28
ДАЯН ДЭЭРХИЙН АГУ Й

даян дээрхийн агуй

Embed Size (px)

Citation preview

Page 2: даян дээрхийн агуй

Даян дээрхийн агуй нь Цагаан- Үүр сумын төвөөс зүүн урагш 50 гаруй км- т Номхон гэдэг уулын дунд хирд орших манай орны томоохон агуйн нэг юм.

Page 3: даян дээрхийн агуй
Page 4: даян дээрхийн агуй
Page 5: даян дээрхийн агуй

Агуй дотроо 450 шоо метр хэмжээтэй, арав гаруй

тасалгаатай, зүг бүртээ олон ам бүхий “хаалгатай”. Төрөл бүрийн рашаантай, нарийн шороон будагтай, “эхийн

умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор байгалийн

“үзмэр” юм.

Page 6: даян дээрхийн агуй

Даян дээрхийн агуй буюу

бөөгийн домог

Page 7: даян дээрхийн агуй

Чингис хааны үед Даян Дээрхи гэдэг бөө амьдарч байжээ. Тэр нэгэн удаа Чингисийн отог дээр хоёр

шарга морьтойгоо очиход хаан баатруудтайгаа анд явсан байв гэнэ. Хатан нь түүнийг гэртээ урьж,

бөөлүүлэн, онгод савдагт нь отог омгоо даатгуулжээ. Бөө явах болж, хатан түүнийг гаргаж өгөх гэтэл Даян Дээрхи “Та нар миний хойноос бүү гар. Отгон охиноороо нохой хориул” гэжээ. Охин нохой хорихоор гарахад бөө хөтөлгөө мориндоо

сундлан зугтжээ. Энэ тухай Чингис хаанд хэл хүргэн, хаан баатруудынхаа хамт түү- нийг нэхэж. Даян Дээрхи уулан дахь агуйдаа ирж, охиныг нуун, өөрөө Үүрийн голын зах дээр хөшөө чулуун хөрөг болж, хиргисүүрэнд шингэн алга болжээ. Үүнийг

нүдээр үзсэн хаан ид шидэнд нь ихэд бишрэн “Охиныг минь хатнаа болгож, хайрлаж харж

яваарай. Ид шидээрээ энэ нутгийнхаа ард олонд тусалж яваарай” гээд буцжээ.

Page 8: даян дээрхийн агуй

Түүнээс хойш уг чулууны дэр гэдүүр морьтой хүн явахад морь

нь бусгадаг, хөтлөөд явахад зүгээр болдог. Хожим энэ нь ямар учиртай юм бол гэж хир

гисүүрийг ухаж үзвэл хүн чулуун хөрөг гарсан тул уг агуйг “Даян Дээрхийн агуй” хэмээн нэрлэн, бөөгийн онгод болгон шүтэж

иржээ.

Page 9: даян дээрхийн агуй

Дээрхийн агуйн нь 3 амсартай бөгөөд хамгийн том амсар нь зүүн урагш хандсан байх ба 4.8x 6.0 м хэмжээтэй том

дөрвөлжин хаалга хэлбэртэй юм. Түүний хоёр талд байх амсарууд нь агуйн эхний том хонгилоос 2 тийш салаалсан

бөгөөд зүүн талынх нь 1.1х1.3 м, 6.5 м хонгилоор гол хонгилтой холбогдоно. Баруун талын ам нь 3х3 м хэмжээтнй эгц дээшээ гарсан 6 м босоо хонгилоор доошоо бууж 9 м урт

хонгилоор дамжин гол хонгилд нийлдэг

Page 10: даян дээрхийн агуй

Агуй нь нийт 224 м урт хонгилтой давхар агуй гэдгээрээ ихээхэн

онцлог юм.

Page 11: даян дээрхийн агуй

Агуйн их амаар ороод 2.7 метрийн өндөр босгоор доош бууж 8.32х8.50 метр хэмжээтэй эхний танхимд орох ба хонгилын

өндөр нь 10 гаруй метр. Эндээс агуйн бусад амсарууд харагдах бөгөөд агуйн эхний тасалгааны төв дунд 2 м өндөр чулуун овоон дээр хуш модоор сийлбэрлэж өнгийн будгаар будсан онгон дэлтэй цагаан морь унасан Дээрх бурхны дүрс

байрлуулсан байдаг

Page 12: даян дээрхийн агуй

Түүний ард агуйн гол хонгилын үүдэнд дээрхийн бурхны дүр бүхий хөрөг зургийг байрлуулжээ.

Page 13: даян дээрхийн агуй

Овооны зүүн хойд хананд агуйн шалнаас дээш 1.5 метр өндөрт зууван хэлбэрийн 2 метр орчим урт хонгил байдгийг ”Эхийн Умай” гэж нэрлэдэг. Эхийн умайд орсон хүн дахин

эхээс төрсөн мэт болж, түүний үйлдсэн нүгэл хилэнц ариусдаг гэнэ.

Page 14: даян дээрхийн агуй

Эхийн умай нь маш жижиг

нүхтэй учраас том хүн арай хийн чихэж

ороод дотроо эргээд хүслээ

шивнээд, толгойгоороо

эргэж гарч ирэх нь ахин төрж

байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлдэг.

Page 15: даян дээрхийн агуй

Эхний тахилгат танхимаас 4 метр өндөр, дээгүүрээ 5.1 метр, доогуураа 1.4 метр өргөнтэй 10.5 метр урт хонгилоор 2 дахь танхимд орох ба энэ хоолойгоос 1.7 метрын босгоор доош ороход баруун тийш салаалсан 6 метр урт хонгил бий.

Page 16: даян дээрхийн агуй

Хоёр дахь танхим нь 7.1 метр диаметртэй дугуй хэлбэртэй гурван салаатай, 3 метрийн өндөртэй.

Баруун салаа нь 3 метр, хойшоо салаалсан нь 4.3 метр, зүүн тийшээ салаалсан салаа нь 7.3 метр юм. Танхимын мухарт тулан ялгүй зүүн тийш эргэж 2 ширхэг угсраа

модон шатаар 11.5 метрийн эгц босоо хоолойгоор авирч агуйн дээд давхарт гарна. Агуйн энэ давхар зүүн, зүүн урагш, баруун хойш салаалсан гурван салаатай.

Page 17: даян дээрхийн агуй

Агуйн баруун хойш салаалсан хонгилын нийлбэр

урт нь 114.5 метр юм. Уг хонгилын төгсгөлд нуралт үүссэн байх бөгөөд энд 3 цувраа овоог босгосон байна. Цувраа гурван овооноос урагш 5 орчим

метрт агуйн баруун хананы доод хэсэгт авдар мэт жаахан хонхорхойд нутгийнхны “Авдартын

рашаан” гэж нэрлэдэг маш бага тогтоол ус байх бөгөөд уг рашааныг уусан хүн урт насалдаг гэдэг.

Page 18: даян дээрхийн агуй

Уг тогтоол ус нь үнэр, амтгүй агуйн адар

хананаас шүүрсэн ус хуримтлагдсан бололтой. Агуйн энэ хэсэгт очихын тулд зарим газраар

мөлхөж, зарим газраар нь бөхийж явсаар агуйн мухарт хүрдэг. Ингэж явах замд сархийг хэлбэрийн эргэж нийлдэг хонгил болон

суварган бүрмэл болон баганан бана, шаталсан хэшдэржин тааралдана.

Page 19: даян дээрхийн агуй

Агуйн 2- р давхарлуу гарсан шатны орчмоос урагш эргэж 2 гаруйн өндөр босгоор дээшээ

авирч гарахад агуйн хонгил 3 салаалах бөгөөд зүүн тийш салбарласан хонгилын эхэн хэсэгт хоёр

жижигхэн тасалгаа дамжин мөлхөж ордог жаахан хонгил байдаг бөгөөд хонгилын төгсгөлд

тогоо мэт хонхорт агуйн дусаалын уусмалаас тогтсон жижиг тогтоол ус байна

Page 20: даян дээрхийн агуй

Үүнийг “Ах дүү гурвын рашаан” гэдэг, ялгүй хүхэрлэг амттай. Энэ рашааныг уусан хүны оюун ухаан сэргэг

болдог гэж үздэг учраас “Оюун ухааны” рашаан ч гэж нэрлэнэ. Харин уг хонгилын дунд хэсэгт нутгийнхны тахиж шүтдэг хадаг яндар, идээ будаагаа өргөдөг 3

овоо байх бөгөөд сайн ажиглавал эдгээр нь агуйн шаланд үүсдэг шохойн чулууны хуримтлал болох гурван

том банонцар байна.

Page 21: даян дээрхийн агуй

. Агуйн адар ханыг даган нарийн, бүдүүн янз бүрийн бана, бананцар тогтож агуйг

улам сүрлэг үзэсгэлэнтэй болгодог байсан бол одоо агуйн гайхамшиг болсон эдгээр хурдасыг агуйд очсон хүмүүс хугалж авч

явсаар бано гэх юмгүй болжээ.

Page 22: даян дээрхийн агуй

Энэ агуйг үзэж сонирхох, онгод шүтээнээс нь абшиг авах гэсэн гадаад, дотоодын жуулчид сүүлийн үед олноор

ирдэг болжээ.

Page 23: даян дээрхийн агуй

агуйг үзэж сонирхохоор жилдээ 100-200 орчим гадаадын жуулчид ирдэг бөгөөд сүүлийн үед

жуулчдын тоо нэмэгдсээр байгаа ажээ. 

Page 24: даян дээрхийн агуй
Page 25: даян дээрхийн агуй
Page 26: даян дээрхийн агуй
Page 27: даян дээрхийн агуй
Page 28: даян дээрхийн агуй

Thanks for watching my presentation