15
Чулуун мандлын хөдөлгөөн

чулуун мандлын хөдөлгөөн

Embed Size (px)

Citation preview

Page 1: чулуун мандлын хөдөлгөөн

Чулуун мандлын хөдөлгөөн

Page 2: чулуун мандлын хөдөлгөөн

Чулуун мандал олон төрлийн байнгын хөдөлгөөнд оршдог.Эдгээр хөдөлгөөнийг ерөнхийд нь тектоник

хөдөлгөөн гэж нэрлэнэ.Тектоник хөдөлгөөн нь явагдах хугацаа,хамрах

хүрээ,эрч хүч ба чиглэлээрээ янз бүр.Зарим нь маш богино хугацаанд

хүчтэй (газар хөдлөлт) явагдаж байхад нөгөө нэг нь алгуур олон сая

жилийг хамран(тив нүүх онол)явагдана.

Page 3: чулуун мандлын хөдөлгөөн

I. Хэвтээ чиглэлийн хөдөлгөөн

Хэрэв өндөгний хальсыг зөөлөн тоншвол хэд хэдэн хэсэг болон

цуурна.Үүний нэгэн адил дэлхийн гадна

талын хатуу хэсэг болох чулуун мандал нь хэд хэдэн хэсгээс бүрддэг

байна.Тэдгээрийг тектоникийн

хавтангууд хэмээн нэрлэдэг.Эрдэмтдийн тогтоосноор 30 орчим хавтан байдгаас 10-аад

том,бусад нь хэмжээгээр бага ажээ.Хамгийн том

нь Номхон далайн хэсгийг бүрдүүлж буй

хавтан юм.

Page 4: чулуун мандлын хөдөлгөөн

1912 онд Германы эрдэмтэн Alfred Vegener “Тив шилжин нүүх” таамаглалаа дэвшүүлж одоогоос 200 сая жилийн нэгдмэл нэг

Пангей тив задарч хуваагдан шилжин нүүсээр одоогийн төрхөөолсон гэж үзжээ.Хавтангууд нь астеносферийн дээгүүр алгуур шилжин нүүж байх бөгөөд энэ хөдөлгөөний хурд ойролцоогоор

жилд 10 орчим см юм.

Page 5: чулуун мандлын хөдөлгөөн

“Тив шилжин нүүх онол”-оо хэд хэдэн зүйлээр баталсан.

1. Эх газруудын эргийн шугамын хэлбэр

2. Ургамал амьтны чулуужсан үлдэгдэл

3. Эрдэс чулуулгийн шинж чанар,бүтэц

4. Эртний мөстлөгийн хурдас

Page 6: чулуун мандлын хөдөлгөөн

Тектоник хавтангууд нь

хоорондоо түлхэлцэх,холдон

салах,бие биенийхээ

хажуугаар шилжих гэсэн 3 төрлийн

хөдөлгөөнд оршино.

Page 7: чулуун мандлын хөдөлгөөн

1. Холдон салах хил зааг буюу Хавтагийн дивергенц

Холдон салж буй заагт далай үүсэж яваандаа далайн

ёроолын уул нурууд бий

болдог.Жишээлбэл:

Атлантын далайн уул нурууд,Дорнод

Африкийн рифтийн хөндий юм.

Page 8: чулуун мандлын хөдөлгөөн

2. Ойртон нийлэх(Түлхэлцэх)зааг буюу Хавтангийн конвергенц

Хоёр хавтан түлхэлцэн нийлэхэд аль нягт ихтэй нь доошоо астеносфер луу шурган орж,нягт багатай нь шахагдан

өргөгдөнө.

Хавтангийн хөдөлгөөн нь харьцангуй удаан.Жилд 2-3 см шилжилт хийх боловч

асар их энергийн үр дүнд бий болдог.Жишээлбэл: Гималайн уулс

Page 9: чулуун мандлын хөдөлгөөн

3. Шилжин зөрөх хил зааг

Зэрэгцээ чиглэлд орших хоёр хавтангийн бие

биесийнхээ хажуугаар шилжих хөдөлгөөн

юм.Энэ шилжих нүүх хөдөлгөөний хурд асар

их юм.Жилд 7,5 см шилжилт

хийдэг.Жишээлбэл: Хойд Америкийн баруун эрэг дагуу байрлах “Сан Андреасийн зөрөг”юм

Page 10: чулуун мандлын хөдөлгөөн

II. Атриат хөдөлгөөнТектоник хавтангийн төв

хэсгээр Урал,Алтай,Хангай зэрэг уулс яаж бий болсон юм

бол ...Зузаан газрын давхаргыг бүрэлдүүлэгч чулуулгууд их даралтанд орших ба

тектоникийн янз бүрийн хүчний улмаас тэдний хэлбэр,хэмжээ байнга

өөрчлөгдөж байдаг.Ингэснээр

чулуулгууд атриажих хөдөлгөөнд оршдог.Атриа

гэдэг нь чулуулгийн зузаан давхарга

тасрахгүйгээр хотгор гүдгэр хэлбэрт орсныг

хэлнэ.

Page 11: чулуун мандлын хөдөлгөөн

Хажуугийн шахалтаас болж хурдас чулуулаг атираажна.

Атрианы гүдгэр хэлбэрийг антиклиналь гэнэ.

Атираат уулс

Page 12: чулуун мандлын хөдөлгөөн

Атрианы хотгор хэлбэрийг синклиналь гэнэ.

Page 13: чулуун мандлын хөдөлгөөн

Тэгш хэвтээ байрлалтай чулуулгийн үе давхаргууд тектоник хөдөлгөөний нөлөөгөөр цуурч зөрдөг.Ингэж

том тэгш өндөрлөгүүд болон өргөн хөндий үүсдэг.

Зөрж дээш өргөгдсөн хэсгийг горст гэх ба

доош суусныг нь грабен буюу рифт хөндий гэнэ.

Жишээлбэл: Африкийн донод хэсгийн рифтийн хөндийд Улаан тэнгис

болон Танганьика,Нъяса,Рудол

ьф зэрэг олон нуур үүсэж мөн түүнтэй

зэрэгцэн Кени,Климанжаро зэрэг өндөр уулс сүндэрлэжээ.

Page 14: чулуун мандлын хөдөлгөөн

III. Хэлбэлзэх хөдөлгөөн

Газрын давхарга урт удаан хугацааны туршид

хэлбэлзэх хөдөлгөөнд орно.

Жишээлбэл:Хойд Америкийн Гудзоны

булангийн орчим мөстлөгийн үед 3 км

зузаан мөсөнд дарагдаж газрын давхарга нь доош

суусан байснаа мөс хайлсанаас хойшхи 10

000-аад жилийн турш 330 м-ээр дээш өргөгдсөн

байжээ.

Page 15: чулуун мандлын хөдөлгөөн

1. Эх газруудын нэгдмэл нэг Пангей тив байгаад задарч шилжин нүүснийг юугаар нотлох вэ?

a) Эх газруудын эргийн шугмын хэлбэр,эртний уур амьсгалын ул мөр

b) Ургамал,амьтны чулуужсан үлдэгдлийн ижил төсөөтэй байдал

с) Чулуулгийн бүтэц.физик,хими,геологийн шинж чанарын төсөөтэй байдал

d) Дээрх нөхцлүүдийн харилцан үйлчлэлийн хам шинжээр

2. Тектоник хавтангуудын үндсэн гурван төрлийн хөдөлгөөн аль нь вэ?

a) Түлхэлцэх,холдон салах,зөрөх b) Түлхэлцэх,холдон салах,шахагдахс) Доош суух,холдон салах,зөрөх d) Түлхэлцэх,дээш өргөгдөх,зөрөх

3. Гималайн нуруу,Алтайн нуруу,Төвдийн тэгш өндөрлөг нь газар хөдлөлийн ямар бүсэд хамрагдах вэ?

a) Атлантын далайн бүс b) Эх газрын ба Төв азиийн бүсс) Номхон далайн бүс d) Газар дундын бүс

4. Атрианы гүдгэр болон хотгор хэлбэрийг юу гэж нэрлэдэг вэ?

a) Антиклиналь,синклиналь b) Грабен,горстс) Антиклиналь, горст d) Горст, синклиналь

5. Зөрж дээш өргөгдсөн ба доош суусан хэсгийг юу гэж нэрлэдэг вэ?

a) Антиклиналь,синклиналь b) Грабен,горстс) Антиклиналь, горст d) Горст, синклиналь

6. Африкийн дорнод хэсгийн рифтийн хөндий алинд нь хамаарагдах вэ?

a) Антиклиналь b) Грабенс) Горст d) Синклиналь

7. Гималай,Альп,Урал зэрэг томоохон уулс алинд нь хамаарагдах вэ?

a) Антиклиналь b) Грабенс) Горст d) Синклиналь