52
"БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН 2011 IRIM судалгааны хүрээлэн Хаяг: "Интер ном"-301 тоот, Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс Утас/Факс: 976-70117101 Э/Шуудан: [email protected] Ш/Хайрцаг: 46А/265 Вэб сайт: http://www.irim.mn

"БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

  • Upload
    nrnchln

  • View
    800

  • Download
    19

Embed Size (px)

Citation preview

Page 1: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

0

"БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД

СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ

МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН

ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ

ТАЙЛАН

2011

IRIM судалгааны хүрээлэн Хаяг: "Интер ном"-301 тоот, Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс Утас/Факс: 976-70117101 Э/Шуудан: [email protected] Ш/Хайрцаг: 46А/265 Вэб сайт: http://www.irim.mn

Page 2: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 1

Энэхүү үнэлгээний ажлыг НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүжилтээр, Боловсролын

хүрээлэнгийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн 2011 онд гүйцэтгэв. Үнэлгээний

ажил нь зөвхөн үнэлгээний багийн гишүүдийн байр суурийг илэрхийлж буй болно.

Үнэлгээний багийн бүрэлдэхүүн

М.АРИУНТУНГАЛАГ Үнэлгээний багийн ахлагч,

“IRIM” судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал

О.БАЯР Төслийн зөвлөх

Г. БАЯРМАА Төслийн зөвлөх

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

С.МОЙЛТМАА Төслийн зохицуулагч

“IRIM” судалгааны хүрээлэнгийн төслийн зохицуулагч

Э.ОНОН Ахлах судлаач,

“IRIM” судалгааны хүрээлэнгийн төслийн зохицуулагч

Page 3: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 2

АГУУЛГА

ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ ................................................................................................. 4

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ .................................................................................................. 6

ДҮРСИЙН ЖАГСААЛТ ......................................................................................................... 7

1.1. ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД .................................................................................... 9

1.2. СУДАЛГААНЫ АРГА .............................................................................................. 9

1.3. СУДАЛГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ .......................................................................... 10

1.4. СУДАЛГААНЫ ТҮҮВЭРЛЭЛТ .............................................................................. 10

1.5. СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ ................................................................. 10

1.6. СУДАЛГААНЫ ХЯЗГААРЛАГДМАЛ ТАЛ ............................................................ 10

1.7. СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ................................................. 11

БҮЛЭГ 2: ЭРҮҮЛ МЭНД ХИЧЭЭЛИЙН ЗААХ АРГА ЗҮЙ ............................................... 12

2.1 БАГШИЙН АШИГЛАЖ БУЙ АРГА, ТЭДГЭЭРИЙН ҮР ДҮН ......................................... 12

2.2 БАГШИЙН АШИГЛАЖ БУЙ АРГЫГ ҮНЭЛЭХ ОЮУТНУУДЫН ҮНЭЛГЭЭ .................. 14

БҮЛЭГ 3: ЭРҮҮЛ МЭНД ХИЧЭЭЛИЙН ЗААХ ОРЧИН ....................................................... 20

3.1 ХИЧЭЭЛИЙН АНГИ, ТАНХИМ ................................................................................ 20

3.2 ХИЧЭЭЛИЙН СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА .............................................. 22

3.3 ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ................................................................... 24

БҮЛЭГ 4: ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДАЛ ........................... 27

4.1 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ............................................................... 27

4.2 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ХАНДЛАГА ........................................................... 36

4.3 ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛД ХАМРАГДАГСДЫН ДАДАЛ ................................. 40

БҮЛЭГ 5: ГОЛ ҮР ДҮН ........................................................................................................ 45

БҮЛЭГ 6: ДҮГНЭЛТ............................................................................................................. 48

БҮЛЭГ 7: САНАЛ, ЗӨВЛӨМЖ ............................................................................................ 50

Page 4: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 3

ТОВЧИЛСОН ҮГСИЙН ЖАГСААЛТ ББИДС Багш бэлтгэдэг их дээд сургууль

ДЭМБ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

ЕБС Ерөнхий боловсролын сургууль

ЗБ Зорилтот бүлэг

НҮБ Нэгдсэн Үндэсний Байгууллага

НҮБХАС Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сан

МУЗГ Монгол улсын засгийн газар

ӨҮНҮЭМТ Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төсөл

СДЗШТ Сайн Дурын Зөвлөгөө Шинжилгээний Төв

ХАС Хүн Амын Сан

ХБ Хяналтын бүлэг

ЭМ Эрүүл Мэнд

ЭМНХЯ Эрүүл мэнд, нийгэм хамгааллын яам

БСШУЯ

БУС

Боловсрол, Соѐл, Шинжлэх ухааны яам

Байгалийн ухааны сургууль

БТС Биеийн тамирын сургууль

Page 5: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 4

ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ

НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүжилтээр, Боловсролын хүрээлэнгийн захиалгаар IRIM

судалгааны хүрээлэн “Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн

хөтөлбөр”-т 2011 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд үнэлгээ хийх ажлыг

зохион байгууллаа. Үнэлгээний судалгааны хүрээнд Багш бэлтгэдэг их, дээд

сургуулиудад заагдаж буй эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн агуулга, арга зүй,

орчин зэрэг нь багшаар бэлтгэгдэж буй оюутнуудад ерөнхий боловсролын сургуульд

эрүүл мэндийн боловсролыг олгоход шаардагдах мэдлэг, хандлага, чадварыг олгож

байгаа эсэхийг үнэлж, хөтөлбөрийн үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн санал

зөвлөмж өгөх зорилго дэвшүүлэн Улаанбаатар, Дорнод, Баян-Өлгий аймгийн нийт 229

судалгаанд оролцогчдоос ганцаарчилсан ярилцлага, асуулга, фокус бүлгийн

ярилцлагын аргуудаар мэдээлэл цуглуулж үр дүн гаргав. Тоон судалгааны анхдагч

мэдээллийг Excel програмд оруулж нээлттэй асуултуудыг кодолж, техник болон логик

алдааг шалгаж магадлан боловсруулалтыг SPSS 17 програмаар гүйцэтгэв.

Үнэлгээний судалгааг эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд ББИДС-д

заагдаж буй эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн агуулга, заах арга зүйн орчин, заах

аргачлал гэсэн үндсэн 3 дэд бүлэгт ангилан авч үзсэн. Судалгааны гол үр дүнг эдгээр 3

үндсэн дэд бүлгээр дараах хэсгүүдэд дэлгэрэнгүй дүгнэсэн болно.

Судалгааны үр дүнгээс харахад эрүүл мэндийн хичээлд хамрагдсан оюутнууд өөрсдийн

эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж энэ талын мэдлэг мэдээлэлтэй болсондоо

сэтгэл хангалуун байгаа боловч ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг заах

чадварыг бүрэн дүүрэн эзэмшиж чадаагүй байдаг тул тухайн хичээлээр багшлахад

бэлэн бус байна. Мөн их дээд сургуульд эрүүл мэндийн хичээл зааж буй багш нарын

заах арга, ур чадварыг хэдийгээр оюутнуудын ихэнх хувь нь хангалттай сайн хэмээн

үнэлсэн боловч тухайн багш нарт цаашид дахин мэргэших, сургалт хөтөлбөрт

хамрагдах хэрэгцээ шаардлага байсаар байна.

Эрүүл мэндийн хичээлийн үр дүнд сөргөөр нөлөөлж буй чухал хүчин зүйлүүдийн тоонд

судалгаанд хамрагдсан багш, оюутнууд хичээлийн хугацаа маш богино мөн сургалтад

зориулан тохижуулсан анги, танхим, хэрэглэгдэхүүний хомс байдлыг нэрлэсэн байна.

Одоогийн байдлаар эрүүл мэндийн хичээлийг 16-32 цагийн дотор судалж байгаа

бөгөөд энэ нь хичээлийн агуулгатай харьцуулахад маш хангалтгүй хугацаа тул

оюутнууд олж авсан мэдлэгээ хандлага, дадал болон төлөвшүүлэх боломж бүрдэггүй

байна. Мөн хичээлийг явуулахад зориулан тусгайлан тохижуулсан анги, танхим

байхгүй, яг ИДС-д зориулан бэлтгэсэн сурах бичиг, гарын авлага байдаггүй зэрэг нь

хичээлийн чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг болоод байна.

Орон нутагт ЭМ-ийн хичээлийг заах боловсон хүчин болоод хичээлийн сургалтын

хэрэглэгдэхүүн, орчин зэрэг нь хангалттай бус байдаг төдийгүй, мэдээллээс алслагдсан

гэх зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр орон нутгийн оюутнуудын эрүүл мэндийн талаарх

мэдлэг доогуур байна. Бас нэг томоохон шалтгаан нь орон нутгийн багш нарт өөрсдийн

мэдлэгийг дээшлүүлэх боломж хомс байдаг тул оюутнуудад шинэ мэдлэг олгох асуудал

дээр харьцангуй бага анхаардаг байж болох юм.

Page 6: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 5

Тиймээс судалгаанд оролцогчдоос цаашид эрүүл мэндийн багш бэлтгэх тогтолцоог

улам боловсронгуй болгож, их дээд сургуульд багшлах боловсон хүчнийг нэн тэргүүнд

шийдэх, хичээл явуулах орчинг сайжруулах арга хэмжээг шат шатандаа анхаарах

хэрэгцээ буйг нягтлан үзэх шаардлагатай болоод байна.

Page 7: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 6

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

Хүснэгт 1. Судалгааны түүвэр ........................................................................................... 10

Хүснэгт 2: Эрүүл мэндийн хичээлд хамрагдсан оюутнуудын ЭМ-ийн талаарх мэдлэг .. 27

Хүснэгт 3: Эрүүл мэндийн гурвалжинд багтах хэсгүүдийг зөв нэрлэсэн байдал ............ 28

Хүснэгт 4: Амны хөндийн эрхтнүүдийн талаар зөв хариулсан байдал ........................... 29

Хүснэгт 5: Хорт хавдрын эрт үед илрэх шинж тэмдгийг зөв нэрлэсэн хувь .................... 32

Хүснэгт 6: Дам тамхидалтын талаарх ЭМ-ийнн хичээлд хамрагдсан оюутнуудын мэдлэг

............................................................................................................................................ 34

Хүснэгт 7: Сэтгэл гутралын ангиллыг зөв хариулсан оюутнуудын хувь .......................... 35

Хүснэгт 8: ХДХВ/ДОХ-ын талаарх хандлага ..................................................................... 40

Хүснэгт 9: Судалгаанд хамрагдагсдын мансууруулах бодисын хэрэглээ ....................... 43

Хүснэгт 10: Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвөөр үйлчлүүлсэн байдал..............43

Page 8: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 7

ДҮРСИЙН ЖАГСААЛТ Дүрс 1. Судалгааны арга ..................................................................................................... 9

Дүрс 2. Судалгааны хамрах хүрээ..................................................................................... 10

Дүрс 3. Кейт Тоүнсийн таксономи ..................................................................................... 13

Дүрс 4. Эрүүл мэндийн хичээлээр хангалттай мэдлэг олж авахад нөлөөлсөн хүчин

зүйлс ................................................................................................................................... 14

Дүрс 5: Эрүүл мэндийн хичээлийн хүрээнд хангалттай мэдлэг олж авч чадаагүй

шалтгаан ............................................................................................................................. 15

Дүрс 6. Эрүүл мэндийн хичээл заасан багшийн арга барилыг үнэлсэн байдал ............. 16

Дүрс 7. Эрүүл мэндийн хичээлийг явуулахад үр дүнтэй аргууд ...................................... 17

Дүрс 8: Эрүүл мэндийн хичээлийг үр дүнтэй явуулахад цаашид анхаарах зүйлс ....... 17

Дүрс 9. Эрүүл мэндийн хичээл явуулахад зориулан тохижуулсан анги, танхим байдаг

эсэх ..................................................................................................................................... 21

Дүрс 10. Анги танхимын тохиромжтой байдал болон ширээ сандалын хүрэлцээтэй

байдал ................................................................................................................................ 22

Дүрс 11. Эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг, гарын авлага хэрэгцээ шаардлага

хангасан болон хүртээмжтэй эсэх ..................................................................................... 23

Дүрс 12. Эрүүл мэндийн хичээлд ашигладаг хэвэлэмэл үурагт үзүүлэн болон макет,

муляж хэрэгцээ шаарлага хангаж байгаа эсэх ................................................................. 25

Дүрс 13: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын мэдлэгийн харьцуулалт .................. 28

Дүрс 14: Хоол хүнс ба эрүүл мэнд сэдвийн талаарх оюутнуудын мэдлэг ...................... 29

Дүрс 15: Ясны хугарлын үед илрэх шинж тэмдэгүүдийг нэрлэсэн байдал ..................... 30

Дүрс 16: Халдварт өвчин дамжих замыг зөв нэрлэсэн байдал ....................................... 31

Дүрс 17: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын түгээмэл халдварт өвчний талаарх

мэдлэг ................................................................................................................................. 31

Дүрс 18: Нөхөн үржихүйн эрхтэнүүдийг нэрлэсэн байдал ............................................... 33

Дүрс 19: ХДХВ/ДОХ-ын халдварлах замыг зөв нэрлэсэн хувь ........................................ 33

Дүрс 20: Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн байдал ...................................... 35

Дүрс 21: Судалгаанд хамрагдагсдын нэмэлт мэдээлэл авахыг хүссэн сэдвүүд ............ 36

Дүрс 22: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын эрүүл мэндийн үйлчилгээний

талаарх хандлага ............................................................................................................... 37

Дүрс 23: Амьдралын эрүүл хэв маягийн талаарх хандлага ............................................. 37

Дүрс 24: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын хандлага .......................................... 38

Дүрс 25: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын ЭМ-ийн зарим асуудлын талаарх

хандлага ............................................................................................................................. 38

Дүрс 26: Судалгаанд хамрагдсан оюутнуудын архины хэрэглээний талаарх хандлага 39

Дүрс 27: ХДХВ/ДОХ-ын талаарх хандлага ........................................................................ 39

Дүрс 28: Судалгаанд хамрагдагсдын эрүүл байхыг эрэлхийлсэн зан үйл ...................... 41

Дүрс 29: Судалгаанд хамрагдасдын ходоодны хямарлын үед хэрхэн тусламж үзүүлдэг

байдал ................................................................................................................................ 41

Дүрс 30: Судалгаанд хамрагдасдын архины хэрэглээ ..................................................... 42

Page 9: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 8

ОРШИЛ

1997-1998 оны хичээлийн жилд Эрүүл мэнд, нийгэм хамгаалалын яам (ЭМНХЯ),

Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яам (БСШУЯ) хамтран Ерөнхий Боловсролын

Сургуульд (ЕБС)-д эрүүл мэндийн хичээл заах шийдвэр гарган, тус яамдын

хамтарсан ажлын хэсгээс эрүүл мэндийн хичээлээр заах 10 үндсэн сэдвийг дэлхийн

эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)–ын зөвлөхүүдийн тусламжтайгаар тодорхойлон

гаргаж байсан1. Сурагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, агуулга бүхий

эрүүл мэндийн боловсрол олгож, зөв дадал зуршил, мэдлэг, хандлагыг бий

болгохын тулд ЕБС-иар дамжуулан ажиллах нь хамгийн оновчтой шийдвэр байсан

бөгөөд үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн хичээлийн агуулгыг ЕБС-ийн сурагчдын

онцлогт тохируулан заах чадавх бүхий боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлага

ч зүй ѐсоор тавигдах болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас Монгол улсын

засгийн газар (МУЗГ) хүн амын хөгжлийн асуудлаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын

(НҮБ) Хүн амын сан (ХАС)-тай хамтран ажиллаж, Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл

мэндийн төслийг (ӨҮНҮЭМТ)-ийг хэрэгжүүлэн удаа дараа сургагч багш бэлтгэж

эхэлсэн байна. Үүний дараагаар эрүүл мэндийн хичээл заах мэргэшсэн боловсон

хүчин тасралтгүй бэлтгэхэд урт хугацаанд үр ашигтай байх хамгийн оновчтой

шийдвэр нь Багш Бэлтгэдэг Их, дээд сургуулиуд (ББИДС)-ын хичээлийн хөтөлбөрт

эрүүл мэндийн хичээлийг оруулах явдал гэдгийг тодорхойлж, улмаар 2001 онд НҮБ-

ын ХАС-ийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн биологийн тэнхимийг түшиглэн Эрүүл

мэндийн боловсролын төв байгуулан 2001-2002 оны хичээлийн жилд эрүүл мэндийн

хичээлийг оюутан сонгон суралцах хэлбэрээр зааж эхэлсэн боловч 2002-2003 оны

хичээлийн жилээс МУБИС-ийн бүх мэргэжлийн ангид эрүүл мэндийн хичээлийг 1

кредит цагаар оруулах шийдвэр гарсан юм. ЕБС-д заагдаж буй эрүүл мэндийн

хичээлийн хөтөлбөрийн зорилго, агуулга зэргээс хамааран уг хичээлийг сурагчдад

бүрэн ойлгуулах, зөв мэдлэг, хандлага, дадал олгохын тулд ашиглах шаардлагатай

арга аргачлал нь өөрөө бусад хичээлээс ялгаатай байдаг билээ. Тиймээс багш

болохоор бэлтгэгдэж буй оюутнуудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр нь агуулга

болоод заагдаж буй орчны хувьд ЕБС-д эрүүл мэндийн боловсрол олгохдоо

баримтлах стандартад туссан агуулгыг бүрэн хамарч чадаж байгаа эсэх, улмаар

дээр өгүүлсэнчлэн ЕБС-д эрүүл мэндийн боловсрол олгох хэмжээний мэдлэг

чадварыг ИДС-д заагдаж буй эрүүл мэндийн хичээлээс олж авч чадаж байгаа

эсэхийг үнэлэх хэрэгцээ шаардлага зүй ѐсоор тавигдсаны улмаас энэхүү үнэлгээ

хийгдсэн болно.

1 Даваадорж, И., Пүрэвсүрэн, Г., Баяр, О.,& Цэрэнханд, Б. (2009). Давааны цаана даваа. Улаанбаатар,

Монгол: EDO publishing house

Page 10: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 9

БҮЛЭГ 1: ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ

1.1. Зорилго, зорилтууд

Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад заагдаж буй эрүүл мэндийн хичээлийн

хөтөлбөрийн агуулга, арга зүй, орчин зэрэг нь багшаар бэлтгэгдэж буй оюутнуудад

ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн боловсролыг олгоход шаардагдах

мэдлэг, хандлага, чадварыг олгож байгаа эсэхийг үнэлж, хөтөлбөрийн үр ашигтай

байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн санал зөвлөмж өгөх. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд

дараах 4 багц зорилтыг дэвшүүлэв. Үүнд:

1. ББИДС-д заагдаж буй эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн агуулга нь бага,

дунд боловсролын Эрүүл мэндийн боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд

шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг хамарсан эсэхийг үнэлэх;

2. ББИДС-ийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг заахад ашиглаж байгаа арга

зүйд ажиглалт хийх, багш, оюутнуудын санал бодлыг тандсаны үндсэн дээр

үнэлгээ хийх;

3. ББИДС-ийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн орчин, түүний дотор анги

танхим, сургалтын материал, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжид үнэлгээ хийх;

4. ББИДС-дын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн үр нөлөөг тус хичээл

заагддаг болон заагддаггүй сургуулийн оюутны мэдлэг, чадвар, хандлагыг

харьцуулах замаар үнэлэх;

5. Үнэлгээний үр дүнд суурилсан санал зөвлөмж боловсруулах

1.2. Судалгааны арга

Үнэлгээний ажилд шаардагдах мэдээллийг 2011 оны 5–р сарын 03-аас 6-р сарын 03-ыг

хүртэлх 1 сарын хугацаанд сурвалжлагын анкет, ганцаарчилсан ярилцлага, фокус

бүлгийн ярилцлага, баримт бичгийн шинжилгээ зэрэг аргуудыг ашиглан цуглуулав.

Дүрс 1. Судалгааны арга

• Эрүүл мэндийн хичээлд хамрагдсан оюутнууд

• Эрүүл мэндийн хичээлд хамрагдаагүй оюутнууд

Асуулга

• Эрүүл мэндийн хичээлд хамрагдсан оюутнууд

Фокус ярилцлага

• Эрүүл мэндийн хичээл заадаг багш нар

• Экспертүүд

Ганцаарчилсан ярилцлага

Page 11: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 10

1.3. Судалгааны хамрах хүрээ

Судалгааны хамрах хүрээ нь Монгол улсад багш бэлтгэх чиглэлээр ажиллаж буй их

дээд сургуулиудаар хязгаарлагдах боловч судалгааны зорилгын дагуу зорилтот

бүлгээс гадна хяналтын бүлгийг сонгох шаардлага гарсан бөгөөд хяналтын бүлэгт

эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөргүй их дээд сургуулийг багтаасан болно.

Судалгааны хамрах хүрээг дараах бүдүүвчээр илэрхийлэв.

Дүрс 2. Судалгааны хамрах хүрээ

1.4. Судалгааны түүвэрлэлт

Үнэлгээний судалгааны хүрээнд дээрх зорилтот бүлгүүдийг төлөөлүүлэн нийт 229 өмнө

судалгаанд оролцогчдоос дурдсан аргуудын дагуу мэдээлэл цуглуулсан болно.

Хүснэгт 1. Судалгааны түүвэр

№ Аймаг дүүргийн

нэр Асуулга

Ганцаарчилсан

ярилцлага Фокус Нийт

Үндсэн

бүлэг

Хяналтын

бүлэг Багш Эксперт Оюутан Багш

1 Улаанбаатар хот 81 38 4 4 2*10 - 147

2 Дорнод аймаг 36 20 1 1*10 - 67

3 Баян-Өлгий аймаг 15 - - - 15

Нийт 132 58 5 4 30 229

1.5. Судалгааны тайлангийн бүтэц

Үнэлгээний судалгааг эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд ББИДС-д

заагдаж буй эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн агуулга, заах арга зүйн орчин, заах

аргачлал гэсэн үндсэн 3 дэд бүлэгт ангилан авч үзсэн. Судалгааны гол үр дүнг эдгээр 3

үндсэн дэд бүлгээр дараах хэсгүүдэд дэлгэрэнгүй дүгнэсэн болно.

1.6. Судалгааны хязгаарлагдмал тал

Багш бэлтгэдэг их дээд сургуулиудад эрүүл мэндийн хичээлийг орж буй багш

нарын тоо бидний судалгааны арга зүйн хувьд төлөвлөсөн тооноос бага

-

- МУБИС

- Багшийн коллеж

- Дорнод аймгийн багшийн их сургууль

-Баян- Өлгий аймгийн багшийн сургууль

Зорилтот бүлэг

- Монгол Улсын Их сургууль

- Дорнод аймгийн багшийн их сургууль

Хяналтын бүлэг

Page 12: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 11

байсны улмаас зарим нэг судалгааны аргуудыг ашиглах боломжгүй болсон

бөгөөд ярилцлагын дүнгүүдийг харьцуулах боломж хязгаарлагдмал байсан.

Судалгааны мэдээлэл цуглуулах үе шатанд их дээд сургуулиудын хөтөлбөрт

тусгагдсан хичээлүүд хаагдаж байсан тул эрүүл мэнд хичээлд сууж

хичээлийн арга зүй, орчинд үнэлгээ өгөх, ажиглалт хийх боломж

бүрдээгүйгээс ганц ангийг төлөөлүүлэн ажиглалт хийсэн болно.

1.7. Судалгааны мэдээлэл боловсруулалт

Тоон судалгааны анхдагч мэдээллийг Excel програмд оруулж нээлттэй асуултуудыг

кодолж, техник болон логик алдааг шалгаж магадлан боловсруулалтыг SPSS 17

програмаар гүйцэтгэв.

Боловсруулалт хийхдээ хувьсагч хооронд дан ба харьцуулсан тоололт хийхээс гадна

логик шинжилгээ, олон хүчин зүйлийн шинжилгээ, дисперс, корреляцийн

шинжилгээнүүдийг хийж шинж тэмдгүүдийн хоорондын холбоо хамаарлыг тодорхойлон

хэв маягчлал үүсгэсэн болно.

Page 13: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 12

БҮЛЭГ 2: ЭРҮҮЛ МЭНД ХИЧЭЭЛИЙН АРГА ЗҮЙ

“Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги төлөвлөгөө-2010/2015”

бодлогын баримт бичигт эрүүл мэндийн боловсролыг олгохдоо суралцагсдын нас, бие

бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн онцлогт тохирсон байх зарчимыг

баримтлахаар заасан2 бөгөөд энэхүү үнэлгээний судалгаанд ББИДС-д заагдаж буй

эрүүл мэндийн хичээлийн арга зүй нь нэгдүгээрт, ИДС-д суралцаж буй суралцагсдын

онцлогт тохирсон байх, Хоѐрдугаарт, суралцагсдыг ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг

заах онцлог арга зүйд сургах боломжтой байх гэсэн үндсэн 2 шаардлагыг баримжаалан

үнэлгээг хийсэн болно.

2004 онд Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс батлан гаргасан

“Бага, дунд боловсрол: эрүүл мэндийн боловсрол” стандартад тусгагдсанаар бага, дунд

шатны боловсролд “Эрүүл бие”, “Эрүүл харилцаа”, “Эрүүл орчин” гэсэн 3 ай зорилтын

дагуух мэдлэгийг олгохдоо:

1. Бага боловсролд

a. Багаар буюу бие даан ажиллаж, өөрсдийн анхан шатны төсөөллөөр

даалгавар дасгал хийх

b. Асуудал дэвшүүлэн юуг, яагаад гэдгийг тодруулан задлан шинжлэх

c. Нэгтгэн дүгнэх

d. Хэрэгжүүлэн турших аргуудыг ашиглах

2. Суурь болон бүрэн дунд боловсролд

a. Бүлгээр ажиллах, ярилцах

b. Задлан шинжлэх, харьцуулах

c. Нэгтгэн дүгнэх

d. Хэрэгжүүлэн турших аргуудыг ашиглан хичээлийг явуулахаар заажээ3.

Тиймээс ББИДС-д заагдаж буй эрүүл мэндийн хичээл нь оюутнуудад дээрх аргуудыг

хослуулан ЕБС-д эрүүл мэндийн хичээл заах чадварыг олгоход хэрхэн анхаарч,

ажиллаж байгааг оюутнуудын үнэлгээ, багш экспертүүдийн санаа бодлыг тодорхойлох

замаар үнэлгээний тайлангийн энэ хэсэгт авч үзлээ.

2.1 Багшийн ашиглаж буй арга, тэдгээрийн үр дүн

Судалгаанд хамрагдсан багш нарын эрүүл мэндийн хичээлд ашиглаж буй аргууд нь

оюутны оролцоог түлхүү шаардсан байгаа бөгөөд энэ нь оюутнуудад төгссөнийхөө

дараа ЕБС-д эрүүл мэндийн хичээл заах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэгддэг.

Судалгаанд хамрагдсан сургуулиудын эрүүл мэндийн хичээл орж буй цагууд нь их, бага

харилцан адилгүй байдаг учраас хичээл нь агуулгын болоод ашиглагдаж буй арга зүйн

хувьд ялгаатай байгааг дурьдах нь зүйтэй. Тухайлбал Монгол Улсын Боловсролын Их

2 БСШУЯ, ЭМЯ болон UNESCO. Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги төлөвлөгөө-

2010/2015. Содпресс ХХК. Улаанбаатар 2011 3 Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс батлан гаргасан “Бага, дунд боловсрол:

эрүүл мэндийн боловсрол” стандарт, Улаанбаатар 2004 он

Page 14: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 13

Сургуулийн (МУБИС) Байгалийн Ухааны сургууль (БУС) болон Биеийн тамирын

сургууль (БТС) хавсарсан эрүүл мэндийн багш бэлтгэн төгсгөж байна. Түүнээс гадна

бусад багшаар бэлтгэгдэж буй бүх мэргэжлийн ангийн оюутнуудад дунджаар 32 цагийн

буюу 2 кредитийн хичээл орж байна. Харин Дорнод болон Баян-Өлгий аймгийн

Багшийн дээд сургуульд тусгайлан эрүүл мэндийн багш бэлтгэх анги байдаггүй бөгөөд

эрүүл мэндийн хөтөлбөрийг ердөө 1 кредит буюу 16 цагт судалж байна. Боловсролын

шинжлэх ухааны доктор Кейт Тоүнс эрүүл мэндийн боловсролыг суралцагчдад олгох

дараах арга зүйн таксономийг боловсруулсан байдаг.

Дүрс 3. Кейт Тоүнсийн таксономи

Уг таксономийн дагуу тухайн эрүүл мэндийн сургалтанд оролцогчдын хэмжээ их ба

тэдний оролцооны түвшинг бага байхаар тооцож байгаа бол хэвлэл мэдээллийн

хэрэгслийг түлхүү ашиглан мэдээлэл өгөх арга замыг сонгох хэрэгтэй байна. Харин

бага хэмжээний оролцогчдод тэдний оролцоог түлхүү хангах аргууд болох хэлэлцүүлэг,

дүрд тоглуулах, дадлага ажил хийлгэх зэрэг аргуудаар эрүүл мэндийн хичээлийг

хүргэхэд илүү үр дүнтэй гэж үздэг байна.

Манай судалгаанд багш бэлтгэдэг их дээд сургуульд эрүүл мэндийн хичээл заадаг нийт

5 багш хамрагдсан бөгөөд тухайн багш нарын хичээл заадаг нийтлэг арга бол лекц

болон семинарын хэлбэрийг хослуулах байлаа. Лекцын цаг дээр өөрсдийн хөтөлбөрт

заагдсан сэдвүүдийн талаар үндсэн мэдээлэл өгдөг ба семинарын цаг дээр оюутнуудыг

баг болгон хувааж тухайн цагийн хичээлийг бэлтгэх даалгавар өгдөг байна. Багш өөрөө

семинарын цаг дээр зөвхөн зөвлөх болон хичээлийг нэгтгэн дүгнэх үүрэгтэй оролцож

оюутнуудад тухайн хичээлийг ямар арга зүйгээр удирдан явуулах мөн хичээлийн

сэдэвтэй холбогдох нэмэлт материалуудыг хаанаас олж авч болох талаар зөвлөгөө өгч

оюутнуудын бэлтгэсэн семинарын удирдамжийг баталдаг.

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХЭМЖЭЭ

Орон нутгийн

радио

Том

Жижиг

Бага Их ОРОЛЦООНЫ ТҮВШИН

Олон нийтийн

телевиз болон

хэвлэл

Зурагт хуудас

болон бусад

Бүлгийн

хэлэлцүүлэг

Хөгжөөнт

тоглоом

Дадлага ажил

Зөвлөгөө өгөх

Дүрийн

тоглолт

Нүүр тулсан

харилцан яриа

Ур чадвар

эзэмшүүлэх

дадлага

Лекц

Үнэт чанар

бүрдүүлэх

Хичээл

Чөлөөт

бүлгийн

хэлэлцүүлэг

Page 15: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 14

Мөн багшийн зүгээс семинарын хичээлийг удирдан явуулахдаа хичээлийн сэдэвтэй

холбогдуулан оюутнуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, дүрд тоглуулах, ярилцлагын

арга зэргийг түлхүү ашигладаг болох нь судалгааны явцад харагдаж байлаа.

2.2 Багшийн ашиглаж буй аргыг үнэлэх оюутнуудын үнэлгээ

Асуумж судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын харьцангуй олонх нь буюу 46 хувь нь

ЕБС-ийн сурагчдад “Эрүүл мэнд”-ийн хичээл заах хангалттай мэдлэгийг олж авч чадсан

гэсэн хариултыг өгсөн боловч мэдлэгийг практик болгон ашиглаж, ЕБС-д хичээл заах

чадамж болгож хангалттай эзэмшээгүй байдал фокус бүлгийн ярилцлагын явцад

ажиглагдсан юм.

Харин нийт оюутнуудын 38 хувь нь ЕБС-д эрүүл мэндийн хичээл заахад хангалттай

мэдлэгийг олж авч чадаагүй хэдий ч өөрсдийн эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж,

эрүүл мэнддээ анхаарал тавихуйц наад захын мэдлэгийг эзэмшсэн гэж хариулсан

байна.

Их дээд сургуульд үзэж буй эрүүл мэндийн хичээлээр хангалттай мэдлэг авч чадсан

гэж үзэж буй оюутнуудын хувьд нөлөөлж буй хүчин зүйлсийг нь тодруулахад үнэмлэхүй

олонх нь буюу 62,9 хувь нь багшийн ур чадвар сайн байсан гэж үзсэн байна. Мөн эрүүл

мэндийн хичээл нь өөрөө хувь хүний хэрэгцээ шаардлагад үндэслэсэн байдаг тул

оюутнууд хамгийн эхэнд өөрсдийн эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлэх, өөрт

тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх үүднээс эрүүл мэнд хичээлийг бусад

хичээлүүдээс илүүтэй сонирхон, идэвхтэй судалдаг болох нь харагдаж байна. Тиймээс

ч судалгаанд оролцсон оюутнуудын 30,3 хувь нь эрүүл мэндийн хичээлийг сурах хүсэл

эрмэлзэлтэй байснаар тухайн хичээлээс хангалттай мэдлэг олж авсан гэж хариулсан

байна.

Дүрс 4. Эрүүл мэндийн хичээлээр хангалттай мэдлэг олж авахад нөлөөлсөн хүчин зүйлс

Дээрхээс дүгнэхэд эрүүл мэндийн хичээлийн хүрээнд хангалттай мэдлэг олж авахад

нөлөөлж буй гол хоѐр хүчин зүйлс нь нэг талаас багшийн мэдлэг, ур чадвар, нөгөө

талаас оюутны хүсэл сонирхол болох нь харагдаж байна.

Их дээд сургуульд эрүүл мэндийн хичээл зааж буй багш нарын заах арга зүй, ур чадвар

сайн гэсэн үзүүлэлт өндөр байгаа нь эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр

65.1

27.9

25.6

25.6

23.3

11.6

25.6

1.1

60.9

23.9

41.3

26.1

10.9

15.2

34.8

62.9

25.8

33.7

25.8

16.9

13.5

30.3

1.1

Багшийн ур чадвар сайн

Сургалтын арга зүй сайн

Сургалтанд ашиглаж буй материалуудын хангамж, хүртээмж сайн

Сургалтын сэдвүүд оновчтой

Суралцах тав тухтай орчин бүрдсэн

Мэдлэгээ бататгах боломж ихтэй

Сурах хүсэл, сонирхолтой байсан

Бусад

Хот

Хөдөө

Нийт

Page 16: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 15

багшлах боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллаж ирсэн олон улсын

байгууллагуудын хүчин чармайлтын үр дүн гэж үзэж болно. Өнгөрсөн хугацаанд

багшлах боловсон хүчин бэлтгэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд

гэвэл НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, Германы техникийн хамтын ажиллагааны

нийгэмлэг, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сан, АДРА Монгол ОУБ,

Норвегийн тусламжийн байгууллага зэрэг байгууллагуудыг дурьдаж болно.

Хэдийгээр оюутнууд багшийн ур чадварыг сайн гэж үнэлж байгаа боловч их дээд

сургуульд эрүүл мэндийн хичээл зааж буй багш нартай хийсэн ганцаарчилсан

ярилцлагын явцад багш нарыг дахин сургаж чадавхижуулах мөн эрүүл мэндийн буюу

мэргэжлийн мэдлэгийг нь сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг онцолж байсан. Энэ

нь эрүүл мэндийн хичээлийг илүү үр дүнтэй болгох, оюутнуудад олгож буй мэдлэг,

мэдээллийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтойг цохон дурдсан.

Эрүүл мэнд хичээлээр ЕБС-д заах ур чадвар, мэдлэг мэдээлэл олж авч чадсан хувь

өндөр байхад хангалттай мэдлэг олж авч чадаагүй хэмээн тодорхой хувь нь хариулсан

байна. Үүний шалтгааныг тодруулбал дараах үр дүн харагдаж байна.

Дүрс 5: Эрүүл мэндийн хичээлийн хүрээнд хангалттай мэдлэг олж авч чадаагүй шалтгаан

Судалгаанд хамрагдсан оюутнууд ЭМ-ийн хичээлд хамрагдсаны дараа хангалттай

мэдлэг эзэмшиж чадаагүй хамгийн гол шалтгаанууд нь сургалтын хугацаа богино

(46.5%), мэдлэгээ бататгах боломж хомс (38%), сургалтанд ашиглаж буй материалууд

хангалтгүй (31%) хэмээн хариулжээ. Орон нутагт сургалтанд ашиглаж буй материалууд

хомс гэж 36,8% хариулсан байгаа нь орон нутийн алслагдмал байдлаас шалтгаалан

эрүүл мэндийн хичээлд шаардлагатай зарим ном, сурах бичиг хүртээмжгүй байдагтай

холбоотой байж болох юм.

ББИДС-ийн оюутнуудын эрүүл мэндийн хичээл заасан багшийн арга барилыг үнэлсэн

байдлыг авч үзвэл дараах үр дүн харагдаж байна.

6.1

12.1

24.2

15.2

15.2

54.5

36.4

4.2

7.9

18.4

36.8

7.9

23.7

45.5

39.5

2.8

2.8

7

15.5

31

11.3

19.7

46.5

38

2.8

7

Багшийн ур чадвар муу

Сургалтын арга зүй муу

Сургалтад ашиглаж буй материалууд хангалтгүй

Сургалтын сэдвүүд оновчтой биш

Суралцах орчин бүрдээгүй

Сургалтын хугацаа богино

Мэдлэгээ бататгах боломж хомс

Сурах хүсэл, сонирхол байгаагүй

Бусад

Хот

Хөдөө

Нийт

Page 17: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 16

Дүрс 6. Эрүүл мэндийн хичээл заасан багшийн арга барилыг үнэлсэн байдал

Үүнээс харахад эрүүл мэндийн хичээлд хамрагдсан нийт оюутнуудын 60 гаруй хувь нь

эерэг хариулт өгсөн буюу багшийн ашигласан арга зүй нь оюутнуудыг идэвхтэй,

бүтээлч байлгаж чадсан (59.2%), багш тухайн сэдвийн талаар хангалттай сайн

мэдлэгтэй байсан (64,2), багш хичээл заах явцдаа оюутнуудтай сайн холбогдож,

харилцаж байсан (53,3%) хэмээн тус тус хариулжээ. Үүнээс үзэхэд багш хичээлийн

явцад шинэлэг сонирхолтой аргуудыг ашиглаж, суралцагсдыг хичээлд идэвхтэй,

бүтээлч оролцох боломжоор хангадаг гэж үзэж болохоор байна. Харин их дээд

сургуулиудын байршлаас хамааран багшийн арга барилыг харилцан адилгүй үнэлсэн

нь ажиглагдсан. Жишээлбэл: орон нутагт лекц давамгайлсан байдлаар илүүтэй

хичээлийг явуулдаг хэдий ч хичээлийн сэдвүүдийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй

гэсэн хувь хотын бүлгээс давамгайлж харин хотын сургуулиудын багш нарыг шинэлэг

сонирхолтой байдлаар хичээлээ явуулж, оюутнуудын оролцоог бүрэн хангадаг гэж

хариулсан хувь давамгайлсан байна.

Боловсрол судлалын шинжлэх ухааны үүднээс үзэхэд багш зөвхөн мэдлэг, мэдээллийг

оюутнуудад түгээх бус аливаа мэдлэгийг олж авах цаашлаад олж авсан мэдлэгтээ

үндэслэн зөв хандлага, дадлыг өөртөө төлөвшүүлэх чадварыг олгодог байх ѐстой

билээ. Тиймээс эрүүл мэндийн хичээл орсон багш нарыг оюутнуудын 51,7 хувь нь

мэдлэг эзэмшүүлэх арга барил сайн байсан гэж үнэлж байгаа нь олзуурхууштай үр дүн

юм.

Эрүүл мэндийн хичээлийг явуулахад тохиромжтой арга барилыг оюутнууд дараах

байдлаар тодорхойлсон байна.

61

64.4

55.9

74.6

3.4

5.1

5.1

1.7

39

67.2

39.3

50.8

44.3

3.3

3.3

18

6.6

29.5

64.2

51.7

53.3

59.2

3.3

4.2

11.7

4.2

34.2

Багш тухайн сэдвийн талаар хангалттай сайн мэдлэгтэй байсан

Багшийн мэдлэг эзэмшүүлэх арга барил сайн байсан

Суралцагсадтайгаа холбогдож чадсан

Суралцагсдыг идэхтэй бүтээлч байлгаж чадсан

Хичээлийн сэдвийн талаарх мэдлэг тааруу

Заах ур чадвар сул

Лекцийн аргыг илүүтэй ашиглаж байсан

Суралцагсадтай холбогдож, бүтээлч байж чадаагүй

Шинэлэг, сонирхолтой байдаг

Хот

Хөдөө

Нийт

Page 18: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 17

Дүрс 7. Эрүүл мэндийн хичээлийг явуулахад үр дүнтэй аргууд

Хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн хичээлийн сэдэв бүр өөр өөрийн онцлогтой, өөр

өөр арга зүйг шаарддаг хэдий ч оюутнуудын хувьд хичээл дээр нийтлэг ашиглахад

тохиромжтой арга зүй нь “харилцан ярилцах”, “хэлэлцүүлэг зохион байгуулах” аргыг

олонх нь (43.5%) нэрлэжээ. Учир нь хичээлийн явцад оюутнууд өөрсдийн эрүүл мэндэд

тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар багштайгаа болон хоорондоо зөвлөж,

түүнийг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцүүлгийн дундаас олж авдаг ба багш нь

тэдний дотны зөвлөх болж чаддаг болох нь ганцаарчилсан болон бүлгийн

ярилцлагуудын үр дүнгээс харагдаж байна.

Мөн эрүүл мэндийн хичээл дээр оюутнууд бусад хичээлүүдээс илүүтэйгээр хоорондоо

хамтран баг болон ажиллаж, хичээлийг удирдан явуулдаг тул энэ нь анги хамт

олонтойгоо илүү дотно нөхөрлөх, хичээлийн уур амьсгалыг илүү чөлөөтэй болгоход тус

дөхөм үзүүлдэг давуу талтайг оюутнууд дурдаж байв.

Дээрх дүнгээс харахад хөдөө орон нутаг болоод УБ хотын ББИДС-ийн оюутнуудын

тохиромжтой гэсэн аргуудын дунд бага хэмжээний ялгаа харагдаж байсан. Тухайлбал:

оролцооны аргыг санал болгосон байдал хотод 50,9% байхад орон нутагт 32,8%,

харин лекцийн аргыг санал болгосон хувь хотод 3,5%, орон нутагт 15,5% байна. Энэ нь

орон нутагт явагдаж буй дийлэнхи хичээлүүд нь лекцийн аргыг ашигладаг тул

оюутнуудын хувьд өөрсдийн танил аргыг илүүтэй санал болгосон байх бололцоотой

юм.

Дүрс 8: Эрүүл мэндийн хичээлийг үр дүнтэй явуулахад цаашид анхаарах зүйлс

50.9

3.5

47.4

24.6

24.6

14

47.4

24.1

0

32.8

15.5

37.9

25.9

20.7

13.8

39.7

17.2

41.7

9.6

42.6

25.2

22.6

13.9

43.5

19.1

0.9

Оролцооны аргад суурилсан

Лекц давамгайлсан

Дадлага хичээл давамгайлсан

Бүлгийн ажил давамгайлсан

Бие даах ажил давамгайлсан

Дүрд тоглуулах

Харилцан ярилцах, хэлэлцүүлэг

Хосолсон

Бусад

Хот

Хөдөө

Нийт

25.4

32.2

10.2

16.9

39

3.4

23.8

30.2

23.8

20.6

44.4

7.9

24.6

31.1

17.2

18.9

41.8

5.7

Багшийн ур чадвар, харилцааг сайжруулах

Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах

Бүх оюутнуудын оролцоог хангадаг байх

Хичээлийн цагийг нэмэгдүүлэх

Оновчтой арга зүй сонгох

Мэргэжлийн багш нараар хичээл заалгах

Хот

Хөдөө

Нийт

Page 19: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 18

Судалгаанд хамрагдсан оюутнуудаас эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг

сайжруулахын тулд цаашид авах арга хэмжээг тодруулахад дийлэнх буюу 41,8% нь

хичээлийг заах оновчтой арга зүйг сонгох хэрэгтэйг санал болгосон бол дараах нь

сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, багшийн ур чадвар, харилцааг сайжруулахыг

санал болгосон байна. Чанарын судалгаанд хамрагдсан ЭМ-ийн хичээлийг зааж буй

багш нар ч мөн үүнийг санал нэг хүлээн зөвшөөрч байсан юм.

Page 20: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 19

БҮЛГИЙН ГОЛ ҮР ДҮН:.

ЭМ хичээл нь заах арга зүйн хувьд бага, дунд боловсролын эрүүл мэндийн

боловсролын стандартад тухайн хичээлийн агуулыг суралцагсдад эзэмшүүлэхэд

ашиглах шаардлагатай аргуудыг ашиглаж хэвшиж байна. Хот, хөдөөгийн зарим

нэг ялгаа хичээлд ашиглагдаж буй арга болон тэдгээрийг үнэлж буй оюутнуудын

үнэлгээнээс харагдаж байгаа нь тухайн сургуульд хичээл зааж буй багшийн

бэлтгэгдсэн байдлаас шууд хамааралтай байгаа бөгөөд орон нутагт лекц

давамгайлсан арга, хотод оролцооны арга түлхүү ашиглагдаж иржээ.

ЕБС-д эрүүл мэндийн хичээл заах хангалттай мэдлэгийг эзэмшсэн хувь

харьцангуй өндөр байна. Нийт судалгаанд хамрагдсан оюутнуудын 46% нь

ЕБС-д эрүүл мэндийн хичээл заах хангалттай мэдлэгтэй болсон бол 38% нь

хангалттай бус ч энэ талаар мэдлэгтэй болсон харин 14% нь энэ талаар

хангалттай мэдлэг авч чадаагүй гэж хариулжээ.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн нийт оюутны ЕБС-д хичээл заах

хангалттай мэдлэгтэй болоход нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь багшийн

ур чадвартай холбоотой байна. Хангалттай мэдлэгтэй болоход нөлөөлж буй

хамгийн гол нөхцөлийг тодруулахад 62,9% нь багшийн ур чадвар сайн гэсэн

хариултыг өгчээ. Үүнээс харахад ЭМ-ийн хичээлийг үр дүнтэй болгох гол хүчин

зүйл нь багшийн ур чадварын асуудал байна.

ББИДС-д заагдаж буй ЭМ-ийн хичээлийн цаг бага байгаа нь суралцагсдын ЭМ-

ийн хичээлээр олж авах мэдлэгт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл болж байна.

ЭМ-ийн хичээлээр хангалттай мэдлэг авч чадаагүй шалтгааныг тодруулахад

олонх нь буюу 46,5 хувь нь сургалтын хугацаа богино гэж хариулсан бөгөөд

чанарын судалгаанд хамрагдсан багш нарын дийлэнх нь сургалтын үр дүнг

сайжруулахын тулд сургалтын хугацааг нэмэдүүлэх шаардлагатайг санал

болгосон байна.

Эрүүл мэндийн хичээлийг явуулах хамгийн тохиромжтой арга нь оролцооны

арга гэдэг дээр багш, оюутнууд адилхан байр суурьтай байна. Судалгаанд

хамрагдсан оюутнуудаас эрүүл мэндийн хичээлийг явуулах хамгийн

тохиромжтой аргыг тодруулахад 43,5 хувь нь хэлэлцүүлэг зохион байгуулах,

42,6 хувь нь дадлага хичээл давамгайлсан аргыг санал болгосон бөгөөд

чанарын судалгаанд хамрагдсан оюутнууд болон багш нар мөн дэмжиж байв.

Зарим сургуульд тухайлбал МУБИС-ын харъяа Биеийн Тамирын Сургууль болон

Багшийн коллежид ЭМ хичээлээс гадна эрүүл мэндийн дидактик хичээл

нэмэлтээр орж, эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д хэрхэн заах арга зүйн

чиглэлээр үе тэнгийн сургагч багшийн аргаар дадлага хийлгэж байгаа нь заах

арга зүйн чиглэлд нилээд үр дүнтэй байгаа нь харагдаж байна.

Page 21: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 20

БҮЛЭГ 3: ЭРҮҮЛ МЭНД ХИЧЭЭЛИЙН ОРЧИН

ЭМ хичээл нь бусад хичээлтэй харьцуулахад хичээл заах онцлог орчин шаардагддаг.

Бага, дунд боловсролын эрүүл мэндийн стандартад эрүүл мэндийн хичээлийг

явуулахдаа суралцагсад үзэл бодол, санаагаа чөлөөтэй илэрхийлэх таатай орчинг

бүрдүүлэх хэрэгцээ шаардлагыг онцолсон байдаг бөгөөд хичээлийн агуулгыг бүрэн

ойлгуулахад бусад үзүүлэн, материал, муляжийг зохистойгоор тохируулан хэрэглэхийг

зааварласан байдаг. ЭМ хичээлийн заах орчны үнэлгээг: (а) Хичээлийн анги, танхим

тэдгээрийн тохижилт, (б) хичээлд ашиглагдаж буй сурах бичиг, гарын авлагын

хүртээмж (в) хичээлийн хэрэглэгдэхүүн, тараах материалын хүртээмж гэсэн үндсэн 3

хэсэгт хуваан авч үзсэн.

3.1 Хичээлийн анги, танхим

Үнэлгээний судалгааны явцад өмнөх бүлэгт дурдсанчлан судалгааны олон аргуудыг

ашигласан бөгөөд үүний нэг болох ажиглалтын судалгааны дүнд хичээлийн анги,

танхимын орчинг үнэлж үзэхэд дараах дүгнэлтүүдийг хийж болохоор байна.

Судалгаанд хамрагдсан ББИДС-дад үнэлгээ хийх явцад Дорнод болон Баян-Өлгий

аймгийн багшийн их сургууль эрүүл мэндийн кабинетгүй байсан бол МУБИС-ийн БУС

болон БТС мөн Багшийн коллеж тодорхой хэмжээнд тохижуулсан эрүүл мэндийн

кабинеттэй байсан.

Хэдийгээр тодорхой хэмжээнд тохижуулсан эрүүл мэндийн кабинет дээрх нэр бүхий

сургуулиуд байгаа боловч сургуулийн зохион байгуулалт болон хичээлийн хуваариас

шалтгаалан эрүүл мэндийн хичээл ордог бүх анги уг кабинетад хичээл ордоггүй байна.

Их дээд сургууль нь төрөөс тогтоосон стандартын дагуу суралцагсдад шаардлагатай

мэдлэг, чадвар эзэмшүүлэх бүх нөхцөл боломжоор хангах үүрэгтэй. Гэтэл эрүүл

мэндийн боловсрол олгох үйл явцад донор байгууллагуудаас өөр анхаарал хандуулж,

дорвитой ажил явуулж буй сургууль байхгүй байгаа нь ажиглагдаж байна.

Шигтгээ 1. ... Сургууль бүрт тохижуулсан анги танхим байдаггүй, манай сургуулийн хувьд л гэхэд 10 жилийн өмнө НҮБХАС-аас энэ ангийг тохижуулж өгсөн. Гэтэл энэ анги нь тэнхимийн мэдлийн анги учраас бусад тэнхимийн хүүхдийг оруулдаггүй. Тиймээс нөгөө хэдэн үзүүлэн, тараах материалаа авч явж чадахыгаа зөөгөөд л аваад явдаг. Бусад сургуулиудын хувьд эрүүл мэндийн хичээл байтугай ердийн хичээл ороход ч хэцүү ангиуд их бий.

Их дээд сургуулийн эрүүл мэндийн багш нартай хийсэн гүнзгийрүүлсэн ярилцлагаас, Улаанбаатар хот

Page 22: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 21

Зураг 1. Эрүүл мэндийн хичээлийн анги, танхим, хэрэглэгдэхүүн

Дүрс 9. Эрүүл мэндийн кабинет, түүний ашиглалт

Дээрх үзүүлэлтээс харахад судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 42 хувь нь эрүүл

мэндийн хичээлийг зориулалтын анги танхимд ордоггүй гэж хариулсан байна. Нэн

ялангуяа хөдөө орон нутгийн оюутнуудын 38,7% эрүүл мэндийн тохижуулсан анги

танхимд огт хичээл ордоггүй гэж хариулжээ. Шалтгааны хувьд багш нарын ярилцлагад

дурьдагдаж байсанчлан тохижуулсан танхим байхгүй, байдаг ангид нь хичээл ороход

хүндрэлтэй, хичээл орох цагийн олдоц нь бага байдаг зэрэг хүндрэлүүд байна.

Судалгаанд хамрагдсан оюутнуудаар хичээл ордог анги танхимын тохиромжтой

байдлыг үнэлүүлэхэд 60 хувь нь сайн болон маш сайн гэдэг үнэлгээ өгсөн байна.

37%

12% 5%

25%

19% 2% Байдаг, тогтмол ашигладаг

Байдаг боловч хичээл ордоггүй

Өмнө нь байсан боловч одоо ашигладаггүй Огт байдаггүй

Мэдэхгүй

Хариулаагүй

Page 23: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 22

Дүрс 10. Анги танхимын тохиромжтой байдал болон ширээ сандлын хүрэлцээтэй байдал

Энэ хувь өндөр гарсан нь оюутнууд тухайн анги танхимын эрүүл мэндийн хичээл

ороход тохиромжтой эсэхийг бус ангийн багтаамж болон хүрэлцээтэй байдлыг бодон

үнэлсэнтэй холбоотой. Мөн анги танхимын ширээ сандлын тохиромжтой байдлын

талаар тодруулахад 83 хувь нь сайн болон маш сайн гэдэг үнэлгээ өгчээ. Хэдийгээр

бүрэн хэмжээнд тохижуулсан эрүүл мэндийн кабинет одоогоор байхгүй ч гэсэн хичээл

орж буй анги танхимын багтаамж болон ширээ сандлын хүрэлцээ сайн байдаг гэж үзэж

болохоор байна. Харин хичээлийн уншлагын танхимын хүрэлцээний хувьд маш сайн

болон сайн гэж үзсэн нь УБ хотод 28,8% байхад орон нутагт 58% байна. Энэ нь тухайн

сургуульд суралцаж буй оюутаны тооноос хамааралтай байж болно.

3.2 Хичээлийн сурах бичиг, гарын авлага

Аливаа сургалтыг үр дүнтэй явуулахад түлхэц үзүүлэх гол хүчин зүйл бол багш болон

суралцагчдад зориулсан ном, сурах бичиг, гарын авлага байдаг. Одоогийн байдлаар их

дээд сургуулийн эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрт зориулан ямар нэгэн сурах

бичиг, гарын авлага боловсруулагдаагүй байгаа тул ЕБС-н багш нарт зориулан

гаргасан зөвлөмж, гарын авлага зэргийг их дээд сургуулийн эрүүл мэндийн багш нар

сургалтандаа ашиглаж байгаа болох нь баримт бичгийн болон ажиглалтын

судалгаагаар тогтоогдсон.

26.4

33.3

22.5

9.3

3.1 5.4

46.5

34.9

7 5.4 2.3 3.9

Маш сайн Сайн Дунд зэрэг Муу Маш муу Хариулаагүй

Анги, танхимын тохиромжтой байдал Ширээ, сандалын хүрэлцээ

Шигтгээ 2.

... Яг оюутанд зориулсан сурах бичиг гарын авлага ховор. Одоо хэрэглэгдэж байгаа номнууд гэхээр ЕБС-д зориулаад хэдэн номнууд гардаг, тэрийг дамжуулаад үзэж байна. Оюутнууд бие даах хичээлийн хүрээнд өөрсдөө янз бүрийн байгууллага, интернет зэрэг эх сурвалжаас мэдээ, мэдээлэл олж авдаг. Яг оюутан бүрийн тоогоор ном сурах бичгийн хүрэлцээ гэвэл огт боломжгүй л дээ.....

Их дээд сургуулийн эрүүл мэндийн багш нартай хийсэн гүнзгийрүүлсэн ярилцлагаас, Улаанбаатар хот

Page 24: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 23

Дүрс 11. Эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг, гарын авлагын хэрэгцээ шаардлага хангасан

байдал болон хүртээмж

Хэдийн багш бэлтгэхэд тусгайлан чиглэгдсэн сурах бичиг, гарын авлага байхгүй байгаа

ч одоо ашиглагдаж буй сурах бичиг, гарын авлага зэргийг судалгаанд хамрагдсан

оюутнуудын 50 хувь нь сайн буюу онц сайн гэж үнэлжээ. Харин сургуулийн байршлын

хувьд маш сайн болон сайн гэж хариулсан хувь орон нутагт 28% байхад УБ хотод 39%

байна. ЭМ-ийн хичээлтэй холбоотой тараах материалын хүртээмжийг сайн болон маш

сайн гэж үнэлсэн хувь төдийлөн ялгаагүй бөгөөд орон нутаг болон УБ хотын

сургуулиудад жигд 50 орчим хувьтай байна.

ЕБС-ийн багш нарт зориулан гаргасан гарын авлага, зөвлөмж зэрэг нь хэдий агуулга

болон чанарын хувьд сайн байлаа ч их дээд сургуулийн эрүүл мэндийн хичээлд шууд

ашиглах нь тохиромжгүй гэдгийг их дээд сургуулийн эрүүл мэндийн багш нар болон

экспертүүдтэй хийсэн чанарын судалгааны явцад дурдаж байсан. Учир нь их дээд

сургуулиудад ашиглагдах сурах бичигт тухайн сэдвийн талаарх багш бэлтгэхэд

чиглэсэн мэдээ, мэдээллүүд багтах хэрэгтэй гэсэн саналыг онцолж байсныг дурьдах нь

зүйтэй.

Одоогийн түвшинд ашиглаж буй тухайн ЕБС-ийн багш нарт зориулсан гарын авлага,

зөвлөмжийн хүртээмж их сургуулийн оюутнуудад хангалттай биш байна. Учир нь эдгээр

сургалтын материалуудыг нэгдсэн байдлаар сургуулийн захиргаанаас хангадаггүй

бөгөөд тухайн эрүүл мэндийн хичээл зааж буй багш нар аливаа нэгэн төсөл,

хөтөлбөрийн хүрээнд эсвэл хувийн журмаар цөөн тоогоор олж сургалтандаа ашиглаж

байгаагаа дурдаж байсан. Сургалтын явцад оюутнууд хичээлтэй холбогдолтой ном,

сурах бичгийг авч ашиглахад маш олон хүндрэл бэрхшээлтэй учирдаг ба ихэвчлэн

номын хүрэлцээ муу тул эрүүл мэндийн хичээл орох явцад л багшийн номыг бусад

оюутнуудтай хуваалцан түр хэрэглэдэг гэжээ. Тиймээс эрүүл мэндийн хичээлийн сурах

бичиг, гарын авлагын хүртээмжийг нийт судалгаанд хамрагдсан оюутнуудын 15 хувь нь

муу болон маш муу гэж үнэлсэн байна.

24.2 25.8

34.4

9.4

3.9 2.3

19.4

28.7 32.6

11.6

4.7 3.1

Маш сайн Сайн Дунд зэрэг Муу Маш муу Хариулаагүй

Хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэх Хүртээмжтэй эсэх

Page 25: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 24

Судалгаанд хамрагдсан оюутнуудын хувьд эрүүл мэндийн хичээлийн ном, гарын

авлагаар хангах нь эрүүл мэнд хичээлийг үр дүнтэй болгох цаашлаад эрүүл мэндийн

сайн багш болж бэлтгэгдэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн 19 хувь нь үзсэн байна.

Тиймээс одоо сургалтанд ашиглаж буй сурах бичиг, гарын авлагын хүртээмжийг

нэмэгдүүлэх мөн их дээд сургуульд орж буй эрүүл мэндийн хичээлд тусгайлан

зориулсан багшийн болон оюутны сурах бичиг, гарын авлага боловсруулах

шаардлагатай байгаа нь харагдаж байсан.

3.3 ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

Энэ хэсэгт эрүүл мэндийн хичээлд ашиглагдаж буй материаллаг хэрэглэгдэхүүнүүдийн

талаарх оюутнууд болон багш нарын үнэлгээг тодруулахыг зорьсон болно.

Хүснэгт 2: ЭМ-ийн хичээлийн хэрэлэгдэхүүнүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдал

Бүлэг Сургууль Сайн, маш

сайн

Дунд

зэрэг

Муу, маш

муу

Хот

Хэвлэмэл зурагт үзүүлэн 44,1% 39% 10,2%

Энтертайнмент материалууд 40,7% 20,3% 39%

Макет, муляж 21,1% 24,6% 24,6

Техник хэрэгсэл 45,6% 24,6% 14,1%

Орон

нутаг

Хэвлэмэл зурагт үзүүлэн 62,9% 22,6% 11,3%

Энтертайнмент материалууд 35,5 29% 35,5%

Макет, муляж 17,7% 29% 24,8%

Техник хэрэгсэл 24,2% 50% 20,9%

Эрүүл мэндийн хичээлд хамгийн түгээмэл ашиглагддаг дээрх хэрэглэгдэхүүнүүдийн

талаарх оюутнуудын үнэлгээг тодруулахад хэвлэмэл материал болон DVD, CD зэрэг

энтертайнмент материалуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн буюу чанар,

хүртээмжийг сайн гэж үнэлсэн үзүүлэлт өндөр (үзүүлэн 53.2%, энтертайнмент

материалууд 38%) байна. Харин хамгийн гол хэрэглэгдэхүүн болох макет, муляжийн

талаарх үнэлгээ нь доогуур (19,3%) байгаа юм. Түүнчлэн эдгээр хэрэглэгдэхүүнүүд нь

хот болон орон нутгийн сургуулиудад харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь

алслагдмал орон нутгуудад ЭМ-ийн хичээлийн хэрэглэгдэхүүнүүд төдийлөн хангалттай

бус байгааг харуулж байна. Харин зурагт үзүүлэн, хэвлэмэл материалын хүртээмжтэй

байдлыг оюутнуудын 55 хувь нь сайн болон маш сайн хэмээн үнэлсэн байна. Эдгээр

материалуудыг их дээд сургуулийн эрүүл мэндийн багш нар мөн л олон улсын

байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд олж авдагтай холбоотой.

Шигтгээ 3 ... Манай сургууль гэхэд 800 гаруй оюутантай гэвч эрүүл мэндийн хичээлтэй холбоотой сурах

бичиг 40 ширхэг л байдаг. Тиймээс номын хүртээмж бол маш тааруу.....

Их дээд сургуулийн эрүүл мэндийн багш нартай хийсэн гүнзгийрүүлсэн ярилцлагаас, Дорнод аймаг

Page 26: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 25

Шигтгээ 4 ...Манайд ЭМ-ийн хичээлд ашиглагдах макет, муляж бараг байхгүй. Нүдний бүтэц гэхэд

ганцхан л байдаг. Энийгээ тойруулаад л үзүүлнэ дээ. Хүртээмж, хүрэлцээ огт байдаггүй.

Уг нь лекц ороод явж байгаа тохиолдолд ярьж байгаа зүйлээ бодитоор үзүүлээд,

харуулаад явахад хүүхдүүд тухайн хичээлийг ойлгоход илүү дөхөм байдаг.....

Их дээд сургуулийн эрүүл мэндийн багш нартай хийсэн гүнзгийрүүлсэн ярилцлагаас, Улаанбаатар хот

ББИДС-ийн удирдлагаас нэгдсэн байдлаар эрүүл мэндийн хичээлд ашиглагдах

хэрэглэгдэхүүнийг хангаж өгдөггүй тул эрүүл мэндийн багш нар хувийн болон албаны

журмаар оролцож буй төсөл хөтөлбөр мөн сургалтуудаас хичээлдээ ашиглах үзүүлэн

материал цуглуулдаг гэдгээ чанарын судалгааны явцад дурдаж байсан.

Дүрс 12. Эрүүл мэндийн хичээлд ашигладаг хэвэлмэл зурагт үзүүлэн болон макет, муляжийн

хэрэгцээ шаардлага хангасан байдал

Сургалтанд ашиглаж буй хэрэглэгдэхүүнүүд оюутнуудын хэрэгцээ шаардлагад

нийцэхгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна. Тухайлбал, 35,5% нь огт

хангалтгүй 26% нь дунд зэрэг гэж макет муляжийг үнэл жээ. гэх мэт үргэлжлүүүлье на.

гэжээ. Түүнчлэн эдгээр хэрэглэгдэхүүнүүд нь хот болон орон нутгийн сургуулиудад

харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь алслагдмал орон нутгуудад ЭМ-ийн хичээлийн

хэрэглэгдэхүүнүүд төдийлөн хангалттай бус байгааг харуулж байна. Жишээлбэл: Хөдөө

орон нутгийн ББИДС-д бодит үзүүлэн, материал байхгүй байсан бол УБ хотын ББИДС-

д хамгийн дээд тал нь 2-3 төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн буюу нүд болон чихний

бүтэц ердөө ганц, ганц ширхэг байсан юм.

Судалгаанд хамрагдсан багш, оюутнуудын зүгээс үзсэн хичээлээ бодит үзүүлэн,

таниулах материал дээр бататгах нь хичээлийн үр дүнг нэмэгдүүлнэ гэдэгт санал

нэгтэй байв. Судалгаанд хамрагдсан нийт оюутнуудын 31 хувь нь эрүүл мэндийн

хичээлээр хангалттай мэдлэг авч чадаагүй гуравдагч том хүчин зүйл бол сургалтанд

ашиглаж буй үзүүлэн материалын хангалтгүй байдал гэж үзсэн байна.

18.6

35.7 31

6.2 3.9 4.7 3.9

17.3

26 20.5

15 17.3

0

10

20

30

40

Маш сайн Сайн Дунд зэрэг Муу Маш муу Хариулаагүй

Хэвлэмэл зурагт үзүүлэн Макет, муляж

Page 27: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 26

БҮЛГИЙН ГОЛ ҮР ДҮН

ЭМ-ийн хичээлийн тохижуулсан кабинеттай сургууль ховор байна. Судалгаанд

хамрагдсан ББИДС-дад ЭМ-ийн хичээл ороход тохижуулсан анги танхимд

ордоггүй 42% байна. Нэн ялангуяа хөдөө орон нутгийн оюутнуудын 38,7% нь

эрүүл мэндийн тохижуулсан анги танхимд огт хичээл ордоггүй гэж хариулжээ.

ЭМ-ийн хичээлийн хүрээнд хангалттай мэдлэг авч чадаагүй шалтгааныг

тодруулахад сургалтанд ашиглаж буй материал хангалтгүй гэж 31%, суралцах

орчин бүрдээгүй гэж 19,7% нь үзсэн байгаагаас харахад сургалтын үр дүнд

нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь сургалтын хугацаанаас гадна суралцах

орчин болдог байна.

Орон нутагт сурах бичиг, гарын авлагын хүртээмж тааруу байна. Сурах бичиг

гарын авлагын хүртээмж, хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэхийг тодруулахад

хотод 39%,орон нутагт 28% нь маш сайн гэж хариулжээ. Үүнээс харахад орон

нутагт сурах бичиг болон сургалтын материалуудын хүртээмж орон зайн

алслагдмал байдлаас шалтгаалан хангалтгүй байдаг байна.

ЭМ-ийн багш болохоор бэлтгэгдэж буй оюутнуудад зориулсан гарын авлага

хомс байна. Одоогийн байдлаар их дээд сургуулийн эрүүл мэндийн багш

бэлтгэх хөтөлбөрт зориулсан ямар нэгэн сурах бичиг, гарын авлага

боловсруулагдаагүй байгаа тул ЕБС-н багш нарт зориулан гаргасан зөвлөмж,

гарын авлага зэргийг их дээд сургуулийн эрүүл мэндийн багш нар

сургалтандаа ашиглаж байна. Тиймээс эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг,

гарын авлагын хүртээмжийг нийт судалгаанд хамрагдсан оюутнуудын 15 хувь

нь муу болон маш муу гэж үнэлсэн байна.

Сургалтанд ашиглаж буй хэрэглэгдэхүүнүүд оюутнуудын хэрэгцээ шаардлагад

нийцэхгүй байна. Сургалтанд ашиглаж буй хэрэглэгдэхүүнүүдийг оюутнуудаар

үнэлүүлэхэд 35,5% нь огт хангалтгүй 26% нь дунд зэрэг гэжээ. Түүнчлэн эдгээр

хэрэглэгдэхүүнүүд нь хот болон орон нутгийн сургуулиудад харилцан адилгүй

байгаа бөгөөд энэ нь алслагдмал орон нутгуудад ЭМ-ийн хичээлийн

хэрэглэгдэхүүнүүд төдийлөн хангалттай бус байгааг харуулж байна.

Page 28: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 27

БҮЛЭГ 4: ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГА,

ДАДАЛ

4.1 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ

Энэхүү бүлэг нь ББИДС-ийн эрүүл мэндийн 1-3 кредит хичээлд хамрагдсан оюутнуудын

эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт багтсан сэдвүүдийн хүрээн дэх мэдлэгийн түвшинг

үнэлэхэд чиглэсэн болно. Ингэхдээ ЭМ-ийн хичээлийн хөтөлбөрийн дагуу эзэмшсэн

байх шаардлагатай мэдлэгийг шалгах тестийг оюутнуудаар бөглүүлэх замаар дараах

үр дүнг гаргалаа.

ЭМ-ийн хичээлийн хөтөлбөр нь үндсэндээ 16 бүлэг сэдвийг багтаасан байгаа бөгөөд

бүлэг сэдэв тус бүрээр оюутнуудын олж авсан мэдлэгийг өөрсдөөр нь үнэлүүлэхэд

дараах дүр зураг харагдаж байна. Үүнд:

Хүснэгт 3: Эрүүл мэндийн хичээлд хамрагдсан оюутнуудын ЭМ-ийн хичээлийн хөтөлбөрт

тусгагдсан сэдвүүдийн талаарх мэдлэг/өөрсдийгөө үнэлсэн байдал

Сэдвүүд МУБИС/БУС МУБИС/БС Дорнод БС БӨБС

Эрүүл мэндийг тодорхойлогч хүчин

зүйл

80,8% 59,4% 82,7% 66,7%

Амны хөндийн эрүүл мэнд 96,2% 81% 89,7% 53,4%

Хоол хүнс ба эрүүл мэнд 96,2% 86,4% 93,1% 60%

Хорт зуршил 96,1% 86,4% 89,6% 33,3,%

Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн

амьдралын тухай ойлголт

84,7% 83,8% 93,1% 73,3%

Шилжилтийн нас (биений юм, нойтон

зүүд)

84,7% 81% 89,7% 40%

Үр тогтолт, жирэмслэлт 77% 89,2% 89,7% 53,3%

Жирэмслэлтээс сэргийлэх аргууд 69,2% 83,3% 96,5% 53,3%

Үр хөндөлт 61,5% 81% 79,3% 53,4%

Халдварт өвчин 92,3% 86,5% 89,6% 20%

БЗДХ/ХДХВ/ДОХ 92,3% 86,2% 58,6% 40%

Хүчирхийлэл, түүний хэлбэрүүд 84,6% 82,9% 72,4% 46,7%

Халдварт бус өвчин 92,3% 83,7% 82,8% 33,4%

Сэтгэцийн эрүүл мэнд 88,4% 62,1% 65,5% 33,3%

Нийгмийн эрүүл мэнд 80,8% 64,8% 72,4% 40%

Эрүүл мэндийг дэмжих стратеги 65.4% 45,9% 48,3% 40%

Хүснэгтээс харахад оюутнуудын зүгээс өөрсдийгөө сайн болон маш сайн гэж хариулсан

хувь нилээд өндөр гарсан байна. Хариултуудыг сургуулиар нь харьцуулахад МУБИС-

ын Байгалийн Ухааны Сургуулийн оюутнууд илүү өндөр мэдлэгтэй хэмээн хариулсан

бол Баян-Өлгий аймгийн Багшийн Коллежийн оюутнууд өөрсдийн эрүүл мэндийн

хичээлээр олж авсан мэдлэгээ харьцангуй доогуур үнэлжээ.

Харин нийгмийн эрүүл мэнд (7,8%), сэтгэцийн эрүүл мэнд (9,2%), эрүүл мэндийг

дэмжих стратеги (15,2%), халдварт бус өвчин (9,2%) гэсэн сэдвүүдийн талаарх муу

болон маш муу мэдлэгтэй гэж хариулсан оюутнуудын хувь бусад сэдвүүдтэй

харьцуулахад жигд өндөр хувьтай гарчээ.

Page 29: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 28

Дээрхээс харахад нийгмийн болон эрүүл мэндийг дэмжих стратеги гэх мэт ерөнхий

эрүүл мэндийн талаарх мэдлэг оюутнуудын дунд хангалтгүй байдаг байна. Энэ нь

тэдэнд эдгээр сэдвүүдийн талаарх олж авсан мэдлэгээ бататгах боломж хомс

байдагтай холбоотой байж болно.

Дүрс 13: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын мэдлэгийн харьцуулалт

Дээрхээс харахад эрүүл мэндийн хичээлд хамрагдсаны дараа оюутнуудын мэдлэг

харьцангуй дээшилсэн нь харагдаж байна. Түүнчлэн маш сайн болон сайн гэж

хариулсан оюутнуудын хувь ихээр нэмэгджээ.

Хүснэгт 4: Эрүүл мэндийн гурвалжинд багтах хэсгүүдийг зөв нэрлэсэн байдал

Бүлэг Сургууль Бүх хариулт

зөв

2 хариулт

зөв

1 хариулт

зөв

Бүх

харилт

буруу

ЗБ4

МУБИС/БУС 76,9% 7,7% 11,5% 3,8%

МУБИС/БС 59,4% 28,1% 9,4% 3,1%

Дорнод БС 8,8% 11,8% 35,3% 44,1%

ХБС 13,3% 10% 30% 46,7%

Дундаж 39.6% 14,6% 22% 24,4%

ХБ5 Хөдөө 4% 8% 32% 56%

Хот 10,8% 24,3% 24,3% 40,5%

Дундаж 7,4% 16,1% 28% 48%

Эрүүл мэндийн гурвалжингийн бүрэлдэхүүн хэсгүүд болох бие махбодийн, сэтгэцийн,

нийгмийн эрүүл мэнд гэдгийг зөв хариулсан байдлаар нь логик хэв маяг үүсгэн харахад

сургуулийн байршил, зорилтот бүлэг(ЗБ) болон хяналтын бүлэг(ХБ)-ийн хооронд

нилээд ялгаатай үр дүн харагдаж байна. Зорилтот бүлгийн УБ хотын сургуулийн

оюутнуудын хувь зөв хариулсан хувь хөдөө орон нутгийн сургуулийн оюутнуудын зөв

хариулсан хувиас дариу 50-аас илүү хувиар дээгүүр байна. Энэ нь орон нутгийн

оюутнуудын сургалтын материал, хэрэглэгдэхүүн мөн эрүүл мэндийн талаар мэдээлэл

авах хоѐрдогч эх сурвалжууд хомс байдагтай холбоотой байж болох юм.

Харин эрүүл мэндийн хичээлд огт хамрагдаж байгаагүй хотын болон орон нутгийн их

сургуулийн оюутнуудын уг асуултад өгсөн зөв хариултын хувь 27,8 хувиар бага, энэ

талаар огт мэдлэггүй оюутны хувь 18.1-иар их байна.

4 ЗБ- Зорилтот бүлэг

5 ХБ-хяналтын бүлэг

5.9

17.6

57.8

12.7

3.9

27.6

58.5

9.8

2.4

1.6

Маш сайн

Сайн

Дунд зэрэг

Муу

Маш муу

Эрүүл мэндийн хичээлд хамрагдсаны дараа

Эрүүл мэндийн хичээлд хамрагдахаас өмнө

Page 30: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 29

Хүснэгт 5: Амны хөндийн эрхтнүүдийн талаар зөв хариулсан байдал6

Бүлэг Сургууль Сайн Дунджаас

дээгүүр

Дунджаас

доогуур

Муу

ЗБ

МУБИС/БУС 7,7% 26,9% 50% 15,4%

МУБИС/БС 6,3% 15,6% 68,8% 9,4%

Дорнод БС 2,9% 11,8% 70,6% 14,7%

ХБС 3,3% 46,7% 43,3% 6,7%

Нийт 4,9% 45,2% 18,1% 14,3%

ХБ Хөдөө 16% 48,2% 32% 8%

Хот 5,4% 32,4% 51,4% 8,1%

Нийт 9% 35,8% 46,3% 7,5%

Амны хөндийн эрүүл мэнд хичээлийн хүрээнд үзсэн мэдлэгийг төлөөлүүлэн амны

хөндийн 7 эрхтэнийг зөв нэрлэх асуултад оюутнуудын талаас илүү хувь нь дундаж

болон дунджаас доогуур мэдлэгтэй болох нь харагдаж байна. Өмнөхтэй адил УБ хотын

сургуулийн оюутнуудын мэдлэг орон нутгийн сургуулийн оюутнуудаас өндөр байгаа бол

хяналтын бүлгийн амны хөндийн эрхтнүүдийн талаар сайн мэдлэгтэй оюутнуудын хувь

эрүүл мэндийн хичээлд хамрагдсан оюутнуудаас даруй илүү байна. Энэ нь тэдний

албан бус мэдээллийн эх сурвалж, ЕБС-ын эрүүл мэндийн хичээл зэрэг эх сурвалжаас

олж авсан мэдлэгээс хамаарсан байж болно.

Хоол хүнс ба эрүүл мэнд сэдвийн хүрээнд оюутнуудын мэдлэгийг тандахаар хоол хүнс

бохирдуулагч болоод хүнсэнд агуулагдах шимт бодисуудын талаарх асуултуудыг

төлөөлүүлэн сонгосон бөгөөд эдгээр асуултад өгсөн оюутнуудын хариултыг нэтгэн доор

харуулсан болно.

Дүрс 14: Хоол хүнс ба эрүүл мэнд сэдвийн талаарх оюутнуудын мэдлэг

Дээрхээс харахад бүрэн мэдлэгтэй хувь 29,3% байгаа бол огт мэдлэггүй хувь 9,8 хувь

байна. Харин нэг асуултад хариулж чадсан ч нөгөө асуултыг буруу хариулсан хувь

харьцангуй өндөр хувьтай (61%)байна. Үүнээс үзэхэд зорилтот бүлгийн оюутнуудын

хоол хүнс ба эрүүл мэнд сэдвийн хүрээний мэдлэг нь төдийлөн хангалттай биш байгаа

6 5-7 зөв хариулсан бол сайн, 3-5 зөв хариулсан бол дунджаас дээгүүр, зөв буруу хольж хариулсан бол дунджаас

доогуур, өгсөн бүх хариулт буруу бол муу

29.3

61

9.8

31.3

59.7

9

0

10

20

30

40

50

60

70

2 хариулт зөв 1 хариулт зөв нөгөө хариулт буруу

2 хариулт буруу

Зорилтот бүлэг

Хяналтын бүлэг

Page 31: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 30

бөгөөд зарим талаар ИДС-ийн эрүүл мэндийн хичээлд огт хамрагдаагүй оюутнуудаас

доогуур үзүүлэлтэй байгаа нь анхаарал татаж байна.

Дээрх 2 асуултын нэг болон хоол хүнсийг бохирдуулагчдын талаарх асуултад ЗБ-ийн

29,3%, Харин хүнсэнд агуулагдах шимт бодисуудын талаарх асуултад ЗБ-ийн 87%,

хяналтын бүлгийн 86,6% нь зөв хариултуудыг өгсөн байна. Дүгнээд үзэхэд хүнсний шим

тэжээл, хэрэглээний талаар мэддэг ч хүнс бохирдуулагч бодис болоод хүнсний

бүтээгдэхүүний талаарх нарийн мэдээлэл багатай байна гэж хэлж болохоор байна.

Дүрс 15: Ясны хугарлын үед илрэх шинж тэмдгүүдийг нэрлэсэн байдал

Анхан шатны тусламж сэдвийн хүрээнд үзсэн хичээлийг төлөөлүүлэн авсан ясны

хугарлын үед илрэх шинж тэмдэгийг нэрлэх асуултад хамгийн оновчтой 5-6 шинж

тэмдэгийг нэрлэсэн хувь ЗБ-т 11,4%, ХБ-т 3% байгаа бол энэ талаар мэдэхгүй гэж

хариулсан хувь ЗБ-т 1,6%, ХБ-т 6% байна. ЗБ-ийн хувьд 51,2% нь 3-4 шинж тэмдэгийг

нэрлэсэн бөгөөд энэ нь ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын дунд энэ талаарх

мэдлэг сайн байна гэж дүгнэж болохоор байна.

Халдварт өвчний талаарх мэдлэгийг хэмжихээр оруулсан халдварт өвчний

тодорхойлолтыг зөв нэрлэсэн хувь ЗБ-т 69,9% байна.

ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын халдварт өвчний талаарх мэдлэгийг үнэлэх

зорилгоор халдварт өвчний тодорхойлолт, халдварлах зам, нийтлэг тохиолдох

халдварт өвчнүүдийн талаарх асуултуудыг оруулан нэг багц болгосон юм.

Халдварт өвчин дамжих 5 замыг (агаар дусал, хоол боловсруулах зам, арьс салт, цус,

бэлгийн хавьтал)нэрлэсэн байдлаар нь доорхи бүлгийг үүсгэн оюутнуудын мэдлэгийг

үнэлсэн.

35.8

36.8

51.2

48.4

11.4

8.4

1.6

3.2

Зорилтот бүлэг

Нийт

Мэдэхгүй

6-аас дээш шинж тэмдэг нэрлэсэн

5-6 шинж тэмдэг нэрлэсэн

3-4 шинж тэмдэг нэрлэсэн

1-2 шинж тэмдэг нэрлэсэн

Page 32: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 31

Дүрс 16: Халдварт өвчин дамжих замыг зөв нэрлэсэн байдал

Зорилтот бүлгийн оюутнуудын хувьд халдвар дамжих 5 замыг зөв нэрлэсэн хувь 12,2%

байгаа бол, 3-4 замыг нэрлэсэн хувь 61% байна.

Дүрс 17: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын түгээмэл халдварт өвчний талаарх мэдлэг

Дээрх халдварт өвчнүүдийн талаарх өөрсдийн мэдлэгийг маш сайн болон сайн гэж

үнэлсэн оюутнуудын хувиас харахад эрүүл мэндийн хичээлд хамрагдсан оюутнууд

өөрсдийн мэдлэгийг илүүтэй үнэлжээ. Нийт халдварт өвчнүүдээс сүрьеэ, гайхан

хавдар, боом, шүлхий, шувууны ханиад, мөөгөнцөр зэрэг түгээмэл тохиолдох халдварт

өвчнүүдийн талаарх мэдлэгээ илүүтэй үнэлсэн байна. Энэ нь эдгээр өвчнүүдийн

талаарх мэдээ, мэдээлэл илүүтэй байдагтай холбоотой байж болно.

Харин ХБ-ийн хувьд энэ талаар албан эх сурвалжаас олж авсан мэдээ мэдээлэл ЭМ-

ийн хичээлд хамрагдсан оюутнуудтай харьцуулахад бага учир өөрсдийн мэдлэгийг

доогуур үнэлсэн байх магадлалтай.

Халдварт бус өвчин гэсэн сэдвийг төлөөлүүлэн сонгосон хорт хавдарын эрт үед илрэх

шинж тэмдэг, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд, түүнчлэн цусны даралт ихсэх

өвчний талаарх асуултуудыг сонгон авсан бөгөөд эдгээр асуултуудад өгсөн

хариултуудаар нь тухайн сэдвийн талаарх мэдлэгийг нь хэмжсэн болно

23.6

13.6

20.1

61

62.1

61.4

12.2

18.2

14.3

Зорилтот бүлэг

Хяналтын бүлэг

Нийт 5 замыг нэрлэсэн

3-4 замыг нэрлэсэн

1-2 замыг нэрлэсэн

26.6

52.9

54.5

26.8

16.3

28.5

38.2

40.6

41.5

49.6

44.8

37.3

40.3

22.3

10.5

13.5

22.4

19.4

26.9

26.8

Салхин цэцэг

Сүреэ

Гахайн хавдар

Улаан бурхан

Сахуу

Гепатит В,С

Хамуу

Мөөгөнцөр

Шувууны ханиад

Боом, Шүлхий

Хяналтын бүлэг

Зорилтот бүлэг

Page 33: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 32

Хүснэгт 6: Хорт хавдарын эрт үед илрэх шинж тэмдэгийг зөв нэрлэсэн хувь

Бүлэг Сургууль Бүгдийг

зөв

хариулсан

1-2 хариулт

зөв

Зөв буруу хольж

хариулсан

Бүх

хариулт

буруу

ЗБ

МУБИС/БУС 22,1% 75% - 3,6%

МУБИС/БС 12,9% 74,2% 3,2% 9,7%

Дорнод БС 41,7% 55,6% 2,8% -

ХБС 7,1% 82,1% 10,7%

Нийт 22% 70,7% 1,6% 5,7%

ХБ Хөдөө 3,6% 82,1% 14,3%

Хот 15,8% 73,3% - 10,5%

Нийт 11,9% 76,1% - 11,9%

Хорт хавдрын эрт үед илрэх шинж тэмдэгийг бүгдийг зөв нэрлэсэн хувь ЗБ-т 22%

байгаа нь ХБ-ээс 2 дахин илүү үзүүлэлт боловч ЭМ-ийн хичээлд хамрагдаж уг сэдвийн

талаар мэдээлэл авсан оюутнуудын 22% нь л энэ талаар бүрэн мэдлэгтэй байгаа нь

төдийлөн хангалттай үзүүлэлт биш юм. Түүнчлэн энэ талаар огт мэдээлэлгүй оюутнууд

5,7% байгаагаас үзэхэд халдварт бус өвчний талаарх хичээлийн хүрээнд төдийлөн

хангалттай мэдлэг олгож чадаагүй гэж дүгнэж болохоор байна.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдлэгтэй оюутнууд ЗБ-т 43,9%

байна. Харин цусны даралт ихсэх өвчний шалтгааныг ЗБ-т 35,8%, ХБ-т 25,4% зөв

нэрлэсэн байна. Үүнээс дүгнэхэд нийт оюутнуудын талаас илүү хувь нь энэ талаар

ямар нэг мэдлэггүй байна. Энэ нь оюутнуудад уг сэдвийн талаарх хичээл хангалттай

хэмжээнд орж чадаагүйгээс хамааралтай байж болно.

Харин нөхөн үржихүйн эрүүл мэнд хичээлийн хүрээнд жирэмслэлтээс хамгаалах

хэрэгсэл, хүний бэлгийн чиг баримжаа, нөхөн үржихүйн эрхтэнүүд, үр хөндөлт,

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх асуултуудыг төлөөлүүлэн авч үзсэн байгаа.

Нөхөн үржихүйн 6 эрхтэнг зөв нэрлэсэн байдлаар нь 5 хэв маягийг үүсгэн харахад

судалгаанд хамрагдсан нийт оюутны талаас илүү хувь нь 1-ээс дээш эрхтэнг зөв

нэрлэсэн бол 42,3 хувь нь энэ талаарх огт мэдлэггүй байна. Харин хот хөдөөгийн

сургуулиудийг харьцуулан харахад бусад эрүүл мэндийн асуудлуудаас урвуу гарсан

бөгөөд хөдөөгийн их дээд сургуулийн оюутнуудийн бүх эрхтэнүүдийг зөв нэрлэсэн хувь

23,5 байгаа нь УБ хотын сургуулиудтай харьцуулахад 11%-иар доогуур үзүүлэлт

байлаа.

Page 34: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 33

Дүрс 18: Нөхөн үржихүйн эрхтэнүүдийг зөв нэрлэсэн байдал

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг орон нутгийн сургуулиудад илүү сайн

ордог бөгөөд орон нутагт НҮЭМ-ийн талаарх мэдээ, мэдээлэл бусад мэдээллээс

илүүтэй байдгаас хамаарсан байх боломжтой. Нөгөөтэйгөөр орон нутагт эрүүл

мэндийн хичээл заахаар бэлтгэгдсэн багш нарын хувьд НҮЭМ-ийн чиглэлд илүү

мэргэшсэн байдал ажиглагдсан бөгөөд энэ нь оюутны мэдлэг, ур чадварт шууд

нөлөөлөх хүчин зүйл болж байгаа юм.

Хүнийг бэлгийн чиг баримжаагаар нь хэд ангилдаг болохыг тодруулсан асуултад

зорилтот бүлгийн оюутнуудын дийлэнхи буюу 61% нь (ХБ: 55,2%) мэдэхгүй гэж

хариулсан бол бүгдийг зөв харилсан хувь 1,6%, 3-ыг зөв хариулсан 25,2%, 2-ыг зөв

хариулсан 10,6% байна.

Дараагийн асуулт нь жирэмслэлт болон ХДХВ/ДОХ-оос сэргийлэх арга замуудын

талаар байсан бөгөөд БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх аргуудыг нэрлэх асуултанд нийт

судалгаанд хамрагдсан оюутнуудын 74,8% нь 1-ээс дээш арга замыг нэрлэсэн бөгөөд

4-өөс дээш оновчтой хариултыг өгсөн хувь 7,8% (ХБ:11,9%) бол энэ талаар ямар нэг

хариулт өгөөгүй мэдэхгүй гэж хариулсан хувь 25,2% (ХБ:17,9%) байгаа нь энэ талаар

мэдээ, мэдээлэлгүй оюутнууд багагүй байгааг харуулж байна.

Дүрс 19: ХДХВ/ДОХ-ын халдварлах замыг зөв нэрлэсэнбайдал

ХДХВ/ДОХ-ын халдварлах замыг зөв нэрлэсэн байдлыг дээрх маягаар 4 хэв маягт

хуваасан бөгөөд бүх хариулт зөв гэдэг нь ХДХВ/ДОХ-ын халдвар дамжих бүх замыг зөв

нэрлэсэн, харин 1-4 зөв замыг нэрлэсэн буруу хариултуудыг давхар өгсөн, мөн өгсөн

бүх хариултууд нь буруу гэсэн үндсэн утгууд байгаа. Бүх хариулт нь зөв бүлэг 31,7%, 1-

2 зөв хариулт хэлсэн хэдий ч буруу хариултуудыг давхар өгсөн (энэ талаар сонссон ч

7.3 12.2 11.4

26.8

42.3

1.5

20.9

3

26.9

47.8

Бүх хариулт зөв

5-4 хариулт зөв 3 хариулт зөв 2-1 хариулт зөв Бүх хариулт буруу

Зорилтот бүлэг

Хяналтын бүлэг

31.7

22.8

36.6

8.9

34.3

20.9

38.8

6

32.6

22.1

37.4

7.9

Бүх хариулт зөв

3-4 зөв, буруу сонгол мөн бий

1-2 зөв, буруу сонголт мөн бий

Бүх хариулт буруу

Зорилтот бүлэг

Хяналтын бүлэг

Нийт

Page 35: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 34

мөн ташуу мэдээлэлтэй өөрөө хэлбэл баттай эх сурвалжаас өвсөн үнэн бодит

мэдээлэл багатай) бүлэг 36.6% байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэнд тэр дундаа БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээлэл нь

хамгийн түгээмэл, мэдээлэл сайн сэдвүүд хэдий ч энэ талаарх мэдлэг оюутнуудын

дунд хангалтгүй байгаа нь тэдний эрүүл мэндийн талаарх боловсрол төдийлөн

хангалттай биш байгааг илтгэж байна.

Үр хөндөлтийн улмаас гарч болох хүндрэлүүдийн талаарх судалгаанд хамрагдсан

зорилтот бүлгийн нийт оюутны 17,9% нь ямар нэг мэдлэггүй гэж хариулсан нь

харьцангуй өндөр хувь юм. Харин энэ талаар мэдлэгтэй оюутнуудын хувь 82,1 байгаа

нь оюутнуудын өөрсдийхөө үр хөндөлтийн талаарх мэдлэгээ үнэлсэн байдлаас (88,9%

нь дунджаас дээгүүр мэдлэгтэй гэж хариулсан) нь доогуур үзүүлэлт болж байна. Энэ нь

тэдний субьектив үнэлгээ нь бодит байдлаас зөрж байгааг харуулж байна.

Дараагийн бүлэг асуулт нь хорт зуршил сэдвийн хүрээнд үзсэн сэдвийг төлөөлүүлэн

сонгосон архи, тамхи мансууруулах бодисын талаарх асуулт болно.

Мансууруулах бодисын хараат байдлыг зөв тодорхойлсон хувь 30,9% (ХБ:26,9%)

байгаа бол энэ талаар өгсөн хариулт нь буруу буюу мансууруулах бодисын хараат

байдлын ангиллын талаарх мэдлэггүй оюутнуудын хувь 69,1% байна.

Хүснэгт 7: Дам тамхидалтын талаарх ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын мэдлэг

Бүлэг Байрлал Зөв

хариулсан

Буруу

хариулсан

Мэдэхгүй

Зорилтот бүлэг Хот 43,8% 9% 47,2%

Хөдөө 76,5% 5.9% 17.6%

Нийт 52,8% 8,1% 39%

Хяналтын бүлэг 40.3% 16.4% 43.3%

Дам тамхидалтын талаар зөв хариулт өгсөн бүлэг хөдөө орон нутагт илүү байсан

бөгөөд дам тамхидалд гэж юу байдаг талаар огт мэдэхгүй гэж хариулсан хувь 39%

байгаа нь мөн өндөр үзүүлэлт юм. Уг асуултад зөв хариулсан ЭМ-ийн хичээлд

хамрагдсан оюутны хувь хорт зуршилын талаарх өөрсдийн мэдлэгийг маш сайн болон

сайн гэж хариулсан хувиас 2 дахин бага үзүүлэлт болж байна.

Цусан дахь спиртийн хэмжээ 0.01-0.02% байвал хэвийн гэж үзнэ гэж зөв хариулсан

оюутны бүлэг 22.8% (ХБ:14.9%) байгаа бөгөөд орон нутгийн оюутнуудын (71,7%)энэ

талаарх мэдлэг хотын сургуулийн оюутнуудын мэдлэгээс илүүтэй байна. Үүнээс

харахад хөдөө орон нутагт хорт зуршилын талаарх хичээл илүү ордог байх

магадлалтай байна.

Page 36: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 35

Дүрс 20: Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийн байдал

Сэтгэцийн эрүүл мэнд сэдвийн хүрээнд үзэхээр тусгагдсан сэтгэцийн эмгэгүүдийн

ангилал, төрөл хэлбэрүүдийн талаарх мэдлэгийг шалгах зорилгоор дээрх сэтгэцийн

эмгэгийн талаарх мэдлэгийг нь өөрсдөөр нь үнэлүүлэхэд маш сайн болон сайн гэж

хариулсан бүлэг дээрх хувьтай гарсан бөгөөд. Талаас илүү хувь нь өөрсдийгөө

сэтгэцийн эмгэгийн талаар дундаж болон түүнээс дээш мэдлэгтэй гэж хариулжээ.

Харин ХБ-ын хувьд судалгааны өмнөх таамаг ѐсоор сэтгэцийн эрүүл эмгэгийн төрөл

хэлбэрүүдийн талаарх мэдлэгээ судалгааны зорилтот бүлгийхнээс доогуур үнэлжээ.

Харин дээрх асуултын хүрээнд хот хөдөөгийн сургуулийн хооронд төдийлөн ялгаа

байхгүй байна.

Хүснэгт 8: Сэтгэл гутралын ангилалыг зөв хариулсан оюутнуудын хувь

Бүлэг Байрлал Зөв

хариулсан

1-2-ыг зөв

нэрлэсэн

Зөв, буруу

хольж

хариулсан

Буруу

хариулсан

Зорилтот

бүлэг

Хот 4.5% 9% 70.8% 15.7%

Хөдөө 11.8% - 73.5% 14.7%

Нийт 6.5% 6.5% 71.5% 15.4%

Хяналтын бүлэг 8.1% 8.1% 62.2% 21.6%

Сэтгэл гутралын 3 ангилалыг дотоод, органик, төрх үйлийн гэж зөв нэрлэсэн хувь хөдөө

орон нутаг дахь оюутнуудын дунд илүү байсан бол хотын бүлэг нь хяналтын бүлгээс

доогуур мэдлэгтэй байна. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн хичээл төдийлөн хангалттай

ордоггүй нэн ялангуяа хотын сургуулиудад тааруу байгааг харуулж байна.

Энэ асуултын хувьд бас нэг онцлог зүйл нь зөв хариултыг сонгосон хэдий ч давхар

буруу хариултуудаас сонгосон өөрөөр хэлбэл энэ талаарх баттай эх сурвалжаас авсан

үнэн зөв мэдээлэл багатай нөгөөтэйгүүр энэ талаар мэдээлэл авсан хэдий ч тэр нь

мэдлэг болж үлдэж чадаагүй учир тааж сонгосон байх магадлалтай бүлэг хамгийн их

буюу 71.5% байна.

17.1

29.2

7.3

25.2

21.9

14.7

30.1

33.3

28.5

32.6

6

13.5

13.4

10.5

19.4

16.4

14.9

19.4

16.4

16.4

Сэтгэцийн органик эмгэгүүд

Мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүд

Шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэгүүд

Сэтгэл цочирдлын эмгэгүүд

Стресстэй холбоотой неврозын ба биеийн хэлбэрийн эмгэгүүд

Физиологийн хямрал ба биеийн хүчин зүйлтэй холбоотой төрх үйлийн эмгэгүүд

Бие хүний ба төрх үйлийн эмгэгүүд

Оюуны хомсдол

Сэтгэл зүйн хөгжлийн хямралууд

Хүүхэд ба өсвөр насанд эхэлж үүсдэг төрх үйлийн болон сэтгэл хөдлөлийн эмгэгүүд

Хяналтын бүлэг

Зорилтот бүлэг

Page 37: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 36

Сэтгэцийн өвчнийг шинж тэмдгээр нь хэрхэн ангилдаг талаар өгсөн бүх хариулт нь зөв

хувь 28,5(ХБ:19,4%), харин зөв хариулт өгсөн хэдий ч буруу хариултуудаас мөн

сонгосон хувь 49,6(ХБ:37,3%), энэ талаар огт мэдлэггүй буюу сонгосон бүх хариулт нь

буруу хувь 22(ХБ:43,3%) байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх 3 асуултыг нэгтгэж үзвэл бусад эрүүл мэндийн

сэдвүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур мэдлэгийн түвшинтэй байгаа бөгөөд энэ

нь уг сэдвийн талаарх мэдээ, мэдээлэл харьцангуй бага түүнчлэн сургуулиас олгогдож

буй мэдээлэл хангалтгүй байгаа илтгэж байна. Түүнчлэн бусад сэдвүүдийн адил

сэтгэцийн эрүүл мэнд сэдвийн хүрээнд өөрийн мэдлэгийг маш сайн болон сайн гэж

хариулсан бүлэг мэдлэг шалгах хэсэг дээр илүү доогуур хувьтай байна.

4.2 ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ХАНДЛАГА

Энэхүү хэсэгт эрүүл мэндийн хичээлд хамрагдаж хичээлийн хөтөлбөрт заасны дагуу

сэдвүүдийг үзэж мэдлэг олж авсаны эцэст оюутнуудын хандлагад өөрчлөлт орсон

эсэхийг үнэлэхэд чиглэсэн болно.Эрүүл мэндийн хичээлийн хүрээнд нэмэлт мэдээлэл

авахыг хүссэн сэдвүүдийн талаар тодруулахад оюутнууд доорхи байдлаар хариулсан

байна.

Дүрс 21: Судалгаанд хамрагдагсдын нэмэлт мэдээлэл авахыг хүссэн сэдвүүд

Хамгийн их буюу 48,1% хувь нь хүний анотоми, бие эрхтний тогтолцооны талаар

мэдээлэл авахыг хүссэн бол, эрүүл ахуй ариун цэвэр, дархлаажуулалт, вакцин зэрэг

сэдвүүдэд хамгийн бага санал өгсөнөөс үзэхэд ЭМ-ийн хичээлийн хүрээнд энэ талаарх

хангалттай мэдлэг олж авсан гэж дүгнэж болохоор байна.

48.1

35.2

22.2

24.1

38.3

24.7

Хүний анатоми, бие эрхтний тогтолцоо

Хүний амьдралын мөчлөг

Ариун цэвэр эрүүл ахуй

Дархлаажуулалт ба вакцин

Түгээмэл өвчнүүд болоод тэдгээрийн шинж тэмдэг, эмчилгээ

Эрүүл мэндийн талаарх бодлого

Page 38: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 37

Дүрс 22: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын эрүүл мэндийн үйлчилгээний талаарх

хандлага

ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудаас хэн нэгэн өвдсөн тохиолдолд хэрхэн тусламж

үзүүлэх талаар лавлахад 88,5% буюу дийлэнх нь эмнэлэг, эмчид хэмээн хариулсан бол

1,9% нь туршлагатай ахмад настан, 1,9% нь бөө ламд хандана гэсэн хариултуудыг

өгчээ. Үүнээс харахад эрүүл мэндийн үйлчилгээний талаар харьцангуй эерэг хандлага

давамгайлж байгаа бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндийн талаарх мэдлэг хандлагад

эерэг өөрчлөлт авчирч буйг харуулж байж болно.

Дүрс 23: Амьдралын эрүүл хэв маягийн талаарх хандлага

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутнуудын эрүүл амьдралын хэв маягийг

тодруулсан асуултад дээрхи байдлаар хариулт өгсөн бөгөөд үүнээс дийлэнх хувь нь

эерэг хандлагатай байгаа хэдий ч энэ талаар ямар нэг мэдээлэлгүй болоод эдгээр

асуултыг төдийлөн чухал биш гэж үзсэн хувь мөн тодорхой хувийг эзэлсэн байна.

Үүнээс харахад хүн өөртэйгөө холбоотой зүйлд илүү ач холбогдол өгч чухал гэж

хариулсан хэдий ч хүрээлэн буй орчны асуудлыг чухал гэж авч үзсэн хувь бусад

бүлгээс доогуур байгаа нь анхаарал татаж байна.

1.9

88.5

1.9

3.8

11.5

1.9

Туршлагатай ахмад настай хүн дээр очих

Эмнэлэг, эмчид хандах

Уламжлалт анагаах ухаанаар эмчлэх

Бөө, ламд хандах

Гэр бүл найз нөхдөөсөө сэтгэлийн дэм авах

Гадагшаа өндөр хөгжилтэй оронруу явах

Мэдэхгүй

74.1

76.4

63.9

76.4

78

3.3

2.4

7.3

2.4

3.3

10.6

8.9

7.4

9.8

6.5

Хүн өөрийн хүрээлэн буй орчныг цэвэр байлгах

Хүн амны хөндийн эрүүл мэндийг анхаарах нь нэн чухал

Шүдийг хоол бүрийн дараа угаах хэрэгтэй

Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо бүрэн бүтэн байдлыг харах хэрэгтэй

Хүн нэг өдөрт шаардлагатай илчлэгийг бүрэн авах нь чухал

Чухал

Дунд зэрэг

Чухал биш

Page 39: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 38

Дүрс 24: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын хандлага

Эрүүл мэнд хичээлийн хүрээнд үзсэн сэдвүүдийг төлөөлүүлэн дээрх нөхцөлүүдээр

дамжуулан оюутнуудын хандлагыг үнэлэхийг хичээсэн бөгөөд уг асуултад эерэг

хариулт өгсөн буюу тухайн асуудлуудаар эерэг хандлагатай зорилтот бүлгийн

оюутнууд харьцангуй илүү байсан. Гэсэн хэдий ч сөрөг хандлагатай бөгөөд давхар энэ

талаар ямар нэг мэдээлэлгүй учраас хариулт өгөхөөс татгалзсан буюу мэдэхгүй гэж

хариулсан хувь багагүй байна. Үүнээс харахад эрүүл мэндийн хичээлд хамрагдаж

өвчлөл болон сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг

олж авсан хэдий ч хандлагад өөрчлөлт ороогүй байгаа хувь тодорхой хувийг эзэлж

байна.

Дүрс 25: ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын ЭМ-ийн зарим асуудлын талаарх хандлага

Бүлэг Байрлал

ЗБ ХБ Хот Хөдөө Нийт

Бүх асуудлаар эерэг хариулсан 10,6% 9% 5,6% 23,5% 10,6%

4-5 асуултад эерэг хариулсан 17,2% 31.3% 15,7% 20,6% 17,2%

3 асуултад эерэг хариулсан 13,8% 14,9% 13,5% 14,7% 13,8%

1-2 асуултад эерэг хариулсан 42,3% 37,3% 43,8% 38,2% 42,3%

Бүх асуудлаар сөрөг хариулсан 16,3% 7,5% 21,3% 2,9% 16,3%

Бэлгийн чиг баримжаа, халдварт өвчин, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх асуултыг

нэгтгэн дээрхи маягаар хэв маяг үүсгэн харахад бүх асуултад цогц эерэг хандлагатай

хувь 10,6 байгаа бол бүх асуудалд сөрөг хариулсан хувь 16,3 , харин үлдсэн бүлэг нь 1-

5 эерэг хариултыг өгсөн боловч зарим асуулт дээр сөрөг хариултуудыг өгсөн

байгаагаас харахад оюутнуудын дунд эдгээр асуудлуудын хүрээнд сөрөг хандлага

байгааг харуулж байна. Тиймээс эрүүл мэнд хичээлийн хүрээнд мэдлэг олгохоос гадна

эрүүл мэндийн багш болохоор бэлтгэгдэж буй оюутнуудад хандлагыг өөрчлөхөд

чиглэсэн сургалт хэрэгцээтэй байж болох юм.

22

14.6

14.6

18.7

37.4

13

51.2

65

54.5

43.1

28.5

54.5

26.8

20.3

30.9

38.2

34.1

32.5

Халдварт өвчин нь зөвхөн тухайн хүний бие махбодын онцлогоос хамаардаг

Халдварт өвчнийг зөвхөн эрүүл мэнддээ анхаарддаггүй, бохир заваан хүмүүс

тусдаг

Зөвхөн тамхи, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүc хорт хавдар тусдаг

Гомосекс, бисекс гэх мэт бэлгийн чиг хандлага нь сэтгэцийн эмгэг, өвчин

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нь өөрийн хүрээлэн байгаа хүн болон орчинд хор

уршиг учруулдаг

Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нийгмээс тусгаарлах хэрэгтэй

Санал нийлж байна

Санал нийлэхгүй байна

Мэдэхгүй

Page 40: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 39

Харин орон нутаг болон хотын сургуулийн оюутнуудын хандлагад багагүй ялгаа гарсан

бөгөөд орон нутгийн оюутнуудын дунд цогц эерэг хандлага бүхий оюутнууд 23,5%

байхад УБ хотын оюутнуудад 5,6% байна.

Хорт зуршил сэдвийн хүрээнд үзсэн хичээлийн нөлөөг үнэлэх зорилгоор оюутнуудын

дунд мансууруулах бодисын хэрэглээний талаар лавлахад нийт судалгаанд

хамрагдагсдын 13% (ХБ:16,4%) нь сүүлийн 6 сард мансууруулах бодис хэрэглэж үзэх

талаар бодсон гэж хариулсан бол 8,1% (ХБ:1,5%) нь энэ талаарх хариулахаас

татгалзаж, 78,9% (ХБ:82,1%) нь энэ талаар огт бодоогүй гэж хариулсан байна. Үүнээс

харахад оюутнууд эрүүл мэндийн хичээлд хамрагдаж хорт зуршил түүний дотор

мансууруулах бодисын хор нөлөөний талаар үзэж судалсан мөртлөө сөрөг хандлага

байсаар байна.

Дүрс 26: Судалгаанд хамрагдсан оюутнуудын архины хэрэглээний талаарх хандлага

Нийт судалгаанд хамрагдагсдын дийлэнхи хувь нь архи нь хорт зуршил бөгөөд хүний

эрүүл мэндэд хортой гэсэн сонголтуудыг илүүтэй сонгосон байна. Харин цөөн хувь нь

сэтгэл санааг тайвшруулдаг, хүний бие махбодыг сэргээдэг, төрх байдлыг илтгэдэг гэх

мэтчилэн сөрөг хариултуудыг өгчээ.

Хяналтын бүлэг болоод зорилтот бүлэг хоорондын харьцааг харахад ЭМ-ийн хичээлд

огт хамрагдаагүй хяналтын бүлгийхний тухайн асуултад өгсөн сөрөг хариултууд

давамгайлсан байгаагаас үзэхэд ЗБ-ийхний ЭМ-ийн хичээлийн хүрээнд олж авсан

мэдлэг, мэдээлэл нь хандлагад нь нөлөөлсөн байж болох юм.

Дүрс 27: ХДХВ/ДОХ-ын талаарх хандлага

7

4.4

75.4

14.9

7

78.9

13.6

3

62.1

21.2

9.1

80.3

Хэвийн үзэгдэл

Хүний бие махбодыг сэргээдэг

Хорт зуршил

Сэтгэл санааг тайвшруулдаг

Төрх байдлыг илтгэдэг

Эрүүл мэндэд хортой

Хяналтын бүлэг

Зорилтот бүлэг

22.8

71.5

6.5

18.7

22

53.7

11.4

61.8

51.2

46.3

23.6

17

21.1

30.1

31.7

Би ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэлтэй

Хүн бүр ХДХВ/ ДОХ-ын шинжилгээг заавал өгөх ѐстой

ДОХ тусах нь гэмт хэрэг мөн

Биеэ үнэлэгчид, эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог …

ХДХВ/ ДОХ-оор өвчилсөн хүмүүсийг тусгаарлах ѐстой

Санал нийлж байна

Санал нийлэхгүй байна

Мэдэхгүй

Page 41: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 40

Зорилтот бүлгийн оюутнуудын дунд ХДХВ/ДОХ-ын талаарх хандлагыг үнэлэх

зорилгоор дээрхи асуултыг оруулсан бөгөөд асуулт тус бүр дээр эерэг хандлага бүхий

оюутны хувь давамгайлсан хэдий ч багагүй хувь нь эдгээр асуудлаар сөрөг хадлагатай

байна. Түүнчлэн тухайн асуудалтэй бүрэн санал нийлж эсвэл огт санал нийлэхгүй гэсэн

хариултыг өгөөгүй буюу тухайн асуудлаарх мэдлэгтээ итгэлтэй бус байгаа бүлэг асууда

бүр дээр 17-оос дээш хувийг эзэлж байна.

Дээрх асуултуудыг хэв маяг болгон ХДХВ/ДОХ-ын асуудлаарх хандлагыг нь үнэлэхэд

доорхи байдалтай гарч байна.

Хүснэгт 9: ХДХВ/ДОХ-ын талаарх хандлага

Бүлэг Байрлал

ЗБ ХБ Хот Хөдөө

Бүх асуудлаар эерэг хариулсан 25.2% 31.3% 44.1

3 асуултад эерэг хариулсан 17.9% 28.4% 26.5

2 асуултад эерэг хариулсан 27.6% 22.4% 17.6

1 асуултад эерэг хариулсан 17.9% 7.5% 5.9

Бүх асуудлаар сөрөг хариулсан 11.4% 10.4% 5.9

Бүх асуулт дээр эерэг хариулсан хувь хувь 25,2 байгаа бол бүх асуудлаар сөрөг

хариулсан хувь 11,4 байна. Түүнчлэн ХБ-ын энэ талаарх эерэг хандлага ЗБ-ын эерэг

хандлагаас илүү байгаа нь ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээ мэдээлэл харьцангуй илүү,

түүнчлэн албан бус боловсролоор тухайн сэдвийн талаарх мэдээ, мэдээллийг авах

боломж ихтэй учраас ХБ, ЗБ-ээс илүү мэдлэгтэй байх магадлалтай.

4.3 ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛД ХАМРАГДАГСДЫН ДАДАЛ

Энэ хэсэгт нийт судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутнуудын дунд эрүүл

мэндийн хичээлийн хөтөлбөрт заасан сэдвүүдийг үзсэнээр тухайн оюутны дадалд ямар

нэг өөрчлөлт байгаа эсэхийг үнэлэхийг зорьсон болно.

Уг бүлэгт ЭМ-ийн хичээлд хамрагдсанаар зан үйлд нь ямар нэг эерэг өөрчлөлт гарсан

эсэхийг тодорхойлохыг оролдсон бөгөөд үзсэн бүх сэдвүүдийн дагуу дадалыг

асуумжаар үнэлэх нь боломжгүй учир тодорхойлох боломж бүхий цөөн хэдэн

асуултуудыг оруулж өгсөн болно.

Судалгааны зорилтот бүлгийн оюутнуудын дунд их сургуулийн зүгээс олгож буй эрүүл

мэндийн боловсролоос гадна бусад албан бус боловсрол олгох сургалтанд хамрагдсан

эсэхийг тодруулахад 46,3 % нь өмнө нь ямар нэг сургалтанд хамрагдаж байсан гэж

хариулжээ.

Page 42: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 41

Дүрс 28: Судалгаанд хамрагдагсдын эрүүл байхыг эрэлхийлсэн зан үйл

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутнуудын дунд эрүүл байхыг эрэлхийлсэн

зан үйл байгаа эсэхийг тодруулахаар жишээ асуултуудыг оруулсан бөгөөд тус бүртээ

харилцан адилгүй хариултуудыг өгсөн байна. Үүнд эрүүл амьдралын талаар сонирхож

уншдаг гэж 43,9%, эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх гэж хичээдэг гэж 52,8%

хариулсан бол эмнэлэгт хандаж, үйлчлүүлдэг хувь 9,8 хувь байна. Энэ нь бидний

судалгааны зорилтот бүлгийхний дийлэнхи нь 16-22 насныхан бөгөөд тэдний хувь

одоохондоо эрүүл мэндийн асуудалууд харьцангуй бага тохиолддог учир эмнэлэг,

эрүүл мэндийн ажилтанд харьцангуй бага ханддагаас хамаарсан байж болно.

Харин эдгээр асуултыг нэгтгэн харахад эрүүл байхыг эрэлхийлсэн зан үйл доогуур

байна гэж хэлж болохоор байна.

Дараагийн асуулт нь амны хөндийн эрүүл мэнд сэдвийн хүрээнд үзсэн хичээлийн үр

дүнтэй холбоотойгоор амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах дадал бий эсэхийг

тандах дийлэнхи буюу 78,9% нь өдөрт 2 болон түүнээс дээш удаа шүдээ угаадаг байна.

Дүрс 29: Судалгаанд хамрагдасдын ходоодны хямралын үед хэрхэн тусламж үзүүлдэг байдал

43.9

52.8

28.5

9.8

8.9

45.5

27.6

43.9

79.7

80.5

10.6

10.6

9.8

9.8

9.8

Эрүүл амьдралын талаар сонирхож уншдаг

Эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх гэж хичээдэг

Cүүлийн 12сард эмчид үзүүлсэн эсэх

Ер нь сум, өрхийн эмчдээ хандаж үйлчлүүлдэг эсэх

Та сүүлийн 12 сард ямар нэг өвчин тусч бие нь хямарсан эсэх

тийм

үгүй

хариулахгүй

Page 43: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 42

Дээрх дүнгээс харахад дийлэнх оюутнууд эм хэрэглэх, халуун ногоо, хүчиллэг хүнснээс

зайлхийх зэрэг аргуудыг сонгосон бол ХБ буюу ЭМ-ийн хичээлд хамрагдаж байгаагүй

оюутнууд хоолны дэглэм болон төрлийг зохицуулах гэсэн хариултуудыг дийлэнхинь

өгсөн байна.

Харин халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ЗБ-ийн 71,5%, ХБ-ийн 62,7% нь ямар нэг

арга хэмжээ авдаг гэж хариулсан бол сүүлийн 14 хоногт өөрийн хөх болоод бэлэг

эрхтний байдлыг шалгасан хувь ЗБ-ийн 46,3%, ХБ-ийн 43,1% байна. Үүнээс харахад

ЭМ-ийн хичээлд хамрагдагсдын эерэг зан үйл эрүүл мэндийн хичээлд хамрагдаж

байгаагүй ХБ-ын оюутнуудаас өндөр байна.

Дүрс 30: Судалгаанд хамрагдасдын архины хэрэглээ

Нийт судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутнуудын 47,8% (ХБ:26,6%) нь огт

архи хэрэглэдэггүй бол 11% (ХБ:11,9%) нь сард 2-4 болон түүнээс дээш удаа архи

хэрэглэдэг гэж хариулжээ. Дээрхээс харахад ЭМ-ийн хичээлд хамрагдсан оюутнуудын

дунд архины хэрэглээний түвшин харьцангуй доогуур байгаа бөгөөд энэ нь хичээлийн

үр дүн байж болно.

17.6

11.8

14.7

31.4

7.8

7.8

3.9

1

36.3

30.4

37.3

22

23.7

18.6

45.6

10.2

3.4

3.4

3.4

39

18.6

27.1

Хэт таргалсан бол жингээ хасах

Архи дарс уухаа болих /багасгах/

Тамхи татахгүй байх

Байнга багаар идэх

Үрэвслийн эсрэг эм хэрэглэхээс зайлсхийх Аспирины оронд парацетмол хэрэглэх

Хоол идсэний дараа тонгойхгүй байх

Бүсэлхийгээр сул хувцас өмсөх

Толгойгоо өндөрлөх буюу нэмэлт дэр хэрэглэх

Халуун ногоотой буюу хүчиллэг хоол хүнснээс зайлсхийх

Ходоодны хямралын шалтгаан болдог хүчлийг багасгах анатацид хэрэглэх

Ходоодны хүчлийн ялгаралтыг хаадаг эм бэлдмэл уух

Хяналтын бүлэг

Зорилтот бүлэг

47.8

31.1

10

11

Огт хэрэглэдэггүй

Баяр ѐслолоор л хэрэглэдэг

Сард 1 түүнээс бага

Сард 2-4 болон түүнээс их

Page 44: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 43

Хүснэгт 10: Судалгаанд хамрагдагсдын мансууруулах бодисын хэрэглээ

Бүлэг Байрлал

ЗБ ХБ Хот Хөдөө Нийт

Судсаар тарьж 3,3% 1,5% 2,3 3,4% 2,6%

Үнэрлэж 6,5% 6% 9,2 - 6,3%

Татаж 4,1% 3% 5,3 - 3,7%

Ууж - 3% 1,5 - 1,1%

Хэрэглэж үзээгүй 86,2% 86,6% 81,7 96,6% 86,3%

Сүүлийн 6 сарын хугацаанд архи согтууруулах ундаанаас бусад төрлийн мансууруулах

бодис хэрэглэсэн бол яаж хэрэглэсэн бэ? гэсэн асуултад ЗБ-ын 13,8%, ХБ-ын 13,4% нь

ямар нэг байдлаар мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулсан бол энэ хувь хот

суурин газрын оюутнуудын дунд 18,3% буюу харьцангуй өндөр байна. Эрүүл мэндийн

хичээлд хамрагдаж мансууруулах бодисын хор уршгийн талаар судалсан хэдий ч

дадалд нь өөрчлөлт ороогүйгээс харахад эрүүл мэндийн хичээлийн үр дүн төдийлөн

сайн бус байсан бололтой.

Түүнээс гадна залуучуудын дунд мансууруулах бодисын хэрэглээ ийнхүү өндөр байгаа

нь бусад эрсдэлийг мөн дагуулж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.

Нийт судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутнуудын 40,7% буюу 50 (ХБ:49,3%)

оюутан бэлгийн хавьталд орж байсан гэж хариулсан бөгөөд эдгээр оюутнуудын дадалд

нөхөн үржихүйн эрүүл мэнд болоод халдварт өвчний талаарх хичээлүүд орсны

дараагаар зан үйлд нь өөрчлөлт гарсан эсэхийг тандах зорилгоор дараах асуултуудыг

оруулсан болно.

Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэдэг эсэхийг нь лавлахад биеэ үнэлэгч

эмэгтэйтэй сүүлийн удаа бэлгийн хавьталд орсон (нийт 4хүн) залуусын 1нь тогтмол, 1

ихэвчлэн, 1 огт хэрэглээгүй гэж хариулжээ.

Харин байнгын харилцаатай биш ч таньдаг хүнтэйгээ бэлгийн хавьталд орохдоо

тогтмол гэж 2, огт хэрэглэдэггүй гэж 4 нь хариулжээ. Харин тохиолдлын бэлгийн

хавьталд орох үедээ 44,4% нь тогтмол, 33,3% нь ихэвчлэн, 11,1% нь хааяа л бэлгэвч

хэрэглэдэг гэж тус тус хариулсан байна. Үүнээс харахад эрсдэлтэй бэлгийн хавьталд

орохдоо бэлгэвч хэрэглэсэн хувь доогуур байгаа бөгөөд нэн ялангуяа хотын

сургуулиудын оюутнуудын дунд энэ үзүүлэлт доогуур байна. Энэ нь дан ганц хичээлийн

үр дүн тааруу байхаас гадна залуусын эрсдэлтэй бэлгийн хавьталын үеийн бэлгэвчийн

хэрэглээний түвшин доогуур байгаа нь бусад эрсдэлт хүчин зүйлсийг мөн дагуулж

байна.

Хүснэгт 11: Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвөөр үйлчлүүлсэн байдал

Тийм Үгүй Хариулахгүй

Бүлэг Зорилтот бүлэг 17,1% 79,7% 3,3%

Хяналтын бүлэг 9% 91% -

Байрлал Хот 20,6% 76,3% 3,1%

Хөдөө - 100% -

Нийт 14,2% 83,7% 2,1%

Page 45: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 44

Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд хандсан тоо аль аль бүлгийн хувьд төдийлөн

их биш байгаа бөгөөд, зорилтот бүлэг хяналтын бүлгээс 8%-иар илүү, хотын оюутнууд

хөдөөгийн оюутнуудаас мөн тодорхой хувиар илүү хамрагдсан байна.

БҮЛГИЙН ГОЛ ҮР ДҮН

ЭМ-ийн хичээлийн хөтөлбөрийн үндсэн 16 бүлэг сэдвийн хүрээнд заагдсан

хичээлүүдийн бүлэг сэдэв тус бүрээр оюутнуудын олж авсан мэдлэгийг

өөрсдөөр нь үнэлүүлэхэд оюутнуудын зүгээс өөрсдийгөө сайн болон маш сайн

гэж хариулсан хувь нилээд өндөр буюу 80%-иас дээш гарчээ. Хариултуудыг

сургуулиар нь харьцуулахад МУБИС-ын Байгалийн Ухааны Сургуулийн

оюутнууд илүү өндөр мэдлэгтэй буюу дундажаар 84 хувь хэмээн хариулсан бол

Баян-Өлгий аймгийн Багшийн Коллежийн оюутнууд өөрсдийн эрүүл мэндийн

хичээлээр олж авсан мэдлэгээ харьцангуй доогуур буюу 48.5 хэмээн үнэлжээ.

Оюутнуудын өөрсдийн үнэлгээнээс харахад нийгмийн эрүүл мэнд (7,8%),

сэтгэцийн эрүүл мэнд (9,2%), эрүүл мэндийг дэмжих стратеги (15,2%), халдварт

бус өвчин (9,2%) гэсэн сэдвүүдийн талаарх муу болон маш муу мэдлэгтэй гэж

хариулсан оюутнуудын хувь бусад сэдвүүдтэй харьцуулахад өндөр байлаа.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн нийт оюутны эрүүл мэндийн

гурвалжинд багтах хэсгүүдийг бүгдийг зөв нэрлэсэн хувь хяналтын бүлгийн зөв

хариулсан хувиас дунжаар 30-аас дээш хувиар илүү, ясны хугаралын үед илрэх

шинж тэмдэг, халдварт өвчин, хорт хавдарын үед илрэх шинж тэмдгийг бүгдийг

зөв хариулсан хувь ХБ-ээс 10-20 хувиар өндөр, дам тамхидалт, сэтгэцийн эрүүл

мэндийн сэдвийн хүрээний асуултуудыг зөв хариулсан мөн 10-20 хувиар өндөр

байна.

Амны хөндийн эрүүл мэнд, Хоол хүнс, халдварт өвчин дамжих зам зэрэг

тодорхой бүлэг сэдвийн хүрээнд ХБ-ийн оюутнуудын зөв хариулсан хувь, ЗБ-ээс

бага зэрэг өндөр гарчээ.

ЗБ-ийн оюутнуудын эерэг хандлагыг үнэлэх асуултуудад хариулсан байдлыг

харахад ЭМ-ийн үйлчилгээ, амьдралын эрүүл хэв маяг, архины хэрэглээ,

ХДХВ/ДОХ зэрэг сэдвийн хүрээнд ХБ-ээс харьцангуй өндөр эерэг хандлагатай

байгаа нь харагдаж байна.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутнуудын дунд эрүүл байхыг

эрэлхийлсэн зан үйл тодруулахаар жишээ асуултуудыг асуухад асуулт бүрт

харилцан адилгүй хариултуудыг өгсөн байна. Үүнд эрүүл амьдралын талаар

сонирхож уншдаг гэж 43,9%, эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх гэж

хичээдэг гэж 52,8% хариулсан бол эмнэлэгт хандаж, үйлчлүүлдэг хувь 9,8 хувь

байна. Харин халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд ЗБ-ийн 71,5%, ХБ-ийн 62,7%

нь ямар нэг арга хэмжээ авдаг гэж хариулсан бол сүүлийн 14 хоногт өөрийн хөх

болоод бэлэг эрхтний байдлыг шалгасан гэж ЗБ-ийн 46,3%, ХБ-ийн 43,1%

хариулсан байна.

Сүүлийн 6 сарын хугацаанд ЗБ-ийн 13,8%, ХБ-ийн 13,4% нь ямар нэг байдлаар

мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулсан бол энэ хувь хот суурин

газрын оюутнуудын дунд 18,3% буюу харьцангуй өндөр байна.

Тохиолдлын бэлгийн хавьталд орох үедээ бэлгэвч хэрэглэдэг хувийг

тодруулахад 44,4% нь тогтмол, 33,3% нь ихэвчлэн, 11,1% нь хааяа л бэлгэвч

хэрэглэдэг гэж тус тус хариулсан байна.

Page 46: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 45

БҮЛЭГ 5: ГОЛ ҮР ДҮН

Зорилт 1.

Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад орж буй эрүүл мэндийн хичээлийн багш

бэлтгэх хөтөлбөрийн агуулгад “Бага, дунд боловсрол: Эрүүл мэндийн

боловсролын стандарт”-ад туссан гол сэдвүүд болох мэдлэг, хандлага, дадлын

хүрээнд тусгагдаж чадсан байна.

Зорилт 2.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн нийт оюутны 70.8 хувь нь эрүүл

мэндийн талаарх мэдээллийг их, дээд сургуульд нь заагдаж буй эрүүл мэндийн

багш бэлтгэх хөтөлбөрөөс олж авсан байна. Тус хөтөлбөр тэдний хувьд эрүүл

мэндийн талаарх мэдээллийг авах хамгийн гол эх сурвалж болжээ. Энэ үзүүлэлт

дараагийн гол эх сурвалж болох телевизтэй харьцуулахад 22 хувиар, харин

мэдээллийг хамгийн бага олгодог эх сурвалж болох радиогоос 69 хувиар илүү

байна.

Зорилтот бүлгийн нийт оюутны 46 хувь нь багш болсоны дараа ЕБС-д эрүүл

мэндийн хичээл заахад шаардлагатай мэдлэгийг их, дээд сургуульд нь зааж

байгаа эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрөөс олж авч чадсан гэж өөрсдийгөө

дүгнэжээ. Хэдийгээр зорилтот бүлгийн нийт оюутны 38 хувь нь эрүүл мэндийн

хичээл заахад хүрэлцэхүйц хангалттай мэдлэг олж авч чадаагүй гэж дүгнэсэн

боловч өөрсдийн эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж, эрүүл мэнддээ анхаарал

тавихуйц наад захын мэдлэгтэй болсон гэж тэд үзжээ.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутны 46.5 хувь нь сургалтын

хугацаа богино, 38 хувь нь мэдлэгээ бататгах боломж хомс, 31 хувь нь

сургалтанд ашиглаж буй материалууд хангалтгүй, 19.7 хувь нь суралцах орчин

бүрдээгүй байсан зэргийг эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрөөс хангалттай

мэдлэг олж авч чадаагүй гол шалтгаан дотор дурьджээ.

Эрүүл мэндийн хичээл зааж буй багшийн арга барилыг оюутнуудаар

үнэлүүлэхэд зорилтот бүлгийн нийт оюутны дунджаар 90 гаруй хувь нь багш

тухайн сэдвийн талаар хангалттай сайн мэдлэгтэй, мэдлэг эзэмшүүлэх арга

барил сайн байсан гэх зэрэг эерэг хариултыг өгсөн байна.

Зорилтот бүлгийн оюутны хангалттай мэдлэг авахад нь нөлөөлсөн нөхцлийг

тодруулахад 62,9% нь багшийн заах ур чадвар сайн байсан гэсэн хариултыг

өгчээ.

Хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн сэдэв тус бүр өөр өөрийн онцлогтой, өөр

өөр арга зүйг шаарддаг хэдий ч зорилтот бүлгийн оюутнуудын хувьд хичээл дээр

ашиглахад тохиромжтой нийтлэг арга зүй нь “харилцан ярилцах” (43.5%),

“дадлага хичээл давамгайлах” (42.6%), “бүлгийн ажил давамгайлах” (25.2%)

зэрэг оролцооны аргыг тэдний олонх нь нэрлэжээ. Лекцийн аргыг зорилтот

бүлгийн оюутнуудын 9.6 хувь нь л тохиромжтой гэж үзжээ.

Судалгаанд хамрагдсан багш нараас их, дээд сургуульд нь заагддаг эрүүл

мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийн арга зүйн талаарх санал бодлыг нь асуухад

лекц ба семинарын аргыг сургуулиас тогтоосон цагийн дагуу хослуулан ашиглаж

Page 47: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 46

байгаа тухайгаа өгүүлсэн. Тэд өөрсдөө дур мэдэн энэ жишгийг өөрчлөх

боломжгүй тухайгаа өгүүлж байв.

Зорилт 3.

Судалгаанд хамрагдсан багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад үнэлгээ хийх

явцад Дорнод аймгийн багшийн их сургууль эрүүл мэндийн кабинетгүй байлаа.

МУБИС-ийн Биологи болон Биеийн тамирын тэнхим, мөн Багшийн коллеж

тодорхой хэмжээнд тохижуулсан эрүүл мэндийн кабинеттэй байв.

Эрүүл мэндийн хичээл заах орчин бүрдээгүй, үүнд зориулалтын танхим, түүнд

нь шаардлагатай үзүүлэн, макет, муляж зэрэг байхгүйгээс эрүүл мэндийн багш

бэлтгэх хөтөлбөрөөр хангалттай мэдлэг олж авч чадаагүй гэж судалгаанд

хамрагдсан зорилтот бүлгийн оюутны19,7 хувь нь үзсэн байна.

Одоогийн байдлаар их, дээд сургуульд заагдаж байгаа эрүүл мэндийн багш

бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд оюутанд тусгайлан зориулсан ямар нэгэн сурах

бичиг, гарын авлага боловсруулагдаагүй байна.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн нийт оюутны 31 хувь нь эрүүл

мэндийн багш бэлтгэх хөтөлбөрөөр хангалттай мэдлэг авч чадаагүй гуравдагч

том хүчин зүйлээр сургалтанд ашиглаж буй үзүүлэн, бусад материалын

хангагдаагүй байдлыг нэрлэсэн байна.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн нийт оюутны 35,5 хувь нь янз бүрийн

макет, муляжийн хүртээмжийг муу болон маш муу гэж үнэлсэн байна. Жишээ нь

УБ хотын багш бэлтгэдэг их дээд сургуульд нүд, чихний бүтэц зэрэг бие

махбодийн бүтцийг харуулсан 2-3 төрлийн хэрэглэгдэхүүн нь ердөө тус тус ганц,

ганц ширхэг байгаа юм.

Зорилт 4.

Эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийн үндсэн заагдсан 16 бүлэг сэдэв тус

бүрээр оюутны олж авсан мэдлэгийг өөрсдөөр нь үнэлүүлэхэд өөрийн авсан

мэдлэгийг сайн болон маш сайн гэж хариулсан хувь өндөр буюу 80 хувиас дээш

гарчээ. Хариултыг сургуулиар тус бүрээр нь харьцуулахад МУБИС-ийн

Байгалийн ухааны сургуулийн оюутнууд илүү өндөр мэдлэгтэй буюу дундажаар

84 хувь хэмээн хариулсан бол Ховд аймгийн Багшийн коллежийн оюутнууд

өөрсдийн эрүүл мэндийн хичээлээр олж авсан мэдлэгээ харьцангуй доогуур

буюу 48.5 хувь хэмээн үнэлжээ.

Оюутны үнэлгээнээс харахад нийгмийн эрүүл мэнд (7,8%), сэтгэцийн эрүүл мэнд

(9,2%), эрүүл мэндийг дэмжих стратеги (15,2%), халдварт бус өвчин (9,2%) гэсэн

сэдвүүдийн талаар муу болон маш муу мэдлэгтэй гэж өөрсдийгөө үзсэн хувь

бусад сэдвүүдтэй харьцуулахад өндөр байна.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн нийт оюутны эрүүл мэндийн

гурвалжинд багтах хэсгийг бүгдийг нь зөв нэрлэсэн хувь хяналтын бүлгийн зөв

хариулсан хувиас дунжаар 30-аас дээш хувиар илүү, ясны хугаралын үед илрэх

шинж тэмдэг, халдварт өвчин, хорт хавдрын үед илрэх шинж тэмдгийг бүгдийг

зөв хариулсан хувь хяналтын бүлгээс 10-20 хувиар өндөр, дам тамхидалт,

сэтгэцийн эрүүл мэндийн сэдвийн хүрээний асуултуудыг зөв хариулсан хувь

хяналтын бүлгээс 10-20 хувиар өндөр байна.

Page 48: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 47

Амны хөндийн эрүүл мэнд, хоол хүнс, халдварт өвчин дамжих зам зэрэг

тодорхой бүлэг сэдвийн хүрээнд хяналтын бүлгийн оюутны зөв хариулсан хувь

нь зорилто бүлгээс бага зэрэг өндөр гарчээ.

Зорилтот бүлгийн оюутны эерэг хандлагыг үнэлэх асуултуудад хариулсан

байдлыг харахад эрүүл мэндийн үйлчилгээ, амьдралын эрүүл хэв маяг, архины

хэрэглээ, ХДХВ/ДОХ зэрэг сэдвийн хүрээнд эерэг хандлагатай гэж үнэлэгдэж

болох хувь нь хяналтын бүлгээс өндөр байна.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутны дунд эрүүл байхыг

эрэлхийлсэн зан үйлийг нь тодруулахаар зарим жишээ асуултуудыг асуухад

асуулт бүрт харилцан адилгүй хариултуудыг өгсөн байна. Үүнд эрүүл амьдралын

талаар сонирхож уншдаг гэж 43,9 хувь, эрүүл амьдралын хэв маягийг

хэрэгжүүлэх гэж хичээдэг гэж 52,8 хувь хариулсан бол эмнэлэгт хандаж,

үйлчлүүлдэг хувь 9,8 хувь байна. Харин халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд

зорилто бүлгийн ийн 71,5 хувь, хяналтын бүлгийн 62,7 хувь% нь ямар нэг арга

хэмжээ авдаг гэж хариулсан бол сүүлийн 14 хоногт өөрийн хөх болоод бэлэг

эрхтний байдлыг шалгасан гэж зорилтот бүлгийн 46,3 хувь, харин хяналтын

бүлгийн 43,1 хариулсан байна.

Page 49: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 48

БҮЛЭГ 6: ДҮГНЭЛТ

Багш бэлтгэдэг их, дээд сургуульд заагдаж байгаа эрүүл мэндийн багш бэлтгэх

хөтөлбөр нь ЕБС-д заагдаж буй эрүүл мэндийн хичээлийн стандарттай нийцэж,

агуулгыг нь тодорхой хэмжээнд хамарч чадаж байна гэж үзэж болохоор байна. 2004

онд Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс батлан гаргасан “Бага,

дунд боловсрол: Эрүүл мэндийн боловсролын стандарт”-ын дагуу боловсруулагдан

гарч буй ЕБС-ийн сурах бичиг, гарын авлага зэргийг боловсруулах багт их, дээд

сургуулийн эрүүл мэндийн багш нар түлхүү оролцдог тул өөрсдийн заадаг эрүүл

мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийн агуулгыг ЕБС-ийн хичээлийн агуулгатай тааруулж,

байнга шинэчлэн сайжруулахад дөхөм байдаг байна.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутны дийлэнхийн хувьд их, дээд сургуульд

нь заагдаж байгаа эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөр нь багш болсны дараа ЕБС-д

эрүүл мэндийн хичээлийг заахад нь шаардагдах төдийгүй эрүүл мэндийн талаар хувь

хүнийх нь хувьд шаардлагатай мэдлэгийг олгох гол эх сурвалж нь болж байна.

Их, дээд сургууль заагдаж байгаа эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийн нийт

хугацаа богино, түүнчлэн эзэмшсэн мэдлэгийг чадвар болгох, эерэг хандлагыг

дадлагаар төлөвшүүлэх боломж хомс, суралцах орчин хангалттай бүрэлдээгүй зэрэг

нөхцөл байдал тус хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна.

Зорилтот бүлгийн нийт оюутны үнэлгээгээр тус хичээлийг зааж буй багшийн ур чадвар

сайн байгаа нь эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийн үр дүнд эерэгээр нөлөөлж

буй гол хүчин зүйлийн нэг болж байна. Багшийн ур чадвар сайн байгаа нь судалгаанд

хамрагдсан их, дээд сургуулиуд НҮБ-ын ХАС болон олон услын бусад байгууллагатай

хамтран багш нарын сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэнтэй холбоотой гэж

дүгнэж болохоор байна.

Олон улсын жишгээс7 харахад эрүүл мэндийн хичээл нь мэдлэг олгохын зэрэгцээ

чадварыг хөгжүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэхэд онцгойлон анхаарах

шаардлагатай байдаг. Үүнд оролцооны аргууд нь хамгийн үр дүнтэй байдаг ба тус

судалгаанд оролцсон оюутнууд ч лекцийг бус, оролцооны аргуудыг хамгийн

тохиромжтой гэж үзжээ.

Эрүүл мэндийн хөтөлбөрт нь шаардлагатай орчин зарим их, дээд сургуульд бүрдээгүй,

зарим нь бүрдүүлсэн орчноо, үүнд байгуулсан танхим, тоног төхөөрөмж, үзүүлэн,

макет, муляж зэргийг сайжруулах, шинэчлэх арга хэмжээг тогтмол авахгүй байгаа зэрэг

нь хөтөлбөрийнх нь үр дүнд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг болж байна.

Хөдөө орон нутаг болон Улаанбаатах хот дахь их, дээд сургуулиийн оюутны мэдлэгийн

түвшин сэдэв тус бүрээр ялгаатай байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь Улаанбаатар

хотын болон орон нутаг дахь их, дээд сургуулийн багш нар янз бүрийн сэдвээр

ялгаатай бэлтгэгдсэнтэй холбоотой байж болзошгүй. Судалгаанд хамрагдсан нийт

оюутны НҮЭМ-ийн асуудлаарх мэдлэг бусад сэдвүүдтэй харьцуулахад өндөр байгаа нь

НҮБ-ын ХАС 2000 оноос хойш Улаанбаатар хотын болон орон нутаг дахь их, дээд

7 Боловсролын шинжлэх ухааны доктор Кейт Тоүнсийн эрүүл мэндийн боловсрол олгох заах арга зүйн таксаноми

Page 50: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 49

сургуулийн багш нарыг тус чиглэлээр цогц байдлаар бэлтгэхэд анхаарч ажиллаж

ирсэнтэй холбоотой байж болно.

Судалгаанд хамрагдсан нийт оюутны мэдлэгийн түвшинг өөрсдөөр нь үнэлүүлэхэд маш

сайн ба сайн мэдлэгтэй гэж хариулсан хувь өндөр байгаа хэдий ч мэдлэгийг шалгах

асуултуудад зөв хариулсан байдлыг харвал өөрсдийгөө үнэлсэн түвшнээс дор хаяж 20

хувиар доогуур байна. Энэ нь нэг талаас ЭМ-ийн хичээл нь хүмүүсийн амьдралд

бодитой хэрэгцээ байдаг гэдэг утгаараа сэдвүүд нь танил санагддаг байж болох ч

тухайн сэдвүүдийн хүрээнд тодорхой мэдлэг болон үлдсэн байдал оюутнуудын

өөрсдийнх нь мэддэг гэж төсөөлдөг хувиас бага байдагтай холбоотой байж болох

талтай.

Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн оюутны эрүүл мэндийн талаарх мэдлэг

хяналтын бүлгээс ихэнхи сэдвийн хүрээнд харьцангуй өндөр байгаа нь их, дээд

сургуульд заагдаж байгаа эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөр үр дүнгээ өгч байгааг

харуулж байна. Гэсэн хэдий зөв хариулсан хувь ЭМ-ийн хичээлд хамрагдсаны дараа

хариулсан байдал гэхэд хангалтгүй байлаа. Энэ нь ЭМ хичээлийн цаг хүрэлцээгүйн

дээр хичээлийн сэдэв бүрээр эзэмшсэн мэдлэгээ бататгах дадлага хичээлийн цаг

хангалттай байдаггүйтэй холбоотой байж болох юм.

Судалгаанд хамрагдсан хяналтын бүлгийн мэдлэг, хандлага, дадал бидний таамаглаж

байснаас харьцангуй өндөр гарсан нь тус бүлгийн оюутнууд ЕБС-ийн эрүүл мэндийн

хичээлд хамрагдсаны үр дүн байж болзошгүй гэж дүгнэж болох юм.

НҮЭМ-ийн талаарх мэдлэг бусад сэдэвтэй харьцуулахад өндөр байгаа нь багш нарыг тус чиглэлээр бэлтгэсэн тул энэ сэдэв ЕБС-д илүү сайн заагддаг, мөн НҮЭМ-ийн талаарх мэдээлэл бусад эх сурвалжаар илүү түгээгддэгтэй холбоотой байж болох юм.

Судалгаанд хамрагдагсдын эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрөөр олж авч буй

мэдлэгийн түвшин багшийн арга барил, тухайн сэдвийн хүрээний мэдлэг, мэргэшсэн

байдлаас шууд хамааралтай байгаа нь судалгааны үр дүнгээс тодорхой харагдаж

байна. Гэтэл үүний нөгөө талд хичээл зааж буй багшийн тодорхой бүлэг сэдвийн

хүрээнд мэргэшсэн байдал зарим талаар дутмаг байгаа нь оюутнуудын тухайн сэдвийн

хүрээний мэдлэгийг хангалттай эзэмшиж чадаагүй байгаагийн бас нэг шалтгаан байж

болох юм.

Page 51: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 50

БҮЛЭГ 7: САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Их, дээд сургуульд заагдаж байгаа эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөр нь

тухайн сургуулийг төгсөгч оюутан ЕБС-ийн багш болсны дараа сурагчдад эрүүл

мэндийн хичээлийг заах гол бэлтгэлийг нь хангаж байгаа тул тус хөтөлбөрийн үр

дүнг цаашид ч тогтмол сайжруулж, боловсронгуй болгох хэрэгтэй.

Эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийн үр дүнг сайжруулж, боловсронгуй

болгохын тулд одоогийн 32 цагийг наад зах нь 2 дахин нэмэгдүүлвэл агуулгыг

өргөжүүлэхийн зэрэгцээ одоо дутагдаж байгаа , чадварыг хөгжүүлэх, эерэг

хандлагыг төлөвшүүлэх боломж нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Оюутны мэдлэгийг эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрт тусгагдсан сэдэв тус

бүрээр жигд сайжруулахын тулд хөтөлбөрийн цагийг нэмэхдээ мэдлэг бага

байгаа сэдүүдэд илүүтэй анхаарахын зэрэгцээ тэдгээр сэдвээр багш нарыг

гүнзгийрүүлэн бэлтгэх шаардлагатай.

МУБИС- БК, Дорнодын багшийн сургууль нь ЭМ-ийн хичээлийн кабинет

байгуулах, түүндээ холбогдох тоног, төхөөрөмж, үзүүлэн, макет, муляж зэргийг

бүрдүүлэх чиглэлд хүчин чармайлтыг гаргах хэрэгтэй. МУБИС-БУС болон БТС-

ын хувьд бүрдүүлсэн орчноо сайжруулах, цаг үеийн шаардлагад нийцүүлэн

шинэчлэхэд анхаарах шаардлагатай. Ингэхийн тулд жил жилийн төсөвт

тодорхой санхүүжилтийг шат дараатайгаар тусгаж өгөх чухал юм.

Судалгааны хүрээнд ЭМ-ийн багш бэлтгэх хөтөлбөрийн үр дүнг үнэлэхдээ

зөвхөн багш бэлтгэж буй ИДС-ийн хөтөлбөрийн заах арга зүй, орчин, агуулгын

хүрээнд авч үзсэн болно. Цаашид хөтөлбөрийн эцсийн үр дүнг үнэлэх

шаардлагатай гэж үзвэл тус хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэж төгссөн багш нар

ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг зааж буй байдалд нь үнэлгээ хийх

шаардлагатай.

ББИДС-д заагдаж байгааа эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөрийг зааж буй

багшийн тоо цөөн байгаагийн дээр эрүүл мэндийн зарим сэдвийг заах арга зүйн

байдал, туршлага нь ялгаатай байгаа юм. Иймээс ЭМ-ийн хичээл зааж буй багш

нарын хооронд туршлага солилцуулах арга хэмжээ зохион явуулах, мөн ББИДС-

д нь эрүүл мэндийн багш бэлтгэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үр дүн нь

нотлогдсон бусад орны хөтөлбөртэй танилцуулах замаар туршлага нэмэгдүүлэх

арга хэмжээг авах нь зохистой. Их, дээд сургуульд эрүүл мэндийн багш бэлтгэх

хөтөлбөрийг заах багш нарын хүрэлцээ муу байгаа тул ойрын хугацаанд

бодлогоор шинэ багш нар бэлдэх хэрэгтэй.

ББИДС-ийн хосолсон мэргэжил эзэмшихийг хүсэж буй оюутнуудад эрүүл

мэндийн багшийн мэргэжлийг сонгон суралцах боломжоор хангах хэрэгтэй.

ЕБС-д эрүүл мэндийн хичээл заах багш ямар мэдлэг, арга зүй эзэмшсэн байх

ѐстой талаар нэгдсэн стандарт, ажлын байрны тодохойлолтыг холбогдох эрх

бүхий байгууллагаас батлах нэн шаардлагатай . Үүний дагуу багш бэлтгэж буй

их, дээд сургуулиуд эрүүл мэндийн багш бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд

нийлүүлэхэд илүү анхаарах магадлалтай.

ББИДС болон ЕБС-ийн эрүүл мэндийн багш нарыг тогтмол, үе шаттайгаар

мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах, мөн их, дээд сургуульд эрүүл

мэндийн багш бэлтгэж буй багш нарын үйл ажиллагааг нэгтгэх, хамтран

Page 52: "БАГШ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР” ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

“Багш бэлтгэдэг их дээд сургуулиудын эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр” үнэлгээний тайлан

IRIM судалгааны хүрээлэн | 51

ажиллах боломжоор хангасан арга зүйн төвийг аль нэг их, дээд сургуулийг

түшиглэн байгуулах.

Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яамны сайдын

хамтарсан 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 286/216 тушаал буюу

“Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги төлөвлөгөө

2010/2015”-ний хэрэгжилтийг хангах шат шатны байгууллагууд бодитой арга

хэмжээ авч хэрэгжүүлэх.

ЭМ-ийн хичээлийн хүрээнд хөтөлбөрт тусгагдсан сэдвүүдийн дагуу мэдлэг олгохоос гадна, тухайн сэдвүүдтэй холбоотой хандлага болон зан үйлд нь өөрчлөлт оруулахад чиглэсэн арга зүйг ашиглах, түүнчлэн эдгээр арга зүйг эзэмшин ЕБС-иудад хичээлж заах ур чадвар эзэмшүүлэх.