74
Компьютерийн бүтэц, хөгжил 2010 оны 3-р сарын 26, Баасан гариг, 01:18 | Author: Admin | Компьютер (Тооцоолон бодох электрон машин) Өнөөгийн бидний амьдралд Компьютер буюу (Тооцоолон бодох электрон машин) нь хүн бүрийн хэрэглээ болоод байна. Хүн бүрт компьютер дээр ямар нэг асуудал үүсч тэдгээрийг шийдвэрлэхэд хүндрэл тулгардаг. Бид компьютерийг хэрэгцээт зүйлээ хийж л мэддэг харин түүн дотор ямар төхөөрөмжүүд хэрхэн хоорондоо харицаж ажилладаг талаар мэддэггүйгээс болоод ямарваа гэмтэл эвдрэл гарахад хэрхэн оношлох засварлах талаар мэддэггүй тиймээс гарсан эвдрэл гэмтлийг хэрхэн оношлох засварлах талаар зөвлөгөө бэлдлээ. Компьютерийн зохион байгуулалт

Компьютерийн бүтэц

Embed Size (px)

DESCRIPTION

Компьютерийн бүтэцКомпьютерийн бүтэцКомпьютерийн бүтэц

Citation preview

Page 1: Компьютерийн бүтэц

Компьютерийн бү , тэц хөгжил

2010 оны 3-р сарын 26, Баасан гариг, 01:18 | Author: Admin |    

Компьютер (Тооцоолон бодох электрон машин)

Өнөөгийн бидний амьдралд Компьютер буюу (Тооцоолон

бодох электрон машин) нь хүн бүрийн хэрэглээ болоод

байна. Хүн бүрт компьютер дээр ямар нэг асуудал үүсч

тэдгээрийг шийдвэрлэхэд хүндрэл тулгардаг. Бид

компьютерийг хэрэгцээт зүйлээ хийж л мэддэг харин түүн

дотор ямар төхөөрөмжүүд хэрхэн хоорондоо харицаж

ажилладаг талаар мэддэггүйгээс болоод ямарваа гэмтэл

эвдрэл гарахад хэрхэн оношлох засварлах талаар мэддэггүй

тиймээс гарсан эвдрэл гэмтлийг хэрхэн оношлох засварлах

талаар зөвлөгөө бэлдлээ.

Компьютерийн зохион байгуулалт

Компьютер нь үндсэн 4 хэсгээс бүтдэг. Үүнд: Дэлгэц

(Monitor), Процессор (Processor), Оролтын төхөөрөмж (Input

device), Гаралтын төхөөрөмж (Output device) гэсэн

хэсгүүдээс бүтдэг. Дэлгэц нь орчин цагийн хөгжлийг даган

хөгжиж хэв загвар, цанар, аюулгүй ажиллагаа нь улам

нэмэгдсээр байгаа юм. Сүүлийн үед дэлгэц нь хүний эрүүл

Page 2: Компьютерийн бүтэц

мэндэд муу нөлөө үзүүлдэггүй дэлгэц гаргаж байгаа нь

томоохон ололт амжилт юм.

 

Case буюу компьютерийн гадна хайрцаг энэ нь

компьютерийг нэг бүхэл болгохоос гадна тоос шороо орох

гадны биетээс хамгаалдаг.

Page 3: Компьютерийн бүтэц

Case нь янз бүрийн хэлбэртэй байж болох бөгөөд хамгийн

гол нь агаарын урсгалыг стандартын дагуу тооцоолсон байх

ёстой.

1.Processor-ын бүтэц, төхөөрөмжүүдийн үүрэг

Page 4: Компьютерийн бүтэц

Компьютерийн processor нь доорх үндсэн хэсгүүдээс бүтнэ.

Тэжээлийн блок (power supply) нь төхөөрөмжүүдийг

ажиллуулахад шаардлагатай эрчим хүчийг хувиарлаж түгээх

зориулалттай бөгөөд төхөөрөмж бүр өөр өөр хүчдэл

хэрэглэдэг тул тэр болгонд тохирсон хүчдэлийг гаргадаг

төхөөрөмж юм.

Эх хавтан (mainboard) нь төхөөрөмж хоорондын мэдээллийг

цэгцлэх төв процессор руу дамжуулах үүрэгтэй юм. Эх

хавтаны үзүүлэлт өндөр байх тусам мэдээллийг хурдан

цэгцэлж хурдан дамжуулдаг.  

Page 5: Компьютерийн бүтэц

Хатуу диск (hard drive) нь мэдээллийг хадгалах дамжуулах

үүрэг гүйцэтгэхээс гадна үйлдлийг системийг өөр дээр

хадгалж ажиллах очинг бүрдүүлдэг гол төхөөрөмжүүдийн

нэг юм.

Page 6: Компьютерийн бүтэц

 Санах ой (ram) нь төв процессороос өгсөн командыг

дарааллыг санаж дараа дараагийн үйлдлүүдийг гүйцэтгэдэг

төхөөрөмж юм.  санах ой (ram) нь дотроо 2 төрөл байдаг ба

тэдгээрийг SDR, DDR гэж хуваадаг. SDR гэдэг нь Pentium III

загвар ба түүнээс өмнөх загдаруудад байдаг сүүлийн үед

хэрэглэхгүй байгаа учир нь  Pentium III загварыг хэрэглэдэг

газар бараг байхгүй болсон.

DDR ram нь сүүлийн үед хэрэглэдэг загваруудад таарах

бөгөөд DDR дотроо мөн I,II гэж ялгардаг. Дээрх зурган дээр

SDR,DDR ram- ын ялгааг харуулсан байна.

 CD-уншигч (rom)

Page 7: Компьютерийн бүтэц

 Дэлгэцийн карт (video card) процессорын боловсруулсан

мэдээллийг дэлгэц рүү дамжуулах ба энэ тухайн эх

хавтангийн загвараас шалтгаалан нэмэлт ба үндсэн

төхөөрөмж болдог. Уг төхөөрөмжүүд нь  Multimedia

чиглэлийн хүмүүст түлхүү хэрэглэгддэг. Мөн компьютерийн

тоглоом тоглоход маш их хэрэг болдог төхөөрөмж юм.

 төв тооцоолон бодох хэсэг (cpu) нь компьютерийн тархи гэж

хэлж болохуйц төхөөрөмж бөгөөд үйлдлийг боловруулах

үйл явцыг хийдэг юм.

Page 8: Компьютерийн бүтэц

Компьютер нь эдгээр 7 хэсгээс бүтэх ба эдгээр нь хоорондын

харилцаа холбоог үүсгэж тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэдэг

юм.

2.Оролтын төхөөрөмж (Input device)

Энэ ангилалд хэд хэдэн төхөөрөмж багтах бөгөөд тэдгээр нь

өөр өөрийн үүрэг зориулалттай боловч процессор

мэдээллийг оруулах үндсэн нэг л үйлдэл гүйцэтгэдэг юм.

Үүнд: гар (keyboard), хулгана (mouse), scanner, flash disk гэх

зэрэг ордог.

3.Гаралтын төхөөрөмж (Output device)

Уг ангилалд маань мөн адил хэд хэдэн төхөөрөмжүүд

багтана. Үүнд: хэвлэгч (printer), speaker, flash disk гэх зэрэг

ордог.

 

Ихэнхи хэрэглэгчид

компьютерийнхаа юунаас бүтдэг 

ямар ямар эд анги нь гэмтдэг ба 

тэдгээрийн гэмтэлийг оношлож сэргээн засварлаж болох

тал дээр мэдлэг мөхөс байдаг. 

Page 9: Компьютерийн бүтэц

 

Мөн компьютерийнхээ үйлдлийн системд гарах энгийн

алдаанууд болон программ хангамжаас шалтгаалсан алдаа

гэмтэлийг техник хангамжийн алдаатай андуурч эд анги нь

гэмтсэн шатсан гэх зэрэг ойлголт төрдөг. Үүний

тулд техникийн алдаа буюу системийн алдааг ялгаж

таньдаг болох нь чухал юм.

 

Хэрэглэгч компьютерээ

яавал гадны нөлөөнөөс хамгаалах ба 

хурд хүчийг нь нэмэгдүүлж болох зэрэг асуудлуудыг

өөрөө шийдвэрлэхэд тус дөхөм болох нь зүйтэй.

 

Мөн өөрийн хэрэглэж байгаа компьютерээ

ямар үйлдвэрийн, 

хөгжилийн ямар түвшинд байгаа зэргийг нь хэрэглэгч

мэдэх шаардлагатай. 

Page 10: Компьютерийн бүтэц

Энэ үед зохион бүтээгдэж байгаа ихэнхи компьютерүүдийн

эд ангиуд нь энгийн нүдээр харж жирийн багажаар засахын

аргагүй нарийн техник технологиор бүтээгдсэн байдаг. Иймд

PC хэрэглэгчид өөрийн компьютерийнхаа эвдрэлийг

оношлох хэрэгцээ гарвал засварлаж сурах нь нэн тэргүүнд

шаардлагатай юм. Ихэнхи компьютерийн тэжээлийн блок нь

л шатаж гэмтдэг ба ерөнхийдөө тэжээлийн блокийн

гэмтэлийг оношлож засварлаж сурвал компьютерийнхаа

хүчдэлээс болж гэмтсэн гэмтэлийг бүрэн засаж чадаж байна

гэж ойлгож болно. Орчин үетэй хөл нийлэх үүднээс сүүлийн

үеийн компьютерүүдийн техник сэлбэг хэрэгсэлийг тус

тусад нь авч үзэж судлах шаардлагатай болсон. Мөн зарим

төхөөрөмжүүдийн алдаа гэмтэлийг илрүүлэх кодыг оруулж

өгсөн нь гэмтэлээ оношлоход дөхөм болох нь зүйтэй юм.

Хэрэглэгч компьютерээ өөрийн хүссэнээр засаж чаддаг

болвол эдийн засгийн хувьд ашигтай ба компьютер

Page 11: Компьютерийн бүтэц

засварийн газарлуу явах шаардлагагүй тул цаг хугацааг

хэмнэх зэрэг олон давуу талтай юм. Сүүлийн үеийн

компьютерүүдийн эвдрэлийг оношлож сэргээн засварлахад

төвөгтэй болсон. Учир нь маш өндөр технологиор бүтээгдэж

үйлдвэрлэгдэж байгаа билээ. Тэдгээрээс засаж сэлбэж болох

төхөөрөмжүүдийг нь өөрөө засаж сурах нь нэн тэргүүний

хэрэгцээ билээ.

Компьютер үйл ажиллагааны хурд нь CPU болон Mainboard,

Ram гэсэн төхөөрөмжүүдийн харилцан хамаарлаас

шалгаалдаг бөгөөд тэдгээр төхөөрөммжүүд нь хоорондоо

зохицож нэг нь нөгөөгөө дэмжин ажиллаж чадвал таны

компьютер  өндөр хурд ажиллах болно. Төхөөрөмж бүр

өөрийн гэсэн фирмийнх байдаг. CPU-г Intel,

Page 12: Компьютерийн бүтэц

AMD болон Motorola фирмүүд үйлдвэрлэдэг ба

IBM, Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерууд

Intel чипийг ашигладаг ба HP-ын компьютерууд AMD

фирмийн CPU-г хэрэглэсэн байдаг. бол Apple

Macintosh төрлийн компьютерууд Motorola фирмийн CPU-г

хэрэглэдэг. RISC (Reduced Insruction Set Computing) CPU-тай

компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай

тулSun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment

(DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан

компьютерт ашигладаг байв. Intel фирм нь дараах дугаарын

CPU-үүдийг үйлдэрлэсэн байна. Үүнд: Intel® Pentium™,

Pentium™ MMX, Pentium™ Pro, Pentium™ II, Pentium™ 3,

Pentium™ 3-M, Pentium™ 4, Pentium™ 4-M, Pentium™ M,

Pentium™ D, Pentium™ XE, Pentium™ Dual Core, Core™

Solo, Core™ Duo, Core™ 2 Duo, Core™ 2 Quad, Core™ 2

Extreme, Celeron™ (P2/P3/P4/PM/CL) and Xeon™

(P2/P3/P4/C2D/C2Q) ; Core™ i3, Core™ i5, Core™ i7, Core™

i7 Extreme ; Itanium™, Itanium™ 2 ;

AMD фирм нь дараах дугаарын CPU-үүдийг үйлдэрлэсэн

байна. Үүнд: AMD® Am5x86, K5™, Geode LX, K6™, K6™-

2, K6™-III, K6™-2+, K6™-III+, Athlon™ (4, XP, MP),

Duron™, Sempron™ (K7/K8), Athlon™ 64, Athlon™ 64 X2,

Page 13: Компьютерийн бүтэц

Turion™, Opteron™, Athlon™ FX, Phenom™, Phenom™ II,

Athlon™ II ;

 Харин эх хавтангийн хувьд компьютер үйлдвэрлэгдчийн

өөрийн фирмийн эх хавтанг хэрэглэдэг ба тэдгээр нь Intel,

AMD фирмүүдийн CPU-нд зориулж эх хавтангаа гаргадаг. 

Apple Macintosh-ын хувьд Motorola CPU-нд зориулан эх

хавтангаа гаргаж комдьютераа үйлдвэрлэдэг.

 

Реntium IY, Реntium D, Xeon, Dual 2 Core, Core 2 Dua

төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх

тутамд процессорын хурд илүү болж, ингэснээр үйлдлийг

Page 14: Компьютерийн бүтэц

богино хугацаанд гүйцэтгэх юм.  Өндөр хурд шаардагддаг

сервер компьютерт RISC чипийг ашигладаг.

. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр

хэмждэг.

1 MHz гэдэг нь 1 секундэнд 1сая  цикл эргэлдэнэ гэсэн үг

юм.

 Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088

чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн

сүүлд гаргасан Intel Core i7 Extreme Edition чипийн

процессорын хурд 3.2 GHz юм байна.

Персонал Компьютерийн бү тэц ба зохион байгуулалт

Page 15: Компьютерийн бүтэц

 Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор

өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн

төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар

харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан,

тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.

                            Оршил

"Бага ч хамаагүй хүчин чадалтай ямар нэг компьютер бол

өөр ямар ч компьютертай ижил үүрэг даалаврыг биелүүлж

чадна."

Page 16: Компьютерийн бүтэц

Компьютер нь хүний түгээмэл хэрэглээ болсон энэ үед хүн

болгон компьютерийн талаар тодорхой мэдлэгтэй байх

хэрэгтэй болсон цаг үе энэ үүднээс компьютерийн бүтэц ба

зохион байгуулалт болоод хэрэн үүссэн түүүхийн талаар

товч мэдээлэл цуглууллан дараах мэдээллийг бичлээ.

Компьютер нь орчин үеийн түгээмэл хэрэглээ нэгэнтэй

болсон бөгөөд хүний тооцоолж үл барам зүйлсийг ч хормийн

төдий тооцоолдог. Үйлдвэр үйлчилгээний ачлийг

хөнгөвчлөх хэрэгсэл болсоноор зогсохгүй хүний бүхий л үйл

ажилгаанд компьютер оролцож байгаа билээ.  Анхны

цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр

хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал

компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн

компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш

жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү

хүчин чадалтай болсон энэ хүү хүчин чадалтай

компьютеруудг хүмүүс бид хэрэглэх болсон. Үүгээрээ ч

бидний ажлийн бүтээмж нэмэгдэх бололцоотой.

  

Персонал Компьютерийн бүтэц ба зохион байгулалт

Компьютер гэдэг нь нэг буюу хэд хэдэн төв процессор

Page 17: Компьютерийн бүтэц

өгөдсөн заавар буюу программын дагуу өөрийн системийн

төхөөрөмжүүдтэй мэдээлэл дамжуулах шугамуудаар

харилцаж, мэдээллийг солилцох ба боловсруулан,

тэдгээрийн үйл ажиллагааг удирдах цогц байгууламж юм.

Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин

үеийн компьютертэй төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны

дунд үед (1940 - 1941 оны үе) гарсан боловч компьютер

гэдэг ухагдахуун ба компьютертэй төстэй машинууд урьд нь

байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг

дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал

компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн

компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш

жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум дахин илүү

хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь

бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох

бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.

Персонал компьютерууд нь мэдээллийн эрин үеийн бэлгэ

тэмдэг болсон ба ихэнх хүмүүсийн "компьютер" гэхээр

санаанд ордог зүйл болсон. Харин өнөө үед хамгийн өргөн

тархсан компьютерын төрөл нь тусгай зориулалтын

компьютерууд юм. Эдгээр нь бусад төхөөрөмжийг удирддаг

Page 18: Компьютерийн бүтэц

маш жижиг төхөөрөмжүүд юм

Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод

болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио

юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл

нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон

үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын

систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд

мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)

Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-

тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын

тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх

мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг

1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл

нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих

үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт

гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг

мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор

нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.

 1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)

1024 KB = 1 Mega Byte (1MB)

1024 MB = 1 Gega Byte (1GB)

Page 19: Компьютерийн бүтэц

Төрлүүд

Микро компьютер (Micro computer)

Уоркстейшн (Workstation)

Мэйнфрэйм (Mainframe computer)

Сервэр (Servers)

Мини компьютер (Mini computers)

Зөөврийн мэдээлэл хүлээн авагч (Portable data entry

terminal)

Тусгай зориулалтын компьютер (Embedded computer)

Супер компьютер (Super computer)

Компьютерийн ерөнхий бүтэц Аливаа компьютер

мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор,

мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж,

мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг

холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм.

Одоо компьютерийг бүрдүүлэгч эдгээр хэсгүүдийн тухай

дэлгэрүүлж авч үзье.

 1. Санах ой - RAM (Random Access Memory).

Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж

хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой

гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл

Page 20: Компьютерийн бүтэц

боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер

ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл

компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах

ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь

өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой

байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж

ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read

Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-

ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.

 2. Микропроцессор-(CPU-Central Processing Unit).

Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн

дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг

алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг

микропроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл

хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл,

микропроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох

юм. Микропроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа

харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн

микропроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр

микропроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro,

Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8

Pentium D гэсэн моделиуд нь  хэрэглэгдэж ирсэн байна.

Page 21: Компьютерийн бүтэц

Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix,

AMD гэх мэт өөр фирмүүд байдаг. Гэхдээ та уг номыг

бичигдсэнээс нэлээд хожим уншиж байгаа бол энд байгаа

зарим мэдээлэл хоцрогдсон байж болзошгүй юм.

 3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах

байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах

олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт

оруулах гаргах төхөөрөмжийг үзье.

а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн

кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр

байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics

Array) болон SVGA (Super VGA), LCD

дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний

хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний

дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт

янз бүрийн боломжуудтай байна.

б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк

стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows

95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр

хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол

төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана

Page 22: Компьютерийн бүтэц

бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор

(анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг

гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана

уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр

шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг

судлаарай.

4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан

компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах

зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь

харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь

компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний

мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай

болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн

хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм.

Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг

унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг.

Одоогоор дараахь төрлийн диск  хэрэглэгдэж байна.

1. Уян диск (Floppy disk - FD)

2. Хатуу диск (Hard disk - HD).

3. Компакт диск (Compact disk-CD).

Page 23: Компьютерийн бүтэц

4. Flash диск

5. USB хард диск

Эдгээр дискүүд нь багтаамж, ажиллах хурд зэргээрээ

харилцан адилгүй байдаг. Уян дискийг бага хэмжээний

мэдээлэл зөөх болон зарим чухал мэдээллийг хадгалах

зэрэгт өргөн ашиглаж болно. Харин хатуу диск процессор

дотор диск байгууламжийн хамт байрлах бөгөөд багтаамж

болон хурдаараа уян дискнээс харьцангуй хурдан байдаг.

Хатуу диск нь өдөр тутмын ажиллагаанд хамгийн их

хэрэглэгдэнэ. CD нь мөн багтаамж болон хурдаараа уян

дискнээс эрс илүү бөгөөд мэдээллийг найдвартай хадгалдаг.

CD дээрээс мэдээллийг унших байдлаар хэрэглэдэг

байгууламжийг CD-ROM Driver гэж нэрлэдэг. Энд ROM

гэдэг нь Read Only Memory буюу зөвхөн уншигдах санах ой

гэсэн үгийг товчилж байгаа болно.

 Уян диск байгууламж (F.D.D.-floppy disk driver)

компьютерт хоёроос олонгүй байх ба A:\ B:\ гэж нэрлэгдэнэ.

Хатуу диск байгууламж нь компьютерт 4 хүртэл байж болох

ба тэдгээрийг олон логик дискүүдэд дотор нь хэд хэд хувааж

болно. Түүнийг C:\, D:\ . . . гэх мэтээр үсгийн дарааллаар

Page 24: Компьютерийн бүтэц

нэрлэнэ.

5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах

(pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана

юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон

асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж

юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн

дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх

болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы

курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас

хамааран байнга өөрчлөгдөж байдаг.

Компьютерийн түүхээс

Джон Напьерын шоо.1617

Шотландын математикч Джон Напьер(1555-1617)

логарифмын зохиосноор алдартай болсон юм.Амьдралын

эцэстээ Напьер зааны ясаар тооцолох төхөөрөмж

зохиож,түүнийг хүмүүс Напьерын шоо гэж нэрлэв.Энэ

шоогоор үржүүлэх ба хуваах үйлдлүүдийг хялбар хийх

боломж өгсөн

Эхний механик тооцолох төхөөрөмж(калькулятор)1623

1623 онд Германы математикийн профессор Вильгелм

Шикардын бүтээсэн энэ машиныг анхны тооцоолох машин

Page 25: Компьютерийн бүтэц

гэж үздэг. Тэрээр математикч, одон орон судлаач Иоханнес

Кеплерийн тооцоог хөнгөвчлөхийн тулд энэ машинаа

зохиожээ. Гэвч уг машиныг бүтээх ажил бүрэн дуусаагүй

бөгөөд Дэлхийн 2-р дайны үед Шикардын гэртэй хамт

шатсан боловч зураг нь үлдсэн тул хувилбарыг нь хийсэн

байна.

Эхний автомат калькулятор.1642

Блейз Паскаль(1623-1662)Паскалин нэртэй эхний автомат

тооцолох машин бүтээж,энэ машин нь ганцхан нэмэх хасах

үйлдлүүдийг хурдан хийж чаддаг байв.

Эхний өргөн хэрэглэний калькулятор.1673

Готтфрид фон Лейбниц(1646-1716)Паскалийн машины

үндсэндээр өөрийн Лейбницийн Дугуй гэсэн эхний

математикийн өргөн хэрэглээний тооцолох калькулятор

хийв.

Эхний логикийн машин.1777

Чарльз Махон(1753-1816)эхний логикийн үзүүлэгч машин

зохиож,тэр машинаар хялбар тоон ба логик бодлого бодож

үзүүлж байв.Энэ машин нь комьютерийн шийдвэр гаргах ба

логикийн чадварыг үзүүлсэн үндэслэгч гэж үздэг.

Эхний өргөн үйлдвэрлэгдсэн механик калькулятор.1820

Page 26: Компьютерийн бүтэц

Чарьлз Томас де Колмар эхний өргөн борлуулагдаж байсан

арифмометр гэж нэрлэгдсэн, Лейбницийн дугуйн

шинэчлэгдсэн загвар болох тооны машин үйлдвэрлэж, 1862

оны Лондонгийн үзэсгэлэнгийн алтан медаль хүртэв.

Программчлах эхний санаа.1833

Аугуста Ада(1815-1853)лорд Байроны охин болох бүсгүй

математикч байсан бөгөөд тооны механик машиныг

ажилуулах загварыг өгсөн программ хийхийг санал

болгосон.

Буулын алгебр.1854

Джордж С.Буул(1815-1864)өөрийн логикийн теори гаргаж,

(ба) (эсвэл)(үгүй) гэсэн 3 оператортай,бүх ирээдүйн

компьютерийн логикийн шугамын үндэслэгч болсон.Түүний

алгебрадээр үндэслэн Вильям С.Джевонс(1835-1882)

логикийн машин бүтээжээ.

Эхний эргэлтийн дугуйтай тооны машин.1874

В.Т.Одхнер(1845-1905) шведийн инженер хүн,эргэж байгаа

дугуйндээр үндэслэсэн,1-9 тооны хооронд тоог нэмдэг тооны

машин зохиож,патентлав.Ийм төрлийн тооны машинууд

1960 онд эхний электрон калькулятор үүсэх хүртэл өргөн

хэрэглэгдэж байв.

Page 27: Компьютерийн бүтэц

Далайн давалгааны таамаглагч.1879

Вильям Томпсон,Лорд Кельвин(1824-1907)Кельвины алдарт

физикч болох энэ хүн далайн давалгааны урьдчилан

таамаглагч машин бүтээж,Британы арлын эргийн новигацид

туслах зорилготой байсан ба давалгааны өндөр,цаг хугцааг

олон жилээр урьдчилан зааж өгсөн юм.

Эхний электромеханик картны систем.1886

Др Герман Холлерит(1860-1929)АНУийн Хүн Амын

Тооллогийн газрын сттистикч,Жан Мари Жаккардын

загвардээр үндэслэн өөрийн тооцолох машин зохиож,түүгээр

1890 оны хүн амын тооцоо хийв.Үүний дараа Холлерит

“Тооцолох машины компани” байгуулж,олон жилийн дотор

үйл ажилгаагаа явуулж,одоо IBM буюу “International

Business Machines” гэсэн нэрээр дэлхийн хамгийн том

компьютер үйлдвэрлэлэгчийн нэг болох корпорацийн

үндэслэгч юм.

Эхний тооцоны ба кассны машин.1890

Вильям С.Бороуз(1857-1898)залуу банкны нябо 1882 онд

нэмэх үйлдэл хийх машиндээр ажиллаж эхлэв.Үүний дараа

1886 онд Борроуз Компани үндэслэж,1890 оноос эхлэн

Page 28: Компьютерийн бүтэц

Борроузын кассын аппарат ба тооцолох машиныг

үйлдвэрлэж эхлэв.

Эхний амжилттай үржвэрийн машин.1893

Отто Штейгер(18531923) 1893 онд Лейбницийн машины

автомат загвар болох машиныг боловсруулсан.1894өөс 1935

онуудын хооронд 4655 машин борлуулагдаж,олон жилийн

дотор шинжлэх ухааны чухал хэрэгсэл болж байв.

Эхний вакуум дэн.1906

Америкийн зохион бүтээгч Ли Ди Форест(18731961) аудион

нэртэй эхний гурван элементаас бүрдсэн вакуум дэн

бүтээсэн.Энэ дэн нь хол антеннагийн радио сигналыг хүлээж

авж,хүчтэй болгох чадвартай байв.Энэ ололт компьютерын

хөгжилд маш том түлхэц болов.

Эхний бүрэн автомат тооцолох машин.1920

Испанийн эрдэмтэн Леонардо Торрес электромеханик

тооцолох техникийг автомат машинтай хослон бүрэн

автомат машин зохион бүтээсэн.Үүний үндсэн дээр эхний

шийдвэр гаргах машин зохиож чадсан.

Page 29: Компьютерийн бүтэц

Эхний дифференциал тоололын компьютерийн

аналог.1931

Массачусетсийн технологийн институтын доктор Ванневар

Буш (18901974) дифференцийл тоололын эхний

компьютерийн машин бүтээв. Дифференциал Анализатор

гэж нэрлэгдсэн энэ төхөөрөмж нь цахилгаан мотороор

механик араатай тооцолох машин байв.

Эхний механик программ.1933

Воллес Ж.Эккэрт(19021971) IBM 601 үржүүлэгч машиныг

баланс тооцолох машин ба нэмэх манинуудтай

холбож,механик программаар удирдуулав.Түүний энэ ажил

Колумбийн дээд сургуулийн компьютерийн шинжлэх

ухааны эхлэлийн ажил болов.

Эхний логик машины үндсэн загвар.1936

Алан М.Тюринг 1937 хэвлэгдэсэн онд сонгодог болсон

”Тооцолох тоо” гэсэн номыг бичсэн юм.Энэ номондоо

Тюрингийн машин гэж нэрлэгдэх хийсвэр машины

загвардээр орчин үеийн компьютерүүдийн бүтэц,болмжууд

ба хязгарлалтуудыг теория болгож гаргасан.

Page 30: Компьютерийн бүтэц

Буулын алгебрагийн эхний компьютерны хэрэглээ.1937

Клод И.Шаннон(1916 ) МТИын мастерын зэргийн ажилдаа

алгебрын логикийн ба логикийн сүлжээний хэлхээ холбоог

тогтоосон.Белл лабораторид үйл ажилгаагаа

үргэжлүүлэн,утас ба компьютерийн логик сүлжээний

хөгжилд маш их хувь нэмэр оруулав

Эхний электромеханик калькулятор.1938

Джордж Стибиц(1904 )электромеханик сүлжээг утасны

релед хэрэглэж,”комплекс калькулятор 1”гэсэн машиныг

зохион бүтээсэн.Энэ машин VIA кибордыг

ашиглан,инженерын бодлогын хэрэглээнд байв.

Эхний электрон тоон компьютер.1939

Айова мужийн дээд сургуулийн математикийн профессор

Джон Атанасов(1904 ) туслах Клиффорд Берритай(19181963)

хамтран эхний электрон тоон компьютерийн загварыг

бүтээв.Энэ машин вакуум дэнгүүдийг логик сүлжээнд

ашиглаж байв.

Эхний өргөн хэрэглээний программын удирдлагатай

компьютер 1941

Конрад Зюс(1910 ) Хелмут Шрейертай Z3 электро механик

реле хэрэглэж компьютер угсарав.45 оны 4 сард Зюс

Page 31: Компьютерийн бүтэц

хэрэглээний шинжлэх ухааны компьютерийг угсарж,дайны

дараа түүний компьютерууд Remington Rand компани

Швейцарид борлулагдаж эхлэв.

Эхний Английн тооцолх машин.1943

1940 онуудад Англи Германы дайралтаас

болгоомжилж,Алан Тюрингтай хамтолон экспертууд засгийн

газрын даалгавараар Collossus машин бий болгож,түүний

тусламжаар германы нууц кодуудыг амжиллтай эвдэлж

байв.Энэ машин дайны дараа ч Английн нууцад орж байв.

Эхний америкийн программын удирдлагатай компьютер

1944

Хоуард Айкен(19001973) 1939 онд Марк 1 тооцолох

машиндыг бүтээж эхлэв.Энэ машиндээр тоонууд утасны

реле удирдаж байгаа дугуйдээр хадгалагддаг

байв.Перфокартандээр программыг нь бичиж,оруулж

байв.Энэ компьютер Харвардын Их Сургуульд 15 жил

хэргэлэгдэж байв.

Эхний хорхой 1945 /верус/

Марк 1ийн шинэчэлсэн верси болох Марк 2 комьютер нь нэг

өдөр унтрав.Энд жижиг хорхой релед нь орсон байв.Энэ

Page 32: Компьютерийн бүтэц

тохиолдлыг шинжээч нар тэмдэглэж үлдээсэн байв.Тэр үеээс

эхлэн компьютерийн жижиг проблемуудыг ”хорхой” гэж

нэрлэж эхлэв.

Эхний жинхэнэ электрон тоон компьютер.1946

ENIAC гэсэн нэртэй эхний компьютер 1946 онд ажиллагаанд

оров

Энэ компьютер вакуум дэн,унтраалга ба гадаад холболт

хэрэглэж байв.ENIAC 50 онд шинжлэх ухааны тооцоонд

өргөн хэрэглэгдэж байв.

Дотоод программтай комьютерны концепт.1946

ENIAC бэлэн болсны өмнө,түүний зохион бүтээгчид Джон

Фон Ньюманы удирдлагын доор EDVAC буюу дотоод

програмтай комьютерийг хийх ажлыг эхлэв.Үүний санаа

1945 онд хэвлэгдэж, Пенсилванийн дээд сургуулдахь цикл

лекцид оров.Энд программыг цэнэгтэй релед хадгалаж өгсөн

байв. Энэ машин 1952 онд бэлэн болов.

Эхний транзистор.1947

Джон Бардин,Уолтер Браттайн ба Вильям Шокли Белл

лабораторид эхний транзистор зохион бүтээв.Энэ бүтээл нь

компьютерийг илүү хурдан,бага,хүчин чадалтай болгов.Энэ

Page 33: Компьютерийн бүтэц

3нь бүгд 1956 онд энэ бүтээлээр Нобелийн шагнал хүртсэн

юм.

Эхний ажилдаг хадгалсан програмтай компьютер.1949

Морис В.Вилкес EDVACын лекцийн сонсогч залуу

Кембриджийн EDSAC комьютерийг хийж эхлэв.Энэ

комьютер нь эхний бүтнээр нь программаар ажиллаж байсан

компьютер байв.Энэ компьютер бэлэн болсны өмнө CRT

Memory зохиогдсон байв.

Эхний цэнэгт санах ой.1949

1940 онд Джей Форрестер илүү надвартай санах ой бүтээхт

ажиллаж байв.Вакуум дэнгүүд маш муу,удаан ба хурдан

шатаж байв.Энд Форрестер санах ойг цэнэгтэй төмөр утсанд

оруулхыг санал болгов.4 жилийн дараа Wirldwind комдьютер

ажиллаж эхлэв.

Эхний интерактив цагтай компьютер 1950

Джей Форрестер Wirldwind комдьютерийг CRTийг жинхэнэ

цагийн хэмжүүртэй уялдуулхыг үзэв.Энэ нь эхний цэнэгт

санах ойтой компьютер болов.Ийм комвютерийн тсламжаар

19581983 дундуур Америкийн агаарын довтолгооноос

хамгаалах SAGE системийг бүтээсэн байв.

Эхний зах зээлдээр гарсан компьютер.1951

Page 34: Компьютерийн бүтэц

1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт Мелчи

комьютерийн корпорацийг бий болгож,1951 онд Нортроп ба

Хүн амын тоололын газарт эхний UNIVAC комьютерийг

борлуулав.Энэ комьютерууд ганц л тооцооны хэрэгсэл болж

байв.Үүнийн дараа компанийг Ремингтон Рэнд компанид

худалаж,Сперри Ранд нэртэй болов.

Микропрограммын эхний санаа.1951

EDSACийн зохион бүтээгч Морис Вилкс эхний

микропрограммын санааг гаргасан юм.Энэ нь 1960 онуудын

эхээр хэрэгжиж эхэлж, микрокомьютер ба ктпьютерийн

системийг бий болгоход замыг нь нээж өгжээ.

Эхний транзисторт комьютер.1954

TRADIC комьютер эхний 800 транзистор хэргэлэсэн Белл

лабораторид баригдсан комьютер болов.Энэ нь комьютерийн

хөгжлийн шинэ үеийг харуулсан компьютер болов.Энэ

компьютерууд агаарын тээврийн хэрэгсэлд хэрглэгдэж

эхлэв.

Эхний RAMын систем.1956

RAMAC 305 комьютер нь эхний RAM хэрэглэсэн комьютер

болсон юм.Энэ комьютер 50 хатуу диск хэрэглэж,1 секундын

Page 35: Компьютерийн бүтэц

хурдтай ажиллаж байв.1962 онд солигох дискийн санаа бий

болсон байна.

Эхний өндөр төвшины програмчлалын хэл.1957

Эхний комьютерийн FORTRAN хэл аутомат програмчлалд

зориулагдаж бүтээгдсэн байна.Джон Бакусын удирдлагын

дор IBM корпораци эхний өндөр төвшины инженер,

математикч нарт зориулсан програм юм.

Орчин үеийн ширээний компьютер

Орчин үеийн компьтерүүд нь IBM-ын 1981 онд бүтээсэн

компьютертэй адил загвартай хэвээр байна. Эдгээрийн

үйлдлийн хүч байнга өсөж, ой санамж, санах технологи нь

өдөр бүр нэмэгдэн, адилхан тоног хэрэгсэл, програм

хангамж байнга шинэчлэгдэн байна. Энэ бүхний үр дүнд

компьютер бүр ажил төрөл, зугаа цэнгээний төв болж байгаа

юм.

Орчин үеийн зөөврийн компьютер

Өнөө үед цахилгаан бага хэрэглэх, компьютерийн тоног

хэрэгслийн овор хэмжээ улам багасахын хэрээр зөөврийн

компьютерт нэг дор нэлээн олон өвөрмөц шийдэл бий

болжээ. Өнгөний ялгаруулалт сайтай дэлгэц, хүчтэй

тоноглол болон оптик-соронзон хадгалах хэрэгсэлтэй өнөө

Page 36: Компьютерийн бүтэц

үеийн зөөврийн компьютерүүд нь дэвтрээс ч бага зай эзэлж

байна.

BlueGene/L

Хэдэн зуун кв.метр талбай эзэлдэг компьютерүүд одоо ч

байдаг. Орчин үеийн аварга том тооцоолох машинууд нь

хэдэн мянган үйлдлийг тохируулан хийж, замбараагүй их

тооцоо хийдэг. Дэлхий дээрх супер компьютерүүдийн

хамгийн хурдан нь болох энэ компьютер секундэд 270

триллион үйлдэл хийж чаддаг.

UNIVAC1

АНУ-ын Жон В.Маклай, Жон Преспер Еккерт нэртэй

цахилгааны инженерүүдийн зохион бүтээсэн UNIVAC 1 нь

ажил хэргийн ертөнцийн шаардлагыг биелүүлэхэд

зориулагджээ. Хамгийн анхны ерөнхий зорилготой

худалдааны компьютер UNIVAC 1 нь математик үйлдлийг

гүйцэтгэж, бичсэн зүйлээс үр дүнг нь гарган авдаг,

үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргадаг, бүр сонголтыг ч

урьдчилан тооцож чаддаг байжээ.

IBM701

1953 онд IBM фирм үйлдвэрлэн гаргажээ. Энэ машин нь тоо

баримт оруулах картын зай хийх асуудлыг үгүй болгон,

Page 37: Компьютерийн бүтэц

цахилгаан компьютерийн эхлэл болжээ. IBM 701-ийн онцлог

нь мэдээллийг хадгалах ой санамж юм. Хаалгаар оруулахад

тохиромжтой болгон олон хэсгээр хийсэн уг компьютерийг

салгаж зөөгөөд, дараа нь угсардаг байна.

DEC-PDP1

1960 онд Дижитал фирм үйлдвэрлэжээ. Энэ төхөөрөмжийг

хамгийн анхны “бага оврын” компьютер гэж үздэг. Өөр нэг

онцлог гэвэл АНУ-ын Массачусеттсийн Технологийн

Институтийн оюутнууд үүнийг шинээр програмчлан

хамгийн анхны компьютерийн тоглоомыг зохион бүтээсэн

байна.

Колоссус

1944 онд Дэлхийн 2-р дайны үед Англичууд, Германы нууц

үгийг тайлан уншихад зориулан бүтээжээ. Английн

цахилгааны инженер Томми Фловерсийн бүтээсэн Колоссус

нь Германы “Лоренц шифр” гэгддэг нууц шифрийг тайлан

унших ажлыг хөнгөвчилж өгсөн байна. Уг аппарат нь

Германы шифрийн машиныг дуурайн ажиллаж чаддаг

байжээ.

Харвард-Марк1

1944 онд физикч Ховард Х.Айкен зохион бүтээжээ. IBM

Page 38: Компьютерийн бүтэц

фирмийн үйлдвэрлэсэн Харвард Марк 1-ийг хамгийн анхны

автомат тооцоолох машин гэж үздэг. Хамгийн сонирхолтой

шинж нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд асаасны дараа

хүний хэрэгцээ гардаггүй байна. Энэ компьютерийг зохион

бүтээснээр орчин үеийн компьютерийн эх үндсийг тавьсан

гэж зарим хүн үздэг.

ENIAC

1945 онд АНУ-ын цахилгааны инженерүүд Жон В.Маклай,

Жон Преспер Еккерт нар цэргийн сум үйлдвэрлэхэд

шаардлагатай тооцоог хөнгөвчлөх зорилгоор ЭНИАК-ийг

зохион бүтээжээ. Энэ нь бараг 18.000 вакум гуурс, 30т орчим

жинтэй, бүхэл бүтэн өрөөний дайтай байв. Энэ аппаратыг

маш олон хүн хамгийн анхны компьютер гэж буруу боддог.

гэхдээ ЭНИАК-ийг тооны олон үйлдлийг хийдэг болсон

анхны компьютерт тооцдог.

IBM-PC

Өнөөгийн компьютерийн хэлбэртэй IBM PC-ийг анх 1981

оны 8-р сард худалдаанд гаргажээ. Энэхүү анхны загварыг

IBM 5150 гэж бас нэрлэдэг. Энэ машины хамт PC (Personal

Computer-хувийн компьютер) гэдэг ойлголтыг IBM-д

тохиромжтой компьютеруудад хэрэглэж эхэлжээ.

Page 39: Компьютерийн бүтэц

Sinclair-ZX-Spectrum

1982 онд Английн Синклайр Судалгааны фирм бүтээжээ.

3.50MHZ-ийн “Zilog Z80” үйлдэл бүхий уг компьютер нь

16KB эсвэл 48KB ой санамжтай ажээ. Мөн ZX82 гэж

нэрлэдэг уг төхөөрөмжийн дараа үйлдвэрлэсэн Спектрум

толь өнгөт дүрстэй болжээ.

Osborne1

1981 онд худалдаанд гарсан Osborne 1 нь хамгийн анхны

зөөврийн компьютер ажээ. 12кг жинтэй, багахан чемоданы

дайтай уг компьютерийн таг нь гарны үүрэгтэй байв. Таг нь

нээгдэхэд, дискний оролт, 13см-ийн дэлгэц бүхий дутуу

зүйлгүй ажиллах орчныг бүрдүүлжээ. Мөн программ

хангамж суулгасан анхны компьютер ажээ.

Магнавокс-Одиссей

1960-аад оны дундуур Америкийн цэргүүдийн рефлексийг

хөгжүүлэх зорилгоор зохион бүтээжээ. Шууд зурагтад залган

ашигладаг байв. Дэлгэцийн хоёр талд байрлах шийдэмээр

дундуур нь явж байгаа цэгийг гадагш алдахгүй байх зарчим

бүхий тоглоом тоглуулдаг байжээ. 1972 онд компьютер

тоглоомын хамгийн анхны удирдлага хэлбэрээр худалдаанд

гарчээ.

Page 40: Компьютерийн бүтэц

MITS-Altair8800

1974 онд энэ компьютер худалдаанд гарснаас хойш хувийн

компьютерийг хүмүүс сонирхох болжээ. Программ

хангамжийн алдарт Микрософт фирмийн хамгийн анхны

бүтээгдэхүүн болох “Altair BASIC” нэртэй хангамжийг энэ

компьютерт зориулан гаргажээ.

Apple-2

1977 онд Apple фирмээс гаргасан хамгийн анхны цуврал

компьютер юм. Ялангуяа “VisiCaic” нэртэй тооцоолох

хүснэгт бүхий программ нь хувь хүн болон албан газрын

сонирхлыг ихэд татжээ. Apple 2 нь мэдээллийг ачаалдаг

онцлогтойгоос гадна байнгын санах ойнд нь BASIC хэлийг

суулган худалдаанд гаргаж байжээ.

Сампин

Өнөөгийн компьютер буюу тооцолон бодох машины өвөгт

тооцогддог сампин нь хэдэн голд суулгасан эрхи төдий зүйл

байв. МЭӨ 2400 онд эртний Вавилончууд бүтээсэн гэж үздэг

энэ зүйл харахад энгийн боловч тооны машин шиг олон

янзын холимог үйлдлийг хийж болдог.

Z3

1941 онд Германы инженер Конрад Зусегийн зохион

Page 41: Компьютерийн бүтэц

бүтээсэн энэ компьютерийг өнөөгийн компьютерийн анхны

загвар гэж үздэг. Z3 нь өнөөгийн компьютертай ижил логик

системээр ажилладаг бөгөөд тооцоолох үйлдлийг хялбархан

програмчлан хийж болдог. Үржих хуваах үйлдлийг 3 сек,

нэгтгэх үйлдлийг 0.7 секундын дотор гүйцэтгэдэг. Дэлхийн

2-р дайнд нисэх онгоцны бөмбөг залах тооцоонд ашиглаж

байжээ.

Tandy-TRS-80Model-100

1984 онд худалдаанд гарсан энэ загвар нь анхны зөөврийн

компьютерүүдийн нэг юм. Osborne 1-ээс илүү нимгэн,

хөнгөнөөрөө ялгаатай байв. Дээрээ шилэн талст дэлгэцтэй

ажээ. Үүнээс гадна бичиг бичихэд тохиромжтой бичлэг

болон харилцааны модемтой байв. Иймээс зам зуур юм

бичих шаардлагатай хүмүүсийн дуртай зүйл болжээ.

Amiga500

1982 оноос Амига Корпорациас тоглоомын машин болгон

үйлдвэрлэж эхэлжээ. 1985 онд CBM нэртэй фирмүүд Амигаг

худалдаж авсны дараа Коммодоре нэрээр худалдаанд гаргав.

Дуу, дүрсний чанар нь нэмэгдсэн чип бүхий уг төхөөрөмж

Европт их тархжээ. Амига нь график үйлдэлийн талбарт

өөрийн гэсэн байр суурьтай болсон байна.

Page 42: Компьютерийн бүтэц

DeepBlue

Энэ компьютерийг IBM фирм шатар тоглуулах зорилгоор

бүтээжээ. Deep Blue нь тэмцээний дүрмийн дагуу дэлхийн

шатрын нэгэн аваргыг (Гари Каспаров) ялсан анхны

компьютер байсан юм. 1996 онд анх Каспаровт 4-2-оор

хожигдсоны дараа дахин сайжруулсан Deep Blue нь 1997 онд

Каспаровыг 3.5-2.5-аар хожсон байна.

IBM360

IBM фирм 1964 онд үйлдвэрлэжээ. Зэрэг ажиллах чадвартай

6 үйлдэл болон бичигч, диск унших зэрэг 40 өөр хэсэгтэй

бөгөөд орчин үеийн супер компьютерүүдийн анхдагч юм.

Энэ компьютерийн үйлдлүүд нь шаардлагатай үед илүү

хурдан, шинэ загварт орж шилждэг байв. Ижил хэсэг эсвэл

бичлэг бэлтгэдэг фирмүүдийн тодорхой стандартад зохицох

хэрэгтэй байжээ. Энэ онцлог нь өнөөгийн компьютерүүдийн

нэгж, хэсгүүд нь хоорондоо таарах зарчимыг бий болгожээ.

TX-2

1960 онд АНУ-ын Массачусеттсийн Технологийн

Институтаас гаргасан энэ компьютер нь хиймэл оюун

ухааны үйл ажиллагааг дэмжих болон хүн-компьютерийн

харилцааг анх удаа нэмсэн юм. 23см-ийн дэлгэцтэй, дэлгэц

дээр тэмдэглэгээ хийх гэрэлтэй үзэгтэй байв. 1963 онд

Page 43: Компьютерийн бүтэц

компьютерийн тусламжтайгаар зурж бичдэг Sketchpad-ийг

зохион бүтээх анхны үндэс суурь болсон юм.

Кенбак-1

1970 онд Жон Бланкенбакерын зохион бүтээсэн Кенбак-1-

ийг хамгийн анхны хувийн компьютер гэж үздэг. 40-хөн

ширхэгийг худалдаанд гаргасан энэ төхөөрөмж нь дэлгэцгүй

байжээ. Дээд талын товчлууруудаар шууд машины хэлээр

програмчлан үр дүнг нь гэрэлт самбар ашиглан харуулдаг

байв.

Commodore64

1982 онд худалдаанд гарсан энэ компьютер нь түүхэнд

бичигдсэн хувийн компьютерүүдийн эхэнд бичигддэг.

Commodore 64-ийн дуу, график нь маш өвөрмөц байлаа.

1993 онд үйлдвэрлэхээ зогсоох хүртэл ойролцоогоор 25 сая

ширхэг борлогджээ. Commodore 64 нь хамгийн их

гүйлгээтэй, сайн компьютерүүдийн нэг байв.

MSXStandardi

1980-аад оны үеийн хувийн компьютерүүд нь тодорхой

зүйлсээрээ бие биетэйгээ тохирдоггүй байжээ. Өнөө үеийн

Микрософтын Японы удирдлага Казухико Ниши энэ

төрлийн компьютерүүдийг нэг ижил төхөөрөмж, бичлэгийн

Page 44: Компьютерийн бүтэц

хэлбэртэй байх санааг дэвшүүлжээ. Голдстар, Филлипс,

Спектравидео болон Вестел зэрэг фирмүүд нэг нэгтэйгээ

тохирдог, өөрийн өвөрмөц онцлогтой компьютер үйлдвэрлэх

болжээ. Гэвч Японоос өөр улсад дэлгэрээгүй байна.

AppleLisa

1983 оны 1-р сард 10 мянган долларын үнэтэйгээр

худалдаанд гарчээ. Лиза нь график хэрэглэгчийн багаж,

хулгана бүхий анхны компьютер ажээ. Үүний хажуугаар нэг

зэрэг олон програм ажиллууж болдог, мөн төсөөлөх ой зэрэг

нь хувийн компьютерт нэвтэрсэн анхны загвар юм. 1984 онд

Лизагийн орыг Макинтош залгажэ

Компьютерын хөгжлийн үе шатууд

Компьютерын хөгжлийн үе шат (computer generation) гэдэг

нь тооцоолох электрон техникийн хөгжлийн түүхийг

илтгэдэг ойлголт юм. Өнөөгийн байдлаар компьютерын

хөгжлийн 4 үе шат өнгөрөөд байна. Үе солигдох болгонд

компьютерын овор хэмжээ багасч, харин хүчин чадал нь

нэмэгдэж байгаа.

I үе (1946-1958) - электрон ламп

Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас

өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд

Page 45: Компьютерийн бүтэц

Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly)

нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And

Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм.

Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв.

Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube)

хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь

соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо

электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн

тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг

удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик

түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул

цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан

дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм.

ENIAC компьютер ойролцоогоор 18 мянган электрон ламп

агуулсан байжээ. Тухайн үеийн электрон ламп хүний эрхий

хуруун чинээ хэмжээтэй байсан тул ENIAC овор хэмжээ маш

том хэмжээтэй болсноос гадна маш их цахилгаан хэрэглэж,

маш их халдаг байв. Тиймээс аварга том компьютерыг

хөргөхийн тулд мөн аварга том хөргүүрүүдийг ашигладаг

байжээ.

ENIAC-ийн дараагаар EDVAC (Electronic Discrete Variable

Automatic Computer) , UNIVAC (UNIVersal Automatic

Page 46: Компьютерийн бүтэц

Computer) г.м. электрон ламп бүхий компьютерууд

бүтээгдсэн билээ. Харин ENIAC-аас ялгаатай нь эдгээр

компьютерууд Фон Нейманы зарчмуудыг хэрэгжүүлсэн

байлаа (2-тын тоололд ажилладаг, програмаа өөртөө

хадгалдаг г.м.). Энэ үеийн компьютеруудын мэдээлэл

боловсруулах хурд ойролцоогоор 10-20 khz.

II үе (1959-1964) - транзистор

Энэ үеийн компьютеруудэд транзистор хэмээх хагас

дамжуулагч элемент ашиглагдсан байв. Транзистор нь мөн л

цахилгаан гүйдлийг өсгөж юм уу логик түлхүүр мэтээр

ажилладаг байна. Гэхдээ электрон лампыг бодвол илүү

хурдан, илүү найдвартай, овор хэмжээ багатай бас

үйлдвэрлэлийн өртөг хямд байв. Нэг транзистор

ойролцоогоор 40 электрон лампыг орлох ажээ.

Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур

бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг

элемент юм. Тиймээс транзисторыг үйлдвэрлэх зардал маш

хямд ажээ. Транзистор нь электрон лампыг бодвол

цахилгааныг илүү хурдан бас сайн дамжуулдаг байна.

Транзистор нь овор хэмжээгээр ч гэсэн электрон лампаас

Page 47: Компьютерийн бүтэц

хамаагүй жижиг бөгөөд түүнтэй харьцуулахад бараг л

халдаггүй гэж хэлж болно.

Ийнхүү компьютерын техникийн үйлдвэрлэлд транзистор

нэвтэрснээр тооцоолох электрон техникийн хөгжлийн шинэ

үе тавигджээ.

III үе (1965-1970) - интеграл схем

Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн

хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон

транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий

чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг

бий болгосон.

Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц

улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны

тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад

электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах

хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай

хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв.

Интеграл схем (Integrated Circuit - IC) буюу микросхем

хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан

төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг

эхлүүлсэн гэж үздэг байна.

Page 48: Компьютерийн бүтэц

ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг

агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас

юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип

гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил

транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан

тодорхойлсон схемийн (загварын) дагуу цахиурын ялтас

дээр "хэвлэх" ө.х. "ургуулах" замаар ИС-ийг гаргаж авдаг

байна.

Ингэж маш бага орон зайд асар олон логик элементийг

цуглуулж чадсанаар нэг элементээс нөгөө рүү цахилгаан

дохио дамжихад зарцуулах хугацаа эрс багасна. Үр дүнд нь

мэдээж компьютерын тооцоо хийх хурд ихэсч, нэг секундэд

гүйцэтгэх үйлдлийн тоо нэмэгдэнэ. Мөн шаардагдах

тэжээлийн хэмжээ багасч, энергийн алдагдал багасч, зардал

буурсан байна.

Компьютерын овор хэмжээ эрс багасч жижиг шүүгээний

эрэмбэтэй болсон байна.

Орчин үеийн компьютер нэг биш харин түүнээс олон ИС-

үүдийг агуулдаг. Эдгээр ИС-үүд нь хамтдаа эх хавтан

(motherboard) дээр байрлаж байдаг.

Page 49: Компьютерийн бүтэц

ИС анх компьютерын техникт ашиглагдаж эхэлнээс хойш

өнөөдрийг хүртэлх болон цаашдын түүний хөгжлийн

төлвийг Мурын хууль үзүүлдэг.

IV үе (1971-одоо) - микропроцессор

Компьютерын хөгжлийн 4 дэхь үе бол микропроцессорын

эрин үе юм.

Микропроцессор бол процессорын үүрэг гүйцэтгэдэг

интеграл схем юм.

1970-аад оны эхээр Intel компанийн ажилтан Эдвард Хофф

(Edward Hoff) харандааны балруулын чинээ хэмжээтэй,

тооцон бодох болон логик үйлдэл хийж чадах схем агуулсан

Intel-4004 хэмээх чип бүтээсэн нь анхны микропроцессор

хэмээн өнөөдөр тооцогддог байна. Энэ нь 2300 транзистор

агуулсан, секундэд ойролцоогоор 108 мянган үйлдэл хийдэг

процессор байсан байна. Intel-4004 микропроцессорын

дараагаар Intel-8008 микропроцессор бүтээгдсэн байна.

Эдгээр микропроцессорууд компьютерт биш харин тооны

машинд ашиглагдсан байжээ.

1974 онд Intel-8080 микропроцессор бүтээгдсэн байна.

Түүний чипэнд 4500 транзистор агуулагдсан байв.

Page 50: Компьютерийн бүтэц

Энэ үеэс микропроцессорыг компьютерын үндсэн

компонент болгон ашиглах эхлэл тавигдсан гэж үздэг байна.

Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер

хэмээн нэрлэх болсон байна. Мөнхүү 1974 онд Эдвард

Робертс хэмээх инженер Altair-8800 хэмээх

микрокомпьютерыг угсарсан байна. Энэ компьютер

худалдаанд гармагцаа маш их эрэлттэй болж чаджээ. Уг

компьютерт Intel-8080 микропроцессорыг ашигласан байна.

Овор хэмжээ багатай микрокомпьютерууд бий болсон нь

хувь хүмүүс өөртөө зориулж тэдгээрийг худалдаж авах

боломжийг бүрдүүлж, харгалзах зах зээлийг бас нээж өгчээ.

1976 онд Стив Возняк (Steve Wozniak), Стив Джобс (Steve

Jobs) нар Apple компанийг үүсгэн байгуулж, Apple-I

микрокомпьютерыг угсарсан байна. 1977 онд Apple-II

микрокомпьютер худалдаанд гарсан байна.

1981 онд IBM компани, тухайн үед Intel-ээс гаргаад байсан

Intel-8088 микропроцессор бүхий IBM PC хэмээх

микрокомпьютерыг худалдаанд гаргаснаар хэн бүхний мэдэх

персонал компьютерын эрин үе эхэлжээ.

 Дүгнэлт

Page 51: Компьютерийн бүтэц

Шотландын математикч Джон Напьер(1555-1617)

логарифмын зохиосноор алдартай болсон юм.Амьдралын

эцэстээ Напьер зааны ясаар тооцолох төхөөрөмж

зохиож,түүнийг хүмүүс Напьерын шоо гэж нэрлэв. Энэ үеээс

л  Компьютер хэмээх   энэ зүйл хүмүүсийн амьдралд нэврэн

орж ирсэн. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг

дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал

компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Компьютер

нь анх 1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт

Мелчи комьютерийн корпорацийг бий болгож,1951 онд

Нортроп ба Хүн амын тоололын газарт эхний UNIVAC

комьютерийг борлуулан хүмүүсд танил болсоон. Харин өнөө

үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар

жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ

авах боломжтой болсон. Тиймд  компьютер нь хүний

хамгийн их хэрэглэдэг төхөөрөмжийн нэг гэхэд хэлэсдэхгүй

болсон бүхий ажлийг хөнгөвчилж, хэрэгтэй мэдээлэл, дуу,

бичлэг, бүхий л зүйлийг халгалж бас үзэж сонсож, хийж

бүтээж байна. Ирээдүйд бидний амьдралд компьютер нь

өдөр тутмийн хэрэглээ мөн сайн туслагч болох байх гэдэгт

Page 52: Компьютерийн бүтэц

итгэлтэй байна. Компьютерийн хөгжил бидний амьдралд

хамгийн их дэвшил авчирч байгаа.