54

Click here to load reader

Сурах арга барил

Embed Size (px)

DESCRIPTION

Оюутнуудад зориулав. Б.Эрдэнэболор

Citation preview

Page 1: Сурах арга барил

СУРАХ АРГА БАРИЛАА СУРАХ АРГА БАРИЛАА ЯАЖ САЙЖРУУЛАХ ВЭЯАЖ САЙЖРУУЛАХ ВЭ??

Доктор Б.Эрдэнэболор

ОНЦОНЦ

Page 2: Сурах арга барил

Сурах эрмэлзэл×

Хувийн зохион байгуулалт×

Сурах арга барилСурах арга барил

= Сурлагын амжилт

Page 3: Сурах арга барил

• Хичээлд үр бүтээлтэй оролцох

• Бие дааж суралцах

• Мэргэжлийн ном хэвлэл унших ТА УНШ - арга

• Мартахын эсрэг стратегиуд

• Ээдрээтэй даалгаврын шийд олох аргууд

• Шалгалтын амжилтыг ахиулах зөвлөгөөнүүд

ГАРЧИГГАРЧИГ

Page 4: Сурах арга барил

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцох

Заримдаа ядаргаатай санагддаг энэ 90 минут надад

дахиж хэзээ ч олдохгүй, миний амьдралын нэг хэсэг!

Page 5: Сурах арга барил

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцох

1. Урьдчилан бэлтгэх (түрүүчийн хичээлээ давтах, шинэ сэдвийнхээ талаар ерөнхий ойлголт авах, ургуулан бодох)

2. Хичээлийг үр дүнтэй өнгөрүүлэх

3. Тэмдэглэл бичих

4. Тэмдэглэлээ боловсруулах

Page 6: Сурах арга барил

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцохЛекц явагдах үе шатууд

1. Сэдвийн товч танилцуулга

2. Төрөлжсөн мэдээллүүд

3. Нэгтгэсэн мэдээлэл

4. Дүгнэлт, тайлбар, давтлага

Page 7: Сурах арга барил

Лекц үр бүтээлтэй сонсох

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцох

• Сэдвийн танилцуулгыг анхааралтай сонсох

• Аль үе шатанд яваагаа анхаарч байх

• Шинэ нэр томъёонуудыг сайтар анхаарч сонсох

• Боломж л гарвал ичиж зоволгүй асуулт тавьж байх

Анхаар:Анхаар: Лекцийн аль нэг үе шат дутуу байвал хичээлийн дараа ганцаараа буюу нөхөдтэйгээ хамтран заавал гүйцээж судал!

Page 8: Сурах арга барил

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцохХичээлийн тэмдэглэл бичих

• Бичгийн цаас хамгийн тохиромжтой

• Хуудасны зөвхөн нэг талд нь л бич, нөгөө талд нь сүүлд нь нэмэлт бичих боломжтой

• Хуудсаа битгий дүүртэл нь бич

Page 9: Сурах арга барил

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцохХичээлийн тэмдэглэл бичих

Маркетинг, лекц, 2005.05.01, 1

.

.

нэмэлт мэдээлэл:

тайлбар, өөрчлөлт, санаанд орсон асуулт, бусдын асуусан зүйлс,жишээ гэх мэт.

Анхааруулга:

сайн ойлгоогүй зүйлс,унших номын нэр г.м.

Page 10: Сурах арга барил

• Багшийн яриаг бүгдийг бичих албагүй

• Хичээлтэй холбогдолтойгоор санаандаа орж ирсэн зүйлсийг тэр дор нь бичиж үлдээ

• Чухал буюу ойлгоход хэцүү зүйлсээ тодотго (доогуур нь зурах, тодруулагчаар зурах гэх мэт)

• Товчлол хий, гэхдээ нэр томъёонуудыг бүтнээр нь бич

• Дэлгэрүүлж унших номны нэрсийг сайн тэмдэглэж ав

• Асуулт хариултуудыг анхааралтай сонсож, хэрэгцээтэйг нь тэмдэглэ

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцохХичээлийн тэмдэглэл бичих

Page 11: Сурах арга барил

Хичээлийн тэмдэглэл боловсруулах

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцох

• Бичсэн өдөртөө багтааж боловсруулахыг хичээ

• Номноос нэмэлт мэдээлэл уншиж, тэмдэглэлдээ нэм

• Тэмдэглэгээ хийх тодруулагч буюу улаан харандаагаа бүү март!

• Багаараа ажиллах нь үр дүнтэй

• Бичсэн тэмдэглэлээ бусдынхтай харьцуулж, шалга

• Өөртөө байхгүй тэмдэглэлийг бусдаас шууд канондсоноос уншаад, өөрийнхөө үгээр бичиж авсан нь дээр

Page 12: Сурах арга барил

Хичээлд үр бүтээлтэй оролцохХичээлд үр бүтээлтэй оролцох

Тэмдэглэгээ хийх жишээТэмдэглэгээ хийх жишээ

Хичээлийн тэмдэглэл боловсруулах

Хуудасны захад:

/ чухал

// маш чухал

! гайхмаар

? эргэлзээтэй

+ сайн

- муу

Бичвэрт:

чухал

маш чухал

гайхмаар

эргэлзээтэй

сайн

Товчилсон тэмдэглэгээ:

Тод. Тодорхойлолт

Том. Томъёо

Бар. Баримт

Тмг. Таамаглал

Ж. Жишээ

муу

Page 13: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах

Бусдын хоёр өдөр сурдаг зүйлийг би нэг өдөрт сурч чадах уу?

ЧАДНА!

Тэгвэл хожсон нэг өдрөө өөртөө зарцуулах эрх надад бий.

Page 14: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах1. Биологийн онцлогтоо тохируулан ажлаа төлөвлөх

2. Ажиллах орчноо бүрдүүлэх

3. Анхаарлаа яаж төвлөрүүлэх вэ?

4. Нойрмоглохын эсрэг аргууд

5. Бүтээмж нэмэгдүүлэх зөвлөгөөнүүд

Page 15: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах1. Биологийн онцлогтоо зохиц

• Өөрийгөө долоо хоногийн турш ажиглаж, оюуны бүтээмжийнхээ бүдүүвчийг гарга

• Оюуны бүтээмжийн графиктаа зохицуулж ажлаа төлөвлө

Оюуны бүтээмжийн бүдүүвчийн жишээОюуны бүтээмжийн бүдүүвчийн жишээ

Page 16: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах2. Ажиллах орчноо бүрдүүлэх

• Ширээн дээр зөвхөн шаардлагатай зүйлсийг (ном дэвтэр, үзэг харандаа гэх мэт) үлдээж, бусдыг нь нүдэнд харагдахааргүй газарт хураа

• Өрөөндөө агаар оруул

• Хийх ажлынхаа “алхамчилсан” төлөвлөгөөг заавал хажуудаа байрлуул

Анхаар:Анхаар: Хүн өлсгөлөн үедээ уншсанаа тогтоох, эргэн санах чадвар муутай байдаг!

Page 17: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд

• Нүдээ аниад толгой дээр чинь жүрж тавьсан гэж төсөөл. Энэ жүржийг 1 минутын турш унагахгүйг хичээ.

Page 18: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд

• Хоосон цаасан дээр 1 минутын турш 8-ын тоонууд томоор зур

88 88

Page 19: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд

• Хоосон цаасан дээр нэрээ бичээд доор нь нөгөө гараараа бас бич!

Эрдэнэболор

Page 20: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд

• Цагийн секундын зүүг 2 минутын турш анхааралтай ажигла

Page 21: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах3. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд

• Анхаар хэцүү дасгал:Анхаар хэцүү дасгал:2 минутын турш анхаарлаа секундын зүү ба нэг гар дээрээ зэрэг төвлөрүүл

Page 22: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах4. Нойрмоглохын эсрэг аргууд

• Үдийн цайны дараа бага зэрэг (30 минут хүртэл) унтах нь ашигтай

• Гимнастик хий

• Ширээнд цэх суух нь зүйтэй

• Өрөөндөө агаар сайн оруул

• Салхинд гар (хичээлээ аваад гарсан ч болно)

Page 23: Сурах арга барил

Бие дааж суралцахБие дааж суралцах5. Бүтээмж нэмэгдүүлэх зөвлөгөөнүүд

• Нэг даалгаврыг гүйцэд дуусгаж байж дараагийн даалгаврыг барьж ав

• Ажлаа, төлөвлөхөд хялбар алхмуудад хуваа

• Тодорхой цагт, тодорхой байранд, тодорхой ширээнд сууж хэвш

• Даалгавраа гүйцэтгэсний дараа сэтгэл тэнүүн амар, өөрийгөө урамшуул

• Биелэх боломжтой зорилт тавь

• Алдаж болно, харин алдаагаа давтаж болохгүй

Page 24: Сурах арга барил

Мэргэжлийн ном хэвлэл уншихМэргэжлийн ном хэвлэл уншихТА УНШ - арга (PQRST - method)

1. Танилцах (Preview)

2. Асуултууд тавих (Question)

3. Унших (Read)

4. Нэгтгэн дүгнэх (Self Recitation)

5. Шалгах (Test)

Page 25: Сурах арга барил

Мэргэжлийн ном хэвлэл уншихМэргэжлийн ном хэвлэл унших1. Танилцах

• Нэр, гарчиг, өмнөх үг, оршлыг унших

• дүгнэлтийг анхааралтай унших

• Бүлгүүд, дэд бүлгүүдийн нэрс, тодоор бичигдсэн зүйлсийг гүйлгэж харах

• ашигласан хэвлэлийн жагсаалт болон нэр томъёоны тайлбарыг гүйлгэж харах

• тухайн номыг ямар зорилгоор унших, юу олж мэдэх тухайн номыг ямар зорилгоор унших, юу олж мэдэх боломжтойг тодруулах.боломжтойг тодруулах.

Page 26: Сурах арга барил

2. Асуултууд тавих

Мэргэжлийн ном хэвлэл уншихМэргэжлийн ном хэвлэл унших

Жишээ нь:

• Зохиогч энэ номыг ямар учраас, ямар зорилготой бичсэн бэ?

• Зохиогчийн гол зорилго нь уншигчдыг мэдээлэх, ухуулах, эсвэл шинэ санаа, сэдэл өдөөхөд юм болов уу?

• Номын хамгийн гол утга санаа нь юу вэ?

• Зохиогч гаргасан дүгнэлтээ хэрхэн нотолж байна вэ?

• Зохиогчийн дүгнэлт, хэвшил болсон онолууд, үзэл баримтлалуудтай зөрчилдөж байна уу?

• Энэ номон дахь мэдээлэл миний одоогийн мэддэг ямар зүйлстэй хэрхэн холбогдох боломжтой вэ? Юугаараа зөрж байна?

Page 27: Сурах арга барил

Мэргэжлийн ном хэвлэл уншихМэргэжлийн ном хэвлэл унших3. Унших

• Нэр томъёоны тайлбар толь хажуудаа тавь

• Анхаарлаа сайн төвлөрүүлж байгаад уншиж эхэл

• Асуултуудынхаа хариуг зохистой хэмжээнд олж чадаж буйгаа үе үе өөрөөсөө асууж шалга

• Зохиогчийн хэрэглэсэн тэмдэглэгээнүүд, хүснэгт, зураглал, бүдүүвчүүдийг сайтар судал

• Зохиогчийн хамгийн гол санаа, дүгнэлтийг олж, ойлго, бичиж ав

• Өөртөө хэрэгцээтэй зүйлүүдийг олж, бичиж тэмдэглэ• Надад юу чухал хэрэгтэй вэ?• Миний ажлын хувьд юу чухал хэрэгтэй вэ?

• Тавьсан асуултуудаа өөрчлөх буюу шинээр асуултууд нэмж болно

Page 28: Сурах арга барил

Мэргэжлийн ном хэвлэл уншихМэргэжлийн ном хэвлэл унших4. Нэгтгэн дүгнэх

• Номоо хамхи

• Номын гол санаа, дүгнэлтүүдийг эргэн сана

• Тавьсан асуултуудаа өөрийнхөө үгээр хариулахыг оролд

• Асуулт, хариултуудаа тэмдэглэлдээ нэм

• Асуултууддаа хариулж чадахгүй бол номоо дахин унш!

Page 29: Сурах арга барил

Мэргэжлийн ном хэвлэл уншихМэргэжлийн ном хэвлэл унших5. Шалгах

• Номоо дахин барьж ав

• Бүлэг болгоны гарчгийг харж байгаад тус бүлгийн агуулгыг өөрийнхөө үгээр ярьж ойлгоцоо шалга

• Бичсэн тэмдэглэлээ номтойгоо харьцуулан дахин нэг хяна

• Уншсанаа дүгнэн ярь (өөртөө буюу бусдад)

• Мэдэхгүй , санахгүй зүйл гарвал номоо дахин унш!

Page 30: Сурах арга барил

Мэргэжлийн ном хэвлэл уншихМэргэжлийн ном хэвлэл уншихХурдан унших зөвлөгөөнүүд

• Битгий үглэж унш

• Харцаа үг бүрээр гүйлгэхийн оронд 2-3 үг тутмаар үсэргэж унш

• Уншсан мөрөө эргэж бүү унш (цаасаар таглаж болно)

• Нүдэнд тээр болохоор зүйлсийг холдуулж, зөвхөн номоо л хар

Page 31: Сурах арга барил

Мэргэжлийн ном хэвлэл уншихМэргэжлийн ном хэвлэл уншихТовчлол хийх

• Зөвхөн богино өгүүлбэрүүд буюу түлхүүр үгнүүд ашигла

• Хөндлөн бичгийн цаас хамгийн тохиромжтой

• Тухайн мэдээлэл аль хуудсанд байгааг тэмдэглэвэл шаардлагатай үед дэлгэрүүлж унших боломжтой

• Өнгөөр ялгах буюу бусад тэмдэглэгээний аргуудыг хэрэглэ

• Бүдүүвч зураглал хий

• Хэт нуршуу болбол үүнээсээ дахиад товчлол хий

Page 32: Сурах арга барил

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд1. Судалж буй сэдвээ өөртөө ойлгомжтой хэлбэрээр

цэгцэл

2. Тогтмол давтамжаар давт

3. Сэдвийнхээ хаана явааг байнга шалгаж байх хэрэгтэй

4. Олон мэдрэхүйгээ зэрэг ажиллуул

5. Сурах эрмэлзлээ нэмэгдүүл

Page 33: Сурах арга барил

7. Олон зүйлсийг тогтоохдоо ижил төстэй агуулга буюу шинж тэмдгээр нь 7 хүртэл бүлэгт ангил

8. Нэг сэдэв уншсаны дараа (тархиа ачаалахгүйгээр) завсарлаад дараагийн сэдвээ унш

9. Унтахынхаа өмнө өдөр уншсан зүйлээ гүйлгээд харчихад гэмгүй

10. Явуут дундаа цээжил (жүжигчид шиг)

11.11. Сайн мэддэг зүйлс, үйл явдлуудтайгаа холбож тогтоо.Сайн мэддэг зүйлс, үйл явдлуудтайгаа холбож тогтоо.

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Page 34: Сурах арга барил

Сайн мэддэг зүйлс, үйл явдлуудтайгаа холбож тогтоо. Жишээ нь:

Буудайн өсөлт хөгжилтийн үе шатуудБуудайн өсөлт хөгжилтийн үе шатууд

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

1. соёололт2. бутлалт3. гол хатгалт4. түрүүлэлт5. цэцэглэлт6. үр тогтолт7. сүүн болц8. аарцан болц9. бүрэн болц

Page 35: Сурах арга барил

Төвөгтэй нэр томъёо, тоо тогтоох

• Нэр томъёо, тодорхойлолтуудыг хөгжилтэй үйл явдлаар буюу зураглалаар дүрслэн (холбон) төсөөлж, тогтоох

• Тоо (коэффицент гэх мэт) цээжлэхдээ мартагдахааргүй өгүүлбэр бодож олох

жишээ нь: 0,034832 – өө энэ ямар яршигтай тоо вэ

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Page 36: Сурах арга барил

Тогтоох чадвараа сайжруулах

• Өөртөө тохирсон сурах хэлбэрийг түлхүү ашиглах

• Янз бүрийн хэлбэрүүдийг хослуулах

сурах хэлбэрсурах хэлбэр тогтоох тогтоох хувьхувь

сонсох 20%

харах 30%

сонсох + харах 50%

сонсох + харах + ярих 70%

сонсох + харах + ярих + үйлдэх 90%

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Page 37: Сурах арга барил

Тогтмол давтахын ач тус

тогтмол давтаад байвалдавтахгүй бол

Марталтын бүдүүвч:Марталтын бүдүүвч:

Анхаар:Анхаар: Сурсан зүйлээ давтах тусам цаг улам л бага зарцуулагдана!

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Page 38: Сурах арга барил

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Давт давт бас дахин давт!

Page 39: Сурах арга барил

Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга

1 см

8 см

16 см

4 см2 см

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Page 40: Сурах арга барил

Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга

• Хайрцаг, картуудаа бэлтгэ

• Картнуудад асуулт, хариултууд бичээд 1-р хэсэгт хий

• Одоо ажиллаж эхлэхэд боллоо• 1-р хэсгийн картуудыг өдөр бүрөдөр бүр шалга• Зөв хариулсан картуудыг 2-р хэсэгт шилжинэ• Буруу хариулсан картууд 1-р хэсэгтээ үлдэнэ

• 2-р хэсэг дүүрмэгцдүүрмэгц картуудыг нь шалга• Зөв хариулсан картууд 3-р хэсэгт, буруу хариулсан

картууд 1-р хэсэгт шилжинэ

• 3-р хэсгийг мөн дүүрмэгцдүүрмэгц нь шалга ........

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Page 41: Сурах арга барил

Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга

• Бэлэн хайрцаг, карт худалдаж авснаас өөрөө хийсэн нь илүү үр дүнтэй

• Картуудаа гадуур зугаалах, автобусанд явах үедээ авч явж болно

• Хоёулаа бол ганцаараа сурснаас илүү хурдан сурна

• Хичээл тус бүрд хайрцаг, картууд гаргаж болно. Эсвэл нэг хайрцган дахь картуудаа өнгөөр буюу үсгэн тэмдэглэгээгээр ялгаж болно.

• Шинэ картуудыг 1-р хэсэгт, хуучин байгаа картуудын ард хийнэ

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Page 42: Сурах арга барил

Картын арга – цээжлэн тогтоох шилдэг арга

Анхаар:Анхаар: Картын асуултууд ойлгомжтой, хариулахад хялбар байх ёстой!

Мартахын эсрэг стратегиудМартахын эсрэг стратегиуд

Page 43: Сурах арга барил

Ээдрээтэй даалгаврын шийд олохЭэдрээтэй даалгаврын шийд олох(буюу ургуулан бодох чадвараа хөгжүүлэх)

• Суурь мэдлэг шаардагдана

• Тухайн даалгавартай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншиж, шаардагдах онол, аргачлалыг өөриймшүүлсэн байх хэрэгтэй

• Заавал өрөөндөө суугаад байх хэрэггүй, хөдөл, зугаал

• Ургуулан бодох өөрийн чадвараа болон түгээмэл хэрэглэгддэг аргуудыг ашиглаж чөлөөтэй бодож сэтгэ, төсөөл

Page 44: Сурах арга барил

Ургуулан бодох түгээмэл аргууд

• Таамаглал дэвшүүлэх: хэрэв ийм байвал яах бол

• Урвуулан бодох: тухайн даалгаврын шийдийг гарахгүй байх талаас нь бодож үзэх. (энэ яавал бүтэхгүй байх бол…, ямар ч байсан ингэж шийдэхгүй нь лавтай...)

• Хувилбарууд эрж олох: Миний санаанд одоог хүртэл орж ирээгүй ямар хувилбар байж болох вэ?

• Өнгөрсөнтэйгээ харьцуулах: урьд нь би ийм даалгаврыг яаж шийдэж байлаа? Тухайн үед ямар бэрхшээл тулгарч байлаа?

• Ирээдүйтэй харьцуулах: Энэ даалгаврыг ирээдүйд яаж шийдэх бол?

• Шүүх: Даалгаврын хамгийн гол утга санааг шүүж тодруулах

Ээдрээтэй даалгаврын шийд олохЭэдрээтэй даалгаврын шийд олох

Page 45: Сурах арга барил

Ургуулан бодох түгээмэл аргууд

• Холих: Янз бүрийн санаа, сэдлүүдээ хооронд нь холбож, хольж үзэх

• Шинээр эхлэх: Одоог хүртэл бодож олсон бүхнээ орхиод, даалгаврын шийдийг шинээр хайж эхэлнэ

• Зураглах: Даалгаврын гол асуудал ба шийдийн хувилбаруудыг нэг зурагт багтаан эмх цэгцтэй зураглан дүрсэлж, шинжлэх

• Санаа авах (будаа идэх биш шүү!): Бусад хүмүүсийн тухайн даалгаврыг буюу үүнтэй төстэй даалгавруудыг шийдсэн хувилбаруудаас санаа авах

• Асуудал тодорхойлох: Тухайн даалгаварт яг ямар асуудлыг шийдэх гээд байгаа, яг юу нь тодорхойгүй байгааг нарийвчлан тодруулж, шийдэх асуудлаа маш тодорхой байдлаар томъёолох

Ээдрээтэй даалгаврын шийд олохЭэдрээтэй даалгаврын шийд олох

Page 46: Сурах арга барил

Ургуулан бодох түгээмэл аргууд

• Задлах: Даалгавраа нарийвчлан, дэд даалгавруудад задлаад, эдгээр дэд даалгавруудаа тодорхой дэс дарааллаар шийдэх.

• Хялбарчлах: Даалгаврыг нарийвчлал багатай төвшинд энгийн аргаар хэрхэн шийдэж болохыг эргэцүүлэх

• Баримжаалах: Энэ даалгаврыг ерөнхий баримжаагаар яаж шийдэж болохыг эргэцүүлэх

• Өөрчлөх: Даалгаврыг арай өөр, шийдэхэд амар хэлбэрээр томъёолж болох уу?

• Өргөн хүрээтэй сэтгэх: ертөнцийн зүй тогтлын ба байгалийн ерөнхий хуулиудын дагуу энэ даалгавар яаж шийдэгдэх ёстой вэ?

• Ярилцах: бусад хүмүүстэй ярилцаж, санал солилцох

Ээдрээтэй даалгаврын шийд олохЭэдрээтэй даалгаврын шийд олох

Page 47: Сурах арга барил

Ургуулан бодох түгээмэл аргууд

• Brainstorming (брэйнсторминг): тухайн даалгаврыг шийдэж болох (ба болохгүй) бүх хувилбаруудыг эхлээд цуглуулаад, дараа нь эдгээрийгээ цэгцэлж, хамгийн сайн хувилбаруудыг тогтоох. Брэйнстормингийг олуулаа хийх нь үр дүнтэй.

• Далд ухамсраа дайчлах: Далд ухамсартаа даалгавраа даатгаад, нэг хэсэгтээ даалгавраа мартах, орчноо өөрчлөх

Анхаар: Анхаар: аливаа даалгаврыг шийдэхдээ дээрхи аргуудыг, дээр нь өөрийнхөө байнга ашигладаг аргуудыг бас хослуулан, системтэйгээр ургуулан бодох нь зүйтэй!

Ээдрээтэй даалгаврын шийд олохЭэдрээтэй даалгаврын шийд олох

Page 48: Сурах арга барил

Оновчтой санаа хамгийн их олддог үеүд

• цэцэрлэгт зугаалж байхад

• урт лекц сонсож байхад

• шөнө гэнэт сэрээд

• спортоор хичээллэж байхад

• ном, сонин уншиж байхад

• хурал, цуглаанд сууж байхад

• өглөө дөнгөж босоод буюу орой орондоо орж байхад

Ээдрээтэй даалгаврын шийд олохЭэдрээтэй даалгаврын шийд олох

Page 49: Сурах арга барил

Оновчтой санаа хамгийн их олддог үеүд

• 00-д байхад

• усанд орж байхад

• машин, галт тэрэг буюу автобусанд явж байхад

Анхаар: Анхаар: Оновчтой санаа олдсон үед тэр дор нь бичээд авахгүй бол сүүлд нь мартчихаж мэднэ шүү!

Ээдрээтэй даалгаврын шийд олохЭэдрээтэй даалгаврын шийд олох

Page 50: Сурах арга барил

• Хичээлийн явцад багш нарынхаа асуулт тавих зарчмуудыг нь судалж илрүүл

• зарим багш нар нэр томъёо, тоо баримт асуух дуртай

• зарим нь яг өөрийнхөө хэлснийг хэлүүлэх дуртай

• зарим нь оюутны өөрийнх нь үгийг сонсох дуртай

• зарим нь “ЯАГААД”-тай асуулт их тавьдаг

• зарим нь оюутны санал бодлыг сонсох дуртай

Шалгалтын амжилтаа ахиулахШалгалтын амжилтаа ахиулах

Page 51: Сурах арга барил

Шалгалтын амжилтаа ахиулахШалгалтын амжилтаа ахиулах• Янз бүрийн орчинд давт

• Шалгалтанд авч орох зүйлсээ өмнөө тавьж байгаад давт (хувцас, үзэг харандаа, азын зоос гэх мэт)

• Багшийн өмнө зогсоод ярьж байгаагаар төсөөлөх

• Шалгалт явагдах өрөөнд давтах

• Тодорхой эд юмс, үйл явдалтай холбож цээжлэхТодорхой эд юмс, үйл явдалтай холбож цээжлэх!!

Page 52: Сурах арга барил

• Байнга давтагддаг алдаагаа өөртөө сайтар тайлбарлаж томоор бичиж, зураад нүдэнд байнга харагдах газраа өлгөчих

Шалгалтын амжилтаа ахиулахШалгалтын амжилтаа ахиулах

Page 53: Сурах арга барил

• Шалгалтын өмнө тархиныхаа “боловсруулалт”-ын хэсгийг амрааж, тайван бай

Шалгалтын амжилтаа ахиулахШалгалтын амжилтаа ахиулах

Page 54: Сурах арга барил

Төгсгөлд хэлэх үг Төгсгөлд хэлэх үг ((захиасзахиас))• Англи (болон бусад гадаад) хэл сураарай

• Интернэтийг сайн ашиглаарай

• Цагаа төлөвлөж сураарай

• Харилцааны соёлоо дээшлүүлээрэй

• Өөртөө итгэлтэй, өөдрөг яваарайӨөртөө итгэлтэй, өөдрөг яваарай!!

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА!