30
ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ Гүррагчаагийн Лхагваа Техникийн шинжлэх ухааны доктор, профессор (ШУТИС)

хүний хөгжлийн шинэ баримтлал

Embed Size (px)

Citation preview

Page 1: хүний хөгжлийн шинэ баримтлал

ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Гүррагчаагийн Лхагваа Техникийн шинжлэх ухааны доктор,

профессор (ШУТИС)  

Page 2: хүний хөгжлийн шинэ баримтлал

“Хүний оюун санаа нь субъектив ертөнцийнхээ хувьд сэтгэхүй,

мэдрэмж, ухамсар бөгөөд бодгаль бие нь объектив бодит шинжтэйн

хувьд оршин буй бие махбодь юм” (Д.Баасанжаргал, 1996) гэсэн

Францын философич Рене Декартын энэ тодорхойлолт нь “Сэтгэж

байгаа учир амьдарч байна” гэсэн философын зөв томъёоллыг үгүй

хийж, ийнхүү 1644 оноос хойш хүн хүн гээч бодгаль хагасарсан байна.

 

Ингэж хүн нэг амьдрахын хууль буюу физик биеийн онолд

захирагдаж, гени, эс нь үхэхэд бүх юм дуусах тул “нэг олдох нас”-

ыг дураараа дургиж өнгөрөөх гүжирмэг шийдэлд хүрч, үүнийгээ

улайран хэрэгжүүлэх замаар өөрсдийн “Үндсэн хууль” болох

Энергийн болон Термодинамикийн хуулийг уландаа гишгэсэн нь

хүний ухамсрын доройтлыг араатны түвшинд хүртэл үүдсэн байна.

Page 3: хүний хөгжлийн шинэ баримтлал

Ухамсрыг шоо үзсэний гай хүмүүнд хэцүүхэн тусжээ.

Эрхэм ариун чанар буюу ухамсар /Nobel Q = NQ/ дэлхийн

хүний цөөнхид нь 90%, дийлэнх нь болох тааруу хүмүүст 3%,

хүн төрөлхтөний дундаж 10% байна /Ching Hai, 2008/.

Гэтэл энэ үзүүлэлт үхэрт 40%, нохой, зэрлэг гахай, зарим

шувуунд 30%, хун, буга, орангутан сармагчинд 20%, нугас

8%, бар 4%, арслан, бүргэдэд 3% гэвэл хүмүүн биднийг ямар

их гай зовлон дайраад байгаа нь ойлгогдоно.

Page 4: хүний хөгжлийн шинэ баримтлал

Орчин үеийн хүн = эр+ эм бэлгийн эс

60-70% оюун санаа=Ухамсар=сүнс=Энерги

100% хүн

Уламжлалт шинжлэх ухааны хүн=эр +эм бэлгийн эс+ 5 махбодь+сүнс

Таван махбодийг ойлгохгүй хойно хялбарчлаад эс, генид хураангуйлчихвал цаана нь орчин үеийн хүмүүнд сүнс гээч бүхэл бүтэн томъёолол ор сох гээгдсэн байна.

Профессор Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” бүтээлээрээ хүмүүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээг 41% гэж тогтоосон.

Хүнийг 100% гэж үзвэл физик бие /махбодь/ маань 41 хүртэл хувийг нь эзэлнэ гэсэн үг юм.

Энэ бол өнөөгийн шинжлэх ухааны хүн юм.

Үлдсэн 60 гаруй хувь нь “ухамсар, оюун санаа буюу энерги” юм.

30-40% max

Page 5: хүний хөгжлийн шинэ баримтлал

60-70% Оюун

санаа=Ухамсар=Сүнс=Энерги

Хүнзүйн ерөнхий онол:

“Хүн ухамсар бие, физик биеэс бүрдэнэ. Ухамсар буюу энерги бие нь хүний 70 хүртэл хувийг эзэлж энергийн ба термодинамикийн хуулиар зохицно.

Физик бие нь 30-41%-ийг эзэлж эс, генийн хуулиар зохицно”.

30-41% физик бие

Термодинамикийн 1 хууль 1. Энерги оргүй хоосноос бий болохгүй

\ энергээс бий болсон\

Махбодийн энергийн хууль:

“70 хүртэл хувийн энерги нь хүний үндсэн шинж чанар \ааш араншин, бие бялдар, гоо сайхан, авъяас чадвар, оюуны чадавхи, сонирхол, үзэл санаа, арвич хямгач, цэвэр нямбай байдал гм\-ыг бүрдүүлнэ”.

Монгол эцэг эх хүүхдээ “Биеийг нь төрүүлсэн, санааг нь түрүүлээгүй” гэж зөв томъёолсон

байна.

Page 6: хүний хөгжлийн шинэ баримтлал

физик биеийг хүн гэж эндүүрчээ. Р.Декарт оюун санааг субъектив чанартай, харин шинжлэх ухааны судлагдахуун нь объектив чанартай учир хүн судлал нь махбодь мөн гэж үзсэнээр хүн хэмээх ойлголтын хүрээнд судалж эхэлсэн физик бие нь хожим хүний төлөөлөл болж хувирсан байна.

60-70% оюун санаа=Ухамсар=

Сүнс=Энерги

Ийм “хүн” сармагчин хоёрын генийг сан 99% ижил, ердөө 1%

зөрүүтэйг олсон Ч.Дарвин 150 жилийн өмнө хүнийг сармагчинаас

үүсэлтэй гэж онолджээ.

Өчүүхэн 1 хувийн ялгаа нь биднийг мичнээс асар өөр

болгосон гэх онол /Адам Харт-Девис, 2009/ одоо ч үйлчилж байгаа

нь хүнийг физик бие, махбодь гэж үзсээр байгаатай холбоотой.

Хүн, шимпанзе хоёр 6,2 сая жилийн тэртээгээс ялгаран хувьсах

болсон /Адам Харт-Девис, 2009/ гэх ба хувьслын явцад генид нь

өөрчлөлт ороогүй байна.

30-40% max

Термодинамикийн 1 хууль 2.Энерги устаж үгүй болохгүй

Page 7: хүний хөгжлийн шинэ баримтлал

Дарвины онолоор: Аз болоход сармагчнаас хүн үүсñэíгүй Харин хүн өөрөө сармагчин болсон байна. “Дэлхийн түүх ” номонд тэмдэглэснээр “Хүн өөрийн сул дорой, мөнх бус гэдгийг мэдсэн цагаас хойш амьдралын нууцын хариултыг хайх болсон байна, тал 32” \Адам Харт-Девис, 2009

Физик биеийн ийм нэг онолын хүрээнд 1 амьдрах насны онол бий болсон ба шинжлэх ухааны ийм нэгэн баримтлал гээчийн хүн төрөлхтөнд учруулсан гай гамшиг нь дэлхий дээр болсон бүх дайн самууныг оруулаад бусад бүх гамшгийн хор уршигтай ч зүйрлэх аргагүй болсон байна. Хүнийг хүн-сармагчин болгохоос өөр юуг чухам гай гамшиг гэхсэн билээ.

60-70% оюун санаа=Ухамсар=сүнс=Энерги

30-40% max

Page 8: хүний хөгжлийн шинэ баримтлал

...70 хүртэл хувийн энерги нь хүний үндсэн шинж чанар \ ааш, араншин, бие бялдар, гоо сайхан, авъяас чадвар, оюуны чадавхи, сонирхол, үзэл

санаа, арвич хямгач, цэвэр нямбай байдал гм\-г бүрдүүлнэ...

Энергийн үүрэг нь ажил хийх явдал юм.

Page 9: хүний хөгжлийн шинэ баримтлал

Махбодийн шинж чанар 

М а х б о д и й н   э н е р г и й н   ч а д а в х и -хүн  -хүн  -хүн

1.Биеийн ерөнхий байдал

- мах мариа   

Намхан, туранхай

буюу горзгор, жижиг

давжаа буюу

шолбогор, сул дорой,

цээж хавтгай, судас

шөрмөс арьсны

цаанаас тодорсон,

арьс хуурай, ширүүн,

гар хуруу эв дүйгүй,

үе яс товгор, үс

шингэн, сормуус

нимгэн, нүд жижиг

ба хурц, дальдичсан,

зундаа хөлрөмхий,

хүйтэнд тэсвэргүй

Хатингир, таргалах хандлагагүй

Дунд зэргийн нуруутай,

булчингийн хөгжил

дунд, цээж өргөвтөр,

судас шөрмөс тод

илрээгүй, арьс нь

зөөлөн, дулаан, гар

хуруу зөөлөн эвлэг,

биеийн жин ба өндрийн

харьцаа маш сайн

зохицсон, биеийн галбир

гоёмсог сайхан, үс уналт

нэлээд, эрт бууралтах,

хамрын үзүүр улайх

хандлагатай биеийн

гадаргуу, гар нь дулаан,

хөлрөх нь хялбар, хөлс

нь үнэртэй, харц нь

цоргисон хурц, халуунд

тэсвэр муутай, их

халуун усанд орж

чаддаггүй

Дунд зэрэг

Том талбиун

биетэй, биеийн

хөгжил маш сайн,

цээж өргөн, судас

шөрмөс ил

харагдахгүй,

булчингийн хөгжил

сайн, таргалах

хандлагатай, арьс

зөөлөн, өнгөлөг,

тослог, цайвар,

хүйтэн, гарын алга

хүйтэн ба чийглэг,

хөлрөх нь бага, нүд

том, шүд цагаан

махлаг

Махбодийн шинж чанарыг түүний энергийн түвшин бүрдүүлэх нь  

Page 10: хүний хөгжлийн шинэ баримтлал

2. Зүс царай

өнгө буурай, цонхигор, хөхөлбөр

шарангуй, цог жавхлантай

цагаан, бадрангуй

3.Зан чанар

хөдөлгөөн хурдан,

яриа түргэн, үг олон,

наргиач, үрэлгэн,

сэтгэлийн тэнхээ

бага, зоримог бус,

ядрамтхай, сэтгэл

санаа тогтворгүй,

сүсэг бишрэл

тогтворгүй, мөнгийг

хурдан олж түргэн

зардаг, үрэлгэн,

амралт завсарлага

бүхий хөдөлгөөнт

спортоор оролдох

дуртай, дуу хуур

наргиа цэнгээнд

дуртай, амтлаг,

исгэлэн, давслаг

хоол сонирхож,

халуун унд ба

спиртийн зүйлд

дурламтгай

үнэнч шударга, сэтгэлд

нийлэмжтэй, түргэн

зан, цочир ууртай,

хартай, эд баялаг их

хураадаггүй ч

байгаагаараа бахархах

дуртай, тансаг үрэлгэн,

үг яриа хурц ширүүн,

хүнд ажлаас

шантрамхай, халуунд

тэсвэр муутай, өлсөж

цангах нь хялбар,

улайран биширч

сүсэглэгч, амтлаг,

гашуун, хүйтэн хоол

ундыг эрхэмлэдэг.

хөдөлгөөн удаан,

сэтгэл уужим,

тайван, биеэ барих

хийгээд амьдрах

чадвар сайтай, мөнгө

олж олсоноо ашигтай

зарах чадвартай,

шунахай сувдаг, үг

яриа нь удаан, нэг

жигд, өлсөх, цангах,

ядрахыг хялбар

тэсвэрлэдэг, цай,

кофе, архи ууж,

тамхи татахаас

буцахгүй, итгэл

бишрэлтэй буюу

сүсэгтэй, халуун,

гашуун амтанд

таалалтай

Page 11: хүний хөгжлийн шинэ баримтлал

4. Оюун ухаан, билэг авьяас

мэдээллийг түргэн

хүлээн авч түргэн

боловсруулалт хийх

чадвартай, ой тогтолт

сул, мартамхай

 

ухаалаг, зоримог,

удирдан зохион

байгуулах, шийдвэр

гаргах чадвартай,

оюуны чадавхи өндөр

 

мэдээллийг хүлээж

авахдаа удаан ч ой

тогтоолт (санамж)

сайн

5. Эрүүл мэнд Физиологийн процесс

хурдан явцтай, хоол

боловсруулах үйл явц

бэрхшээлтэй, их иддэг,

өтгөн нь хатанги ба

бага, шээсний гарц

бага, хоолны дуршил

тогтмол биш, нойр

хөнгөн, бие засал

авахдаа тааруу, үе мөч

дуугарамтхай, гар хөл

байнга хөрдөг,

амархан ядардаг

 

физиологийн процесс

идэвхтэй, ходоод

гэдэсний үйл

ажиллагаа сайн,

хоолонд дур сайн,

шингэц сайн, нойр

хэвийн сайн, шээс их,

шаравтар өнгөтэй,

үнэртэй

физиологийн

процесс удаан

явцтай, өлсөж

цангах нь удаан,

хооллох дур их

биш, бага

хооллодог, удаан

өлсдөг, өтгөн нь

зөөлөн цайвар

өнгөтэй, нойр их,

таргалах

хандлагатай

ихэвчилэн эрүүл,

нас урт

Page 12: хүний хөгжлийн шинэ баримтлал

7. Махбодийн энергийн шинж чанар 

Хугацааны энергийн дутмаг

байдал ба бага орон зай нь

ой тогтоолт сул хөгжихөд

нөлөөлөх ба гравитацийн

энерги байнга дутмаг, хоол

хүнсээр авсан гравитацийн

энерги нь ихэнхдээ үр дүнгүй

сарнидаг. Ион, протон

дамжуулалт, нэвтрүүлэлт

ихтэй эсйин мембраны гамма

төлөвд харгалзах ба

сэрэмтхий “мембран” тооны

хувьд олон, идэвхийн хувьд

өндөр, чөлөөт исэлдэлт

болон фосфоржилтот

исэлдлийн аль алины түвшин

сул учраас АТФ–ийн ерөнхий

тоо хэмээ, түвшин бага

махбодид явагдах

термодинамикийн процесс

чөлөөт энергийн хамгийн

бага, энтропийн хамгийн их

утгатай байна. Биеийн

хүчний хүнд хөдөлмөр

эрхлэгчийн ангилалтай

дүйнэ.

Цахилгаан-соронзон,

гэрлийн болон дулааны

энергитэй холбоотой,

эсйин мембраны альфа

төлөвд харгалзах

махбодь. Эдгээрийн

нөлөөгөөр дулаан

төрүүлэх чадвар сайн

хөгжсөн, махбодид

ферментийн идэвх,

бичил хэсгүүд,

фермент, хүлээн

аваагуурын идэвх,

хөдөлгөөн өндөр,

кинетик энерги

харьцангуй өндрөөс

шалтгаалж энергийн

ашиггүй сарнилт

явагдах магадлал их.

Одоогийн ангиллын

хагас механикжсан

хөдөлмөр эрхлэгсэдтэй

дүйнэ.

Хугацааны болон

гравитацийн энерги

сайтай, чөлөөт энерги

дулааны энергид

шилжих явц

хязгаарлагдмал,

энтропи бага, эсийн

бүтцийн тогтвортой,

тэсвэрт чанар сайтай

бетта төлөвд

харгалзах ба

фермент, уураг,

хүлээн аваагуурын

хөдөлгөөн, кинетик

энергийн үүсэл бага,

энерги хожих

боломжтой махбодь.

Одоогийн ангиллын

оюуны болон

механикжсан

хөдөлмөр

эрхлэгсэдтэй дүйнэ.

Page 13: хүний хөгжлийн шинэ баримтлал

•60 гаруй хувь нь энерги учраас та “устаж үгүй болохгүй /мөнх/”

гэсэн Термодинамикийн 1-р хуулийн 2-р заалтанд захирагдана.

•Их Богд Адиша хүмүүнийг “Үүсэл, устал үгүйн мөн чанар” (Ошо,

2009) гэж 1000 жилийн тэртээ шинжлэх ухаанчаар гайхалтай

тодорхойлсон байна.

• Энэ нь Термодинамикийн 1-р хуулийн 1 ба 2-р заалттай яв цав

тохирч байна.

•Р.Декарт, Ч.Дарвин, бусад “агуу сэтгэгчдийн сармагчин” болж

хувирсан та ингэж л “өөрийн сул дорой, мөнх бус гэдгийг

мэдсэн…”/Адам Харт-Девис, 2009/.

•Агуу сэтгэгчдийн балгаар хүмүүн бид үнэхээр сул дорой, мөнх бус

болж хоцорчээ.

•Хүнийг хагасласан гай түйтгэр үүгээр дуусахгүй. Та нэг цагт энэ

махбодийг, физик биеийг орхино. Магадгүй маргааш.

•Ингээд термодинамикийн 1-р хуулийн 3-р заалтанд тулгагдана.

Page 14: хүний хөгжлийн шинэ баримтлал

•Нүд анимагцаа та 70 хувь хүртэлх энерги биеэрээ энэхүү хуулийн “Энерги

нэг хэлбэрээс нөгөөд шилжинэ” гэсэн 3-р заалтанд өөрийгээ тушаах ёстой

болно.

•Таны бие, хэл, сэтгэлийн ул мөр нь одоо таны хэлбэрийн шилжилтийг

шийдэхээр нэгэнт бэлэн болчихсон, цаашид ухамсар буюу энерги биеийн

тань хувь заяаг тодорхойлох болно.

•Тэгэхээр наанадаж “амиа хоохойлох арга”-ыг өөрийнхээ “Жинхэнэ үндсэн

хууль” буюу Термодинамикийн 1-р хуулиас амьддаа хайж олох хэрэгтэйг та

харж байна.

•Ингээд танд “устаж үгүй болохгүй, хэлбэр сонго” гэсэн Үндсэн хуулийн

чинь энэ заалт яршиг удах нь байна.

•Адиша Богд “Аливаа юмыг хувиргаж болно, харин устгаж болохгүй” (Ошо,

2009) гэж тодорхойлсон нь Термодинамикийн 1-р хуулийн 2 ба 3-р

заалттай тохирч байна.

•Өөрийгээ устгах аргагүй хойно хэлбэрт хувирах нь байна.

Page 15: хүний хөгжлийн шинэ баримтлал

•Хэлбэр гэдэг маань юу вэ?

• Бид одоогоор физик вакуум, хатуу, шингэн, хий, плазм гэсэн 5 биеийг

наанадаж мэдэх ба эдгээр нь өөр хоорондоо чөлөөтэй хувирч шилжинэ.

• Физикийн вакуум нь олон хэмжээст дээд бие.

• Хүний 70 хувийг ус юм гэвэл энэ нь шингэн бие байж болох. Мод

чулуу нь хатуу, ад сүг мэт нь хий, галт уулын халуун хайлш мэт нь плазм

гэхчилэн төсөөлчихье.

•  Энерги биеийн тань хэлбэрийн шилжилт юуг баримталж явагдах вэ?

•Кибернетикийн болон уураг тархи судлалын эрдэмтдийн тооцсоноор хүний

тархины багтаамжийг хальс болгоод цувибал 9.6 сая км хальстай тэнцэнэ

(П.К.Анохин, 2003). Энэ бичлэг нь бидний бие, хэл, сэтгэлийн үйлээр

секундийн завсарлагагүй хийгдэж үүрд хадгалагддаг байна.

•Энэ нь цахилгаан-соронзны түвшинд хийгдсэн, дээрх хуулийн 2-р заалтанд

хамаарах энерги, устаж үгүй болохооргүй хийгдсэн бичлэг гэсэн үг.

• Буддын шинжлэх ухаанд тодорхойлсноор 1 инчдэх зуур 57 дүрс юмуу

үүнтэй дүйхүйц бичлэг хийгддэг байна (Богд Зонхов, Бодь мөрийн зэрэг).

Page 16: хүний хөгжлийн шинэ баримтлал

•Энэ бол энэ л насны бичлэг.

•Устаж үгүй болохгүйн хуулиар бид хичнээн ч удаа хэлбэрт хувирч,

хичнээн ч тэрбум км бичлэг хийсэн байж болно. Цөм устаж алга

болохгүйгээр бичигджээ.

•Одоо ядаж энэ насныхаа бичлэгийн учрыг олох болох нь. Ямаршуухан

бичлэг хийснээ та бэлхнээ мэдэж байгаа.

• “…сул дорой, мөнх бус” /Адам Харт-Девис, 2009/ гээч нэг

амьдрахын хуулиар явчихсан бид эрэлт хэрэгцээ, зах зээл, олз омог,

шунал хүсэл, өрсөлдөөн гээд өөдгүй бүхний бай болж манаргасан

хойно олигтой ямар бичлэг хийгдсэн байхав.

• ОХУ-ын ШУА-ийн Хүний уураг тархи судлалын хүрээлэнгийн захирал,

доктор С.В.Медведевийнхээр: “Мэдээллийн хэмжээ нэмэгдээгүй. XYIII

зууны бөглүү тосгоны малчин ХХ зууны бизнесменээс дутуугүй

мэдээлэл авч байжээ. Харин мэдээлэл өөрөө их өөр болжээ” (Дүгэр Б.,

1997) гэсэн нь маш чухал дүгнэлт юм.

•Харамсалтай нь өнөөгийн шинжлэх ухаанд мэдээлэл гэж юу болох,

мэдээлэл өөр болох гэдэг юу хийгээд ямар үр дагавартайг хараахан

олоогүй байна.

Page 17: хүний хөгжлийн шинэ баримтлал

• Энергийн шилжилт хийх үндсэн болзол нөхцөл болж буй мэдээлэл гээч нь юу вэ?

Мэдээлэл = Хүмүүний бие, хэл, сэтгэлийн

бүх үйл

үзсэн харсан

дуулсан сонссон

ярьсан хөөрсөн

мэдсэн сурсан

идсэн уусан

үйлдсэн өмссөн зүүсэн

Энергийн үйлдэл

Page 18: хүний хөгжлийн шинэ баримтлал

Мэдээлэл = Хүмүүний бие, хэл, сэтгэлийн бүх үйл

махбодийн 100 триллион эсийн программ

энерги биеийн буюу тань хэлбэрийн шилжилтийг

тодорхойлох үзүүлэлт

9.6 сая км хальсны багтаамжтай дүйх бичлэг

Page 19: хүний хөгжлийн шинэ баримтлал

Мэдээлэл

МэдээлэлШинж чанар Утга

Импульс (Нилс Бор)Импульс, энерги бүхий эгэл

хэсгүүдээс бүрддэг, өөр хоорондоо импульс энергээрээ ялгагддаг.

Тодорхой нэг багц энерги

Ширхэглэг, Долгионлог (Гейзенберг)

Долгионтой Тодорхой нэг багц энерги

биежсэн санаа буюу ухаан

Импульстай Тодорхой нэг багц энерги

Биологийн шинжлэх ухаан /Г.Лхагваа, 2005/

Энерги Эергүү, сөргүү, саармаг утгад харгалзана.

Эсийн удирдлага, программ:

МЭДЭЭЛЭЛ= ЭНЕРГИ \+, -, ±\ →ЭС \Хүн \ ҮР

ДҮН \ +, -, ± \

Техник, технологийн шинжлэх ухаан /Б.Жадамбаа 2005/

Долгион (Алберт Эйнштейн)

Долгионы тодорхой урт, инергитэй, өөр хоорондоо долгионы урт,

инергээрээ ялгагаддагТодорхой нэг багц энерги

Хүмүүний шинжлэх ухаан /Б.Жадамбаа 2005/

Санаа буюу ухаан Долгионтой Тодорхой нэг багц энерги

Page 20: хүний хөгжлийн шинэ баримтлал

Өвчнийг ч, эмчилгээг ч мэдээллийн үр дүн мөн гэж үзсэн бидний тулгуур

ойлголт нь махбодид шууд нөлөөлж буй мэдээллийн агуулгыг тодорхойлохыг

чухалчилж байгаа хэрэг бөгөөд энэ ойлголтын хүрээнд авч үзвэл:

Мэдээллийн эцсийн задаргаа болох эергүү, сөргүү, саармаг энерги нь эрүүл

мэндийн тодорхойлолт бөгөөд өвчин эмгэг нь сөргүү мэдээллийн буюу сөргүү

энергийн, эдгэрэлт илааршилт, эс бөгөөс эрүүл байх гэдэг нь эергүү энергийн

буюу эергүү мэдээллийн тодорхойлолт болно.

МЭДЭЭЛЛИЙН ХУУЛЬ:

“Мэдээлэл бүрийн задаргаа нь энерги бөгөөд биологийн системд энэ нь мэдээллийн эергүү, сөргүү, саармаг утгаар илэрхийлэгдэнэ”

Эрүүл мэнд нь эсийн мэдээллийн функц, өөрөөр хэлбэл мэдээллийн эцсийн задаргаа болох энергийн функц мөн.

Page 21: хүний хөгжлийн шинэ баримтлал

Өөр болсон гэгдэх өнөөгийн мэдээллийн нэг хэсгийг стресс буюу

хямрал, дарамт гэсэн үгээр илэрхийлж, үүнийг бие даасан өвчинд тооцох

болсон бөгөөд 90-ээд оноос өмнө энэ “өвчин” 10 мянган хүнд л нэг тохиолдол

бүртгэгдэж байсан бол сүүлийн 5 жилд сэтгэлзүйчид дэлхийд өдөр бүр 1000

гаруй шинэ тохиолдлыг бүртгэж байна.

Буддийн шинжлэх ухаанд муу сэтгэлийн гэмийг 64 000 гэж тооцсонтой энэ нь

таарч байна.

Калифорнийн их сургуулийн биологич Элисс Эпелийн багийн судалгаагаар

58 залуу эхийн 19 нь эрүүл хүүхэд төрүүлжээ.

2001 онд өндөр хөгжилтэй орнуудад 1000 хүн тутамд ногдох байдлаар

шезофрени өвчин 4 дахин, өтлөлтийн солиорол 7 дахин, оюуны хомсдол 13

дахин, архинд дондол 25 дахин, невроз 29 дахин нэмэгдсэн (Яременко К.В.,

2001).

Одоогийн мэдээллийн агуулгыг авч үзвэл олигтой хэлбэрийн шилжилт

хийгдэх аргагүй байна.

Хамгийн түвэгтэй асуудал одоо л үүснэ.

Нэгэнт энерги устаж үгүй болохгүй тул хувирч очсон энергийнхээ тухайн тэр

л оронд мөнх настай орших болох нь.

Ахин төрөл олох /энерги хэлбэрт шилжих/, тухайн төрлийн сайн, муу алин

болох нь Термодинамикийн 1-р хуулийн 3-р заалтад захирагдан явагдана.

Page 22: хүний хөгжлийн шинэ баримтлал

Хүн хэмээх биологийн системийн энерги Термодинамикийн 2-р хуулиар

хэмжээний хувьд тогтмол хадгалагдах боловч мэдээллийн байдлаас шалтгаалан

хэлбэрийн хувьд сөргүү тал нь давамгайлах нь өнөөгийн нийгмийн онцлог юм.

Гэхдээ системийн энерги хэмжээний хувьд constant байгаа нь хүний хувьд их

олз юм. Тэгэхээр устаж үгүй болохгүйгээр хийгдсэн бие, хэл, сэтгэлийн

бичлэгийг саармагжуулах, улмаар эергүү болгох ганц боломж үлдэж байна.

Энерги биеийн удирдлагыг гартаа авснаар хүн хэмээх системийн энергийг

саармагжуулах, улмаар эергүү болгож хувиргаснаар устаж үгүй болохооргүй

хийгдсэн бичлэгийг ухамсарт хүний давуу талыг ашиглан өөрчлөх ганцхан

боломж байна. Үүний тулд бидэнд цаг маш байгааг санаж яаравчлах нь чухал.

Энерги биеийн хоол нь:

Бясалгал

Бие, хэл, сэтгэлийн үйлийг зөвтгөх, бие-хэл-сэтгэлийн эергүү үйл, энэ 3 үйлийг

хянаж зөв удирдах

Бардамнал, ихэрхэл, бие тоох, өчүүхэн мэдлэгээр сагсуурах гэхчилэн “Би” үзэл

буюу эго-гоос бүрэн салсан ухамсар Шунал, хүсэл, тачаалаас ангижирсан үзэл, ухамсар Энэрэл хайр, өглөг буян, өршөөл нигүүсэл Бүх хэлбэрийн эергүү мэдээлэл Цагаан хоол

Page 23: хүний хөгжлийн шинэ баримтлал

 ХҮМҮҮНИЙ ХӨГЖЛИЙН ХУУЛЬ

Э=mc2

Хэрвээ хүмүүний хөгжлийг ухамсрын буюу энергийн

хөгжил гэж тодорхойлвол хүний хөгжлийн хууль нь

Эйнштейний Энергийн хууль байх ба матери эрчимд, эрчим

эргээд материд хувирах хөгжлийн процесс юм.

Тархины хөгжил нь физик биед хамаарах учир хүний

хөгжлийг тодорхойлох үзүүлэлт болж хараахан чадахааргүй

байна.

Тархи болон физик биед хамаарах бүхэн мэдлэгт

харъяалагдана. Мэдлэгийг үйлдвэрлэх хүч болгох нь

амжилт .

Харин хүний хөгжил нь түүний 70 хүртэл хувийг эзэлж буй

энерги биеийн хөгжил бөгөөд үүнийг хөгжүүлснээр энэ

насандаа өөрийгээ шинээр нээж, дараа насанд хэлбэрийн

шилжилтийг зөвхөн физик вакуумд харъяалагдах дээд 5

ертөнцийн дотор хийх боломжтой болно.

Page 24: хүний хөгжлийн шинэ баримтлал

Ухамсар=Матери

IX

V

IV

III

II                     200

I                     120

60-70% Оюунсанаа=Ухамсар=Сүнс

= Энерги

30-41% физик бие

E=m с

4 5

3

Хатуу бие

Шингэн

бие

Хийн бие

Плазм

Троссион орон

1095 г\см3

энерги атом

1014 г\см3

Энер

гий

н

ер

төнц

үүд

Хүм

үүни

й

дор

ой

тол

Дэлхий

Физик

вакуум

28

Хүм

үүни

й

хөгж

ил

2

Page 25: хүний хөгжлийн шинэ баримтлал

•Хүнийг энергийн биет буюу ариун дагшин бодгаль гэж тодорхойлсноор физик

биеийн өнөөгийн ойлголтууд бүрэн өөрчлөгдөх болно.

•Хүний хөгжлийн менежмент нь тархийг хөгжүүлэхээс энергийг хөгжүүлэхэд,

толгойг ажиллуулахаас сэтгэлийг боловсруулахад чиглэгдэх болно.

•Сэтгэлийг боловсруулах гэдэг нь гадагш чиглэсэн сэтгэлийг өөр дотогш

хумих, гадагш цалгардуулахгүй байлгах, дотогш чиглэлтэй болгох, үйл

бүхнийг дотогш, өөр рүүгээ хандуулах явдал бөгөөд энэ нь хүний үйл,

гэгээрлийн үйл, бурханлиг үйл юм.

•Үүнийг сэхээрэх, ухаарах, өөрийгээ олох буюу гэгээрэх гэнэ.

Page 26: хүний хөгжлийн шинэ баримтлал

Үйлийн менежментийн үзүүлэлт

Бодижсон материаллиг хүн /физик бие/

Бодгальжсан оюунлиг хүн

Амьдралыг үзэх үзэл 1 амьдрах нас Мөнх нас

Үйл /бодол, үг яриа, үйлдэл, зорилго гм/-ийн чиглэл

гадагш дотогш

Үйлдэгч тархи Зөн совинҮйлийн бай Материаллиг зүйл Оюун санаа

Үйлийг өдөөгч эрэлт хэрэгцээ хэрэглээ хүсэл шунал

шунал хүслээс ангид хүн

Үйлийг гүйцэлдүүлэх арга

Өөрийгээ гаднаас хайх -зах зээл -өрсөлдөөн - эд баялаг -ов мэх -хүчирхийлэл -Би үзэл  

Өөрийгээ дотроосоо хайж олох -бие, хэл, сэтгэлийн үйлийг чухалчлах, зөвтгөх -сэтгэлийг номхотгох -шунал хүслийг огоорч сэтгэлийн амар амгаланг олох

Бодижсон ба бодгальжсан хүмүүний үйлийн менежментийн харьцуулалт

Page 27: хүний хөгжлийн шинэ баримтлал

Үйлийн үр дүн

Олз ашиг /өөрийгээ гээсэн материаллиг хүн/

өөрийгээ олсон дээд ухаарал /сэтгэлийн амар амгалан буюу дээд аз жаргал/

Илрэл Юм бүхэнд санаа зовох, өөрийгээ чxухалчлах, амин хувиа хичээх, хэрэглээнд донтох, хүсэл шуналд автах, атаархах, бусдыг шүүмжлэх, бүхнийг өөрийн үзэлд захируулах гэх, бусдын эрх ашгийг үл тоох, жаргах бус жаргалтай болж харагдах гм

Сэтгэлийн амар амгаланг олж, өөрийгээ огоорч бусдын тусыг бүтээх, бусдын сонголтыг хүндэтгэх, бүхнийг нигүүсэх, ачлах энэрэх гм

Хүний хөгжлийн менежмент /шинэчлэл – хандлага/

Ахуйлиг амьдралаас оюунлигт хувирах

“Би” үзлийн боолчлолоос сэтгэлийн амгаланг олсон эрх чөлөөнд шилжих

Тархийг хөгжүүлэхээс энергийг хөгжүүлэхэд зорих

Толгойг ажиллуулахаас сэтгэлийг боловсруулахад хүрэх

Амьдрах хэлбэрээс амьдрах агуулгад дэвших

Аз жаргалыг гадаад орчноос бус

дотоод мөн чанараасаа хайж олох

Page 28: хүний хөгжлийн шинэ баримтлал

•Бодижсон материаллиг хүн буюу Физик биеийн хувьд эрэлт хэрэгцээ хэзээ ч

хангагдахгүй учир шунал хүсэл хэзээ ч дундрахгүй, ийм байдлаар сэтгэлийн

амгалангаас төө хол, жинхэнэ мөн чанараасаа төчнөөн холдож аз жаргалыг үл

олно.

•Бодгальжсан оюунлиг, өөрийгээ нээж олсон хүний хувьд сэтгэлийн диваажинг

нэгэнт бүтээж, энэ чанараараа хувь заяаны дээдийг хүртэж, хүний амьдралын

эрхэм дээд зорилгод өөрийгээ нийцүүлнэ. Энэ зорилго нь гэгээрэл юм. Гэгээрэх

нь ухаарахын нэр юм. Ухаарлын гэрэлд бүх юм өөрөө аяндаа шатаж үгүй болно.

Нэгэн үе хэрэглээнд биеэ барьцаалж донтож явсан бол ухаармагц тэр бүхэн

танаас хар аяндаа салж одно.

•Та энэ бүгдтэй тэмцэлдэх хэрэггүй. Ухаарсан байхад л болно. Жишээ нь, та

маханд дуртайгаасаа болж хичнээн амьтны амь хөнөөлцөж, бас тэдгээр амьтны

хүүрээр өөртөө тансаглалыг бий болгох гэж мугуйдалж буйгаа, архи, тамхиар

амьдралаа л гутааснаас өөр тусыг бүтээж чадаагүйгээ, хичнээн булга, амьтны

арьсаар гоёж гоодовч сэтгэл ханахыг үзээгүйгээ, ямархан их алт гоёл

хэрэглээд ч аз жаргалыг мэдрээгүйгээ ухаарчихвал эд бүхэн танаас өөрөө

арилж одно. Амьдрал ийм л энгийн, бас сайхан.

Page 29: хүний хөгжлийн шинэ баримтлал

•Бид л амьдралыг буруу онол ном, харгис менежментийн харгайгаар

яршиг түвэгтэй болгож, хүний 30-40 хувьд хамааралтай “шинжлэх ухаан”

л бүрмөсөн баллаж орхисон юм.

•Ертөнцийн хүний амьдралаа балласан менежмент гээч нь энэ.

•Ертөнцийн бодижсон материаллиг хүний амьдрал, аз жаргал ингэж

дуусдаг.

•Таных ч ингэж л дуусч байна.

•Сэтгэлээ эд баялаг, аливаа материаллаг зүйлийн эргүүлгээс суга татаж

аваад, хандлагаа хүмүүс рүү, амьтан, ургамал руу сайн санаагаар

хандуулчих. Тэднийг энэр, асар, тойгло, нигүүс, хайрла, амийг нь өршөө.

•Гагцхүү ухаарлыг олсон цагт л та энэ бүх гунигт түүхийн шарласан,

үнгэгдсэн, хэнд ч хэрэггүй болсон хуудсыг ухаарлын галд шатаан устгаж,

шинэхэн цас шиг хуудсан дээр амьдралыг аз жаргалын бүх өнгөөр

дурайтал сийлэх болно.

•Сэтгэлийн амгаланг олж өөртөө диваажинг бүтээсэн хойноо та энэ

ертөнцийг ямархан хөөрхийлэлтэй, томчуулын тоглоомын газар

болгосныг, ямархан хөгийн юмыг амьдрахын дайд санаж явснаа, юуны

тулд юм бүхэнтэй сэтгэлийн дайн зарлаж явснаа ойлгохдоо өөрөөсөө

гутах, ичих болно.

Page 30: хүний хөгжлийн шинэ баримтлал

•  Агуу гэж бодож явсан тархи чинь ердөө 30-40 хувийн чинь жижигхэн хэсэг л болохыг , өөрийг тань сүйтгэхийг юм бүхэнд зөвшөөрчхөөд, амьдрал гээч жүжигт ямархан гол дүр олж аваад амилуулах гэж ядаж явснаа ухаарах болно.

• Эцэст нь энэ бүхэн хүний хөгжлөөс ямар гээч холын таяг тойруугаар явчсаныг ойлгоно.

• Ухаарлыг олсон та орвонгоороо эргэнэ. Үүнийг дагаад юм бүхэн орвонгоороо эргэхэд та сая хайсан бүхнээ олох болно.