24
Олон улсын үйлчилгээний худалдаа Лекц №7 Н.Ариунжаргал

олон улсын үйлчилгээний худалдаа

Embed Size (px)

Citation preview

Олон улсын үйлчилгээний худалдаа

Лекц №7Н.Ариунжаргал

Олон улсын барааны хөгжингүй зах зээл бүрэлдэн тогтсон нь үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж, улмаар олон улсын үйлчилгээний зах зээл эрчимтэй хөгжихөд хүргэсэн билээ.

Олон улсын бараа болон үйлчилгээ нь нягт уялдаатай явагддаг.

Гадаад оронд өөрийнхөө барааг нийлүүлэхэд зах зээлийг судлан шинжлэхээс эхлээд, барааг тээвэрлэж хүргүүлэх хүртэл олон янзын үйлчилгээг шаарддаг.

Олон улсын үйлчилгээний зах зээл бүрэлдэн тогтсон нь

1. Үйлчилгээ хил дээр бус тухайн улсын дотоодын хууль дүрмийн дагуу зохицуулагдана.

2. Үйлчилгээ нь хадгалагддаггүй, гагцхүү нэг зэрэг үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэж байдагаараа онцлогтой.

3. Үйлчилгээний үйлдвэрлэлт борлуулалт нь худалдаа болон материаллаг үйлдвэрлэлийн хүрээнээс илүү төрийн хамгаалалтанд байдаг.

Үйлчилгээний худалдааг барааны худалдаатай харьцуулахад дараахь онцлогтой. Үүнд:

4. Олон улсын үйлчилгээний худалдаа нь барааны худалдаатай нягт уялдаа холбоотой байж, түүнд хүчтэй нөлөө үзүүлж байдаг.

5. Бараанаас ялгагдах цөөн тооны үйлчилгээ нь худалдааны худалдах зүйл болдог.

Жич: Олон улсын худалдаанд сүүлийн үед хамгийн ирээдүйтэй салбар нь аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг гэх мэт...

Үйлчилгээний худалдааг барааны худалдаатай харьцуулахад дараахь онцлогтой. Үүнд:

Олон улсын тээвэр Олон улсын зар сурталчилгаа Олон улсын аялал жуулчлал Олон улсын санхүүгийн үйлчилгээ Олон улсын мэдээлэл, холбоо Олон улсын технологийн солилцоо◦Патент◦Лиценз◦Ноу-хау◦Инженеринг◦Франчайзинг

Олон улсын үйлчилгээний төрөл

Олон улсын үйлчилгээ бол тээвэр, холбоо, мэдээлэл солилцоо, зар сурталчилгаатай шууд холбоотой. Тээвэр нь бараа (ачаа) болон иргэдийг 2 ба түүнээс олон орны хооронд шилжүүлэх ажиллагааг хангаж байдаг. Тээвэрлэлтэд ашиглаж байгаа тээврийн төрлөөс хамаарч хэд хэдэн төрөлд хуваагддаг.

Олон улсын үйлчилгээний төрөл

Далай тэнгисийн тээвэр Гол мөрний тээвэр Агаарын тээвэр Төмөр замын тээвэр Авто машины тээвэр Хоолойн тээвэр Контейнерийн харилцаа гэж ангилна.

1.Тээвэрлэлтийн төрлүүд

Тээврийн нэг төрлөөр үйлчилдэг бол шууд харилцаа

Тээврийн 2 ба түүнээс дээш төрлөөр үйлчилдэг бол хосолмол харилцаа гэнэ

Олон улсын харилцааны ангилал

Дэлхийн зах зээл дэх үйлчилгээний нэг төрөл бол яах аргагүй реклам юм. Өнөө үед дэлхийн зах зээл дээр янз бүрийн олон фирм үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд өөрсдийнхөө барааг рекламдах зайлшгүй шаардлага гардаг тул олон улсын худалдаанд реклам нь томоохон үүрэг гүйцэтгэж байдаг.

2.Үйлчилгээний реклам, агуулга, зорилго

1) Эхний2) Өрсөлдөөнт3) Хадгалалтын

Реклам нь зориулалтаасаа хамаарч 3 төрөлтэй байдаг.

Тухайн зах зээлийн хувьд шинэ бараа буюу үйлчилгээний чанар, үнэ, хэрэглэх арга, бараа буюу үйлчилгээг худалдан борлуулах газрын тухай мэдээллийг өргөн хүрээний хэрэглэгчдэд урьдчилан дэлгэрэнгүй мэдээллэх замаар танилцуулах зорилготой байдаг. Ийм реклам нь хэрэглэгчдэд шинэ барааг зайлшгүй худалдан авах буюу үйлчилгээг ашиглах үнэмшлийг төрүүлэх ёстой.

Эхний реклам

Өрсөлдөгч фермүүдийн үйлдвэрлэсэн олон тооны ижил төстэй бараанаас рекламдан ялгаруулах ба худалдан авагчийн тодорхой хэрэгцээг хангах чадварын үр дүнд чухамхүү энэ бараа нь түүний бусдаас ялгарах онцлог чанарыг харуулж, худалдан авагчийн худалдан авах итгэл үнэмшлийг төрүүлнэ.

Өрсөлдөөнт реклам

Хадгалалтын рекламны зорилго нь өмнө нь рекламдсан барааны эрэлтийг дэмжихэд чиглэгддэг. Тиймээс энэхүү реклам нь сануулах шинжтэй байдаг. Зарим үед барааг улиралд нь зохицуулж худалдаалах ба худалдаачид буюу үйлдвэрлэгчдийн агуулахуудад илүүдэл болж нөөцлөгдсөн барааг борлуулахын тулд худалдан авагчдад түр хугацаагаар нөлөөлөх зорилгоор ийм рекламыг ашиглах тал байдаг.

Хадгалалтын реклам

Экспортын буюу олон улсын рекламЭкспортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон олон улсын хэмжээнд худалдан борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхдээ тухайн улс орны хэрэглэгчдийн онцлог, зан төлөв, амьдралын хэв маягийг сайтар судлаж рекламдана.

Дотоод зах зээл дэх реклам

Рекламыг явуулах газраас нь хамаарч 2 хуваадаг.

Реклам нь боломжийн тодорхой бүлэг худалдан авагчдад хаягласан байх ёстой

Баримтлах зорилгоо зөвлөмждөө нарийн тодорхойлох ёстой Реклам нь хүлээн зөвшөөрч, хэвлэн нийтлэж буй орны хууль

ёсонд төдийгүй, ёс суртанхуун болон гоо сайханы хэм хэмжээнд нийцэж байх ёстой.

Үр ашигтай байх ёстой Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар үнэн зөв ойлголт өгч байх

ёстой Өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар

рекламандаа үнэлэлт дүгнэлт өгөхгүй байх Реклам нь цар хэмжээ, газар, цаг хугацаа зэрэг рекламдаж буй

барааны борлуулалтын байгууллагатай нягт уялдсан байх ёстой Реклам нь системтэй, тогтмол, тасралтгүй явагдах ёстой.

Дэлхийн зах зээл дэх реклам нь:

Яармаг гэдэг нь жилийн тогтсон цаг хугацаанд тухайн нэг газарт тогтмол цугларч, өөрөөр хэлбэл байнга ажилладаг зах зээл гэж ойлгож болно.

Яармагийн зорилго нь түүнд оролцогч байгууллагууд өөрсдийн үйлдвэрийн загваруудыг тавих, хэлцэл хийж, гэрээ байгуулахын тулд техникийн хувьд улам боловсронгуй болж сайжирсан шинэ ололтыг үзүүлэх боломж олгодогт түүний мөн чанар оршино.

3.Олон улсын үзэсгэлэн яармаг

1960-аад онд хөгжингүй орнуудад үүссэн Английн engineering гэдэг үг нь зохион бүтээх

чадвар гэсэн утгыг илэрхийлдэг. Үйлдвэрийн газар ба барилга байгууламж

барьж байгуулах инженер зөвлөх үйлчилгээг хэлнэ.

Үйлдвэрлэгч орноос захиалагч оронд экспортлох үйлчилгээний технологи ба туршлага, ололт дамжуулах тодорхой төрөл гэж үздэг.

Инженеринг

1. Инженер зөвлөх фирм2. Барилга инженерийн байгууллагууд3. Удирдан зохион байгуулах талаар зөвлөгч

фирм4. Инженер шинжээчийн фирм

Инженерингийг:

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хангахтай холбоотой үйлчилгээ

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээ

Инженерингийн бүх үйлчилгээг мөн чанараар нь:

1. Үйлдвэрлэлийн техник эдийн засгийг үнэлэх боломж

2. Техникийн даалгавар боловсрулах

3. Бусад обьект болон үйлдвэрийн барилгын техник-эдийн засгийн үндэслэл ба төслийн санал зохиомж боловсруулах

4. Гэрээ байгуулах тухай хэлэлцээр явуулах ба санхүүжилтэд тусламж үзүүлэх, зардлын төсөв зохиож түүнд хяналт тавих

5. Эрдэм шинжилгээний ажил явуулах

6. Обьект барьж байгуулахад зориулж инженерийн эрэл хайгуулын ажил явуулах

7. Бусад обьект болон ажиллаж байгаа үйлдвэрийг шинэчлэн засварлах ба шинэ барилгын ажлын зураг, техникийн төсөл боловсруулах

8. Үйлдвэрлэл явуулах техникийн удирдлагад туслах

9. Бүтээгдэхүүний борлуулалтыг зохион байгуулах

10. Технологийн процессыг хамгийн үр дүнтэй ашиглах талаар зааварлах гэх мэт...

Инженерингийн үйлчилгээний гол төрлүүд нь худалдааны – худалдах зүйл болдог.