30
МЭРГЭЖЛИЙН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн хурлаар батлав

нбб ёс зүй

Embed Size (px)

Citation preview

Page 1: нбб ёс зүй

МЭРГЭЖЛИЙН НЯГТЛАН БОДОГЧДЫНЁС ЗҮЙН ДҮРЭМ

Монголын нягтлан бодох бүртгэлийн

хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн

2013 оны 3 дугаар сарын 12-ний

өдрийн хурлаар батлав

Page 2: нбб ёс зүй

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 “ Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм ” (Цаашид ёс зүйн дүрэм гэнэ)-ийн зорилго нь ёс зүйн зарчим, шаардлагуудыг тодорхойлох, түүнийг мэргэжлээрээ ажиллаж байгаа нягтлан бодогчид дагаж мөрдөх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.

2.2 Ёс зүйн дүрмийг мэргэжлээрээ ажиллаж байгаа мэргэжлийн нягтлан бодогч бүр дагаж мөрднө.

Page 3: нбб ёс зүй

ХОЁРДУГААР ЗҮЙЛ. МЭРГЭЖЛИЙН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

2.1 Монгол Улсын Үндсэн хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн албаны тухай, Авлигын эсрэг болон бусад хуулиуд болон Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн (цаашид МНББХ гэж товчилно)-гийн дүрмийн хэм хэмжээ, зарчим нь энэхүү дүрмийн эрх зүйн үндэс нь байна.

2.2 Энэ Ёс зүйн дүрэм Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбоо(цаашид НБОУХ гэж товчилно)-ны Ёс Зүйн Стандартын Зөвлөлөөс гаргасан Мэргэжлийн Нягтлан Бодогчдын Ёс Зүйн Дүрэмд бүх талаараа нийцсэн бөгөөд түүнийг агуулгын хувьд гүнзгийрүүлж, тайлбарлаж, тодруулсан болно.

2.3 "Тус яамны зүгээс дээрх ёс зүйн дүрэмд нийцүүлэн боловсруулсан мэргэжлийн нягтлан бодогчдын жишиг ёс зүйн дүрмийг нийт нягтлан бодогчдод таниулан, даган мөрдүүлж ажиллахыг үүгээр зөвлөж байна" хэмээн Сангийн сайдын 2013 оны6/7068 тоотоор өгсөн зөвлөмжийг үндэслэн МНББХ-ийн Удирдах зөвлөл энэ Ёс зүйн дүрмийг батлав.

Page 4: нбб ёс зүй

ГУРАВДУГААР ЗҮЙЛ. МЭРГЭЖЛИЙН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

3.1 Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн ажил үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйн дараах зарчмуудыг баримтална:а) Шударга байдлын б) Бодитой хандлагын в) Мэргэжлийн ур чадвар, хянамгай

байдлын г) Нууцыг хадгалах д) Мэргэжлээ дээдлэх

Page 5: нбб ёс зүй

А.ШУДАРГА БАЙДЛЫН ЗАРЧИМ

3.2 Шударга байдлын зарчим гэдэг нь мэргэжлийн болон бизнесийн бүхий л харилцаанд шудрага бөгөөд үнэнч байх явдал мөн. Үүнд:

3.2.1 Мэргэжлийн нягтлан бодогчийн бэлтгэсэн, хянасан буюу баталсан санхүү, бизнесийн мэдээлэл нь материалллаг хэмжээний алдааг агуулаагүй байвал зохино. Үүнд: а) Ашигласан бүртгэл, санхүү, бизнесийн үйл

ажиллагааны анхны баримт нь бодитой буюу хуурамч бус байх;

б) Дансны бичилт, тооцоо нь арга зүйн болон тооцооллын алдаагүй байх;

в) Гаргасан тайлан мэдээ, тодруулга, тайлбар нь хуурамч бус байх;

Page 6: нбб ёс зүй

3.2.2 Мэргэжлийн нягтлан бодогчийн бэлтгэсэн, хянасан буюу баталсан мэдээлэл нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх үзэл санаа агуулаагүй байвал зохино.

Үүнд: а) Бодит мэдээллийг илэрхийлж байгаа хэлбэр

нь хэрэглэгчдэд буруу буюу бодитой бус ойлголт төрүүлэхээргүй байх;

б) Бодитой мэдээллийг буруугаар тайлбарлаагүй байх;

в) Санаатай буюу эсвэл санамсаргүй байдлаар математик алдаа гаргаагүй байх;

г) Санамсаргүйгээр өсгөсөн, дэвэргэсэн, эсвэл бууруулсан мэдээ агуулаагүй байх;

д) Мэдлэггүй буюу эсвэл дутуу, буруу мэдээллээс шалтгаалсан алдаа гаргаагүй байх явдал мөн.

Page 7: нбб ёс зүй

3.2.3 Мэдээллийг орхигдуулсан эсвэл бүрхэгдүүлсэн алдаа агуулаагүй байвал зохино.

Үүнд: а) Материаллаг хэмжээтэй ажил

гүйлгээ, хөрөнгө, өр төлбөрийг тайлан мэдээнд орхиогүй байх;

б) Байгууллагын үйл ажиллагаанд одоо болон ирээдүйд ямар нэгэн байдлаар нөлөөлж болох үйл явдлыг тодруулга, тайлбарт орхигдуулаагүй байх;

в)Тайлан, мэдээллийн тайлбар, тодруулга тодорхой бус бүрхэг биш байх;

Page 8: нбб ёс зүй

3.2.4 Шударга байдлын зарчмыг зөрчихөөс өөрийгөө ямагт хамгаалж байвал зохино.

Үүнд: а)Шударга байдлын зарчим зөрчсөн,

эсвэл ирээдүйд ийм зөрчлийг үүсгэж болох аливаа үйлдэл хийхгүй байх;

б) Шударга байдлын зарчим зөрчсөн үйлдэл хийснээ мэдсэн даруйд түүнийг залруулахад чиглэсэн бүхий л боломжит арга хэмжээ авах;

в) Хэрэв тухайн үйлдэл нь өөрөөс нь хамааралгүй бол үр дүнг өөртөө хамаатуулахгүй байх бүрэн төгс арга хэмжээ авбал зохино.

Page 9: нбб ёс зүй

Б.БОДИТОЙ ХАНДЛАГЫН ЗАРЧИМ

3.3 Бодитой хандлагын зарчим гэдэг нь мэргэжлийн болон бизнесийн мэдээлэл нь зөвхөн бодитойгоор хэрэгжсэн болон одоогийн байгаа үнэн зөв байдлыг илэрхийлсэн байх явдал юм.

Үүнд: 3.3.1 Хувийн явцуу шунахай үзэл бодлын үүднээс

мэргэжлийн болон бизнесийн үйл ажиллагаанд хандахгүй байвал зохино.

Үүнд: а) Байгууллагын өмч/хөрөнгийг ашиглах,

шамшигдуулах, үрэгдүүлэх, хорогдуулах, дутагдуулах үйлдэл гаргахгүй байх;

б) Бусадтай хуйвалдан байгууллагад хохирол учруулахгүй, эсвэл ирээдүйд байгууллагад хохирол учруулж болох бичиг баримтыг үйлдэхгүй байх;

Page 10: нбб ёс зүй

3.3.2 Ойрын садан төрлийн хүмүүс, хамтын бизнестэй хүмүүс, найз нөхөд, дотно танилын холбооноос үүсэх ашиг сонирхлын зөрчилд орохгүй байвал зохино.

Үүнд: а) Сонирхлын зөрчилтэй эсвэл сонирхлын

зөрчил үүсч болох хүмүүсийн шууд удирдлагад ажиллахгүй байх, эсвэл түүнийг өөрийн шууд хяналт тавьдаг албан тушаалд ажиллуулахгүй байх;

б) Хамтын сонирхолтой хүмүүстэй хамтран байгууллагад хохиролтой үйлдэл хийхгүй байх ;

Page 11: нбб ёс зүй

3.3.3 Бусдын зохисгүй нөлөөнд орж өөрийн бодитой хандлагын зарчмыг алдагдуулахгүй байвал зохино.

Үүнд: а) Бусдын ятгалаг шахалт,

хавчилт, дарамт хүчирхийлэлд өртөх боломж, нөхцлийг бүрдүүлэхгүй байх ;

б) Бусдын дээр дурьдсан зохисгүй нөлөөнөөс болж мэргэжил, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахгүй байх;

Page 12: нбб ёс зүй

3.3.4 Нягтлан бодогч нь бодитой хандлагын зарчмыг зөрчихөөс өөрийгөө ямагт хамгаалж байвал зохино.

Үүнд: а) Бусдын зохисгүй нөлөөнд автагдахгүй

байхаар өөрийн төрхийг бүрдүүлэх; б) Бусдын зохисгүй нөлөө үүссэн үед

хамгаалах арга, хэрэгслийг урьдчилан бэлтгэсэн байх;

в) Бодитой хандлагын зарчимд нөлөө үзүүлэх бэлэг, хөнгөлттэй үйлчилгээ, шагнал, зочлолоос татгалзах;

г) Шаардлагатай тохиолдолд ажил албан тушаалаас татгалзах;

Page 13: нбб ёс зүй

В.МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ХЯНАМГАЙ БАЙДЛЫН ЗАРЧИМ

3.4 Мэргэжлийн ур чадвар, хянамгай байдлын зарчим гэдэг нь тухайн ажил албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвартай бөгөөд техникийн болон мэргэжлийн стандартыг ягштал баримталдаг байх явдал мөн. Үүнд:

3.4.1 Холбогдох хуулиар Мэргэшсэн нягтлан бодогч шаардсан ажлын байранд тухайн мэргэжлийн зэргийг аваагүй нягтлан бодогч ажиллахаас татгалзана.

3.4.2 Мэргэшсэн нягтлан бодогчоос бусад нягтлан бодогч мэргэжлийн боловсрол эзэмшсэний дараах тасралтгүй боловсролын шаардлагыг хангах зорилгоор 2 жил тутамд 30 кредит цагаас багагүй албан ёсны сургалтад сууж мэргэжлийн шинэ мэдээллийг авсан байвал зохино.

Page 14: нбб ёс зүй

3.4.3 Нягтлан бодогч нь үйл ажиллагаандаа СТОУС, УСНББОУС, ЖДААН-ийн СТОУС зэрэг мэргэжлийн олон улсын болон үндэсний стандарт мөн төрийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны дүрэм журам, заавар аргачлал, удирдамжийг баримтлах бөгөөд тэдгээрийн заалтыг зөрчижүл болно.

3.4.4 Нягтлан бодогч мэргэжлийн болон бизнесийн үйл ажиллагаанд хянамгай хандаж, алдаа гаргахаас сэрэмжлэн ажиллах.

3.4.5 Өөрийн удирдлагад байгаа ажилтнуудыг мэдлэгтэй, дадлага туршлагатай, эрхэлсэн ажлаа алдаа дутагдалгүй, нууцыг хадгалан ажиллах нөхцлийг бүрдүүлэх, бололцоо олгох;

Page 15: нбб ёс зүй

3.4.6 Мэргэжлийн ур чадвар хянамгай байдлын зарчмыг зөрчихөөс өөрийгөө ямагт хамгаалбал зохино.

Үүнд: а) Мэргэжлийн зэрэг ур чадварын

шаардлага хангаагүй бол тухайн албан тушаалд ажиллахаас татгалзах;

б)Мэргэших болон мэргэжлийн тасралтгүй боловсролын шаардлагыг хангах, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх сургалтанд оролцох, удирдлагадаа байгаа ажилтнуудыг оролцуулж байх;

Page 16: нбб ёс зүй

Г.НУУЦ ХАДГАЛАХ ЗАРЧИМ

3.5 Нууц хадгалах зарчим гэдэг нь мэргэжлийн болон бизнесийн нууцыг өөрийн болон гуравдагч талын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх явдал мөн.

Үүнд: 3.5.1 Байгууллагын ажил хэргийн,

бизнесийн, техник, технологийн мэдээллийг хуулиар шаардсанаас бусад тохиолдолд ажиллаж байх үедээ болон тухайн байгууллагаас гарсны дараа ч бусдад ямар нэгэн байдлаар мэдээлэхгүй байна.

3.5.2 Байгууллагын мэдээллийн нууцыг хадгалах үүргийг удирдлагадаа байгаа ажилтнуудаар сахиулна.

Page 17: нбб ёс зүй

3.5.3 Нууц хадгалах зарчмыг зөрчихөөс өөрийгөө ямагт хамгаалж байвал зохино.

Үүнд:а) Байгууллагын санхүүгийн нууцын

журмыг боловсруулж, батлуулж, мөрдүүлэх;

б) Байгууллагын нууцад хамаарах болон санхүүгийн бичиг баримтын хадгалалтын найдвартай байдлыг хангах, ажлын байрнаас гаргахгүй байх;

в) Нууцын зэрэглэл бүхий материалыг бусад талд үзүүлэх бол холбогдох албан тушаалтны зөвшөөрлийг авдаг байх;

г) Удирдлагадаа ажилладаг ажилтнуудаар байгууллагын нууцыг хадгалах талаар батламж бичигт гарын үсэг зуруулж, сургалт зохион байгуулах;

Page 18: нбб ёс зүй

Д.МЭРГЭЖЛЭЭ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ

3.6 Мэргэжлээ дээдлэх зарчим гэдэг нь мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, ямагт цэвэр тунгалаг байлгах явдал юм.

Үүнд: а) Ажил үүргээ чин шударга бөгөөд мэргэжлийн

өндөр төвшинд гүйцэтгэж, үр дүнтэй ажиллах; б) Мэргэжил нэгт бусад хүмүүс, мэргэжлийн

байгууллагын нэр хүндийг гутаах, доромжлох эсвэл үндэслэлгүй харьцуулалт хийж бусдын ажил, үр дүнг бууруулах буюу дарагдуулахгүй байх;

в) Санал болгож байгаа үйлчилгээ, эзэмшсэн мэргэжил чадвар болон хуримтлуулсан туршлагаасаа хэтрүүлсэн сурталчилгаа хийхгүй байх;

Page 19: нбб ёс зүй

3.6.1 Мэргэжлээ дээдлэх зарчмыг зөрчихөөс сэргийлж, мэргэжлийн нэр хүндийг гутаахын эсрэг тууштай тэмцэнэ.

Үүнд: а) Мэргэжлийн нэр хүндийг гутаах

үйлдэл хийхээс өөрөө ямагт сэрэмжлэх; б) Мэргэжил нэгт бусад нөхдийн зүгээс

мэргэжлийн нэр хүндийг гутаасан үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах;

 

Page 20: нбб ёс зүй

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ ГАЖУУДУУЛАХЫН ЭСРЭГ ХАМГААЛАЛТ

4.1 Нягтлан бодогч нь мэргэжлийн ёс зүйн зарчмыг гажуудуулахын эсрэг хамгаалалтыг ажлын байранд бүрдүүлсэн байвал зохино.

Үүнд:

Page 21: нбб ёс зүй

Үүнд: а) Мэргэжлийн ёс зүйн зарчмыг өөрийн

удирдлагад болон ажлын хамт олонд байнга танилцуулж, сануулж байх;

б) Байгууллагын хэмжээнд ажилтнуудын хоорондын харилцааны ёс зүйн зарчмыг тогтоох ажлыг дэмжих, бий болгох ажлыг санаачлах, батлуулж хэрэгжүүлэх;

в) Байгууллагын дотоод хяналтын хүчирхэг тогтолцоог бий болгох, үр дүнтэй ажиллах явдлыг дэмжих ;

г) “Аливаа ёс зүйн хэм хэмжээ зөрчигдсөн асуудлаар байгууллагын удирдлагад мэдээлэх, зөрчлийг арилгуулах талаар дээд удирдлагын зүгээс бодлого боловсруулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж, санал, санаачлага гаргах хэрэгжүүлэх

Page 22: нбб ёс зүй

4.2 Мэргэжлийн ёс зүйн зарчмыг гажуудуулахын эсрэг гадаад хамгаалалтыг үр дүнтэй ашиглавал зохино.

Үүнд: а) Мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсронгуй

болгох талаар санал гаргаж, өөрийн хувь нэмрийг оруулах;

б) Ёс зүйн зарчмыг гажуудуулахад хүргэж байгаа нөлөөллийн талаар мэргэжлийн байгууллага болон тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж холбогдох арга хэмжээг авахуулах ;

в) Шаардлагатай гэж үзвэл ёс зүйн зарчмыг гажуудуулахад нөлөөлж байгаа дарамт шахалтын талаар хууль, хяналтын байгууллагад мэдэгдэх;

г) Өөрт тохиолдсон асуудлаар мэргэжлийн өөр нягтлан бодогчтой зөвлөлдөх;

Page 23: нбб ёс зүй

4.3 Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль болон

энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн түүнчлэн тэдгээр хэм хэмжээг дагаж мөрдөөгүй үйлдэл, эс үйлдэхүйг үзнэ.

Page 24: нбб ёс зүй

ТАВДУГААР ЗҮЙЛ. МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ТАНГАРАГ

5.1 Мэргэжлээрээ ажиллаж байгаа мэргэжлийн нягтлан бодогч нь харилцагч санхүүгийн болон Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнд мэргэжлийн ёс зүйн тангараг өргөж, тангарагийн батламжид гарын үсэг зурна. Тангарагийн батламжийг нэг хувь үйлдэж МНББХ-д хадгална.

Page 25: нбб ёс зүй

5.2 Мэргэжлийн нягтлан бодогчийн тангараг:

“Би мэргэжлийн нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүй, стандарт, зарчмыг удирдлага болгон ард түмэн, төр, ажил олгогчийн итгэлийг дааж, үнэнч шударга ажиллахаа нэр төртэйгээр батлан тангараглая. Хэрэв өргөсөн тангарагаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно”.

Page 26: нбб ёс зүй

5.3 Тангараг өргөсөн нягтлан бодогчид дараах агуулга бүхий гэрчилгээ олгоно. Үүнд

· - Тангараг өргөгчийн овог, нэр · Ард түмэн, төр, ажил олгогчийн

итгэлийг дааж, үнэнч шударга ажиллах тухай Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн тангараг өргөсөн тул байгууллагын санхүү, бүртгэлийн ажлыг удирдах боломжтойг нотлон гэрчилгээ олгов.

· - Гэрчилгээ олгогчийн нэр, албан тушаал, гарын үсэг, огноо

Page 27: нбб ёс зүй

5.4 Тангараг өргөсөн нягтлан бодогчийн гэрчилгээнд МНББХ-ийн тэргүүн гарын үсэг зурна.

5.5 Тангараг өргөсөн нягтлан бодогч 2 жил тутам ёс зүйн тайлан гаргаж хамгаалснаар МНББХ-ийн тэргүүний шийдвэрээр гэрчилгээг 2 жилээр сунгана. Гэрчилгээний хугацаа дууссан өдрөөс хүчингүйд тооцогдно.

Page 28: нбб ёс зүй

5.6 Мэргэжлийн ёс зүйн тангараг өргөхийн хүсэгч www.mains.mn вэб сайтаас МНББХ-ийн гишүүнчлэлийн өргөдлийн маягтыг татан авч бөглөөд [email protected] хаягаар илгээх буюу биеэр хүргэж өгсөний дараа хүрээлэнгийн гишүүнчлэл, ёс зүйн хороо судалж шийдвэрлээд ажлын 4 долоо хоногийн дотор хариу өгнө.

5.7 Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн тангараг өргөсөн нягтлан бодогч нь МНББХ-ийн гишүүн болж, гишүүнчлэлийн журмын дагуу гишүүний бүрэн эрхийг эдэлнэ.

Page 29: нбб ёс зүй

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ МӨРДӨХ, ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ

6.1 Ёс зүйн дүрмийг мөрдөх, хэрэгжилтэнд хяналт тавих талаар МНББХ дараах үүрэг гүйцэтгэнэ.

6.1.1 Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг сурталчлах, нягтлан бодогч нарт сургалт зохион байгуулах;

6.1.2 Хүрээлэнгийн гишүүн нягтлан бодогчдын бүртгэлийг хөтөлж, тэднээр ёс зүйн тангараг өргүүлэх, гишүүдийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих,

6.1.3 Ёс зүйн асуудлаар гарсан гомдол маргааныг шалгаж дүгнэлт гаргах;

6.1.4 Гишүүн мэргэжлийн нягтлан бодогчийн тасралтгүй боловсролын сургалтыг зохион байгуулах;

Page 30: нбб ёс зүй

ДОЛООДУГААР ЗҮЙЛ. ХАРИУЦЛАГА

7.1 Томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол зохигчдод Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх саналыг Сангийн яам, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч буюу шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

МОНГОЛЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХҮРЭЭЛЭН