27
Сэдэв: Монголчуудын гарал үүсэл Б. Уран-Өлзий Ё. Цогт-Очир Г. Хосбаяр Сугармаа Гүйцэтгэсэн: КГД – III

монголчуудын гарал үүсэл

Embed Size (px)

Citation preview

Page 1: монголчуудын гарал үүсэл

Сэдэв: Монголчуудын гарал үүсэл

Б. Уран-ӨлзийЁ. Цогт-ОчирГ. Хосбаяр Сугармаа

Гүйцэтгэсэн: КГД – III

Page 2: монголчуудын гарал үүсэл

Агуулга

1 Эртний хүний үүсэл хөгжил2 Орчин үеийн угсаатан үүссэн нь3 Алтайн угсаатнууд4 Монгол угсаатан бүрэлдэн бий болсон нь5 Монголчуудын эртний нутаг6 Эргүнэ хунгийн домог Монголчуудын гарал үүсэлтэй холбогдох нь7 Монголчуудын ген8 Угсаатны зан төрх9 Угсаатны нийтлэг шинж10 Ном зүй

Page 3: монголчуудын гарал үүсэл

Эртний хүний үүсэл хөгжил

Монгол оронд анх 850 000 жилийн тэртээ хүний өвөг амьдарч байжээ.Гэвч чулуун зэвсгийн үеийн хүний яс Монголоос ч, Төв Азиас ч бараг олддоггүй бөгөөд зөвхөн хүн амьдарч байсаны гэрч болох чулуун зэвсэг, сууц, хадны сүг зураг л олддог.Үүнийг Төв Азийн хахир хатуу уур амьсгалд хүний яс өгөршин алга болдогтой холбон тайлбарладаг.Монгол орон анх далайгаас өргөгдөн гарсан хуурай газрын нэг мөн Америк тив руу Азиас олон тооны хөхтөн амьтан нүүн очсон тул эртний хүн Африкт бус Монголд үүссэн гэх онол бий.Энэ онолыг Америкийн эрдэмтэн Г.Осборн, Р.Эндрьюс нар гаргаж ирэн 1920-иод оны үед Монголын говьд судалгаа хийсэн ч бүрэн батлагдаагүй ба харин оронд нь үлэг гүрвэлийн яс олноор нь илрүүлсэн нь палеонтологийн шинжлэх ухааны томоохон нээлт болжээ.Баянхонгор аймгийн Нарийн голын 17Б дархны газрын чулуун зэвсгүүд баруун хойд Хятадын Сиходоу суурингийн 800 000 жилийн өмнөх дурсгалтай төстэй болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Page 4: монголчуудын гарал үүсэл

Орчин үеийн шинжлэх ухаанд баримталж буй хүн үүссэн тухай онолоор бол Африкаас эртний хүмүүс 40 000 жилийн өмнө бусад тив рүү тархан суурьшжээ. Харин түүнээс өмнөх буюу хэдэн 100 000 жилийн өмнөх эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн нөхцөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй үе үе мөхөж байсан гэж үздэг. Иймээс Монголд 850 000 жилийн өмнө болон бусад тивд энэ үед амьдарч байсан эртний хүмүүс орчин үеийн хүний шууд өвөг болж чадахгүй харин эртний хүний олон салаа салбарын нэг болох орчин үеийн хүн буюу хомо сапиенс л эртний хүний олон салаа салбараас шалгаран тэсэж үлдсэн гэсэн онолыг эрдэмтэд дэмждэг. Гэвч энэ онол одоо хүртэл хүний үүслийг бүрэн тайлбарлаж чадаагүй ба зарим нэг тодорхойгүй зүйлс энэ онолд байсаар байна.

Page 5: монголчуудын гарал үүсэл

ДНХ-ийн тархалт

ДНХ-ийн тархалт-2

Эртний хүмүүсийн дунд анх 40 000 жилийн өмнө арьстны ялгаа гарч монголоид, европоид, африк төрхтөн гэж хуваагджээ.Зүүн өмнөд Ази, Австрали, Индонези руу нүүсэн монголоид хүмүүсийн бие галбир тэндхийн халуун уур амьсгалд зохицохын тулд хувьсан өөрчлөгдөж австралоид төрхтэн болсон байдаг. Иймээс австралоид хүмүүст монголоид хүнд байдаг ген илэрдэг ба тэднийг африк төрхтний бүрэлдэхүүнд оруулах буюу заримдаа австралоид төрхтөн гэж тусад нь ангилдаг.Төв Азид суурьшиж байсан монголоид төрхтний умард салбараас индианчууд, сибирийн зарим ард түмэн Америк тив рүү салан нүүжээ. Аляскаас олдсон говь хийцийн чулуун зэвсэг нь Монголчуудын зарим хэсэг энэ нүүдэлд оролцсон болохыг баталдаг.Харин Фин-Угорууд, Сибирийн цаатан, анчин ард түмнүүд 10 000-аад мянган жилийн өмнө Умард Ази, Зүүн Европ, Скандинавын хойг руу нүүн очжээ.

Page 6: монголчуудын гарал үүсэл

Орчин үеийн угсаатан үүссэн нь

Хүний дараачийн хувьсал дэвшил бол дохио зангаагаар харилцаж байсан хомо сапиенс бүдүүлэг дуу авиагаар бие биетэйгээ “ярилцах” болсон явдал юм. Энэхүү эртний “хэл” нь цөөн үетэй, хэдхэн авиа буюу үсэгтэй байж.Яваандаа хүний төвөнх илүү сайн хөгжин илүү олон авиа буюу үсгийг хэлэх боломжтой болж өдөр тутмын амьдралд тохиолдох энгийн зүйлсийг нэрлэж суран наад захын хэрэгцээтэй цөөн тооны үгийг хэлж чадах болжээ. Энэ нь улам боловсронгуй болсоор одоогийн хэл үүсчээ.Ийнхүү боловсронгуй хэл яриатай болсон үед буюу дор хаяж 6000 жилийн үе эртний өвөг угсаатнууд задрах үед одоогийн бие даасан угсаатан үүсчээ. Угсаатан хэзээ хэрхэн үүссэн тухай тодорхой цаг хугацаа байхгүй ба үүнээс ч нилээд эрт үүссэн байж болох ба энэ талаар үргэлжлүүлэн судалсаар байна. Эрт үед байсан өвөг угсаатнууд ингэж задран хуваагдахад Алтайн угсаатнаас монгол, түрэг, манж тунгусууд , өвөг европчуудаас герман, кельтүүд, аричууд (иран, энэтхэгчүүд), славянчууд тус тус бие даан гарчээ.Аль язгуурын хэлээр ярьж байгаагаар нь үндэстнүүдийн гарлыг мэдэж болдог.

Page 7: монголчуудын гарал үүсэл

Индианчууд, австралоид төрхтөн

Угсаатны хамгийн эртний бөгөөд жижиг бүлэг болох овог нь балар эртний үед үүсчээ. Тэр үед одоогийн угсаатнууд тархай бутархай, хоорондоо харилцаа холбоо муутай олон овгуудаас бүрдэж байсан байна. Эдгээр тархай бутархай овгууд яваандаа аймаг гэсэн илүү том угсаатны бүлгийг үүсгэсэн ба энэ нь хүй нэгдлийн байгуулал задарч анхны төр улс байгуулагдаж байх үе юм. Аймаг нь нэг удирдагчтай , олон тооны овгийг өөртөө багтаах болсон тул овгуудын хэл яриа, ёс заншил хоорондоо илүү ойртож нэгэн нэгдмэл хэл соёлыг бий болгожээ. Энэ бол угсаатан бүрэлдэх үйл явцын чухал хэсэг байжээ.

Page 8: монголчуудын гарал үүсэл

Угсаатны түүхэн хөгжил нь ээдрээтэй, нарийн төвөгтэй, маш удаан хугацаанд алгуур явагддаг үйл явц тул түүнийг улс төрийн түүхийн үйл явцтай адилтгаж болохгүй. Аливаа хаан хаан ширээнд суусан, хаан ширээнээс буусан, дайн эхэлсэн эсвэл дууссан зэрэг улс төрийн үйл явц нь тодорхой он, сар, өдөртэй байдаг бол угсаатны түүхийн үйл явцад ийм зүйл байхгүй. Тиймээс аливаа угсаатан үндэстэн үүссэн, бий болсон, хувирсан өөрчлөгдсөн, өөр угсаантантай холилдож мөхсөн буюу огт өөр үндэстэн болсон, задарсан, бутарсан зэрэгт тодорхой он, сар, өдөр байдаггүй ба энэ нь маш удаан, хэдэн 100 жилийн туршид явагддаг процесс тул түүнийг олж тогтоох нь ээдрээтэй , төвөгтэй, хөнгөн таамгаар хандаж болохгүй асуудал юм.

Олон угсаатны генийг харьцуулсан нь

Page 9: монголчуудын гарал үүсэл

Алтайн угсаатнууд

Алтайн язгуур хэлт угсаатнаас салсан Түрэг, Монгол, Манж-Тунгусийг зарим эрдэмтэд хэлний хувьд уулаасаа төсгүй, нэг дор удаан хугацаанд нутаглаж байсан нь хэлэнд нь нөлөөлсөн гэдэг. Гэвч дэлхий дээр эрт цагаас эхлэн бусдаасаа саланги тасархай явж ирсэн, хэл нь бие даан үүссэн үндэстэн гэж байдаггүй.Мал аж ахуйн холбогдолтой үг монгол, түрэг хэлэнд өөр өөр байдаг тул мал аж ахуй үүсэхээс өмнө монгол, түрэг хэл салсан байж болох юм. Магадгүй ийм эрт салсанаас хэл нь ихээхэн ондоошиж хоорондоо холбоо багатай мэт харагдах болсон байж боловч Алтайн хэлэнд хааяа оруулж тооцдог Япон, Солонгос хэлийг бодвол нэгэнтэйгээ хамаагүй ойр тул нэг хэлний язгуурд хамаарах нэг гаралтай хэлнүүд гэж үзэж болно.Харин япон, солонгосын гарал үүсэл бүрхэг тодорхойгүй, зүүн өмнөд ази, зүүн азиас нүүж очсон үндэстнүүдээс бүрдсэн бололтой.Харин энэ хоёр үндэстэн бүрэлдэхэд оролцсон өөр нэг угсаатны бүлэг бол Японыг эх газартай хуурай газраар холбогдсон байхад нүүн очсон Алтайн угсаатнууд бөгөөд чухам энэ нүүдэл тэдний хэлэнд нөлөөлж япон, солонгос хэлийг Алтайн хэл гэхэд хүргэжээ.

Page 10: монголчуудын гарал үүсэл

Солонгосын хувьд хувьд япон хэлнээс нь илүү их хятад үгтэй, хятад соёлд илүү их автагдсанаараа ялгардаг ба суурьшмал иргэншилтэй, күнзийн суртлын нөлөөнд эрт үеэс хөгжсөн, царай төрх, ген, нийгэм соёл, зан заншил гэх мэт олон талаараа Төв Азийн нүүдэлчдээс эрс тэс ялгарах япон, солонгос нь уулаасаа Алтайн язгуур хэлт үндэстэн биш тул тэднийг Алтайн угсаатан гэж үзэх нь үндэслэлгүй.Түрэг, Монгол, Манж-Тунгусууд хэлнээсээ гадна царай төрх, соёлын хувьд ижил юм. Хэлний хувьд монгол, манж-тунгусууд, соёл, зан заншил, угсаатны бүрэлдэхүүний хувьд монгол, түрэг 2 ойр байдаг.

Алтайн угсаатнуудын анхны байршлын тухай таамаг

Page 11: монголчуудын гарал үүсэл

Түрэг хэлнээс Якут хэлний үгсийн сангийн 25% нь монгол үгтэйгээрээ монгол хэлэнд илүү ойр ба чухам яагаад бусад түрэг хэл нь ийм олон монгол үгтэй байдаггүй нь тодорхойгүй. 1218 онд Киргизүүдтэй хамт бослого гаргасан Түмэдүүд Чингисийн цэрэгт дарагдсаны дараа Якут руу хэсэг тооны мэргидүүдтэй хамт зугтан очиж якутын мэргид, тумат овог болжээ. Харин Түмэдийг бослого гаргасан учир урагш нүүлгэн цөлсөн нь одоогийн Өмнөд Монголын Түмэд болсон бололтой. Гэхдээ одоогийн Түмэдийг 13-р зууны Хорь Түмэд гэх бүрэн баталгаа хараахан байдаггүй. Мөн Якутын баруун нутгийн адуу нь монгол адуутай генийн хувьд ижил байдаг нь энэ нүүдэлд нэлээдгүй тооны монголчууд оролцсоныг илтгэдэг. Хожим Батмөнх хаан мөн адил бослого гаргасан Урианхайчуудыг тарааж хуваасан билээ.Алтайн хэлний өөр нэгэн бүлэг болох манж хэлний 25% нь монгол үг байдаг.Монгол хэлнээс морь гэсэн үг Манж хэлэнд "мори", хятад хэлэнд "ма" гэсэн дуудлагатайгаар орсон байдаг. Харин манж хэлнээс "гүрэн", "амбан" гэсэн үг монгол хэлэнд оржээ. "Гүрэн" нь "улс", "амбан" нь "сайд" гэсэн үг юм.В.Бушаковын судалсанаар монгол, түрэг, манж-тунгусын дунд олон тооны ижил төстэй нэртэй овог байдаг байна. Гэвч нэр нь ижил төстэй харагдах овог аймаг болгоныг нэг гаралтай гэх нь хэт туйлширсан үзэл болно.

Page 12: монголчуудын гарал үүсэл

Монгол угсаатан бүрэлдэн бий болсон нь

Угсаатан үүсч бүрэлдэх үйл явцыг этногенез гэж нэрлэдэг. Эртний Монгол үндэстэн бүрэлдэн бий болсон үеийг харуулах түүхийн чухал баримт бол дөрвөлжин булшнысоёл юм. Антропологи төрхийн хувьд дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь монголжуу төрхтнүүд байв. Харин Тува, баруун хойд Монголоос сүүлд ирсэн дөрвөлжин булшны хүмүүс нь кавказ төрхтөн буюу монголоид, кавказ холимог төрхтэй байжээ. Тэд өмнөд Байгаль, зүүн Монголын хүрлийн үеийн хүмүүстэй угсаа гарал ижил юм. Угсаа гарлын хувьд монгол эрдэмтэд Монгол төрхтний өмнөд Сибирийн дэд бүлэг буюу монголчууд байсан гэж баталдаг бол гадны зарим судлаачид тэднийг гарал үүсэл нь бүрхэг тодорхойгүй гэх буюу Монгол төрхтний умард Сибирийн дэд бүлэгт хамаарах монгол бус өөр угсаатан, монголчууд одоогийн нутагтаа Карасукийн соёлыг мөхсөний дараа ирсэн гэж үздэг. Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёл мөн орчин үеийн монголчуудын соёлтой ижил байдаг. Монголчуудад хамаарагдах бусад археологийн соёл бол Дээд Сязядян, Доод Сязядян, Хоншан,  Жаобаогоу,  Синлунва, Жукайгоу, Ордосын соёлууд юм.

Page 13: монголчуудын гарал үүсэл

Өвөг монгол овог аймгуудыг ху, жун, ди, төвд хэлэнд хор, согбу гэх нэрээр тэмдэглэж ирсэн ба хьюнюй, сьюнюй зэрэг Хүннүгийн өвөг, Дунху нар нь бүгд монгол болно.Сяньби нарын хувьд эхэндээ уулын жунд багтаж байгаад Дунхуд нэгдсэн бололтой.Хүннүгийн ноёлогч Хуянь овог Сүмбэ, Нирун, Хамаг Монголд (Хиад) байсаныг үзвэл бүгд нэг угсаатан гэдэг нь эргэлзээгүй.Монголчуудыг Кидан улсын үед Зүбү хэмээн нэрлэж байв.Энэ нэрийн дор Хэрэйд, Мэргид, Татар орж явжээ.Зүбү нэрийг Хүннүгийн Сьюйбү овгоос улбаатай гэдэг. 13-р зууны хятад зурганд дүрслэгдсэн монгол нумны зураг хүннү нумтай ижил болох нь харагддаг.Мөн ширэн завь хэрэглэдэг, тулааны үед эмээлээ овоолж хамгаалдаг зэрэг нь монгол, хүннүд адил байдаг. Найман, Онгуд , Хэрэйдийг зарим гадны судлаачид түрэгүүд гэж үздэг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Түрэгүүд 6-р зуунаас хойш Монголд суурьшиж байсанаас монгол, түрэг холимог овог, аймагууд бий болж түрэг хэл, соёлын нөлөөнд зарим талаар автагдаж байсан байж болох ч түрэгүүд киданчуудад цохигдон монголоос ухран гарснаар монгол үндэстэн дахин сэргэж өөрийн нутгийн ихэнх хэсгийг захирах болсон тул эдгээр аймгуудийг монгол хүн амаас голлон бүрдсэнд эргэлзэх зүйлгүй.Монгол орон түрэгийн захиргаанд 300 (киргизийг нэмбэл 400 жил, киргизүүд одоогийн Монголын нутагт төвлөн сууж байгаагүй) жил байсанаас зарим газар усны нэр түрэг болжээ.Эдгээр газар усны нэртэй холбогдуулж монголд анх түрэгүүд суурьшиж байсан гэх үзлийг зарим хүн дэвшүүлдэг.

Page 14: монголчуудын гарал үүсэл

Гэвч монгол нэртэй газар усны нэр мөн адил олон газар байдаг бөгөөд түр зуурын байлдан дагууллаар тархсан газар усны нэрээр үндэстний гарлыг нь хөөх нь явцтай биш арга юм.Мэргидийг самоедь гэх үзэл байдаг ч самоедь хэл бол Нууц товчооны хэл, түүн дээр дурдагдаж буй хүмүүсийн нэртэй огт төсгүй тэс ондоо билээ. Соёлын хувьд XIII зуунаас уламжилж ирсэн ямар нэгэн түрэг гэх заншил монголчуудад байхгүй, археологийн судалгаагаар тэр үед олон тооны түрэг аймаг монголд байсан гэх археологийн олдвор олддоггүй, антропологийн судалгаагаар X-XIII зуунд монголд амьдарч байсан түрэг эсхүл өөр угсаатан гэхээр царай төрхтэй хүний булш бунхан илэрдэггүй.Мөн Их Монгол Улсын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид зүрчид, 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна.Монгол дахь түрэгийн гол дурсгалууд нь VI-IX зууны үед хамаарагддаг бөгөөд түүнийг түрэг хэмээн ялгаж таниж болдог бол түүнээс өмнөх болон хойших үед олон тооны түрэгүүд монголд суурьшиж байсан гэх баталгаа байдаггүй.Харин цөөн тооны түрэгүүд монголчуудын дунд, зарим монголчууд түрэгийн дунд орсон нь аль алиндаа уусан шингэжээ.

Page 15: монголчуудын гарал үүсэл

Монголчуудын эртний нутаг

Монголын эрдэмтэд Монголчуудыг анхнаасаа одоогийн Монгол улс, Буриад, Өмнөд Монголд байсан гэж үздэг. Харин гадны зарим эрдэмтэд монголчуудыг одоогийн нутагтаа Сяньбигийн үед эсвэл Хүннү улс байгуулагдахын өмнөхөн Хянганы нуруу хавиас ирсэн гэж батлахыг оролддог. Эдгээр гадны эрдэмтэд монголчуудын гарал үүсэл, түүх тодорхойгүй, бүрхэг гэдэг.Мөн нүүдэлчдийг байнга нүүдэллэн амьдарч байсанаас өөрийн гэсэн нутаггүй байсан гэж зарим хүн батлахыг оролддог. Нүүдэлчид хэдийгээр байнга нүүдэллэн амьдардаг байсан ч энэ нь тэднийг газар нутаггүй, хэрмэл хэсүүл хүмүүс байсан гэж үзэх үндэс болохгүй. Ийм үзлийг европчууд бий болгон хүмүүст итгүүлэн үнэмшүүлэхийг хичээдэг. Нүүдэлчид зөвхөн өөрийн эзэмшил нутнийнхаа хил хязгаар дотор л өвөлжөө, хаваржаа солих зорилгоор нүүдэллэдэг ба бөгөөд бусдын нутгийн хил рүү тэр болгон давж нүүдэггүй, зөвхөн тухайн нутгийнхан зөвшөөрсөн тохиолдолд хил орчимоор нь бэлчээр хайн нүүж ирээд буцаад нүүдэг байжээ. Тиймээс нүүдэлчдийн нүүдэллэн амьдарч буй нутаг тэдний эзэмшил нутаг юм. Одоогоос хэдэн 1000 жилийн өмнө морийг гаршуулж дараад нь модон тэргийг зохион бүтээж хэрэглэх болсоноор хүмүүс нааш цааш нүүдэллэх нь улам ихэсчээ.

Page 16: монголчуудын гарал үүсэл

Тухайлбал Татар аймаг нэг хэсэг Тувад байж байгаад хамгийн сүүлд Буйр нуурт очсон байдаг ба магадгүй өөр газраар ч нүүдэллэж байсан байж болох юм. А.Амарын "Монголын товч түүхэнд" Түрэгүүд анх  Барабины тал хавьцаа байхад нь Хүннүчүүд тэднийг урагш Наньшань уулын зүүн хэсэгт нүүлгэж дараад нь бусдад шахагдан баруун хойш нүүн Нируны захиргаанд орсон гэж бичжээ. Баттай мэдэгдэж буйгаар түрэгийн өвөг Динлиньчүүд I зууны дундуур Ганьсуд очсон нь тодорхой байдаг. Нүүдэлчид ийнхүү байнга нүүж байдагаас ямар аймаг, угсаатан хэзээ, хаана байсаныг тогтооход бэрхтэй болдог.Үүнийг тогтоохийн тулд  археологийн соёл, генетикийн судалгаа, түүхийн сурвалж мэдээгээр хөөж үздэг. Монгол, тунгусуудыг дэлхийн эрдэмтэд ямартай ч Төв Азийн уугуул үндэстэн, анхнаасаа Төв Азид байсан гэдэгтэй санал нийлдэг.Түрэгүүдийг Алтайн 3 угсаатны нэг гэдэг ч баруун зүгээс нүүж ирсэн гэж үзэх нь бий. Тэд нэг бол анхнаасаа монгол, тунгустай хамт байсан эсвэл  Алтайн хязгаараас баруун тийш, Казахстаныхойд хил хавиар байж байгаад зүүн зүгт нүүн замдаа байсан зүүн иранчууд, тохар, Сибирийн угсаатнууд, Төв Азийнхан,  угоруудыг өөртөө уусган одоогийн нутагтаа суурьшсан бололтой. Түрэгийнх гэж батлагдахаар Хүннүгийн үеийн археологийн соёл одоогийн Монгол улс, Өмнөд Монгол, Буриад, Шиньжяниас олддоггүй.

Page 17: монголчуудын гарал үүсэл

Харин баруун ба баруун хойд зүгээс Хүннүгийн үетэй давхцах түрэгийн археологийн соёлууд илэрдэг учир зарим түрэгүүд Алтайн нуруунаас баруун зүг дэхь нутгаас түрэгүүд гаралтай гэж үздэг. Харин зарим түрэгүүд Хүннүтэй түрэгийг холбохийн тулд Ордосыг түрэгийн эртний нутаг гэж батлахыг оролддог. Гэвч баруун хойд зүгт байсан түрэгүүд, Ордос дахь Хүннүгийн дунд дөрвөлжин булшны соёлын хүмүүс байсан тул энэ үзэл үндэслэл муутай юм. Хакас, өмнөд Красноярскийн хязгаарт байсан Тагарын соёлын хүмүүсийг европжуу төрхтэй иран хүмүүс байсан гэдэг ба түрэг гэх хувилбар нь батлагдаагүй.Харин Алтайн угсаатнуудтай гарал нэг фин-угорууд, индианчууд, Сибирийн угсаатнууд эрт цагт Алтайн угсаатнуудын хойд захаар амьдарч байгаад салж нүүжээ.Дундад Ази буюуКазахстаны нутагт бүхэлдээ, Узбекистан, Туркменистан, Киргизстан, Тажикстан, Уулын Алтай, Украин, Төв Оросын ихэнх буюу зарим нутагт эрт цагт угорууд амьдарч байгаад ихэнх нь түрэг, иран, орос, украинд уусан мөхсөн байдаг.Шиньжянь буюу Зүүнгар, Уйгурын нутагт мөн л монголоид төрхтөнүүд байсан ч чухам ямар угсаатан байсан нь тодорхойгүй, бүгд европоос ирсэн иран, тохарчуудад уусан алга болжээ.Шиньжянь эрт цагт хүнгүй хоосон нутаг байсан ба Төв Азийн бусад нутгаас харьцангуй хожуу буюу 4-5 000 жилийн өмнө баруун, баруун өмнөд, хойд, баруун хойд талаас нь европчууд ба монголоид төрхтэй азийнхан нэгэн зэрэг шахуу нүүн иржээ.Тэдний аль нь түрүүлж ирсэн нь тодорхойгүй ба азичууд газар нутаг ойр учир түрүүлэн суурьшсан байж болох юм.

Page 18: монголчуудын гарал үүсэл

Эргүнэ хунгийн домог Монголчуудын гарал үүсэлтэй холбогдох нь

Монгол угсаатны хүч буурсан үе бол 555онд Нирунчууд Түрэгүүдэд цохигдон эзлэгдсэн үе юм. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт алга болов гэж тэмдэглэсэн нь монголчууд Эргүнэ хун рүү, зарим Нирунчууд европ руу нүүсэн тухай мэдээ бололтой.Унгараас Нирунчуудын бүсний арал олдсоныг бодоход Нирунчуудын зарим хэсэг нь үнэхээр европ руу нүүсэн бололтой бөгөөд харин энэ үед мөн европ руу нүүсэн Аварчууд нь Нирунчууд байсан уу, эсвэл энэ 2 өөр угсаатнууд байв уу гэдэг нь тодорхойгүй.Түрэгүүдэд цохигдсон монголчууд бүгд гадагш нүүлгүй зарим нь түрэгийн захиргаанд үлджээ.Энэ үед Татар, Кидан зэрэг аймгууд Түрэгд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байжээ.Хараахан улсаа байгуулж амжаагүй байсан Киданчууд хэр хүчирхэг байсан тухай Киданчуудыг Түрэг, Тан улсын аль нь ч дийлж чадахгүй мохошгүй хүчтэй байв хэмээн бичжээ.Домог нь бодит үйл явдлыг заримдаа нилээн хэтрүүлэгтэйгээр дүрсэлдэг.Тухайлбал энэ домгийн монголчуудаас 2-хон хүн үлдсэн, өндөр уулыг сэтэлж гарсан зэрэг нь хэтрүүлэг юм.Эргүнэ хунгийн домгийн ижил төстэй хувилбар түрэг, хамниган нарын дунд байдаг ч хамниган, түрэгүүд энэ домгийг монголчуудаас зээлдсэн гэж үздэг. Хивийн хан Абулгази бахадур хан Эргүнэ хунгийн домгийг монгол домог хэмээн бичсэн байдаг ба Абулгази бахадур хан ч өөрөө монгол угсааны хүн билээ.

Page 19: монголчуудын гарал үүсэл

Хожим Эргүнэ хунгаас гарсан овог аймгууд нь Нирун, Дарлигин гэсэн 2 хэсэгт хуваагдсан ба эдгээр аймгууд нь бүгд монголчууд болох тул тэднийг монгол эсвэл түрэг гэж маргах шаардлагагүй тов тодорхой байгаа билээ. Рашид Ад-Дин өөрийн "Судрын чуулган" номондоо овог аймгуудын угсаа гарлыг заримдаа тодорхой бичилгүй зарим монгол аймгуудыг түрэг гэсэн байдаг ч үүнийг шууд үнэн гэх аргагүй учир нь тэрээр Төвдүүдийг хүртэл түрэг гэж бичжээ.

Нирун аймагуудБаарин Чонос Хартахан Хадархан Уруд Тайчууд Сэжиүд Сухан Салжиуд Хатагин Ноёхон Мангуд Кунгия тЖадаран Дуклад Дөрвөн Будаат Барлас Бэсүд

Дарлигин аймагуудАруладБаяудИ хэрис Килингүт КингитКунжин КунгилаютНукуз/ НохосОлхонуд Ортаут Сүлдүсүн Урианхан Үшин Хонгирад Хонхотон Элдүркин Элжигин: Эл (энэ) чигин (эзэн)

Page 20: монголчуудын гарал үүсэл

Монголчуудын ген

Эцгийн талаас өвлөгддөг генийг Y хромосомын ДНХ, эхийн талаас өвлөгддөг генийг митохондрийн ДНХ гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог. Ген устаж үгүй болдоггүй тул ямар нэг угсаатны дунд хэдэн 1000 жилийн өмнө гаднаас нүүж ирэн бүрэлдэхүүнд нь орсон хүмүүсийг генийн шинжилгээгээр хэзээ, аль зүгээс ирсэн болохыг нь тодорхойлж болдог. Мөн цусны бүлгээр нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог.

Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг. Монголчуудынголлох ген бол C3 буюу C-M217 гаплогрупп бөгөөд энэ нь монгол төдийгүй Алтайн3 угсаатны гол ген юм. Төв Азид хүмүүс 2замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас Баруун Ази-Энэтхэг-Зүүн Өмнөд Ази-Зүүн Ази-Төв Ази өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм. Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азийнханыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азийнханыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг) оруулан ангилдаг.

Page 21: монголчуудын гарал үүсэл

Түрэг, Монголчуудын ген

Умард монголоидууд царай төрхөөрөө төстэй ч тэднийг хооронд нь ялгахад тийм ч хэцүү биш.Монголчуудын хувьд C3, D гапло бүлэг давамгайлсанаараа бусдаасаа ялгардаг бол казахууд ази, европ ген ойролцоо хэмжээтэй агуулсанаараа онцлог байдаг. Уйгур,туркменууд казахуудаас илүү европжуу төрхтэй, узбекууд  казахаас илүү европжуу, туркмен, уйгур 2-с илүү монголжуу төрхтэй харинкиргиз, алтайчууд скиф зэрэг эртний европчуудтай холилдсон ч илэрхий монголжуу төрхтэй байна. Шор, хакас хоёр генийн хувьд ойролцоо, монголжуу төрхтэй байдаг. Царай төрхийн хувьд шор, хакас 2 хоорондоо төстэй, алтай, тувачууд хоорондоо төстэй нь харагддаг.Буриад,  якутууд бага зэрэг төстэй боловч якутчууд N гаплогрупп давамгайлсан сибирийн гентэй учир ихэнх тохиолдолд амархан ялгагдана.Якутчуудыг өөр гентэй сибирийн угсаатнуудыг өөртөө ихээхэн хэмжээгээр уусгасан гэж үздэг. Шор, хакас, тува, алтай хүмүүс монголчуудтай бараг адил төрхтэй ч европ гаралтай иранчууд мөн  самоедь, угор зэрэг N гапло бүлэгтэй гентэй үндэстнүүдтэй холилдсон учир үл ялиг ялгаатай харагддаг. Тува бол анчин, малчин янз бүрийн ахуйтай монгол, самоедь, иран, түрэгүүдээс бүрдсэн холимог гентэй угсаатан юм.Тувачуудын 70 гаруй хувь нь монгол гаралтай гэдэг.Дархадын бүрэлдэхүүнд мөн адил монгол, түрэг, самоедь угсаатан оржээ.

Page 22: монголчуудын гарал үүсэл

Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Хүннүгийн үед Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу, монголжуу төрхтний холимог шинжтэй хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ.Дөрвөлжин булшны хүмүүс, Хүннүчүүд гарал үүслийн нягт холбоотой нэг гаралтай хүмүүс юм.Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ.Монгол угсаатнуудаас буриадууд өмнөд Сибирь хавьд байсан N гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг.Баруун монголчуудад скифээс гаралтай европ ген бусад монголчуудаас харьцангуй их бий.Буриад хүний гавлын хэлбэр мөн халх хүнээс бага зэрэг ялгаатай, зарим тохиолдолд царай төрхөөрөө бусад монголчуудаас ялгарахгүй, зарим тохиолдолд буриад хүн гэдэг нь тодорхой анзаарагддаг.Генийн шинжилгээ хийлгүйгээр хүний царай төрх, бие галбирийг нь ажиглах аргаар гарал үүслийг нь мэдэж болдог. Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван (европжуу), хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн ширүүн арьстай, тэгш шүдтэй байдаг.

Page 23: монголчуудын гарал үүсэл

Аливаа ген олон үндэстэнд тархсан байдаг тул монгол ген, түрэг ген, польш эсхүл гүрж гэсэн тусгай ген байхгүй.Харин монгол хүнийг монгол гэж ялган харуулж байгаа, казах хүнийг казах гэж ялгаж байгаа хэд хэдэн генийн бүрдлийг генийн сан гэдэг.Үндэстэн бүрт олон төрлийн ген байдаг ч үндсэн цөөн хэдэн генээрээ л бусдаас ялгардаг.Харин ийм хэд хэдэн генийн бүрдлийг монгол ген гэж нэрлэж болох юм.Генээ хамгаална гэдэг бол үндсэн гендхамаарахгүй өөр үндэсний хүмүүсийг өөрийн үндэстэнд оруулахгүй, дайсагнагч үндэстнүүдтэй холилдохгүй байна гэсэн үг юм. Монголоид төрхтний 2 дахь салбар бол төвд, хятад, япон, солонгос , Зүүн Өмнөд Азичуудыг багтаасан өмнөд салбар болно.Үүнийг заримдаа монголоидтөрхтний Номхон далайн салбар ч гэж нэрлэдэг. Үүнээс царай төрхийнх нь төстэй байдлаар нь Төвд, Балба, Бутан, Ладакх,Энэтхэгийн зүүн хойд мужийнази төрхтэй угсаатнуудыг Өмнөд Азийн дэд бүлэг, япон,солонгос, хятадыг Зүүн Азийн дэд бүлэг , Зүүн ӨмнөдАзийн үндэстнүүдийг Зүүн Өмнөд Азийн дэд бүлэгболгон хуваадаг.Зүүн Өмнөд Азийнхан дотроо олон хэлний бүлэгт хуваагдах ба ижил төстэй хэлтэй үндэстнүүд нь адил төстэй төрхтэй байна.

Төвд хүн

Төвд эмэгтэй

Австралоид хүн-Папуа

Шерпачууд

Төвд эмэгтэйчүүд

Page 24: монголчуудын гарал үүсэл

Угсаатны зан төрх Аливаа угсаатан үндэстэн бүр өөр өөрийн онцлог зан төрхтэй байдаг.Угсаатны зан төрх нь байгаль, нийгмийн олон талт нөхцлөөс шалтггаалан бүрддэг. Үүнийг дотор нь төрөлхийн (байгалиас шалтгаалсан) болон үүсмэл (нийгмээс шалтгаалсан) гэж 2 хуваана. Этнопсихологи угсаатны зан төрхийг судалдаг.Монголчуудын хувьд хүн бүр өөр өөрийн онцлогтой ч ерөнхийдөө тайван, сэтгэлийн хөдөлгөөн багатай (дийлэнх нь флегматик, меланхолик) догшин, эрэмгий зан төрхтэй. Хятадын Мин улс "монголчууд догшин, эрэмгий нь хэцүү ч манж нар зусарч зулгуй нь хэцүү" гэж үзэн Лигдэн хааныг холбоотноо болгон сонгож байжээ. Л.Гумилев монголчуудыг "бусад үндэстнүүдээс илүү ухаалаг, эрч хүчтэй хүмүүс төрөх байгаль цаг уур, газар зүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг" гэжээ. Харин Америкийн монгол судлаач эрдэмтэн А.Кампи "Монгол хүний даруу зан чанарыг идэвхгүй гэж үзэж огт болохгүй. Үнэндээ монголчууд сэтгэлийн асар их тэнхээтэй эргэцүүлж ухаарах их чадвартай, дотроо бодолтой улсууд бөгөөд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай.Тэд цайлган сэтгэлтэй учираас гадны хүнд бүдүүлэг мэт харагдавч яг дунд нь амьдарсан нэгэнд сайтар ойлгогддог юм"гэсэн байдаг.Уулаасаа муу үндэстэн гэж байхгүй боловч түүхэн, улс төрийн янз бүрийн шалтгаанаар дэлхийн үндэстнүүд өөр өөр үзэл бодолд хуваагдан зөрчилдөх болжээ.Нэг гаралтай угсаатны бүлгүүд тус тусдаа улс байгуулж өөр, өөр замаар явсанаас олон ард түмэн хоорондоо зөрчилтэй, үзэл бодлын ялгаатай болсон байдаг.Өөрөөр хэлбэл ямар нийгэм байна,

Page 25: монголчуудын гарал үүсэл

Угсаатны нийтлэг шинж

Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм. Нэг хэлээр ярилцаж, адил соёл, зан заншилтай, нэг өвөг дээдсээс гаралтай байх нь угсаатны нийтлэг шинжийн гол хэмжүүр байдаг. Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил хэл соёлтой ард түмнийг угсаатан (ethnicity, ethnos) гэдэг. Угсаатан, үндэстэн (nation) гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ.Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг.Соёл, шашин шүтлэг, зан заншил нь дээрхи гурваас бага ач холбогдолтой байдаг.Тухайлбал аль ч угсаатан дотроо олон янзын соёлтой,онцлог хувцас өмсгөлтэй угсаатны бүлгүүдэд хуваагддаг ч энэ нь тэднийг өөр үндэстэн болгодоггүй. Гэвч олон шашинд хуваагдах нь тухайн угсаатныг задран бутарч мөхөхөд хүргэдэг.Үүний жишээ бол Монголын эзэнт гүрний хаад ноёдын зарим нь лал, зарим нь христ шүтлэгтэй болсоноос хоорондоо зөрчилдөн байлдахад хүрч байсан явдал бөгөөд лалын шашинд орсон Ил хаант улс, Алтан орд, Цагадайн монголчууд эх нутагтаа эргэн ирээгүй билээ.

Page 26: монголчуудын гарал үүсэл

Одоогоос 2 000 жилийн өмнө Хүннү улс 1 сая хүннү буюу монгол хүнтэй байжээ.Харин манж-тунгусууд монголтой ойролцоо хүнтэй, түрэгүүд арай олон хүнтэй байсан бололтой.Монгол айлууд дунджаар 5 хүнтэй байв.Эрт үед хүн амын тооллого тэр бүр хийгдээгүй мөн зарим бичгийн сурвалж үрэгдэж алга болсоноос эрт ба дундад зууны дэлхийн үндэстнүүдийн хүн амын тооны тухай нарийн мэдээ баримт хангалттай бус байдаг.Иймээс зарим тохиолдолд цэргийн тоотой нь харьцуулж хүн амынх нь тоог гаргадаг.Монголын хүн ам МЭ 1 оноос МЭ 1 000 он хүртэл төдийлөн өсөөгүй гэж үздэг.Дайн дажин бусад шалтгаанаас хамааран монголын хүн ам удаан өсч байсан ба зарим тохиолдолд ихээхэн хорогдож байсан нь улс орны хөгжилд ноцтой хохирол учируулжээ.Монголын хүн ам гадны улсын дайралт, хавчилга хяхалга, геноцидод өртөх зэргээр ихээхэн цөөрч байсанаараа дэлхийн үндэстнүүдээс хамгийн удаан өссөн, хамгийн их хэлмэгдсэн үндэстний нэг болдог.Өмнөд Хүннүчүүд, Тобачууд хятадад, киданчууд түрэг, хятадад, хэрэйд, найман зэрэг монгол овог аймгуудын зарим хэсэг түрэгд ууссан, нирунчууд түрэгд, киданчууд зүрчидийн Алтан Улсад эзлэгдсэн, Юань улс унах үед хятадууд тэнд байсан ихэнх монголчуудыг устгаж үлдсэнийг нь хойш буцаахгүй байх хууль гаргаж байсан (Хятадад хэдэн 100 000 монголчууд байсан), манж нар олон тооны монголчуудыг сүм хийдэд суулгаж монголын хүчийг өсгөхгүй байх бодлого явуулсан, Зүүнгарчууд манж, казахын дайралтад өртөж бараг бүрмөсөн устсан, халимагчууд Монгол руу ирэх замдаа түрэгүүдийн дайралтад өртөж 70-аад хувь нь алагдсан, Лувсанданзангийн бослого дарагдаж дээд монголчуудын 40 хувийг манж нар хядсан, Хаант Орос буриад,

Page 27: монголчуудын гарал үүсэл

халимагуудыг дайнд явуулж хүн амыг нь өсгөхгүй байх, бусад үндэстэнд уусгах бодлого явуулж байсан, буриад, халимагууд Дэлхийн 1-р дайн, Оросын иргэний дайны үед ихээхэн цөөрсөн, Зөвлөлтийн геноцидод буриад, халимагийн хүн амын талаас илүү нь хорогдсон, монголчууд Зөвлөлтийн нөлөөнд орсон, өмнөд монголчууд, дээд монголчууд, ойрадуудын зарим хэсэг хятадын захиргаанд орсон зэрэг нь монголын хүн ам хорогдох гол шалтгаан болжээ. Хэрэйд, Найман, Онгудыг христ шүтлэгтэй байсан гэдэг ч үнэндээ бүх хэрэйд, найманчууд, онгудчууд христ шүтлэгтэй байгаагүй.Энэ гурван аймгийн ноёдоос хамаагүй хүчирхэг Хубилай хаан хүртэл монголчуудыг буддын шашинтан болгож чадаагүй байхад түүнээс хүч буурай ноёд асар өргөн уудам нутагт цөөн цөөнөөрөө тархан суурьшсан нүүдэлчдийн дунд богинохон хугацаанд нүүдэлчдийн ахуйд огт зохицохгүй христос шашныг амжилттай тархаасан байх боломжгүй.Учир нь аливаа шашныг хүлээж авах хурд маш удаан бөгөөд хэдэн 100 жил хүртэл үргэлжилдэг. Мөн Хөх нуур дахь Хүннүгийн булшнаас Будда бурхны хөрөг олдсоноос үүдэн Хүннүчүүдийндунд  буддын шашин дэлгэрч байсан гэж үздэг ч Хүннүгийн бусад булшнаас иймэрхүү зүйлс илэрдэггүй.Хэрэв христийн шашин эрт үед монголчуудын дунд ихээр дэлгэрч байсан юм бол түүний ул мөр болох христийн олон тооны сүмийн туурь балгас, монголчуудад христийн гэхээр ямар ч ёс заншил, уламжлал байхгүй.Өмнөд Монгол дахь Онгудын нутгаас загалмайн дүрс олдсон байдаг ч тэднийг бүгдээрээ христос шашинтай байсан гэж шууд үзэх аргагүй.Тиймээс X-XIII зууны эхэн үеийн монголчуудын Киданчуудаас бусад нь ерөнхийдөө бөөгийн шүтлэгтэй байсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй юм.