5
qwertyuiopasdfghjklzxcvbn mqwertyuiopasdfghjklzxcvb nmqwertyuiopasdfghjklzxcv bnmqwertyuiopasdfghjklzxc vbnmqwertyuiopasdfghjklzx cvbnmqwertyuiopasdfghjklz xcvbnmqwertyuiopasdfghjkl zxcvbnmqwertyuiopasdfghjk lzxcvbnmqwertyuiopasdfghj klzxcvbnmqwertyuiopasdfgh jklzxcvbnmqwertyuiopasdfg hjklzxcvbnmqwertyuiopasdf ghjklzxcvbnmqwertyuiopasd fghjklzxcvbnmqwertyuiopas Амжилтанд хүрсэн түүх Ингвар Кампрад 11/5/2010 Г.Сайнзаяа PT08D071

Ингвар Кампрад (ИКЕА үүсгэн байгуулагч)

  • Upload
    zaya-g

  • View
    649

  • Download
    0

Embed Size (px)

DESCRIPTION

Ингвар Кампрадын товч танилцуулга, ИКЕАгийн товчоос товч түүх

Citation preview

Page 1: Ингвар Кампрад (ИКЕА үүсгэн байгуулагч)

qwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmqwertyuiopasdfghjklzxcvbnmrtyuiopasdfghjklzxcvbn

Амжилтанд хүрсэн түүх

Ингвар Кампрад

11/5/2010

Г.Сайнзаяа PT08D071

Page 2: Ингвар Кампрад (ИКЕА үүсгэн байгуулагч)

Ингвар Феодор Кампрад нь Шведийн бизнесийн магнат бөгөөд Икеагийн үүсгэн байгуулагч юм. 2010 оны байдлаар Форбс сэтгүүлийн дагуу тэрээр 23 тэрбум ам. долларын хөрөнгөтэйгээр дэлхийн 11 дэх хамгийн баян хүнээр тодорсон бол 2010 оны 9-р сард New Statesman сэтгүүлийн нийтэлснээр Дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 хүний тоонд орсон юм.

Ингвар Кампрад нь одоо 84 настай бөгөөд өөрийн арвич хямгач зангаараа олонд танигддаг. Тэрээр 15 жилийн настай Вольво 240 унадаг бөгөөд үргэлж эконом классаар нисдэг, түүнчлэн ИКЕА-гийн ажилчдыг цаасны 2 талд бичихийг шаарддаг байна. Хэдий тийм ч тэрээр Щвейцарьт виллатай, Шведэд томоохон хэмжээний газар нутаг эзэмшдэг, мөн Францад усан үзмийн талбайтай, нилээн хэдэн жил Порше унасан гэдгээ тэр бүр дурддаггүй.

Данийн INGKA Сан нь түүний нэрэмжит бөгөөд INGKA Холдинг гэх ИКЕА-гийн төв компанийг эзэмшдэг. Энэ нь буяны байгууллага бөгөөд дэлхийн хамгийн баян буяны байгууллагаар тооцогддог. Гэвч энэ нь ИКЕА-гийн татвараас хөнгөлөгдөх нэгэн арга гэж ч үздэг.

Ингвар Кампрадын амьдрал, ИКЕА-гийн амжилтын түүхийг товчлон хүргье.

Түүхэн товчоон

0 нас Кампрад Шведийн өмнөд хэсэгт 1926 оны 3-р сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд Агуннарид гэх жижиг тосгоны ойролцоо байрлах Эльмтарид гэх ферм дээр өсчээ.

1926

  Ингвар бага байхаасаа л бизнес сэтгэлгээтэй хүү байжээ. Бага байхдаа дугуйтайгаа явж, хөршүүддээ шүдэнз зардаг байжээ. Тэрээр Стокгольмоос маш хямд бөөний шүдэнз худалдаж аваад, жижиглэнгээр хямд зарсан ч сайн ашиг олдог байжээ. Шүдэнзнээс тэр загас, зул сарын модны чимэглэл, үр зардаг болж, цаашлаад үзгэн бал, харандаа зардаг болжээ.

 

17 нас Аав нь сурлагандаа амжилт гаргасных нь төлөө бэлэг өгсөн нь мөнгөн шагнал байлаа. Тэр мөнгийг анхны бизнесээ эхлүүлэхэд зориулжээ. ИКЕА гэдэг нэр нь Ингварын И, Кампрадын К болон өссөн ферм Эльмтаридын Е, ойролцоох тосгон Агуннаридын А үсгүүдийн товчлол юм.

1943

  ИКЕА нь анхандаа үзэг, түрийвч, зургийн жааз, ширээний бүтээлэг, бугуйн цаг, гоёл чимэглэл болон

 

Page 3: Ингвар Кампрад (ИКЕА үүсгэн байгуулагч)

нилонон трико борлуулдаг байжээ. Ингвар хямд үнээр зарж болох бүх л хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг зарж байлаа.

19 нас ИКЕА-гийн анхны сурталчилгаанууд орон нутгийн сонингууд дээр гарч эхэллээ. Ингвар Кампрад биечлэн борлуулалт хийхээ больж, орон нутгийн сонингуудад сурталчилгаагаа тавиулж, шуудангаар каталог захиалуулдаг болжээ.

1945

  Удалгүй ИКЕА-гийн бүтээгдэхүүний цар хүрээ тэлж, тавилга танилцуулах болов. Үүнийгээ Ингвар Кампрадын гэртэй ойролцоо ой дундах орон нутгийн үйлдвэрлэгчдээр хийлгэдэг байжээ. Хэрэглэгчид үүнийг халуунаар хүлээн авсан бөгөөд борлуулалтын хүрээ ч нэмэглдэж байлаа.

 

27 нас Алмхултад тавилгын showroom нээлтээ хийлээ. ИКЕА нь 1950-иад оны эхээр гэрийн тавилга, ахуйн бараанд гол анхаарлаа хандуулдаг байлаа. Showroom-ын нээлт нь ИКЕА-гийн дүр төрхийг хөгжүүлэх чухал мөч байлаа. Анх удаа хэрэглэгчид тэдний бүтээгдэхүүнийг захиалахаасаа өмнө харж, бас хүрэх боломжтой болсон байлаа.

1953

  Энэ нь асуудлын шийдэл болсон юм. ИКЕА өрсөлдөгчтэйгээ үнийн дайнд орсон юм. Хоёр компани хоёулаа үнээ бууруулснаар бүтээгдэхүүний чанар эрсдэлд ороод байв. Showroom нээснээр ИКЕА өөрсдийн бүтээгдэхүүнээ гурван хэмжүүрээр танилцуулах боломжтой болсон: чиг үүрэг, чанар болон хямд үнэ. Хүмүүс ч ИКЕА-гийн хүсч байсныг л хийлээ: тэд мөнгөний хамгийн боломжит үнэ цэнээр бүтээгдэхүүний өргөн сонголт хийж байлаа.

 

29 нас Өрсөлдөгчдөөс нь ирэх дарамт нийлүүлэгчдийг нь ИКЕА-гаас татгалзахад хүргэлээ. ИКЕА өөрийн тавилга, бараагаа зохион бүтээж эхлэв.

1955

47 нас Скандинаваас гаднах анхны дэлгүүр Щвейцарийн Цюрихд нээгдлээ. Үүний амжилт нь ИКЕА-г цаашид маш хурдацтайгаар хөгжиж, Германд нээлтээ хийхэд нөлөөлсөн бөгөөд одоо Герман нь ИКЕА-гийн хамгийн том зах зээл юм.

1973

49 нас ИКЕА-гийн анхны Канад болон Нидерланд дах салбар дэлгүүрүүд нээгдэв.

1975

Page 4: Ингвар Кампрад (ИКЕА үүсгэн байгуулагч)

59 нас Анхны ИКЕА-гийн салбар АНУ-д нээгдлээ. 1985

  Дараагийн 7 жилийн дотор ИКЕА-гийн шинэ салбар дэлгүүрүүд Их Британи, Итали, Унгар, Польш, Чех, Арабын Нэгдсэн Эмират улсуудад нээгдэв.

 

67 нас ИКЕА 25 оронд 114 салбар дэлгүүртэй болсон. 1993

71 нас ИКЕА Хүүхдийн ИКЕА-г танилцууллаа. ИКЕА үргэлж бүхэл гэр бүлд зориулсан ахуйн барааг санал болгож ирсэн. Хүүхдүүд бол дэлхий дээрх хамгийн чухал хүмүүс тул ИКЕА тэдэнд онцгой анхаарал тавихаар шийджээ.

1997

73 нас ИКЕА 4 тивийн 29 оронд 150 гаруй салбар дэлгүүртэй болж, 53,000 ажилтантай дэлхийг хамарсан сүлжээ болсон байна.

1999

  Ингвар Кампрад нь ИКЕА групп дотроо ажилтаддаа the Big Thank You Event-ийг мянганы урамшуулал болгон 1999 оны 10-р сарын 9-ний өдөр зохион байгуулсан байна. Энэ онцгой өдөр дэлхий дахинд борлогдсон бүх орлого ажилчдад олгогдсон байна. Энэ өдрийн зорилт өндөр байсан ч бодит үр дүн нь бүр ч их байсан юм. Бараг 187 сая NLG болсон байна. Бүх ажилтад, захирлаас эхлээд худалдагч хүртэл яг ижил хэмжээний урамшуулал хүртсэн байна. Ихэнх ажилтдын хувьд энэ урамшуулал нь сарын цалингаас ч илүү гарсан байна.

 

74 нас ОХУ дах анхны ИКЕА-гийн дэлгүүр нээгдсэн. 2000

79 нас 3-р сард америк долларын тогтворгүй байдал нь Кампрадыг нэгэн тайланд дэлхийн хамгийн баян хүн болгосон.

2005

80 нас 3-р сард Форбс сэтгүүл түүний хөрөнгийг 28 тэрбум ам. доллараар тогтоосон.

2006