62
Монгол улсын их дээд сургуулиудын компьютерийн ухааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, олон улсын туршлага, хандлага Эрдэм шинжилгээний хурaл Монгол Улсын Их Сургууль Математик Компьютерийн Сургууль (2009.12.12) 1

Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

  • Upload
    butest

  • View
    14.313

  • Download
    38

Embed Size (px)

Citation preview

Page 1: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Монгол улсын их дээд сургуулиудын компьютерийн ухааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын

хөтөлбөр, олон улсын туршлага, хандлага

Эрдэм шинжилгээний хурaл

Монгол Улсын Их Сургууль

Математик Компьютерийн Сургууль

(2009.12.12)

1

Page 2: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Хурлын зохион байгуулах хороо:

1.      Д.Гармаа, МУИС, МКС

2.      Б.Нэргүй, МУИС, МКС

3.      Ш.Нямбаа, МУИС, МКС

4.      Ш.Уянга, МУИС, МКС

5.      О.Отгоннаран, МУИС, МКС

6.      А.Амарзаяа, МУИС, МКС

7.      Н.Мөнхцэцэг, МУИС, МКС

8.      Л.Мөнхтуяа, МУБИС, КМТС

9.      Н.Оюун-эрдэнэ, МУИС, МТС

10.  А.Алтангэрэл, ШУТИС, ХМТС

11.  С.Байгальтөгс, ШУТИС, КТМС

2

Page 3: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

АгуулгаКомпьютер, мэдээллийн технологийн чиглэлийн хичээлийн сургалтын орчин үеийн чиг хандлага.......4

Мэдээллийн технологийн салбарын ACM (Association for Computing Machinery)-н хөтөлбөрийг Монголын их дээд сургуулиудын хөтөлбөртэй харьцуулсан судалгаа.......................................................5

Монгол улсын их дээд сургуулийн Програм хангамжийн инженер бэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулгын тохироцийг тодорхойлох тухайд (МУИС-ийн МКС-ийн сургалтын хөтөлбөрөөр жишээлж).....8

Компьютерийн ухааны дээд боловсрол олгох сургалтын стандарт ба түүний зарим асуудлууд.............9

Мэдээллийн Технологийн Инженерийн Суурь Шалгалт, Компьютерийн ухааны дээд боловсрол олгох сургалтын стандартын агуулгуудын харьцуулсан судалгаа.......................................................................10

EVALUATION ON ICT EDUCATION CONTENTS LINKAGES IN GENERAL AND TERTIARY EDUCATION OF MONGOLIA.....................................................................................................................................................13

Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр их дээд сургууль төгсөгчдийн мэдлэг, чадварын талаар сэтгэл ханамжийн судалгааны тайлан...........................................................................18

Монгол улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын макро орчинд хийсэн дүн шинжилгээ.......................................................................................19

Мэдээлэл зүйн сургалтаар асуудал шийдвэрлэх арга барил төлөвшүүлэх арга зүй...............................23

Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь: Технологийн тусламжтайгаар боловсролын хүртээмжийг тэгшитгэх боломж...............................................................26

“ЮүЭсАй” сургуулийн сургалтын цахим орчин...........................................................................................29

Сургалтын шинэ технологи буюу виртуаль лаборатори.............................................................................31

Зааварчилгааны дизайны онолд үндэслэн сургалтын үр ашигтай электрон материал бүтээх нь..........33

Нээлттэй програм хангамжийг боловсролын салбарт ашиглах нь............................................................36

е-Сургалтын хуваарилагдсан систем байгуулах зарчмын асуудалд..........................................................37

E-Learning Model Based On Semantic Web Technology................................................................................40

Монгол улсад програмист бэлтгэх, програм хангамжийн.........................................................................44

3

Page 4: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Компьютер, мэдээллийн технологийн чиглэлийн хичээлийн сургалтын орчин үеийн чиг хандлага

А.Амарзаяа, МУИС, МКС[email protected]

1970-аад оны сүүл үеэс Монгол улсын их, дээд сургуулиудад тооцооллын машин ашиглан тооцон бодох арга, алгоритм, машины хэл үзэж эхэлсэн нь энэ чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээний ажил манай улсад хөгжин дэлгэрэх эхлэл болсон юм. Өнгөрсөн хугацаанд тусдаа бие даасан салбар болон хөгжиж ирлээ. Компьютер, мэдээллийн технологийн салбарын хурдацтай хөгжил, тэдгээрийн бизнес болоод өдөр тутмын амьдралд хэрэглэх хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж буй зэргээс хамааран энэ чиглэлийн мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр хийгээд агуулгыг байнга шинэлэг байлгах хэрэгцээ шаардлага зөвхөн манай улсын дээд, дунд, тусгай боловсролын хувьд бус дэлхийн бусад орнуудын өмнө тавигдаж байна. Өдгөө олон улсын, нэр хүнд бүхий мэргэжлийн нийгэмлэг, холбоодоос компьютер, мэдээллийн технологийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, боловсруулах талаарх арга зүйн зөвлөмж, зөвлөгөө боловсруулах зэрэг ажлыг олон улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлж эхэлснээс хойш олон жилийн нүүр үзэж байна. ACM (American Computing Machinery), AIS (Association for Information Systems) болон Computer Society, Institute of Electric and Electronic Engineers (IEEE-CS) зэрэг байгууллагуудаас хамтран гаргасан сургалтын төлөвлөгөөний зөвлөмжийн үзэл баримтлал, хандлагын тухай товч танилцуулъя. Эдгээр салбарыг бүхэлд нь “computing” буюу “тооцоолол” гэж нэрлээд байгаа бөгөөд бид цаашид орчуулгагүйгээр “компьютинг” хэмээн нэрлэх болно. ACM байгууллагаас K12 буюу бага, дунд, ахлах ангийн 12 жилийн сургалттай боловсролд зориулсан компьютерийн ухааны сургалтын хөтөлбөр, хөтөлбөр боловсруулах зөвлөмжийг гаргасан нь манай улсын боловсрол судлаачид, бодлого боловсруулагчдын хувьд чухал гарын авлага болж байна. Уг зөвлөмжид Компьютерийн ухаан (Computer Science), Компьютерийн инженерчлэл (Computer Еngineering), Мэдээллийн систем (Information Systems), Мэдээллийн технологи (Information Technology), Програмчиллын инженерчлэл (Software Engineering) зэрэг мэргэжлийн хичээлийн үлгэрчилсэн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж, хичээлүүдийн агуулга, хоорондын холбоо зэргийн тухай дурдсаны дотор мэргэжил тус бүрээр төгсөгч онол, хэрэглээний аль салбарт ажил эрхлэхийг графикаар дүрсэлсэн нь сонирхолтой байдаг.

Ийм төрлийн графикууд нь багш сурган хүмүүжүүлэгч, суралцагч оюутан, шинээр элсэн суралцагчдад чухал хэрэгцээтэй гарын авлага болно. Их дээд сургууль, багш сурган хүмүүжүүлэгчид, мэргэжлийн тэнхмийн зүгээс хэрэглээний технологийг онолын болон хэрэглээний түвшинд аль алинд нь түлхүү авч үздэг ч байгууллагын асуудалд бага ач холбогдол өгдөг програмчиллын инженерүүдэд ямар төрлийн хичээлийг түлхүү оруулах вэ гэдгийг шийдэхэд дээрх график тусална. Түүнчлэн ирээдүйд хэрэглээнээс илүү онолын чиглэлээр суралцах, ажиллах сонирхолтой суралцагч ямар мэргэжлийн ангид элсэн орвол зохистойг шийдэхэд ийм график тусална. Ийм графикуудад үндэслэн дээрх мэргэжлүүдийн сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хичээл хоорондын ялгааг тогтоох боломжтой. Энэ асуудлын талаар бид энэхүү илтгэлдээ авч үзэх болно.

Мөн судалгааны явцад Сингапурын Их Сургууль, Наняны Технологийн Их Сургууль, Кореа Их Сургууль, КАИСТ, Хунаны Их Сургууль гэх мэт гадаад улсын их сургуулиуд дээр дурьсдан мэргэжлээр сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулдаг туршлагуудын талаар авч үзэх болно.

4

Page 5: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Мэдээллийн технологийн салбарын ACM (Association for Computing Machinery)-н хөтөлбөрийг Монголын их дээд сургуулиудын хөтөлбөртэй харьцуулсан судалгаа

Н.Мөнхцэцэг, О.ОтгоннаранМУИС.МКС [email protected], [email protected]

Мэдээллийн технологийн салбар

Мэдээллийн Технологи бол дамжуулж байгаа мэдээлэлд нь биш технологид нь анхаардаг. МТ бол шинэ, хурдан хөгжиж буй салбар, бизнесийн болон бусад байгууллагуудын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон (олон нийтэд тохирсон) практик-амьдралд ойр хариулт өгдөг салбар юм.

Мэдээллийн технологийн салбарт үздэг хичээлүүд

ACM-н (IT 2008 curriculum) Мэдээллийн технологийн салбарт судлахад санал болгосон хичээлүүдийг Монголын их дээд сургуулиуд (MУИС.МКС мэдээллийн систем, МУИС.МТС сүлжээний инженер, КТМС мэдээллийн систем) ангиудын хөтөлбөртэй харьцуулсан судалгааг эхний хувилбараар хийсэн.Судалгааг хийхдээ хавсралт 1(IT2008.xls файл)-н хүснэгт 1 д судалгаанд хамрагдаж байгаа сургуулиудад уг хичээл орж байгаа эсэхийг oюутны гарын авлага-т тулгуурлан гаргасан.

Судалгаанд 3 сургуулийг хамруулан Information Technology 2008 Curriculum-н тухайн багцад багтаж байгаа хичээлүүд бүгд багтаж байвал 5 оноо өгнө.(ACM тухайн хичээлийг үнэлэхдээ 5 оноо өгдөг.)

Хэрвээ зарим нь орж байвал хувилах арга хэрэглэсэн.(Жнь:Аль нэг бүлэг 8 хичээлтэй бөгөөд харьцуулж үзэж байгаа аль нэг сургуульд 4 хичээл нь орж байвал 5/8*4=2.5 гэсэн оноог тавьж хавсралт 1 хүснэгт 2-г гаргав. )

INDEX Body of knowledge MKS KTMS MTS

ITF Information Technology Fundamentals (25 core hours) 5 5 5

HCI Human Computer Interaction (20 core hours) 2.8 0.7 2.8

IAS Information Assurance and Security (23 core hours) 3.5 4 2

IM Information Management (34 core hours) 4.1 4.1 2.5

IPT Integrative Programming & Technologies (23 core hours) 4.1 2.8 2.8

MS. Math and Statistics for IT (38 core hours) 2.1 4.2 2.1

NET Networking 4.1 4.1 4.1

PF. Programming Fundamentals (38 core hours) 5 5 5

PT. Platform Technologies 1.6 2.5 0.8

5

Page 6: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

SA. System Administration and Maintenance (11 core hours) 1.25 1.25 5

SIA. System Integration and Architecture (21 core hours) 2.5 3.5 0.7

SP. Social and Professional Issues (23 core hours) 3.3 4.4 0

WS. Web Systems and Technologies (22 core hours) 4.1 4.1 3.3

MКС , МТС , КТМС сургуулиудын мэдээллийн технологийн ангиудын хичээлийн агуулга болон тохирцыг Портерийн аргаар хэмжиж харьцуулсан нь

Сургалтын агуулга нь оюутнуудын ур чадварт нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судлахад чухал хэмжигдэхүүн юм. Сургалтын агуулга нь стандартад суурилсан реформ оюутнуудын амжилтанд хэрхэн нөлөөлж буйг шалгах орцын хэмжигдэхүүн болдог.

Энэ судалгаандаа “Сургалтын агуулгыг хэмжих” эрдэмтэн А.С.Портерын аргыг хэрэглэн,Агуулга хоорондын давхцлын зэргийг тодорхойлсон тохирцын индексийг тодорхойлсон. Эдгээр арга зүйн амин сүнс нь агуулгыг тодорхойлох шалгууруудыг боловсронгуй болгоход чиглэж байсан. Энд боловсруулсан арга зүй бол сэдвүүд /өргөсөл/ болон танин мэдэхүйн хэрэгцээний категоруудын /гүнзгийрэл/ тусламжтайгаар сургалтын агуулгыг тодорхойлохыг зорьсон.

Агуулгыг тодорхойлох шалгууруудыг боловсруулсан нь:Санал болгосон ACM-н стандарт өгөгдөлд үндэслэн агуулгын өргөсөл ба гүнзгийрлийн огтолцол дээр сургалтын агуулга тодорхойлогдоно.Агуулгын гүнзгийрэл хэмжих шалгууруудыг тогтоохдоо ACM –с санал болгосон тухайн хичээл бүрээр гарах үр дүн дээр үндэслэн тэдгээрийг нэгтгэн гаргаж ирсэн.

Ерөнхий 5 чадвар1. Мэдлэг олгох чадвар2. Асуудал шийдвэрлэж, дүн шинжилгээ хийх чадвар3. Практикт хэрэгжүүлэх тэдгээрийг үнэлэх4. Багаар ажиллах чадвар5. Бусдыг ойлгох чадвар

6

0

1

2

3

4

5

6

Info

rmat

ion

Tech

nolo

gy

Hum

anC

ompu

ter

Info

rmat

ion

Assu

ranc

e

Info

rmat

ion

Man

agem

ent

Inte

grat

ive

Prog

ram

min

g

Mat

h an

dSt

atis

tics

for I

T

Net

wor

king

Prog

ram

min

gFu

ndam

enta

ls

Plat

form

Tech

nolo

gies

Syst

emAd

min

istra

tion

Syst

emIn

tegr

atio

n

Soci

al a

ndPr

ofes

sion

al

Web

Sys

tem

san

dITF. HCI. IAS. IM IPT MS. NET PF. PT. SA. SIA. SP. WS.

ACM

MKS

KTMS

MTS

Page 7: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Hэгтгэгдсэн чадваруудаар ACM-с санал болгосон гарах үр дүнгийн талаарх хүснэгтэнд тулгуурлан харгалзах цагуудыг тооцож гаргасан.

а. хичээлийн бүлгийн хичээл бүрээр зарцуулсан цаг,б. оюутнуудын танин мэдэхүйн аль төвшинд ач холбогдол өгсөн байдлыг харгалзуулан

хичээлийн агуулгыг танин мэдэхүйн түвшинд тодорхойлсон стандарт хүснэгтийг гаргаж ирсэн.

Стандарт хүснэгтээ сургууль тус бүрийн хувьд гарган хичээлийн агуулгад хийсэн үнэлгээний хүснэгт гэж нэрлэсэн.

Сургууль тус бүрийн үнэлгээний хүснэгтийн нүд бүрийг нийт цагт хуваан тохирцын индексийн хүснэгтийг гаргаж ирсэн

Портерийн арга нь өгөгдсөн томьеоны дагуу стандарт хүснэгтийн тохирцын индексийн хүснэгт болон харгалзах сургуулиудын тохирцын индексийн хүснэгтүүдийг ашиглан тохирцын индексийг олсон. Хүснэгт3.Индекс нь 0-1-ийн хооронд хэлбэлзэх бөгөөд 1 нь хамгийн сайн тохирцыг илэрхийлнэ.

Index0

0.10.20.30.40.50.60.70.80.9

1

Stansart

KTMS

MKS

MTS

Дээрх хүснэгтээс харахад судалгаанд хамрагдсан сургуулиудын хөтөлбөр ACM-н хөтөлбөртэй мэдээллийн технологийн салбарын оюутны гарын авлага дээрх хөтөлбөрийн хувьд тохирцын индекс нь ойролцоо сайн гарч ирлээ.

Энэхүү судалгааг цаашид үр дүнтэй болгохын тулд багш нар болон оюутнуудаас чанарын болон тоон судалгааг авч сайжруулах хэрэгтэй.

Ашигласан материал МКС, МТС, КТМС-н оюутны гарын авлага Information Technology 2008 Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Information Technology Association for Computing Machinery (ACM) IEEE Computer Society Porter, M.E "How competitive forces shape strategy", Harvard business Review, March/April 1979. Porter, M.ECompetitive Strategy, Free Press, New York, 1980. ASPRAY, W., MAYADAS, F., AND VARDI, M. 2006. Globalization and Offshoring of Software: A Report

of the ACM Job Migration Task Force. Available at http://www.acm.org/globalizationreport/. BEAULIEU, M. 2002. Wireless Internet Applications and Architecture. Addison-Wesley, Boston, MA. thics

10:2, 409-415.

7

№ Сургуулийн нэр Тохирцын

индекс

1 КТМСургууль 0.8479

2 МТСургууль 0.7269

3 МКСургууль 0.8272

Page 8: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Монгол улсын их дээд сургуулийн Програм хангамжийн инженер бэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулгын тохироцийг тодорхойлох тухайд (МУИС-ийн МКС-ийн сургалтын хөтөлбөрөөр жишээлж)

О.Отгоннаран, Н.МөнхцэцэгМУИС, МКС, Програм хангамжийн тэнхим[email protected] [email protected]

Түлхүүр үгс: сургалтын хөтөлбөр, програм хангамжийн инженерчлэл, агуулгын тохироц, SWEBOK

Манай улс Програм зохиогч буюу Програм хангамжийн мэргэжилтнийг 1970-аад оноос бэлтгэж эхэлсэн.

Програм хангамжийн мэргэжилтэн бэлтгэхэд баримтлах гол баримт бичиг бол СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР билээ. Сургалтын хөтөлбөрөөс төгсөгчдийн чансаа зохих ёсоор хамаардаг. Иймээс сургалтын хөтөлбөртэй холбоотой маш олон асуулт урган гарна:

Энэ мэргэжилтнийг бэлтгэдэг манай улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр олон улстай харьцуулбал ямар байна вэ?

Энэ мэргэжлээр төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, чадвар ажлын байранд очиход үнэхээр хангалттай байж чадаж байна уу?

Манай сургалтын хөтөлбөр Програм зохиогч мэргэжилтнийг бэлтгэж чадаж байна уу? ПХИ-ийн сургалтын хөтөлбөр ямар байх ёстой вэ?

Эдгээр асуултад хариулах зорилгоор судалгаа хийж зарим үр дүнгээ та бүхэнд толилуулж байна. Судалгааг зөвхөн МУИС-ийн МКС-ийн сургалтын хөтөлбөрөөр жишээлэн авч хийсэн ба судалгааг бодитой байлгахын тулд дараах аргачлалаар явуулав:

1. ПХИ (Software engineering) салбар гэж юу вэ, түүний өнөөгийн төлөв байдал(ACM, IEEE, INCOSE, NDIA зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагууд)

- Голчлон ПХИ-ийн мэргэжлийн сэдвүүдийг авч үзсэн бөгөөд нийгмийн ухаан зэрэг мэргэжлийн бус хичээлийг авч үзээгүй.

2. ПХИ-ийн цогц чадамжийн үндсэн бүтцийн хүрээ болгон ашиглаж байгаа Software Engineering Body of Knowledge (SWEBOK)-г судлах

3. Манай их дээд сургуулийн ПХИ-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг судалж SWEBOK-тай харьцуулах

Агуулгыг тохироц тодорхойлохдоо сэдвийн тандалт судалгаа хийх Агуулгын тохироцийг тогтоохдоо Портерийн арга хэрэглэх Агуулгын тохироцийг тогтоохдоо Вэбийн арга хэрэглэх Судалгаанд МУИС-МКС, МУИС-МТС, ШУТИС-КТМС, ШУТИС-ХМС

сургуулийн сургалт хөтөлбөрүүдэд харьцуулсан судалгаа хийх4. Манай сургалтын хөтөлбөрийн ололт ба дутагдал.

Ашигласан материал1. МКС-ийн сургалтын хөтөлбөр2. Curriculum Assessment Andrew C. Porter Vanderbilt University June, 20043. Software Engineering 2004 Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Software Engineering

A Volume of the Computing Curricula Series August 23, 20044. Measuring the Content of Instruction: Uses in Research and Practice by Andrew C. Porter

8

Page 9: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Компьютерийн ухааны дээд боловсрол олгох сургалтын стандарт ба түүний зарим асуудлууд

Док. Н.Оюун-Эрдэнэ, Док. Д.БолормааМонгол Улсын Их Сургууль, Мэдээллийн Технологийн Сургууль{Oyunerdene, bolormaad} @num.edu.mn

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжиж байгаа өнөө үед компьютерийн ухаан бусад шинжлэх ухаан руу гүнзгий нэвтрэн салбар дундын олон шинэ мэргэжил бий болж байгаа билээ. Сүүлийн 5 жилд хөгжилтэй орнуудад хамгийн ихээр сонирхогдож байгаа чиглэл нь биологийн мэдээлэл зүй, эмнэл зүйн мэдээллийн салбарууд болоод байна.

Дээд боловсролын чанар, төгсөн гарч буй мэргэжилтний зах зээл дээрх эрэлт хэрэгцээ тухайн сургуулийн сургалт явуулах мэргэжлийн чиглэлийг тодорхойлох чиг хандлагатай байдаг. Тэгвэл манай орны Компьютерийн ухааны дээд боловсрол олгодог их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн мэргэжлийн суурь олгох хичээл сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Түүгээр ч зогсохгүй дээд боловсролын стандартын загвар, мэргэжлийн стандарт нь тодорхой бус байгаа. Суурь хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний стандартад зөв суулгаснаар тухайн шинжлэх ухааны үнэ цэнэ төдий хэмээр товойн гардаг гэж эрдэмтэд үздэг. Зорилгоо зөв тодорхойлохгүйгээр амжилт гаргахад хэцүү байдагтай адилаар стандартаа сайн боловсруулахгүй урсгалаар сургалт явуулах нь нэгэнт хоцрогджээ.

Энэ өгүүллийн хүрээнд олон улсын болоод монголын компьютерийн шинжлэх ухааны сургалтын стандартын зарим асуудлууд, тухайлбал сургалтын стандартын уян байдал, суурь шинжлэх ухааны хичээлүүдийн эзлэх хувь хэмжээ, сургалтын стандартыг цаг үетэй хөл нийлүүлэн өөрчилж байх өөрсдийн саналын талаар өгүүлэх болно. Компьютерийн ухааны боловсролыг чанартай болгох нь багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг, гадны туршлагыг судлан нэвтрүүлэх боломж, гадаад болон дотоод хамтын ажиллагаанаас шууд хамаарна.

Түүнчлэн сургалтын стандартыг баримтлан ажиллахад сургалтын орчин, бусад гадны хүчин зүйлийн нөлөө, нөлөөлөл, түүн дээрх зарим тоо баримт, арван жилийн сургуулийн энэ чиглэлийн суурь боловсролыг агуулгын өөрчлөлт, түүний хэрэглээний талаар энд дурьдана. Олон улсын сургалтын төлөвлөгөөний стандарт болон манай орны баримталж байгаа стандартын зөрүү байдлын талаар жишээ болгон Компьютерийн инженерийн мэргэжлийн стандартын тухай тус өгүүлэлд тусгав.

9

Page 10: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Мэдээллийн Технологийн Инженерийн Суурь Шалгалт, Компьютерийн ухааны дээд боловсрол олгох сургалтын стандартын агуулгуудын харьцуулсан судалгаа

Баттулгын Батням, Осорхүүгийн Ган-ЭнхМУИС, Мэдээллийн Технологийн Сургууль, КМТ-ийн Тэнхим, [email protected], [email protected]

Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр манай улсад нийт 43 их, дээд сургууль, коллежд (ихэвчлэн) бакалавраас дээш зэрэгтэй инженер, мэргэжилтэн бэлтгэж байна [1]. Энэ олон сургууль мэдээллийн технологийн салбарын боловсон хүчинг бэлтгэж байгаа боловч чанартай инженерүүдийг төгсгөн гаргаж чадаж байна уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартаар мэдээллийн технологийн инженерийн эзэмшвэл зохих мэдлэгийн түвшин, чадамж чадавхи болон чадварыг тогтоох бөгөөд мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд хэрэглэнэ[1]. Мэдээллийн технологийн суурь инженер MNS 5737:2007 гэсэн монгол улсын стандартын дагуу манай улсад 2007 оны 10 сараас эхлэн Мэдээллийн Технологийн Инженерийн Суурь Шалгалтыг (МТИСШ) албан ёсоор авч эхэлсэн.

Дараах хүснэгтээр МТИСШ-ыг монгол инженерүүд хэрхэн өгснийг харуулав.

Шалгалт

Бүр

тгүү

лэг

чди

йн

тоо

Өглөөний шалгалт Өдрийн шалгалт Ерөнхий дүн

Шал

гуул

агч

дын

тоо

Тэн

цэг

чди

йн

тоо

Ам

жи

лти

йн

ху

вь

Шал

гуул

агч

дын

тоо

Тэн

цэг

чди

йн

тоо

Ам

жи

лти

йн

ху

вь

Шал

гуул

агч

дын

тоо

Тэн

цэг

чди

йн

тоо

Ам

жи

лти

йн

ху

вь

2006 оны 10 сарын 1 (сорил) 165 123 11 8,9 120 9 7,5 123 6 4,9

2007 оны 4 сарын 1 (сорил) 217 140 5 3,6 140 29 20,7 140 3 2,1

2007 оны 10 сарын 28 (албан ёсны шалгалт) 50 49 9 18,4 49 29 59,2 49 8 16,3

2008 оны 4 сарын 6 (албан ёсны шалгалт) 54 52 7 13,5 39 9 23,1 53 7 13,2

2008 оны 10 сарын 19 (албан ёсны шалгалт) 20 19 4 21.1 15 1 6.7 19 2 10.5

2009 оны 4 сарын 26 (албан ёсны шалгалт) 20 17 2 11.8 18 8 44.4 19 3 15.8

2009 оны 10 сарын 18 (албан ёсны шалгалт) 36 36 4 11.1 33 5 15.2 36 2 5.6

Хүснэгт 1. МТИСШ-ыг Монгол улсад өгсөн байдал

2006 оны 10 сар болон 2007 оны 4 сарын шалгалт нь сорил хэлбэрээр явагдсан ба үнэгүй байсан учир олон инженерүүд мэдлэгээ сорьжээ. Нийт шалгалтанд орж буй инженерүүдийн тоо сүүлийн жилүүдэд бага зэрэг буурах хандлагатай байна.

10

Page 11: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

01.10.2006 (сорил)

01.04.2007 (сорил)

28.10.2007 (албан

)

06.04.2008 (албан

)

19.10.2008 (албан

)

26.04.2009 (албан

)

18.10.2009 (албан

)0

20

40

60

80

ӨглөөӨдөрЕрөнхий

График 1. МТИСШ-нд монгол инженерүүдийн тэнцсэн байдал(%)

График 1 –ээс харахад монгол инженерүүдийн програмчлах чадвар нь сайн байгаа бөгөөд харин өглөөний шалгалтын тэнцсэн хувийг үзвэл онолын мэдлэг нь хангалтгүй байна.

Өглөөний шалгалтанд цөөн тоогоор тэнцэж буй учир шалтгааныг олох зорилгоор 2006 оны 10 сараас 2008 оны 10 сар хүртэл явагдсан өглөөний шалгалтанд ирсэн асуултын агуулгыг судалж үзэхэд МТИСШ-ын хөтөлбөрийн бүлэг бүрээс ирсэн асуултын тоо нь бараг өөрчлөгдөөгүй байна[2],[3]. Мэдээллийн аюулгүй байдал, стандарт, менежмент болон эдийн засгийн асуултууд харьцангуй бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна. Шалтгаан нь мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийн хөтөлбөрт байна гэж үзэн МТИСШ-ын хөтөлбөрийг мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулж буй монголын их дээд сургуулийн хөтөлбөртөй харьцуулан судалсан [5]. Судалгааны үр дүн болон МТИСШ-нд бэлтгэх сургалт явуулсан туршлагаас авч үзэхэд дараах дүгнэлт хүрч байна. Үүнд мэдээллийн технологийн инженерүүд болон сургалт явуулж буй сургуулийн хувьд:

Мэргэжлийн англи хэлний мэдлэгийн түвшин дутмаг, Мэргэжлийн тогтсон нэр томъёо, үг хэллэг байхгүй, Мэргэжлийн хичээлийн агуулга дээр үндэслэлтэй нэгдсэн нэг ойлголтгүй, Мэргэжлийн зарим нэг суурь хичээл хангалттай агуулгаар орж чаддаггүй, Програмчлалын чадвартаа анхаарал тавихаас биш мэргэжлийн суурь хичээлээр онолын мэдлэг

олгохдоо цаад утга учрыг үндэслэлтэй, уялдаа холбоотой, гүн ойлголт өгөх нь бага, Дасгалын ажлын хэмжээ бага, ихэнхдээ дадлага хичээл ордог, Маш хурдтай, олон талаас нь зөв сэтгэж сураагүй, хэвшмэл шинжид (загварт) баригдсан, Цаг хугацааны мэдрэмж, хуваарилалт дутмаг, Мэргэжлийн бус хичээлийн агуулгад анхаарч мэргэжлийн хичээлийн агуулгатай нягт уялдуулж

өгөөгүй, Энгийн хялбар зүйлсийг онолын мэдлэгтэйгээ холбож хэрэглэх чадвар сул, Хэтэрхий мэргэжин нарийссан, Нийгэм эдийн засаг болон санхүүгийн байдал, Хувь хүний үндсэн суурь мэдлэг чадвар, Зар сурталчилгаа хангалттай хэмжээнд хийгдэхгүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна.

Үүнээс гарах арга замыг МТИСШ-ын хөтөлбөрийн агуулгатай МТ-ийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг уялдуулах, Мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сайжруулах, Мэргэжлийн хэлний нэгдсэн нэр томъёо, ойлголттой болох – Салбар тус бүрээр тайлбар толь гаргах

ПХИ, Өгөгдлийн сан, Сүлжээ, Математик гэх мэт, Мэргэжлийн суурь хичээл ямар хичээл байх дээр тогтож, тэдгээрийн агуулгыг нарийвчлан гаргаж

нэгдсэн ойлголттой болох, Мэргэжлийн суурь хичээлд орох ёстой агуулга орсон байх эсэхэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт

өгөх тогтолцоог бий болгох, Хичээлүүдийн хоорондх утга агуулгын холбоог нарийвчлан гаргаж, багш нар хоорондоо хамтарч

ажиллах,

11

Page 12: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Мэргэжлийн суурь хичээлийн онолын мэдлэгийг уялдаа холбоотой, эмх цэгц, дэс дараатай, шатлалтайгаар гүн гүнзгий олгож, дасгалын ажлаар хийсвэр түвшинд хэрэглэх чадварыг сайжруулж баяжуулах,

Хичээлийн явцад аль болох ойрхон давтамжтайгаар хичээлийн гол агуулгыг шалгах тестийг богино хугацаанд авч байх,

Мэргэжлийн бус хичээлийн агуулгыг мэргэжлийн хичээлийн агуулгатай аль болох уялдуулан зайлшгүй орох агуулгын хувийг нарийвчлан зааж өгөх,

Мэргэжлийн суурь хичээл, мэргэжлийн хичээл, мэргэшүүлэх хичээлийн агуулгыг нарийчлан гаргаж хооронд нь нягт уяалдуулах,

Багш нарийн нийгмийн байдалд анхаарч ажиллах боломжийг бүрдүүлэх, Хувь хүний өөрөө бие даан суралцах боломжийг хангахаас гадна, хичээлээс гадуур суралцах

боломжийг олгоход анхаарах, төлбөртөй тусгайлсан сургалтыг нэмэгдэл хэлбэртэй явуулах гэж томъёолж байна.

Ном зүй:[1] Мэдээллийн Технологийн Үндэсний Парк www.itpark.mn[2] МТИСШ-ын материал, 2006-2008 он[3] МТИСШ-нд бэлтгэх гарын авлага 1, 2 дэвтэр[4] МТИСШ-ын сурах бичиг 1-5 дэвтэр [5] МУИС-ийн МТС, МТС болон КТМС-ийн сургалтын хөтөлбөр

12

Page 13: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

EVALUATION ON ICT EDUCATION CONTENTS LINKAGES IN GENERAL AND TERTIARY EDUCATION OF MONGOLIA

Uyanga.S (NUM, SMCS, Ph.D)Munkhtuya.L(MSUE, CSITS, master)

1. ICT Education in General Education

1.1 Organization of ICT Training in Secondary Schools

The computer training and informatics as a subject has been included in the secondary school curriculum in Mongolia since 1988. The goal is to act on general education by presenting fundamentals in computer and information science, providing students with basic knowledge and skills to explore different fields of science, preparing them for their future life and role in a knowledge based society. For past years, a number of activities were implemented to enhance the informatics subject curriculum, such as development of standards, training of informatics subject teachers, development of training manuals and materials for the informatics subjects in secondary schools.

At present the following institutions offer undergraduate and graduate courses in ICT field: the Computer Science and Management School (CSMS), and Telecommunication and Information Technology School (TITS) of the Mongolian University of Science and Technology (MUST), School of Computer and Information Technology (SCIT) of the Mongolian State University of Education (MSUE), School of Mathematics and Computer Science (SMCS), and School of Information Technology of the National University of Mongolia (NUM), The State Agricultural University and several other private tertiary educational institutions. The number of graduated students majored in ICT were 378 in 2002, 443 in 2003, and 523 in 2004 year (NSO 2004). According to the MOECS statistics in 2008, more than 40 tertiary institutions offer undergraduate and graduate courses in ICT field and 6699 students are majoring in ICT in 2007-2008 academic years.

1.2 The Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education, 2004

One of the most important steps taken from government to improve informatics training was development of first standard for informatics education in year 2000-2004. In 2004, Mongolian National Center for Standardization and Metrology approved Informatics Education Standard for Primary and Secondary Education. Its implementation commenced from September 2005 and will be updated by 2009. Within this standard Informatics subject should be taught starting from 5th grades from the academic year 2005-2006.

There are five content domains: Information, Computer, Algorithm, Model, and Information Technology (Table 1, 2. and 3). Each piece of information in particular domain is tightly linked with other pieces of content within the same domain and closely linked with that in other domains.

1.3 Analysis on Implementation of the Informatics Curriculum Standard Despite the Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education introduced since

2004, the most of secondary schools do not follow this standard due to poor quality of Informatics training and other reasons. The reasons include:

- Secondary schools, especially in rural areas still lack professional informatics teachers;- Most of Informatics teachers are concentrated more on simple ICT usage or on programming;- Lack of teaching and learning materials required under the Informatics standard;

13

Page 14: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

- Lack of computer and hardware supply;- Lack of electricity in rural areas;- Instability of Informatics teachers.

Therefore within framework of Curriculum development of University Computing and ICT Education in Mongolia project in 2008-2009 academic years we carried out survey on implementation of the Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education. According to this survey of carried out in 46 secondary schools (12 of them from rural area), Informatics curriculum of all schools comprises basics of computer, Windows operating system, text processing (Microsoft Word), multimedia presentation (Microsoft PowerPoint), spreadsheets (Microsoft Excel) according to the contents of the Informatics Curriculum Standard. It also confirms that within Informatics subject knowledge and skills defined in Information and Information technology domains are fully offered to the student. Curriculum of most schools includes Internet usage (95.6%), Image Processing (91.3%) Algorithms (86.9%), Networking (89.1%), and Modelling (91.3). Information/Information systems (65.2), Information Culture (21.7%) and Computer and Information Ethics (34.7%) included not widely. Standard contents such as Service applications and database are not included in curriculum in all 46 schools. Few schools still offer non-standard contents: Programming (30.4%), Web Technology (15.2%) and Publishing (17.3%). Regarding Programming survey shows that schools using Programming languages such as C+ and Pascal.

From survey on Informatics Curriculum, it can be concluded that implementation of the Informatics content standard is not satisfactory in secondary schools and there is still a gap between urban and rural schools. Especially in this time of rapid development of ICT having great impact in daily life and its broadened usage, it has become vital to build up ethical norms of handling with computers and information. It is extremely low scale that the content of Computer and Information Ethics was studied by 34.7% of surveyed schools (16.7% of rural schools, 41.2% of UB schools), while the content of Information Culture was studied by 21.7% (16.7% of rural schools, 23.5% of UB schools) and the content of Information and Information system was by 65.2% (25% of rural schools, 79.4% of UB schools. It also shows that curriculum coverage of contents of Information domain is not in same level in urban and rural schools.

According to the curriculum survey all schools include contents of Computer, Algorithm, Model, and Information Technology in their Informatics curriculum according to the Informatics Standard relatively well. However some contents of Information domain are not fully included in curriculum.

As a described in Informatics standard for Primary and Secondary Education, each piece of information in particular domain (Information, Computer, Algorithm, Model, and Information Technology (Table 1, 2. and 3)) should be tightly linked with other pieces of content within the same domain and closely linked with that in other domains. Unfortunately, curricula at all schools are divided by domains and the most of Informatics teachers are teaching Informatics by domains. This gives rise to poor linkage between separate contents which in turn results in shortcomings that the learners become weak in using them to their needs as combination or “whole”.

2. ICT Education Contents Linkages in General and Tertiary Education

2.1 Analyses on Contents Linkages in Curriculums

According to this survey carried out in 46 institutions, compulsory ICT curriculum mostly comprises basics of computer (100%), Windows operating system (97.8%) text processing (Microsoft Word, 97.8%), multimedia presentation (Microsoft PowerPoint, 97.8%), Internet usage (71.7%), spreadsheets (Microsoft

14

Page 15: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Excel, 87%), and database (76.1%). Image Processing (37%), Web technology (43.5), and Service applications (30.4%) are included not widely. Following contents included in curriculum of few institutions Algorithms (15.2%), Networking (26.1%), and Publishing (8.7%). Modelling, Human and Computer Interface, Programming, Applications for specific purpose and Computer and Information Ethics are not included.

According to the comparative analysis on contents of Informatics subject in secondary schools and compulsory ICT training at tertiary institutions, the basics of computer (100/100%), Windows system (97.8/100%), Internet usage (100/97.1%) and office application programs such as text processing (97.8/100%), spreadsheets (87/100%), multimedia presentation (97.8/100%) are included both levels’ curricula. Informatics subject in secondary schools starts from basics of computer. It is also the same in compulsory ICT training at tertiary institutions.

These common contents are still in the same level in both secondary and tertiary education, without any linkages or improvements. It means instead to give appropriate knowledge and skills for using ICT as a tool in their future learning activities Compulsory ICT trainings are concentrated merely on computer basic knowledge and simple use of ICT. Compulsory ICT training do not have any content linkages with Informatics subject of secondary education, and repeating informatics content by repeating basic information. Therefore we need to develop ICT curriculum on international level and integrate its contents with secondary school ICT subject and other subject curriculums.

2.2 Analyzing Contents Linkages by students knowledge and skills

One of the main indicators of evaluation of implementation of Informatics standard, ICT Education Contents Linkages in General and Tertiary Education is ICT knowledge and skills of new undergraduate students enrolled from secondary schools. For this purpose we carried out survey to measure compliance of the standard on the basis of students’ knowledge and skills.

We carried out survey on ICT contents linkages by students’ knowledge and skills in 2008-2009 academic years. Within this survey we tried to define current implementation of Informatics standard and knowledge and skills acquired within Informatics subject in secondary schools. Total 121 students of 1-2 courses from School of Computer and Information Technology, MSUE who studied compulsory ICT subject were participated in this survey. 71% or 86 students of total students participated in questionnaire were graduated from secondary schools in rural areas, 29% or 35 students were from Ulaanbaatar city’s schools. 64% of students participated in questionnaire studied Informatics and 36% did not study in secondary schools. It shows that organization of Informatics training is not satisfactory and some schools still do not organize Informatics training. It mostly related to the lack of Informatics teachers, computer and electricity. All of students which studied Informatics subject were answered they can use Windows operating system. 83.1% of them can use MS Word, 63.6% - MS Excel, 12.9% - MS PowerPoint, and 5.1% - Image processing and Publishing.

3. SummaryResearch findings

1. For past years, a number of activities were implemented to enhance the informatics subject curriculum, such as development of standards, training of informatics subject teachers, development of training manuals and materials for the informatics subjects in secondary schools. 2. According to this survey of carried out in 46 secondary schools (12 of them from rural area), Informatics curriculum of all schools comprises basics of computer, Windows operating system, text processing

15

Page 16: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

(Microsoft Word), multimedia presentation (Microsoft PowerPoint), spreadsheets (Microsoft Excel) according to the contents of the Informatics Curriculum Standard. It also confirms that within Informatics subject knowledge and skills defined in Information and Information technology domains are fully offered to the student. Curriculum of most schools includes Internet usage (95.6%), Image Processing (91.3%) Algorithms (86.9%), Networking (89.1%), and Modelling (91.3). Information/Information systems (65.2), Information Culture (21.7%) and Computer and Information Ethics (34.7%) included not widely. Standard contents such as Service applications and database are not included in curriculum in all 46 schools. Few schools still offer non-standard contents: Programming (30.4%), Web Technology (15.2%) and Publishing (17.3%). 3. According to the comparative analysis on contents of Informatics subject in secondary schools and compulsory ICT training at tertiary institutions, the basics of computer (100/100%), Windows system (97.8/100%), Internet usage (100/97.1%) and office application programs such as text processing (97.8/100%), spreadsheets (87/100%), multimedia presentation (97.8/100%) are included both levels’ curricula. Informatics subject in secondary schools starts from basics of computer. It is also the same in compulsory ICT training at tertiary institutions. 4. These common contents are still in the same level in both secondary and tertiary education, without any linkages or improvements. It means instead to give appropriate knowledge and skills for using ICT as a tool in their future learning activities Compulsory ICT trainings are concentrated merely on computer basic knowledge and simple use of ICT. 5. Organization of Informatics training is varied due to different levels in terms of educational capacity or environment and teaching staff among schools. 6. Informatics curriculum does not fully adhere or reflect the Informatics content standard. 7. Informatics training fails to conduct in accordance with the Informatics curriculum. Though subject is covered within the curriculum, the learner obtains insufficient knowledge. The bulk of students having no solid knowledge and skill of Informatics enrol in tertiary institutions to a greater number.

Recommendations1. Compulsory ICT training do not have any content linkages with Informatics subject of secondary education, and repeating informatics content by repeating basic information. Therefore we need to develop ICT curriculum on international level and integrate its contents with secondary school ICT subject and other subject curriculums.2. There are need to organize the compulsory ICT trainings in tertiary institutions as a direct continues of informatics in secondary education and need to organize as a teaching and learning tools for other subjects, and to comprise the correlation between other educational fields.

References1. The Joint Task Force for Computing Curricula 2005, 2005. Computing Curricula 2005: The

Overview Report. A cooperative project of ACM, AIS, and IEEE-CS. IEEE/ACM Joint Task Force on Computing Curricula. Computer Engineering 2004.

2. Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Computer Engineering. IEEE Computer Society Press and ACM Press, December 2004. (http://www.computer.org/curriculum or http://www.acm.org/education/curricula.html)

3. ACM/AIS/AITP Joint Task Force on Information Systems Curricula. IS2002 Model Curriculum and Guidelines for Undergraduate Degree Programs in Information Systems, Association for Computing Machinery, Association for Information Systems, and Association for Information Technology Professionals, 2002.

4. IEEE/ACM Joint Task Force on Computing Curricula. Software Engineering 2004, Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Software Engineering, IEEE Computer Society Press and ACM Press, August 2004.

5. ACM/IEEE-Curriculum 2001 Task Force. Computing Curricula 2001, Computer Science. IEEE Computer Society Press and ACM Press, December 2001.

6. ACM and IEEE (2008), Information Technology 2008, Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Information Technology, November 2008

7. ACM (2005), Computing Curricula, Information Technology Volume

16

Page 17: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

8. ACM (2003), A Model Curriculum for K–12 Computer Science: Final Report of the ACM K–12 Task Force Curriculum Committee, October, 2003

9. Uyanga, S., (2002), The Invariant Model of the Computer Curriculum. PhD thesis, National University of Mongolia, Ulaanbaatar,

10. MOECS ICT Vision. (2001), ICT Vision 2010 in Education Sector of Mongolia.

17

Page 18: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр их дээд сургууль төгсөгчдийн мэдлэг, чадварын талаар сэтгэл ханамжийн судалгааны тайлан

Б.Болдсүрэн, МУИС, НШУС, Сэтгэл судлалын тэнхим

Мэдээллийн технологийн мэргэжлээр төгсөгчдийн талаарх бодит салбарын сэтгэл ханамжийн судалгаа

Мэдээллийн технологийн мэргэжлээр төгсөгчдийн мэдлэг чадварыг бодит салбарынхан үнэлсэн байдлын судалгааны тайлан

Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөр болон төгсөгчдийн чанарыг бодит салбарынхан үнэлсэн судалгааны тайлан

Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөр болон төгсөгчдийн талаарх судалгаа

18

Page 19: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Их, дээд сургуулиуд

БСШУЯ

Мэдээлэл Харилцаа Холбооны Технологийн Газар

Стандарчилал хэмжил зүйн газар

Монгол улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын макро орчинд хийсэн дүн шинжилгээ

Доктор Д. ЦогтбаатарМонголын Үндэсний Дээд Сургууль,[email protected]

Сургалтын макро орчин гэдэгт сургалтын хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүчин зүйлс, гадаад орчинг ойлгоно. Сургалтын хөтөлбөр буюу кирриклюм нь ямар нэг тодорхой зорилго чиглэлтэйгээр сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад чиглэгдэнэ. [3] Гадаад улс орнуудын болон манай улсын боловсролын байгууллагуудын сургалтын менежментийн стратеги, төлөвлөгөө зэргээс үзэхэд дараах хоёр хандлага байна.[8], [9], [10].

Үүнд: 1. Мэргэжлийн загварт тохирсон сургалтын төлөвлөгөөтэй, түүнд тодорхойлогдсон

хичээлийн хөтөлбөрүүд, үнэлгээний тогтолцоотой сургалтын менежмент2. Мэргэжлийн загварт тохирсон сургалтын хөтөлбөртэй, түүнтэй уялдсан үнэлгээний

механизмтай сургалтын менежментЭдгээр арга замын үр дүнг мэргэжлийн стандарт болон бэлтгэн гаргаж буй мэргэжилтний чанараар хэмжинэ. Тэгвэл, эндээс манай улсын хэмжээнд мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 20 гаруй их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн хэд нь Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Стандарчилал хэмжил зүйн газрын үндэсний зөвлөлөөр батлагдсан мэргэжлийн стандартаар сургалт явуулдаг вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Судалгаанаас үзэхэд нийт 10 гаруй мэргэжлийн сургалтын төлөвлөгөөгөөр сургалт явуулдаг боловч 2009 оны 10 сарын байдлаар Стандартчилал, хэмжил зүйн газарт мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр ердөө 6 мэргэжлийн стандарт байгаа юм. Эндээс мэргэжлийн стандартгүй сургалтууд явагдаж байгаа харагдаж байна. Мэргэжлийн стандартын асуудлыг цэгцлэхийг цаг үе биднээс шаардаж байна.

Мэргэжлийн чиглэлийн сургалт явуулдаг сургуулиуд үүсгэн байгуулагдаж, хөгжлийн эхний алхмууд хийж байх үед боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-БСШУЯ нь мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг баталж, сургалт үнэлгээний асуудлыг эрхэлж байсан нь /одоо ч байгаа/ зүй ёсны асуудал юм. [2]

2004 оноос Монгол улсын засгийн тохируулагч агентлаг-Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар байгуулагдсан нь мэдээлэл харилцааны технологийн мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдсэн гэж болно. [8]. Энэ байгууллага нь мэдээлэл харилцааны технологийн мэргэжлийн бодлогыг барьдаг эрх бүхий байгууллагын хувьд бэлтгэн гаргаж буй энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн чанар, үнэлгээнд хяналт тавих, мэргэжлийн стандартыг гаргах зэрэг үүргийг гүйцэтгэж болох юм.

Мэргэжилтэн бэлтгэх одоогийн процедур нь дор зураг 1 дээр үзүүлснээр явагдаж байна.

19

Page 20: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Судалгааны төв

БСШУЯ

Их, дээд сургуулиуд Мэдээлэл Харилцаа Холбооны Технологийн Газар

Стандартчилал хэмжил зүйн газар

Зураг 1. Сургалтын макро орчны өнөөгийн байдал.

Их, дээд сургуулиуд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ-аар батлуулан сургалт явуулдаг. БСШУЯ нь их, дээд сургуулиуд дээр боловсруулсан боловсролын болон мэргэжлийн стандартыг Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулж хэрэглээнд оруулдаг. Стандартчилал хэмжил зүйн газар нь батлаглагдсан стандартуудыг буцаагаад их, дээд сургуулиудад болон багш, эрдэм шинжилгээний ажилтнуудад өндөр үнээр борлуулдаг. Энэ нь оюуны бүтээлийг үнэлж байгаа нь сайн хэрэг боловч уг бүтээлийг хүмүүсээс бараг тодорхой үнэлгээгүйгээр, ажил үүргийн шугамаар хийлгэж аваад буцаагаад борлуулж байгаа нь зохисгүй зүйл гэж үзэхээр байна. Энэ нь магадгүй шинэ ба хуучин тогтолцооны зөрчил байж болно.

Нөгөө талаас энд мэргэжлийн сургалт, судалгааны асуудалд мэргэжлийн бодлого барьдаг байгууллагын оролцоо төдийлөн харагдахгүй байна. Тодруулж хэлбэл, мэдээлэл харилцаа холбооны технологийн газар.

Эдгээр асуудлыг шийдэхэд дараах гарц байж болох юм. Юуны түрүүнд, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт боловсруулдаг, үнэлгээ, судалгаа хийдэг байгууллагыг тусад нь бий болгож, сургалтын орчны макро бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болгох хэрэгтэй байна. Энэхүү байгууллага нь судалгаа эрхэлдэг хувийн хэвшлийн пүүс, компани аль эсвэл төрийн бус байгууллага байж болно. Эсвэл стандартчилал хэмжил зүй газарт дээр дурдсан үүрэг бүхий сектор ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна. Орон зай нь үгүйлэгдэж буй тэр байгууллагыг одоохондоо виртуаль байдлаар “Судалгааны төв” гэж нэрлэе. Энэхүү байгууллага нь их, дээд сургуулиудын захиалга, БСШУЯ, Мэдээлэл харилцаа холбооны технологийн газрын зааврыг үндэслэн үүргээ гүйцэтгэж, туршилт, судалгаа, үнэлгээний ажил эрхлэх үндсэн үүрэгтэй байх юм. Энэ тохиолдолд их, дээд сургуулиудын сургалтын макро орчны дараах загвар гарах юм.

Зураг 2. Сургалтын макро орчны дэвшүүлж буй загвар

Сургалтын макро орчны энэхүү загвараар мэдээллийн технологийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хангаж хөгжих магадлал ихтэй бөгөөд заах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшиж буй өнөө үед үр ашигтай хувилбар болох нь дамжаагүй. Энд сургууль бүр мэргэжлийн стандарттай байхыг үгүйсгэхгүй /ер нь стандарттай байх хэрэгтэй / бөгөөд харин тэрхүү стандарт нь дээрх процедураар гарч ирсэн минимум гэж болох стандартыг хангах хэрэгтэй. Ингэснээр бид нийгмийн захиалгад нийцсэн мэргэжилтэн бэлтгэж чадна. Сургалтын макро орчны судалгааны хоёр дахь чухал асуудал бол сургалтын төлөвлөгөөний бүтэц юм. Сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүд нь Монгол улсын “Дээд боловсролын тухай” [2] хуулийг үндэслэн дараах хэсгүүдээс бүрддэг. Үүнд:

А. Ерөнхий суурь хичээл Б. Мэргэжлийн суурь хичээл В. Мэргэшүүлэх хичээлГ. Сонгон суралцах хичээл. [1]

БСШУЯ нь их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөг батлахдаа А, В хэсэг тус бүрийн эзлэх кредит нь бүх кредитийн 30%, Б, Г хэсгүүд нийлээд 40% байх зарчмыг баримталдаг. Энэ нь үндсэндээ сургалтын төлөвлөгөөний бүх кредитийн 70%-ийг мэргэжлийн бэлтгэлд зориулж байна

20

Page 21: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

гэсэн үг. Энэ нь хангалттай тоо гэж болно. Гэвч асуудлын гол нь энэ 70% нь мэргэжлийн байгууллагын ямар ч хяналтгүйгээр явагдаж байгаа төдийгүй тухайн их, дээд сургуулиудын сургалтын микро орчин буюу тодруулж хэлбэл, тухайн сургуулийн материаллаг бааз, багшлах боловсон хүчний чадавхи, боломж бололцоогоос шууд хамаарч шийдэгдэж байна. Энэхүү доголдлыг арилгахын тулд дээрх Зураг 2-д үзүүлсэн сургалтын макро орчны процедурт байгаа судалгааны төвийг түшиглэн уг асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.

Ихэнх их, дээд сургуулиудын “Компьютерийн прорам хангамж” /индекс D480200/ мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь хичээлийн хэсэгт компьютерийн техникийн арифметик ба логик үндэс бага тусгагдсан байна. [1]. Үүнийг сургалтын төлөвлөгөөний “ерөнхий суурь хичээл” хэсэгт ихэвчлэн тусгагддаг “Компьютерийн хэрэглээ”, “Мэдээллийн технологи, мэдээллийн системийн үндэс” зэрэг хичээлүүдийн оронд “Компьютерийн үндэс” нэртэйгээр оруулж өгөх нь зүйтэй. Ер нь бүх шатны сургуулиудад ордог “Компьютерийн хэрэглээ” хичээлийн агуулга, арга зүйг эргэж харах, давхардлыг арилгах цаг болжээ.

Мөн мэдээллийн процессын онол практикийн асуудлууд орхигдоод байгааг анхаарах хэрэгтэй байна.

Мэргэжлийн сургалтын паргаматик талыг түлхүү авах, мэргэжилтний чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Үйлдлийн систем ба сүлжээний үндэс” хичээлийг мэргэжлийн суурь хичээлээр оруулж өгөх нь зүйтэй. [4].

Төгсгөн гаргаж буй мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нэг арга зам нь курс, дипломын ажил, програм хангамжийн төсөл, үйлдвэрлэлийн дадлагыг чанаржуулах, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах явдал юм. Эдгээр ажлыг мэргэжлийн байгууллагууд, пүүс, компаниудтай хамтран явуулах хэрэгтэй. [6]. Зарим сургуулийн сургалтын төлөвлөгөөнд курсийн ажлыг кредитээр үнэлэхгүй болгосон нь энэ ажлын ач холбогдлыг байхгүй болгож байна.

Мэргэжилтний чанарт нөлөөлөх дараагийн хүчин зүйл бол улсын буюу төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж байгаа арга хэлбэр юм. Эдгээр шалгалт нь ихэвчлэн суралцагчдын мэдлэгийг шалгах хэлбэртэй болоод байна. Гэхдээ зарим сургууль дээр улсын шалгалтыг “Програм хангамжийн төсөл” маягаар ажил хамгаалдаг сайн талууд байгаа юм. Мэргэжлийн стандартын хяналт туйлын сул байгаагаас улсын шалгалт нь жинхэнэ утгаараа байхгүй болжээ. Тухайн сургуулийн төгсөх ангийн шалгалтын комисст бусад сургуулийн багш нар орж ажилласнаар уг шалгалт нь улсын буюу төгсөлтийн шалгалт нэртэй болж байх шиг байна. Иймэрхүү гажуудал байсаар байх уу?

Дүгнэлт, санал.1. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, стандарт зэргийг боловсруулдаг, шинжилдэг судалгааны төв байгуулах шаардлагатай байна.2. Сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь хичээл хэсэгт “Компьютерийн үндэс”, “Үйлдлийн систем ба сүлжээний үндэс” зэрэг хичээлүүдийг оруулж өгөх3. Мэдээллийн процессын онол практикийн асуудлуудыг сургалтын хөтөлбөрт тодорхой зааж оруулах4. Курсийн ажлыг кредиттэй болгож чанаржуулах5. Үйлдвэрлэлийн дадлагын баазтай болж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах6. Улсын шалгалтын комиссын бүрэлдэхүүн, шалгалтын хэлбэр, агуулгыг БСШУЯ, Мэдээлэл харилцаа холбооны технологийн газраарбатлуулж авдаг журамтай болох.

Ном зүй1. Монгол Улсын стандарт. Дээд боловсрол. Мэргэжлийн чиглэл: Компьютерийн програм хангамж, Индекс: D480200, Албан хэвлэл, Стандарчилал, хэмжил зүйн газар, УБ, 2009 он.2. Монгол Улсын Боловсролын тухай хуулиуд, БСШУЯ, УБ, 2002 он.3. Ц.Лувсандорж “Киррикюлим ба киррикюлим талбарыг тодорхойлох асуудалд” Сургууль, соёлын хөгжлийн шинэ чиг хандлага, киррикюлим хөгжлийн онол арга зүй. УБ. 2002 он.4. Н.Нэргүй,У.Доёд “ Прагматик сургалтын хөгжлийн стратеги” Сургууль, соёлын хөгжлийн шинэ чиг хандлага, киррикюлим хөгжлийн онол арга зүй. УБ. 2002 он.5. “Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн асуудлууд” БСШУЯ.БХ.УБ.2006 он.6. Л.Чойжоованчиг, Мэдээллийн технологи ба боловсрол, УБ, 2006 он.7. Ц.Чимэдлхам, ЕБС-ийн мэдээлэл зүйн сургалт, УБ, 2006 он.

21

Page 22: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

8. А.Батжаргал, МХТ-ийг боловсролд нэвтрүүлэх талаар дэлхийн улс орнуудад хийж байгаа ажил, цаашдын чиг хандлага, УБ, 2006 он. 9. ICT Masterplanning for Education: Singapore's Experience Dr. Thiam-Seng KOH Director, Educational Technology , Singapore Ministry of Education 20 June 2006

10. Сборник научных трудов Международной научно-практической конференции 14-21сентября 2007 г. , Турция.

22

Page 23: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Мэдээлэл зүйн сургалтаар асуудал шийдвэрлэх арга барил төлөвшүүлэх арга зүй

Л.МӨНХТУЯА, МУБИС, КМТС[email protected] Мэдээллийн асар их урсгалд амьдарч буй шинэ зууны иргэдэд өөрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээлэл хайх, боловсруулах, хадгалах, ашиглах чадвар шаардагдаж байгаа бөгөөд мэдээлэл зүйн хичээлийг амжилттай зохион байгуулснаар тодорхой хувь нэмэр оруулах юм. Энэхүү өгүүлэлд мэдээлэл зүйн хичээлийг асуудал шийдвэрлэх сургалтаар хэрхэн зохион байгуулж болох арга зүйн хувилбарыг авч үзсэн болно.

Түлхүүр үгсМэдээлэл зүй, МХТ, багш, суралцагч, асуудал шийдвэрлэх сургалт, асуудал шийдвэрлэх арга барил

1. Мэдээлэл зүйн сургалтын шинэчлэлСургуульд эзэмшүүлж буй боловсрол нь асуудалд суурилсан, суралцагчдыг амьдралд бэлтгэхэд чиглэж байгаа бөгөөд энэ нь багшийн үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай. МХТ-ийн өндөр хөгжилтэй орчинд ажиллаж, амьдарч байгаа тул МХТ-ийг сургалтад ашиглах замаар боловсролыг эзэмшүүлэх шаардлага ч гарч байгаа юм. Мэдээлэл зүй нь сургуулийг орчин үеийн болгоод зогсохгүй амьдрал, нийгмийн харилцаанд илүү ойр байдаг онцлог хичээл болж байна. Мэдээлэл зүйн хичээлийн агуулга нь зөвхөн мэдээллийн технологиор хязгаарлагдахгүй, өөртөө асар их нөөцийг агуулсан хичээл юм. Компьютер ч, МТ ч дангаараа сурагчдад ёс зүй, оюун ухааны болон бусад чанаруудыг төлөвшүүлэх чадваргүй, харин ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлэх, шийдвэр гаргахад багшийн бүтээлч үйл ажиллагааны тусламжтайгаар дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болно. Мэдээлэл зүйн хичээл дээрх багшийн зорилго орчин үеийн боловсролын үндэс болсон мэдээллийн цогц чадамжийг суралцагчдад төлөвшүүлэх явдал юм.

2. Асуудал шийдвэрлэх сургалтын онолын үндэс

Уламжлалт арга зүйгээр хичээлийг зохион байгуулахад багш голлох үүрэгтэй оролцдог байсан ба суралцагчийн үйл ажиллагаа хичээлийн хөтөлбөрт багахан хэмжээгээр тусгадаг байсан. Энэ арга зүйн хувьд багш мэддэг бүх зүйлээ хичээлээр өгдөг, суралцагчдад сургалтын үйл ажиллагаанд оролцох, эрэл хайгуул хийх дадлага хомс байсан. Өөрөөр хэлбэл суралцагч хичээл дээр бэлэн материал хүлээн авч, түүнийг гүнзгийрүүлэн судлах, хайх, боловсруулах гэх мэт чармайлт гаргахад бэрхшээлтэй байсан гэж үзэж болно. Мөн суралцагч ямар нэгэн мэдлэгийг бие даан эзэмших, бие даан дүгнэлт гаргах, өөрийн үзэл бодлыг нотлох, өөрөөр хэлбэл “мэдээлэлтэй ажиллах чадваргүй” болдог.

Шинэ арга зүйг эрэлхийлснээр бие хүн рүү хандсан, суралцагчийн идэвхтэй, эрчимтэй үйл ажиллагаан дээр тулгуурласан, шинэ арга, хэрэгсэл бүхий сургалтын технологи руу шилжих болно. Энэхүү сургалтын технологийн нэг нь асуудал шийдвэрлэх сургалт юм. Асуудал шийдвэрлэх сургалт бол сургалтын явцад багш сурагчид тодорхой асуудлыг судлан шийдвэрлэж улмаар сурагч юмс үзэгдлийн мөн чанар, шинэ шинж, зүй тогтол зэргийг идэвхтэй танин мэддэг бүтээлч үйл ажиллагаа1. Мөн асуудал шийдвэрлэх сургалт гэдгийг багш асуудал үүсэх нөхцлийг бий болгох, суралцагч идэвхтэй, бие даасан үйл ажиллагаагаар асуудлыг шийдвэрлэж, түүний үр дүнд мэдлэг бүтээж, чадвар, дадал эзэмшин, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх гэж үзэж байна.

1 Ш.Ичинхорлоо Сургалт. УБ 2008 он. 14-19х

23

Page 24: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

3. Асуудал шийдвэрлэх сургалтын аргыг мэдээлэл зүйн хичээл зохион байгуулахад ашигласан жишээ

Мэдээлэл зүйн дараах сэдвүүдийг судлахад асуудал үүсэх нөхцлийг хэрхэн хэрэглэж байгааг авч үзье.3.1 Сэдэв: Хүснэгт боловсруулах Excel програмд диаграм байгуулах Энэхүү сэдвийг судлахаас өмнө сурагчид нүд,нүдний хэмжээ, “хуваах ба боловсруулах” гэсэн ойлголтуудтай танилцсан байна. Сурагчдад диаграм байгуулах загвар хүснэгтийг өгнө.Асуудал үүсэх нөхцлийг томьёолох: Хүснэгт дэх тоон өгөгдлийг график хэлбэрээр дүрслэх ёстой. Үүнийг хийхийн тулд юуг баримтлах вэ? График байгуулах алхмыг хэрхэн зөв сонгох вэ?Эдгээрийг хийхийн тулд сурагчид диаграмын төрөл бүрийн хэлбэрийг сонгож, харьцуулж, хамгийн дөт аргаар дүрслэн үзүүлэх чадвартай болно. Хүснэгтийн өгөгдлөөр диаграмын өөр төрлийг нэмж, хувиргаж болно. Хамгийн чухал нь сурагчид төрөл бүрийн диаграмыг байгуулахдаа (гистограмм, дугуй диаграм, график ... ) хүснэгтийн өгөгдлийг сонгож сурах явдал.

3.2 Сэдэв: Алгоритмын салаалах бүтэцСурагчид програмчлалын үндсэн ойлголттой болсон байх бөгөөд шугаман алгоритм ашиглан

програм зохиож, ажиллуулж чаддаг байна. Хичээлийн эхэнд дараах энгийн даалгаврыг өгнө.y=x2 функцийн утгыг гараас оруулж тооцоолох програм бичих. Ямар нэгэн сул зай оруулахгүй. Үүнд ямар ч асуудал үүсэхгүй.

Дараа нь функцийн утгыг x=4, x=9, x=-4 байхад тооцоолох бодлого өгнө. Сүүлийн утгад алдаа олдоно. Асуудал үүсэх нөхцөл: Програм дээрх жишээг тооцоолж чадахгүй. Юуг хийх хэрэгтэй вэ? Бидний ашиглаж буй алгоритмын бүтцэд үү? (алгоритмын салаалах бүтцийн тухай сурагчид мэдэхгүй)Х нь 0-ээс их утгатай байх ёстой учраас ямар нэгэн үр дүн гарахгүй. Х-ийн утгыг гараас оруулж буй үед Х нь ямарч утгыг авах уу? Яах бол? Иймд Х-ийн авах утгыг хялбархнаар шалгах үе шат зайлшгүй шаардлагатай. Энэ үед л алгоритмын салаалах бүтэц гэсэн шинэ сэдвийг Pascal програмын орчинд зааж эхэлнэ. Дээрх тохиолдолд дадлага ажил хийлгэхэд түвэгтэй байж болох бөгөөд сурагчдын сэтгэн бодох үйл ажиллагаа тус дөхөм болно.

Дээрх 2 жишээнд хэсэгчилсэн эрэл хайгуул хийлгэх арга ашигласан ба сурагчийг асуудлыг судалж шийдвэрлэх үйл ажиллагаанд бага багаар татан оруулах зорилготой. Энэхүү аргыг мэдээлэл зүйн тодорхой сэдвийг заахад ашигласнаар дараах үр дүнд хүрнэ.

- Сурагчдад мэдлэгийг бэлнээр өгдөггүй, өөрсдөөр нь мэдлэгийг бүтээлгэнэ- Багш сурагчдын эрж хайх ажлыг чиглүүлж, туслан зөвлөнө - Сурагчид багшийн тусламжтайгаар бие дааж таамаглал дэвшүүлэх, юмс үзэгдлийг задлан шинжлэх, харьцуулан жиших, шийдвэр гаргах, нэгтгэн дүгнэх зэрэг үйлд суралцана.

3.3 Дараагийн жишээнд мэдээлэл зүйн хичээлд судлан шинжлэх аргыг хэрхэн хэрэглэж болох талаар авч үзье.

“Вирус, түүнээс сэргийлэх арга замууд” гэх мэт бүлэг сэдвийг судлах явцад сурагчдад мэдээллийн эх сурвалж ашиглан, судалгаа хийж, мэдлэг чадвар эзэмших нөхцлийг бүрдүүлэхдээ Webquest-ийг ашиглахыг санал болгож байна. Энэ нь судалгаанд суурилсан хэрэглэгдэхүүн бөгөөд үндсэн зорилго нь энгийн мэдээллийн эх үүсвэр биш, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг.

Webquest-ийг ашигласан сургалтын явцад багш мэдээллийн эх үүсвэрээр хангах, тодорхой даалгавар, зааварчилгааг оруулах, суралцагчдад судалгаа хийх аргыг зааж өгөх, асуудал дэвшүүлэх, түүнийг шийдвэрлүүлэхэд чиглүүлэх, суралцагчдын бие даасан үйл ажиллагааг нэмэгдүүлэх, сурах үйл явцыг үнэлж дүгнэх, суралцагчдын эзэмшсэн мэдлэгийн талаар баримжаатай болох, нэмэлт даалгавар өгөх, асуулт тавих үүрэг гүйцэтгэнэ.Webquest-ийг ашигласан сургалтанд суралцагч даалгавраа гүйцэтгэх арга барилаа тодорхойлох, даалгавартай холбоотой мэдээллээ хайх, олж авсан мэдээллээ боловсруулж, өмнөх мэдлэгт тулгуурлан шинэ мэдлэг бүтээх, тухайн асуудлыг судлах, өөрийн үнэлгээ өгөх, бусадтай хамтран

24

Page 25: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

ажиллах, санал бодлоо солилцох, даалгавар гүйцэтгэж өөрийн бүтээгдэхүүнтэй болох, бусдад хийсэн ажлаа танилцуулах үүрэг гүйцэтгэнэ. Webquest –ийг ашигласнаар асуудал шийдвэрлэх судлан шинжлэх аргыг хэрэгжүүлж байгаа бөгөөд сурагчдад аливаа асуудлыг өөрөө судалж шийдвэрлэх арга барил эзэмшүүлдэг ач холбогдолтой.

ДүгнэлтАсуудал шийдвэрлэх арга барилыг сурагчдад төлөвшүүлэх нь мэдлэг бүтээх үндэс болно.

Ашигласан материал1. Ш.Ичинхорлоо. Сургалт. УБ 2008 он. 14-19х2. Л.Чойжоованчиг, Л.Мөнхтуяа, Д.Цэдэвсүрэн, Б.Золзаяа “Асуудал шийдвэрлэх замаар мэдээллийг мэдлэг болгон хувиргах арга зүй” Зөвлөмж II УБ 2008 он3. Л.Чойжоованчиг, Л.Мөнхтуяа, Д.Цэдэвсүрэн, Б.Золзаяа “Хэрэглээнд суурилсан сургалт зохион байгуулах арга зүй” Зөвлөмж III УБ 2009 он4. http://festival.1september.ru 5. www.rusedu.info 6. http://webquest.org/index.php

25

Page 26: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь: Технологийн тусламжтайгаар боловсролын хүртээмжийг тэгшитгэх боломж

Д.ЛодойдамбаБоловсрол суваг телевиз

Баянгол дүүрэг. Хувьсгалчдын зам-3 Улаанбаатар, 210646

Утас: 300710, Факс: 300710, 88112251Е_мэйл хаяг: [email protected]

Вебсайт www.el.edutv.mn

Боловсрол суваг ТВ нь Олон улсын хөгжлийн судалгааны төвийн дэмжлэгтэйгээр “Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь” төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монгол орны нийт сурагчид, ялангуяа чанартай боловсролын үйлчилгээ, шаардлага хангасан хичээлийн хэрэгсэл, өндөр чадвартай багш боловсон хүчнээр дутагдаж байдаг хөдөө орон нутгийн сурагчдын боловсролын хэрэгцээг хангах зорилготой. Өнөөдөр хүүхэд бүр өндөр ур чадвартай багш, чанартай сургалтын хэрэгслээр хангагдаж чадахгүй байна. Хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаатай байдал нь хот хөдөөгийн хөгжлийн ялгааг улам өөгшүүлдэг.

Боловсролын хүртээмжид байгаа энэхүү чанарын ялгаатай байдлыг багасгахын тулд орчин үеийн технологийн хөгжил, тэр дундаа телевиз, интернет, гар утсыг ашиглан алсын зайн сургалтын нэгэн дэвшилтэт хэлбэрийг туршиж үзэхэд энэ төслийн зорилго оршиж байна. Теле хичээл явуулдаг туршлага дээрээ үндэслэн Боловсрол суваг ТВ энэ төслийн хүрээнд теле хичээлийн агуулгыг Интернэтэд байрлуулж, гар утсыг багш сурагчийн хоорондын эргэх холбоонд ашиглана. Ийнхүү технологийн гурван төрлийг ашиглаж зайн сургалтын илүү үр дүнтэй хэлбэрийг туршиж байна.

“Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь” туршилтын төслийн давуу тал нь Монголд боловсролыг алсын зайнаас түгээхэд чиглэгдсэн технологийн 3 хэлбэр буюу Телевиз, Интернет болон Гар утас зэргийг холбож, хослуулан хэрэглэж байгаагаараа давуу бөгөөд чанартай боловсролыг амжилттай хүртэх болон мэдээллийг хүлээж авахад чиглэгдсэн юм. Монголын үндэсний Боловсрол суваг телевиз теле хичээл нэвтрүүлэх туршлага дээрээ тулгуурлан Интертэн, гар утсыг нэмж хэрэглэх замаар зайн сургалтыг явуулах туршилт болж байна. Энэхүү туршилтын төслийн систем нь телевизийн хичээлүүдийг интернетийн тусгай вэб портол дээр суурилуулж гар утас гэх мэтийн нэмэлт техник технологийг ашиглан сурагчидтайгаа эргэх холбоогоор харилцах боломжтой юм.

Хөндөж буй асуудал : Чадвартай багш, чанартай сургалтын орчин, шаардлагатай нөөц боломж хэт бага хүрээнд төвлөрч, ихэнх хүүхдүүд чанартай боловсрол хүртэх орчин нөхцөлөөр дутагдсан хэвээр байна. Түүнчлэн тэд ажил мэргэжлээ сонгоход зайлшгүй шаардлагатай мэдээллээр дутагдаж байна. Одоогын нийгэмд шаардлагатай зарим мэдээлэл болон нэмэлт сургалт авахад хэт өндөр зардал, цаг хугацаа ихээхэн шаардагдаж байна. Энэ нь нийгмийн ялгаатай байдлыг улам өөгшүүлж шударга бус байдлыг нэмэгдүүлж байна.

Асуудлыг шийдэх нэг хувилбар: Технологийн төрөл бүрийн хэлбэрийн хамгийн оновчтой нийлэмжийг үр өгөөжтэй ашиглах замаар боловсролын тэгш бус хүртээмжийг тэгшитгэхэд зохих хувь нэмэр оруулах боломжтой.

26

Page 27: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Телевиз: Боловсрол суваг телевиз 3 гаруй жилийн хугацаанд салбар бүрийн шилдэг багш нараар ТВ хичээлүүд бэлтгэж орон даяар цацаж хичээлийг телевизийн нэвтрүүлэг болгох туршлага хуримтлуулаад байна.

Интернет: Интернэт ашиглан хичээлийн агуулгыг ТВ (дүрс) болон сургалтын олон аргыг ашиглан нийгмийн бүлэг тус бүрт зориулан Online хичээлүүд бэлдэн интернэтээр хичээлүүд заах, заасан хичээлүүдээр эргэн шалгалт авах, сурагчид болон багш нар е_майл, чат, форум, блог, коммэнтоор харилцах боломжтой.

Гар утас: Телефоны компаниудтай хамтарч ажилласан туршлагатай, гар утас ашиглан системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгож ашиглахаар ажиллаж байна. Сурагчидтай мессеж, мессэнжэр, Online чат, форумаар харилцах, гар утаснаас хичээл үзэх, болон шууд харилцах технологийн шийдэл туршин хийж байна.

Хэрэгжүүлж буй туршилтын төсөл, хамрагдах хүрээ, төслийн явч

Туршилтын төсөл нь 2009 оны 1 сараас 2010 оны 1 сарын хооронд хэрэгжиж байна. Туршилтын явцад төслийн үр дүнд үнэлгээ өгөхөд чиглэгдсэн иж бүрэн судалгааны ажил хийгдэж байна. Туршилтын өмнөх суурь судалгаа, туршилтын явцын болон туршилтын дараах гэсэн үндсэн гурван үе шатуудтайгаар судалгаагаа хийж байна. Туршилтын төсөлд Улаанбаатар хотын Хан уул дүүргийн 15-р дунд сургуулийн 9 “А”, 11 “Б” ангийн сурагчид, Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэжлийн сургалттай ЕБС-ийн 9 “А”, 11 “А” ангийн сурагчид оролцож байна.

Туршилтын хичээлээр Англи хэл, Компьютерийн хичээлийг сонгож авсан бөгөөд англи хэлийг 9-р анги, Компьютерийн хичээлийг 11-р ангийн сурагчид үзэж байна.

Туршилтын төсөлд энэ хоёр хичээлийг дараах үндэслэлээр сонгож авсан болоно. Үүнд:

Албан ёсны сургалтын хөтөлбөрт энэ хоёр 2 хичээл хоёулаа ордог. Эдгээр хичээлийн хэрэглэгдэж байгаа материал нь гол төлөв дутагдалтай байдаг. Хичээлийг зааж байгаа багш нарын, ялангуяа хөдөөд, заах ур чадвар нь дутмаг, өндөр

түвшинд бэлтгэгдээгүй байдаг. Сурагчдын цаашдын боловсрол мэдлэгээ ахиулахад чухал шаардлагатай болж байгаа

хичээлүүд болно.

Одоогын байдлаар төсөл төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна. Туршилтын төслийн эхэнд авсан суурь судалгааны мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын дүнтэй мониторингийн явцад авсан шалгалтын дүнг харьцуулахад F үнэлгээ үлэмж буурахын зэрэгцээ бусад А,В,С,D үнэлгээнүүдийн эзлэх хувийн жин нэмэгджээ. Хот хөдөөгийн сурагчдын англи хэлний мэдлэг жигд дээшилсэн бөгөөд хотын сургуулийн сурагчдын А,В,С үнэлгээ харьцангуй өндөр (60,8%) байгаа бол хөдөөгийн сургуулийн сурагчдын D,F үнэлгээ өндөр (72,7%) байна.

Туршилтын хичээл үзснээс хойших 3 сарын хугацаанд сурагчдад ямар өөрчлөлт орсныг сонирхоход дөнгөж 6,2% нь ямарч өөрчлөлт ороогүй эсвэл хичээлээ хийх сонирхолгүй болсон гэж үзсэн байхад 93,8% нь ямар нэгэн эерэг өөрчлөлт гарсан байна. Тухайлбал, мэдлэгийн түвшин нэмэгдсэн гэж 33,1%, бие дааж суралцах хүсэлтэй болсон гэж 20,2%, хичээлдээ илүү сонирхолтой болсон гэж 17,4% үзсэн нь телевизийн хичээл хүүхдүүдийн суралцах үзэл хандлагад тодорхой хэмжээгээр эерэг нөлөөллийг үзүүлж байгааг илэрхийлж байна. Нийт сурагчдын компьютертэй харьцах чадвар (22,8%), интернэтээс мэдээлэл авах чадвар (18,3%), бие дааж суралцах чадвар (16,2%) болон анхаарлаа төвлөрүүлэх чадвар(14,7%) илүүтэй дээшилсэн болохыг мониторингийн судалгаа харуулж байна. Аль ч чадвар дээшлээгүй гэж дөнгөж 2% нь үзжээ.

27

Page 28: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Цаашид дахин нэг явцын судалгаа, төслийн сүүлд эцсийн судалгаа хийгдэнэ. Улмаар суурь судалгаа, явцын судалгаа, эцсийн судалгааны үр дүнг харьцуулан төслийн эцсийн судалгааны үр дүн гарна.

Энэхүү туршилт төслөөс дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:

Төвөөс алслагдсан болон бусад ямар нэгэн шалтгаанаар чанартай боловсролын үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа сурагчдын боловсролын хүртээмжийг сайжруулахад хэд хэдэн төрлийн технологийн хэлбэрийг хослуулсан зайн сургалтын ач холбогдлыг Яам болон бусад боловсролын байгууллагуудад харуулна.

Туршилтад хамрагдсан сурагчдын англи хэл, комьпютерын хичээлийн мэдлэг, ур чадвар нэмэгдсэн байна.

Туршилтад хамрагдсан сурагчдын бие дааж ажиллах чадвар нэмэгдсэн байна. Сурагчдын туршилт төслийн хоёр хичээлд хандах хандлага, сонирхол дээшилсэн байна. Судалгааны үр дүнд үндэслэсэн Бодлогын санал боловсруулна. Судалгааны үр дүнгийн талаар нийтлэл хэвлүүлнэ.

28

Page 29: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

“ЮүЭсАй” сургуулийн сургалтын цахим орчин

Батхүүгийн МӨНХБАЯР“ЮүЭсАй” мэргэжлийн сургууль

Өмнөх үгЮуны өмнө энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Монголын сургуулиуд шинэ дэвшилтэт арга технологио хуваалцах, бие биенээсээ суралцах боломжийг олгож буй МУИС-МКС-ийн хамт олондоо талархалаа илэрхийлж байна.

Сургуулийн товч танилцуулгаЮүЭсАй мэргэжлийн сургууль нь 2007 онд Японы хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан, Мэдээллийн технологийн чиглэлээр 2 жилд мэргэжлийн боловсон хүчин бэлдэх зорилготой мэргэжлийн сургууль юм.

Жилд 60 оюутаны элсэлт авдаг. 2009 онд анхны төгсөлтөө хийсэн.http://usi.edu.mn хаягаар орж сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

ШаардлагаЮүЭсАй Сургуульд сургалт, мэдээлэл солилцоо, форум, блог, цахим номын сан зэрэг шаардлагийг хангасан цахим орчин шаардлагатай болсон.

Энэ системийг өөрсдөө шинээр хийх, бэлэн пх ашиглах гэсэн 2 сонголт байсан. Хугацаа бага байсан тул бэлэн пх ашиглахаар шийдэв.

Судалсны эцэст CMS-ийн хувьд Joomla, цахим сургалт явуулах орчинд Moodle тохиромжтой байна гэж үзсэн. Гэвч энэ систем нь хоорондоо холбоогүй, тусдаа бие даасан системүүд байсан тул нэгтгэх шаардлагатай байв.

Цахим орчингийн тухайДээрхи хоёр системийн давуу талуудыг ашиглан нэгдсэн нэг орчин бий болгох (integration хийх) даалгавар бидэнд тулгарав. Шаардлага, төлөвлөгөө гарган ажиллаж 3 хүн 3 сарын хугацаанд тодорхой хэмжээнд нэгдсэн интегратед системтэй болсон. Бид энэ системээ сургалтын WEB 2.0 орчин, цахим кампус гэж нэрлэдэг. Уг ВЭБ рүү http://usi.edu.mn/ хаягаар хандаж болно. (Зөвхөн бүртгэлтэй оюутнууд “Moodle” ашиглан хийсэн цахим хичээлийн орчинд хандах боломжтой тул илтгэл дээр дэлгэцийн зургаас танилцуулна)

Цахим сургалтын орчинЮүЭсАй сургууль нь 100 хувь нээлттэй эхт үнэгүй програм хангамж ашигладаг сургууль юм. Лобаратор, сургалтын ажилтнууд гм бүх компьютерт Linux үйлдлийн систем суусан, Офисийн програм хангамжид ОpenOffice -ийг ашиглаж байна. Энэ нь вирус, үйлдлийн системийн гэмтэл-засвар үйлчилгээ, лицензийн төлбөр, оюуны өмчийн асуудал, Юникодийн зохицол, оюутнууд сургуулийн компьютерт тоглоом суулгах, тоглох зэрэг олон асуудлыг нааштайгаар шийдэхэд тустай байна.

Сурагчдын бие даан сурах, асуудал шийдэх идэвхийг өрнүүлэх, сонирхолтой сурах орчинг бүрдүүлэх, бусад сургуулийн оюутнуудтай танилцах, өөрийн хүч чадлаа сорих зорилгод http://www.coder.mn -ийг ашиглаж байна. (coder.mn нь нээлттэй, байнгын ажиллагаатай програмчлалын тэмцээн, олимпиадын цахим орчин юм)

Зарим хичээлийн материалд AНУ-ийн Массачусетсийн Технологийн их сургуулийн OCW (Open Course Ware) нээлттэй хичээлийн материалыг ашиглаж байна. Мөн MIT-OCW-ийг Монголдоо байршуулсан нь бусад оюутан залуучуудын суралцах боломжийг бүрдүүлж байна.

29

Page 30: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

http://ocw.usi.edu.mn/ хаягаар энэ хичээлийн сан руу хандаж болно.

Цаашдийн хандлага, шаардлагаОдоогийн сургуулийн ВЭБ систем нь хийгдсэн технологиосоо хамааран харьцангүй нууцлал хамгаалалт өндөр биш байгаа. Үүнийг шийдэхийн тул байнгийн сайжруулалт, хяналт-хамгаалалтад байлгах шаардлагатай байдаг ч харьцангүй тогтвортой ажиллаж байгаа.Нууцлал хамгаалалтын асуудлыг бүрэн шийдэхийн тулд өөр технологиор шинээр хийх шаардлагатай.

Энэ жилээс зарим сургалтын материалдаа Японы мэргэжлийн сургуулийн хөтөлбөрөөс тусгайлан оруулан баяжуулж байна.

Одоогийн сургалтийн ВЭБ 2.0 орчин нь оюутны бүртгэл, төлбөр тооцоо, ирцийн бүртгэл, тодорхойлолт гаргах, хичээлийн хувиар зохиох зэрэг сургуулийн арын ажилд туслах функц байхгүй тул үүнийг шийдэх зорилгоор сургалтийн байгууллагад тохирсон ERP системийг хийж эхлээд байна.

Мөн энэ жилээс эхлэн оюутнууд бие даалт, лобараторийн ажил хийхдээ “Хослон Програмчлах” буюу “Pair Programming” арга технологийг сургалтандаа туршилтаар ашиглаж эхлээд байна.

30

Page 31: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Сургалтын шинэ технологи буюу виртуаль лаборатори

Т.Уранчимэг, ШУТИС, ЭХИС-н Дэд профессор, [email protected], Магистр оюутан А.Түвшинбаяр, [email protected]

ШУТИС-н 2007 онд баталсан “Электрон сургалтын хөтөлбөр”-т тусгасны дагуу сургалтанд виртуаль лабораторийг ашиглаж эхлэх чиглэлээр манай багийн хамт олон ажиллаж эхлээд байна [1].

Хичээлийн онцлогоос хамааран сургалтанд ашиглах хэрэглэгдэхүүн янз бүр байдаг. Нэн ялангуяа өртөг өндөртэй техник хэрэгсэл шаардагдах, эсвэл туршилт явуулахад хэтэрхий эрсдэлтэй байх зэргээс хамааран зарим хичээлийн лабораторийг бодитооор байгуулах боломжгүй байх нь бий. Энэ байдлаас гарах нэг арга бол сүүлийн үед сургалтанд өргөнөөр хэрэглэж эхлээд байгаа “виртуаль лаборатори” юм.

Бид энэ чиглэлээр судалгаа хийж эхлээд удаагүй ч өөрсдийн нөөц бололцоог ашиглан туршилтын виртуаль лаборатори байгуулахаар ажиллаж байна. Бидний хийсэн судалгаагаар виртуаль лабораторийг гадаадын их дээд сургуулиудад ихэнхдээ хими [2,3], физик [4], электроникийн чиглэлийн хичээлүүдэд өргөн ашигласан байв. Бидний зорилго бол ерөнхий эрдэмийн хичээлүүдэд биш харин мэргэжлийн хичээлүүдэд виртуаль лабораторийг түлхүү ашиглах байсан бөгөөд энэ зорилгын хүрээнд “Компьютерийн засвар үйлчилгээ” мэргэшүүлэх хичээлийн лабораторийг виртуаль хэлбэрээр хийхээр ажиллаж байна.

Бидний боловсруулж байгаа виртуаль лаборатори дараах ерөнхий бүтэцтэй байна (Зураг 1.):

Зураг 1. Виртуаль лабораторийн бүтэц

Виртуаль лабораторийг үүсгэн ашигласнаар дараах боломжуудыг олгоно. Үүнд: Өртөг багатайгаар хүртээмжтэй, бүтээмжтэй мэргэжлийн лаборатори байгуулах Зайн сургалтанд ашиглах Цахим сургалтанд ашиглах Хичээлээс хоцорсон оюутан хоцрогдолоо нөхөх Бодитоор хийхэд бэрхшээлтэй дадлагуудыг хийж турших Хичээлийн агуулгыг сонирхолтойгоор оюутнуудад хүргэх

зэрэг болно.Компьютерийн засвар, туршилтын лабораторийг бодитоор байгуулах нь сургуулийн хувьд хэлээн хүндрэлтэй асуудал юм. Үүнээс гадна засварын төвүүд дээр оюутнуудыг дадлага хийлгэх боломж хязгаарлагдмал байдаг. Бид энэ ажлаараа дээрх бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхийг зорьсон болно.

Энэхүү виртуаль лабораторийн гол онцлог нь нэгдүгээр ажлыг хийсэн оюутан өөрийгөө шалгах хэсгийн сорилын асуултуудад хариулж амжилттай оноо авсан тохиолдолд дараагийн лаборатори руу нэвтрэх эрхийг авахаар боловсруулсанд оршино. Энэ нь лабораторийн ажлуудын уялдаа холбоог

31

Лабораторийн ажлуудЕрөнхий дэлгэцНэвтрэх хэсэг

Онолын хэсэг Гүйцэтгэх хэсэг Сорилын хэсэг

Page 32: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

нэмэгдүүлж, хичээлийг хөнгөнөөс хүнд рүү гэсэн чиглэлээр агуулгыг гүнзгийрүүлэн өгч улмаар оюутан тухайн хичээлийн стандартад тохирсон мэдлэгийг эзэмшсэн эсэхийг шалгах давхар нотолгоо болгохыг оролдсон болно.

[1] www.must.edu.mn/beta_new/index_of.php?R_Id=312 – ШУТИС-н сайт[2] www.mmlab.ru/products/chemlab/chemlab.shtml – Дунд сургуулийн химийн хичээлд зориулсан виртуаль лаборатори[3] www.chem.ox.ac.uk/vrchemistry/ - химийн виртуаль лаборатори[4] teachmen.csu.ru/work/virt_lab.html - физикийн хичээлүүдийн виртуаль лаборатори

32

Page 33: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Зааварчилгааны дизайны онолд үндэслэн сургалтын үр ашигтай электрон материал бүтээх нь

Д.ЦэдэвсүрэнМУБИС-ийн КМТС-ийн Програмчлал дидактикийн тэнхмийн эрхлэгч

[email protected]

АбстрактМанай улсын МХТ-ийн техник хэрэгслийн хүрэлцээ хангамж сүүлийн жилүүдэд эрс сайжирсан нь бидний явуулсан судалгааны ажлын үр дүнгээс харагдаж байгаа юм [8]. Энэ нь сургалтын үйл ажиллагаанд МХТ-ийг ашиглах нөхцөлийг бүрдүүллээ. Сургалтын үйл ажиллагааг МХТ ашиглан төгөлдөршүүлэх асуудал бүх шатны сургуулийн багш нарт ихээхэн чухал байна. Үүнтэй уялдан сургалтын электрон агуулгыг суралцагчийн суралцхуй, багшийн багшилхуйн үйлтэй интеграцичлан бүтээх, суралцагч бие даан суралцах үйлийг дэмждэг электрон материал боловсруулах шаардлага багш, боловсролын ажилтны өмнө бий болж байна. Энэхүү өгүүллээр сургалтын үр ашигтай (effective) электрон агуулга бүтээх арга зүйн асуудлыг хөндөж байгаа юм.

Түлхүүр үг: Сургалтын үр ашигтай электрон агуулга, электрон сурах бичиг, электрон цүнх

Зааварчилгааны дизайны онол ба сургалтын үр ашигтай электрон материалСургалтын үр ашигтай электрон материал гэдэг нь нэг талаас суралцагчийн суралцах, нөгөө талаас багшийн багшлах арга зүйг дэмждэг байх сургалтын материалыг ойлгож байна. Орчин үеийн МХТ ашигласан сургалт ийм нөхцөлийг хангасан электрон материал бүтээх шаардлагыг бий болгож байна. Сургалтын үр ашигтай материал бий болгох талаар эрдэмтэн, судлаачдын гаргасан зөвлөмж, заавар, арга зүй цөөнгүй байдгаас Голландын Твантегийн их сургуулийн “заах арга зүй, технологи”-ийн факультет дор дурдсан 10 алхмыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгосон байдаг. Энэ арван алхам нь интернэтэд суурилсан сургалтын электрон материал бий болгоход зориулагдсан [1]. Үүнд:

Хэрэгцээ зорилгоо тодорхойлох Сургалтын хэрэгцээт материалаа цуглуулах Сургалтын агуулгаа зорилгод үндэслэн тодорхойлох Сургалтын үйл явцыг үр ашигтай зохион байгуулах санааг дэвшүүлэх Зохиомж, төсөл боловсруулах Сургалтын электрон материал хэрэгжүүлэх үйл явцыг зохион байгуулах Сургалтыг амжилттай явуулах арга зүйн шаардлагыг хангасан дэлгэцийн загвар бэлтгэх Хичээлээ боловсруулах Нэмэлт шаардлагатай материалуудыг бэлтгэх (заалт, заавар, тусламж гэх мэт) Үнэлгээ хийж, сургалтын электрон материалыг бүрэн гүйцэд боловсруулах

Сургалтын үр ашигтай электрон материал боловсруулах нь системтэй үйл ажиллагаа бөгөөд түүнийг бүтээхэд зааварчилгааны дизайны онолыг ашиглах нь зохимжтой. Уг онол, арга зүйгээр сургалтын үр ашигтай электрон материал боловсруулах үйл нь дор дурьдсан таван алхмаар хийгдэх ба үүнийг сургалтын электрон материал бүтээх таван шат гэдэг [1]. Үүнд:

Шинжилгээ (Analyses). Сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох (хэрэгцээний шинжилгээ), сургалтын зорилгыг тодорхойлох (зорилгын шинжилгээ), сургалт явагдах орчин нөхцөлийг тодруулах (нөхцөл байдлын шинжилгээ);

Сургалтын электрон материалын зохиомжийн төлөвлөлт хийх (Design). Электрон материал бүтээх төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай загваруудыг бүтээх, шийдлийг тогтоох, зарим шаардлагатай зохиомж бий болгох;

Төлөвлөлтийн дагуу сургалтын электрон материал боловсруулах (Develop). төлөвлөлт, шийдэл, загварыг ашиглан сургалтын электрон материалаа боловсруулах;

Нэвтрүүлэх буюу хэрэгжүүлэх (Implement). Сургалтын электрон материалыг сургалтад хэрэглэх, турших;

33

Page 34: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Өөрийн үнэлгээ эргэцүүлэл, үнэлгээ өгч хөгжүүлэн сайжруулах (Expand). Сургалтын электрон хэрэглэн явуулсан сургалтын үр дүнд шинжилгээ хийж засварлах. Үнэлгээ нь үйл ажиллагааны бүхий л шатанд хийгдэнэ.

Эдгээр таван алхам нь сургалтын электрон материал бүтээх үйл ажиллагааны дарааллыг тогтоож өгдөг. Сургалтын үр ашигтай электрон материал бүтээх үйл нь багшаас агуулга, арга зүйн материалаа тасралтгүй сайжруулж байхыг шаардаж байдаг. Үүнд:

- Тухайн хичээлийн агуулга, арга зүйтэй холбоотой шинэ мэдээлэл, баримт цуглуулах (Evidence)- Эргэцүүлэл хийж, агуулга арга зүйгээ сайжруулах үйл төлөвлөн явуулах (Reflection)- Үйлийн үр дүнд өөрийн үнэлгээ хийж шинэ үйл төлөвлөх (Self Evaluation)

Сургалтын үр ашигтай электрон материал нь үр ашигтай электрон цүнх (Electronic Portfolio) бий болгох үндсийг бүрдүүлж өгнө. Электрон цүнх нь МХТ-т суурилсан болон МХТ ашигласан сургалтад хэрэглэх агуулга арга зүйн материалын иж бүрдлийг бий болгож байдаг.

Сургалтын үр ашигтай электрон материал бүтээх ньДээрх арга зүй зөвлөмжүүдээс үндэслэн сургалтын үр ашигтай электрон бүтээгдэхүүн боловсруулах нь 1 дүгээр зурагт үзүүлсэн цикл шинжтэй үйл ажиллагаа байна. Электрон цүнхний иж бүрдэл болох электрон дидактик материалыг дараах зорилгоор бүтээж байна. Үүнд:

- Багш заах хичээлийнхээ агуулга арга зүйгээ дэмжихэд ашиглах материалo Танилцуулгаo Тоглоомo Үнэлгээний материалo ...

- Суралцагч бие даан ашиглах материал

1 дүгээр зураг. 2 дугаар зураг

3 дугаар зураг

Багшийн ашиглах дидактик материал нь хичээлийн агуулга арга зүйд интеграцчилагдаж арга зүйд дэмжлэг үзүүлнэ. Ийм бүтээгдэхүүнийг боловсруулахад

багшаас хичээлийн агуулга, арга зүйд эргэцүүлэл хийхээс гадна агуулгыг илэрхийлэх тусгай загвар бүтээхэд МХТ-ийн тусгай чадвар шаарддаг. Иймээс электрон агуулга боловсруулахад багш компьютерийн дизайнер, програм зохиогч зэрэг нарийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах шаардлага гарч ирнэ. Суралцагчийн бие даан ашиглахаар бүтээсэн электрон материал нь суралцагчийн суралцхуйн үйлийг дэмжиж, түүнд шаардлагатай мэдээлэл, эргэх холбоог өгдөг байх ёстой. Энэ шаардлагын үүднээс электрон материал бүтээхэд суралцагчийн мэдлэг чадварын бэлтгэлийн түвшин, сургалтын явагдах орчин зэрэгт шинжилгээ хийх шаардлагатай болдог. Түүнчлэн суралцагчийн анхаарлыг агуулгын гол хэсэгт хандуулах үүднээс арга зүйн зарим шийдлүүдийг хийж өгөх шаардлагатай болно. Энэ шаардлагыг хангасан байхаар бие даасан электрон материал бий болгоход 2 дугаар зурагт үзүүлсэн загварыг [1] ашиглаж болох юм. Энэхүү загвараар бүтээсэн электрон материал нь сурхуйн шаардлага хангасан электрон орчин бий болгох боломж бүрдэнэ. Мэдээлэл харилцааны технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулан бүтээсэн электрон сурах бичгийн нэгэн загварыг 3 дугаар зурагт үзүүллээ. Энэхүү загвар нь хийсвэр агуулгыг бодитой болгож суралцагч ойлгоход тус төхөм болж байгаа нь бидний хийсэн судалгаанаас харагдаж байгаа юм. Тухайлбал, энэхүү электрон агуулгыг суралцагч хэрэглэснээр туршилтад орсон нийт суралцагчийн сурлагын амжилт 79%-өөс 94%, чанар 36%-50% болж ахисан байна [1].

Дүгнэлт

34

Унасан

унасан

тэнцсэн

тэнцсэн

Хичээлийн эхлэлЗорилго, зорилтХичээлийн агуулгаДүгнэлт

Эцсийн үнэлгээ

Хичээлийн тоймДавтан

үнэлгээ

Явцын үнэлгээ

Дараагийн хичээл

Page 35: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Сургалтын үр ашигтай материал бүтээх нь багшийн ажлын нэг салшгүй хэсэг юм. Энд авч үзсэн арга зүй, зөвлөмжийг үндэслэн агуулгыг электрон хэлбэрээр бүтээснээр түүнийг МХТ-ийн боломжийг ашиглан бодитойгоор дүрслэх, мультимедиа загвар ашиглах, агуулгыг бусад хэлбэрээр дахин ашиглах зэрэг давуу талууд гарч байна. Ингэснээр тухайн хичээлээр заах арга зүйн шаардлага хангасан үр ашигтай электрон цүнх бүтээх үндэс тавигдах юм.

Ном зүй1. Цэдэвсүрэн, Д., (2009), Электрон сурах бичиг бүтээх арга зүйн хувилбар боловсруулж хэрэгжүүлсэн

туршилт, үр дүн, нэг сэдэвт бүтээл, Улаанбаатар2. E-Learning Design, (2004), The association for Overseas Technical Scholarship (AOTS), Japan3. Hannafin, M.J and Peck, K.L., (1988), The Design, Development, and Evaluation of Instructional Software. NY:

Macmillan Publishing Company, USA 4. Nicholas V. Iuppa., (1984), A Practical Guide to Interactive Video, USA, Knowledge Industry Publications, Inc.,5. Teaching Methodology and Presentation, (2007), The association for Overseas Technical Scholarship (AOTS),

Japan6. Theory and Practice of Online Learning, (2004), Athabasca University, Canada/U.S.A7. Tsedevsuren, D., (2006), E-learning content development, Proceeding of the 8th International Conference on

Electronics, Information, and Communication, June 27-28, 2006 UlaanbaatarTsedevsuren, D., Purevdor, Ch., (2008), Observation Analysis of ICT Application in Education Sectors, Symposium on the Trends and Prospects of Teacher Education and International Academic Exchange and Cooperation, Ulaanbaatar Mongolia

35

Page 36: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Нээлттэй програм хангамжийг боловсролын салбарт ашиглах нь

Х.Золзаяа, Ш.СодбилэгМэдээллийн Технологийн Сургууль ([email protected], [email protected] )

Өнөө үед эх кодыг нь олон нийтэд ашиглуулахаар түгээсэн нээлттэй програм хангамж (НПХ) мэдээллийн технологийн салбарт хувьсгал хийж байна. Тухайлбал сервер үйлчилгээний зориулалттай програм хангамжийн ихэнхи хувийг НПХ эзлэж буйг дурьдаж болж байна. Мөн НПХ хөгжүүлэгч орнуудын тоо нэмэгдсээр байгаа билээ. Эдгээр орнуудын засгийн газраас НПХ -ийг ашиглах бодлогын талаар хэлэлцэж, бизнесд төдийгүй боловсролын салбарт нэвтрүүлэх талаар анхаарал хандуулдаг байна.

Энэхүү судалгаанд НПХ -ийг гадаад орнуудын боловсролын салбарт хэрхэн далайцтай ашиглаж буй, түүний ач холбогдол төдийгүй НПХ -ийг боловсролын салбарт ашигласнаар хэрхэн нөлөөлөлтэй болох талаар оруулсан болно. Боловсролын салбар дахь чанарын үзүүлэлтийн хүчин зүйлд мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ) ихээхэн нөлөөтэй. Монгол улс дахь боловсролын салбар нь санхүүгийн хязгаарлагдмал хүчин зүйлээс өртөг өндөр, чанартай програмыг сургалт, судалгаанд ашиглах бололцоо багатай байдаг. Өөрөөр хэлбэл боловсролын салбарыг орчин үеийн МХХТ -ийн таатай боломжоор хангахад зарцуулалтын өртөг томоохон бэрхшээл болдог. НПХ нь зах зээл дэхь програм хангамжийн үнийг бууруулах хүчин зүйл болсоноор энэхүү саадыг багасгахад чухал нөлөө үзүүлж байна.

Энэхүү судалгаанд МУИС дэхь эрдэм шинжилгээ судалгааны баримтын цахим мэдээллийн сан байгуулах, түүнд ”DSpace” хэмээх НПХ -ийг ашиглаж практикт хэрэгжүүлсэн үр дүнг тайлагнах юм.

36

Page 37: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

е-Сургалтын хуваарилагдсан систем байгуулах зарчмын асуудалд

Ж.АлимааШУТИС, ICT Төвийн эрхлэгч, [email protected]

е-Сургалтын хуваарилагдсан систем гэдэг нь багшид хичээл заах аргазүйн өөрийн гэсэн төсөөлөл болон өөрийн заадаг хичээлийн мэдлэгийг системчилж өгөх зориулалттай сургах системийг бий болгох, түүнийг сургалтанд нэвтрүүлэхэд хэрэглэгдэх компьютерийн сүлжээний програмын иж бүрдэл юм. Өөрөөр хэлбэл е-Сургалтын хуваарилагдсан систем нь дараах шинж чанартай байх ёстой.

Нэг талаас багштай ганцаарчлан хичээллэдэг уламжлалт сургалттай ойрхон. Ийм системд эргэх холбоог дэмжих ба уг систем нь тухайн үедээ суралцагчийн мэдлэгийг бодитой дүгнэж түүний мэдлэгийн түвшингээс цааш сургахаар тохируулагддаг байх ёстой. Нөгөө талаас ийм систем нь тооцоолох техникийн дүрсэлж чадах мэдээллийн янз бүрийн хэлбэрийг агуулсан, процессыг загварчлах, цахим лавлагааг ашиглах, том хэмжээний мэдээлэлд хандах боломжоор хангагдсан байх ёстой.

е-Сургалтын хуваарилагдсан системийн програмын бүтээгдхүүн болох үндсэн шинж чанар нь дараах байдлаар тодорхойлогдох ёстой. Үүнд :

1. Систем бүрэн функцээрээ ажиллах . е-Сургалтын хуваарилагдсан системийг хөгжүүлэх хэрэгсэл нь сургалтын явцад сургалтын бүхий л процессыг дэмжих систем байгуулах боломжийг хангах ёстой (суралцагчийн анхан шатны мэдлэгийг тодорхойлохоос эхлээд нийт мэдлэгийг хянах хэрэгцээг хүртэлх)

2. Систем нээлттэй байх. Хэрэглэгчид системийг засварлах боломж олгох ба, нэмэлт орлуулах модулуудыг ашиглах замаар өргөжүүлэх буюу байгааг нь оруулах боломжтой байх. Системийг өөрчлөхдөө алгоритмын болон параметрийн өөрчлөлт хийх ёстой.

3. Сүлжээн дэх ажиллагаа. Системд зөвхөн алсын зайнаас хандах боломжтой гэж ойлгох биш сүлжээний боломжыг идэвхтэй ашиглах шаардлагатай. Нээлттэй байх шаардлагуудыг тооцож үзэхэд е-Сургалтын хуваарилагдсан системийг үндэслэж янз бүрийн (нэг төрлийн биш ) сургах системийг байгуулж болох боломжтойг харуулж байна.

Нэгэнт е-Сургалтын хуваарилагдсан системийг авч үзэж байгаа болохоор дотоод сүлжээ болон интернетээр хандах боломжтой хуваарилагдсан сургалтын системийн сүлжээний орчинг зохион байгуулах аргуудыг авч үзэх шаардлагатай. Үүнд: е-сургалтын хуваарилагдсан системийн (ЕСХС ) функциональ бүтцийг тодорхойлох, дотоод сүлжээнд болон интернетээр дамжуулан ажиллах ажлыг зохион байгуулах аргыг тодорхойлох шаардлагатай. Мөн олон платформ бүхий сургалтын серверийн бүтцийг дэвшүүлж байна. Энэ сервер нь 2 платформоос бүрдэх болно.Эхний нэг нь өөртөө хэрэглэгчийг дотоод сүлжээнд ажиллах боломжоор хангах е-сургалтын хуваарилагдсан системийн серверийг агуулах, мөн интернетээр дамжуулан ажиллах боломжоор хангах, мэдээллийн баазыг удирдах, хуваарилсан тооцоог зохион байгуулах үүрэгтэй.

Е-сургалтын хуваарилагдсан системд тавигдах шаардлагуудыг дараах байдлаар тодорхойлж болох юм. Үүнд :

1. Сүлжээн дэх горим: Алсын зайн хандалтыг агуулна, процедурыг алсын зайнаас дуудна, хуваарилагдсан өгөгдөл ба тооцооллыг ашиглах хэсгүүдийг агуулна.

2. Нээлтэй байх. Өгөгдлийн стандарт хэлбэрүүдийг ашиглах, гадаад модулиудыг холбох, параметрын ба алгоритмын аргуудаар тохируулах.

3. Бүрэн ажиллагаатай байх4. Систем суралцагсдад уян хатан байх5. Тухайн системийг ашиглалтанд хурдан оруулахын тулд (хөнгөвчлөхийн тулд) сургалтын

төрөл бүрийн загваруудтай байх ёстой. Мөн сургалтын бэлэн стратегитэй байна.Сургах үйл ажиллагаан дах е-Сургалтын хуваарилагдсан системийн бүрэлдхүүнд сургах стратегийн тухай мэдлэг, хичээлийн орчны загвар ба суралцагчийн загварыг оруулах ёстой. е-Сургалтын хуваарилагдсан системийн нээлттэй байх нөхцлийг хангахын тулд дараах хандлагыг дэвшүүлсэн. Үүнд: сургалтыг удирдах стратегийн хичээлийн орчны загвар (хичээлийн орчин хичээл хоорондын холбоо ба мөн чанараар тодорхойлогдоно), суралцагчийн загварыг (суралцагчийн загвар судалж

37

Page 38: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

байгаа хичээлээр нь оюутны мэдлэгийн түвшинг мөн сургахаар тавигдаж байгаа зорилгын хүрэх түвшинг тодорхойлох функцыг гүйцэтгэнэ) боловсруулах дүрмийг гадаад мэдлэгийн бааз маягаар бүрдүүлж болох юм. Энэ нь эдгээрийг өөрчлөх боломж олгож байгаа учраас системийн үйл ажиллагааг өөрчилж болдог. Ийм е-Сургалтын хуваарилагдсан системийг зохион байгуулах нь багшид сургах системийн эксперт мэдлэг ба сургалтын талаарх төсөөлөл өгөх боломж олгоно.

Хичээлийн орчны бүтцийг дүрслэх зориулалттай процедурын ба зарлах мэдлэгийг нэгтгэсэн семантик загвар, хичээл хоорондын холбооны график дүрслэл ба уг хүрээн дэх сэдэв нь суралцагсдад судлах хичээлийнхээ тухай ба түүний практик ач холбогдлын талаар бүрэн ойлголт авах боломж олгоно. Энэ нь когнитив графикийг ашиглах боломж олгох болно. Өөрөөр хэлбэл Суралцагчийн загварын график дүрслэл нь суралцагсдад хичээл судлах явцад өөрийнхөө амжилттай (амжилтгүй) сурсан талаарх динамик дүрслэлийг авах боломжийг олгоно. Хичээлийн орчны загвар дээр суралцагчийн судалсан сэдвүүд, тэдгээрийг хэр амжилттай судалсан, мөн алиийг нь судлаагүй зэрэг мэдээллийг хангалттай дүрсэлж болно. Энэ мэдээллийг дэлгэцэн дээр хичээлийн орчны бүтэц ба түүн дээрх суралцагчийн мэдлэгийн тусгалыг будагдсан граф хэлбэрээр харуулж болох юм. Ийм хэлбэрийн дүрслэл нь суралцагсдад хичээлээ судлахад баримтлах зүг чигээ олох, өөрийн гэсэн төлөвлөгөө хийхэд туслах болно.(хэрвээ түүнийг хатуу заагаагүй ба програмаар удирддаггүй бол) Е-сургалтын систем дэх суралцагсдын мэдлэгийг шалгах хэсэг нь хэрэглэгчтэй харьцах ажлын хамгийн чухал хэсэг юм. Энэ нь суралцагчийг эргэх холбоогоор хангах ба эхний ээлжинд сургалтын уян хатан удирдлагыг зохион байгуулах зорилгоор суралцагчийн мэдлэгийн түвшинг тодорхойлох зориулалттай юм.

Сургах системд мэдлэг шалгах хэсгийг зохион байгуулахдаа дараах 2 үндсэн хандлагыг ашигладаг.

1. Суралцагсдын сурах үйл ажиллагааг үнэлэх[2, 4]. Энэ арга нь мэдлэгт тулгуурласан сургах системд хичээлийн орчны талаарх мэдлэг ба суралцагчийн үйл ажиллагааг дүгнэх журам нь системд суралцагчтай харилцан ярилцаж түүний мэдлэгийн түвшинг хяналтын асуулт тавилгүйгээр тодорхойлох боломж олгох. Энэ аргын тусламжтайгаар багш суралцагчийн хоорондын харилцааг өндөр түвшинд загварчилж болох юм.

2. Мэдлэгийн стандартчилагдсан хяналт [5]. Энэ аргын гол зарчим нь суралцагсдад сонголт хийх, тусгай даалгавар санал болгох ба хариултаар нь түүний мэдлэгийг тодорхойлох явдал юм. Мэдлэг хянах стандартчилагдсан арга нь дараах эерэг шинж чанартай тул тэдгээрийг хэрэглэх нь оновчтой юм. Үүнд :

Шалгалтын хугацаа багатайШалгалт явуулах ба үр дүнг шинжлэх стандартчилалтайШалгалтын үр дүнг тоон хэлбэрээр дүрслэх боломжтойҮр дүнд математик боловсруулалт хийх боломжтой

Стандартчилагдсан аргаар хэмжилт хийхдээ зайлшгүй үечилсэн хэлбэрээр явуулах ба хэзээ ч нэг удаагийн шалгалтаар дүгнэж болохгүй.

Е-Сургалтын системд стандартчилагдсан мэдлэгийн хяналтыг тестийн тусламжтай явуулдаг.[1] Ерөнхий тохиолдолд, тестийн үр дүнг хүн шалгаж байгаа үед , тест бол асуултуудын багц ба тэдгээрийн зөв хариултуудаас бүрдэх юм. Хэрвээ зөв хариултыг компьютер дээр тодорхойлох бол тестэнд тест шалгах алгоритмаар удирдах багцалсан параметрүүдийг багтаах зайлшгүй шаардлагатай.

Сурганы тест нь норматив хандалттай ба шалгуурт тулгуурдасан хандалттай гэж 2 хуваагддаг байна. [3] Эхний тохиолдолд мэдлэг шалгасан тестийн үр дүн тоон утгатай байдаг, харин 2 дах тохиолдолд дүн чанарын хэлбэртэй буюу “өгсөн” –“өгөөгүй” гэсэн хэлбэртэй байдаг. Норматив хандалттай тестийг загварчлахад логик загваруудыг судлах IRT анализ хийх аргыг өргөн хэрэглэдэг болсон. Энэ онол нь дихометик тестийн хувьд сайн судлагдсан. Үүнд зориулж нэг ,хоёр ба гурван параметртэй загваруудыг бүтээсэн ба үүний тусламжтай шалгалтын үр дүнг шинжилдэг. (Раша-Бирнбаумын загвар) Харамсалтай нь дихометик тестийн хариулт нь хариултын дүнгийн хоёр баллын системээр хүчтэй хязгаарлагдсан байдаг. Энэ нь: тестийн хариулт нь абсолют үнэн эсвэл шал худлаа гэсэн 2 хариултын нэгийг нь л авдаг байна. Энэ хязгаарлалт нь бодит байдалд тохирохгүй, зөв хариултыг багш тодорхойлоход хариултын дүнд шатлалтай хандана. Тийм учраас мэдлэг шалгах системд шалгагдаж байгаа хариултанд дүн шинжилгээ хийхдээ зөв хариултын зэрэглэлийн тодорхойлолтыг бүтнээр нь оруулах ө.х. эталонд харгалзах түүний зэрэглэлийг тодорхойлон оруулах хэрэгтэй. Үүнтэй уялдуулан мэдлэг шалгах үйлдлийн ерөнхий схем, мэдлэг шалгах параметрүүд,

38

Page 39: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

мэдлэг шалгах уян хатан системийн алгоритм, асуултын олонлог үүсгэх аргууд зэргийг нарийвчлан судалж е-сургалтын систем дэх мэдлэг шалгах үйл явцын янз бүрийн схемүүд ба алгоритмыг авч үзсэнээр:

Мэдлэг шалгах дэд системийн параметрийн тохиргоонд зориулсан суурь шинж чанартай багцыг тодорхойлох.Дээрх зарчим дээр тулгуурлан програмын багцыг байгуулах боломжтой бөгөөд түүний үндсэн дээр сүлжээний горимд ажиллах болон том хэмжээний хуваарилагдсан өгөгдөлд хандах боломжтой сургах системийг боловсруулахМэдлэгт тулгуурласан системийн програмын багцын бүрэлдхүүнд багш, мэдлэгийн баазын дүрмийн тусламжтайгаар сургалтын процессын тодорхой шинж чанараас хамаарах сургалтын процессыг удирдах, тухайлбал суралцагчийн мэдлэгийг шалгасан үр дүнг харгалзан хамгийн тохиромжтой шатлалыг оруулах боломжтой.

Ном зүй 1. Аванесов В.С. Научные проблемы тестового контроля знаний , 1994.2. Агеев В.Нв Электронные учебники и автоматизированные обучающие системы, 2001.3. Березин Н.В. Перспективы создания системы адаптивного тестирования как элемента

централизованного тестирования, 20014. Под ред. Применение ЭВМ в учебном процессе. 5. Свиридов А.П. Основы статистической теории обучения и контроля знаний , 1982

39

Page 40: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

E-Learning Model Based On Semantic Web Technology

Sh.Bat-Ulzii

Information system department

School of Mathematics and Computer Science

D.Garmaa

Software Department

School of Mathematics and Computer Science

Abstract: Research works in the field of E-Learning are represented by a broad spectrum of applications, ranged from virtual classrooms to remote courses or distance learning. Web-based courses offer obvious advantages for learners by making access to educational resource very fast, just-in-time and relevance, at any time or place. In this paper, based on our previous work, we present the Semantic Web-Based model for our e-learning system. In addition we present an approach for developing a Semantic Web-based e-learning system, which focus on the RDF

data model and OWL ontology language. We demonstrate the effectiveness of this approach through several experiments using different type of courses taught in Qatar university. The feedbacks of both teachers and students were highly promising.

Keywords: E-learning, Semantic Web, RDF, Ontology, OWL.

1. Introduction

E-learning is not just concerned with providing easy access to learning resources, anytime, anywhere, via a repository of learning resources, but is also concerned with supporting such features as the personal definition of learning goals, and the synchronous and asynchronous communication, and collaboration, between learners and between learners and instructors

One of the hottest topics in recent years in the AI community, as well as in the Internet community, is the Semantic Web. It is about making the Web more understandable by machines. It is also about building an appropriate infrastructure for intelligent agents to run around the Web performing complex actions for their users [2]. Furthermore, Semantic Web is about explicitly declaring the knowledge embedded in many web-based applications, integrating information in an intelligent way, providing semantic-based access to the Internet, and extracting information from texts [1]. Ultimately, Semantic Web is about how to implement reliable, large-scale interoperation of Web services, to make such services computer interpretable, i.e., to create a Web of machine-understandable and interoperable services that intelligent agents can discover, execute, and compose automatically [5]. Unfortunately, the Web was built for human consumption, not for machine consumption, although everything on the Web is machine-readable, it is not machine-understandable [4]. We need the Semantic Web to express information in a precise, machineinterpretable form, ready for software agents to process, share, and reuse it, as well as to understand what the terms describing the data mean. That would enable web-based applications to interoperate both on the syntactic

40

Page 41: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

and semantic level. Note that it is Tim Berners-Lee (inventor of the WWW, URIs, HTTP, and HTML) himself that pushes the idea of the Semantic Web forward. The father of the Web first envisioned a Semantic Web that provides automated information access based on machine-processable semantics of data and heuristics that use these metadata [2,3].

2. Semantic Web Overview

There is a number of important issues related to the Semantic Web. Roughly speaking, they belong to four categories: Semantic Web languages, ontologies, semantic markup of Web pages, and Semantic Web services. Semantic Web Languages: In order to represent information on the Semantic Web and simultaneously make that information both syntactically and semantically interoperable across applications, it is necessary to use specific languages. It is important for

Ontologies: An ontology comprises a set of knowledge terms, including the vocabulary, the semantic interconnections, and some simple rules of inference and logic for some particular topic. Ontologies provide the necessary armature around which knowledge bases should be built [22], and set grounds for developing reusable Web-contents, Webservices, and applications [23]. Ontologies facilitate knowledge sharing and reuse, i.e. a common understanding of various contents that reaches across people and applications. Technically, an ontology is a text-based piece of reference-knowledge, put somewhere on the Web for agents to consult it when necessary, and represented using the syntax of an ontology representation language. There are several such languages around for representing ontologies, see [4] for an overview and comparison of them. It is important to understand that most of them are built on top of XML and RDF. By 2004, the most popular higher-level ontologyrepresentation languages were OIL (Ontology Inference Layer) and DAML+OIL. An ontology developed in any such language is usually converted into an RDF/XML-like form and can be partially parsed even by common RDF/XML parsers. Of course, language-specific parsers are necessary for full-scale parsing. There is a methodology for converting an ontology developed in a higher-level language into DF or RDFS. OWL is developed starting from description logic and DAML+OIL. The increasing popularity of OWL might lead to its widest adoption as the standard ontology representation language on the Semantic Web in the future. Essentially, OWL is a set of XML elements and attributes, with well-defined meaning, that are used to define terms and their relationships (e.g., Class, equivalentProperty, intersectionOf, unionOf, etc.). OWL elements extend the set of RDF and RDFS elements, and the owl namespace is used to denote OWL encoding. Figure 3 shows a piece of a simple ontology developed using the OWL language. In practice, ontologies are often developed using integrated, graphical, ontology-authoring tools, such as Protégé-2000, OILed, and OntoEdit. Semantic Web Services: Intelligent, high-level services like information brokers, search agents, information filters, intelligent information integration, and knowledge management, are what the users want from the Semantic Web. They are possible only if a number of ontologies populate the Web, enabling semantic interoperation between the agents and the applications on the Semantic Web, i.e. semantic mappings between terms within the data, which

requires content analysis.

3. E-Learning Model Based On Semantic Web

41

Page 42: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

In the following subsections, based on the Semantic Web technology and e-learning standards we describe our proposed e-learning model.

Learning content and Assessment content. Each content has different types of services such as:

• Learning services: provide registration, online course, interactive tutorial, course documents (is a repository for files that the instructor have made available to the student as a part of your course), announcements (displays information to the students that the instructors of the course want him to know), links (displays a list of useful URL links that have been identified by the course instructors), student papers (students can post/upload requests files to the instructor), and Semantic search (helps the student to search for resources).

• Assessment services: provide exercises and quizzes for evaluation of the student knowledge.

During the learning process, a dynamic selection presentation of both contents will be accomplished. On other hand, our e-learning system allows instructors to create his course websites through a browser, and monitoring the students performance. they have many

services and tools such as: publish documents in any format (Word, PDF, Video, ...) to the students, manage a list of useful links, compose exercises/quizzes,make announcements, and have students submit papers. To illustrate the services architecture, we will go through an e-learning scenario. A student first searches for an online course: the broker handles the request and returns a set of choices satisfying the query. If no course is found, the user can register with

a notification service. Otherwise, the user may find a suitable course among the offerings and then makes a final decision about registering for the course.

Processing the registration can be seen as a complex service involving registering with the system, creating a confirmation notification, creating a student account (authentication/ authorization), and providing learning materials. Once all these in place, the student can start the course. As part of the course, a student will be logging on and checking his learning agenda (e.g. next assignment due). This request is answered by combining several sources of information, such as course schedule, current date and student progress to date (e.g. completed units).

4. The Ontology-based Model: Course sequencing generally starts with the student entity component that receives the learning contents, while the student’s behavior is being observed. The instructor sends queries to the learning resources to search for learning content that is appropriate for the student entity component. The ontological knowledge is added to the learning resources as a resource for contextual learning, and it may be searched by means of queries. The student’s performance is measured by the evaluation component, and the result is stored in

the student records database. Searching learning resources and sequencing a course can be done using a knowledge base of learning resources and a delivery component. To implement the knowledge base, first of all, the leaning resources have to be described by means of metadata. The metadata consists of the contextual knowledge of the learning resources, i.e., an ontology in our model. It contains the general representation of the structural knowledge on specific domains, such as computer science, mathematics, biology, and so on.

42

Page 43: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

5. Implementation The ontology can be used for adaptive learning to retrieve the context of a course and to structure the contents. Also the metadata actually consists of the framing description of each learning object of a subject, i.e., the modularized content, which is linked

to the concept of the ontology. For instructors to be able to sequence courses and create exercises

adaptively, the suitability of different approaches has to be analyzed based on the relationships between the resources and their descriptions. The main agents used in our system are: Student and Instructor, both of them are implemented as PHP classes. Users are served by the appropriate agents, which parse the metadata and tailor the user interface to satisfy the user’s needs, whether student or instructor. The agents interact and communicate between each other by means of PHP,

MySQL database, and using the Apache Web Server.

6. Conclusions

The main contribution of this paper is our new model for e-learning system, using the Semantic Web technology. Our model including various services and tools in the context of a semantic portal, such as: course registration, uploading course documents and student assignments, interactive tutorial, announcements, useful links, assessment, and simple semantic search. A metadata-based ontology is introduced for this purpose and added to our model.

References

[1] Berners-Lee T. "What the semantic web can

represent",http://www.w3.org/DesignIssues/RDF/n

ot.html , 2000.

[2] Downes, S. "Learning Objects: Resources For

Distance Education Worldwide". International

Review of Research in Open and Distance

Learning. 2001.

[3] Maurer, H, M. Sapper. "E-Learning Has to be

Seen as Part of General Knowledge

Management". ED-MEDIA Conference, 2001.

[4] Naeve, A, M. Nilsson, M. Palmer. "The

Conceptual Web – Our Research Vision". The 1st

Semantic Web Working Symposium, 2001.

[5] J.Davies, D.Fensel, and F. Harmelen, "Towards

The Semantic Web" ,Willy 2002.

43

[6] Hosam F. El-Sofany, Ahmad M. Hasnah, Jihad

M. Jaam and Fayed F. M. Ghaleb., "A Web-

Based E-Learning System Experiment".

[7] W3C site: http://www.w3c.org. (see www.

w3 .org/XML,www.w3.org/RDF, www. w3.org

/TR/2004/REC-owl-features-2004 0210/), and

http://www.w3.org/2000/10/swap/ Primer.html

Page 44: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Монгол улсад програмист бэлтгэх, програм хангамжийнүндэсний үйлдвэрлэл байгуулах төслийн товч танилцуулга

Рэгзэнгийн Батбаяр, Сэрүүлэг дээд сургууль[email protected]

Үндэслэл: Аливаа улс орны хөгжлийн эх үндэс нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүний үйл ажиллагааг бүхий л талаар дэмжих явдал байдаг

Хүн ам цөөтэй Монгол орны хувьд оюунлаг шинжтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтөнд илүү ач холбогдолтой. Үүний нэг чиглэл нь монгол хүний оюуны потенциалыг бүрэн дүүрэн ашиглаж, дэлхийн түвшинд гаргах програм хангамжийн салбар юм

Тус салбар нь бусад салбартай харьцуулан авч үзвэл хөрөнгө, хугацаа бага зарцуулагддаг, мэргэжилтнүүдийг чадварлаг, сайн бэлтгэн гаргаж чадвал шууд үйлдвэрлэгч болж үр өгөөжөө өгч эхэлдэг онцлогтой

Нөгөө талаас гадаадын хөгжилтэй орнуудад ч програмистуудын хэрэгцээ шаардлага асар их (хэдэн зуун мянгааараа) байгаа нь Монгол улсад чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гадаадад орнуудад ажиллуулах бүрэн боломж байна. Мөн гадаад, дотоодын зах зээлд бүтээгдэхүүн/програмаа борлуулах, гадаадын програм хангамжийн ажлыг эх орондоо хийх (out sourcing) өргөн боломж байна. Энэ нь Монгол хүнийг ядуурлаас гаргах, улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх нэг гол эх үүсвэр болно

Иймээс програм хангамжийн үндэсний үйлдвэрлэл (Software Industry) бий болгох, тэнд ажиллах чадварлаг Монгол мэргэжилтнийг бэлтгэх нь өнөөгийн нэн тэргүүнд хөгжүүлэх салбар, шийдвэрлэх чиглэл болоод байна . Програмист + Компьютер = Үндэсний үйлдвэрлэл хэмээх үзэл санааг үндэс болгосноор компьютертэй хүн бүр үйлдвэрлэгч байх бүрэн боломж нээгдэнэ. Энэ үндэслэлээр уг төслийг өргөн толилуулж байна

Зорилго:А. Эх орондоо олон улсын түвшний програмистуудыг бэлтгэн гаргаж дотоод, гадаадын улс

орнуудын хүний нөөцийн хэрэгцээг хангахБ. Дотооддоо програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэр тусмаа гадаадын зах зээлд

хэрэгцээтэй, дотооддоо хөрөнгө оруулалт шаардахгүй Multi media төрлийн програмын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна

Үр дүн:А. Програм хангамжийн мэргэжилтэнг бэлтгэх цогц бүтэц бий болгох. Ингэснээр дотоодын ба

гадаадын програмистуудын хэрэгцээг хангахБ. Програм хангамжийн чиглэлийн үндэсний үйлдвэрлэл бий болох. Ингэснээр гадаадын

програм хангамжийн ажлыг эх орондоо хийх, гадаад, дотоодын зах зээлд бүтээгдэхүүн/програмаа борлуулах

Хэрэгжүүлэх боломж:А. Монгол хүнийн оюуны чадавхи өндөр, математик сэтгэлгээ сайн, түүнийг хөгжүүлэх

сургалтын тогтсон системтэйБ. Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгон, хүн бүр судлах болсон нь програм

хангамжийн чиглэлийн сургалт, судалгаа явуулахад хэлний саад гарахгүй.В. Засгийн газраас бүх нийтээр компьютержүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь айл өрх,

албан байгууллага бүр компьютертэй болж, сургалтын дараа шууд үйлдвэрлэгч болох боломжийг нээж байна

Төслийг гүйцэтгэх арга замуудА. Ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн сурах бичгийг VB.Net, Java хэлэн дээр

тулгуурлан хэрэглэгээний бодит бодлого, дасгалуудтай болгон өөрчлөх

44

Page 45: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Б. Дээд сургуулийнVB.Net, Java сурах бичиг бичиж сургалтанд нэвтрүүлэхВ. Дунд, ахлах, дээд сургууль гэсэн дарааллаар мэрэгжилтэнг цогц байдлаар бэлтгэх

тогтолцоог бий болгохГ. Багш нарыг дахин суралгалтанд хамруулж мэргэжил дээшлүүлэх байнгын систем бий

болгохД. Програмчлалын олимпиад, бүтээлийн уралдааныг ахлах ба дээд сургуулийн түвшинд улсын

хэмжээнд тогтмол, зохион чанартай байгуулахЖ. Улсын Математикч, Програмистуудын холбоо (УМПХ) байгуулж мэргэжилтнүүдийн

уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулах, хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж байхЕ. Дээрх үйл ажиллагааг нэгтгэн явуулах цогц төв байгуулахТөв нь тухайн мэргэжлийн чиглэлээр сургалт явуулдаг Дээд Сургууль дээр суурилах бөгөөд

дараах өөрчлөлт сайжруулалтыг хийнэ. Үүнд: Сургалтын агуулга, багш нарын мэдлэг чадварыг өндөр хөгжилтэй орны сургуулиудын жишигт хүргэж, тэдэнтэй жишихүйц сургалтын орчинг бүрэлдүүлэх Сургалт үйлдвэрлэлийг нэгтгэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг өөрчлөн сайжруулах, англи хэл, мэргэжлийн хичээлүүдийн цагийг нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөх, Сургалтын төлөвлөгөөг өөрчлөн сайжруулж бүтээлээр сургалтын явцыг үнэлэх системд шилжүүлэх прагматик сургалт явуулах Мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр явуулах Програмчлалын нээлттэй бөгөөд алсын зайн сургалт явуулах

Зах зээл:Япон улсад 145 тэрбум долларын пргорамм хангамжийн ажил хийгдээгүй эзнээ хүлээн байна.

Энэ ажлыг хийхэд 455 мянган программист хэрэгцээтэй байгаа болно

1. Төслийн нэр:  Програмчдыг гадаадад ажиллахад бэлтгэх1.2 Төслийн зорилго: Компьютерийн програм зохиогчдод гадаадад ажил эрхлэх болон гадаадын захиалгат ажлыг дотооддоо хийж гүйцэтгэх ур чадвар олгох1.3 Төслийн байршил:  Улаанбаатар хот1.4 Төслийг хэрэгжүүлэгч:  Монголын програмист, математикчдын холбоо, Алсын зайн сургалтын төв 1.5 Төсөл эхлэх хугацаа: 2009 оны 12р сараас1.6 Төсөл үргэлжлэх хугацаа: 1.7 Төслийн хөрөнгө оруулалт: Нийт мянган ам. доллар буюу мянган төгрөг.1.8 Төслийн товч тайлбар

Монгол үндэсний компьютерийн програм зохиогчдыг гадаадад ажиллах буюу гадаадын захиалгат ажлыг гүйцэтгэх ур чадвартай болгох сургалт зохион байгуулах, тэднийг дээрх үйл ажиллагаанд зуучлана.     Сургалтыг зохион байгуулахад дараах үндсэн ажлыг хийнэ.

1. Орон даяар 5-11–р ангийн сурагчдаас математикийн авъяас, чадвартай хүүхдийг жил бүр илрүүлэн олж, тэднийг компьютерийн програм зохиох чиглэлд хөгжүүлэх зорилготой тусгай хөтөлбөрөөр математикийн зайн сургалтад хамруулах

2. Эдгээр хүүхдүүдийн дунд богино хугацаатай олимпиадуудыг зохион байгуулж, илүү чадвартай хүүхдүүдийг сонгон авч компьютерийн програмчийн бэлтгэл зайны сургалтанд хамруулах

3. Сонгогдсон хүүхдүүдийг дотоодын их, дээд сургуулиудад элсүүлэн сургаж, тэднээс шалгаруулалтаар сонгон авч компьютерийн програмын бие даасан шавь сургалтад хамруулах

4. Их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутануудаас шалгаруулалтын үндсэн дээр сонгон авч компьютерийн програмын бие даасан шавь сургалтад хамруулах

5. Компьютерийн програмын бие даасан шавь сургалтад хамарсан оюутануудад англи хэлийг тусгай програмаар заах, сургах

6. Шавь сургалтад хамрагдсан оюутануудад багаар ажиллах чадвар олгох, програм хангамжийн менежментийн урлагт сургах 

45

Page 46: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

7. Сургалтад оролцож байгаа сурагчид, оюутануудын бүтээлийг агуулсан вэб сайтыг интернэтэд байршуулах Дунд сургуулийн сурагчдыг ямар нэгэн тоон хязгаарлалтгүйгээр зайн сургалтанд хамруулах, харин сонгогдсон оюутаны тоо жил тутам 100 орчим байх болно.Дээрх сургалтуудыг явуулах багш нарыг бэлтгэх, агуулгыг боловсруулах арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ.Сургалтыг интернэт орчинд явуулах програм, агуулгыг боловсруулж байнга боловсронгуй болгож байх юм.

8. Дотоод, гадаадын хөдөлмөр зуучлалын байгууллагтай холбоо тогтоон  гадаадад ажил эрхлэх болон гадаадын ажлын захиалга олж авч гүйцэтгэхэд нь зуучлана.

      Компьютерийн програм зохиогчдын хөдөлмөрийн төрөлжсөн биржийг бий болгож, гадаад дотоодод сурталчилан ажиллуулна

1.9.Төслийн тодорхойлолт Монгол улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортыг

нэмэгдүүлэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь төсөл хэрэгжүүлэхээр санаачлага гаргаж байгаа бидний зорилтын үндэс болж байна.

Монгол улсын засгийн газрын “Цахим монгол” , “Зайны сургалтын үндэсний хөтөлбөр”-үүд нь төслийг хэрэгжүүлэх таатай нөхцөл мөн.

Цахим монгол хөтөлбөрийн эрхэм зорилго нь Мэдээлэл, харилцаа холбооны технологийг 21-р зууны хөгжлийн үндсэн хурдасгуур гэж үзэж, Монгол улсад мэдлэг оюунд тулгуурласан мэдээлэлжсэн нийгмийг байгуулахад оршино.

МХХТ-ийн ололт, амжилтыг үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх замаар мэдлэгт тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, МХХТ-ийг ашиглан хүний нөөцийг бүх шатанд бэлтгэх, хөгжүүлэх зорилт тавьж байна.

“Зайны сургалтын үндэсний хөтөлбөр”-ийн зорилго нь албан болон албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар,үр ашгийг дээшлүүлж, хүн амд насан туршдаа суралцах бололцоо олгох, амьдрах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг олгох, амьдрах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зайны сургалтын үндэсний тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэхэд оршино.

Мэдээллийн холбооны технологийн хувьд бүх аймгийн төвүүд өндөр хурдны сүлжээнд, бүх сум суурин газрууд тоон сүлжээнд, бүх аймаг, сум интернэтэд 2006-2012 онд холбогдоно.

Мөн 6-аас дээш насны нийт хүн амын 89 хувь компьютер ашиглах чадвартай болох, дунд сургуулийн 10 хүүхэд тутамд нэг компьютер ногдох, багш бүр компьютертэй болох, бүх сумдын 70 хувь нь зайн сургалтанд хамрагдах зорилтууд 2014 он хүртэл дэс дараатай хэрэгжинэ.

Цаашилбал бүх нийтийг компьютержүүлэх, жижиг дунд үйлдвэр болон аж ахуйн нэгжүүдэд МХХТ-ийн хэрэглээг нэмэгдүүлэх, дэмжих зорилт нь төслийн техникийн үндсэн нөхцөл болно.

МХХТ-ийн өндөр чадвартай олон тооны мэргэшсэн мэргэжилтэн, судлаачид бэлтгэх, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн шинэ орчин, шинэ чадавхийг бий болгох замаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж эдийн засгийн тогтвортой өсөлт ба технологийн хөгжлийг дэмжих хөдөлгөгч хүч болгон ашиглахад дэвшүүлж байгаа төсөл ач тусаа өгнө гэж үзэж байна.

Ялангуяа дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд компьютерийн програм хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ үйлдвэрлэлийн гол хөдөлгөгч хүч чадварлаг програм зохиогчдыг бэлтгэх нь төслийн үндсэн үйл ажиллагаа болно.

Компьютерийн програм хэрэгслийг экспортлох, гадаадын програм хэрэгслийг дотооддоо боловсруулахад зохиогчдын ур чадвар, хэлний мэдлэгийг зохих түвшинд хүргэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.

1. Орон даяар 5-11–р ангийн сурагчдаас математикийн авъяас, чадвартай хүүхдийг илрүүлэн олох ажлыг 2009 оноос эхлэн жил бүр зохион байгуулан шалгаруулж, тэдний математик сэтгэлгээг хөгжүүлэх вэбэд суурилсан интернэт сургалтыг явуулна.

Энэ ажлыг хийхэд хүүхдүүдийг сонгон шалгаруулах, тэдний авъяасыг хөгжүүлэхүйц агуулга бүхий хичээлийн хөтөлбөрийг зохионо. Энэ хөтөлбөр нь математик болон програмчлалын сэтгэлгээг хослон хөгжүүлэх чиглэлтэй байна. Хөтөлбөрийн агуулгыг боловсруулах баг ажиллана.

46

Page 47: Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

Сургалтын үр дүнг олимпиад явуулах аргаар үнэлж, сурагчдыг сонгон шалгаруулна.2. Математик сэтгэлгээний зохих түвшин хангасан сурагчдад компьютерийн програм зохиох

суурь мэдлэгийг олгох агуулга бүхий хөтөлбөрөөр зайн сургалт явуулна. Хөтөлбөрийн агуулгыг боловсруулах баг ажиллана.

Сургалтын үр дүнг олимпиад явуулах аргаар үнэлж, шалгарсан сурагчдыг энэ чиглэлийн их, дээд сургуульд элсүүлэх ажлыг зохион байгуулна. Амьжиргааны хүндрэлтэй оюутаны сургалтын төлбөрийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ.

3. Энэ шалгаруулалтаар их, дээд сургуульд элссэн болон одоо суралцаж байгаа оюутануудаас сонгон шалгаруулж компьютерийн програмын чиглэлээр шавь сургалтад хамруулна.

4. Компьютерийн програмын чиглэлээр суралцаж байгаа нийт оюутануудад зориулсан англи хэлний вэбэд суурилсан зайн сургалт явуулна.

Төслөөр шалгарч их, дээд сургуульд элссэн оюутанууд болон шавь сургалтанд хамрагдсан оюутануудад зориулсан англи хэлний танхимын сургалтыг зориулалтын хөтөлбөрөөр заана.

5. Компьютерийн програмын чиглэлээр суралцаж байгаа нийт оюутануудад зориулсан багаар ажиллах чадвар олгох болон програм хангамжийн менежментийн зайн сургалт явуулна.

Шавь сургалтад хамрагдсан оюутануудад багаар ажиллах чадвар олгох, програм хангамжийн менежментийн урлагт сургах зориулалтын хөтөлбөрөөр хичээл заана. Эдгээр хичээлийн агуулгыг боловсруулах баг ажиллана.

6. Сургалтад оролцож байгаа сурагчид, оюутануудын бүтээлийг агуулсан вэб сайтыг интернэтэд байршуулан, худалдах арга хэмжээг зохион байгуулна. Олсон орлогыг тэдний сургалтыг дэмжихэд ашиглана.

7. Компьютерийн програм зохиогчдын хөдөлмөрийн төрөлжсөн биржийг бий болгож, гадаад дотоодод сурталчилан ажиллуулна. Бирж дээр сурагч, оюутан, програм зохиогчдын бүтээлийн жагсаалт, борлуулах програм, зохиох програмын мэргэжсэн чиглэл, ур чадварын тухай мэдээллийг зарлана. Дотоод, гадаадын хөдөлмөр зуучлалын байгууллагатай холбоо тогтоон гадаадад ажил эрхлэх болон гадаадын ажлын захиалга олж авч гүйцэтгэхэд нь зуучлана.

Програмын чиглэлээр аутсорсингийн багийг байгуулж, тэдэнд гадаадын захиалгат ажил олох, худалдаа-зуучлалын үйл ажиллагаа явуулахад нь эрх зүйн ба мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Энэ чиглэлд дотоодод явуулах ажиллагааг мөн адил авч үзнэ.

8.Компьютерийн програмын чиглэлээр гадаадад сурч, ажиллаж байгаа оюутан, магистрант, докторант, програмчдын хамтын ажиллагааг зохицуулах кибер орчинг бий болгоно. Тэдний үйл ажиллагааг дэмжих, урамшуулахад төр, засгийн байгууллагын анхаарлыг төвлөрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авна

47