22
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД Б.Бүрэнжаргал

монгол улсын төрийн сүлд

Embed Size (px)

DESCRIPTION

burenjargal

Citation preview

Page 1: монгол улсын төрийн сүлд

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СҮЛД

Б.Бүрэнжаргал

Page 2: монгол улсын төрийн сүлд

Монгол хэлнээ сүлд гэдэг нь сүр жавхлан, хүчин чадал, амин гол гэсэн утгатай үг юм.

Page 3: монгол улсын төрийн сүлд

Төрийн хамгийн эртний сүлд

Манай ард түмэн хэзээнээс төрийн сүлдийг дээдлэн хүндэлж ирсэн эрхэм заншилтай. Төрийн сүлд бол улс гүрнийг төлөөлсөн гүн утгатай хэмээн үздэгээс тийнхүү дээдэлдэг болжээ. Аливаа улсын сүлд тэмдэг нь тэмдэг нь тухайн улс гүрний түүхэн хөгжил, үндэсний онцлог, газар орны баялаг зэргийг илэрхийлдэг. Монгол газар эртнээс тогтнож ирсэн олон улс гүрэн өөр өөрийн сүлд тугийг бүтээж ирсэн байна. Монгол нутагт 2000 жилийн тэртээ анхны төр улсыг байгуулсан Хүннүчүүд Нар, Сар, Гал, Буга гөрөөсний дүрстэй туг сүлд хэрэглэгдэж байжээ. Энэ бол монголчуудын хамгийн эртний төрийн сүлд юм. Монголчуудын уламжлалт уг сүлд тугийг уламжлан XIII зууны үед Монголын нэгдсэн тулгар төр мандахад залгамжлан хэрэглэжээ.

Page 4: монгол улсын төрийн сүлд
Page 5: монгол улсын төрийн сүлд

Монгол улсын үндсэн хуульд “Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бол Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж тодорхойлсон байдаг.

Page 6: монгол улсын төрийн сүлд

Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг нь монголын төр ёс, ард түмний түүхэн уламжлал, ирээдүйн сайн сайхан, мандал бадралын төлөөх хүсэл тэмүүлэл, нийгмийн анги, бүлэг, үндэстэн ястны эе эв, бат нэгдэл, нийгмийн шударга ёсны тухай үзэл, хүн ардын цог хийморь, зориг золбоог илэрхийлж байдаг.

Page 7: монгол улсын төрийн сүлд

1924 онд БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуульд төрийн сүлдэнд соёмбо тэмдэг гол цөм нь болж байсан нь монголын төр, түмэн гал мэт өөд өөдөө мандан бадарч, наран, саран мэт элч гэрлээ гийн ээлээ өгч, сум мэт хурц шулуун, хуяг мэт бөх нягт, загас мэт сонор соргог байж, өнөр өтгөн өсч өндийн явж, арга, билгийг шүтэлцүүлэн, төмөр хэрэм лугаа адил бат бэх өнөд мөнх төр улсаа өргөн мандуулъя гэсэн утгатай аж.

Page 8: монгол улсын төрийн сүлд
Page 9: монгол улсын төрийн сүлд

1940 онд хуралдсан БНМАУ-ын VIII их хурлаас баталсан II Үндсэн хуулиар тус улсын сүлд тэмдгийг өөрчилж, шинэ сүлд тэмдгийг тогтоон заажээ. Эл Үндсэн хуульд зааснаар "БНМАУ-ын сүлд тэмдэг нь дугуй хэлбэртэй дунд нь Монгол Улсын хангай тал, говь нутгаар нарны зүг уургаа барин давхиж яваа морь унасан ард байх бөгөөд дугуйны хөвөөгөөр өвс ногооны дээр хонь, үхэр, тэмээ, ямаа зэрэг таван хошуу малын толгойг хоёр талаар нь зурж, дугуйн дээд талыг дан алхан хээгээр хүрээлж, дунд нь таван хошуу тэмдэг байрлуулсан байна. Сүлд тэмдэгний туузан дээр хуучин монгол үсгээр "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" гэж бичсэн байхаар тогтоожээ.

Page 10: монгол улсын төрийн сүлд

1940 он

Page 11: монгол улсын төрийн сүлд

Хожим нь Монгол улс 1955 онд крилл бичигт шилжсэнтэй холбогдуулан, улсын нэрийг шинэ үсгээр болгосон байна.

Page 12: монгол улсын төрийн сүлд

1955 он

Page 13: монгол улсын төрийн сүлд

Нэгэн түүх дурдваас 1939 оны 12 дугаар сарын 8-нд Х.Чойбалсан ЗСБНХУ-ын Гадаад

хэргийн арлын комиссариатын орлогч В.Деканозовтой албан ёсоор уулзаж, ирсэн хэрэг зорилгоо түүнд албан ёсоор танилцуулж, Сталин болон бусад удирдагчдад уламжлахыг хүссэн байдаг. Ингээд 1940 оны 1 дүгээр сарын 3-ны орой 20 цагт И.Сталин, Б.Молотов, К.Ворошилов, Л.Берия, В.Деканзов нар Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг Кремлийн ордонд хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтын талаар Х.Чойбалсан өврийн дэвтэртээ шинэ үсгээр товч тэмдэглэн үлдээжээ. Мөн энэхүү уулзалтын орос протокол эдүгээ ОХУ-ын Нийгэм, улс төрийн архивт буй бөлгөө. Энэ уулзалтын үеэр БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийн талаар товч яриа болоход И.Сталин шинэ Сүлдний төслийг үзээд, Монгол Улс газар тариалангийн орон биш, тариа их тарьдаггүй байж юунд ийм сүлдтэй байх вэ, ер таарахгүй. Монгол Улс бол мал аж ахуйн орон. Чингэхээр мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй түүнийг тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино гэжээ. Уулзалтын төгсгөлд Х.Чойбалсан "Манай улсын сүлдэд Чингис хааны тугийн дүрсийг оруулж болох уу?" хэмээн асуусанд И.Сталин "Болно, хамаагүй. Урьд цагт адууны дэл, сүүлээр ч цэргийн туг манжлага хийж явсан түүх байдаг юм" гэжээ . 

Page 14: монгол улсын төрийн сүлд

1960 онд баталсан III Үндсэн хуулиар төрийн сүлдийг шинэчилжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд бол төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзлийг илэрхийлэн, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлсэн байна. БНМАУ-ын сүлд бол тарианы түрүүгээр хөвөөлсөн дугуй хэлбэртэй байна. Тарианы ишийг хүрд араагаар холбож, эдгээрийг "БНМАУ" гэсэн үсэг бүхий улаан, цэнхэр өнгийн туузаар ороож зангидсан байна. Сүлдийн төвд БНМАУ-ын хангай, говь, тал хосолсон нутгаар мандах коммунизмын наран өөд хурдалж яваа морь унасан хөдөлмөрчин хүн зурсан байна. Сүлдний магнайд тариан түрүүний хоёр үзүүрийн хооронд дундаа алтан соёмбо үсэг бүхий таван хошуу байна .

Page 15: монгол улсын төрийн сүлд

1960 он

Page 16: монгол улсын төрийн сүлд

Эдгээр нь тухайн үеийнхээ төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзэл санааг илэрхийлэх, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг харуулахыг зорьсон байдаг.

Page 17: монгол улсын төрийн сүлд

Ийнхүү Монгол улс 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцэх үед төрийн бэлгэ тэмдгийн ажлын хэсэг байгуулж тэдгээр нь 200 орчим зураач, уран бүтээлч гэх мэт янз бүрийн мэргэжлийн хүмүүс оролцсон Төрийн сүлдний загвар зохиох тэмцээн явуулсан. Үүнээс зураач Ц.Ойдовын бүтээл шалгарсан байдаг.

Page 18: монгол улсын төрийн сүлд

Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугираг хөх дэвгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

Page 19: монгол улсын төрийн сүлд
Page 20: монгол улсын төрийн сүлд

Төрийн сүлдийг байрлуулах

1/ Монгол Улсын Төрийн тамганд;2/ Монгол Улсын хилийн багананд;З/ Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хайрцаг дээр;4/ Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны болон Төрийн ордны соёмбот танхим, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн даргын албан тасалгаанд;5/ иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын хуралдааны байранд-хуралдааны хугацаанд;

6/ бүх шатны шүүхийн шүүх хуралдааны болон иргэдийн төрөлт, гэрлэлтийг бүртгэх танхимд;7/ бүх шатны Засаг даргын албан тасалгаанд;

Page 21: монгол улсын төрийн сүлд

8/ Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч,консулын газрын хаягт;/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/9/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурал, бүх шатны Засаг дарга, шүүх, прокурор, монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын хэвлэмэл хуудаст;/Энэ заалтад 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/10/ галт тэрэгний зүтгүүр, суудлын вагоны хажуу талд тус тус байрлуулна. 

Page 22: монгол улсын төрийн сүлд

Монгол төрийн сүлд хийморь үргэлжид мандан бадарч, Монгол төрийн үйл ариун байх болтугай!