гэлээ ч Балданцэрэнд ашиг алга. Араас нь хоёр хvн барин авч хойш татна. Харвал хоёр гамин хуяг аж. Хэрэв энэ тасалгаанд ямар нэг vймээн шуугиан дэгдвэл байцаагдан суугаа хvний ар дахь хаалганаас хоёр хvн vсрэн гарч ирдэг байв. Хоёр гамин Балданцэрэнг хойш татаж албадан суулгав. Энэ зуур өнөөх ухаан алдан сандарсан Нямжав гарч одсон байв. Хойноос нь хэлмэрч гарснаа Жамъян гvнг урдаа оруулан орж ирэв. Энэ нь Балданцэрэнд анхандаа ёстой айшиг санагдав. Энэ байцаагч Жамъянгаар юу хэлvvлж надад тулгах гэж байгаа бол гэхээс зvрх цохилон хөлс чийхарна. Нvдний булангаар Жамъянг ажихад, дор хормойн vзvvр чичрэн, амьсгал нь донсолгоонтойгоор сонсдоно. -Жамъян чи энэ хvнийг таних уу? -Танихгvй, шоронд орж ирснээс хойш зvс таних болж байна гэж Жамъян айн чичирсэн хоолойгоор хариулав. Байцаагч ямар нэгэн амттайхан юмыг амтархах байдлаар ам хөдөлгөн инээмсэглэж: -Ингэхэд Балданцэрэн чи сайн таньдаг гэж мэдvvлсэн байхаа? -Тийм ээ, таньдаг гэж мэдvvлсэн. Жамъянгийн хvчээр санаа алдах чихэнд нь сонсогдоно. Гэвч байцаагч Жамъянгаас өөр vг асуулгvй гаргав. Энэ тухай Балданцэрэн гайхахаас өөр аргагvй болсон бөгөөд эцэст нь

Page 142: Цаг төрийн үймээн

142 

 

байцаагчийн эл нvvр тулгалтыг зөвхөн санаа сэтгэлий минь бvрмөсөн буулган авахын vvднээс бол уу гэж дотроо тааварлав. -Жамъян чамайг танихгvй гэлээ. Чи таньдаг гээд байгаа ингэхээр хууль та хоёрын хэнийхийг vнэн гэж vзвэл зохих вэ? гээд байцаагч сандлынхаа ар тvшvvрийг налан гэдийв. -Миний бодоход хэн хэнийхийг vнэн гэж vзвэл зохино. -Яагаад гэж байцаагч урагш бөхийв. -Жамъян гvн зэрэг шагнагдахдаа намайг анх vзсэнээ мартсан байж болно. Байцаагч тэсрэх мэт гэнэт инээд алдан: -Хvн тийм чухал хэрэг дээр уулзалдсанаа бас мартах гэж vv? -Тийм ээ, мартах учир vгvй, гэвч Жамъян эрдэм ном ихтэй, мөн ч насаар надаас олон ах хvн болохоор намайг хvн гэж тоогоогvй байж болно. Ингэхлээр тvvний намайг танихгvй гэх нь зvйн хэрэг байх аа. Байцаагч хэлэх vггvй болов бололтой ам нээн хэлээ хэд дахин бултагануулан ээдрээд: -Чи бусад өрөө тасалгаануудад юу болж байгааг сонсож байна уу? -Цаг ямагт сонссоор байна. -Юу дуулдаж байна вэ? гээд хvйтнээр инээмсэглэхийнхээ чацуугаар заналхийлэн ширтэх нь тунгалаг шилээрээ нэвт харагдлаа. Хажуугийн өрөө тасалгаануудаар гэвэл: “Хэл! Цохь” гэж дайран давшилсан хашгираан, банз, шаахайн тас няс буух, тvvний хариуд өнөөх л янз бvрийн бархираан, хараан зvхэх, гуйн гувших, муужран янцаглах, цөм тодхон сонсогдохоор vл барам хэний авиа, хэрхэн юу болж байга нь хvртэл мэдэгдэж танигдана. Энэ аймшигт авиаг Балданцэрэн анх сонсохдоо цөс цалгиж, зvрх шимшрvvлж байсан бөгөөд харин өнөөдрийн хувьд гэвэл, нэг талаар хоёр өдөр vргэлжлэн сонссондоо сэтгэл дөжирч, нөгөө талаар шоронд ороод гаминд бууж өгөх хvсэл vгvй болж, зайлшгvй vхэх эрvv шvvлтийг ердөө л бvх чадлаараа vзэх нь яамай хэрэг гэж бодох болсон ажээ. -Надад дуулдаж байгаагаар бол vнэн худлыг ялгах, нvдээ алдсан танай байцаагч нарын хэрцгий хашгираан, тэдний дор арьс махаа тасчуулж байгаа хөөрхий монгол ах дvv нарын гаслал л дуулдуулж байна гэхэд байцаагчийн уур шатав. Гэнэт хашгиран уухилж vсрэхэд нь Балданцэрэнгийн чих дотроо ян хийтэл доргив. Бузар булай хараалын vгсийг байцаагч эрээ цээргvй урсган урдаа байгаа атга дvvрмийн хэмжээний гуулин нянтайгаа шvvрэн авч ширээгээ цохиход нь бvх ширээний юмс ойн буух vзэгдэнэ. Гэтэл Балданцэрэнгийн ар дахь хаалганаас хоёр эрvvдэгч vсрэн гарч ирээд байцаагчийн “балба, цохь” гэж хэлэхийг хvлээж байгаа билээ. -Чи бvх байцаагдаж байгаа хvмvvсийг эх орноосоо урвагсад биш гэх vv? Улаан оростой сvлбээлдэн тэрчлэгчид биш гэж хэлээд энд гарган тавих баримт байна уу? Хэлээд аль, хэлээд аль! гэж байцаагч ширээн дээгvvр цээжээ давуулан тэгнэж нохой боргох шиг юм болов. Энэ бол байцаагчийн vнэн нvvр. Урьд өмнө Балданцэрэн энэ хvнийг оюутан сэхээтэн гэж дотроо хvндэтгэн vздэг байсан учир одоо “энэ хvн юу болж орхив?” гэж гөлрөн гайхна. Гэвч Балданцэрэнгийн сэтгэхvйн гvнд Сvхбаатар! Сvхбаатарын ярьсан яриа, одоогийн шоронд байгаа хvмvvс цөм Сvхбаатарын vйл хэрэгт холбогдолтой нь тодорхой болон эргэлдэх бөгөөд харин өөрийн биеийг энэ хэрэгт ямар ч холбогдолгvй гэж бодно. Гэтэл байцаагч: -Чи Сvхбаатартай ямар холбоотой болохоо даруй хэл! гэж нянтайгаараа ширээ цохин

Page 143: Цаг төрийн үймээн

143 

 

давшлах болов. -Надад ямар ч холбоо байхгvй гэхэд байцаагч “Цохь! Цохь!” гэж ширээнийхээ өмнө vсрэн гарч ирэв. Энэ даруй Балданцэрэнгийн ард бэлэн байгаа хоёр эрvvдэгч хоёр талаас нь чихдэн хацар дээр тас няс буулгана. Энэ бол шаахайдалт. Эхний цохилтонд сэрvv татах шиг болоод хоёр дахь дээр хорсоод, гурав дахь дээр толгойн яс тэр аяараа янгинаад цаашдаа нvдэнд гал цахилгаан авалцах шиг болон vргэлжилнэ. Гэвч Балданцэрэн олонх хvмvvсийн адил дуу чимээ болсонгvй. Шvдээ сугаран унагаахгvйг бодон шазуур зууна. “Цохь! Цохь!” гэж хашгиралт, хацар дээр тас няс буун гал цахилгаан авалцах vргэлжилсээр нэг мэдэхэд хvйтэн сэрvvн юм хоолой руу буун ирэх шиг болно. Энэ чинь юу билээ? Цус хацрын арьс урагдан цус нь урсаж байх аж. Нэг мэдэхэд байцаагчийн дуу тасарч, шаахайдах нь зогсов. Одоо өөрийн биеийг ажихад толгой дvйнгэ, ухаан балар, тас няс хийх авиа чихэнд сонсодсоор. Нvд анин доош бөхийн нэг хэсэг болоод байцаагчийг харахад нь ам нь хөдөлж байна. Амны нь хөдөлгөөнөөр бол “хэл, хэл!” гэж байгаа нь илэрхий. Балданцэрэн дуугарсангvй. Гэмгvй хvнийг барьж хорин, тэр мөртөө муугий нь vзэж байгаагий чинь хариуд дуугарахгvй л байя гэж бодно. Тэгээд энэ өдөр байцаалтыг дув дуугvй суусаар ардаа тавив. Ар өвөр хоёртоо зэвсэгт хvмvvсээр хамгаалуулан шоронгийн зvг гэлдэрч явахад хvйтэн агаар хоолой руу сэнгэнэн толгойн дvvрэлтийг сэргээнэ. Гэлээ ч Балданцэрэнгийн сэтгэлд баясах юм алга. Харин ч сэтгэл vймэн гол харлаж, гаминг өшин занах нэмэгдэнэ. Шоронгийн vvднээ ирэхэд хаалга нь угтан нээгдэж, дvvрэн гантай бохирыг хоёр хvн дамнан гарч ирэв. Тvрvvнд нь яваа дамнагч нь намхан нуруутай салбархай дээлтэй бөгөөд Балданцэрэнгийн нvдний vзvvрт таних хvн шиг тусав. Лавлан харахад магнайд нь морин туурай хэлбэрийн гялайн сорви тодорч, хаана дайралдсан хэн болохоо тодхон санагдуулна. Анх уулзсан тэр цагтаа Балданцэрэн энэ хvнийг vнэхээр өрөвдөж байсан бол одоо ижилдээ ижил, годилдоо годил гэгчээр мөн шоронд сууж байгаагийн хувьд өрөвдөх юм алга, зөвхөн урьд удаа зvс таних болсныхоо хувьд: -За сайн байна уу? гэлээ. Гоожоо зог тусан ажсанаа гантайгаа доош буулгав. Царайд нь баяр баясгалангийн юм бий болсноо даруй хувиран гунихралтай болж хvн бvрийн амнаас гардаггvй хараалыг хятадаар хэлэв. Энэ нь Балданцэрэнгийн шоронд эрvv шvvлтэнд тамлагдсаныг vзэж гол харласных байжээ. Ард нь яваа гамин “Яв!” гэж зандран тушаав. Гоожоо дамнуураа мөрөвчлөн гантайгаа дээш өргөн урагш гишиглэв. Одоо vзвэл гоожоо гар, хөл хоёртоо мөн л гав гинжтэй. Тэр нь гишгэх бvрийн тоогоор шажигнан жингэнэнэ. Балданцэрэн шорон руу оров. Хvмvvс шаахайдуулсны нь vзээд нvдээ том болгон ажиглана. Тэр дундаас Жамъян сэтгэл баахан зовнингуй: -За тэгээд хvлээсэн юм бий юу? гэж шивнэнэ. -Байхгvй гээд Балданцэрэн гурав нугалан олбог болгон тавьсан дэвсгэр дээрээ өвдөг нугалан сууж памбайн хавдсан хацраа тэмтрэн vзэж байлаа. -Чамд эргэлт ирсэн. Тvvнээсээ ид дээ гэж Жамъян хэлэв. -Надад гэнээ? гэж Балданцэрэн гайхав. -Тийм ээ, чамд гээд Жамъян дал дөрвөн өндөртэй тарган иргэний ууцыг өмнө нь тавив. Балданцэрэн улмаар гайхна. Өөрий нь бодлоор бол эргэх хvн ер баймгvй аж. Нэр ташаарсан хэрэг бол уу гэж бодно. Гэвч энэ тухай дурдахын хэрэггvй мэт байх ажээ. -Дээш нь барьсан уу? гэхэд:

Page 144: Цаг төрийн үймээн

144 

 

-Барьсан, цөм зооглосон гэж Жамъян хариулав. Энэ шоронд эргэлт авсан хvмvvс юуны урьд ихэс дээдсvvддээ барих бөгөөд тэндээс хvмvvс дэс дараагаар өөрийн тааллаар зооглож бууж ирсэн хойно өөрөө идэх бөгөөд, энэчлэн тэр дээдсvvд эргэлтээ дорд хvмvvстэй хуваан идэх, ийм журам аяндаа тогтоогдсон байжээ. Балданцэрэн юм идэх хvсэлгvй байгаа бөгөөд хамры нь хавдар ам хөдлөх бvрд эмзэглэнэ. Тэгж байтал Гоожоо нөхөртэйгээ хоосон гангаа өмхий самхай ханхлуулан орж ирэв. Балданцэрэнг харан инээмсэглэх боловч бас нэг хараал тавьсныхаа дараа Гоожоо нvдээ хурцлан, нvvрээ улайлган: -Бид өнөөдөр гамингийн гарт тарчилж тамлагдаж байгаа боловч хоолойд нь хутга тавьж хариугаа авах цаг ирнэ гэж заналхийлэн шvднийхээ завсраар жис няс исгэрvvлэн хэлэв. Энэ vгийг хэн сонирхов? Хэн ч vгvй. Уранхай дээлтэй туранхай царайтай адгийн муу дорд хоригдол хэлж байгаагий нь хувьд “энэ хvн галзуу юм уу даа л” гэж бодно. Ганцхан олон даяарт “согтуу баатар” гэж алдаршсан янхигар биетэй эр: -“Ай даа!” гэж, дуу алдав. Гэтэл нээлттэй хаалган дээр шоронд орж ирэх агаар нар хоёрыг халхлан ташаа тулан зогсож байгаа гамин: “Битгий ярилц!” гэж хятадаар зандрав. Гоожоо толгой нам буулган мөргөж: -Ноён өршөө би энэ улсад хоолноосоо сэтгэл харамгvй хайрлаж байдагт баярлаж хэдэн vг хэлэв. Та бvхнээс ч тэр зvйлийг саадгvй дамжуулж байдагт баярлана гэж хятадаар ус цас шиг урсган хэлээд шоронгийн хvмvvс рvv хандан нэг vг хэлэх гэтэл гамин: -Хай муу гуйлгачин, тvргэн гар! Чиний энэ дэмий яриа хэнд ч хэрэггvй гэж vгий нь таслав. Балданцэрэн Гоожоогийн хойш эргэхэд нь тарган хониныхоо ууцыг суганд нь хавчуулав. Гоожоо баярлах бололтой эргэн олны зvг инээмсэглэн: “Миний нэр Гоожоо баатар шvv” гээд цааш эргэн хөлийнхөө гинжийг янгир жингэр дуугарган гарч одов. Ингэхэд хvмvvс Гоожоог ер сонирхсон зvйлгvй бөгөөд сонирхсон ч “энэ эр ч хачин эр байна даа. Галзуу солиотой ч байж магад” гэж хэлэлцэнэ.

ХYНД ЭРYY ШYYЛТ Маргааш нь Балданцэрэн мөн л байцаалтанд орлоо. Байцаагч ширээнийхээ ард суудгаараа сууж байгаа боловч өчигдрийнхөө ширvvн догшноор авирлан эрvv шvvлт vзvvлснээ ариутган цагаатгахыг эрмэлзэх мэт. -Таны бие ашгvй зvгээр vv, тавтай нойрсож хоноо биз дээ? Yнэнийг хэлэхэд өчигдөр та бидний хооронд тун эвгvй явдал болсон байна. Харин өнөөдөр эвтэй сайхан ярилцана шvv дээ гэж өгvvлбэр болгон дээрээ инээмсэглэн байцаалтаа эхлэв. Хэлмэрч хэлмэрчлэхдээ инээхий нь хvртэл дамжуулах гэсэн юм шиг аятайхан зан гаргана. Балданцэрэн дуугvй л байлаа. -Та юунд дуугvй байна? Арай надтай дуугарахгvй гэж бодсон юм биш буй заа? Хэрэв тийм бол дэмий! Тун дэмий! Нэгд би таныг ямар, өөрийнхөө дураар өмнөө авчирч байцааж байгаа биш. Хоёрт, би бол өөрийн эрхгvй дээд ноёр дарга нарын тушаалыг vг дуугvй гvйцэтгэх vvрэгтэй цэргийн хvн. Энэ учраас та ямар боловч байцаагч миний өмнө чин vнэнээ хэлэхгvй байж яаж болох вэ. Та асуусан бvхнийг vнэн мөнөөр нь хариулж, өөртөө хал балгvйгээр эндээс мултран гарах ч ёстой шvv гэв. За та ярь, би таны хэргийг аль болохоор хөнгөн болгохыг бодож vзье. -Би тантай ярилцахад бэлэн байна. Гэвч намайг гэмт этгээд гэж vзээд хийсэн хэргээ хэл гэж тулгаж байгаа болохоороо надад ярих юм алга. -Энэ таны зөв байж болно. Би ч таныг хvнд хэрэгтэн гэж vзэж байгаа биш шvv. Хvлээх

Page 145: Цаг төрийн үймээн

145 

 

зvйл чинь нэгд, та Сvхбаатартай удаа дараалан уулзаж байсныхаа учрыг тодорхойлчих! Хоёрт, Сvхбаатарын юу юу хэлж байсныг нуулгvй хэлчих! Ингээд л таны хэрэг гvйцээ. Та шоронгоос гарна. -Ойлголоо! гэтэл яая гэх вэ. Сvхбаатартай уулзаж байсан удаа алга. -Ай! гэж байцаагч нvд том болгон ширтэж: -Нямжав ноён Сvхбаатар та хоёрын уулздаг байсныг хэлж байхад та ингэж хэлж яаж болно вэ? -Тэр бол ор vндэсгvй зvйл. -Хэрэв та ингэж зvтгэвэл би танд эрvv шvvлт тулгахаас өөр арга алга. -Одоо яая гэх вэ. Байцаагч аман дотроо хараал болсноо төдхөн царайгаа төв болгож учирлах байдалд орлоо. Тvvний vгээр бол өөрөө “Нанжин хотод шvvх цаазны сургууль төгссөн хvн гэнэ. Байцаан шалгах тухай өгvvлэхдээ, хэрэгтэн этгээдийг шvvлтээр хатуулах нь зvйн хэрэг боловч vнэн зөвийг олоход зохистой арга биш” гэнэ. Яагаад вэ? гэж байцаагч асуулт тавин өөрөө хариулахдаа, “хvн зовон тарчилж, айн сандрахдаа буруу зөрvv мэдvvлэг гарган, байцаагчийн талаас vнэн мөний нь шалган олох явдалд бэрхшээл учруулна гэнэ. Тvvгээр ч барахгvй зарим хэрэгтэн хvнд эрvv шvvлтээс болон өчнөөн төчнөөн илvv юм өөр дээрээ овоолон, оногдох ялаа хvндрvvлэх ч явдал бий” гэж байцаагч vнэхээр ариун шударга дvр барин хэлэв. Дараа нь байцаагч хуулийн доторх агуулгад орохдоо… хууль бол нарийн гэнэ. Хууль бол шударга гэнэ. Гэвч хуулийн шударга байх эсэхийг ганц байцаагч биш, байцаагч хэрэгтэн хоёрын шударга харилцах эсэхээс болох гэнэ. Ингээд байцаагч хэрэг нэхэмжлэх ажилдаа аятайхнаар хэлбийн орж баахан яриад, эцэст нь би бодвол та одоо Сvхбаатартай хэдэн удаа уулзсан, тvvний юу юу ярьсныг нэгд нэггvй мэдvvлэх биз. Харин миний талаас сануулахад, та илvv юм битгий хэлээрэй. Тэр байтугай санаандаа тодорхой биш байгаа юмыг ч дурдахын хэрэггvй. Ялангуяа Сvхбаатар дээр. Сvхбаатар хэдийгээр улаан оростой сvлбээдэн эх орноос урван тэрсэлж байгаа хvн боловч хууль тvvнийг мөн хайрлан, энэрнэ. За та ярь! Би бичье. Бийрээ шvvрэн авч нянтайгаа нийлэн хvлээв. Балданцэрэн эхлээд байцаагчийн яриаг тун тоомсоргvй зөвхөн гаднаа хичээнгvйлэн чагнах байдал гаргасан билээ. Гэвч нэг мэдэхэд тvvний уран vгэнд автагдан, өчиг мэдvvлэхгvй байх гэсэн хатуужил, угийн хянуур хурц ухаан хоёроо алдан “энэ байцаагч аргагvй мэргэн ухаантай болоод, vнэн шударгыг баримталсан хvн байх нь юу вэ? гэж бодож эхэлсэн бөгөөд тэр нь улмаар гvнзгийрч “Ер нь Сvхбаатартай уулзаж байснаа хэлбэл яасан юм бэ? Надад цааш холбоогvй бөгөөд Сvхбаатарын ярьсныг энд хэллээ ч гэсэн тэр өөрөө ор сураггvй алга болсон хvн тул аюул учрах юм алга” гэсэн нэг бодол сэтгэлд нь эргэлдэнэ. Гэвч ямаршуу маягаар эвлvvлэн хэлэх вэ? Yvнийг боловсруулахад ялимгvйхэн хугацаа хэрэгтэй болов. -Та жаахан хvлээ. Би урьдаар бодъё. Байцаагч баясан: -Сайн, маш сайн. Та бодох хэрэгтэй, гэхдээ ха ха… гэж инээх төдийгvй толгой даран ёсолж, бийрээ доош тавина. Балданцэрэн vгээ боловсруулж аваад ам нээх гэтэл хаалга нээгдэн саад боллоо. Хэн орж ирэв. Yгvй энэ чинь ямар гайхалтай юм гэгч болоод байна даа! Ноднин орон нутагтаа харина гэж гэрээс гарч алга болсон ганц шавь Намсрай нь ороод ирчихсэн байна. Одоо Намсрай гамин цэргийн хуучирсан муу хувцасны тамтагтай, тэр мөртөө гамин цэрэг шиг шовсхийн ёсолж “дарга танд их ноёны илгээсэн бичгийг барьж болох бол уу?” гэж

Page 146: Цаг төрийн үймээн

146 

 

хятадаар өгvvлэх нь юv вэ? Энэ бол Балданцэрэнд ёстой золиг монди, гай гамшиг гэгч байлаа. Намсрай Балданцэрэнг харахтайгаа зэрэг нvvр буруулан байцаагчид дугтуйтай бичиг гаргаж өгөөд мөн нvvр буруулсан чигээрээ гарав. Байцаагч дугтуйг нээн нэг хуудас дvvрэн бичиг гаргаж нvд гvйлгэн ам хөдөлгөн уншина. Балданцэрэнгийн сэтгэлд урвах гэдэг vг арав дахин эргэлдэж урвагсдыг хэдэн арван давхар занана. Гэтэл одоо өөрөө өөрийгөө сонжин vзэхэд мөн урвах, урвахын даваан дээр ирээд байгаа нь тодорхой байх тул гол харлан нvдэнд нь нулимс хуралдана. Байцаагч бичгээ уншиж дуусаад толгой гилжийлгэн нэг хэсэг бодсоноо санаа алдав. Тэгээд бичгээ эгvvлж дугтуйд нь шургуулав. Yvнээс нь vзэхэд тэр бичигт ямар нэгэн амаргvй явдал байгаа нь илэрхий. Гэвч Балданцэрэн байцаагчийг ажсан зvйлгvй. Урвасан шавь, урвасан Нямжав бээс хоёрыг өөрийн гараар зvрхий нь сугалахсан л гэж бодно. -За та одоо бодож гvйцээ биз дээ гэж эелдэгхэнээр өгvvлэхийг Балданцэрэн сонсоод толгой өргөн харвал байцаагч хэн бvхнийг мадаггvй төөрөлдvvлж чаддаг аятайхан инээмсэглэлээрээ инээмсэглэн бийрээ нянтайдаа нийлж байгаа vзэгдэнэ. -Надад мэдvvлэх юм байхгvйгээ би удаа дараалан мэдvvлсээр ирсэн билээ гэж Балданцэрэн байцаагчаас айн тэвдэхдээ биш, ард тvмнээс урвагсдыг өшин занасан уурандаа хоолой чичрvvлэн өгvvлэв. Байцаагч - Юу? гэж дуу алдан босон харайв. Одоо vзвэл энэ байцаагчид сайхан юм ер алга. Сайхан тунгалаг цагаан царай ч алга. Оюун ухаан ба ариун шударгын ямар ч vнэр алга. Тvvнд байгаа юм гэвэл цөм илбэ, ид шд, хvнийг vнэг шиг залилан мэхлэх, эрvvдэн тамлах хоёрыг ээлжлvvлэн хэрэглэхэд мэрэгжсэн ёстой л хvний яс махыг амьдаар нь хэмлэгч араатан vзэгдэнэ. -Надад мэдvvлэх юм алга! гэж Балданцэрэн тvvний цочин дуу алдсанаас нь арай давуу дуугаар хэлэв. Гуулин нянтай ширээн дээр тас буун хэлэх vv, vгvй юу? гэж хашгирахад нь цонхны шил доргино. Балданцэрэнд сvрдэх юм алга. Yхтлээ тэмцэх, vхсэн хойноо бас тэмцэх ийм бодолд бvх сэтгэл мэдрэл нь эзлэгдсэн байлаа. -Би эх орон, ард тvмнээсээ хэзээ ч урвахгvй гэж хариу хашгиран өөдөөс нь vсрэв. Гэвч урагш vсэрсний ашиг юу байх билээ? Хэлмэрч урдуур нь орон байцаагчаа хамгаална. Араас нь бас л хоёр хvн барин авлаа. “Цохь, банзад!” гэж байцаагчийн хашгирснаар хоёр эрvvдэгч, хэлмэрчтэй хамтран дээл тайлан өмд шувтална. Өөдөөс нь Балданцэрэн хараав, занав, гар хөл бvх буйгаараа эсэргvvцэн тулалдав. Гэлээ ч нэмэр алга. Даанч алга. Шалдан гуян дээр урт хулсан банз нахис тахис бууж, байцаагчийн: “балба, цохь! хэл!” гэж тасралтгvй хашгирахыг хэлмэрч бас монголоор давтана. Ингэсээр удлаа. Тун их удлаа. Балданцэрэн энэ өдөр байцаалт дуусаж хоёр хvнээр дамжлуулан шоронд ирснээ vл мэднэ. Хажууд суугч Жамъянгийн хvйтэн юм ам руу хийж байхад нь ухаан оров. Хамгийн тvрvvн бөгсөн бие халуу оргин шархирч байгаа нь мэдэгдэнэ. Байцаагч ба тvvний эрvvдэгч нар зөвхөн хоёр хонго балбаад зогссон биш. Цээжин биенд хөндvvрлэх газар олон байна. Хажуугаас нь нэг хvн “хэрэг хvлээсэн vv?” гэж асуух шиг. Yнэндээ хэн ч асуусан биш, зөвхөн сэтгэлд бодогдсоныг сонсов гэж ташаарсан аж. “Yгvй ээ, өөрийн ухаантай байхдаа л vгvй” гэж хэлээд Балданцэрэн, ухаан алдсан хойноо vг лдан гарын vсэг зураагvй байгаа гэж бодон зовнино. Шөнөдөө бие нь айхавтар халуурав. Хөдлөх бvрд балбуулсан газрын арьс мх таталдан эмзэглэнэ. Yvнээс Балданцэрэн удаа дараагийн хvндээр эрvvдvvлсэн хvмvvсийн шөнөдөө ихэд амьсгаадан янцаглахын учрыг олж мэдэв. Тэгээд өөрөө аль болохоор чөлөөтэй амьсгалан биеэ амраахыг бодон дув дуугvй байх бөгөөд сэтгэлд нь эх

Page 147: Цаг төрийн үймээн

147 

 

адаггvй юмс орж ирэн ноёр хулжина. Гэтэл тэнд нэг хvн зvvдэлж байна “Ай өршөө! Над мэдvvлэх юм алга, алга…” гэж амандаа vглэнэ. Өөр нэг газар, эрvv шvvлтийг vзээгvй хvн байх атал “vхэх нь vхэх нь, яах билээ” гэж амьсгаадна. Бvр хойно ихэс дээдсvvдийн дунд бололтой нэг хvн байж ядан янцаглана. Тэр бол Манлай ван Дамдинсvрэн, Манж хятадын дарлалын эсрэг идэр залуу цагаасаа эхлэн тэмцэн тvvхт хvн болох учир, гамингуудад хамгийн их өшигдөн занагдсан хvн ажээ. Өдөр бvр байцаагдан, тэр бvр дээрээ эрvv шvvлт давхар давхар vзvvлсээр гамингууд өөрийн ухаангvй болтол нь балбаад vхлийн даваан дээр ирэхээр нь дамнан авчирч шоронгийн мухарт хаяна. Yvр цайхын өмнөхөн Балданцэрэн хvнд ядралд дарагдан ухаангvй унтлаа. Өдөр дундын хэрд хvмvvс сандран “яах билээ, vхэх нь, өнгөрөх нь!” гэж сэм vглэлдэн босох чимээгээр сэрэв. Нэг хvн хvндээр амьсгаадан та минь намайг тавь, битгий тvш, би өөрөө өндийнө. Өөрөө, өөрөө… гэж аахилан хэлэх сонсдоно. Энэ бол Манлай ван Дамдинсvрэн, толгойгоо даахгvй болон хvний гарт орсон хvн атал өөрөө өндийв. Бас цааш босох гэж тэмvvлнэ. Хvмvvс тvvнийг хайрлан халуун дэмжлэг vзvvлэхсэн гэхдээ тус бvрдээ гар сарвайлган ширтэнэ. Гэтэл Дамдинсvрэн “Yгvй ээ байз! Би өөрөө! Өөрөө босох минь!” гэж дээш зvтгэснээ эс чадав. Хоёр дахь дээрээ мөн эс чадах боловч шоронгийн бvдvvн дvнзэн ханыг тvшин авлаа. Тэгээд тэндээс дээш авирахыг оролдоно. Насны өтлөлтөнд арьс хөрс ч vрчийж шоронгийн ядралтад тураалын туйл болсон урт гараа дээш сунган ханын дvнзvvдийг самардан маажилна. Нэг хvн тэсэж ядан туслах гэхэд хажуугаас нь нэг хvн “байг! өөрөө босог!” Өөрөө босох гэж зvтгэх нь учиртай хэрэг” гэж шивнэв. Ингэж хэлсэн тэр хvн нь халх даяарт амьд бурхан гэж алдаршсан Жалханз хутагт байх тул нөгөө хvн гараа яаран хойш татлаа. Дамдинсvрэн юу юугvй босохын даваан дээр ирснээ тэнхэл алдан нэг хэсэг зогсов. Дахин цааш зvтгэлээ. Гарын нь хуруунууд дvнзэн модонд хадаас мэт шигдэн маажиж байгаа нь тодхон сонсогдоно. Дамдинсvрэнтэн бослоо. Бvр хөл дээрээ босож чадсандаа Дамдинсvрэнтэн баярлан хөлс чийхарсан бараан нvvрээрээ тойрон зогссон хань нөхдөө инээмсэглэн харав. Энэ нь ёстой ер бусын хэрэг байлгvй. Хоёр нvд нь залуу хvнийх шиг галтай биш боловч нvvр дvvрэн гvн суусан олон зурааснуудынхаа хамтаар шоронгийн харанхуйд тодхон харагдана. Тэр байтугай өргөн цээжий нь янхигар яс, өмссөн дээлээ нэвт харагдах шиг. Тэгээд чухам юу шиг байв? Эгээ л хад! Хад хаддаа халуун наран, харанхуй шөнө зөөлөн бороо, урьхан салхи, ширvvн мөндөр, догшин салхи, аянга аадар аль бvгдийг vзэн бvгдэд элэгдэн хуучирсан өндөр гэгчийн хадан цохио шиг байх төдийгvй хойшдоо мөн хэзээ хэдийд ч яг энэ хэвээрээ зогсож байх шиг л vзэгдэнэ. Гэтэл энэ хад бvрэнхий боловч бvх шоронгийн харанхуй хөндийд дvvрэн сонсдох дуугаар, -Гамингууд насанд дарагдсан миний арьс, махнаас өлсгөлөн чоно шиг зулгааж байж хэвтvvлсэн билvv? гэж ам асуух мэт инээмсэглээд, дараа нь, vгvй л дээ тэд намайг хэвтvvлж чадаагvй, би хөл дээрээ зогсож байна. Тийм биз дээ? -Тийм ээ, та хөл дээрээ зогсож байна! гэж хvмvvс хариулав. -Гамингууд миний удаа дараагийн тэмцэлд бурууг хvлээлгэх гэж улайсгасан халуун төмрөөр хvртэл хайрч байсан. Тийм биз дээ? -Тийм ээ, бид vvнийг нvдээр vзсэн, хэзээ ч мартахгvй гэж хvмvvс хариулав. -Өөрийн эрхгvй vг алдмаар эрvv шvvлтvvдийг би олонтой vзлээ. Гэвч тэр бvр дээр өөрийнхөө дайсанд ялагдал бууж өгөх шиг гутамшиг энэ хорвоод vгvй гэж бодсон нэг бодол, өөрийн хэргийг илчилсээр хайрт хань нөхдөө хэлж өгөхөд хvрдэг бас нэг

Page 148: Цаг төрийн үймээн

148 

 

гутамшиг, энэ хоёр миний хэлийг хөндлөн зуулгаж байсны дээр улс орны тусгаа тогтнол нь амьд хvний хувь заяаны хэрэг боловч амь бие хайргvй зvтгэгсдийн тэмцлээр батжин бойжно гэсэн миний төрөлхийн санаа vvрдийн итгэл, хойшдын хvсэл энэ бvгд намайг хад чулуу шиг болгож байв. Энэ vед Балданцэрэн арьс махны эмзэглэн өвдөхийг эс хайхран босож, Манлай вантны өмнө зогсож байлаа. Ард нь нэг хvн мэгшин уйлах сонсдоно. Эргэн харвал Жамъян гvн, хоёр гараараа гутралт нvvрээ хав даран мэгшиж байснаа бvр ингэнэн уйлах боллоо. Юунд энэ вэ? Энэ хvн хэрэг хvлээсэн хvн ажээ. Хэрэг хvлээн хань нөхдөө илчилж орхисондоо одоо гал харлан уйлж байгаа аж. Вангийн уруул таталдан хөдлөв. Энэ бол инээмсэглэл, инээмсэглэж байгаагий нь хvмvvс ойлгов. Ам нь нааш цааш таталдан ахин ахин хөдөлнө. Энэ бол тvvний ярьж байгаа хэрэг! Би гамингийн шоронд хэвтээгээрээ vхэхгvйг зорин босож чадлаа. Yvгээр vзвэл Сvхбаатарын зорьсон их хэрэг заавал биелэх юм байна! гэж хэлсэн нь хvмvvсийн чихэнд алсын алсаас дамжин ирэх цуурай мэт сонсогдов. Вангийн амьсгал зогслоо. Цус нь гvйхээ больж, царай нь хөхрөн, төв хөдөлгөөнгvй болох боловч өнөөх ханандаа зогссоор байх нь гайхалтайн гайхалтай. Гэтэл гэнэт бэх бат гэгчийн өндөр багана хажуу тийш хазайх мэт хазайв. Хазайн хазайсаар пис буун унав. Энэ даруй ерөөл эхэллээ. Жалханз хутагт, Дарь эх ламтан, Дvйнхорын Да лам энэ гурав уяхан намуун хоолойгоор эхэлсний дараа тэр ерөөлийг мэддэг бvхнээрээ даган уншив. Ингэхэд энэ орон өнөөх гамингийн өмхий шорон биш боллоо. Ерөөсөө газар дор баригдсан харанхуй орон ч биш, харин ч манай газар дэлхий дээр! Дээр дээрээ дэлхийд биш тэнгэрт, Тэнгэрт байдаг диваажингийн орон гэгчийг санагдуулна. Гэвч ганц диваажинг биш, газар дээр “Сvхбаатарын зорьсон их хэрэг заавал биелэх юм байна” гэж вантны хэлснийг давхар санан ерөөл уншив.

ӨНГӨРСӨН БААТРЫН АРД YЛДЭГСЭД Нэг хvн дуудагдан байцаалтанд явлаа. Дараа нь бас нэг хvн явлаа. Нэг шөнө өнгөрч, нэг өдөр эхэлсээр хvмvvс ийнхvv удаа дараагаар дуудагдан яваад орой ёолон янцаглан эгж ирнэ. Энэ бол өдөр тутмын хэвийн явдал. Гэвч хvмvvс одоо бие биеэсээ зөвхөн “юм хvлээсэн vv” гэж асуух төдий биш, “За юу болов? Юу гэж асуугдав? Юу гэж өчив? Хэчнээн цохиулав?” гэхээс эхлэн гамингуудын чухам юу хэлvvлэх гээд байгаа ба ямар аргаар хэрэг хvлээлгэхийг оролддог энэ тэрийг эрээ цээргvй хэлэлцэх болсон бөгөөд энэчлэн байцаалтын өмнө ямар байвал зохихыг зөвлөн хэлэлцэнэ. Энэ бол вантны нас барснаас хойш л ийм болсон билээ. Вантны нас барахад хvмvvс уй гашуу болсон бөгөөд тэр зуур бие биеэ ажиглан энд гамингийн тагнуул байхгvйг тодорхой мэдсэн учир ийнхvv итгэлцэх болсон байлаа. Гамингууд хvмvvсийг улайлгахдаа: -айлган сvрдvvлэх, аргадан уяруулах, гэнэт гэндvvлэх, ялимгvй зvйлээр ороон нэг vг алдуулж аваад их хэрэгт тулган зууралдуулах, тэгээд эс болбол балбаад, тэгж балбаад эс болохоороо өөрөө мэдvvлэг гарган бичээд тvvн дээр гарын vсэг зуруулах гэж ухаан жолоогvй зvтгэх, ёстой далан долоон зvйлийн чөтгөрийн аргатай байжээ. Иймд хvн тэр далан долоон аргын нэгийг давна. Хоёрыг нь давна. Бvр нэлээд хэсгийг давж байснаа гэнэт ам алдан нэгд нь бvдэрнэ. Гэтэл хvн хэчнээн хашир догь болохынхоо хэрээр амархан бvдэгдэг бололтой. Жамъян гvн балбан жанчихад нь

Page 149: Цаг төрийн үймээн

149 

 

дэмий сандран нэгмөсөн бvдэрч бvх хэргээ тоочиж орхисон байлаа. Гэвч юунд ч бvдэрдэггvй зоригтон олон байна. Жишээлбэл Жигмид гvн. Жигмид гvн бол биеэр бага, арьс хөрс нимгэнтэй, аль хар багаасаа эхлэн vлгэр тvvж, утга зохиол унших, хуур хөгжим даран наадахаас өөр онцын юм vзээгvй номхон даруу хvн атал юунд ч бvдрэлгvй яв явсаар гамингийн байцаагч нараас айн сандрагч биш, тэднийг айлган сvрдvvлэгч болсон аж. Яагаад энэ вэ? Өөрийн нь vгээр бол хvн айх хэрэггvй, бодох ч хэрэггvй, байцаалтанд анх орохоосоо аваа ухаан алдахаа хvртэл амандаа орсон хараал бvхнээрээ хэдэрлэн тэмцэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр юу болох вэ гэвэл балбуулна. Гамингууд балбан балбасаар эцэст нь цөхрөнгөө баран өөрсдөө айн сvрддэг болсон аж. Энэ бол амаргvй хэрэг. Гэвч энд Жигмэдээс илvv зоригтон бас байна. Энэ бол согтуу баатар билээ. Байцаагчаас: -Чи манай Дундад иргэн улсын таван угсаа нэгэн гэртээ багтан эрх тэгш батжин тогтнохыг чин сэтгэлээсээ эсэргvvцдэг хvн юм биз дээ гэж байцаалт эхлэхэд: -За яршиг! Би та нарын тэр угсаа зугсаа, эрх ямба энэ тэрийг мэддэг хvн биш ээ. Чи зvгээр манай улсаас танай улс орныг эзэлсэн тухай юу гэж vздэг вэ? гэж асуу гэв. -Yгvй ээ манай улс, танай улсыг эзэлсэн хэрэг биш, харин танай улс тусгаар улс болон тогтнож чадахаа болиод, манай улсын нөмөр нөлөөнд багтан амар жимэр жаргая гэж гуйсанд бид ирсэн юм гээд байцаагч цааш ухуулан сэнхрvvлэх гэж оролдсонд, мань эр сонссон ч vгvй, сонирхсон ч vгvй. -За яршиг! Худал vгэнд бээжин ярианы хэрэг юу билээ! гэж хэлж орхиод банздуулсан гэнэ. Гэвч мань эр, баатар нэрээ хадгалах гэж ёолсон ч vгvй, талын тавь тавь цохисныг тавтай тоолон дуусгахад: -Та нар чинь ардын хөрөнгийг тонож ханадаггvй, амьтны махыг шулбаж цаддаггvй яасан муухай улс вэ? гэж сvрхий зандран хашгирчээ. Тэгээд энэ гvн галзуу, согтуугийн тоонд орсон бололтой, нэг ч байцаагдсангvй. Ингэхэд бас өмнө тулгарсан хэргийг эвтэйхнээр булзааруулж чаддаг уран аргатан бас байна. Баруун аймгийн Цэлмэн шар гэдэг хочтой, хvн бvрийн өмнө “Жа, та” гэж инээмсэглэн нахилзсан, ахимаг насны шамшгар шар царайтай жирийн нэг ард, амин хувийн хэргээр хvрээ орж ирээд Сvхбаатартай уулзах гэж эрж яваад гаминд баригдсан аж. Тэгээд өөрийн эрхгvй Сvхбаатарын хань хамсаатан болох хэрэгт тулгагдав. Цэлмэн шар өөрөө чих урттай болоод нэгэнт дуулснаа хэдэн талаар эргэцvvлэн бодож ул мөрий нь тодорхой танин мэдэж чаддаг хvн болох тул Сvхбаатартай хань нөхөд болохыг зорин сурвалжилж явсан байв. Энэ нь одоо гамингуудад нэгэнт тодорхой биш байгаа тул мань Цэлмэнд тийм ч аюултай биш байгаа бөгөөд ганцхан Сvхбаатарыг эрэн явсан гэдгээс зайлан гарах нөхцөлгvй байв. Гэвч Цэлмэн шар юу юугvй банз шаахай тулгарахад: -Ээ эзэд минь өршөө! Би чин vнэнээ айлтгая гээд: -Миний Сvхбаатарыг эрэн явсан vнээн. Учир юу вэ гэвэл миний энэ царай шаргал болсныг багш мэргэд vзээд тvмэн олонд дархан баатар цол олсон идэр чийрэг эр хvнээр талын тав тав алгадуулбал зvгээр болно гэж айлдсанаас тэр билээ гэв. Гэтэл байцаагч: -Yнэхээр тийм бол чи vvнээ эртхэн хэлэх ёстой байсан атал, мэдэхгvй, дуулаагvй гэдгээр цааргалан өдий хvрсэн билээ гээд уг хэрэгт нь улмаар тулгав. Хариуд нь Цэлмэн шар: -Жаа гэж алга хавсран мэхийгээд: -Их яамны босго өндөр, эрхэм ноёны бараа сvрлэг, сvсгээр эрээгvй, санамсаргvй

Page 150: Цаг төрийн үймээн

150 

 

сурагласан Сvхбаатартай шууд холбон тулгасан учир, боол би бачимдан буруу ташаа хэрэг хvлээсэн, энэ vнээн! гэж өчиг гарган байцаагчийн амыг нэг удаа таглажээ. Гэлэ ч хvн ингэсээр хэргээс мултран гарч амждаггvй ажээ. Маргааш нь байцаагч, Цэлмэн шарыг Сvхбаатартай холбохоо болиод “улаан оростой ямар холбоотой в?” гэж асууж эхлэв. Цэлмэн ч тэр байцаагчийн улаан оростой холбон нэг vг алдуулж аваад дараа нь Сvхбаатартай холбох гэж байгааг мэдэв. -Жа, vгvй эд ер нь дуулаагvй юм байна гэж өчиг өгөв. Yнэндээ Цэлмэн шар улаан оросыг сайн мэднэ. Цагааны vзэлтэй нэг худалдаачин оросоос улаан оросын тvмэн зvйлээ жигшин ярьснаа улаан оросын дарлагдсан бага буурай орон бvхний итгэлтэй хань мөн болохыг таньж мэдсэн бөгөөд Сvхбаатарын тvvнийг тvшиглэх гэснийг нь дам сонсоод чин сэтгэлээс талархсан хvн юм. Гэтэл Цэлмэн шар одоо энэ хэрэгтээ тулгагдаж байгаа бөгөөд хариуд нь: -Жа vгvй ээ, мэдэхгvй, дуулаа ч vгvй юм байна гэдгээ нэг хэлэв. Нэмэр алга. Арав хэлэв. Бас нэмэр алга. Зуу дахив ч vнэхээр нэмэргvй, шалдан гуя дээр хулсан банз нахис бууж эхлэхэд: -Ээ эзэд минь ээ, өршөө, одоо би чин vнэнээ мэдvvлье гэж гуйв. Байцаагч даруй балбан банздахыг зогсоон өөрөө гvйн гарав. Yнэхээр нэг том хэрэг илрэх болов гэж баярлахдаа эхэс дээдсvvдээ урин авчрав бололтой хоёр том тушаалтныг дагуулан орж ирэв. -За чи чин vнэнээ мэдvvлнэ гэсэн биз дээ? гэхэд нь, -Жа тийм ээ, чин vнэнээ мэдvvлнэ. -Ингэхэд чи аль тvрvvнээс аван огт мэдvvлэхгvй байснаа яагаад одоо мэдvvлэх болов? -Жа яа гэх вэ, би хэрэг хэлэхгvй байхыг бодсон юм, гэтэл танай хууль нэг нvдтэй биш, мянган мэлмийтэй болохыг банз цохилт нэг бvрээс яахын аргагvй тодорхой болсон учир өчvvхэн боол яая гэх вэ чин vнэнээ мэдvvлэхээс өөр аргагvй болов гэхэд өнөөх байцаагч: -Зөв, манай хууль мянган нvдтэй гэж сэтгэл ханан инээв. Нөгөө хоёр нь, бас цаас бэлтгэн хэлэх vгийг хvлээн ширтэнэ. Мань Цэлмэн шар мэдvvлэхээсээ халшрах байдал vзvvлэх гэж амьсгалаа ходлоодоо барин нvvрээ улайлган хөлсөө арчаад: -За эзэд минь vйлдсэн хэрэг нээрэн хvнд, амнаас гарахад тун хэцvv байна гэхэд байцаагч: -Зvгээр, хэл! Бид чамайг яах ч vгvй гэж инээмсэглэхийн зэрэгцээгээр: -Yнэнээ мэдvvлэн буруугаа хvлээсэн хvнийг манай хууль өршөөдөг юм гэж хажуугий нь ноён нэмэн тайлбарлав. Цэлмэн шар жа! гэж алга хавсран мөргөөд: -Хөтөлгөө морьтой гэрээс гаран хоёр хоног давхин улаан оросуудад очоод хаанд нь бараалхан учраа айлтган тусламж гуйсан билээ” гэхэд нөгөөдvvл гайхсан царайгаар өөр хоорондоо хэлэлцэнэ. -Учир айлтгасан гэж юv вэ? Юун тухай хэлсэн юм бэ? гэхэд Цэлмэн: -Та бvхний тухай Монгол орныг эзлэн ард тvмнийг дарлаж байна гэж хэлсэн хэрэг. -Уухай тэгээд, ямар тусламж гуйсан юм бэ? -Зэр зэвсэг. -Өгнө гэсэн vv? -Өгнө гэснээр барахгvй мянган сумтай ланжуу нэгийг vнэ төлбөргvй өгсөн. Гамингууд дахин vймэн хэлэлцээд: -Тэгээд улаан орос чамд юу даалгав? -Сайн байлдахыг даалгаад, хялман шар царайтай юм байна гэвч яахав, хэрэг зоригоо гvйцэтгэсний чинь дараа халх монголын хаан боломц л гэж байна билээ гэхэд

Page 151: Цаг төрийн үймээн

151 

 

гамингуудын толгойд ёстой тvймэр асав бололтой тус бvрнээ хашгиран босон харайж давшлах болов. Ингэхий нь Цэлмэн шар хvлээж байсан хэрэг. Нэг талаа сэтгэл тvгшин, нөгөө талаар инээд хvрэн тэднийг ажиглана. Хэлмэрчийн дамжуулан хэлэхийг сонсвол тэд, “Худал хэлэв. Хуулийг мэхлэн доромжлохыг оролдов. Хэн чамд ингэж мэдvvлэхийг заав. Одоо vнэнээ мэдvvл!” гэж байгаа аж. Хариуд нь Цэлмэн шар, уг мэдvvлснээ vнэн гэж зvтгэнэ. “Yнэнээ мэдvvлэн өршөөл гуйж байгаа минь энэ!” гэж баахан зvтгээд эцэст нь “хийсэн хэрэггvй байх атал та бvхэн хэргээ хэл гэж балбан жанчих тул би яая гэх вэ, хийсэн хэрэгтэй хvн болох гэж мэдvvлсэн минь энэ ээ” гэж бvх мэдvvлснээ буцав. Энэ бол тэр хvний арга. Өөрийнхөө биед эрvv шvvлтийг тулгах бvр дээр Цэлмэн шар: “Ээ эзэд минь одоо чин vнэнээ айлтгая” гээд дээрхийн адил мэдvvлгvvдийг байн байн гаргасаар байгаад гамингуудад яаж ч болдоггvй нэг гайтай амьтан болсон ажээ. Энэчлэн хvн бvрд нэг хэрэг хvлээхгvй байхад чиглэсэн нэг санаа, нэг арга байна. Тэгэхдээ тэр бvрээрээ саяын нэр дурдсан хvмvvсийн шиг тууштай биш. Гэлээ ч Манлай ван Дамдинсvрэнтний нас барснаас хойш хvн бvхний санаа эрс зоригжин гамингийн өмнө хэрэг хvлээх хvнгvй болсон бөгөөд “зориг хатуу байхын хэрээр эрvv шvvлтийг даван туулахад амар байна” гэж хэлэлцэнэ. Балданцэрэнгийн тухайд гэвэл эцсийн удаа сvрхий эрvvдэгдэн шvvгдсэнээс нь хойш дахин байцаагдсангvй билээ. Өөрт нь айн зовних юм алга, бодох ч юм алга, ганцхан гамингуудад хэрхэвч юм хvлээхгvй гэсэн нэг бодол эргэлдэнэ. Yvнээс гадна Балданцэрэн урьд өмнө vерхэн нөхөрлөж байгаагvй боловч vнэн сэтгэлээсээ эрхлэмлэн хvндэтгэж явсан Жамъянтай чин сэтгэлийнхээ vгсийг vргэлж хэлэлцэх болсноос улс орны дотор ардын нам байгуулагдсан тvvний өнөөгийн болоод ирээдvйн зорилт Сvхбаатар, Чойбалсан, Бодоо, Данзан, Шагдар, Лосол, Догсом долоон хvний Зөвлөлт орос улсаас тусламж гуйхаар явсныг бvрэн тодорхой олж сонсов. Энэчлэн Балданцэрэн улаан орос /Зөвлөлт орос улс/ гэж юу болохыг тодорхой мэдлээ. Урьд өмнө орос гэдэг vгийг сонсмогц ухаан мэдрэл зарсхийдэг байсан бол одоо чухам ямар орос вэ гэдгийг бодох нь чухал юм байна гэж бодох төдийгvй хvн дээр боловч ямар vзлийн хvн бэ? гэж vзэх нь чухал юм байна гэж Балданцэрэн боддог болжээ. Юм ер хачин шvv. Жамъян гvнгийн vгээр vзэхэд энд хоригдож байгаа Жалханз хутагт, Дар эх ламта, Дvйнхорын Да лам гэх мэтийн хvмvvс ардын намын гишvvн биш гэнэ. Гэлээ ч шоронд сууж байна. Яагаад тэр вэ? Эд бол хэзээний эх орончид, нөгөө талаар мөн ч ардын нам байгуулагдаж Зөвлөлт улс тусламж vзvvлэхийг бvрэн мэдэж сайшаан талархсан улс учраас ийнхvv баригджээ. Гэлээ ч эд мэдсэн тэр зvйлсээ удаа дараагийн хатуу ширvvн байцаалтанд хэлээгvй… ерөөсөө хэлэх ч vгvй гайхалтай улс байлаа. Гэтэл заримдаа Балданцэрэнгийн сэтгэлд хараахан багтахгvй юмыг ярина. Жишээлбэл нэг шөнийн шивнээнд: -Хэрэв манай намын vйл хэрэг бvтэж, жинхэнэ ардын засаг төрийг тогтооход хvрвэл энэ эхэс дээдсvvд бидэнтэй хамт нийлж чадахгvй, харин эсэргvvцэн тэмцэгчид нар болон хувирна байх аа гэв. Яагаад тэр вэ? гэхэд: -Эд харь орны гар байгаа цагт улс орондоо чин сэтгэлээ тавих боловч улс орны батжин тогтнох цагт шинийг хvсэхгvй зөвхөн хуучныг хvснэ гээд цааш ярихыг цээрлэн амаа жимийв. Yvнийг Балданцэрэн эс ойлгоно. Өөрийн нь бодолд хамгийн тvрvvн ард тvмэн. Ард тvмнийг л боддогоороо Балданцэрэн, Жамъянгийн ихэс дээдсvvдийн тухай ярьсныг эс ойлгоно. Гэлээ ч Жамъянд баярлана. Жамъянгаас улс төрийн чухал юм олныг сонсон сэтгэл өөрчлөгдөж, алсын юмыг хэдэн давхар бодох болсондоо баярлан, шоронд орсныг

Page 152: Цаг төрийн үймээн

152 

 

олзуурхана. Ингэхэд бас аз хиймориор ч муугvй байх шиг. Гаднаас хоёр хоног тутамд тарган хонины ууц дал дөрвөн өндөртэй орж ирнэ. Yvнийг анхандаа бусдын юм нэр ташаарагдан ирж байна уу гэж баахан зовдог байсан нь аяндаа vгvйсэж “өнөөдөр над эргэлт ирдэг өдөр” гэж хvлээн суудаг болжээ. Тэр нь ч заавал ирдгээрээ ирнэ. Гэтэл нэг өдөр тасалдлаа. Бусад хvмvvсийнх ч алга. Байцаалт бас тасрав. Өнөөдөр чухам хэдэн сарын хэдэн болохыг тоолж vзэхэд өвлийн улирлын сvvл сарын хорин зургаан. Шоронгийн хvмvvс идэш, уушийн зvйлийг дараа идэхээр хойш тавьж заншаагvй тул гамингийн өгдөг шим тэжээлгvй даржин хоолоор тэр өдрийг авлаа. Маргааш нь мөн хэнд ч юм ирсэнгvй, өлсгөлөн эхэллээ. Өлсгөлөнгийн хажуугаар зэргэлдээ шоронгийн өдөр бvр орж ирэн, гантай бохирыг асгадаг өвөр монголынхон алга. Хvмvvс хоорондоо “Yгvй та минь энэ чинь юу болж байна вэ?” Ядаж гамингууд биднийг дуудан байцаахаа больчихлоо” гэж гайхан хэлэлцэнэ. Оройн цагаар нэг удаа өгдөг хоол орж ирэх далимд гантай юмыг сvйд болж байгааг ам амандаа дуугаран өөрсдөө гарган асгая гэхэд гамин: -Та нарыг гадагш гаргаж болохгvй гэсэн дээд газрын тушаал бий гэв. Дараа нь хажуугийн шоронгийн хvмvvс яасныг асуухад тэр гамин, гараараа буу шагайх хөдөлгөөн хийн амаараа буудах чимээ гарган ер бусаар инээмсэглэв. Иймд хvмvvс, Өвөр монголынхныг алагдаж гэж бодохоос өөр аргагvй болсон бөгөөд Жалханз хутагт: -Ай хөөрхий, тэр чин зоригт сайн эрсийн төлөө мэддэг нь ерөөл, эс мэдэх нь маань мэгзмээ уншаарай гэв. Энэ даруй буян номын эгшиг, шорон дvvрэн цууриатахын зэрэгцээ хvмvvсийн сэтгэлд урьд өмнө тоогдоогvй өнөөх магнайдаа морин туурай хэлбэрийн гялаан сорвит Гоожоо баатар бусдаасаа онцлогдож эргэлдэв. Хорин найм, ес, гучин энэ гурван өдөр бvр хэцvv. Эргэлт тойролтын явдал таг чиг тасарсны улмаас дан өлсгөлөн, шорон дvvрэн өмхий, шалан дээгvvр нойтон бохир. Yvнээс шоронгийн хуяг дарга нар боловч жигшин зайлав бололтой орж ирэх нь цөөрөв. Тэгээд битvvн гэдэг өдөр болоход өгөөлний хар цай ч алга. Алив юм амьд хvний явдлаас хэдэн хувь өнгөрсөн учир хvмvvс “Одоо л алах нь бололтой. Алах алахдаа өлсгөлөнгөөр” гэж хэлэлцэн гуних нь гуньж, айх нь айж, зориглох нь зориглоно. Гэвч амиа хорлох хvн алга. Амиа хорловол хvн алсны адил нvгэлтэй гэдгийг санан амьд л байна. Битvvн өнгөрч шинийн нэгэн боллоо. “Өнөөдөр бол цагаан сар. Хvн бvрд нэг жил өнгөрч, нэг нас нэмэгдэж байгаад баярлан сайн сайхан vгээр амар мэндээ мэдэлцэн золгодог шvv дээ” гэсэн бодол тэдний сэтгэлд тасралтгvй эргэлдээд: “Гадаа нар гарч байгаа бол уу, яаж байгаа бол?” шэж бие биеэс байн байн асууна. Тэгээд шоронгийн хаалгын дээдэх цас мөсөөр битvv бvрхэгдсэн байлаа. Гэгээвчээр лавтай гэгээ тусаж эхлэхэд “За та минь шинэлцгээе! гээд золгоцгоов. “Сар шинэ сайхан шинэлэв vv?” Бие лагшин тавтай тунгалаг уу, нас сvvдэр хэд хvрч байгаа билээ?” гэдэг vг хvн бvрийн амнаас гарав. Yзтэл эд өлсгөлөн, vхлээ хvлээж байгаа боловч vнэхээр нэг баяр! Инээн баяссан царай гараагvй хvн нэг ч vгvй бөгөөд гэтэл гэнэт хаалга цохилоо. Yнэндээ цохих биш, шууд эвдэхээр пис пис буулган балбаад, юу юугvй эвдэж эхлэхэд цочин зэвvvцээгvй хvн нэг ч vгvй. Цөмий нь амьсгал яг зогсон, цөмий нь царай хvvхэн цагаан болжээ. Хаалга бvр эвдэрлээ. Өглөөний тас няс хийсэн хvйтэн жавар дун цагаан цан хvvрэг гялалзуулан шорон дvvрэн орж ирэв. Тvvний ард дөрвөн буутай хvн зогсож байгаа нь цочин зэвvvцсэн хvмvvсийн нvдний vзvvрт хэдэн арван хvн болон vзэгдэх аж. Гэтэл тэр хvмvvсийн нэг нь:

Page 153: Цаг төрийн үймээн

153 

 

--Жа дээдсvvд минь морилон гарцгаа! Одоо эндээс гарах цаг болсон! гэж өвөр монгол хэлний аялгуугаар хашгирав. Энэ бол зvvд биш, зөгнөлт ч биш, бодит хэрэг бөгөөд тэр хашгирагч нь өнөөх магнайдаа морин туурай хэлбэрийн гялаан сорвит Гоожоо баатар мөн. Энэ бол vнэхээр зvvд, зөн хоёрын алин нь ч биш. Гэлээ ч хvмvvс алмайран зогсоно. Тэр дундаас Жамъян гvн, элдэв хэрэгт сэцэн мэргэнээрээ ихэс дээдсvvдийнхээ өмнө очин хормой дэвсэн сөгдөж: -Жаа багш мэргэд минь цаг болсон гэнэ, гадагш морилж хайрла! гэв. Эндээс Жалханз хутагт, Дар эх лам, Дvйнхорын Да лам нар тvрvvлэн гарав. Тэгэхдээ тэд гамингийн өмхий хар шоронгоос биш, алтан дээвэрт дуганаас гаран орд өргөө рvvгээ явах мэт хоёр ханцуйгаа доош сунган тавьж амгалан тайван гишгэлнэ. Эдний араас Хатан баатар Магсаржавын автономитын vеийн хаад гvнгvvдийг хойноос дагуулан мөн л шоронгоос биш, албан яам руу явах байдлаар гарав. Дараа нь улс орныхоо төлөө чин сэтгэлийг барьсан жирийн харц хvмvvс… Хэмжээ хязгаараа алдсан хvйтэн жавар, гишгэх бvрд хөлөөр зууралдан хяхар хухар дуугарсан зузаан цас тэднийг угтан авав. Цөм гарч гvйцээд нэг дор бөөгнөрөн зогсоход Гоожоо барон Унгерн хэмээх цагаан оросын их жанжин гаминтай байлдан Наймаа хотыг аваад одоо тvрvvч нь хvрээнд орж ирж байгааг хэлэв. Чих тавин чагнахад зvг бvрээс бууны дуу, тас няс сонсдоно. Хvмvvс Гоожоогоос яаж яваад тэр бароныхонтой нийлэн гаминтай байлдах болсны нь асуув. Ингэхэд гамингууд өшин занасан өвөр монголын хvмvvсээ шоронгоос гарган буу зэвсэг бариулан урдаа оруулан баронтай байлдсан байх бөгөөд гэтэл тэд нь эргэн өөрсдий нь хядсан аж. Одоо vзвэл энэ Гоожоо vнэхээр баатар, ардаа ч буу, өвөртөө ч буу, цээж дvvрэн баглаа сум, ташаанд нь цус болсон хуйгvй цагаан сэлэм хөдлөх бvрд нь даялзан гялалзана. Yг хэлэхдээ уруулаа чангад барин өмөлзөх, энгийндээ араа шvдээ тасралтгvй хавиран шанаагаа гvрэлзvvлэх, магнайны нь гялаан сорви, тvvний дорх чонон хэлбэрийн гурвалжин нvд бvгдэд нь дан өшөө. Yнэхээр өшөө хорсол шингэсний нь нэг харахад аймаар, ахин харахад биширмээр. -Одоо надад гамингуудыг алах хядахаас өөр хэрэгтэй юм байхгvй, энэ бол миний амьд яваагийн баяр! Yхэн vхтлээ алалцан тулалдаж явах одонд би төржээ. За ийм байна. Өндөр заяат дээдсvvд минь намайг битгий мартаарай гээд Гоожоо vзтэл, гамингийн аль нэгэн өндөр тушаалтны эзэмшилд байснаас vл зайлах, овъёос вандуй хоёроор тэжээгдэн аарцаг дvvрэн таргалсан тас хар нvдтэй хун цагаан морин дээр vсрэн гарч, хань нөхдөө дагуулан давхин одов. Балданцэрэн гэрийн зvг явлаа. Хөлд нь хэдэн хоног vргэлжлэн орсон хөлдvv цас гишгэгдэн хvржигнэнэ. Газар дэлхийг битvv бvрхсэн тэр цасан дээр элдэв амьтны мөр бишгvй байх боловч одоодоо амьд голтой юмны бараа оргvй зөвхөн алагдсан гамингийн хvvр энд тэнд бvртгэр хар толбо болон хэвтээ vзэгдэнэ. Гэвч бууны дуу vргэлжлэн сонсдохын чацуугаар цойлсон ба тэнэсэн сум агаарт байн байн исгэрнэ. Ингэхэд харин Балданцэрэнд айх юм алга, баярлах ч юм алга. “Шоронгоос амьд мэнд гарав гэж угтан авах хэн байх билээ? Хэн ч vгvй. Ард vлдсэнээс дөрвөн ханатай гэр байх боловч тэр одоо мөсний хонгил болоод байгаагаас өөр юу байх билээ?” гэх төдийгvй, энэ хөл vймээнээр орон гэрээ мөргvй болсон ч байж мэдэх шvv дээ гэж бодох тул vнэхээр баярлах юмгvй ажээ. Хашааныхаа хаалган дээр ирэхэд нэг хvн орсны мөр vзэгдэв. Хаалгаа алгуур тvлхэн сэм ажихад гэрийн яндангаас ширvvн галын утаа оргилон бургилж байгаа бөгөөд тvvнийг vзээд Балданцэрэнгийн сэтгэл эвгvй боллоо. “Ямар нэг этгээд намайг vхэж vрэгдсэн гэж

Page 154: Цаг төрийн үймээн

154 

 

бодон гэр орныг минь дур мэдэн эзэмшсэн хэрэг бол уу?” гэж бодон хэсэг зогсоод дотогш орон гэрийнхээ хаалгыг татав. Нилээд бядруу биетэй цагаан нэхий дээлтэй идэр насны эр цааш харан гурил элдэж сууснаа цочисхийн эргэн харав. Амар мэнд мэдэхэд хариу мэндлээд сvрхий ажиглана. -Энэ чинь хэнийх гэдэг айл вэ? гэж асуусанд -Энэ бол Балданцэрэнгийнх гэв. -Та тэр хvний юу нь вэ? -Юу нь ч биш. Зvгээр эзгvй байгаагий нь хувьд гэр бараагий нь харж байдаг ухаантай. Балданцэрэн гайхлаа. Тэр хvн ч улмаар ажиглан ширтэнэ. -Яасан гайхалтай хэрэг вэ? Уг нь тэр Балданцэрэн гэдэг чинь би юмсан гэхэд тэр хар хvн: “Аа тийм байлгvй. Би чухам таныг одоо л нэг ирж магадгvй гэж горьдон хоол хош бэлтгэн суугаа минь энэ” гэж дуу алдан босон харайснаа -Та надад адис хайрла гэж өвдөг дээрээ сөхрөн мэхийв. Балданцэрэн бvр сандран тэвдэж: -Yгvй, та бос! Би ямар хvн амьтанд адис тавьдаг хvн биш. -Жаа, тийм, гэвч та бол миний амийг аварсан учир би танаас адис авах ёстой. Yгvй та мэдэж байгаа биз дээ, миний суваргын ёроолд vхлvvт хэвтэж байсныг! Балданцэрэн одоо ойлголоо. Yнэн сэтгэлээсээ сөгдөн мөргөж байгаагий нь хувьд гарын vзvvрээр адис тавиад дараа нь “өнөөх шоронд байхад өнжөөд нэг эргэлт оруулж байсан хvн энэ байх нь ээ” гэж дотроо бодов.

ХӨЛ YЙМЭЭНИЙ ЦУУРИА Доржийн амийг аварсан аянчид нь эгээ л Хvрэл, Дорж, Данзан нарын адил, Жумбаан гэдэг даамалтай, Пэлжээ гэдэг дагалттай, Вандан гэдэг хөтөлтэй мөн тавь гаруй тэмээ хөтөлсөн улс байжээ. Гэвч ялгаа их бий. Даамал Жумбаанд, Хvрэлийн сайхан чанар алга. Цаг ямагт уурлан хувирганаж хань нөхөддөө амар заяа vл vзvvлнэ. Ялангуяа хөтөлдөө онц ширvvн, унтахдаа дэр дэвсгэрээ засуулан хөлөө хучуулахаас эхлээд ганцхан зарах, зандрахаа л мэднэ. Гэтэл Ванданд Данзангийн цог золбоо алга. Ажил болгон дээр хийхээсээ өмнө хамраа шуухитнуулан зогсомтгой. Тэмээн дээр явахдаа хvртэл гараа ханцуйдаа зөрvvлэн бээвийн vхээнц оргин явна. Харин Пэлжээ нь золбоотой, найзархаг, аятайхан нь ч аргагvй эр байв. Эдний тэмээ баргаараа ачаагvй. Уг нь Жанчхvvд арьс шир оруулаад буцахдаа бараа тээх ёстой байжээ. Гэтэл пvvсний данжаад, Халх оронд хөл vймээн гарсан гээд тээвэрлэх бараа өгөөгvйгээс бvх жингийн хөлсийг хагас олгосон гэнэ. Энэ тухай Жумбаан бөөн уур, аманд ордог нь л “хогийн луйварчин гуулин гансандаа гудруулж vхмэр!” болсон байв. Тэгээд Доржийн бvх явдлыг сонссоноос хойш өөрчлөгдөн: “Ай даа манай данжаад уу, шудрага даа” гэх болсныхоо дээр өөрсдийнхөө аз хийморийг бахдан гайхуулна. Гэлээ ч сэтгэл өлөн, “олз омог олоогvй хэвтэж, аяны тэмээг сонгон турааж юу хийнэ” гэж өнжин хонохыг ихэвчилнэ. Арван тав дахь хоног дээр халх нутагт арай чарай орж ирээд тэндээс долоо хоног дээрээ Жанжин Чойр уулын барааг ашгvй нэг харав. Эндээс тэр хvмvvс баруун зvг, Сайн хааны аймаг чиглэх болсонд Дорж салах боллоо. Даамал Жумбаан тун харамч хөхөө өвлийн хvйтэн, хөр цасны хайрганд гамин цэргийн зуны хувцастай яаж яавах билээ? гэхэд: -Yгvй ер яах билээ гэж Жумбаан баргил сөөнгө хоолойгоор өгvvлэн баахан бодсоноо: -Заяая гэх вэ эр хvний замын хvзvv урт, алс нь бид уулзах л байлгvй, наад дахаа аваад явна

Page 155: Цаг төрийн үймээн

155 

 

уу даа гэж Доржид нөмрvvлсээр ирсэн дахаа заав. Энэ дах бол оёдол ханзархай, vс халцармал, эрт урьдын цагт дах байснаас нь дах гэж нэрлэхээс биш аль хэдийн нохойн хэвтэрт зориулагдах болсон эд байв. Пэлжээ хажуугаас нь Доржид нvд ирмэн тэр харамчийг ёжилж: -Эр хvнд тохиолдох гарз алиныг тэр гэх вэ, май! Yvнийг хөлдөө углаад яв! гэж цоо шинэхэн чонон дэгтийгээ тайлан өгөв. Бас хэдэн хоногийн идэх хуурай хэрэглэл өгчээ. Иймд Дорж өвөртөө идэхтэй, биендээ дахтай, хөлдөө дэгтий, гарт бас хугарсан шатны хэсэгтээ хvрээ замыг барин гарлаа. Өмнөөс ёстой хөр цасны хайрга, хөндий талын жавар тас няс хайравч ажиггvй алхална. Тэр шөнөдөө хөдөө хонов. Маргааш нь vдээс хойш нэг хотын бараа харав. Гэвч баярлах юм алга, айн цочих ч юу байх билээ. Муу дахныхаа хормойг навс савс буулган хvрч, угтан ирсэн ноходтой нь зад тулалдана. Баруун урд талын гэрийн гадаа ирээд “нохой хорь оо!” ч гэлгvй шууд оров. Гэрт ахимаг настай авгай, нэг хvvхэд, өвгөн гурвуулан байснаа айн цочиж бараг босон харайх шахав. Амар мэнд мэдэхэд тэд чичирсэн хоолойгоор дуту дулимаг хариулан бие биеэ ширтэнэ. Дараахантай нь ширмэл ширдгэн vvд нь удаа дараалан онголзож, хаалгаар багтаж ядсан том том нэхий дээлтэй эрчvvд орж ирнэ. Тэр бvрээрээ амар мэнд мэдэхийн оронд ширvvн дориун харан “Yгvй энэ юу вэ?” гэж бие биеэсээ асууна. Дорж тэднийг эгдvvцэн: -Би монгол хvн! гэж төрөлхийн хэнэггvйгээр хэлэхэд: “Би өнөөх чандруунуудаас ирэв vv” гэж айв шvv. “Yгvй би ч бас тэгж бодсон гэв” гэж инээлдэнэ. Доржийн хаанаас яваа хэн болохыг асуун лавлаад: Анх нутгаас аян жингээр гараад, юу юутай тохиолдон ёстой амь наана, там цаана гэгч болон гарч ирснийг ярихад эхнэр хvvхнvvд шагшран наминчилж, идэж уухыг өмнө авчран овоолно. Эрчvvд “Yгvй ер өө!” гэж дуу алдан зvг бvрээс дөхөн сууж нvд бvлтийлгэнэ. Нэг нь Доржийн яриаг таслан, -Хvрээнд дайн болох гэж байгаа шvv дээ. -Yгvй яана гэнэ ээ? Хэн нь хэнтэйгээ дайтах гэж байгаа хэрэг вэ? гэж асуухад: -Тавдугаар богдын хувилгаан, гамингуудыг хvйс тэмтрэх гэж байгаа даа. -Өө яасан гайхалтай вэ? Yгvй тэгээд тэр тавдугаар богд чинь хаанаас гараад ирж байгаа богд байна даа? -Аяар, Богдын алдрыг битгий ширvvн хэл! гэж өөр нэг нь орой дээрээ наманчлаад, бид биш богд болсон хойно хаанаас тодрох нь хамаагvй, зvгээр бид залбирав л барав. Дорж ийм мухар сохор юмыг олж сонсож байгаадаа гав гайхна. Орой наран жаргаж, амьтны хөл тасарсны дараа гэрийн эзний яриаг сонсвол мөн л хачин: “хошуу шавийн дээдсvvд тавдугаар богд барон жанжинд цэрэг эр, агт морьд, хоол хvнс нийлvvлж байгаа гэнэ билээ” гэж овоо ерийн ойлгомжтой юм ярьж эхэлснээ: “Yгvй тэр барон жанжны цэрэгт явсан хvнийг буун сум даахгvй гэнээ, даагдан амь vрэгдэвч бурхны оронд очих гэнэ” гэж өөр тийш хазайгаад, “Богд барон жанжин өөрөө нэг авдар дvvрэн төмөр цэрэгтэй гэнээ, авдрыг нээмэгц хэдэн тvмэн төмөр цэрэг хаана байна, хаана байна” гэж шуугилдан гарч дайсныг хиар хядах гэнэ. Ийм зvйлийг Дорж хэзээ ч эс vнэмшинэ. Энэ хvн ер нь надаар даажигнаж байна уу? гэж ажихад бас ч тийм биш, нvvрэнд нь бахархал, гар нь урдаа залбираастай vзэгдэнэ. -Yгvй тийм олон төмөр цэрэгтэй юм бол цэрэг эрийг татан нийлvvлж яах нь вэ? гэхэд: -Уг нь тийм л баймаар. Гэтэл тэр төмөр цэргийг авдраас нэг гаргачихвал буцаад цугларуулахад тун бэрхтэй, хэцvv догшин гайхлууд даг аа гэж ам таглана. Дорж эл яриаг хэдийгээр эс vнэмшивч Барон жанжин гэдэг нэг сvрхий хvн бий болж гаминтай байлдах гэж байгаа юм байна гэж тааварлан баярлана. Маргааш нь гэрийн эзэн, эхнэр хоёр хэд

Page 156: Цаг төрийн үймээн

156 

 

хоног биеэ амраахыг шаардсанд Дорж тэгэхээр болов. Yг бvр эс vнэмшигдэх боловч эрхгvй ор мөртэй биз ээ гэж итгэгдсэн дайн тулааны явдал сэтгэлд vргэлжлэн эргэлдэнэ. Олон хоног дааран чичирч явсан бас бvрэн дулаацаж vе мөч болгон тэнийсний дээр өөх тосонд гэдэс ханан хэнхэг арилснаас хvний өмнө хvний дvрстэй vзэгдэхийг ч хvсэн мөрөөдөх болов. Олон сарын турш дур зоргоор ургасан ширvvн хар vсээ авахуулах гэж эрэл сурал болон байж нэг тонгорог олж, гэрийн эзнээр хусуулж эхлэв. Харамсалтай нь аргагvй тэр тонгорог эс даан зулайгаас бусдыг хайчаар хяргуулахад хvрэв. Энэчлэн навс савс буусан муу дахаа мөдхөн сэлбэж өөд татлаа. Тэр айл дутуу элдсэн азарган vстэй нэхий нэгийг өгснөөр лоовууз маягийн нэг сайхан юм хийж авав. Ер нь Дорж хvн болсоор аж төрөн амиа аргалахыг анх удаа ухаарсан төдийгvй улс орныхоо төлөө сэтгэл тавих болов. Мөнөөх хотноо гурав хоноход гадагш явсан хэн ч vгvй, гаднаас ирсэн ч vгvй байх атал өнөөх шуугиан нэмэгдэхийг яана? “Өнгөрсөн намар Барон жанжинтай Богдын хvрээнээ ойртон очоод хурай хашгиран дайрахад Богд уулын ой хvрээний зvг хагаран найгасан юм гэнэ” ч гэх шиг. “Гамингуудыг урагш зугтаахад Туул голын мөс гэнэт цөмрөн өдий төдий гамин живсэн гэдэг шvv” ч гэх шиг ер хvн итгэхийн эрхгvй дэмий шуугиан дороосоо ундран гарах нь итгэл тасармаар байвч Дорж эрхгvй нэг явдал болно бий гэж горьдоно. Дөрөв дэх өдрийнхөө өглөө явах замдаа орлоо. Их талын жавар урьд урьдынхаас илvvтэй сэнгэнэвч өмссөн малгай халуун хөлс алдуулна. Сэтгэлд бvлх залгисан юм шиг цаг vргэлж бугшиж байсан гутрал арилж оронд нь ирээдvйн юм болгон, сэтгэлчлэн бvтэх гэж байгаа шиг санагдана. Хvн болсоор дуу дуулж vзээгvй боловч “Эр бор харцага” гэдэг дууг амандаа гиншиж туршиж vзээд “идэр залуу насандаа даан ч ажимгvй явлаа” гэдэг дээр нь хамаг хvчээ дайчлан бархирлаа.

Page 157: Цаг төрийн үймээн

157 

 

Гуравдугаар бvлэг

ХYН ХYНИЙ ХУВЬ ТАВИЛАН ХӨДӨЛМӨР

/Данзангийн явдал/ Данзан өнөө айлдаа анх ирж хоносныхоо өглөө, тосгоны урдах замаар халх аянчин заавал явна гэж батад итгэн эртлэн босож гадаа гаран, тэр зvг ширтэн ажив. Цахилгаан маналзаж өглөөний жаварт vзэгдэх юм огтгvйд “одоохондоо аянчид хөдлөх хараахан болоогvй эрт байх шив дээ” гэж бодон сэтгэлээ хуурав. Буцаж ороход бvдvvн сийрсэн дэвсгэртэй бяцхан ханзан дээр багтаж ядан хоносон том жижиг зургаан хvний халуун амьсгал ба хөлсний vнэр, газрын дэвтмэл шороон шалны vхмэл чийг, өчигдрийн хийсэн хоол ундны уур цан, тvvний дээр байцаа, манжин, сонгино, саримс, цуу, жангийн vнэр зэрэг энэ олон холилдсон муухай vнэр, аглаг хээр уул талын эрvvл цэнгэг агаараар тэжээлгэж өссөн Данзангийн хамарт юутай аймшигтай юутай хvндээр ханхийн туссан гэх вэ! “Yгvй энэ чинь юу билээ? Би ийм айхавтар юман дотор хоносон гэж vv?” гэж Данзан цочин нэг vе амьсгал барин хурааснаа “За яахав, би энд ямар олон хонохоор биш, их бодож хоёр л хонох буй заа” гэж дахин сэтгэлээ засав. Тэгээд Данзан тэр өдөр байшингаас арван гурав дахин гарч, уг замыг арван гурав дахин ширтэв. Гэвч ширтэх бvрд хvссэн горьдсон юмныхаа барааг нэг ч удаа олж харсангvй. Данзан байшингаас арван гурав дахин өнөөдрийнхөө ширтэлтэд урам нь хугарч мохсонгvй, маргааш нь мөн л ширтэв. Мөн л таг чиг. Нөгөөдөр нь ч өөрцгvй. Ер нь хэчнээн ч өдөр ширтээд юу ч vзэгдэж харагдахгvй болохоор эцэст нь өөрийн эрхгvй горьдлого тасран гутарна. Сэтгэлд нь “энэ жил яагаад аянчид явахаа больчив” гэдэг бодол тасралтгvй эргэлдэх болж чухам тэгэх тутам цаг ямагт шанаа тулж санаа алдан суудаг боллоо. Хажууд нь авгай: ай хvv минь чи орон нутаг руугаа явахыг бvv яар! Аянчин явлаа ч гэсэн, одоо дvн өвөл, уул ус, гол горхи цөм таг яг хөлдсөн байхад яваад юу хийнэ. Зvгээр эндээ өвөлж. Сэтгэл уужим, бие амар сууж л бай. Нэг мэдэхэд энэ дэлхийн цас цөм аяндаа хайлан ханзарч, гол горхи нь жирэлзэн урсана. Ай даа тэр цагт л чи минь явж vз! Хун цэнгийн шувуунууд ч чамайг өөрийн эрхгvй дуудаад ирнэ. Урд зvгийн халуунаас зугтан танай нутгийн зvг явахдаа манай тосгон дээгvvр эгээ танайхны аян жингийн цуваа шиг хойноосоо орон, гарчин горчин дуулалдан өнгөрнө. Эсвэл гурвалжлан зээглэж явна. Яагаад тэгж явдаг юм бэ? гэвэл бурхан тэднийг vvл манан дунд бие биеэсээ төөрvvзэй гэж зааж өгсөн юм гэнэ билээ. Ингэхлээр юм бvхэн учиртай. Чиний энд ирсэн чинь ч учиртай. Чамайг хавар яваасай гэж миний бодох ч бас учиртай. Бурхан, хvн амьтанд ач авралаа хайрлахдаа ингэж л өөрсдөд нь vл мэдэгдэх аргаар хайрладаг юм гэнэ гэж ятгана. Yнэндээ ч авгай Данзанг гэртээ байлгаад байхыг хvсэх бөгөөд анх ирсэн өдрөөс нь эхлэн “хvvгээс минь юуны ялгаа” гэж бодсон нь өдөр хоног ирэх тусам гvнзгийрч өөрийнхөө ухаан жолоогvй санан мөрөөдөж байсан хvvгээ мартаад тvvнээ ирнэ байх ч гэж хvлээхээ больжээ. Yvний нь Люу Лий гуай аль хэдийн мэдэж баярлахдаа арай чарай тэжээж байгаа ам бvл дээр бас урьд өмнө vзэгдээгvй нэг том гэгчийн хоолны сав нэмэгдсэнийг эс санан, “ай хvv чи өвөлж!” гэхийнхээ зэрэгцээгээр “чи юу юугvй галзуурах гэж байсан эхнэрий минь энэ биеэр эмнэн эдгэрvvлсэн шvv” гэж тал өгөн сэм шивнэнэ. Хvvхдvvд нь ч мөн Данзанд сайн. Хамгийн бага нь өвөр дээр нь vргэлж сууж хоёр өвдөгтэй нь ноцолдон

Page 158: Цаг төрийн үймээн

158 

 

тоглоно. Дундах нь ч ар нуруу өөд авирч мөрөн дээр гаран чихнээс зvvгдэн уйтгараа сэргээнэ. Том нь энэ дэлхийгээс vзсэн сонссон бvхнээ хачин сонихноор эвлvvлэн ярьж Данзангийн уйтгарыг сэргээнэ. Ийнхvv Данзан тэдний хvн бvртэй ижил дасал болж байлаа. Тэр байтугай явцуу шавар байшингийн хvнд агаар хачин vнэ танарт нь хvртэл гаж буруу юмгvй болж, орон нутгийн зvг яарахаа хойш тавих болов. Гэвч сэтгэлд өөр тvгшvvр эргэлдэнэ. Энэ нь байж байгаа айлын ядуу зvдvvтэй холбогдох тvгшvvр бөгөөд Данзан хоол унды нь дэмий хороон суухаасаа сэтгэл зовнин ямар нэг юм хийж нэмэр болохыг бодох болжээ. Нэг өдөр Люу Лий зэргэлдээ тосгоны “Да Лооеэ” гэгчийнд өдөр бvр очиж ажилладгаараа яваад орой ирэхдээ ядарсан нь тун их, байшиндаа арайхийн орж ирж босгон дээр амьсгаадан амраад тэндээсээ суларсан хөлөөр салганан гишгэлж ханзаа хvрээд биеэ сул хаян хажуулдан унаж, өрөөсөн гараараа гөлөрсөн нvдээ дарав. Урьд өмнө ингэж байсан удаагvй, гэрийн хvмvvс цөм цочин сандрав. -Данжаад минь, юу болов өвчин хvрээ юу? гэж авгайнхаа чичирхийлсэн хоолойгоор шивнэн асуухад Люу Лий нvдээ дарсан чигээр толгой сэгсрэх шиг болов. Нилээд мөч өнгөрсний дараа Данзан: -Да еэ минь, юу болов? гэж асуухад -Ай гэж санаа алдан, бvх хvчээ дайчлан өндийж өнөөдөр би тээрэмд зvтгэлээ гэж салганасан гараар гаанс тамхиа тэмтчин авав. -Тэр тээрэмд өдөр бvр зvтгэдэг юм биш vv? гэхэд -Тийм ээ, өдөр бvр. Гэвч өнөөдөр бага тээрэмд биш, том тээрэмд гээд тамхиа татав. Ажвал Люу Лий тамхиа урьдын адил угз, угз биш, тэнхэлгvйхэн бөгөөд алгуурхнаар сорж утаагий нь уушгиндаа бvгдий нь шингээх гэсэн шиг нэг vе амаа жимийн хадгална. Тэгээд “Аяа” гэж дуугаран амьсгал тавиун болж дахиад л сорно. -Да еэ минь, тэр тээрэмд зvтгэхийн хэрэг юу вэ? гэж Данзан асуухад Люу Лий -Хай! Зvтгэхгvй бол муусайн хvvхдvvд юу иднэ ээ? гэж уцаарласан дуугаар хариулав. Ингээд цааш нь ярих ч хэрэг алга, яриулах ч хэрэг алга, бvх юм Данзанд тодорхой болов. Байшин доторх энэ айлын нийт халуун ам бvлийнхний яг энэхэн vеийн байдал ч чухамхvv өвгөний уруу дорой царайг ч батлах мэт. Гурван настай бяцхан охин нь боловч гунигт царайгаар шал ширтэн нvд цавчилна. Хөөрхий болсон эдний дунд Данзан өдөр тутам багагvй хоол хороож суугаагаа санан сэтгэл зовлоо. Авгай Люу Лий шингэн хар цай аль хэдийн аягалан хажуудах ширээн дээр тавьжээ. Тэр цай одоо бараг хөрчөөд байгаа боловч Люу Лий сvржигнvvлэн сорох нь шал дэмий маяглал шиг. Гэвч олон vрчлээст гуулин шар магнайд нь хөлс гарах төдийгvй шанаагий нь даган урсаж завилан суусан өвдгийн нь өмдний нь нөхөөсөн дээр ширхэг ширхгээр дусалж эхлэхийг Данзан нvд салгалгvй ширтэн “ай хөөрхий амьдрах гэдэг алалцах дайснаас илvv хэцvv гэдэг энэ байжээ” гэж бодов. Маргааш нь Люу Лий өчигдрийнхөө хvнд ажилд няц бяц дарагдсанаа ор тас мартсан шиг өглөөнийхөө цайг яаран ууж явахаар бэлтгэв. Гэтэл бие нь өчигдрийнхөө ажлын хvндийг ер мартаагvй мэт хvчлэн зvтгэхэд өөрийн эрхгvй хөшилдөн хөдөлнө. Хөл нь юутай нvсэр хvнд байх юм бэ! Олон давхар даавуун шаахайгаа газраас хөндийрvvлэх чадал алга. Гар нь бас яачихаад байгааг одоо бvv мэд. Люу Лий гараа хөдөлгөх бvрдээ “аяа аяа…” гэх нь монголоор бол “ёо ёох…” гээд байгаа ухаантай ажээ. Тэгээд Люу Лий ландгар шаахайгаа давтмал шороон шалан дээгvvр сvр пар чирэн аяа, аяагаа vглэн гарах гэхэд нь Данзан: -Да еэ! Би хамт явъя гэлээ.

Page 159: Цаг төрийн үймээн

159 

 

-Чи явж яах нь вэ? -Таны ажилд туслалцъя. Люу Лий тvр зогсон бодсоноо, -Ай дэмий тэр ажил чамд таарахгvй. -Яагаад? -Чи бол манай хvмvvс шиг газар тарианы хvн биш болохоор тээрэмд зvтгэхээр тэнгэр чинь хилэгнэн заяа чинь гомдоно. -Ай хаанаас! Манай нутагт бас тариа байдаг. Бид тариаг мууд vздэггvй. Харин их буян хишгийн зvйл гэж vздэг гээд Данзан байшингаас даган гарав. Тэгээд Данзан хятад хvний заншлаар Люу Лийтэй мөр зэрэгцэлгvй араас нь дагав. -Энэ хоёрт тосгоноос дөнгөж гармагц цасны өнгөн талыг илэн хийсгэсэн жавартай шуурга угтан авав. Энэ нь Люу Лий өвгөний ядарсан дорой биеийг тас хумхина. Данзанд бол тийм биш, хvйтэн жавар хоолой руу нь дур зоргоор сэнгэнэж уушиг цээжийг ариутгах мэт нь төрсөн нутгийн дvн өвлийн сайхныг нэг vе санагдуулж, нэг vед мартуулна. Нөгөө талаар Данзан энэ дэлхийд хосгvй сайхан сэтгэлтэн гэж vздэг Люу Лийн ажил хэрэгт одоо л нэг тус нэмэр болох гэж яваадаа баярлана. Их бага хоёр тосгонд Да Лооеэ алдраа мандуулсан газрын эзний байшинг vзвэл гайхалтай ч юм алга, халх нутгийн хөдөөх сvм хийдvvдийн дэргэд байдаг жижиг дуужуур пvvсvvдийнх шиг цаасан цонхнуудтай дэгнэгэр оройтой шавар байшин. Гэвч эргэн тойронг нь vргэлжлэн хvрээлсэн олон шавар пин саравчтайг нь vзэхэд дотуур хөрөнгөөр тун багагvй нь илэрхий. Данзан Люу Лий хоёр хаалгын самбарын оронд бvдvvн сийрсэн сvлжмэлийг унжуулсан том пинд оров. Энэ бол тээрмийн нь газар байлаа. Тэр пингийн дунд монгол гэрийн том тоонын хэртэй боржин чулуун хvнд тээрэм хөдлөхөө хvлээх мэт байгаа vзэгдэнэ. Тvvний цаана бугын зvстэй согоо хэлбэртэй хоёр сайхан илжиг уяатай байна. Уг нь энд байгаа гурилын хvнд тээрмийг Люу Лий биш. Данзан ч биш, дэргэд нь байгаа тэр хоёр илжиг хөдөлгөх ёстой байв. -Ай даа еэ! Энэ хоёрыг тээрэмд яагаад оруулдаггvй юм бэ? гэж Данзангийн асуухад Люу Лий, -Даа Лооеэ энэ хоёртоо хайртай юм гэж хариулав. -Яагаад тэр вэ? -Яая гэх вэ, энэ хоёрын заяа! гээд инээмсэглэснээ хувиран гутрах нь “би бол энэ хоёроос дор заяатай” гэж шууд хэлэх шиг болов. Гэвч Люу Лий дахин инээмсэглэж энэ хоёрын заяа vнэхээр өндөр, тэр нь надад боловч өлзий болж байгаа юм шvv гэв. -За танд яаж өлзий болсон бэ? -Даа Лооеэ энэ хоёроо эс хайрлан тээрэмд оруулбал надад хийх ажил хэрхэвч олдохгvй гээд Люу Лий, өнөөх хvнд тээрмэнд орохыг завдав. Данзан хажуунаас нь “би, би” гэлээ. “Би, би” гэсэн чигээр Данзан илжигний хөмөлдрөгийг цээжиндээ оруулж урагш зvтгэв. Анхныхаа зvтгэлтэнд Данзан тээрмийг хараахан хөдөлгөж эс чадав. Хоёр дахь дээрээ бvх хvчээ цээжиндээ хуралдуулан онгон морь шиг угз татахдаа ашгvй хөдөлгөв. Ард нь сайр, чулуу асгарах шиг авиа гарав. Хоорондуураа орсон vр тариаг няц бяц дарагч хоёр хvнд чулуу хавиралдахдаа ийнхvv дугардаг байжээ. Данзан одоо нэгэнт хөдөлгөж авсных гэсэн шиг урам зоригтойхон алхалж ард нь өнөөх сvржигнэх авиа чихэнд нь чимэг болон vргэлжилнэ. Гэтэл зөвхөн нэг газар эргvv мал шиг эргэлдэж байгаагаас нvд эрээлжлэн толгой эргэх маягтай болж ирэхэд Данзан “энэ чинь аягvй бол эргvv өвчин олж магадгvй

Page 160: Цаг төрийн үймээн

160 

 

ажил байх нь ээ” гэж бодон нvдээ анив. Заримдаа ч хагас анин доод газрынхаа барааг хагас хугас ажиглана. Явах тусам тээрмийн чулуунд эрч орон хөнгөрөхийг мэдэж явдлаа хурдасгав. Бараг гvйх шахам болоход Люу Лий “ай” гэж дуу алдаад: -Дvv минь аяар! гэлээ. -Юунд тэр вэ? Хурдан явбал хөнгөн байна. -Тийм. Гэвч хөнгөрснөөс болон гурил бvдvvн гарна. -Мэдлээ. Ямархан хэмжээгээр явах вэ? -Илжигний сажлалтаар явбал яг таарна. -За гээд Данзан явалтаа удаашруулахад тээрэм хvндэрнэ. Сvржигнэх авиа нь ч намжран залхуу хvрэм уйтгартай болж ирэв. Сэтгэлд нь “илжигний сажлалтаар…” гэсэн vг хадгалагдах учир ёстой илжиг шиг сажлах аж. Гэтэл “би бодоо Данзан биш илжиг болоод явж байна” гэсэн сонихон бодол төрөв. Тэгээд бvр илжигтэй ижилсэх гэсэн шиг пинд уяатай байгаа хоёр илжигт бие ташаарлан очих бvрдээ ажихад хоёр илжиг ажилгvй дэмий байгаадаа бие чилvvрхэн уйтгарлаж байгаа юм шиг мөртлөө тун ихэмсэг, харин ч “тээрэмд орсноороо чи илжиг, эзэндээ хайрлагдан зvгээр тэжэгдэж байгаагаараа би хvн” гэсэн шиг тээрмийн зvг ширтэн байгаад Данзангийн уур гэнэт хvрнэ. “Ши та маа дий” гэх хятад хараал аманд аяндаа орж ирэв. Энэ зуур Люу Лий гуайд хийх ажил ер мундсангvй урьд урдынхаа тээрэмдэн гаргаж авдарласан гурилаа шуудайлах, шуудайлснаа цэгцлэн хураах, тэр завсраа тээрэмд буудай хийх, тээрэмдсэнийг авах зэргээд дэргэд тасралтгvй хөдөлсөөр байв. Сийрсэн vvд сэвхийн өргөгдөж пингийн дотор дvгрэг цагаан гэрэл тусав. Данзан vvднээ таширлан ирэх далимдаа хараа тавихдаа бух шиг бvдvvн хар юм сийрсэн vvдийг хагас нөмрөн зогссон байгааг хальт харан өнгөрөөд дараачийн эргэлт дээр, бух биш хvн болохыг лавтай танив. Гэвч сэтгэлд хvн биш, бvдvvн гэгч голио дvрслэгдэнэ. Данзан дараачийн эргэлтvvддээ vvднээ таширлан ирэх бvр сэм ажсаны дvнд зузаан хөвөнтэй хар даавуун дээлд багтаж ядсан цvндгэр гэдэстэй нvvр талыг хавагнасан мэт цэлцгэр хөх өнгөтэй бэмбэгэр толгой тvvн дээрээ бяцхан хар торгон тоорцог шигтгэн өмссөн бөгөөд хөлдөө ландгар цагаан эсгий шаахай углаж, өргөн өмднийхөө шуумгийг цэнхэр өнгийн дайзыг шигдтэл ороосон хvн байгааг тодорхой олж харав. Гэвч сэтгэлд голио л санагдана. Yvдэнд зогссон хvн ч Данзанг мөн уйгагvй ажин ширтэнэ. Тэр хvн, хvн болсоор Данзангийнх шиг тvvшиндээ овон товон зангирсан булчинтай өргөн шанаатай, хөндлөн нvд, гэнэн харц, өргөн цээж, бадриун гар, баргил, боргил хөдөлгөөнтэй амьтныг vзээгvйдээ нvд салгалгvй сонирхо ширтээд эцэст нь аягvй бол хоёр илжиг оруулахад хvрдэг тээрэмд төдий л тvvртэхгvй зvтгэж яваагий нь сонирхоод бvр эцэст нь “хэрэв хэзээ нэг шөнө ийм нэг амьтан авдар дахь мөнгөнд минь шунан орж ирээд багалзуур шахвал яана” гэж бодогдоход дотор нь зарсхийн эргэж явжээ. Тэр хvнийг далдармагц Люу Лий ажлаа тvр зогсон: -Чи ажвуу? Да Лооеэ! Тэр чамайг ихэд таалан ажив гэж баясангуй хэлэв. Данзан одоо vvний урьд Люу Лий гэрийнхний олонтой бишрэн ярьсан Да Лооеэ гэгч болохыг сая мэдэв. Гэвч тvvний өөрий нь таалан ажсан гэдгийг сонирхох юм алга. Харин биеий нь онцгой байдал сэтгэлд буун: -Ямар гэгчийн бvдvvн ч амьтан бэ дээ гэж инээв. -Тийм ээ, ёстой буянтай хvн. Данзан их буянтанг шоолж байгаагаа гэнэт санан гэмшиж инээдээ татан ам хамхив. Хажуугаас нь хоёр илжиг ивээлт эзнийг минь доромжлов гэж зандрах мэт гэнэт нэг

Page 161: Цаг төрийн үймээн

161 

 

зэргээр орилон шавар пинг доргилуулав. Энэ чацуу гадаа ч бас шуугиан болов. Тахианууд дуу дуугаа авалцан тэнхээ гарган хашгиралдана. Тйинхvv нэг vе айхавтар шуугиан дэгдэн намжихад дэргэдэх хоёр илжиг л бархиралдсаар, хошуу хошуугаа тачаалан vнэрлэж уягдсан уяагаа ад vзэн бие бие рvvгээ ухаангvй тэмvvлэхий нь ажвал нэг нь гvv, нөгөө нь азарга юмсанжээ. -Ажаа зогсъё! Өлзий буяны цаг болов гэж Люу Лий хэлэв. Өлзий буяны цаг гэж өдөр дунд болохыг хэлдэг ажээ. Өдөр дунд болмогц илжиг бархирч, тахиа донгодож, ажил зогсдог байжээ. Цааш юу болох вэ гэвэл ажиллаж байгаа хvнд хоол ирнэ. Сийрсэн vvд сэв хийн нээгдэж харц хvн хоол оруулж өгснийг нөгөө хоёр хvлээн авав. Люу Лий тvрvvчийн Да Лооеэгийн хацар шиг цэлцгэр хөх өнгийн том мантуу олон ирснийг vзээд, -Ай Да Лооеэ чамайг vнэхээр таалсан байна шvv гэж давтан баясав. Ирсэн хоол нь мантуу, усанд чанасан шар будаа хоёр байгаа билээ. Ажил дөнгөж зогсмогц пингийн жихvvн жавар, өмссөн хувцсыг нэвт жиндэх тул нөгөө хоёр халуун хоолоор дотроосоо дулаацах гэж сvрхий дуу чимээтэй идэж гарлаа. Нэг мэдэхэд Да Лооеэ орж ирсэн байв. Тvvнийг Данзан тvрvvн хэт ажигласан тул дахин ажиглах хэрэг байсангvй. Харин Да Лооеэд Данзангийн дvр ялангуяа тvvшинд нь зангирсан их булчин сэтгэлд нь цаг vргэлж харагдан “Ийм хачин булиа амьтны идэх ямар байдаг билээ?” гэсэн саваагvй сэтгэл төрснөөр зарцдаа арвин их мантуу өгөхийг тушаагаад дараа нь өөрөө vзэхээр ирсэн нь тэр байжээ. Энэ явдлыг Данзан vл мэдэх нь мэдээж. Өөрийн нь гаж буруу бvдvvн биеий нь сонирхохыг ч бодсонгvй, зөвхөн буянтны буян өгсөн дээр нь гэж том том vмхэлнэ. Да Лооеэ Данзангийн угаас хатуу хvтvvг хvvлэн зажилж заншсан эрvvний нь хөдөлгөөн тvvшин дэх овс овсхийх булчинг онцлон сонирхсоноо араатны шинж дээр аваачив. Гэвч жигшлээр биш, тvрvvн хvнд тээрэмд хэнэггvй зvтгэж байсантай нь холбон хэрэв би ийм зарцтай бол юутай сайхан бэ, идэхий нь vнэ илжигнийхээс давж магадгvй боловч ашиг болох талаар хамаагvй давуутай байх шvv дээ гэж бодов.

АЖЛЫН ХӨЛС Да Лооеэгийнд ажиллахад өдөр дунд нэг хоол идэхээр зогсохгvй оройн нар жарган пингийн дотор харанхуй болон ажил зогсоход хоёр дахь хоол иднэ. Энэ хоёр хоолны хэмжээ маш их, ёстой гэдэс мэдэн идэхээр арвин арвин ирдгийг Данзан ихэд олзуурхана. Заримдаа Данзан хэмжээнээс хэтрvvлж орхиод буцах замдаа амьсгаадан сандардаг байлаа. -Yгvй юунд ийм их өгнө вэ? гэж асуухад Люу Лий урьд өмнө ийм байгаагvй боловч Да Лооеэгийн ариун шударга болоод ажил хийсэн хvнийг vргэлж анхааран vздэгийнх биз ээ гэж хариулна. Yнэхээр ч Да Лооеэ Данзанг ихэд талархах мэт өглөө бvр ажлын ид явц дундуур анхныхаа өдрийнх шигээ пингийн vvдэнд ирэн, сийрсэн vvдийг хагас нөмрөн зогсож баахан ажиглана. Дараа нь бараг хоол идэх бvр дээр дахин ирж, ландгар эсгий шаахайгаараа муур шиг гэтэн дөрөв таван алхмын зайтай зогсож бас л баахан ажиглана. Учир нь Да Лооеэ Данзангийн хvнд тээрэмд хэнэггvй зvтгэж байгааг хэчнээн vзэвч бахархал эс ханана. Бас идэх нь бусдаас онцгойг хачирхан сонирхоно. Гэтэл бас юм зажлахад нь шанаанд нь зангирсан булчин бий болон овс товч хөдлөх нь бvр ч хачин байдаг байжээ. Урьд өмнө Да Лооеэ нэ пинд хоёр сайхан илжгээ vзэн сэтгэл баясгахаар орж ирдэг байсан бол одоо зөвхөн Данзанг… ийм хvнийг vvрд эзэмших болбол юутай сайхан бэ? Тээрэмд

Page 162: Цаг төрийн үймээн

162 

 

зvтгvvлж байхаас гадна амь бие, эд хогшлоо сэтгэл бардам хамгаалуулах бус уу? гэдэг бодлыг цаг ямагт өвөрлөн шунахайрна. Тэгээд юуны урьд “хоолтой газраас хvн зугтахгvй” гэгчээр хоёр илжигнийхээ тэжээлийн зардлыг хасаж Данзангийн идэхэд шилжvvлсэн байжээ. Ингэж арваад өдөр өнгөрөхөд хоёр илжиг мэдэгдэхvйц доройтов. Анхны өдрvvдэд тэр хоёр Данзангийн тээрэмд зvтгэхийг дээрэнгvйлэх байдлаар ширтдэг байснаа болиод урт сайхан чихээ сул хаян уруу царайлан газар ширтэх болов. Өдөр дунд болмогц өнөөх дэвэн дэлхийн хамаг амьтдыг тарган цатгалан байгаагаа гайхуулах шиг хvч мэдэн бархирах нь суларч бие бие рvvгээ аахилан тэмvvлэх нь бvр зогсжээ. Гэтэл эднийг анхаарах хvн алга. Ганцхан Данзан малд хайртайгаараа ажиглан эднийг энд ингэж дэмий хорьж байхын оронд ууланд гаргачихвал сэргэхсэн байгаа даа гэж бодно. Нэг мэдэхэд цагаан сарын цууриа бvх тосгоноор дэгдэв. Хvvхэд багачуудын хэчнээн их баяр хөөр болон хvлээж байгааг Данзан Люу Лийн хvvхдvvдийн өглөө бvр хуруу даран хоног тоолж байгаагаас мэдэн мөн л сэтгэл хөдөлнө. Люу Лий авгай хоёр ч гэсэн тайван сууж чадахаа байв. Ийм тийм юм бэлтгэнэ гэж хэлэлцэх зуур өөрт vгvй зvйлсийг хаанаас яаж олох вэ гэж сэтгэл нь зовнино. Монголд бол цагаан сараар айл бvрд тарган хонины мах гол болон хэрэглэгддэг бол энд нарийн цагаан гурил арав хорин жингээр хэрэгтэй болно. Гэтэл тийм гурил Люу Лийнд байхгvй болохоор Да Лооеэгийнд ажилласан хөлсөө бодуулж гурил оролцуулан авахаар шийдэв. Люу Лий Да Лооеэгийн Данзанг цаг ямагт таалалт нvдээр ажигладгийг сайн мэдэх тул Данзантай орвол эрхгvй сайн болно гэж боджээ. Тэгээд Да Лооеэгийнд бараалхахдаа Данзанг дагуулав. Тасалгаанд нь дөнгөж оронгуутаа Люу Лий босгоноос нь vл хэтрэн, хэд дахин мэхэлзэн мөргөхийг Данзан нvднийхээ булангаар ажиглаад даган дууриав. Гэвч Люу Лийн өвдөг чичрэн зvрх нь цохилж байгааг дууриаж хараахан vл болох аж. Да Лооеэг ажихад хоёр талдаа тохойлдох тvшvvр бvхий янхигар хvрэн сандал дээр багтаж ядан лаглайж, амьсгалах бvрдээ янцаглана. Хажууд нь мөс шиг гөлийсөн хөх царайтай оноотой урт дээл өмссөн өндөр туранхай биетэй ахимаг насны хvн нойрмоглон зогсоно. Энэ хvн Да Лооеэгийн бvх аж ахуйг ганцаараа хариуцан мэддэг Лю Синхай гэдэг байжээ. Люу Лий учир явдлаа амнаасаа арайхийн гаргаж хэлэхэд Лю Синхай нойрмоглосон нvдээ өөд таталгvй хажуу тийш эргэн бичгийн ширээнд сууж зузаан гэгчийн данс дэвтэр аван сөхөж хуудас шvvрдэв. -Энэ жил еэвэн сар маа юv гурван жин гэж зvvдэлж байна уу гэмээр vг бvрд унжуулан бvвтнvvлэхэд нь: -Ай тийм! Гэж Люу Лий хуурамчаар инээн тонгосхийв. -Ноднин цагаан сар дэн зай мий арван таван жин гээд нэг хэсэг таг чиг болсноо цаад жил шан юv жин бан гэхэд нь Люу Лий, -Ай Шиянсан аа! Эдгээрийг намрын ажлын хөлснөөс суутгасан байх аа! Лю Синхай хариу дуугарсангvй, дансаа ширтсэн чигээр унтчих шиг бас гөлөрнө. Тэгээд ёстой унтах шиг. Энэ нь “одоо энэ чөтгөр бас ямар юмыг гаргаж ирэх гэж байгаа бол?” гэж хvлээсэн Люу Лийд сvрхий аймшиг байлаа. Данзанд бол бөөн хар уйтгар. Том сандалд зоогдсон шиг суугаа Да Лооеэг хvн сонирхохоор vл барам vзэнгvvт инээд алдаж болохуйц байвч vvний урьд олонтаа vзэн янз янзаар дvрслэн бодож гvйцсэн болохоор мөн л хар уйтгар төрvvлэх аж. Бие чилээрхэн байж ядахдаа Данзан: “би гаръя” гэж хэлэхийг завдтал Лю Синхай: -Дээр vеийн өрийг хэзээ төлөх вэ? гэх шиг. Люу Лий цочин:

Page 163: Цаг төрийн үймээн

163 

 

-Ай дээр vеийн ямар өр вэ? -Танай эцэг, бас эцгийн эцэг өртэй байсан шvv дээ. -Аяа би мэдэхгvй юм даа гэж Люу Лий амьсгаадав. Лю Синхай толгой эргvvлэн Люу Лийг гөлрөн ширтэж: -Би ч мэдэхгvй зөвхөн энэ данс! Люу Лий гуниглан доош ширтсэнээ Да Лооеэ руу хандан: -Да Лооеэ энэ хэр над өвгөдийн өрийг төлөх чадал яахин байх вэ. Ядаж хvv цэрэгт тvvнийг ирсэн хойно бодох болгож өгнө vv? гэж мэхийв. Да Лооеэ: жээт шиеэн /энэ бол/ гэдэг vгийг нялуунаар сунган уянгалуулаад. Уг vг бол шин, ганцхан Да Лооеэ хэл нь хvртэл хэт өөхөлсөндөө тийнхvv нялуунаар сунгадаг ажээ. Люу Лий баярлан: -Одоо би ажилласныхаа хөлсийг бодуулан гурил авахыг хvснэ гэхэд, Да Лооеэ дахин – “шиеэн” гэв. Мөсөн гөлгөр царайт Лю Синхай гар сампин руу явснаа гэнэт гялалзан “байцаа, төмс, сонгино, хул шийгуа” гэхчилэнгийн vгсийг сампингийн эрхний шид пад гэхтэй уралдуулав. Энэ нь Люу Лийн сvvлийн саруудад ажил хийх зуураа хэд гурван жингээр авсан зvйл байх бөгөөд Люу Лий эцэст нь чухам юу vлдэх бол гэхдээ нvд цавчилгvй гөлрөн ширтэнэ. Данзанд сэтгэл зовох юу ч vгvй, гөлгөр хvний гэнэт гавшгайлсныг гайхан багагvй юм авахыг бодон хvлээнэ. Агшин зуурын дотор Лю Синхай тооцоо бодон дуусаж: -Дэн зай мий арван таван жин гэв. Люу Лий: -Ай гэж санаа алдан Синсан аа сvvлийн vед бид хоёул ажилласан шvv гэхэд Да Лооеэ: -Хорин таван жинг өг! гэж нялуунаар уянгалуулах нь ёстой л нэг их юмны эзэн хvний зарлиг буух шиг. Люу Лий баярласандаа инээмсэглэл гурвантаа мэхэлзэв. Хорин таван дэн зай мий нарийн гурилаа жигнvvлж аваад Люу Лий улмаар баярлан: “би би” гэж Данзангаас урьд шvvрэн авч vvрэв. Гэрийн зvг явж байхдаа Да Лооеэг энэ хавийн аль хөрс сайтай газрыг мөнгөөр зодон гартаа авч чадсан шигээ ажил сайн хийсэнд их хөлс өгч чаддаг шударга хvн гэж магтав. Харин өнөөх Лю Синхайг: -“тэр биеэрээ чөтгөр” гээд цааш муучлахы нь сонсоод тэр хvн жил бvр Люу Лийн өмнө эцэг өвгөдийн өр гэгчийг дурсан сэтгэлий нь зовоодог аж. Чухамдаа юу юу авсан ямар ямар өр байдгийг Люу Лий vл мэднэ. Аягvй бол ном бичиг мэдэхгvйг далимдуулан ор vндэсгvй юмыг дурдан айлган сvрдvvлдэг ч байж магадгvй шиг. Гэлээ ч Люу Лий тэр дурсамжаас болон Да Лооеэгийнд хямд vнээр ажиллаж байхаас өөр аргагvй болсон байх бөгөөд vvнээ Люу Лий гуниглан яриад эцэст нь: -За энэ ч яахав, зvгээр, одоо сайн дvv чиний ачаар багагvй хөлс авсандаа баярлав гэж инээмсэглэв. Гэтэл “их хөлс” гэж нэрлэгдэх хорин таван жин гурил маань юу байв? Тvрvvн Данзан жигнэхий нь хараад хусмаа чамласан хvvхэд шиг уруу царайлсан бол одоо “Даа гөө! Би vvрье” гэж аван мөрөн дээрээ хаяхдаа, хэчнээн өчvvхэн зvйл болохыг лавтай мэдэн санаа алдав. Люу Лий гэртээ дөнгөж ирэнгvvтээ: -“ай лоопаа!” гэж авгайгаа дуудан: -“дэн зай мий хорин таван жин!” гэхэд авгай баярлан “уай” гэж дуу алдан угтаж, урьд өмнө хийгээгvй их мантуу хийнэ гэж амлав. Энэ чимээгээр хvvхдvvд бас баяр, “дотроо чихэртэй хийх vv, бурамтай хийх vv” гэж шуугилдан эхээ тойров. Авгай тэднийгээ өхөөрдөн – хийлгvй яахав. Хорин таван жин дэн зай мий байна хойно танзуур, еэвэн ч арвинаар хийнэ гэлээ.

Page 164: Цаг төрийн үймээн

164 

 

Ийнхvv Люу Лий бvх гэр бvлээрээ хөл алдан баярлах тул Данзан авчирсан гурилаа чамлахад болив. Хэдэн хоногийн дараа цагаан сарыг угтсан би тvvний орой боллоо. Энэ зуур авгай хvvхдvvддээ өмнө амласнаа амжилттай гvйцэтгэснээр vл барам маа таан ба сvлш хэмээх будааны гурилаар жаа гоо гэдэг боорцгийг хамгийн ихээр хийв бололтой. Орой ханзан дахь байшингийн туургын голд хайрцаглан хадсан бяцхан шаазан өвгөн бурхандаа улаан энгэсэгт жижиг мантуу ба бас бусад идээгээр тахил тавин лаа асаан хvж шатаан чимэглэв. Тvvнийхээ дор алтан бичигт улаан хуудас гурвыг зэрэгцvvлэн наав. Люу Лий өөрөө ном бичиг таг хvн боловч хуудсан дахь бичгийн “Заяа буян тэнгэрээс бууна”, “Таван заяа ирлээ”, “Өлзий хутаг оршх нь өтөлшгvй нарс модны адил” гэсэн ерөөлт vгс болохыг мадаггvй мэддэгээ Данзанд тайлбарлан таниулж өгөв. Байшингийнхаа гадна хvvхэд багачуудын гар арай хvрэмгvй өндөр ширээ мэтийг засан дээр нь алт, мөнгөн цаасан ембvv элдэв төрлийн идээ боовоор чимэглэн голд нь мөн лаа, хvж асаах нь дээд тэнгэрт тахил тавин дээж өргөж байгаа нь тэр аж… Yдшийн харанхуй болмогц битvvлгийн банш чанав. Гэрийн дотор авгайгаас бусад нь ханзан дээр завилан тавлаж тэрхvv баншийг хvлээнэ. Жирийн цагт хэзээ бол, хэзээ гэгээ гэрэлгvйхэн байдаг тасалгааг бурхны өмнөх хоёр том улаан лаа зэрэг гэрэлтvvлж байгааг хэлэх vv? Юм бvхэн нvдний өмнө тов тодхон тусахын дээр сайхан vнэртэй хvжсийн утаа сэтгэл ариутган ханхална. Хvvхэд багачуудынхаа vнэхээр баяр хөөр болон шуугилдахад гэрийн данжаад Люу Лий уурлан уцаарлахын оронд “ай хао” /за сайн/ гэж хамт баясалцана. Ер нь энэ vеэс эхлэн хvн бvр, “ай хао хао…” гэх болсон нь нэгд сар шинийг угтахдаа муу муухайг хэлэхийг цээрлэх, хоёрт, vнэхээр ч санаа сэтгэл өөрчлөгдөн баяр баясгалан болж байгаагийнх байжээ. Энэ дунд Данзан мөн л баяр хөөр “ай хао” хашгиран гуя алгадан ха ха инээн сууна. Битvvнийхээ баншийг идэхдээ элдэв төрлийн давстай ногоо савхдаж уур савстал халаасан шоо жvv гэдэг архийг амсар бяцхан жvнзэнд хийн байн байн ууна. Данзан нэг банш vмхэн зажилснаа “ая” гэж уулгалан амнаасаа аравтын цагаан мөнгөн зоос гаргахад бvх гэрийнхэн “даа шин” /баяр хvргэе/ гэж хашгиралдав. Тэр нь аз шалгах гэж хийсэн мөнгө байсан бөгөөд Данзанд дайралдсаны хувьд авгай, Лий хоёр “энэ жил чи тун их олз олно. Чи юу ч болж магад” гэж хөхрөлдөн баяр хvргэлээ. Данзан ч бэлэгшээн баярлав. Шинийн нэгний өглөө бvх гэр бvлээрээ vvрийн vнэгэн харанхуйгаар босдог байжээ. Люу Лий хvvхэд багачуудаа дагуулан гарч өчигдөр vvднийхээ өмнө гурван том цаас бөөрөнхийлөн давхарлан тавьж цасан овоо босгосон дээрээ бамбар хатган боов мантуугаар тахил чимэглэн vйлдээд өмнө нь очиж гар зангидан цээжиндээ аваачин хавсаргаж гурвантаа сөгдөж мөргөхөд Данзан “усы нь уувал ёсы нь дага” гэдэг vгийг баримтлан яг таг дууриав. Энэ нь “цай шин еэ” хэмээх эд мөнгөний бурханг тахин мөргөж байгаа аж. Тэндээс Люу Лий буцаж оронгуутаа гэр бvлийнхэнтэйгээ мөн хоёр гараа цээжиндээ аваачин “даа фаа цай!” гэж мэхэлзэн ёсолно. Нар гаран дээш хөөрмөгц ураг төрөл ба танил танилын хvмvvс бие биедээ айлчлан хэсэх аж. Орж ирсэн бvхнээрээ “даа фа цай!” гэж өгvvлэхээр эхлэн мэндэлж гар цээжиндээ аваачин мэхэлзэж золгох ёс гvйцэтгэнэ. Дараа нь шинэ мантуу, баншаар зочлуулахдаа бие биеэ аав, ээж, ач, нагац, эгч, дvv энэ тэр болон дуудалцаж ха ха инээлдэнэ. Иймд Данзан хvртэл өчнөөн төчнөөн ураг төрөл ах дvv нартай болжээ. Бvх орж ирэгсдийн дотор гоё ганган буюу шинэ хувцас өмссөн хvн нэг ч vгvй. Гэвч бvтэн хувцас өмссөн нь тvvндээ маадгар, элэгдэн хуучирсан хувцас өмссөн хэсэг нь тvvнээ цагаан сард зориулан нөхөн сэлбэж чадсандаа мөн л маадгар. Маадгараар инээн маадгархнаар гишгэлэх нь Данзангийн

Page 165: Цаг төрийн үймээн

165 

 

нvдэнд тун хуурамч дан л маяглаад байх шиг vзэгдэв. Yнэндээ гэвэл тийм биш, бvх жилийн турш дан ажил, амьдралын хvнд хоёрт нуруу туруугаа эвдэртэл зvтгэхийн зэрэгцээгээр цаг ямагт дарлагдал, мөлжигдөлд хавчигдах учир өөрийн тааваараа инээн баясахаас ихэвчлэн хөндийрсөн байх бөгөөд ганцхан цагаан сар болж арайхийж амрахдаа инээн баясах болсондоо тийнхvv маадгар болсон байдаг аж. Ирвэл зохих чухал хvмvvсийнхээ ирж гvйцмэгц Люу Лий Данзанг дагуулан айл хэсэхээр гарав. Дайралдсан бvхэнтэйгээ “даа фаа цай!” гэж мэндлэн явдаг ёстой байлаа. Данзан хvний ёсыг нарийвчлан сахихыг хичээнгvйлэн энэ тэрийг нарийвчлан ажиж хөлөө хөндөлдvv гишгэлэн ёстой л маяглаж гарав. Айлд ороод бас шал хуурамчаар ха ха инээнэ. Гэлээ ч баяр! Данзан нутгаас гарснаасаа хойш энд л сая нэг сэтгэл тэнийн баярлав. Шинийн хоёрны өдөр Люу Лий сvмд очин газрын бурхан тvvднеэг тахина гэж ихээхэн хөл хөдөлгөөн болов. Улаан энгэсэгт мантуунууд ба лав хvж бас бусад идээнийхээ дээжийг багтаан гэр бvлээр явах гэхэд Данзан аз хийморь амь насаа даатгасугай гэж мөн хамт явалцана. Хөр цасанд битvv хучигдсан тарианы өргөн талбай дээр хvмvvсийн явсан шинэхэн ул мөрөөр гарсан нарийн жимээр тэмээн жин шиг цувран явав. Тэр зуур Данзан ямар нэг том сайхан дуган сvмд очих гэж яваа шиг санан сэтгэл баахан хөгжжээ. Тэгээд Люу Лийн хаалга хатавчгvй бяцхан бунхан шиг юмны өмнө тулан очиход нь гайхав. Тэгсэн чинь өнөөх тахих гэсэн сvм нь тэр байжээ. Люу Лий тvрvvлсэн чигээр доош бөхийн шурган орж тахил дээжээ өргөв. Ард нь авгай, тvvний ард хvvхэд, тэдний хойно Данзан. Өвдөг дээрээ суун мөргөв. Уг нь Данзан энд амь насаа даатгахыг бодож ирсэн атал одоо сvсэг алдан дотор нь чухам юу байдгийг сонирхон ажиглав. Янз бvрийн хэлбэртэй их бага мантуу доод шалнаасаа дээш тохой илvvтэй овоологдсоны дээр хэдэн арван лаа асаастай байгаа vзэгдэнэ. Гэвч энд тэндгvй хvж хатган шатаасан тул өтгөн хөх утаа сvмийн бяцхан зайд багтаж ядан асаж байгаа лаагийн гэрлийг арай ядан сvvмэлзvvлнэ. Аажимдаа нvд дасан ажвал ард нь цагаан дээлтэй, цагаан сахалтай, цагаан царайтай таяг тулан инээмсэглэсэн дvртэй шавар өвгөн бурхан байх бөгөөд тэрээр манарсан их утаанд автагдсанаар vvл хөлөглөн айсуй шиг vзэгдэнэ. Гэлээ ч Данзанд сvсэглэн бишрэх сэтгэл төрсөнгvй, бурхны нэг тал тогоруу нөгөө тал буга байхыг олж хараад “энэ хоёр бас юу вэ? Яагаад энд бурхан болон тахигдан шvтэгдэх болов?” гэж бодов. Данзангийн өмнө Люу Лий авгайтайгаа газар сөгдөн даатгал дээтгэлээ уянгалуулан мөргөж байв. Тvvнээс нь Данзанд “хаврын хvйтнийг хурдан зайлуулж, газрын хөрсийг гэсгээж хайрла. Ган гачгийг vзvvлэлгvй, газар тариаг сайхан ургуулж хайрла” гэдэг тоймтойхон vгс сонсдоно. Хятад оронд алгын чинээ газартай боловч цагаан сарын шинийн хоёрт тариачин бvхнээрээ ийнхvv газрын бурхан тvvднеэд заавал мөргөдөг байх бөгөөд ор тас газаргvй болж, их баяныд зөвхөн хоол гэдэс тэжээх төдий зарагдах болсон тариачин ч гэсэн эс мөргөвөл идэх хоол олдохгvй болно гэж айн мөргөдөг байжээ. Салхи савир өчvvхэн ч vгvй налгар сайхан тэр өдөр буцаж явахдаа авгай Данзангаас: -Yгvй, чи тvvднеэд залбирсан уу гэж сэжиглэн асуув. Хариуд нь Данзан: -Ай ээж ээ залбиралгvй яахав. -Сайн. Гэвч чухам юу гэж залбирав? -Гэр орон руу минь буцах хаврын сайхан улирлыг хурдан ирvvлж хайрла л гэж. -Зөв! Энэ дэлхийд намайг ганцхан тvvднеэ л тэтгэнэ. Ер нь Да Лооеэгийн чамд сайн байгааг vзвэл тvvднэе тэтгэсээр байгаа байх. Энэчлэн чамд азын банш очсоныг бас яана.

Page 166: Цаг төрийн үймээн

166 

 

Yнэхээр чи азтай! Энэ жил чи маш их олз олно гэж мэд! гэхэд нь Данзан бэлэгшээн баярласнаа сая тvvднеэ бурханд нь огт сvсэглээгvйгээ санан “ай даа vvнээс болон хамаг аз минь харьчихгvй байгаа даа” гэж бодоод сэтгэл зовоход хvрлээ.

ЭХ ОРНЫ ДУУДЛАГА Хятад оронд цагаан сар арван таван хоног vргэлжилдэг гэнэ. Яг арван тавны орой сар тахиж, цагаан сарынхаа баярын төгсгөл хийгээд, маргааш нь өнөөх бvх жилийн турш зvтгэх ажил хөдөлмөртөө ордог байжээ. Сар тахихаас таван хоногийн өмнө Даа Лооеэ, Люу Лий, Данзан хоёрт тусгай хvн явуулан дуудуулжээ. Ийм явдал Люу Лийд байтугай эцэг өвгөдөд нь ч тохиолдож байсангvй учир цөм гайхан шагшилдана. Очихоор явж байх зуур Люу Лий Данзанд, Да Лооеэгийн хэчнээн их арвин буян ач ивээлтэй болохыг ам дvvрэн бахдан сайшаав. -Ай даа Даа Лооеэ vнэхээр хэлж баршгvй баян шvv гэж vгээ эхлээд дараа нь: -Чи хар даа! Энэ гол урт хөндий тэр аяараа Да Лооеэгийн тарианы газар. Хоёр талаар нь татсан их шуудуу бий. Зөвхөн адагт нь бусад айлуудын жаал зугаа газар байх боловч шуудуу нь Лооеэгийнх, жилийн жилд Лооеэд vнэ төлөн тариагаа усална. Аяа зарим жил ган болон ус ховордоход Да Лооеэгийн ус өндөр vнэтэй болно. Тэгэхлээр хvмvvс дотроо уурлан элдвээр хараан занана. Миний бодоход Да Лооеэ ч бас аргагvй, нэгд өөрийн газар байна. Хоёрт уг шуудууг малтахад мөн ч их хөрөнгө орсон нь мэдээж. Манай аавыг залуу байхад анх малтсан юм гэнэ билээ! Тэр цагт энэ Да Лооеэ хаанаас байх вэ, эцэг Даа Лооеэ нь л байжээ. Бас тэр цагт баян ч биш, харин их ухаантай. Эхлээд тэр хvн бvх хөрөнгөө борлуулж, Бээжингээс жаал зугаа нарийн бараа авчирч эндхийн цахар ноёнд бэлэг барин газар авсан гэдэг. Энэ бол их ухаан, газар шороо мөнх, эд бараа элэгдэнэ. Тэр ёсоор цахар ноёны авсан тэр бэлгээс одоо vр хvvхдэд нь юу ч vлдээгvй байхад өгсөн газар нь байж л байна. Гэтэл Да Лооеэгийн эцгийн ухаан тvvгээр зогсохгvй, жишээлбэл газартай болсон даруйдаа тариа тарихын оронд шуудуу малтуулжээ. Тvvнд нь манай аав ажиллаж байсан гэдэг. Анх хvмvvсийг ажиллуулахдаа өдөрт гурван удаа хоол идvvлнэ гэж хэлэлцсэн боловч тvvнээ чадахгvй болж хоёр идvvлж байсан гэж аав маань ярьдагсан. Эцэст нь бvр хvмvvсийн ажлын хөлс төлөх юмгvй болсон тул анхныхаа дансыг авлагаар биш өрөөр нээж байсан гэдэг ээ. Манай хэлэнд ус урсах нь уруугаа боловч уусанбvхэнд унд болон тэнхрvvлэхийн төлөө гэж зvйр vг байдаг. Энэ бол vнэн vг. Да Лооеэгийн эцэг Да Лооеэ хамгийн тvрvvн шуудуу татсанаар дараа жил нь их тариа аван баяжиж эхэлснээр барахгvй бусдын газрыг мөнгөөр авч эхлээд ийм их газартай болсон юм. Одоо тахиа, гахайг нийлvvлэн тоолбол тавь гарахы нь яана. Yvнээс гадна хоёр илжиг байна. Нэг нь тавин лангийн vнэтэй шvv. Чи бод! Нэг илжиг нь тавин лан мөнгө. Миний бvх хөрөнгийг бvгдий нь нийлvvлэн бодож vзэхэд арван таван лан, хамгийн их аз дайрахад хорин лан хvрэх байхад Да Лооеэгийн ганц илжиг тавин лан, хэн ч дуртай авна. Ингэхлээр Да Лооеэ vvрд хотойхгvй баян их буянтан мөн биз дээ! гэж ярив. Да Лооеэгийнд очиход хашааныхаа хаалганаас аваад доторх ордог онгойдог бvхний vvд хаалгыг алтан vсэгт ариун улаан хуудсуудаар чимэглээд ширээ засан тэнгэр тахисан хийгээд цаасан овоо босгон газрын эзэн тvvднеэг тахисан нь маш дорвилог аж. Ялангуяа тахисан идээ нь Люу Лийн цагаан сард зориулан бэлдсэн бvх идээнээс vзтэл давуу vзэгдэнэ. Цааш яван жинхэнэ цагаан сар болсон их өргөөнд нь ороход аагим зуных шиг бvгчим халуун ханхийв. Энэ дэлхийн хамаг амттаныг зайгvй өрсөн урт ширээ нvдэнд

Page 167: Цаг төрийн үймээн

167 

 

тусах нь эзэн хvнийхээ vнэхээр их буянтан болохыг илэрхийлнэ. Ард нь Да Лооеэ ганцаар, хар пvvсvv тэрлэг дээлтэй, гартаа барьсан тогосон хээт хөнгөн дэвvvрээр хөлс чийхарсан зузаан нvvрээ дэвvvрдэх маяг vзvvлэн сууна. Хvндэт босгы нь арайхийн давж орж ирэн дорд иргэн Люу Лий биеэ хярсан туулай шиг болтол нь барин “даа фа цай!” айлтган олонтаа мэхэлзэв. Тvvний аясаар Данзан ёс журмыг гvйцэтгэхдээ биеэ барихгvй байж эс чадав. Хариуд нь Да Лооеэ зөвхөн ам хөдөлгөн нэг удаа толгой дохисон бөгөөд хоёр дахь удаагаа дохих нь ирэгсдийг ширээнээ суу! гэжээ. Нөгөөдvvл их ширээний доод буланг бараадасхийн, сандлын өнцөг дээр бие барин суух төдийхөн болов. Бие чилvvрхэн байж ядах зуур Данзан ширээний голд хэлбэр маягий нь өчvvхэн ч алдагдуулалгvйгээр халуун уураар жигнэн болгосон тарган гахайн зулзага өд сөдий нь зумлаж өнгий нь хусан шаргал болтол нь шарсан амьд байгаагаас vл ялгагдах хоёр галууны дунд байхыг vзээд эдгээрээс нь идвэл чухам юутай сайхан бол гэж бодоход чухам хорхой хvрэхгvй байж яаж чадах вэ. Гэвч тэдгээр болоод бас бусад бvх идээнvvдэд хvний гар хvрсний шинж тэмдэг vгvй байгаагаас, “ай энэ чинь бусдыг зочлоход биш, зvгээр хорхойгий нь хvргэхэд зориулагдсан эд байх нь ээ!” гэж ойлгон хорхойгоо дарж авлаа. Хvн орж ирэн аягалсан цай авчирч өгөв. Тvvний нь уухаар аманд ойртуулмагц урьдын танил vнэр хамарт ханхийж, амсан vзвэл уржнан анх Жанчхvvд орж ирэнгvvтээ цагаан далайн пvvсэнд ууж байсан цайны ижил мөн байх тул сэтгэлд нь сэв орж ирэв. Тvvнээс цочин Да Лооеэг гэнэт харахад цагаан далайн данжаадаас тэс өөр хvн байх боловч өөр рvv нь ширтэж байснаа нvд цавчлан дальдрах нь нэг л биш шиг санагджээ. Цайны дараахантай саяхан чанасан халуун банш орж ирэв. Тэр нь маш арвин. Данзангийн хичнээн их идэхийг vзэх гэсэн байх бөгөөд доторх хийц нь овоогоос овоо махтай байжээ. Гэвч Данзангийн сэтгэлд нэгэнт орж ирсэн хар санаа улмаар гvнзгийрэн нэг vе vvнээс нь идэх vv байх уу гэж эргэлдээд эцэст нь идье, харин ч ханатлаа идэж авбал над завшаан гэж боджээ. Бас архиар зочилсны нь хамаагvй уухыг шийдлээ. Тэнд Да Лооеэ, Данзанг ууж идэх рvv гавшгайлан орохыг нvд салгалгvй ширтэж байснаа хундагат архийг гурав дахь удаагаа хөнтөрхөд нь инээмсэглэн: -Ай ид, ид гэж хамраараа гуншиганан хэлэв. Данзан толгой дээш татаж “Ид, ид гэж шахан байж идvvлж орхиод эцэст нь мал мал гэж хараадаг шvv дээ” гэж vг санаанд орж ирэхээр нь санамсаргvй хэлж орхив. Хажууд нь Люу Лий цочин бараг босон харайж шахав. Данзан ч санамсаргvй зvй бусын юм хэлсэндээ гэмшив. Гэвч Да Лооеэ нялуунаар инээн: -Маш сайн! Чи илжигнээс давуу хvчтэй шигээ энэ ертөнцийг хэн хvнээс илvvтэй ажиглэн vнэнийг олж хардаг ухаантай хvн байна. Би ийм хvнд дуртай. Люу Лий сэтгэл тайвшран Данзанд “Да Лооеэ, ийм цэцэн хvн шvv” гэж сэм шивнэв. Данзан өөрийнгөө илжигтэй зvйрлvvлсэнд нь сэтгэл зарсхийн шинээр хорсож эхэллээ. Да Лооеэ лаглайн суудлаасаа жаахан өндиймөөр болон тавагтай банш руу харснаа. -Ид, ид эцэст би мал гэж нэрлэхгvй, харин манай хvн гэж нэрлэнэ. -Юунд тэр билээ? гэж гайхан ширтэхэд Да Лооеэ өөдөөс нь нялуунаар инээн: -Битгий гайх! Өнөөдрөөс эхлэн чи манай болно. Өдөр бvр их хоол иднэ. Гаднын хvн ер чамайг Даа Лооеэгийн итгэлт зарц гэж vзэн айн сvрддэг байх болно. Дахнзан бvр гайхаж орхилоо. “Би зvvдэлж байна уу?” гэж биеэ ажтал Да Лооеэ ай гэж санаа алдаад: -Миний хоёр сайхан илжиг бий. Тvvндээ би маш хайртай, тээрэмд ч оруулдаггvй байсан. Одоо тэр хоёр илжгийг зарна тvvний оронд чи надад хайрлагдан

Page 168: Цаг төрийн үймээн

168 

 

миний бие, эд хөрөнгө хоёрыг хамгаалж байх болно. Харин тээрэмд зvтгэхгvй шvv гэхэд нь Данзангийн уур дvрсхийн бадарлаа. Уураа дарахыг оролдовч “Илжиг! Илжгийн оронд хайрлагдах болж байна шvv!” гэж бодогдох нь тэсэхvйеэ бэрх. Би илжиг биш хvн гэж хашгиран босон харайж: -Надад өөрийн эх орон бий! Өөрт минь шашин бурхан бий. Алж идэх хонь хорь гучаас илvv, унах сайн морь хvртэл бий! гэж хашгирав. Хариуд нь Да Лооеэ айн сvрдэх боловч: -Чамд байхгvй, байсан тэр бvхэн чинь манай дундад иргэн их улсын их цэргийн хөлд дэвсэгдэн сvйрч байгаа гэж өгvvлэх сонсдов. -Аа тийм vv? Тэгвэл би чамайг энэ гэр оронтой чинь хамт няц дэвсэлье гэж Данзан урагш давшлаа. Гарт дайралдсан шаазан хэмх атгагдах өөрт нь мэдэгдэв. Люу Лий урдуур нь орж ирснийг хажуу тийш шидэв. Данзан Да Лооеэг vнэхээр алъя гэж урагш зvтгэхэд нь урт ширээ өмнө нь тээгэлдэж байсан бөгөөд дээрх юмс нь пажигнаж айсан сандарсан Да Лооеэ янхигар сандалдаа улмаар шигдэн бархирахад гаднаа бvх гэр бvлийнхэн нь хvмvvс, ойр дотны зарц нар ухаан зулаггvй vймэлдэн орж ирлээ. Гэвч агсан тавигч монгол хvний журмаар энгэр заамаа аль хэдийд зад татаад ханцуй юугаа тохойгоо өнгөртөл шамлаж амнаасаа хөөс цахруулан, шvд хавиран агсчиж байгаа Данзангаас айхгvй хvн хэн ч алга. “Та нар энэ эзнээ өмгөөлөн хамгаалахаар ирцгээнэ vv? Ирцгээ, цөмийг чинь ална” гэж монголоор хашгирч, шаазан хэмх атгаснаас цус болсон муйхар гараа зангидан давшихад орж ирсэн бvхнээрээ нэг булангаас нөгөө булан руу хуйлран зугтаж чихцэлдэнэ. Ганцхан Люу Лий өөрийн эцэг шиг ижил дасал болсноороо халдан ирж далайсан гартай нь зууралджээ. Айн сандарсандаа бvх бие нь догдлон чичирч, vг хэлэх гэвч эс чадан “аяа, аяа” гэж бvвтнэж байхыг Данзан хараад сая омог дарагдан яаран гарахыг шийдэв. Гэлээ ч уур хилэн цээжинд бадарсаар, хаалган дээр очин гараараа нээхийн оронд хэмх өшиглөн гарч одов. Ард нь Да Лооеэ өөрийн ухаангvй байснаас арайхийн сэргэж “аяа, хvн биш, барс” гэж өгvvлэхэд шувуун хөлтэй бяцхан эхнэр нь “барс барсдаа бvр галзуу барс!” гэж хэлэн амьсгаадан цээжээ даран хана тvшин муужран унав. Тэндээс Данзан “ай нутаг минь, нутаг минь… хайрт нутаг минь” гэж тасралтгvй бархиран явсаар Люун гадаа ирээд хар буурныхаа барааг хармагцаа тэсгэлгvй уйлан, урт хvзvvгий нь тэврэн аваад ухаан алджээ. Данзанг хөөрхий авгай их хvvтэй элбэн арай чарайхийн дотогш оруулан ханзан дээр хэвтvvлснийг огт vл мэднэ. Гэтэл авгай архинд хvн тийм болтлоо согтохыг vзэх байтугай дуулаа ч vгvй тул ямар нэгэн хортой идээ идчихсэн байх гэж бодон аян сандарч уйлаан унжаан болсон нь тун их. Люу Лий тэр орой ирэхэд нь учрыг мэдэн, нэг талаар сэтгэл амрах боловч нөгөө талаар ёс журмыг тун их алдаж дээ гэж бодон шинэ зовуурыг эзлэх болов. Шөнө Данзан, цаг vргэлж шvдээ хавиран хяхтнуулж, vе vе монголоор хараал зvхэл тавин тийчилж бvх гэр бvлийг донсолгон нойргvй хонуулав. Тэр нь чухам ганцхан Да Лооеэтэй л байн байн барилцан авч байгаагаар хар даран зvvдэлсэн хэрэг бөгөөд заримдаа Данзан Да Лооеэтэй байн байн барилцан авч дийлдэвч Да Лооеэг цаглашгvй том голио юм уу, эсвэл чоно, эсвэл гахай болон босож ирээд дахин барилцаж авна. Нэг удаа өөрөө дийлдээд хөөрхий муу ясан хэдрэг илжих болчихоод хvнд тээрэмд зvтгэж явлаа. Тоног хөмөлдрөгөө тасдахыг оролдон чадахгvйдээ тун их гашуудна. Нэг мэдэхэд ашгvй хvн хэвээр аж. Гэвч урд нь Да Лооеэ цагаан сарынхаа том ширээний ард бахдан тавлах мэт инээмсэглэн чамд байдаг бvхэн чинь манай их цэргийн хөлд өртсөн гэхэд нь өөрий нь алах, орон гэрий нь баллахаар урагш давшихдаа сэржээ. Нvдэндээ Люу Лийн гэр орон тусмагц зvvдэлснээ

Page 169: Цаг төрийн үймээн

169 

 

мэдэв. Өчигдрийн нь явдлууд сэтгэлд нь тун тодорхой бууж ирэх бөгөөд хажуу тийш харвал Люу Лий сэтгэлийн хvнд зовуурт дарагдсанаар доош ширтэн, бог малын чөмгөн гансаа хvчлэн сорж, их утаа хөврөлдvvлэн сууна. Авгай шавар зуухныхаа тэнд мөн л гунигтай доош ширтэн сууснаасаа толгой дээш татан: -Аяа бие чинь ямар байна? -Дотор маш муухай байна гэхэд яаран босож, халуун цай, хvйтэн мантуу хоёрыг авчирч өгөв. Люу Лий доош ширтсэн чигээрээ гансаа хэд дахин угзарсныхаа дараа: -Чи өчигдөр Да Лооеэгийн өмнө галзуу барс шиг агсчиснаа мэдэж байна уу гэж аяархан боловч зэмлэнгvй өгvvлэв. -Мэдэж байна гэж Данзан гэмшин хариулснаа гэвч да еэ ээ, тэр чинь намайг хvн гэж vзэхийн оронд хvн толгойтой илжиг гэж vзсэн шvv дээ. -Ай хаанаас! Харин Да Лооеэ хоёр илжигнээсээ давуутай vнэлэн дэргэдээ авах гэсэн биш vv. -Харин нь дээ, тэр чинь одоо хvн толгойтой илжиг гэж vзэж байгаа нь тэр! Люу Лий дуугvй болон баахан бодсоноо: -Тэр тийм. Гэвч хэрэв намайг тэгж өндрөөр vнэлсэн бол би баярлах байлаа. -Яая гэх вэ, ядуу хvн баяд ноёдын өмнө илжигнээс дор vнэтэй байдгаас л тэр байхгvй юу? гэхэд нь Данзан одоо миний бодох ээлж боллоо гэсэн аятай доош ширтэн гөлрөв. “Yгvй хvv чи юу бодон гутарна вэ?” гэхэд над гутарсан юм алга. Ганцхан миний өчигдрийн явдал таны хойшдын амьдралд гай болох байгаа даа л гэж сэтгэл зовж байна. -Ай vгvй, харин би чамайг барьж аваад “гар!” гэхэд чи ашгvй номхрон гарсан шvv дээ. Тэгснээс чинь Да Лооеэ намайг галзуу барснаас бvх гэр бvлийг аврагч их зоригтон гэж хvндэтгэн зочилсон гэж инээд алдан Люу Лий гэнэт царай хувирган: -Гэвч Да Лооеэ тун даруй чамайг хөөн явуулахыг даалгасан энэ бас хэцvvеэ! -Зvгээр! Тэртэй тэргvй би явна. -Хаашаа! гэж авгай цочин дуу алдав. -Ээж минь, нутаг руугаа. Нутаг маань дайны хөлд байгааг би өчигдөр Да Лооеэгийн амнаас мэдлээ. -Аяа, Да Лооеэ чамайг өөрийн хvн болгож авах гэхдээ худал хэлсэн байлгvй. Люу Лий: -Yнээн, уржигдар баруунаас хоёр чийчаан дvvрэн ноёд ирж Да Лооеэгийнд цайлах зуураа тийм vг хэлсний нь би Да Лооеэгийн амнаас дахин сонссон. Гэвч чи битгий яв! Нэгд энэ аймшигт өвлийн хvйтэн, хоёрт, нэг хvн төр улсын төлөө юv хийнэ, дэмий амь vрэгдэнэ. -Ай даа хөө! Тэр бvхэн хамаагvй, vхэвч уул ус, газар шороо, бурхан шашин, ард тvмнийхээ төлөө явж байгаад vхэж байгаа минь энэ! Гэж бодоход сэтгэл ариун амьсгал чөлөөтэй хураагдана. -Ай, чиний бурхан ингэж номлодог байж. -Yгvй энэ бурхны номнол биш, миний хувийн бодол. Yvнээс цааш надад эрхэмлэх юм байдаггvй, байлгахыг ч хvсдэггvй. -За тэгвэл чи яв! Хvний чин сэтгэлийн эрмэлзлийг хэн ч хориглож чаддаггvй юм. Эхнээр! Чи ч битгий хоригло! Харин хоол хvнс, өмсөх дулаан хувцасны юм юу байдаг билээ бэлтгэж өг! Авгай яаран ганц сийрсэн авдраа уудлан зузаан хөвөнтэй өмд цамц гаргаж ирэв. Энэ бол эдний өнөөх цэрэгт баригдан алга болсон хvvдээ бэлтгэн хадгалсан ганц vнэтэй зvйл нь

Page 170: Цаг төрийн үймээн

170 

 

байв. Өмд нь Данзанд яг таарч, цамц нь арай чарай багадаж, авгай яг тохиров гэж баярлана. Бас цагаан сарын төгсгөл арван тавны сар тахилтаар хэрэглэхээр хадгалсан хамаг мантуу жаа гоо боорцог маа тангаа ваадагнан боожээ. Бvх юм бэлэн болмогц Данзан гамин цэрэг өмдийн халаасан сав руу гараа шургуулав. Тvvндээ Данзан цэрэг ноёдын хоорондын дайныг жигшин зугтаасан залуу найдын өгсөн арван хоёр янчааныг таг даран хадгалснаараа багагvй мөнгөтэй хvн юм. Гартаа дайралдсаныг атган ирвэл долоон янчаан байсан бөгөөд Люу Лийд өгвөл Люу Лий нvдээ том болгон гайхах боловч “ай юу хийнэ, хvv чи өөрөө хэрэглэ!” гэж эс халгаана. Авгайд өгвөл бvр ч vгvй “сэтгэл зовох юмгvй надад бас мөнгө бий” гэж тайлбар хэлэвч авгай “Чи өөрийгөө бод! Хvн ганц амьтай, мөнгө мянган амьтай байдаг гэдэг энэ мөнгө чинь чамд хэрэг болно” гэж хариу ятгав. Тэгэх тусам Данзан эдний ач тус болсныг санан зvгээр гарахаас халшран, хvvхдэд мөнгөө хуваарилан өгөхөд тэд баярлалдан хvлээн авангуутаа чангад атган гараа даллан хурдлав. -За одоо явна даа гэхэд Люу Лий: -Яв даа яв! Би Да Лооеэгийн чамайг хөөн явуул гэснийг олны өмнө гvйцэтгэсэн болж, чамайг гаргаж өгөхгvй байя. Энэ тухай надад битгий муу санаарай! Ирээдvйд миний энэ муу бяцхан байшингийн vvд хаалга чиний өмнө хэзээ боловч нээлттэй байна гэж мэдээрэй! -Ойлголоо ах минь ойлголоо. Амар мэнд сайн сууж байгаарай! Гээд гарах гэтэл авгай: -Yгvй байх чи зогс! Би чамайгаа нэг сайн харж аваад vлдье. Данзан хаалгын өмнөхөнтэй эргэн зогсов. Авгай өмнө нь тулан ирж нvvрий нь ширтэв. Зvрх нь цээжиндээ тvг тvг лугшиж, нvдэнд нь нулимс хуралдаж ирэв. “За яв даа!” гэж тун аяархан шивнэн өгvvлэхэд нь Данзан эргэв. Хаалга дөнгөж гарсаар ард хайр энэрлийн далай болсон шувуун хөлтэй эх ариун шударгын манлай болсон ядуу иргэн Люу Лий хойчоо залгамжлах хvvхэд багачуудтай vлдэв. Өмнө нь хар буур учир явдлыг эрхгvй мэдсэн шиг хурц нvдээ сэрвэлзvvлэн ажиглана. Энэ буур өргvvлгээс аль хэдийн гаран овоо гэдэс гараад байгаа боловч Данзан нэгд, Люу Лийд өгөхөөр амласан, хоёрт, алсын замд туулах тэнхэл олоогvй гэж санах орхихоос өөрийг бодохгvй байжээ. Одоо эцсийн удаа гэж лавлан ажихад бvр улмаар нvд гялалзуулан сэрвэлзэж сэтгэлд нь элдвийг бодогдуулна. Даруй холдохын мөрөөдөс болон бяцхан хашааны явган хаалга хvрээд дахин харахад буур босон харайн уяагаа угзчив. Тэндээс Данзан нvднийхээ нулимсыг дуслуулан эргэж явахаа чиглэв. Хэдэн зун жилийг хэн мэдлээ, жилийн жилд ихэвчлэн халх аянчдыг хөврөлдvvлсээр байгаа хаалган гэж нэрлэгдсэн дардан замд оров. Люу Лийнхээс гарахдаа Жанчхvv хотын цагаан далайгаас амь бие хамгаалж гарсан дэлэм шийдмээ ашгvй авч гарсан байжээ. Тvvнээ баруун гартаа хөндлөн барьж, хөр цасанд битvv хучигдсан замаар шаахайнхаа улыг гялалзуулан гишгэлнэ. Өөдөөс нь өвлийн жихvvн жавар угтан авч тас няс хайрч эхлэв. Хариуд нь орон нутгаа дайсны хөлд гишгэгдэн дэвсэгдэж байгаа шvv дээ гэж бодоход хайрах жаврын хvч буурах шиг. Өнгөрсөн жил хэдэн сарын дотор хятад орноор юу юу vзсэнээ эрэгцvvлэн санахад голгvй болтлоо хатсаны адил цагаан далайн данжаад гол руугаа юм орох сvвгvй болтлоо таргалсан газрын эзэн, хvний хөвгvvдээр шатрын бэгц /хvv/ болгон дайтан тулалдагч цэргийн ноёд ба дарга нар нvдэнд vзэгдэн цээжин биеийг царцаана. Нөгөө талаар чин зоригт залуу хятад найз, ариун сэтгэлтэн Люу Лий, хайр энэрлийн далай болсон эх эдгээр бvгд бодогдон царцсан цээжийг дулаацуулна. Ертөнц

Page 171: Цаг төрийн үймээн

171 

 

гэдэг ийм байдаг байжээ. Нэг мэдэхэд vдшийн харанхуй орчлонг нөмөрч, эргэн тойрны юмс бvдэг бадаг болж байлаа. Тэр дунд Данзан ажиггvй алхалсаар л явна. Огторгуйд 12-ны шөнийн бараг дvгрэг сар дээш хөөр хөөрсөөр баруунаа хэлбийж эхлэхэд мөн л алхалсаар ардаа хvнд биетэй нэг амьтны хөлийн чимээ гарахад цочисхийн эргэн харав. Цас мөсөөр хучигдсан өргөн цагаан замаар том хар юм нvvгэлтэн айсуй аж. “Энэ юу вэ?” гэж гайхан ажвал хар буур. Сайтар бэхлэн уясан олсон бурантгаа тас хивж орхиод Данзангийн хойноос жолоогvй алхалсан нь тэр байжээ.

ХYРЭЭ Хvрээ орж ирэх зуураа Дорж, хэд хонож, хэрхэн явсан энэ тэрийг орхиж, Хvрээний урдах Богд уулын зvvнээр ороон, Туул голын зах руу орж ирснээс эхэлье. Yхрийн эвэр сvvл хуга хөлдөөсөн цуут хvйтэн мичин жилийн өвлийн сvvл сар шувтарч, тахиа жилийн шинийн нэгэн, цагаан сар гарахдаа цас оруулж, шуурга шууруулжээ. Тэр дундуур барон Унгерн өөрийн орос цагаан хааны хэдэн зуун цэргийг монгол орноос дайчлагдан татагдсан хоёр мянга шахам цэрэгтэй хамтруулан хvрээн дэх Гамин руу довтолж, хоёр хоног байлдаад, цагаан сарын шинийн нэгний өглөөний ид хvйтэн, vvрийн жавраар “Урай!” хашгиран дайралт хийж, хvрээг эзэлжээ. Хvн амьтны хэлэлцэх нь ургах нар улаанаар гарч, vхсэн унасан гамингуудын дээгvvр харайлсан морьдын туурай тачигнаж хөлдvv газар тэр аяараа доргиж байсан гэдэг ээ. Тэр өдөр өнгөрсөөр гурав хонож байхад Дорж хvрээнээ орж ирсэн аж. Туул голын энгэр өнгөт гөлгөр мөсөн дээгvvр дөнгөж гарсаар амь vрэгдэгсдийн анхны хvvр vзэгдээд, урагшлах тусам олшрох төдийгvй, зарим газар тойрч гарахаас өөр замгvй болтол бөөнөөрөө хиарсныг хөл гишгэх зайгvй байсан гэж хэлж болох биз. Эд бvхнээрээ гамин бөгөөд, хэдийгээр шуурсан цасанд хучаастай байвч, бие эрхтнээс нь ёрдойж цухуйж танигдана. Тэр дундуур Дорж, сэжиглэх сэтгэл огтгvй, харин ч баяр бахдал болсон бөгөөд, ганц хань болох шатныхаа хугархайг ардаа аван нуруу vvрэн явснаа, vрэгдсэн аав, ээж, ураг төрлvvдтэйгээр барахгvй амьдрах, амраглах, дур хvсэлтэй болохы нь санан хөөрхийлөх сэтгэл төрөв. Энэ нь тvvнд хvн болсоор анх удаагийн нь сэтгэл уяралт билээ. Гэвч дорхноо улс орноо бодлоо. Гамингууд монголд ирэхдээ улс орныг эзлэн ноёрхохын төлөө бөгөөд тэр тухайдаа хэчнээн дээрэнгvй, омог бардам байсныг санахад өрөвдөх юм алга болно. Нэг мэдэхэд Наймаа хотын захад ирсэн байлаа. Гэтэл хотын байдал хятадын хотуудтай маш төсөөтэй байх тул, зэвvv хvрэн тойрон гарууштай бодогдоно. Тvvнийг өнгөрсөөр их хvрээ тов тодхон харагдана. Цаад зах нь өндөр дэнж дээр баригдсан гандан хэмээх шажин бурхны ариун номлолын охь манлай газар бөгөөд алтан дээвэрт жижиг дугануудын дундтай Ар Монгол Манжаас тусгаарлагдав гэж байгуулсан Өндөр Жанрайсэг хэмээх бурхны дуган хорвоод би ганцаараа гэх мэт сvндэрлэнэ. Тэр дашрамд хаа нэгтээ болж байгаа хурал номын бvрээн дуу хөндий дvvрэн хvнгэнэн Доржийн сэтгэлийг хачин болгож, гараа өмнөө авчран залбирахаас өөр аргагvй болов. Энэ ч мөн анх удаагийн нь сvсэглэл байж мэднэ. “…Энэ дэлхийн аливаа амьтдын хувь заяа ганцхан аугаа хvчит бурхны ивээлд оршдог” гэж аавын нь олонтой хэлсэн vг одоо л ойлгогдох шиг болжээ. Хvрээний захад ирэхэд хvн амьтангvй эл хуль, гудамжны булан тохойд цагираглан хэвтээ

Page 172: Цаг төрийн үймээн

172 

 

нохой ч “Одоо намайг алаад орхих бий!” гэсэн шиг газартаа шигдэн гөлөгнөн ширтэнэ. Yvгээр vзэхэд хvрээ гэдэг маань аюулд автаад байгаа нь илэрхий. Хаа нэгтэй хачин жигтэй юм цууриатна. Бvрээ, бишгvvр, лимбэ, цоор, өөр бусад vлээвэр бvхэн хөг булаалдан царгих мэт шуугина. Дорж тvvний юv болохыг мэдэхийг хvсэж, дуугарах зvг чих тавин явлаа. Хvрээний зvvн Сэлбэ голын улаан зосон будагт гvvрэн дээр оросын цагаан хааны хоёр офицер зогсож, нэг нь баяр хуур дарж байжээ. Тэднийг уранхай цооронхой дээлтэй хэдэн хvvхэд тойрон зогсож байсан дээр Дорж нэмэгдэв. Юу юуны урьд Дорж, ардаа хуниаст шоргоолж хэлбэрийн хар нэхий дээлтэй офицер, ар зоогоороо гvvрийн хашлага тvшин зогсож байгаагийн гарт сунах агших бvр дээрээ хөг ая цууриатуулагч хайрцаг байгааг олж харлаа. Цааш ажвал тэдний байдал жирийн биш, биес өндөр, гар, хөл, цээж, шанаа, тvvшvv цөм булиа, өнгө зvс нь урьд өмнө vзсэн оросуудаас тэс өөр. Хатуу хахир өвлийн саруудад Хэнтий уулын ой шугуйд бvгэхийн эрхэнд гандсаны нь Дорж хvртэл төмөртэй адилтгана. Хоёулаа ижил сахлаг vст хар нэхий уутан малгайтай бөгөөд хvрэвтэр хөмсөгний нь дорх хvнхэр аяганд нь баясгалантайгаар хөдлөх номин цэнхэр нvдvvдэд нь гал цог гялалзах шиг болно. Хар нэхий дээлт нь хайрцаг дуугаргаж байхад өрмөг танзан дээлийн мөрөн дээр гурван хуруу өргөн гандмал алтан саан тэмдэг хадсан нөхөр нь хажуу хавиргаараа хашлага тvшиж, сvvжин ташааныхаа уутан өвөр рvv гараа байн байн явуулан, туулайн бөөр самар гарган ам руугаа явуулж, хатуу ясан гэрий нь тас няс хазан газар хаян иднэ. Тэр мөртөө хөндлөн хийсэн хар эсгий гутлынхаа зээтvv хоншоорыг царгих хөгжмийн ая дагуулан доёгонуулна. Ер эднийг ажих тусам ер бусын байдал илэрч “өнөөх төмөр авдарнаас гарсан цэрэг гэдэг нь энэ биш байгаа даа” гэснийг бодогдуулна. Хайрцаг дотор чухам юутай болоод дуугарч байгааг олж мэдэхэд бас бэрх. Дэлэм дэлмээр сунгах зуураа хоёр талын бариул дахь хавтгай шанаанд жирийлгэн суулгасан бяцхан товрууд дээр хуруу тэмтрvvлэн дарж хөг ая хувирган цууриатдагийг олж мэдсэнээс өөр зvйлгvй. Гэтэл тэр хvн өөрөө дуулж гарлаа. Эхлээд хэн нэгэн хvнийг урин дуудах байдлаар дуугарснаа уншлаганд орох мэт хурдсаж… “Эх ух!” дуу алдан толгой хаялна. Yvнд нь “Ээ мая милая Маруша!” гэдэг vг олонтой давтагдан чихэнд хоногшино. Гэтэл нөгөөх нь: “Эх милая мая!” гэж хашгиран гараа алдалж урагш давшаад гар санжгануулан хол дэвсэлж, хатирах болов. Тэр зуураа хөл өвдөг хоёроо байн байн алгадан тас няс буулгана. Зуур зуур догшрох нь бvр ч сvрхий. Толгой хаялтанд нь малгай vс сагсалзаж, нvд нь гялалзан хөмсөг нь жирвэгнэнэ. Доор нь даачаа тэрэгний даацат зузаан банз тvс тvс чихарч нахилзан, тоос гөвөгдөн манарна. Баруун ташаан дахь модон хуйтай маузер буу, зvvн талдаа зvvсэн урт хар сэлэм, хоёул нэгэн зэрэг дээш vсрэн биеий нь балбах юv ч биш байлаа. Дорж эдний зугаа цэнгэл, бvжиг наадам болж байгааг мэдэж, ер нь ийм эрсийн цэнгэл ийм байхаас өөр ямар байх билээ гэж бодно. Дуут хайрцаг буй чадлаараа шуугиан тавьж байснаа гэнэт зогсоход, цам бvжиг мөн зогслоо. Эцэст нь тэд хоор зуураа хөгжилтэй нь аргагvй шав шив ярилцан баруун тийш чиглэн явав. Дорж араас нь хvvхдvvдийн хамт дагалаа. Тэгээд гудамжны аманд, урагш харсан банзан ханан хаалгат дэлгvvрт хvрч, хаалттай банзуудыг балбаж гарав. Дэлгvvрт хvнгvй юм уу, байлаа ч гэсэн тайлж өгөмгvй байвч хvч гарган балбана. Ашгvй нэг хvн ирэх чимээ гараад: “Сv эя?” /Хэн бэ?/ гэж аяархан дуугарахад өнөөх эрсvvд: “давай, открой!” хэмээн хашгиран дахин балбав. Одоо нэгэнт дуугарсан хvн тайлж өгөхөөс өөр аргагvй болов

Page 173: Цаг төрийн үймээн

173 

 

бололтой. Хоёр банз сугалагдан авагдаж, айснаас хохин цагаан нvvртэй болсон ахимаг настай дэлгvvрчин зангууд толгой гаргаснаа: “Ай” хэмээн хуурмагаар инээн мэхэлзэв. Хариуд нь нөгөөдvvл аятайхнаар инээлдэж “дрис барас!” дугаран мэндэлж, сугалагдсан банзнуудын зайгаар орох гэж бие зvтгvvлж vзсэнээ болиод: -“Одоо чамд худалдаа наймаагаа чөлөөтэй хийх цаг чинь болсон” гэж байгаа бололтой, эелдэгхэнээр vг хэлэн бусад банзуудыг сугалан авлаа. Энэ бvхнийг Дорж хvvхдvvдийн хамт араас нь ажсан бөгөөд vнэн хэрэг дээрээ гэвэл, өнөөх дуугардаг хайрцгий нь ахин нэг дуулахыг хvснэ. Дэлгvvрчин лангууныхаа ард зогсон: “Ай ноён юу авна?” гэж аль байдгаараа сайхан зан гаргахыг хичээнэ. Офицерууд өөрсдийнхөө хэлээр юм хэлэн, ямар нэгэн юм шаардав. Нэг vе бие биеэ ойлгохгvй будилсны эцэст дуугардаг хайрцагт эр, дэлгvvрийн тавиур дахь нарийн хийцэт шаазангууд руу заах мөртөө ам руугаа заасаар учраа ойлголцов. Дэлгvvрчин хоёр шаазан аяга өмнө нь тавьж, зуугаас доошгvй жингийн багтаамжит босоо хар ваарнаас vнэр нь ханхалсан хуурай архинаас төмөр бортгоор хутган авчирч мэлтэлзтэл дvvргэв. Нөгөөдvvл тvvнийг ганцхан хөнтрөлтөөр хоослод хойноос нь амьсгалаа хvчлэн гадагш гаргана. Тэгээд ахин хийхийг шаардсан бөгөөд хөнтрөх явдал vргэлжилж дөрөв дэхдээ хvрсэн нь тун гайхалтай. Хэрэв Дорж сон бол ганц шаазан уусаар газар тэнгэр хоёрын алин дээр байгаагаа мэдэхгvй болтлоо согтох байлаа. Эцсийн эцэст уусан хvмvvсийн зан гоц сайхан болж, уулгасан хvнтэйгээ дохио дэхээгээр ярилцах нь олшров. Дэлгvvрчин ч айн сvрдэх аль хэдийн vгvй болж наймаа худалдаа гvйлгэхийг бодох бололтой, хариу дохин инээнэ. Гэтэл нэг муу ёр! Дуугардаг хайрцагт эр хөнтөрсөн шаазангийнхаа амсрыг атган лангуун дээр тавихдаа бяц буулгаж орхив. Хятадын ёсонд шаазан хагарах маш муу ёр гэдэг ээ. Иймд Доржийн сэтгэлд, энд ямар нэгэн муу юм болох гэж байгаагvй байгаа даа гэсэн бодол төрөв. Дэлгvvрчин ч өөрцгvй “Аяа!” хэмээн дуу алдан царай хувиргаснаа “Хо!” гэж худал инээн хуруугаа гозойлгов. Тэгээд ахин аяга авчирч архи дvvргэв. Гэвч нөгөөдvvлд уух хvсэлгvй болсон аж. Хоёул эргэж, нуруугаараа лангуу тvшин, гадуур хувцасныхаа товчуудыг тайлав. Yнэндээ тэд согтжээ. Тvрvvн тэдний царай хvрэл хvрэн байсан бол одоо час улаан болсон vзэгдэнэ. Өрмөг танзан дээлт нь өмнөө зогсож байгаа ноорхойчуудыг ажигласнаа эргэж, дэлгvvрийн тавиур дээр байгаа танзууруудаас авчруулан хvvхдvvдэд тvгээсэн бөгөөд, ингэхдээ Доржийг ялгасангvй. Yvнд нь Дорж баярлан, өгөөмөр сайхан сэтгэлтэй зөв номын улс байх нь ээ! гэж бодон бишрэв. Өгөөмөр сэтгэлтнvvд явах боллоо. Гэтэл араас нь дэлгvvрчин: -“Ай мөнгө!” гэж сандран сануулав. Мөнгө гэдэг vгийг тэд сайн мэдэх улс аж. Өрмөг танзан дээлт нь уутан өврvvдээ нэгжин байж хэтэвчээ гаргав. Тэр нь бага боловч яггvй цvндгэр, алтан монётуудаар дvvргэсэн бололтой жижиг зvйл хавиралдах сонсогдоно. Эзэн хvн хэтэвчээ нээж нэг монёт гаргаснаа буцааж, цагаан хааны пиоз мөнгө гарган лангуун дээр хаяв. Уг пиозын хэмжээ том, цаасны чанар онц сайн. Гэвч харамсалтай нь монголд зарагдахаа аль хэдийн больсон зvйл билээ. Дэлгvvрчнийг авахаа татгалзахад өгч байгаа хvн чамлав гэж бодсон уу, эсвэл зориуд ч байж мэднэ, төгсгөлдөө “мать” гэсэн vгтэй нэг өгvvлбэр хэлэх зуураа ахин нэг пиоз гарган нvvр рvv нь шидсэн бөгөөд дэлгvvрчин ч толгой сэгсрэн уцаарлаж “Монёт, монёт!” гэж нэг хуруугаа гозойлгов. Ингэснээр бvх хэрэг бишидлээ! Монётын оронд сэлээдий буу гялсхийн сугалагдав. Дэлгvvрчин огло vсрэн хажуугийнхаа өрөөнд орж амжив. Гэлээ ч буу тасхийнэ. Ахин бас тас! Зvгээр ч vгvй хоёр зэрэг буудах болсон бөгөөд дэлгvvрчнийг тэд алж чадаагvйдээ

Page 174: Цаг төрийн үймээн

174 

 

хорсох бололтой, дэлгvvрийн юмс руу начигнуулж гарлаа. Тэр зуураа цээж хvржигнvvлэн ширvvн ширvvн дуугаралдах нь өнөөх дайн тулаандаа орохдоо ийм байдаг бол уу гэмээр. Буудах бvрд шаазан хагарна, шавар унана, мод сэлтэрнэ, утаа манарч дарь ханхална. Эвдэрч буй зvйлсийн дотроос олон хvvхэд биедээ асаан авируулан инээсэн царайтай өөхөн тулам болсон хашин хаан хэмээх шаазан өвгөн, цэлхгэр гэдсээрээ цоо буудуулсан атал толгой бvтэн инээсээр байхыг Дорж олж харлаа. Өөр нэг зvйл гэвэл дуугардаг хайрцаг нэг тал нь эзнийхээ мөрөнд өлгөөстэй, нөгөө тал нь сунахын ихээр сунан доош унжиж, ширvvн хөдөлгөөнд нь савлан санжигнана. Тэр тухайд Дорж, энэ сайхан эд ахин яавч дуугарахгvй болсон биз гэж харууслаа. Гэтэл ваартай архи салам буудагджээ. Гэнэт архины хурц vнэр ханхлан, шал бvрхэн мэлтэлзэв. Энэ даруй дуугардаг хайрцагт нь шvдэнз зуран хаянгуутаа хойш vсрэв. Пэн хийн дуу гарч, хөх дөл нvvрэнд асах шиг болоход Дорж ухаан жолоогvй зугтлаа. Амьсгал давхцан багтрахын эрхэнд хөл татав. Эргэж харахад хэдэн зуун алхмын тэртээ дэлгvvрийн байшин утаат галын дунд, шавар орой нь vе vе vзэгдэнээ. Тvvнийг унтраах хvн алга. Хvvхдvvд ч зугтаж орхисон аж. Хаа нэгтээ дуугардаг хайрцаг дуугардгаараа дуугарч “Ээ мая милая…” хэмээн дуулах сонсогдоно. Yvнээс vзэхэд энэ дэлхийд ер бусын юм болоогvй мэт болоод, vнэндээ ард нэгэн байшин галд автагдаагvйсэн бол бvх юм нам тайван. Агаар тунгалаг, тэнгэр цэлмэг, өдөр дундын нар чадах ядахаараа ээж, өмссөн даханд илч өгөн бие халууцуулна. Сэтгэлд ч баярлах гомдох хоёрын алин ч алга. Зvрхний цохилт аяндаа намдахад гэдэс өлсөж байгаа нь мэдэгдэв. Өвөрт танзуур байгаа боловч идэхээ хайрлана. Хаа нэгтээ нvvр өгөхvйц хvн дайралдмагц амар эрэн танилцаж, бор ходоодоо борлуулахыг бодон урагш эргэж олон хашаа руу орлоо. Харамсалтай нь амьтан vл vзэгдэнэ. Гэтэл гэнэт хятад хvн “Уучил, амь өршөө!” гэж өөрийнхөө хэлээр ухаан сөгөөгvй бархирах болов. Доржид тvvнийг сонирхох хvсэл алга. Өөр зvг явж, өөр хvнтэй дайралдахыг бодсон боловч нэгэнт орсон нарийхан гудамж өөрийн эрхгvй юманд тулгажээ. Гудамжны нэгэн доголд нурах шахсан банзан шавар байшингаас залуухан хятадыг гурван буутан монгол гаргаж байлаа. Анх тэднийг байшинд орох гэхэд хаалга нь дотроосоо тvгжээстэй байхад муутуу цаасан цонхы нь цөм цохин ороод, гарахдаа хаалгы нь зориуд хэмх өшиглөжээ. Хөөрхий иргэний гарыг ард нь хvлж, гудамжинд гарган чирч байхад Дорж ирэв. Амь тэмцсэн хятад ядаж монгол хэлэнд муу. Амь гуйхыг хятадаар бархиран газраас хөндийрөхгvй байхыг хичээнэ. Гэвч энэ нь тvvнд нэмэр болох юм алга. Бvдvvн өмднийхөө захыг ороон урдаа зангидсан урт ямбуу бvсий нь тайлж хvзvvгээр нь оосорлон, хэдэн гудамжны уулзуур дахь том хог ру чирнэ. Бvдvvн өмд нь аяндаа шувтарч, өлөн шороотой хутгалдсан цас мөсөн дээгvvр мөр гарч байлаа. Гэтэл нэг хашааны хаалгаар хvн шагайв. Хоёр дахиас ч хvн гарч ирлээ. “Хvvе та минь Шо Шимаа байна. Яах билээ!” гэж эмэгтэй хvн байдаг чинээгээрээ хашгирахад ашгvй хашаа бvрээс хvн гарч ирэн цугларав. Хvн бvр амий нь аврахыг бодно. Гэвч буутнууд ширvvн дориун, -“Наадах чинь Шо Шимаа! Хуучин гутал уллан амьдардаг юм” гэж ам амандаа өгvvлэн зам боосонд: -Та нар дуу! Би мэдэж байна! гэж зандарна. Дуу шуугиан болох тусам хvмvvс нэмэгдэж бөөн баарцаг болов. Гэлээ ч буутнуудыг зогсоох хvч алга. Яв явсаар хогийн орой дээр ирэв. Энэ бол амиа алдах хvний эцсийн газар гэсэн vг. Буу цэнэглэгдэн тонгойлогдоход улсын сэтгэл улмаар тvгшин хэрхэн ухаанаа олохоо больсон бөгөөд, тэр дундаас нэг нь зориг гарган урагш давшиж: -Буудах гэж vv? Боль! Энэ чинь гаминд хамаагvй жирийн иргэн. Манай гудамжинд ирж суусаар дөрөв,

Page 175: Цаг төрийн үймээн

175 

 

таван жил болж байгааг цөм мэднэ гэхэд хvмvvс хувь хувийнхаа мэдэхий.н хэрээр гэрчлэн шуугив. Далимд нь Дорж: “Би ч мэднэ. Тавь, сулла!” гэж дуу хоолой нэмлээ. Гэлээ ч юм нэг л бvтэлтэй биш. Буутнуудын дотроос мөрөн дээрээ шар даавуун тэмдэг хадсан хантаазат, ширvvн харцат сvрхий эр хавьтаж ойртсон бvхэн рvv ханцуй шамлаж “Тар нар vvнийг жирийн хятад гэнэ vv! Би та нарт vзvvлээд өгье!” гэснээ, “Аль вэ, чи өнөөх хvрзий нь аваад ир!” гэж нэгийгээ гvйлгэв. Ингэснээрээ тэр хvмvvсийн сэтгэлийг мохооход хvрлээ. Гэвч хvмvvс хоор зуураа “Хvрз юуны хамаа. Айл болгонд байдаг зvйл. Ер нь эд нар дайнаасаа дажин гэгчээр дэндэж байна” гэж ярилцав. Эл олны дунд хөөрхий муу хятад, тvрvvн амьдаараа vхэж гvйцээд байсан бол одоо олны өмгөөллөөр аврагдаж магадгvй байгааг мэдэн, амин сvнс нь эргэж ирсэн мэт өндийн энэ тэрийг харан нvд бvлтэгнvvлнэ. Удаж төдөлгvй хvрз ч ирсэн бөгөөд тэр нь гэвэл өөрийн эрхгvй нэг том гай! Гурван талы нь хутга болтол ирлэсэн байх тул, харсан бvхэн цочно. Хантаазат эр хvрзийг дээр барин: -“Одоо харцгаа! Yvгээрээ хэнийг алах гэж байв? Та нарыг биш vv? Бид хvрзээ тэврэн ханзанд нуугдаж хэвтэхэд нь барьж авсан юм” гээд цааш нь гамингийн удаа дараалан гаргасан ов мэх, улс амьтдыг алсан тоносон, сvйтгэсэн аймшигт явдлуудаас тоочоод эцэст нь Богд эзнийг орон шоронд хийсэн том хэргийг сvр бадруулан хэлснийг хэлэх vv, хvмvvсийн сэтгэл тэс өөр болж хvрз ирлэсэн хятад алагдах юу ч биш болж орхилоо. Ингээд өмгөөлөлтгvйгээр өнгөрөхөд тулж байтал бас нэг хvн гарч ирлээ. Тэр хvн өмссөн хувцас сайнтай боловч зvс царай цонхигор. Олны дунд шийдэмгий орж ирэв. Yгээ эхлэхдээ: “Нөхөд өө!” гэж олны анхаарлыг өөртөө татаж аваад: “Yvнийг хvрз ирлэсэн нь хорт санаа мөн боловч өөрийн нь санаа гэж vv? Биш ээ. Гамингийн заавар. Тэд vvнд тушаасан хэрэг!” гээд цааш нь хvний амийг хайрлан хvндэтгэж, хамгаалах тухай ярьж байтал, олон дундаас нэг нь “Шагдарсvрэн ээ, чи өөрөө гамингийн шоронд сууж байгаад бурхны авралаар тун саяхан гарсан байж, энэ хятадыг ингэж өмөөрөх гэж vv?” гэлээ. Хариуд нь өнөөх эр, “Тийм ээ, би сууж байсан. Гэвч надад харгис гаминг өшихөөс биш, жирийн иргэдийг өших учир алга. Ер нь иргэд гэдэг бол аль ч улсын байлаа ч гэсэн аж төрөн амьдрах, амар амгаланг хvсэхээс биш, өөр юу хvсдэг билээ! Харин харгисууд өөр бусдыг эзлэх, ноёрхох гэхдээ иргэдийг элдвээр мунхруулан хядалцуулдаг юм” гээд цааш нь “…Одоо та минь ухааръя!” ч гэх шиг … “…Улс улсын ард иргэд бие биеэ vзэн ядахын оронд харгисууд бvхнийг нэгэн сэтгэлээр тэмцэх боллоо! ч гэх шиг. Урьд өмнө дуулдаагvй сонин хачинг тэр эр сvрхий ярьснаараа олны сэтгэлийг ахин эргvvллээ. Хажуугийн хvмvvс: -“Нээрэн тийм дээ. Ер нь мань эр ухаантай ярьж байна шvv” гэж өгvvлэлдэх сонсогдоно. Гэтэл “Ноёд ирлээ” гэдэг шивнээн хvмvvсийн ам дамжив. Энэ даруй өнөөх хvн доош навтасхийн олноос сугаран гарч алга болов. Ингэхэд ноёд гэдэг нь хэн бэ? Хажуудаа орос цэрэг хувцастай нэгэн залуу монгол эрийг дагуулсан орос монгол хоёр. Тэд унасан морьдоо тааваар нь сажлуулан олны захад ирэн зогсов. Орос ноёны бие өндөр, шодон сvvлтэй, дэгээ хvзvvтэй өндөр хээр тоомсог дээр цээж гэдийлгэн сууна. Нарийвчлан ажихад нvд цэнхэр, хамрын нуруу хурц, дээд уруулын шар сахлын vзvvр дээш шөрвөгөр. Атирмал vст цэгээн саарал хурганы арьсан уутан малгайтай оройг гэдрэг даран өмсөөд, гэрийн дээвэр хэлбэрт том хар эсгий хэвнэгийг мөрлөн нөмөрсний нь өргөн хормой морины нь хондлойг бvрхэн хучив. Иймээрээ ер жирийн биш, өндөр том цохио хадан дээр суусан бvргэд одоо авлах юм хаа юу байна вэ гэж өргөн

Page 176: Цаг төрийн үймээн

176 

 

талын гvн рvv ширтэж байгаа шиг бөгөөд, аягvй бол энэ хvн өнөөх Барон жанжин биеэрээ байсан байж мэднэ. Хажууд нь монгол ноён тэс өөр. Бие махлаг, царайн хэлбэр дугуй цагаан. Малгай нь булган тоорцог, хантааз нь хоргой. Шагай хэлбэрт цагаан морин дээр олон угалзат эрээн гутлаа жийжvv дөрөөнд бат зуулган нам тайван сууж байгааг нь харахад бул цагаан чулуун дээр гэдэс цатгалан сууж байгаа начин шонхрыг санагдуулна. Эдгээр ноёд руу хvмvvс ханаран ойртов. Хамгийн тvрvvн хантаазат эр монгол ноёнд гавшгайлан очиж, шанаандаа залбиран ирлэсэн хvрз тэврэн ханзан доор нуугдаж хэвтсэн хятадыг барьснаа айлтгав. Монгол ноён хариу хэлэхийн оронд яахыг та мэд гэх байдлаар орос ноён руу харав. Дэргэдэх дагуул дөрөө жийн эмээл дээрээ босож мөн шанаандаа залбиран гав шув ярив. Энэ нь хантаазат эрийн хэлснийг дамжуулсан хэрэг аж. Орос ноён хөмсөг зангидан “С-та-с!” гэж хэллээ. Энэ нь “бууд!” гэсэн vг байв. Дагуул тvvнийг монголоор хэлэхэд хvмvvс, хятадын гамин биш болохыг илэрхийлж, одоогоос эхлэн хvн хороохыг зогсоож хайрлахыг гуйв. Дашрамд нь Дорж: “Нээрэн тийм. Хэцvv байна. Зогсоож хайрла!” гэж дуу хоолой нэмэв. Орос ноён хvмvvсийг тоомсоргvй ажиж байснаа хараагаа Дорж дээр тусгав. Энэ нь хөдсөн лоовуузаа сугавчилж, дахны энгэр задгай хаяснаас толгойн vс хяргамал бөгөөд, гурван товчит гамин цэрэг цамц илэрснээс аж. Тэгээд орос ноён “Бот гамин!” гэж гөрмөл суран ташуураар Дорж руу сунган заахад Доржийн сэтгэл палхийсэн бөгөөд араас нь хоёр хvн барин авах шиг болов. Дорж одоо өөрийгөө эндvvрэгдэн алагдах цаг болов гэж айн бачимдахад хvрэв. Гэтэл бас vхтлээ тэмцэх нэг бодол төрснийг хэлэх vv. “Би монгол хvн. Монгол оо! Та нар харж байгаа биз дээ! гэж бvх буй чадлаараа хашгиран туйлж гарлаа. Өөртөө халдсан бvхнийг цохин унагая гэтэл итгэлт хань болсоор ирсэн шатны хугархайгаа барин хавьтсан бvхэн рvv vсрэн дайрна. Хvмvvс vймж: “Барь хvл. Галзуу байна” гэх нь сонсогдоно. Уг хэргийн vнэн чанар гэвэл, орос ноён Доржийг гамин гэж vзсэний хариуд хvмvvс, нvдэн дээр нь нэгжин цагаатгаж өгөх гэснээс өөр зvйлгvй бөгөөд, гэтэл Дорж өөрөө туйлж давхин улсыг vймvvлсэн хэрэг билээ. Буун дуу гэнэт тасхийхэд Дорж, өөрийгөө буудав гэж бодон зогсов. Тэгээд биеэ ажихад зvв зvгээр. Өөр дээр нь анхаарал тавьж байгаа хэн ч байсангvй… Ээ хөөрхий минь! гэж эмэгтэй хvний гаслах дуу сонсогдоод, уруу царайлсан хvмvvс зvг бvрий рvv алгуурхнаар таран явлаа. Өнөөх ноёд ч алга. Хэдийдээ хааш явсныг бvv мэд. Yлдсэнээс хогийн орой дээр хятад, газрын уруу сунан хэвтэж байх бөгөөд, ахин яавч хөдлөхгvй болсон нь илэрхий. Дорж өөрт юу болсныг анхаарч vзэхэд дахны ханцуй хаагаараа урагдан тасрах шахсан байна. Энэ нь маш их гарз санагдана. Өөр зvйл гэвэл, өвөрт хийсэн танзуур газар унаж, хөлд гишгэгдэн боодол задарч, шороотой хутгалдсан байлаа. Энэ ч мөн гарз. Эцэст нь шатны хугархайгаа олж авсандаа баярлана. Хvрээнээс яаран гарахыг бодон баруун хойш чиглэн, шуурхайлан алхлана. Хvрээ даяар чив чимээгvй, гудамж болгон эл хуль. Булан тохойд орж, дэмий мунгинахад хvрэхээс болгоомжлон өмнөө тулгарах гудамж болгоныг нарийвчлан ажиглана. Нэг гудамжийг сонгон авч дунд нь хvрч явтал хvн! Дvvжлэгдсэн хvн! Yvд задгай, цонх хэмхэрхий, хоосон хаягдсан дэлгvvрийн өмнөх морины уяа шонд хөдсөн дээлтэй эмгэнийг дvvжилсэн байв. Хvзvvнд нь шинэ боловч хоёр өрөөсөн гутал холбон зvvсэн байх бөгөөд тvvний учрыг Дорж ойлгосонгvй. Yхсэн хvний урдуур гарахаа цээрлэж, өөр гудамжаар орохыг бодон эргэлээ. Гэтэл аман дээр нь бас нэг дvvжлэгдсэн хvн! Тэр мөртөө орос. Орос хvн яагаад дvvжлэгдэх болсныг

Page 177: Цаг төрийн үймээн

177 

 

ойлгоход бvр ч бэрх. Гурав дахь гудамжаар орон явлаа. Булан тохойгvй цэв цэх, төгсгөлд нь залган авах өндөрлөг газрын бараа алган дээр байгаа мэт тодхон харагдана. Иймд сэтгэл тайвшран алхална. Гэтэл шувтарга vзvvрт нь хvрэхэд бас нэг дvvжлэгдсэн хvн. Одоо Дорж эргэж явахаа залхуурав. Yзээгvй хvн болон өөр тийш харан өнгөрөв. Өмнөөс нь ариун агаар сэнгэнэн угтлаа. Ард хvрээ хоцорч байгаагийн хувьд аюул бvхнээс мултаран гарсан шиг санагдана.

УУЛ НУТАГТАА ИРСЭН ХYН /Доржийн явдал/

Богдын хvрээнээ барон Унгернийн орос монгол цэрэгт салам цохиулсан гамингийн vлдэгдлvvдэд орох орон оочих аяга нь зөвхөн хойд зvгийн Хиагт хот болж, тэр зvг ухаан жолоогvй зугтжээ. Тэдний уур хилэн маш их, тулалдвал зохих дайсандаа гаргаагvй их эр бяраа орон нутгийн гар хоосон гэм зэмгvй олонд гаргах нь хэмжээгvй. Унаа морьдг тэрэг, шар, хөдөлдөг бvхнийг булаахаас эхлэн амь биеий нь бусниулах орон гэрийг дээрэмдэн тvймэрдэх, тэр мөртөө эмс охидыг бузарлан хvчирхийлнэ. Хариуд нь угаас өшөө хорсол хадгалж байсан монголчуудын уур омог шатаж гарлаа. “Алалцъя, Yзэлцье!” гэдэг яриа бол нэг хоёр хvний яриа биш, идэр чийрэг эр бvхний амнаас гарна. Урьд өмнө алах гэдэг vг маш цээртэй, алах гэхийн оронд хороох, сөнөөх, цааш харуулах, тонилгох гэхчилэнгийн маш олон vг байдагсан бол тэр нь одоо бvр vгvй болжээ. Мөн урьд өмнө хvн хvнийхээ аминд хvрэх шиг их нvгэлтэй муухай юм байдаггvй гэж боддог байсан ч vгvй болжээ. Харин гаминг албал их буян гэж бодох болжээ. Ийнхvv уур омог хэт шатсандаа барьсан ташуур бvдvvнээс бvдvvн, энгэр заам задгай, унаа морьдыг хайрлахаа болиод дээр нь гарангуут ухасхийгээд, уур цан татуулан давхиж, гөлгөр мөсөн дээгvvр боловч тэр чигээр нь тачигнуулна. Хааяагvй ийм болсон учир дуулахгvй, мэдэхгvй юм ч vгvй болжээ. Хаана нэгтээ болсон явдал өдөртөө хэдэн өртөө дамжин цууриатаж амин хувиа бодсон дорой буурай эрийг боловч босон харайхад хvргэнэ. Элдэв шуугиан тасралтгvй vргэлжлэхийн дунд Мандал гэдэг газрын орос айлуудыг гамин талан дээрэмдэж байшинг шатааж гэнээ! Кранковынд орос эхнэрийг мод шаан алж, босгон дээр нь тэгнvvлэн хаясан байна гэнэ гэдэг яриа л газар сайгvй сонсдоно. -За байз! Энэ муусайн гамингууд яагаад тэгэх болов оо? гэдэг асуулт нэг хvний амнаас гарахад тэндээс нөгөө нэг нь: -Yгvй тэд чинь улаан оросууд гэгчид өшин яддаг юм гэнэ. Гэтэл гурав дахь нь: -Yгvй, vгvй харин цагаан оросууд гэдгийг нь өшдөг юм гэнэ билээ гэнэ. Гэтэл нөгөө нэг нь: -Yгvй байз! Улаан орос гэдэг чинь хаанахын ямар орос вэ? гэдэг асуулт гаргаж ирэхэд: -Хай хэн мэдлээ. Эцгийгээ! Их хvчирхэг юм гэнэ билээ гэж хариулна. -За тэгвэл цагаан орос гэдэг нь юv вэ? -Тэр ч яахав дээ, нөгөө тэр жилийн өртөө замаар консул ноёны цэрэг гэж өрмөг танзан дэлтэй баахан амьтад явсан маань одоо цагаан орос шvv дээ. -Мэдлээ, мэдлээ. Ингэхлээр одоогийн энэ Богдын хvрээнээ орж ирээд байгаа нь чухам аль нь байна даа. -Улаан нь байх гэж нэг нь тааварлана. “Цагаан нь гэнэ билээ” гэж нөгөө нь цэцэрхэнэ. Чухам аль нь болохыг магадалж эс чадахдаа “за алин нь ч байсан яахав. Нэгд, хvрээнээс

Page 178: Цаг төрийн үймээн

178 

 

гаминг хөөв. Хоёрт, дээр нь яваа барон жанжин тавдугаар богдын хувилгаан” гэнэ билээ. Ингэхлээр манийг аврагч болох нь гарцаагvй гээд тvрvvчийнхээ орос эхнэр, хvvхэд багачуудын тухай ярианд дахин орж баахан шагшилдаад, “Yгvй та минь алъя, хядъя, тэр муусайн гамингуудыг чинь” гэж бие биеэ уриалан дуудаж давхиад уварсан цуварсан гамингуудыг ан гөрөө мэт авалцгаана. Яг ийм vеэр Дорж гамингуудын зугтаасан жимээр явж билээ. Богдын хvрээнээс баруун хойш Шижирийн даваа гэгчийг хvрэх хvртэл гамингийн хvvр байн байн vзэгдэнэ. Даваа давмагц газрын хэвгийд онхолдсон, эвдэрсэн өвс ачаатай vхэр тэрэг дайралдав. Цааш хvй Мандал гэдэг газар хvрч оросуудын дээрэмдэгдэн сvйдсэн орон байшинд хоноголов. Тэндээс цааш гурван хоног vргэлжлvvлэн явахдаа дvрвэн зугтаасан айлуудын өвөлжөөн дээр хэрээ гуагчин эргэхээс өөр юм ер vзэгдсэнгvй. Тэр айлуудын өвөлжөөн дээр очвол пvнзэнд нь өвлийн идэш нөөц нь тэр чигээрээ байх буюу тун vгvйдээ хаа гуя, хөл мах гээн хаясан байх тул хоол хvнсээр ер дутагдсангvй. Сэтгэл гэвэл маш тайван хvн амьтан улс орон, амь биеийнхээ төлөө элдвийг бодон vймэн сандарч байхад Доржид тийм юм алга. Гамин дайралдвал яах вэ? Ашгvй тэр гай гамшиг нь тааралдсангvй. Орон гэр маань юу болоод байгаа бол? Тэр ч алга. Уг нь унаа хөсөг, хань нөхөд юм бvхэнтэй гараад одоо гав ганцаар, хувхай мод барих харих гэдэг ямар вэ? Тэр ч алга, vе vе “би мөн элдвийг vзэн, олныг дуулав байна” гэж бодон “эр бор харцага… идэр залуу насандаа даан ч ажиггvй явлаа” гэж дуулах боловч хойшдоо яах, хэрхэн аж төрж, амьдрах тухай бодох ч юм алга. Өссөн төрсөн нутагтаа орж ирэхэд сэтгэл өөрийн эрхгvй хачин боллоо. Уул нуруунууд нь дvнхийж тал хөндий нь цэлийж, хар багаасаа хаана нь, хэнтэй хэрхэн тоглосон, наадсан, уралдсан барилдсан, зодолдсон тэр бvхэн цөмийг санагдуулан “аа орон нутаг минь” гэж дуу алджээ. Энэ бvхний цаана эцэг нь санаанд оров. Эцгийн “ийм амьтныг яаж хvн болгоно вэ” гэж уурлан эр хар сур аван босон харайж олон дахин ороолгоход нь хорондоо “байя” гэж хэлэхгvйг хичээн шvд зуун өнгөрvvлээд дараа нь унаа морин дээр гарвал хөлий нь зориуд доголуулахаар давхих, хvvхэд багачуудтай зориуд зодолдох, айргийнхаа хөхvvрийг хутгаар цоо хатгаж аль болохгvй бvтэхгvй юм хийж дахин зодуулж явсан тэр бvхнийг санахын оронд энхрийлсэн, эрхлvvлсэн хайрласан аль дөмөг сайхнаа унуулан өнгөтэй сайхныг өмсгөсний нь л боджээ. Жилийн жилд өвөлжсөөр ирсэн өвөлжөөндөө ойртон ирэхэд хоосон хар буудал нvvгэлтэн харагдаж сэтгэлий нь юутай аягvй болгов. Очвол дөрвөн гэрийн буурь нvvсээр даан их удаагvй бололтой. Пин пvнзvvдэд хоол хошийн зvйлс vлдээгvйгий нь vзэхэд нэг их айн сандрахад хvрээгvй болов уу гэлтэй. Гэвч хувин домбо, тогоо шанага, арьс нэхий элдэв юмс энд тэндгvй хаягдсанаас vзэхэд мөн л аргагvй дvрвэжээ. Гэхдээ чухам хаашаа нvvсэн нь тодорхойгvй тул Дорж ёстой төөрсөн амьтны байдлаар эргэн тойрныг алмайран ширтээд дараа нь цасан шуурганд битvvрэн эдгэрсэн ор мөрийг олон, хойд зvгийг чиглэв. Явах тусам газар өргөгдөн хөвч хангай болж цасан хунгар зузаарна. Хөөж яваа мөрөө заримдаа тэрэг чарга явамгvй газар орон алдагдавч цасанд шигдэн хаягдсан хонь мал унасан гээсэн юмс нь мөр болон дагуулна. Yдшийн бvрэнхийд өнөөх мөр нvсэр их шугуйд орж алдагдан хааш явбал зохих нь мэдэхгvй болов. Гэвч алсад vхэр мөөрөлдөх сонсдоно. Дорж тэр зvг явлаа. Ойн цоорхойд гэнэт орж ирмэгц vхрийн бараа нvдэнд тусаж тэр дунд овоохой, шовоохой ч байгаа vзэгдэнэ. Хэдэн ноход учиргvй давхиж, саахалзан ирсэн боловч цөм ам боолттой, дэмий хамраа гутчуулан тойрон гvйнэ. Дорж тэр дундаас өөрийнхөө улаан халтар нохойг танин дагаж хойт талын ханхай ормыг чиглэв. Эцэг, эхнэр, дvv гурав нь гаднаа “Юу вэ? Хэн юм болоо? Yгvй та минь манайд ирэх нь яах

Page 179: Цаг төрийн үймээн

179 

 

билээ?” гэж шивэр авир ярилцаж байжээ. Дорж, тэдэн дээр очингуутаа: -За сайн сууцгааж байна уу гээд тэднийгээ танин, огт дуугарахгvй байхад нь гэр рvvгээ оров. Ханхай ормонд пиг харанхуй, нөгөөдvvл хойноос нь орж ирээд бvгдээрээ сайн сууцгааж байна уу? гэж Доржийн дахин хэлэхэд сая танин, хэн хvнгvй дуу алдацгаав. -За тэгээд чи минь сайн явж ирэв vv? гэж эцэг Гэлэгийн асуухад: -За яахав дээ ердөө л амь бие хоёр л тээж ирлээ гэж хариулав. Энэ даруй цөм дуу хураан нэг хэсэг чив чимээгvй болов. Гэтэл гэцэг нь ам нээж -За ямар боловч амьд мэнд ирснээс хойш хамаг хэрэг гvйцэх нь тэр. Бид чинь ч яахав, мөн тоо толгой бvрэн дэ гээд гурван хоногийн өмнө Доржийн тухай юу гэж зvvдэлснээ ярьж гарав. Зvvдэнд Дорж vзэшгvй муухай хувцастай орж ирэн “аав та, хойтхы минь уншуулж аль! Сvнс минь сайхан оронд очиж төрөх гэтэл уул ус хоёр зам хааж боогоод явуулах биш” гэж гуйхыг vзсэн гэнэ. Тэгээд Гэлэг өвгөн нойроос сэрэхтэйгээ зэрэг Доржийг лав өнгөрч гэж гол харлаад хайрт бэрийнхээ тухай бодон зовнисон байв. Ингэж ярьсныхаа эцэст уг зvvдээ тийм муу ёрын биш харин ингэж амьд мэнд уулзахыг маш мэргэнээр зvvдэлсэн байж гэж бахдан баярлалдана. Дараа нь ирээдvйн хэргийг мөн л сайн сайхан болно гэж тааварлан ярьж сэтгэлээ хөгжөөв. Гурван том чулуу тулсан голомтонд гишvv тас няс авалцан оч vсэргэн дvрэлзэж, амь мэнд учрагсдын царайг гэрэлтvvлнэ. Тэр дундаас гал тогооны ажилд гавшгайлан хөдөлж байгаа бяцхан эхнэр vстэй, бараан хацар дээр зохил болсон бяцхан дугуй хөх мэнгэтэй махлаг дөрвөлжин царайтай залуу эмэгтэйн царай тун хачин. Тэрээр Доржтой золгоогvй, амар мэндийн ч солиогvй. Одоо ч гэсэн таг дуугvй байгаа бөгөөд гэвч сэтгэл дvvрэн баяр, хязгааргvй баярласандаа анх эднийд бэр болон орж ирж байсан шигээ ичvvрэн нvvр улайн гөлөрчээ. Энэ эхнэрийн нэр Хандсvрэн. Доржийн аян явахаас жилийн өмнө эцэг нь нэр төртэйгээр ёслон авч суулгасан аж. Гэтэл Дорж Хандсvрэнд угаас сэтгэл дундуурхан байснаас аятай таатай зан гаргаж vг хэл солилцсон удаагvй. Тэр ч байтугай аянд мордон гарахад Хандсvрэн vvднийхээ өмнө зогсон, урсах нvднийхээ нулимсыг байн байн буруу харан арчиж байхад нь vнэн зvрхнээсээ жигшин далд орохын мөрөөдөс болж байжээ. Тэр цагаас өдий хvртэл сэтгэлдээ нэг ч удаа Хандсvрэнг дурсан санасангvй. Ганцхан одоо л Хандсvрэнгийн нvvрэнд бугшсан баяр баясгаланг нvднийхээ булангаар ажиглан хайрлан энхрийлэх сэтгэл төрөв. Айлын хvмvvс Доржийн ирснийг мэдэн уван цуван орж ирэн ханхай ормонд чихцэлдэх болов. Тэдний дунд Доржийн хар багаас найз Самбуу гэгч байв. Орж ирсэн хvнбvртэй амар мэнд мэдэлцэхэд “амь мэнд л явж ирлээ” гэж хариулахыг тус бvрнээ дээдийн хувь заяанд оруулан бодож баяр бахдал болно. Доржийн хаана хvрэн юу гэгчийг vзэн дуулснаа ярьж эхлээд бурхан гончигсум минь гэцгээн орой дээрээ залбирна. Ганцхан Самбуу төрөлхийн сэтгэл боргилоороо хааяа нэг шагшран чих тавина. Доржийн яриа, хар буурыг хаяснаасаа аваад монгол аянчидтай дайралдсаныг хvртэл ярихад хvмvvс, ёстой л бурхан гончигсvмийн аврал ивгээлээр тэтгэжээ гэж шуугилдаад, энэчлэн одоо манай улсыг тавдугаар богдын хувилгаан Барон жанжин аварч байгаа шvv гэж бахдал болгон хэлэв. Дорж би мэднээ! гээд хvрээ дайран орж ирснээ хэлэхэд хvмvvсийн нvд сэргэн: “За тэгээд хvрээгээр ямар шvv байна?” гэж зvг бvрээс дөхөн сууж асуув. Тэгээд Дорж vзсэн харснаа ярьж эхлэхэд тэд нvд эргэлдvvлэн гайхна. Зарим нь “Чи худал хэлж байгаа биш биз” гэхийн оронд “чи нээрэн нvдээр vзлээ гэж vv?” гэж дахин давтан лавлана. Тэр дундаас Гэлэг vхэвч сэхэвч барон Унгернийг залбирахаар шийдсэн мэт

Page 180: Цаг төрийн үймээн

180 

 

-Yгvй хvvхээ! Хортонг арилгагч бурхад номхон дvрээр vл заларна гэж маавангийн лvндэнд айлдсан байдаг гэдэг ээ. Yйлт амьтан vйлдээ vрэгдэж байгаа биз. Тэр яахав. Зvгээр удахгvй цаг төр тайвшран ард бидэнд арав таваа амар жимэр хариулан суух цаг ирнэ бий гэв. Гаднын хvмvvс гарсны дараа Гэлэг Доржид: -Олны сэтгэл санааг алдагдуулах ийм vг бvv ярь! гэж захив.

ХӨӨРХИЙДСӨН ХYМYYС Дорж, Хvрэлийн гэр орон, мөн уулын нөгөө талын аманд байгааг сонсоод гэртээ хоносныхоо дараа тэднийд очихоор мордов. Зам зуураа Хvрэлийн өнгөрснийг ямар аргаар яаж мэдэгдэхийг элдэвлэн бодовч ер олигтой арга олсонгvй. Гадаа нь ирээд дуу чимээ гаргуулахгvй гэж амаа хамхин боолгуулсан нохды нь элэг барин мориноосоо бууж гэрт оров. Тав зургаан нялх багачууд тулга тойрон чихцэлдсэний хажууд эхнэр Должин сууж байжээ. Ядарсан зvдэрсэн царайгаар Доржийн харан цочив. “Дорж” дуу алдан босон харайж, за тэгээд та нар минь ашгvй мэнд сайн явж ирэв vv? гэж баярлан чичирхийлсэн авиагаар асуув. Доржийн сэтгэл харанхуйлан, муу явлаа! гэж шивнэн хэлэв. -Муу явсан гэнээ? гэж Должин өөртөө шивнээд, -Хvрэл хаана вэ? гэж vvд рvv харав. Дорж: -Та одоо тэр хvнийг битгий сурагла даа гээд доош харав. Энэ даруй хөөрхий эхнэрийн нvдэнд нулимс бvрхэж царай нь vнсэн саарал болон -Яагаад? гэж амьсгаадав. -Бурхандаа зул өргөчих дөө! гэхэд Должин учрыг бvрэн ойлгожээ. Гэнэт их хvч гарган уйллаа. Хvvхдvvд нь эхээ нэг хэсэг гайхан ширтэв. Дөрвөн настай хамгийн бага нь эхийнхээ тийнхvv дуу чимээ алдсанд айв бололтой, гэнэт vсрэн зууран авч чарлав. Дараад нь бусад нь дагалдан мөн эхээ зуурав. Дорж урьд өмнө ийм хэзээ юмтай дайралдаж vзээгvй тул хэрхэх ухаанаа олсонгvй нэг vе Должин авгайг тэврэн авч аргадмаар санагдавч халан очиж эс чадна. Дэмий бачимдан зовсондоо тэднийг даган уйлав. Гэвч нvднээс нулимс эс гарна. Нэлээд мөч өнгөрсний дараа Должин гэнэт уйлсан шигээ гэнэт дуугvй болон нvднийхээ нулимсыг арчаад бурхандаа зул өргөв. Тэгээд нэг ч vг хэлэлгvй тогоо тавин цай чанав. Дорж тvvнийг сэтгэлээ барин хатуужиж байгаад нь баярлав. Должин дув дуугvй байсаар идээ будаа тавин зочлохдоо: -Дорж минь сэтгэл vймээд яах ч ухаанаа олохгvй болоод байна. Сvvлээр нэг тавтай ирж тэрний минь тухай тодорхой ярьж vзээрэй! гэв. Дорж хариуд нь за гэснээс өөр юу ч хэлсэнгvй. Цай уух зуур хvvхдvvдийн байдлыг ажиглахад тэд тун саяхан уйлаан унжаан болсноо бvрэн мартаж идэж уухаа булаацалдан шуугина. Эх нь мөн тэднийг дагалдан “хvvе чи, vгvй чи!” гэхчилэн дуу алдан, хvvхдvvдээ сургамжлана. Yvгээрээ тэд уй гашуудлаа тайлсан бөгөөд Доржийн сэтгэлийг баясан гийгvvлэв. Гэвч Доржийг хоёрдахь зvйл хvлээж байгаа билээ. Энэ бол Данзангийнд очих явдал байв. Данзангийн ядуу ар гэр хойшоо зугтаасан гамингийн хөлөөс төдий л холгvй газар байсан аж. Улс амьтны зулбан дvрвэхэд эхийн бие өвчтэй муу байснаас хар буудал дээр ганцаар хоцорсныг Дорж Самбуугаас тодорхой сонссон байлаа. Иймд Дорж тэднийд яаран очихыг шийдсэний дээр эцэг нь бvр өнөөдрийн дотор гээд шаардсан байв.

Page 181: Цаг төрийн үймээн

181 

 

Yргэлжилсэн их цасан дундуур Дорж эцэнхий муу унаагаа цvл цvл шогшуулан өртөө гаруй явав. Лавширсан цагаан цасан дунд ганц гэр торойн vзэгдэх нь Данзангийнх аж. Дорж Данзангийн амь бие хэдийн vрэгдсэнд бодно. Гэр орныхонд нь Данзангийн vрэгдсэнийг мэдэгдэж хойшдын явдалд дэмий горилон хvлээлгэхгvй болгохыг хvснэ. Гэвч энэ муу мэдээгээ ямар vгээр мэдэгдэхээ зvйл зvйлээр бодоод эцэст нь уулзсан цаг тухайдаа аяндаа болох вий! гэж найдна. Гэрийн гадаа ирэхэд ширvvн галын илч тооноор нь ширвэгнэн хуурай модны оч тас няс дуугарахаас анир чимээ өчvvхэн ч vгvй байлаа. Дорж мориноосоо буух гэснээ эднийд нэг айхавтар зуудаг улаан халтар нохой байдгийг санан ийш тийш харав. Гэтэл тэр нь тэрээхэн урд цагаан цасан дээр улаан цусан зам цувруулан vхсэн хэвтэнэ. Морьноос буун эсгий vvдийг зөөлнөөр сөхөн ороход Данзангийн эгч Сурмаа дvрэлзсэн их галын захад сууж байснаасаа цочин босон харайснаа солиорсон хvний байдлаар нvд чавцилгvй гөлөрнө. Энэ даруй Доржийн сэтгэл тун аягvй болов. -За сайн байна уу? гэж зөөлнөөр мэндэлэхэд Сурмаа нvд гөлөрснөө эс орхин: -Та хэн бэ? Юу гэж ирэв? гэж дөхөн дуулдахуйцаар өгvvлэн хойш ухрав. -Би Дорж! Дvvтэй чинь аянд явсан шvv дээ! Чи танихгvй байна гэж vv? гэхэд -Нээрэн та чинь Дорж байна шvv гэж Сурмаа ээдэрсэн хэлээр хэлснээ гэнэт vсрэн Доржийг зууран унав. Дорж юу болж байгааг нь ер ойлгосонгvй, юу ч атугай аргадан тайвшруулахыг бодон толгойгий нь өндийлгөхөд Сурмаа уйлан уйлсаар бvх нулимсаа барсан нvд нь хув хуурай байв. Гэтэл Доржийн сэтгэлд эх эмгэн нь бодогджээ. Тvvний нь хаана байгааг эрэн гэрийн доторхийг нэгжин харахад зvvн талын газар дэвсмэл орны нэхий хөнжлийн дороос хөрч гvйцсээр олон хоносон эмгэний зэвхий цагаан магнай бvлтийн ширтсэн нvднийхээ хамт цухуйж байгаа нь vзэгдэв.

ХӨӨРХИЙДСӨН ХYМYYС Дорж, Хvрэлийн гэр орон, мөн уулын нөгөө талын аманд байгааг сонсоод гэртээ хоносныхоо дараа тэднийд очихоор мордов. Зам зуураа Хvрэлийн өнгөрснийг ямар аргаар яаж мэдэгдэхийг элдэвлэн бодовч ер олигтой арга олсонгvй. Гадаа нь ирээд дуу чимээ гаргуулахгvй гэж амаа хамхин боолгуулсан нохды нь элэг барин мориноосоо бууж гэрт оров. Тав зургаан нялх багачууд тулга тойрон чихцэлдсэний хажууд эхнэр Должин сууж байжээ. Ядарсан зvдэрсэн царайгаар Доржийн харан цочив. “Дорж” дуу алдан босон харайж, за тэгээд та нар минь ашгvй мэнд сайн явж ирэв vv? гэж баярлан чичирхийлсэн авиагаар асуув. Доржийн сэтгэл харанхуйлан, муу явлаа! гэж шивнэн хэлэв. -Муу явсан гэнээ? гэж Должин өөртөө шивнээд, -Хvрэл хаана вэ? гэж vvд рvv харав. Дорж: -Та одоо тэр хvнийг битгий сурагла даа гээд доош харав. Энэ даруй хөөрхий эхнэрийн нvдэнд нулимс бvрхэж царай нь vнсэн саарал болон -Яагаад? гэж амьсгаадав. -Бурхандаа зул өргөчих дөө! гэхэд Должин учрыг бvрэн ойлгожээ. Гэнэт их хvч гарган уйллаа. Хvvхдvvд нь эхээ нэг хэсэг гайхан ширтэв. Дөрвөн настай хамгийн бага нь эхийнхээ тийнхvv дуу чимээ алдсанд айв бололтой, гэнэт vсрэн зууран авч чарлав. Дараад нь бусад нь дагалдан мөн эхээ зуурав.

Page 182: Цаг төрийн үймээн

182 

 

Дорж урьд өмнө ийм хэзээ юмтай дайралдаж vзээгvй тул хэрхэх ухаанаа олсонгvй нэг vе Должин авгайг тэврэн авч аргадмаар санагдавч халан очиж эс чадна. Дэмий бачимдан зовсондоо тэднийг даган уйлав. Гэвч нvднээс нулимс эс гарна. Нэлээд мөч өнгөрсний дараа Должин гэнэт уйлсан шигээ гэнэт дуугvй болон нvднийхээ нулимсыг арчаад бурхандаа зул өргөв. Тэгээд нэг ч vг хэлэлгvй тогоо тавин цай чанав. Дорж тvvнийг сэтгэлээ барин хатуужиж байгаад нь баярлав. Должин дув дуугvй байсаар идээ будаа тавин зочлохдоо: -Дорж минь сэтгэл vймээд яах ч ухаанаа олохгvй болоод байна. Сvvлээр нэг тавтай ирж тэрний минь тухай тодорхой ярьж vзээрэй! гэв. Дорж хариуд нь за гэснээс өөр юу ч хэлсэнгvй. Цай уух зуур хvvхдvvдийн байдлыг ажиглахад тэд тун саяхан уйлаан унжаан болсноо бvрэн мартаж идэж уухаа булаацалдан шуугина. Эх нь мөн тэднийг дагалдан “хvvе чи, vгvй чи!” гэхчилэн дуу алдан, хvvхдvvдээ сургамжлана. Yvгээрээ тэд уй гашуудлаа тайлсан бөгөөд Доржийн сэтгэлийг баясан гийгvvлэв. Гэвч Доржийг хоёрдахь зvйл хvлээж байгаа билээ. Энэ бол Данзангийнд очих явдал байв. Данзангийн ядуу ар гэр хойшоо зугтаасан гамингийн хөлөөс төдий л холгvй газар байсан аж. Улс амьтны зулбан дvрвэхэд эхийн бие өвчтэй муу байснаас хар буудал дээр ганцаар хоцорсныг Дорж Самбуугаас тодорхой сонссон байлаа. Иймд Дорж тэднийд яаран очихыг шийдсэний дээр эцэг нь бvр өнөөдрийн дотор гээд шаардсан байв. Yргэлжилсэн их цасан дундуур Дорж эцэнхий муу унаагаа цvл цvл шогшуулан өртөө гаруй явав. Лавширсан цагаан цасан дунд ганц гэр торойн vзэгдэх нь Данзангийнх аж. Дорж Данзангийн амь бие хэдийн vрэгдсэнд бодно. Гэр орныхонд нь Данзангийн vрэгдсэнийг мэдэгдэж хойшдын явдалд дэмий горилон хvлээлгэхгvй болгохыг хvснэ. Гэвч энэ муу мэдээгээ ямар vгээр мэдэгдэхээ зvйл зvйлээр бодоод эцэст нь уулзсан цаг тухайдаа аяндаа болох вий! гэж найдна. Гэрийн гадаа ирэхэд ширvvн галын илч тооноор нь ширвэгнэн хуурай модны оч тас няс дуугарахаас анир чимээ өчvvхэн ч vгvй байлаа. Дорж мориноосоо буух гэснээ эднийд нэг айхавтар зуудаг улаан халтар нохой байдгийг санан ийш тийш харав. Гэтэл тэр нь тэрээхэн урд цагаан цасан дээр улаан цусан зам цувруулан vхсэн хэвтэнэ. Морьноос буун эсгий vvдийг зөөлнөөр сөхөн ороход Данзангийн эгч Сурмаа дvрэлзсэн их галын захад сууж байснаасаа цочин босон харайснаа солиорсон хvний байдлаар нvд чавцилгvй гөлөрнө. Энэ даруй Доржийн сэтгэл тун аягvй болов. -За сайн байна уу? гэж зөөлнөөр мэндэлэхэд Сурмаа нvд гөлөрснөө эс орхин: -Та хэн бэ? Юу гэж ирэв? гэж дөхөн дуулдахуйцаар өгvvлэн хойш ухрав. -Би Дорж! Дvvтэй чинь аянд явсан шvv дээ! Чи танихгvй байна гэж vv? гэхэд -Нээрэн та чинь Дорж байна шvv гэж Сурмаа ээдэрсэн хэлээр хэлснээ гэнэт vсрэн Доржийг зууран унав. Дорж юу болж байгааг нь ер ойлгосонгvй, юу ч атугай аргадан тайвшруулахыг бодон толгойгий нь өндийлгөхөд Сурмаа уйлан уйлсаар бvх нулимсаа барсан нvд нь хув хуурай байв. Гэтэл Доржийн сэтгэлд эх эмгэн нь бодогджээ. Тvvний нь хаана байгааг эрэн гэрийн доторхийг нэгжин харахДАЛД ШУУРГА Дорж, Данзангийн эхийг оршуулаад эгчий нь гаднаа аваачин буулгажээ. Yvний дараахантай хvрээ зvгээс элдэв сайхан авиа цуурайтаж эхлэв. Тавдугаар богдын хувилгаан барон жанжин гамингийн гарт устгагдсан автономит засгийг дахин байгуулж, аливааг

Page 183: Цаг төрийн үймээн

183 

 

нигvvлсэн vзэгч мянган мэлмий, тvмэн сонорт Очирдарын гэгээн эзэн Богд ламтнаас, бvх халхын олон лам, хар гээд, дорд цөмийг айн эмээхээ мартан аж амьдралынхаа vйл хэрэгт эгж орогтун! гэж зарлиг буулгалаа гэнэ. Хvрээ орчимд энхжин төвширснийг хэлбэл өдрийн цагт эргэл мөргөл, vдшийн цагт найр цэнгэл, элбэг дэлбэгийн хувьд гэвэл, алт, мөнгө, торго, хоргой хааяагvй хөглөрөн хэвтэнэ гэнэ. Гэвч vvнийг хэн vзээд ирсэн хэрэг вэ, хэн ч vгvй. Гэлээ ч хvмvvс ярилцана. Чухам хvн толгойтой бvхнээрээ баяр бахдал болон шуугилдана. Yvнд Гэлэг гуайд нар гарсантай адил. -За таминь, би эс хэл лvv! Монгол бидний зол заяа ингэж эргэж ирэх ёстой байсан юм гээд цааш нь ирээдvйн явдлуудыг ийм тийм болно гэж хэдэн арван зvйлийн сайн сайхныг угтан ярина. Хаврын цас наранд хайлж, газрын өнгө ногоорох мэт хvн бvрийн сэтгэл vнэхээр шинэчлэгджээ. Цас мөсөнд хучигдсан энэ уулын хярд хоргодохын хэрэг юу билээ! Одоо та минь нvvцгээе! гэж бие биеийг уриалан дуудна. Ингээд тэд эгшин зуурын дотор vгvйртлээ vрэгдсэнээс vлдсэн мал хөрөнгөө тууварлан нvvв. Ижил дасал болсон нутгаа бараадан ирэхэд амьсгалах агаар, амьдрах тэжээл гагцхvv энд байгаа мэт хvний сэтгэл сая тайвшрах төдийгvй эцэн зутарсан малын борви тэнийх аж. Гэтэл харамсалтай нь хоёрхон хоногийн дараа, хvрээ зvгээс сонин сайхан юм дуулдахын оронд “За даа та минь! Айхавтар гэнэ аюултай догшин ширvvн юм гараад ирэв гэнэ” гэдэг шивнэсэн яриа дэлгэрэв. Гэвч дагаварт нь “дамын vг дамжигтай, холын vг хуудуутай!” гэдэг vг дурдагдан амьтны сэтгэлийг тайвшруулна. Гэтэл нэг өдөр “догшин ширvvн хvмvvс албан бариа барьж явна гэнээ!” гэж газар сайгvй шуугив. Энэ тухайд Гэлэгийнхний хотын бvх эрэгтэйчvvд Гэлэгийн гэрт цугларч яах билээ, хэрхэх билээ бодолцоход Гэлэг тэднийхээ сэтгэл тайвшруулах гэсэн шиг учир явдлыг урьдчилан тааварласнаар хөнгөвчлөн ярьж байв. Гэтэл гэнэт ноход хуцан буу дуугарсан бөгөөд тэр дорхноо “Хай гарцгаа! Хvн байна уу? Гарцгаа” гэж хашгирах сонсдон буу бас дахин дуугарав. Гэлэгийнд байгаа бvхнээрээ цочин гарав. Барон Унгернийн vс сахалдаа дарагдсан нэг орос офицер хоёр монгол цэрэгтэй ирсэн байв. Амар мэнд мэдэхийн оронд тэд: -Их цэрэгт хоол хvнс хэрэгтэй! Yхэр мал чинь хаана вэ? гэж ширvvн дориун дуугарна. Эдний өмнө хvн бvр айн чичирч байхад Гэлэг тайван “Төрд сvр, тvмнээ сөхрvvлдэг байх ёстой!” гэж vздэгийнхээ дээр “төрд бас авах хууль, ардад өргөх vvрэг байх ёстой” гэж vздэгээрээ: -За эзэд минь байлгvй яахав! Ганцхан албад бид чинь гамингийн хөлд сvрхий сvйрсэн шvv дээ! гээд цааш нь өрх бvрд юу юу оногдохыг лавлах гэхэд нь хоёр монголын нэг нь дутуу мөрөвчилсөн буугаа мултлан авч Гэлэгт тулган: -Морьд одоохон! Yхэр чинь хаана вэ гэж хашгирав. Гэлэг цочин сандарч уяатай байгаа морийг тайлан авч хорин тавтан шиг vсрэн гарав. Yхрийн зvг чиглэхэд нь бароныхон хvн морь хоёрыг ээлжлэн тас шавхуурдан давхилаа. Барон Унгернийхнийг ийм догшин ширvvн гэж хэний ч бодолд хараахан ороогvй байсан аж. “Yгvй та минь энэ чинь юу гэгч вэ?”, “Бас юу болж байгаа нь энэ вэ” гэж гайхалдана. Эмгэд, хөгшид бурхан гончигсvмээ дуудан уйлалдана. Эдний дунд ганцхан Дорж иймэрхvv юм болохыг урьдчилан мэдэж хvлээж байснаа зөвхөн эцгийн төлөө зовон тvvний амьд мэнд ирэх эсэхий нь хvлээв. Орой Гэлэг, зөвхөн бяруу шvдлэн vнээ төдийхнийг тууварлан эргэж ирэв. Биендээ ташуурын сорви баахныг олж арай ядан хөдлөх боловч тэр тухайгаа ярихын оронд: -За даа та минь, бvх хотоороо тэргэнд хөллөх юмгvй болов шив дээ. Гэвч яахав. Бvх гай

Page 184: Цаг төрийн үймээн

184 

 

барцад vvгээр өнгөрнө бий! гэж өгvvлнэ. Гэтэл гай барцад гэдэг нь яагаа ч vгvй байжээ. Yдшийн бvрэнхийгээр морин туурай тачигнаж, угтан давхисан нохдыг буугийн дуу айлган няцааж бас хэсэг хvмvvс ирэв. эд мөн л бароныхон, хоёр орос, нэг буриад, гурван халх бvгд зургаан хvн. Гэлэгийнд орохдоо тэд хэн эсэргvvцсэнийг алахаа мэдэгдэх гэсэн шиг зэвсгээ гараас салгасангvй. -Их цэрэгт агт морьд хэрэгтэй! Адуугаа одоохон авчир! гэж “мэндэлнэ”. Гэлэг эдний өмнө учир явдлаа яриад нэмэргvйг бvрэн мэдэж байв. -За хvv минь мордож vз! гэж Доржийг явуулав. Доржийн гэрээс гарах гэхэд таван хvний дээд талд суусан магнайдаа хараахан эдгэрч гvйцээгvй сорвитой идэрхэн орос хэдэн vг хэлэн зангидсан гараар заналхийлэв. Энэ хvн орж ирэнгvvтээ бурхны өмнөх тахилгын ширээг онхолдуулан авчирч сандайлан суусан бөгөөд тvvгээр нь гэрийн хvмvvс яахаас ч vл буцах буруу номтон гэж ойлгожээ. Одоо юу гэж байгааг буриад хvний амнаас сонсвол: -“Адуугаа авчрахгvй бол цөмий чинь буудан ална” гэж байгаа аж. Гэтэл хажуугаас нь: -Дорж чи биднийг залилах гэж битгий моньд оргиорой би танай найман азарга адуутайг сайн мэднэ гэж нэг нь хэлэв. Ажвал тамгын газар байн байн бичээчийн албан хаадаг Дvвжир гэдэг цуутай сагсуу эр байв. Одоо хувцас хунараа сольж нуруундаа буу, ташаандаа сэлэм зvvж, мөрөндөө яг ч vгvй шар даавуун тэмдэг хадсанаараа бусдад танигдахаа больсон байв. Дорж адууныхаа зvг яаран давхилаа. Тэнгэрт дvгрэг сартай, тvvний туяа эрээн тарлан цасан сvv цагаанаар гэрэлтэж байгаагийн ачаар адуугаа хялбарлан олж цугларуулав. Ар гэрийнхээ хvмvvсийг юу болж байгаа бол гэж амь тэмцэн яарахдаа зогсоо зайгvй хөөн гаднаа авчрав. Бароныхон, адууны чимээнээр гэрээс гарч хориос доошгvй сайн морьдыг хөтлөх ногтын хамт гаргаж өгөхийг тушаав. Гэлэгийнх 200 гаад адуутай байсан боловч гамингуудад хоёр дахин цөлмvvлсэн тул одоо хорин морь гаргаж хэрхэвч чадахгvй байв. Гэвч тушаал даган морьдоо барилав. Арван зургаагийн тоонд хvрсэний дөрөв нь ягир янданд тоологдон хасагдав. Yvнээс цааш юу ч vгvй байгааг бароныхон харсаар боловч буу тулган зандчих тул Дорж бусдын морьдоос барилав. Эцэст нь Данзангийн эгчийн ганц бор морийг оруулан байж аюулаас мултрав. -За та минь, энэ чинь юу гэгч вэ? -Yгvй та минь энэ чинь хэний төлөө вэ? -Бvv мэд! -Ёстой бvv мэд! Өнөө өглөө бvх хотоороо тэргэнд хөллөх vхэргvй болсон бол одоо унах морьгvй боллоо. -Манайд ч алга, танайд ч алга гэсэн яриа тэр бароныхны ард vлдэв. Ийнхvv нэг хэрэг өнгөрөн хэд хонотол бас л бароныхон. “Их цэрэгт эмээл, хазаар, хувцас хунар бас бусад хэрэглэл хэрэгтэй гэнээ” тэд, дотор гадна хоёрыг нэвт шувт нэгжиж байгаад хэрэгтэй л гэсэн бvгдийгээ хуурайлж аваад зайлав. Энэ удаа Гэлэгийн хотынхон төдий л гайхан шагшралдсан зvйлгvй. Харин өдий болтол хvний амь vрэгдээгvй байгаад олзуурхана. Бусад газруудаар байхгvйн аюулд тулгамдан зодуулсан, цавчуулсан, буудуулсан, гэр орноо тvймэрдvvлсэн хvртэл дуулдана. Тэр дундаас тариа будааны ажилчин иргэн гар хоосон болтлоо дээрэмдvvлж, ихэнх нь алагдан орон байшин нь тvймэрдэгдэж байгааг бvх

Page 185: Цаг төрийн үймээн

185 

 

нутгийнхан vзсээр байв. Иймд хvн бvрийн сэтгэл vймрэн тэр дундаас Гэлэг Барон Унгернийг анх сургаар нь хэтэрхий сvсэглэн биширч эхэлснийхээ хувьд одоо хэрхэх ухаанаа олохгvй болон дэмий л хөмсөг зангидан бодол болно. Гэтэл айл аймгийн хvмvvс тvvнийг эрхгvй хашир догь хvн гэж vздэгээрээ, “Одоо яах вэ? Ер нь бидэнд гай гамшиг барагдах яагаа ч vгvй байгаа бус уу?” гэж байн байн орж ирнэ. Хариуд нь Гэлэг төдий л юм ярихгvй байснаа дахин уулын бэрхэд гарахыг шийдвэрлэв. Бvх хотоороо юмаа эмхлэн vдшийн харанхуйгаар ачаалав. Тэргэнд орох шаргvй болсон тул тураалд туйлдсан vнээ, гvv азарга мэтийг хvчээр аваачин хөллөв. Эд хогшлоо vvрэхийг нь vvрч, тvрэхий нь тvрэн зvйл бvрээр чирч гулдрахад хvрчээ. Тэгээд арайхийн нэг хөдлөхчөө болоход урьд өмнө тэргэнд орж vзээгvй мал газар сайгvй туйлан тонгочиж хvч тамираа барна. Тvvний зэрэгцээгээр нойронд дарагдан унтсан хvvхэд багачууд уйлалдана. Хэвтэртээ хоргодсон хонь, ямаад, тугал, бяруу хотын өлсгөлөн ноход улин гинших нь ёстой гал усны гашуун зовлонг дурдах мэт болжээ. Нvvдлийн замд цэгцрэн ороход, тун саяхан туйлж байсан хөсгvvд амьсгаадан байн байн зогсох болов. Yvнд ширvvн хараал зvхэл, наманчлал аль нь ч нэмэргvй байвч хvн бvрийн амнаас заавал нэгий нь гаргана. Ийнхvv ядан явтал хөндлөнгөөс хоёр морьтой хvн, өнгө хатуурсан цас пvржигнvvлэн товоргон гарч ирэв. Гэвч тэд нутгийнхан. Бароныхон идэр залуусыг цэрэгт баривчлан яваагаас зугатаан явагсад байв. Энэ муухай мэдээг Гэлэгийнхэн сонсоод дvрвэн зугтаж амжсанаа олзуурхан баярлалдав. Урагш давших тутам газрын бартаа ихсэж цасан хунгар зузаарна. Тvvнд нь зутарсан мал шигдэн vргэлжлэн хаягдана. Хөсгvvд сулдан явахаа болиход хvмvvс ачаанаасаа байн байн буулган хаяна. Ашгvй гэхээсээ энэ шөнө салхи шуургагvй. Гэлэг анх хөдлөхдөө бvхний сvvл барьснаа тvрvvлэн зам гаргаснаа хойноосоо дагуулна. Унасан морь нь ясан хэдрэг боловч уг нь хурдтай сайн гэж алдаршсан өндөр цээжтэй бор морь байлаа. Тvvн дээр Гэлэг, сайхан сортой улаан vнэгэн лоовууз буулган бvчилж ямаан дэгтийтэй гутлаа хvнд дөрөөнд бат суулган жийж унасан мориныхоо хол, холын гишгэлтэнд “аа манай орон ертөнц элдэв таних, танихгvй гадаадын дайсны гарт vрэгдэж байна. Яагаад энэ вэ? Яагаад бидний хувь заяа ийм болж орхив оо” гэдэг гvн бодлыг анх удаа бодов. Цааш бодвол засаг төрийг эрх барьсан хаад, ноёд хутагт хувилгаадад гомдууштай болжээ. Ер нь бvх явдал vнэхээр тэдний муугаас болж орхив? гэж хэд хэд дахин эргэцvvлснийхээ эцэст өөрийнхөө бодлыг эргэн жигшихэд хvрэв. Эзэд дээдэстээ ийм муу муухайг надад лав буруу зvгийн юм л бодогдуулав бололтой гэж сэжиглэн тэнгэрт гялалзах од мичдийг ширтэж мэгзэм гэдэг залбирал дөрвөн шад шvлэглэлийг уншин наминчлав. ад зvvн талын газар дэвсмэл орны нэхий хөнжлийн дороос хөрч гvйцсээр олон хоносон эмгэний зэвхий цагаан магнай бvлтийн ширтсэн нvднийхээ хамт цухуйж байгаа нь vзэгдэв.

YЛ УНТРАХ YЗЭЛ САНАА /Балданцэрэнгийн явдал/

“Төр улс гэж хэнхэглэж хэнхэглэж эцэст нь би юу vзэв?” хэнд ч гэмтэй юм хийж чадаагvй атал шоронд орж vзэв. Төр, улс төр гэж элдэв шалдаваар дэмий хэнээрхдэгээ болъё байз. Тэр байтугай амьдрахын эрхийг даган алба хаахын хэрэг ч алга. “Төр улсын хэргийг амьд хvн хөдөлгөх боловч, төр улс тогтносон суурь нь амь бие хайргvй зvтгэн vхэж vрэгсдийн яс чөмгөн дээр байдаг” гэж Манлай ван Дамдинсvрэн амьсгал хураахдаа өгvvлсэн бус уу?

Page 186: Цаг төрийн үймээн

186 

 

Энэ vнээн. Манжийн эсрэг тэмцсэн хэчнээн олон хvний амь дэмий vрэгдэв. Yхэж vхэж ёстой л тэдний яс чөмгөн дээр автономит төр тогтов. Дараа нь гамингийн эсрэг тэмцэн өдий төдий амь vрэгдэв. Зvгээр салхинд би хvртэл… хойшид бас шинэ тэмцэл гаран шинээр vрэгдэж эхлээд эцэст нь төр тогтоно. Тийнхvv vхэгсэд бvрээрээ гавъяатай боловч би vзэж яах юм бэ? Амьд vлдсэн нь төр улсаа хөтөлдөг гэвч би бас тvvгээр яах юм бэ? Аль аль нь хэрэг алга. Над мэтийн жулдрай эрд амлах ч юм биш байна шvv. Ингэхлээр яах вэ, орон нутаг маань өргөн дэлгэр, ард тvмэн маань өгөөмөр баян, хаа нэгтээ нь очиж малаа маллаж, махаа идэж ард болъё байз! гэж Балданцэрэн шоронгоос гарсан тэр өдрөөсөө эхлэн бодлоо. Цааш нь бvх эд хогшлоо зарж борлуулбал юунд хvрэхий нь бодож vзэхэд зунд нь цагаан идээтэй, өвөлд нь мах дутахгvй явдаг бор гэртэнгvvдийн нэг болж чадах нь бvр ч амттай аж. Балданцэрэн энэ бодлоо хэнд ч vл хэлнэ. Хийх гэснээ хэдэн давхар бодож аваад чухамхvv хийхийнхээ даваан дээр хэлж сурснаа зөвхөн дотроо хадгална. Хажууд Аравгай гэгч байгаа билээ. Энэ Аравгай тэр жил суваргын хажууд vхэж хэвтэхэд Балданцэрэн аминд нь орсны хариуд шоронд байхад нь хоол зөөсөн, гарч ирэхэд нь гэрт нь угтан авсан. Одоо бодохоор багшаа! гэж дуудах төдийгvй хувийн хөдөлмөр ярга хийхийнхээ хажуугаар дэргэд нь суун хоол унды нь хийнэ. Өөр нэг зvйлийг өгvvлбэл шоронгоос гарсны нь маргааш дээр цагт Дотоод яаманд хамт ажиллаж байсан бичээч Палам гэгч бvхэл бvтэн хонины гулууз vvрэглэн аахилж уухилан орж ирэв. Палам гулуузаа гэрийн хана тvшvvлэн тавиад дуу алдан мэндлэн зогсож, орон шоронгоос амар мэнд гарч ирсэн тухайд баяр хөөр болж гарлаа. Шоронд байхад нь хоол оруулахыг хэчэнээн бодовч өөрөө баригдахаас айн арай л тарваганы нvхэнд толгойгоо шургуулж байсангvй гэнэ. Тэгээд одоо мах авчирч байгаа аж. -Зөв дөө, гамингууд хэнийг ч барихаасаа vл буцна. Намайг бол яагаа ч vгvй байхад барьсан шvv гэхэд Палам: -Тийм ээ, барихдаа л барина гэснээ, гэвч чи! гэж учиртайхан нvдээр ажин инээхэд нь Балданцэрэн дотор аягvй болно. -Мөн ч догшин байв шvv гээд vг ярианыг таслах гэтэл: -Аргагvй дээ, алив юм мөхөхийн өмнө дvрэлздэг, тэр ёсоор догширсон хэрэг. Тэгээд ч мөхлөө. Гэтэл оронд нь шинэ гал асаж эхлэхийг яана. -Юун шинэ гал вэ? -Барон Унгерн. Саяхан орж ирсэн атал сvрхий дvрэлзэж байна. Балданцэрэн “Байз! энэ чинь хэн бэ? Юунд Барон Унгернийг яаран муучилна вэ? Харин нэг мэдэхнээ Нямжав шиг тэдний тагнуул байж болох бус уу?” гэж дотроо сэжиглэнэ. -Аа тийм vv? Би гэрээс гарахгvй байгаа болоод юу ч мэдэхгvй байгаа шvv дээ. -Хэцvv, хэцvv. Маш аюултай, хойшдоо улам ч ширvvсэх нь мэдээжийн хэрэг гээд цааш залган ярих гэхэд нь -Би ч мөн аюултайг vзэв шvv дээ гэж vгий нь таслаад шоронгийн согтуу баатар, Цэлмэн шарын сонин явдлыг vргэлжлvvлэн ярьсаар Палам бичээчийг гаргав. Ард нь авчирсан хонины мах нь vлдэв. Тарган шаргал өөхөн өнгө нь гэрийн дулаанд хайлмагтан байгаагийн цаана нэг тагнуул нуугдаж байгаа санагдан сэжиг хvрнэ. Гэтэл гадуур нээрэн юу болж байна вэ? тvvнийг эрхгvй мэдvvштэй байх тул хэнтэй ч уулзалгvй зөвхөн гудамжаар явахаар шийдвэрлэн гэрээс гарав. Тэгээд юу vзэв. Ядуу гуталчин хог дээр нvд бvлтэлзvvлэн бархирч, тойрон зогссон хvмvvс амий нь авах, алуулах хоёр дээр ээлжлэн шуугилдаж байхыг vзээд эс тэсвэрлэсэн аж. Хvмvvс учир мэдvvлэв. Хойшид хvний амийг

Page 187: Цаг төрийн үймээн

187 

 

дэмий сvйтгvvлэхгvй болгохын vvднээс баахныг ярьж байгаад орос, монгол хоёр ноёнтны бараагаар толгой рvvгаа ус хийсэн юм ярьж байгаагаа мэдэн зугтаажээ. Дараа нь юутай дайралдав? Монгол дээл нөмгөн өмссөн хvн гудамж өгсөн гvйн айсуй хойноос нь сэлэм далайсан морьтой хvн хар хурдаар давхин хажуугаар нь өнгөрөнгvvтээ сэлэм буулгаж тал мөрнөөс нь аваад бvсэлхийг нь хvртэл цавчив. Энэ юутай их аймшиг вэ? Давхин одсон мориныхоо эрчийг буулган эргэж ирэхий нь vзвэл Гоожоо баатар, мориноосоо буун харайж сөгдөн амар эрэхэд нь “Чи юу хийж байгаа чинь энэ вэ? гэж зандрав. Гоожоо дээш өндийн, -Энэ vv? гэж алсан хvн рvvгээ хяламхийн харснаа vгvй энэ чинь гамин чи тэр гутлы нь хар даа. Айлын байшингийн хөндийгөөс гарч зугтаасан юм гэж vйлдсэн хэргээ бахархах мэт инээмсэглэв. Дуугарч ч завдалгvй хороогдсон тэр хvнийг хараад яах ч аргагvй гамин цэрэг. Гутал нь ч гамин шаахай. Гэлээ ч хvний амь Балданцэрэнд хамгийн хайран бөгөөд дайн дуусаад байхад алаад л байх нь юу вэ? гэж бодовч Балданцэрэнд хэлэх vг эс олджээ. Хашааны хаалга бvрээс их бага хvмvvс гудамжинд гарсан хэргийн тухай шагшаан шуугиан болон гарч ирэв. Тэд Гоожоог хармагцаа дуу шуугаа дарна. Гоожоо тvvнийг эс анхааран “Та манайд морил! Би таныг залах ёстой! Мориор минь залар!” гэж Балданцэрэнг ээрэв. Амнаас нь архи ханхална. Одоо vзвэл тvvнд хайрлууштай, өрөвдөлтэй юу ч vгvй. Харин аймаар. Олны дунд Балданцэрэн тvvнтэй маргахаас халшран өөрийн эрхгvй дагав. “Манайх” гэдэг нь юу вэ? Дээр цагт ямар нэг тамга яамны хогшил агуулах байсан том модон гэр. Энд Гоожоо шоронд хамт зовлон эдэлсэн дарга нөхөдтэйгээ суух болжээ. Хэн нь боловч дуртай цагтаа гадагш гаран энд тэнд нуугдаж vлдсэн гаминг агнахын далимд гаминд буруугаа хvлээн шоронгоос гарч ам тангарагаа өгөн цэрэгт нь орсон өөдгvй цэргvvдийг олж авчран цээрлvvлэх бөгөөд аягvй муухайгаар ховлон урвасныг алах нь ч бас өөрсдийн эрх болжээ. Гадаа нь ирэхэд банз тас тас бууж өршөөл гуйн бархирах сонсогдоно. Гоожоо тvрvvлэн орж “боль” гэж зандрав бололтой, хойноос нь ороход банздуулсан хvн босон өмдөө татна. Цаанаас хорь гаруй хvмvvс, “амрыг айлтгая” гэж мэхэлзэн угтана. Тэдний дунд урьд өмнө эрхгvй vзэгдсэн болов уу гэлтэй зvс царай бишгvй байна. Yгvй ч гэсэн орон шоронд сууж байгаад хэдэн хоногийн өмнө гарсан нь мэдээж. Буу зэвсэг энд тэндгvй өлгөөстэй, дэвсгэр хучлага газраар хөглөрнө. Тэд цөм баяр баясгалан. Орон шорон, өлссөн зvдvvрлэснээ айван тайван ярихын оронд алах хядахыг хятад хараалаар заналхийлэн амаа өмөлзvvлэн шуугилдах нь тэдний ярианы гол болжээ. Орон шоронгоос саяхан гарсны тэмдэг болох өлөн цонхигор царайндаа хурц нvд гялалзуулан зvг бvрээс “жаа, жаа” гэж хvндэтгэх нь халхчуудаас давуутай байвч тэр дундаа мөн л хараалтай. Чухамдаа гэвэл ид тvмэн эрх гашууны эсрэг дайтан тулалдсаар яваад хараалгvй тайван хэлэлцэн ярилцаж чадахаа больсон улс ажээ. Эрхэм зочин ирсэн гэж хоол хийх болохдоо махыг бvхэл гулуузаар, гурилыг шуудайгаар нь оруулж ирнэ. Дор бvрнээ хөдлөн янз янзын хоол бэлтгэж, найр цэнгэл хийх гэхдээ архийг лvvгээр авчрав. Балданцэрэн орж ирсэн даруйдаа өөрийн эрхгvй автагдан сууж байсан бол тэдний чин сэтгэлд автагдан ижил дасал болж эхлээд дараа нь жаал зугаа архи уухтайгаа зэрэг хань нөхдийн дунд орсонтой адил боллоо. Эцэнхий биетэй янхигар цээжтэй ахимаг насны эр, доош унжсан шингэн сахлаа сэлгvvлэн шувтарч аваад хуучир жингэнvvлж гарахад, цөм хоолой нийлvvлэн “дvн шаа гөөгөө” гэдэг дууг хөврөлдvvлэн дуулав. /”Дvншаа” гэж зvvн

Page 188: Цаг төрийн үймээн

188 

 

уул, “гөөгөө” гэдэг нь ах/. Өнгөрсөн жарны өвөрт Монголд манж хятадын эсрэг хөдлөн насан эцэс болтлоо тэмцсэн ардын баатар эрийн талынхан энэ дvншааныг дайван гэж нэрлэсэн бөгөөд энэ дуу тэр эрийн тухай аж. Эхлээд хайр дурлал, янаг амраг уянгалснаа хагацал, тэмцэл, гаслан зовлон залгаж аваад бас дайн, тулаан, алаан хядаан, vvнээ дуулахдаа тэд хөгжил цэнгэлээр биш цөм уруу, уй гашуунаар л дээш доош өргөн хөврөлдvvлнэ. Ялангуяа гарынхаа хуучрыг маш чадамгай жингэнvvлэгч ахимаг настан нvд аньж толгой унаган, цээж займруулах нь тэр дуншааны элдэв явдлыг сэтгэлдээ vзэж байгаа бол уу гэлтэй. Энэ бvхэнд Балданцэрэн дотоод сэтгэл урагдлаа. “Эд чинь юу вэ?” аль хэдийн өнгөрсөн гэвч дvншаа! Душааны тэмцлийг залгаж аваад бас vзсэн зовлон, эдэлсэн гашууны нь эдэлсэн улс бус уу? Гэтэл эцэс нь юу вэ? гэж бодогдон сэтгэл урагдаж нулимс хуралдав. Гэвч тэр дорхноо нулимсаа татав. Монгол эрийн шинж гэвэл: дуу шуугvй байдгаараа vхэл нь боловч тайван байх тавилантай гэдэг биш билvv? Гэтэл би юу болж байна вэ? гэж бодсоноо нулимс нь дорхноо зогсов. Ашгvй дуу дуусаж инээдэм шуугианд шилжин орлоо. Гэвч Балданцэрэнд архи шахаж заавал нэг хундага тогтоолгож шинэ дуу эхлэв. Ум зандан ширээ байна хө Сум зандан гуйланз байна хө Өнгий нь гартал зvлгээд байна хө Yнэр сайтай шанцай байна хө Энэ дуу маш шалиг. Yг, ая, хоёулан шавлаж шавлан, шалиглах атал Гоожоогийн нvдэнд нулимс хуралдан нөхдөөсөө хоцров. Шоронд байхдаа ч төдий л хувираагvй хөх царай нь дvнсийж, шvд хавиран шанаа гvрвэлзvvлж, хөмсөг зангидсаны нь дээрх тал дугуй гялаан сорви нь хvрэнтэнэ. Ийм хvнээс хэрхэвч нулимс гарамгvй байвч хацраа даган урсана. Балданцэрэн гайхлаа. Нөхөд нь Далайн ногоо хай та байна хө Давсанд орсон шанцай байна хө Давхар голтой байцаа байна хө Дараа дараагаар орж байна хө гэж дуулсаар бөгөөд Гоожоогийн тэсэж ядан гар зангидаж дээр далайн өвдөг дээрээ тvсхийлгэн буулгахад цөм цочин таг болов. -Та Норов гvн ноёнтонг таних уу? Балданцэрэн автономитын vеэр Норов гvн гэдэг цэргийн залуу дарга барга эр, голчлон Наймаа хотоор найр наргиан дээгvvр явдаг гэж сонссоноо санав. -Ноён гэвэл vгvй, зvгээр Норов гvн гэдгийг гадарлаж болно. -За тийм, тэр чинь энэ дууг энэ Богдын хvрээнээ байхдаа зохиов. Ухаантай, зоригтой, шударга энэ дэлхийд хоёргvй. Па ди луучин лугаа адил сайхан эр. Тэр одоо байхгvй. Бидний захирал явж байгаад vрэгдэв. Бид одоо тvvний өс өшөөг авч чадаагvй байж зохиосон дуугаар нь найр цэнгэл хийж суух нь юу вэ. Аа даа бид чухам иймдээ л ялж дийлэхийг vзэх хувь заяагvй буй заа гэж өгvvлэн шvлс залгин нулимсаа шавхав. Балданцэрэнгийн сэтгэл дахин аягvй болов. -Норов гvн хэзээ хэнд хорлогдов? гэхэд Гоожоо -Бид халхын хойд хилээр орж ирээд гээд vргэлжлэн ярьсны нь товчилбол: Хэдэн жилийн өмнө Чит хотод Япон улсын удирдамжаар бvх монголыг нэгтгэх дагаврын засгийн газар гэж байгуулагдахад гадаадад монгол оролцохоос хойш суужээ. Yvнийг Балданцэрэн өөрөө

Page 189: Цаг төрийн үймээн

189 

 

мэднэ. Харин vл мэдэхээс дагаврын засгийн газар халх монголыг байлдан дагуулах бодлого тавьж Норов гvнг Найж гэгээн гэгчтэй нийлvvлэн мянга шахам цэрэг өгөн цааш мордуулсан аж. Тэндээс Норов гvн буриад нутгаар дамжин явсаар халхын хойд хилээр нэвтрэн орж ирэхэд өнөөх хойш суудаг халх нь гамингийн гарт орчихсон байжээ. Эргээд явах зам нь Зөвлөлтийн улаан армийн гарт орон тvгжигдсэн аж. Гоожоо иймэрхvv зvйлийг дэлгэрэнгvй яриад цааш нь тайвнаар өгvvлэхдээ -Бид дээр дооргvй хэрхэх шийдвэрээ олохгvй байтал Хиагтад гамингийн ноёд биеэсээр ирэн инээв, урив, мөргөв. “Та нарыг дайснаа гэж vзэхгvй гэж нэг тангараг, танай дагаврын засгийн газар улаан оросын аюулд автагдан мөхсөн гэж хоёр дахь тангараг. Бид халх монголыг эзэлсэн биш, улаан оросын аюулаас хамгаалахаар ирсэн гурав дахь тангараг. Эдэнд ах дvv болсугай гэдэг дөрөв дэх тангараг, улаан аюул айсуй явна. Хамтдаа тэмцье, халх монгол болоод ази тивээ хамгаалъя гэдэг тав дахь тангараг” эл олон тангарагт бид итгэлээ. Гэтэл бидний санал зоригт vймээн гарлаа. “Гаминд та нар итгэнэ vv? Эд чинь инээхийн сайхнаар инээгээд эцэст нь алахын муухайгаар алдаг аргатай. Эднийг итгэснээс өлбөрч vхсэн нь дээр” гээд нэг хэсэг маань “амар сайхандаа жаргахаа та нар өөрсдөө мэд, алалцах дайсан тулгарвал эр эмээ vзэлцэн орон нутгаа хvрэхээ бид мэдье” гээд тэд тасран явчихав. Yлдсэн нь бид таван зуун хvн итгэснээрээ итгэн гамингуудтай нийлэхэд, гамингууд туг хиураа босгож бvрээ бишгvvр дэлдэж их баяр ёслолын байдлаар хvлээж аваад хоол унд, архи дарсныхаа дээдээр зочлон, бэлэг сэлт барих ах дvvгээ дуудалцсан нь санаанд багташгvй. Тэр өдөртөө тун зvгээр, vдэш нь ший, жvжиг гарган санаа сэтгэлийг баясгав. Маргааш нь мөн л зvгээр. Өглөөний хоол ундны дараа дотуур, гадуур солих хувцас тавин олгож халуун усанд оруулахаар боллоо. Аян замын уртад олон хоног явсан бидэнд юунд дургvй байх билээ. Гэвч тэндээс та юу болсон гэж санана? Уур манан татсан нуур шиг халуун усанд цөм нvцгэн бие угааж байтал хиагтын бvх гамин нэг зэрэг довтлон ирж буу тулгав. Бидэнд хариулах юу ч алга, халуун ус цацъя гэвч тэр нь ямар хvн шалзлахаар биш гээд инээмсэглэв. -За тэгээд? гэхэд: -Бид цөм гинжлэгдэв. Норов ноён, Найж гэгээн хоёрыг тvрvvний хэдэн дарга нартай бидний өмнө буудан алав гээд доош ширтсэнээ: -Монгол хvний ялагдал ийм байдаг гээд санаа алдав. Нэг хэсэг цөм чимээгvй болов. Орой болж хоёр урт лаа ширээн дээр аль хэдийн хатгасны гэрэлд өшөө хорсолд дарагдсан vлбэн цонхигор нvvрvvд хөдөлгөөнгvй гөлөрнө. Балданцэрэнгийн сэтгэлд “Монгол хvний ялагдал ийм байдаг” гэсэн vг эргэлдэнэ. -Та Дампил гэдэг хvнийг ер санахгvй байна уу? гэж шивнэх шиг болохыг харвал Гоожоо -Yгvй ер санахгvй байна. -Уг нь тэр хvн тун содон, над дээр дахин нэг хvнийг нэмсэн адил өндөр. -Ахай, чи тэр хvнтэй ямар холбоотой юм бэ? -Тэр бол ёстой зоригт баатар эр. Би тvvнтэй Сумъяа бээсийн цэрэг урагшаа Долнуур, Бяргууд, Гот хvртэл хятадын хар цэрэгтэй тулалдаж явахдаа танилцсан юм. Одоо тvvнтэй уулзвал би болоод миний нөхөд хэрхэх замаа олж магадгvй гэж горьдоно. -Ингэхлээр чи тун дээр цагийн цэрэг байх нээ? -Тийм ээ, дээр цагийн гээд тайвнаар vргэлжлvvлэхдээ: -Арван долоотойдоо аавтайгаа нутгийн хvмvvсийн бослогод орж эхлэхэд эцэг минь алууллаа. Бvх гэр бvлийг хvйс тэмтрэх болоход нь дан бие зугтаан гарч Тогтох тайжийн цэрэгт орлоо. Тогтох тайж маань нэг vе цохигдон цэрэг ард нь бутрахад Бавуужавынд

Page 190: Цаг төрийн үймээн

190 

 

дараа нь Ган хай сvйтэй, Сумъяа бээсийн цэрэгт дараа нь дахин Бавуужавын цэрэгт, эцэст нь Норов гvнгийн цэрэг, одоо барон Унгерний цэрэгт, энэ бvх солигдлууд цөм өөрийн эрхгvй, эгээ л эцсийн эцэст барон жанжны цэрэгтэй нийлсний адил. Хойшдоо юу болохыг хэн ч мэдэхэд бэрх. Ганцхан би нэгээс нөгөөд урваж vзээгvй шиг урвахгvй бас дайсанд амьдаар баригдан тамлуулахгvй гэж өгvvлэн том гялаан сорвит магнайгаа өргөн чонын хvйтэн нvдээ бvлтийлгэн, царайгаа чулуу шиг болгон дvнсийлгэв. Тэр нь vнэхээр дvнсгэр, ирээдvй нь ч дvнсгэр, vнэндээ Гоожоод дvнсгэргvй юм нэг ч алга. -За идлээ, уулаа, сайхан наргих завшаанд та бvхэнтэй сайхан танилцлаа. Одоо би явъя гээд Балданцэрэн босоход нөгөөдvvл цөм хvндэтгэн босов. Гоожоо ороо хураасан, гэр дэвсгэрээ яаран задалж нэг буу өмнө нь барив. -Yгvй энэ чинь юу вэ? гээд хойш ухрахад -Бэлэг -Yгvй би ийм vнэт бэлгийг авч яаж болох билээ. -Харин энэ бол таны намайг гийгvvлэн баясгасны дэргэд юу ч биш. -Хаанаас би чамд ганц янжаан төдийг өгсөн болсноос өөр зvйлгvй. -Тийм ээ ганц янчаан. Гэвч тэр ганц янчаан шоронд гинжтэй сууж байгаа надад тvмэн лан шиг байснаас тvvнийг таны өгье гэсэн сэтгэлийг юугаар ч жишээлэхэд бэрх. Уг зvйлээ улмаар тулган барихад нь Балданцэрэн өөрийн эрхгvй шахагдан авлаа. Гэтэл тэр алаан хядааны хэрэглvvр, бvтэн таван дайзтай модон хуйт маузер гарт маш хvйтнээр баригдан сэтгэлд ямар нэг алагдсан гамин дарга бодогдон цааш бас олон эвгvй юмсыг бодогдуулна. -Энэ чинь ер бага бэлэг биш, ганцхан харамсалтай нь би даанч дайн тулааны эр биш юм даа гэхэд Гоожоо -Эрхэм ах аа, би мэдэж байна. Та цэрэг дайны хvн биш боловч цэрэг дайны vе, хvнийг өөрийн эрхгvй дайнд татан оруулдаг болохоор, энэ зvйл танд лав хэрэг болно буй заа гэв. Балданцэрэн гадаа гарав. Юм бvхэн одоо маш ширvvн, хvн амьтан хэрэг төвөгт орох байтугай амь алдахад тун амархан байгааг тодорхой мэдэж байгаа болохоор болгоомжой, хичээмжтэй явсаар гэртээ ирмэгц vvд хаалга цөмийг тvгжив. Дэргэдэх Аравгайдаа ч гадны хvн амьтан оруулахгvй байвал зохихыг захив. Гэвч маргааш нь Аравгайгийн vгvйгээр хvн хашааны хаалгыг цохижээ. Тайлж өгвөл Палам, өглөөний мэнд мэдэн инээсээр орж ирэв. Балданцэрэн өчигдрийнхөө сэжиглэснээр сэжиглээд одоо юу гэхий нь хvлээвэл -Гэрээс гарахгvй л суугаад байна уу гэв. -Тийм ээ, гарахгvй л байна гэхэд: -Зөв дөө гээд гадаа байдал ширvvн байгаагаас ярих бvрдээ барон Унгернийг эвтэйхэн муучлахыг оролдоно. Тэгэх тусам Балданцэрэн “Аа даа чи, ардын намтай холбогдолтой хэн байгааг эрэн сурвалжлах, барон Унгернийн тагнуул бий!” гэж улмаар сэжиглэнэ. Тэгээд тvvний амыг даган бароныг муучлахаас айна. Өмгөөлөгч болъё гэтэл аманд vг vл эвлэрнэ. Паламын vгэнд өөрийн эрхгvй тулгамдахдаа “ахай, за vгvй ер өө” гэх төдийхнийг л хэлнэ. Гэтэл Палам: -Би чамд нэг зvйлийг сонирхуулахаар авчирсан гээд хоёр хэсэг гар бичмэл зvйлийг гаргаж өгөв. -Энэ чинь юу гэгч вэ? гэхэд -Тун чухал мэдvvштэй зvйл дээ гэж инээмсэглэн гэрээс гарав. Бичгийг vзвэл нэг дэх нь, оросын ажилчин тариачин 1917 оны октябрь хэмээх 10 дугаар сард харгис дэглэмт хаант засгаа эсэргvvцэн босож устган, нийгэм журамт орос улс тогтоосон тунхаг. Хоёр дахь нь мөн оросын засгийн газраас тvрvvчийн хаант засгийн газрын монгол, франц, турк гурван

Page 191: Цаг төрийн үймээн

191 

 

улсыг эзэмших гэж байсныг тэмдэглээд дараа нь хаант засгаас монгол руу хандуулсан янз бvрийн ов мэхvvдийг шууд илэрхийлээд урхидан авахын vvднээс зээлдvvлсэн мөнгө, тусгайдаа эдлэх болсон элдэв эрх бичгvvдийг хvчингvй болгохын зэрэгцээгээр эв найрамдлыг шинээр сэргээхээ эрмэлзсэн мэдээ бичиг аж. Эдгээрийг Балданцэрэн шоронгийн өмхий буланд Жамъян гvнгээс олж сонссоноор барахгvй янз бvрээр дvгнэн судалсан болохоор сонирхсон зvйлгvй, харин одоо Паламын авчирч өгөхийн учир юу вэ? гэхээс мөн л тагнан туршихын vvднээс бол уу? гэхээс өөр шалтгаан алга. Маргааш нь бас л хаалга цохилоо. Мөн л Палам инээмсэглэсээр орж ирээд, -Өнөөх бичгийг уншсан уу? Сэтгэлд чинь юу бодогдов? -Уншсан сонин л байна, гэвч бидний дээр Богд ламтан, дэс дараа ихэс мэргэд байна хойно, над мэтийнх нь юугаа бодох билээ гэвэл, -За хаанаас? гээд Палам зөндөө инээв. Энэ нь шал хуурай инээд, ёстой л тагнуул хvн аргаа барахаараа ингэдэг байх гэж Балданцэрэнд бодогдов. Маргааш нь бас л хаалга цохилоо. Тайлахгvй байя гэтэл ёсонд vл нийцнэ. Тэр байтугай ерөөсөө хаалга vvдийг ямагт тvгжих нь зvй бус аж. Балданцэрэн хаалгаа тайлж өгөөд яршиг уршигтай юм, ингээд нээлттэй байг гэж бодон хаалгаа зориуд дэлгэн хаяв. Палам өнөөдөр инээхгvй харин, гунигтай царайтай гэрт орсноо: -Кембержевский, Кучеренко хоёрыг бароныхон дvvжлэн алав гэж гашуудан ярив. Балданцэрэн тэр хоёрыг мэднэ. Монгол ардын нам байгуулах хэрэгт идэвхлэн оролцож байдаг гэдгийг шоронд Жамъян гvнгээс тодорхой сонссоныхоо хувьд мөн ихэд харуусав. Гэвч дуугарсангvй. Дув дуугvй доош ширтсээр суугаад Паламыг гаргав. Yvнээс хойш Паламын ирэх нь цөөрлөө. Заримдаа бvр долоо хоногоор vзэгдэхгvй болоход нь Балданцэрэн ашгvй тэр тагнуул цөхрөнгөө барсан бий гэж дотроо баярлав. Эцсийн удаа нэг ирэхэд зөвхөн амар мэнд мэдэлцсэнээс цааш юмгvй доош ширтэн сууж байхад нь нэг хvн хаалга зөөлнөөр нээн: Жаа бараалхаж болох болов уу? гэв. Yзвэл нэг лам -Морил, морил гэхэд лам алгуур хөдлөн босго давж, өргөн орхимжийн намирах vзvvрийг алгуур өлгөн авч амар эрээд: -Багш ламтан таныг морилон ирж уулзана уу гэж намайг явуулав. -Багш ламтан гэж хэн бэ? -Дар эх ламтан -Нэрий нь сонсмогц тvvний шоронд тун хэнэггvй сууж байсан хачин дvр нь санаанд орж сэргэх шиг болов. -Сонслоо. Ламтанд маргааш бараалхъя гэж айлтгана уу? -Жаа гээд лам гарав. Дараа нь Палам явжээ. Гэвч өглөөний тvлэлтэнд минчийтлээ халсан нимгэн төмөр зуух аль хэдийн хөрч, хvйтэн жавар эргэлдэнэ. Гар, хөл vзvvрээсээ эхлэн даарах маягтай болж ирэхэд Балданцэрэн тvлээгээ хайрлан ханцуйдаа гар зөрvvлэн суусаар л байв. Нэг мэдэхэд гэрийн хаяанаа нэг юм тасхийн дуугарав. Энэ чинь юу байдаг билээ? Хаяанд хувинтай ус хөлдөн дундаа товойн хагарч байгаа аж. Гэвч Балданцэрэн суусаар л, сэтгэл хөдөө гарах, гарсан хойноо хөрөнгө зардал бага орох нэг айлын хvvхэнтэй суух, тэгээд хэдэн малаар амгалан тайван амьдрах, тvvндээ урин дулаан болохыг хvлээж ядаж байгаа явдал л эргэлдэнэ. Хаалга сэм нээгдэн тvрvvний лам “Жаа бараалхъя” гэж цээж даран нахис хийн орж ирээд -Багш ламтан тун чухал хэрэгтэй, аргагvй одоохон ирж уулзана уу гэж дахин намайг явуулав. -За тэгвэл очилгvй яахав гээд Балданцэрэн яаран гарав.

Page 192: Цаг төрийн үймээн

192 

 

Дар эх ламынх зvvн хvрээний дунд нvvрэнд байдаг байлаа. Одоо vзвэл том сайхан хашааныхаа их хаалгыг нь хөрөөдөж хаясан нь гайхалтай. Улаан халзтай том цагаан өргөө нь дvнхийх боловч тал дотор байгаа шиг бөгөөд урд нь хашааны бага хаалга ганцаар ёрдойх нь ёс болгон vлдээсэн нь илэрхий. За танайх чинь яахаар ингэж хамаг хашаагаа хадаж орхидог билээ? гэхэд лам: -Жа гэж алга хавсран урдаа барьж багш ламтан шоронгоос морилж ирснийхээ орой нанчид болгоож сууснаа хаалга тvгжсэнээс болон хилэгнэж ер нь гамингаас хамгаалж чадаагvй хашаа юунд хэрэгтэй юм бэ? Yvнээс хойш хэн дуртай нь чөлөөтэй орж ирж байхаар барахгvй өлсгөлөн ноход ч дураараа цугларч байг гэж айлдан тэр шөнөдөө хөрөөдvvлсэн юм гэж сvсэг өргөн хариулав. Балданцэрэн бол сvсэглэх юм алга, зvгээр Дар эх ламын хvнээс этгээд зан чанартайг нь гайхна. Энэ ламын vйл явдал дан хvний санаанаас гажууд, газар лус догшров гэвэл булан шанд руу нь бузар буртгийг хийн дvвчигнэнэ. Халдварт ханиад томуу гарав гэвэл зориуд хэсvvчлэн дvрэмдэн дvвчигнэнэ. Сахил санваараа алдан архи дарс уух, авгай эхнэрvvдтэй дээр дор орох нь ердийн хэрэг. Тэр бvхний дундаас хvн энэ тэрийг хардан сэжиглэж ядахдаа vvд хаалгаа хааж тvгжихийг оролдож байхад энд хадаж хаясан нь харин хамгаас цэцэн. Ойртон очмогц олон том ноход хаяанаас нь хуцалдан босож хушуурах нь хэнийг ч айлган сvрдvvлнэ. Ёс болгон vлдээсэн хаалгаар нь дамжин өргөөнд нь бараалхахад лам улаан зээрд болсон царайгаар дуу алдан угтана. -Ламтны лагшин тунгалаг уу? гэж хvндэтгэн мэхэсхийхэд, -За яршиг, шоронд яагаа ч vгvй бие гэр орондоо ирээд яав л гэж хэлэн тас няс инээнэ. За чи дээшээ дээшээ гэсээр гэрийн нэг талыг тойруулан өөртэйгөө мөр зэрэгцvvлэн суулгав. Тэр доороос нэг хvн нvсэр бvдvvн хоолойгоор: -За Балданцэрэн сайн биз дээ? гэхэд нь харвал Согтуу баатар эдvгээ мөн шоронд байсан шигээ хатавчинд боловч хөх чисчvv дээл дээр хvрэн торгон хантааз өмсөж, ташаандаа гар буу, сэлэм зvvсэн нь “Yгvй энэ чинь юу билээ?” гэж бодоход хvргэлээ. Хариу мэндлээд нvvрий нь ажвал ламтан адил архинд халанги “Энэ хоёр энд ёстой л буянаа эдлэн бурхнаа тахиж суугаа юм байна даа” гэж Балданцэрэн бодов. Лам өөрөө том дугуй хээтэй ягаан торгон дээлтэй мөнгөн хэт хутга зvvж, орныхоо арын ханын толгойд орос ланжуу буу, алд бариулт сэлэм зэргийг өлгөсөн нь мөн л ер биш. Ламтны бараа бологч лам, Балданцэрэнд цай идээ барьсны дараа юу юугvй хоол, хоолны хажуугаар архи барив. Ламтан өөрөө хэчнээн уувч улаан зээрд болохоос цааш vл согтдогтоо найдах мэт, усгvй хар архийг мөнгөн аягаар хvд хvд хийлгэн зооглоод бусдыг мөн тийнхvv уулгахыг оролдох нь Балданцэрэнд том гэгч аюул болов. Гэтэл энэ юу ч биш, ёстой аюул гэвэл ламтан: -Би барон Унгернийн бvх монгол цэргийг даах ламын тушаалыг дээрхийн зарлигаар хvлээн авлаа. Надад нэг бие хамгаалагч хэрэгтэй болоход тэр баатрыг татаж авлаа. Одоо бичиг хэрэг хөтлөх нэг хvн хэрэгтэй. Тvvнд би чамайг… гэтэл Балданцэрэнгийн бvх мэдрэл пал буун цочиж: Yгvй ламтан аа! Би тэр дайн байлдааны талын юмыг ямр мэдэх биш… -Зvгээр! Энэ алба, бийр барихаас биш буу барих алба биш гээд инээв. Балданцэрэн доош ширтэн бодол болов. Сэтгэлд нь улс орон, ард тvмний ирээдvйн нь хувь заяаны асуудлууд багтаж ядан эргэлдэнэ. Эцэст нь дvvрсэн хэрэг гэж зоригжин: -Yгvй ламтан аа! Ингэхэд би таныг ардын намын хvн гэж дуулсан энэ vнэн vv? -Yнээн, тэгээд ч гамингийн шоронд оров. Гэтэл ардын нам маань… гээд vгээ таслав.

Page 193: Цаг төрийн үймээн

193 

 

-Тэгээд одоо ардын намын явдал юу болж байна вэ? -Сvхбаатар, Бодоо, Данзан нар цаанаасаа хойд хил дээр ирээд гартаа аваагvй зэвсгийн тусламжинд итгэн нутгийн хvмvvсийг цугларуулж байгаа сурагтай. Тэр бvтэхгvй, нэгд, улаан орос хvнд туслах байтугай өөрсдөө ядарч орхисон улс аа. Хоёрт, Барон Унгерн энд улсыг авран засаг төрийг тогтоогоод байхад дэмий vймvvлэхийн нэмэр. Гуравт, Ер нь ардын нам гэдэг маань юv вэ, ард тvмэнд сайныг vйлдэх нь зөв боловч ихэс дээдсээ ялгаварлан дан ардын нам байх нь осолтой хэрэг. -Энэ явдлыг та анхнаасаа болгоосон гэж vv? -Бодсон. Ардын нам гэж нэрлэх нь улаан оросоос зэр зэвсгийн тусламж авахын нэг арга буй заа гэж бодсон юм. Гэтэл тийм биш Сvхбаатар vнэхээр ардын нам байгуулах гээд байгаа бололтой. -Ингэхээр эндхийн засаг төр маань тэдэн дээр ямар бодлого тавих гэж байгаа бол? -Богд эзэнтнээс тусгай хvн явуулах гэж билээ. Бид ч бас улаан оросын тусламж хэрэггvй болсныг ухуулан таниулсан бичиг хийн хvн явуулна. Ингэхлээр тэд ухаантай сэргэлэн улс орноо бодсон сайн хvмvvс, эрхгvй ухааран сэнхэрч эргэж ирэх биз. -Yгvй, хэрэв ирэхгvй бол юу болох вэ? -Тэгвэл vv? гэж хэсэг бодсоноо Барон жанжинтан ганцаараа л хамаг учрыг олоход хvрэх байх даа. Эл яриандаа Балданцэрэн Дар эх ламтанг цаг vргэлж гайхлаа. Урьд өмнө огт дэмий, ер бусаар хvний санаа сэтгэлийг олз омог хайсан этгэд гэж голчон vздэг байсан бол одоо, vгvй энэ чинь юу болоо вэ? Улс төрийн талаар яггvй хvн байх нь юv вэ? гэж гайхав. Гэвч нөгөө талаар шоронд Жамъян гvнээс Дар эх лам, Жалханз хутагт гэх мэтийн ихэс дээдсvvдийг ардын намд тууштай нөхөд болж чадахгvй гэж шивнэснийг одоо нvдээр vзэж байгаагаа бас гайхна. Гадаа чийчаан хvржигнэн давхин ирж зогсон чимээ нь тасрав. Энэ хэн бэ? Чийчаан тэрэг Богдод хоёр байдаг бөгөөд тэр нь гадуур явахын оронд халуун дулаан байшинд л тахиатай байдаг гэдэг. Харин гамингийн ноёд өөрсдөө хэдэн чийчаанг цаг ямагт сvр бадруулан нааш цааш холхиулан давхидаг байсан биш билvv. Одоо ингэхлээр хэн болж таарах вэ? Оодон малгайтай офицер Дар эх ламтныд гавшгайлан орж ирж гэрийн унинд толгой тулан чиг зогсож чадалгvй ёслонгуутаа гэрийн доторхийг шамдамгайлан ажиглав. Араас нь алтан очир жинстэй, төрийн их хэргэмт малгайтай бөгөөд шар торгон дээлтэй, өндөр биетэй, мөн орос хvн малгайныхаа хэргэм зэргийг хаалгын тотгонд хvргэхгvйг хичээнгvйлэн бөхийн бие нумлан орж ирэв. Энэ хэн бэ? Мэдээжийн хэрэг барон Унгерн жанжин. Гэрт байсан бvхнээрээ айн сvрдэж зvрх догдолно. Дар эх ламтан хvртэл яаран босон харайж “дээшээ морилж хайрла” гэж бөмбөгнөнө. Гэтэл барон Унгерн ямар хэлээр хариу найр тавив. Монголоор… Цааш vргэлжлvvлэн ярих нь ч монгол хэлээр. Монгол vг хэлбэл vгсийг ихэвчлэн хамрын н-ийг дан хоолойн н-ээр дуудах боловч ойлгомжтой. Нvд цэнхэр болоод ухархай гvн, хамрыг ирмэг хурц болоод шулуун, vс нь шанаандаа бууралтай боловч алтан шаргал бөгөөд дээд уруулдаа сvрвэгэр шар сахалтай аж. Ийм хvний амнаас монгол хэл хэдий мурий, vг vсэг бvхэндээ цохилттой гарч ирэх нь урьд өмнө монголоор ярьдаг орос хvнийг төдий л олхныг vзээгvй монгол хvмvvс өөрийн эрхгvй гайхах сэтгэл төрvvлнэ. Бас өндөр чийрэг биед нь очир жинстэй төрийн их малгай, шар торгон дээл өнгө маягаараа нэлээд зохижээ. Төрх байдал ийм бөгөөд тvvний хийж бvтээсэн vйл явдал гэвэл

Page 194: Цаг төрийн үймээн

194 

 

хvрээ дvvрэн байсан гаминг ганцхан өдөр шөнө хоёрын дотор бут ниргэж чадсаны учир хvмvvст тавдугаар богд хувилгаан гэж хvндлэгдэн алдаршихад хvрсэн ажээ. -Би сая Богд эзэнтэнд гурав дахь удаагаа бараалхаж монгол цэрэгт жанжин хайрлахыг айлтган ирэв. Төрийн ихэс сайдуудын зөвлөн хэлэлцэх нь орон нутагтаа байгаа ноён Сундуй гvн гэгчийг жанжин суулгая гэж байна. Ламтан тэр хvнийг таних уу? Хэрэв таних бол таны сэтгэлд юv гэж таалагддаг бол доо? гэж Барон жанжин vгээ ихэд давхцуулан өгvvлэхэд зvvн энгэрт нь зvvлттэй алтан хэрээс яарсан сэтгэлийг нь илчлэх мэт vргэлж санжиганан гялалзана. -Танина, тэр Сундуй урьд өмнө хэдийгээр хошуу ноён төдийгөөс хэтрээгvй боловч ухаан санаа, цог жавхлан юм бvхнээрээ цуутай эр. Одоо бодоход бидэнд тvvнээс илvv жанжин болох цовоо эр vнэхээр алга ч бол уу даа. Гэм нь залуу балчир л хvн дээ. Одоо дөнгөж гуч гарч яваа бол уу гэж Дар эх ламын айлтгахад -Зvгээр! гэж Барон алтан хэрээсээ донсолгон инээж: -Одоо тэр залуу насныхаа цог жавхланг гашуун дарийн утаатай хольж vзвэл эцэстээ энэ дэлхийтэй хэлэлцэх жанжин болж чадна гэж гэнэт цагаан сэтгэлтний байдлаар өгvvлэн бас л инээхэд өнөөх энгэр дэх алтан хэрээс мөн л гялтганан санжиганав. -Ламтны сэтгэлд vнэхээр тохирч байгаа бол би тэр Сундуйг одоохон өөрийн биеэр очиж авчирна. -Надад татгалзах юм vгvй. Ялангуяа их жанжин таны сэтгэл тохиролтой байвал бvх хэрэг гvйцэх нь тэр гээд Дар эх лам, та энэ хvнтэй танилц, энэ хvн бол гамингийн шоронд бидэнтэй хамт сууж байгаад гарсан Балданцэрэн гvн гэгч, би одоо өөртөө татан авч албан хэргээ хөтлvvлэх санаатай байна. Барон жанжин инээмсэглэн vг бvр дээр “сайн, сайн” гэж өгvvлэн лам Балданцэрэн хоёрыг ээлжлvvлэн ажиглаад: -Та ч яахав тийм санаатай юм байж. Гэвч эрхэм хvн өөрөө юv бодож байна вэ? Балданцэрэн алга хавсран мэхийж: -Жа би урьдаар бодвол зvгээр юмсан. Барон жанжны царай хувьсхийв. Аймшигтай нь аргагvй. -Бодохын хэрэг юу билээ? гээд гvн ухархайт хурц цэнхэр нvдээрээ нvvрий нь ширтэв. -Шоронд сууж биеийн эрvvл мэнд баахан доройтсон гэхэд Барон улмаар хувиран: -Бодохоор тэнхэл орно гэж vv? Yгvй байхаа гээд царай засан инээж, залуу гvн чи сонс! Гамин чамайг шоронд хийж амьдаар чинь өмхийрvvлсэн. Одоо яах ёстой вэ? Бос! Хариугаа авч нэр сvрээ мандуул! Миний бодоход ламтны дэргэд бийр барин суух чинь ч багадна. Монгол орон чинь одоо орон нутгаасаа эхлэн босож улмаар цааш нь давшин бvх дэлхийг донсолгон аугаа богд Чингэс хааны их төрийг дахин босгоно гээд долоовор хуруугаа чиг босгон гараа дээш өргөжээ. Балданцэрэн “жа” гэж мэхийх боловч “ай яасан их дайн дэгдэх нь вэ?” гэж зvрх шимширнэ. Тэр шимшрэлийг Барон бас мэдээ бололтой: -Нээрээ монгол улс дэлхийг донсолгож чадахыг зарим хvн итгэхгvй байж болно. Тэгвэл Чингэс хаан анх өөрийн эрхгvй дайсанд хvрээлэгдсэн ядуу гэрээс ганц биеэр босон хөдөлсний нь санах хэрэгтэй. Балданцэрэн “жа тийм ээ” гэж дахин мэхийв. Гэвч сэтгэлд нь “эдvгээ цагийн тэр Чингэс хаан чинь хэн бэ? Барон жанжин та өөрөө юу? Yгvй ээ, та чухам хичнээн сvрхий гэвч арай биш, байлгvй” гэж бодов. Дар эх ламтан хажуугаас нь: -Тийм ээ, тэр их хэргийг Монгол улс ганцхан таны дор явж гэмээ нь гvйцэтгэж чадна гэж

Page 195: Цаг төрийн үймээн

195 

 

зулгуйдахад Барон Унгерн ха ха инээн: -Yгvй ээ миний дор явах биш, би харин замд нь vрэгдэнэ. -Хаанаас! гэж Дар эх ламтан гайхсан царай гаргав. Барон санаа алдан гунигтай болов. Энгэрт нь санжиганан гялалзагч алтан хэрээс нь ч хөдлөхөө болив. -Би vрэгдэх vрэгдэхдээ ламтан аа, чадах ядахаараа зvтгэж яваад нэг мэдэхэд хорлогдох шvv дээ гээд санаа алдав. -Yгvй, та юунд ингэж хvний санаанд vл багтах юмыг айлдана вэ? Yнэнийг хэлэхэд таны энэ ариун лагшинд муугаар халдах хvн манай л энэ улс оронд хэрхэвч гарахгvй. Барон жанжин царай ихэд хvйтэн болж, -Гарахгvй гэнэ ээ? Миний бодоход аягvй бол та өөрөө ч халдаж магадгvй гэж чихэнд нь ойртон шивнэхэд “за энэ ч харин байж болно доо” гэдэг бодол Балданцэрэнгийн сэтгэлд буулаа. Дар эх лам зэвvvцэн өндөсхийж: -Бурхан минь та юутай муухай муу ёрын юм айлдана вэ? гэж гоморхов. Барон даруй инээж: -Ламтан та надад муу санах хэрэггvй, би зvгээр оросын цаадах төрөлх нутаг минь “барс сургагчийн төгсгөл барсдаа бариулахад байдаг” гэсэн зvйр vг байдгийг санан дэмий ярив. Энэ бол цэцэн vг. Гэвч би барс сургагч биш, богд эзэн болоод та бvхний зарлигийг гvйцэтгэгч болохоор хаанаас тийм муухай төгсгөлд хvрэх билээ гээд мөнгөн аягатай хуурай архийг хөнтрөн уугаад: -За би явъя, таны тааллаар ноён Сундуйг авчирч маргааш тантай уулзуулна гээд босов. Гэрт байсан бvхнээр vдэн залж чийчаанд нь морилуулав. Чийчаан асаж хvржигнэж эхлэхэд Барон жанжин нэг л гунигтай, ирээдvйдээ лав муу төгсгөлд хvрнэ байх гэж бодсон бол уу гэлтэй vзэгдэнэ. Харин энгэр дэх алтан хэрээс нь бөхийсхийн суусан цээжнээс нь доош унжин хийд санжигнан гялалзана. “Жа, их жанжинтан амгалан морилтугай!” гэж зvг бvрээс ерөөл тавихад Барон: “бурхан будда биднийг хэзээд ивээнэ!” гэж залбирав. Чийчааны дуу ширvvсэн урагш хөдлөв. Бургилах тоос дор нь хаягдан паржигнан хурдлахыг харвал тэр чийчаан гамин ноёдын чийчаан, ард нь хадсан хятад бичигт пайз нь хэвээр бөгөөд тэр нь нvдэнд содон тусаж, тэдний арчаагvй ялагдсаныг санагдуулна. -Жа ламтан аа, би одоо харъя гэхэд Дах эх ламтан, -Чи миний хэлснийг зөвшөөрнө биз дээ? -Жа би бодъё, алив юмыг урьдаар бодох нь чухал байдаг шvv дээ. -Бодох ий? гэж ламтан гайхсан царай гаргаснаа, миний бодоход чиний тэр бодох хэрэг өнгөрсөн хэрэг байх аа. За яахав бод! Бодоод нөгөөдрөөс хэрхэвч хэтрvvлэлгvйгээр ирээрэй! Зандрангуй өгvvлсний нь ажвал царай хvйтэн занах мэт vзэгдэв. Балданцэрэн ламтан ийнхvv ширvvн дvр гаргаснаас сэтгэл ихэд хvндрэн явлаа. Юунд энэ вэ гэхээс ламтан өөрөө улс төрийнхөө нууцыг санамсаргvйгээс буюу итгэсэн сэтгэлээр алдсанаасаа болж, өөрий нь татан авах гэснээ хэрхэвч орхиж vл болоход хvрсэн нэг аюул! Хоёрт, одоогийн засаг төрийн болоод ламтны хэрэг ард тvмнээ олон зуун жилийн хамжлагат ёсноос нь салахгvй гэсэн бас нэг аюул. Гурав дахь нь гэвэл Барон жанжин, тvvний ер бусын аймшигт дvр, санаанд багташгvй агуу их яриа цөм сэтгэлд нь буухын зэрэгцээгээр энгэрт нь санжиганах алтан хэрээс өөрийн эрхгvй устгагдан мөхсөн цагаан хааны алтан хэрээс, тvvнийг янз бvрээр эргэцvvлэн бодсоны эцэст Барон жанжны бvх сэтгэл монголын төлөө биш, харин тэр хаант засгийг дахин босгохын төлөө бус уу? гэдэг бодол гэнэт орж ирлээ. Тэгээд Балданцэрэн барон Унгернийг өшив, занав, жигшив. Тэгтэл

Page 196: Цаг төрийн үймээн

196 

 

өөрий нь хувь заяа юу болох гэж байна? Бароны тэр хэрэгт зvтгэх, Дар эх ламын гарт орох хэрэг vv? Эсвэл хөдөө тийш зугтаах уу, зугтаагаад тус нэмэргvй хожимдсон аж. Нөгөө талаар Балданцэрэн Сундуй гvнг сайн танина. Тэр бол нум татан сур харвахаас эхлээд буу шагайн ан гөрөө хийх, бийр нийлэн бичиг бичихээс эхлээд хоолой засан дуу дуулах, морь, бөх хоёрыг шинжлэх таних, уран дархан хийх зэрэг эр хvний гайхуулбал зохих бvхэнд онцгой төрсөн гайхамшигт эр. Тэр эр одоо өөрөө дурлавч, эс дурлавч ижилдээ ижил. Барон жанжин, Дар эх лам хоёрын гарт атгагдах боллоо. Ийм гурван хvнээр толгойлуулсан цэрэг ямар байх вэ? гэхээс Балданцэрэнд бас л vзэгдэж мэдэгдээгvй ямар нэг аймшиг төрнө. Энэ мэт арван аймшигт Балданцэрэн хvлэгдсээр гэртээ согтсон хvн шиг гуйвлан ирэв. Гэр нь дулаан, хоол унд бэлэн байвч сэтгэл тайвшрах юм ер алга. Өөрийн хувь заяаг яах билээ? гэж элдэвлэн бодож толгойгоо гашилгана. Ашгvй нэг жим мөр дурайв. Тэр нь зугтаах. Хаашаа зугтаах вэ? Ардын нам, Сvхбаатарын зvг! Эцэс нь чухам юу боловч хамаагvй, өөрийн хувь заяаг ганцхан татан аваачихаас өөр зам мөргvй болжээ. Орон дээр хөндлөн хаясан биеэ яаран өндийлгөж, авдраа уудлан баяр ёслолд өмсдөг vнэт дээл, утас хатгамал гутал, хөөрөг дайлингаа гарган: -За хө Аравгай! Эднийг маргааш зах дээр гарган зараад хоёр сайн морь болгоно шvv дээ. Аравгай дуулсандаа vл итгэн гайхсан царай гаргаж, -Жа та юу гэв ээ? Балданцэрэн vгээ давтаад маргаашийн дотор заавал амжуулах хэрэгтэй гэж нэмэв. Өглөө Балданцэрэн эртлэн босож цахар, өвөр монголчуудын байр руу явлаа. Модон гэрт ирэхэд хуур дардаг өвгөн цахар ганцаараа хөнжил дэвсгэрээ баглан сууна. Амар эрээд Гоожо баатрыг сураглахад: -Жа мэдэхгvй, тэд цөм явчихсан. -Хэзээ? -Өчигдөр. Орос монгол хоёр дарга ирээд дарга нар болгохоор аван явсан. -Аа та? -Намайг уу? Одоо яана, чоно өтлөхөөрөө сvрэгтэй хаягдана, эр өтлөхөөрөө цэргээс хасагдана гэж гунихран өгvvлэв. -Танд Гоожоо хаана очсоныг мэдэх юм алга уу? -Жа би мэднэ дээ, гэвч тэр баатар эр хэрхэвч хаягдахгvй. Балданцэрэн буцан гарч эгшин зуур эргэн тойронг алмайран ширтээд цэргийн хуаран руу явлаа. Хvрэх зуур бароных тэднийг нээрээ дарга болгохоор аваачсан хэрэг vv? Аль бөөн байлгавал нэг мэдэхэд гамингуудыг эргэн дайсагнасан шигээ юм болж магадгvй гэж тараав уу гэдэг асуудлыг эргэцvvлэн бодох аж. Хуаран дээр ирээд дээгvvр доогуургvй яван, зарим нөхөдтэй нь дайралдавч Гоожоогийн хаана очсоныг vл мэднэ. Цаг vд өнгөрч байх тул хойших ажлаа бодон яарч буцахаас өөр аргагvй болжээ. “Одоо яая гэх вэ, ганцаараа л явна даа” гэж сэтгэл шулуудавч тэр сайн эрийн хувь заяаг өөрийнхтэйгөө холбож чадсангvй гэхээс маш харуусагдана. Хашаандаа ирэн хаалга татахад хоёр сайхан морь уяатай байгаа нь нэг талаар баярлалтай боловч нөгөө талаар Гоожоог дахин дурсан санах бөгөөд тэр эрийн хэдхэн хоногийн өмнө модон хуйт хурц зэвсэг тулган өгсний дараа “Та цэрэг дайны хvн биш боловч цэрэг дайны vе хvнийг өөрийн эрхгvй цэрэг дайнд татан оруулдаг…” гэж өгvvлсэн нь одоо яг толгой дээр бууж байгаа нь санаанд орж “vгvй юутай их юм vзсэн, ертөнцийг туулсан эр билээ?” гэж гайхав. Гэртээ ороход Аравгай Гоожоотой зvйрлэж хэрхэвч vл болох боловч мөн л нэг эр, яг ч vгvй урьд өмнө улс орныхоо төлөө цэрэг дайнд явж байсан идэр эр. Цааш харан мах идэж суухыг Балданцэрэн хараад

Page 197: Цаг төрийн үймээн

197 

 

“vvнийг би бароныхонд алдах хэрэггvй” гэж боджээ. -За хө хоол хийх хэрэггvй, чи бид хоёр ингэсгээд явна. -Жа багш аа хаашаа? гэж эргэж гайхан харав. -Алсад, чамд эмээл хазаарын юм байдаг билvv? -Жа бий. Эр хvний замын хvзvv урт гэж бодоод би аль хэдийн төхөөрч авсан. -Сайн. -Аравгай мах шөлөө далд хийж Балданцэрэнгийн морийг эмээллэв. Балданцэрэн хувцас хунараа сольж, оймсны тvрийд хийж байшингийн хөндий доогуур хаясан маузер буугаа авчээ. Гэртээ орж ирээд бурхандаа зул өргөж арц уугиулах нь хувь заяагаа даатгаж байгаа хэрэг байжээ. Алсын замд мордохынхоо их ёслолыг Балданцэрэн дөрөвөн тал булган тоорцгоо төв өмсөн завилан сууж нэг аяга цай ууж тавагтай идээнээсээ амсав. Доод талд нь Аравгай хаашаа юунд явахыг, халж лавлаж чадахгvй байвч явах л болж дээ гэж бодон хиа хvний ноёдоо гvйцэтгэх vvргийг хичээнгvйлэн барин сууна. Балданцэрэн баруун гартаа vндсэн тагшит цайгаа хуруунуудынхаа vзvvрт цомцойлгон барьж, гэрийнхээ доторхыг айван тайван ажиж байснаа мартах гэж байгаа нэг юмаа санажээ. Дэргэдэх бяцхан шургуулгынхаа нvдийг татаж мөнгөн хошуунд шургуулсан хос бийр, хvн хvнийхээс давуутай том гуулин нянтай эдгээрийг гарган авч өвөртлөв. Гэрийнхээ өрхийг урагш бөхийлгөн бараг бvтээх шахам болгож хошуугий нь дөнгөж эргvvлмээр болж оосрыг нь ард нь уях бол эзгvйн тэмдэг. Хашааны хаалганы нээх сурыг сугалж оньслох сурыг татмагц гаднын хvн орох эрхгvй болон тvгжигдэв. Тэд морьдоо хөтлөн гудамж даган алхлав. Гэвч явах замдаа шуудран орж байгаа нь хараахан биш. Нэг хашаанд барьсан дөрвөн ханатай тов хийсэн гэрт ороход эмгэн “аа гvнтэн” гэж дуу алдан угтана. Харвал энэ эмгэнд хуучин юм ер алга. Гэрийн дотор тохитой өмсгөл хувцас, цэвэр сайхан нvvр царай толь шиг гэгээн тунгалаг, хацраас нь улаан ягаан туяа татах нь эрт урьд эрхэм дээд хvний хатан улаан энгэсэг тавьж байсны ор мөр шиг санагдана. Балданцэрэнг эмгэн дуу алдан угтангуутаа золгож, хоёр хацрыг vнсэхий нь vзэхэд одоо өөрийгөө хvний зэрэгтэй хvн гэж vзэхэд хvрснээрээ барахгvй хvндэт эмгэн гэж тоомсорлох болсон нь илэрхий. Хоол унд бэлтгэн халуун дотноор зочлох зуур “Ай даа энэ дэлхий гэдэг юутай ширvvн бэ? Урьд насандаа ямар нэг их нvгэл хийснийх л буй заа. Олон жилийн лай ланчиг эдлээд бурхан сахиусанд залбирахын хvчээр хувь ерөөлийн хvvтэйгээ учран сая ашгvй нэг жаргал эхлэх гэтэл чи бас шоронд орж баахан зовлон эдлvvлэв шvv” гээд цааш нь залбирсан залбирал зvvдэлсэн зvvд, зөгнөсөн зөн, совин бvхнээ уйлах инээх хоёрыг хослуулан ярьж гарав. Балданцэрэн хэдийгээр сэтгэл яаран байж яадаж байвч эмгэний vгийг хvндэтгэн, зочилсон хоол, ундаас нь тавтай идэж ууна. Энэ зуур Аравгай өөрийнхөө морийг эмээллэж бас бусад юмаа бvрэн цэгцлэв. -Ахай минь бид хоёр ингээд их чухал юманд мордохоос өөр аргагvй болов шvv дээ гэж сэтгэл зовуурлан өгvvлэхэд, -Аа ямар хэрэг вэ? -Улс төрийн хэрэг дээ. -За яая гэх вэ? Та нар төрийн хар хvмvvс болохоор тэр төрийнхөө vйл хэрэгт явах л ёстой байдаг буй заа. Ганцхан бурхан сахиусдаа л цаг ямагт залбирч яваарай! гэж эмгэн захижээ. Yдшийн бvрэнхийгээр гэрээс гарцгаав. -Жа багшаа, бидэнд зэвсэг авч явахын хэрэг байна уу? гэж Аравгайн шивнэхэд, -Байлгvй яахав, ганцхан хаанаас олно вэ? -Надад бий.

Page 198: Цаг төрийн үймээн

198 

 

Аравгай гэрийн цаваг өөд гар шургуулан орос ланжуу суга татан гаргаж ирэв. -Наадах чинь сумтай юм уу? -Бий гээд дахин гар шургуулав. Хашааны хаалгаар морьдоо сэм гарган морьдтол Балданцэрэнд зэвvvрхэн сэжиглэгддэг Палам гэгч санаанд нь орж “тэр намайг тун уйгагvй эргvvлсэн биш билvv? Гэвч юу л бол? Палам нээрэн бароны тагнуул байв уу эсвэл… юу ч атугай чухам хэний хэн болохы чиь мэдэх нь чухал” гээд мориныхоо амыг эргvvлэв. Хашааны нь гадна ирээд Аравгайг морьтойгоо vлдээн ганцаараа оров. Гэрт тосон дэн сvvмэлзэнэ. Палам “vгvй ер өө” гэж гайхан угтаж эхнэртээ хоол унд бэлтгэхийг шаардав. -Зvгээр! Би яарч явна, бэлэн юм амсъя! -За байз танд ийм яаруу ямар явдал болдог билээ? -Онцын юмгvй. Гэвч хоёрхон биеэр ярилцвал зvгээр сан. -Аль вэ эхнээр чи хvvхдээ аваад зvvн гэрт орооч! гэж Палам өгvvлэн эхнэрээ гаргалаа. Балданцэрэн анх энд орж ирэхдээ тун зоригтой, хэрэв vнэхээр бароны тагнуул мөн байгаад баригдах мэдэгдэхэд хvрвэл буудаад унагачихъя гэж буугаа ханцуйдаа зэхэн орж ирсэн атал чухамхvv хоёрхон биеэр vлдмэгц “vгvй би юунд орж ирэв? Юу л бол юу байгаа л биз, чухам голио азаа vзэх гэж зам дээр хэвтэв гэх шигби ямар дэмий юмаар хөөцөлдөв?” гэж бодон зvрх нь тvг тvг тvгшиж эхлэв. За надтай аминчлан ярих юм чинь юу вэ дээ? гэж байсгалант царайгаар дөхөн суухад нь Балданцэрэн дахин хэрхэн зориг орсноо өөрөө vл мэднэ. Ханцуй дахь буугаа гарган тулгахад бэлэн болгож аваад: -Би одоо явлаа! -Хаашаа! -Хойшоо! Сvхбаатар руу! Палам сэжиглvvштэйгээр цочин өндөсхийж: -Сvхбаатар руу гэнээ? Цээжээ хойш татах нь ухасхийн барьж авах нь уу гэмээр байх бөгөөд Балданцэрэн буугаа гарган тулгахад бэлтгэн: -За тэгээд гэж урагш ахив. -Хэрэв нээрэн явах гэж байгаа бол би чамаар нэг бичиг… гээд Палам vгээ таслан ам нь хамжигдаж, царай нь цайрах шарлах хоёроор ээлжлэв. Балданцэрэн “одоо чиний хэн болохыг мэдэхэд амархан болов” гэдэг бодол төрж: -Тэгвэл аль тэр бичгээ! гээд гар тосов. Палам шийдвэргvйхнээр босож гэрийнхээ зайдсаас дугтуйтай бичиг гаргасан боловч өгөхөө татгалзаж: -Ингэхэд чи чухам ямар хэргээр явах гэж байгаа билээ? -За чи битгий зов! гэж уцаарлаад Балданцэрэн, зvvн гараар бичгийг шувт татан авахад Палам хойноос нь зуурав. Гэвч Палам баруун гарын ханцуйгаас бууны ам цухуйхыг харан царай зэвхий цагаан болон хойш ухарчээ. Балданцэрэн дугтуйг шийдэмгий урж бичгийг дэлгэн хараад “…намын нөхөд сайн. Сvvлийн vед ажлын бvтэмж муу болов. Ялангуяа шоронгоос гарсан нөхдийн зарим нь барон Унгерний талд гуйван орж байгаа нь маш харамсалтай…” гэж бичсэнийг vзээд сэтгэл амран тэсгэлгvй баярлаж буугаа гарган ширээн дээр тавьж: -За Палам минь, энэ бичгээ дахин дугтуйл! Надад хvрээнээс тун яаралтай зайлан гарч Сvхбаатар дээр очиж намын vйл хэрэгт vхтэлээ зvтгэхээс өөр аргагvй явдал тохиолдов гэхэд Палам ч магнай тэнийн баярлаж бичгээ шинээр дугтуйлав.

Page 199: Цаг төрийн үймээн

199 

 

ДАЙСНЫ ХӨЛ

/Данзангийн явдал/ Хар буурны нурууны овон товон яс дороос нухан бөгс холговч маш дулаан. Урт чацаа тэр, цаг ямагт заралтай сунган тавихаараа ч явган явснаас ер доргvй хурдан аж. Замд дайралдсан эсгий туургатнуудаар ороход зан заншлаар маш сайн, учир явдлаа дөнгөж цухуйлгамагц эмгэд, ахай нар “эвий хөөрхий” гэж дуу шуу болон өрөвдөн хайрлаж замд хэрэглэх хоол хvнс базааж, өмсөх дулаан хувцас ч нэмэрлэнэ. Ийнхvv сайн явсаар Данзан нэг өдөр хуучин танил замын vvднээ орж ирэв. Тэндээс эхлэн айл амьтны барааг олж харахаа болив. Ганцхан их талын цагаан зээр vе vе хуйлран давхихаас өөр юу ч vзэгдэхгvй болжээ. Yнэндээ энэ vеийн айл амьтан хөл vймээнээс айн замаас зайлан алслан буусныг Данзан яахин ухаарах аж. “Орон нутаг маань нээрээ хятад гаминд, хөл дээрээ зогсохоо алдталаа дэвсэгдсэн юм биш байгаа даа” гэж сэтгэл тvгшинэ. Нэг өглөө Данзан тэнгэрийн хаяанаа сvндэрлэн сvvмэлзэгч жанжин Чойр гэдэг говийн алдарт уулын барааг олж харлаа. Уржнан жил Данзан энэ уулыг төдий л тоомсорлоогvй атал одоо болохоор Өлзий сайхан хаан богд уул минь ээ! гэж гар өргөн орой дээрээ залбирна. Өдөр дунд өнгөртөл явахад Чойр уул улмаар сvндэрлэн тэнгэр баганадах мэт. Оройн нар шингэхийн өмнө мөнгөн дуулга өмсөж барсын эрээн нөмрөг эгэлдрэглэсэн догшин эзний дvртэй болжээ. Баруун урдхан талд Жанжин Чойрын хийд гэдэг алдарт сайхан хvрээ байдгийг Данзан бас сайн мэднэ. Ямар боловч өнөө шөнө тэнд хvрч хоноё гэж унасан буураа зоргоор нь алхлуулна. Yдшийн бvрэнхий болмогц хийдийн зvгээс тэнгэрт хадсан улаан туяа гарах болов. Данзан тvvнийг нvд салгалгvй ширтэн гайхна. Ойртох тусам туяа улам тодрох нь бvр ч хачин. Толь шиг цагаан талын жаахан өргөгдсөн налуухан дэнж дээрх олон алтан шармал ганжруд нvд гялбан тусдаг байсан бол одоо энд тэнд гал! Жанжин Чойрын хийд шатаж байна. Энэ хийд есөн эрдэнээр бvтээгдсэн ганжуур данжуур хэмээх аварга олон боть их хөлгөн судар хадгалснаараа бvх монгол ба монгол овогтон хийгээд тэд лvvгээ холбогдох орон бvхний тvvх шашдар бичиг сэлт, эд мөрийн баримт зvйлсийг хураан хуримтлуулснаараа бас бурхан буддын гvн ухаан, тvvнийг туйлбартай судлагсдын нэмэрлэсэн шинэ ухаан, сонжин судлагсдын шvvмжvvд бодит vнэн ба бодол сэтгэхvйг баримтлагсдын хоорондын мөргөлдөөн, тэдний хувь хувьдаа зохиосон vлгэр, домог, тууж намтар, шvлэг, найраглал, ёстой тvмэн зvйлийн хураамж бас дээр нь нэмэрлэх хvмvvсийг төрvvлсэн гэж маш хатуу дэглэмийг барьсан хийгээд өөрөөр хэлэхэд хvний оюун ухаан, хөдөлмөрлөн бvтээхийн дээд чадал, хураан хуримталсан хамаг сайхны дээж гvн шөнийн харанхуйд шатаж байжээ. Данзан анх харангуутаа унтраахаар буураас буун харайж, гvйн дунд нь орсон хойноо яах ч нөхцөлгvйг олж мэдэв. Алтан дээвэртэй том дуганы онгойсон ангайсан бvхнээс нvсэр улаан дөл дvрэлзэж байснаа дээд дэвэр нь гэнэт парр буун доош унахыг vзлээ. Ард бас пяс буун их дэлбэрэлт гарч том дөл бадрах нь хэдэн лvv тос хайлан газар нэлийж байснаа галд автагдан авалцаж байгаа нь тэр аж. Өөр нэгтээгээс агар зандангийн сайхан vнэр ханхална. Энэ юу вэ? Хэдэн арван жингийн урт байшинд хураагдсан модон бар! Тэр бас шатаж эхлэхий нь гал галаас илvv илчтэй болоод гэрэлтэй, vзтэл нэг гал нөгөө тийш vсрэн дамжих тул бvх хийд тэр аяараа шатаж байгаа бөгөөд эсгий гэр шатахын хиншvv хярвас, тарган мах шатахын хий дарам сайхан vнэр, модноос давирхай, торго, хоргой, хадаг, яндрын зvйлээс бас тусгайдаа өөр vнэр, ер Данзан эндээс юм бvхний шатах vнэрийг нэг

Page 200: Цаг төрийн үймээн

200 

 

мөсөн олж vнэрлэлээ. Уг нь Данзан агуу хvчит бурхан сахиусыг ингэж шатна гэж хэзээ ч бодсон удаагvй. Бас ингэж шатаах нvгэлт амьтан энэ орчлонд байна гэвэл сэтгэлд vл багтах бөгөөд хэрэв байж гэмээ нь бурхан сахиус шатахын оронд өөрийн нь зvрх дэлбэрэн vхнэ л гэж бодох байв. Иймд Данзан vе vе нvдэндээ vл итгэн мансуурна. Хажуу дахь хар буур нь боловч таван гайхах мэт элдэв vнэрт хамраа байн байн тархиран урт хvзvvгээ дээр өргөн толгой сэгсэрнэ. Эцэст нь Данзан ямар нэг амьд амьтныг олж харахын мөрөөдөс болон хийдийн захаар явахад хогийн золбин ноход ч алга. Алсыг харахад таг харанхуй. Харанхуй хар хvрээ орчныг бvсэлнэ. Ядаж тэнгэрт vзэгдэх од мичид ч алга. Эргэн харахад өнөөх л гал, тvvний дээш дvрэлзэх дөл нvргэлэх хvнд авиа. Гэтэл шавар хэрмэн хашааны өнцөгт тvрvvлгээ харан унасан нэг лам дайралдлаа. Цээжнээс нь гарсан улаан цус нь аль хэдийн хөлдөж өнгө чанараа алджээ. Урагш сарвайн газар самардсан гар нь ч өөрцгvй хөлдсөн аж. Гэвч амьд. Хvн дэргэд нь ирэхийг мэдрэн, хөлөө татан атирна. Татан өндийлгөх гэхэд маш хvнд. Газраас нэг юм сархийн ховхрох шиг болмогц цаас шиг хөнгөн болов. Энэ нь цус болсон урд энгэр нь газартай наалдан хөлдсөнийх байв. Яахын аргагvй насанд дарагдсан өвгөн хvний царай нvдэнд тусав. Доош буусан зовхио лам дээш хагас сөхөж Данзанг ажаад, монгол хvн бараг ам нь хөдлөлгvй хэлээд цааш нь гамин, гамин гээд гурав дахь дээрээ амьсгал хураав. Yvнээс Данзан Чойрын хийд, гамингуудад шатаагдаж, энэ хөөрхий өвгөн лам буудуулжээ гэж тааварлав. Эцсийн том дуган шатаж нvсэр том орой нь дотогшоо парр буун унахад Данзан хийдийг орхин замаа хөөв. Нэг хэсэг их галд дассан нvд өмнөх замыг харахад муу байх шиг тэгээд аяндаа дасавч сэтгэлд бөөн хар гуниг. Гаминг өшин занах хорсол занал цээжинд багтаж ядна. Мянган суманд бие сэглэгдэвч хамаагvй ганцхан улаан голоо тасартал гамингуудтай vзэлцэхсэн гэж л бодогдоно. Нэг vе vvрийн өмнөх догшин жавар тас няс хайрахыг Данзан ер анзаарсангvй. Yvр цайж алсын бараа харагдах болсныг ч vл мэднэ. Сэтгэлд нь хязгааргvй өшөө хорсол, vзэлцэх, тулалдах… тэр мөртөө болж өгвөл тун даруйхан л vзэлцэхсэн гэж маш яарах мэт ардаа хөтөлсөн хар бууртайгаа толгой зэрэгцvvлэн ач тач алхална. Гэнэт буу дуугарчээ. Данзан цочин зогтусав. Хажууд нь буур тvсхийн газар уналаа. Яг хулхиар нь сум орсон учир буур дуу ч гарсангvй, тийчилсэн ч vгvй тунгалаг сахан нvдээ анх аньснаа нээн, жаварт өглөөний загал саарал тэнгэрийг гайхах мэт болоод тэр чигээр vхжээ. Данзан яах ч ухаанаа олсонгvй дэмий л доош бvгтрэн буураа ширэв. Баруун талаас гурван морьтой хvн цас хуйларган айсуй. Тvрvvнд нь яваа бараан морьтой хvн богинохон дөрөөтэй эмээл дээрээ бие босгон хормой хотоо хойш хийсгэж баруун гартаа урт бууны аман талаас нь барин далайхын хэрээр далайх нь Данзанг цохин унагасугай гэхээс өөр бодолгvй яваа нь илэрхий. Данзан ч тvрvvлж цохихоор шийдэн шийдмээ бэлтгэн хvлээв. Өнөөх хvн тулан ирснээ харал тавин мориныхоо амыг ташуулан хажуугаар нь өнгөрөөд эргэн ирж: -Чи энд ямар юмаа хийж яваа хар тэнэг вэ? гэж хашгиран зандрав. Нөгөө хоёр нь ч хvрэлцэн ирэв. Эд бvгд хурдан буутай, өглөөний жаварт vс, хөмсөг цагаан буурал болон цантсан байх бөгөөд морьд нь бас омголон, хөлдсөн хөлст цээжин биеэ гялалзуулан тогтож ядан дэвхцэнэ. -Харин та нар мөртөө яваа хvний унаа тэмээг бууддаг ямар хvнээ алдсан монгол бэ? гэж зандрахад нэг нь тэмээ гэнээ гэж эгдvvтэйгээр инээнэ. Хоёр дахь нь харин ч баярлалаа! Уг

Page 201: Цаг төрийн үймээн

201 

 

нь би тэмээг чинь биш, наад бөндгөрий чинь шагайсан юм. Гурав дахь нь барь, нохой! Энэ лав гамингийн тагнуул байлгvй. Гурван зэрэг мориноосоо буун харайж хурдан буу цээжинд тулгав. Араас нь нэг нь бууныхаа бөгсөөр дэлсэв бололтой дотор манаран харанхуйлан зуур хоёр гар аль хэдийн ард зөрvvлэн хvлэгджээ. Данзан гурван хvний дунд байн байн “гvй, гvй…” гэж зандруулан ташуурдуулж явахдаа “та нар намайг хаана аваачих гэж байна вэ?” гэж асуув. “Жанжинд” гэж нөгөөдvvлийн хариулахад “Уухай та нарт бас жанжин байдаг бий” гэхэд нэг нь доромжлов гэж хилэгнэн толгой руу нь ороолгов. Данзан “нээрээ та нарт жанжин байдаг бол би тvvнд чинь буураа алуулсны гомдол мэдvvлэн өөрсдий чинь банздуулах болно доо” гэж сэтгэлээ засан гvйсээр л явлаа. Жалганд байгаа арав гаруй майхан дээр орж ирэв. Голын том майхны хажууд нөгөөдvvл Данзанг зогсоон нэг нь орж хэдэн vг хэлэх шиг болсноо буцан ирж Данзанг оруулав. Майхны голд гурван том чулуу тулсан голомтонд их харганы гал ид оволзож Данзангийн хөлдсөн хацар хамрын vзvvр хоёрыг гэнэт халаан хорсгоно. Хойморт умбасан элдvvртэй цагаан нэхий дээлтэй, улаан vнэгэн лоовууз ар шил дээрээ хаясан хvдэр царайтай өндөр хар хvн завилан сууж бууны сvмбэнд мах шорлон шарж сууна. Энэ хvн жанжин, зvгээр ч vгvй Дугар баатар гэгч байжээ. Шарж байгаа махаа татан авч хавтгай чулуун дээр гарган шороос нь сугалж хурц хутгаар огтолж амтлан идэх зуур Данзанг нарийвчлан ажиглаад: -Yгvй та минь наадах чинь монгол юм шив дээ? гэхэд Данзан: -Тийм ээ, би монгол хvн гэж яаран өгvvлэв. Араас нэг нь: -Монгол нь ч монгол л доо, гэвч өмнөөс ганц тэмээтэй гарч ирсэн гэхэд бас нэг нь: -Yгvй тэгээд бас бидэнтэй нvдэлцэх гэсний нь яана гэв. Гурав дахь нь: -Өө, тийм намайг бvр цохиод авсан гээч! Данзан сандран эргэж, -Худлаа, яасан сvнсээ алдсан улс вэ гэж амь тэмцэн хэрэлдэж гарав. Дугар баатар тэднийг ер хайхарсангvй “за, за битгий дэмий шуугилд” гэж цөмийг дуугvй болгоод “Наадхынхаа хvлгийг тайл!” гэж тушаав. Дугар баатар хажуу тийш эргэн vхрийн хөлдvv гуянаас сэлмээр цавчлан тасалж шорлон дахин шарж гарлаа. Данзан хvлгээс салсандаа эрэмшин дөхөж сууж: -Эд чинь мөрөөрө яваа атал харин унаа тэмээг минь гэж vгээ эхлэн бvх гомдлоо мэдvvлж гарав. Хариуд нь Дугар мөн хайхрамжгvй, гол анхаарлаа шарж байгаа махандтавьж байснаа: -Yгvй чи юунд дэмий юм яриад байна вэ гээд инээмсэглэв. -Аа эзэн минь vнэн, эд чинь миний тэмээг нээрээ буудаад алсан гэхэд Дугар инээн, за яршиг! Цаана чинь энэ урд уулаар дvvрэн гамин, наана нь хvмvvс ганц тэмээ байтугай нь биеэ мартан тулалдаж байна гэхэд Данзан сая ухаарах шиг болж -Аа тийм vv? гээд Чойрын хийдийн шатсаныг гомдол болгон мэдvvлэв. Дугар мөн л хайхрамжгvй, сонсох, сонсохгvйн хооронд байснаа: За мэдлээ, ингэхлээр чи олон таван vггvй цэрэгт ор, гаминтай байлдана даа гэхэд, -Аа тэгье гэхдээ Данзангийн нvд сэргэн ирэв. Дугар шарсан махаа тvрvvчийнхээсээ арай ч илvvтэй идэнгvvтээ Данзангийн нvдийг ажсанаа: -Чи ч өлсөх гэж чоно шиг болсон эд шив? За тийшээ суу, энэ гуянаас шараад бай! гэв.

Page 202: Цаг төрийн үймээн

202 

 

Данзан баярлан босож хөлдvv гуятай ноцолдож гарав. Арайхийж хэсэг махыг таслан авч шvлсээ залгин шарахад Дугар: -Сайн идэж аваарай! Өлсгөлөн vхвэл сvнс хоргодон бас гай болно гэж мэд гэж төв царайгаар өгvvлэн хажуулав. Данзан тиймээ гэж инээд алдаад, хоёр жилийн өмнө орон нутгаас хэрхэн гарснаасаа ярих гэтэл Дугар: -За тvvнийгээ сvvлд бол доо! Би урьд шөнө урд ууланд нойргvй хоноод дөнгөж сая ирэв. Одоо жаахан ноёр авах минь. Энэ шөнө бас дайтна. Гамингийн тоо олон, шөнө хvйтэн жавартай хамжихгvйгээр дийлэхэд бэрх гээд толгой дээгvvрээ дах нөмрөв.

УУЛЫН НӨМӨР /Гэлэгийнхний хот/

Уулын хяр шугуйн гvнд хоёр дахь удаа дvрвэн ирэхэд хvмvvсийн сэтгэл хэдэн давхар хэрмийн ард орсон шиг тайвшрах аж. Өвлийн дунд сараас авахуулаад хаврын эхний сарыг шувтартал vргэлжилсэн гайхалт хvйтэн ч нугарах тийш ханджээ. Өвгөд эмгэдэд газар өндөрдөнө. Тэд өөр өөрийнхөө ормонд шигдэн зvрхнийхээ цохилтод дарагдан хэвтэнэ. Идэр залуус нь мал хөрөнгөндөө идэш тэжээл гаргаж өгөх гэж ойн цоорхойн гvнд цасыг малтан зав чөлөөгvй хөдөлнө. Мал нь бvр ядарчээ. Газар бас өндөрдөж өвс рvv зvтгэхийн оронд атиран хэвтэхийг эрхэмлэнэ. Хол ойроос явах хvнгvй тул элдэв янзын хэл чимээ сонсохыг бvр болиод оронд нь өдрийн цагаар идэш ирсэн хэрээ ирж vхлээ хvлээж байга мал дээгvvр эргэлдэж шөнийн цагт чоно улилдан шуугина. Yзэгдэх сонсдох хоёр нь ердөө л энэ. Нэг vдэш Гэлэгийн ханхай ормын гадаа хvн ирж “нохой хорь оо!” гэх шиг болоход цөм цочин навтасхийж бие биеэ харав. Гадаа дөрөөний дуу ханхийж хоёр хvн мориноос буухад бvр алмайран гайхна. Юу юугvй vvд хөдлөхөд амьсгал хураан ширтэнэ. Хөх чисчvv дээлтэй дөрвөн тал булган тоорцог өмссөн хvн орж ирэхэд гэрийн хvмvvс нэг удаа амьсгал авах боловч хойноос нь цагаан нэхий дээлийн хормой гялсхийн орос ланжуу бууны бөгс босго давахад дахин амьсгал хураана. Гэтэл Гэлэг тvрvvчийн хvнийг таних байжээ. -Хээ энэ чинь гvнтэн байх нь юу вэ? гэж босон харайн амар эрэн золгоод “олбог гудас хаана вэ?” гэж сандрав. Тэр нь ханхай ормонд хараахан vгvй. Хаана вэ? Гадаа юу?” “Yгvй байхаа, удаа дараа дvрвээнд цувруулан хаясаар юу ч vгvй болсон шvv дээ” гэх яриа гэрийн хvмvvсийн хооронд сэм явагдав. Хөх чисчvv дээлтэй хvн: -Yгvй таминь олбог гудас гэх юу байх вэ зvгээр хөл нугалах газар л байвал болох нь тэр! гээд тулгын дэргэд суув. Дээд уруулынхаа сайхан ургуулсан хар сахалд битvv бvрхсэн цан хярууг зvvн баруун тийш сэлгvvлэн шувтарч vзvvрт нь хөлдсөн мөсийг имрэн хайлуулахыг оролдоно. Ер энэ хvн магнайдаа бага зэрэг атираатай боловч өнгө тунгалаг, харц зөөлөн, гэзэг урт, сахлынхаа мөсийг ирмэх халиун нударгатай, гарын хурууд эрх танхил өссөн залуу эмэгтэйнх адил бөгөөд энэ бvхэн нь ядрал зvдvvрэл ба айн эмээхэд дарагдсан хөдөөгийн хvмvvсийн сэтгэлийг өөр тийш татан гийгvvлэх аж. -Гvнтэн хаанаас хаашаа морилж яваасан бол? гэхэд -Хvрээнээс баруун хойш. Зvг чигээ алдчихгvй бол яваад л байх санаатай гэж Балданцэрэн алиалан хариулав. Гэлэг vгийнх нь утгыг хараахан эс ойлгож “за ахай!” гэдгээр дэмий

Page 203: Цаг төрийн үймээн

203 

 

хvндэтгээд: -Зам зуураа саадгvй морилж явав уу? -За даа, зарим газар морилж, зарим газар мөлхөж л явна даа гэж Балданцэрэн дахин алиалав. Гэрийн хvмvvс хөгжин инээлдэнэ. Гамин, барон vймж алаан хядаан эхэлснээс аваад өдий хvртэл тэдэнд инээх завшаан ер тохиолдоогvй байгаад сая нэг тохиолдож байгаа учир тэд, одоо тохиолдсон дээр нь гэсэн шиг нэмэн нэмэн инээлцэв. -Хvрээ зvгээс сонсууштай сонин юу байна вэ, цаг төр маань тайвшрах нь уу? гэж Гэлэгийн асуухад Балданцэрэн: -Хvрээ зvгийн сонин аюул, эмээл, дорд ард усанд чанасан будаагаа тавтай идэхэд ч бэрх. Эзэд дээдсvvд маань ч сэтгэл тvгшээтэй. Товчлон хэлэхэд хоолойд дvvжлvvр, хонгонд шулуур ердөө л энэ дээ гэв. Гэлэг, бурхан минь! гэж амандаа шивнэн ханцуйдаа залбираад: -Yгvй гvнтэн минь манай улс ер яагаад ийм аюул зовлонд ороолдож орхив доо? -Яаснаас гэвэл таарах юм дээ? гэж Балданцэрэн бодолхийлэн тооно ширтсэнээ бидний vйлийн vр юм бол уу даа. Гаминг яая гэж сандарч байхад дээрээс нь барон Унгерн нэмэн ирээд гээд цааш барон Унгерний хэн болох ба юу зорьж байгаа хийгээд тvvний хор хөнөөл юу болохыг нэлээд дэлгэрэнгvй ярьж гарлаа. Тойрон суугчид ам хамхилгvй чагнав. Тус бvрийн сэтгэхvйд монгол орон, уул тал, хvн малынхаа хамт vхлийн хар тогоонд vйгдэн дээр доороо орон буцалж байгаа юм шиг бодогдоно. Балданцэрэнгийн яриа дуусаж дуугvй болоход нэг vе хэн ч дуугарсангvй. Ганцхан ширvvн гал дээр тогоотой бvхэл мах пvл пvл буцална. -Бурхангончиг сvм ээ! Яасан ч хэцvv цаг гэгч вэ? гэж аяархан өгvvлсэн хvн нь Гэлэг байлаа. Олны анхаарал өөр дээрээ ирэхэд Гэлэг дотор гэмшин: -Yгvй хvvхээ наад тогоотойгоо нэг эргvvлнэ байгаа гэж бэрдээ шивнээд даруй эргэн Балданцэрэн рvv хандаж: -Ингэхэд эрхэм дээд х аад, ноёд, хутагт, хувилгаан маань юу бясалган айлддаг сан бол? -Тэдний зарим нь хувийнхаа эрх ямбыг алдчихгvйг хичээснээс өөр юмгvй шив дээ гэж Балданцэрэн хариулав. Ингэснээр яриа дахин тасарч өнөөх тогоотой мах л дангаараа пvл пvлхийнэ. Нэлээд болсны дараа Гэлэг ам нээн, -Ингэхэд Богд эзэн юу гэж зарлиг болж байдаг бол, -Богд уу! гэж Балданцэрэн тоомсоргvй дуугарснаа vгээ таслав. Уг нь тvvнийг барон Унгернийн өмнө мэхэлзэхээс өөр юу ч алга гэж хэлэхийг завдсан боловч эдvгээ Гэлэгийн өмнө тэгж хэлж болохгvй гэж санав. “Богд эзэнтэн барон Унгернийг орон нутгаасаа хөөн зайлуулахыг сэм зарлиг болгож байгаа шvv дээ” гэж шивнэв. Энэ даруй Гэлэгийн сэтгэл сэргэв. -Хайрхаан! гэж орой дээрээ наманчлаад Богд гэгээнтнээс нэгэнт тэгж зарлигдаж байгаа бол чухам бид бvгдээрээ тэр Бароны өөдөөс босох, тэмцэх ёстой гэж Гэлэг боджээ. Балданцэрэн ч дахин дуугарсангvй. Мөн л Богдын тухай, тvvний ард олны өмнө хэчнээн их нөлөөтэйг бодон суулаа. Гэрийн дотор яриа хөөрөөн урьд урьдынхаас удаанаар тасран чив чимээгvй болоход Аравгай манжуур эрээн гэж алдаршсан улаан цоохор ширмэл тvрийт эсгий гуталтай хөлөө жийн тавьж богинохон цагаан соруултай ганс гарган тамхи нэрэв. Сэрvvн чанарын янлуу хэмээх ургамлын сэнгэнэсэн утаа ором дvvрэн тунаж амсар нэг юмтай мөргөлдөн хангинахад хvмvvс цочин дотор дотроо бодож сууснаа мартжээ. Тэр дундаас Гэлэг толгой

Page 204: Цаг төрийн үймээн

204 

 

өндийлгөн бэрийнхээ хоол гаргах тvмпэн ойртуулсныг харж: -Байзна хvvхээ, хөлдvv мах болоогvй байж мэднэ гээд Балданцэрэнд гvнтэн минь тэр бароныг чинь яаж зайлуулдаг байна даа? -Тэр амархаан. Бароны өөрийн нь дайсан болох улаан орос бидэнд хань болно гэвэл: Гэлэгийн магнай тэнийж: -Уухай! Гэвч тэр улаан орост хэн очиж, ямар аргаар тэд чинь бидэнд хань нөхөд болох хэрэг вэ? Балданцэрэн, энэ асуултыг хариулахын тулд Сvхбаатарын тухай ярих хэрэгтэй болов. Бароныг ирэхээс өмнө Сvхбаатар гамингийн гараас гарах гэж улаан орос улсад очих санаа сэдэж байгаагаас эхлэн ярьж гарав. Тэр цагт өөрөө Сvхбаатарын тэр гайхамшигт бодлыг vл тоомсорлосноо ч орхилгvй ярив. Эцэст нь Балданцэрэн Сvхбаатар улаан орос улсаас зэвсгийн тусламж олон, хойд хязгаараар цэрэг хуралдуулж байгааг тодорхой яриад, өөрөө мөн тэнд очиж нэг мөрийн хvчин болох гэж яваагаа мэдэгдэв. Балданцэрэнгийн энэ ярианаас хойш хvмvvсийн сэтгэл шинээр сэргэн vхсэнээс амь орох мэт болжээ. Гэлэг аль тvрvvчээс аван доош бөхийн “ахай, ахай!” гэж байснаа гэнэт санаа аван өндийж: -Хvvе хvvхээ наад тогоотой чинь юу болж байгаа билээ? гэхэд Хандсvрэн гуулин тvмпэнгээ яаран урагшлуулж галынхаа хайчийг зvлгэн цэвэрлээд тогоонд дvрж мах гаргав. Хvндэт зочиддоо гэж байдгийнхаа аль дээдийг чанасан нь хэт болж яс мах хоёр нь ялгаран салах шахсан махаас тавихдаа Гэлэг тvvнийг харан сэтгэл харуусаад vйсэн бариулт хутгаа ташаан дахь хуйнаас нь сугалан махан дээр тавин зочдын өмнө барихдаа сая vзэгч болон цочиж, -Пээ энэ чинь гэж дуу алдсанаа, за яахав алсад зорьсон зочдын зоог хэт болсон байвал ажил хэрэг нь заавал бvтдэг гэлээ. Гvнтэн минь таны хэрэг бvтэх нь байна шvv гэж шинэ зvйр vг зохион өөрийнхөө сэтгэлийг өөрөө хууран бага зэрэг тайвшрав. Балданцэрэн Аравгай хоёр урьд шөнө хvрээнээс гараад бароныхонд баригдахаас болгоомжлон дан уул нуруу дамжин зvтгэсээр морьдоо эцээсэн бөгөөд арга буюу явгарахад тулгарахдаа Гэлэг өвгөнийхийг эрэн сурсаар арай гэж олж ирсэн байжээ. Одоо хоол идэх зуур морьдынхоо эцсэнээ дурдан унаа залгахыг эрэхэд Гэлэг ээ гэж гунигт царай гаргах боловч унах юмгvй болсноо хэлж эс чадахн, за за бололгvй яахав гэж урьдынхаа буянтай явсныгаа одоо ч хэвээр нь байгаа юм шиг царай гарган өгvvлэв. Маргааш нь Дорж эртлэн босож адуугаа авчрав. Гэлэг улс орны хэргээр яваа хvндэт зочдод хөл унаа залгах юм уу байдаг билээ гэж морь нэг бvрийг бодон нойр муутай хоносон аж. Адууны чимээнээр хоёр зочдоо дагуулан гарав. Нvдэнд vзэгдэх нь даага, сарваа, гvv азрага… ясан хэдрэг болсон амьтад газрын өөд амьсгаадан гэлдэнэ. Дорж тэр дундаас хоёр морь барив. Нэг нь сэтэрт хонгор, нөгөө нь хурдан хээр гэгч, Эдгээр морьдын алдар гуншинг дуулахад сэтгэл зовууштай байвч, Гэлэг тэдэнд унаа залгаж чадаж байгаадаа баярлана. Явах болоход нь бурхандаа хойморийн сан тавьж элдэв сайныг ерөөж vдэж гаргав. Сэтгэл бас vл ханах учир уулын оройд мацан гарч овоо сэргээн арц уугиулав. Явсан хоёр нь өчигдөр Гэлэгийнд ирэхдээ морьдоо хөтлөх гуядах янз бvрийг vзэн явсан бол одоо хэдийгээр ягир яндан боловч хөл амар байсан сайн морьтой болсондоо сэтгэл баяртай явна. Энэ бол Гэлэгээс тэдэнд өгсөн шинэ хvч бөгөөд гэвч тэд Гэлэг гэж ярихын оронд манай ард тvмэн, тvvний сайхан зан суртахуун, улс орон болоод эрх чөлөөний их эрмэлзэл гэж ярилцах ажээ. Морьдоо тэд хазаар даран урагш тэмvvлэхэд аян замынхаа холыг санан жолоо татна. Ой

Page 205: Цаг төрийн үймээн

205 

 

хөвч асга чулуугаар битvv бvрхэгдсэн их уулаас буумагц Балданцэрэн өврөөсөө буугаа гарган ташаандаа зvvж одоо юу ч дайралдаж магадгvй буугаа сумлаарай гэхэд Аравгай буугаа нуруунаас аван хоолойд нь таван сум хийв. Цас мөс нь олны хөлд vрэгдэн ханзарсан өргөн шаргал зам тэр хоёрыг хөтлөн тэртээх энгэрийг даван одсоныг тэр хоёр барин мөр зэрэгцэн хатируулж эхлэв. Гэлэг өвгөн бол их шvтлэгтэй хvн билээ. Тvvнийхээ дээр Балданцэрэн Аравгай хоёрын ирээд явснаас хойш залбиран даатгал хийх нь бvр барагдахаа байв. Өглөө бvр хойморийн сан, өдөр бvр ууланд гаран овоо сэргээн, арц уугиулна. Цай чанах бvрд дөрвөн зvг найман зовхист дээж өргөж байхыг бэргэндээ захина. Yдэш болохоор л мөн хийморийн сан, Бурхандаа арц уугиулан завилан сууж “Ум базар амиртаа, гvндаалы хаа наа хаа наа хумпад, ум соваха соди ха” гэж учир vл ойлгогдох тарний vгсийг хоёр нvд тас анин сvр бадруулан яншиж эхлээд цааш нь сvсэглэн бишрэх нь улмаар гvн болон амандаа баахан бvвтнэнэ. Нэг мэдэхэд “…арслангийн бадрангуй мэтээр хойморийг таншид мандуул, гардисын халин нисэх мэтээр хийморийг таншид мандуул! Луугийн дэгдэн нислэгийн мэт хийморийн таншид мандуул!” гэх мэтийн vгсийг товч тодхон өгvvлэх бөгөөд “…Ялангуяа миний энэ өөрийн насан хийгээд буян хишгvvд ба цог заль олз хийгээд хийморь арван зvгт тvгээмлээр дэлгэрэн ном ба хамаг ертөнцийн хvсэхийг эл бvх хэрэг хvслvvдээр тулгуурлалгvй аяндаа бvтэхийн өлзий хутаг оршиг болтугай” гэж дээш ширтэн тэнгэрт залбирах нь даруй төгсөхийн шинж тэмдэг болно. Гэлэг өвгөний ийнхvv увсан залбирал vйлдэх нь ардын нам Сvхбаатар, Балданцэрэн нарын төлөө, тэдний аз хийморийг сэргээх, тохиолдох гай барцды нь зайлуулах дайсны санаа сэтгэлийг мунхруулахад зориулагджээ. Орсон гарсан хvмvvс мөн л тэдний тухай ярина. Yнэндаа ардын намын учрыг нарийвчлан мэдэхгvй боловч Балданцэрэнгээс дуулснаа ширхэг дараалан ярина. Тэр нь гэрээс гэрт дамжаад уулнаас уулыг даван, буун улс амьтны чихэнд хvрэх зуур: -Дэлхийн олон өнгийн оросын дотроос хамгийн хvчирхэг болоод ариун шударга нь улаан орос улс гэнээ ч гэх шиг, ард тvмний дотроос Сvх хэмээх бууны суманд vл даагдах баатар эр тодрон энх цагийг тогтоох гэлээ ч гэх шиг, тvvний цэрэгт элсэн орж амь бие хайргvй зvтгэвэл энэ насны эрхэм дээд жаргал, эцэс хойддоо эгэл бусын төрөл олно гэх мэтчилэн өнгө будаг нэмэгдэн дэгдэж, олны сэтгэлийг сэргээжээ. Yvнийхээ зэрэгцээгээр барон Унгернийг улмаар жигшинэ. Барон Унгерний харгислал туйлдаа хvрсний учир гэвэл алив юм сөнөхөө болохоор ингэдэг гал боловч унтрахынхаа өмнө дvрэлздэг шvv гэдэг vг мөн л олны сэтгэлийг засан шулуутгана. Нэг өдөр Хvрэлийн их хvv Цэрэндорж санд мэнд давхин ирэв. Тvvний нас арван долоо, төрөлхийн дорой. Эцгээсээ хойш хувийн хэдэн малын ажилд дарагдан гандахын туйлд хvрсэн хөөрхий амьтан байжээ. Гэвч бароныхан мал дээрээ явж байхад нь цэрэгт баривчилжээ. Бусадтай нийлvvлэн эзгvй болсон пvvсний байшинд хориход нь Цэрэндорж явахаасаа өмнө эхтэйгээ уулзана гэж уйлан байж гэртээ ирсэн гэнэ. Эх нь хvvгээ Гэлэгийнх рvv оргуулсан аж. Маргааш нь Цэрэндоржийн эх Должин авгай бароныхны талд эрсvvдийг баривчилж гvйцээд ууланд дvрвэгсдийг баривчлах гэж байгааг дам сонсон мөн л санд мэнд ирэв. Тэр даруй бvх хотын эрэгтэйчvvд Гэлэгийнхд цугларч хэрхэхийг хэлэлцэв. “Аль нэг тийш зайлан зугтахаас өөр яах билээ!” гэж ам амандаа шуугисанд Гэлэг: -Yгvй та минь зугтаж яах юм бэ! Өд жигvvртэй болж өндөр тэнгэрт нисэхгvйгээс хойш дайсанд яагаад ч баригдах биш vv? Тэгснээс харин ардын намынхан руу зvтгэвэл амьд

Page 206: Цаг төрийн үймээн

206 

 

гарахын учир байж мэднэ гээд цааш нь мөн л өнөөх ардын нам, Сvхбаатар, улаан оросын тухай ярив. Хvмvvсийн тэр зvг явах нь зvйтэй гэж чиг байвч дайсныг vлээн хийсгэхээр биш, хашгиран айлгахаар биш, vхэх сэхэх хоёрынхоо нэгийг vзэлцэн тулалдах шvv гэж бодон vл дуугарах аж. Тэд дундаас Дорж, дайсанг дайтан устгахаас өөр зам байхгvй гэж vргэлж бодох болсноороо юу ч атугай би ардын намынхан руу явах минь гэхэд амиа бодон суусан бvхнээрээ цочин харав. Дорж өөрийнхөө ч, дайны аюул хэчнээн айхавтрыг санан, эхнэрээ харахад тvvний нь царай цайрсан, амьсгаа хөөрөн байгаа vзэгдэв. Эргэн харвал эцэг нь инээмсэглэн: -Зөв! Чи явах ёстой! Балданцэрэн гvн өөрийн биеэр тэр газрын холоос явж байхад, чи жирийн хvн юугаа хийх гэж ард нь хэвтэх билээ гэв. Гэтэл Доржийн найз Самбуу хамт явна гэв. Ард нь хоёр нялх хvvхэдтэй бяцхан эхнэр, хөгшинтэй vлдэх байжээ. Иймд хvмvvс тэднийг мөн л цочин харав. Гэлэг боловч царай хувирган бодоод: -За яахав чи яв! Цаадуулы чинь би чадах ядахынхаа хэрээр харж байж vзье гэв. Дорж Самбуу хоёроос бусад нь гэр байр, мал хөрөнгө харж хандаж vзье гэв. Дорж Самбуу хоёроос цааш бололцоотой эр хоёр, гурав байвч тэд ёстой л хар амиа бодон дуугvй суусаар л байв. Гэлэг тэдэнд баахан зэвvv хvрч “төрд сvлд, тvмэн олонд чинь хувь заяа гэж бий хундаа, та хоёр чинь тvvнийг ямагт санан бусдын ард л битгий орж яваарай!” гэж зориуд захив. Амиа бодож хулмайн суусан өнөө эрчvvд нь энэ vгийг сонсоод чихээ хvртэл улайв. Зарим нь аль хэдийн хоосорсон тамхиныхаа уутыг дэмий гөвөн цаг нөхцөөнө. Должин авгай ханцуйдаа залбиран: -Yгvй Дорж минь чи vvнийг минь аваад явж vз! гэв. -Должин гуай минь миний бодоход тэнд Цэрэндоржийн хэрэг ер юу байх билээ гэхэд Должин: -Ээш энэ чинь нялх боловч эр хvн шvv дээ. Эр хvйсгvй сэн бол бароныхон юунд vvнийг минь авч явчих гээд байх билээ гэж хоолой чичрvvлэн өгvvлэд Доржийн хариус эс дуугарсанд, чи эцгий нь дагаж гараад ганцаараа ирж байснаа бод! Эсвэл одоо хvvгий нь дагуулж яваад бас vрэгдvvлж орхивол эхий нь царайг яаж харна гэж зовнино уу? Yгvй Дорж минь наад хvvгээ бароныхонд алдсанаас тэр ардын намынхан гэдэгт чинь алдсан нь дээр байна гэж нvднийхээ нулимсыг дуслуулан байж өгvvлэв.

ХИЛИЙН ЦААНА /Балданцэрэнгийн явдал/

Монголын хойд хил дээр өвөр Хиагт тvvний цаахантай оросын ар Хиагт хот саахалт мэт харалдаа байдаг билээ. Тэнд Аравгай, дээр цагт морины наймаа vсэргэдэг нэг хvнд хөтөлчингөөр олон удаа ирсэн бөгөөд ойр орчмын газрыг сайн мэдэх болсон тул шөнө хил нэвтэрч өглөө зvvн хойноос нь орж ирэв. Санаснаас тэр хоёр замд өлзийтэй сайн явж унаа морьдоо ч эцээж зvдрээлгvй, гамин, бароныхонтой ч дайралдсангvй. Балданцэрэн ч гурван улсын хэлэлцээрээр энд ирж байсан учир уг хотыг мөн сайн мэднэ. Хуучин танил орон байшин, хашаа, гудамж нvдэнд тусаж өнгөрсөн явдлыг санагдуулна. Энд нэмэгдсэн зvйлгvй, харин байшингуудын шавар шохой холцорч өнгө зvс алдагдаж хvн амьтан цаг vргэлж байсан хэд хэдэн пvvс хаагдсан бололтой. Yvд хаалга нь тvгжээстэй, заримы нь цонхонд банз барин хаджээ. Өглөөнөөс аваад vдэш болтол vргэлжлэн хөврөлддөг монгол жинчид ч алга. Гудамжаар минж, халиу булган захтай хvрэм өмссөн торго худалдаачид гаалийн тvшмэд, хил хязгаарын ноёд ба тэдний янз

Page 207: Цаг төрийн үймээн

207 

 

маягаар янгууч санаа бодлоороо дээрэнхvй хатад, охид дайралддаг нь ч алга болж дан ажил төрлийн болов уу гэлтэй хvмvvс, тариа будааны болов уу гэлтэй эрvv дvvрэн барвагар сахалтай, хувцас хунараар дорой болоод толгойн vс нь зөндөө ургасан хvмvvс ширvvн дориун дуугаралцахыг нь vзэхэд дайн удаан жилийн ядрал! Хуучин хаант төр нь хажуу хавирганыхаа эзэрхэг тvрэмгий нартай газар дэлхийг булаалдан тэмцэлдэж ард тvмэндээ хэчнээн гай гамшиг учруулсан нь илэрхий. Наймаа худалдаа гэхээс орой дөрвөлжин эрээн даавуугаар толгойгоо эрvvвчлэн боосон ээтэн хамартай залуу эхнэр лепошкий, лепошкий, горячий лепошкий гэж шамдгайлан хашгиран явна. Балданцэрэн Аравгай хоёр, тэр авгайтай дайралдаж гарын дохиогоор харилцан халуун бин маягийн юм хэдийг авав. Гурилын өнгө хар, амт гашуун, энэ идэж байгаа хvний хоолой аргана. Орос эхнэр Аравгайн бууг заан олныг өгvvлнэ. Тэр нь хэл мэдэх хvн учир начиргvй шагшин шогшрох шиг. Тvvнд нь Сvхбаатарын нэр хоёр дахин сонсдох нь өөрийн эрхгvй цочооно. Хариуд нь Балданцэрэн мянган vгний товч таглаа болох “мэдэхгvй” гэдэг vгийг өгvvлэн толгой сэгсрэв. Орос эхнэр цааш нь улмаар шамдгайлан бас л баахан vг өгvvлнэ. Тvvнд нь “Ленин!” гэдэг vг орох нь Балданцэрэнгийн сэтгэлийг тайвшруулан баясгана. Энд гамингийн ноёдоос мөн л явдаг байжээ. Дээд тушаалын дарга нарын нэг нь яг ч vгvй баяр ёслолын хувцастай, ардаа хоёр хvн дагуулан явна. Хажуугаар өнгөрөхдөө нvднийхээ булангаар зэвvvтэй нь аргагvй ажиглав Хариуд нь сэм дохилцон хvйтэн харц тавьсан явдал ч тvvнд аягvй байгаагvй нь магад. “Хамаг гай цаад буунаас чинь болж магадгvй юм шvv! гэж Балданцэрэн шивнэн өгvvлж байтал нэг буриад хаанаас ямар хэргээр явааг шалгаах нь мөн л сэжиглэлтэй. Хариуд нь Балданцэрэн орон нутгаа энээхэн урд гээд төмөр тэрэг худалдан авахаар ирэв гэхэд бариад төмөр тэрэг манайд бий. Тvvнээс vзэж байгаад ав гэж шаардан дагуулж явав. Тэд төмөр тэрэг байтугай морин тэрэг ч vгvй хашаанд ирж байшинд оров. Бяцхан хонгилд та буугаа энд тавигты! гээд Аравгайн бууг бараг булаах шахан авах нь бvр ч сэжиглэлтэй болж ирэв. “Ийшээ орогты даа” гээд тасалгаанд оруулан сандал тавин өгч, суулгаад эзэнд авчирч уулзуулна гээд гарав. Гамингууд энд чөлөөтэй явж байгаа болохоор хань хамсаатан нь мөн чөлөөтэй байж болох юм гэж нөгөө хоёрын сэтгэлд буулаа. Бяцхан хонгилд хөлийн чимээ гарахад Аравгай хаалгын завсраар шагайн буутай хvмvvс өөр тасалгаанд орохыг олж харан эргэв. Балданцэрэн зориг шийдэж, өврөөсөө буугаа гаргаж хуйнаас нь салган буцаан өвөрлөв. Паламын өгсөн захидал мэдээ сэлтийг гутал тайлан уланд нь хийв. Аравгай ардаа хавчуулсан хутгаа урдаа авчран сугалахад бэлэн болгожээ. Ингэснээр тэр хоёр гадаад байдал төв номхон дотоод сэтгэл маш тvгшин суулаа. Хvмvvсийн хөлийн чимээ дахин гарч хаалгын бариул эргэлдэн хөдлөхөд нөгөө хоёр яахаасаа ч буцахгvй болон ширтэв. Тvрvvчийн буриад орж ирлээ. Араас нь Сvхбаатар дагаж явна. Энэ бол баяр! Сvхбаатарын гоолиг бие ер бус шиг нvдэнд тусан, хээнцэр хvрэл царай хvрлэн цутгамал шиг санагдана. -Yгvй энэ чинь та байсан юм уу? -Тийм би! -Хаанаас хаашаа явж байгаа нь энэ вэ? -Хvрээнээс наашаа! -Юун тухай? -Чамтай нийлэхээр

Page 208: Цаг төрийн үймээн

208 

 

Инээх баярлах хоёр эндээс эхэллээ. -Yгvй ер, ингэхэд таны өнөөх дотрын өвчин ашгvй зvгээр болсон уу? -Баатар минь тэр чинь жинхэнэ өвчин биш төөрөгдлийн өвчин. Дахин баяр, дахин инээдэм. -Хvрээ зvгийн сонин юу вэ? гэхэд, Балданцэрэн одоо гутал тайлах хэрэгтэй болов. Тэр зуур сая байшинд өөрийн эрхгvй хөтлөлдөн орж ирэхдээ элдвийг санан сандарснаа ярив. Сvхбаатар тэр хоёрыг тvрvvн гудамж уруудан явахыг банз хадсан цонхны завсраар олж харан буриад нөхрийг явуулсан юмсанжээ. Паламын явуулсан мэдээ сэлтийг гардуулан өгөхөд Сvхбаатар vзээд бусад нөхөддөө мэдэгдэх болов. Нэгдvгээрт, өндөрхөн биетэй нимгэн цагаан царайтай хар хvний хувцастай боловч мухар толгойтой сvрхий сэргэлэн байрын ахимаг настай хvн орж ирэв. Энэ хэн бэ? Бодоо. Балданцэрэн хуучин зvс танина. Хойноос нь дунд зэргийн нуруутай уян хатан хөдөлгөөнтэй Балданцэрэнгийн хуучин сайн танил Шагдаржав орж ирэв. Гуравдугаарт, урьд өмнө нэрий нь дуулаа ч vгvй намхан биетэй өргөн цээжтэй хөдөө маягийн хар хvн орж ирэв. Тvvний нэр нь Данзан. Дөрөвдvгээрт цэвэрхэн цагаан царайтай залуу лам Лосол орж ирэв. Эд бvхэнтэй Балданцэрэн амар мэнд мэдэн ярилцах далимд, би та бvхнийг долуул гэж сонссон бусад нөхөд чинь яасан бэ? гэж асуухад: Сvхбаатар, тийм ээ, долуул. Чойбалсан, Догсом хоёр Эрдэнэ вангийн хийд орж Билэгсайхан гvнтэй уулзах, цэрэг эр цугларуулах ажлаар явсан гэж хариулав. Тэдний дэргэд сандал байх боловч өөрсдийн заншлаар шалан дээр тойрон сууцгааж, Паламын явуулсан зvйлийг сонирхон хэлэлцээд дараа нь Балданцэрэнгээс Дар эх ламын явдал, тvvний санаа бодлыг олж мэдэн инээдэм шуугиан болов. Ер эдэнд сонирхогдохгvй юм нэг ч vгvй, гамингийн шорон, хvмvvсийг хэрхэн байцаасан ба барон Унгерний явдал, гудамжинд болсон явдлууд өвгөд эмгэдийн яриаг боловч сонирхон судлах аж. Эцэст нь Балданцэрэн: -Ингэхэд энд миний хэрэг байна уу? гэж асуухад Сvхбаатар: -Байхаар барах уу, бvр яаралтай гээд гараас нь шvvрэн авч гарав. Тэндээс өөр байшингийн vvднээ очиход Балданцэрэнд гурван улсын гэрээ хэлэлцээр болж байсан шиг санагдав. Дотогш орон нэг том өрөөнд орвол яг мөн. Гол дунд нь олон сандал тойруулан тавьсан урт ширээ нь хэвээр. Харин хаалгыг татмагц нvдэнд их хааныг босоо хvний хэмжээгээр сvр бадруулан зурсан тосон зураг байдаг нь vгvй болж оронд нь ардын намын хvсэл бодлын илэрхийллvvдийг улаан даавуун дээр цагаан шохойгоор бичин хаджээ. Зvvн буланд онцгой тавьсан бяцхан ширээнээ бөхийн сууж юм бичиж байгаа өргөн хар хилэн эмжээртэй, дөрвөлжин өнцөг энгэртэй бариад дээлтэй дээд уруулдаа өтгөн хар сахалтай туранхайвтар биетэй дөч гаруй настай хvн босон угтан авна. Yзтэл энэ хvн буриад дээлээ орос суран бvсээр сулхан бvсэлж гурын арьсан бойтог гутал өмссөн бөгөөд хvн амьтныг цочоохгvйг хичээх мэт зөөлөн гишгэлж ирэхэд нь Сvхбаатар “багш” гэж хvндэтгэн дуудна. Хариуд нь тэр хvн “Жанжин та намдаа юу айлдах гээшив?” гэхэд нь нэг хачин. Сvхбаатар Балданцэрэнг танилцуулан vйл явдлыг танилцуулахад бариад “хайн, хайн” гэж нvд сэргэн баясна. Энэ хvн уулын хvv гэж алдаршсан эрдэмтэн байжээ. Одоогоор нас ахин магнай vрчийж эхэлсэн учир уулын хvv биш, уулын өвгөн гэж нэрлэгдэх ёстой болжээ. Сvхбаатарыг буцаж гармагц уулын өвгөн хvрээний сонинг лавлан асууна. Балданцэрэн дэлгэрэнгvй

Page 209: Цаг төрийн үймээн

209 

 

ярьж эхлэхэд цаг vргэлж “хайн, хайн” гэх нь бас л хачин “барон Унгернийн дур зоргоор аашлах нь санаанд багташгvй болов” гэхэд бас л “хайн, хайн” гэхэд нь Балданцэрэн vгvй, vvнд сайн юм юу байх билээ? гэж гайхан өгvvлэв. Уулын өвгөн: -Дайсан этгээд санаа бодлоо хэчнээн ил явуулах тусам ард тvмэн танин, шийдэмгий эсэргvvцэх тул сайн гэж тайлбарлаад манжийн бодол маш ягуухан байснаараа монгол орныг хоёр зуу гаруй жил дарлан тонож чадсаны дурдана. -За та бидний ажил тун их. Одоо ажилдаа оръё гээд уулын өвгөн гуч, дөч орчмын хуудастай дэвтэр гарган ирж, та юуны өмнө энэ зvйлийг хуулан бичvvштэй байна гэв. Балданцэрэн өврөөс хос бийр хvн хvнийхээс давуу том хэмжээний нянтай хоёр гарган дэвтрий нь хvлээн авч, -Чухам хэдэн хувь бичих вэ гэхэд, -Мянган хувь ч илvvдэхгvй гээд инээмсэглэн орос гөлгөр цагаан цаас баахныг нэмэн өгөв. Дэвтрийн нvvрэнд “эрмэлзэх арван зvйл” гэж бийр даран том бичсэн байлаа. Нэгдvгээр хуудсыг эргvvлмэгц төмөр vзгээр бариад нарын бичих журмаар унжруулан айхавтар татлан бичсэн зvйл гарна. Гэвч vсэгт алдаагvй, vг өгvvлбэр бvхэн ойлгомжтой ажээ. Балданцэрэн нянтайнхаа бэхийг шингэлэн бийрээ сайтар нийлж аваад “мянган хувь ч илvvдэхгvй” гэсэн шvv дээ гэж бодон гvйлгэн бичиж гарав. Yсгийн хэлбэр гоёмсог, хэвлэмэл адил дурайна. Эхний мөр хараахан хатаж амжаагvй байхад бvтэн хуудас дуусаж тvр зогсоно. Бvх дэвтрийг хэд дахин хуулан бичсэний дараа, учир утга нь цээжинд хоногшин эргэлдэж vнэгэн харанхуйгаас vvрийн туяатай золгох мэт болж ирэх аж. Тэр дундаас “олонд тустай агаад, хорлолтой буюу, одоо цагийн улиралд vл нийлэх бөгөөд хуучирч нэгэнт хоцорсон зэрэг харштай зvйл буюу, язгууртны ёсыг устган халж эцэс болгоно” гэсэн нэг зvйл “манай Монгол ардын намтай адил харгисыг халах, боловсрон урагш давшихыг эрмэлзэх, ард иргэний эрхийг нийтэд тэгшлэн засах гэсэн хятад оросын зэрэг гадаад олон улсын намуудтай нэвтрэлцэн найрамдаж, харилцан туслалцахыг хvснэ” гэсэн бас нэг зvйл vсэгчлэн тогтоогдож маш олон юм бодуулав.

АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГТ ЭЛСЭГСЭД /Дорж, Самбуу, Цэрэндорж гурвын явдал/

Хаврын нэгэн сайхан өдөр байжээ. Өвөр Хиагтаас баруун урагш барагцаалбал өртөө гарангийн тэртээ гурван явган хvн нэг бол их голын бургас даган, эсвэл нарсан ой дамжин гvйлдэнэ. Эд бол Дорж, Самбуу, Цэрэндорж гурав. Анх орон гэрээс гарахдаа тус бvрнээ унаатай, хоол хvнстэй, тогоо шанагатай гарсан боловч морьд нь тун муу, газрын дунд хvрэлгvй нэгийг хаяад, дундаас өнгөрч бас нэгийг хаяад эцэст нь ганц моринд хамаг юмаа ачин овоо газар авч явахад нь гамингууд дайралдан хөөхөд эцсийн морийг ойн ширэнгэнд хаян, өөрсдөө газрын бэрхийг дамжин гvйхийн ачаар гарчээ. Одоо болохоор газар vл мэднэ. Хvн таних ч бvр байдаггvй хэрэг. Горьдох нь гэвэл өнөөх ардын намынхны байгаа газар эрхгvй ирсэн болов уу гэж бодно. Тэгээд тэртээх хонхорт харагдах хэдэн гэрийг чиглэв. Тэнд мал цөөнтэй ядуухан байрын бололтой гэрvvд харагдана. Тэр дундаас хойд захын ханын туургыг хар модны холтсоор давхар бvрэн аргилсан бөгөөд дээврийн эсгий тас хар, тийм айлыг тэр арай л аюулгvй болов уу гэж элэг барин хэлэлцэж орохоор шийдлээ. Гадаа нь хонхорцгоо дааж ядсан сагсгар сvvлтэй асар том нохой модон тэрэгний дороос ухасхийн гарч хvнд гэгчийн гинжээ харжигнуулан тэмvvлнэ. Yvгээр vзэхэд эзэн нь тийм ч хариугvй амьтан баймгvй аж. Гэтэл бас нохой нь

Page 210: Цаг төрийн үймээн

210 

 

хvр хар vсчин сvйд болж байхад гэрээс хvн гарахгvй байх нь юу вэ? Гэрт нь бас ямар нэг хvчирхэг амьтан хурхирах адил авиа гарах сонсдоно. Дорж тvрvvлэн модон самбар хаалгыг тvрvvлэн нээж орох болов. Өмнөөс нь хэр хэмжээнээс хэтэрсэн халуун уур нvvр цоргин угтана. Гэрийн хоймор бадарсан улаан цогийн гал руу гуулин гуурс vлээгvvр vлээж байгаа хууз сахал, хар нvvрсэн хөө хоёрт дарагдсан өвгөн vлээгvvрээ амнаасаа тvр салган, “хаалга хаа, хаа” гэж хашгирна. Баруунтай нь бvдvvн биетэй авгай авдар хөөргийг хvр хvр дуугарган татаж байснаасаа амар эрэхийн оронд ууртайгаар хялалзан босон харайж, гэрийнхээ хаалгыг тав хийтэл хаан дахин сууж хөөргөө татна. Yзтэл өвгөн нь дархан, авгай нь туслагч нь байлаа. Зvvн баруун талаар цахиур буу, бярдаан буу, орос винтов, хятад сисан ли янз бvрийн хуучин сэлмvvд дvvрэн. Газраар хар цагаан тугалга, гууль зэсийн өөдсvvд, элдэв төрлийн бууны сумны хонгио эмх замбараагvй холилдон хэвтэнэ. Дорж нөхдийн хамт зvvн талд нь суулаа. Өвгөн ямар нэг хатуу эдлэл хайлах гэж байгаа бололтой, эхнэрийнхээ хар хөлсөө дуслуулан зогсоо зайгvй хөөргөдөн байхад өөрөө нvд цавчилгvй нэмэр vлээгvvрдэнэ. Дуу чимээ нь сонин, халуун нь айхавтар, хус модны чийрэг нvvрс хөх дөл оволзуулан маналзаж, сvvлийн хоног галын бараа хараагvй хvмvvсийн нvvрийг минчрvvлнэ. Өмссөн дээлийн vстэй дотор, өнгөө нэвт халан тvлэгдэх vнэр ханхлуулахаар vл барам хаяан дахь авдрын нvvрэнд давирхай дааварлана. Гэвч дархны ажил яагаа ч vгvй аж. Аман дахь vлээгvvрээ салгалгvй “хөөрөгд, хөөрөгд” гэж хашгирна. Халууны илч хэцvvд, гэрт нь гэнэт дөл авалцах бий гэмээр хиншvv хярвас ханхална. Гаднаас ирэгсэд тэсвэрлэшгvйд, тvргэн гаръя гэтэл хаалга онгойлгож vл болохыг тvрvvн мэдсэн. Ханцуйгаар нvvр халхлан дор бvрнээ аахилалдана. Хөөргийн дуу гэнэт зогсов. Дархан цогийн дотроос час улаан юм гарган төмөр дээр тавингуутаа бас бяцхан төмөр тогоонд мэлтэгнэн бий юм нэг гарган дээрээс цутгуурдаад “нээ нээ” гэж хашгирна. Одоо л ажил дуусаж байгаа байж. Авгай нь хаалга нээн дэлгэж халуун хар цай аягалан дарханд өгөв. Дархан хvлээн авч дээрээс нь нvvрсний цог хийн “час” гэсэн чимээ гарган дээш оргилох уураар нь амьсгал аван утсанаа “очир ваань хум пад аа” гээд яаран оочилно. Авгай нь мөн тэрчлэн цогтой цай уусан боловч “очир ваань хум пад аа” гэсэнгvй. Энэ бvх байдлыг Дорж нөхдийн хамт ихэд гайхан ажиглаж суув. Өвгөн тэднийг гэнэт vзэж байгаа мэт цочин харснаа очир ваань хум пад аа! гэж дахин уулга алдаж нvvр толгой руу зам татуулан урсах хөлсөө өнгө нь аль хэдий нь танигдахаа больсон баравгар алчуураар арчин: -Хvvе эхнээр! Энэ улсад цай! Эхнэрийнхээ аяга аван цай хийж өгөхөд: -Yгvй байз! Та нар ч гэсэн утах хэрэгтэй! гээд хямсаа хайчаар цог хавчин тус бvрийн аяганд хийн чис чис дуу гараад: -Утацгаа! Утацгаа! гэв. Нөгөөдvvл, дархны хэлснийг ёсчлон гvйцэтгээд цогийн нvvрс булингартсан хар цайг уусан даруй толгойн мансуурал арилан нvд сэргэхэд уг хэргийн ач тусыг сая ухааран мэдэв. Гэтэл бас нэг юм час пясхийн дуугараад дараад нь пvл пvл буцалсныг vзвэл цагаан шаргал өнгийн бөөн шавар тvмпэнтэй усанд хийгджээ. Тvрvvчийн зvйл гууль цутгагдсан шавар хэв байсан аж. Дархан, очир ваань хум пад аа дуудан шавар хэвээ тvмпэнгээс гарган хага хага цохиход дотроос алтан шаргал бууны замаг гарна. -За тэгэд та нар минь хаанахын улс вэ? Дорж: -Нутаг хол оо. Алтан хэмээх газар хvрэхээр явж байна гэж тvгдрэн хэлэв. -Өө, очир ваань хум пад! Ингэхэд та нар чинь баатрын цэрэгт элсэхээр яваа улс уу? Дорж

Page 211: Цаг төрийн үймээн

211 

 

зориглон: -Тийм ээ, тэгэх гэж яваа улс билээ бид гэвэл -Уухай! Зам зуурт чинь ашгvй элдэв муусайн юм дайралдсангvй юу? Нөгөөдvvлийн сэжиг арилан сэтгэл баясаж, тохиолдсон явдлаасаа ярьж эхлэв. Тэр очир ваань хум пад гэж байн байн өгvvлнэ. -Хvvе эхнээр, энэ улсад идээ будаа! Эхнэр нь гvйн гарч ноднин жилийн хураасан гvзээтэй өрмөө тэврэн орж ирэв. Өвгөн тvvний нь угтан авч дээр нь төмрийн хасуур шигтгэн алхаар цохин хагална. Тvvгээрээ таваг тавин чангамал будаатай идэхийг шаардахын далимд бас л очир ваань хум пад аа дуудан их яриа дэлгэж гарлаа. Тэрээр ардын журамт цэргийн хуралдаж байгаа газрыг мэдэхээ vл барам зэр зэмсгий нь засан сэлбэж байгаа ажээ. Улс орны дотор өөр шиг нь зуун дархан байвал нэг хvний хэрэглэхийг байтугай мянган хvнийхийг хийхэд юухан байх вэ гэнэ. Ер нь зуун дархан ёстой зэр зэмсэг хийдэг багажтай бол монгол улс гадаадаас тусламж гуйх байтугай гадаадад худалдан их олз олох юм гэнэ. -Манай баатар сvрхий ухаантай хvн болохоор ирээдvйд бvх халхын дархчуудыг цугларуулан зэр зэмсэг хийх том газар байгуулах нь магад даа гээд цутгасан замгаа тусгайлан бэлтгэсэн шөвөг төмөртэй эвлvvлэн угсрахыг оролдов. Тус тусын нь өө сэв хоор зуураа харшилдахыг нь хуурайдан зvлгvvрдэх нь чадмаг болохыг Дорж нөхөдтэйгээ нvд бvлтийлгэн ширтэнэ. Ганцхан харамсалтай нь гуулин замаг удахгvй элэгдэнэ байх даа гэж бодсоноо Дорж барьж чадалгvй ам нээн хэлэхэд дархан: -Тэр мэдээжийн хэрэг. Гэвч энэ бл улаан оросынхоос зэмсэг ирэхийн наана та нарыг сургуулилахад хэрэглэх зvйл. Юу ч атугай сайн тосолж байхаа л мэдээрэй гэж хариулав. Энэ дарханд, бууны замгууд хийснээс гадна эвдэрсэн хэмхэрснийг засан сэлбэсэн нь багагvй. Тэр дундаас хоосон хонгионы бөгсөнд гал, хөндийд нь дарь, vзvvрт нь мөн өөрийн гараар нимгэн зэс буюу гууль мэтийг маш нарийнаар хуйлан дотор нь тугалга цутгаад суулгасныг тоолбол хэдэн зууд хvрэх бөгөөд өнгө vзэмж нь жинхэнэ vйлдвэрт хийснээс vл ялгагдана. Тvvний нь хvмvvс vзэн гайхахад дархан: -Нээрээ би ерэн есөн сайн нөхөдтэйсэн бол журамтан цэрэг та нараа зэмсгээр яасан ч дутаахгvйсан даа гэх нь инээд хvрэм боловч vнэн санаа нь тийм байжээ. Нөгөөдvvл ардын журамт цэрэг чухам хаана байгааг сурагласанд дархан: Над ч гэсэн хийснээ тушаах, баатартай уулзах хоёр зvйлийн чухал хэрэг бий. Хамт явбал барав гээд газар зааж өгсөнгvй. Yхэр дууны бvдvvн хонгионд гар нvvр угаах ус хийн гараа угаавч уг нь хар гэгчээр нvvрсний галд олон жил шарагдсан арьсны нь хир хэвээр байна. Авдраасаа ар тал нь бараг шинэ атал урд тал нь мөн нvvрсэнд хөөдөгдөн хуучирсан шар нэхий дээл гаргав. Тvvнийг толгой дээгvvрээ нөмрөн ихэнхийг цээжиндээ гарган бvсэлнэ. Явах болмогц Дорж, Самбуу, Цэрэндорж гуравт хоёр хоёр буу vvрvvлээд өвөрт нь хэдэн арван сум хийв. Өөрөө гурван буу давхарлан vvрч хэдэн зуун сумны ихэнхийг өвөрлөжээ. Гэрээс гаран зvvн зvг чиглэв. Дархны явалт хурдан, цээжин биеэрээ агаар сэлvvрдэн, хол хол гишгэлэхэд нь өвдөг дээгvvр нь татсан дээлийн хормой огдон тагдан хөдөлж сул сул өвөрлөсөн сумнууд шаржин ширжин чимээ гаргана.

ӨВГӨН ДАРХНЫ ХУУЧ -За залуус аа, хээрийн замд хууч хөөрч явбал зугаатай болод, газар дөхөх нь хурдан байдаг

Page 212: Цаг төрийн үймээн

212 

 

гээд өвгөн амьдралдаа өнгөрvvлснээсээ ярьж гарлаа. -Ум базар ваань ээ, эрт урьд би залуудаа Эрдэнэ туслагчийн Галдан тайж гэгчтэй арилжаа наймааны явдал дээрээс ам мурийж эхлэв шvv. Тэр маань туслагчийн хvv болохоор эрхтэн дархтан байлгvй яахав. Тvvгээрээ сvр далайлган сvрхий хурдан моринд минь шунахайран vнэ хайрлахгvй гэж аваад адаг сvvлд нь луйвардах гэж золиг оргив. Тэр цагт нас залуу, цус шингэн, хойч өдөр, хожмын маргааш юу болохыг боддоггvй ч цаг байж дээ. Зодолдон нvдэлдэхэд хvрлээ. Уг нь хамаг хэргийг анх тэр өдөөсөн боловч надад зодуулсандаа хорсон тамгын газар мэдvvлэн, яаж сvйд хийсэн гэж санана даа! -За тэгээд? -Би гэдэг язгууртны биед халдсан хэрэгт холбогдон хонго хацар хоёроо уруулан амин голтой л гарлаа. Гэвч өнөөх хэрэг тэгээд зогссонгvй, нэг мэдэхэд аавын vлдээсэн жаал хөрөнгөнд албан татвар хэдэн давхар нэмэгдэж vгvйрэн хоосрох тийш хэлбийв шvv. Энэ ч бас мэдээжийн хэрэг. Галдан тайжийн хяхууралтай холбоотой хэрэг. Надад хариу тэмцэх арга хаанаас байх вэ дээ. Зvйл зvйлээр арга ухаан сvвэгчилсний эцэст дээд тэнгэрийн эзэд, доод газрын лус савдгуудтай нөхөрлөгч бөө болж толгой дээр нь аянга буулгах юм уу, эсвэл хоолойд нь холбого гvйлгэн тарчлахыг халаглан бодлоо. -Уухай та тэгээд бөө болох гэж оролдов уу? -Оролдохоор барах уу даа! Очир ваань минь ээ, нэг шөнө хоёр сайн морьтой гэрээс гаран, Галдангийн гадаа ирээд тархидахын цаагуур тархидан, тархи дээр чинь аянга буулгах цаг бий дээ хө гэж гэрий нь гурав ташуурдаж аваад дархад урианхайн зvг талийж өгөв шvv би чинь. -Тийш явахын учир юv вэ? -Ээ хө, тэнд чинь хараал хийхээр байтугай, хялайхын төдийгөөр хvний уушги зvрх сугалах хэцvv бөө нартай гэж ярилцдаг байсан юм. -Тэгээд тэр газар хvрч чадсан уу? -Чадахаар барах уу даа. Хараалчдын дотроос хамгийн айхавтар гэж цууд гарсан Төмөр удган гэгчид хоёр морио өргөн шавь болох гэж vзэж эс болсонд төрvvлсэн ганц охинтой нь ийм тийм болон хvргэн орохын хvчээр сая шавь нь боллоо. Өвөртөө явсан хорин таван лан мөнгөөр шар шувууны өдөт малгай, ар өвөрт гялалзах толь, зvг бvрээс унжуулах таван өнгийн хадаг, тvvнээс цаашилбал хиймэл мөртөө амьд мэт мушгиралдан гарах могой, бас бусад хэрэгтэй бvхнийг гvйцэтгэн уншин дууддаг бvхний нь бас бvрэн дvvрэн цээжилж аваад тал хэнгэргийг таван жил балбав шvv. -Бурхан минь ид шид гэдэг ч хэмжээ хязгааргvй болоо биз? -Тэр тухай бvv дурсаа! Сvсэг ихэдсэн юм уу сэтгэл чармайснаас ч болов уу vе vе ухаан алдах өвчин олсноос юу ч vгvй гэд цөөш өгvvлэх нь, удган бөө нарын хуурмагийг мэдээд тэндээсээ зайлан одсон аж. Гэвч бурхны багш будда ба богд Зонховын ариун номлолын гадуур гарсан зод лvйзэнгийн номонд хvний сvнсийг эгшин зуурын дотор эрлэг хааныд тонилгох их чадал бий гэж гэлэн санваартнуудын жигшил зэвvvцлийг батад итгэн тvvнийг бясалгахаар шийдлээ. Халхын хамгат долоон хутагтын нэг болох Нар ванчин гэгээний хийдэд очин эгэлгvй Пvрэв гэдэгт шавь орон зодын ном заалгажээ. Айх эмээх сэжиглэх цээрлэх цөмийг мартан гурван зуун булаг, гурван зуун хадан хошуу, гурван зуун хvний хvvр хэсvvчилснээ ярьжээ. -Ингэснээс хойш та өстөнөөсөө өшөөгөө авахтай болоо биз дээ? -Даан ч vгvй гэж дархан хариулаад, цааш ярьсан нь: -Ингэж явахын хооронд Галдан тайж хошуу захирагчийн тушаалд дэвшсэн байв. Тvvний

Page 213: Цаг төрийн үймээн

213 

 

нь манай дархан дам дуулан улмаар хорсон нэг vе дэмий хэсvvчлэн тэнэсэн гэнэ. Нэг өдөр Богдын хvрээнээс ирсэн хvн харь орны орос маягийн хvн чийчаан хэмээх өөрөө явдаг төмөр тэрэг хөллөн хvржигнvvлэн давхиж явахыг vзэв гэж ярихыг сонсоод би ингэж явахын оронд уран дархны ажил хийвэл нэг мэдэхэд тийм тэрэг хийхтэй болох бус уу, хэрэв тэгээд тэрэг хийж чадаж гэмээ нь өнөөх захирагчийн дэргэдvvр хvржигнvvлэн давхих шvv дээ гэж бодов. Тэгээд алх, дөш, хасуур, цоолтуур зэргийг цугларуулан тогоо, шанага хадахаас эхэлжээ. Хоёрхон жилийн дотор сvрхий дархан гэж алдаршсан гэнэ. Өөрийн нь бодлоор бол, өөрөө явдаг чийчаан хийх ухааныг олоогvй тул яагаа ч vгvй мэт санагдана. Олоход бас бэрхтэй нь өөрийн эрхгvй илрэхэд, орос олонтой энэ газрыг бараадвал зохино гэж бодсон гэнэ. Энд ирээд оросуудын баянд нь зарагдан ядуустай нь найзархан баахан цагийг авчээ. Гэвч арга ухаан, багаж хэрэгсэл алий нь ч олсонгvй, харин ойр зуурыг ойлголцох хэлтэй болсноороо сураглан судалж vзэхэд өнөөх зvйл, нэг хvний гараар хэрхэвч бvтэх учиргvй болж ирэхэд шууд орхин оронд нь зэр зэмсэг хийдэг болохыг шийдсэн аж. Гэтэл энэ нь мөн бvтсэнгvй, ганцхан алх дөш хоёрыг олон жил харшуулан балбасны ачаар эвдэрснийг засах, гол төмрөөс бусдыг шинэтгэн сэлбэх мэргэжилтэй болсон гэдгээр дархны яриа шувтрав. -Ингэхэд та өшөөгөө авч чадаагvй юм шив дээ гэж Доржийн асуухад: -Тийм ээ, чадаагvй. Өшөө хорсол маань ч нас биеийн хамт элэгдэн арилсан. Гэвч хэрэг явдал дуусаагvй даг аа. Баатар, миний энэ явдлыг сонсоод манай хэрэг бол та мэтийн дарлагдсан олны төлөө юм гэж байна билээ. Дархны ярианд тэд сэтгэл саатан хэчнээн хол явснаа эс мэдэв. Нар аль хэдийн жаргасан байлаа. Од мичид тэнгэр дvvрэн гялалзаж, хялман цагаан хавирган сар баруунаа тонгойж байхад тэд нэлээд орой болсныг мэдэв. Хориод алхмын тэртээгээс нэг хvн “зогс! юун хvн бэ?” гэж хашгирав. Энэ нь Алтан хэмээх газар цугларсан журамтан цэргийн манаа байв. Дархан хариуд нь: -Очир ваань! Байз! Би Жамц байна. Буу зэмсэг тушаана. Манааны хvний дуу зөөлрөн: -Аа дархан гуай юу. За за наашаа гэжээ.

АРДЫН ЖУРАМТ ЦЭРЭГ АЛТАНД Yvрийн жихvvн жавраар дунгийн дуу эгшин хvмvvсийн хөлийн чимээ газар сайгvй сvржигнэв. Дорж, Самбуу, Цэрэндорж гурав даруй сэрэн харахад урьд шөнө ирэн орж унтсан ором нь далан нөхөөс болсон майхан байлаа. Yvдээр нь өндөр биетэй хvн нуруу нумлан шагайж “бос” гэж хашгирах нь чихэнд хадна. Гурвуулаа цочин босон харайж гvйлдэн гарахад өндөр хvн алга болж, оронд нь энд тэндгvй цэрэг жагсан нааш цааш холхин бий vзэгдэнэ. Энэ бол Алтан хэмээх газа байлаа. Алдар нэр нь алсын алст цууриатан амьтан хvнийг дуудах боловч уртаашаа элсэрхэг жалга болохоос өөр юм vгvй. Жалга уруудуулан барьсан орон сууцууд нь хагас дутуу бvрээстэй гэрvvд аж. Утаанд идэгдсэн уранхай цоорхой майхнууд, жодгор, урц овоохой мэтийн юмс байлаа. Бvх хоёр зуугаад цэргийн дотор олигтой хувцас өмссөн нь тун ховор. Эдний дунд буриад, цахар, лам, өвгөд, тэрч байтугай Цэрэндоржийн насны хvvхэд хvртэл байна. Жагсаалын араас хvрэн өнгийн торгон даалимба дээлтэй залуухан эр гvйн ирж – Нөхөд сайн хоноцгоосон уу гэж мэндэлсэн хvнийг тэр гурвын хэн нь ч танихгvй боловч урьд шөнийн угтан авч майханд оруулсан хvн

Page 214: Цаг төрийн үймээн

214 

 

мөн гэж тус бvрнээ тааварлана. Нээрээ ч мөн байсан бөгөд бvх ардын журамт цэргийн номын багш “комиссар” Чойбалсан гэгч тэр байжээ. -Та нар наашаа ир гэж дагуулан явж нэг гэрт оруулан нэр овог, хошу төдийхнийг лавлан бичиж аваад тэднийг дагуулан гарч тооно нь томдсон нэвсгэр хар гэрт оров. Тэнд хөл гишгэх зайгvй хvмvvс чихцэлдэнэ. Голомтноос нь нойтон хус модны гашуун хар утаа савсаж нэг талын хаяаны хvн, нөгөө талынхад нь хагас хугас харагдана. Ийм байдалтай аж төрж суугаа хvмvvс дунд өнөө гурвыг дагуулан орж ирсэн Чойбалсан, -Дампил гуай байна уу? Yгvй та минь чимээгээ! гэж хашгирав. -Зvvн хоймроос нэг хvн хариу дуугаран vvл мананаас дээш асах мэт хөврөлдөн бослоо. Энэ хvн өглөө жихvvн жавраар майхны vvдээр шагайсан хvн мөн. Толгойгоо унинд тулган бие нумлан зогсож: -Би танд гурван хvн авчирлаа гэхэд урагш дөхөн ажиж: -Yгvй таминь наад хоёр нь ч яахав. Цаад жаал нь юу вэ? -Зvгээр энэ хvv удахгvй тантай адилхан өндөр болно гэж залуу эрийн хэлэхэд цэргvvд инээлдэв. -Ирээдvйд тэд над шиг байтугай уул шиг ч өндөр эр бололгvй л яахав л дээ, өнөөдрийн хувьд гэвэл надад хонь хариулах хvvхэд биш хомхой дайсантай байлдах эр хэрэгтэй шvv дээ Чойбалсан аа! гэтэл, -Мэдээжийн хэрэг энэ хvv ч хонь хариулах төдий биш, дайсантай байлдах, vзэлцэх гэж бие зориулан ирснээс хойш та л замы нь хөтлөх болно доо гэж залуу эр инээмсэглэн өгvvлээд гэдрэг эгэн гарав. Өндөр хvн гунигтай царай гарган vлдээд шинэ элсэгсдийг хойш гарган цай ууцгаа гэв. “Аяга байна уу” гээд “байхгvй” гэхэд: -Мөн дөө зөвхөн толгойгоо чирч ирснээс өөр юу ч vгvй хувхай даянчууд! гээд урт хөлөө хvмvvсийн мөр дээгvvр давуулж гишгэлэн гарав. Удаж төдсөн ч vгvй гурван том давхар модон аяга авчирч тус бvрийн өвөр дээр хаян, хаясан байвал уу? Сайхан мэдээрэй! Шаахайдах юм хундаа гэж ахархаж захархаж хэлэв. -Дорж “энэ чинь харин нуруунаасаа давах шижээргvй эд байна даа” гэж дотроо зэвvvцэв. Цэрэндорж айн сvрдэхдээ аль болохоор хол байхыг хэчээн хойш хулгана. Гурав дахь нөхөр нь хуурамчаар инээмсэглэн халуун хар цай аягалах авч уугаад аль нэгтэйгээс идэх юм май гэж сарвайх амьтан байдаггvй юм бол уу гэж бодон байтал дунгийн дуу ёгшин цууриатав. Энэ нь дахин сургуульд гарахын дохио байлаа. Хvмvvс яаран босож ханын толгойд өлгөсөн буу сэлмээ аван чихцэлдэн гарав. Мань гурав ч гэрт vлдэж vл болохыг мэдэн ууж байгаа цайгаа голомтын зах руу цацан аягаа өвөрлөж дагалдан гарав. Өндөр хvн, суман дарга Дампил гэгч байжээ. Дороо салаа тасгийн дарга нартай боловч нөгөө гурвыг өөр дээрээ аван тусгайд нь сургууль хийлгэхээр шийджээ. Буу зэвсэг олгосон нь өчигдрийн Жамц дархны авчирсан бирданк, хуй бариулыг шинэтгэн сэлбэсэн сэлэм байлаа. Дарга Дампил нөгөөдvvлийг дэнж дээр аваачин зэрэгцvvлэн зогсоож “Хээм хэг! Номхон! Хараа зvvн баруун тийш! Алхаад!” гэх нь тийм ч амаргvй хэрэг болж эхлэв. Дарга Дампил дахин давтан таниулавч тэр гурав будилна. Ялангуяа Цэрэндорж, Дампилын нурууны өндөр, дууны нь ширvvн, ер юм бvхний онцлогоос сvрдэхдээ тэвдэн мунгинана. Дампил ч уурлан: -Чи мэдэж байна уу? Дайсан чамайг ийм байлаа гэж хайрлахгvй хамгийн тvрvvн хамар дээр чинь нясална гэж зандран дахин “Хээм хэг! Алхаад арш! Yгvй зогс! Баруун хөлөөрөө эхэл, би хэчнээн хэлэх ёстой байна вэ” гэж хашгирна. Ийнхvv эргэж буцсаар өдрийн ихэнхийг авав. Дунгийн дуу дуугарахад сая сургууль буув.

Page 215: Цаг төрийн үймээн

215 

 

Хуарагнасан байруудын гадна газар зоож суулгасан том тогоонд хомхруудаст шар будаа бужигнан буцалж бvх сургуульд гарагсдыг хvлээнэ. Цэргvvдийн идэх зvйл арай ч энэ тэнгээр биш туранхай ч бол vхрийн ястай мах нэг нэгэн ширхэг оногдоно. Цагийн юм цагтаа, цаг vед нь бас аз завшан гэж байдаг. Тэр ёсоор яс нь бага, махаар арвин зvйл оногдовч тэр хvн өөрийгөө эзтэй гэж баярлана. Гэлээ ч хvмvvс юуны урьд шар будаагаар гэдсээ дvvргэж авахыг хичээнэ. Өдөр шөнийн хорин дөрвөн цагт ганцхан удаа тохиолдох хоолны махны хагасыг vлдээж маргаашийн цай дэр идэх юмтай байна. Хоолны дараа бас сургууль, шинэ ирсэн хvмvvс тvрvvчийнхдээ дасаагvй байгаа боловч Дампил тэдэнд буу шагайх, мөлхөн давших, бие хамгаалах, нvх малтах сургуульд оров. Өдрийн шувтарганд нөгөө гурав vнэхээр ядран хvнд бирданк буунд нуруу нь дарагдан, хөл дээрээ дөнгөн данган сажлан ирэв. Гэрт орж ирэхэд мөн сургуулиас саяхан буусан хvмvvс багтаж ядан чихцэлдэнэ. Тэд шинэ ирэгсдийг бодвол өдөр тутмын сургуульд бие дасан чангарсан улс болохоор ам амандаа элдэв сониныг өгvvлэлдэн “ха ха, хэ хэ” хөгжилдөнө. Энэ нь ихэд ядарсан хvмvvст яахин таатай байх билээ. “Дуугvй байгаад өгөөч” гэж хашгирмаар бодогдоно. Унтахын цагт дэр дэвсгэр гарган бэлтгэх хvн хэн ч vгvй. Гутлаа тайлж дэр хийгээд бvс тайлан дээл нөмөрч зай завсаргvй чихэлцэнэ. Гал унтрахтай зэрэг жихvvн жавар уранхай эсгий бvрээсийн цоорхойгоор сэнгэнэх атал агаар хvндрэн амьсгал дарна. Ер нь хvн энд идээших нөхцөлгvй. Идэж байгаа хоол, сууж байгаа орон байр, өдөр тутмын сургуулийн хvнд, хажуугаар нь хаврын хар хавсарга, хавь ойроос туслан тэтгэж байгаа айл амьтдын малын эцэж зутарсан нь цөм хавчин хяхна. Гэвч энэ бvхнийг харсаар мэдсээр, няцах цуцах хэн ч vгvй аж. Тэдний ганц чин хvсэл нь дайсныг ялан дийлж улс орноо тохинуулах л явдал аж. Эдний дунд Дорж, Самбуу, Цэрэндорж гурав ч өөрцгvй санаа шулуудсан улс болов.

“ХА ХА” ДАМПИЛ Манж гvрний эзэлсэн бvх улс орны баруун хойд хязгаараар Синьзян муж бол баруун монгол ойрдын ууган нутаг билээ. Газар орны нь уур амьсгал маш сайхан. Баруунаас нь урьхан салхи vргэлжлэн сэвэлзэж, гадаад их далайн тэнгисийн уур авчран хур бороогоор хангана. Хөрс шороо нь шимтэй бөгөд vр тарианаас аваад vзэм лийр боловч дур зоргоор ургана. Эрт урьдын цагт энд адуу малаар баян чинээлэг, эд уурсаар элбэг хангалуун баруун монгол ойрд /өөлд/ улс байсан юм. Одоо гэвэл тэр улс алга. Орон нутгийг нь хятад, хасаг, чантуу нар зvг бvрээс нvvдэллэн ирж эзэмшсэн бөгөөд тэр дунд ойрдын vлдсэн цөөн буурай өөлдvvд хэсэг хэсгээр энд тэнд хавчуулагдан амьдарна. Одоо ингээд “Ил тарвагатай” хэмээх газрын хэсэг өөлдийн явдлаас товч тодорхойлон дурдсугай. Эд бол мал аж ахуйтан, vр тариаг ойр зуурын хэрэгцээнд жимс, ногоог хvvхэд багачуудын сонирхолд зориула хэрэглэнэ. Ерөнхийдөө мод тохон морь унаж, мал маллан, мах, сvv, цагаан идээгэр амьдрагсад болох тул зовоо ч vгvй, гачигдан дутагдсан ч зvйлгvй нэг ёсны жаргасан улс. Гэтэл улс нэгэнт мөхөж орон нутаг хvний болснос хойш жаргал яахин байх билээ. Yлдсэн хэсэг нь уруудах нойронд л дарагдсан хэрэг. Гэвч эд монголчууд гэдгээ сайн мэднэ. Монгол гэж нэрлэгддэгтээ баярлана. Yндэсний ёс ямба, ёс суртахуунаа хvндэтгэн хадгалсаар ирсэн болохоор мөн яахын аргагvй монголчууд. Тvvгээр vл барам манай өөлд vндэстэн эрт урьд цагаас хvчирхэг чийрэг их улс байсныг манжийн харгис дайтан дагуулагсад дайсагнан довтолсоор байгаад манийг ийм бага буурай болгосон юм

Page 216: Цаг төрийн үймээн

216 

 

гэнэ билэ гэж хоор зуур vргэлж ярина. Орой vдшийн цагаар өвгөдийн нэг нь хялгасан утаст модон хуур даран өөлдийн эцсийн удирдагч Амарсанаа, тvvний манжийн эсрэг хөдөлсөн их бослогод эв санаа нэгдэн хvчин тусалсан халх ноён Цэнгvнжав тvvнээс цаашлан зоригт Галдан хааны тvvхт явдлыг урнаар шvлэглэн уянгат хоолойгоор аялан дуулж өгvvлнэ. Гурван хөлтэй дугуй тулга тойрон суусан сонсогчид нь задгай галын дэргэд хуурчийн нvvрийг гөлрөн ширтэх бөгөөд насанд хvрэгсдийн нь сэтгэл тvмэн зvйлийн гаслан эргэлдэн уйлаан унжаан болдгоороо юуны баяр цэнгэл байх билээ. Ер тэр өөлдvvд тийм гунигт дууллыг цаг ямагт сонсон тэгж уйлалдаж суух хувь заяанд төрсөн юм шиг тvvндээ бас ухаангvй дуртай улс байлаа. Хvvхэд багачууд нь өндөр настнуудынхаа хажуу хавиргаар нvvр бултайлган vг vсэг бvр цээжиндээ хоногшуулан тогтоож аваад өөрөө өвгөн болсон хойноо мөн л аялан дуулж өөр бусдыг vймvvлнэ. Ингэж тэд утга зохиол ба тvvх шашдараа ийнхvv уламжлан залгадаг улс байжээ. Харь газрын элдэв vндэстэнд хэдэн давхар бvслэгдсэн учир гадаадын улс гvрнvvдээс бvрмөсөн тасраад танин мэдэх нь зөвхөн хятад, хасаг, чантуу болж гvйцээд оршин суух газраас холдон гарвал ямар ямар улс орон байдгийг огт vл мэднэ. Аюун сvрддэг нь ганцхан манж ба хятад, манж хаан тэнгэр юм уу, аль газарт ч билvv хэн мэдлээ, манж хэмээх, орчлонг бvхэл бvтнээр нь захирсан их хаан манийг захирдаг гэж тэд бодно. Гэтэл өнөөгийн ардын журамт цэргийн суман дарга Дампил маань харин тэр өөлдийн нэг байлаа. Манж гvрэн нь 19-р зуун шувтарч 20-р зуун эхлэхтэй зэрэг Ил тарвагатайхны идэр залуусыг цэрэгт татан сургууль хийлгэж эхлэв. Yvнд нь өөлдvvд “их эзэн хаан манийгаа ивээн тэтгэж байгаа нь энэ бол уу” гэж баярлалдана. Гэвч хvн тэр цэргийн сургуульд нь хэчнээн дадлагажин мэргэживч тушаалд эс дэвшинэ. Дээрээс аваад дорд аравтын дарга цэргийн сургууль хийсэн өөлдvvдийг баруун тийш дагуулан гарч дайн тулаанд оруулжээ. Эхний тулаанд цохигдон хойш ухарсан бөгөөд тэд чухам юуны төлөө хэнтэй байлдаж байгаагаа мэдэхгvй байсан боловч эцэг өвгөдийнхөө эрэлхэг баатар нэр юугаа гутаав гэж уурсан бухимдана. Тvvгээрээ тэд хоёр дахь удаагийн тулаанд дийлсэн аж. Гэвч дайснаас олзолсон хvмvvсийг vзэхэд дан монгол, өөрсдийн нь адил өөлдvvд. Иймд Ил тарвагатайхан ихэд гайхна. “Өө ягалайв! Ягалайв өөлд бидний хоор зуур байлдах учир юу билээ? Монгол гэдэг мохошгvй зоригт мандсан эх орон байсныг манжууд хооронд нь элдвээр мэхлэн эвдрэлцvvлэн хядалцуулж мөхөөсөн гэдэг биш билvv, өө ягалайв, ягалайв, одоо болийт! Ирээдvйн хэргийг хөх тэнгэр мэдтvгэй!” гэж шуугилдан тэр дороо бvх манж хятад дарга нараа устгажээ. Эд дунд өндөр Дампил ч явалцаж байсан аж. Өөлдvvдийн байлдсан газар, цэнхэр хөх тэнгэрийг нэг жигд ширтсэн өргөн цагаан тал байлаа. Эр хvний жаргал эзгvй хээр гэгчээр өөлд цэргvvд дарангуйлан захирагч дарга ноёдоо устгаснаар их найр хийх болжээ. Хавь ойрын хасаг, чантуу нараас идэж уух юмыг дур зоргоор авчрахын далимд тэднийг ч урин дуудсан аж. Уригдагсад анхандаа аюун сvрдэх боловч учир явдлыг мэдэхтэйгээ зэрэг сэтгэл татагдан баярлаж архи дарсыг нэмэн нэмэн авчирна. Амтат архийг хуваан уулцаж, аяга таваг чиний миний vгvй болон vнэнхvv сэтгэлийн vгсийг хөөрөлцөхөд эцэг өвгөдөөс хэлхэгдсэн элгэн садангийн холбоогvй хэн ч алга. Хасаг ч, чантуу ч ах дvv, алин нь ч өөрцгvй манжийн эсрэг “ай ах дvv нар аа! Ах дvv бидэнд эвдрэлцэн хядалцах учир хэзээ ч байж болохгvй. Yvнийг vр ач нартаа захитугай!” гэж шуугилдана. Хасаг, чантуу, өөлд дуу бvжиг vргэлжилсэн нээрээ их баяр болжээ. Нэг мэдэхэд зэвсэг хэрэглэлийн байр шатаж гал дvрэлзэж байхад манж хятадын этгээдээс гал

Page 217: Цаг төрийн үймээн

217 

 

тавив гэж хардан сэжиглэсэн ч vгvй “манай vйл хэргийг дээд тэнгэр таалав” гэж баярлалдана. Арван лvv хар дарь гэнэт тэсрэн орчлонд гараагvй их дуу гаран оргилсон хар утаа нь огторгуйн нарыг битvv бvрхэн халхлахад ч баяр. “Ах дvv бид нарыг алалцуулахад зориулагдсан бузар хэрэглэл устав” гэж шуугилдана. Гурван өдөр гурван шөнө найрласны дараа өөлдvvд гэдрэг буцав. Нутагтаа очоод аав ээж нараасаа аваад засаг захиргаандаа боловч vнэнээ хэлэхэд хойч өдөр хожмын маргааш юу болохыг бодон зовнисон хэн ч vгvй мөн л баяр. Монголчууд хоор зуур байлдах шиг бузар муухай юм тэдэнд vгvй, ямар боловч байлдахгvй байх шиг сайхан юм vгvй аж. Өвгөд хөгшид нь хуураа хөглөн vлгэр домгоо дуулалдан их найрыг vргэлжлvvлнэ. Yvний дараа нэг жил нам тайван өнгөрөв. Хоёр дахь жил ч өөрцгvй энх амгалан. “Өнөөх цагаас хой өлгийтэй хvvхэд боловч уйлахгvй болсон шиг байх нь юутай хачин, юутай сайхан бэ” гэж хэлэлцэн байтал хэрэг биш болж эхлэв. Өмнө зvгээс vй олон цэрэг айсуй гэхийн зэрэгцээгээр “угаасаа болдоггvй урван тэрсэлсэн өөлдvvдийг энэ дэлхийгээс хvйс тэмтрэн устгана” гэсэн дайсны шуугианыг өөлдvvд хvлээн авав. Өөлдvvд цөөн, байлдах зэвсэг бvдvvлэг, дарь тугалгаар дутуу хомс. Гэвч эсэргvvцэн хөдлөв. Олныхоо саналаар өөрийнхөө vндэстнээ захирах болсон дорд гараас гаралтай Өөллөгөө ноён гэгч айл өрх нэг бvрийг аврахын төлөө нохойгоо хvртэл дагуулан гарч тулалдавч дайсны тоо маш олон vерийн ус шиг нөмрөн бууна. Арга буюу хойш ухрахад дайсан өлгийтэй хvvхдээс аваад өвгөд эмгэдийг боловч гол таслан хядна. Хариуд нь өөлд яаж ч чадахаа болиод тархан бутрахад хvрэхэд Өөллөгөө ноён хэсэг айл өрхийг дагуулан оросын нутагт зугтан оржээ. Тэд гэр орноо хаян зөвхөн мал хөрөнгийнхөө хагас хугасыг аван ирсэн тул өдөр шөнийг ганцхан дээр мэлийх хөх тэнгэр ширтэн гөлрөхөөр өнгөрvvлнэ. Дороос нь орон нутгийн хvмvvс газар нутгаа харамлаж эхлэхэд хvн мал аль алин нь гишгэх газар ховордож ноёнд нь боловч зовлон, нохойд боловч өлсгөлөн, дээд талаас нь хаант засгийн газар, нэг бол орон нутагтаа буц! Эсвэл манай улсад дагаар орон захирагд гэх нь мөн л аюул. Орон нутагтаа буцвал манжийн харгис цэргvvдэд алагдана. Орост дагаар оръё гэтэл дээр цаг манжийг эсэргvvцэн боссон Амарсанаа баахан хvмvvсийг дагуулан орост очсоныг орон нутагт нь vvр буцаахгvй гэж газрын мухар элсэн цөлийн захад аваачсан юм гэнэ билээ гэж зэвvvцнэ. Юм бvхэнд нэг ирээдvй, явдал бvхэнд нэг ухаан байдаг бол энд яагаад ч гарах газаргvй мэт санагдана. Бийгээс өнөөдөр, маргааш, нөгөөдөр ердөө л тэр. Гэвч сайн ч муу ч нэг хувь заяа байдаг гэлээ. Тэр ёсоор нэг нь олны төвлөрсөн нэг хотоор хэсvvчлэн явж байгаад халх хэмээх монгол орон манжийг эсэргvvцэн босож тусгаар улс болж аваад бvх монгол овогтон ба туургатанг нийлэгтvн! гэж дуулдаг гэнэ гэдэг цуу сонсон ухаангvй баярлан гvйн иржээ. Yнэндээ халх хэмээх монгол байдгийг Өөллөгөө ноён боловч vл мэдэх учир хачирхан шуугилдахгvй нь нэг ч vгvй. Гэвч “монгол” гэдгээр нь элгэн садангаа гэж vзэн, манжийг эсэргvvцэн боссон гэдгээр манийг энэрэн тэтгэгч гэж vзэн хаана байгаа тэр газар руу нь зvтгэсvгэй гэлцжээ. Энэ бодлоо оросын хаант засагт дэвшvvлэн айлтгасанд хаант засаг зөвшөөрөн мал хөрөнгий нь хураан авч хариуд нь хvрвэл зохих газарт нь хvргэж өгөхийг амлажээ. Тэгээд юутай хөдлөв гэтэл өмссөн дээл, аахар шаахар юм хийсэн уут сав. Өвөр дээрээ хvvхэд тэвэрсэн ч бай, ардаа өвгөд эмгэдийг хөтөлсөн ч бай, бvгд гурван зуу гаруй хvн Новосибирск, Эрхvv, Дээд vд зэрэг хотуудаар галт онгоц, галт тэрэг, морь тэрэг элдвээр хөл залган дамжиж явахад оросын зөөлөн сэтгэлт хvмvvс бишгvй тусалсан боловч өлсгөлөн. Өлсөхийн эрхээр зохих, зохихгvй юм идэхийн дээр даарах, халууцах, хир буртагт баригдах цөм нийлснээс халдварт томуу гарч нэмэрлэв. Ер ийм хvнд ядрал

Page 218: Цаг төрийн үймээн

218 

 

зvдvvрлийг vзсэн яс vндэстэн байх уу? Дэлхийн уудам тvvх арвин байвч ховор. Гэвч эд манжийн гараас мултарсандаа баярлана. Манжийн гараас гарсан монгол ах дvv нартайгаа нийлнэ гэж баярлана. Ер маньд энэ зовсныхоо эцэст жаргал ирнэ гэж баярлана. Өөллөгөө ноён гэгч нь нас дөч шахам, бие дунд зэрэг махлаг болоод чийрэг, магнай тэнvvн, нvд бvргэд адил хурц, өвгөд эмгэдээ хvндэтгэнэ. Ядуу боловч ухаант эцгийн гавъяагаар монгол, төвд, хятад, манж хэл бичигт нэвтэрсэн, хvнд хар багаас шавь орон сурсны ачаар дээрх хэл бичгvvдийг мэдэх болсноос гадна тvvх шашдар, хууль цааз, ёс журмыг шvтэн бишрэгч болсон аж. Уг нь Өөллөгөө ноён Синьзяны янз бvрийн vндэстний дунд өсөн төрснөөрөө тэр бvхэнтэй эв тангараг сахихыг хичээгч. Гэтэл өөрий нь өчvvхэн баг өөлд vндэстний нь толгой дээр онцгойдоо их зовлон зvдvvрэл бууснаас уламжлан хардагч, сэжиглэгч, vл итгэгч, харь vндэстэн бvхэн лvvгээ атаархагч, ялангуяа манж, хятад хvнийг харахаараа нvд хорсон занан зvхэгч болон хувирчээ. Энэ бол манжийн дарлал, тэдний vндэсний дээрэнхvй vзэл, vл хайрлах харгислал шудрага эрийг ийм болгон өөртөө дайсан төрvvлсэн хэрэг. 1912 оны намрын эхний сараар Өөллөгөө ноён гурван зуу гаруй хvнтэй биш хоёр зуугаад хvнийг дагуулан Ар хиагтад ирээд орос хилийн захирал ноёноос монголын хилийн зангид хэд дахин хатуу шаардлага тавьсны хvчээр Өвөр хиагтад ирлээ. Гэтэл энд юv байв. Өөллөгөөг vзэн яддаг хятадууд, харагдах зvг болгон хятад, хятад пvvсvvд, хятад дэлгvvрvvд, хятад сvм, хятад ажлын хvмvvс. “Өнөөх хятад манжаас салсан халх гэдэг маань энэ vv? Ингэж хятадуудад идэгдсэн газар гэж vv. Yгvй ээ, би буухгvй, буцах минь!” гэж Өөллөгөө ноён Ар хиагтаас хvргэж ирсэн дөрвөн дугуйтай тэрэгнээс эс буув. Монгол занги аргадан тайтгаруулж, Хиагтын зvvн өмнөх Гялаан нуур хэмээх газар, дээр цагт манж тvшмэлийн зуны зугаалгад зориулагдан байгуулагдсан шийн том байшинд аваачин буулгажээ.

ЭД ЮУГААР ГЯЛАЙВ Ус тунгалаг харамлах эзэнгvй, тvлш элбэг, хэчнээн бол хэчнээн. Нутгийн ардуудаас гуйлга гуйна. Тун аргагvйд тулахаар эхнэр авгайчуудынхаа зvvлт чимэглэлийн унжсан санжсанаас нь тонон авч Хиагтад аваачин худалдана. Халх орон бас өөр юугаар гялайлгав? Тэр вантан гэх юм уу, эсвэл тийм сайд ноёнтон орос орохоор хойш морилон айсуй гэнээ гэдэг сургаар Өөллөгөөгөөс бусад нь цөм угтан замын хоёр хажуугаар сөхрөн сууж хvлээнэ. Төрийн дээд албаны тэр хvмvvс ардаа хиа дагуулуудтай жуузаар юм уу, эсвэл сvйх тэрэгтэй хайван дайван намбаганан өнгөрнө. Тэр дорхиноо нэг хиа нь буцан давхиж ирэн “Та нар юун улс вэ? Юуны учир эзэнтний зам тосов?” гэж асуухад нөгөөдvvл: -За бид… гэж vгээ эхлэн хаанахын хvмvvс болохоо өгvvлээд “Эзэнтэнд хишиг хайрлахыг айлдана уу” гэхэд хиа давхин одно. Тэгээд маргааш нь юм уу эсвэл тэр оройдоо “Эзэнтэн та нарт хоёр хvний дунд нэг vхрийн гэдэс дотор эсвэл хvн тутамд хонины гэдэс хайрлахаар хишиг буулгав” гэж зар ирнэ. Тэр бvхэн дэр Өөллөгийнхөн баярлана. Хагас өртөө гаруй зайтай Хиагт орон мал нядалгааны газар очин уг хишгийг хvлээн авч vvрэглэн инээлдэн буцаж ирнэ. Намрын улирал өнгөрч хvйтэн сэрvvн залган ирэхэд цөм ганц шийн байшинд чихцэлдэн хоргодохоос өөр аргагvй боллоо. Зуун яндангийн зvйл хаана байх билээ. Хоол ундны галыг хувь хувьдаа задгай тvлэх учир байшин дvvрэн май. Нарс модны утаа гашуун

Page 219: Цаг төрийн үймээн

219 

 

болоод хөө тортог хязгааргvй. Өөллөгийн гэр бvл тайзны арын шийчдийн хувцаслахад зориулагдсан тусгай тасалгаанд “Мэнгэт” хэмээх хvний гэр бvлтэй нийлэн суух боловч хаалга хатавчаар нь гашуун утаа нэвтрэн орж ирнэ. Тэр дунд Өөллөгөө ёстой л далавч хугаран газар унасан бvргэд шиг гутран сууна. Чихэнд нь өлсгөлөн багачуудын уйлах, эмгэд хөгшдийн гаслан гангинаан тасралтгvй сонсдоно. Нэг өдөр урьд өмнө vзэгдээгvй өчvvхэн амьтны уйлах сонсдов. Энэ юу вэ? Хvн! Шинэ хvн. Ингэж ядрал зvдvvрийн туйлд хvрч явахад бас нэг эр төрж байна. Хэнээс тэр вэ? Арвай наймтай өнчин охиноос. Эцэг хэн бэ? Байхгvй. Дээд vд хотын тэнд ширvvн томуугаар өнгөрсөн. Гэвч Өөллөгөө баярав. Юунд тэр вэ? Эрхгvй хvн болгож болно байх гэхдээ тэр ажээ. Эх нь бас баяртай байна. Юунд тэр вэ? Эм хvн хvvхэд төрvvлэх хувь заяатай бөгөөд тvvнээ энхрийлэн хайрлах ёстой учраас тэр Өөр хэн ч баярласангvй. Маргааш нь Богдын хvрээнээс гарсан их элч морилон ирэв. Элч гуай зан тун сайхан, учирсан бvхэнтэй амар эрэн инээмсэглэнэ. Энэ бол эзэн хааны зарлигийг өвөрлөсөн хvн бөгөөд уг зарлиг нь бvр ч энэрэнгvй. Элч бvгдийг өмнөө сөхрvvлэн суулгаж унших нь маш гайхалтай. Өөллөгийнхнийг Хиагтын баруун хэсгийг хариуцан хамгаалах хошуу болгон газар зааж өгсөн төдийгvй, одоо өлгийтэй байгаагаас аваад дал ная хvрсэн гэвч ялгагvй эр бvхэнд сард арван янчааны цалин олгосугай гэжээ. Yгvй ер энэ vнэн vv? Yнээн. Элч гуай эзний зарлигт мөргөцгөө гэж мөргvvлээд, туламтай мөнгө авчран зарлиг гарснаас хойших сарын цалин гэж арав арваар тоолон эр бvрийн гар дээр тавив. Арван мөнгөн янчаан ядарсан амьтдад хэчнээн их мөнгө вэ? Алган дээр тавих нь тэнгэрийн наран алганд орох шиг. Өчигдрийн гарсан манцуйтай хvvхэд дээр элч гуай өөрийн гараар арван янчаан тавихад хэн эс баярлах вэ? Хэн баярын халуун нулимсаа эс дуслуулав. Тэр vгvй ээ. Эзний зарлигт бас Өөллөгийг хошуу ноён өргөмжлөөд сар бvр 50 янчааны цалин олгосугай гэж байсан билээ. Элч Өөллөгөөд 50 янчаан гардуулан өгөөд: -Ноёнтон та энэ сарын дотор Богд эзэнтэнд бараалхаж зэрэг жинс хvлээн хvртэнэ шvv дээ гэв. Өөллөгөө “жа” гээд очин бараалхахад өмсөх дээл хувцасгvйгээ бодож байтал, Богдод бараалхахдаа та мандал өргөнө шvv дээ. -Жа гээд мандал өргөхөд юу ордог сон бол? -Зэрэг жинс хvлээж хvртэх мандалдаа 2500-гаас доошгvй янчаантай бол зvгээр сэн гэж элч тайвнаар өгvvлэв. “2500!” Өөллөгөөгийн сэтгэлд vvл манан босох шиг болох боловч “жа” гэлээ. Гэвч Өөллөгөө одоо ноён. Хотол хошуу, газар нутаг юм бvхэнтэй ёстой ноён болсон учир мэхийн сөгдөхгvй хэн байх билээ. Тэр дундаас Хиагтын хэдэн баян пvvсvvд тус бvрнээ тvншлэхийг бодон долигоноцгоох бөгөөд Өөллөгөө тэндээс хэрэглэгдэх мөнгө янчаан зээлдэн авч Богдод бараалхав. Өөрийнхөө яс vндэстний гарал vvсгэл ба халх орныг тэмцэн ирснийхээ учир шалтгааныг айлтган мөргөхөд Богд төдий л олон юм айлтгасангvй. “за би манж хятадын эсрэг тэмцэж яваад эцэст нь энэ vндэс угсаа нэгэнт халх монголоо тэмцэн ирсний чинь хувьд чамд итгэж байна. Одоо урд зvгээс баахан хятад хар цэрэг Туран улсын хил хязгаарыг нэвтрэн орж ирээд байна. Би чамд хэдэн зуун шилдэг цэрэг өгье, чи тэднийг аван мордож тэр хар цэргийг сөнөө!” гэж зарлиг буулгажээ. Энэ vед Хучир булан хэмээх газар хоёр мянган монгол цэрэг байсан. Тэд ард тvмний дундаас татагдсан автономит монгол улсын цэрэг гэх боловч өмссөн хувцас, тохох эмээл

Page 220: Цаг төрийн үймээн

220 

 

амин хувийн бөгөөд уранхай ноорхой. Идэх хоолыг улсаас залгуулах боловч тэр нь байн байн тасарна. Эд чухам юу байх вэ? гэвэл өлсгөлөн, уйтгар хоёр. Өлөн шороо, хурц нар, ширvvн салхи зэрэгт идэгдэн бухимдсан амьтад. Ганцхан улс орноо хамгаалах гэсэн сэтгэлгvй нь аль хэдийн оргоод орон нутагтаа очжээ. Нэг өдөр цэргvvдийн дунд эмээл хазаар ба дээл хувцас бvрэнтэй хvмvvсийг урд зvгээс халдан ирсэн хятад цэрэгтэй байлдулахаар мордуулна гэж зар тарахыг тэд айн цочихоор биш харан баяр баясгалангаар угтан авсан бөгөөд даруй гурван зуун эрс хvсэл санал илэрхийлснийг шалган vзвэл зуугаад нь хэрэглэл дутмаг аж. Өөллөгөө тэндээс хоёр зуун сайн эрийг шалган авчээ. Эдний дээр өвөр монголын эрх чөлөөнийхөө төлөө тэмцэн, vхэхээс бусдыг бvрэн vзсэн далаад эрсийг нийлvvлэн бvх цэрэг гурван зуу шахам болсны дотор Гоожоо баатар оролцжээ. Өөрийнхөө хvмvvсээс Өөллөгөө арван хоёр хvн авч явсны нэг нь Дампил билээ. 1915 оны өвөл байлдах цэрэг дундын ёсшилт /дуу/-оор зургаа зургаагаар эгнэн жагсаж анх хөдлөхөд ард нь vлдэх хань нөхөд гологдон хоцорч байгаадаа сэтгэл гутрах боловч ашдын билэгт сайныг ерөөн шуугилдах нь явагсдын сэтгэлийг нэн ч хөгжөөв. Туул голын мөсөн дээгvvр тэд морьдоо халтируулахгvйг хичээн гараад цаана нь гарсан хойно “хатан эх ахай минь, халуун амь бvлээн цусы нь мэдтvгэй!” гэж хашгиралдав. Эд бол ёстой эрс. Хужир буланд хоригдон суусны нь хэлбэл уулын бvргэд гинжлэгдэн буйлагдаж байсны адил. Тэндээс ашгvй нэг мултран гарсан бол гинж тасран агаарт хөөрөх адил. Гэвч буйлсан бvргэд юу vзсэн рvvгээ дайрах адил биш, харин уулын бvргэд ангаахайгаа агаарт гарахтай болохы нь наана vрээ vхтлээ амь тавин хамгаалах адил, алив нэг талаар асар хойно хоцорсон улс орноо хамгаалагчид юм. Тэр vеийн ямар нэг хvчирхэг орны хувь заяагаа машид өндөрт өргөхийн дээр улс орныхоо эзэрхийлэн тvрэмгийлэх явдлыг бага буурай оронг урагш давшуулах ивээлт хэрэг гэж vздэг vндэсний дээрэнгvй vзэлтний нvдэнд бол болхи бvдvvлэг бузар булай арван хэдэн метрийн холоос мах тос хөлс vнэртсэн нэг ёсны эрт балар цагийн амьтан. Гэвч vнэн чанар нь гэвэл сэтгэл шулуун, ухаан сэргэлэн, зориг чанга бусдын өмнө долигонож байгаад хойно нь гарахтайгаа зэрэг хойд хормойг огтлон авах заншлыг даанч сурсангvй. Гадаад байдал нь гэвэл харин vнэхээр болхи, өмссөн гутал нь хvртэл этгээд хачин боловч бусдад халдварлах өвчингvй, хараа хурц, шvд өвдөхийг ч vзээгvй улс. Алт мөнгө хоёртой бол хvн юуг ч худалдан авч болно гэгчийг тэд сайн мэдэх боловч аян дайны хvнд, тvvн шиг тээртэй юу байх вэ? гэж хоор зуур хэлэлцэнэ. Торго хоргойгоор биеэ чимэх дуртай боловч дайн байлдааны хvнд гялгардана гэж цээрлэнэ. Өөллөгөө жанжны цэрэг анх удаа Дарьгангын нутаг дэвсгэр дээр хятад цэрэгтэй тулгаран байлдав. Тэднийг тэнд нь бvрмөсөн устгаж ихэнх цэрэг бирданк зарим нь бvр цахиур буутай хvртэл явсныг шинэтгэн шинэ vеийн зэвсгээр зэвсэглэсэн бөгөөд мөн тэр байлдаанаас олзолсон vхэр буу, сум шvvр /пулемёт/ тус бvр нэгийг ашиглан цааш давшиж Долнуурын хойдох Тэнгэр элс гэдэг газар хоёр дахь удаагийн том тулааныг хийв. Тvvнээс цааш бас давшин Бяруут хотыг мөн сvрхий ширvvн тулалдаанаар эзлэв. Анх мордсоноос аваад одоо хvрэхээр хоёр жил болжээ. Эцэст нь орос, хятад, монгол гурван улсын улигт хэлэлцээр болсон бөгөөд автономит монголын бодлого өөрчлөгдөн Өөллөгийн ангийг эргvvлэн дуудах элч илгээсэн аж. Гэвч тэгээд дайн зогссон биш, дайсны ард хэт орсон учир халх орныхоо хязгаарт орж ирэх хvртэл шувт байлдсаар эцсийн дvнд их бага дайнд орсноо тоолж vзэхэд жар гаруй тоонд хvрэх бөгөд тэр бvрийг нэр төртэй даван туулжээ. Өөрсдийгөө тэд vхэлгvй мөнх мэт vзэн явсаар эгж ирсэн хойноо vзвэл анх мордсон гурван зуун цэргийн тал хувь нь алагдсан байлаа. Өмссөн хувцас хунар гэвэл өнөөх муугаасаа

Page 221: Цаг төрийн үймээн

221 

 

улам доройтжээ. Барьсан туг хvртэл тэнгэр хөх өнгөө алдан шалбарсан бөгөөд тэр цагт халх монголоос таван анги цэрэг урагш гаран байлдсаны хамгийн амжилттай явсан нь Өөллөгөө ноёны анги юм. Гэвч дайн бvр аюултай, цэрэг бvр нvгэлтэн гэгчээр тэд хэдийгээр эмс охидыг хvчирхийлэн дарлах, эд мөнгийг булаан өвөрлөөгvй боловч өдөр тутмын хоол хэрэглэлийг хаана тохиолдсон газраасаа дур зоргоор булаан дээрэмдсэн. Бас сум хэрэглэлийг ихэвчлэн дайснаас олзолсноор нөхөн залгах учир алах хядах руу бие биеэс өрсөлдөн зvтгэж явлаа. Хэн сайн байлдвал тvvний өвөр тvрийд буудах сум хэдэн зуугаар биш, хэдэн мянгаар шижигнэн явна. Хэн муу байлдвал хажуугийнхаа нөхдөөс зээл хууль хийн өр ширэнд орно. Ер тэдний эрхэмлэдэг нь ганцхан сум сумаар мөрийцөн наадаж зугаацна. Худалдаа наймаа ч хийнэ. Баян хvн таван хаанд нvvртэй гэгчээр дайзат сумуудаар цээжин биеэ хэдэн давхар ороон тvvнээ дааж ядах мэт таахалзан хөдөлж явбал хажуугийн нөхөд байтугай дээд дарга боловч хvндэтгэнэ. Автономит монголын цэрэг ийм билээ. Тэдний нэг Дампил юм. Олон нийтийн дунд дайн байлдаанд дадлагажин мэргэжсэн баатар эр гэж алдаршсанаараа ардын журамт цэрэгт элсэхээр ирэхтэйгээ зэрэг суман дарга болсон аж. Эдvгээ өндөр Дампил өдрийн цагаар цэргvvдээ сургууль хийлгэж байхдаа хамраа сартайлган ооных шиг өндөр хvзvvгээ суналзуулан хvvгчин хашгачих нь даан ч их байдгаараа бол ёстой шижээргvй амьтан болов уу гэлтэй боловч vнэндээ тийм биш vдшийн цагаар vзэж өнгөрvvлсэн дайн байлдааныхаа явдлаас ярихдаа ямар нэг хvний будлин мунгинасныг юм уу, тэнэглэсэн, тэнэглэсэн атлаа тун цэцэнг vйлдсэн зэрэг явдлуудад инээдэм оруулан ярьж, урт чацат өвдгөө байн байн алгадан ха ха инээнэ. Тэр дундаа Дампил өөрийнхөө vй зайгvй vерхэн нөхөрлөсөн Гоожоо баатар гэгчийг бахдан ярих нь маш гайхалтай. “Тэр бол сум гээхийг vздэггvй мэргэн буудагч. Айхын оронд инээх, инээхийн оронд шазуур зуун шанаа гvрэлзvvлнэ” гэхийнхээ далимд “дан усаар гурил зууран хавтгайлж, халуун төмөр дээр хэдхэн эргvvлж хаяад гамбир хэмээх юмыг хачин сайхан амттай хийдэг сэн” гэж заавал ярин шvлс залгина. Дампил ингэж ярих атал цэргvvдээс хоол ундын тухай гомдол мэдvvлбэл хариуд нь: -Зvгээр! Монгол хvн, монгол морь хоёр хэчнээн олон хоног өл хоол сойгдож байхын хэрээрээ байлдахдаа сайн байдаг юм гэж хэлэнгvvтээ мөн л ха ха инээнэ. Дээл хувцас муутай хvний “даарав” гэхийг сонсвол бас л “Зvгээр! удахгvй дайтна. Тэгэхэд чи өөрийн эрхгvй халууцан ханцуй сугалан сугалдаргална гэж мэд!” гээд ха ха инээнэ. Энгийн цагт Дампил хаана яваа тэр газраа ха ха инээх тул хvмvvс тvvнийг ха ха Дампил гэж нэрлэдэг байв. Дампил ха ха инээхээс гадна бэрхшээл бvрийг “зvгээр” гэж vзнэ. Тvvний бодлоор бол өлсөх ч зvгээр, даарах ч зvгээр. Зvгээргvй юм гэвэл цойдсон буюу тэнэсэн сум байлаа. -Ай даа та минь чиглэсэн сум яахав, чихний хажуугаар шивхийн өнгөрнө. Харин цойлсон нь зовхинд, тэнэсэн нь тархинд гэгчээр энэ хоёрт эрийн амийг аваачдаг юм маань бий шvv дээ гэж цэргvvдэд захидаг байлаа.

ХУВИЙН ЗАМ /Данзангийн явдал

Өргөн талаас эрээн тарлан цас хаврын дунд сарын бvлбэгэр нарнаа ор мөргvй болон хайлж дуусмагц vе vе хvчтэй шуурга босож хөрс муут говийн элсэрхэг шороо нь тэнгэр тулан дэгдэж хvн амьтан, адгуус мал бvхнийг хайр найргvй балбан гуйвуулах болжээ. Яг энэ

Page 222: Цаг төрийн үймээн

222 

 

vеэр билээ. Замын vvднээс цаг ямагт яаран довтолгогч нэг яггvй ширvvн элч гарлаа. Энэ бол Данзан. Одоохондоо амь биеэ хамгаалахад биш, алсдаа амин хувийн болох эсэхийг ч бvv мэд, гаминтай байлдахаар Дугар баатрын цэрэгт анх орохдоо хvлээж авснаас хойш итгэлт хань нөхрөө болгосон хурдан буугаа хажуугийнхаа улаачид vvрvvлээд өөрөө дайз бvхий хэдэн сумаар цээж ороон баглажээ. Өртөөнийхөн хурдан буу, хурц сумнаас нь эмээн сvрдэхдээ ч юм уу, эсвэл өртөө улаагаар явагч бvхнийг эв тал засан өнгөрvvлж сурснаараа ч тэр юм уу бvv мэд. -Элч гуай дээшээ морил, дээшээ морил! гэж хvндэтгэх бөгөөд хэрэв хоноход хvрвэл хонины бvхэл бvтэн хөл махаар хоол хийж зочилно. Хариуд нь Данзан мөн ч яггvй. Эр цэргийн тулалдаанд орсноосоо ч юм уу, эсвэл төрийн хэрэгт оролцсон бvхнээрээ ийм байх ёстой гэж бодсондоо ч юм уу, эсвэл ижил дасал болсон шинэ нөхдий нь авир зан халдсаных ч байж магад, айлд оронгуутаа ташаа тулан хөндөлдvv суун, энэ тэрийг ширvvнээр харан, цэргийн чухал яаралтай хэргээр явж байна. Унаа морьдыг шалавлаж vз! гэж зандрангуй өгvvлнэ. Өвөрт нь хоёр зvйлийн сvрхий бичиг яваа аж. Тvvний нэгэнд, өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах Замын vvдийн цэргийн хорооны бичиг: “Yvнийг vзvvлэгч Данзан бол тус хорооны байлдагч цэрэг бөгөөд чухал хэргийн учир Богдын хvрээнээ орохоор явж буй тул замын өртөө ба жирийн айл, алинаас боловч унах морь, хоол хvнсийг бvрэн дайчлах эрхтэй бөгөөд vvний тул бичиг шийтгэн олгов. Замын vvдийн цэргийн жанжин зоригт баатар Дугар” гэсэн аж. Хоёр дахь бичиг нь: Замын vvднээ суугаа цэрэг эрийг захирагч зоригт баатар Дугарын бичиг: “Тус улсын бvх цэрэг эрийн хэргийг захиран шийтгэх жанжин сайд хийгээд тvшмэл нар танаа айлтган мэдvvлэхийн учир: Тvшээт хаан аймгийн баатар вангийн хошууны дорд ард Данзан, олноо өргөгдсөний есдvгээр онд Жанчхvv хотноо жин тээж ороод тэндэх харгис гамингуудад хань нөхөд уналга хэсгийн хамт баригдан жил гаруйн турш гашуун зовлонг эдлээд эцэст нь амь зулбан гарч нутгаа тэмцсэн бөгөөд энэ эр Чойр уулын байлдаанаар манай цэрэгт баригдан ирж цэрэгт орсон нь сайшаалтай. Тэгээд их зvтгэл гаргасныг дурдвал нэг, Чойр уулыг байлдан авахад арван хэдэн гамин лугаа ганцаар тулалдан ялан дийлж баатар зvтгэл гаргаж байсан удаа бий, мөн урагш зугтаасан гамингийн vлдэгдлийг зам тосон боох хэрэгт гарамгайлан зvтгэсэн хоёр дахь гавъяа бий. Гуравт, хятад хэл сайн мэдэх учир удаа дараалан баригдсан гамингуудыг байцаан лавлах явдалд маш их vvргийг гvйцэтгэж явлаа. Тэгээд өмнө зvг нэгэнт нам тайван болсныг харгалзан нутагтаа харьсугай хэмээн чөлөө мэдvvлснийг Дугар миний бие хvлээн авч ёсоор болгосон бөгөөд уг vйлдсэн гавъяаг энд тэмдэглэхийн учир гэвэл улмаар их эзэн хаанд уламжлан айлтгаж гавъяа шагнал хөхvvлэн хvртээхийг эрсvгэй гэсний тул” гэжээ. Yнэнийг хэлэхэд Данзан өвөрдөх бичгийн учрыг vл мэднэ. Нэг нь улааны зар, нөгөө нь цэргийн яаманд хvргэх чухал бичиг гэж ойлгосноор төрд чухал албыг гvйцэтгэгч төрийн хар хvн өөрийгөө өндөрт өргөснөөс гадна Замын vvдээс анх мордоход нь Дугар баатар “цэрэг эрийнхээ нэрийг сайтар хадгалж яваарай!” гэснээс зvрх нь оргилох усны адил хөөрчээ. Өмссөн, умбасан сайхан элдvvртэй цагаан нэхий дээл нь vс хэдийгээр нимгэвтэр боловч vргэлж халууцуулна. Дөрөөнд жийх гутал хэдийгээр хуучивтар боловч шагай дээрээ угалзтай. Дотуурх оймс нягт сайхан цагаан эсгий бөгөөд тvрий давсан хараандаа сарьс, сайр хоёрыг хослуулан мөшгөөрдөн тавьсан тvмэн насан хээтэй. Энэчлэн өмссөн бvхэн цөм монгол. Монгол монголдоо ёстой цаг заль нь бадарч, аз хийморь нь гозолзож яваа идэр эрийн цог бvрдсэний дээр ташаанд арав vсэрдэг модон хуйтай маузер хэмээх

Page 223: Цаг төрийн үймээн

223 

 

буу зvvснээрээ морин дээр гармагц хөндөлдvv суун ташаа тулахгvй байж боломгvй болгосон байлаа. Бас хоногийн газар идэх хоол дан мах, говийн шарангуйгаар өөхтэй болж ирээд аманд ормогц таанын хурц амт амтагддаг тарган иргийн нэг хөл бөгөөд тэр нь дотроос vргэлж халуун оргиулан салхи сөрөн давхиж, хvйтэн агаар амьсгалахыг шаардана. Сэтгэлд гэвэл гунин гутрах юу ч алга. Орон нутагт харьсны эцэст хань нөхдөөс хагацан салж ганц бие амьд гарснаа нөгөөдvvлийнхээ ар гэрт болоод айл аймгийн хvмvvст яахин хэлнэ билээ гэдэг хvнд зовуур байсан бол одоо халх нутагт хайрт нөхдийнхөө хариу өшөөг гамингуудтай байлдаж авснаа дэлгэрэнгvй ярихад бусдын өмнө хvний мууд орохгvй харин ч сайнд нь орох шvv дээ гэж бодогдоход сэтгэл ариудна. Ийнхvv Данзан 16 өртөө газрыг 2 өдөр давхин Богдын хvрээнээ ирж, гамингийн vед Си лин пvvгийн яам гэж байгаад барон Унгернийн vед тvvний цэргийн яам болсон хуучин амбасын яамны их хашааны өмнө зогсжээ. Уг хашааны их хаалган дээр буу бvхий хоёр манаа зогсож байгаа нь Данзангийн сvр омгийг дарж эхлэх аж. Зvрх тvгшин төвийг барин хаалгаар орж хэд алхтал баруун этгээдэд жанжин туг хадаастай, дөрвөл талд нь цэрэг зогсжээ. Цааш яван голчлон дvнзэн модоор сvрхий бөх барьсан байшингуудын дундуур явахад бараг байшин нэг бvрийн vvдэн дээр манаа харагдана. Орж гарч байгаа хvмvvс нь малгайдаа отго жинстэй бөгөөд зарим нь мөрөн дээрээ гурван хуруу дарам өргөн алтан буюу мөнгөн саа тэмдэг хадсан нь Данзанд vл ойлгогдох ажээ. Энэ бvхэн Данзангийн сvрийг бvрмөсөн дарж гvйцлээ. Аргагvй тулгарсны эрхээр аль дайралдсанаас “их жанжин хаана заларч байдаг бол?” гэж амнаасаа арайхийн гаргаж өгvvлнэ. Нэгдvгээр хvн Данзангийн асуусныг дуулсан атал дуулаагvй мэт дээгvvр харан өнгөрөв. Хоёр дахь хvн “штабтаа” гэхийг Данзан гайхна. “Штаб” гэж юу вэ? “Баахан бодсоныхоо эцэст Шадав” гэснийг буруу дуулав уу гэснээс “Шадав” гэж жанжин байдаг байх гэж бодоход хvрлээ. Тэгээд гурав дахь хvнээс жанжин Шадав гуай хаана заларч байдаг бол? гэхэд, тэр хvн өөдөөс нь нэг харж аваад “тийм жанжин байдаггvй” гэлээ. Дөрөв дэх хvн мөрөн дээрээ мөнгөн саа тэмдэгтэй хvн байсан бөгөөд Данзангийн жанжинг сурагласны хариуд “чи юу вэ” гэж асуугаад “цэрэг гэсний хувьд” Чи цэрэг шvv юм бол захирлынхаа өмнө ёсолдоггvй яасан танхай этгээд вэ? гэж vгээ эхлээд цааш нь загнаж зандачсан нь жигтэйхэн. Хариу учир гаргах завдалгvй. Тvvний vгсийн дотор “маузер хаанаас хулгайлав. Зэвсгийн газар аваачин хураалга! Эсвэл хонгоны чинь мах загатнаад байна уу?” гэдэг vг бас оролцон сонсдов. Тэр гайхал ашгvй нэг холдон одмогц Данзан эндээс шууд зайлан зугтаахын мөрөөдөс боллоо. Гэтэл өвөр дэх бичиг санаанд оров. Тvvнээ Данзан улс орны чухал хэрэг гэж тааварлах тул өөрийн эрхгvй гэдрэг эргэв. Ингэж зvрх зориг орсноос гадна Дугар баатрын эр цэргийн нэр сvрийг сайтар хадгалж яваарай! гэснийг ч санах аж. Ахимаг настай ихэмсэг царайтай хөх чисчvv дээлийн халиун нударгат ханцуйгаа доош хаян тайвнаар гишгэлэн яваа хvнтэй дайралдан “жанжин хаана вэ” гэж ширvvнээр асуув. Хариуд нь тэр хvн цочисхийн хөмсгөө дээш татан ажиж -Yгvй байз! Ингэхэд чи чинь хаанахын хэн гэгч вэ? гэж тайван боловч хvйтнээр асуув. -Би Замын vvдийн цэрэг, жанжинд өргөх чухал бичигтэй гэж мөн л ширvvнээр хэлэв. Сэтгэлдээ Данзан цэрэг эрийн нэрийг хадгалъя гэж бодох бөгөөд хадгалахыг хичээж байгаа нь энэ байлаа. -За тэгээд? гэхэд Данзан -Жанжны хаана байгааг та надад зааж өгнө дөө гэж шууд тушаахад цаад хvн инээмсэглэн -За миний хойноос! гэж эргэв. Араас нь Данзан даган цэрэг эрийн нэр сvрийг ашгvй нэг хадгалав бололтой гэж сэтгэл хөөрөн хэнэггvй явна. Олон цонхтой урт дvнзэн байшинд

Page 224: Цаг төрийн үймээн

224 

 

орохдоо Данзан гаднах манаа цэргийн хажуугаар дарга хvний байдлаар ихэмсэглэн өнгөрөв. Өмнөх хvн урт гудмын хойш харсан олон хаалгуудын нэгий нь татан “ор” гэхэд ороод Данзан луу хээтэй хөх олбог тvшлэг дээр хагас завилан ташуу сууж зvvн гар дээрээ шуу пай тавин улаан шугамтай муутуу цаасан дээр бичиг бичиж байгаа жанжинг харан өөрийн эрхгvй сvрдэв. Жанжны нас залуу гуч, дөч хоёрын хооронд бөгөөд төрийн хvмvvс төрийнхөө хэргийг явуулахдаа хэргэм зэргээ бvрэн эдлэх ёстой гэдгийг санан, хvрэн чулуун жинстэй булган малгайг толгой дээрээ магнайдуулан духуйлгаж тvvний өтгөн их отго нь алтан хоргой хантааз руу нь намиран бууж дал мөрий нь шvvрэн алджээ. -Их жанжинд амрыг айлтгая! гэж нам дуугаар өгvvлэн өвдөг нугалан сөгдөхөд: -За чи юу гэж явна? гэж хяламхийн харахы нь vзвэл царай хvрэвтэр, нvд хурц, хамар шулуун уруул нимгэн ер маш хурц бөгөөд Данзан эгцлэн харж чадахгvй болон хараа буруулна. -Жа, Замын vvдээс ирлээ. Их жанжинд танд өргөх бичиг бий гээд Данзан өврөө тэмтрэн алчуурт боосон бичгээ гарган яаран задлав. -За тэгээд Замын vvдийн дарга, цэргvvд сайн биз дээ? -Жа цөм сайн гээд Данзан бичгээ хоёр гардан, дээр өргөн барив. Жанжин авангуутаа нvд гvйлгэн уншаад Данзанг инээмсэглэн ажиглаж: -Ингэхэд чи чинь өөрийнхөө хэргийн төлөө л яваа хvн шив дээ? гэхэд Данзан “юун өөрийн хэрэг билээ?” гэж гайхна: -Жа мэдэхгvй юм даа, жанжинтан л танд бариарай гэсэн. Жанжин хэ хэ инээснээ төв болон: -Чи дайсныг чин сэтгэлээсээ өшин занаж дайн тулаанд гарамгайлан орсон чинь сайн байна. Тэгээд энэ бичигт бас чамайг дээд эзэнд айлтган хөхvvл шагнал хайрлуулах гэснийг талаар болгох газаргvй. Гэвч одоохондоо иймэрхvv хэргийг авч хэлэлцэх завтай хvнгvй байгаа болохоор тvр хойшлуулах л болно доо гэхэд нь Данзан авчирсан бичгийн учрыг сая гадарлан дотроо ихэд урамшин алга хавсарч “жа” гэж цээж мэхийв. Гэтэл жанжин: -Нөгөө талаар цаг төрд шинэ тvгшvvр бий болон дахин дайн байлдаан болох гэж байгаа болохоор орон гэртээ харих хэрэггvй, харин ч улс орныхоо төлөө зvтгэсэн чигээрээ зvтгэн нэгмөсөн гавъяа байгуулбал зохино гэв. Yvнд Данзангийн дотор палхийв. Сэтгэлд нь “дахин дайн? Хэнтэй тэр вэ?” гэхээс гадна орон нутагт харих хvсэл улмаар нэмэгдэх аж. Тэгээд “жа” ч гэсэн vгvй, “vгvй” ч гэсэнгvй дvлий дvмбэ оргин доош ширтэнэ. Жанжин тvvний дотроо дургvйцэж байгааг лавтай мэдээд босож тасалгааныхаа хаалгыг нээн нэг хvнийг дууджээ. Энэ даруй өндөр нарийхан биетэй нугас шиг урт хvзvvтэй мөрөн дээрээ шар даавуун тэмдэг хадсан цэргийн хvн орж ирж нугасан хvзvvгээ хойш татан толгой гэдийлгэнгvvтээ баруун гараа гялс хийлгэн шанаандаа аваачин: -Жанжинтны айлдварыг сонсъё гэв. Жанжин хариуд нь: -Энэ эрийг хуаранд аваачиж Баяр гvний ангид тушаа! гэж Данзанд “цэргийн хууль хатуу, жаахан зөрчсөнийг ташуураар залхаана. Эс засран нэмж зөрчвөл амьтай ярилцахаас өөр аргагvй болдог гэж мэдээрэй!” гэж инээмсэглэн өгvvлэх нь дэмий сvрдvvлэг биш, чин сэтгэлийн сургамж байжээ. Данзан vг дуугvй босон гарав. Ард нь өндөр хvн дагасаар хашааны хаалга гараад унаж ирсэн морийг барин, урт бууг нуруундаа vvрэн хvлээж суугаа өртөөний улаач дээр ирэв. Одоо vзвэл ард явсан өндөр хvн ямар нэг хvнд хэрэгтэн авч яваа юм шиг ташаан дахь урт

Page 225: Цаг төрийн үймээн

225 

 

сэлмийг аль хэдийн сугалан барьсан байх бөгөөд Данзан тvvний нь харахтайгаа зэрэг улаачаас ичив. Саяхан тэр, өртөөн дээр ирээд “улсын чухал яаралтай хэргэр явж байна, унах морийг шалав эмээллэ! гэж сvр бадруулж байсан төдийгvй, эцэнхий морь эмээллэв гэж айхавтар ширvvн зан гаргаснаа санахаас л улаачаас ичин нvvр улайна. Тэгээд “төрийн их элч” гуай маань дээд яамнаа ороод эргэн гарч ирэхдээ цэрэг эрд туугдан гарч ирэв гэж хэлэгдэх элэг доогийн ярианаас хэрхэн гарах билээ? гэхдээ улаачид “за хө морд доо” гэж хэнэггvйхэн өгvvлээд “хаана хvрэхсэн бол?” гэхэд нь “цэргийн хуаран дээр очно” гэж том дуугаар өгvvлэн мордож ташаа тулав. Өнөөх өндөр хvн ч дэмий сэлэм сугалснаа мэдэж сэлмээ хуйлж тэдний тvрvvнд орон явлаа. Хотоос дөнгөж захалмагц хогийн ноход боорлож эхлэв. Өмнө нь яваа өндөр хvн сандран сэлэм сугалж тэдэнтэй ач тач тулалдах болов. Ард нь Данзан унаан дээр яваа тул ер хэнэггvй бөгөөд өмнө нь яваа өндөр хvнийг нэгэнт өшсөнийхөө хувьд одоо тэр олон нохдыг улам сайн боорлоосой билээ гэж бодно. Ноход ч тvvнийг хангалттай сандруулав. Цэргийн хуаран гэдэг нь хvрээний зvvн өмнө бөгөөд зvvн, баруун, хойд гурван этгээддээ хэдэн зуун хvний багтаамжтай гурван урт цагаан байшин бvхий их хашаа байжээ. Данзан тvvний өмнө очиж эмээл хазаар, буу зэргээ аван дотогш орж Баяр гvнгийн ангид тушаагдав. Энэ анги 149 хvнтэй байсны дээр Данзан нэмэгдсэн учир дутуу тавьт нь бvрэн төгөлдөр болжээ. Шинэ ирсэн хvнийг хууччууд сонирхон нэр ус, нутаг хошуунаас нь эхлэн элдвийг лавлан асуудаг байлаа. Тэр ёсоор Данзанг баахан хvн хvрээлэн авсны дотор өвөр монголын нутгийн хvмvvс олон vзэгдэнэ. Тэдний хэн нь боловч Данзанг хvндэтгэх буюу найзархах шинжгvй шиг. Өнгөрсөн хугацаанд эдэлсэн зовлон, дайрсан амьдралаасаа ярьж эхлэхэд “уухай, за тэгээд?” эцэст нь “за даа, залж байх шив дээ” гэлцэн инээн шуугилдана. Жанжин Чойрын тэнд Дугар баатартай нийлэн аймшиггvй тулалдсанаа сонирхуулан гайхуулах гэхэд бас л гайхан бахдах хvнгvй шиг. Яагаад тэр вэ? Эдний дотор Данзангийн vзэж өнгөрvvлснээс илvv байлдаан, тулалдаан, цохио, зодоог vзсэн туулсан хvн бишгvй нэг байгаа учраас тэр аж. Шөнө Данзан нэг захаасаа нөгөө зах нь vзэгдэхгvй шахмын урт наарын vvдэн талын vзvvр дээр эмээл дэрлэн тохом дороо хийж унтав. Өглөө дунгийн дуугаар бvх цэрэг босон харайхыг дагаж босоод гарахад нь мөн дагалдан гарчээ. Энд хvмvvс vvр цvvрээр босон цэргийн сургууль хийдэг байв. Тэр мэтийг Данзан урьд өмнө хийж байсан удаа нэг ч vгvй тавин цэрэг нэг эгнээ болон жагсахад ард нь ганцаар vлдэж тасгийн даргад тархиа эргэтэл загнуулав. Гэтэл энэ нь их хэргийн дөнгөж эх нь байжээ. Yргэлжлэл нь гэвэл “хээм хэг, зэргэц дундаа” гэхээс аваад, “зvvн тийшээ! Баруун тийшээ! Баруун мөр тvрvvл! Зvvн мөр тvрvvл! Эргээд чигээрээ! Нэг хоёр, нэг хоёр…” гэсэн бvхэн дээр будлихад тасгийн дарга дээр салаан дарга нэмэгдэн загнана. Дараа нь суман дарга нэмэгдсэн нь бvр ч ширvvн. Гөрмөл суран ташуураар толгой ороолгож эхэлснээ ташаан дахь сэлээдий бууг олж хараад “энэ бууг хаанаас авсан бэ?... за яршиг, олон юм битгий донгос, цэрэг чамд байтугай дарга надад олдоогvй зvйл хураалга!” гээд хураан авч оджээ. Дугарын цэрэгт Данзангийн энд vзэж байгаа сургуулийн зvйлээс нэг нь ч байсангvй. Тэнд хэдийгээр тасаг салаа суман гэж байх боловч хvн чөлөөтэй гишгэнэ, чөлөөтэй ярилцана. Дайн тулаан хэрхэн хийхийг Дугар ганцаараа бодож гаргах боловч чоно авлахтай адил, vргээх хэсэг, боох хэсэг, мэхлэх хэсэг гэхчлэнгээр хэсэглээд эцэст нь авлах хvмvvс гэж тарваганы бяцхан товч хамрыг ч алдахаа больсон сvрхий хvмvvсийг оновчтой гэсэн газруудаар тараан тавина. Дорд хvмvvс нь анчид болохоор Дугарын тэр гаргаж байгаа

Page 226: Цаг төрийн үймээн

226 

 

ухааныг дор нь ойлгох төдийгvй тухайнхаа vед чоно авлахдаа урьд хэрэглэж явсан аргаа хэрэглэх тул мөн л өөр өөртөө эзэн. Иймд Данзан бусдын өмнө мод шиг гозойн зогсож загнуулах бvрдээ “энэ гайтай хар сургуулийн хэрэг юу вэ? Бусдын мэдэлд бөөнөөрөө туугдан бууны аманд орж хядуулахад л хэрэгтэй байж уу?” гэхчилэнгээр тэс хөндлөнгийн юм бодно. Нөгөө талаар Данзан цэргийн яаман дээр мөрөндөө жанжны тэмдэгт хvнд “энэ эрийг Баяр гvний ангид тушаа!” гэхтэй зэрэг “за би баригдлаа” гэж дотор нь зарсхийж, аль болох ойрын хугацаанд оргон зугтаая гэж бодсон байна. Тэгээд хуаранд ирснээсээ хойш оргон зайлах зам мөрийг сэм ажвал хаана л бол хаана манаа. Хашааны их хаалган дээр өдрийн цагаар нэг зогсож шөнийн цагаар хоёр болно. Хашааны дөрвөн өнцөг бvрд шовгор индэртэй бөгөөд тvvн дээр мөн л манаа. Оршин суух тасалгаанд болохоор тасгийн дарга нар доод цэргvvдийг цаг ямагт ханги янги цагдан захирна. Өөрсдий нь салаан дарга нар, салаан дарга нарыг сумангийн дарга нар, гэхчилэнгээр энд хvн, хvнээ шат дараалан захиран захирсаар эцэст нь цөмөөрөө барон Унгернийн мөрөндөө алтан погон тэмдэг хатгасан баатар цагаан хааны офицерvvд гэгчид захирагдан заавар тушаалыг vг дуугvй дагагчид болон зогсдог байжээ. Yнэндээ энд улс орон өөртөө авсан эрх мэдлийн юм алга аа. Их л хөл хөгжөөсөн баяр баясгалан болохдоо: “Шугуй замаар шудруулаад гардаг Шодон сvvлтэй борлог морь Шуудаар манийгаа захиранхан суудаг Цуутай, хэргэмтэй Семёнов” гэж гар хаялан дуулж газар дэвслэн шороо манаруулна. Ингэхэд Семёнов гэж хаанахын хэн бэ? гэтэл бас “шуудаар манийгаа захиранхан сууна” гэдэг нь юу гэсэн vг вэ? Ер нь энэ дууг чухам хэн нь, юуны төлөө зохион гаргав? Мэдэх хvн алга: Энэ дуу цаашдаа “Ардын замаар алхуулаад гардаг Атар жороо борлог морь Албаар манийгаа захиранхан суудаг Атаман хэргэмтэй Семёнов” ч гэх шиг “Цагаан далайн дундхантай Цахиур чулуун эрдэнэтэй Цаашдын хоёр багш лам аа Цагаан хар эхийн бvрэлбаатай” ч гэх шиг. Ёстой л мангуурсан хvнийг мансууруулсан дуу байна даа гэж Данзан дуулах бvрдээ дотроо шvvмжлэн дургvй хvрнэ. Санамсаргvй нэг орой Данзан зэвсгийн манаанд хөөгджээ. Манах зэвсэг нь хуарангаас хэдэн зуун алхмын зайтай, задгай газар хураасан хэдэн тэмээ ачаа хайрцагт сум бөгөөд тvvний дөрвөн талд цаг ямагт дөрвөн манаа зогсдогийн нэгэнд Данзан оногдсон байжээ. Yдшийн харанхуй болон амьтны хөл татармагц гэнэт өнөөх оргох бодол сэтгэлд нь төрөв. Тэгээд ийш тийш харахад vзэгдэх юм юу ч vгvй, манаанд хамт гарсан цэргvvдийн байгаа эсэх нь ч vл мэдэгдэх тул “vгvй энэ юутай сайхан завшаан бэ?” гэж баярлан инээд хvрнэ. Урдаа хөндлөн барьсан буугаа сугандаа аван доош бөхийн хэд алхав. Чагнавал анир чимээ

Page 227: Цаг төрийн үймээн

227 

 

өчvvхэн ч алга. Урам зориг нэмэгдэн цаашаа хэд алхахад зvрх цохилж эхлэв. Яагаад энэ вэ? Өөрөө өөрөөсөө асуухад хариулт алга. Гэтэл өмнө нь хөлийн чимээ гаран нэг хvн сvvтэгнэн айсуй байлаа. Данзан бараг бие хураан газар хэвтэж хэн бэ? гэж хашгирав. Айсуй яваа хvн: -Би эргvvл! гээд тvр зогссоноо урагш давшихад нь Данзан замаг татан буугаа цэнэглэж: -Зогс буудлаа! Нэрээ хэл! гэв. Сэтгэлд нь vнэхээр зэвсэгт хор хvргэхээр яваа дайсан байх гэхээс өөр зvйл vл бодогдох ажээ. -Би захирал байна гэж нөгөө тvр зогссон хvн дээрэнхvй дуугаар өгvvлээд урагш давшихад нь Данзан толгой дээгvvр нь буудав. Yл танигдах хvн, -Хvvе! гэж дуу алдсанаа: -Нээрээ чи танихгvй байна гэж vv? за яахав, би эндээсээ буцъя гэж хойш ухрахад нь Данзан: -Зогс! гэж хашгирангуутаа хөлд нь барин буудав. Энэ даруй манааны бусад хvмvvс унтсанаа сэрэх шиг тус бvрнээ буу тавин тэр шөнийн анир чимээг буугийн дуугаар цочоов. Өнөөх хvн vг дуугvй номхон зогссон бөгөөд хуарангийн зvгээс морьтой хvн давхин ирэхэд Данзан мөн л –Зогс, юун хvн бэ гэж хашгирав. Морьтой хvн: Би харцага гэж хариу хэлэв. Энэ бол тэр шөнийн эргvvлийн нууц нэр байжээ. Данзан номхон зогсож байгаа хvний учрыг таниулан мэдэгдэв. Эргvvлийн хvний тулан очиход тэр хvн “би захирал байна” гэж хэлэхэд нь эргvvл хvн ч эс vнэмшин “битгий дуугар!” гэж зандран бууг тулган алджээ. Ийнхvv арайхийж нэг явдал өнгөрмөгц орчны газар дахин анир чимээгvй болж ёстой орговол зохих завшаантай цаг нь иржээ. Тэгсэн чинь Данзангийн өнөөх бодлого нь алга. Тvvний оронд саяын vл таних хvнийг дайсэн этгээд гэж vзсэнээрээ сэтгэл цочиж орхиод айхдаа энэ зэвсгийг нvдний цөцгий мэт сахин хамгаалах нь чухал гэсэн нэг бодол сэтгэл зvрхэнд нь хадагдаж орхижээ. Яагаад энэ билээ? гэж өөрөөсөө асуухад зэвсэг бол улсын хөрөнгө, тэр мөртөө гадаадаас ирдэг хамгийн vнэт зvйл. Тэгээд ямар нэг дайсанд сvйтгэгдвэл улс орон маань л гар мухардах шvv дээ гэж санагджээ. Ингээд Данзан тэр шөнө оргох гэснээ бvрмөсөн орхиж, дөрвөн зvг найман зовхисыг нvд салгалгvй ширтсээр vvр цайлгав. Өглөө Данзан манаанаас буун хуаран дээрээ ирээд урьд шөнө алдагдсан нойрыг нөхөхөөр хэвтжээ. Бусад цэргvvд өглөө бvр сургууль хийж байгаа нь энэ гэж газар баахан дэвслэн гишиглэх буюу гэтэх мяраах гэхчилэнгээр газар мөлхөн уранхай цоорхой гутал хувцсаа улам л элээн урдаг юмандаа мөн л гарч одсон тул ханхар тасалгаа таг чимээгvй. Тэр дунд Данзан бие хажуулмагцаа нам унтжээ. Тvvнийг хvн сэрээв. “Жанжин ирж ангийнхаа бvх цэргийг жагсаахыг тушаажээ” гэж сэрээсэн цэргийн өгvvлэхэд Данзан өөрийн эрхгvй босон харайв. Гадаа бvх анги аль хэдийн гурван эгнээ болон жагсдагаараа жагссаны арын эгнээний эцэст нэг хvний байр онгорхой байгааг Данзан гvйн орж бөглөв. Жагсаалын өмнө бадриун биетэй хvрэн бор царайтай дөрвөн тал болгосон тоорцог өмссөн бөгөөд дээд уруулдаа шингэн хар сахалтай сvрхий догшин байрын хvн ташаандаа зvvсэн сэлийдий бууг гарынхаа алгаар даран ташаа тулан зогсох ажээ. Энэ хvн бол цуутан эр цахар гvн Баяр. Ангийн нь цэрэг тvvнийг ихэвчлэн Богд эзнээс хайрласан “ширvvн баатар” гэдэг цолоор нэрлэдэг. Данзан энэ хvнийг урьд өмнө vзээгvй боловч одоо дөнгөж бараагий нь хармагцаа “өнөөх дарга маань энэ бий” гэж бодов. Тэгээд “Урьд шөнийн зэвсгийн манаанд

Page 228: Цаг төрийн үймээн

228 

 

гарсан цэрэг хаана байна? Тэр хvн наашаа гараад ир!” гэхэд нь Данзангийн дотор пал хийв. Дуу нь өнөөх урьд шөнийн хvний дуу яахын аргагvй мөн байх тул “за би дvvрлээ! Тэр даруйхнаа оргон арилах минь яалаа” гэж бачимдав. Бvх хэрэг нэгэнт өнгөрсөн тул хоосон зориг гарган урагш давшиж өмнө нь очин “би байна!” гэж гар өргөн шанаандаа аваачив. Баяр гvн өөдөөс нь сарвуундаа орсон амьтныг тонших гэж байгаа бvргэд шиг ширvvн хар нvдээр ажсанаа: -Миний ангийн бvх цэрэг сонс! Энэ эр бол цэргийн хатуу ёс журмыг нарийн чанд сахисан сайн эр гэж vгээ эхлээд дараад нь урьд шөнө болсон явдлыг ихэд бахдан сайшааж гарав. Данзан vнэндээ ийм юм болно гэж огт бодоогvй болохоор “vгvй энэ чинь юу билээ” гэх шиг нvд цавчлан мэл гайхаж зогсов. Эцэст нь Баяр гvн: -Ийм эрийг би зөвхөн vг хэлээр бахдан сайшааж болохын дээр гурван хоногийн чөлөө өгье, май! Yvгээр аль дуртайгаараа цэнгэ, харин хvний аминд хvрэхээс бусды нь би чамд зөвшөөрье гэжээ. Гурван мөнгөн янчаан алгандаа атган эргэн харахад жагсаалаар зогсож байгаа нөхдий нь байдал атаархан хорсож арааныхаа шvлсээ залгисан нэг хэсэг, аа яамай гэсэн байдлаар инээмсэглэн хоёр дахь хэсэг болон нvдэнд тусна. Гэвч энэ тухай vл өгvvлэн өгvvлэх нь: Данзан өвөртөө зургаан янчаан хадгалсаар ирснийхээ дээр гурвыг нэмснээр тун их мөнгөтэй болох шиг Хvрээний зvг хөлдөө далавч ургуулсан мэт гавшгайлан алхаж гарав. Сэтгэлд нь “vгvй юун их аз вэ” гэж нэг бодогдон баясан бахдах сэтгэл төрөв. Дараа нь “vгvй ер юун ч амархан олддог гавъяа вэ?” гэж нэг бодогдон гайхах сэтгэл төрөөд дараа нь гавъяа шагнал хvртэхийн өмнө хэрхэн сандран тэвдсэнээ санахад шууд инээд хvрэх бөгөөд эцэст нь бvх хэргийг хамтатган бодож vзэхэд цөм марзан шал дэмий явдал болсон шиг санагдана. Данзан орон нутгийн таних хvн дайралдаж юун магад гэж горьдон өдрийн турш зах дээгvvр тэнvvчлэв. Оройдоо хонох газаргvй сандрахад хvрээнд нэг айлд орж хоног гуйн тэдний гал хөсгvй банзан байшинд хонох болжээ. Энэ зуур зугаа цэнгэл болсон зvйлгvй нэг удаа архи уухаар шийдэж дэлгvvрт ороод “аль вэ нэг бан архи!” гэж өгvvлэн хийлгэж аваад амандаа ойртуулан vнэрт нь ой гутан “за болъё, нэгд архи сайхан ч амттай байдаггvй. Хоёрт, архи хvний санаа сэтгэлийг хааш нь ч хөтөлж магадгvй байдаг шvv дээ” гэж бодон “vгvй ээ энэ чинь хольцоотой муу архи байна” гэж буцаан тавьжээ. Дараа нь гуанзанд ороод Шан ши газрын луушир хvнтэй хятадаар ярилцаж эхлэв. Бие биеийн хэлийг эс ойлголцоход муудахад хvрсэн бөгөөд Данзан зэвvv хvрсний дээр хvний аминд хvрэхээс бусдад бvрэн эрхтэй яваадаа эрэмшсний дээр шатаж агсчихдаа зэс гадсаар торгон тоглоомон хагархай шаазанг нь хэмх цохижээ. Дараа нь Данзан “за яршиг, энэ хvн гамин биш, амьдрахын төлөө, аягvй бол өнөөх Люу Лий гуайн адил зvтгэгч ч байж болно шvv дээ” гэж бодоод хоол идсэний vнэд арав, хагалсан шаазангийн vнэд долоон мөнгө шиджээ. Хоёр дахь өдрөө Данзан мөн л зах зээлээр тэнvvчлэв. Өчигдрийн явдал, өчvvхэн зvйлээс гавъяа олсон зэргээ эргэцvvлэн бодож явтал гэнэт оргох бодол сэтгэлд нь төрөв. Ийм сайхан завшаан чухам хэзээ ч тохиолдохгvй гэхээс сэтгэл бvр яарах ажээ. Гэр орныхондоо юу аваачих билээ гэхээс нэгэнт унаа хөсөг хань нөхөд бvгдээсээ хагацан гон бие гозон толгой болсон хvн тэр чигээрээ очих нь дээр байх бөгөөд ганцхан бусдын өмнө хэний хэн болохы нь хэлж vл болох сэтгэлтэй эмэгтэйд л… тэгээд авсан нь дөрвөн ширхэг том шар хувь, алтан шармал ээмэг, эдгээр бөгөөд тvvнээ алчуурт боон өвөртөлсөөр оргон арилахад бэлэн болов. Хормойгоо хоёр тийш яран бvсэндээ хавчуулж зоримог алхалсаар хvрээний

Page 229: Цаг төрийн үймээн

229 

 

захад гарчээ. Араас нь нэг хvн дуудах шиг. Эргэн харвал юу ч vгvй, харин ч хvрээ хорооны хатгамал сургааг хашаанууд “чи зvгээр тэр чигээрээ тонил!” гэх адил эл хуль бараагнана. Гэвч хөл хойш чангаана. Чухам юу вэ? гэж өөрөөсөө асуухад Баяр гvн! Өөрий нь оргоно гэж хар муу санахын оронд аль дуртайгаараа цэнгэ гэж гурван хоногийн чөлөө өгөн мөнгө гардуулсан нь нvдэнд тусан санагдана. Yvнээс цаашилбал, хvн ийм сайхан сэтгэл гаргасны хариуд би оргох гэж vv? Гэхээс хөл нь яавч урагш хөдлөмгvй болох тул Данзан дороо сууж баахан юм бодох хэрэгтэй болов. Нэг бодоход би хvний санаа сэтгэлийг өөртөө татах айхавтар хvний нарийн арга ба өгсөн гурван янчаанд толгойгоо оосорлуулаад байх гэж vv? гэж бодогдовч энэ удаа оргох нь vнэхээр зvй бус, харин хойшид гэвэл хэзээ ч яах вэ гэж санагджээ. Иймд Данзан тэндээс буцсанаар барахгvй хонох газаргvйдээ боогдон хуаран руу гэлдэрлээ. Тэр өдрөөс эхлэн Данзан хуаран дээр айхавтар алдар цуутай хvн болжээ. Эргэн очихдоо хонох газаргvйд боогдсоноо тас нуун “идэр цэрэг та нартайгаа эр цэргийн сургууль хийж суухаас илvv сайхан юм хаана ч алга” гэж нэрэлхсэнээ дээд дарга захиралдаа ч нэр хvнд олов. Гэхдээ Данзан энэ бvхэнд хууртаж санаа бодол хувирсан зvйлгvй, орон нутаг эх эцэг, нууц амраг улам улмаар санагдан хvсэглэхийн зэрэгцээгээр одоо өшөөтөн гамин аль хэдийн устгагдсан байхад бас юун дайн болох гээд байна вэ? Ер нь хэнтэй байлдах хэрэг вэ? Аягvй бол Барон жанжны төлөө харь газрын улс орон руу явж бас амь цөлөх гэж байна уу? гэж сэжиглээд хэрэв тэгэхэд хvрвэл яах вэ? Эртхэн л зайлан оргох, орон нутгаа бараадаж хуучнаараа аж төрөн амьдарсугай! гэж бодно. Тэгээд нээрээ оргоё гэвэл хэцvv нь юv байгаа юм бэ? Анх энд ирсэн даруйд хаана бол хаана харуул манаа. Хэдэн давхар манаанаас гадна хардан сэжиглэсэн дарга захирлууд байсан бол одоо тэр бvхэн Данзанг мэднэ, итгэнэ. Хаалганы хатуу чанга манаа боловч хажуугаараа хэнэггvй өнгөрvvлнэ. Данзан өөрөө за байз маргааш! маргааш, маргааш… гэж өдөр хоног өнгөрvvлсээр “одоо удахгvй хойш мордон ардын нам, улаан оростой дайтах юм гэнэ ээ!” гэсэн яриа цэргvvдийн дунд сэм явагдмагц цочин “За маргааш! Ёстой маргааш оргохгvй бол би нохойн хvv болсугай!” гэж өөртөө тангараглав. Маргааш нь Данзан “за өнөө шөнөдөө явна даа заавал явна даа” гэж дотор цэнэж байтал Баяр гvн ирж ангиа жагсаажээ. -Маргааш миний бvх анги оройн чандмань очир дар гэгээн, их эзэн хаан Богд ламдаа мөргөнө өө гэж Баяр гvн бvдvvн дуугаар алгуурхан болоод дээш харан төвийг барин өгvvлснээ, “хvн бvр гар нvvрээ сайтар угааж, хувцас хунараа тохитой өмссөн байх ёстой!” гэж зандрав. Дараа нь Баяр гvн арван хэдэн хvний нэр дурдан дуудаж өмнөө аваачна. Тэдний нэгд Данзан оржээ. Учрыг сонсвол эдгээр хvмvvс Баяр гvнгийн хамт Богдод биесээр бараалхан мутраас нь адис аван лvндэн хvртэх гэнэ. Yvнд Данзан ёстой магнай тэнийн баярлах ажээ. Хvн болсоор баярлаж vзээгvйгээ баярласандаа шөнө нойргvй хонов. Уг нь одоо орговол зохих шөнө бөгөөд эс орговол нохойн хvv болсугай гэж тангарагласнаа санан гэмших боловч vгvй тэр бага хэрэг. Богдод мөргөн лvндэн хvртэх чинь надад байтугай хэр баргийн тайж ноёдод ч vл олдох хувь заяа шvv дээ гэж сэтгэл ариудна. Гэвч Данзан оргох бодлоо орхисон зvйлгvй, харин Богдод мөргөж аваад дараа нь оргосугай, хэрэв эс орговол ёстой нохойн хvv болсугай гэж дахин тангараглана. Маргааш нь Данзан бага vдийн хэрд бvх анги Богдын их ордны өмнө нэг эгнээ мөр зэрэгцэн зогсож зөвхөн сунтаг барьсан хvн гарч ирэн адис тавихыг хvлээж ядаж байхад хэдэн арван дайн тулааныг энэ биеэр даван туулсан нэрт хvмvvс ба алдар цуутан цахар гvн Баярын хамт шууд алхан оров. Сэтгэл нь энэ орчлонд арай ч биш шиг, хөл нь хvртэл

Page 230: Цаг төрийн үймээн

230 

 

хөнгөрч хий агаарт гишгэлэн яваа шиг байжээ. Ногоон паалант вааран дээвэрт дуган руу ороход ариунаас ариун сайхан vнэр ханхалж, алтан луу ороосон час улаан будагтай хоёр их багана хамгийн тvрvvн нvднээ тусна. Гадаа чухам гэрэлт шар нараа мандуулсан гэгээн цагаан өдөр байх боловч энд цонх бvр хаалттай, богино бvдvvн болоод сийлбэр луу ороомол хаш цагаан, эсвэл шунхан улаан ийм хоёр өнгийн урт лаануудыг хэдэн арваар нь өнгө харшилдуулан жагсаан асаасан нь энд орж ирсэн бvхний сэтгэлийг өөрийн эрхгvй бишрэн сvсэглэхэд хvргэдэг байжээ. Ер нь энд энгийн юм жирийн амьдралын хэрэгцээний зvйлс нэгхэн ч vгvй. Харсан зvг болгонд Жагар, Төвд, Балба, Хятад, Монгол орны оюун ухаан уран чадлын дээжээр бvтээгдсэн оёмол, хатгамал, сийлбэр, цутгамал, давтмал, шигтгэмэл зэрэг нvд булаан сэтгэл татам бөгөөд их баганын хойд талд ав адилхан сийлбэр бvхий хоёр алтан сэнтий дээр халх монголын их эзэн хаан Богд гэгээн, эрх дагина хэмээх хатантайгаа мөр зэрэгцэн завилан суужээ. Жирийн хvн энд бараалхан мөргөхдөө дөнгөж босго давмагцаа хоёр гараа орой дээрээ хавсран залбирч доош бөхийн урагшлах бөгөд тэгээд адис хvртэхдээ ч Богд эзний бараа дvрийг харж чадалгvй хойш ухран гардаг байхад Данзан нөхдийн хамт шууд жагсаалаар ороод адис хvртсэнийхээ дараа хаалганы өмнө мөр зэрэгцэн зогсож улсын их эзэн хаан ба vй олны эх болсон эрх дагина хоёрынхоо бараа дvрийг нvд салгалгvй ширтлээ. Богд лам тэргvvндээ очир жинст төрийн титмээ залж, мэлмийгээ утаат болор /хар болор/ саравч болгосон байжээ. Тэргvvний хэлбэр төрх нь төвдөрхvv болж ирээд нvvрийн өнгө хvрэвтэр нь баахан цонхигор болсны нь ажихад лагшин тавгvй болсоор нэлээд удсан бол уу гэж сэтгэл зовмоор ажээ. Дэргэд нь эрх дагина маш тунгалаг, уруулын нь улаан, хацрын нь ягаан, мэлмийн нь тунгалаг, магнайн нь цагаан энэ тэр нь алтан хоргой хантаазад ягаан торгон баринтгий нь цээжин энгэр дэх сэтгэл булаамын хоёр сайхан төвгөрт хvрэн алдсан гэрэлт сувдан санжуургын дундаас ялгаран тодорсны нь харахад арай ч тvмний эх биш, зvгээр тэнгэрийн дагина, энэ ертөнцийн ариун тунгалаг гоо сайхны манлай болон vзэгдэнэ. Гэлээ ч Данзан тэр дагинын ариун цагаан мутраас адис хvртсэнээ хvн болсны дээд гавъяа гэж сэтгэл бахдан баярлана. -Оройн чандмань очир дар гэгээн богд эзэнтэн минь ээ! Дорд цэрэг ард биднээ тvмэн мэлмий, мянган сонортоо багтаан болгоож, төр эрдэнийн алтан сайхан сургаалаа хайрла! гэж Баяр гvнгийн хормо дэвсэн сөгдөн мөргөхөд Богд: -За сонслоо. Чин зоригт ширvvн баатар Баяр гvн минь чи миний өмнө сөгдөн мөргөхийн хэрэг юу билээ? Аймшиггvй босож итгэл эрс баатар цэргvvдтэйгээ зогстугай! гэж зарлиг буулаа. Тэгээд цааш айлдсан нь тун аяархан боловч ордны дотор анир чимээ огтхон ч vгvй, хvн хөл дээрээ чангад зогсон амьсгал хураан чих тавих тул айлдвар нь тодорхой сонсдоно. -Бат итгэлт дайчин цэрэг эрс ээ! Энэ сvvлийн хэдэн жил төр чинь туг, тугтам цаг vргэлж донслон доргиж дордын дорд өчvvхэн ард боловч айн сандрахаас өөрийг vзэхгvй байна. Энэ vеэр их жанжин барон Унгернтэй ашгvй улс орны дотор орж ирж гаминг устгаад цаашид нь төр улсыг төвшитгөх гэхэд бас л гай! гээд хоолой нь чичирч эхлэв. “Нэг vеийн цагийн хvндийг далимдуулан улаан оросоос тусламж гуйхаар гарсан хэсэг хvмvvс…” гээд нэг хэсэг айлдвараа зогсоод “тэд одоо цагийн байдал өөрчлөгдөн хэний ч тусламж хэрэггvй болоод байхад” гээд хоолой нь улмаар зангирав. “Хойд хязгаар Хиагт хотод улаан оросыг тvшиглэсэн нам байгуулж төр улсаа дахин vймvvлэх гэж байгааг та нар ойлгох хэрэгтэй!” гэж тун аяархан айлдаж, ихээр санаа алдсанаа, “Тэд өнөөдөр цаг төр,

Page 231: Цаг төрийн үймээн

231 

 

улс орноо бодох байтугай миний зарлигийг ч сонсохгvй байгааг vзвэл эрхэм дээд төр, орой дээрээ наманчлан залбирдаг бурхан шашнаа эвдэн бусниулахаар бvрэн шийджээ” гэж арайхийн айлдаад таг чимээгvй болов. Энд орж ирсэн бvхний сэтгэл өөрийн эрхгvй зовуурлан бухимдах учир хvмvvсийн амьсгалах чимээ л дангаараа сонсдож эхлэв. Тvvний дунд Данзаны амьд бурхны амнаас ийм гутралт vг гарна гэж хэзээ ч бодоогvйдээ мэл хөхрөн гайхжээ. Хажууд нь зогссон салааны дарга “богд эзэнтэн хайллаа!” гэж шивнэх шиг. Лавлан ажвал нээрээ Богд эзний утаат болрын цаанаас нэг ширхэг нулимс хацраа даган бууж ирэх нь олон лааны шаргал гэрэлд алсаас эрдэнийн өнгөөр гялтганаад доош унан алга боллоо. Хоёр дахь нулимс нь гарч ирлээ. Тэр нь тvрvvчийнхээсээ том, эгшин зуурын дотор доош гялтганан бөмбөрөөд алга болов. Гэтэл гурав дахь нулимс, эцсийнх болов уу гэлтэй, гялтганан бөмбөрөхийн оронд доош алгуур гулсаад унах юмгvй болон замхрав. -Ээ их эзэнтэн минь ээ гэж Баяр гvн зөөлөн болоод хvнгэнэн доргилсон хоолойгоор өгvvлэн vгээ удаанаар таслаад цааш урсган өгvvлсэн нь: -Аливаа нигvvлсэнгvйн дvрээр тольдон гийгvvлэгч ачит богд гурван эрдэнэ минь ээ! Ариун тунгалаг гэгээнээ уужим тавьж хайрла! Тvмэн олон ганцхан таныгаа орой дээрээ наманчлан залбирсаар л байна. Энэ дэлхийд ганцхан vнэн мөнхийн юм ганцхан та, таны гэгээн, таны төр мөний учир тэрсэлсэн бvхний өмнө дорд цэрэг бид амь биеэ хэрхэвч хайрлахгvй ээ гэхэд Богд: -Итгэж байна гэж аяархнаар зарлиг болгов. -Одоо би удахгvй их жанжин Баронтны тушаалаар хойш мордон урвасан хулгай тэр хэсэг этгээдийг vнсэн товрог болгосугай гэсэнд, -Би итгэж байна гэж Богд мөн л сулхнаар хариу болгов. -Эс чадвал энэ дэлхийд над амьд явахын хэрэг алга аа! гэхэд -Би итгэж байна гэж Богд бvр ч сулхан, дөнгөж дуулдам хариу буулаа. -Харин та бид бvхнээ, аливааг ялагч догшин сахиусандаа болгоон даатгаж хайрла! гэхэд: -За би залбиръя! Өдөр шөнийн арван хоёр цагийн алийг ч алгасалгvй залбиръя гэв. Ингээд Баяр гvн хэлэх vгээ дууссан тул чимээ тасрав. Ёстой чимээгvй, ганцхан эгнэн зогссон цэрэг эрсийн зvрх тус бvрийнхээ цээжинд “Богд эзнийхээ төлөө амь бие хайргvй тулалдан дайсныг сөнөөсvгэй!” гэж л цохих ажээ.

АНХНЫ ТУЛАЛДААН /Ардын журамт цэргийн явдал/

Олон хоногоор балбасан хаврын хар хавсарга 3 дугаар сарын дунджаар ашгvй татрав. Yvлгvй тэнгэрт алтанхан нар хэдэн өдөр дараалан гарч хvн малын борви тэнийлгэн сэтгэл баясгавч журамт цэргvvдэд төдий л тавтай биш, гол төлөв өвлийн зузаан дээлд дарагдан бие нозоорно. Тэр нэг өдөр билээ. Өдрийн хоолны дараахантай ойр хавийн ардууд адуугаа хөөн авчрав. Энэ нь цэргvvдэд унаа залгах гэсэн хэрэг байлаа. Цэргvvд vймэлдэн орон байраасаа гарав. Адууны эзэд морьдыг захаас нь барьж эхлэхэд цэргvvд хоор зуур уралдан гvйлдэж барилан авах боловч сvvл сvvлдээ голон шилэх болж, урьдаар ямар морь баригдахыг ажиглах болжээ. Нэг м эдэхэд хилэн хар зvсмийн атар тарган морь баригдахад хvмvvс яаран гvйлдсэнээ тэр морины хамар тачигнан зэрлэг араатан шиг цовхчиж гарахад халдан барьж авах хvн гарсангvй. Морины эзэн:

Page 232: Цаг төрийн үймээн

232 

 

-Хvvе та минь vvнийг унах хvн байна уу? Уг нь сайн морь шvv гэж хашгиравч хvмvvс сэрдэх ажээ. -Байхгvй бол тавилаа гэхэд нь Дорж “би” гэж гvйн очив. Хар морь урд хоёр хөлөө дээр самардан улмаар цовхчивч Дорж аймшиггvй халдан очиж чихдэн авав. Хазаарлаж авмагц морины эзэн уургаа салган авч: -За хө гурван жил эмээл тохуулаагvй юм даг, мордохдоо мэдэсхийгээрэй гэж захив. Тойрон харагчид “морь ч морь, ааш ч адсага байна даа” гэнэ. Доржийн эмээл, хазаар сайн, саяхан орон нутгийнхнаас тусламжинд ирснийг Дорж улмаар сайжруулан олом жирмий нь бөх бат болгон дэлгэж авчээ. Хvмvvс тус бvрнээ унаа морьтой болсондоо баярлалдана. Энэ хэр Зөвлөлт орос улсаас ирэх зэвсгийн тусламж арайхан хvрэлцэн ирээгvй байсан учир хvмvvст тав таван сум, дээд зэргийн буудагчид арав арван сумыг тараан тvгээжээ. Аль өглөөнөөс аван битvv бvрхсэн vvл манан нэм нэмэн зузаарсаар эцэст нь том том ширхэгт цас хаялах болжээ. Энд тэнд бөөгнөрvvлэн уясан эмээлт морьдын хондлой цасанд дарагдан бууралтана. Тун саяхан vймэн бужигнаж байсан эрс тус тусынхаа орон сууцанд орж анир чимээгvй болсон байтал гэнэт дун бvрээ яншиж дахин бужигнаан болж, морьдын зvг гvйлдэнэ. Дээд дарга нарын тушаалаар хоёр эгнээ болон тойрон зогсоход хоёр морьтой хvн давхин иржээ. Тэдний нvvр царай асгаран орж бий цасанд бараг бvрэг харагдах боловч цэргvvд жанжин Сvхбаатар, номлогч Чойбалсан гэж танин шивнэлдэнэ. Энд байгаа бvх цэрэг зуун тавь шахам, агт морьдын хамт гурван зуу гаруй амь бие Жанжин Сvхбаатарын амнаас юу гарахыг хvлээжээ. Сvхбаатар дөрөө жийн эмээл дээрээ босож: -Эв тангараг нэгт журмын олон ах дvv нар аа! гэж vгээ эхлэн цааш ярихад цөм амьсгал хураан чагнасан бөгөөд ганцхан Доржийн морь тогтож ядан тонгочиж эзнээ vймvvлэв. “Бид одоо өшөөтөн дайсантай эрэгчин эмэгчнээ vзэлцэх чухал цагийн өмнө ирлээ!” гэж Сvхбаатарын өгvvлэхийг нэг удаа олж сонсох боловч хар морь дахин дэвхцэж бас vймvvлэв. Дараа нь Сvхбаатар харгис гамин дотоодын зарим дээд лам ноёдтой хуйвалдан халх орныг эзлэн ард тvмэнд хичнээн их хор хөнөөл учруулсныг дурдан тоочихыг Дорж олж сонслоо. Эцэст нь “одоо гаминг хөөн зайлуулах ариун хэрэгт халуун амь бvлээн цусаа бvv хайрлагтун!” гэж гарынхаа ташуурыг чангад атган дээр өргөн гялалзуулахыг олж харлаа. Тэндээс бvх цэрэг урт цуваа болон зvvн зvг чиглэв. Өндөр Дампилын суман тэр цувааны сvvлд орсон ажээ. Цасны оролт vргэлжилж юм бvхэн дун цагаан болов. Нар жарган vдэш болмогц жагсаалын тvрvvч vзэгдэхээ болив. Доош харвал урд яваа морьдын хөлөөр цас замхран газар харлаж, хамгийн тvрvvн яваа огторхон төмөртэй хоёр гунан буугийн тэрэгний мөр газар шигдэн ховилтуулсан нь юу юунаас содон vзэгдэнэ. Ийнхvv явахад Доржийн сэтгэл нэг л аягvй. Чухам юунаас болж сэтгэл нь тийм зэрэмгэр явааг өөрөө ч vл мэднэ. Хажууд яваа нутгийн найз Самбууг харвал мөн л тийм ч тавтай биш бололтой, мориныхоо толгойг гөлрөн ширтжээ. Тvvний зvvн гарт Цэрэндорж, аягvйцэхийн оронд нуруун дахь буу, ташаан дахь сэлэмдээ сэтгэл хөөрөн баяссан шинжтэй байна. Доржийн баруун гарт өндөр Дампил, сумангийнхаа магнай барин сондгойрон явна. Тvvний байдал хэнтэй ч адилгvй, цээжин биендээ дөрвөн дайз сум ороож бас гурван жижиг шар хайрцаг сумтай суран бvсийг давхар бvсэлжээ. Yvрсэн буу орос морин цэргийн винтов, энд тэнд нь мөнгөөр чимэн гоёод гол төмрийн нуруугаар нь “цэцэн билэгт” гэж мөнгө давтан нэр суулгажээ. Ташаан дахь сэлмийн хуйд мөн мөнгө оруулан чимэглэсэн нь бvр их бөгөөд

Page 233: Цаг төрийн үймээн

233 

 

хэрэв уг сэлмийг сугалан vзвэл билvvдэн хурцалсан нь жигтэйхэн. Эдгээрээс гадна гутлын тvрийд дунд гарын бравник хэмээх маш дэгжин хийцтэй бяцхан гар буу байна. Өөрийн нь ярихаар бол энэ зvйл алсыг буудахад биш хэрэв дайсанд баригдахад хvрвэл аль тvрvvлж ирснийг буудан алаад эцсийн ганц сумаар өөрийгөө буудах зэвсэг юм гэнэ. Энэ бvхэн нь цөм аминых гэнэ. Ер өндөр Дампилд бусдаас буюу улсаас хэрэглэж яваа зvйл нэг ч vгvй. Хуучин автономитын цэргээс буухдаа ийм зэр зэвсэгтэй байснаа өдий болтол хадгалсаар ирсэн байв. Одоогийн унаж яваа морь нь ч аминых, ардын журамт цэрэгт анх элсэхдээ нутгийнхаа нэг нөхөрт морио өгөн овъёсоор тэжээлгээд өнөө өглөө авчруулжээ. Yvнээс цааш Дампилд хөрөнгө байхгvй. Гэр орон эцэг эх, ах дvv нар нь аль хэдийн Ил тарвагатайд манж-хятадын цэрэгт сvйрэн балраад хойшдоо газар дээр гон бие гозон толгой, хааш гишгэн юу хийж явавч хамаагvй болсон эр. Гэвч Дампил аль тэр дээр цагаас эхлэн Өөллөгөө ноёныг сvvдэр мэт дагасан бөгөөд бишрэн сvсэглэх ба айн эмээх хvн нь ганцхан тэр байжээ. Нөгөө талаар хvсэл бодол нь монгол орон, монгол хvн ямар боловч харь оронд эзлэгдэн захирагдах учиргvй бөгөөд vvний төлөө монгол хvн зvтгэхээр vл барам vхэж байх бол хувь заяа нь гэж vзэн хятад хvн бvрийг өшин занадаг байжээ. Одоо зай завсаргvй орж байгаа цасан бvрэнхий дундуур аарцаг дvvрэн тарган хээр морин дээр гэдийсхийн сууж, тэртээх харанхуйг хурц нvдээр ширтэн явна. Ард нь гаж буруу малын хөлийн чимээ тvйвэргээн сонсодсоныг эргэн харахад Жамц дархан далиу том эвэртэй хөх хайнагийн шар унан хатируулан айсуй. Дархны сvрхий их сахал цасанд хучигдсан нь эрvvндээ эсгий хөг зvvсэн шиг vзэгдэнэ. Дээлээ хуучин янзаар ихэд хөөргөн бvслээд тvvнийхээ дээр хэдэн дайз сумын ханхар цээжиндээ ороон бирданк буу vvрсний нь одоо харахад хvvхэд багачууд байтугай томчууд боловч айн цочмоор бараа сvртэй болжээ. -Хvvе Жамц гуай сайн явж байна уу гэж Доржийн асуухад: Очир ваань! гэж дуу алдан Доржийг ажиглаад Дорж уу, сайн, сайн, цаана чинь одоо цаг тулгарлаа шvv дээ. -Тийм ээ, тулгараад байна гээд цааш ярих гэтэл Дампил дарга “чимээгээ!” гэж хориглов. Дархан хариуд нь хэдэрлэх бололтой: -Уухай энд ха ха Дампил за хө жанжин хаана явна? -Та яах гээ вэ? -Уулзана. Хаврын цас халтиргаатай хаагуур явбал зохихыг заана. -Та аяар ярь! Жанжин тvрvvнд яваа. -Мэдлээ, очир ваань, Жамц нэг юмаар унаж яваа хайнагаа шив хийлгэн ороолгосон нь маань унших сампингийн эрх шиг том том эрхт эрхээрээ гуядсан аж. Тэр дорхноо урагш гvйлгэн алга болов. “Хаврын цас халтиргаатай” гэж Жамц дархны өгvvлдэг тун vнэн ажээ. Шөнө турш явахдаа дөнгөж өртөө гаруйхан газрыг арайхийн авчээ. Энэ зуур хоёр гунан бууны морьд эцэн ард хаягджээ. Анх цас оролтоор цэргvvд дээл хувцас норон чийг дааж байсан нь шөнийн хvйтэнд хөлдөж дааран чичрvvлэхэд хvрчээ. Шөнө дундын хэрээр хөндлөнгөөс Өөллөгөө ноён өөрийн харъяат тавих эр цэрэгтэй ирж нийлэв. Газар сайн мэдэх хvний хэлэхээр бол Хиагт хот тун ойртсон гэнэ. Yvр цайн ойр зуурын бараа vзэгдэхтэй болох vеэр Дампил дуудагдан урагш давшин цувааны тvрvvнд яваа гурван хvн дээр очжээ. Тэдний нэг нь Сvхбаатар, хоёр дахь нь Чойбалсан, гурав дахь нь Өөллөгөө. Дампил тэндээс яаралтай эргэн ирж сумангаасаа таван хvнийг гарган авч бvх цэргээс тvрvvлэн явлаа. Тэдний нэг нь Дорж, Дампил тэдэндээ: -Энээхэн эрээн хавиргын хонхрын байшинд байгаа гамингийн харуулыг устга гээд: -Миний хойноос! гэж тушаан мориндоо ташуур өгөн ухасхийжээ. Араас нь Доржийн морь

Page 234: Цаг төрийн үймээн

234 

 

огло vсрэн мөр зэрэгцэн очив. Бусад нь хойноос нь хурдлавч алслагдан хоцорно. Тvрvvлсэн хоёрын морьд улмаар эрчлэн хурдалж, ард нь цас манаран босно. Тэд дорхноо гамингийн харуул байгаа хонхрын байшин руу орж ирэв. Шовгорын манаа гэнэт харан буудсан боловч давуулж орхив. Дампилын гар гялсхийн буугаа мултлан авангуут буудахдаа дор нь унагав. Энэ нь Доржид зvvд шиг санагдав. Хойд талдаа урт шавар байшинтай өндөр хашааны хаалгын өмнө ирэхтэйгээ зэрэг Дампил, “морь аваарай!” гэж хэлэн vсрэн буув. Морь нь эзнийхээ буусныг vл мэдэн давхисныг Дорж жолооноос нь шvvрэн авч өөрийнхөө морины амыг татан арайхийн эргvvлж авлаа. Дампил хаалгын хажууд хашаа налан зогсож байгаа нэг хvний толгой цухасхийхэд өмнөөс нь угтуулан цохиж гэдрэг унагангуут урт гараа сунган хөлөөс нь барьж чирч гаргаж хаяад дахин цохив. Тэр гамин хариу хийх байтугай дуугарч чадсангvй. Нэг хvний амь ийнхvv өнгөрдөг байжээ. Ард хоцорсон нөхөд хvрэлцэн ирэв. Дампил тэдэнд “миний хойноос!” гэж хашаанд орон, цонхуудыг цөм цохин нэг нэгэн сум тавихыг нэмэн тушаан, өөрөө хаалган дээр зогсов. Урьд өмнө энэ байшинд дэлгvvр худалдаа байхад Дампил олонтой ирж байсан учир дотоод зохион байгуулалтыг сайн мэдэх аж. Цэргvvд нарийн модон сараалжин цонхуудыг ив цохин бууны ам оруулан буудахад Дампил дотогш орон, өөд өөдөөсөө харсан хоёр хаалгын баруун руу хvхээт сумаа дуустал буудаад гэнэт оров. Ард нь Дорж явсан бөгөөд дутуу хагас хувцастай зарим нь дотуур өмд цамцаа ч өмсөж амжаагvй гамингууд шал дээр сандран мөлхөлдөн байгаа vзэгдэв. Дампил винтовоо хаян бравнакаараа буудсан бөгөөд амандаа vйсэн бариулт бахим хутгаа хөндлөн зуусан нь сумаа дуусмагц хэрэглэхэд бэлтгэжээ. Ийнхvv гамингийн нэгдvгээр харуулын арван нэгэн хvн эгшин зуурын дотор устгагдав. Зvvн тасалгаанд орсон хvмvvс хоёр хөгшин луухааныг чирч гулдран авчрав. Yзтэл тэр хоёр гамин биш, тогооны хvмvvс. Гэлээ ч Дампил тэднийг vзэн ядна. Нэг нь гартаа гурван янчаан нөгөө нь дvнсэн тамхи барин амь гуйн сөгдөн бархиралдана. Ийм vед Дампил тийм хvмvvсийг ч өршөөн өнгөрvvлдэггvй эр байжээ. Ухаангvй айн байшингийн шалыг тvг тvг хийлгэн мөргөж байгаа луухааны урдаа барьсан гарыг өшиглөхөд гурван янчаан дээш vсрэн байшингийн таазанд хан гэж дуугараад доош унав. Дампил дарга, доод цэрэгтээ хоёулыг буудан алахыг тушаав. Доржийн сэтгэл аягvй болж: -За яршиг эднийг орхиё гэхэд Дампил: -Чи юугий нь хайрлана вэ? Эд чинь өөрсдөө монголыг яахаас ч буцахгvй улс гээд тvрvvчийнхээ тушаалыг Доржид тулгав. Ингээд тэр хоёрын амь ч өнгөрлөө. Эндэх гамингууд тус бvрнээ бvрэн зэвсэгтэй, сум тав таван зуугаас доошгvй. Тvvний нь Дампил ихэд олзуурхан хураан авч цэргvvдээ зэвсэглэв. Харин гурван янчааныг авсангvй, хэн дайсны юмыг аван өвөрлөвөл хамгийн тvрvvн дайсны суманд оногдон vрэгдэх гэнэ. Цааш бас зэвсэг хэрэглэл байж магадгvй гэж эрэхдээ сав суулгуудыг хэмх бут цохино. Ер Дампилын өмнө эвдрэн хэмхрэхгvй юм алга. Гал зуухан дээр жигнэгдэж байгаа мантууны жигнvvрийн дээд давхрыг бууны жадаар нэвт сvлбэн хол хаягдаад тэр мантуунаас авч өвөрлөхдөө хvртэл хутга шаан авна. Yvний нь цэргvvд дайны vед хvн ингэж явах ёстой байж гэж бодон vлгэр жишээ болгон хэрэглэнэ. Yнэн чанартаа гэвэл өнөөх автономит монголын цэрэг ийм л байсан аж. Тэндээс Дампил их цэргээ угтан авч Хиагтын зvг давшлаа. Тvрvvчийн буугийн пижигнээнээр Хиагтын баруун хажуу дахь гамингийн хоёрдугаар харуул дохио аван бэлтгэн хvлээж байсан аж. Мөн хотын баруун дахь Бааст хэмээх голын мөсөн дээр хоёр

Page 235: Цаг төрийн үймээн

235 

 

талаасаа уулзан гал нээв. Гэвч тэр харуул дорхиноо цохигдон гэдрэг зугтан хот руу оров. Энэ vед vvр бvрэн цайж нар гарах гэж байвч Хиагт өглөөний жихvvн жавар, утаа униар хоёрт дарагдан vдшийн бvрэнхийд байгаа мэт бvргэлзэнэ. Тэр дунд ямаан бvрээ янгинан “зууваа зууваа” гэж хашгирах авиа хэдэн арван зэргээр цууриатна. Тvvн рvv ардын журамт цэрэг дайралт хийхээр шийджээ. Хамгийн тvрvvн хойд захын vзvvрээс хилэн хар морьтой улаан торгон дээл дээрээ алтан саа эмжээрт хар хоргой хантаазтай эр, мориндоо ташуур өгөн ухасхийв. Энэ бол дайнд дадлагажин дайчин баатар гэж алдаршсан Өөллөгөө ноён ажээ. Араас нь өөрий нь хайрт тавин эр морьдын хурд мэдэн давхилдана. Эдний морьд бvр тарган, морьд бvрийн сvvлийг цас шавраас хамгаалан дээш огшоон боосон бөгөөд мөн морьд бvр төмөр тахтай тул мөс усан дээгvvр халтираагvй явна. Эрсvvдийн өмссөн дээлийн өнгө нэг жигд хөх бөгөөд хормой богино угаас хил хязгаарыг хариуцан явсныхаа хувьд аливаад самбаатай, зэр зэвсгээ эзэмших нь сvрхий. Эдний давшихын зэрэгцээгээр бусад анги нэг адил давшсан билээ. Тэд нь халхчууд боловч буриад, цахар, өвөр монголынхон мөн бий. Ийнхvv Дампил дарга хамгийн тvрvvн мориндоо ташуур өгөх онцгойдоо цууриатаж морин туурай тачигнан, дөрөө хавиралдан хан ян бууна. Эгшин зуурын дотор хотын дэргэд ирээд нарийхан гудамжаар зоргонд нь тавьж нөхдөөсөө хэдэн зуун алхмаар тvрvvлэн оржээ. Хотын дээгvvр өглөөний цан хvvрэгтэй холилдсон утаа униар ид татаж байсан бөгөөд дотор нь орохоор vvр шөнийн завсар шиг бvрэлзэнэ. Нэг мэдэхэд Дорж ганцаараа, урд талд нь гамингууд хоёр гурваараа, тавуул, зургуулаар дайралдах боловч гэнэт тулгамдсандаа сандран толгой даран газар хэвтсээр өнгөрvvлэх ажээ. Нэг удаа бvр жигдрэн жагсаж байсан бөөн гамин дайралдсан нь хvртэл хоёр тийш ярагдан хашаа налжээ. Дорж, өөрийн ухаангvй далайсан сэлмээ зvvн барууныг тасралтгvй эргvvлэх боловч тvvнд нь дайрагдан цавчигдсан юу ч vгvй. Гэвч араас ирэх хvмvvстээ маш таатай боломж өгч явжээ. Хотын нэг захаас нөгөө захыг нэвт гарсан хойноо Дорж сая өөрийн ухаан аваад даруй эргэн дахин дайралт хийв. Yvндээ харин цэрэг эрийн vvргийг нэр төртэй биелvvлсэн ажээ. Гамингууд хотоос зайлан зvvн урд дэнж дээр гарчээ. Тэд нэг vе vймэн сандарснаа эмхэрч аваад ширvvн гал нээж эхлэв. Хариуд нь журамт цэргvvдэд буудах сум алга. Хойш ухран хотоос гарав. Нөгөө хэсэг нь дэнж дээр зузаан унасан цасан дунд хэсэг хэсгээр жагсан цааш нааш холхино. Хотыг авсан хэсэг нь улам зоригтой галлаж журамт цэргvvдийн өмнөх газрын хөрсийг будаа хуурах шиг бужигнуулав. Хvмvvс хариу буудах сумгvйдээ бухимдана. Гэвч vйлс хазайх учиргvй, жилийн цаанаас хоёр морин тэрэг сум хvрэлцэн ирэв. Бас ард хоцорсон хоёр гунан буу мөн ирэв. Ингээд сум шvvр /пулемёт/ хvртэл vе vе тачигнаж хоёр гунан буу нэг зэрэг пvс няс бууж тэртээх энгэрийн гамингууд дээр бууна. Гамингууд дахин замбараагаа алдлаа. Гэтэл цаанаас Хяраан харуул хэмээхээс мордсон мөн хоёр зуугаад журамт цэрэг хvрэлцэн довтолсон аж. Уг нь энэ анги Алтангаас мордогсдын адил vvрээр энд ирэн цавчин байлдах ёстой байсан атал замын бэрх цас усны халтиргаанд саатан хожимджээ. Гэвч энэ нь ер муу болсонгvй. Харин ч хамгийн зохистой vеэ олсон хэрэг болов. Гамингууд өөрийн эрхгvй хоёр талаасаа хавчигдан цохигдож урд зvгийг барин ухаан жолоогvй зугтаан тонилов. Журамт цэрэг хотыг эзлэн авч нам тайван болгож авмагц Ар хиагтаас хэдэн морьтой хvн ер яаралглvй сажлуулан ирэв. Энэ бол Ардын нам, тvvний тvр засгийн газар өөрийн төрөлх эх орныхоо газар шороон дээр нvvдэллэн ирж байгаа хэрэг байжээ. Тэр дунд Балданцэрэн өвөртөө бийр янтай, ардаа ваадантай бичиг хэрэг бvсэлжээ. Хятад иргэдийн

Page 236: Цаг төрийн үймээн

236 

 

суух гол хэсгийн зvvн дэх хэсэг хашаа хvрээний дундхан хавьд байгаа хоёр өрөө дvнзэн байшинд төв хороо, засгийн газар, цэргийн яам бvгд орох ёстой болсноор vл барам эрхийг барих хvмvvс ч цөм багтан суух ёстой болжээ. Балданцэрэн нөхдийн хамт нэг өрөөнд орж ваадант албан хэргээ тавиад нөгөө өрөөнд албан хэргээ ид хөтлөн явуулж байгаа цэргийн яамны нөхөд дээр оржээ. Дайн байлдаанаа амжилттай дуусгасан цэргийн дээд дарга нар гамин хувцастай нэг хvний яриаг анхааран чагнаж сууна. Балданцэрэнгийн орж ирэхэд тэр хvний эргэн харахыг vзвэл өөрийн нь урвасан шавь Намсрай байжээ. Балданцэрэн нvдэндээ итгэж чадахгvй болон зогтусав. Намсрай, Балданцэрэнг ноднин гаминд байцаагдан сандарч суухад орж ирэн нvд гөлөгнvvлсэн шигээ гөлөгнvvлэн босон харайж амар эрэн золгох гэхэд нь Балданцэрэнгийн уур дvрсхийн хацар дээр нь тас буулган алгадав. “Багш аа байя!” гэж баруун тийш хазайхад нь дахин алгадахад бас л “багш аа байя!” гэж бие нь тэгширсэн бөгөөд хvмvvс гайхан сандарч босоцгоожээ. Гурав дахин алгадах гэтэл Сvхбаатар хоорондуур нь орж: -Yгvй гvнтэн ээ! Юу болов? Yгvй юунд… гэхэд нь: -Энэ vv? Урвагч! Амьдаараа нь миний нvдэнд vзэгдэж vл болох бузар урвагч vхээр! -Yгvй, та байз! Харин энэ чинь манай хvн. Хамгийн хvнд хамгийн чухлыг гvйцэтгэж байсан сайн эр. Балданцэрэн одоо учрыг ойлголоо. Уур нь тэр дорхноо замхрав. Гэвч нэгэнт дээр хөөрсөн амьсгал хэвээр бөгөөд тэр амьсгалаараа Балданцэрэн: -Тэр нь яахав жанжин аа! Зvгээр энэ тэр явдлаа надаас нуусан этгээд байгаа юм гэж дахин ухасхийв. Энэ нь vнэндээ хуурамч хэтэрхий эндvvрснээ олноос нуун дарах гэсэн хэрэг. Нөгөөх нь “за багш аа байя” гэж бие хумин Сvхбаатарын араар оров. -Yгvй тэгээд энэ эх захаа алдсан амьтан хэзээ энд ирээ вэ? гэхэд Сvхбаатар: -Энэ vv? Хvрээнээс гамингуудтай зугтааж ирээд утасны хороонд…

ШИЙТГЭЛ /Дампил, Дорж хоёрын явдал/

Хиагтыг чөлөөлснөөр хvмvvсийн сэтгэл ихэд хөхөн бадарлаа. Yнэндээ дайсныг ийм амархан дийлнэ гэж бодоогvй байсан учир даван туул өнгөрvvлснээ санахдаа нэгд нэггvй хэлэлцэн шуугилдана. Тэр бvрийг энд тоочвол эс барагдах нь мэдээжийн хэрэг. Ингэхлээр зөвхөн онцлогоос нь авсугай. Нэгдvгээрт, Хиагт руу анх орсон явдал: Утаа униар цан хvvрэгт дарагдсан нарийхан гудамжууд харавсан сум мэт чавхдан ороход хvнд харанхуй шөнийн байдал санагдсан аж. Гэвч тэд аймшиггvй хашаа хvрээ, булан тохойнуудад хоргодсон гамингууд дээр гар бөмбөг шидлэн өнгөрч явсан нь хvр бvрийн санаанд тодхон бөгөөд энэ явдал хэзээ ч мартагдашгvй учир: Шивээ хиагтыг авахуйд Шилэн дэнлvv хэрэгггvй Шийдээд ирсэн гаминг Ширмэн бөмбөгөөр сөнөөв хө гэж нэгэн бадаг шvлэг зохиогдон гарлаа. Хоёрт, Жанжин Сvхбаатар тэр аймшигт тулалдаан дундуур ухаа хонгор мориор тасралтгvй давхин ялан дийлэх арга ухааныг таниулан удирдаж явсныг хvн бvр ихэд

Page 237: Цаг төрийн үймээн

237 

 

бахдан шуугих учир: Ухаа хонгор морьтой хө Улсын их жанжин аа хө Учир утгыгаа ухуулсан Ухаан ихтэй жанжин аа хө гэдэг хоёр дахь бадаг зохиожээ. Гурав дахь нь, буудах сумгvй хотоос ухран баруун дэнж дээр нь гаран сандарч байтал санамсаргvй сум залгагдаж дэнж дээрх гэсэр сvмийн vvднээс сум шvvр хvртэл дуугарсан явдалд: Дөрвөлжин сvмийн vvдэнд Дөрвөн пулемётоо зоогоод оо Дөхөөд ирсэн гаминг хө Дөтийн замаар нь тонилгов хө гэж зохиолоо. Ийнхvv vг зохиогдохын зэрэгцээгээр ая бас зохиогджээ. Эвтэйхэн болоод хөнгөн, vг аялгуу хоёр нь яв цав тохирсныг хvн бvр шамдан сурч газар сайгvй дуулалдана. Энэ бол гаминг Хиагтаас хөөн цэвэрлэсний дараачийн долоо хоног байлаа. Журамт цэргийн яаманд Сvхбаатараас Дампил, Доржийг дууджээ. Эдний байрагнаж байгаа газар хуучин гамингийн хуаран байшин. Тэндээс Дорж суман даргаа даган гарав. Жанжны өмнө очно гэхээс сэтгэл хөөрөн хөл хөнгөрнө. Ер нь Дорж өөрийгөө бусдаа илvv аз хийморьтой яваа гэж бодно. Юунд тэр вэ гэвэл нэгд, өөрийн амь биеэс илvv эрхэмлэн боддог Хvрэлийн хvv Цэрэндорж нь саяын дайныг эндэгдэлгvй туулснаар барахгvй цэрэг эрийнхээ vvргийг хэнээс ч дутуугvй гvйцэтгэжээ. Хоёрт, өөрөө мөн сайн авсны дээр анхны дайралтаар эрэмгий морины эрчээр санамсаргvй бусдаас тvрvvсний нь хvн бvр өөрийн нь зориг зvрх гэж vзэн хэдэн давхар бахдан шуугилддаг бөгөөд одоо ингээд Сvхбаатарын дуудсаныг сайшаах буюу эсвэл чухал хэрэгт явуулах гэж байна. Аягvй бол Богдын хvрээ рvv дайсны байдлыг мэдэх ажлаар явуулах гэж байж магадгvй, хэрэв тийм бол гэрээрээ дайрахыг бодно. Штабт Сvхбаатар, Балданцэрэн, Өөллөгөө гурвуулан тэд барон Унгерний эсрэг тунхаг бичиг гаргах ажил хийсэн байсан юм. Дампил, Дорж хоёрын орж ирмэгц уриагаа зогсоов. Сvхбаатар, -Нөхөд сууцгаа! гээд тэдэнд ярих зvйлээ бодов бололтой. Нөгөө хоёр шалан дээр өвдөг нугалан сууж ямар нэг сайн талын юм дуулна гэж горьдон хvлээв. Гэтэл Сvхбаатар: -Эртээр та нарын гамингийн нэгдvгээр харуулыг устгахад тэнд хэдэн гамин байсан бэ? -Арван гурав гэж Дампил яаран өндийн хариулав. -Яагаад арван гурав байх билээ? Уг нь нэг бага даргатай арван нэг л байх учиртай. -Тийм арван нэг, хоёрын зэрэг энгийн иргэд байсан. -Тэгээд тэр иргэдийг чи яасан бэ? -Хамтад нь устгасан гэж Дампил хэнэггvй хэлэв. Сvхбаатар цочин -Яалаа гэж? -Яахав гаминтай нийлсний нь хувьд -Сайн дураараа нийлчихсэн юм гэж vv? Дампил жаахан бодсоноо: -Хэн мэдлээ гэж сулхан хариулав.

Page 238: Цаг төрийн үймээн

238 

 

-Хэн ч мэдээжээрийн энгийн иргэд гамингуудтай сайн дураар нийлэхгvй гэж Сvхбаатар ширvvнээр өгvvлэн Дампилыг хvйтнээр ширтэв. Дампил гайхан Сvхбаатарыг ажсанаа даруй дальдран доош харав. Дорж эрхэм даргадаа одоо зэмлэл ирэх гэж байгааг мэдээд тэр хэргийг өөр дээр авахыг бодож: -Yгvй жанжин аа! Тэр хоёр иргэнийг би цааш нь харуулсан билээ. -Уухай! Яаж -Ер тарчлаагаагvй. Байшингаас тvлхэн гаргангуут араас нь нэг нэг дарж орхисон. Өөллөгөө өдий болтол тун хөдөлгөөнгvй байснаа Доржийг инээмсэглэн ажиглаж: -Наадах чинь чамд тушаасан юм биш vv? Дорж тvгдрэв. Тийм гэвэл дарга шийтгvvлэх, vгvй гэчвэл цэргээ захирч яваагvй гэж мөн шийтгvvлэх болно гэж бодон дуугарч чадахаа болилоо. Гэтэл Дампил толгойгоо дээр өргөн -Би тушаасаан! гэж зоримгоор хэлэв. Сvхбаатар -Мөн дөө энгийн номхон иргэдийг алах эрхийг чамд хэн олгосон хэрэг вэ? гэж шууд аашлан хэллээ. Дампил өөрийн эрхгvй шогнойж өөрийн эзэн ноён Өөллөгөө эрхгvй өмгөөлөх бол уу гэж горьдон харав. Өөллөгөө бол Дампилд маш сайн. Газар дээр ганц өмөг тvшиг болдог хvн нь гэх боловч энэ удаа нvvр өгөх шинжгvй, харин ч хvрэн бор царайгаа хvрлийлгэн бvргэд нvдээ чавчлагагvй болгов. Иймд Дампил өөрөө өөрийгөө өмгөөлөхөөс өөр замгvй болжээ. Ер нь хоёр муу хятадыг алсны буруу юу билээ! гэж зориг орох аж. -Yгvй ээ, жанжин аа, ер нь тэр хоёрыг алсны буруу юу вэ? Би ойлгохгvй байна. -Харин би чамаас асууя! Алсны гавъяа юу вэ? -Гавъяа байхгvй боловч дайны vе. Хvн, хvнийг итгэхэд бэрхтэй цаг гэж бухимдан ширvvн амьсгалаар өгvvлэв. -Уухай чиний энэ бодлоор бол бvх хятад иргэдийг хядах хэрэг болох нь ээ? -Тийм ээ, юунд гэвэл энэ муусайн хятадууд миний орон гэр, эцэг эх, ах дvv биднийг сvйтгэсэн, арван гурван настайд нь сvй тавьсан амрагийг минь ч алсан гэж Дампил хоолой чичрvvлээд дараа нь: -Энэ дэлхийд би гав ганцаараа болсон хvн. Заримдаа амьдран амьд явахыг хvсэх нь чухам юуны төлөө байна вэ гэж өөрөөсөө асуухад алагдсан хvмvvсийн өшөөг алан хядахаар авахын төлөөнд ч юм шиг байдаг гэж хэлэн нvднээс нулимс дуслуулав. Сvхбаатар Дампилын царайг ажиглан сууснаа: -Yvний ганц бие болсон гэдэг нь vнэн vv? гэж Өөллөгөөс сэм асуусанд, -Yнээн, орон нутагт нь байсан бvгдий нь гамингууд хядчихсан юм гэж Өөллөгөө хариу шивнэв. Хажууд нь Дорж бvр vймж орхив. Урьд өмнө даргаа олноос онцгой чулуун зvрхтэй төмөр нvдтэй, дайсны өмнө ширvvн явдаг эр гэж боддог байсан нь харин тийм биш, өшөө хорслын гvнг өвөрлөсөндөө тийм болсны нь мэдэн улам л хайрлан хvндэтгэхээс өөр аргагvй болов. Сvхбаатар: -Тайвшир, Дампил аа тайвшир! гэж аргадан хэлэв. Дампил ч тайвшрахыг хичээн биеэ барилаа. Гэвч: -Энэ муусайн хятадууд монгол vндэстнийг бvгдий нь хэзээнээс нааш залхаан цээрлvvлэх, аягvй бол хvйс тэмтрэн устгахыг боддог улсууд шvv жанжин аа! гэх сануулан ятгахыг оролдох байдлаар хэлэв. -Хариуд нь бид яах ёстой вэ? гэж асуулт гарган өөрөө хариулахдаа -Алах хэрэгтэй! Өөрсдий нь хvйс тэмтрэх хэрэгтэй.

Page 239: Цаг төрийн үймээн

239 

 

Улс орны дотор ул шаахайн мөрийг vзэгдэхгvй болгох хэрэгтэй. Дампил дахин бухимдан өгvvлж зангидсан гараар өвдгөө цохив. Сvхбаатар: -Тайвшир Дампил аа, тайвшир! гэж дахин ятгаж нэг ширхэг янжуур өгснийг Дампил хvvхэд мэт хоёр гар тосон авч асаан их ихээр сорон утаагий нь хэд дахин залгижээ. Уг нь Дампил тамхичин биш зөвхөн энэ удаа татав. Яагаад тэр вэ, нэгд, Сvхбаатараас өгснийг хvндэтгэн, хоёрт, цээжиндээ буцалсан багтралыг дарахын тул татаж байгаа тул толгой нь мансууран нvд эрээлжлэх нь дэргэдэх хvмvvст мэдэгдэж байлаа. Гэвч Дампил янжуураа татсаар нэг vе чив чимээгvй хvн бvр Дампилын гаслант амьдралын тухай боджээ. Ганцхан Балданцэрэн өмнөх ажил тунхгийн эхийг зохиохдоо улайран сууна. Бийрийн vзvvр муутуу цаасан дээр гvйн нэг жигдийн агшуухан гоёмсог vсгийг дуурайлган vлдээсээр л байлаа. Сvхбаатар: -Дампил аа, одо хоёулаа жаал зугаа ярилцах уу? -Сонсъё жанжин аа! -Бид дайсныг занах нь туйлын зөв, гэвч дайсны дунд манай хань нөхөд байдгийг мэдэх хэрэгтэй. -Юу дайсны дунд хань нөхөд бас байна гэнээ гэж өөрийн чихэнд vл итгэн асуув. -Тийм. Тэр бол ард тvмэн нь. -Та хятад иргэдийг хэлж байна уу? -Тийм дээ, бид ер улс орон бvхний ард иргэдийг хань нөхдөө гэж vзэх зорилготой. -Би итгэхгvй байна. Ялангуяа хятадуудыг, эд бол манийг эзлэн боолчлохыг хvсдэг улс. -Тэр бол ард тvмний хvсэл биш, засаг төрий нь явууллага. -Харин даа, засаг төр нь бодлогоо ард тvмэндээ хvлээлгэн биелvvлдгээс хойш яаж хань нөхөд бололцох юм бэ? -Засаг төрийнхөө харгис бодлогыг өөрсдөө ойлгосноор бидний хань нөхөд болох шvv дээ. -Дэмий, жанжин аа. Тэр тvм живаа хятадыг тэгж сэнхрvvлэх юм энэ дэлхийд яавч байхгvй. -Бий. -Хаана? -Хойно! Хятадын ард тvмэн бол бидний адил гадаад дотоодын эзэрхэг тvрэмгий нарт хэдэн давхар мөлжигдөн дарлагдаж байгаа ард тvмэн шvv! Тэднийг Лениний сургаал, октябрийн хувьсгалын агуу гайхамшигт их нөлөө сэнхрvvлэн бидэнтэй хань нөхөд болгож чадна. Дорж дотроо “юутай сайхан хэрэг вэ” гэж бодохынхоо зэрэгцээгээр хятадын ард тvмэнтэй хань нөхөд бололцсон тэр цагт хэчнээн амгалан тайван сайхан цаг байх бол гэж шохоорхов. Сvхбаатар vгийнхээ төгсгөлд: -Yvнийг нөхөр Чойбалсан та нарт таниулж байсангvй гэж vv? -Таниулсан. Гэвч бид энэ яриаг шууд баримтлах гэж vv гээд Дампил Сvхбаатарыг нvд чавчилгvй ширтлээ. Сvхбаатар өөдөөс нь: -Та vvнээс өөр юу баримтлах гээ вэ? -Мэдэхгvй юм даа гээд Дампил доош харан бодсоноо: -Би бодлогоо хэлье. Танд эс хэлээд өөр хэнд хэлэх билээ. Хvний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэгчээр төрийн хэрэг мөн тийм байдаг биш vv. Би өөрийн нvдээр нэг бус удаа vзлээ жанжин аа. Оросын хаант засаг манай улсыг энэрэн тэтгэж эрх мэдэл олгоод хөгжvvлнэ гэж байгаад

Page 240: Цаг төрийн үймээн

240 

 

юугаар гийгvvллээ. Улс орныг маань аван залгих арга мэх зохиож байсан нь өнөө vед байтугай тэр vедээ мэдэгдэж байсан гэдэг бш vv. Чухам миний мэдэхээс гэвэл, орон нутгаа хамгаал гэж аль ч улсад хэрэглэгдэхээ больсон бирданк бууг өгч байлаа. Хөөрхий бид тvvний нь vvрэглэн дайсны элэг доог болон явж л байлаа. Yхэр буу, пулемёт мэтийг нэг хоёрын төдий өгч байсан нь чин санааны хэрэг биш, зөвхөн өөрсдийнхөө хурц зэвсэгтэй болохоо гайхуулан биднийг бишрvvлэн сvсэглvvлэх л гэсэн хэрэг. Энэчлэн гамин. Халх монгол та нарыг хайрлан хамгаалж хөгжөөн бадруулна гэж орж ирснээс биш авна залгина гэж орж ирээгvй билээ. Нэгэнт гадаад гvрнvvд ийм давхар бодлоготой байдаг болохоор бидний хань нөхөд бололцоно гэдэг vг мөн тэднийх шиг чин санаа биш мөн зөвхөн гаднах өнгө байх ёстой гэж бодно гэж хэлэхэд нь Дорж “ай даа манай дарга тун зөв” хэлэв бололтой гэж дотроо бишрэв. Гэтэл Сvхбаатар “хаанаас” гэж цочин хэлэв. -Та эзэрхэг тvрэмгий улсы шинж чанарын тухайд гэвэл маш vнэнийг хэллээ. Харин одоогийн улаан орос бол тийм биш. Бvх дэлхийн дарлагдсан олон тvмний өмнө чин шудрагыг баримтлан тэднийхээ төлөө чин шударгаар тэмцэнэ. Иймд бид мөн тийм байх ёстойгоор vл барам тийм байж гэмээ нь ялан дийлж энхжин жаргах цагийг vзнэ. Өөрөөр хэлбэл хуурамч юм бол хэзээд хуурамчаараа хvн тvvнийг хэзээ ч бишрэн сvсэглэхгvй болохоор бид гадаад дотоод аль ч ард тvмнийг хууран мэхлэх тийм бузар бодлогыг хэрхэвч явуулахгvй. Энэ бол манай хувьсгалын гол зорилго гэсэнд Дорж, Дампилын vгийг зөвшөөрснөөсөө эргэн Сvхбаатарын vгийг бахдахынхаа зэрэгцээгээр “нээрээ манайд нэг маш сайхан цаг ирэх нь!” гэж бодон баярлав. Гэтэл Дампил: -Би итгэхгvй байна! гэж толгой сэгсрэн Сvхбаатарыг харах зуураа Өөллөгөөг ажив. Өөллөгө нь аль тvрvvчээс аван өөрийн нь өмнөөс зовнин нvvр улайн муухай харж байжээ. Дампил тvvний нь сая олж харан сэтгэл тvгшив. Ямар боловч та намайг итгээрэй! Би бол жирийн дорд ард, уртаашаа улс орноо гэж зvтгэх хvсэлтэй. Энэ учраас тэр улс төрийн нарийн явдлын учрыг мэдэхийн хэрэг юv байгаа аж. Зvгээр та болоод таны зааврыг л vvрд даган зvтгэхээ мэдье. Дорж “нээрээ тийм, над ч өөрцгvй дээ” гэж бодов. Сvхбаатар: -Уг нь мэдэх л ёстойсон доо гэж инээмсэглэснээ яахав энэ удаа би таны эндvvрлийг эргvvлж чадсангvй. Гэвч би таныг яваандаа ойлгох биз гэж итгэнэ. Одоо ингээд энэ тухай яриаг орхин өдvvлсэн гэмт хэргийн чинь тухай яръя. Дампил цочин өндөсхийн: -Ямар? -Та энгийн хоёр иргэний амийг сvйтгэсэн шvv дээ. Энэ чинь тийм бага хэрэг биш гэж Сvхбаатар чухам хэрхэн шийтгэхээ олохгvй байгаадаа vгээ унжруулан аяархан хэлэв. Дампил ч сэтгэл зовнин хэрхэх ухаанаа олохгvй болжээ. Хажуугийн хvмvvсийг эрхгvй өмгөөлөх болов уу гэж горьдохдоо нvд бvлтэлзvvлэн ажив. Энэ зуур Балданцэрэн гvн бийр бичгийнхээ ажлыг хойш тавин Дампилыг сонирхон ажихдаа Дампилыг хайрлаж байсан аж. -Энэ дарга, цэрэг хоёр тун базаахгvй юм хийж дээ. Гэвч дайн тулааны vе байснаас л тэр болсон бий гэж Сvхбаатарт ая засан хэлэв. Сvхбаатар: -Тийм, ид дайны vе байсан. Гэтэл уг хэрэг хvний амь гэж бодолхийлэн өгvvлээд Өөллөгөө рvv хандан, ингэхэд яавал таарна вэ? Анх удаагийн хэрэг гэж vзэн сануулаад орхих уу? Өөллөгөө: -Сануулах ий? Yгvй ээ, энэ нохой эндээс гарсаар л мартана гэж шийдэмгий хэлснээ Дампилыг заналхийлэн харж ер нь манай энэ хэзээний болдоггvй нохой гэв.

Page 241: Цаг төрийн үймээн

241 

 

Сvхбаатар Дампилыг элэгсгээр харан инээмсэглэснээ эргэн: -Таны бодлоор яамаар байна? гэж Өөллөгөөс асуусанд: -Та орхи, би зvгээр өөрийнхөө мэддэгээр vvрд vл мартагдах замы нь заагаад өгье гэж хариулав. Дампил царай барайлган амьсгаадан сууж байлаа. Өөллөгөөг “яасан ууртай ноён бэ?” гэж бодон жигшив. Гэтэл Өөллөгөө өөр рvv нь сvрдмээр ширvvн харан: -Харин чи хамаагvй даргынхаа тушаалыг гvйцэтгэсэн чинь сайн. Хойшид мөн ийм байх нь чухал, за одоо буц! Дорж за гэх байтугай толгой ч дохилгvй гарлаа. Ард нь Дампил царай дvнсийлгэн амьсгаадсан хэвээр хоцорчээ. Дорж байр руугаа хоёр хөлөө урамгvй солбиулан даргынхаа тухай зовнин явна. Байрандаа очин цаг хиртэй болсны дараа Дампил шvд зуун ярвайсхийн урт хөлөө аяархнаар зөөн тавьсаар ирэв. Дорж тvvнийг угтан авангуутаа: -Юу болов дарга аа? гэсэнд Дампил: -Юу болох юу байх вэ, банздуулаа л биз гэж янцаглан хэлэв. -Хэд? -Жар. Гайтай хоёр хятадын хэрэгт дөч. Жанжны vгийг эс хvндэтгэн биеэ тоон маргасан гэж хорь гээд Дампил нааран орон дээр тvрvvлгээ харан унав. Тvvнээс хойш Дампил ял шийтгэл хvлээсэндээ гомдсон зvйл өчvvхэн ч vгvй зөвхөн зуур зуур хэтэрхий гvжирмэг зан гаргадаг нь дарагдаад цэргvvд ээ “бөгс чинь загатнаагvй бол энгийн хятад иргэдэд бvv халд!” гэж захих болжээ.

ХУВЬ ЗАЯАНЫ ЗАМ /Данзангийн явдал/

Хаврын хар хавсаргат нэгэн өдөр Баяр гvнгийн анги Богдынхvрээнээс морджээ. Хvрэх газар нь Хиагт, /Алтанбулаг/ зорьсон хэрэг улаан орос улстай дур мэдэн хуйвалдагч ардын нам, Сvхбаатарыг бараа сураггvй болгосугай гэнээ. Араас нь хэдэн хоногийн дараа барон Унгерний их цэрэг хэдэн арваны газрыг дамнан хөөрөлдөж улаан оросыг орчлон дэлхийгээс арчин сөнөөтvгэй хэмээхийг өгvvлэх юун. Өгvvлэх нь: Баяр гvн зуун тавин хvний бvрэлдэхvvнтэй ангийнхаа магнайд араатан хэлбэрт ягир яндан туранхай хээр морин дээр махлаг өргөн цээжээ гэдийсхийлгэн ташаа тулан сууж урдах замаа чиг ширтэн явна. Унасан морь өнгө vзэмжээр хэдий муу боловч эзэн солигдохыг vл мэднэ. Урагш ухасхийн усан тэлмэн жороогоор тоос хадаахад нь алдарт хурдан морьд боловч эс гvйцнэ. Баян гvнгийн биеэр vзэж туулсан дайн тулааны нь замыг тоочвол vлгэр домгийн юм болон хувирах аж. Дээр нь яваа эзэн нь өлсөх, цангах, даарах, ядрах, айх, сандрах бvхнээс гадуур төрсөн онцгой хvн. Харин хааяа нэг өвөртөө гараа хийж нэг зvйлийг сэм гарган ам руугаа шидэх мөртөө төвөнгөө маажих байдлаар хэд дахин доош шувтрах нь хар тамхи. Хvн хар тамхийг гансаар татах, эсвэл мах цус руугаа гуурст зvv шивэн дамжуулан хэрэглэдэг байхад Баяр гvн бяцхан vрэл хийн залгина. Энэ хvнд эцэг алга, эхнэр хvvхэд ч байхгvй, ураг төрөл гэвэл эрхгvй өвөр монгол цахар нутагт байдаг л буй заа. Тэр нутгаасаа хорин хэдэн жилийн өмнө манж-хятадын харгислалын эсрэг бослогынхонтой баахан тулалдаж яваад Тогтох тайжтай нийлэн халх монгол орж ирсэн, мөн монголын автономит төрд амь бие хайргvй зvтгэсэн нь ер бага биш, ийнхvv амар заяа vзэлгvй явсаар “манайх” гээд орох орон гэртэй ч болж чадсангvй. Ёстой гон бие гозон толгой л хэвээр. Өөрийн нь бодолд “намайг тvших төр, тулгуурдах эзэн энд л байна.

Page 242: Цаг төрийн үймээн

242 

 

Тэр нь ар монгол мөн” гэнээ. Тэгээд одоо тэр vйл хэрэгтээ зvтгэж яваа нь энэ билээ. Ер Баяр гvн vг дуу цөөнтэй болоод ихэмсэг. Ялангуяа ангийнхаа магнайд явж байхдаа таг дуугvй, ихэвчлэн урдах замаа эгцлэн ширтэнэ. Хааяа нэг ууртай нvдээр эргэн харахдаа энэ тэрийг нэвт шувт ажин бvртгээд аль нэг сэтгэл санаанд нь таашаагдаагvй зvйлийг тоотойхон vгээр тушаал өгөх, толгой дундуур шав буулган ороолгоно. Yvнээс нь аюун чичрэхгvй хэн байх билээ. Унасан морь нь боловч энгийндээ унтаа сэрээ хоёрын хооронд сажлан явах атал хэзээ “чөх” гэсэн цагт огло vсрэн харайлгана. Гэвч цэргvvддээ муу биш, хулгай худал хоёрыг чандлан цаазалсан атал бариа барих нэрийдлээр булаан дээрэмдэхэд бvрэн чөлөө олгоно. Иймд эдvгээ цэргvvд нь замын гудаст дайралдсан айл амьтнаас эмээл, хазаар, хоол хvнс, дээл хувцсыг дур мэдэн булаан авна. Эзэн хvнтэй нь маргаан тэмцээн болж байхыг харвал Баяр гvн ягир яндан морин дээрээ ташаа тулан хөндлөн сууж ид бах тав болохоос биш, цэргvvдэд буруу vл өгнө. Зарим цэргvvд тэр таатай баядлыг нь далимдуулан бурхан тахилын хэрэглэл, эхнэр хvvхдийн зvvлт, чимэглэлд хvртэл халдан орж өвөр тvрий рvvгээ хийж авна. Эдний дунд Данзан яваа билээ. Тэр нэг өдөр Богдод мөргөн зарлиг лvндэн хvртээд оргон зайлах бодлоо холын холд таягдаж, ачит Богд эзэндээ энэ яваа ба хойт нас хоёроо зориулсугай гэжээ. Тэгээд одоо төв төвшинг барихыг хичээнгvйлэн хажуугийн нөхдийн догшин ширvvн авир аашийг vл дууриана. Айл амьтны юмыг булаан дээрэмдэхийг бvр ч цээрлэнэ. Өсөж төрсөн нутгийнхаа дундуур явж байхдаа ч орон гэр гэхээр юмгvй болсныг мэдсэн шиг ер ажиггvй “учрах дайсныг” ор мөргvй болгон, улс орноо төвшитгөсөн тэр цагт ай даа ачит буурал эх, энэрэлт хөөрхий эгч хоёртойгоо аяндаа уулзаж баярын магнай тэнийх биз. Тэр ч байтугай зvрхний угт бvхнээс нууц хадаастай амрагтайгаа ч нийлэн аж төрөн амьдрах болно” гээд өвөрт явах хэдэн хув, алтан шармал ээмэг зэргийгээ гээчихгvй, алдчихгvй явахыг хичээнэ. Баяр гvн Хиагтад хоёр өртөө хэртэй ойртон ирснээ зам буруулан зvvн хойш чиглэв. Ихэвчлэн битvv шугуй нарсан ой дундуур замнан явна. Зуур хоносныхоо маргааш Хиагт хотын зvvн хойтох Бvргэдтэй уулын зvvн сугад ирснээ баруун тийш эргэн мөн уулын оройд гарчээ. Уулын оройгоос, ар, өвөр хоёр Хиагт ив илхэн. Баяр гvн дорд хоёр даргатайгаа цэргvvдээсээ тvрvvлэн гарснаа мориноосоо бууж, ногоон соруултай гаансандаа тамхи нэрэн татаж, хоёр Хиагтыг нарийвчлан ажиглана. Онцолбол өвөр Хиагт хөдөлгөөнгvй энд чухам юутайгаа байлдах билээ гэмээр харагдана. Yгvй энд чинь цэрэг гэмээр юмгvй шив дээ гэж нэг даргын өгvvлэхэд Баяр гvн! -Байлгvй яахав! гэж огцом хариулав. Нөгөө даргаас -Дайран орвол яасан юм бэ? гэсэнд: -Хашир хэрэгтэй! гээд ганц нvдний дуран нvдэндээ аваачин сунгав. Хоёр даргын сэтгэлд дайран орох бодол гvнзгийрэн эргэлдэж байхад Баяр гvн хаширлах хэрэгтэй гэж давтан өгvvлээд тавин цэргээр өдөөн туршихыг тушаав. Хоёр даргын нэг нь тушаал гvйцэтгэхээр явав. Гамин цэргийг явгалан уулаас буулгаж буу пижигнvvлэн туршихад Хиагт хот нам тайвнаараа байх боловч хашаа хорооны завсар заальхайгаас хариу буудах аж. Тvvнийг Баяр гvн шамдгайлан ажиглаад: -Бидний ирэхийг аль хэдийн мэдэн хvлээж байсан байгаа биз гэж амандаа хvнгэнээд эсрэг буудах буугийн бууг чих тавин чагнахдаа, дан орос винтов зэвсэгтэй улс байна гэж яг хэлэв. Yvнээс гадна Баяр гvн Хиагтад байгаа бvх агт морьдыг тоолно. Чухам хэчнээн цэрэг байгааг мэдэх гэхдээ Баяр гvн өөрийнхөө цэргvvдийг нэг давшуулж, нэг ухруулж, туршаад зуун тавиас хэтрэхгvйг мэджээ. Тэр дунд нэг хvний хэд дахин дамжин гvйхийг

Page 243: Цаг төрийн үймээн

243 

 

ажаад: -Чи ажиглаж ав! Тэр бол Сvхбаатар гэв. Хажуугийн дарга “за” гэх боловч одоогоор нvдний хараа хvрэлцэн нvдэлж чадахгvйдээ харамсаж: -Та тэр хvнийг, Сvхбаатар гэж яаж мэдэв? -Би хуучин таньдаг юм. Дээр цагт Хужир буланд миний хороонд бага дарга байсан юм гэж Баяр гvн тийм цуутан эрийг захирч явснаа бахархал болгох мэт инээмсэглэн өгvvлэв. -Тэгвэл ч энэ хvн одоо таны гараас гарахгvй дээ гэхэд: -Битгий бас! гэж уцаарлаад: “Өнөөдрийн хэрэг гvйцлээ” гээд тайвнаар босов. Тэндээс Баяр гvн бvх цэргээ таван авч зvvн урагш чиглэв. Саян болсон явдал тvvнд юу ч биш, ясан хэдрэг нуруутай морин дээрээ ташаа тулан суудгаараа суун амгалан тайван сажлуулна. Урьд шөнө бараг нойргvй хоносондоо бие чилvvрэх ажээ. Амаа нэгэнт ихэд ангайлган тухтайхан эвшээлгэснээ өвөртөө гар хийж тэмтчинэ. Энэ нь хөөргөний дайланд хийсэн олон жижиг хар тамхи vрлvvдээс нэгийг авсан хэрэг бөгөөд тvvнээ аван, дахин эвшээлгэх дvрэм vзvvлэнгvvтээ ам руугаа шидээд хойноос нь хоолойгоо хэд дахин доош шувтарна. Хэдэн минутын дараа хvч тамир залгах ажээ. Нvд сэргэн эмээл дээрээ өндийж миний хойноос хурдлаад гэж хашгирав, морио давирна. Энэ орой Баяр гvн цэргvvдээ ойн цоорхойд аваачин буудаллуулж хоол унды нь тавтай идvvлж, эрт унтуулж амруулав. Өглөө өөрөө vvр цvvрээр босон бvгдийг сэргээж босгов. Өглөөний унд уухыг тас хориглон улс амьтнаа цуглуулж дайснаа хэрхэн цохих гэж байгаагаа таниулан өгvvлэв. Тvvний өгvvлэхээр, дайсныг хиар цохих нь ер төвөгтэй биш, эндээс бөөнөөрөө хөдлөн их ойн зах хvрээд тэндээс нэгдvгээр тавьт тасран баруун зvг чиглэн Хиагтын өмнө хvрээд хойш эргэн буудан давшиж Сvхбаатарын цэргийн анхаарлыг өөртөө татах гэнэ. Энэ зуур хоёрдугаар тавьт баруун тийш яван Бvргэдтэй уулын энгэр хvрээд хотын зvvн хойноос дайран орж нэвтрэн гараад даруй эргэх гэнэ. Энэ даруй өөрөө гуравдугаар тавьттай зvvн талаас нь дайран нэвтрэн гараад эргэнэ гэх бөгөөд ингэхэд дайсан бvрэн арчигдаж Сvхбаатар хань нөхөдтэйгээ хамт амьдаараа баригдах гэнэ. Баяр гvнгийн энэ vгэнд итгэхгvй хvн нэг ч алга. Эцэст Баяр гvн: -Энэ хэргээс ухарсан зугтаасан хэнийг боловч би уучлахгvй гэж заналхийлэн өгvvлэхэд аюун сvрдэхгvй хvн хэн байх билээ. “Дээд тэнгэр, доод газар хоёр харж байна шvv” гэж тангараглахад нь “Ямар боловч туулан гарахаас өөр зам алга” гэж бодоцгоох аж. Бvх цэрэг яаран мордох бөгөөд морьдоо хайрлан аажуухан явна. Yvрийн бараа замхран арилж өглөөний нар мандахын цагт хөвч хангайн нов ногоон дээр хөхөө шувуудын донгодох ба залуу сайхан нарс мод болгоноороо урт урт сvvдрvvдийг баруунаа хаясан хийгээд тэр сvvдэр болгоны дундаас шинэхэн ургасан өнгө бvрийн нялх ногоо цэцэг навчис энэ дэлхийн гуа сайхныг илчлэх мэт алаглах энэ бvхэн дайныг биш, тайвныг, vхэл мөхлийг биш амьдран хөгжихийг, амьдрах найрамдах, хайрлах энхрийлэхийн төлөө байгаа нь тэр хvмvvст эрхгvй нэгийг бодогдуулсан бол уу. Ай хөөрхий ийм сайхан цагт дайтаж, амь цөлбөж явахын оронд, ар гэртээ аав, ээж, амраг хань, алаг vрийнхээ дэргэд адуу малаа маллаж, хар бор ч сэтгэл амар ажил хийж явбал хичнээн сайхан, хэчнээн жаргалтай байх сан билээ. Юунд ингэж дайн хийнэ вэ? Юуны тулд ингэж нэг нэгийнхээ өөдөөс буу шагайж, хорт сум тавьж нэгийгээ алан хядна вэ? Эрдэнэт хvний биеийг олон төрсөн эр хvний хувь заяа алалдах дайнд алтан амиа алдаж гээхийн төлөө төрсөн гэж vv? Ингээд бодоход дайн гэгч ямар бузар, ямар муухайг хvн бvр энэ цагт бодсон байлгvй яах вэ.

Page 244: Цаг төрийн үймээн

244 

 

Энд нийт vхлийг олны өмнө аймшиг болгон тавьж байгаа биш, болох гэж бий дайнд vрэгдэх энэ олон цөмхөн эвий хөөрхий дайчин хvмvvсийн тухай өгvvлж байнам. Юунд тэдний тухай өгvvлнэм бэ! Эд хөөрхий, өнөө ба ирээдvйн явдал ч чухамхvv хэний төлөө юунд ингэж яваагийнхаа нарийн нууцыг танин тунгаан бодож мэдэхгvй яваад нь хөндлөнгийн хэний ч бол зvрх сэтгэл тэдний төлөө яахин өвдөхгvй байх юм бэ? Ингэж цааш өгvvлэхэд хар дайн заавал болоход хаана хэдийд ч заавал vрэгдэх энэ дайчин эрсийн ард юу байдаг билээ? Yр хvvхэд байдаг бол тэр нь өнчирнө, эхнэртэй байсан бол тэр нь бэлэвсэрнэ. Эцэг эхтэй байсан бол тэд нь vvрд гол харлан дурсаж байх замд орно. Иймд хvн бvр амиа хайрлах нь зvйн хэрэг боловч чухам яагаад хvн, тvр зуурын ийм юманд хууртагдах нь давуутай билээ. Чухамхvv яг энэ цагт дээрх олон эрс ингэж яваад эцсийн эцэст энэ насандаа гэмшээд баршгvй ямэг нэг хvнд хэцvv юманд орно гэдгээ ч мэдэхгvй, удирдаж яваа хvмvvс нийгэм нь ч мэдvvлэхгvйг хvсэж нvдий нь хар юмаар боогоод цээжий нь хvнд чулуугаар дарчихаад байна шvv дээ. Хамгийн сvvлд яваа гуравдугаар тавьтын эхний хэсэгт Данзан өөрийн итгэлт захирал Баярын ард явлаа. Сэтгэл нь ялна дийлнэ гэдэгт итгэл дvvрэн байвч бас алс тэртээх хvрээнээ залран суугаа ачит Богд хаантны сахиусанд итгэсэн бишрэл мөн хэвээр байвч одоо болоод ирэхэд хамаг юм нэг л биш, урд яваа ширvvн баатар алдарт Баяр гvнг харахад тvvний өргөн цээж урагшлах замыг таглаж хэнэггvйхэн яваа байдлаараа ялагдашгvй баатар мөн гэж бодогдуулна. Гэвч тэр нь бас л биш “Юунд энэ вэ?” Өөрийгөө сонжин судлахад алхах тусам ойртож байгаа энэ дайн монгол хvн монголтойгоо уралцан улаан цусаа ханалцах гэж байгааг бодоход тvvнд тэрэн шиг аягvй юм бодогдуулахгvй боллоо. Тэгээд өөрийнхөө бодлыг дэндvv муу санааных болж байна уу даа гээд бодох тусам сэтгэл хvндрэн амьсгал давхцана. Уг нь Данзан ийм эр биш, жанжин Чойрын байлдаанаар арван хэдэн гамин руу хэрэглэж сураагvй сэлмэнд орохноо, барьж сурсан ташуур дээр гэж бодон сэлэм сугалахын оронд ташуур далайн ганцаар давхин орж байсан нь тэр цагтаа ид дvрэлзэх гал цог байжээ. Ойн захад хvрэлцэн ирж явтал баруун нvдний дээд тал гэнэт чичигнэн таталдав. “За байз энэ чинь юун совин бэ? Баруун нvдний дээд тал татах шиг эрэгтэй хvнд сайн билvv? Аль эмэгтэйд сайн билvv?” гэж сэтгэл vймэрсэн нь дээрх хvндрэлийг бага зэрэг мартагдуулан тайвшруулав. Энэ vед бvх анги баргаараа ойнзахад гарч гvйцээд байсан бөгөөд нэгдvгээр тавьт, дээрээ хэдэн сайхан хөглөгөр нарс цувруулан ургуулсан бяцхан гvвээний өмнө тулан зогсож сvvлчийн хоёр тавьтыг хvлээх аж. Одоо эндээс гурван тавьт салан тус тусынхаа vvрэгт мөрийг хөөх ёстой гэнэ. Хиагт эндээс тун холгvй, газар сайн мэдэх хvн болгоны сэтгэлд өртөөг гурав хуваасны нэгээс яавч хэтрэхгvй гэж бууна. Баяр гvн ч дайснаа даван туулахад бэлтгэх бололтой өвөртөө гар хийн өнөөх хар vрлээсээ нэгийг аван ам руугаа шидээд доод хоёр даргадаа тушаал өгөхөөр урагш ухасхийтэл сум шvvр тачигнав. Хаанаас вэ? Тэрхэн хэдэн нарст бяцхан гvвээний ирмэгээс! Оногдсон хvн онхолдон унана. Оногдсон морь дэвхрэн цовхорч тэрий буун ойчно. Бурхан сахиусаа залбирах, хараал занал тавих “Аа эзэн минь!” гэх хvртэл сонсдож агшин зуурхны дотор vймэн сандраагvй юм нэг ч vгvй болжээ. Ард нь Баяр гvн байгаагаараа урагш хоёр тасран зайлахыг тушаан хашгиравч сонсох хvн алга, аль зvг харж байсан бол тэр л зvгт өөдөө зугтаах тул хэдхэн мөчийн дотор vхдэл хvvр vлдэн замхрав. Эцэст нь Баяр гvн л vлджээ. Тvргэхэн шиг мориноос бууж газар элэглэн хэвтээд буудах гэсэн боловч нvдэнд нь хэн ч харагдсангvй эцэст нь ганцаараа vлдсэнээ мэдэн босон

Page 245: Цаг төрийн үймээн

245 

 

харайж мориндоо мордох гэтэл ирмэг дээр өндөр биетэй эр гэнэт гарч ирэн буудав. Энэ хvн Сvхбаатар. /Сvхбаатар Баяр гvнг юу юугvй алдахад хvрсэн учир өөрөө буудсан гэдээг/ Баяр гvнгийн мориндоо мордохоор дөрөөлсөн хөл гуяараа шархадсан учир хөл алдан доош унав. Морь нь эзнээ аврах гэж ухаангvй догдолж байснаа ухасхийн пижигнэн алга болов. Yvнийг хэн харав? Данзан тvрvvн хэрэг бишидмэгц хойш эргэн ойн захын хэдэн модыг бараадаж амжсанаараа тодорхой харсан бөгөөд эцэст нь баатар эзнээ авсугай гэхээс өөр юу ч vгvй болж дэргэдэх хоёр хvнийхээ хамт гvйв. Гурван буугаа зөрvvлэн барьж дамнуур болгон Баяр гvнг суулган гvйж явахад Сvхбаатар цэргvvдтэйгээ бие амар байсан морьдоороо vсэргэн ирж нөмрөн авлаа. Хариуд нь нөгөөдvvл яаж ч амжсангvй. Баяр гvнг дооштавин зөвхөн хэрхэхий нь хvлээх ажээ. Сvхбаатарын цэргvvд морьдоосоо буун харайлгаж зөвхөн Баяр гvнг шохоорхон шавав. Тэр дунд Сvхбаатар “Хvvе нөхөд хойшоо! Энэ хvнд агаар тавьж өг!” гэж өгvvлэн хvмvvсээ холдоов. Тэр дунд Баяр гvн санаандгvй талаасаа салам цохигдсоноо бахардан муужирсан байлаа. Угийн махлаг нvvрэнд нь хамаг цус нь хуралдаж хvрэн хар болж дээд уруулы нь ширvvн хар сахал зарааных шиг боссоны нь ажвал лантуугаар цохивч vл хэмхрэх ширмэн толгой шиг болжээ. Хvмvvсийн зай тавьж агаар оруулж өгсний хувьд амьсгал аван ухаан орж энэ тэрийг нэг ажсанаа даруй тvрvvлгээ харан элсэрхэг газрын тэр зөөлөн хөрсөнд нvvрээ шигтгэв. Ингээд vхэхийг бодовч нэмэр алга. Хvмvvс тvvнийг гэдрэг харуулан ам хамарт нь чихэгдсэн шавар шороог арилгана. Тэр байтугай дөрвөн дугуйтай морь тэрэг авчран тэвшинд нь өвс тавин зөөллөж хэвтvvлэн авч явлаа. Өдий болтол өнөө гурвыг анхаарах хvн алгаа. Тэд дэмий гайхахдаа морьдоо авчран мордож дөрвөн дугуйтай тэргэн дээр нvд анин яваа эзнээ бараадан явна. Уг нь эд тvрvvн “За бид баригдлаа амьд гарна гэдэг ч vгvй шvv дээ” гэж бодсон нь одоо талаар болон учир нь олдохоо байжээ. Хиагтад ирээд ардын намынхан Баяр гvнг тусгай гэрт оруулаад хойноос нь Сvхбаатар бусад удирдах нөхөдтэйгээ оров. Хамт ирсэн цэргvvд нь орон байр руугаа явахад нөгөө гурав мөн л учраа олохгvй хэвээр гэрийн хаяанаа сахих манаа шиг vлдэв. Дотоод сэтгэл нь ижилдээ ижил, дайнд ялагдсанаасаа илvv тэргvvлэгч жанжнаа баригдсанд гол харлана. Гэр дэх хvмvvс Баяр гvнгээс vе vе юм асуух шиг болж байхад хариу алга. Ганцхан удаа “Ээ би эзэн хааны төрийн төлөө далан хэдэн удаа дайнд орсон. Ийм тэнгэр нь хаясан дайн vзээгvй. Залуу жанжин чи над ганц сум хайрла!” гэж бvдvvнээр унжруулан өгvvлэх хойноос ньёстой хавханд орсон чонын авиагаар янгинуулан уйлав. Энэ нь Данзанд маш харуусалтай. “Ай даа сум л битгий өгөөсэй билээ” гэж амандаа өгvvлэн магнайнхаа хөлсийг арчина. Сvхбаатар нөхөдтэйгээ гэрээс гарч одов. Ард нь буу дуугарахгvй байхад нь Данзан ашгvй сум өгөөгvй байж гэж сэтгэл тайвширна. Yе vе хvндээр санаа алдах сонсдоход амьд байна гэж баярлана. Нэг хvн дэргэд ирж “зэвсгээ хураалгацгаа!” гэсэнд Данзангийн хажуугаас “юунд тэр билээ?” гэв. Хариуд нь: -Yгvй та нар чинь энэ Баяр гvнийхэн байгаа биз дээ гэхэд нь хэн нь ч дуугарсангvй. Нэг мэдэхэд гэр тvшvvлэн тавьсан гурван буу, унаа морины хамт vгvй болсон байлаа.Өнөөх хvн аваад явчжээ. Гэтэл тэр хvн биед бvсэлсэн дайзтай сумыг аваагvй нь эд буугvйгээр аюул гаргахгvй буюу эсвэл хvний биед халдахаасаа зовсон ч байж мэднэ. Нэг хvн хувинтай хоол барин ирж гэрт ороход Данзан гэдэс өлсөж байгаагаа санан юм

Page 246: Цаг төрийн үймээн

246 

 

олж идэхээр явлаа. Цэргvvдийн орон байрын хавиар явахад мөн л хайхрах хvн алга. Өмссөн хувцас vл ялгагдах байснаас ч байж мэднэ. Дун дуугарч цэргvvд хоолондоо ороход нөгөө гурав юм горьдон хойноос нь орсон боловч мөн хайхрах хvн даанч vгvйг далимдуулан бvхэл мах хувааж байгаа галчийн өмнө очин гар тосов. Тэгээд тус бvрнээ хэсэг мах хvлээн авч идээд дараа нь шөлөнд нь чанасан шар будаагаар гэдсээ тvнхийлгэж аваад буцав. Өнөөх гэрийнхээ хаяанд ирээд мөн л манаа шиг сууцгааж байтал нэг хvн дэргэд нь ирэн баахан ажиглах шиг болсноо: -Чи чинь одоо манай нутгийн Данзан хvv мөн vv дээ гэхэд нь Данзан толгой өргөн харав. Нvдэнд нь хэзээний танил Баасан, ард нь Хvрэлийн хvv Цэрэндорж харагдавч Данзанд дуугарах хvсэл алга. Харин сэтгэлд нь хөөрхий Хvрэл бодогдон харуусагдана. Нөгөө хоёр бас баахан ажиглан зогссоноо: -Чи ч Данзан мөн л байна л даа, би чамайг таньж байна. Тэр жилийн чинь хамт жин тээж гарсан Дорж өвөл ирсэн. Тvvний ярианаас vзэхэд чи өдийд хаана ч баймгvй билээ. Гэтэл энд явж байх нь юу вэ? Яагаад энэ вэ? -Аа юу гэнээ? Yгvй тэгээд тэр Дорж одоо хаана явна вэ? гэж Данзан өөрийн эрхгvй дуу алдан асуухад Баасан -Уг нь энд л дээ. Харин яг одоохондоо байхгvй, баруун тийшээ танайхны цагаантнуудыг хөөхөөр явчихсан. Данзан дахин дуугарсангvй, нөгөө хоёр нь тvvний дуугарах дургvй байгааг мэдээд, явчлаа. Шөнө тэр гурав мөн гэрийн хаяанаа унтахаар хэвтэв. Дэр дэвсгэргvй хэвтсэн тэдний дороос нойтон газрын чийг харван жиндэх нь ч юу ч биш, дээр нь харин тэнгэр чилэхээрээ нэг чилж байх нь аятай. Данзан нөгөө хоёрын дунд хэвтсэнээрээ баруун тийш эргэн жаал зугаа ярилцах гэхэд тэр нь гуниг гутрал болон төдий л дуугарч өгөхгvй байлаа. Харин зvvн талынх нь сайн бээсийн хошууны Довдон гэгч: -Хvvе Данзан аа! гэж сэм шивнээд: -Бид өнөөдөр яагаад ийм амархан цохигдсоны учрыг чи мэдэж байна уу? -Одоо яая гэх вэ ганцхан тэр гайтай сум шvvрээс л... -Yгvй тэр сум шvvр яахав, ганцхан анхны, мордохоос л хазгай байснаас... -Мордохын хазгай байсан гэж vv? -Тэгэхгvй яахав. Манай баатар эднийг тэр ирмэг дээр ирэн бэлтгэсэн байна гэж огт санаагvйгээс л... -Ээ нээрээ тэгж шvv гэж Данзан ам барин гаслаад: -Yгvй хө, уг нь манай баатар эднийг дийлэх ухаанаа мөн сайхан хийсэн дээ. -Ээш тийм, ганцхан тэр гайтай ирмэг! Yгvй хө бид ирмэгт мэнд тулж чадсансан бол өдийд энэ Хиагтад жанжин суух байлаа шvv дээ. -Чухам хэлээд яахав. Ийнхvv тэр хоёр зөндөөг ярилцахдаа амаа барин гасалсан нь маш олон. Гэвч тэр яриандаа согтууран сэтгэл амран нам унтчихсан байв. Өглөө сэрэхэд баруун талд унтсан нь алга. -Хvvе өнөөхмаань хаачив? -Алга оргоод явчихжээ. -Одоо биднийгээ хаяад уу? -Биднийгээ байтугай хvний гарт шархдан баригдсан баатраасаа ч хагацан хаяад гээч. -Аа новш! Ингэснээрээ өөдлөхгvй. Чухам заяа нь vгvй.

Page 247: Цаг төрийн үймээн

247 

 

-Мэдээжийн хэрэг, ийм цагт эзнээ эр нөхрөө хаян зугтаасан хvний vйлс хэзээд хазгай явна. -Тэгнэ, ёстой тэгнэ, чи хараад л байгаарай! Журамт цэргvvдийн өглөөний цайн дун татахад хоёул учир мэдэн гvйн хvрэв. Хvмvvс хураалттай донхор том модон аягаас аван галчийн өмнө очихыг тэд олж харангуутаа дууриав. Хvн тутамд болсон гурил хоолны халбагаар нэг оногддог байжээ. Хоёул гурилтай болж аваад олноос онцгой байшингийн булан бараадан суув. Гэтэл Довдон гурил дээр бас шагайн чинээ өөхөн тос тавьж өгснийг олж харан яаран босож, галчийн өмнө очин тос нэхэв. Өөдөөс нь галч “”чи тvрvvн авсан байлгvй яахав” гэснээс Довдон маргаан vvсгэв. Тэр дорхноо харилцан дуу чангарч, гуйлгачин, тvйлэгчин, луйварчиндаа хvрч явчихад Данзан очиж нөхрөө хойш татаж аваачлаа. -Золиг минь ээ чи зvгээр гурил олдсоноо яамай гэж залбиран хvрт! Гэхэд Довдон: -Yгvй юу гэсэн vг вэ? Тэнд хvн бvр тостой гурил идэж байхад бид хоёр энд заваан гурил... -За яршиг! Эд чинь эндхийн эзэд, бид хоёр гэвэл юу билээ, тvvнээ л бод! -Гэлээ ч дээ. Эд биднийг нэгтэй алаагvйгээс хойш хоол залгах ёстой! -Ёстой гэнээ? Хэн хэлж байгаа vг вэ? -Би, би хэлж байна. -Өвчит минь боль цаашаа! Аягатай гурилаа халуун хар цайгаар зууран идэж, дуусан дуустал тэр хоёр бие бие рvvгээ хялалзан сэм хэрэлдэв. Гэвч тэндээс гарангуутаа зvгээр, -Хоёулаа жаал зугаа гадуур явах уу? -Тэгье, ер нь энд юу юу байдгийг vзье. Эхлээд тэр хоёр анхны дайны дараахантай гэнэт галын аюулд автагдан шатсан хятад пvvс худалдааны суурин дээгvvр хог шиншлэх мэт баахан явлаа. Дараа нь алхах гишгэхийн сургууль хийж байгаа хэсэг цэргvvд дээр очин дуу дуулахы нь онцлон сонирхов. -Шивээ Хиагтыг авахад шилэн дэнлvv юу гэнэ вэ? гэж Данзангийн асуухад Довдон: -Шилэн дэнлvv хэрэггvй гэнэ гээд шоолон инээв. Дараагийн бадгийг Данзан анхааран чагнаснаа: -За чи дуулав уу? Эдний жанжин Сvхбаатар ухаа хонгор морьтой хvн байх нь байна шvv гэхэд: -Тэр худлаа, өчигдөр давхиад ирэхий нь харахад хээр морьтой л явсан даг. -За яршиг, ухаа хонгор морио хайрлан агтандаа тавьчихсан байж болох бус уу. -Тэр ч тийм. Тэндээсээ холдон хашаа хороогоор явлаа. Нэг хашааны дэргэд ирээд Данзан дотор нь юу байдгийг сонирхон ажихдаа хоёр гунан буу байхыг харан цочиж: -Хvvе чи хараач! Энд хоёр vхэр буу байна. -Yхэр буу гэнээ? Довдон зогтусан сургааг хашааны завсраар ажсанаа: -Ээ, энэ vv? Yхэр буу биш ээ, гунан буу. -Гэсэн ч дээ. Одоо бодоход бид эднийг яав ч дийлэхгvй байж. -Yхсэн. Энэ муу гунан буу чинь шал дэмий эд байдаг юм. --За тэгвэл тийм л байдаг байж. -Өвөл дөө. Хvрээнээс гаминг хөөхөд агаарт сум нь хор хор дуугаран явахы нь сонсоход, ээ дээ энэ ч одоо сvйд хийнэ шvv дээ гэмээр байвч газар буусан хойноо тэсрэхээсээ тэсрэхгvй нь олон. За тэгвэл тийм л байдаг байж. Энэчлэнгээр тэр хоёр бяцхан хотыг бvрэн нэгжиж гvйцээд vдээс хойш хоолны дун татахад тэр зvг яаран гvйв. Хоолны дараа өнөөх гэрийнхээ гадаа

Page 248: Цаг төрийн үймээн

248 

 

ирж эргэн тойронг чөлөөтэй ажин сууна. Сvхбаатарын ирэхэд хоёул хvндэтгэн босож амар ирэв. -За мартсанаас та нар хоол ундны зvйлийг яаж аргалж байгаа билээ? гэхэд нь -Жаа жанжин аа зvгээр Бид биесээ борлуулаад л байгаа шvv гэж хоёулаа хариулав. Гэрт ороод юу ярихы нь Данзан олж сонсохыг хичээн хана налан сууж чих тавин чагнав. “За таны бие яаж байна. Дам сонсвол халуун ихтэй байна гэсэн vнэн vv?” гэж Сvхбаатарын асуухад хариу алга. “Ямар боловч бид таныг эдгэрvvлэхийг бодно. Энэ Ар Хиагтад орос эмнэлгийн газар байдаг, одоо таныг тэнд л аваачихаас өөр аргагvй байна. Тэр газрын эмчтэй нь ярилцсан” гэхэд Баяр гvн анх удаагаа дуугарав бололтой: -Хэзээ аваачих вэ? -Маргааш. -Ингээд яриа тасарлаа. Гэрт чухам хэн ч vгvй мэт байснаа Баяр гvнгийн дуу эхлэн сонсдов. -Өчигдөр та нар надаас Барон жанжны тухай иун ихийг мэдэхийг хvсэн эргэлдvvлээд байсан, би дуугараагvй, юунд гэвэл би тэр тухайн юмыг та нарт дуугарах vvрэгтэй хvн биш, харин дуугарахгvй тангарагтай. Yvнийг чи цэргийн хvн болохоор юунд андах вэ? Гэвч би одоо дуугаръя. Барон жанжин хэдэн мянган цэрэгтэй айсуй яваа. Чухам хэдэн мянгатай хэзээ хэдийд хаагуур орж ирэхийг би мэдэхгvй, ирэхэд л ирнэ. Ингээд vнэнийг хэлэхэд залуу жанжин чи сайн байна. Дайны чинь од ид сайхан орой дээр чинь гялалзаж яваа юм байна. Араас чинь улаан орос туслах л биз. Гэлээ ч чи дийлэх vv? Хай би итгэхгvй байна. Барон жанжин бол vхэхээс бусад vйл бvхнийг vзсээр яваад эцэст нь шидийг олсны адил сvрхий болсон хvн гээд Баяр гvн vгээ таслав. Энэ даруй чимээ таг тасрав. Дахин Баяр гvн дуугарсан нь: -Миний морь яасан бэ? -Бий! Таны морийг манайхан барьж авчраад агтанд тавьж хадгалж байгаа. -За болж. Над арван хэдэн жил хань болсон юм. Аян дайнд явж байхад аминд орсон, ялан дийлэхэдтус дөхөм vзvvлсэн энэ бvхний нь тоолж баршгvй. Одоо өтөлж яваа юм даг. Гэлээ ч хоёр жилийн эдэлгээ бий. Тvvнийг минь чи өөртөө авч vз! Тэгээд юмыг яаж мэдэх вэ, хэрэв чи энэ бодол санаагаа биелvvлж чадсан байвал тэр морийг минь зvгээр зөнд нь тавин өөрийн нь vхлээр vхvvлж vзээрэй. Гуйх юм ердөө л энэ. -Yгvй Баяр гvн та юунд дэмий юм бодон биеэ чилээнэ вэ? Та гайгvй эдгэрнэ. Маргааш бид таныг орос эмнэлэгт аваачих гэж байгаа шvv дээ. -За сайн байна. Би та бvхний энэ энэрэнгvй сайхан сэтгэлийг яавч мартахгvй гээд нэг хэсэг дуугvй байснаа vгvй цаана чинь намайг дагаж ирсэн цэргvvдээс байна уу? -Байна. Нэг нь урьд шөнө алга болсон байна билээ. Хоёр нь гадаад сууж байна. Ер нь vргэлж л сууж байдаг юм. -Аа хөөрхөс минь. За чи тэднийг минь над дээр нэг оруулж өгвөл би бас их баярлах байна. -Тэр бололгvй яахав. Ганцхан та сэтгэлээ уужим тавь! Сvхбаатарын “Ор” гэж дөнгөж өгvvлмэгц Довдон, Данзан хоёр яарав оров. Баяр гvн модон хашлагат тохилог орон дээр буруу харан хэвтэнэ. “Жа бид ирлээ” гэхэд алгуур хөдлөн эргэхийг vзэхэд бага зэрэг шаналсан шинжтэй боловч маш тайван нvдний ширvvн харц нь намуу, ширvvн хар сахал нь боловч зөөлөн шиг. Ер хvн болсоор ийм амгалан тайван байгаагvй бол уу гэлтэй. -Жа та бидэнд юу айлдах сан бол? гэхэд: -За гэж ам нээн бодолхийлээд: -Би та нарын хувь заяаг авч явж чадсангvй, хойшдоо бvр ч vгvй. Одоо өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдвэрлэ! Гэж нам дуугаар өгvvлээд: -За явцгаа надтай дахин уулзана гэж

Page 249: Цаг төрийн үймээн

249 

 

битгий бодоорой! гээд цааш эргэн буруу харав. Шөнөдөө Данзан нөхөртэйгөө мөн л гадаа. Эхлээд тэр хоёр маргааш Баяр гvнг Ар Хиагтын эмнэлгийн газар хэвтэх тэгээд эдгэрнэ гэж ярилцаж байснаа ялагдсан дайсныхаа тухайд орлоо. Тvvндээ өөрсдийн болоод бусдын vймсэн сандарсан, vрэгдсэн, зугтаасан, бvхнийг баахан дэлгэхэд өөрийн эрхгvй ялагдахаас өөр зам байгаагvйг ойлгов. Эцэст нь тэр хоёр Сvхбаатарын чин зоригт баатар vйлс, ариун шударга энэрэнгvй сайхан сэтгэл санаанд нь орсон бөгөөд чин сэтгэлээсээ тvvнийг бахдан хvvрнэсээр тэр орой болтол таг унтаж орхижээ. “Хvvе та нар чинь яачихсан улс вэ өдий болтол босдоггvй” гэж нэг хvний сэрээсэнд тэд харав. Өглөө болохоор vл барам нар дээр хөөрсөн vзэгдэнэ. Гэрийн vvдэнд тав зургаан хvн шивэр, авир ярилцахаас нь сонсоод: -Yхжээ, амиа хорложээ, өвөртөө байсан бvх хар тамхийг нэгмөсөн идэж хордсон бололтой! гэсэнд Данзангийн дотор пал хийж “Yгvй хэн бэ? Хэн амиа хорлов?” гэхэд хvмvvсийн нэг нь: -“Танай гvн Баяр” гэж чихэнд нь шивнэв. Данзангийн нvд харанхуйлав. Нулимсгvй хуурай байх боловч бvх орчин нэг vе хав харанхуй. Хажууд нь Довдон тэс өөр. Ганцхан удаа санаа алдаад: -За яахав, орчлонд мөнхийн ус уух хэн л байдаг билээ гэх нь Данзанд эгдvvтэй сонсогдох боловч Довдон Баяр гvнд муудаа биш, сэтгэлийн зовуурь шулуудсандаа тэр байжээ. Оршуулах явдлыг тэр хоёр гvйцэтгэхээр болов. Нэг морь тэрэг ирсэн нь жигтэйхэн муу, гажсан хоёр дугуй нь хайвганан хяхтнана. Морины гэдэс хэнгэрэг шиг том том атал ясан хэдрэг туранхай урагш гишгэх дургvй, ёстой vстэй хад. Талийгаачаа тэрэгний тэвшинд тавин зvvн тийш Бvргэдтэй уулын энгэр барин хөдлөв. Хөллөсөн морь хоёр эрд хvчлэгдэн хөтлөгдөхийн эрхээр урагш гишгэлэн явна. Хотоос гарангуут хашигнан бvр явахаа болив. Балбан ташуурдахаасаа тэд эвгvйцнэ. Хараал vгс байн байнаман дээр гарч ирэхийг уруул жимийн тэвчинэ. Данзан тэрэгний ард гаран хойноос нь тvрж эхлэв. Урд нь Довдон цулбуур татан зvтгэхээрээ зvтгэнэ. Yнэндээ тэд морь тэргээр хvн оршуулах биш, мөрийг ч болов тэргэн дээр тавин юутай хvvтэй нь чирч яваатай адил байна. Гэлээ ч тэд гутралгvй, эрэлхэг эзэндээ эцсийн хvндэтгэл гvйцэтгэж яваагаа бодон сэтгэл талбиун явна. Yдшийн нар дээрээс цоонон эр биеийн тамирыг барагдуулан магнайг хөлсийг дуслуулж байвч ажиггvй зvтгэнэ. Гаслантайгаас ганцхан тэрэгний дугуй эргэх бvрдээ хоёр тийш хайвагнан гаслангийн дуугаар хяхтнана. -За хө энд оршуулах уу даа? гэж Довдонгийн өгvvлэхэд Данзан тvр зогсон орчинг ажсанаа: -Энд дэмий хото дэндvv ойр байна. Цааш хөдлөв. Yдийн нар улам ч цоноож урагшгvй морь бvр ч хөдлөх дургvй байвч цааш явлаа. Амандаа маань уншин тэрэгнийхээ дугуйг хяхтнуулсаар л байв. -За одоо энд vv? Данзан дахин орчинг ажсанаа: -Yгvй энд дэмий. Хайш хайш ууланд ил ийм газрыг дэмий гэдэг ээ. Цааш хөдлөв. Одоо болохоор “маань” ч алга, тvvний оронд бvх хvчээ дайчлан зvтгэх хэрэгтэй болжээ. Харин тэрэгний дугуй дангаараа хяхтнана. Ийнхvv явах тусам газар холдсоор. Эргэе гэтэл ёсонд vл нийцэх амьтдын хар нvгэл. Тэгээд хаана оршуулав? гэвэл уржигдрийн тэдний бут ниргvvлсэн дайны талбай өнөөдрийн элээ шувуудын ид оволзох газрын дунд тэд vхсэн амьд хоёр яс салжээ. Хиагт хотод эргэж ирэхэд нь ардын журамт цэргийн дэд жанжин Билэгсайхан гvн гэгч тэднийг дуудуулжээ. Очвол тэр хvн биеэр намхан, царай зөөлөн, жирийн байдлаар амар

Page 250: Цаг төрийн үймээн

250 

 

мэнд мэдэн хvлээж аваад, тус бvрийн аймаг хошуу нэр алдар бароны цэрэгт хэзээ хэрхэн орсон зэргийг асуун лавлав. Дараа нь ингэхэд одоо та нар манай ардын нам, журамт цэргийн эсрэг дайтах гэж явахын учир юу билээ дээ? гэж инээмсэглэхэд нь нөгөө хоёр бие биеэ харснаа Довдон нь: -Улс оронд тусгаар тогтнол, энх амгаланг хvсэхдээ л гэж хэлэхэд нь Данзан, би ч бас тийм дээ гэв. -Бид ч бас тvvний төлөө гээд Билэгсайхан, ялгааг гаргаж ард тvмэнд эрх чөлөө олгож хvн хvнээ дарлан мөлжих ёсыг зогсоох тухай өгvvлээд цааш бас хувьсгал, Ленин, улаан орос улс тэдний зорилго ба тусламжийн тухай ярив. Энэ зvйл Довдонд төдий л ойлгомжтой биш, ойлговч тэр эргэлзэнэ. “Ай даа, vнэн бол уу”, vг хэл ч яахав, vйл явдал нь vнэн худлыг гэрчлэх шvv дээ гэж дотроо баахан vймрэн сууна. Данзан гэвэл тийм биш, өнгөрсөн жил хятад цэргvvдийн гараас зугтаахад дайралдсан зоригт залуу найз, тvvний гvэ чаэ даан хэмээн маш сайхныг ярьсан нь сая ойлгогдож байгаа бөгөөд ашгvй энэ ардын нам тэр гvн даантай нөхөрлөжээ гэж баярлав. Билэгсайхан ярианы төгсгөлд барон Унгерний хор хөнөөлийг танилцуулаад одоо та нар манай ардын журамт цэрэгт элсэн vv, яана дураараа бол. Ганцхан захих юм хань дайсан хоёроо таньж чин шудрагыг л бариарай гэлээ. Нөгөө хоёр нэг хэсэгтээ дуугvй суув. Данзан нөхрийнхөө амыг харав. Нөхөр нь хариу харах тул: -За би цэрэгт элье. Ганцхан гуйх юм та намайг дайн дуусмагц суллаж vзээрэй! -Тэр болно. -Би харихыг хvсэж байна гэж Довдон өгvvлэн амьсгаадсанаа, орон гэр маань хол, өвөл маш хатуу өнгөрч хэдэн малаа барсан. Тэднийгээ эртхэн очиж харалгvй тун болохгvй байна. -Тэр ч болно. Ганцхан чи эндээс гарсаар бароныхонд баригдан нэг бол алагдана эсвэл дахин бидэнтэй тулалдахаар ирэхэд хvрэх биш vv? -Аа эзэнтэн минь би баригдахгvй, vнэнийг хэлэхэд би ганцаараа гvйлгэн газар нутаг болгоноор шөнө өдөргvй явж сурсан хvн. -Yгvй тэгвэл чи эндээс дөнгөж гарангуут амьтны морьд тоншин гай тариад явах хvн шиг вэ? гэж цочин өгvvлэхэд: -Ааш эзэн минь vгvй, ер нь хойшдоо зvгээр мөрөөрөө ячвдаг хvн болохоор тангараглая. Ганцхан та одоо миний эмээл хазаарт морийг зvсээр нь олгож хайрла -Тэр ч болно. Ганцхан захих минь, ээ дээ нөхөд хань дайсан хоёроо таних, төвшин шударгыг барих энэ хоёр л байна шvv дээ. Хоёулаа тэндээс гарав. Данзан цэргийн байр руу явлаа. Сэтгэлийн байдал ер таатай биш, Довдонгоо цэрэгт элсэнэ байх гэж итгэсэн итгэл талаар болсны дээр одоо ингээд дан танихгvй хvмvvсийн дунд ганцаараа орох боллоо шив дээ гэсэн бодолд дарагдах ажээ. Хажууд нь Довдон бас ч таатай биш, нөхрийн царай гомдсон гутарсан хоёрт илтэд дарагдсанд зориурлана. Нөхөр минь би нөгөө муу нөхрийн адил чамайг хаян алга болж байгаа биш, ширvvн баатар талийгаачаа ч чамтай хамт сайхан оршуулсан. Ингэхлээр чи надад гомдох явдалгvй гэхэд нь Данзан эс дуугарав. -Би чамтай адил эзний цэрэгт элсвэл элсмээр л байна. Ганцхан би гэртээ нэг айлын хvvхэн босгон авчраад тvvнээ тавтай өвөрлөж ч амжилгvй бароны цэрэгт баригдсан хvн шvv. Yгvй ядаж миний ээж гэж арван амтан гэж алдаршсан нэг айхавтар чавганц байдгийг яана. Данзан мөн л дуугаралгvй явсаар цэргийн байрны дэргэд ирээд,

Page 251: Цаг төрийн үймээн

251 

 

-За чи буц, тэр эмээл хазаарт морио эртхэн олж аваад явах замаа хөө! гэхэд Довдон “за” гээд бvсэлсэн дайзат сумаа аван өмнө нь барьж “май, одоо энэ л чамд хэрэгтэй” гэв.

ДАЙЧИН ЭРСИЙН ДАВХИАН Цахар гvн Баярын нас барсны дараахантай барон Унгерн Бvргэдтэй уулын зvvгээр хил нэвтрээд, тэндээсээ ар өвөр хоёр хиагтыг зvvн хойноос нь нөмрөн авч довтолсон гэдгээ. “Тэр дайн маш ширvvн, орос монгол алин нь боловч ялан дийлэхэд сэтгэл бардам, зэр зэвсэг, агт морьд цөм сайн. Ай даа мөн айхавтар улс байсан хун даа.Yгvй хэрэв тэр цагт зөвлөлтийн улаан армийн их анги гэнэт ирэн туслаагvйсэн бол бид ч сандарч мэдэх байсан даа” гэж ардын журамт цэрэгт явсан партизан бvхэн ярьдаг юм. Гэвч би энэ тухай бичихийг орхин баруун замын байлдаан гэгчийг авсугай. Тэр цагт Тvшээт хан аймгийн Ахай гvнгийн хошуунд дайсны нэг томхон анги хvрэлцэн ирснийг залуу жанжин Өөллөгөө ноёны хороо хvлээн авч мөн улаан армийн бяцхан хэсэгтэй нийлэн устгахаар давшихад Дампил, Дорж хоёр явалцжээ. Энэ ангийн явсан газар ганцхан Ахай гvнгийн хошуугаар тогтохгvй баруун хойш Жалханз хутагт, Хатанбаатар Магсаржав, Дайчин вангийнх гэх зэрэг хошуудаар орон, тэр газрын дайсан цагаантанг бvрмөсөн цэвэрлэсэн их явдал байх боловч би тэр бvрийг тvvхчлэн тоочихоос зайлсхийн зөвхөн онцын содон явдалт хvмvvсийн vйл ажиллагаанд эргэн орсугай. Ацын нуга хэмээх газар анхны тулалдаан боллоо. Дайсан энд маш ширvvн, журамт цэргvvдэд багагvй хохирол, сандрал учруулсан бөгөөд тэр дунд хилэн хар морьтой, шинэхэн цэнхэр дээлтэй, навтгархан нуруутай айхавтар эр явахыг журамт цэргvvд vзэж авав. Тэр эр зэр зэвсгээр маш сайн, нуруунд нь си сан-ли, ташаанд нь гамин цэргийн хөнгөн цагаан сэлэм, цээжинд хэдэн давхар дайзтай сум ороолттой бөгөөд сэлээдий ба сэлмийнхээ бариулд улаан, ногоон, ягаан, шар, цэнхэр, таван өнгийн урт цагаан мяндсан алчуур намируулан уяжээ. Буудах нь тун хэцvv, хаа нэгтэйгээс цойлсон гөрөөс шиг хар хурдаар гарч ирэн хажуугаар өнгөрөх зуур хэдэнарван сум vсэргэхдээ сум тоолон амь авах гэж сандаргана. Хvмvvс бодоход өмссөн хурц өнгөт дээл ба хар зэвсэгтээ зvvсэн олон өнгийн алчуур нь буудахад тавтай баримжаа болмоор байвч тэр нь тvvний хурдан давхилтад хойш хийсэн солонготуулж барил алдагдуулна. Хоёрдугаар их тулаан Ахай бээлийн хошуунд болов. Жанжин Чойбалсан дайсанг цохих арга, ухаанаа гарамгай хийсний дээр цэрэг бvр шийдэмгий байлдсаны v дvнд дайсансvрхий цохигдов. Гэлээ ч өнөөх хилэн хар морьтыг яаж ч чадсангvй. Тэр гайхал зугтаагсадтай нийлэн зугтаах мөртөө зугтаасангvй, газрын бэрхэд санамсаргvй орж орхиод ганцаараа vлдэн хориглон байлдсан нь хачин гайхалтай. Бяцхан жалганд морь, бие хоёроо далдалж аваад өмхий хvрэн шиг энд тэндээс цухасхийн буудсан нь арав хорин хvнтэй тэнцэнэ. Тэр зуур нөгөөдvvл нь амь гарах зай сvвээ олон арилав. Эцэст нь өөрөө нэг мэдэхэд тэртээ хажуугийн модот уулын хэц өөд морио зvтгvvлэн давхиж явав. Энэ нь ёстой ид шидийн хэрэг, чухам яагаад, хэдий завандаа тэнд хvрсэнг хvн бvр бодож эс олсон бөгөөд бvх хэрэг өнгөрсөн хойно уулын цаад руу хэрхэн буусанг нь vзэхэд бас л гайхалтай, морьтой хvн байтугай явган хvн нэвтрэн гарахын аргагvй их асга байлаа. Мэдээжийн хэрэг,хар морьтой бол дайсан. Хамгийн заналт дайснаа гэж журамт цэргvvд vзнэ. Гэвч тvvний баатарлагийг бас бахдана. Ялангуяа өндөр Дампил “чухам чи бид хоёрын хэн нь хэнийгээ бол доо” гэж занах боловч “аавын хvvийм байх нь энэ дэлхийн чимэг” гэдэг байв. Энэ vгийг цэргvvд мөн зөвшөөрөн “Аавын хvvгийн суманд уу, аль

Page 252: Цаг төрийн үймээн

252 

 

тvvний тархинд уу” гэдэг зvйр vг гарчээ. Гуравдугаар тулалдаан Ханд чин вангийн хошуунд болж дайсан дахин эсэргvvцэх юмгvй болтлоо цохигдов. Гэтэл хар морьтон мөн л vлдсэнээр барахгvй цог жавхлангаа бадруулаар... Дайсан цохигдож ид бутран зугтаах vеэр журамт цэргvvд тэдний захирал орос офицерын морийг унагаан амьдаар барихаар арваад сайн морьтой хvн хурдлан очиж явахад хөндлөнгөөс хар морьтон гэнэт vсрэн гарч ирж офицероо авах гэснээ ямар ч нөхцөлгvй болмогц гар сунган ганцхан буудахдаа хулхиар нь хийж орхиод өөрөө арилж одов. Ерөнхийдөө энд дайсан бvрмөсөн цохигдсон тул жанжин Чойбалсан гол хvчээ аван Богдын хvрээ чиглэх болов. Дайсны vлдэгдлийг устган цэвэрлэх явдлыг Дампилд даалган vлдээсэн бөгөөд шилдэг найман хvнийг гарган өгсний нэгэнд Дорж оржээ. Уг нь Дампил суман дарга Гэтэл одоо тvvний дор суман байтугай тасаг ч алга. Гэлээ ч хvмvvс Дампилаа Суман дарга аа!” гэж дуудна. Ийнхvv дуудахыг Дампил маш тааламжтай хvлээн авах бөгөөд харин өөрөө бага боловч дайсныг устгах анги захирсны нь хувьд “жанжин аа” гэх буюу эсвэл “хорооны дарга аа” энэ тэр гэвэл уурлах ажээ. Зөвхөн найман хvн захирсны нь баримтлан салаа тасгийн зэрэгт аваачин дуудвал мөн л уурлах ажээ. Учир нь гэвэл Дампил, ардын журамт цэргийн анхны өдрөөс эхлэн суман даргын vvрэг хvлээсэн хvн бөгөөд өөрөө ч бvх цэрэг дайны явдалд суман даргаас илvv эрхэм хариуцлагатай vvрэгтэй гэж vздэг тул vvрт суман дарга явах хvсэлтэй байжээ. Дайсны vлдэгдэл урагшаа Өвөр Монгол орохыг санаархан зугтаасан сурагтай байлаа. Тэд замдаа тохиолдсон айл амьтныг дээрэмдэн хөл унаа залгах тул хөл хvрэлцэн гvйцэхэд бэрх. Хөөж яваа Дампил ард олныг айлган цочоох, эд хөрөнгөнд нь халдах тэр бvхнийг хатуу цээрлэх vvргийг авсан хvн бөгөөд тvvнээ баримтлан эцэж ядарсан морьдоо өдөр шөнөгvй зvтгvvлэн явна. Хоол хvнснийхээ зvйлсийг зөвхөн хvний өгснөөр залгуулах тул зарим өдөр хэт цадан цатгалдах, зарим өдөр өлсгөлөн явах ч тохиолдоно. Гэтэл бас замд тохиолдох айламьтдын байдал янз бvр, амар мэндийг даруйхан эрээд “бид ардын намын номхон борынхон байна” гэхэд “аа тийм vv” гэж дуу алдах унах морь сэлбэн туслахыг боддог нэг хэсэг байхад “vгvй та минь тэр ардын нам номхон бор гэдэг чинь юу вэ?” гэж гайхан дэвэн дэлхийн юмыг амандаа орохын зоргоор асуун шалгаадаг ч нэг хэсэг байна. Зарим нь бvр “номхон борынхон” гэж амнаас цухуйлгамагц хөмсөг зангидан аягын амсар зуулгахгvйг хичээх байдлаар таг дуугvй болдог ч бишгvй дайралдана. Гэвч Дампил эдний хэнд нь боловч гэм зэмгvй, хагас сар гаруй явсны эцэст дайсны барааг анх олж харав. Тэд уг нь тав зургаагаас хэтрэмгvй байлтай атал бvх зугтаагсад бие биеэ эрэн нийлэлдсээр арван хэдvvл болсон аж. Yзтэл тэднийг мөн л өнөөх цэнхэр дээлтэн толгойлон явна. Хар морь нь солигдож бараан зvсмийн морьтой болсон байх бөгөөд тvvн дээр хөндлөн сууж, хурц зэвсгvvдээ гялалзуулан начин шонхор шиг шилбэлзэн явна. Дампил тvvнийг хамгийн тvрvvн тавив. Одоо ч харин чи бид хоёрын хэн нь хэнийгээ гэдэг цаг иржээ гэж заналхийлэн өгvvлэв. Нөхөд нь ч “аавын хvvгийн суманд уу, аль тvvний тархинд уу?” гэж өгvvлэлдэв. Цэнхэр дээлт Дампилыг танив бололтой. Хvмvvс яаран тархаж хориглон байлдахад бэлтгэв. Гэтэл энэ нь заль байлаа. Дарга Дампил нөхдөө мориноос буулган явган явуулж буугийн тусгал хvрэхvйц болготол цэнхэр дээлт, хvмvvсээ гэнэт мордуулан зугтаав. Хойноос нь журамт цэргvvд ардаа орхисон морьддоо хvрч, мордох гэсээр байтал тэд бараа сураггvй арилжээ. Эцэст нь Дампил ихэд хорсон, тvvнийг би энд орчлонгоос тонилгоно гэсэн маань тоосонд нь дарагдан хоцров гэж амаа барив.

Page 253: Цаг төрийн үймээн

253 

 

Тэр өдөртөө Дампилын анги, сульдсан морьдоороо зөвхөн зам мөрий нь хайж явлаа. Маргааш нь бяцхан голын дагуух айлуудаар буун учир явдлаа илэрхийлэн өгvvлсэнд тэндхийн хvмvvс нvvр тал өгөн агт морьдоо сайнаас нь барилан хөл унаа залгахаар болов. Тэр байтугай дайсны хааш чиглэн явсныг тодорхой мэдэж байсан бөгөөд газарчлах хvнийг хvртэл гаргаж өгөв. Эндээс Дампил зөвхөн унаа морьд газарчлах хvнээр хангагдсанаар зогсохгvй, нэрий нь сонсмогц өөрийн эрхгvй арааныхаа шvлсийг гоожуулахад хvрдэг юмыг баахан ууж нvvр хувиран улаан зээрд болсон учир нvvр тэнэгэр цээж ханагар морджээ. Бусад нөхөд нь баргаараа эрvvл, тэдний зарим нь эрхэм даргаасаа эмээн хойш тавьсаар байгаад хоосон хоцорсондоо баахан харуусалтай явна. Харин Дорж анх журамт цэрэгт элссэнээс аваад өнөө хvртэл Дампилын дор яван ижил дасал болсноороо гурван тагш ууж нvvр улайн хамар дээгvvр нь хөлс бурзайхад хvрчээ. Саяхан юvлсэн морины ширvvн хатиргаанд ар нуруу хvнд төмөрт урт буунд хvчтэй дарагдана. Гэвч Дорж тvvнд олон хоног балбуулсандаа анзаарахгvй болжээ. Урд нь яваа Дампил мөн л морин цэргийн орос винтовоо балбуулсаар. Лавлан ажихад гол төмөр нь өнгө чанараа аль хэдийн алдаж “цэцэн билэгт” хэмээх мөнгө давтмал vсэг нь ор мөргvй арилж, сvvл модны нь хуучин шаргал өнгө хувхайран өгөрших тийш хандсан нь Доржид халуун дулааны нар салхинд хэчнээн олон хоног идvvлж явааг санагдуулна. Өөр тийш эргэн орчинг ажихад өөрийн өссөн төрсөн нутгаас тэс өөр, ой мод, өндөр уулс, гол горхи хvрээлэхийн оронд алсад урт урт шилvvд ширвэгэнэж тvvний наана, цэлийхийн ихээр цэлийсэн уудам хөндийд, орчинд хvрэн хар оройтой жижиг толгод, тэгээд чихэнд сонсдох нь голионы исгэрэлт, царцаахайн царгилт, хамарт ханхлах нь таана бөгөөд энэ бvхэн Доржид зуны сайхан улирал өнгөрч намрын улирал эхэлснийг мэдрvvлэн цааш бас орон нутаг гэр орныг санагдуулав. Тэр дундаас дөрвөлжин бор царайтай махлаг биетэй, хормойн хөдөлгөөн зөөлөн, эхнэр Хандсvрэн, “ай даа тэр минь сайн ч, сайхан ч, наддаа хосгvй vнэнч атал би тvvнийг ямагт голон гомдоож, голы нь харлуулж байсан бус уу? Yvгээрээ би мөн ч хатуу сэтгэлтэй нvгэлт амьтан байна даа” гэж бодож явлаа. Тэр өдөртөө тэд, нар баруунаа гудайн буухын хэрд дайсны барааг харан гvйцэж авлаа. Дампил юуны урьд дахин залилагдахгvйг хичээн ангаалдан давхив. Цэнхэр дээлт, байдал ажин хаана хаанагvй холоос хэдэн сум тавьснаа мөн л заль. Хvмvvсээ хоёр хуваан хоёр тийш зугтаалгаад өөрөө гурав дахь чигийг барин зугтаав. Дампил хvмvvсээ даруй хумин авч зөвхөн өөрий нь хөөж гарлаа, Урагшлах тусам газрын байдал толь цагаан болж хөөгсдийн морьдод хурд нэмэгдэж эхлэхэд цэнхэр дээлт мориныхоо амыг татасхийн байн байн эргэн харна. Дампил буудах сум дууссан, морь нь бас эцсэнээс буй заа гэж бодно. Нэлээд ойртон очсоноо, Одоо чамайг амьдаар чинь барин ам хэлийг чинь сугалахгvй бол доо!” гэж хашгирав. Цэнхэр дээлт цочин эргэн харснаа гар гялсхийлгэн сэлээдий сугалан тасхийлгэхдээ Дампилын малгайг сэт буудаж хийсгэн унагав. Дампил хариуд нь “ха ха” инээн “барина даа чамайг, барина” гэж дахин хашгирав. Цэнхэр дээлт дахин буудахдаа Дампилын хажууд яваа хvний морийг унагаад мориныхоо амыг сул тавин ухас хийлгэв. Одоо vзвэл морь нь эцсэн биш, эгшин зуурын дотор холдон одоход Дампил нуруун дахь буугаа яаран авч давхингуут дундаа нэг сум явуулав. Цэнхэр дээлт ажиггvй давхисаар. Хоёр дахь суманд цэнхэр дээлт нуруу гэдэсхийлгэн мориныхоо хажуу руу юу юугvй саван унамаар болж ирснээ биеэ татан авч мориндоо ташуур өгөх хурдлаад гурав дахь буудалтандяг хөтөл даван оджээ. Дампил мориныхоо амыг татан зогсоож “одоо тvvний амь өнгөрсөн” гэж баяр бахдал

Page 254: Цаг төрийн үймээн

254 

 

болон өгvvлэв. Yvнийг хэн ч vнэмшихэд бэрх. Дампил Доржийг нэг хvнтэй явуулахдаа, хэрэв амьд байвал авчрахыг тушаажээ. -Yзвэл цэнхэр дээлт нээрээ газрын уруу тvрvvлгээ харан унасан байлаа. Анх унахдаа газрын уруу хvчтэй харуулдаж, нvvр бие нь хайрган хөрсөнд зулбаран чухам ямар шvv царайтай хvн байсан нь танигдахаа больжээ. Амьд байна гэхээс урт амьсгал аван, амнаасаа цустай ягаан хөөс бургилуулна. Мэдрэхvйд нь занал хорсол хадгалаастай. Хэдэн алхмын зайтай шидэгдсэн сэлээдий рvvгээ сунган хаясан гарын нь хурууд нь алгуур таталдан долоовор хуруу нь гол дарах байдлаар хөдөлнө. Сэлээдийг нь vзэхэд бараг дvvрэн сумтай бөгөөд бас унахы нь өмнө мөр биеэс нь мултран хаягдсан урт буу нь хvхээг дvvрэн сумтай ажээ. Энэчлэн цээжиндээ хэдэн давхар ороосон дайзнуудад нь бишгvй сум байна. Ийм атал энэ эр юунд зугтаав. Дорж нөхөртэйгээ гайхан хэлэлцэж учры нь эс ойлгов. Унаж явсан морь нь тэрхэн дор, эгж хөл дээрээ зогсохоосоо өнгөрсөн эзнээ хvлээх бололтой. Хоёр чихээ эгц босгон хөдөлгөөнгvй ширтэнэ. Энэ морийг цэнхэр дээлт хаана нэгтэйгээс дээрэмдэн эзэмшсэн нь мэдээжийн хэрэг боловч энэ морь ижил дасал болсондоо хаян явчиж чадахгvй болжээ. Дорж цэнхэр дээлтийн морийг барьж аван өөрий нь эмээл дээр нь бvгтрvvлэн ачиж аваад буцав. Энэ зуур Дампил бусадтайгаа тvрvvчийн морио буудуулсан нөхөр дээрээ очиж хvлээж байсан бөгөөд нар жаргах болсныг харгалзан эндээ хонохоор болж, нэг хvнээ айлаас хонь худалдан авчруулахаар явуулсан байв. Доржийн очиход Дампил “ха, ха, би эс хэллvv” гэж дуу алдан угтав. Бусад нөхөд ч өөрцгvй баяр хөөр. Ялангуяа Дампилын буудсан сум бvр нь заналтны цээжинд туссаныг vзэхдээ бахдал болгон шуугилдана. Өдий болтол цэнхэр дээлт амьд, vе vе урт амьсгал аван улаан хөөстэй цусаа бургилуулсаар л байна. Дампил тvvнийг тvр тэнхрvvлэн хэдэн vг асуусугай гэхдээ: -Наад чөтгөрийнхөө нvvр царайг цэвэрлэ! гэж тушаал өгөв. Ам хамраас нь эхлэн саяхан авчирсан хvйтэн булгийн усаар цэвэрлэж эхлэхэд тас жимийсэн нимгэн уруул дээгvvрээ бvдэгхэн хөх сэвхvvдтэй хавчгархан хамар, чонын хэлбэрт жийхан нvд, шазуур зуусан шөрмөст шанаа, ерөнхийдөө наранд гандсан нимгэн хөх царай гарч ирснийг хvмvvс жигшин ширтэнэ. Гэтэл Дампил урт нуруугаа доош нумлан бөхийлгөж, жигшихийн оронд амьсгал даран ажиглана. Хамгийн эцэст магнай цэвэрлэгдэн тал дугуй ягаан сорви vvлийн сиймхийгээс сар тодрох адил гарч ирэхэд Дампил: -Хvvе та минь бооё, шархы нь! гэж хоолой чичрvvлэн шивнэв. “Yгvй юугаараа боох юм бэ? Бидэнд чинь бусдын шарх боох байтугай хөлс арчих даавуу байдаггvй шvv дээ” гэхэд, Дампил дээлээ тайлан хаяж хэдэн сарын хур хөлстэй цамцаа шар шир цуулж өнөөх гайхлын цээжийг өөрийн гараар боов. Хариуд нь цэнхэр дээлт нvдээ сэм нээн, чонын бэлтэргэн хvйтэн харцаар ширтээд, гараа ташаа руугаа сэм гулгуулан тэмтэрч сэлээдийнхээ vгvй болсныг мэдэхтэйгээ зэрэг гараа сул хаян нvдээ тас анив. Амьсгал авч байгаа эсэх нь ч мэдэгдэхээ больж зөвхөн шазуур нь татвалзана. -Аль вэ та минь юм уулгая гэж Дампил өгvvлэхэд хvмvvс аманд нь ус барив. Цэнхэр дээлт усны vнэрээр нvд нээн ам ангайлган нэг удаа сувдаглан балгаснаа дахин ам жимийж ганцхан Дампилыг гөлрөн ширтэв. Дампил өөдөөс нь санаа алдан: -Чи хэн бэ? Гоожоо баатар уу? гэж шивнэв. Энэ vгнээс цэргvvд учрыг ойлголоо. Дампил, Гоожоо баатрын тухай нэг удаа биш бараг байнгад тvvний гарамгай vйл явдлыг бахдан ярьдгаас санаа авч сэтгэл сэрхийнэ. Тэгээд дахин ажихад Гоожоогийн зvс царайд занал жигшvvртэй юу ч алга, тун хөөрхийлөлтэй

Page 255: Цаг төрийн үймээн

255 

 

болоод хэнд боловч харуусалтай харагдана. Дампилын vгийн хариуд Гоожоо: -“Биш ээ!” гэж нvдээ анив. -Yгvй чи мөн би чамайг таньж байна. -Тэгвэл чи эндvvрч байна. Аньсан нvднээс нь бөөн бөөн нулимс гаран шанаагаа даган урсав. Дампил улмаар гутран дахин дуугарсангvй. Хонь авахаар явсан хvний ирэхэд цөм хөдлөн хоол хийхэд оролцов. Дампил урьд vзэгдээгvй зовууртаа дарагдсаар л байв. Цэргvvд дагалдан мөн л баяр баясгалангvй. Тэр дунд хөгжөөнтэйхэн байхаас гурван том чулууны дунд шөнийн харанхуйд дvрэлзэх гал, тvvн дээрх ганзагын хомбон төмөр тогоо, дотор нь оволзон буцлах ид намрын тарган хонины мах. Хоол болмогц Гоожоог галын дэргэд авчран хэвтvvлж шөл уулгахад овоо тэнхэл орлоо. Санаа сэтгэл нь ч тайвшран, шазуур зуун шанаагаа гvрэлзvvлэхээ байж, амаа сул тавив. Дампилаас ярилцахыг хvсэн vг өдөхөд “би чамайг анхны тулалдаан дээр таньсан” гэж vгээ эхлэв. Хvмvvс цааш юу ярихы нь шохоорхон дөхөн суув. Сонсвол тvvний яриа хvмvvсийн бодсоноос шал өөр. Гоожоо анхны тулалдаанд омог бардам, зориг төгөлдөр, амжилт ихтэй байлдсаныхаа эцэст Дампилыг танин итгэлт сайн найзтай ийнхvv тулалдан явах минь юу билээ? гэж сэтгэл баахан тvгшжээ. Хоёрдугаар тулалдаанд санаанд багташгvй цохигдохдоо өөрсдийнхөө хvмvvсийн хэчнээн зvрх сул, зориг харингыг нvдээр vзэн, ирээдvйн хэрэг яавч бvтэхгvйг мэджээ. Гурав дахь дээр зөвхөн амиа бодон алс зvг зугтан арилахыг шийдсэн ажээ. Гэтэл бас л гай. Орох орон гарах газаргvй болсон бусад нөхдийн эрэл сурал болон давхилдан ирэхэд нь Гоожоо тэднийг бдолцохоос өөр аргагvй болжээ. Гоожоо энэ зvйлээ ярихдаа хажуугийнхаа хvмvvст биш тэнгэрт гялалзах vй тvмэн оддод гомдол мэдvvлэх мэт ямагт дээш ширтэн өгvvлжээ. Эцэст Гоожоо: -Гэвч гээд Дампилыг заналтай ширтэн: -Миний удаа дараагийн зугталт амь биеэ бодсоных биш, ганцхан чамайг! Нэг vед нэг санаагаар, нэг дайсны өмнө хань нөхөд бололцон явсандаа, одоо эргэн дайсан болон тулалдах юv билээ? гэхдээ... гээд хоолой нь чичирч хэл нь ээдрэн vгээ таслав. Дампил царай барайлган хөлс чийхруулж сууснаа: -Yгvй ээ. Би чамайг зөвхөн энд ирсэн хойнь чинь танилаа. Харин чи намайг тийм дээрээс таньсан юм бол юунд бууж өгсөнгvй вэ? -Бууж өгөх ий? гэж бухимдан өндийж “Дайсандаа юу? Yгvй ээ, би тэгж дайсандаа бууж өгдөг нь биш” гээд толгой гэдрэг хаян тэнгэр ширтэв. -Гоожоо минь ээ, бид чинь ард тvмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэгсэд шvv дээ гээд Дампил цааш ардын нам, Сvхбаатар, Октябрийн хувьсгал, оросын ажилчин тариачин ба тvvний улаан армийн ач тус болсон зэргээс ярьж эхлэв. Yvнд Гоожоо толгой дахин өндийлгөж, хvнд амьсгалаа даран чагнав. Энэ дэлхийд тийм ариун явдал шударга ёс дэлгэрснийг Гоожоо анх удаагаа сонсож байгаа ажээ. Олсон шархаа эмзэглэн янцаглахаа мартан сонсоод эцэст нь: -Дууллаа. Гэвч та нар одоо урд зvгийн ах дvv нараа яах улс вэ? -Тvvнийг би яаж мэдэх вэ, зvгээр миний бодоход бvх хятадын ард тvмэн оросын ажилчин тариачны жишээгээр эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх босох цаг эрхгvй ирэх буйзаа. Тэр цагт урд зvгийн ах дvv нарын хамт хөдлөн мөн эрх чөлөөгөө олж авах нь магад. Энэ vг Гоожоогийн чихэнд ер наалдсангvй бололтой, гунигт царай гарган нvдээ дахин анив.

Page 256: Цаг төрийн үймээн

256 

 

-Yгvй ингэхэд чи яаж яваад энэ гайтай бароныхонтой нийлчих вэ? гэхэд -Яая гэх вэ? Хувь заяа чинь өөрийн эрхгvй татан оруулав. -За тэр чинь яахаар тэр билээ? Би ойлгохгvй байна. -Чиний ойлгохгvй байх нь долоон зөв. Эзэнтэй нохой, золбин нохойныхоо зовлонг ямар мэдэх биш гээд Гоожоо дахин дуугарсангvй. Дампил ч цэргvvдтэйгээ хэвтэн тавтай нойрсож эхлэв. Өглөө цөм тавтай сайхан нойр авсандаа бие хөнгөн ухаан санаа саруул босоцгооход нэг хvн таг чиг. Энэ бол Гоожоо баатар өчигдрийнхөө олсон хvнд шархыг эс даан нас баржээ. Нэгэнт нас барснаас хойш шазуур зуун шанаагаа гvрс хийлгэх нь яахин vлдэх билээ. Нvvрэнд нь гvн шингээсэн өшөө хорслын зураасууд нь цөм арилж нvд тайван аньснаараа царай хувирсан нь тун хачин. Ёстой сайхан эрийн vзэсгэлэнт дvр vзэгдэх бөгөөд vлдсэнээс магнайн нь тал дугуй гялаан сорви байх боловч тэр нь vхдэлийн биш, амьд байгаагийн шинж мэт. Амьддаа хэчнээн эрэлхэг зоригтон явсны ул мөр болон vлджээ. Дампил тvvнийг хараад: -Тийм ээ, энэ эр миний анх танилцах vед уг нь ийм сайхан эр байсан юм гэж гvн санаа алдан өгvvлэв. Эр хэчнээн сайхныхаа хэрээр Элдэв дарлалыг хvлээж эс чадна Хvнд бэрхэд нэрвэгдэхийнхээ хэрээр Хад чулуунд хувиран догширч Харагдах өнгө дарагдан эндэрнэ Ийнхvv хувирсныг зөөлхөн vхэл, Орчлонг бvхэлд нь vгvйсгэдгээрээ Уг дvрсэнд нь эгvvлэн авчирна Журамт нөхөд нас барсан баатрыг тэнд нь хvндэтгэн оршуулаад мордов. Yлдэгдэл дайсанг тэр чигт нь орхиж хараахан vл болох учир тэртээд жирвэгнэх их шилийг чиглэн явж байхад өөдөөс хоёр том тас нисэн ирж дээр эргэлдэв. Энэ нь мэдээжийн хэрэг. Талийгаач эрийн хvvр тэгээд тэр өдөртөө л ор мөргvй болсон бий. Гэтэл тэр Гоожоо баатар маш их гайхамшигт хvн юм. Юу гэвэл Дампил дарга тэр баатрыг vзэн таньснаасаа хойш нэг л хачин, бvх биед нь шар ус хурсан мэт царай уруу, хөдлөх нь наазгай, хэлэх нь хагас хугас болсон бөгөөд байгаагаас л нэг их өндөр бие, урт чац. Тvvнээ арай ядан чирч явдаг vхээнц хvн болов. Хэдэн хоногийн дараа зугтаасан хэсгийг гvйцэн яльгvйхэн тулалдаан болоход дайсны хамгийн тvрvvчийн суманд оногдон нас барлаа. Аягvй бол адгийн муу буудагчийн тэнэсэн суманд ч дайрагдсан байж болно. Ямар боловч тvрvvчийн нас барагч л амий нь аваачсан хэрэг. Энэ бол мухар сvсэгтэй холбогдолтой биш, зөвхөн Дампилын аль эрт цагаас аван, vзсэн олон удаагийн дайнд биеэ гайхамшигтай авч явж чаддаг байсан чадал, Гоожоо баатараас болон нэг vе бие алдмагц тийнхvv амий нь алдуулав. Уг газар нь усгvй, айл амьтны бараа ч vгvй, ёстой эзгvй хээр байсан боловч уй гашуун болсон нөхөд нь гурван хоног хvндэтгэн сахив. Мордон явахад мөн л хоёр том тас шувуу тэр дээр эргэлдэж байлаа.

ЭНЭ ЗУУР ЮУ БОЛОВ Ид сайхан зуны дунд сарын эхээр ардын журамт цэрэг Богдын хvрээ орохоор явж байлаа. Хажууд нь улаан армийн их анги хэдэн аравны газар дамналдан хөврөлдөн явна. Аян

Page 257: Цаг төрийн үймээн

257 

 

замын уртад гутал хувцас элэгдсэн, урагдсан, зvс царай гандсан борлосон энэ тэр нь тун их, гэлээ ч хэнэггvй. Идэх хоол нь ихэвчлэн бvдvvн гурилын ширvvн хар талх. Монгол орон хэдийгээр цаг төрийн их vймээнд багагvй нэрвэгдсэн боловч гол горхи, хотгор гvдгэрvvд хоосон биш, онцгойдоо тэсвэр хатуужил бvхий ард олны гарын малууд нь мөн л хvн амьтнаа элбэг тэжээж чадах хэмжээтэйгээр vлджээ. Гэвч улаан арми тvvн рvv гар сарвайсан зvйлгvй, тийм ёс ч алга. Өдрийн халуунд “шинель” хэмээх ардаа оноот урь өрмөг танзан дээлээ тунтайлган цээжин биедээ ороон баглаж буугаа мөрөвчлөн журамт цэргийн морьтон ангитай ана мана гишиглэн явна. Өмнөх замын дайсны жижиг ангиудаас сэргийлсэн хайгуулууд буюу хажуу хавиргыг сэргийлэхэд гарсан орос цэргvvдээс монгол айлууд рvv очиход, орос л гэвэл барон Унгернийхэн шигээр vзэх болсон хvмvvс: “орос, орос” гэж айн шуугилдаан хvрэлцэн ирж уух юм гуйхад нь айхаа байн гайхаад сvv таргаасаа эхлэн өөрсдийнхөө аль эрхэмлэдгээр зочилно. Очсон орос цэрэг хариу баярласнаа гар хурууныхаа дохиогоор өргөн хамгийн тvрvvн гvйлдэн ирсэн элгэн талаа цагаан идээгээр халтартуулсан дээлтэй бяцхан багачуудад нь буудсан сумны хөндий хонгио бэлэглэн явна. Ард нь баярласан хvvхэд даган нохой хорьж өгнө. Эмгэд хөгшид “эш хөөрхий” гэж дуу алдан ардаа аавтай эхтэй, гэр орон, ах дvv нартай амьтны vр яваа нь мэдээжийн хэрэг гэж нvдний нулимс дуслуулаад ирээдvйн vйл хэрэг сvv шиг цагаан байтугай гэж сvv өргөнө. Хойшдоо улаан армийнхнаас ирнэ байх гэж санан сvvгээ бэлтгэн зэхнэ. Хэрэв хорь, гучаад ирвэл нэг хотын айл элбэг хангаж чадна. Харин дал наяараа ирвэл арга буюу vнээ малаа хөөж авчрахад хvрэх буй заа. Гэтэл улаан армийнхан айлуудаар орох нь тун ховор, олуулаа бол бvр ч vгvй. Ганцхан журамт цэргvvдтэй мөр зэрэгцэн яваагийнхаа хувьд ямар нэг завшаан гарвал хvрэлцэн уулзах нь маш олон. Тэгэхдээ хэн нь боловч ямар нэг зvйлийг эрэхийн vvднээс биш, бvдvvн ширхэгт мохор хэмээх тамхиараа зочлох ба танилцах, ирэнгvvтээ баяр бахдалтайгаар инээн “драас дрис” өгvvлэн гар сунган баруун гарыг чангад атгаад, бор ногоон даавуу цамцныхаа дээд энгэрийн уут савнаас зурвас цаас гарган бариулаад дээрээс нь бvдvvн ширхэгт мохороосоо чимхэн авч пижигнvvлэн асаана. Өөрөө тэр тамхийг борлуулахдаа тун чадамгай, цаасны нэг захыг хэлнийхээ vзvvрээр шилэмдэн ганцхан имрэхдээ шав хийсэн янжуур болгоно. Өөрийнхөө хийсэн тэр янжуурыг татах зуур, найрсаг дотнын сэтгэлээр олныг ярина. Өмнөө хэл мэдэхгvй хvн байгааг сайн мэдэж байвч ярина. Гэвч журамт цэргvvд тvрvvн барон Унгернийг хамтран цохисны дараахантай анх удаагийн уулзалдах, их баяр дээр мөн ийнхvv ярьсныг хэлмэрчийн орчуулснаар “Танай улс тусгаар тогтноно. Ард тvмэн чинь цөм эрх чөлөө олж, шинэ ёс, шинэ замаар сайхан хөгжинө. Ленинийг мэднээ? Биднийг Ленин та нарт тусал гэж явуулсан юм шvv” гэж байна гэж ойлгуулснаар ойлгон “Аа за за” гэж толгой дохин инээнэ. Ардын журамт цэргvvдийн магнайд Сvхбаатар, Бодоо тэргvvтэй хэсэг улс яваа билээ. Тухайлбал тэдний дунд Балданцэрэн өвөртөө мөнгөн дугуйт хос бийр, том гуулин нянтайтай бөгөөд ардаа том ваадантай албан бичиг бvсэлжээ. Сэтгэлийн байдал маш тэнvvн, эр хvн болж элдвийг зориг явсны эцсийн зорилго ашгvй нэг зөвтөн жавхлантай биелснийг хувь заяа гэж бодно. Хоёрт, өөрийн дур мэдэн дагуулан гарсан Аравгайнхаа удаа дараагийн дайныг амь бие мэндээр барахгvй нэр төртэй даван туулсныг мөн тvvний хувь заяа гэж vзэн баярлана. Энэчлэн Балданцэрэн, хvн бvрийн төгсгөлийн хувь заяа дээр аваачин бодож vзэхэд барон

Page 258: Цаг төрийн үймээн

258 

 

Унгернийх шиг гунигт хувь заяагvй ажээ. Барон Унгерн бол ер бишийн хvн. Ер бишээрээ ч Богдын хvрээг эзэмшиж байсан арван мянган гаминг бут цохисон, хорин мянга байлаа ч гэсэн өөрцгvй барс мэт барьж идэх байлаа. Тэгээд мөн ер бишээрээ монгол орныг тэраяар өөртөө татан авч чадав. Гэтэл чухамхvv эцэс нь гэвэл ганцаараа. Өөрийн биеэр эрэн шилж олсон Дар эх лам нь хэрэг бишидсэнийг мэдэхтэйгээ зэрэг хаян зугтжээ. Тvvгээр vл барам мөн өөрийн нь сонгон эрж олсон Сундуй гvн харин өөрий нь барьж авав. Зөвлөлтийн улаан армид тушаасан байх бөгөөд vнэн чанартаа гэвэл барон Унгерн хувь заяагаа хэрхэн төгсгөхийг зөвхөн өөрөө эрэн сурвалжилж бvрдvvлснээр өөр юу ч vгvй болжээ. Эдvгээ Хиагт /Алтанбулаг/-аас хvрээ чиглэн яваа журамт цэргvvдийн өглөө бvр мордон хөдлөхөд өөдөөс нь нарны тусгал элгэн талаас нь угтан тосоход Балданцэрэн “нар биднийг угтав” гэж сэтгэл таална. Орой, ар талаас ээн ээсээр шингэхэд нь маргааш бас л өөдөөс гаран биднийг угтана гэж бодно. “Баруун хараа” хэмээх газрыг Хиагт Хvрээ хоёрын дундын газар гэдэг. Энд журамт цэрэгтэй мөр зэрэгцэн яваа улаан армийн тvрvvч хэсэг орж ирэв. Энд нутгийн айлууд олон. Улс амьтан орос л гэвэл өнөөх барон Унгернийх шиг vздэгээрээ цочин, мориндоо ташуур өгөн давхилдаж бие биедээ дамжуулан мэдэгдэв. Энэ мэдээг Гэлэгийн хотонд ирэхэд айн цочихгvй хvн ганц Гэлэг л байлаа. Аа та минь улаан орос байлгvй. Тийм дээ өдийд улаан нь цагаан оросыг дийлсэн байх ёстой! гэж зэвvvцэн цочигчдыг тайвшруулан гэрээс гарч, ирэх замыг гар өргөн саравчлан ажна. Эднийх цаг төрийн vймээнд сvрхий vрэгдсэн боловч бас ч гаднаа арав таван унаа уяж, есөн гvv саана. Бас дөрвөн сайхан vнээ саах тул сvv, тараг, өрөмтэй. Тvрvvч ангийнхаа урд голын захад буудаллан vдлэлтийнхээ галыг тvлж эхлэв. Гэлэг “Хvvе таминь эдэнд цайны сvv! Бас ундаа болохынхоо өмнө амныхаа цангааг гаргаг, айраг тараг аваач!” гэжээ. Бvх хотын эмэгтэйчvvд хувин савтай юмс барин яаран гvйлдэв. Хvvхэд багачууд нь баярлалдан даган харайлгав. Монгол хvмvvс бол өгөгчидбөгөөд өгснийхөө хариуг горьдогчид биш билээ. Гэвч өгснийг заавал авдаг ёстой. Гэлэгийн бэр Хандсvрэн, хvv, охин Думаа хоёр “Энэ улаан орос гэдэг чинь цагаан оростойгоо ав адилхан царай зvстэй юм. Сvvгээр ч сvлсэнгvй хуваан уучихлаа. Айргийг ер мэддэггvй хулаар ч уусангvй, хувь хувийнхаа төмөр аягаар уун ихэд хачирхан шуугилдав” гэсэн сонинтой ирэхийнхээ зэрэгцээгээр том тавгийн хиртэй дугуй бэндгэр бор юм авчирчээ. -За та минь, энэ чинь юу гээч вэ? -Иддэг юм, аав аа! Цөм ийм юм идэж байна гэж хvv хvvхнийхээ хариулахад Гэлэг хvндэтгэн хормой дэвсэн тавьж зvсэхдээ эрхгvй гурилаар хийгдсэний нь мэдлээ. Гэвч ямар гурил тийм бvдvvн, хар бор өнгөтэй байдгийг мэдэхгvйдээ гайхна. Эхний зvсмийг бурхандаа тавив. Дараачийн зvсмийг бэр хvvхэн хоёртоо, тэгээд өөртөө авав. Ингэхэд хар талхыг анх идэж vзэхэд сvрхий ширvvн гашуун байх нь мэдээжийн хэрэг. Гэвч Гэлэг сайтар шалган амталж vзээд “Ээ хvvхдvvд минь ээ, энэ чинь эр хvнд хvч тамир, зориг чадал нэмэгдэхvйц амттай идээ байх нь юу вэ” гээд дахин амтлахдаа “мөн дөө, ухаан санаа ч шулуун шударга болдог биз” гэж цэцэрхэв.Тэгээд бvх хотын хvн нэг бvрд хvрэлцvvлэн амсуулахдаа “Май улаан оросын идээ, амссан хvн бяр чадал ухаан санаа нэмэгдэнэ” гэж байлаа. Журамт цэргvvдийн энд ирмэгц гурван хvн тасрав. Гэлэгийн хот руу чиглэн давхилаа. Эдний нэг нь Хvрэлийн хvv Цэрэндорж. Тэр хvv гол гаталснаа нөгөө хоёроосоо тасран гол

Page 259: Цаг төрийн үймээн

259 

 

өгсөв. Хоёр дахь нь Баасан, гэр орондоо vлдэхээр бvрмөсөн чөлөө авчээ. Хvмvvс тvvнийг алсын бараанаас танин гэр рvv нь гvйлдэн хvрч угтан авлаа. Баасан ч гэрийнхээ хvмvvс тоо толгой бvрэн байгааг олж харан сэтгэл амс хийсэн төдийгvй бяцхан биет хөөрхий эхнэрийнхээ нялх хvvхэд тэврэн зогсож байхыг vзээд зvрх цохилон баярлав. Гурав дахь хvн Данзан. Данзанг ирнэ гэж хvлээсэн хэн ч vгvй өөрөө Гэлэгийн хойдох бяцхан гэрийг танин гадаа нь очин бууж гэртээ ороход хэн ч vгvй. Ганцхан орон дээр эмэгтэй хvний дээл хувцас хураалттай байгаагаас эгчийнхээ эрvvл мэнд байгааг мэдэн сэтгэл тэнийн баярлана. Эхийнхээ юу болсныг аль хэдийн тодорхой олж сонссон тул тэр тухай онцлон бодох юм алга. Гэтэл сэтгэлд нь нэг зvйл бодогдон цочив. Дэмий сандран өврөө тэмтчив. Энэ нь өнөөх хэдэн шар хув, алтан шармал сагсгар ээмэг. Дотор нь пал хийж яаснаа эргэцvvлэн санахад Хиагтад барон Унгернийхэнтэй ид ширvvн тулалдаж байхад сум дуусан сандрахдаа өвөрт гараа хийн алчуурт боодолтой хэвээр нь гарган газарт тавьж дараа нь хэдэн сум авсан санагдана. Тэгээд тэндээс урагш давшихдаа авахаа мартсан нь тодорхой болж ирэв. Гэрийн vvд сэвхийн өргөгдөж эмэгтэй хvн часхийн бархиран орж ирж Данзанг зууран авав. Энэ бол эгч нь Баасангаас Данзангийн ирснийг гэнэт сонсон ухаангvй баярлахын дээр өнгөрсөнд vзсэн бvх зvдvvрэл нь нэгмөсөн бодогдон бахардан балардах аж. “Эвий минь, дvv минь, энэ дэлхийд би ганцаараа” ч гэх шиг. “Одоо хоёулаа” ч гэх шиг. “Чамтайгаа ингэж уулзана гэж огт санаагvй” гэх шиг учир начиргvй олныг vглэн өгvvлсээр сэтгэл уужрав. Удаж төдөлгvй хотын хvмvvс Данзангийн гэрт орж ирэн бяцхан гэрт чихцэлдэнэ. Тэдэнд Данзан газар дороос гарч ирсэн шиг санагдах ажээ. Орчлонгийн vхэл хагацал олныг vзсэн эмгэд ахай нар “Амьд юм сайхнаа” гээд өнгөрсөн баларснаа санан дурсан нулимс дуслуулна. Өвгөд настай эрсvvд “Ээ дээ амьд мэнд явж ирсэн чинь бурхан гончиг сvмийн аврал шvv дээ” хэмээлцэнэ. Хариуд нь Данзан “ээдээ та минь хятад орон нvсэр хvнд орон байна шvv. Ноёд, баяд пvvс дэлгvvрийн данжаадууд, газрын эзэд нар нь доод хvмvvvсээ хvнд байтугай тав арван мөнгөнөөс дор vзэх юм. Гэтэл дорд хvмvvс нь хvнийг энэрэн тэтгэх нь санаанд багташгvй сайхан ариун шударга улс байх юм” гэхэд нэг нь: -Ахай бас тийм байна бий! гэж гайхсан царай гаргана. -Тэгэлгvй яахав. Би чухам тийм хvмvvсийн ач ивээлээр амьд мэнд явж орон нутагтаа ирсэн шvv гээд залуу найз Ван Хай-тао, өвгөн тариачин Лю Лий, тvvний гэр бvлийн хvмvvс, тэдгээрийн хэрхэн ач тус болсныг сэтгэл хөдлөн ярьж гарав. Тойрон суугчид: -За за гээд дөхөн сууж чих тавин чагнана. Гэлэг ганцаараа төдий л ойшоохгvй бөгөөд хятад иргэдийг бахдан сайшаахыг эсэргvvцэх шинжтэй: -За тэр ч тийм л байж. Гэвч чи хятад хvн, хvнийг хэчнээн муухай араар нь тавихын өмнө төчнөөн сайхан инээсэн царайгаар хvндэтгэн мэхэлдэгийг олж харав уу? Эцэст нь хvн хичнээн номхон даруу байхын хирээр төчнөөн омог бардам байдгийг олж ажив уу даа? гэхэд Данзан анх санаа аван, тийм ээ гээд Цагаан далай данжаад, Газрын эзэн Да Лооеэ нарыг хэрхсэнийг ярив. Yvнд Гэлэг уухайн тас гэсэн шиг сахлаа илэн инээмсэглэж: -За болж, чи олз омог олоогvй боловч тvvнээс дутуугvй их юм vзэж хашир суугаад иржээ. Энэ чинь чамд vvрд хэрэг болно. Харин манай Дорж мөн багагvй юм vзсэн байх атал ер хал дөл vзсэн шинжгvй байсан даа. Харин одоо амар мэнд яваа бол эрхгvй нэг хvн болох тийшээ хандаад ирэх бол уу гэж горьдож байна гээд бургасан таягаа тулан босож гарч одов. Бусад хvмvvс ч оройн мал сааль сvvнийхээ ажилд хавчигдан гарчээ. Данзан гэрт ганцаар vлдэв. Сэтгэлийн байдал нэг л тавгvй. Энэ нь Гэлэгийн яриа тун

Page 260: Цаг төрийн үймээн

260 

 

сvрхий ухаантай байв. Бvх хятад иргэдийг ойшоож vзэхгvй байгаагаас болжээ. “Хөөрхий хятад иргэд маш хvндээр дарлагдан мөлжигдөж байна даа. Тэр зовлонгоосоо салбар хэчнээн сайхан билээ. Эднийг монгол бид занаж яаж болох вэ?” гэхийн дээр одоогоор Гэлэгийн санаа сэтгэлийг эргvvлж чадах хvчгvйдээ гутрах аж. Гэтэл ардын намын “улс орон бvхний дарлагдсан ард тvмэнтэй хань нөхөд бололцоно” гэсэн бат зорилго санаанд нь оржээ. Тэгээд ирээдvйд хятад ард иргэд нэг мэдэхэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэн босох, тvvнийг хэн ч зогсоож vл чадах хийгээд хvн бас тvvнд өөрийн эрхгvй татагдан оролцох нь зайлшгvй шvv дээ гэхийн чацуугаар тэр цагт мөн монголын ард тvмэн хятадын ард тvмэнтэй найрсаг нөхөрлөхийг Гэлэг байтугай хэн ч хойш татаж чадахгvй шvv дээ гэж бодогдсон нь сэтгэлийг ашгvй уужруулжээ. Эгч Сурмаа нь хэдэн ямаагаа сааж дуусан орж ирэв. Хувин нь бяцхан боловч дvvрэн сvv мэлтэлзэнэ. Оройн хоолонд Данзан шинэхэн бvрсэн ямааны тараг идэв. Хоёр жил идээгvй тэр идээний амт шимт хэчнээн сайхан байсныг энд өгvvлэх юун. Хоёр жил орж ирээгvй гэртээ ирээд мөн бvтэн жил дээр нь хэвтээгvй зөөлөн эсгий дэвсгэр дээрхэвтэн бие амрахад ёстой бор гэртээ богд, хар гэртээ хаан гэгч байлаа. Эгч дvv хоёр нь өнгөрсөн хоёр жилд vзсэн туулсан зовлон зvдvvрээ хvнгэр дангар ярилцана. Тэр зуурДанзан өнөөх нууц амраг эмэгтэй, тэр нь нас бие өөртэй нь чацуу, гэр орон нь боловч Данзангийнхаас төдий л давуутай юмтай биш. Эцэг эх хоёрын гар дээр эрх танхил өссөн борхон хацартай хархан хөмсөгтэй, торомгорхон нvдтэй өндөрхөн биетэй хvvхэн. Хvмvvс тvvнийг гоо сайханд оруулан vздэггvй боловч Данзанд тvvн шиг сайхан амьтан энэ дэлхийд байдаггvй байжээ. Чухамхvv холбогдол гэвэл анх шохоорхон сонирхож эхэлснийхээ жил зун цагийн зугаат наадам “Yдшийн цагаан мод хаялт”, эрэгтэй эмэгтэй залуус хоёр талдаа мод шидээдтvvнийг олон булаалдах завшаанд Данзан хvvхний цээжин биеийг санамсаргvй тэврэхэд эрvvл чийрэг хоёр сайхан атар мөөм нь баригдаж сэтгэл булаасан нэг явдал бий. Дараа шөнө, мод хаялтад Данзан тvрvvчийн сэтгэл булаагдсанд автагдан өнөөх хvvхнийг зориуд тэврэн дээр өргөсөн бөгөөд эмэгтэй газар хаягдахаас айн хvзvvгэээр нь хоёр гар зөрvvлэн чангад тэвэрчээ. Тэгэхэд нь тvvнээс хосгvй сайхан халуун амьсгал, зvйрлэшгvй зөөлөн эелдэг vнэр ханхалжээ. Гурав дахь учрал нь Данзангийн Жанчхvv орно гэж ид хөөр бахархал болон давхиж явахад хvvхэн өөрөө тэгшхэн сайхан цагаан шvднийхээ завсраар “сайн яваарай” гэж сэм шивнээд нvvр нь час улаан болсон явдал бий. Одоо тэр бvхэн цээжинд нь тов тодхон эргэлдэх тусам өгөх гэсэн бэлгээ гээчихсэн явдал улмаар харуусуулна. Тэгээд: -Эгчээ Шарав гуайнх хаана вэ? Нямбуу өвгөнийх сайн байдаг уу? гэхчлэн айлуудыг асуух нь vнэндээ тэднийхийг сонирхохдоо биш, өнөөх эмэгтэйгээ сураглахын бэлтгэл байв. -За тэгээд өнөөх хэнийх билээ дээ? Аа тийм Дэлгэр гуайнх хаана вэ? гэхэд нь эгч: -Өө тэднийх сайн. Одоо энvvхэн голын тэртээ шvv дээ. -Яамай даа гэртээ гурвуулан байдаг билvv дээ? -Тийм гурвуулан. Харин одоо өвгөн эмгэн хоёр хоёулхнаа болсон гэж дуулдана билээ. Данзан босон харанхуйн дунд өндийж: -За яагаад тэр билээ? -Өнөөх хvvхэн Дэжидийг Нямхvv босгон аваад явчихсан гэнэ билээ. Тэр хоёр ч яахав дээ тэгээд суух л болно. Данзан гэдрэг сунан унав. Дахин дуугарсангvй. Сэтгэлд нь бөөн хар юм эргэлдэн хvндээр амьсгална. Хvн амьтан амар жимэр амьдралтай золгосондоо сэтгэл тэнvvн сайхан нойрсож байхад

Page 261: Цаг төрийн үймээн

261 

 

Данзан тvvний бvх ирээдvйн хvсэл мөрөөдлөөс нь ангид болон тасарсны хувьд унтах нойр нь дэмий балартан хулжжээ. Гэтэл энэ хотод бас Данзангийн адил унтаж vл чадагч нэг хvн байна. Тэр бол Гэлэгийн бэр Хандсvрэн. “Хvн амьтан гэр орон, эхнэр хvvхэд гэж эргэж ирэн баяр баясгалан болж байхад миний эр яагаад ирдэггvй вэ? Тэр минь тэнэг мунхагтаа энэ vv, эсвэл намайг ханилсан ханиа гэж vздэггvй дээ юу?” гэж олныг бодон, урсах нулимсаар дэрээ нэвт шувт норгоно. Маргааш нь Данзан эрт гэгчийн босож аргамжаат морио авчраад эгчдээ тоотойхон хэдэн vг захин vлдээгээд мордон явчжээ. Тvvний дараа хол ойрын хvмvvс Данзантай уулзах, vзсэн харсан, дуулсан бvхний нь яриулан сонирхохоор бөөн бөөнөөрөө ирэв. Ингэхэд эгч нь, -Данзан байхгvй ээ, ардын журамт цэргvvд дээрээ очин Богдын хvрээг чөлөөлөхөд оролцохоор явсан. Эцэст нь намайг ч аваачин Хvрээний айл болох гэнэ билээ. Ингэхээр та нар Данзантай мөддөө уулзахгvй буй заа хэмээх ажээ.

ДАЙСНЫ ШУВТАРГА Дайсан Гоожоо баатраас хагацсаныхаа дараа эвт нөхдийн ёсоор бие биеэ эрэн цугларчээ. Гэвч хойшдын хэргийг хэрхэх дээр эвдрэлцэж эхлэв. Нэг нь эхлээд: -Одоо бид яая гэх вэ, Өвөр монгол орох гэснээрээ шууд оръё гэхэд хажуугаас нь нэг нь: -Тэр дэмий! Гоожоо баатар нэгэнт өнгөрснөөс хойш бидэнд тэр хvний газар яасан ч өлзий болохгvй, зvгээр бууж өгье. -Бууж өгөх ий? гэж гурав дахь этгээд заналхийлэн уурлаж: -Бидний тоо арав, хөөгсөд долоо наймаас хэтрэхгvй байхад бууж өгөх ий. Юутай шившигтэй хэрэг вэ? -Yгvй, vгvй бид Гоожоо баатрын байхад арав байсан, одоо есvvлхэн гэж бас нэгнийхээ хэлэхэд өөр нэг нь, -Yгvй та минь, хvний тоо юуны хамаа, vvний оронд манай явдал дээрээсээ дороо хvртэл нурсныг бодоцгооё. -Тэгээд яах гэж? -Яах юу байх вэ, зvгээр эндээсээ нэг зvг рvvгээ тархан гэр орноо бараадъя. Ийнхvv гурван санал гаран, гурван тийш зvтгэн тэмцэлдэхэд хvрсэн бөгөөд бууж өгөхийг хvсэх нь ганцхан. -За та нар яадаг л санж дураараа бол! Би л бууж өгөн азаа vзнэ гээд босоход нь дэргэдэх нь: -Би ч ... гээд өндөсхийв. Энэ даруй буу тасхийн дуугарч тvрvvчийн хvн газар унав. Зvvн аймаг Сан бээсийн хошууны Дэчин гэгч бууджээ. Энэ эр нас залуу. Барон Унгернийн цэрэгт татагдсан өдрөөсөө эхлэн хаана явсан газар бууны замаг тачигнуулан амьд хvнийг айлган дvрэмдэж, хажуугийнхаа хvмvvст баатар зоригтон гэж алдаршаад, өөрийгөө ч нээрээ сvрхий эр болгож элдэв аймшгийг шvд хавиран хөмхий зуун хий хийсээр хvн төрхөө алдсан эр байжээ. Саяныхаа буудсан сумын хонгиог замаг татан сугалан хаяж хоёр дахин цэнэглэв. -Бас хэн бууж өгөх гэж байна вэ? гэж давшлан хашгирав. Одоо болохоор хариу алга. Ингээд тэр Дэчин өөрөө өөрийгөө дарга болгож авчээ. -Бид хэдийгээр дийлэгдэн зугтааж яваа боловч эргэн тулалдахад унах морьд, барих зэвсэг

Page 262: Цаг төрийн үймээн

262 

 

бэлэн. Тэр байтугай нутгийн хvмvvсийг дайчлан барилж хань нөхөд олонтой ч болж болно гэхэд нь хэн ч дуугарсангvй. “Энэ сагсуу ямар юмаа донгосно вэ?” гэж тус бvрнээ бодон бие биеэ ширтээд эцэст нь “тийм ээ, энэ ч харин чиний долоон зөв!” гэсэнд бусад нь дагалдан “тийм, чиний зөв!” гэцгээжээ. Ингэснээрээ тэд тэр Дэчинг бvр толгой дээрээ гаргажээ. “Босоод!” гэхэд нь дэрхийн босоцгооно. “Мориндоо мордоод!” гэж хашгирахад нь мөн л vг дуугvй мордож, эргэн тулалдах замд оров. Дэчингийн сэтгэлд ялан дийлэх ба хvмvvсийг дайчлан татаж vй олон болгох, тэгээд хvрээг эзлэх, цааш бvх халхыг гартаа аван шинэ улс, шинэ орныг байгуулан тогтоох тухай гайхамшигт төлөвлөгөөнvvд удаа дараалан орж ирэн урам зориг бадрах ажээ. Ард нь яваа хvмvvст, хаана бол хаана хавчигдан жигшигдэхээс өөр юмгvй болсон биесийг хэрхэн билээ? гэхээс өөр зvйл алга. Гэвч бие биеэ итгэн vг хэл авалцахын оронд хардан сэжиглэх бөгөөд ер тэгэхийн хvчинд амь биеэ тээж яваад болно. Гэтэл Дэчин дайсны бараа хармагц хvмvvсээ даруй тархан тулалдахыг өндөр дуугаар сvр бадруулан өгнө. Тэр нь өөрт нь маш тааламжтай байсан бөгөөд арынхаа нэг хvнд морио бариулан vлдээж урагш давшин хэдэн сум тавихад хvмvvс нь ч мөн энд тэнд тархсаар буу дуугаргаж байжээ. Их vйлийн зах сэжvvрийг Дэчин одоо эндээс эхэлж бий тул зориг зvрх нь ёстой л баатар, эрийн халуунаар шатаж байлаа. Нэг мэдэхэд дайсны тал тархан давшиж эхэлснээ орхин, бие биеэ даллан нэг дор цугларч байгаа vзэгдэв. /Энэ нь Дампилын гэнэтийн осолдсоноос байжээ/ Дэчин одоо “Эднийг чинь дайран сөнөөтvгэй!” гэж босон харайтал бусад нөхөд нь алга. Тус бvрийнхээ мөрөө хөөн одсон нь мал цагаан талын их зэрэглээнд vелзэн харагдах ажээ. Ийнхvv тvvний хvсэл зvvд болон замхарсанд ар дахь морь руугаа ёстой туулай шиг харайлгав. Yлдсэнээс ганцхан морий нь барин хоцорсон хvн байлаа. Дэчин тvvнтэйгээ ухаан жолоогvй зугтаан алсын ууланд гарчээ. Араас нь чухам хэн ч хөөгөөгvй атал сэтгэл уужирсан зvйлгvй, хаян одогсдодхорсон байж ядна. Yйл хэрэг бvрмөсөн баларсанд бухимдан тэгээд одоо ирээдvйдээ хэрхэн билээ! гэхээс газар дэлхий хэчнээн уудам байвч гишгэх газаргvй болсныг санахад даруй толгойгоо цохин бархирмаар ажээ. Гэвч Дэчин хажуугийнхаа хvнээс ичин нэрэлхэх тул шvд хавиран “ална, хядна, vнсэн товрог болгоно” гэж дэмий хашгиран сэтгэлээ зогоож байлаа. Хажуугийн хvн гэвэл, хар багын нь нутгийн танил хvн байлаа. Тvvнд өөрийн биеийг өндөрт аваачин, өөр бусдыг даран захирахын хэнээрхэл болсон Дэчинг эгдvvцэх сэтгэл байсангvй. Бас эгvvлэн хөөгч дайсны гараас хэрхэн мултран гарахаа бодох юмгvй, дvлий дvмбэ оргин овойн сууна. -Хар тэнэг! Чи юунд хамар шуухитнуулан газар ширтэнэ вэ? Ардын намынхнаас айхдаа энэ vv? Yхсэн хойноо! Заяа нь орхисон чамайг тэд хvн гэж vзэхгvй гэж агсчихад нь мөн л дуугvй. Yл дуугарахаараа тэр, Дэчингийн эгдvvг улмаар хvргэх ажээ. “Гахай, нохой, новш би мэдэж байна, чи намайг дайснаа барьж өгөх гэж байгаа байлгvй” гэж өшиглөн авахад “ёо” гэж хэлэн цочин өөдөөс нь гөлрөв. “Ингээд би чамайг ална даа” гэж хоосон омгоор багалзуурдан авахад сая босон харайж, хамар шуухитнуулан баруун гараа өргөн далайж ганцхан цохихдоо нам цохив.

ЭЦСИЙН ХYН Өндөр Дампилаас хойш тав хоногийн дараа Дорж даргатай бяцхан анги дайсны талын, нэг хvнийг барьж авлаа. Тэр эрийн гадаад байдал бvдvvн боольхой, бяр чадлаар баавгай шиг

Page 263: Цаг төрийн үймээн

263 

 

байвч зан чанар нь хонь шиг номхон бөгөөд хонин хэлбэрийн хvрэн шаргал нvдээрээ энэ тэрийг гөлрөн ширтэнэ. Хэлэх хөдлөх цөм удаан, vйл хэргээ хөшvvн хэлээр vг бvрийг зөөж тавин тодорхойлсноос хянан vзэхэд Бароны цэрэгт баригдан орсоор жил шахаж байгаа ажээ. Хvн болсоор эцсийн өдрvvдийг хvртэл хувь заяагаа бусдад мэдvvлэн явснаас өөр юу ч vгvй атал “надад дарлагдаж явсан удаагvй” гэж өчиг мэдvvлнэ. Энэчлэн хар багаасаа бусдад зарцлагдаад vстэй дээл дээр татах ганц дээлийн өнгө олж байсан удаагvй байх атал “би бусдад мөлжигдөж явсан удаагvй” гэж мэдvvлнэ. -Ингэхэд чи чухам хэний төлөө гэж, бидний эсрэг явж байв? гэхэд: -Яахав дээд дарга ноёдынхоо төлөө! гэж хэнэггvй хариулна. -Тэгээд чи хэчнээн хvн алав? гэхэд -Мэдэхгvй. -Яагаад мэддэггvй юм бэ? гэхэд доош ширтэн хамар шуухитнуулан бодоод: -Би бусдын адил буудаж явсан боловч овоо хараа тохируулан шагайж vзээгvй болоод мэдэхгvй байна гэж хариулав. -За чамд тулган хэлэлцэх ял алга, чи зvгээр эндээсээ орон нутаг руугаа тонил! гэхэд, -Ээ эзэд минь өршөө! Төрийн өмнө хийсэн хэргээ эс хэлбэл хvний vйлс хэзээ насанд муу явдаг юм гэнэ билээ. Би ч бас хvн алсан их нvгэлтэй хvн шvv гээд хэдэн хоногийн өмнө ууланд хар багын танил хvнээ цохин алснаа өгvvлэн гэмшиж, болхи баргил хоолойгоороо мэгшин уйлав.  

ТӨГСӨВ.

Эх сурвалж: www.elibrary.mn

Формат, фонт зэргийг бага зэрэг янзалж pdf хэлбэр уруу хөрвүүлсэн:

The Weatherman

http://weatherman.blog.banjig.net/