42
Оюутны бие даалт гэж юу вэ? Боловсруулсан багш Ч.Бадамсүрэн

Бие дааж хийх ажил

  • Upload
    surenee

  • View
    526

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: Бие дааж хийх ажил

Оюутны бие даалт гэж юу вэ?

Боловсруулсан багш Ч.Бадамсүрэн

Page 2: Бие дааж хийх ажил

Оюутны бие даах ажил гэдэг нь нэг талаас сургалтын стандарт, хөтөлбөр нөгөөтэйгүүр оюутны сонирхол, чадавхи зэргийг харгалзсан хичээлийн болон хичээлийн бус цагаар багшийн шууд бус удирдлага дор явагддаг оюутны бие дааж суралцах бүтээлч үйл ажиллагаа.

Page 3: Бие дааж хийх ажил

Өнөө үед оюутанд бие дааж суралцах арга барил, чадвар, дадал эзэмшүүлэх нь сургалтын гол зорилго болоод байна. Энэхүү зорилт нь мөн оюутны бие даалтын ажлын үндсэн зорилт болж оюутанд сурах олон үйл, үйлдлийг бие дааж хийх арга барил эзэмшүүлэх хэрэгтэй гэдгийг илэрхийлнэ.

Page 4: Бие дааж хийх ажил

Оюутны бие даалтын ажил ямар ач холбогдолтой вэ?

Оюутан лекц, семинарын хичээлийн явцад бүрэн эзэмшээгүй зүйлээ бүрэн гүйцэд өөрийн болгох, мэдлэгээ гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, авъяас чадавхаа нээн хөгжүүлэх, бие дааж сэтгэн бодох, өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, хянан жолоодох, бие дааж оновчтой шийдвэр гаргах, дүгнэлт хийх, зөрчилт байдлаас гарах арга барил эзэмших, хариуцлагатай байх, бусадтай хамтрах, цаг барих зэрэг олон талын арга барил эзэмших давуу талтай.

Page 5: Бие дааж хийх ажил

Хамтран ажиллах чадвартай болох нь бас л чухал

Page 6: Бие дааж хийх ажил

Улирлын эхэнд багш болгон заадаг хичээлийнхээ хүрээнд оюутнуудаар бие даалгаж хийлгэх ажлын зорилго, тоо, төрлийг урьдчилан боловсруулж тэдэнд танилцуулан эдгээрийг яаж хийх заавар зөвлөгөө, ашиглах ном, бусад хэрэглэгдэхүүн, тавигдах шаардлага, оюутан багшид бие дааж хийсэн ажлаа хэдийд өгөх хугацаа /сар, өдөр/, оюутны бие даалтын ажлын явц, гүйцэтгэл зэргийг яаж хянан туслах талаар багш дэлгэрэнгүй бөгөөд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй.

Page 7: Бие дааж хийх ажил

Оюутны бие даалтын ажил нь:1.Оюутны заавал хийх ажлын сэдэв

2. Оюутны сонгож хийх ажлын сэдэв

3. Оюутан өөрөө сонирхсон сэдвээ дэвшүүлж судлах гэсэн хэлбэртэй байж болно. Оюутны бие даалтын ажлын сэдэв нь тэдний ирээдүйн ажилд хэрэг болох тийм практик, тулгамдсан /нэн чухал/ асуудал байвал түүнийг оюутан одоо судласнаар сургуулиа төгсөөд тийм асуудалтай тулгарахад тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чадвартай болох талаар харгалзан боловсруулах нь зүйтэй.

Page 8: Бие дааж хийх ажил

Сэдэв бүрийн эцэст: оюутан бие дааж энгийн ажиглалт хийх, шаардлагатай ном, сэтгүүл уншиж тэмдэглэл хөтлөх, зохих хүмүүсээс ярилцлага, асуулга авах, төрөл бүрийн бүтээлч асуулт, даалгавар өгөх, асуулт, төлөвлөгөө, бодлого зэргийг зохиох, тодорхой юмс үзэгдэлд анализ хийх, орчуулга хийх, интернет ашиглан мэдээлэл олох ажлыг ганцаар бие даан хийх, 2-3-аар хамтрах, 4-5 хүнтэй багаар ажиллаж гүйцэтгэхээр тусгаж болно.

Page 9: Бие дааж хийх ажил

Оюутны бие даалтын ажлыг 3 түвшинд хуваан

үздэг.1. Сэргээн хуулбарлах: энэ түвшний бие даасан ажлын зорилт нь оюутны мэдлэгийг бататгаж улмаар түүнд чадвар, дадал төлөвшүүлэх явдал. Энэ тохиолдолд оюутан бэлэн загвар ашиглаж сурах үйлийг хийнэ. Ийм төрлийн бие даалтын ажлын мөн чанар нь мэдлэгийг таних, ухамсарлах, тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэхэд чиглэнэ. Үүнд: даалгавар, дасгал гүйцэтгэх, бодлого бодох, мэдээлэл хийх, хүснэгт хийх, график зурах гэх мэт ажил багтана.

Page 10: Бие дааж хийх ажил

2. Өөрчлөн хувиргах: энэ түвшний бие даасан ажлын зорилт бол оюутанд мэдлэгээ өөр нөхцөлд шилжүүлэн хэрэглэх арга барил, чадвар олгох явдал юм. Үүний тулд оюутнаар уншсан зүйлийн төлөвлөгөө зохиохоос эхлээд тодорхой асуудлаар өөрийн санаа бодлоо найруулан бичих ажлуудыг хийлгэж болно. Тухайлбал: оюутан эссэ бичих, бодлого зохиох, реферат бичих, илтгэл бичих гэх мэт.

Page 11: Бие дааж хийх ажил

3. Бүтээлч: энэ түвшний оюутны бие даалтын ажлын зорилт бол оюутанд тодорхой үзэгдэл, асуудал, нөхцөл гэх зэрэгт тодорхойлолт өгөх, асуудлыг шийдвэрлэх арга зам, хэрэглэгдэхүүн зэргийг бие дааж сонгож авах, шинэ мэдлэг бүтээж бий болгох гэх зэрэг арга барилыг олгох явдал юм. Үүний тулд оюутнаар шийдвэрлэх асуудлыг олуулах, түүнийг хэрхэн шийдэх талаар эрэл хайгуул хийлгэх, төсөл боловсруулах ба судалгаа хийлгэх гэх мэт.

Page 12: Бие дааж хийх ажил

Оюутны бие даалтын маш олон төрлүүд байж болно.

Тухайлбал: оюутан мэдээлэл хайх, эсээ бичих, санал, зөвлөмж боловсруулах, төслийн ажил гүйцэтгэх, түүний тайланг бичиж хамгаалах, ярилцлага, хэлэлцүүлэг хийх, маргаанд оролцох, илтгэл, реферат, ангийн ажил, дипломын ажил бичиж хамгаалах гэх мэт байна. Эдгээрээс багш оюутнууд чухам аль нь тухайн нөхцөлд илүү тохирохыг өөрсдөө сонгон авч хослуулан хэрэглэх хэрэгтэй.

Page 13: Бие дааж хийх ажил

• Оюутны бие даалтын ажил нь бүтцийн хувьд оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, хавсралт, ашигласан ном зохиолын жагсаалт гэх зэргээс бүрдэнэ.

• Оршил хэсэгт оюутан энэ асуудлыг яагаад сонгож авсан үндэслэл, түүний онолын болон практик ач холбогдол, дэвшүүлж ажиллах зорилт, ямар арга, аргазүйг хэрэглэсэн зэргээ тодорхой бичнэ.

Page 14: Бие дааж хийх ажил

Үндсэн хэсэгт асуудлын мөн чанарыг гаргах, тулгуур ухагдахууны утга санаа, асуудлын судлагдсан байдлыг тоймлон гаргах, түүнд дүн шинжилгээ хийх, асуудлын бүтэц, төрөл, хэлбэр, уг асуудал амьдрал практикт ямар байгааг судалж дүн шинжилгээ хийсэн байх, ололттой болон шүүмжлэлттэй ямар зүйлс байгаа зэргийг бүрэн тусгана.

Page 15: Бие дааж хийх ажил

Дүгнэлт гэсэн хэсэгт дэвшүүлсэн зорилтыг хэрхэн шийдсэн, анхаарууштай асуудлыг судлан шийдэх явцад шинээр юу олж тогтоосон, цаашид яах талаар тодорхой саналууд зэргийг тусгана.

Page 16: Бие дааж хийх ажил

Эсээ• Эсээ бол тодорхой нэг асуудлаар бичигч

өөрийнхөө санаа бодлыг бичгээр илэрхийлэх боломж бүхий жижиг хэмжээний үргэлжилсэн үгийн бүтээл юм. Эсээнд тавигдах нийтлэг шаардлага:

• Эсээний сэдвийг яагаад сонгосон үндэслэлийг гаргах,

• Эсээнд хэрэглэж буй тулгуур ухагдахууны утга санааг тодорхой илэрхийлсэн байх,

Page 17: Бие дааж хийх ажил

• Эсээнд гарч буй асуудлын талаар өөрийн санаа бодол, хандлагаа илэрхийлсэн байх,

• Эсээнд ашигласан амьдралын баримт, үзэгдэлд олон талын анализ хийж, түүний учир шалтгаан, үр дагавар зэргийг тодорхой гаргасан байх,

• Өөрийн дүгнэлт хийсэн байх ба цаашид юу хийх нь зүйтэй талаар тодорхой санал дэвшүүлсэн байх,

Page 18: Бие дааж хийх ажил

• Тогтоосон үгийн тоонд хүрсэн байх,• Логик дэс дараалалтай бичсэн байх,• Үг үсгийн болон найруулгын алдаагүй

байх• Тогтоосон цаг хугацаанд нь өгсөн байх

гэх мэт.• Товчлол бол уншиж судалсан

материалын гол санааг товч тодорхой бичиж тэмдэглэсэн бичвэр юм. Товчлолд дараах шаардлага тавигдана.

Page 19: Бие дааж хийх ажил

• Уншиж судалж буй материалын зохиогчийн нэр, зохиолын нэр, хэвлэсэн газар, он зэргийг тэмдэглэх,

• Уншсан зүйлээ үгчлэн хуулан бичихээс зайлсхийж гол санааг нь аль болох сайтар тунгаан бодож байж өөрийн үгээр товч бичихийг хичээх,

• Шаардлагатай гэсэн зүйлийг үгчлэн бичвэл хашилтанд хийж хуудсын дугаарын хамт тэмдэглэх,

• Товчилсон зүйлээ эргэн харж нягтлан үзэх гэх мэт.

Page 20: Бие дааж хийх ажил

Мэдээлэл• Мэдээлэл гэдэг бол тодорхой нэг

асуудлаар янз бүрийн арга хэрэглэн цуглуулсан материалын тухай нийтийн хүртээл болгохоор тусгайлан боловсруулсан материал юм. Мэдээлэл нь дараах шаардлагыг хангасан байна.

• Мэдээллийн сэдэвтэй холбоотой ном, сэтгүүл бусад эх материалыг судалж боловсруулалт хийсэн байх,

Page 21: Бие дааж хийх ажил

• Амьдралын тодорхой бөгөөд түгээмэл шинжтэй үзэгдэл, баримт зэрэгт дүн шинжилгээ хийсэн байх,

• Мэдээллийн сэдвээр гол, тулгуур санаануудыг тодорхой гаргасан байх,

• Мэдээллийг логик дараалалтай, эмх цэгцтэй бичсэн байх,

• Мэдээлэл хийх сэдвээр мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч боловсруулалт хийсэн байх,

• Дүгнэлт хийж тодорхой саналууд дэвшүүлсэн байх,

• Мэдээлэл нь 2-3 хуудас байх ба 5-7 минутанд багтаж ярих боломжтой байх гэх мэт…

Page 22: Бие дааж хийх ажил

Санамж• Санамж нь тодорхой нэг асуудлыг амжилттай шийдвэрлэхэд зориулж товч бичсэн багахан хэмжээний зөвлөмж бичвэр юм. Санамжинд дараах үндсэн шаардлагууд тавигдана.

• Сэдэвтэй холбоотой гол зүйлүүдийг товч, тодорхой, бүрэн гүйцэт бичсэн байх,

• Санамжийн өгүүлбэр бүр нэг утга санаагаар ойлгогдохоор бичигдсэн байх,

• Санамжинд буй зүйлс логик дэс дараалалтай байх,1 хуудаснаас хэтрэхгүй байх гэх мэт.

Page 23: Бие дааж хийх ажил

Реферат• Реферат бол тодорхой нэг сэдвээр

онолын болон практик судалгааны үр дүнг бичгээр иэлэрхийлсэн бүтээл юм. Энэ нь дараах шаардлагыг үндсэндээ хангасан байна.

• Рефератын сэдвийг товч үндэслэсэн байх,

• Рефератын тулгуур ухагдахууны утга санааг гаргасан байх

Page 24: Бие дааж хийх ажил

• Шинжилгээ хийсэн байх• Ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх• Илтгэл бол тодорхой хугацаанд хийсэн

судалгааны ажлын үр дүнг товч бичсэн аман мэдээлэлд зориулсан эрдэм шинжилгээний бага хэмжээний бүтээл. Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байх:

• Уг илтгэлийг яагаад бичих болсон үндэслэлийг гаргасан байх

Page 25: Бие дааж хийх ажил

• Илтгэлийн тулгуур ухагдахууны утга агуулгыг тодорхойлсон байх

• Илтгэлд дэвшүүлж буй шинэлэг санааг үндэслэж нотолсон байх

• Тодорхой баримт сэлтэд дүн шинжилгээ хийсэн байх

• Товч дүгнэлт хийсэн ба түүнд шинээр дэвшүүлж буй санаанууд байх

• Илтгэлийн сэдэв ба агуулга 2 хоорондоо тохирч байх,

Page 26: Бие дааж хийх ажил

• Нотолгооны ишлэл, зүүлтийг зөв, зохих журмын дагуу хийсэн байх,

• Илтгэл нь хэмжээний хувьд 5-7 хуудас байх

• Шаардлагатай материалыг хавсаргасан байх

• Ашигласан ном зохиолын жагсаалтыг хийсэн байх

• Илтгэх чадварын бэлтгэл сайн байх зэрэг байна.

Page 27: Бие дааж хийх ажил

Судалгааны тайлан• Судалгааны тайлан нь тодорхой

асуудлаар зохих хугацаанд ганцаар болон хамтарч хийсэн судалгааны ажлын үндэслэл, үр дүн, дүгнэлт зэргийг агуулсан бүтээл юм. Энэ нь дараах шаардлагыг хангасан байна:

• Судалгааны сэдвийг үндэслэсэн байх• Судалгааны ажлын зорилго, зорилт

зэргийг оновчтой тодорхойлсон байх

Page 28: Бие дааж хийх ажил

• Судалгааны ажлын үе шат, хэрэглэсэн арга зэргийг бичсэн байх,

• Судалж буй асуудал практикт ямар байгааг судлах: ажиглалт, ярилцлага, асуулга, тест гэх мэтчилэн аргыг хэрэглэсэн байх,

• Судалгааны материалдаа тооны болон чанарын боловсруулалт хийж тодорхой дүгнэлтүүд хийсэн байх

• Онолын судалгаа болон практик судалгааны материалыг хооронд нь харьцуулж дүгнэлт хийсэн байх

• Тайлангийн эцэст дүгнэлт санал зэргийг дэвшүүлсэн байх гэх зэрэг болно.

Page 29: Бие дааж хийх ажил

Ангийн ажил• Ангийн ажил бол тодорхой нэг юмуу

хэд хэдэн хичээлтэй уялдуулж хийсэн судалгааны ажлын агуулга, үр дүнгээр хийсэн бүтээл юм. Энэ нь дараах шаардлагыг хангасан байна:

• Ангийн ажлын сэдвийг яагаад сонгож авснаа товч үндэслэх

• Энэ сэдвийн онолын болон практик ач холбогдлыг гаргасан байх

Page 30: Бие дааж хийх ажил

• Ангийн ажлын сэдвээр гол ном зохиолыг уншиж эдгээрт дүн шинжилгээ хийсэн байх

• Ном зохиолыг судлах явцад юу шинээр авсан тухай дурдсан байх

• Ангийн ажлыг хийх явцад юу шинээр хийж бүтээсэн тухай тодорхой бичих

• Судлагаа хийх явцад уг асуудал практикт ямар байгааг судалгааны хэд хэдэн аргаар судалж үр дүнд нь боловсруулалт хийсэн байх

Page 31: Бие дааж хийх ажил

• Уг асуудлын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийсэн байх: ололттой сайн болон анхаарууштай ямар зүйл байгааг тодорхой гаргасан байх

• Ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх• Эцэст нь дүгнэлт, саналуудыг оновчтой

хийсэн байх• Хэмжээний хувьд 15-20 хуудас байх гэх

мэт.

Page 32: Бие дааж хийх ажил
Page 33: Бие дааж хийх ажил

Дипломын ажил• Дипломын ажил бол сургалтын эцэст

мэргэжлийн тодорхой асуудлын хүрээнд хийсэн судалгааны ажлын агуулга, арга зүй, үр дүнгээр бичсэн бүтээл юм. Энэ нь дараах шаардлагыг хангасан байна:

• Дипломын ажлын сэдвийг яагаад сонгож авснаа үндэслэсэн байх

• Дипломын ажлын сэдвийн нэн чухлыг үндэслэсэн байх

Page 34: Бие дааж хийх ажил

• Дипломын ажлын сэдвийн нэн чухлыг үндэслэсэн байх

• Уг сэдэвтэй холбоотой гол ном зохиолуудыг судалж дүн шинжилгээ, харьцуулалт хийсэн байх

• Уг асуудал практикт ямар байгааг судалж байдлыг бодитой тогтоосон байх

• Судалгааны үр дүнгийн шалгуур, үзүүлэлт зэргийг үндэслэлтэй гаргасан байх

Page 35: Бие дааж хийх ажил

• Онолын судалгаа болон бодит байдал зэргийг харьцуулж дүгнэлт хийсэн байх

• Ямар асуудлыг яаж шийдсэн тухай өөрийн дэвшүүлсэн шинэ санаа, арга зам гэх зүйлийг үндэслэлтэй, тодорхой бичсэн байх

• Дипломын ажлыг хийх явцад ямар зүй тогтол, зарчим, зөрчил гэх зэргийг олж илрүүлсэн тухай бичсэн байх /шинэлэг тал/

Page 36: Бие дааж хийх ажил

• Эцэст нь үндэслэл сайтай дүгнэлт, санал зэргийг ерөнхийлөн бичсэн байх

• Дипломын ажлын сэдэв болон дипломын агуулга хоорондоо нийцэж байх

• Бичлэгийн соёл: үг, үсэг, найруулгын алдаагүй байх

• Ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх• Ашигласан ном зохиолын жагсаалтыг

гаргасан байх

Page 37: Бие дааж хийх ажил

• Судалгаа авсан материалаа хавсаргасан байх

• Хэмжээний хувьд: 50-60 хуудас гэх мэт.

Эдгээр зүйлийг оюутан суралцах хугацаандаа системтэй хийснээр өөрийн “бүтээлийн сан”-тай болох боломжтой болно. Оюутны бие дааж хийсэн ажлыг оновчтой үнэлж дүгнэх нь түүнийг идэвхжүүлэх чухал хөшүүрэг юм.

Page 38: Бие дааж хийх ажил

Үнэлгээ бодитой байхаас гадна оюутанд сургамжтай өөрийнхөө бүтээлийг өөрөө үнэлэн алдаа, оноогоо өөрөө олж засч залруулах ухаантай болгох нь чухал. Сургалтын өнөөгийн практикт оюутан нь бие даасан ажлыг зөвхөн багшид үзүүлж дүн авахын тулд хийх хандлага ажиглагддаг. Энэ нь мэргэжилтэн-бие хүний төлөвшилд тийм ч таатай бус үр дагавартайг анхаарах хэрэгтэй.

Page 39: Бие дааж хийх ажил

Суралцах идэвхээр нь• Идэвхитэй оюутан• Идэвхигүй оюутан

Мэргэжилдээ хандах хандлагаар нь• Мэргэжилдээ сонирхолтой оюутан• Мэргэжилдээ сонирхолгүй оюутан

Нийгмийн оролцоогоор нь• Манлайлагч оюутан• Дагалдагч оюутан• Чангаагч оюутан

Page 40: Бие дааж хийх ажил

Суралцахуйн зорилгоор нь• Шилдэг оюутан• Дүнгийн оюутан• Хулхи шилдэг оюутан• Дундаж оюутан• Муу оюутан• Ажилчин оюутан

Page 41: Бие дааж хийх ажил

Цаашдын зорилгоор нь• Ажиллах оюутан• Дотоодод үргэлжлүүлэн суралцах

оюутан• Гадаадад үргэлжлүүлэн суралцах

оюутан

Page 42: Бие дааж хийх ажил

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.

Эрдмийн их үйлсэд тань амжилт хүсье.