27
ИНФЛЯЦИ ГЭЖ ЮУ ВЭ? Инфляци гэдэг нь тухайн улс оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээнээс гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэтэрсэн нөхцөлд үүсдэг мөнгөн ханшийн үнэгүйдэл юм.

Инфляци гэж юу вэ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Инфляци гэж юу вэ

ИНФЛЯЦИ ГЭЖ ЮУ ВЭ?

Инфляци гэдэг нь тухайн улс оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн,

үйлчилгээний хэмжээнээс гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэтэрсэн нөхцөлд үүсдэг мөнгөн ханшийн

үнэгүйдэл юм.

Page 2: Инфляци гэж юу вэ

зорилго

Эдийн засгийн чиглэлээр сурдаг оюутануудад инфляцын талаар тодорхой мэдлэг ,инфляцын түвшин ангилалын тухай мэдлэг олгоход оршино.

Page 3: Инфляци гэж юу вэ

зорилт

Инфляцын түвшинг тодорхойлж сурах Инфляцын нөлөөлж буй хүчин зүйлсыг

тодорхойлох Инфляцын үүсэл инфляцын судалгаанд тулгуурлан дүгнэлт

хийх Инфляцын өнөөгийн ба ирээдүйн дүнг

тодорхойлох Инфляцын өсөлтийн үр дагавар

Page 4: Инфляци гэж юу вэ
Page 5: Инфляци гэж юу вэ

Зорилго ба хариуцлага Төв банкны зорилго нь тогтвортой бага инфляци

бөгөөд мөнгөний бодлогын хэрэгслүүдээ энэхүү зорилгод нийцүүлэн хараат бус байдлаар тодорхойлж байх шаардлагатай. Үндсэн зорилгоос бусад зүйлсийн талаар давхар амлалт, үүрэг хүлээхгүй байх нь чухал. Монголбанкны тухай хуулинд үнийн тогтвортой байдлыг анхдагч зорилго хэмээн тов тодорхой заасан зүйл анги байхгүй бөгөөд Монголбанкны үйл ажиллагааг бүрэн хараат бус гэж тодорхойлох боломж алга байна. Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монголбанкны үндсэн зорилтыг үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” хэмээн заажээ. Гэтэл төгрөгийн гадаад, дотоод тогтвортой байдлын чухам аль нь тодорхойлогдож байгаа нь бүрхэг байгаа бөгөөд гадаад тогтвортой байдалд төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг, харин дотоод тогтвортой байдалд үнийн тогтвортой байдлыг ойлгодог байна. Монголбанк инфляцийг онилох мөнгөний бодлогод шилжих аваас Төв банкны үндсэн зорилгыг үнийн тогтвортой байдал хэмээн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай болно.

Page 6: Инфляци гэж юу вэ

Инфляци нь үнийн хэт өсөлтөөр илэрдэг бөгөөд түүнийг хэмжихдээ жилийн хэрэглээг тодорхойлж чадах багц бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөр тодорхойлдог. Үнийг дээрээс (засгийн газраас) хатуу тогтоовол бараа үйлчилгээний хэмжээ хомсддог, хатуу үнийг чөлөөлбөл бүтээгдэхүүний үнэ өсч инфляци хүчтэй явагдаж эхэлдэг.

Инфляцийн түвшин нь эдийн засаг хөгжих тогтворжих эс тогтворжихын гол нөхцөл учраас үүнийг засгийн газрууд эдийн засаг, нийгмийн бодлогынхоо гол бүрдэл болгон байнга анхаарч байдаг. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжих үеэс үнийг чөлөөлж, инфляцийн үзэгдэлтэй анх тулгарч, тэр тухай ойлголт нь гүнзгийрэн, улмаар түүнийг хязгаарлах, бууруулах бодлого явуулсан. Инфляци нь 2 үндсэн шалтгааны улмаас үүсдэг. -эрэлтээс үүдэлтэй -нийлүүлэлтээс үүдэлтэй гэж ангилдаг. Эрэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь хүн ам, айл өрхийн өсөн нэмэгдэж буй төлбөрийн чадвартай эрэлтээс санал болгосон үйлдвэрлэл, үйлчилгээний тоо хэмжээ хоцрох явдал юм. Энэ үед дэлгүүрийн лангуу хоосрох, хүмүүс ямар ч хамаагүй барааг авч “дарах” явдал илтэд ажиглагддаг. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляци гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний зардал ихсэх эсвэл тэдгээрийн нийлүүлэлтийн механизм гажилттай болсноос үүдсэн инфляци юм. Энэ үед үйлдвэрлэлийн цалин, үндсэн түүхий эдийн үнэ “огцом” өсөх үндсэн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нэмэгдсэнээс үүсэлтэй инфляцийг бий болгодог. Инфляцийг үнийн индексээр хэмждэг. Тухайн жилийн инфляцийн хурдацыг тооцохдоо энэ жилийн үнийн индексээс өнгөрсөн жилийн үнийн индекийг хасаад гарсан зөрүүг нь өнгөрсөн жилийн үнийн индекст харьцуулж хувиар илэрхийлнэ.

Page 7: Инфляци гэж юу вэ

Инфляцийг өсөлтийн түвшингээр нь:

Хэвийн (жилийн үнийн өсөлт 10%-иас хэтрэхгүй)

• Өндөр (жилийн үнийн өсөлт 10-200%)

• Хэт (жилийн үнийн өсөлт 200%-иас дээш) гэж гурав хуваана.

Page 8: Инфляци гэж юу вэ

Зах зээлийн тогтолцоо тогтворжсон үед эдийн засаг дахь инфляци жилдээ 10%-ийн дотор хэлбэлзэж байдаг бөгөөд үүнийг эдийн засагчид хэвийн гэж үздэг. Инфляцид нөлөөлдөг хүчин зүйл: 1. Инфляци ба орлого Үүнтэй холбогдон нэрлэсэн ба бодит орлого гэж бий болно. Нэрлэсэн орлого гэдэг нь хүмүүсийн цалин хөлс, рент, хүү зэрэг ашгийн хэлбэрээр авч буй мөнгөн орлого буюу мөнгөний тоо хэмжээг хэлнэ. Бодит орлого гэдэг нь нэрлэсэн орлогоор худалдан авч байгаа бараа үйлчилгээний тоо хэмжээ түүний худалдан авах чадварыг хэлнэ. 2. Инфляци ба зээлийн хүү Энэ хоёр хоорондоо маш хүчтэй хамааралтай. Инфляци зээлийн хүү хоёрын хоорондын хамааарлыг Фишер судалсан. Фишерийн тэгшитгэлээр инфляцийн хувьд 1% өсөхөд түүнийг дагаад зээлийн хүүгийн түвшин 1% дээшилнэ. Үүнтэй холбогдон бодит ба нэрлэсэн зээлийн хүү гэж гарч ирдэг. Инфляци үүсэх шалтгаан олон боловч хамгийн тоймтой нь хүн амын худалдан авах чадварын цочмог өөрчлөлт, хэрэглээний зүйлсийн хомсдол, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, цаасан мөнгийг гүйлгээнд ихээр гаргах, бараа үйлчилгээний үнэ, цалин үндэслэлгүй өсгөхтэй холбоотой юм. Ер нь инфляци өсөх нь бизнесийн орчин муудах, хүмүүсийн төлбөрийн чадвар доройтох, ядуурал, ажилгүйдэл өсөх, эдийн засгийн өсөлт буурах, улмаар зогсох сөрөг үр дагавартай байдаг. Ажилгүйдэл, Инфляци нь тухайн улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй ард түмний амьдралд ч нөлөөлдөг байна. Иймээс ч ямарч улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр байж байдаг зүйл юм. Монгол орон зах зээлийн тогтолцоонд шилжиж, бүх юм хувийн хэвшилд хэвшилд шилжсэнээр үйлдвэрлэл унаж, хэт инфляцид автагдсан юм. Судалгаанаас үзэхэд үйлдвэрлэл унаж, ҮНБ хамгийн бага байсан үеүдэд инфляцийн түвшин маш өндөр байжээ. Манай орны хувьд экспорт нь импортоосоо ямагт бага байгаа нь дотоодын үйлдвэрлэл бага байгаа төдийгүй зээлийн хүүгийн түвшин өндөр байгаатай холбоотой юм. Иймд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээж, зээлийн хүүгийн түвшинг бууруулах бодлого явуулах нь зүйтэй юм.

Page 9: Инфляци гэж юу вэ

Инфляци тооцох нь зөв үү Аливаа албан байгууллага аж ахуйн

нэгжүүд бусад газруудтай урт удаан хугацааны харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэдэг. Гэхдээ мэдээж өөрсдийнх нь итгэлийг дааж чадах, найдвартай, чанартай байгууллагуудтайгаа л иймэрхүү төрлийн гэрээ хэлцэл хийх сонирхолтой байх нь мэдээж. Цаад байгууллагынхаа хулхи гэдгийг мэдсэн захиалагч газрууд нь бол хийсэн гэрээндээ харамсаад дуусах хугацааг нь хүлээгээд үстэй толгойгоо гашилгахаас өөр сонголтгүй үлдэнэ.

Page 10: Инфляци гэж юу вэ

Монголын инфляци, түүний шалтгаан

1950-д оны эхэн үеэс инфляцийг үүсч буй шалтгаанаас нь хамаарч, эрэлтийн инфляци ба нийлүүлэлтийн инфляци гэсэн 2 төрөлд хуваах болсон.

Үнэ нэмэгдэх эхний түлхэц “эрэлтийн зүгээс” гарсан бол эрэлтийн инфляци гэж нэрлэх ба харин.

Нийлүүлэлтийн зүгээс үнэ нэмэгдэх эхний түлхэц гарсан бол нийлүүлэлтийн инфляци гэж

Page 11: Инфляци гэж юу вэ

Инфляцийг үүсэх шалтгаанаар нь :

* Эрэлтийн (demand full)* Зардлын (cost push)* Бүтцийн (structural)* Инерцийн (inertia)* Улс төрийн (political) гэж ангилдаг .

Page 12: Инфляци гэж юу вэ

Эрэлтийн (demand full)Эрэлтийн инфляци гэдэг нь инфляцийн орчин үеийн тайлбарын нэг юм. Уг концепцийн гол санаа нь инфляцийн тасархай буюу бүрэн ажил эрхлэлтийн үеийн бараа үйлчилгээний илүүдэл эрэлт юм. Үнийн түвшний өсөлтөд үзүүлэх түлхэцийг тасархай үүссэнээр тайлбарладаг. Үүнийг өөрөөр “эрэлтийн инфляцийн нөмрөг” гэдэг.

Page 13: Инфляци гэж юу вэ

Зардлын (cost push) Зардал нэмэгдэх нь эдийн засгийн хувьд дараах

шалтгаантай байж болно. Үүнд:• Цалингийн түвшин хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн

хурдыг давах, (цалингийн хувийн жин=цалингийн түвшин*ажлын цаг/үндэсний бүтээгдэхүүн=цалингийн түвшин/үндэсний бүтээгдэхүүн/ажлын цаг)

• Импортолж буй завсарын бүтээгдэхүүний үнэ өсөх, (энэ үед “бусад ертөнцөөс” гаралтай инфляци, өөрөөр хэлбэл импортлосон инфляцийн илрэх хоёрдох хэлбэртэй тулгарна.) Капиталын бүтээмжийн өсөлтийн хурд нь капиталын өртөгийн өсөлтөөс (хүүгийн зардлаас) хоцрох

• Татварын төлбөр хэлбэртэй зардал өсөх• Үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалтын түвшин

багасахын зэрэгцээ, дундаж зардал өсөх.

Page 14: Инфляци гэж юу вэ

Инфляцийн төрөл: Инфляцийг ашиглаж буй шалгуураас хамааран хэд хэдэн

төрөлд ангилдаг. Үүнд: Мөлхөө инфляци болон цогио инфляци (үнийн өсөлтийн

хурдаас хамаарч), Түр зуурын болон байнгын инфляци (үнийн өсөлтийн

үргэлжлэх хугацаанаас хамаарч) Илт болон дарагдсан инфляци (улсын бодлогоос

шалтгаалсан) Эрэлтийн инфляци болон нийлүүлэлтийн инфляци (бий

болсон шалтгаанаас хамаарч). Түүнчлэн эрэлтийн инфляцийн онцгой хэлбэр болох

монетар инфляци гэж байдаг. Инфляцийн түвшин буурахыг дезинфляци гэдэг.

Page 15: Инфляци гэж юу вэ

Ашгийн инфляци: Үйлдвэрлэгчид үндэсний орлого

дахь ашгийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор өөрийн зах зээлийн эрх мэдлээ ашиглан ашиг үүсгэх үнийн нэмэгдлийг өсгөдөг.

Page 16: Инфляци гэж юу вэ

Инфляци орлогын хуваарилалтын төлөөх тэмцэл болох нь

Эрэлтийн болон нийлүүлэлтийн инфляци бидний авч үзсэн давхардлын улмаас нэгэн ижил үйл явц мэт харагдахаас гадна, тэдгээрийн нийтлэг шалтгааныг аж ахуйн субьектуудын янз бүрийн бүлэглэлийн үндэсний бүтээгдэхүүнийг өөрт ашигтайгаар дахин хуваарилах оролдлого хэмээн нэгтгэж болно. Инфляцийн янз бүрийн төрлийн хоорондын ялгаа нь зөвхөн хуваарилалтын төлөөх тэмцэл юм.

Page 17: Инфляци гэж юу вэ

Инфляцийн үр дагавар

Инфляцийн үр дагавар нь олон давхар шинжтэй бөгөөд тухай үеийн нөхцлөөс хамаарч өөрчлөгддөг.

Ажил эрхлэлтэнд нөлөөлөх нь Инфляцийн өндөр түвшин нь ажил эрхлэлтийн

байдлыг ялихгүй сайжруулдаг. Ажилгүйдэл болон инфляцийн түвшиний хооронд буулт хийх сонголтын боломжийн тухай тезис нь “ажилгүйдэл их бол инфляци бага байна эсвэл ажилгүйдэл бага байвал инфляци их байна” маргаантай байна.

 

Page 18: Инфляци гэж юу вэ

Орлого болон эд хөрөнгийн хуваарилалтад нөлөөлөх нь

Инфляцид дасал болсны дараахан, эрэлтийн болон ашгийн инфляцийн үед үнийн өсөлтөд урьдчилаад цалингийн өсөлтийг тооцох болно. Тодруулбал цалин болон үнийн өсөлтийн цаг хугацааны дарааллыг тодорхойлох боломжгүй тул “үнэ-цалин” эсвэл “цалин-үнэ” гэсэн эргүүлэг байгаа эсэхийг мэдэх боломжгүй болдог. (инфляцийн явцад орлого нь худалдан авч буй барааны үнээс хоцорч өсдөг хүмүүс хамгийн эхээр хохирол амсдаг.

Page 19: Инфляци гэж юу вэ

Монголын хөгжил, инфляци,Монгол банкны

бодлогын хүү Монголбанк Төв банкны 7 хоногийн хугацаатай

үнэт цаасны хүүг 2007 оны 7 дугаар сараас бодлогын хүү болгон зарласан билээ. Монголбанкны бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг.

Page 20: Инфляци гэж юу вэ

Монголбанк бодлогын хүүг анх нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол 2007 оны 10, 11 дүгээр сард 1 нэгж хувиар, 2008 оны 3 дугаар сард 1.35 нэгж хувиар, 9 дүгээр сард 0.5 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж 10.25 хувь хүргээд, харин 11 дүгээр сард бодлогын хүүг 9.75 хувь болгон бууруулж байв. 2008 оны сүүл, 2009 оны эхээр дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Монгол улсын эдийн засагт шууд нөлөөлж, инфляцийн түвшин жилийн 34 хувьд хүрч байснаас шалтгаалан Монголбанк 2009 оны 3 дугаар сард бодлогын хүүг 14 хувь хүртэл нэмэгдүүлж байв. Харин 2009 оны 5, 6 болон 9 дүгээр сард Монголбанк бодлогын хүүгээ нийт 3 удаа бууруулж 10 хувьд хүргэсэн юм.

Page 21: Инфляци гэж юу вэ

2010 оны өвлийн зуд, мөн оны 4 дүгээр сараас иргэн бүрт Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө олгож эхэлсэнтэй холбоотойгоор нийлүүлэлтийн болон эрэлтийн гаралтай инфляци өдөөгдөж суурь инфляцид нөлөөлж эхэлснээр Монголбанк 5 дугаар сард бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн 11 хувьд хүргээд байсан бол 2011 оны 4-р сарын 27-нд суурь инфляцийн өсөлт, илүүдэл мөнгөний нийлүүлэлт зэрэг эдийн засгийн хэт халалтын шинж тэмдгүүд илэрч эхэлсэнтэй холбогдуулан бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 11.5% болгосон байна.

Page 22: Инфляци гэж юу вэ

ИНФЛЯЦИ 17 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

Манай улсад инфляци буюу хэрэглээний үнийн индексийг хоёр байгууллага тодорхойлдог. Инфляцийн хэтийн төлвийг Монголбанк, харин ойрын болон одоогийн түвшнийг Үндэсний статистикийн хороо иргэдийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт дээр тулгуурлаж тогтоодог. Гэвч энэ хоёр байгууллагын инфляци тодорхойлох аргууд нь өөр, өөр аж.

Page 23: Инфляци гэж юу вэ

Монголбанк, статистикийн хорооноос гаргасан судалгааг үндэслэн зарим дэд бүлгийг нь хасаж инфляцийн түвшнийг тодорхойлдог байна. Монголбанкны тодорхойлсноор инфляци сарын 2.8, жилийн 10.8 хувь байгаа. Харин статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаагаар "Өмнөх оныхоос 2.8 хувь, жилийнхээс 10.2 хувиар өслөө гэсэн хэдий ч нэг оронтой тоонд байгаа" хэмээсэн. Инфляцид хамгийн их хүнсний мах, ундаа зэрэг бүтээгдэхүүнд нөлөөлжээ.

Page 24: Инфляци гэж юу вэ

Гэхдээ дээрх байгууллагуудын судалгааны дүн инфляцид санаа зовохгүй байх хэмжээ гэнэ. Харин энэ тоо хэр үнэн, бодитой юм бол. Зарим эдийн засагчид энэ жил Монгол Улсад инфляци 16.2-17 хувьд хүрэхийг анхааруулж байна. Түүнчлэн олон улсын байгууллагуудын судалгаагаар энэ тооноос дээш доош таван хувийн хэлбэлзэлтэй байх гэнэ. Нэгэн эх сурвалж эл 10.8 хувийг "яг үнэндээ бодит тоо биш" хэмээсэн. Түүний хэлснээр инфляцийн одоогийн бодит түвшин 11.6-13.1 хувьд хэлбэлзэж байгаа аж.

Page 25: Инфляци гэж юу вэ

ХҮИ-ээр илэрхийлэгдсэн Улаанбаатар хотын болон

улсын инфляци

  Сарын Оны эхнээс Жилийн Суурь/Жилийн

2012 / 02 2.6 5.5 13.3  2012 / 01 2.9 2.9 10.8  2011 / 12 1.3 11.1 11.1 10.02011 / 11 0.7 9.6 12.3 10.22011 / 10 -0.4 8.9 12.6 10.32011 / 09 0.4 9.4 11.9 10.52011 / 08 0.1 8.9 9.9 9.42011 / 07 1.4 8.8 11.4 12.02011 / 06 2.7 7.2 5.5 11.42011 / 05 2.8 4.4 2.8 9.82011 / 04 -0.5 1.6 4.2 8.92011 / 03 -1.3 2.1 7.4 7.92011 / 02 0.3 3.4 10.9 7.2

Улаанбаатар

Page 26: Инфляци гэж юу вэ

  Сарын Оны эхнээс Жилийн2012 / 02 2.5 5.4 12.5  2012 / 01 2.8 2.8 10.2  2011 / 12 2.0 10.2 10.2  2011 / 11 1.3 8.1 10.8  2011 / 10 0.8 6.7 10.9  2011 / 09 0.6 5.9 10.5  2011 / 08 -0.3 5.2 9.0  2011 / 07 0.8 5.6 10.1  2011 / 06 0.4 4.7 6.2  2011 / 05 1.8 4.3 4.2  2011 / 04 -0.2 2.5 5.5  2011 / 03 -0.8 2.7 8  2011 / 02 0.5 3.5 11.0  

Улс

Page 27: Инфляци гэж юу вэ

дүгнэлт

Аливаа улс орны эдийн засгийн амдралд гарч байдаг сөрөг үзэгдлийн нэг бол инфляци буюу ханш уналт юм.Судалгаанаас харахад 20-р зууны сүүлийн хагас гэхэд мөнгөний ханш уналт бараг тохиолдоогүй эдийн засагтай улс орон бараг үгүй гэж эрдэмтэн судлаачид дүгнэсэн байна.Улс орон бүр энэхүү ханш уналттай тулгарч түүнийгээ өөрийн улсын арга барилаар даван туулж байсанг дээрх баримтууд нотолно.Манай улсад ханш уналт эхэлсэн үе бол 18-19 зууны үеүд Хамгийн өндөр өсөлттэй он бол 2008 оны үед 23,2 болж хэт их инфляци үүссэн үзүүлэлттэй байна.

Энэ жил Монгол Улсад инфляци 16.2-17 хувь инфляцийн одоогийн бодит түвшин 11.6-13.1 хувьд хэлбэлзэж байгаа аж. Монгол банкны тодорхойлсноор инфляци сарын 2.8, жилийн 10.8 хувь байгаа. Харин статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаагаар "Өмнөх оныхоос 2.8 хувь, жилийнхээс 10.2 хувиар өссөн. Инфляцид хамгийн их хүнсний мах, ундаа зэрэг бүтээгдэхүүнд нөлөөлдөг нь ажиглагдаж байна.