14
Хар зураг гэж юу вэ? 2009 оны 06-р сарын 18, Нийтэлсэн Дамбаням Харьцаа Юмсын хэсгүүдийг ерөнхий хэмжээнд нь буюу нэг юмыг нөгөөд нь жишиж үзэхийг харцаа гэнэ. Хүүхэд ба том хүнийг зураг дээр нүүр хувцсаар нь бус харьцаа хэмжээгээр нь шууд таньж болно. Бид хүрээлэн байгаа юмсыг харьцаагаар нь ялгаж танина. Дүрс харьцаа байгуулалт нь тэр юмын зориулалтаас хамаарна. Юмын хэлбэрийн гоё сайхан гэдэг нь түүний хэсэг тус бүр нь хоорондоо зөв харьцаатай хийсэн буюу зохицсонд оршино. Биет зүйлээс харах буюу сэдэвт зураг, чимэглэлийн зургийн алинд ч дүрслэгдэх юмсын харьцааг зөв гарган дүрслэх нь чухал. Юмсын ерөнхий хэлбэр ба түүний хэсгүүдийн харьцааг дүрслэн гаргах тухай Ерөнхий харьцаа хэлбэр нь юмын өндөр, өргөн, зузаанаас хамаарна. Юмыг биет байдлаас хараад буюу санаагаар мөн төсөөллийн алинаар нь ч зурахдаа тэдгээр юмын харьцааг зөв дүрслэх нь чухал. Юм тус бүрийн хэлбэрийн онцлогуудыг зураг дээр зөв гаргах хэрэгтэй. Зурах арга. Зурах юмаа харааны талбайд багтаасны дараа: 1) Түүний өндрийг өргөнтэй нь харьцуулан аль нь илүү байгааг тодорхойлно. 2) Өндөр нь өргөнөөсөө хичнээн илүү буюу өргөн нь өндрийн хэмжээнд хичнээн дахин багтаж байгааг тодорхойлно. Үүний тулд юмыг харангуут өргөн нь өндөртөө хэд дахин багтаж байгааг санаандаа баримжаалан үзнэ. Зурж буй юмынхаа харьцааг тодорхойлоод цаасан дээр тэмдэглэнэ. 3) Юмын бүрэлдэхүүн хэсгийг зөв гаргахын тулд тэдгээрийг ерөнхий дүрс хэлбэрт нь хамааруулан өөр хооронд нь харьцуулан дүрсэлж гаргана. Хэсэг бүхнийг ерөнхий дүрс хэлбэрийн адилаар өндөр ба өргөнийг нь харцуулан гаргана. Юмын харьцааг хэрхэн харагдаж буй байдлаар нь зураг дээр гаргах хэрэгтэй. Юмсын харьцааг зөв зурж буйгаа шалгахын тулд өөрийн сууж буй байрнаас харандаагаараа хэмжиж болно. Биет юмнаас хараад буюу сэдэвт зургаар, мөн ажиглалт, төсөөллийн аль нэгээр хэд хэдэн юмыг өөр хооронд нь харьцуулах нь Байгалийн хэсгийн болон түүнд байгаа юмсын харьцааг зөв гаргавал энэ бүхэн нь үнэмшмээр болно. Хүн, амьтан ба юмсын цаана наана байгаа буюу зэрэгцэн байгаа өөр хоорондын болон, юмс тус бүрийн харьцааг зөв гаргаж чадсанаар аятайхан харагдана. Байгалийн өнгө, гэрэл, алслалт, юм тус бүрийн онцгой шинжийг гаргаж чадсан тохиолдолд бодит үнэн байдалтай болно. Хэд хэдэн юмыг хамтатган зурахдаа юмс тус бүрийн хэсгүүдийн харьцаа төдийгүй юмсыг өөр хооронд нь харьцуулах нь чухал. Ингэснээр зургийг бодит үнэнтэй ойртуулан адил төсөөтэй утга төгөлдөр болгож чадна. Бүлэг юмсыг зурах арга. Хамтатган тавьсан хэд хэдэн юмыг бүлэг гэнэ. Эдгээрийг зурахдаа хэмжээ хэлбэр ба байрлалыг бие биенд нь харцуулна. Сэдэвт зургийг зурах журам. Сэдэвт орсон юмсыг зурагт үзүүлэхдээ түүний байрлалын орон зай, хэмжээг бие биед нь зөв дүрсэлсэн байх ёстой. Хүний биеийн харьцаа Хүний биеийн харьцааны нэгж нь толгойн өндрийн хэмжээ мөн. Бидний чухалчлан анхаарах зүйл: 1) Толгойн өндөр нь биеийн бүх өндөрт 7-8 дахин багтана. 2) Биеийн бүх өндрийн дундаж нь дунд чөмөг, аарцаг, сүүжинд зааглагдсан цэг мөн. 3) Цээжний хэсэг нь 2 нэгж 4) Доош унжуулсан гарын хурууны үзүүр нь дунд чөмөгний дунд хэсэгт тохирч байна. 5) Цээжний өргөн нь 2 нэгжтэй тэнцүү байна. Эрэгтэй хүний аарцаг, сүүжний хэсгийн өргөн нь 1,5; эмэгтэй хүнийх 1,75 нэгжтэй тус тус тэнцүү байна. Хүүхдийн биеийн харьцаа нь насанд хүрэгчдийнхээс өөр байдаг юм. Нярай хүүхдийн толгойн өндөр 4 дахин, 6 настай хүүхдийн бүх биеийн уртад 5-6 дахин багтана. Хүний зөвхөн толгойн хэсгийг авч үзье. Толгойг дээд ба доод гэсэн 2 хэсэгт хуваан ойлгож болно. Эгц нааш харсан хүний зулайнаас хамрын яс хүртэл дээд хэсэг, нүдний цөцгийнөөс ирүү хүртэл доод хэсэг нь юм. Хэрэв доод хэсгийг дундуур нь хуваавал хамрын урт, хамраас эрүүний хоорондох зайг 3-н тэнцүү хэсэгт хуваавал түүний дээд хуваарь дээр амны байрлал тодорхойлогдоно. Нүүрийн тэгш хэмийн шугам дагуу эрүүнээс хамрын үзүүр хүртэлх хэмжээг дээш нь тавьсан хуваарь дээр хөмсөг тэмдэглэгдэнэ, толгойн хэлбэрт тохируулан татсан хөмсөг ба амны шугам нь толгойн элдэв хөдөлгөөн, тэдгээрийн орон зайн байрлалыг зөв гаргахад ихээхэн үүрэгтэй байдаг. Бие ба нүүрийн харьцаанууд нь хүн бүр дээр адилгүй зөрүүтэй талууд амьдрал дээр тохиолддог учир хөдөлшгүй хэв

Хар зураг гэж юу вэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Хар зураг гэж юу вэ

Хар зураг гэж юу вэ? 2009 оны 06-р сарын 18, Нийтэлсэн Дамбаням

Харьцаа Юмсын хэсгүүдийг ерөнхий хэмжээнд нь буюу нэг юмыг нөгөөд нь жишиж үзэхийг харцаа гэнэ. Хүүхэд ба том хүнийг зураг дээр нүүр хувцсаар нь бус харьцаа хэмжээгээр нь шууд таньж болно. Бид хүрээлэн байгаа юмсыг харьцаагаар нь ялгаж танина. Дүрс харьцаа байгуулалт нь тэр юмын зориулалтаас хамаарна. Юмын хэлбэрийн гоё сайхан гэдэг нь түүний хэсэг тус бүр нь хоорондоо зөв харьцаатай хийсэн буюу зохицсонд оршино. Биет зүйлээс харах буюу сэдэвт зураг, чимэглэлийн зургийн алинд ч дүрслэгдэх юмсын харьцааг зөв гарган дүрслэх нь чухал. Юмсын ерөнхий хэлбэр ба түүний хэсгүүдийн харьцааг дүрслэн гаргах тухай Ерөнхий харьцаа хэлбэр нь юмын өндөр, өргөн, зузаанаас хамаарна. Юмыг биет байдлаас хараад буюу санаагаар мөн төсөөллийн алинаар нь ч зурахдаа тэдгээр юмын харьцааг зөв дүрслэх нь чухал. Юм тус бүрийн хэлбэрийн онцлогуудыг зураг дээр зөв гаргах хэрэгтэй. Зурах арга. Зурах юмаа харааны талбайд багтаасны дараа: 1) Түүний өндрийг өргөнтэй нь харьцуулан аль нь илүү байгааг тодорхойлно. 2) Өндөр нь өргөнөөсөө хичнээн илүү буюу өргөн нь өндрийн хэмжээнд хичнээн дахин багтаж байгааг тодорхойлно. Үүний тулд юмыг харангуут өргөн нь өндөртөө хэд дахин багтаж байгааг санаандаа баримжаалан үзнэ. Зурж буй юмынхаа харьцааг тодорхойлоод цаасан дээр тэмдэглэнэ. 3) Юмын бүрэлдэхүүн хэсгийг зөв гаргахын тулд тэдгээрийг ерөнхий дүрс хэлбэрт нь хамааруулан өөр хооронд нь харьцуулан дүрсэлж гаргана. Хэсэг бүхнийг ерөнхий дүрс хэлбэрийн адилаар өндөр ба өргөнийг нь харцуулан гаргана. Юмын харьцааг хэрхэн харагдаж буй байдлаар нь зураг дээр гаргах хэрэгтэй. Юмсын харьцааг зөв зурж буйгаа шалгахын тулд өөрийн сууж буй байрнаас харандаагаараа хэмжиж болно. Биет юмнаас хараад буюу сэдэвт зургаар, мөн ажиглалт, төсөөллийн аль нэгээр хэд хэдэн юмыг өөр хооронд нь харьцуулах нь Байгалийн хэсгийн болон түүнд байгаа юмсын харьцааг зөв гаргавал энэ бүхэн нь үнэмшмээр болно. Хүн, амьтан ба юмсын цаана наана байгаа буюу зэрэгцэн байгаа өөр хоорондын болон, юмс тус бүрийн харьцааг зөв гаргаж чадсанаар аятайхан харагдана. Байгалийн өнгө, гэрэл, алслалт, юм тус бүрийн онцгой шинжийг гаргаж чадсан тохиолдолд бодит үнэн байдалтай болно. Хэд хэдэн юмыг хамтатган зурахдаа юмс тус бүрийн хэсгүүдийн харьцаа төдийгүй юмсыг өөр хооронд нь харьцуулах нь чухал. Ингэснээр зургийг бодит үнэнтэй ойртуулан адил төсөөтэй утга төгөлдөр болгож чадна. Бүлэг юмсыг зурах арга. Хамтатган тавьсан хэд хэдэн юмыг бүлэг гэнэ. Эдгээрийг зурахдаа хэмжээ хэлбэр ба байрлалыг бие биенд нь харцуулна. Сэдэвт зургийг зурах журам. Сэдэвт орсон юмсыг зурагт үзүүлэхдээ түүний байрлалын орон зай, хэмжээг бие биед нь зөв дүрсэлсэн байх ёстой. Хүний биеийн харьцаа Хүний биеийн харьцааны нэгж нь толгойн өндрийн хэмжээ мөн. Бидний чухалчлан анхаарах зүйл: 1) Толгойн өндөр нь биеийн бүх өндөрт 7-8 дахин багтана. 2) Биеийн бүх өндрийн дундаж нь дунд чөмөг, аарцаг, сүүжинд зааглагдсан цэг мөн. 3) Цээжний хэсэг нь 2 нэгж 4) Доош унжуулсан гарын хурууны үзүүр нь дунд чөмөгний дунд хэсэгт тохирч байна. 5) Цээжний өргөн нь 2 нэгжтэй тэнцүү байна. Эрэгтэй хүний аарцаг, сүүжний хэсгийн өргөн нь 1,5; эмэгтэй хүнийх 1,75 нэгжтэй тус тус тэнцүү байна. Хүүхдийн биеийн харьцаа нь насанд хүрэгчдийнхээс өөр байдаг юм. Нярай хүүхдийн толгойн өндөр 4 дахин, 6 настай хүүхдийн бүх биеийн уртад 5-6 дахин багтана. Хүний зөвхөн толгойн хэсгийг авч үзье. Толгойг дээд ба доод гэсэн 2 хэсэгт хуваан ойлгож болно. Эгц нааш харсан хүний зулайнаас хамрын яс хүртэл дээд хэсэг, нүдний цөцгийнөөс ирүү хүртэл доод хэсэг нь юм. Хэрэв доод хэсгийг дундуур нь хуваавал хамрын урт, хамраас эрүүний хоорондох зайг 3-н тэнцүү хэсэгт хуваавал түүний дээд хуваарь дээр амны байрлал тодорхойлогдоно. Нүүрийн тэгш хэмийн шугам дагуу эрүүнээс хамрын үзүүр хүртэлх хэмжээг дээш нь тавьсан хуваарь дээр хөмсөг тэмдэглэгдэнэ, толгойн хэлбэрт тохируулан татсан хөмсөг ба амны шугам нь толгойн элдэв хөдөлгөөн, тэдгээрийн орон зайн байрлалыг зөв гаргахад ихээхэн үүрэгтэй байдаг. Бие ба нүүрийн харьцаанууд нь хүн бүр дээр адилгүй зөрүүтэй талууд амьдрал дээр тохиолддог учир хөдөлшгүй хэв загвар болгон ойлгож болохгүй. Харин энэ мэдлэг нь зураг дээр бүдүүлэг алдаа гаргахаас зайлсхийхэд тусална. Байгуулалтын зураас ба туслах шулуунуудыг биеийн үндсэн дүрсийн зураасанд саад болохгүй бүдэг зурж тэмдэглэх хэрэгтэй. Алслалт Алслалтын

Page 2: Хар зураг гэж юу вэ

мэдлэг нь хар зурагт маш чухал юм. Энэ мэдлэггүйгээр зурагт амжилттай суралцаж чадахгүй. Алсад байгаа юмс жижигхэн юм шиг харагддагийг одоогоос 2500 жилийн тэртээгээс Грект мэдэх болжээ. Гэвч юмны багасах ба өөрчлөгдөх хуулийг 500 орчим жилийн үеэс Италийн зураачид нээжээ. Тэд алслалтын тухай бодлогуудыг шийдвэрлэхээр уйгагүй ажиллаж алслалтыг судлах янз бүрийн багаж хэрэгсэл хийсэн байна. Алслалтын ухаан нь зургийн хавтгай дээр ч өргөн уудам орон зайг багтаан үзүүлэх бололцоог зураачдад олгоно. Харааны түвшин, шугаман алслалтын холбогдлыг ойлгож, хойшид сэдэвт зураг бүхэн дээр санаж тусгахыг эрхэмлэх хэрэгтэй. Үүнд: а) Харааны түвшин нь зургийн хавтгай дунд б) Харааны түвшин зургийн хавтгайн дундаас дээш в) Харааны түвшин нь зургийн хавтгайн дундаас доор байгаагаар тус тус дүрслэгджээ. Зургийн талбай Бидний хараа ба харагдаж байгаа юм 2-ын хооронд оршиж байгаа янз бүрийн босоо хавтгайг зургийн хавтгай гэнэ. Зузаан цаасанд жижиг хэмжээний цонх шиг тэгш өнцөгт нүх гаргаж тэр нүхээр зурах зүйлээ ажиглах үед энэ нь зургийн хавтгайн үүргийг гүйцэтгэж байгаа юм. Бид юмыг аль хэсгээс таслан зургийн цаасанд ямар байдалтай байрлуулан зурахаа энэ цонхоор харна. Зурах арга Харааны талбай ба зургийн хуудсан дээрээ дүрс зураг байрлуулах тохиромжтой байдлыг тодорхойлохын тулд нүдний өмнө ажиглах цонхоо босоо тэгш байдлаар бариарай. Түүнийгээ баруун зүүн, дээш доош болгон нүхээр нь харж зурагт дүрслэх юмын тохиромжтой байдлыг хайх хэрэгтэй. Гэрэл сүүдэр Аливаа биетийн хэлбэр дүрсийг зөвхөн харьцаа төдийгүй эзэлхүүнт байдал, гэрэл сүүдрийн хамтаар ялган зурж болно. Гэрэл сүүдэр нь юмыг ямраар харагдаж байгаа үнэн бодит байдлаар нь дүрслэхэд чухал хэрэглүүр мөн. Гэрэлтүүлгийн нэг ба хэд хэдэн цэг, өөрийн ба унасан сүүдэр Янз бүрийн чиглэлээр янз бүрийн юмс дээр хол, ойр зайнаас гэрлийн туяа тусна. Гэрлийн туяа юман дээр янз бүрийн хэмжээгээр хуваагдан тусна. Цонхны гэрэлд ойр байгаа нь сайн, хол байгаа юмс муу гэрэлтүүлэгдэнэ. Гэрэлтүүлгийн цэг хэд хэд байж болно. Юмсын бие дээрх сүүдрийг өөрийнх, түүнээс суурь дээрээ туссан сүүдрийг унасан сүүдэр гэж тус тус нэрлэнэ. Юмсын дүрс хэлбэр ба гэрлийн туяаны чиглэлээс гэрэл сүүдрийн хамаарах нь Хэрэв юман дээр гэрэлтүүлгийн ганц цэгээс туяа тусгавал тэр нь юмны сүүдэртсэн хэсгийн болон унасан сүүдрийн нарийн зааг, тэдгээрийн тодорхой хэлбэрийг харуулна. Сүүдэр нь гэрлийн цэгийн эсрэг талд байдгийг мэднэ. Гэрэл ба сүүдрийн хооронд хагас сүүдэр байна. Гэрэлтүүлгийн цэг нь хажуугаас буюу шууд байвал хажуугийн буюу шууд гэрэлтүүлэг гэж нэрлэдэг. Гэрэлтүүлгийн цэг нь юмны цаана байх тохиолдолд зураачдад бүрэн сүүдэртэй тал нь харагдаж байна. Гэрэлтүүлсэн тал нь сүүдэртэй талдаа халхлагдаж байна. Зурах арга. Зурж буй юмсынхаа гэрэл сүүдрийг гаргахын өмнө тухайн юмны гэрэлтлэгийн чиг, гэрэлтүүлгийн нэг буюу хэдэн цэг байгаа болон аль талдаа хамгийн хурц гэрэл, хүнд бараан сүүдэр (өөрийн нь ба унасан)-тэй, түүний хэлбэр ямар байгаа зэргийг ажиглан оновчтой тодорхойлох хэрэгтэй. Тэгш өнцөгт ба дугуй хэлбэртэй юмсын гэрэл сүүдрийг гаргах нь Эзэлхүүний дүрс хэлбэрийг итгэн үнэмшмээр дүрслэх нь зөвхөн зургийн шугамын байгуулалт түүний орон зай дахь байрлал, харьцааг зөв гаргах төдийгүй мөн сүүдэр, хагас сүүдрийг зөв гаргахаас ихээхэн шалтгаална. Гэрэл сүүдрийн толбо, тэдгээрийн өөрчлөлт нь гэрэлтүүлгийн онцлогоос хамаарна. Иймд зураг дээр гэрэл сүүдрийг зөв гаргахын тул юмсын гэрэлтүүлэгдсэн талыг сүүдэртсэн талтай нь анхааралтай харьцуулан үзэх, түүнийг гэрэлтүүлгийн цэгээр шалгах хэрэгтэй. Тэгш өнцөгт хэлбэртэй юмсын гэрэл, сүүдэр нь эрс тэс заагтай байна. Бөөрөнхий хэлбэртэй юмсын гэрэл хагас сүүдэр болон сүүдэртээ зөөлөн шилжинэ. Зурж буй юмсын гадаргуу дээрх гэрэл сүүдрийн зөөлөн шилжилт холболтыг харандааны янз бүрийн чиглэл, хэлбэрийн зурааслалаар, эсхүл будгийн хүнд хөнгөн өнгөөр ялган үзүүлэх хэрэгтэй. Ойсон гэрэл ба юмсын ойсон дүрсийн тухай Юмны орчинд туссан гэрэл ойж түүний өөрийн сүүдэр дотор эргэж туссаныг ойсон гэрэл (рефлекс) гэнэ. Ойсон гэрлийн хүч нь юмсын гадаргуугийн гэрлээс хүнд (үндсэн өнгөнөөс сул) байдаг боловч ерөнхий сүүдэр дотор цайвардуу хөнгөн болгож харагдуулна. Энэ нь хар ба өнгөт зургийн алинд ч хамаарна. Юмсын гэрлийн хэсгийг түүний өөрийн сүүдэртэй нь харьцуулбал түүний сүүдэр дотор ойсон гэрэл өнгийн хувьд өөр болох ёстой. Юмны дүрс суурийн гадаргуу дээр харагдаж байдаг үзэгдэл бий. Сэдэвт зураг дээр гэрэл сүүдэр гаргах нь Зурагтаа гэрэл сүүдрийг сайн гаргаж чадвал аль цаг үе, ямар орчин, хэдий үеийн процессийг мэдэж болно. Сэдэвт зургийг гүйцэтгэхдээ гэрлийн тухай

Page 3: Хар зураг гэж юу вэ

зайлшгүй санах ёстой. Зурах арга. Сэдэвт зургийн тухай бодохдоо, хамгийн урьдаар өөрөө

санавал зохих зүйл байдаг. Энэ нь өдрийн ямар цаг үе, түүний гэрлийн тодорхой онцлогийг дүрслэх зорилго тавина. Хуудас цаасан дээр дүрсэлсэн юмны гэрэл сүүдрийн зааг ялгааг шууд тэмдэглэж гэрэл, сүүдэр, тэдгээрээс унасан сүүдрийн хэсгүүдийг харьцуулан зохицуулах хэрэгтэй. Юмсын байгуулалт Юм бүхэн олон хэлбэрт хэсгүүдээс нийлж тогтсон янз бүрийн дүрстэй байдаг юм. Эдгээр хэсгүүдийн хоорондоо тодорхой дарааллаар нэгдэж холбогдсоныг юмын байгуулалт гэнэ.

Натюрморт гэж юу вэ?2009 оны 06-р сарын 18, Нийтэлсэн Дамбаням

Уран зургийн сургуульд ороход дандаа натьюрмортоор шалгалт өгдөг. Натюрморт гэж юу юм бэ?….зүгээр л хэдэн юм тавцан дээр тавиад хараад зурахыг хэлдэг гэж бодож байгаа бол андуурч байна шүү!!!…Тэгэхээр натюрморт бол уран зургийн цагаан толгой болоод ертөнц дээр бодитоор оршиж буй амьгүй биеийн бүтэц гэрэл сүүдрийн хуулийг судалдаг шинжлэх ухаан юм. Натьюрмортийн байгуулалтыг зөв хийх нь хүний сэтгэхүйг асар их тэлдэг юм шиг байна лээ… Хэрвээ натюрморт сайн сурч судалбал чи зохион бүтээгч болж ч болно. Нөгөө

Леонардо Давинчи гэдэг нөхөрийг мэднэ биз дээ..тэр чинь уран зураач зохион бүтээгч инженер байсан шүү дээ…Тэрээр элитийн соёлтой хүн байсаан….оюун санаа ёстой жинхэнэ үеийнхнээсээ тасарчижээ гэмээр сэтгэдэг байжээ…Заза гүн гүнзгий тэр леонардо гэх мэтээр яахав ангайгаад суучдийн…

Торгон зураг2009 оны 05-р сарын 16, Нийтэлсэн Дамбаням

Торгон зураг2008-03-29 04:20:00.0, Автор : ">Med

Өрнөдийн орнуудад "аппликац" хэмээдэг зээгт наамал буюу торгон зураг манайд

эртнээс хөгжиж ирсэн уламжлалтай. Монголчуудын урладаг зээгт наамал нь

Page 4: Хар зураг гэж юу вэ

"аппликац"-тай дүрсүүдийг эсгэж өрж наадаг талаараа л төстэй. Зээгт наамал

зээглэдэг, шигтгээ чимэг суулгадаг, хатгамал саа зэрэг олон төрлийн үйлээр бүтдэг

өвөрмөц хийцтэй бүтээл.

Төв Азийн нүүдэлчин түмний ахуй амьдралтай нөхцөлдөн үүссэн торгон зураг нь

нүүдэлд авч явахад тохиромжтой авсаар хөнгөн зай бага эзэлдэг, уран зураг шиг

эвхэж нугалахад сэвтэж өнгө будаг нь хуурч ховхордоггүй зэрэг нүүдлийн соёлын

хэв шинжийг өөртөө агуулсан байдаг. Торгон зураг түүхэн хөгжлийн урт замыг

туулахдаа урлан бүтээх арга ухаан, ур чадвар болон хэрэглэдэг материал нь үргэлж

шинэчлэгдэн өөрчлөгдсөөр улам баяжин төгс боловсронгуй болсоор иржээ.

Эртний хүмүүс эсгий, арьсан материалаар хийсэн хувцас эдлэл хэрэглэж ирсэн. Арьс

эсгийн хувцас эдлэлийг хээлж

чимэглэж ирсэн нь наамал урлагийн эхийг тавьжээ.

Монголчууд эсгийг хээлэхдээ зээгтэй зээггүй хээ чимгийг хийдэг эртний

уламжлалтай. Гэрийн дээвэр, эсгий үүд, өрхний зах, ширмэл ширдэг, хаяавч, тохош

зэргийг зээглэж, хээ гарган гоёмсгоор ширж ирсэн. Одоог хүртэл хэрэглэсээр буй

олон угалзтай гутал, эмээлийн гөлөм, дөрөөний ширний товгор хээ зэрэг нь гоёл

наамал явсаар урлал болсны жишээ.

Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах

2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг монголын нутагт амьдарч байсан эртний

нүүдэлчин түмний гоёл чимэглэлийн урлагийн дурсгалт зүйлээс нэн эртнийд зүй

ёсоор ордог. Төв хэсэгт нь тасралтгүй үргэлжлэх усан хээг ширж, тойруулаад

тэмцэлдэж байгаа есөн хос өмьтдыг уран зохиомжтойгоор ширлэн дүрсэлжээ.

Адгуус амьтан араатны амь өрссөн тэмцэл, эрч хүчийг ийнхүү гаргасан эл бүтээл гоёл

чимэглэлийн хүрээнээс аль хэдийн хальж утга төгөлдөр ширмэлийн бүтээлийн

хэмжээнд хүрсэн байна. Эл ширдэг дэх дүрсийг бүтээсэн арга барил, дүрс

дүрлэгдэхүүнээ гурамсан зээгээр хүрээлсэн байдлыг тунгаан ажихуйяа монголын

торгон зураг манай эриний эхэн үед үүссэн гэх үндэслэлтэй.

Хүн төрөлхтөн бүс барааг хийдэг болсноор наамал урлал шинэ шатанд хөгжих үндэс

тавигджээ. Асар майхан, гэрийн дотор хөшиг, гэрийн бүрээст ялгарах өнгийн бөсөөр

хээ угалз тавьдаг, улмаар цам майдарын хувцас, бурхны хөрөг дүрийг наамлын

Page 5: Хар зураг гэж юу вэ

урлалаар зээгтэй зээггүй оёж бүтээдэг болов.

Монголын феодалын түрүү үеийн Жужан улсын хаанаас Тоба улсын хаанд сувдаар

хэлхэж бүтээсэн бурхны хөргийг бэлэглэж байсан тухай эртний түүхийн тулгуур

бичигт тэмдэглэсэн байдаг. Энэ нь монголын торгон зурагт бүтээлээ төрөл бүрийн

эрдэнийн чулуугаар чимдэг арга манай эриний Y-YI зууны үед үүссэн болохыг

харуулсан нэгэн чухал баримт юм. Нөгөөтэйгүүр Төвд оронд бурхны шашин YII зууны

үеэс дэлгэрч, тэр үед л бурхны хөрөг урладаг болсон бол, монгол аймагтан аль

хэдийнээ Y-YI зууны үед бурхны хөрөг дүрийг урлан бүтээж ирснийг гэрчилж байна.

Тухайн үеийн нүүдэлчин аймгууд "монгол" хэмээн нэрлэгдэж байгаагүй нь мэдээж.

Шивээсэн хамгамалаар голлосон зээгт урлал, гурамсан зээгт урлал, хялгасан зээгт

урлал, дан наамлаар бүтсэн урлал (эсгэмэл наамал) гэх мэт дотор нь ангилж болно.

Үүнд зээглэх, эсгэх, наах гэсэн нэр томъёо бол зөвхөн үйлдвэрлэн бүтээх арга талаас

нь дамжлагын зөвхөн нэг хэсгийг тодотгон заасан үг билээ. Хэрэглэсэн материал,

хийж бүтээсэн арга барил, бүтээсэн ур ухаан, урлаг төгс байдлыг харгалзан үзвэл

"торгон зураг" нэр томъёо илүү нийцтэй.

Торгон зургийг торгон дээр өнгийн будгаар зурсан уран зурагтай хольж хутгаж

хараахан болохгүй. Зээгт наамал нь гар урлалын түвшингөөс хальж мэргэжлийн

чимэглэлийн урлагийн хэмжээнд хүрснийг "торгон зураг" хэмээх нэр томъёогоор

тодотгохыг хичээв. Зээглэж нааж бүтээсэн энэ урлал нь зохиомж, утга агуулгаас

гадна зургийн дагнаас, зураасыг уран чадварлагаар ашиглан нарийн аргаар урлаж

Page 6: Хар зураг гэж юу вэ

бүтээсэн байдаг.

Дэлхийн улс үндэстний зураг урлал бүхэн өөрийн гэсэн өвөрмөц шинж, дэг жаягийг

уламжлан хөгжүүлж ирсэн байдаг. Дорно дахины уран зураг өрнийхийг бодвол

бэлгэдэл зүйг илүү агуулсан, өнгийн шийдэл дүрслэх арга барилын хувьд ч нэн

өвөрмөц. Голлох зүйлээ томоор авч, бусдыг жижгээр тойруулан авах маягаар

зохиомжлон урладаг нэгэн өвөрмөц арга байдаг нь шашны урлагт нэн түгээмэл

хэрэглэгдэж иржээ.

Монгол зурагт хол ойрын алслал хэрэглэдэггүй. Дүрс байрандаа байж, зураач харин

шувууны нислэгийн өндөрлөгөөс ойртон очиж дүрсэлнээ гэсэн үг. Ийм аргаар зурсан

зургийг харааны олон цэгийг хосолсон гэж нэрлэдэг аж. Монгол зураг өнгийн

өвөрмөц шийдэлтэй. Үндсэн өнгийг илүү эрхэмлэдэг учраас цэвэр тод, өнгөлөг,

цоглог харагддаг. Өнгийн бэлгэдлийг уран зурагт хэрэглэсэн цөөхөн урлагийн нэг

билээ. Завсрын өнгийг дагнаас маягаар хэрэглэж орон зайн ухагдахууныг

илэрхийлдэг онцлогтой. Монгол зураг нь зураасанд дулдуйддаг хамгийн зурааслаг

урлагийн нэг. Зураас нэгэн үе бүдүүрч, нэгэн үе нарийсан алслах зэрэг уран нарийн

хэм хэмнэл нь сонин донж төрхийг илтгэх агаад хэлбэр дүрсийн орон зайг илтгэх

хэрэглүүр болдог өвөрмөц онцлогтой.

Торгон зураг монгол зураг хоорондоо нарийн шүтэлцээтэй. Торгон зургийг бүтээхэд

зураачийн гаргасан хар зургийг үлгэр болгон тохирох өнгийн торгомсог материал

сонгоно. Сонгосон материалын ялгарах өнгийн зохицолдоо, хоршилоор зургаар

илэрхийлэх ёстой овгор товгорыг гаргах ба эзэлхүүний дүрслэлийг илэрхийлнэ.

Дашрамд дурдахад хээтэй торго онцгүй, пүүсүү мэтийн нягт нэхээстэй цулгуй торгийг

голдуу хэрэглэдэг.

Торгон зургийг хийх технологийг товч дурдахад: хар зураг гурван хувь гаргах,

торгоо цардах, эсгэх, дүрсийн хөвөөг нугалж наах, дүрсүүдээ өрж зураг үүсгэх,

зээглэх зэрэг юм.

Зээг тавина гэдэг ньторго, хоргой мэтийн зөөлөн эдээр эсгэсэн зохиомжийн

дүрслэгдэхүүний хэвийг алдагдуулахгүйн тулд хэрэглэдэг нэг ёсны бэхэлгээ юм. Зээг

өөрөө тухайн дүрсийг тодруулж өгдөг. Өөрөөр хэлбэл өрж байрлуулсөн дүрсүүдээ ар

дэвсгэр дээр тогтоож зээглэдэг. Наамлын урлал торгон зургийг бүтээх аргын нэг

Page 7: Хар зураг гэж юу вэ

онцлог нь олон салангид хэсгээс бүрдэх эд ангитай бөгөөд нэг нь нөгөөгийнхөө аль

нэг ирмэгийг дарж байрладаг.

Торгон зургийг торгон хоргой мэтийн гоёмсог эдээр бүтээдэг тул зээгийг мөн торгон,

алт мөнгөн утсаар хийдэг уламжлал тогтжээ. Зөв солгой эрчээр гурван хэсгийн

нийлүүлж томсон утсыг гурамсан зээг гэдэг. Зээглэх дүрсийнхээ том жижгээс болж

нэгээс хорин нэгэн (1,3,5,7,9,12,15,18,21) ширхэг торгон утсыг олог цөөнөөр

давхарлан томж, бүдүүн нарийн янз бүрийн зээг тавьдаг. Зээгний өнгө дүрсний

өнгөнөөс ялгагдахуйц өөр, бараандуу байхаар сонгож авдаг. Туслах чанарын жижиг

дүрсэнд нарийнаас нарийн зээгийг түүхийрүүлсэн утсаар тавьдаг. Торгон утас

ширхэглэн задлахыг утас түүхийрүүлэх гэдэг байна. Адууны уртын хялгас торгон

утсаар ороож зээглэхийг хялгасан зээг гэдэг.

Page 8: Хар зураг гэж юу вэ

Дахиад л хар зураг2009 оны 05-р сарын 15, Нийтэлсэн Дамбаням

  Зургийнхан маань штрихдэх гэж ярьдагдаа. Штрихдсан юм шиг зурагтай ийм эдлэлүүд худалдаанд гарсан юм байна. Учиргүй таалагдаад.

   Уг нь зургийн ангид явж байхдаа энэнээс илүү дургүй юмгүй л байсан юмсан. Багш харандаагаа олигтойхон бариад чангахан дараад зоригтохойн шиг сараач гээл, би хүрж ядаал байдагсан хаха. Одоо зурмаар ч юм шиг болоод байх юм.

Page 9: Хар зураг гэж юу вэ
Page 10: Хар зураг гэж юу вэ
Page 11: Хар зураг гэж юу вэ

    энэ ваар гэрэл сүүдрийн харьцаа муу гаргасан санагдаад байх юм :)

Page 12: Хар зураг гэж юу вэ
Page 13: Хар зураг гэж юу вэ
Page 14: Хар зураг гэж юу вэ