8
Эрик Эриксон Неофрейдизм

эрик эриксон

  • Upload
    zaya-g

  • View
    3.219

  • Download
    6

Embed Size (px)

DESCRIPTION

бие хүний хөгжлийн онол

Citation preview

Page 1: эрик эриксон

Эрик Эриксон

Неофрейдизм

Page 2: эрик эриксон

• Эрик Хомбургер Эриксон (1902-

1994)• 1902 оны 6-р сарын 15-нд

Германы Франкфуртэд төрсөн. Дани эцэгтэй.

• Хүүхдийн сэтгэл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсан.

• “Identity crisis”-ийг анх сэдсэнээрээ алдаршсан байж болох юм. (өөрийн туршлагаас үүссэн байж магад)

• Бие хүний хөгжлийн онол

Товч танилцуулга

Page 3: эрик эриксон

• Нацистуудаас зугатан АНУ-д ирсэн• Харвардын Анагаах ухааны сургууль (1934-

1935)• Йелийн Анагаах ухааны сургууль (1936-1939)• Бэркли дэх Калифорнийн Их сургууль (1939-

1951)• Austen Riggs Center, Stockbridge, Mass (1951-

1960)• University of Pittsburgh School of Medicine-д

профессортой уулздаг байсан (1951-1960)• АНУ-ын иргэн болж, нэрээ Эриксон болгож

өөрчилсөн (магадгүй өөрийн бие хүнийг тодорхойлохын тулд)

• Hitler, Luther, Gandhi-г судалсан

Timeline

Page 4: эрик эриксон

• Фрейдийн хүний хөгжлийн талаарх зарим чухал

хэмжигдэхүүнийг буруу тайлбарласан гэж үздэг. Бид психосексуаль үе шатаас илүү нийгэм-сэтгэцийн үе шатанд хөгждөг гэж үзжээ.

• Фрейдийн хувьд хүний зан үйлийг хөдөлгөгч анхны сэдэл бол төрөлхийн бэлгийн амьдрал гэж үзсэн, харин Эриксоны хувьд энэ нь бусад хүмүүстэй хамтрах хүслийн тусгал ба нийгэм гэж тайлбарласан.

• Эриксоны онолд хөгжил нь насан туршид 8 үе шатаар задарч дэлгэгдэнэ, хөгжлийн онцлог үе шат бүрт хүнд хямрал тулгарч, түүнийгээ зохицуулах ёстой болдог. Хямралыг бие хүн амжилттай даван туулснаар цаашид эрүүл хөгжилтэй болно.

Бие хүний хөгжлийн онол

Page 5: эрик эриксон

1. ИТГЭЛ Итгэх – Үл итгэх: Энэ нь амьдралын эхний

жилийн туршлагаас хамаарна. Энэ үед хүүхдэд итгэлтэй холбоотой мэдрэмжүүд үүсдэг. Бусдад болон өөртөө итгэх итгэл нь эцэг эх, ойр дотны хүмүүсээс үндсэндээ шалтгаалдаг.

2. ХҮСЭЛ Бие даасан байдал – Эргэлзээ (1-3): Энэ үед хүүхдэд итгэлтэй холбоотой мэдрэмжүүд үүсдэг. Нялх хүүхдүүд хэт хязгаарлагдсан эсвэл хэт хөндий байдлаар шийтгэгдэж байсан бол тэд ичих, эргэлзэх мэдрэмжээр цааш хөгжих хандлагатай болно.

Үе шатууд

Page 6: эрик эриксон

3. ЗОРИЛГО Санаачлага – Гэм буруутай (3-6): Би сайн уу муу юу? Энэ үед хүүхдүүдэд санаачлага гаргах, буруугаа мэдрэх мэдрэмж хоёрын хооронд зөрчил үүсдэг. Эриксон амжилтанд хүрсэн мэдрэмжээр гэм буруутай гэх мэдрэмжийг түргэн хугацаанд залруулж болно гэж үздэг байсан.

4. ЧАДВАР Бүтээлч – Үнэ цэнэ муутай (6-12,13): Би яаж сайн байх вэ? Бага насны хурдан хөдөлгөөнөөс илүү сэтгэлийн тэмүүлэлтэй байх талаар суралцдаг. Сургуулийн насны үеийн хүүхдүүдийн аюул бол өөрсдийгөө чадваргүй, үр бүтээлч бус буюу үнэ цэнэгүй гэх мэдрэмж төрөх явдал юм. Багш нар хүүхдүүдийн бүтээлч хөгжилд тусгай арга барилаар хандах хэрэгтэй гэж Эриксон үзсэн.

5. ҮНЭНЧ БАЙДАЛ Адилтгал – Будлиан (12,13-18): Би хэн бэ? Би хаашаа явж байна вэ? Өөрийгөө тодорхойлох үе. Энэ үед өөрийгөө олон “Би”-г хараагүй бол ичих, эргэлзэх, гутрах мэдрэмж төрдөг байна. Өсвөр насныханд маш олон дүрүүд, томчуудын статус тохиолддог. Энэ үед эцэг эх нь бие хүн болоход дарамт учруулж, дүрүүдээ сайтар судлаагүй, ирээдүйн зөв замаа судлаагүй бол бие хүн будлиантай болно.

Page 7: эрик эриксон

6. ХАЙР Хайр халамж – Ганцаардал (19-35): Би хайрлуулж байна уу? Би хэн нэгэнтэй хамт байх уу ганцаараа байх уу? Ойр дотныхонтой, эргэн тойрон хүмүүстэй халуун янаг харьцах, ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ харьцах харилцааны хөгжилтэй холбоотой. Ийм холбоо хүнд байхгүй бол хөндийрөх, зожигрох, бусдаас өөрийгөө тусгаарлах мэдрэмж хөгждөг.

7. ХАЛАМЖ Бүтээлч – Зогсонги байдал (36-60): Би үнэ цэнэтэй зүйл хийж чадах уу? Амьдралдаа ашиг тустай давамгайлал бий болгох, хойч үеийнхээ хөгжилд анхаарна. Туслалцаагүй хоосон мэдрэмж зогсонги байдлыг бий болгоно.

8. МЭРГЭН Амжилтын тодрол – Цөхрөл (61-65-аас хойш): Би бүрэн дүүрэн амьдарч чадсан уу? Энэ үед хүн амьдралынхаа туулж өнгөрүүлсэн жилүүдийг дахин харж, амжилт, алдаа дутагдлаа дурсан санадаг. Зөвхөн өтлөх насан дээрээ л хүн жинхэнэ ёсоор боловсорч, амьдралын ухаан суудаг гэж Эриксон үзжээ.

Page 8: эрик эриксон

Анхаарал тавьсанд

баярлалаа