26
ЭКОЛОГИЙН ЭРХ ЗҮЙ ЛЕКЦ № 5

экологийн эрх зүй лекц

Embed Size (px)

Citation preview

Page 1: экологийн эрх зүй лекц

ЭКОЛОГИЙН ЭРХ ЗҮЙ ЛЕКЦ

№ 5

Page 2: экологийн эрх зүй лекц

ДЭД СЭДЭВ: Газрын тухай ойлголт Газрын эрх зүйн тухай ойлголт,

зохицуулах зүйл, зохицуулалтын арга Газрын хэвлийн тухай ойлголт Газрын хэвлийн эрх зүйн тухай

ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга

Ашигт малтмалын эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга

Page 3: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ Газар нь байгалийн үндсэн

бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал үүрэгтэй юм.

Хүн газартай зөв харьцах нь түүний ашиглалт, хамгаалтыг сайжруулах, ингэснээр нийгмийн хөгжил дэвшилд ихээхэн нөлөөтэй.

Page 4: экологийн эрх зүй лекц

Газрын асуудал нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, төрийн бүрэн эхийг хэрэгжүүлэхтэй салшгүй холбоотой.

Газрыг шинжлэх ухааны үүднээс нь:

1. Газрын хэвлий, дээд давхарга, ландшафт зэргийг багтаасан газрын ертөнц, газрын бүрхэгч

2. Бүхий л нутаг дэвсгэр 3. Ертөнцийн гадаргуу буюу хөрс гэсэн

утгыг хадгалдаг

Page 5: экологийн эрх зүй лекц

Газар нь байгалийн нөцийн дотор бие даасан, өвөрмөц байдалтай бөгөөд өөрийн шинжүүдээрээ экологи, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн болон ёс суртахууны тодорхой чиг үүрэгтэй

Page 6: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН ЗАРЧИМ

Газар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх

Газрыг төрөөс өмчлөх Газрыг тодорхой зориулалтаар эзэмшүүлж

ашиглуулах Газрыг хугацаатай эзэмшүүлж ашиглуулах Газрыг үнэ төлбөртэй эзэмшүүлж ашиглуулах Газрыг зүй зохистой, бүрэн дүүрэн, үр

ашигтай эдлэх Газрыг тогтвортой эзэмшүүлж ашиглуулах Газрын хууль тогтоомж нь экологийн чиглэл

агуулгатай байх

Page 7: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАХ ЗҮЙЛ

Газрын эрх зүйн зохицуулах зүйл нь газрын эрх зүйн харилцаа болно.

Газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг газрын эрх зүйн харилцаа гэнэ.

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх харилцааг зохицуулна.

Page 8: экологийн эрх зүй лекц

Дээрх харилцаанаас гадна Газрыг хамгаалах талаарх харилцаа, Газрыг эрхлэн удирдах талаарх харилцаа зэргийг зохицуулна.

Page 9: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ

Газрын эрх зүйг дараах байдлаар тодорхойлж болно.

1. Манай нийгмийн түүхэн үзэгдэл мөн 2. Газрын талаарх хүний эрх, эрх чөлөөг

бататгасан хууль зүйн заалтуудын цогц мөн 3. Иргэдээс газартай харьцаж, өмчлөх, эзэмших,

ашиглах явдлыг баталгаажуулсан хууль зүйн тунхаглал

4. Нийгмийн эрх ашигт үйлчилдэг чухал хэрэгсэл мөн

5. Газрын харилцааг төрөөс зөвшөөрөн тогтоож, хамгаалж байдаг, заавал биелэгдэх шинжтэй зан үйлийн журмууд зөрчигдөх тохиолдолд төрийн цээрлэл үзүүлдэг тийм хууль цаазын хүчийг олсон хэм хэмжээнүүд гэж ойлгож болно.

Page 10: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

“газрын хэвлий” гэж шимт хөрснөөс доош, шимт хөрс байхгүй тохиолдолд газрын гадарга, нуур, голын ёроолоос доош үргэлжлэх орон зайд орших бүх төрлийн байгалийн тогтоц, барилга байгууламжийг хэлнэ.

Page 11: экологийн эрх зүй лекц

Õºðñíººñ äîîø ãàçðûí ã¿í ð¿¿ ¿ðãýëæëýõ îðîí çàé, ò¿¿íèéã ýçëýí îðøèõ ìàòåðèàëëàã á¿õ ç¿éëñ /á¿õ òºðëèéí ÷óëóóëàã, àøèãò ìàëòìàë áîëîí ãåîëîãèéí áóñàä áèåò, ò¿¿í÷ëýí áàðèëãà áàéãóóëàìæ/-èéã ãàçðûí õýâëèé ãýíý.

Page 12: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ХЭВЛИЙ, ТҮҮНИЙ УЛСЫН НЭГДМЭЛ САН  1. Газрын хэвлий нь ашиглаж байгаа

эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ. 

Page 13: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ХЭВЛИЙГ АШИГЛАГЧ

1. Газрын хэвлийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ашиглаж болно. 

2. Монгол Улсын хууль тогтоомжид заасан тохиолдолд газрын хэвлийг гадаад улсын хуулийн этгээд, иргэн, харьяалалгүй хүнд зохих журмын дагуу ашиглуулж болно. 

Page 14: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ХЭВЛИЙГ АШИГЛАХ ЗОРИУЛАЛТ 

1. Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно:

1/ геологийн судалгаа хийх;2/ ашигт малтмал олборлох;З/ ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар

газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах;

4/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах. 

Page 15: экологийн эрх зүй лекц

2. Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна. 

З. Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна. 

Page 16: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ХЭВЛИЙГ АШИГЛАХ ХУГАЦАА 1. Газрын хэвлийг хугацаагүй буюу хугацаатайгаар

ашиглалтад олгож болно. 2. Газрын хэвлийг урьдчилан тодорхой хугацаа

тогтоолгүйгээр ашиглалтад олгосон бол хугацаагүй түрээслэн ашиглах гэнэ. 

З. Газрын хэвлийг ашиглалтад хугацаатай олгох нийт хугацаа 30 жилээс илүүгүй байна. Шаардлагатай бол тогтоосон хугацааг газрын хэвлийг түрээслэн ашиглуулахаар анх олгосон байгууллагын шийдвэрээр сунгаж болох бөгөөд нэг удаад сунгах хугацаа 20 жилээс дээшгүй байна. 

4. Ашигт малтмалын ордыг ашиглах, хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно. 

Page 17: экологийн эрх зүй лекц

ГАЗРЫН ХЭВЛИЙГ АШИГЛАХ ЭРХИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ

1. Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно:

1/ газрын хэвлийг цаашид ашиглах шаардлагагүй болсон;2/ газрын хэвлийг ашиглахаар тогтоосон хугацаа дууссан;З/ төрийн буюу олон нийтийн бусад хэрэгцээнд зориулан

газрын хэвлийг буцаан авах зайлшгүй шаардлага гарсан;

4/ газрын хэвлийг ашиглаж байсан аж ахуйн нэгж, байгууллагыг татан буулгасан;

5/ хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон. 

Page 18: экологийн эрх зүй лекц

2. Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно:

1/ газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй;

2/ газрын хэвлийг олгосон зориулалтаас өөрөөр ашигласан;

З/ хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй;4/ газрын хэвлийг ашиглах, хамгаалах бусад

журмыг өөр хэлбэрээр ноцтой зөрчсөн. 

Page 19: экологийн эрх зүй лекц

З. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд газрын хэвлийг аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан ашиглах талаар тогтоосон журам, нөхцөлийг зөрчвөл газрын хэвлийг ашиглах эрхийг нь дуусгавар болгож болно. 

Page 20: экологийн эрх зүй лекц

4. Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох өөр үндэслэлийг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоож болно. 

Page 21: экологийн эрх зүй лекц

5. Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно.

Page 22: экологийн эрх зүй лекц

АШИГТ ТАЛТМАЛЫН ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТ

Ашигт малтмал гэдэгт: ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал байна.

Page 23: экологийн эрх зүй лекц

”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг.

Page 24: экологийн эрх зүй лекц

”ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;

Page 25: экологийн эрх зүй лекц

”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг хэлнэ.

Page 26: экологийн эрх зүй лекц

”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ.