24
Эхийн утга санаа, дасгал Боловсруулсан-багш М.Бондгор

эхийн утга санаа, дасгал

Embed Size (px)

Citation preview

Page 1: эхийн утга санаа, дасгал

Эхийн утга санаа, дасгал

Боловсруулсан-багш М.Бондгор

Page 2: эхийн утга санаа, дасгал

Хичээлийн зорилго:

Эхийн 4 утга санааг давтаж,эхэд задлал хийх чадвар сургах.

Эх дээр задлал хийх замаар хамтарч ажиллах.

Page 3: эхийн утга санаа, дасгал

Ц.Чимэддорж

Унаганы мөр (өгүүллэг)

Азарга азаргаар адуу ус руу цувна. Эхийнхээ туурайн мөрөнд унаганых нь туурайн мөр багтжээ.

Page 4: эхийн утга санаа, дасгал

Эхийн гол санаа:

Ертөнцийн аливаа юмсын их нь багыгаа багтаадаг.

Page 5: эхийн утга санаа, дасгал

Д.Батбаяр

Шоргоолжны тэнгэр (эссэ)

Шоргоолжны тэнгэр өлмий доороос минь эхэлнэ. Миний тэнгэрт шувууд ганганана. Шувуудын тэнгэрт одод ирвэгэнэнэ. Оддын тэнгэрээс бурхдын газар эхэлнэ. Ертөнцийн бурхад юутай хол.

Page 6: эхийн утга санаа, дасгал

Эхийн гол санаа:

Ертөнцийн юм бүхэн өөрийн гэсэн тогтолцоотой, дэс дараатай.

Page 7: эхийн утга санаа, дасгал

Эхийг өнгө аясаар амилуулна. Өнгө аяс бол эхийг хүнд хүргэх арга юм. Өнгө аяс нь найруулгын зэргээр илэрнэ.

Page 8: эхийн утга санаа, дасгал

1. Хүндэтгэлийн (дээд) мутар, мэлмий, зоог, морилох, эрвээлж,

2. Ерийн (дунд) гар, нүд, хоол, ирэх, эмээл

3. Доромж (доод) сарвуу, цэхэр, идэш, сажлах, янгиа

Page 9: эхийн утга санаа, дасгал

Бут

Саваагүй салхинаа туугдсан заяагүй нэгэн үр эрэг ирмэгт тээглэж тэндээ ургажээ. Үеийн нөхдөөс тасарч, онцгой газар сондгой ургаж, үхэр мал ч тоож үнэрлэхгүйд үнэнхүү гутардаг байжээ. Хурын ус дээр дээрээс дэлхэн бууж, голын ус эрэмшин догширч, хавьтсан бүхнийг хаман урсгаж гэнэ. Гэтэл догшин үерийн ширүүн хоморгонд нэгэн эр өртөж, үхлийн амнаас гарах гэж самардан хөвөхдөө өнөөх золгүй бутнаас зуурч амь гарав. Ертөнцийн эзэн болсон хүний алтан амийг аварсандаа сахлаг бут ихэд баясаж, үндэс юүгээ эх газартаа гүн шигтгэв ээ.

Page 10: эхийн утга санаа, дасгал

Эхийн санаа

Төрмөл санаа- (үүдэл санаа) Аливаа эхийг

зохиох шалтаг шалтгаан буюу үүдэл санаа юм.

Зорисон санаа-(баймж) зохиогчын тухайн юмс үзэгдэл хэрэг явдалд хандах хандлаг үнэлж

буюу өгүүлэгчийн өөрийн санаа

Гол санаа-( тулгуур нэгж) Тухайн эхэд юуг ямар

санааг илэрхийлсэн бэ? Өөрөөр хэлбэл эхэд дэвшүүлсэн асуудал

Шинэ санаа-(түлхүүр нэгж) уран дүрслэлийн

элдэв ур маягыг ашиглан шинэлэг дүр дүрслэл бүхий утга төгөлдөр

хэллэг

Page 11: эхийн утга санаа, дасгал

“Бут” эхийн төрсөн санааг ол.

Голын эрэг хавиар сондгой ургасан нэгэн бутыг хараад, энгийн энэ нэгэн бут эрдэнэт хүмүүний амийг аварч болох талтай хэмээн ургуулан бодож, энэ эхийг бичсэн болов уу.

Page 12: эхийн утга санаа, дасгал

Эхийн гол санааг олж бичнэ үү.

Хэнд ч хэрэггүй мэт санагдах энгийнээс энгийн юм бүхэн цаанаа л учиртай бөгөөд энгийн жижиг юмнаас том бөгөөд агуу зүйл эхэлдэг.

Page 13: эхийн утга санаа, дасгал

Эхийн зорьсон санааг бичнэ үү.

Саваагүй салхинаа туугдсан заяагүй нэгэн үр- өрөвдөж хайрласан,

Үхэр мал ч тоож үнэрлэхгүйд- гомдож гутарсан,

Ертөнцийн эзэн болсон- магтан бахадсан,

Үндэс юүгээн эх газартаа гүн шигтгэвэй- баярлаж бахадсан зэрэг зорьсон санаа буюу баймж илэрчээ.

Page 14: эхийн утга санаа, дасгал

Эхийн шинэ санааг олж тайлбарлаСаваагүй салхи, заяагүй үр- чимэг үгҮхэр мал ч тоож үнэрлэхгүйд үнэнхүү

гутардаг байжээ, бут ихэд баясч, гүн шигтгэвэй- амьдчилал,

Голын ус эрэмшин догширч-хүншүүлэл, амьдчилал,

Догшин үерийн ширүүн хоморго- чимэг үг,Үхлийн амнаас гарах гэж самардан

хөвөхдөө- төлөөлөл, егөөдөл,Золгүй бут, ертөнцийн эзэн, сахлаг бут-

чимэг үг,Алтан амь- адилтгал,

Page 15: эхийн утга санаа, дасгал

Гэрийн даалгавар

Д.Пүрэвдорж

Дөрвөн цагийн тал

Page 16: эхийн утга санаа, дасгал

Янагийн сайхан харц шигЯргуй нүдлэн мишээсэнХаншийн ногоо нь нярайлсанХаврын тал минь нялхарна

Page 17: эхийн утга санаа, дасгал

Хавар цогцолборын утга санааг тодорхойлъё.

Төрсөн санаа: Жам ёсоороо ирж буй хавар цаг, ургамал ногооны урган төлжих явц, зохиогчийн сэтгэлийг хөдөлгөж, эх бичих сэдэл бий болгосон нь уг эхийг бүтээх үүдэл санаа буюу төрсөн санаа юм.

Page 18: эхийн утга санаа, дасгал

Гол санаа: “ Хавар, тал, яргуй” гэсэн тулгуур үгээр

амьтан бүхний хүслэн болж, хүн малын зоо нуруу тэнийсэн урин дулаан дулаан улирал ирж буй санааг дэвшүүлжээ.

Page 19: эхийн утга санаа, дасгал

Шинэ санаа: Эхэд яргуйг бүсгүй хүний зөөлөн харцтай, яргуй дэлбээлж буйг хүний мишээх үйлтэй, өвс ногоо соёолж байгаа явцыг нярайлах

үйлтэй, тал газрыг саяхан төрсөн нярай эхтэй адилтгаж, хүншүүлийн ур маягаар шинэлэг уран санаа, дүр бүтээж шууд бус нэрлэлт үүсгэжээ.

Page 20: эхийн утга санаа, дасгал

Зорьсон санаа: Эхэд байгаль ертөнцийн хувирал, хувьслыг зохиогч хэрхэн мэдэрч, хүлээн авч, яаж хандан байгаа бодит баймж санааг илтгэжээ.

Page 21: эхийн утга санаа, дасгал

Уртын сайхан дуу шигУхаан санаа саруулсгаадЗуун бээрээс дуниартсанЗуны тал минь униартана.

Page 22: эхийн утга санаа, дасгал

Нарны сайхан цацраг шиг Найман зүгтээ туяарсанНамирсан тариа шаагиулсанНамрын тал минь шаргалтана

Page 23: эхийн утга санаа, дасгал

Цагаан цайлган сэтгэл шигЦасан цайдам алсдааӨөрийн эрчээр цантуулсанӨвлийн тал минь цавцайна.

Page 24: эхийн утга санаа, дасгал

Даалгаврын гүйцэтгэл:“Хавар” эхийн утга санааг

задалсан жишээгээр “Зун”, “Намар”, “Өвөл” гэсэн сэдэв бүхий цогцолборуудыг задлан тайлбарла.

“Дөрвөн цагийн тал” шүлгийг цээжлэн, дууны аяыг сурч мэдэх,

Эхээс жинхэнэ нэрийг түүж, утгын зүйлчлэлээр ангилж бич.