29
ЧӨЛӨӨТ ХУДАЛДАА БА ГЛОБАЛЧЛАЛ Лекц №2 Н.Ариунжаргал

чөлөөт худалдаа ба глобалчлал

Embed Size (px)

Citation preview

Page 1: чөлөөт худалдаа ба глобалчлал

ЧӨЛӨӨТ ХУДАЛДАА БА ГЛОБАЛЧЛАЛ

Лекц №2

Н.Ариунжаргал

Page 2: чөлөөт худалдаа ба глобалчлал

ТҮҮХЭН ЗАМНАЛ Монгол Улсад орчин цагийн худалдааны систем

бүрдэх эхлэл нь 1921 оны арванхоёрдугаар сард Эд хэрэглэгчдийн анхны хоршоог байгуулснаар тавигдсан гэж үздэг байна.

Анх 1923 онд Монгол Улсын Ардын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс( ЗСБНХОУ)-ын Засгийн газрын хооронд манай улсын хувьд анхны Худалдааны хоёр талын хэлэлцээрийг байгуулж,  хоёр орны барааны эргэлтийг нэмэгдүүлэх, барааг гаалийн хориггүй нэвтрүүлэх, худалдааны төлөөлөгчдийг харилцан суулгах зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэж байжээ.

Page 3: чөлөөт худалдаа ба глобалчлал

ТҮҮХЭН ЗАМНАЛ 1923 оны эцэс гэхэд манай орны зах зээл дээр Хятад,

Англи, Америк болон Герман улсын нийтдээ 500 гаруй хувийн пүүс үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсын бүх экспортын 80 орчим хувийг бүрдүүлж байсан байна.

1930 оны 12 дугаар сарын 12-нд болсон БНМАУ-ын Засгийн  газрын хуралдаанаас Гадаад худалдааны онц эрхийг тогтоох туxaй тогтоол гаргаж, Засгийн газраас баталсан төлөвлөгөө, арга хэмжээг баримтлан экспорт, импортын үйл ажиллагааг явуулж байх үүргийг Худалдаа, аж үйлдвэрийн яаманд хариуцуулжээ. Энэ үеэс эхлэн барааг гадаадаас авах, гадаадад гаргах явдлыг төрийн байгууллага хариуцах болжээ.

Page 4: чөлөөт худалдаа ба глобалчлал

ТҮҮХЭН ЗАМНАЛ Дэлхийн II дайны дараа манай улсын хувьд

улс төр, эдийн засгийн талаар гадаад харилцааг өргөтгөх боломж бий болж, 1953 оноос БНХАУ-тай, 1956 оноос БНСЧСУ, БНАГУ, БНБАУ,  1957 оноос БНПАУ,  БНУАУ, БНАСАУ-тай, 1958 оноос БНСРУ, ХБНСЮУ-тай, 1959 оноос БНАВУ-тай, 1960 оноос Куба улстай, 1968 онд Энэтхэг, 1976 онд Финланд улстай Засгийн газрын хэмжээнд худалдааны хэлэлцээр тус тус байгуулж, тэдгээрийн үндсэн дээр худалдааны харилцааг хөгжүүлж эхэлсэн байна.

Page 5: чөлөөт худалдаа ба глобалчлал

Манай орны хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт түргэн хурдацтай хөгжиж ирсэн 1960 аад оны дунд үеэс манай орны хөгжилд гадаад худалдаа, эдийн засгийн харилцааы гүйцэтгэх үүрэг ихээхэн өсч нэмэгджээ. Тухайлбал, 1966-1970 онуудад улс ардын аж ахуйг таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу тухайн үеийн ханшаар 540.9 сая рублийн бараа гэрээлж импортлосон баримт байдаг.

Тухайн үед гадаад худалдаанд онцгой ач холбогдол өгч, түүний бүтэц, зохион байгуулалтыг сайжруулахтай холбогдуулан улсаас авч хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн дотор төрийн бус байгууллага болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг 1960 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулсан явдал зүй ёсоор ордог байна.

Page 6: чөлөөт худалдаа ба глобалчлал

ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн хүнд цаг үед манай улсын эдийн засаг, түүний дотор худалдааны салбар хямралд хамгийн ихээр өртөж, бүхэлдээ уналтанд орсон.

Шилжилтийн эхэн үед төр, засгаас гаргасан томоохон шийдвэрүүд, тухайлбал өмч хувьчлал, гадаад валютын ханш болон суурь үнийг чөлөөлсөн, гадаад, дотоод худалдаанд зах зээлийн зарчмыг нэвтрүүлсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ололт болсон.

Page 7: чөлөөт худалдаа ба глобалчлал

... ҮРГЭЛЖЛЭЛ Монгол Улс 1997 онд 153 гишүүн

оронтой Дэлхийн Худалдааны Байгууллагад гишүүнээр элссэнээр дэлхийн улс орнуудтай тэгш эрхтэй олон талт худалдаа хийх өргөн боломж нээгдэж, улмаар дэлхийн дахины худалдаа, эдийн засгийн хамтын шийдвэр гаргах механизмд өөрийн хувь нэмрээ оруулах болсон.

Page 8: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Монгол Улс дэлхийн 150 орчим улстай худалдааны харилцаа хөгжүүлж байгаа бөгөөд гадаад худалдааны нийт хэмжээ 2010 оны байдлаар 6,1 тэрбум ам.доллар, 2011 оны эхний 10 сарын байдлаар 9,1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 2 дахин нэмэгдээд байна./График-1/

Page 9: чөлөөт худалдаа ба глобалчлал

/ГРАФИК-1/

Page 10: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Манай улсын экспортын хэмжээ жил ирэх тутам өсч, дэлхийн 60 орчим улсад бараа, бүтээгдэхүүн экспортлож байна. Гэхдээ экспортын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, нэмүү өртөг бага байна. Тухайлбал, экспортод нүүрс, төмрийн хүдэр, молибдений баяжмал, алт, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн голлож, эдгээр нь энэ оны эхний 10 сарын байдлаар нийт экспортын 89 орчим хувийг эзэлж байна. /График-2/

Page 11: чөлөөт худалдаа ба глобалчлал

/ГРАФИК-2/

Page 12: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Монгол Улс дэлхийн 120 гаруй улсаас бараа, бүтээгдэхүүн импортлож, дотоодын үйлдвэрлэл болон өргөн хэрэглээний салбарт нийлүүлж байна. Импортын хэмжээ 2011 оны эхний 10 сарын байдлаар 5,3 тэрбум ам.доллар байна. Импортын хэмжээ экспортын өсөлтөөс илүү хурдацтай өсч байгаа нь нэг талаас дотоодод уул уурхай, дэд бүтцийн салбарын томоохон бүтээн байгуулалт, төслүүд хэрэгжиж, тэдгээрт шаардлагатай машин, техник, тоног төхөөрөмж ихээр импортлох болсон, нөгөө талаас хүн амын орлогын түвшин нэмэгдэж, зарим салбарт хэрэглээний зах зээлийн эрэлт өсч байгаатай холбоотой юм. /График-3/

Page 13: чөлөөт худалдаа ба глобалчлал

/ГРАФИК-3/

Page 14: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ

Гадаад худалдааны тэнцлийг бараа бүтээгдэхүүний бүлэг тус бүрээр авч үзвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүний тэнцэл, 52 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 257 сая ам.доллар, химийн бүтээгдэхүүн 200 сая ам.доллар, хуванцар, каучук эдлэл 194 сая ам.доллар, машин, техник, тоног төхөөрөмж 1,4 тэрбум ам.доллар болон тээврийн хэрэгсэл 1,25 тэрбум ам.доллар тус бүрээр импорт нь давамгайлсан байна. Харин экспорт давсан бүтээгдэхүүний ангилалд үнэт металл чулуу 140 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүн 180 сая ам.доллар, арьс шир, түүхий эд 37 сая ам.доллар, эрдэс бүтээгдэхүүн 2,3 тэрбум ам.доллараар тус бүр багтаж байна.

Page 15: чөлөөт худалдаа ба глобалчлал

ОУХ-НЫ ХЭЛЦЭЛ Худалдааны хэлцэл байгуулах, хэрэгжүүлэх нь иргэний болон худалдааны эрхийн тусгай хэм хэмжээгээр зохицуулагдана.

Page 16: чөлөөт худалдаа ба глобалчлал

ОУХ-НЫ ХЭЛЦЭЛД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АНГИЛАЛ

1. Пүүс – Худалдаа хийх зорилго бүхий гэрээнд оролцогч тал

2. Үйлдвэрлэгчдийн холбоо – Тодорхой хүрээний бизнесмэнүүдийн нэгдэл ба өөрсдийн эрх ашгийг ЗГ-н байгууллагуудын хүрээнд хамгаалж, хувиараа үйлдвэрлэгчдэд экспортоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Page 17: чөлөөт худалдаа ба глобалчлал

ОУХ-НЫ ХЭЛЦЭЛД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АНГИЛАЛ

3. Улсын байгууллагууд – ашгийн төлөө бус гадаад худалдаа эрхэлж буй яам, газрууд орно.

4. НҮБ-ын системийн олон улсын байгууллагууд – Дэлхийн зах зээлд бараа үйлчилгээний томоохон худалдан авагч.

Page 18: чөлөөт худалдаа ба глобалчлал

ОУХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГУУД

Шууд арга – үйлдвэрлэгч-нийлүүлэгчээс худалдах-худалдан авах гэрээгээр барааг худалдан авч эцсийн хэрэглэгчид шууд хүргэнэ.

Шууд бус арга – худалдааны зуучаар дамжуулан тусгай гэрээний үндсэн дээр бараа борлуулах.

Page 19: чөлөөт худалдаа ба глобалчлал

ШУУД АРГЫГ ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛ

Урт хугацааны гэрээний үндсэн дээр аж үйлдвэрийн түүхий эд авах,

Өндөр үнэтэй, их овор хэмжээтэй тоног төхөөрөмжийн экспорт,

Хилийн чанадад жижиглэнгийн худалдаа эрхэлдэг өөрийн охин комдани, салбараар дамжуулан стандартын, олон цуврал тоног төхөөрөмж экспорт,

Хөгжиж буй орны үйлдвэрлэгч-фермерээс ХАА-н бүтээгдэхүүн худалдан авах.

Page 20: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААН ДАХЬ ТӨРИЙН ОРОЛЦОО

Зорилго Худалдааг хөгжүүлэх эсвэл хязгаарлах улсын

бодлогыг тодорхойлох,

Худалдааны бодлогод шахалт үзүүлэх бүлгүүдийн нөлөөлөл болон тэдгээр бүлэглэлүүдийн хоорондын тохиролцоог судлах,

Аж үйлдвэр хөгжсөн болон хөгжиж буй орнуудаас хэрэгжүүлж буй проктеционизмыг харьцуулах,

Page 21: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААН ДАХЬ ТӨРИЙН ОРОЛЦОО

Зорилго Чөлөөт худалдаанд улсаас үзүүлэх

болзолт болон бодит нөлөөллийг судлах,

Худалдааг хязгаарлах үндсэн аргыг тодорхойлох,

Улсаас баримтлах худалдааны бодлого бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх

Page 22: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААНЫ БОДЛОГО

Экспорт, импортыг шууд хязгаарлах, татвар ногдуулах, хөнгөлөлт үзүүлэх замаар гадаад худалдаанд нөлөө үзүүлэх бодлогыг гадаад худалдааны бодлого гэнэ.

Page 23: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААНД БОДЛОГЫН ТҮВШИНД 3 ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАЙДАГ.

Нээлттэй буюу чөлөөт зах зээл: Гадаад худалдаа бүрэн нээлттэй. Laissez faire буюу зөнд нь орхи зарчим.

Хагас нээлттэй зах зээл: Гадаад худалдаа нээлттэй хийх боловч татвар квот зэргээр төрөөс зохицуулалт хийж зарим төрлийн бүтээгдэхүүнийг бүрэн хорино.

Хаалттай зах зээл: Гадаад худалдааг бүрэн хорино .

Page 24: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГАДААД ХУДАЛДААНД ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТҮВШИНД 3 ХАНДЛАГА БАЙГАА.

Туйлын давуу тал /Адам Смит/: Нөөцөд тулгуурласан худалдаа.

Харьцангуй давуу тал /Дэвид Рикардо/: Өртөгт тулгуурласан худалдаа.

Үнэмлэхүй давуу тал: Нөөц ба өртөгт харилцан тулгуурласан худалдаа./2008 онд гарсан/

Page 25: чөлөөт худалдаа ба глобалчлал

ГЛОБАЛЧЛАЛ БА ХУДАЛДАА

Даяарчлал гэдэг бол дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгэм соёл нь харилцаа холбоо, тээвэрлэлт, худалдааны нэгдсэн сүлжээний тусламжтайгаар нэгдэх үйл явцыг хэлнэ

Page 26: чөлөөт худалдаа ба глобалчлал

ДАЯАРЧЛАЛЫН СУЛ ТАЛ

Даяарчлалын сүүдэртэй тал нь анх 1989 оны Германы хана нураасан үеэс ил гарч эхэлсэн гэж Оксфордын их сургуулийн захирал, Хонг-Конг арлын захирагчийн үүрэгт ажлыг хийж байсан Крис Паттен хэмээх профессор Нью-Делид уншсан "Даяарчлал дайсан уу нөхөр үү" сэдэвт илтгэлдээ хэлсэн байдаг.

Page 27: чөлөөт худалдаа ба глобалчлал

ДАЯАРЧЛАЛЫН СУЛ ТАЛ

Дэлхийн хүн амын тоо 4 дахин өссөн

Үйлдвэрүүдийн тоо 40 дахин нэмэгдсэн

Хот суурин газрын хүн ам 13 дахин өссөнөөс болж усны хэрэглээ 9%, эрчим хүчний хэрэглээ 13 дахин нэмэгдсэн байна.

Page 28: чөлөөт худалдаа ба глобалчлал

ДАЯАРЧЛАЛЫН ДАВУУ ТАЛ

Тээвэрлэлт, харилцаа холбооны зардал багассан Хүн болон бараа бүтээгдэхүүн дэлхийн хаана ч очиход

зардал, хугацаа алдахааргүй болсон Эдийн засгийн хөгжил дэвшил, олон олон боломжуудыг

нээж өгсөн Бүх улс орнууд нөөцийг зөв ашиглаж, зардлаа

хэмнэснээр ажилгүйдэл буурч, дундаж орлого нэмэгдсэн Хөгжиж буй орнуудын хувьд хүмүүсийн амьдралын

түвшин нэмэгдэж байна. 1980-2000 оны хооронд л гэхэд өдрийн хүнсний зардал нь 1$ хүрдэггүй байсан иргэдийн тоо 1,5 тэрбумаас 1,1 тэрбум хүртэл буусан байдаг. Дэлхийн хүн амын тоо өсч байгаатай харьцуулах юм бол энэ хэмжээний орлоготой хүмүүсийн тоо 40%-20% буурсан гэж үздэг юм байна.

Page 29: чөлөөт худалдаа ба глобалчлал

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА