11
Facebook - Like << Өмнөх хуудас Twier - Retweet Дараагийн хуудас >> 1 Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ? Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага 05

Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Embed Size (px)

Citation preview

Page 1: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

1

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

Page 2: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

2

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

Танилцуулга

Татах маркетинг ба түүний шинэ дүрэм

Твиттэр 101

Твиттэрийн үндсэн үгсийн сан

Твиттэр бизнесийн үүднээс

Өөрийн профайлыг үүсгэн идэвхжүүлэх

1-р алхам: Твиттэрт бүртгүүлэх

2-р алхам: Хувийн профайлын тохиргоо хийх

3-р алхам: Жиргэж эхлэх

4-р алхам: Дагах хүмүүсийг олох

5-р алхам: Хүмүүсээр өөрийгөө дагуулах

6-р алхам: Өөрийн сүлжээнийхэнтэйгээ харилцах

Твиттэрийг бизнест ашиглах

Твиттэрийг маркетингд ашиглах

Твиттэрийг олон нийтийн харилцаа буюу ПиАр-д ашиглах

Твиттэрийг хэрэглэгчтэй харилцах үйлчилгээнд ашиглах

Кампанит ажлын явцыг шалгах, хянах

Дүгнэлт

Сонирхолтой статистикийн мэдээлэл

......................................................................................................................................................

......................................................................................................................................................................

...........................................................................................................................................................................

.....................................................................................................................................................................

............................................................................................................................................

..............................................................................................................................................................................

.................................................................................................................................................................

....................................................................................................................................................

.....................................................................................................................................

...................................................................................................................................................................

......................................................................................................................

.........................................................................................................................

........................................................................................................................................................

...........................................................................................................................................................................................................

........................................................................................................................................................

3

4

4

4

5

5

6

6

6

7

7

8

8

9

9

9

АГУУЛГА

Page 3: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

3

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

Татах маркетинг ба түүний шинэ дүрэм

Уламжлалт маркетерууд хэрэглэгчдэд хүрэхийн тулд ерөнхийдөө

түлхэх маркетингийг ашигладаг. Тэд мэдээлэл түгээхийн тулд сонин

сэтгүүл, радио, телевиз гэх мэт сувгуудыг ашиглахаас гадна утсаар

харилцах, цахим шуудангаар спам илгээх зэрэг аргуудыг ашигладаг.

Эдгээр аргууд өмнө нь үр дүнгээ өгдөг байсан гэдэгтэй хэн ч

маргахгүй. Гэвч өнөө үед хэрэглэгчид ямар төрлийн мэдээлэл

авахаа өөрсдөө зохицуулан хянах чадвартай болсон байна. Жишээ

нь, хэрэглэгчид спамаас залхаж, түүнийг хаах технологиудыг

ашигладаг болсон байна. Өнөөгийн хэрэглэгчид зөвхөн өөртөө

хэрэгтэй гэж үзсэн мэдээллийг хүссэн сувгаараа дамжуулан авдаг

болжээ.

Тэдний дийлэнх нь хүссэн бараа үйлчилгээнийхээ талаарх

мэдээллийг интернет ашиглан өөрсдөө хайж олох хүсэлтэй болсон

байна. Тухайлбал, худалдан авагчид тодорхой нэг бүтээгдэхүүний

талаарх мэдээллийг блогуудаас хайдаг болсон бөгөөд ингэхдээ

бусад хэрэглэгчдийн өгсөн үнэлгээ, сэтгэгдлийг давхар унших

боломжтой байдаг. Мөн хэрэглэгчид олон нийтийн цахим

хуудсуудыг ашиглан бусадтай харилцаж, тухайн бүтээгдэхүүний

талаар хүмүүсийн санал сэтгэгдлийг сонсох дуртай байдаг.

Орчин үеийн амжилттай маркетерууд өөрийн мэдээллийг олон

нийтэд хүчээр түгээхийн оронд хэрэглэгчдийн энэхүү зан төлөвт

тохируулан хүмүүсийг бизнестээ татах маркетингийн кампанит

ажлыг өрнүүлдэг болжээ. Энэхүү стратегийг татах маркетинг гэж

нэрлэдэг.

Татах маркетерууд олон нийтэд хэрэгтэй мэдээ мэдээлэл, арга

хэргэсэл, эх сурвалжуудыг түгээх замаар хэрэглэгчдийг өөрийн

цахим хуудсанд татахаас гадна, цахим хуудсаараа дамжуулан

хэрэглэгчидтэй харилцаж, идэвхтэй харилцаа үүсгэдэг. Татах

маркетингийн арга хэрэгслүүдэд блог нийтлэх, мэдээллийн агуулга

нийтлэх, хайлтын системийг оновчтой болгох, олон нийттэй

харилцах цахим хуудсуудыг ашиглах зэрэг багтана.

Твиттэр бол таны бизнест эерэгээр нөлөөлөх олон нийтийн цахим

хуудсуудын хүчтэй хэрэгслүүдийн нэг юм.

Танилцуулга

Page 4: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

4

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

Твиттэр бизнесийн үүднээс

Твиттэр бол шинэ харилцаа холбоог бий болгох, хуучин харилцаагаа

бататгах хэрэгсэл юм. Бизнес эрхлэгчид Твиттэрийг боломжит

хэрэглэгчид болон худалдан авагчидтай харилцаа тогтоох гэсэн

ерөнхий зорилгоор ашигладаг. Мөн та дараах зорилгоор ашиглах

боломжтой:

1. Өөрийн брэндийг хөгжүүлэх, идэвхжүүлэх

2. Хэрэглэгчийн базтай харилцах

3. Олон нийт танай байгууллагын талаар болон брэндийн талаар

юу ярьж байгааг хянах

4. Зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар олон нийтэд

мэдээлэл хүргэх

5.Олон нийттэй харилцах холбооны суваг болж, хувь хүмүүст туслах

6.Цахим семинар, блог, подкаст гэх мэт бусад мэдээллийн

агуулгуудыг идэвхжүүлэх

7.Блогчид болон сэтгүүлчидтэй шууд харилцаа холбоо үүсгэж,

боломжит ПиАр-ыг явуулах

Твиттер 101Твиттэр гэж юу гэж вэ?

Твиттэр бол 140 тэмдэгтэд багтаан нийтэлдэг бичил блогийн

үйлчилгээ юм. Зарим хүмүүс “Миний юу хийж байгаа нь бусад

хүмүүст ямар хамаатай юм бол?” хэмээн асуудаг. Энгийнээр

харахад Твиттэр нь бусдын юу хийж байгааг харах хэрэгсэл мэт

харагдах боловч, үнэн хэрэгтээ Твиттэр нь өөрийн сүлжээгээ,

хүрээллээ нэмэгдүүлэх ашигтай боломж юм. Алдартай бизнесмэн

Крис Броганын хэлсэнчлэн Твиттэр танд дэлхийн өнцөг булан бүрт

байгаа хүмүүстэй үндсэн 3 замаар харилцах боломжийг олгодог

байна:

1. Олон нийтэд нээлттэйгээр бүлэг хүмүүст богино зурвас илгээх

2. Олон нийтэд нээлттэйгээр нэг хүнд богино зурвас илгээх

3. Олон нийтэд хаалттайгаар нэг хүнд богино зурвас илгээх

Твиттэр нь өдгөө мянга мянган хүнээс тодорхой мэдээллийг маш

түргэн авч болох хамгийн чухал хэрэгсэл болоод байна.

Твиттэрийн үндсэн үгсийн сан

Твиттэр хэрэглэгчийн нэр /Twitter username/: Энэ бол таны

өөрийгөө төлөөлүүлэхээр сонгож авсан нэр.

Дагах /To Follow/: Хэн нэгний Твиттэр дээрх шинэчлэлүүдийг

захиалах. Та тухайн захиалах гэж буй хүнийхээ Твиттэр хуудсан дээр

байгаа “Дагах” буюу “Follow” товчин дээр дарж дагана.

Буцааж дагах /To Follow Back/: Таныг дагасан хэн нэгнийг буцааж

дагах. Хэн нэгэн таныг шинээр дагасан тохиолдолд таны цахим

хуудсанд буцааж дагах холбоос бүхий дохио ирнэ. Таныг дагасан

хүн бүрийг дагах шаардлага байхгүй боловч ихэнх хүмүүс буцаан

дагахад дуртай байдаг.

Дагагч /Follower/: Таны шинэчлэлүүдийг захиалсан хүмүүс.

Шинэчлэл /Update/: Шинэчлэлийг өөрөөр жиргээ буюу твийт /

tweet/ гэдэг. Энэ нь 140 тэмдэгтээс илүүгүй байх ёстой.

Хариулах /@Reply/: Жиргээний өмнө@USERNAMEтэмдэгтийг

тавьжнэг хэрэглэгчээс нөгөө хэрэглэгч рүү олон нийтэд нээлттэйгээр

илгээж буй зурвас

Шууд зурвас /Direct Message (or DM)/: Нэг хэрэглэгчээс нөгөө

хэрэглэгч рүү олон нийтэд хаалттай хэлбэрээр жиргээнийхээ өмнө

D USERNAMEтэмдэгтийг бичиж илгээж буй зурвас.

Твиттэр урсгал /Twitter Stream/: Хувь хүний бодит цагийн

шинэчлэлийн жагсаалтууд.

Хаштаг /Hashtag (#)/: Аливаа арга хэмжээний эргэн тойронд болж

буй харилцан яриануудыг нэгтгэх хэрэгсэл. Үүний тулд үг, холбоо

үгийн өмнө # тэмдэгт тавина.

Дахин жиргэх /Retweet (or RT)/: Бусдын жиргэсэн зүйлийг дахин

жиргэх. Бусад хүмүүсийн жиргэсэн зүйл танд үнэ цэнэтэй, бусдад

түгээх хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд дахин жиргэдэг.

Page 5: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

5

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

Өөрийн профайлыг үүсгэн идэвхжүүлэх 1-р алхам: Твиттэрт бүртгүүлэх

Та Твиттэрт бүртгүүлэхээсээ өмнө ямар төрлийн хэрэглэгчийн эрх

үүсгэхээ урьдчилан төлөвлөсөн байх шаардлагатай. Хувь хүний ба

бизнесийн гэсэн 2 төрлийн хэрэглэгчийн эрх байдаг бөгөөд тус бүр

өөр өөрийн гэсэн зорилготой байдаг.

Компанийн хэрэглэгчийн эрх: Компанийг бүхэлд нь төлөөлөх

бөгөөд дараах зорилгоор ашиглах боломжтой:

1. Зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаануудын

хааталаар хэрэглэгчдэд цаг алдалгүй мэдээлэл хүргэх

2. Блог нийтлэл ба мэдээнүүдээ идэвхжүүлэх

3. Хэрэглэгчдэд өөрийн бараа үйлчилгээний талаар шинэ

мэдээллүүдийг хүргэх

4. Хурал чуулган, үйл ажиллагаануудын үеэр шууд мэдээлэх

Хувь хүний хэрэглэгчийн эрх: Компаний тодорхой нэгэн ажилтан

ашиглахад зориулагдсан. Энэ төрлийн хэрэглэгчийн эрх нь илүү

хувийн шинжтэй байдаг тул компанитай холбоогүй зүйлсийн

талаар бичих, хэрэглэгчидтэй шууд харилцаа үүсгэхэд чухал байдаг.

Мөн дараах зорилгоор ашиглах боломжтой:

1. Олон нийтийг компанитай холбох хэрэгсэл болох

2. Юун дээр ажиллаж байгаа талаараа хүмүүст мэдээллэх

3. Хувь хүний шинж чанарыг мэдээлэлдээ шингээх

4. Компанийнхаа сүлжээ ба харилцаа холбоог өргөжүүлэх

Хувь хүний хэрэглэгчийн эрхийг нээхдээ http://twitter.comхаягаар

орж “Харилцан ярианд нэгдэх” буюу “Join the conversation!”

товчийг дарна. Дараа нь хэрэглэгчийн нэр ба нууцүг гэсэн хэсгийг

бөглөнө.

Хэрэглэгчийн нэр нь маш чухал хэсэг байдаг. Учир нь цахим орчны

хэрэглэгчид таны хэрэглэгчийн нэрээр тантай харилцах болно.Мөн

таны хэрэглэгчийн нэр таны хувийн брэнд болох талтай.

Твиттэр хэрэглэгчийн нэр сонгохдоо зайлсхийх зүйлсийн жагсаалт:

1. Ямар ч холбогдолгүй нэр сонгох нь таны болон танай

компанийн брэндйн боломжийг хаах аюултай.

2. Тоо ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь таныг албан ёсны

бус харагдуулах болно.

3. Доогуур зураас гэх мэт нэмэлт тэмдгүүдийг ашиглахгүй байх

хэрэгтэй.

Твиттэр хэрэглэгчийн нэрийг сонгосныхоо дараа “Create my ac-

count” товчийг дарахад таны цахим шуудангийг холбоо барих

хаягууд Твиттэрт нэгдсэн эсэхийг шалгах хэсэг гарч ирнэ. Та энэ

хэсгээс таны танилуудын хэн нь Твиттэр ашигладаг болохыг харах

боломжтой бөгөөд ашигладаггүй хүмүүсийг цахим шуудангаар нь

дамжуулан урих боломжтой байдаг.

2-р алхам: Хувийн профайлын тохиргоо хийх

Та Твиттэр хэрэглэгчийн эрхээ үүсгэсний дараа профайлдаа хувийн

тохиргоо хийх хэрэгтэй. Твиттэрээр хүмүүстэй харилцах, бусдыг

дагахаасаа өмнө тохиргоогоо хийсэн байх нь чухал. Учир нь хэрэв

та тохиргоо хийгээгүй үедээ хүмүүсийг дагавал таныг тэд таныг

буцаан дагах магадлал маш бага байдаг. Түүгээр ч зогсохгүй хүмүүс

таныг спам гэж андуурах эрсдэлтэй.

Та профайл дээрээ өөрийн компани, блог, сонирхол, байршил гэх

зэрэг хувийн мэдээллүүдээ оруулах боломжтой. Тохиргоо хийхийн

тулд дэлгцийн баруун дээд хэсэг байгаа setting буюу тохиргоо

товчин дээр дарна. Хамгийн эхэнд гарч ирэх зүйл нь таны нэр

байх болно. Энэ хэсэгт өөрийнхөө жинхэнэ нэрийг бичих хэрэгтэй.

Дараа нь компаний цахим хуудас, блог, хувийн цахим хуудас,

LinkedIn зэргийн холбоосыг оруудах хэрэгтэй. “One Line Bio”буюу

“Нэг мөр урттай танилцуулга” хэсэгт өөрийн талаар танилцуулгыг

оруулна. Үүнд:

1. Компани

2. Албан тушаал

3. Сонирхол

4. Мэргэшил

5. Одоогийн ажиллаж буй төсөл

6. Байршил зэргийг багтаах нь зүйтэй.

Профайл тохиргооны хамгийн сүүлийн хэсэг нь “Шинэчлэлүүдийг

хамгаалах” буюу “Protect my updates” хэсэг юм. Энэ хэсгийн

тохиргоог хийснээр бусад хэрэглэгчид таныг дагасан тохиолдолд

л таны мэдээллийг харах боломжтой болно. Гэхдээ энэ нь заавал

сонгох ёстой хэсэг биш бөгөөд хүмүүс энэхүү тохиргоог өөрсдийн

хүслийн дагуу хийдэг.

Профайл тохиргоог хийж дууссаны дараа өөрийн зургийг буюу

аватарыг оруулна. Ингэхдээ “Picture Tab” хэсэгрүү орж сонгосон

зургаа оруулна. Мөн та “Design Tab” хэсэг рүү орж арын өнгө болон

зургийг сонгох боломжтой.

Өөрийн профайлыг үүсгэн идэвхжүүлэх

Page 6: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

6

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

3-р алхам: Жиргэж эхлэх

Хүмүүсийг дагаж эхлэхээсээ өмнө жиргэж эхлэх нь бусад хүмүүст

өөрийн жиргэх ерөнхий сэдвийн талаар мэдэгдэх сайн арга болж

өгдөг. Твиттэр ашиглагчдын хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь

мэдээ мэдээлэл байдаг.

Жиргээний төрлүүд:

1. Ажиглалт: Юу хийж байгаагаа, мөн юу бодож, мэдэрч байгаагаа

жиргэх

2. Уншсан зүйлээ бичих: Сонирхолтой блог нийтлэл эсвэл мэдээний

холбоосыг нийтлэх

3. Үзсэн зүйлээ хуваалцах: Hulu, YouTube гэх мэт сувнуудаар үзсэн

сонирхолтой бичлэгийн холбоосыг нийтлэх

4. Оролцох арга хэмжээгээ хуваалцах: Өөрийн оролцохоор

төлөвлөөд буй дараагийн арга хэмжээнийхээ холбоосыг нийтлэх

5. Өөрийн мэдээллийн агуулгыг идэвхжүүлэх: Хамгийн сүүлд бичсэн

өөрийн компаний болон хувийн блог нийтлэлийнхээ холбоосыг

нийтлэх

6. Бусдын мэдээллийн агуулгыг идэвхжүүлэх: Бусдын блог

нийтлэлийг хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд холбоосыг нь нийтлэх

7. Бусадтай ярилцах: @ тэмдэглэгээг ашиглан бусадруу зурвас

илгээх

8. Бусдын жиргээг дахин жиргэх: Бусдын жиргээг давтан жиргэх

Таны жиргэж байгаа зүйлийг маш олон хүмүүс харах учраас

жиргэхдээ анхааралтай байх нь зүйтэй.

4-р алхам: Дагах хүмүүсийг олох

Өөрийн сүлжээ, хүрээллээ нэмэгдүүлэх нь богино хугацаандшууд

хийчихдэг амархан ажил биш юм. Үүний тулд та Твиттэрийг

үр дүнтэй ашиглаж, тодорхой хэмжээнд цаг заваа зарцуулах

шаардлагатай болно.

Дагах хүмүүсийг хэрхэн сонгох вэ?

1. Twitter Grader (http://Twitter.Grader.com) нь HubSpot-оос санал

болгож буй үнэгүй хэрэгсэл юм. Та үүнийг ашигласнаар таны

амьдардаг хотын “Twitter Elite”-ыг тодорхойлох, мөн мэдний

талаарх сонирхолтой мэдээллийг олж авах боломжтой.

2. Twitter Search (http://search.twitter.com) нь тусгай түлхүүр үгээр

хайлт хийхэд зориулагдсан. Жишээ нь, та “олон нийтийн харилцаа”

гэсэн үг орсон жиргээнүүдийг хйж харах боломжтой.

3. Таны дагагчид дагаж байгаа хүмүүсийг дагах: Дагагчид тань

хэнтэй юу ярьж байгааг @ тэмдэгтийг ашиглан мэдэх боломжтой.

4. Салбартаа тэргүүлэгчид болон блогчдыг дагах: Ихэнх блогчид

өөрсдийг Твиттэр хаягийг блог дээрээ холбоос хэлбэрээр оруулсан

байдаг. Та өөрийн дуртай блог нийтлэгчээ дагах боломжтой.

5. Хүмүүсийн Твиттэр нэрийг цуглуулах: Зарим туршлагатай

блогчид аливаа арга хэмжээний үеэр өөрсдийн Твиттэр нэрийг

шууд ашигладаг. Тэдний нэрийг тэмдэглэж аваад дагах боломжтой.

6. Арга хэмжээний hashtag-ийг дагах: Маш олон арга хэмжээний

зохон байгуулагчид тухайн арга хэмжээндээ зориулж тусгай

hashtag-ийг бий болгодог бөгөөд хүмүүс тус тэмдэгтийг ашиглан

арга хэмжээний талаар жиргэдэг. Энэ үед тус hashtag-ийг ашиглан

жиргэж буй бусад хүмүүсийг дагах боломжтой.

Хүмүүсийг дагахдаа анхаарах зүйлс:

- Өдөрт дээд тал нь 25-50 хүнийг дагах нь хамгийн зөв сонголт

болно. Учир нь бусад хүмүүс таныг буцаан дагах хугацааг үлдээх

хэрэгтэй. Хэрэв та хэт олон хүнийг дагасан мөртлөө таныг хэдхэн

хүн дагасан байвал та бусдад үнэ цэнэгүй мэт харагдаж болзошгүй.

- Нэг дор хэдэн зуун хүнийг дагаад, буцаан дагаагүй хүмүүсийг

хасах нь хуурамч сүлжээ үүсгэх арга юм. Тиймээс энэхүү аргаас

зайлсхийх хэрэгтэй.

5-р алхам: Хүмүүсээр өөрийгөө дагуулах

Үнэ цэнэтэй хоёр талын харилцан яриаг үүсгэхийн тулд өөрийн

гэсэн дагагчидыг бий болгох нь чухал. Танихгүй хүмүүс таныг дагах

магадлалтай тул өөрийн профайлыг бүрэн бөглөж, мэдээллээ

оруулсан байх хэрэгтэй.

1. Компанийхаа Твиттэрийн хэрэглэгчийн нэрийг олоход хялбар

байлгах: Компанийхаа ажилчдын Твиттэр хэрэглэгчийн нэрсийн

жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчид компаниай бус,

түүнийг төлөөлөгч хувь хүмүүтэй харилцах боломжтой болно.

2. Хүмүүст хэрэгтэй мэдээлэл хуваалцаж, тэдний хэрэгцээтэй

мэдээллийг түгээгч нь байх: Хэрэв та үнэ цэнэтэй, бусдад хэрэгтэй

мэдээлэл түгээвэл хүмүүс таныг олноороо дагах болно.

3. Дагаж буй хүмүүстэйгээ байнга харилцаатай байх: Хэдийгээр та

дагаж байгаа боловч, таныг дагахгүй байгаа хүмүүстэй идэвхтэй

Өөрийн профайлыг үүсгэн идэвхжүүлэх

Page 7: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

7

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

Твиттэрийг маркетингд ашиглах

1. Хүмүүсийг компанийхаа цахим хуудсанд татахын тулд Твиттэр

ашиглах: Компаний ажилчдын өөрсдийн блог эсвэл цахим хуудсан

дээрээ нийтэлсэн сонирхолтой мэдээллийн агуулгын талаар

жиргэх хэрэгтэй. Хэрэв сүүлийн үед олон нийт үнэгүй татаж авахад

зориулсан мэдээллийн хуудас нийтэлсэн бол түүний холбоосыг

оролцуулан жиргэх нь мөн үр дүн өндөртэй байдаг. Таны цахим

хуудас дээрх мэдээллийн агуулга үнэхээр сонирхолтой эсвэл

хэрэгтэй бол хүмүүс түүний талаар жиргэж эхлэх нь гарцаагүй. Тэд

танй мэдээллийг өөрийн сүлжээндээ түгээх болно.

2. Өөрийн брэндийг Твиттэр дээр хянах: Та Twitter Search (http://

search.twitter.com) гэх мэт хэрэгслүүдийг ашиглан хүмүүс танай

компани, бүтээгдэхүүн, өрсөлдөгчид, салбарын талаар юу ярилцаж

байгааг мэдэх боломжтой. Бүх шинэ мэдээллүүдийг хүлээн

авахын тулд Google Reader дээр шинэчлэл тандагч(RSS feed)-

ийг тохируулах хэрэгтэй. Хэн нэгэн таны үйлдвэрлэдэгтэй ижил

төрлийн бүтээгдэхүүнийг хайж байж ч мэдэх юм. Энэ тохиолдолд

та дэлгэрэнгү мэдээлэл өгч туслаарай.

3. Твиттэрийн “Favorites” хэсгийг компаний үнэлгээний жагсаалтад

оруулах: Жиргээ бүрийн зүүн талд жижигхэн од байдгийг та

анзаарсан уу? Хэрэв та тэрхүү жижиг одон дээр дарвал, жиргээ

таны Favorite Tab-руу нэмэгдэнэ. Twitter Search-ыг ашиглан бусад

хүмүүс танай компаний талаар юу ярьж байгааг унших явцдаа эерэг

сайн мэдээллүүдийг агуулсан жиргээнүүдийн Favorite дээр дарах

Твиттэрийг бизнест ашиглах

харилцаж бай. Тэдний бичсэн зүйлд сэтгэгдэл үлдээж, тэднийг

сайшаан дэмж.

6-р алхам: Өөрийн сүлжээнийхэнтэйгээ харилцах

Твиттэр ашиглан өөр хэн нэгэнрүү зурвас илгээхийн тулд @

тэмдэгтийг жиргээний хамгийн эхэнд ашиглах хэрэгтэй. Гэвч энэ

тохиолдолд бусад хүмүүс таны зурвасын харахыг анхаарна уу.

Үүнийг reply буюу хариу илгээх гэдэг.

хэрэгтэй. Гуравдагч талын үнэлгээ нь олон нийт танай компаний

талаар ямар бодолтой байдгийг харуулах үнэ цэнэтэй эх сурвалж

болж бйдаг. Хэн нэгэн танай компаний талаар асуусан тохиолдолд

Favorite хуудсынхаа холбоосыг явуулах боломжтой.

4. Арга хэмжээнүүдийг идэвхжүүлэхэд Твиттэрийг ашиглах: Арга

хэмжээнүүд нь Твиттэр дээрх танилуудтайгаа цахим бус орчинд

уулзах боломж юм. Танай компани ямар нэгэн арга хэмжээ,

өдөрлөг зохиож байгаа бол түүний талаар жиргэх хэрэгтэй.

Ингэхдээ хүмүүсийг арга хэмжээний бүртгэлийн хуудасруу илгээх

нь хамгийн үр дүнтэй байдаг. Мөн жиргээндээ арга хэмжээний

hashtag-ийг оруулаарай.

Арга хэмжээнд зориулан hashtagсонгохын ач холбогдол:

i. Арга хэмжээний үеэр жиргэхдээ хүмүүс ихэвчлэн hashtag

хэрэглэж юу харж, сонсож байгаагаа шууд жиргэдэг. Hashtag нь

арга хэмжээний талаар ярилцаж байгаа хүмүүсийн жиргээг цахим

орчинд нэгтгэдэг.

ii. Арга хэмжээнд биеэр оролцоогүй хүмүүс таны hashtag-ыг

хараад ашиглаж магадгүй. Алдартай Hashtag-ууд олон хүмүүсийн

анхааолыг татдаг бөгөөд хүмүүс арга хэмжээний эргэн тойронд

болж буй харилцан яриаг сонсохын тулд http://search.twitter.

comхаягаар ордог.

5. Шинэ хэрэгслүүдийг идэвхжүүлэхийн тулд Твиттэр ашиглах:

Твиттэр хэрэглэгчид шинэ тоглоом туршиж үзэх дуртай байдаг.

Ялангуяа шинэ тоглоом нь оноо, үнэлгээ ашиглан тоглогчийн

Мөн та бусдад хаалттайгаар хэн нэгэн хүнд зурвас илгээх

боломжтой. Үүнийг direct message буюу шууд зурвас гэдэг. Шууд

зурвас илгээхийн тулд Dтэмдэгтийг зурвасны өмнө ашиглана.

Page 8: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

8

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

талаарх дүгнэлтийг гаргадаг бол хүмүүс тоглох дуртай байдаг.

Таны бүтээсэн хэрэгслийн үр дүн, дүгнэлт нь жиргэхэд хялбар байх

хэрэгтэй. Мөн “Tweet this grade”функцыг ашиглах боломжтой.

Хэрэгсэл бусадтай хуваалцахад аль болох хялбархан байх ёстойг

анхаарна уу.

6. Салбарын тэргүүлэгчийн имиджийг бүрдүүлэх: Бусдад

хэрэгцээтэй, ашиг тус болохуйц мэдээ мэдээлэл, зөвлөгөөг

жиргэснээр та болон таны компани салбартаа тэргүүлэгчийн

имиджийг бүрдүүлэх бөгөөд хүмүүс таныг мэргэжилтэний үүднээс

хүлээн авах болно. Жиргэхдээ өөрийн болон бусдын эх сурвалжыг

байнга дурдаж, холбоосыг оруулж байх хэрэгтэй.

Твиттэрийг олон нийтийн харилцаа буюу ПиАр-д ашиглах

1. Сурвалжлагчид, блог нийтлэгчид болон бусад хэвлэл мэдээллийн

хэрэгслийн хүмүүстэй Твиттэр ашиглан харилцаа холбоо тогтоох:

Сурвалжлагчид болон бусад идэвхтэй блогчид нь олон нийтийн

сүлжээг мэдээлэл хайхад идэвхтэй ашигладаг. Хэвлэл мэдээллийн

хүмүүсийг жагсаасан Твиттэр дээрх хамгийн том эх сурвалжууд:

- Медиа гарц:

https://twitteringjournalists.pbwiki.com/

Media+Outlets+Using+Twitter

- Медиа ажилчид:

https://twitteringjournalists.pbwiki.com/Media+People+Using+Twitter

http://mediaontwitter.pbwiki.com

2. Тэргүүн өгүүллэгийн боломжийн талаарх жиргээг олж уншиж

байх: Аливаа зүйлд цаг алдалгүй түргэн хариулдаг Твиттэрийн

онцлог шинжийн улмаас хэвлэл мэдээллийн ажилтнуудын хувьд

шаардлагатай нэмэлт мэдээллийг хайх хамгийн тохиромжтой газар

болж өгдөг. Та блогчид болон сэтгүүлчдийг Твиттэр дээр дагаж

байхдаа тэдний жиргээнүүдийг байнга уншиж, ямар нэг боломж

санал болгож байгаа эсэхийг алдалгүй олж унших хэрэгтэй.

Мөн сэтгүүлчдэд нэмэлт холбоос болон эх сурвалжуудыг илгээн

тусламж үзүүлж хоорондын холбоо харилцаагаа сайжруулах нь

зүйтэй. Үүнд заавал өөрийн компаний холбоос эсвэл эх сурвалж

байх албагүй, өөр компаний мэдээллээс санал болгож болно.

Ингэснээр сэтгүүлч дараа дараагийн удаад таниас зөвлөгөө

мэдээлэл авахаар хандах магадлалтай.

3. Цахим шуудан илгээхийн оронд шууд зурвас буюу direct mes-

sage илгээх: Шууд зурвасыг илгээхдээ илгээж буй сэтгүүлчийг

уншихуйц тодорхой тодорхой бичих шаардлагатай. Шууд зурвас

нь албан бус шинжтэй байдаг тул хэвлэл мэдээллийн салбарын

зүтгэлтнүүд цахим шуудангийн оронд шууд зурвасыг илүүд үзэх нь

элбэг байдаг байна. Шууд зурвас нь мөн таны цагийг хэмнэж, хэт

төвөгтэй урт агуулга бичихээс таныг аврах сайн талтай. Гэвч та шууд

зурвасыг зөвхөн таныг дагаж буй хүнрүү илгээх боломжтой гэдгийг

анхаарна уу.

4. Олон нийтийн харилцааны ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө

хамтран ажиллахаар төлөвлөөд буй хэвлэл мэдээллийн ажилтны

жиргээг шалгах: Хамтран ажиллахаар төлөвлөөд буй хэвлэл

мэдээллийн ажилтны жиргээг тогтмол шалгах замаар түүний

хийж буй, хийхээр төлөвлөж буй үйлдлүүдийн талаар мэдээлэлтэй

болох хэрэгтэй. Тухайн ажилтан аялалаар явах гэх мэт онцгой

шалтгаанаар ажиллах боломжгүй болсон тохиолдолд түүнтэй

холбоо барихаа хойшлуулах нь зүйтэй.

Твиттэрийг хэрэглэгчтэй харилцах үйлчилгээнд ашиглах

1. Танай компаний эсвэл бүтээгдэхүүний тухай гарч ирж буй

асуудлуудад хүмүүст хариулт өгөх: Twitter Search ашиглан

компаний тухай болон бүтээгдэхүүний тухай хүмүүсийн юу ярьж

байгааг шалгах тусгай ажлын байрыг гаргаж, нэг хүнийг томилох

нь зүйтэй. Тухайн ажилтан аливаа сөрөг сэтгэгдэлд хариулт өгч,

эргэх холбоог үүсгэн, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнтэй холбоотой

асуудлуудыг шийдвэрлэхэд шууд туслах боломжтой байх юм.

Хэрэглэгчдэд түргэн хариулт өгч, асуудлыг нь шийдвэрлэхэд туслах

нь хамгийн том давуу талыг компанид авчирна.

2. Түр хугацааны асуудлын талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөхдөө

компаний хэрэглэгчийн эрхийг ашиглах: Хэрэв та цахим орчинд

үйлчилгээ үзүүлдэг компанид ажилладаг бөгөөд та системийн

ямарваа нэгэн жижиг алдааг засахаар ажиллаж байгаа бол

түүнийгээ өөрийн дагагчдад мэдэгдэх хэрэгтэй. Энэ тохиолдолд

хэрэглэгчид компаний зүгээс асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж

байгаад талархалтай хандах болно.

3. Танай компанийг дагаж буй хүн бүрийг буцаан дагах: Хэдийгээр

та хэнийг буцаан дагахаа сонгох боломжтой боловч, компанийг

дагаж буй хүн бүрийг буцаан дагах нь зүйтэй. Учир нь та тэдгээр

хүмүүсрүү хүссэн үедээ шууд зурвас илгээх боломжтой болно. Энэ

тохиолдолд Tweetlater (http://www.tweetlater.com) гэх мэт автомат

дагагч програмыг ашиглаж ажлаа хөнгөвчилж болно.

Page 9: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

9

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

4. Таныг болон танай компанийг шинээр дагагчруу автомат шууд

зурвас илгээхгүй байх: Твиттэрийн аливаа үйлдэлд автомат програм

хэрэглэх явдал элбэг байдаг. Олон хүмүүс шинэ дагагчидруу

автоматаар шууд зурвас илгээх програм хэрэглэдэг. Гэвч энэ нь

таныг хиймэл харагдуулахын дээр, жинхэнэ харилцаа холбоо

үүсгэхгүй гэсэн сэтгэгдлийн хэрэглэгчдэд төрүүлж болзошгүйг

анхаарах хэрэгтэй.

Кампанит ажлын явцыг шалгах, хянах

Та өөрийн кампанит ажлын хэд хэдэн элементийг дээрхийн

дагуу Твиттэрт нэгтгэснийхээ дараа үүний үр дүнг шалгаж, хянах

хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. Дараах хэмжигдэхүүнүүдийг

хянахыг санал болгож байна:

1. Хамрах хүрээ: Нийт дагагчдын тоо. Энэ тоо нь таны бусдад түгээх

чадварыг ерөнхийд нь илэрхийлнэ.

2. Хариултын түвшин: Нэг жиргээнд ногдох @ хариултын дундаж

тоо. Энэ нь таныг холбоос эсвэл асуулт илгээхэд хэдэн хүн хариу

ирүүлж байгааг хэмжих үзүүлэлт юм.

3. Брэнджүүлэлт ба бусдад таниулах: Энэ нь хүмүүс танай компани

ба бүтээгдэхүүний талаар ямар давтамжтай ярилцаж байгааг

хэмжихэд тусална. Хэмжихийн тулд Twitter Search-ашиглаарай.

4. Twitter Grader: Энэ нь таны Твиттэр хэрэглэгчийн эрхийн ерөнхий

үр дүнг харуулна. Ингэхдээ дагагчдын тоо ба тэдний дагагчдын

нөлөөг тооцоолдог.

5.Борлуулалтын чиглүүлэгч: Хэрэглэгчдийг худалдан авалт хийхэд

туслах компаний цахим хуудасруу Твиттэрээр дамжин хандаж буй

хэрэглэгчид

Дээрх элементүүдээс мэдээлэл авч ашиглан, мэдээллийг тогтмол

шалгах нь цаашдын Твиттэрийн кампанит ажилдаа зөв шийдвэр

гаргахад тусална.

Дүгнэлт, нэмэлт эх сурвалжууд

Энэхүү цахим номыг уншсанаар та Твиттэр хэрэглэгчийн эрх

үүсгэж, хамрах хүрээгээ өргөжүүлэх үндсэн мэдлэгийг олж авсан

болов уу гэж найдаж байна. Цаашид Титтэрийн кампанит ажлыг

үргэлжлүүлэхдээ Твиттэрийн нэгдэл нь динамик шинж чанартайн

дээр маш хурдацтай өсөн нэмэгдэж байгаа болохыг анхаарна уу.

Тиймээс байнга шинийг санаачилж, цаг үетэйгээ нийлсэн шинэ

арга техникүүдийг туршиж байхыг зөвлөж байна.

Сонирхолтой ТВИТТЕР статистикууд

2011 оны 3-р сарын 14-нд Твиттер өөрийн 5 насны ойн

баярыг тэмдэглэсэн.

Хамгийн анхны жиргнээг2006 оны 3-р сарын 21-нд Жак

Дорси /Jack Dorsey/ буюу Твиттер-н бүтээгч бичжээ.

Твиттер-н өөрийн судалгаанаас үзэхэд tweets per sec-

ond (TPS) буюу секунд тутмын жиргээний рекордыг

эвдсэн тохиолдолд Шинэ он гарснаас 4 секундын дараа

Японд улсад байсан байна. Энэ нь попын хаан Michael

Jackson-г нас барсан өдрөөс 15 дахин их юм (секунд

тутам 456 жиргээ).

• 2007 онд өдөрт 5000 жиргээ

• 2008 онд өдөрт 300,000 жиргээ

• 2009 онд өдөрт 2.5 сая жиргээ

• 2010 онд өдөрт 35 сая жиргээ

• 2011 оны 3 сард 140 сая жиргээ бичигдэж байжээ.

• 2011 оны 6-р сарын байдлаар Твиттер хэрэглэгчид нь

өдөрт 200 сая жиргээ бичсэн байна.

2011 оны 6-р сарын байдлаар Alexa үнэлгээний

цахим хуудас нь Твиттерийг дэлхийн хамгийн их

хандалттай цахим хуудсуудаас 9 дүгээрт ордог хэмээн

тодорхойлжээ. Үүнээс:

1. Google.com

2. Facebook.com

3. Youtube.com оржээ.

Твиттер дээр ашиглагддаг хэлнүүд:

Англи

61%

Португал

11% Япон

6%Испани

4%

Бусад

18%

Page 10: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

10

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

2010 оны 4-р сарын судалгаанаас үзэхэд Пүрэв болон Баасан гариг нь Твиттер хэрэглэгчдийн хамгийн идэвхитэй өдрүүд байсан

байна. Нийт жиргээний 16%-ийг тус тус бүрдүүлж байжээ.

9 сая Твиттер хэрэглэгчдийн дунд хийсэн Hubspot-н судалгаанаас үзэхэд эмэгтэй жиргээчид эрэгтэй жиргээчдээс 2%-аар илүү хүн

дагаж, 12%-р илүү жиргэдэг байна.

2011 онд сар бүр 1 тэрбум жиргээ бичигдэж байна.

2010 оноос 2011 оны хооронд твиттерийг гар утсан дээрээ хэрэглэх хэрэглээ нь 182%-аар өсжээ.

1. Ashton Kutcher 4,815,727 followers 5,245 updates 455 following www.twitter.com/aplusk

2. Britney Spears 4,783,893 followers 372 updates 420,117 following www.twitter.com/britneyspears

3. Ellen DeGeneres 4,573,644 followers 1,866 updates 30,326 following www.twitter.com/TheEllenShow

4. Barack Obama 3,772,245 followers 671 updates 730,229 following www.twitter.com/BarackObama

5. Lady Gaga 3,753,639 followers 329 updates 151,252 following www.twitter.com/ladygaga

6. Kim Kardashian 3,467,336 followers 3,841 updates 99 following www.twitter.com/KimKardashian

7. Oprah Winfrey 3,451,214 followers 116 updates 20 following www.twitter.com/Oprah

8. John Mayer 3,236,587 followers 3,186 updates 869 following www.twitter.com/johnmayer

9. Twitter 3,129,910 followers 715 updates 217 following www.twitter.com/twitter

10. Ryan Seacrest 3,102,063 followers 2,584 updates 140 following www.twitter.com/RyanSeacrest

Твиттер хэрэглэгчдийг улс орноор нь ангилвал:

Топ 10 Твиттер хэрэглэгчид:

Америк

33,3%

Канад

2,4%Япон

7,1%Их Британ

5,9%

Испани

1,7%

Энэтхэг

8,2%Бразил

3,1%Индонези

2,0%

Герман

6,5%

Австрали

1,8%

Page 11: Твиттерийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Facebook - Like << Өмнөх хуудасTwitter - Retweet Дараагийн хуудас >>

11

Твиттэрийг бизнест хэрхэн ашиглах вэ?Эхлэн суралцагчдад зориулсан гарын авлага05

Дэвшитэт Медиа Маркетинг Агентлаг нь монголын мэдээлэл технологи болон маркетингийн хөгжлийг шинэ түвшинд хүргэж дэвшилтэт медиа маркетингийн салбарт дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилго тавин 2010 оны 6-р сарын 2-нд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан билээ. Одоогоор Удирдлагын зөвлөлийн баг, Маркетингийн газар, Технологийн газар, Дизайны газар гэсэн бүтэц зохион байгуулалттай 38 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид байгууллагынхаа мэдээлэл болон удирдлагын менежментийг хялбарчилан оновчилж өөрсдийн хөгжүүлж буй төслийн удирдлагын програм болон TeamLab системийг нэвтрүүлэн ажилладаг.

The New Media Marketing Agency нь интернэт маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэгч компани юм. Бид хувь хүн, байгууллагын онцлогт тохирсон маркетингийн үйлчилгээ үзүүлэхдээ интернэт маркетинг, цахим хуудас, цахим систем, нэмэлт програм хөгжүүлэлт, дизайны цогц шийдэл зэргийг нэгтгэн интернэт маркетингийн цогц бодлого боловсруулж хамтран ажилладаг. Маркетинг, цахим хуудас, програмчлал, дизайны шийдэл зэрэг нь уялдаагүй салангид гүйцэтгэл байх биш харин уялдаатай нэгдмэл гүйцэтгэл байснаараа илүү амжилтанд хүрч буйг бизнесийн түүхүүд харуулж байна.

Тиймээс Технологийн газар нь харилцагчидын цахим хуудас, цахим систем хөгжүүлэлт, мобайл хөгжүүлэлт, хэрэглэгчтэй харилцах удирдлагын систем, цахим шуудангийн маркетингийн систем гэх мэт бусад шаардлагатай програм хангамж боловсруулдаг бөгөөд тухайн хөгжүүлэлтүүд нь интернэт маркетинг хийхэд хамгийн тохиромжтой байх шинэ технологиуд суурилагдан бүтээгддэг. Дизайны газар нь харилцагчийн цахим орчины дүр төрх болон брэнд бүүкийг боловсруулахаас гадна бүтээгдэхүүн үйлчилгээний дизайны шийдэл, хэвлэлийн дизайн зэрэг дагалдах дизайны шийдлүүдийг боловсруулж ажилладаг. Маркетингийн газар нь харилцагчидийн онцлогт тохирсон интернэт маркетингийн бодлого, шийдлийг боловсруулж гардан гүйцэтгэж ажиллахаас гадна маркетингийн компанит ажлуудыг амжилттай төлөвлөж, хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж хамтран ажилладаг.

Компанийн удирдлагын зөвлөлийн багт Амартайваны Мэнд-Орших, “Наран” группын СЕО, Харвардийн их сургуулийн магистр Балхаажавын Бүүвэй, мөн “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн Дэд ерөнхийлөгч, Харвардийн их сургуулийн магистр Ханибалын Амартүвшин, “Mongolia International Capital Corporation”-ийн ерөнхийлөгч Дарамбазарын Ачит-Эрдэнэ, Хотын нийтийн төв номын сангийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Жамсранжавын Бэгзсүрэн, Энхтайваны корпусын ажилтан Travis Hellstrom нар ажилладаг.

Байгуулагдсан цагаасаа хойш гадаад дотоодын нэр хүндтэй байгууллага, хувь хүмүүсийн захиалгын дагуу тэдгээрийн онцлогт тохирсон мэдээллийн технологи, маркетинг, дизайны цогц шийдлийг боловсруулан хамтран ажиллаж байна. Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд /http://batbold.com/, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг /http://ganhuyag.com/, Эдийн засагч Д.Жаргалсайхан /http://jargaldefacto.com/, “Мандухай Хатан” компани /http://mandukhai-khatan.mn/, “Акума Эрин” компани /http://akuma.mn/, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” компани /http://www.tengerfinancialgroup.com/, “Монголын Нууц Товчоо” компани /http://mongoliansecrethistory.mn/, “i-concept” компани /http://iconcept.mn/, Монголын Эдийн Засгийн Чуулган ТББ /http://meforum.mn/, Global Dignity хөдөлгөөн /http://mongoldig-nity.org/, Монголын Оюутаны Холбоо /http://student.org.mn/ зэрэг нэр хүнд бүхий байгууллага, хувь хүмүүс юм.

ДАВУУ ТАЛ

Бизнесийн амжилтанд хүргэх төгс шийдэл бүхий үйлчилгээ үзүүлэх, - Өндөр мэдрэмжтэй чадварлаг, бүтээлч хамт олон - Хамтран ажиллах уян хатан бодлого - Нийгмийн хариуцлагыг компанийхаа удирдлага болгон ажилладаг

Бидний тухай

www.newmediamarketingagency.com

www.facebook.com/NMMAteam

www.twitter.com/NMMAteam

www.youtube.com/NMMAteam

www.linkedin.com/company/NMMAteam

www.flickr.com/photos/NMMAteam