161
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ Монголын ард түмэн бид: -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ Нэгдүгээр зүйл. 1. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Хэвлэх Хоёрдугаар зүйл. 1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна. 2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана. Хэвлэх Гуравдугаар зүйл. 1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. 2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно. Хэвлэх Дөрөвдүгээр зүйл. 1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. 2. Монгол Улсын хилийг хуулиар бататгана. 3. Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно. Хэвлэх Тавдугаар зүйл. 1. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. 2. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. 4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна. 5. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна. Хэвлэх Зургадугаар зүйл. 1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ

Нэгдүгээр зүйл.

1. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.

2. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл

ажиллагааны үндсэн зарчим мөн.

Хэвлэх

Хоёрдугаар зүйл.

1. Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.

2. Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана.

Хэвлэх

Гуравдугаар зүйл.

1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн

сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.

2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.

Хэвлэх

Дөрөвдүгээр зүйл.

1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.

2. Монгол Улсын хилийг хуулиар бататгана.

3. Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын

хил нэвтрүүлэхийг хориглоно.

Хэвлэх

Тавдугаар зүйл.

1. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил

бүхий эдийн засагтай байна.

2. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.

3. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.

4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах

зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.

5. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.

Хэвлэх

Зургадугаар зүйл.

1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл,

төрийн хамгаалалтад байна.

2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан

төрийн өмч мөн.

3. Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж

болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр

Page 2: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад

эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно.

4. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг

солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар

ашиглавал хураан авч болно.

5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад

болзол, журмаар ашиглуулж болно.

Хэвлэх

Долдугаар зүйл.

1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.

2. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.

Хэвлэх

Наймдугаар зүйл.

1. Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг,

шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө.

Есдүгээр  зүйл.

1. Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.

2. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.

3. Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.

Хэвлэх

Аравдугаар зүйл.

1. Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад

бодлого явуулна.

2. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.

3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын

хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.

4. Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй.

Хэвлэх

Арван нэгдүгээр зүйл.

1. Эх орныхоо  тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг

мөн.

2. Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, түүнд алба хаах

журмыг хуулиар тогтооно.

Хэвлэх

Арван хоёрдугаар зүйл.

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог

хийморийг илэрхийлнэ.

3. Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн,

мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог

хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ,

ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн

өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ.  Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.

5. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй

дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан

дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

6. Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн

дүрс бүхий бариултай байна. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.

7. Төрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, төрийн дууллын үг, аяыг хуулиар бататгана.

Page 3: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Хэвлэх

Арван гуравдугаар зүйл.

1. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ.  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.

2. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Арван дөрөвдүгээр зүйл.

1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал,

шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Хэвлэх

Арван тавдугаар зүйл.

1. Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.

2. Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.

Хэвлэх

Арван зургадугаар зүйл.

1. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин

төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

3/ хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.  Хувийн өмчийг

хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн

өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж

ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

5/ өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд,

мөнгөний тусламж авах эрхтэй;

6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх

болзол, журмыг хуулиар тогтооно;

7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих

шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч,

шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

9/ шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн

байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан

тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага

байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж,

хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд

хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж

болно;

11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.  Гэрлэлт нь

хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн

ашиг сонирхлыг төр хамгаална;

12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага,

албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих,

баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий

Page 4: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн,

өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал  харилцааны нууц, орон байрны халдашгүй

байдлыг хуулиар хамгаална;

14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ

хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд,

эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах,

шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй.  Өөрөө

өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь

хуулийн  дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг

түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

15/ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;

16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан

хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл

хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг

хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин

суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн

хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Хэвлэх

Арван долдугаар зүйл.

1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.

2. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт

үүрэг мөн.

Хэвлэх

Арван наймдугаар зүйл.

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан

улстай байгуулсан гэрээгээр тогтооно.

2. Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, үүргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ

талаар харилцан адил байх зарчим баримтална.

3. Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгүй хүний эрх, үүргийг өөрийн хуулиар тогтооно.

4. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн,

харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно.

5. Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт

байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс

бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих

хязгаарлал  тогтоож болно.

Хэвлэх

Арван есдүгээр зүйл.

1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх

чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.

2. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар

хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө,

түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.

3. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг

гажуудуулж болохгүй.

Хэвлэх

Page 5: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ.  Монгол Улсын Их Хурал

Хорьдугаар зүйл.

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд

хадгална.

Хэвлэх

Хорин нэгдүгээр зүйл.

1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн

үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

3. Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

4. Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Хэвлэх

Хорин хоёрдугаар зүйл.

1. Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй

байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон

гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу

эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. 

Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг  томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс

хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол  өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын

Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн

бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/Хэвлэх

Хорин гуравдугаар зүйл.

1. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

2. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн

сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

Хэвлэх

Хорин дөрөвдүгээр зүйл.

1. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. 

Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн

найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

2. Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр

хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

Хэвлэх

Хорин тавдугаар зүйл.

1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг

өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

1/ хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/ төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;

3/ Ерөнхийлөгчийн ба Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;

Page 6: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

4/ Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан

тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;

5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;

6/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг

бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

7/ төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг

тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

8/ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;

9/ улсын хил тогтоох;

10/ Монгол Улсын  үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;

11/ Засгийн газрын  өргөн мэдүүлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах,

өөрчлөх;

12/ нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны  эрх

зүйн үндсийг тогтоох;

13/ улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, төрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын

зэрэг дэвийг тогтоох;

14/ өршөөл үзүүлэх шийдвэр гаргах;

15/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг  соёрхон батлах, цуцлах, гадаад улстай

дипломат харилцаа тогтоох, цуцлах;

16/ ард нийтийн санал асуулга явуулах.  Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал

асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ;

17/ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн

бүхий байдал зарлах, цуцлах;

18/ энэ зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон

дайны байдал зарлах, эсхүл энэ тухай гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох.

2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц

байдал зарлаж болно:

1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал,

нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг,  гэнэтийн бусад аюул тохиолдсон;

2/ Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа

байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй

байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

3. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм

мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон

үед дайны байдал зарлаж болно.

4. Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хэвлэх

Хорин зургадугаар зүйл.

1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.

2. Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.

3. Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү

нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Хэвлэх

Хорин долдугаар зүйл.

1. Улсын Их  Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.  Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн

найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

3. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын

санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.

Page 7: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

4. Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхийлөгч, бусад

чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана.

5. Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш далан хоёр цагийн дотор Улсын Их Хурал онцгой чуулганаа

тусгайлан товлохгүйгээр чуулна.

6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд

үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох

тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн

найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/Хэвлэх

Хорин наймдугаар зүйл.

1. Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.

2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

Хэвлэх

Хорин есдүгээр зүйл.

1.  Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий

сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн

найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

2. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг  хуулиар хамгаална.

3. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг

нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь

эгүүлэн татна.

ХОЁР.  Монгол Улсын Ерөнхийлөгч

Хэвлэх

Гучдугаар зүйл.

1. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.

2. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын

уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Гучин нэгдүгээр зүйл

1. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна.

2. Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.

3. Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож,

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.

4. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их

Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

5. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад 

оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг  дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд

оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг

нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

6. Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй

бол дахин сонгууль явуулна.

7. Ерөнхийлөгчийг  зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.

8. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад

ажил, албан тушаал хавсарч болохгүй.  Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг  өргөсөн өдрөөсөө

эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

Хэвлэх

Гучин хоёрдугаар зүйл.

1. Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

Page 8: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

2. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард

түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар

биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.

Хэвлэх

Гучин гуравдугаар зүйл.

1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон  нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй

бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;

2/ Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг;  аль ч нам, эвсэл олонхийн суудал

аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг;  хэрэв хамгийн олон суудал

авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл

зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;

/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн

найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

3/ өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар  Засгийн газарт чиглэл өгөх.  Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал

түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

4/ гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын  Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс

олон улсын гэрээ байгуулах;

5/ Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн

томилох буюу эгүүлэн татах;

6/ Монгол Улсад суух гадаад  улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух

бичгийг хүлээн авах;

7/ улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

8/ уучлал үзүүлэх;

9/ Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

10/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

11/ бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

12/ Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын

чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй  тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах,

түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх.  Онц байдал, дайны байдал зарласан  Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал  уул зарлиг

гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно.  Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй  бол уул

зарлиг хүчингүй болно.

2. Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

3. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны

дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

4. Ерөнхийлөгчид тодорхой  бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

Хэвлэх

Гучин дөрөвдүгээр зүйл.

1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд  хуульд нийцүүлэн зарлиг гаргана.

2. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

Хэвлэх

Гучин тавдугаар зүйл.

1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн

дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

Хэвлэх

Гучин  зургадугаар зүйл.

1. Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.

2. Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Page 9: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Хэвлэх

Гучин долдугаар зүйл.

1. Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.

2. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол  Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл

бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын

дотор зарлан явуулна.

3. Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

ГУРАВ. Монгол Улсын Засгийн газар

Хэвлэх

Гучин наймдугаар зүйл.

1. Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.

2. Засгийн газар төрийн хуулийг биелүүлж,  аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу

дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;

2/ шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын

төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан  шийдвэрийг биелүүлэх;

3/ салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн  асуудлаар арга хэмжээ боловсруулж

хэрэгжүүлэх;

4/ хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;

5/ төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг

удирдан чиглүүлэх;

6/ улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;

7/ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч

хэрэгжүүлэх;

8/ төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;

9/ Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах,

хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.

3. Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны  журмыг хуулиар тогтооно.

Хэвлэх

Гучин есдүгээр зүйл.

1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй

зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн

мэдүүлнэ.

/Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн

бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон.  Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/

3. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Хэвлэх

Дөчдүгээр зүйл.

1. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

2. Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор

дуусгавар болно.

Хэвлэх

Дөчин нэгдүгээр зүйл.

1. Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.

2. Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.

Хэвлэх

Дөчин хоёрдугаар зүйл.

Page 10: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

Хэвлэх

Дөчин гуравдугаар зүйл.

1. Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын

Их Хуралд өргөн мэдүүлж болно.

2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ

огцорно.

3. Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын

мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

4. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал

Улсын Их Хурал  хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хэвлэх

Дөчин дөрөвдүгээр зүйл.

Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул

асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн З дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.

Хэвлэх

Дөчин тавдугаар зүйл.

1. Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд,

тухайн шийдвэрийн  биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна.

2. Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал

хүчингүй болгоно.

Хэвлэх

Дөчин зургадугаар зүйл.

1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.

2. Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад  хуулийг чандлан

баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.

3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.

ДӨРӨВ.  Шүүх эрх мэдэл

Хэвлэх

Дөчин долдугаар зүйл.

1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

2. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.

3. Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.

Хэвлэх

Дөчин наймдугаар зүйл.

1. Шүүхийн  үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх

бөгөөд  эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно.  Дагнасан шүүхийн  үйл ажиллагаа,

шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

2. Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

3. Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

Хэвлэх

Дөчин есдүгээр зүйл.

1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

2. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын

албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

3. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.

4. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж

олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.

5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

Хэвлэх

Page 11: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Тавьдугаар зүйл.

1. Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/ давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;

3/ хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос

шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;

5/ хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.

2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.

Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн

тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.

3. Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.

Хэвлэх

Тавин нэгдүгээр зүйл.

1. Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн

шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн

санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.

3. Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн

иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын

хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.

4. Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл

хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.

Хэвлэх

Тавин хоёрдугаар зүйл.

1. Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.

2. Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу

оролцуулна.

3. Хуульд тусгайлан зүйлчилж заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно.

Хэвлэх

Тавин гуравдугаар зүйл.

1. Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.

2. Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх

хэлээр нь үг хэлэх эрх олгоно.

Хэвлэх

Тавин дөрөвдүгээр зүйл.

Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ.

Хэвлэх

Тавин тавдугаар зүйл.

1. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй.

2. Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Хэвлэх

Тавин зургадугаар зүйл.

1. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс

оролцоно.

2. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар

томилно.

3. Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар

тогтооно.

Хэвлэх

Page 12: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ

ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА

Тавин долдугаар зүйл.

1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт,

дүүрэг нь хороонд хуваагдана.

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн

нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

Хэвлэх

Тавин наймдугаар зүйл.

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг

дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

Хэвлэх

Тавин есдүгээр зүйл.

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай

хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.

2. Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

3. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн

Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.

Хэвлэх

Жардугаар зүйл.

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг,

хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.

2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг

Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум,

дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.

3. Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос

татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.

Хэвлэх

Жаран нэгдүгээр зүйл.

1. Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ

хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд

шатны Засаг даргын өмнө хариуцна.

2. Засаг дарга тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй.

3. Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг

биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн.  Тамгын газрын бүтэц, орон тооны

хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно.

Хэвлэх

Жаран хоёрдугаар зүйл.

1. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн

засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн

амыг зохион байгуулж оролцуулна.

Page 13: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

2. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв

нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан

заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.

3. Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг

шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Хурал, Засаг даргад шилжүүлж болно.

Хэвлэх

Жаран гуравдугаар зүйл.

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол, Засаг дарга захирамж гаргана.

2. Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны

байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

3. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг

хуулиар тогтооно.

Хэвлэх

ТАВДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Жаран дөрөвдүгээр зүйл.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай

дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.

2. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага,

албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.

3. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.

Хэвлэх

Жаран тавдугаар зүйл.

1. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ.  Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын

дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

2. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг

томилно.

3. Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхийн саналаар

сонгоно.  Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

4. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын

саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

5. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн,

Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно.

Хэвлэх

Жаран зургадугаар зүйл.

1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн

санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан

шийдвэрлэнэ.

2. Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их

Хуралд оруулна:

1/ хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол

Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

2/ ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар

сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн

Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах

үндэслэл байгаа эсэх.

Page 14: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн

хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

4. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон

улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй

болно.

Хэвлэх

Жаран долдугаар зүйл.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.

Хэвлэх

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Жаран наймдугаар зүйл.

1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах

бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

2. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар

ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан

үндэслэлийн дагуу явуулна.

Хэвлэх

Жаран есдүгээр зүйл.

1. Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн

саналаар батална.

2. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хуралд хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний

гурваас доошгүйн санал авч эс чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл

дахин авч хэлэлцэхгүй.

3. Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл

болно.

4. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.

Хэвлэх

Далдугаар зүйл.

1. Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ

нийцсэн байвал зохино.

2. Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин

жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс

даяар дагаж мөрдөнө.

Мэдэгтүн, сахигтун!

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН ИХ ХУРАЛ

1992 оны нэгдүгээр сарын 1З-ны өдрийн 11 цаг З5 минут

Улаанбаатар хот

Page 15: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/ -ийн бүрэн эрх, халдашгүй байдал, тэдгээрийн

баталгааг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн тухай хууль

тогтоомж

Ерөнхийлөгчийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан

хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Ерөнхийлөгч

1. Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн тэргүүн, Монголын ард түмний эв

нэгдлийг илэрхийлэгч мөн.

2. Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс

хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон

бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ.

З. Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж,

шаардлагатай үед нийгмийн бүлэг,  хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийг сонгох

1. Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй, 60-аас

дээшгүй хоногийн өмнө явуулна.

2. Ерөнхийлөгчийг Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу сонгоно.

Хэвлэх

5 дугаар зүйл. Ерөнхийлөгч тангараг өргөх

1. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн

зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

2. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно.

З. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно.

Хэвлэх

6 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн

хугацаа

1. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.

2. Үндсэн хуулийн гучин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж,

шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

З. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дараахь тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно:

1/ биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос

үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтийг ёсоор болгосон;

2/ Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу огцруулсан;

Page 16: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

З/ нас нөгчсөн.

Хэвлэх

7 дугаар зүйл. Ерөнхийлөгч ажлаа хариуцах

1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.

2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг

Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь

хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.

Хэвлэх

8 дугаар зүйл. Ерөнхийлөгч хавсарч болохгүй

ажил, албан тушаал

Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн

газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил,

албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж

1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.

2. Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж

мөрдөнө.

З. Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, нийтээр дагаж мөрдөх зарлиг түүнд өөрөөр заагаагүй бол төрийн төв хэвлэлд албан ёсоор

нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр

болно.

4. Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

Хэвлэх

1О дугаар зүйл. Ерөнхийлөгчийн зарлиг,

захирамжийг нийтлэх

1. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвшөөрснөөр төрийн төв хэвлэлд албан

ёсоор нийтлэхээс гадна хэвлэл,  мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

2. Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжийг төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлэхдээ төрийн төв хэвлэлд нийтлэгдсэн албан

ёсны эхийг баримтална.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг

Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх  

1. Ерөнхийлөгчийг түр эзгүйд, эсхүл Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурлын

дарга хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2. Дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийг түр эзгүй гэж үзнэ:

1/ эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг эмнэлгийн дүгнэлт үндэслэн Улсын Их

Хурал хүлээн зөвшөөрсөн;

2/ өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

З/ түр эзгүй гэж Ерөнхийлөгч өөрөө албан ёсоор үзсэн.

З. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, З-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн албан ёсоор шилжүүлсэн

бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тохиолдолд болон Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн

бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ.

5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг

Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.

Page 17: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

6. Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид

"Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурна.

7. Ерөнхийлөгч ажилдаа эргэж орсон тухай Улсын Их Хуралд мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн түр эзгүй байдал дуусгавар

болно.

8. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн

сарын дотор зарлан явуулна.

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Ерөнхийлөгчийн бүрэн эрх

12 дугаар зүйл. Төрийн байгуулал, улс орны  удирдлагын

талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх

1. Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг

хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах

бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

2. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын дарга сонгогдсон, Засгийн газар огцорсон, Улсын Их Хурал

Ерөнхий сайдыг огцруулах буюу хүсэлтээр нь чөлөөлөх тухай шийдвэр гаргасан, Ерөнхий сайд нас нөгчсөн тохиолдолд Улсын Их

Хуралд олонхи суудал авсан нам буюу намуудын сонгуулийн эвсэл /цаашид “эвсэл” гэх/-ээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл

олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн

хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд

суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч хүлээж авснаас

хойш 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор

Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргана.

/Энэ хэсгийг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

4. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй

зөвшилцөнө.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

5. Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод,  гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж,

төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

6. Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль

тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

7. Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул

хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

8. Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар

бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

9. Монголын ард түмний эв нэгдэл, улс орны эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай гэж үзвэл

бусад асуудлаар Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргана.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

10. Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

Page 18: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

11. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал

болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй

нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

12. Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд

заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

13. Ерөнхийлөгчийн зарлигийн биелэлтийн талаар Засгийн газрын мэдээллийг сонсоно.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

14. Засгийн газрын хуралдаанд өөрийн тааллаар оролцож, санал бодлоо илэрхийлнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

15. Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл

ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн

газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын

Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

16. Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

17. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг

саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

18.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

19. Төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина.

/Энэ хэсгийн дугаарыг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсгийн дугаарыг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

1З дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах,

улсыг батлан хамгаалах талаархи

Ерөнхийлөгчийн бүрэн эрх

1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.

2. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавина.

З. Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс шаардлагатай гэж үзвэл Тагнуулын байгууллагын тодорхой үйл

ажиллагаатай танилцаж, мэдээлэл авна.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4. Батлан хамгаалах, улсын болон эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын эрх баригчдын

илтгэл, мэдээллийг сонсоно.

5. Төрийн цэргийн бодлогын үндэс, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж

Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы

чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн

цэрэг хөдөлгөх захирамж өгнө. Энэ тухай Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй ард нийтэд зарлан мэдэгдэнэ. Онц байдал, дайны

байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу

хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

7. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий

командлагч байна.

8. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай  зөвшилцөж томилно.

        /Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Page 19: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгааг хууль тогтоомжид заасны дагуу зарлана.

1О. Зэвсэгт хүчний нийтлэг дүрмүүдийг батална.

11. Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэгт хүчнийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг баталж,

цэргийг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх,  байлдааны ажиллагаа эхлэх шийдвэр гаргана.

12. Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд

хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтооно.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Гадаад харилцааны талаархи

Ерөнхийлөгчийн бүрэн эрх

1. Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл,  хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу Улсын

Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулна.

2. Гадаад улсад айлчлах болон айлчлалын дүнгийн талаар Улсын Их Хуралд мэдээлэл хийнэ.

3. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их

Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна. Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр

томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд

Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна. Өмнө нь олонхийн дэмжлэг авч чадаагүй нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох буюу

дахин нэр дэвшүүлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

4. Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг

Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар хүлээн авна.

5. Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна.

Хэвлэх

15 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх

1. Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон,  медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан

одон, медалийг хасна.

2. Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ.

З. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

4. Үзэл бодол, улс төрийн хийгээд шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн,

харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргасан тохиолдолд Монгол Улсад орогнох эрх олгох асуудлыг хууль тогтоомжид заасны

дагуу шийдвэрлэнэ.

5. Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.

6. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах тодорхой бүрэн эрх олгох талаар

саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх

баталгаа

16 дугаар зүйл. Ерөнхийлөгч бүрэн эрхээ

хэрэгжүүлэх баталгаа

1. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

1/ түүний бие, нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй дархан байна;

2/ нийслэл хотод ордон, өвөл, зуны өргөөтэй байх бөгөөд тэдгээрийн зардал, үйлчилгээг улс хариуцна;

З/ албан ёсны айлчлал, бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон төрийн ёслол, хүндэтгэлийн болон бусад арга хэмжээг улсын

төсвөөс санхүүжүүлнэ. Түүний цалин, жилийн зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно;

Page 20: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

4/ тусгай зориулалтын холбоо, аюулгүй байдлыг хангахаар тоноглогдсон уналгын хэрэгслээр хангагдана;

5/ түүний амь бие, ордон, өргөө, холбоо, уналгын хэрэгсэл улсын хамгаалалтад байх бөгөөд эхнэр /нөхөр/, насанд

хүрээгүй хүүхдийг нь шаардлагатай үед улсын хамгаалалтад авна;

6/ түүний эрүүл мэндийг онцлон хамгаална.

2. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд албан татвараас бусад албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

З. Ерөнхийлөгч хамтарсан болон дагнасан хувийн үйлдвэр, аж ахуйн бусад нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэг бол бүрэн

эрхийнхээ хугацаанд уул нэгжийн ажлыг эрхлэн удирдаж болохгүй.

4. Ерөнхийлөгч өөрийн хувийн аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотойгоор орсон орлогыг жил бүр, албан үйл

ажиллагаатай нь холбогдуулан бусдаас өгсөн сарын цалингаас илүү үнэтэй бэлгийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тухай бүр

мэдэгдэнэ.

5. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

6. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул

цалин насан турш авч, бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд суудлын автомашин

болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.

/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7. Хуулиар бусад баталгаа тогтоож болно.

Хэвлэх

17 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн ажлын алба

1. Ерөнхийлөгчийн ажлын алба нь Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн.

2. Тамгын газрын  дүрэм,  бүтцийг зардлынхаа төсөвт багтаан Ерөнхийлөгч баталж тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

З. Ерөнхийлөгч Тамгын газрын дарга, зөвлөхийг томилно.

4. Зөвлөх нь Ерөнхийлөгчид  захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд Тамгын газарт харьяалагдана.

5. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан нь Тамгын газрын дарга,  зөвлөхөөс бусад ажилтныг ажлаас нь өөрчлөх

үндэслэл болохгүй.

6. Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулж болно.

Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бусад асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хамтлагаар судалгаа хийлгэж болно.

Үүнд холбогдох хөрөнгийг Ерөнхийлөгчийн жилийн зардалд тусгана.

7. Тамгын газрын ерөнхий менежер нь Тамгын газрын орон тоо, цалингийн санг Ерөнхийлөгчийн зардлын төсөвт багтаан

тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

18 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн тамга, хэвлэмэл

хуудас

Ерөнхийлөгч тогтоосон журмаар үйлдсэн тамга, төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 199З оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                             Н. БАГАБАНДИ

Page 21: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН

ДАРГА                                                                                Н. РИНЧИНДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч

ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан,

хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын

харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.

Хэвлэх

          2 дугаар зүйл.  Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж                   

            2.1. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн  хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан

хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний

заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

         3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

            3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

                        3.1.1.  "ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж

байгаа  этгээдийг ;

                        3.1.2. "ажилтан" гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан  ажиллаж байгаа

иргэнийг ;

                        3.1.3. "хөдөлмөрийн гэрээ" гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн

тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн

үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан  хөдөлмөрийн нөхцөлөөр хангах

тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог;

Page 22: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            3.1.4. "хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх,

түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар

шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог;

                        3.1.5. "хамтын хэлэлцээр" гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны

ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг,  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

нэгж, салбар, мэргэжлийн  хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд

байгуулсан тохиролцоог;

                        3.1.6. "ажил олгогчийн төлөөлөгчид" гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил

олгогчоос эрх олгосон этгээд  буюу дүрэмдээ  ажил олгогчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг

хүлээсэн байгууллагыг;

                        3.1.7. "ажилтны төлөөлөгчид"  гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн

хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон

төлөөлөгчдийг;

                        3.1.8. "хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан" гэж хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон

хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;

            3.1.9.  " хөдөлмөрийн хамтын маргаан " гэж хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх,

биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;

     

                        3.1.10.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад ажилтны ажиллах чадвар, эрүүл

мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны  болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийг;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        3.1.11./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

                        3.1.12./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

                        3.1.13. "ажил хаялт" гэж хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор

ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг.

3.1.14.”албадан хөдөлмөр” гэж хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс

төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс

үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал

үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг; 

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.15.”байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу

түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм,

үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх  ажил, үүргийг.

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            4 дүгээр зүйл. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах харилцаа

            4.1. Энэ хуулиар дор дурдсан талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан

хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулна:

                        4.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж

ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн хоорондын;

                        4.1.2. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон Монгол Улсын иргэн

хоорондын;

                        4.1. 3. дотоодын аж ахуйн нэгж, байгууллага болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хоорондын;

                        4.1.4. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг

дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, харьяалалгүй хүн хоорондын.

            4.2. Эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчид нь хөдөлмөрийн харилцааны талаар журам

тогтоогоогүй, эсхүл энэ хуулийг мөрдөхөөр тохиролцсон бол энэ хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ.

            4.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбогдсон харилцааг

хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Page 23: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

           

Хэвлэх

            5 дугаар зүйл. Ажил олгогчийн эрх, үүрэг

            5.1.  Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх,

ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх

эрхтэй.

            5.2. Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон

нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ,

хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.3.Ажил олгогч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            6 дугаар зүйл. Ажилтны  эрх, үүрэг

            6.1.  Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах,

цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах

зорилгоор эвлэлдэн нэгдэх,  хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ,

хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй.

            6.2. Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой

нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг

шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.3.Ажилтан нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            7 дугаар зүйл. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал,

                                                давуу байдал тогтоохыг хориглох

           

7.1.  Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй.

            7.2. Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал,

хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу

байдал тогтоохыг хориглоно.

/Энэ хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            7.3. Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог

шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй.

            7.4. Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал,

үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар

асуулт тавьж болохгүй.

            7.5. Энэ хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуулт тавьсан тохиолдолд ажилтан түүнд хариулах үүрэггүй.

            7.6.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон

хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол

түүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзах, эсхүл эрхэлж байгаа ажлаас нь халахыг хориглоно.

  /Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

 7.7.Ажил олгогч хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан,буюу дархлалын олдмол хомсдолтой нь

тогтоогдсон ажилтны талаарх Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай

хуулийн 11.3-т заасан мэдээллийг задруулахыг хориглоно.

 /Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

Page 24: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХАМТЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР

            8  дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах 

                                                үндсэн зарчим

            8.1. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад дараахь зарчим баримтална:

8.1.1.  ил тод байх;

                        8.1.2. хууль тогтоомжид нийцсэн байх;

8.1.3. талуудын төлөөлөгчдийн тоо адил байх;

8.1.4. талууд эрх тэгш байх;        

                     8.1.5. хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах асуудлаа чөлөөтэй сонгож хэлэлцэх;

8.1.6. сайн дураараа үүрэг хүлээх;

                        8.1.7. хүлээх хариуцлагыг тодорхой заах.

                       

Хэвлэх

            9 дүгээр зүйл. Мэдээллээр хангах

            9.1.  Хамтын гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээ хийх үед төрийн холбогдох байгууллага,

ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдөд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

            9.2. Талууд хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ биелэлт, явцын талаар

өөрт байгаа бүх мэдээллийг харилцан солилцох үүрэгтэй.

Хэвлэх

            10 дугаар зүйл. Хөндлөнгийн оролцоог хориглох

            10.1. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус, шашны байгууллага,

улс төрийн нам, иргэн, албан тушаалтны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль

бусаар саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

            11 дүгээр  зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийг санаачлах

            11.1.  Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль ч тал

санаачилж болно.

            11.2. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх санал гаргаж байгаа тал энэ тухайгаа нөгөө талд

бичгээр мэдэгдэнэ.

            11.3. Ажил олгогчийн өмнөөс хэлэлцээ хийх эрхийг энэ хуулийн  3.1.6 -д заасан ажил олгогчийн

төлөөлөгчид эдэлнэ.

            11.4. Энэ хуулийн 3.1.7-д д заасан ажилтны төлөөлөгчид  ажилтны нэрийн өмнөөс хэлэлцээ хийх, хамтын

гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй.

            11.5. Улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар,

мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ

тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад

оролцоно.

            12 дугаар  зүйл. Хэлэлцээ хийх

            

            12.1. Хамтын гэрээ, хэлэлцээрийг талууд хэлэлцээ хийх замаар байгуулна.

            12.2.  Хэлэлцээг санаачлагч  тал нь хэлэлцээ хийх бүрэлдэхүүн, хамтын гэрээ, хэлэлцээрийн болон

тэдгээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, хэлэлцээ хийх тухай мэдэгдэлдээ хавсарган нөгөө талдаа

хүргүүлнэ.

            12.3. Мэдэгдэл хүлээн авсан тал ажлын таван өдрийн дотор  хариуг бичгээр өгнө.

            12.4. Хэлэлцээ хийх тухай мэдэгдэл хүлээн авсан тал дор дурдсан хугацаанд хэлэлцээг эхлэх үүрэгтэй:

                        12.4.1. хамтын гэрээ байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон мэдэгдэл

хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор;

                        12.4.2. хамтын хэлэлцээр байгуулах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15

өдрийн дотор.

Page 25: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            12.5. Мэдэгдэл хүлээн авсан тал нь энэ хуулийн 12.3, 12.4-т заасан хугацаанд хариу ирүүлээгүй буюу

хэлэлцээг эхлээгүй, эсхүл хэлэлцээний явцад тохиролцоонд хүрээгүй саналын зөрүүг энэ хуулийн Аравдугаар бүлэгт заасан

хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах журмын дагуу зохицуулна.

            12.6. Хэлэлцээнд оролцогчид нь хэлэлцээний явцад мэдэж авсан албаны болон худалдааны нууцад

хамаарах мэдээ сэлтийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

            12.7. Хэлэлцээ хийхтэй холбогдсон зардал болон түүнд талуудын урьдчилан тохиролцсоноор оролцож

байгаа мэргэжилтэнд олгох хөлс, бусад зардлыг хамтын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гаргана.

            12.8. Хэлэлцээнд оролцож байгаа, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтан,

сонгуультанд зохих дээд шатны байгууллагаас нь урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тухайн сонгуульт ажилтай нь

холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх буюу ажил

олгогчийн санаачилгаар хэлэлцээний туршид болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор ажлаас халахыг

хориглоно.

            12.9. Хэлэлцээ нь талуудын бүх төлөөлөгч хамтын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурснаар дуусгавар болно.

           

Хэвлэх

13 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэх хүрээ

            13.1. Хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ,

хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ.

            14 дүгээр  зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах

            14.1. Хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулахад энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

Хамтын гэрээг аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөгөө батлахаас өмнө байгуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            14.2. Аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна.

            14.3. Хэлэлцээр байгуулах санаачилга гаргасан этгээдийн тооноос үл хамааран тухайн түвшинд нэг

хэлэлцээр байгуулна.

            14.4. Ажил олгогч нь хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үед өөрт байгаа мэдээлэл, бичиг хэргийн техник

хэрэгсэл, ажлын бус цагаар хурал, зөвлөлгөөн хийх байр гаргаж өгөх, ухуулга сурталчилгаа явуулахад туслалцаа үзүүлэх

үүрэгтэй.

            14.5. Хамтын гэрээг нэг жил, түүнээс дээш; хэлэлцээрийг хоёр жилийн хугацаагаар тус тус байгуулна.

Хэвлэх

            15 дугаар зүйл.  Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх

            15.1. Ажил олгогч нь өөрийн оршиж байгаа нутаг дэвсгэрийн сум,  дүүргийн Засаг даргын тамгын газарт

хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргэнэ.

            15.2. Салбар /салбар дунд/-ын, бүсийн, аймаг, нийслэлийн түвшний болон мэргэжлийн тарифын

хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагад бүртгүүлэхээр хүргэнэ.

            15.3. Сум, дүүргийн түвшинд байгуулсан хэлэлцээрийг сум, дүүргийн Засаг дарга нь түүнд гарын үсэг

зурсан өдрөөс хойш 15 хоногийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлэхээр хүргэнэ.

            15.4. Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш

ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс

татгалзана.

            15.5. Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид

зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй.

Хэвлэх

            16 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөх

            16.1.  Хамтын гэрээ, хэлэлцээр нь энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр

болно.

16.2. Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг

цуцлах үндэслэл болохгүй.

            16.3. Аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг

хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу

ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ.

Page 26: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            16.4. Хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг

татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө.

            16.5. Хамтын гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг түүнд тодорхойлсон нөхцөл, журмын

дагуу талуудын тохиролцсоноор шийдвэрлэх бөгөөд хэрэв хамтын гэрээ, хэлэлцээрт энэ тухай тодорхой заагаагүй бол

түүнийг анх байгуулахад хэрэглэсэн журмыг баримтална.

Хэвлэх

            17 дугаар зүйл. Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд

                                                талууд хяналт тавих

            17.1. Хамтын гэрээний биелэлтэд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид хяналт тавина.

            17.2. Бүх түвшинд байгуулагдсан хэлэлцээрийн биелэлтэд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид, түүнчлэн

хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хяналт

тавина.

            17.3. Талууд хяналт хэрэгжүүлэхдээ хамтын гэрээ, хэлэлцээрт холбоотой өөрт байгаа бүх мэдээллийг

харилцан солилцох үүрэгтэй.

            17.4. Талууд хамтран ба дангаар хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлт, түүний явцыг хагас жил тутам буюу

хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хугацаанд дүгнэж, нийт ажилтанд мэдээлнэ.

Хэвлэх

            18 дугаар зүйл. Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа

           

            18.1. Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй  дараахь харилцааг зохицуулна:

                        18.1.1. үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа,

нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ,

хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын

хэмжээг тогтоох.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

                        18.1.2. ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, түүнд шинэ мэргэжил эзэмшүүлэх

болон ажлын байрны баталгааг хангах;

                        18.1.3. ажил, амралтын цагийн горим тогтоох;

                        18.1.4. ажилтан, үүний дотор жирэмсэн, насанд хүрээгүй, тахир дутуу болон одой хүний

хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах;

                        18.1.5. аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулах

тохиолдолд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

                        18.1.6. үнийн өсөлт, мөнгөний ханшийн бууралтын түвшнээс хамааруулж цалин хөлсний

хэмжээг нэмэгдүүлэх;

                        18.1.7. ажилтны нийгмийн хамгаалалд зориулах хөрөнгийн хэмжээг тогтоох;

                        18.1.8. экологийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн

шаардлага, стандартыг хангах;

                        18.1.9. ажиллахын зэрэгцээ суралцаж байгаа ажилтанд ажил олгогчийн зүгээс хөнгөлөлт

үзүүлэх;

                        18.1.10. аж ахуйн нэгж, байгууллагын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, ясли, нийгэм, соёлын

зориулалттай барилга, байгууламж барих, ашиглах, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг, тахир

дутуу хүүхэдтэй ажилтанд хөнгөлөлт үзүүлэх, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан ахмад настан, тахир

дутуу хүн, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны

амьжиргааг сайжруулах;

                        18.1.11. үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах

нөхцөл бололцоог хангах.

            18.2. Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болно.

            18.3. Хамтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг дүгнэх, мэдээлэх, хоёр болон гурван талт

харилцааг хөгжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгана.

Page 27: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

           

Хэвлэх

            19 дүгээр зүйл.  Хамтын хэлэлцээрээр зохицуулах харилцаа

19.1. Хамтын хэлэлцээрээр дараахь харилцааг зохицуулна:

            19.1.1. улсын хэлэлцээрээр улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон

иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн

харилцааны нийтлэг асуудал;

            19.1.2. салбар /салбар дунд/-ын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн ажилтны цалин

хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, нормативын асуудал;

            19.1.3. бүсийн хэлэлцээрээр тухайн бүс нутгийн хэмжээнд дагаж мөрдөх  хүн амын амьжиргааны

болон цалин хөлсний доод хэмжээ, нөхөн олговор, иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг

сонирхлыг хамгаалах нийтлэг асуудал;

                        19.1.4. аймаг, нийслэл, сум, дүүргийн хэлэлцээрээр тухайн засаг  захиргаа, нутаг

дэвсгэрийн нэгжид дагаж мөрдөх хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудал;

                        19.1.5. мэргэжлийн тарифын хэлэлцээрээр тодорхой ажил,  мэргэжлийн хүрээний

хөдөлмөрийн харилцааны асуудал.

           

Хэвлэх

            20 дугаар зүйл. Хамтын хэлэлцээрт оролцогч талууд

            20.1. Хамтын хэлэлцээрт энэ хуулийн 3.1.6, 3.1.7-д заасан ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдөөс

гадна төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчид оролцож болно.

            20.2. Хамтын хэлэлцээр нь түүнд оролцогч талуудаас хамааран хоёр талын, гурван талын байна.

            20.3. Хамтын хэлэлцээр нь оролцогч талууд, хэлэлцэх асуудлын хүрээнээс хамаарч, улсын хэмжээнд

улсын, салбар /салбар дунд/-ын; засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд бүсийн, аймаг, нийслэл,сум, дүүргийн;

тодорхой ажил, мэргэжлийн түвшинд мэргэжлийн тарифын гэсэн төрөлтэй байна.

            20.4. Хамтын хэлэлцээрт түүний төрлөөс хамааран дор дурдсан талууд оролцоно:

                        20.4.1. улсын хэлэлцээрт Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны

ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллага;

                        20.4.2. салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын

байгууллага;

                        20.4.3. бүсийн хэлэлцээрт тухайн бүс нутгийн аймаг, нийслэлийн Засаг дарга, ажил

олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах бүс нутгийн  байгууллага;

                        20.4.4. аймаг, нийслэл, сум, дүүргийн хэлэлцээрт тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

нэгжийн Засаг дарга, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах тухайн нутаг

дэвсгэрийн байгууллага;

                        20.4.5.мэргэжлийн тарифын хэлэлцээрт төрийн захиргааны холбогдох байгууллага, тухайн

мэргэжлийн ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага.

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ

            21 дүгээр  зүйл. Хөдөлмөрийн гэрээ

            21.1. Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно:

                        21.1.1. ажлын байрны буюу албан тушаалын нэр;

           21.1.2. ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сар 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        21.1.3. үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;

                        21.1.4. хөдөлмөрийн нөхцөл.

Page 28: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            21.2. Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.

            21.3. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн

аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.

            21.4. Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна.

           

            21.5. Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн

гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

           

            21.6. Талууд гэрээнд  энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно.

21.7. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

            22 дугаар зүйл. Контракт

            22.1. Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ

бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч

ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна.

            22.2. Энэ хуулийн 22.1-д заасны дагуу контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан

тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

                       

23  дугаар  зүйл. Хөдөлмөрийн гэрээний хугацаа

23.1. Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна.

            23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна:

23.2.1. байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй;

23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;

23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа

ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд  тухайн

ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн

дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар.Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас

илүүгүй байна.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            23.3.Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд

ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.

            24 дүгээр  зүйл. Хөдөлмөрийн гэрээ байгуулах

            24.1.Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр

байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ

байгуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            24.2. Ажил олгогч нэг ажлын байранд хэд хэдэн ажилтан ажиллуулах тохиолдолд ажилтан бүртэй

хөдөлмөрийн гэрээ байгуулна.

24.3. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж

болохгүй.

Хэвлэх

25 дугаар зүйл.  Контракт байгуулах ба түүний агуулга

            25.1. Контрактыг бичгээр байгуулна.

            25.2. Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна.

            25.3. Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн

өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах,

захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас

олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна.

            25.4. Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно.

Хэвлэх

            26 дугаар зүйл. Хэд хэдэн ажил, үүргийг зэрэг гүйцэтгэх

            26.1. Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил,

албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай

Page 29: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн

ажиллуулж болно.

            26.2. Энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан хэд хэдэн ажил олгогчтой

хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно.

Хэвлэх

            27 дугаар зүйл. Ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглох

            27.1.Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд нэг

гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг

хориглоно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

            28 дугаар зүйл. Хэд хэдэн ажил олгогчид нэгэн зэрэг 

                                                ажиллахыг хориглох

            28.1. Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд

ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил,

албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу

контракт байгуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            28.2. Энэ хуулийн 28.1 нь хавсран ажиллахад нэгэн адил хамаарна.

            28.3. Энэ зүйлийг зөрчсөнөөс ажил олгогчид учруулсан хохирлыг ажилтан энэ хуульд заасны дагуу арилгах

үүрэгтэй.

Хэвлэх

            29 дүгээр зүйл. Эрхийн чадамжгүй этгээдтэй байгуулсан

                                                хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр

                                                            бус гэж тооцох цаг

            29.1. Эрхийн хязгаарлагдмал чадамжтай буюу бүрэн чадамжгүй этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг

уг ажилтан ажил үүргээ гүйцэтгэхгүй болсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Хэвлэх

            30 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээний зарим заалт

                                                хүчин төгөлдөр бус байх

            30.1. Хөдөлмөрийн гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байх нь түүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус

гэж үзэх үндэслэл болохгүй.

            31 дүгээр   зүйл. Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил                                                                                 

гүйцэтгүүлэхийг хориглох

 31.1. Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил

гүйцэтгэхийг шаардаж болохгүй.

Хэвлэх

            32  дугаар зүйл. Ажлын зайлшгүй шаардлагаар өөр 

                                                ажилд түр шилжүүлэх

            32.1. Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах

зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн  урьдчилан мэдэх

боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр

ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно.

            33 дугаар  зүйл. Сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх

            33.1. Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр  

байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно.

Page 30: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Хэвлэх

            34 дүгээр зүйл. Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй 

                                                өөр ажилд шилжүүлэх

            34.1.Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь

харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ.

Хэвлэх

            35 дугаар зүйл.  Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, 

                                           албан тушаалыг хэвээр хадгалах

            35.1. Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:

                        35.1.1. төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар   гүйцэтгэж

байгаа;

35.1.2. ээлжийн амралттай байгаа;

                      35.1.3. эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар

болон захиргааны чөлөөтэй байгаа;

                        35.1.4. жирэмсний болон  амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;

                        35.1.5. хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн

дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа;

                      35.1.6. цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай

цэрэг татлагын комиссын  шийдвэр гартал;

                        35.1.7. хууль тогтоомж,  хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол.

           

35.1.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд Гэрч, хохирогчийг

хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

Хэвлэх

            36 дугаар зүйл. Урьд эрхэлж байсан ажил, албан 

                                              тушаалд нь эгүүлэн авах

            36.1.  Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн

авах үүрэгтэй:

                        36.1.1. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир

дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн;

                        36.1.2. ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан

тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

                        36.1.3. хуульд заасан бусад тохиолдол.

            36.2. Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч

ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

            36.3. Энэ хуулийн 40.1.1. -д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор

дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно.

Хэвлэх

            37 дугаар зүйл.  Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл

            37.1. Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:

                        37.1.1. талууд харилцан тохирсон;

                        37.1.2. ажил олгогч иргэн, ажилтан нас барсан;

                        37.1.3. хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;

                        37.1.4. хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан;

                        37.1.5. ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн

тогтоосон;

Page 31: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        37.1.6. ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;

                        37.1.7. ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх

боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

                        37.1.8. хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Хэвлэх

            38 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл

            38.1. Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:

                        38.1.1. ажилтан санаачилсан;

                        38.1.2. ажил олгогч санаачилсан.

            39 дүгээр  зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах

            39.1.  Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай

өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд  хөдөлмөрийн

гэрээ цуцлагдсанд тооцно.

            39.2. Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол

хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно.

Хэвлэх

            40 дүгээр зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн 

                                            санаачилгаар цуцлах

            40.1. Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:

                        40.1.1.  аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо

хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;

                        40.1.2. ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан

тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

                        40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

                        40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн

харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

                        40.1.5. мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан

буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

            40.1.6. сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;

           

                        40.1.7. контрактад заасан үндэслэл буй болсон.

            40.2. Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд

түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр

ажил олж өгнө.

            40.3. Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж,

байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.

40.4. Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл

болохгүй.

            40.5. Ажил олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа

ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж  татан буугдсаны улмаас

ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу

хэлэлцээ хийнэ.

Хэвлэх

41 дүгээр зүйл. Контрактыг цуцлах үндэслэл, журам

            41.1. Контрактыг энэ хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно:

                        41.1.1. контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг

хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн;

                        41.1.2. энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчиж өөр ажил олгогчтой хөдөлмөрийн

зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулсан;

                        41.1.3. ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн;

Page 32: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        41.1.4. контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан,

үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон.

            41.2. Энэ хуулийн 41.1. 3.-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ

тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны

дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

42 дугаар  зүйл. Ажлаас халагдсаны тэтгэмж

            42.1.  Ажил олгогч нь энэ хуулийн  37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан

ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

            42.2.  Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй

хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно.

Хэвлэх

            43 дугаар зүйл.  Ажлаас халах, ажил хүлээлцэх

            43.1. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг

тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.

            43.2. Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.

            43.3. Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл

мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.

            43.4. Ажил олгогч нь ажилтны хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай

тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Хэвлэх

            44 дүгээр зүйл. Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх

            44.1. Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан

тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно.

Хэвлэх

45 дугаар зүйл.  Үйлдвэрлэл дээрх сургалт

            45.1.  Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион

байгуулж, суралцах нөхцөлөөр хангана.

           

45.2. Үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулах үед онолын болон дадлагын хичээлийг ажлын цагаар  явуулж 

болно.

           

46 дугаар   зүйл.    Нийгмийн даатгалд даатгуулах

            46.1.  Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа         ажилтан нь  хууль тогтоомжид

өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр

нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.

            46.2. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн

даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу  сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.

            46.3. Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн

ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод

хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө. 

            46.4. Гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн

болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийн тооцоог хууль тогтоомжид заасны дагуу хийнэ.

ДӨРӨВДҮГЭЭР  БҮЛЭГ 

ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВОР

            47 дугаар  зүйл. Цалин хөлс

            47.1. Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.

            48 дугаар   зүйл. Цалин хөлсний зохицуулалт

            48.1.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            48.2. Мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын

нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил

Page 33: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн

хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            48.3. Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараахь журмыг баталж

мөрдүүлнэ:

                        48.3.1. ажил, албан тушаалын жагсаалт;

                        48.3.2. ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах;

48.3.3. хөдөлмөрийн норм, норматив;

                        48.3.4. үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал

урамшуулал, түүнийг олгох нөхцөл,  журам.

                        49 дүгээр  зүйл. Цалин хөлс олгох зарчим, хэлбэр

            49.1.  Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан

олгоно.

            49.2. Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд  адил хэмжээний цалин хөлс тогтооно.

           

49.3. Нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй  хөдөлмөрийн үнэлгээ илүү байна.

49.4.Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох

хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

49.5. Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин

хөлс олгоно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

            50 дугаар  зүйл. Нэмэгдэл хөлс

            50.1. Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно.

            50.2. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан,

эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн,

шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно.

            50.3. Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай

тохиролцон тогтооно.

Хэвлэх

            51 дүгээр зүйл. Нэмэгдэл

            51.1. Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн

болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно.

Хэвлэх

            52 дугаар зүйл. Нийтээр амрах баярын өдөр ажилласны 

                                                            нэмэгдэл хөлс

            52.1. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь

2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

Хэвлэх

            53 дугаар зүйл. Илүү цагаар болон долоо хоногийн амралтын

                                                    өдөр ажилласны нэмэгдэл хөлс

            53.1. Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд

1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.

            53.2. Энэ хуулийн 53.1-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр

зохицуулна.

            54 дүгээр  зүйл. Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс

            54.1. Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг

хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

            55 дугаар  зүйл. Ээлжийн амралтын олговор

Page 34: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            55.1.  Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.

            55.2. Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр 

тогтооно.

Хэвлэх

            56 дугаар зүйл. Сул зогсолтын үеийн олговор

            56.1. Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх

боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно.

            56.2. Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60

хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.

            56.3. Тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олговор олгохгүй.

            56.4. Сул зогсолтын хугацаанд өөр ажил гүйцэтгэсэн тохиолдолд уг ажилд нь тохируулан цалин хөлс олгох 

бөгөөд энэ нь урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээнээс бага байж болохгүй.

            56.5. Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд

олговор олгохгүй.

Хэвлэх

57 дугаар зүйл. Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд 

                                                түр шилжүүлэх үеийн цалин хөлс

             57.1. Энэ хуулийн  33 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлсэн үед гүйцэтгэсэн

ажилд нь тохирсон цалин хөлс олгох бөгөөд урьд авч байсан дундаж цалин хөлс буурах тохиолдолд зөрүүг олгоно.

Хэвлэх

            58 дугаар зүйл. 18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлс

            58.1.  18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь бодож, ажлын өдрийн

хорогдуулсан цагт нь ногдох үндсэн цалинг нэмж олгоно.

Хэвлэх

            59 дүгээр зүйл. Ажил хүлээлцэх хугацааны олговор

            59.1.  Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно.

            59.2. Ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно.

            59.3. Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй.

Хэвлэх

            60 дугаар зүйл. Цалин хөлс олгох хугацаа

            60.1. Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно.

            60.2. Ажилтны  цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно.

            60.3. Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь  урьдчилан олгож болно.

            61 дүгээр   зүйл. Цалин хөлсийг төлөх хэлбэр

            61.1.  Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг  мөнгөн хэлбэрээр олгоно.

Хэвлэх

            62 дугаар зүйл. Цалин хөлсний өөрчлөлтийн тухай мэдэгдэх

            62.1.  Ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилсөн тухай

шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна.

            63 дугаар  зүйл. Цалин хөлснөөс хийх суутгал, түүний

                                                            хэмжээг хязгаарлах

            63.1. Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно:

                        63.1.1.  ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн

төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан;

                        63.1.2. хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

           

63.2. Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин

хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50

хувиас хэтрүүлж болохгүй.

Page 35: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            63.3.  Ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу  суутгалын хэмжээг эс

зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно.

            63.4. Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийг

шүүхэд  гаргана.

            63.5. Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн

олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана.

Хэвлэх

            64 дүгээр зүйл. Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж 

                                        байгаа ажилтанд  олгох тэтгэмж, олговор

            64.1. Энэ хуулийн 35.1. 3-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, 35.1. 5-т

зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх үед болон 35.1. 1, 35.1. 6-д заасан тохиолдолд ажилтанд

дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

            64.2. Энэ хуулийн 64.1-д зааснаас бусад 35 дугаар зүйлд заасан тохиолдолд олгох тэтгэмж, олговрыг энэ

хууль, холбогдох бусад хууль болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

Хэвлэх

            65 дугаар зүйл. Өөр орон нутагт ажиллахаар шилжих 

                                                үед олгох нөхөх олговор

            65.1.  Нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор нэг сум, хорооноос нөгөө сум,

хороонд шилжин сонгогдсон буюу томилогдсон ажилтанд уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн

гишүүдэд уналга, ачаа тээшийн зардлыг хүлээн авч байгаа байгууллага олгоно.         

Хэвлэх

            66 дугаар зүйл.  Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа 

                                                ирээгүй үеийн олговор

            66.1.  Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж

чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.

            66.2. Ажилдаа ирээгүй ба энэ хуулийн 66.1-д заасан гамшиг, саатлын хор уршгийг арилгахад биеэр

оролцсон ажилтанд үндсэн цалингийн хэмжээгээр олговор олгоно.

Хэвлэх

            67  дугаар зүйл. Ажлын цагийг богиносгосон үеийн цалин хөлс

            67.1. Энэ хуулийн 71.1, 71.2, 71.4-т заасан ажилтны ажлын богиносгосон цагийг ажилласан цагт тооцож

дундаж цалин хөлсийг олгоно.

            67.2. Энэ хуулийн 71.3, 71.5-д  заасны дагуу ажлын цагийг нь богиносгосон ажилтанд зургаан сарын

хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлсийг олгоно.

Хэвлэх

            68 дугаар зүйл. Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй 

                                       өөр ажилд шилжүүлсэн үеийн цалин 

                                                            хөлсний зөрүү

            68.1. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг энэ хуулийн 107.1-д зааснаар эрүүл мэндэд нь

харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа

цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.

            68.2. Энэ хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн

үед  цалин хөлс буурахад хүрвэл зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан болон одоо авч байгаа дундаж цалин

хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.

            69 дүгээр  зүйл. Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор

Page 36: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            69.1.  Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд

ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж

байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

ТАВДУГААР  БҮЛЭГ

АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГ

Хэвлэх

            70 дугаар зүйл.  Ажлын цаг

70.1. Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна.

            70.2.  Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.

            70.3. Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай 

байна.

            71 дүгээр  зүйл. Ажлын цагийг богиносгох

            71.1.  Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17  насны болон хөгжлийн

бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна.

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            71.2. Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны

хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг

богиносгох үүрэгтэй.

           71.3. Ажилтны ажлын цагийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу богиносгоно.

            71.4. Үйлдвэрлэл дээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан ажилтны ажлын

цагийг суралцаж байх хугацаанд нь ажил олгогч богиносгох үүрэгтэй.

            71.5. Тахир дутуу болон одой хүний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг

харгалзан ажлын цагийг богиносгож болно.   

Хэвлэх

            72 дугаар зүйл. Шөнийн цаг

             72.1. Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.

Хэвлэх

            73 дугаар зүйл. Ажлын цагийг нэгтгэн бодох

                                                                               

            73.1. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах

боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно.

            73.2. Энэ хуулийн 73.1-д заасан тохиолдолд нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн

нийлбэрээс хэтэрч болохгүй.

            73.3. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг Засгийн газар батална.

           

            73.4. Ажлын цагийг нэгтгэн бодсон нь ажилтанд ээлжийн амралт олгох, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн

хугацааг тооцох зэрэг асуудлаар хууль тогтоомжид заасан нөхцөлийг хэрэглэхэд хязгаарлал болохгүй.

Хэвлэх

            74 дүгээр зүйл. Илүү цагаар ажиллуулахыг хязгаарлах           

                       

            74.1.  Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг

ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ.

            74.2. Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг

ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:

                        74.2.1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй

шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;

                        74.2.2. байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх,

тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;

Page 37: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        74.2.3.  нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн

ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;

                        74.2.4.  урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж,

байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил

гүйцэтгүүлэх.

74.3. Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.

Хэвлэх

75 дугаар зүйл. Амрах, хооллох завсарлага

            75.1. Ажилтанд амарч, хооллоход нь зориулан завсарлага олгоно.

            75.2. Завсарлага эхлэх, дуусах цагийг хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно.

            75.3. Ажил, үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтай ажилтныг ажил олгогч хооллох

бололцоогоор хангана.

Хэвлэх

            76 дугаар зүйл. Нийтээр амрах баярын өдөр

            76.1. Дараахь баярын өдөр нийтээр амарна:

                        76.1.1.  Шинэ жил: нэгдүгээр сарын 1;

                        76.1.2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2;

                        76.1.3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        76.1.4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;

/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        76.1.5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13;

/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        76.1.6. /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

76.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн

сарын шинийн 1;         

/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

           

                        76.1.8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар

сарын 29.

/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            77 дугаар зүйл. Долоо хоног бүрийн амралт

77.1.  Бямба, Ням гаригт нийтээр амарна.

            77.2. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо

хоногийн өөр дараалсан хоёр  өдөр амруулна.

77.3. Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо

хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно.

/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

78 дугаар  зүйл. Нийтээр амрах баярын болон долоо хоногийн

                                    амралтын өдөр ажиллуулахыг хязгаарлах

            78.1.  Дор дурдсанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр

ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно:

                        78.1.1.  энэ хуулийн 74.2.1, 74.2.2, 74.2.3, 74.2.4-т заасан;

                        78.1.2. тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон

хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгүүлэх.  

            78.2. Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон  долоо хоног бүрийн амралтын

өдөр ажиллуулж болно.

78.3. Энэ хуулийн 78.2-т заасан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн

амралттай нь хамтатган олгож болно.

Хэвлэх

Page 38: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            79 дүгээр зүйл. Ээлжийн амралт, түүний хугацаа

79.1.  Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа

биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр,

хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

           79.2. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

79.3.  18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа  ажлын 20 өдөр

байна.

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            79.4. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно.

            79.5. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан

үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:

79.5.1.                        6-10    жилд                          ажлын 3 өдөр;

            79.5.2.                        11-15  жилд                          ажлын 5 өдөр;

            79.5.3.                        16-20  жилд                          ажлын 7 өдөр;

            79.5.4.                        21-25  жилд                          ажлын 9 өдөр;

            79.5.5.                        26-31  жилд                          ажлын 11 өдөр;

            79.5.6.                        32, түүнээс дээш жилд      ажлын 14 өдөр.

            79.6. Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан

нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            79.6.1.                        6-10 жилд                 ажлын 5, түүнээс дээш өдөр;      

            79.6.2.                        11-15 жилд               ажлын 7, түүнээс дээш өдөр;

            79.6.3.                        16-20 жилд               ажлын 9, түүнээс дээш өдөр;

            79.6.4.                        21-25 жилд               ажлын 12, түүнээс дээш өдөр;

      79.6.5.                        26-31 жилд               ажлын 15, түүнээс дээш өдөр

79.6.6             32 түүнээс дээш жилд       ажлын 18, түүнээс дээш өдөр.

            79.7. Төрийн албан хаагчийн нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар  тогтоож болно.

            80 дугаар  зүйл. Чөлөө олгох

            80.1. Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно.

            80.2. Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн

дотоод журамд зааснаар зохицуулна.

ЗУРГАДУГААР  БҮЛЭГ

ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА,

ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ

            81 дүгээр  зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

           82 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

            83 дугаар  зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

Хэвлэх

            84 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

85 дугаар  зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

Хэвлэх

            86  дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

            87 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            88 дугаар  зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

Page 39: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            89 дүгээр  зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

Хэвлэх

            90 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            91 дүгээр  зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

Хэвлэх

            92 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

            93 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            94 дүгээр  зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

            95 дугаар   зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

Хэвлэх

            96  дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

            97 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс

                                                шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх

            97.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан

болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс

шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр

олгоно:

                        97.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас

хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд  5 сар,  31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл

алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас  дээш алдсан ажилтанд  18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн

төлбөрийг нэг  ба түүнээс дээш удаа;

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        97.1.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас

барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.

            97.2. Энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад

хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй.

            97.3. Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг

хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.

            97.4.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн

өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй

болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар,

нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            98 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

            99 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ДОЛДУГААР  БҮЛЭГ

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР

            100 дугаар  зүйл. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны

                                                хүүхэдтэй  эх /ганц бие эцэг/-ийг

                                                            ажлаас халахыг хориглох

Page 40: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            100.1. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага

татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.

            100.2. Энэ хуулийн 100.1 нь гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.

Хэвлэх

            101 дүгээр зүйл. Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажил

                                                           

            101.1. Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн

газрын гишүүн  батална.

Хэвлэх

            102 дугаар зүйл. Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор

                                                            ажиллуулахыг хязгаарлах

            102.1. Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг

өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн   буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.

            102.2. Энэ хуулийн 102.1 нь 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.

            103 дугаар  зүйл. Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох

            103.1. Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар

хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас нэг хүртэлх насны,

түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага

нэмж олгоно.

            103.2. Энэ хуулийн 103.1 нь ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.

            103.3. Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.

            104 дүгээр  зүйл. Жирэмсний болон амаржсаны амралт

            104.1.  Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно.

            104.2. Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг

эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнд энэ хуулийн

104.1-д заасан жирэмсний болон амаржсаны амралт олгоно.

           

104.3. Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар

тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан ажлаас чөлөө олгоно.

            105 дугаар  зүйл.   Нярай хүүхэд үрчлэн авсан ажилтанд чөлөө олгох

            105.1.  Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэг

адил чөлөө  олгоно.

            105.2. Энэ хуулийн 105.1 нь нярай хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.

Хэвлэх

            106 дугаар зүйл. Хүүхэд асрах чөлөө олгох

            106.1. Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх

эцэг  өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            106.2. Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг

ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн

бол түүнд өөр ажил олж өгнө.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            106.3. Энэ хуулийн 106.1, 106.2 нь хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд нэгэн адил хамаарна.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

           

Хэвлэх

107 дугаар зүйл. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний 

Page 41: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                                                  ажлын цагийг хорогдуулах буюу өөр 

                                                                ажилд шилжүүлэх

            107.1.  Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй

эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно.

            108 дугаар  зүйл. Эмэгтэй хүний өргөх, зөөх ачааны

                                                            хэмжээг хязгаарлах

            108.1. Хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг

эмэгтэй хүнээр өргүүлэх, зөөлгөхийг хориглоно.

НАЙМДУГААР  БҮЛЭГ

НАСАНД ХҮРЭЭГҮЙ,  ТАХИР ДУТУУ ,  ОДОЙ

ХҮНИЙ БОЛОН  АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР

            109 дүгээр  зүйл. Насанд хүрээгүй хүний хөдөлмөр

            109.1.    16  насанд хүрсэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй.

            109.2. Энэ хуулийн 109.5-д харшлахгүй бол 15 насанд хүрсэн хүн эцэг, эх буюу харгалзан дэмжигчийн

зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

            109.3. Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 14 насанд хүрсэн хүнтэй эцэг эх, асран

хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ

байгуулж болно.

            109.4. Насанд хүрээгүй хүнийг оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг

хориглоно.

            109.5. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хөдөлмөрийн асуудал

хариуцсан Засгийн газрын гишүүн батална.

            109.6.Энэ хуулийн 109.1-109.3–т зааснаас бусад тохиолдолд насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ

байгуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            110 дугаар зүйл. Насанд хүрээгүй ажилтны эрүүл мэндийг хамгаалах

            110.1. Насанд хүрээгүй хүнийг эмнэлгийн үзлэгт орсны дараа ажилд авах бөгөөд түүнийг 18 насанд хүртэл

нь хагас жил тутам эмнэлгийн үзлэгт хамруулна.

            110.2. Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо

хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.

            110.3. Насанд хүрээгүй ажилтныг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажилд ажиллуулахыг хориглоно.

            110.4. Хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг

насанд хүрээгүй ажилтнаар өргүүлэх, зөөлгөхийг хориглоно.

            111 дүгээр  зүйл.   Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр

/Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            111.1. 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв,

түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            111.2. Аж ахуйн нэгж, байгуулага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу  одой

хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

111.3. Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт

хэмжээнээс хамааран Засгийн газраас тогтооно.

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            111.4. Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг

хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 42: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            111.5. Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу

хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            111.6. Аж ахуйн нэгж, байгууллага тогтоосон төлбөрийг 24 сар тасралтгүй төлсөн тохиолдолд дараагийн 12

сард  ногдох төлбөрийг чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

            111.7.Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний  эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн

жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            112 дугаар зүйл. Ахмад настны хөдөлмөр

            112.1. Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно.

            112.2. Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй.

            112.3. Ажил олгогч нь ахмад настны хүсэлтээр түүний ажлын өдрийн үргэлжлэлийг хорогдуулах буюу эрүүл

мэндэд нь харшлахгүй ажилд шилжүүлж болно.

ЕСДҮГЭЭР  БҮЛЭГ

ГАДААДЫН ИРГЭНИЙ БОЛОН  ГАДААДЫН

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ

БАЙГАА ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР

            113 дугаар  зүйл. Гадаадын иргэний хөдөлмөр

            113.1. Ажил олгогч  хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно.

            113.2. Монгол Улсад гадаадын иргэн хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Гадаадын

иргэний эрх зүйн байдлын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих тухай хуулиар тус тус зохицуулна.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            113.3. Энэ хуулийн 113.1, 113.2 нь харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

            114 дүгээр  зүйл.  Гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж

                                                 байгаа иргэний хөдөлмөр

            114.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага нь

Монгол Улсын иргэнийг авч ажиллуулж болно.

            114.2. Энэ хуулийн 114.1-д заасан тохиолдолд ажил олгогч нь ажилтантай энэ хуульд заасны дагуу

хөдөлмөрийн гэрээ байгуулна.

            114.3. Ажилтныг гэрээгээр ажиллуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтны цалин хөлс,

түүнтэй адилтгах орлогын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зохих журмын дагуу үнэн зөв мэдээлэл өгөх

үүрэгтэй.

АРАВДУГААР  БҮЛЭГ

         ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН  МАРГААН ЗОХИЦУУЛАЛТ

           

115. дугаар  зүйл. Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх,         

шаардлага тавих, түүнд хариу өгөх

115.1. Энэ хуулийн 12.5-д заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй

асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан

үүсгэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ.

            115.2. Шаардлагыг гэрээ, хэлэлцээрт оролцогч нэг тал нь нөгөө талд бичгээр өгнө.

            115.3. Шаардлагын хувийг тухайн шатны Засаг даргад хүргүүлнэ.

            115.4. Шаардлага авсан тал ажлын гурван өдрийн дотор хариуг нөгөө талд бичгээр өгнө.

116. дугаар  зүйл. Хөдөлмөрийн хамтын маргаан эвлэрүүлж

                                                            зохицуулах хэлбэр

Page 43: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

116.1. Хөдөлмөрийн хамтын маргааныг дор дурдсан арга хэмжээгээр эвлэрүүлж зохицуулна:

116.1.1.  зуучлагч урьж оролцуулах;

                        116.1.2. хөдөлмөрийн арбитраар хэлэлцэх.

            116.2. Талууд энэ хуулийн 116.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээнд оролцохоос татгалзах эрхгүй.

116.3. Эвлэрүүлэх арга хэмжээний үед ажилтны төлөөлөгчид тавьсан шаардлагаа  дэмжих зорилгоор хууль

тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан  хийх эрхтэй.

            116.4.Талуудын төлөөлөгчид, зуучлагч, хөдөлмөрийн арбитрч нь хөдөлмөрийн хамтын маргааныг

зохицуулахын тулд хууль тогтоомжоор олгосон бүх боломжийг ашиглах үүрэгтэй.

                       

Хэвлэх

117 дугаар зүйл. Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулахад                      

                зуучлагч урьж  оролцуулах

            117.1. Энэ хуулийн 115 дугаар зүйлд зааснаар тавьсан шаардлагыг ажил олгогч хүлээж аваагүй, хугацаанд

нь хариу өгөөгүй, эсхүл ажилтны төлөөлөгчид ажил олгогчоос өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн

тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулахад зуучлагч урьж оролцуулна.

            117.2. Талууд зуучлагчийг тохиролцон сонгох ба ажлын гурван өдөрт тохиролцоонд хүрээгүй бол талууд

тухайн сум, дүүргийн Засаг даргад хандаж зуучлагч томилуулах тухай  хүсэлт тавина.

            117.3. Сум, дүүргийн Засаг дарга зуучлагчийг ажлын гурван өдөрт багтааж томилно.

                         

            117.4. Засаг даргын томилсон зуучлагчийг талууд  татгалзах эрхгүй. 

           

            117.5. Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх журмыг Засгийн газар

батална.

117.6. Зуучлагч нь хөдөлмөрийн хамтын маргаанд холбогдох бичиг баримт, мэдээллийг талуудаас шаардан авах

эрхтэй.

            117.7. Талууд зуучлагч урьснаас хойш ажлын тав хүртэл өдрийн дотор түүний оролцоотойгоор маргааныг

хянан хэлэлцэх бөгөөд харилцан тохиролцсон шийдвэрийг бичгээр гаргаснаар буюу санал зөрүүтэй хэвээр байгаа тухай

тэмдэглэж үлдээснээр уг үйл ажиллагаа дуусна.

            118 дугаар  зүйл.   Хөдөлмөрийн хамтын маргааныг хөдөлмөрийн

                                                                        арбитраар хэлэлцэх

            118.1. Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой хэлэлцээд зөвшилцөлд хүрээгүй

тохиолдолд тухайн шатны  Засаг дарга ажлын гурван өдөрт багтаан хөдөлмөрийн хамтын маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн

арбитрыг байгуулж, арбитрчдыг томилно.

            118.2. Хөдөлмөрийн арбитр нь хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талууд болон Засаг даргын санал

болгосон гурван арбитрчаас бүрдэнэ.

            118.3. Засаг даргын томилсон арбитрчдыг талууд татгалзах эрхгүй.

            118.4. Хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талуудын төлөөлөгчдийг хөдөлмөрийн арбитрын

бүрэлдэхүүнд оруулахгүй.

            118.5. Хөдөлмөрийн арбитр нь байгуулагдсан өдрөөс хойш ажлын тав хүртэл өдрийн дотор хөдөлмөрийн

хамтын маргааныг талуудын төлөөлөгчдийг оролцуулан хянан хэлэлцэж зөвлөмж гаргана.

            118.6. Хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талууд хөдөлмөрийн арбитрын зөвлөмжийг хүлээн авч

хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн бол энэ тухай  шийдвэр гаргана.

118.7. Энэ хуулийн 118.6-д заасан шийдвэрийг талууд биелүүлэх үүрэгтэй.

            118.8.Хөдөлмөрийн арбитрын дүрмийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны

саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.

                                   

119 дүгээр  зүйл.  Ажил хаях эрхийг хэрэгжүүлэх

            119.1. Ажилтны төлөөлөгчид дор дурдсан тохиолдолд ажил хаях эрхтэй:

                        119.1.1.  ажил олгогч энэ хуулийн 116.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох

үүргээ биелүүлээгүй;

                        119.1.2. ажил олгогч зуучлагчийн оролцоотой тохиролцсон шийдвэрийг биелүүлээгүй;

Page 44: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        119.1.3. ажил олгогч хөдөлмөрийн арбитрын зөвлөмжийг хүлээн авч гаргасан шийдвэрээ

биелүүлээгүй;

                        119.1.4. хөдөлмөрийн хамтын маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцсэн боловч

түүний зөвлөмжийг хүлээн авч шийдвэр гаргаагүй.

            119.2. Ажилтан ажил хаялтад сайн дураараа оролцоно.

119.3. Ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэхийг, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг

зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг ажилтанд тулган шаардаж болохгүй.

            119.4. Ажил олгогчийн төлөөлөгч ажил хаялтыг зохион байгуулах, түүнд оролцохыг хориглоно.

            120 дугаар  зүйл. Ажил хаялт  зарлах, ажлын байрыг түр хаах

            120.1. Ажил хаях тухай шийдвэрийг ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах

байгууллагын гишүүдийн буюу нийт  ажилтны хурлаас гаргана.

            120.2. Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүд буюу  тухайн аж

ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны дийлэнх олонхи /гуравны хоёр/ нь оролцсон тохиолдолд  хурлыг хүчинтэйд тооцно.

            120.3. Хуралд оролцогчдын олонхи /талаас илүү/ нь ажил хаяхыг дэмжсэн бол ажил хаялт зарлаж болно.

            120.4. Ажил хаях тухай шийдвэрт дор дурдсан асуудлыг тусгана:

                        120.4.1.  ажил хаяхад хүргэсэн санал зөрүүтэй асуудал;

                        120.4.2. ажил хаялт эхлэх он, сар, өдөр, цаг, ажил хаялтын үргэлжлэх хугацаа, оролцох

хүний урьдчилсан тоо;

                        120.4.3. ажил хаялтыг зохион байгуулж удирдах этгээд, маргаан шийдвэрлэхэд оролцох

төлөөлөгчдийн бүрэлдэхүүн;

                        120.4.4. ажил хаялт зохион байгуулах үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг

хангахтай холбогдсон  ажлын жагсаалт.

            120.5. Ажил хаялтыг удирдах этгээд ажил хаялт эхлэхээс ажлын тав, түүнээс дээш өдрийн өмнө ажил хаях

тухай шийдвэрийг нөгөө талд хүргүүлэх үүрэгтэй.

            120.6. Ажил олгогч ажилтны шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзвэл ажил хаялтын эсрэг арга хэмжээ

болгон ажил хаялтад оролцож байгаа ажилтны ажлын байрыг тэдний хувьд түр хааж (локаут) болно.

120.7. Ажил хаялтад оролцогчдын ажлын байранд ажилтан түр ажиллуулахгүй байх зорилгоор ажилтны

төлөөлөгчид нь аж ахуйн нэгж, байгууллагыг түр хааж / пикет / болно.

            120.8. Ажил олгогч нь ажил хаях, ажлын байрыг түр хаах тухай хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч болон

холбогдох бусад этгээдэд ажлын гурав,  түүнээс дээш өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

            120.9. Ажил хаялт зохион байгуулах, ажлын байрыг түр хаах, санал зөрүүтэй асуудлаар талууд санал

солилцох, чөлөөтэй сонголт хийхэд  нь хуульд зааснаас бусад тохиолдолд хөндлөнгийн этгээд оролцохыг хориглоно.

            120.10. Ажил хаялт үргэлжилж байх үед талууд хөдөлмөрийн хамтын маргааныг эвлэрүүлж зохицуулах

арга хэмжээ авах үүрэгтэй.

            120.11. Ажил хаялтыг зохион байгуулсан  буюу ажлын байрыг түр хаасан тал эдгээр арга хэмжээг бэлтгэх

болон үргэлжлэх хугацаанд нийгмийн дэг журам, хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө хамгаалах арга

хэмжээг холбогдох үүрэг бүхий төрийн байгууллагын туслалцаатайгаар авна.

Хэвлэх

            121 дүгээр зүйл.   Ажил хаялтыг удирдах этгээд, ажил хаялтыг 

                                                 түр зогсоох, сэргээх, ажил хаялт

                                                            дуусгавар болох                               

121.1.  Ажил хаялтыг ажилтны төлөөлөгчид удирдана.

            121.2. Ажил хаялтыг удирдах этгээд ажилтны хурал хийх, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

хөндсөн асуудлаар ажил олгогчоос мэдээлэл авах, маргаантай асуудлаар дүгнэлт гаргахад мэргэжилтэн урьж оролцуулах

эрхтэй.

            121.3. Ажил хаялтыг удирдах этгээд нь ажил хаялтыг түр зогсоох эрхтэй.

121.4. Түр зогсоосон ажил хаялтыг сэргээхэд энэ хуулийн 116.1-д  заасан зуучлагч, хөдөлмөрийн арбитраар дахин

хэлэлцүүлэхгүй.

121.5. Ажил хаялтыг сэргээхээс ажлын гурван өдрийн өмнө ажил олгогчид энэ тухай мэдэгдэнэ.  

121.6. Талууд хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэсэн тухай тохиролцоонд гарын үсэг зурснаар буюу ажил

хаялтыг хууль бус гэж тооцсоноор ажил хаялт дуусгавар болно.

Page 45: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Хэвлэх

122 дугаар зүйл. Ажил хаяхыг хориглох, хойшлуулах, түр зогсоох

122.1. Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллагад 

ажил хаялт зохион байгуулахыг хориглоно.

122.2. Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр

шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно.

122.3.  Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд шүүх 30 хүртэл хоногийн

хугацаагаар ажил хаялтыг хойшлуулах, ажил хаялт эхэлсэн бол мөн хугацаагаар түр зогсоох эрхтэй.

122.4. Цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, хотын нийтийн тээвэр, олон улс, хот хоорондын

болон хотын цахилгаан холбоо, төмөр замын хөдөлгөөний албаны аж  ахуйн нэгж, байгууллага ажил хаях нь улс орны

аюулгүй байдал,  хүний эрх, эрх чөлөөг хохироохоор байвал  Засгийн газар шүүхийн шийдвэр гарах хүртэл, гэхдээ 14 хүртэл

хоногийн хугацаагаар уг ажил хаялтыг хойшлуулж болно.

Хэвлэх

123 дугаар зүйл.  Ажил хаялт зохион байгуулсан, ажлын 

                байр түр хаасныг хууль бус гэж тооцох 

123.1. Хөдөлмөрийн хамтын маргааны улмаас зохион байгуулсан ажил хаялтыг дор дурдсан тохиолдолд хууль бус

гэж үзнэ:

123.1.1.  энэ хуулийн 119.1-д заасныг зөрчсөн;

123.1.2. энэ хуулийн  122.1 -д  дурдсан байгууллагад ажил хаясан;

                        123.1.3. энэ хуулийн 18,19 дүгээр зүйлд заасан  хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах

харилцаанд хамаарахгүй асуудлаар шаардлага тавьж ажил хаясан.

             

123.2. Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж үзэж байгаа тал энэ тухай хүсэлтээ 

шүүхэд гаргана.

            123.3. Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцох эсэх талаар шүүх

шийдвэр гаргана.

            123.4. Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг шүүх хууль бус гэж тооцсон шийдвэр

гаргасан бол талууд уг үйл ажиллагаагаа нэн даруй зогсооно.

            124 дүгээр  зүйл. Ажилтны хөдөлмөрийн хамтын маргаан

                                      шийдвэрлэхтэй холбогдсон  эрхийн баталгаа

124.1. Зуучлагч, хөдөлмөрийн арбитрчийг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон хугацаанд

үндсэн ажлаас нь чөлөөлж, дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

   

            124.2.Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны төлөөлөгчдийг хөдөлмөрийн хамтын

маргаан шийдвэрлэх үед сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг

хориглоно.    

124.3. Хууль бус гэж тооцогдоогүй ажил хаялтад оролцсон ажилтныг  хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзэхгүй

бөгөөд түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

            124.4. Ажил хаялтад оролцсон ажилтанд олговор олгохоор талууд  хөдөлмөрийн хамтын маргаан

шийдвэрлэх явцад тогтоож болно.

124.5.Ажил хаялтад оролцоогүй боловч түүнээс шалтгаалан ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан буюу ажлын

байрыг түр хаасныг шүүх хууль бус гэж тогтоосон тохиолдолд түүнд хамрагдсан ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх

олговор олгоно. 

Хэвлэх

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ  

ХӨДӨЛМӨРИЙН ГАНЦААРЧИЛСАН 

Page 46: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

МАРГААН ЗОХИЦУУЛАЛТ

            125 дугаар   зүйл. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг

                                                            хянан шийдвэрлэх         

            125.1.  Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн

маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ.

125.2.Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

            126 дугаар зүйл. Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор 

                                                            хянан шийдвэрлэх маргаан

            126.1. Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх

дутам  хянан шийдвэрлэнэ.

            126.2. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг Засгийн газар батална.

            127 дугаар  зүйл. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын

                                                       шийдвэрийг давж заалдах

            127.1. Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг  эс зөвшөөрвөл, 

түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн  шүүхэд давж заалдах эрхтэй.

127.2.Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг энэ хуулийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан

шийдвэрлэгдсэн байх нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад

болохгүй.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            128  дугаар зүйл. Шүүхээр хянан шийдвэрлэх маргаан

           

            128.1. Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:

                       

                       128.1.1.  Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийвэрийг энэ хуулийн  127 дугаар зүйлд

заасны дагуу давж заалдсан гомдол;

                             128.1.2. ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу

шилжүүлсэн тухай ажилтны гомдол;

            128.1.3. ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад

учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл;

                        128.1.4. хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан

хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл;

                        128.1.5. энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан;

                        128.1.6. иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан;

                        128.1.7. сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол;

            128.1.8. хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд  зааснаас

дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл;

            128.1.9. хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт

тохируулан  тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

                        128.1.10. хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө  болон хөдөлмөрөө нэгтгэн

ажиллагчдын хоорондын хөдөлмөрийн маргаан;

            128.1.11. хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан.

            129 дүгээр   зүйл. Маргааны талаар гомдол гаргах хугацаа

            129.1. Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг

мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад

гомдлоо гаргах эрхтэй.

Page 47: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            129.2. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн

шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

            129.3. Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх

уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.

129.4.Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан

хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ, ХӨДӨЛМӨРИЙН 

САХИЛГА, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА

            130 дугаар  зүйл. Хөдөлмөрийн дотоод журам

            130.1. Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг

хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.

            130.2. Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх,

үүрэг, хариуцлагыг  тусгана.

            130.3.Төрийн зохих байгууллагаас сахилгын тусгай дүрэм батлан мөрдүүлж болно.

            131 дүгээр зүйл. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл

            131.1.  Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн

гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг  зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж

ногдуулна.

131.1.1. сануулах;

131.1.2. үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        131.1.3. ажлаас халах.

            131.2. Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл

ногдуулна.

            131.3.Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.

            131.4. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

Хэвлэх

            132 дугаар зүйл. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл

            132.1. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол

учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн

хариуцлага хүлээлгэнэ.

            132.2. Хохирлын хэмжээг  учирсан шууд  хохирлоор тодорхойлох   бөгөөд орох байсан орлогыг  түүнд 

оруулан тооцохгүй.

            132.3.  Туршилт, тохируулгын явцад гарсан зайлшгүй хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй.

            132.4.  Ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг

бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй.

            133 дугаар  зүйл.   Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага

            133.1.Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан

энэ хуулийн 135 дугаар  зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг

ажилтны  нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.

Хэвлэх

            134 дүгээр зүйл. Контрактаар хүлээлгэх эд хөрөнгийн хариуцлага

           

Page 48: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            134.1. Контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас

ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын

дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй.

            135 дугаар   зүйл. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага

            135.1.  Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ:

                        135.1.1.  ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг  тогтоосон  шүүхийн

таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

                        135.1.2. хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд

хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр  хууль тогтоомжид заасан;

                        135.1.3. дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд

хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй;

                        135.1.4. эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн

хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн;

                        135.1.5. согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн,  хөдөлмөрлөх үүргээ

биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан.

            135.2. Зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, дутагдуулснаас

байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх өөр журмыг гагцхүү  хуулиар тогтоож болно.

            135.3. Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын

дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.

            135.4. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай

байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

Хэвлэх

            136 дугаар зүйл. Байгууллагад учирсан хохирлын хэмжээг 

                                                                        тодорхойлох

            136.1.  Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн

тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно.

            136.2. Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед

хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно.

            136.3. Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд

хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно.

Хэвлэх

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН 

БАЙГУУЛАЛТ        

            137 дугаар зүйл. Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо

            137.1.Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага болон сум, хороонд хөдөлмөрийн

ажилтан /хөдөлмөрийн алба/-аас бүрдэнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            137.2.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага нь

хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагын дор ажиллана.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            137.3. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа

мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

            137.4. Бүх шатны Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд хөдөлмөрийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

            138 дугаар  зүйл. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт

        Үндэсний хороо

Page 49: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            138.1.  Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах

улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо /орон тооны

бус/-г  Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулна.

138.2. Үндэсний хорооны гурван талын төлөөлөгчдийн тоо адил байна.

            138.3. Үндэсний хорооны дүрмийг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагатай зөвшилцөн Засгийн газар батална.

                                                                                   

            138.4. Үндэсний хорооны дарга, дэд дарга, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд  зургаан жилийн хугацаагаар

батлах бөгөөд дэд  даргыг гурван тал зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс хоёр жилийн хугацаагаар томилно.

            138.5. Үндэсний хороо дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        138.5.1. хөдөлмөрийн  асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нөлөөлөх,

нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог хөгжүүлэх;

                        138.5.2. иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон эдийн засаг, нийгмийн хууль ёсны

ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хамтын маргааныг зохицуулах;

                        138.5.3. хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  улсын  хэлэлцээрийн биелэлтэд

хяналт тавих, эдийн засаг, нийгмийн бодлогын нийтлэг асуудлаар зөвлөлдөх;

                        138.5.4. хууль тогтоомжид заасан бусад  эрх.

Хэвлэх

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨДӨЛМӨРИЙН  ХЯНАЛТ

            139 дүгээр  зүйл. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн

             биелэлтэд тавих хяналт

            139.1.  Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд дараахь этгээд  хяналт тавина:

                        139.1.1.  улсын хяналтыг Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны Засаг дарга,

хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан

тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ;

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/

                        139.1.2. орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн

Засаг дарга, хяналтын алба хэрэгжүүлнэ;

/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/

                        139.1.3. ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  төлөөлөн хамгаалах болон

төрийн бус байгууллага, олон нийт нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх хэмжээнийхээ дагуу

олон нийтийн  хяналт тавина.

            140 дүгээр зүйл. Хөдөлмөрийн улсын хяналтын үйл ажиллагаа

            140.1. Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын

албад эрхлэн зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан/

            140.2. Хөдөлмөрийн улсын хяналтын үйл ажиллагааг хөдөлмөрийн улсын хяналтын дүрмээр зохицуулна.

140.3.Хөдөлмөрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

Хэвлэх

                                    АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ 

                                                            БУСАД ЗҮЙЛ

141 дүгээр  зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх  хариуцлага

Page 50: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            141.1. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол

буруутай этгээдэд  дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

                        141.1.1. ажилтныг хууль бусаар албадан хөдөлмөрлүүлсэн албан тушаалтныг 5000-

30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр шүүгч торгох;

                        141.1.2./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

                      141.1.3. хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө,  нийгмийн гарал,

байдал, эрэгтэй, эмэгтэй, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварласан, хязгаарласан, давуу байдал

тогтоосон, иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлогтой холбоогүйгээр

ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг

50000-100000 төгрөгөөр шүүгч торгох;

                        141.1.4. тахир дутуу болон одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд   саад

болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй байгаа тохиолдолд уг шалтгаанаар түүнийг ажилд авахаас

татгалзсан албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр шүүгч

торгох;

                        141.1.5. энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагыг

50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох;

                        141.1.6. эмэгтэй болон насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажил

гүйцэтгүүлсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг  хэвийн

бус нөхцөлтэй  болон түүний  оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах ажлын байранд, эсхүл амралтын

өдөр, шөнө буюу илүү цагаар ажиллуулсан, ажилтныг энэ хуулийн 74 дүгээр зүйлийн заалтыг зөрчиж илүү цагаар

ажиллуулсан  албан тушаалтныг  15000-30000 төгрөгөөр  хөдөлмөрийн улсын байцаагч  буюу шүүгч торгох;

                        141.1.7./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй

болсонд тооцсон/

                        141.1.8. хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар

хийх хэлэлцээнд оролцохоос зайлсхийсэн, хугацаанд нь эхлүүлээгүй, хамтын маргааныг зуучлагч  болон

хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээс үндэслэлгүй татгалзсан албан тушаалтныг  10000-50000 төгрөгөөр

шүүгч торгох;

141.1.9. хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны ажлын байранд гаднаас

ажилтан авч ажиллуулсан, хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны

төлөөлөгчдөд энэ хуулиар хориглосон заалтыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас нь өөрчилсөн,

халсан албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр шүүгч торгох;

                        141.1.10. хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаялт зохион байгуулах, ажлын

байрыг түр хаах, санал зөрүүтэй асуудлаараа талууд санал солилцох, чөлөөтэй сонголт хийхэд нь хөндлөнгөөс

оролцсон иргэн, албан тушаалтныг 5000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр

шүүгч торгох;

                      141.1.11. хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлсэн

албан тушаалтныг 5000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын

байцаагч буюу шүүгч торгох;

                        141.1.12. ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн

гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалсан

албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр шүүгч торгох;

                      141.1.13. ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгоогүй, саатуулсан болон

ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын олговрыг олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон

хэмжээнээс доогуур тогтоож олгосон албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шүүгч торгох;

            141.1.14. энэ хуулийн 122.1-д заасныг зөрчиж, ажил хаяхыг хориглосон байгууллагад ажил

хаялт зохион байгуулсан иргэн, албан тушаалтныг 40000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-

200000 төгрөгөөр шүүгч торгох.

                        141.1.15.хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын

байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм, норматив, үндсэн цалингийн сүлжээ,

жишгийг баталж мөрдөөгүй албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгох;

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

Page 51: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

141.1.16./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

141.1.17./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

141.1.18. хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй,

өөрийн буруугаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, зохих бичилтийг хийж

баталгаажуулаагүй албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр

хөдөлмөрийн улсын байцаагч торгох.

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

 141.2. Энэ хуулийн 141.1. 6-д заасан үйлдлийн улмаас ажилтны эрүүл мэндэд гэм хор учирсан бол

Иргэний хууль@A1@B-ийн гэм хорын тухай холбогдох заалтаар хохирлыг нөхөн төлүүлнэ.

141.3. Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд

хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх  ногдуулж, ажилтанд олгоно.

142 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

             142.1. Энэ хуулийг  1999 оны 7  дугаар сарын 1- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                    

Р.ГОНЧИГДОРЖ 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ   

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид "төрийн алба" гэх/-ны ангилал, зарчим,

төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал,

баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хууль тогтоомж

            2.1. Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй

нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

З дугаар зүйл. Төрийн алба, түүний ангилал

            3.1. Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн

хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ.

            3.2. Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.

            3.З. Төрийн албыг дор дурдсанаар ангилна:

                        3.3.1. төрийн улс төрийн алба;

                        3.3.2. төрийн захиргааны алба;

                        3.3.З. төрийн тусгай алба;

                        3.3.4. төрийн үйлчилгээний алба.

            3.4.  Энэ зүйлийн 3.3.2, 3.3.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Төрийн албаны зарчим

            4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс,

эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.

Page 52: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална:

                        4.2.1. захирах, захирагдах ёс;

            4.2.2. ил тод байх;

                        4.2.З. ард түмэнд үйлчлэх;

                        4.2.4. иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш

боломжтой байх;

                        4.2.5. төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;

                        4.2.6. төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах;

                        4.2.7. хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас

төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах.

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ 

Төрийн албан тушаал

5 дугаар зүйл.Төрийн албан тушаалын ангилал, төрөл

            5.1. Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна:

           

            5.1.1. төрийн улс төрийн;

                        5.1.2. төрийн захиргааны;

                        5.1.З. төрийн тусгай;

                        5.1.4. төрийн үйлчилгээний.

           5.2. Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.

            5.3. Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.

            5.4. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг

төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            5.5.Энэ хуулийн 5.4-т заасан төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтны

зэрэглэлд хамаарах төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг

үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

6 дугаар зүйл.Төрийн улс төрийн албан тушаал

            6.1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол,

журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн

эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:

                        6.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч;

                        6.1.2. Монгол Улсын Их Хурлын дарга;

            6.1.З. Монгол Улсын Ерөнхий сайд;

                        6.1.4. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;

            6.1.5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн;

                        6.1.6. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

                      6.1.7. дэд сайд;

                      6.1.8. Ерөнхий сайдын зөвлөх;

6.1.9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

                      6.1.10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх;

                        6.1.11./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /

                        6.1.12. бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        6.1.13./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /

Page 53: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        6.1.14. улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх

орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны  албан тушаал;

                        6.1.15. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал;

                       

6.1.16.  хуульд заасан бусад албан тушаал.

           6.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хот, тосгоны

захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.

            6.З. Энэ зүйлийн 6.1.14-т заасан албан тушаал эрхэлдэг ажилтан нь улс төрийн тухайн албан тушаалтанд

захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд холбогдох төрийн байгууллагын ажлын албанд харьяалагдана.

            6.4. Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн

6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө. Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан

хүсвэл уг ажилтныг өөрт нь үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно.

Хэвлэх

7 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаал,  түүний ангилал

            7.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг

бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал

хамаарна:

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        7.1.1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын

байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

                        7.1.2. Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал;

                        7.1.З.Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны

төв, бусад туслах нэгжийн болон энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн

хорооны ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           7.1.4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

           7.1.5./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /

                        7.1.6. Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан

тушаал;

                       

7.1.7.Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам  болон хуульд өөрөөр заагаагүй бол

тохируулах,  хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.8. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн;

                        7.1.9. Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

                        7.1.10. хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын

төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        7.1.11. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг,

нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан

тушаал;

/Энэ заалтын дугаарт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                       

                        7.1.12./Энэ заалтыг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                      7.1.13. хуульд заасан бусад албан тушаал.

/Энэ заалтын дугаарт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 54: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            7.2. Төрийн захиргааны албан тушаалыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэж

бүлэглэнэ.

           7.3. Төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдсанаар ангилна:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        7.3.1. тэргүүн түшмэл;

                        7.3.2. эрхэлсэн түшмэл;

                        7.З.3. ахлах түшмэл;

                        7.3.4. дэс түшмэл;

                        7.3.5. туслах түшмэл.

            7.4. Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, тэдгээртэй адилтгах бусад

албан тушаал хамаарна.

            7.5.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, түүний орлогч,  хэлтсийн дарга, тэдгээртэй

адилтгах бусад албан тушаал хамаарна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            7.6.Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах

бусад албан тушаал хамаарна.

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            7.7.Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч,

тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            7.8.Туслах түшмэлийн албан тушаалд яамны зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал

хамаарна.

/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            7.9.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий

прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн

ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны

удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их

Хурал тогтооно.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            7.10.Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн

албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

8 дугаар зүйл.Төрийн тусгай албан тушаал

            8.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний

болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай

холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна:

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        8.1.1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч,  прокурор;

                        8.1.2. Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах

хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;

/Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        8.1.3.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний

Комиссын дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан

тушаал;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Page 55: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

          8.1.4. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, цагдаагийн төв байгууллагын дарга, Хилийн цэргийн

удирдах газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, шүүхийн

шинжилгээний байгууллагын дарга;

/Энэ заалтад 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

          8.1.5. дипломат албан тушаал;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

          8.1.6. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын  байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн

байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн;

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

                        8.1.7.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.1.8. хуульд заасан бусад албан тушаал.

/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            8.2. Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу

тогтооно.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Төрийн үйлчилгээний албан тушаал

            9.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх

болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр

ажиллах дараахь албан тушаал хамаарна:

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        9.1.1. төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;

                       

            9.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн

үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал

 /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

           9.1.3./Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

           9.1.4.яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн

үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            9.2.Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг

үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

10 дугаар зүйл.Төрийн албан тушаалд тавих шаардлага

            10.1. Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан

тушаалыг эрхлэх мэдлэг,  боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.

            10.2. Энэ хуулийн 5.1.1, 5.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн   ёс зүйн хэм

хэмжээг хууль тогтоомжоор тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            10.3./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            10.4.Энэ хуулийн 5.1.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн  ёс зүйн хэм хэмжээг

төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Page 56: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            10.5. Энэ хуулийн 5.1.4.-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн  ёс зүйн

хэм хэмжээг болон  улс төрийн аливаа  нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв

байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ,  контрактаар тодорхойлно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс

төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх,  хэрэв улс төрийн намын гишүүн

бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа

байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ 

Төрийн албан хаагч

11 дүгээр зүйл.Төрийн албан хаагч

            11.1. Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах

нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.

            11.2. Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан

тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.

            11.З. Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд

хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

            11.4. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар

тогтооно.

            11.5. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль1,

энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.

            11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад

асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна.

Хэвлэх

12 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            12.1. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: "Эх орон, ард

түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар

биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөнө.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

            12.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

1З дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг

13.1. Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

                     13.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

           

            13.1.2. өргөсөн тангарагтаа үнэнч байх;

                        13.1.З.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт

олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;

           

            13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;

           

            13.1.5. төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын

соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

           

            13.1.6. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх;

Page 57: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        13.1.7. албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ

зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;

           

            13.1.8. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй

төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр

суурийг илэрхийлэх;

                        13.1.9. албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;

                        13.1.10. төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж,

өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч байх;

                        13.1.11. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх

14.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ:

                        14.1.1. төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал

/ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;

                      14.1.2. үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн

биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг

зөвшөөрөх, эс зөвшөөрөх;

                        14.1.3. цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл,

баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр тавих;

                        14.1.4. өөрийн хувийн хэрэг болон түүнд оруулах ажил байдлын тодорхойлолт зэрэг

материалтай танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх;

                        14.1.5. өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар

хамгаалуулах;

                        14.1.6./Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

           14.1.7./Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        14.1.8. төрийн албанаас чөлөөлөгдөх;

                        14.1.9. хууль тогтоомжид заасан бусад эрх.

Хэвлэх

15 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл 

                                 ажиллагаанд  хориглох зүйл

            15.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

                        15.1.1. албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны

байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        15.1.2. ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад

чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

                        15.1.З. албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд

ашиглах;

                       

           15.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон,

медаль, төрийн бусад шагнал авах;

                       

          15.1.5. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн

байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий

албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын

байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;

                       

          15.1.6./Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

          15.1.7. албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх

үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;

Page 58: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        15.1.8. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр

сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        15.1.9./Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

          15.1.10./Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        15.1.11./Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        15.1.12./Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

          15.1.13./Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            15.1.14.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө

зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

            15.1.15.иргэнийг Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1.5, 4.1.6, 6.4-т заасан жендэрийн

шууд ба шууд бус хэлбэрээр ялгаварлан гадуурхах.

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Төрийн жинхэнэ албан тушаал 

эрхлэх болзол, журам

16 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол

            16.1.Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал

эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал,

шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.

/Энэ хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            16.2. Төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:

                        16.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд1 заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж

шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох

хугацаа нь дуусаагүй;

                        16.2.2. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалаас сахилгын

шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 23-ны   өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

                        16.2.З. хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө

шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны

нэгжид хамт ажиллахаар бол;

            16.2.4.хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог

төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

Тайлбар: 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй,

хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ заалт

хамаарахгүй.

/Энэ тайлбарыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        16.2.5. гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        16.2.6. хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 59: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            16.З. Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд

томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, 

буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд  заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

17 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх,

                                      төрийн жинхэнэ албан  тушаалд авах

            17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж

байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр

дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.

17.2. Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг

хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.3.Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан

тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт

/цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн

жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан

тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв

байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн  17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй

бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих

онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.5. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд

мэдээлэх үүрэгтэй.

            17.6. Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн

холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.

            17.7. Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-

т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын

дагуу мэргэшлийн шалгалт өгнө.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            17.8. Төрийн захиргааны болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаалд анх ороход

мэргэшлийн шалгалт авах болзол, журам, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх

журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.9. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн гэрчилгээ авсан

Монгол Улсын иргэн шүүгчийн албан тушаал эрхлэх, прокуророор ажиллахад энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн

шалгалтаас чөлөөлөгдөнө.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.10.Энэ хуулийн 17.9-д заасан албан тушаалд ажиллаж байгаа этгээд төрийн жинхэнэ албаны өөр албан

тушаалд шилжиж ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

            17.11.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд

хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг

үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж болно.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт  2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.12./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Page 60: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

17.13./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            17.14.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албаны удирдах,

гүйцэтгэх албан тушаалд орох иргэний бэлтгэл нөөцийн санг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу

бүрдүүлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.15.Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ

албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл

ажиллагааг зохицуулан зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.16.Энэ хуулийн 17.4-т заасан сонгон шалгаруулалт болон 17.3-т заасан мэргэшлийн шалгалтад орж адил оноо

авсан боловч хүйсийн шинжээр тэнцээгүй иргэн төрийн албаны төв байгууллагад гомдлоо гаргаж болно.

/Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

18 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албаны туршилтын  хугацаа

            18.1.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл

хугацаагаар тогтоож болно.

            18.2. Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв

байгууллага тогтооно.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны 

                                    үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх

            19.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий

байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.

            19.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн

албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж

урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.

            19.З. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг

хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно

Хэвлэх

20 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            20.1. Төрийн жинхэнэ тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн

албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            20.2. Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч; эрхэлсэн түшмэлийн

албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд;  ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын

зэрэг дэвийг Монгол Улсын сайд, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг дарга

тус тус олгоно.

            20.З. Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан

хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана.

            20.4. Төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв

байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

            20.5. Төрийн албаны зарим онцлог салбарын албан тушаалын зэрэг дэвийг төрийн албаны төв

байгууллагын саналыг үндэслэн хуулиар тогтоож болно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

21 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан 

үүргийг түр  орлон гүйцэтгэх

Page 61: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            21.1. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу

албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.

            21.2. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх

журмыг Засгийн газар тогтооно.

Хэвлэх

22 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд

                                            шилжүүлэх, сэлгэн ажиллуулах

            22.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож

төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.

            22.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн

удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. 

Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн

байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

            22.З. Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц

түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.

            22.4.Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

22.5.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг

түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд Гэрч, хохирогчийг

хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

Хэвлэх

            2З дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны

                                     санаачилгаар албан тушаалаас нь бууруулах,

                                           төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх

            23.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал

бууруулж болно:

                        23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо

хангалтгүй биелүүлсэн;

                        23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал

эрхлэх шаардлага хангахгүй болсон.

            23.2. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг,

нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн

нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан

тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн

албанаас чөлөөлөхөд саад болохгүй.

/Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            23.3. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилагаар төрийн албанаас түр

чөлөөлнө:

                        23.3.1. хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс

дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;

                          23.3.2. гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших

сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

                          23.3.З. цэргийн жинхэнэ алба хаах болсон.

  23.3.4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.

Page 62: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай

хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө/

         23.4. Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах

болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас

чөлөөлнө.

        23.5. Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан

үндэслэлээр  чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

24 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагч төрийн

                                  албанаас чөлөөлөгдөх

            24.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас

чөлөөлнө:

            24.1.1. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

                        24.1.2. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

                        24.1.З. өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

              24.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц

төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг

хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл

ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн

дээр  төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ

албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн

ажиллуулахаар тогтоосон  хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны

санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

           

24.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас

байна.

            24.4. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц төрийн албанаас

чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих журмын

дагуу шийдвэрлэнэ.

           

           24.5. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

Хэвлэх

25 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн

 албанаас халах

            25.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:

                      25.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй

биелүүлсэн;

/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                       

25.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

                        25.1.3. Монгол Улсын харьяатаас гарсан.

          

Хэвлэх

           26 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид  сахилгын

                                                        шийтгэл ногдуулах

Page 63: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            26.1. Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд

тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ

албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        26.1.1. сануулах;

                        26.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар

бууруулах;

                        26.1.З. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.

26.2. Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.

            26.3. Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны

шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.

            26.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн

бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

            26.5. Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй.

            26.6. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш  нэг жилийн дотор сахилгын

шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

            26.7. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл

ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд  харин түүнийг

эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

            26.8. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл

энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд

гаргаж болно.

            26.9. Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн

газар тогтооно.

Хэвлэх

ТАВДУГААР БҮЛЭГ

Төрийн албан хаагчийн ажиллах

нөхцөл, баталгаа

27 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн баталгаа

            27.1. Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана:

            27.1.1. төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр,

тэтгэмж авах;

          27.1.2. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;

                        27.1.З. гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны

унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах;

                        27.1.4. албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх,

доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь

тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах;

                        27.1.5. төрөөс орон байраар хангагдах;

                        27.1.6. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх;

                        27.1.7. төрийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор

тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;

                        27.1.8. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний

төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд

эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах;

                        27.1.9. төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж

байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах;

Page 64: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        27.1.10./Энэ заалтыг 2011 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        27.1.11. хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.

            27.2. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:

                        27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас

халагдахгүй байх;

                        27.2.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн  Ерөнхий шүүгч,

Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг

даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь 

төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;

                       

                     27.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах,

өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын

тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,

хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж

байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага,

туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж

байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

            27.2.4. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах

шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн

дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ

хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын

байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;

/Энэ заалтад 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        27.2.5. төрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах албан хаагчид

аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр

суралцах болон  хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн

баталгаа гаргаж өгөх.

/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

       

27.3. Энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан

тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний

тэтгэлэг олгоно.

27.4.Энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

28 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн цалин хөлс

            28.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.

            28.2. Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:

                        28.2.1. улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын

цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;

                        28.2.2. төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн

алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс;

/Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

                        28.2.З. тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон

албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол,  зэрэг дэвийн, докторын , мэргэшлийн зэргийн

нэмэгдлээс;

            28.2.4. үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин

болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ.

            28.3. Төрийн жинхэнэ албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

Page 65: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

          28.4. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг тогтооход дараахь

шаардлагыг харгалзан үзнэ:

                        28.4.1. төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох;

                        28.4.2. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь нийгмийн

амьжиргааны дундаж түвшин болон хувийн хэвшилд ажиллагчдын албан тушаалын цалингийн дундаж түвшинтэй уялдсан

байх;

                        28.4.З. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг албан тушаалын

ангилал, зэрэглэл болон төрийн тухайн албан тушаал эрхэлсэн хугацаанаас хамааралтайгаар төрийн албаны салбар,

төрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр боловсруулж мөрдүүлэх;

                        28.4.4.төрийн албаны төв байгууллага нь Үндэсний  статистикийн хороо, хөдөлмөрийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох эрх бүхий төрийн бусад байгууллагын

оролцоотойгоор хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын дундаж цалингийн судалгааг Улсын Их Хурлаас

баталсан журмын дагуу  жил бүр  гаргах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

                 

            28.4.5. төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд

ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас  5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан

тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг нэмэгдүүлэх тухай саналыг Төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн

өмнө  Улсын Их Хуралд танилцуулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.      

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

          28.5.Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүргийн Засаг дарга, аймаг,

нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр

гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн

газрын өргөн мэдүүлснээр  Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            28.6. Дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн

газар тогтооно:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

28.6.1. сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;

28.6.2. төрийн захиргааны албан хаагч;

28.6.3. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой

байдлын байгууллагын офицер ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан;

/Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.6.4. үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч.

            28.7. Улс төрийн болон энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан

хаагчийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг төрийн албаны төв байгууллагын саналыг

үндэслэн хууль тогтоомжоор тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            28.8. Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл олгох журам, хэмжээг төрийн албаны төв байгууллагын

саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            28.9. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод

хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            28.10.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд

хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал

тогтооно.

/Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

Page 66: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

281 дүгээр зүйл.Албан тушаалтны цалин хөлсний талаар 

                                                      санал гаргах

281.1.Төрийн албаны төв байгууллага нь энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалтны цалин хөлсний  талаар

дараах этгээдэд санал гаргана:

281.1.1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн

дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид;

281.1.2.төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын талаар төсвийн

ерөнхийлөн захирагчид;

281.1.3.Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагчийн талаар Улсын Их

Хурлын холбогдох Байнгын хороотой зөвлөлдөж Улсын Их Хуралд;

281.1.4.Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргын талаар төсвийн ерөнхийлөн захирагчид;

281.1.5.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад.

281.2.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлс, урамшуулалтай холбогдсон

асуудлыг тус тусын хуулиар зохицуулна.

281.3.Төрийн албаны төв байгууллага нь удирдах албан тушаалтны цалин хөлсний талаар санал боловсруулахдаа

албан тушаалаас нь гадна ажлын үр дүнгээс хамаарах чиглэлийг баримтлан дараах зүйлийг харгалзан үзнэ:

281.3.1.адил албан тушаалд ижил хэмжээний цалин хөлс тогтоох;

281.3.2.тухайн албан тушаалын хариуцлагын түвшинг харгалзах;

281.3.3.тухайн албан тушаалаар хүлээсэн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадварыг харгалзах.

            281.4.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 281.1-д заасан цалин хөлсний хэмжээг тогтоохдоо төрийн

албаны төв байгууллагын саналыг харгалзаж үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэнэ.

/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

29 дүгээр зүйл. Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр

            29.1./Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            29.2.Төрийн албан хаагчид дараахь нөхөх төлбөр олгоно:

           

            29.2.1. албан томилолтын зардал;

                        29.2.2. албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу хувийн унаа албан ажилдаа

хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардал;

           

            29.2.З. гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор төрийн

байгууллагад ажиллахаар томилогдсон албан хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон

асрамжинд нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардал;

                        29.2.4. хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр.

            29.З. Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг төрийн албаны төв байгууллагын

саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

Хэвлэх

З0 дугаар зүйл.Төрийн албан хаагчид олгох тусламж

            30.1. Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн хуулийн 2З.2-т

заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тусламж олгож болно.

            30.2. Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн

албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн

буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг

үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

Page 67: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            30.З. Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэхтэй нь  холбогдуулан төрийн жинхэнэ албан

хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг

удаагийн буцалтгүй тусламж олгоно.

            30.4. Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна дараахь тохиолдолд

тусламж олгож болно:

                        30.4.1. гэр бүлийг нь дэмжих;

                        30.4.2. ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх,

очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих

замын зардлыг  тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгох;

                        30.4.З. гэр бүл, төрөл, садангийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр

бүлийн гишүүнээ тэтгэх;

                        30.4.4. хууль тогтоомжид заасан бусад тусламж.

            30.5. Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг

үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

З1 дүгээр зүйл.Төрийн албан хаагчийн шагнал, урамшил

            31.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан

гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:

                        31.1.1. мөнгөн шагнал олгох;

                        31.1.2. эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

                        31.1.З. Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

            31.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой

чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.

            31.З. Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-

т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн

31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            31.4. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан

хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.

Хэвлэх

З2 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж

             32.1. Төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар

зохицуулна.

Хэвлэх

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Төрийн албаны удирдлага,

зохион байгуулалт

ЗЗ дугаар зүйл.Төрийн албаны удирдлага

            33.1. Төрийн албан хаагчийн ерөнхий удирдлагыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн

ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

            33.2. Төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ.

            33.З. Төрийн албан хаагчийн шуурхай удирдлагыг төрийн байгууллагын ажлын албаны эрх бүхий албан

тушаалтан хэрэгжүүлнэ.

33.4. Энэ хуулийн 351.1-д заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг

Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

Page 68: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            33.5.Энэ хуулийн 33.4-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг

төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

33.6.Төрийн байгууллага нь дараахь хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ:

            33.6.1. төрийн албан хаагчийн сургалт;

33.6.2. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            З4 дүгээр зүйл.Төрийн албаны төв байгууллага

            34.1. Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн.

            34.2. Зөвлөл нь хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.

            34.3. Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, 6 гишүүний бүрэлдэхүүнтэй  байна.

Тэдгээрийн  2 нь орон тооны, 4 нь орон тооны бус байна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            34.4. Зөвлөлийн орон тооны 2 гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан,

мэргэшсэн, ял шийтгэлгүй, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            34.5. Улсын Их Хурал Зөвлөлийн орон тооны  гишүүнийг 6 жилийн хугацаагаар томилно.

            34.6. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нэг удаа улируулан томилж болно.

            34.7.Зөвлөлийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох

бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага,

туршлагатай, ял шийтгэлгүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            34.8. Зөвлөлийн орон тооны бус гишүүн нь дор  дурдсан албан тушаалтан байна:

                       

           34.8.1. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

                       

34.8.2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга;

                        34.8.З. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

                        34.8.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга;

                      

            34.9. Зөвлөлийн орон тооны З гишүүний дотор нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн хоёр хүн байж

болохгүй.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            34.10. Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална.

            34.11. Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн

бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал

шийдвэрлэнэ.

            34.12. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн

эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина.

            34.13.Зөвлөл нь орон тооны болон орон тооны бус салбар зөвлөл, ажлын албатай байна. Ажлын албаны

даргыг Төрийн албаны зөвлөл томилж, чөлөөлнө. Орон тооны салбар зөвлөл болон ажлын албаны зохион байгуулалтын

бүтэц, орон тоо, төсвийг Улсын Их Хурал батална. Төрийн албаны төв байгууллага нь дэргэдээ сургалт, судалгааны болон

зөвлөх үйлчилгээний нэгжтэй байж болно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

           34.14. Зөвлөлийн орон тооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн

байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол цалин хөлсөө бууруулахгүйгээр

мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд урьд авч байсан цалинтай нь тэнцэх хэмжээний

тэтгэлэг олгоно.

Page 69: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Хэвлэх

З5 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх 

            35.1. Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        35.1.1.төрийн албаны шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, төрийн боловсон хүчний

бодлогын удирдамжаар хангах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,  зохицуулах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        35.1.2.төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн

албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг

зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах,   зөрчлийг  арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь

хяналт тавих,   энэ хуулийн З9.1-д  заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас

төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        35.1.З. хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх,

биелэлтийг нь хангах;

                        35.1.4. төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох,

төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдолтой шаардлагатай мэдээллээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар,

Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад сонирхогч этгээдийг хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        35.1.5.төрийн байгууллагын ажлын албаны төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлагатай

холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох

болон төрийн үйлчилээний чанар, хүртээмжид нийгмийн аудит хийх арга зүйг нэвтрүүлэх талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх

замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх болон төрийн жинхэнэ албан хаагчийн

үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            35.1.6.төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах

албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн

талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        35.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд

төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        35.1.8.төрийн байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн

төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах, төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг

зохион байгуулах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

           

                        35.1.9.төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион

байгуулалтын удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            35.1.10. төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх,  удирдах ажилтны

манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх сургалт болон төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохион

байгуулах, зохицуулах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        35.1.11.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг

боловсруулан батлахад санал өгөх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэрэгшил, арга зүйн зөвлөгөөгөөр

хангах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        35.1.12.төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын

хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ (мониторинг), үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж

боловсруулах, улсын болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу

санал гаргах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Page 70: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        35.1.13.төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр болон ажиллах

нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        35.1.14.төрийн албаны шинэтгэл болон сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх,

өөрчлөлтийн менежмент, төрийн захиргааны болон хүний нөөцийн менежментийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн

байгууллага, тэдгээрийн удирдах ажилтныг мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        35.1.15.төрийн албаны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад орон, олон улсын

байгууллагаас төрийн албанд олгож буй зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний

талаархи мэдээллийг судлан боловсруулж, тэдгээрийн давхардал, хийдэгдлийг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх талаар

зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

               

35.1.16. хуульд заасан  бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

351 дүгээр зүйл.Төрийн байгууллагын зарим  удирдах албан 

                                          тушаалд нэр дэвшүүлэх журам 

351.1.Төрийн албаны төв байгууллага дараах албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх

бүхий этгээдэд санал болгоно:

                        3511.1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга ;

3511.2.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

                        351.1.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

                        351.1.4.төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;

                       

351.1.5.Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын төсвийн шууд захирагч;

                        351.1.6.агентлагийн дарга цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал

эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагаас бусад ;

            351.1.7.Улсын  ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга;

            351.1.8.аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.  

351.2.Төрийн албаны төв байгууллага нь сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхээс ажлын 21-ээс доошгүй өдрийн

өмнө тухайн албан тушаалын талаар нийтэд  мэдээлнэ.

351.3.Энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалтныг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч, Улсын Их

Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, бусад төсвийн ерөнхийлөн захирагч, улс төрийн аливаа нам, эвслийн зүгээс төрийн

албаны төв байгууллагад нөлөө үзүүлэхийг хориглоно.

351.4.Төрийн албаны төв байгууллага нь албан тушаалд нэр дэвшигчийг төсвийн ерөнхийлөн захирагчид

танилцуулан, хэрхэн сонгосон тухайгаа нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтын хамт нийтэд мэдээлнэ.

351.5.Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас энэ хуулийн 351.1-д заасан албан тушаалд

санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно.

351.6.Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос

хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг

зохих журмын дагуу санал болгоно.

351.7.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөхтэй холбогдсон асуудлыг тус

тусын хуулиар зохицуулна.

/Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

З6 дугаар зүйл.Төрийн албаны стандарт

            36.1.Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан

хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Page 71: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

           36.2.Төрийн албаны стандарт нь төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн

эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих

шаардлагыг тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            36.3.Төрийн албаны стандартыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу

боловсруулан баталж мөрдүүлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

З7 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, 

 тоо бүртгэл

            37.1. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг /цаашид "хувийн хэрэг" гэх/ нь төрийн албан хаагчийн тухай

болон түүний төрийн албан тушаал эрхэлсэн тухай мэдээлэл агуулна.

            37.2. Төрийн албан хаагчид зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө.

            37.З. Төрийн албаны төв байгууллага нь төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх

бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа болон нөөцөд байгаа төрийн бүх албан хаагчийн тухай мэдээ

агуулсан байна.

            37.4. Хувийн хэрэг, тоо бүртгэл хөтлөх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.

Хэвлэх

З8 дугаар зүйл. Төрийн албаны санхүүжилт

            38.1. Төрийн албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

            38.2. Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс

олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр,

тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.

           38.3. Төрийн албаны санхүүжилт болон төрийн байгууллагын төсөвт хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг

хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

            38.4./Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

           

Хэвлэх

З9 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн

                                         тухай маргааныг хянан шийдвэрлэх

            39.1. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн

албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв

байгууллага хянан шийдвэрлэнэ:

                        39.1.1. энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ

албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь  гаргасан маргаан;

           

           39.1.2.Энэ хуулийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон буюу чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны

удирдах албан тушаалтан, уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гомдлоор үүссэн маргаан;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

            39.1.3. төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан

бусад маргаан.

/Энэ заалтад  2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            39.2./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            39.З. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр  дэвшигчийн хооронд төрийн

албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.

39.4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон

гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 72: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            39.5.Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны

шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу  хүчингүй болгох

эрхтэй.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

            39.6.Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан

биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

            39.7.Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш  30 

хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

40 дүгээр зүйл. Хориглох зүйл

            40.1. Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр

дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг

асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт,

гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.

            40.2./Энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

41 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд 

хүлээлгэх хариуцлага

     

41.1.Төрийн албаны тухай хуулийн дараахь зүйл, заалтыг зөрчсөн этгээд, төрийн албан хаагчид эрүүгийн

хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан шийтгэлийг шүүгч ногдуулна:

                     41.1.1.төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд иргэнийг авч ажиллуулахдаа энэ

хуулийн 16.2, 17.1, 17.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 25000-40000 төгрөгөөр торгох;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        41.1.2. хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 39.6-д заасныг зөрчсөн албан

тушаалтныг  35000-50000 төгрөгөөр  торгох;

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

41.1.3.энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг

ажлаас халсан албан тушаалтныг 45000-60000 төгрөгөөр торгох.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

           

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      С.ТӨМӨР-

ОЧИР

1 Монгол Улсын Їндсэн хууль – “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

1 Хєдєлмєрийн хууль –“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

1 Эрїїгийн хууль – “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 5 дугаарт нийтлэгдсэн.

Page 73: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ  

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ  

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            Энэ хуулийн зорилт нь Монгол  Улсын Засгийн газрын /цаашид "Засгийн газар" гэх/ үйл ажиллагааны зарчим, чиг

үүрэг, бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүн, ажлын зохион байгуулалт, түүнчлэн Засгийн газраас бусад байгууллагатай харилцан

ажиллах журмыг тогтоож, зохицуулахад оршино.

Хэвлэх

            2 дугаар зүйл. Засгийн газрын тухай хууль тогтоомж

            Засгийн газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй

нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

            З дугаар зүйл. Засгийн газар, түүний чиг үүрэг

            1. Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн

гүйцэтгэх дээд байгууллага мөн.

            2. Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг

чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хэвлэх

            4 дүгээр зүйл. Засгийн газрыг эмхлэн байгуулах

                                      үндэслэл, журам

            1. Засгийн газрыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, гучин гуравдугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 2, гучин есдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Монгол Улсын Их

Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зургадугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эмхлэн байгуулна.

/Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            2. Засгийн газар огцрох, шинээр байгуулагдах, Засгийн газрын гишүүний огцрох, чөлөөлөгдөх,

нөхөн томилогдох болон Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай асуудлыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 6, гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Монгол

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зургадугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу Улсын Их

Хурал шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

Page 74: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            5 дугаар зүйл. Засгийн газрын үйл ажиллагааны зарчим

            1. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь

хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал

мөн.

            2. Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг

хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их

Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана.

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ  

Засгийн газрын бүрэн эрх  

            6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрхийн үндэс, хугацаа

            1. Засгийн газар нь Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн бүрэн

эрхийн хүрээнд энэ хууль, бусад хуульд заасан тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

            2. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн дөчдүгээр зүйлд зааснаар

тодорхойлогдоно. Харин Засгийн газар бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө огцорсон тохиолдолд шинээр байгуулагдсан

Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь өмнөх Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна. Засгийн газар

огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

            7 дугаар зүйл. Хуулийн биелэлтийг зохион  байгуулж

 хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх

            1. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж

хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана.

            2. Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана.

            З. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй

эсэхэд хяналт тавина.

            4. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг төрийн захиргааны төв

болон нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид

хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг хэлэлцэнэ.

            5. Нам, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн аж ахуйн нэгж хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж

байгаад хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

            6. Шаардлагатай бол нам, олон нийтийн байгууллага, хувийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагын

хүсэлтийг үндэслэн тэдгээрийн мэдээллийг хэлэлцэж болно.

            7. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авч, эрх зүйн мэдээлэл, сургалт, хууль тогтоомж

тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулна.

            8. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн тухай Улсын Их Хуралд тогтмол мэдээлнэ.

Хэвлэх

            8 дугаар зүйл. Эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан,

                               технологийн нэгдсэн бодлого боловсруулж 

   хэрэгжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх

            1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын төсвийг

боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний

мэдэгдэл, дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/-ийг

боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Page 75: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

             2.Улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаас баталсан Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд

нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ хэсэгт   2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

           

            З. Үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангах ажлыг төрийн

захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна.

            4. Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж, шударга

өрсөлдөөнийг дэмжин дангаар ноёрхлыг хязгаарлах, эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах арга хэмжээ авна.

            5. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

            6. Улсын хэмжээнд баримтлах шинжлэх ухаан-техник, технологийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулна.

            7. Үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгосон эрх хэмжээний дотор

төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулна.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Нийгмийн хөгжлийн бодлого боловсруулж                     

                    хэрэгжүүлэх, хүн амын нийгмийн хамгаалалтын

                                талаархи Засгийн газрын бүрэн эрх

            1. Соёл, урлагийг өмчийн олон хэлбэрт түшиглэн хөгжүүлэх бодлого, түүний эдийн засаг, эрх зүйн

баталгааг хангах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.

            2. Ард түмний оюуны өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, уламжлалт зан заншлыг дэмжин

хөгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

            З. Бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

            4. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого боловсруулан

хэрэгжүүлнэ. Хууль тогтоомжид заасны дагуу хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажилд улс, олон нийтийн байгууллага,

иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулна.

            5. Хүн амын бодлого, түүний дотор хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын талаар төрөөс явуулах

бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

            6. Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн асуудлаар оновчтой бодлого боловсруулж

хэрэгжүүлэх, иргэдийн хөдөлмөр, ахуй, орон сууцны нөхцөлийг сайжруулах, хэрэглэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

арга хэмжээ авна.

            7. Гэр бүлийг бэхжүүлэх, нийгмийн халамж, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эх

нялхас, тахир дутуу хүмүүс зэрэг нийгмийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна.

Хэвлэх

            10 дугаар зүйл. Салбар, салбар хоорондын болон бүс

                                             нутгийн хөгжлийг хангах талаархи

                                                     Засгийн газрын бүрэн эрх

            1. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоон

хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

            2. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтыг шийдвэрлэхэд эдийн засгийн салбаруудын хүч

чармайлтыг нэгтгэн чиглүүлж, салбар хоорондын харилцан ажиллагааг зохицуулна.

            З. Аймаг, бүс нутгийн харьцангуй жигд хөгжлийг хангах, тэдгээрийн хооронд эдийн засгийн зөв зохистой

хэлхээ холбоо тогтоон бэхжүүлэх нийтлэг зарчим, загвар боловсруулан хэрэгжүүлж, энэ талаар нутгийн өөрөө удирдах

байгууллагуудад шаардлагатай туслалцаа үзүүлнэ.

            4. Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн бие даасан байдлыг улс орны хөгжлийн болон үндэсний

аюулгүй байдлын нийтлэг ашиг сонирхолтой уялдуулан зохицуулна.

Хэвлэх

            11 дүгээр зүйл. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах,

Page 76: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                                             байгалийн баялгийг зүй зохистой

                                            ашиглах талаархи Засгийн газрын

                                                                бүрэн эрх

            1. Байгаль, орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлж, энэ хүрээн

дэх Засгийн газрын болон Засгийн газрын бус /олон нийтийн/ байгууллагын үйл ажиллагааг зохицуулна.

            2. Байгалийн баялгийг судалж нөөцийн хэмжээ, эдийн засгийн нэгдсэн үнэлгээг тогтоох, хамгаалах, зүй

зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдал болон үндэсний

нийгэм, эдийн засгийн хөгжлийн шүтэлцээг хангах нэгдсэн арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.

            З. Байгалийн тэнцвэрт байдлын хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгоно.

            4. Байгалийн аюул гамшиг, орчны ноцтой бохирдолтоос сэргийлэх, тэдгээрээс учирсан хор уршгийг

арилгахад улс, олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авна.

            5. Газар, түүний хэвлий, ус, ойн сан, агаар мандал, ургамал, амьтны аймгийг хамгаалах, зүй зохистой

ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

            6. Дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дурсгалт болон нөөц

газрын хилийн зааг, хамгаалалтын горим тогтоож, биелэлтийг нь зохион байгуулна. 

/Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

            12 дугаар зүйл. Төрийн захиргааны төв болон нутгийн

   захиргааны байгууллагын үйл ажиллагааг

         удирдан чиглүүлэх талаархи Засгийн

                       газрын бүрэн эрх

            1. Аппаратыг чадваржуулан хямдруулж боловсронгуй болгох шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны

байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаар гарсан

шийдвэрийг хэрэгжүүлнэ.

            2. Төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, тэдний

ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

            З. Захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулна.

             4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг

тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж,

чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            5. Төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын болон тэдгээр байгууллага, аймаг, нийслэлийн

захиргааны байгууллагын харилцан ажиллагааг нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулна. 

            6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох шаардлагатай арга

хэмжээ боловсруулан хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион

байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авна.

            7. Аймаг, нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгаж, тэдгээрийн үйл

ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана. Шаардлагатай бол өөрийн тодорхой бүрэн эрхэд хамаарах тухайлсан асуудлыг

нутаг дэвсгэрийн хэмжээнд шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно.

Хэвлэх

            1З дугаар зүйл. Улсыг батлан хамгаалах, үндэсний

                                           аюулгүй байдлыг хангах талаархи

                                                   Засгийн газрын бүрэн эрх

            1. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон цэргийн бодлого боловсруулж

хэрэгжүүлнэ.

            2. Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх арга хэмжээ авна.

            З. Улсын хилийг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдана.

            4. Үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ.

Page 77: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            5. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардагдах  материаллаг

нөөцийн санг бүрдүүлэх, нөхөн сэлбэх арга хэмжээ авна.

            6. Төрийн нууцыг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдана.

            7. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх,  аврах,  хор уршгийг арилгах,  хойшлуулшгүй сэргээн босгох

арга хэмжээ авч,  онцгой ажиллагааг  удирдан чиглүүлнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

            14 дүгээр зүйл. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах,

                                         нийгмийн хэв журмыг бэхжүүлэх

                                      талаархи Засгийн газрын бүрэн эрх

            1. Хүний эрх, эрх чөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон

шаардлагатай бусад баталгааг бүрдүүлэх, бэхжүүлэх арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            2. Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар хуульд заасан арга

хэмжээ авч хэрэгжүүлнэ.

            З. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Засгийн газрын бус

байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллана.

/Энэ хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            4. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас  иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн

авах, хянан шийдвэрлэх ажлыг нэгтгэн удирдана.

            5. Хүн амд үзүүлэх хууль зүй, засаг захиргааны үйлчилгээг зохион байгуулна.

            6. Төрийн удирдлагын хүрээн дэх мэдээллийн албыг зохион байгуулж, хүн амыг үнэн зөв мэдээллээр

хангах нөхцөл бүрдүүлнэ.

            7. Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Хэвлэх

            15 дугаар зүйл. Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх

                                            талаархи Засгийн газрын бүрэн эрх

            1. Улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн талаар төрийн гадаад бодлого боловсруулж

хэрэгжүүлнэ.

            2. Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах саналыг Улсын Их

Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.

            З. Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг Улсын Их

Хурлын холбогдох шийдвэрийг үндэслэн байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэж, тэдгээр байгууллагын дүрэм, орон

тооны хязгаарыг  баталж, ажилтны цалингийн дундаж нэгжийг тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            4. Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг

томилох, эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

            5. Гадаад улс, олон улсын байгууллагад суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг

томилох, эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэнэ.

            6. Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад өөрийн эрх

хэмжээний дотор Монгол Улсыг төлөөлнө.

Хэвлэх

            16 дугаар зүйл. Гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах 

             талаархи Засгийн газрын бүрэн эрх

            1. Улсын Их Хуралтай зөвшилцөн дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын өмнөөс олон улсын гэрээ

байгуулна.

Page 78: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            2. Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох

тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

            З. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр

байгуулах, цуцлах асуудлыг шийдвэрлэнэ.

            4. Байгууллага хоорондын шинжтэй Монгол Улсын олон улсын гэрээний хэлэлцээ хийх болон гарын үсэг

зурах журам боловсруулж хэрэгжүүлнэ.

            5. Олон улсын гэрээгээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулна.

            6. Олон улсын гэрээнээс үүсэн гарсан асуудлаар Монголын талын эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга

хэмжээ авна.

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Засгийн газар, түүний бүтэц

/Энэ  бүлгийг 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17 дугаар зүйл.  Засгийн газар 

1. Засгийн газар Ерөнхий  сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ.  Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайд

тэргүүлнэ. 

2.Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Шадар сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Шадар сайд

нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газрын аль нэг гишүүн Ерөнхий сайдын

үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн

хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.

4. Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.

5. Засгийн газар үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар

урьдчилан  санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий  орон тооны бус зөвлөлтэй байж болно.  Зөвлөлийн зохион байгуулалт, үйл

ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно. 

/Энэ   зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

18 дугаар зүйл.  Монгол Улсын яам

1. Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага мөн.

2. Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн  мэдүүлснээр Улсын Их Хурал

хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана.

3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн

1/Байгаль орчин, ногоон хөгжлийн яам;

2/Гадаад харилцааны яам;

                        3/Сангийн яам;

                        4/Хууль зүйн яам;

            Чиглэлийн

5/Барилга, хот байгуулалтын яам;

6/Батлан хамгаалах яам;

7/Боловсрол, шинжлэх ухааны яам;

8/Зам, тээврийн яам;

9/Соёл, спорт, аялал жуулчлалын яам;

10/Уул уурхайн яам;

Page 79: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

11/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам;

12/Хөдөлмөрийн яам;

13/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам;

14/Эдийн засгийн хөгжлийн яам;

15/Эрүүл мэндийн яам;

16/Эрчим хүчний яам.

/Энэ   хэсгийг 1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ   хэсгийг 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ   хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ   хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4. Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ.

5. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий

дэд сайд байна.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Дэд сайдыг асуудал хариуцсан сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайд санал болгосноор Засгийн газар томилж,

чөлөөлнө.

/Энэ өгүүлбэрийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ өгүүлбэрт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Монгол Улсын сайдын түр эзгүйд түүний үүргийг дэд сайд гүйцэтгэнэ.

6. Монгол Улсын сайд өөрийн ажлын хэсэгтэй байж болно.  Сайдын эрхлэх ажлын хүрээн дэх чиг үүрэг, зорилтыг

хэрэгжүүлэх, шийдвэрлэхэд сайдад зөвлөх үүрэгтэй сайдын зөвлөл ажиллана.  Сайдын зөвлөлийн  ажиллах нийтлэг журам,

сайдын ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7. Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна.  Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын

гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. 

Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайд, дэд сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын

бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ.

8. Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351дүгээр зүйлд заасны дагуу Төрийн

албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9. Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын

Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.

10. Монгол Улсын яамны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

Хэвлэх

181 дүгээр зүйл. Дэд сайдын бүрэн эрх

            1.Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        1/ /Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

                        2/ сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах,

тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

/Энэ заалтыг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        3/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;

                        4/сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн

Засаг даргатай харилцах;

                         5/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас

байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;

                        6/хуульд заасан бусад бүрэн эрх.

Page 80: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            2.Сайдын түр эзгүйд түүнийг орлож байх хугацаанд гаргасан шийдвэрээ сайдад танилцуулах бөгөөд уг

шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

            3.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байна.

            4.Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр

томилсноор дуусгавар болно.

            5.Дэд сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн

тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

            6.Дэд сайдыг орон гарсан тохиолдолд Засгийн газар 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн

томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

            7.Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь

албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг уг албан тушаалд дахин томилоход саад болохгүй.

            8.Сайд хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн нь

албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй.

            9.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй

болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно.

10.Дэд сайд бодлогын асуудлаар сайдтай санал зөрснөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн

хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох тухай хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж

болно. Харин энэ талаар эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг нь хүлээнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ   зүйлийг 2004 оны 4 дүгэр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

182 дугаар зүйл.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний удирдлага

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн.

2. Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.

З. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газрын гишүүний

хувьд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-т заасан ажлыг хариуцна.

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.

/Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Хэрэг эрхлэх газар энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан ажлыг эрхлэнэ.

Хэвлэх

183 дугаар зүйл.  Засгийн газрын агентлаг

1. Засгийн  газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий

Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно.

2. Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлд заасны дагуу

нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний

саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З. Агентлагийн орлогч даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн  дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд

томилж, чөлөөлнө.

4. Агентлагийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

/Энэ   зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

19 дүгээр зүйл.  Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг 

                үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх

Page 81: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

1. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн 

Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох

зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.

2. Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа

байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ  

Засгийн газрын бүрэлдэхүүн

            20 дугаар зүйл. Засгийн газрын бүрэлдэхүүн

            1. Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс

бүрдэнэ. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална.

/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            2. Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын сайд байна.

            3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний

ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад

хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            4.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна:

улсын тогтвортой хөгжлийн бодлого;

улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого;

мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал;

тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;

цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал;

газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого;

жендэрийн хөгжлийн асуудал./Энэ хэсэгт 1993 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсгийг 1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 1996 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 1996 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

             5.Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага,

зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:

1/Монгол Улсын Шадар сайд:

гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал;

хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;

тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;

стандартчилал, хэмжил зүйн асуудал;

шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;

хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;

төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;

Page 82: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал. 

            2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

шинэтгэлийн бодлого;

орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;

төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал;

Засгийн газрын шийдвэрийн биелэлт;

Засгийн газрын дотоод мэдээлэл;

Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;

орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал. 

3/Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд:

байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;

цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал;

усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;

ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;

байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй

байдлыг хангах асуудал;

Биоаюулгүй байдлын бодлогын асуудал;

ногоон хөгжлийн бодлого. 

4/Гадаад харилцааны сайд:

гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа;

гадаад эдийн засгийн харилцаа;

гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;

дипломат, албан зэргийн виз, консулын асуудал;

гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;

гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад

тавих хяналт;

гадаад сурталчилгаа. 

            5/Сангийн сайд:

нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт;

улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт;

нягтлан бодох бүртгэлийн бодлого;

гаалийн бодлого;

татварын бодлого;

даатгалын бодлого;

санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;

төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үйл ажиллагаа;

төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах бодлого. 

            6/Хууль зүйн сайд:

эрх зүйн шинэтгэлийн бодлого;

хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;

эрх зүйн туслалцаа;

архивын талаар төрөөс баримтлах бодлого;

Page 83: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;

энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;

иргэний харьяалал, цагаачлалын асуудал;

улсын хил хамгааллын асуудал;

хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл;

төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;

Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;

төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт;

иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл. 

7/Батлан хамгаалахын сайд:

улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого;

зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого;

энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал. 

8/Барилга, хот байгуулалтын сайд:

барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;

хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; 

орон сууцны бодлогын асуудал;

нийтийн аж ахуйн асуудал;

газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал. 

9/Боловсрол, шинжлэх ухааны сайд:

боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал;

ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого;

шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал;

шинжлэх ухаан, технологийн мэдээлэл. 

10/Зам, тээврийн сайд:

тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт;

төмөр замын тээврийн асуудал;

иргэний нисэхийн асуудал;

авто тээврийн асуудал;

авто замын асуудал;

далай ашиглах болон усан замын тээврийн асуудал. 

11/Соёл, спорт, аялал жуулчлалын сайд:

соёл, урлагийг хөгжүүлэх асуудал;

түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;

нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;

мэргэжлийн спортын хөгжлийн асуудал;

аялал жуулчлалын бодлого. 

12/Уул уурхайн сайд:

геологи, эрдэс баялгийн бодлого;

газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;

олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал;

ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого. 

13/Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд:

Page 84: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал;

аж үйлдвэрийн паркийн асуудал;

төрийн өмчийн бодлого;

хүн амын хүнсний хангамжийн бодлого;

хүнсний аюулгүй байдлын асуудал;

мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;

мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал;

бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;

мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал; 

хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;

малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого. 

14/Хөдөлмөрийн сайд:

хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;

хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал;

хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын

маргааны зохицуулалтын асуудал;

хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт;

хөдөлмөрийн биржийн асуудал;

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;

гадаадад ажиллах хүч гаргах асуудал;

жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал;

мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал. 

15/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд:

хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;

хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал;

нийгмийн халамжийн бодлого;

нийгмийн даатгалын бодлого;

хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал. 

16/Эдийн засгийн хөгжлийн сайд:

хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого;

улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;

улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар

хоорондын бодлогын уялдааг хангах асуудал;

эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;

зээл, тусламжийн нэгдсэн бодлого;

худалдааны бодлого, зохицуулалт;

экспорт, импортын асуудал;

гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;

эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт;

өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал

чөлөөт бүсийн хөгжлийн асуудал;

концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого. 

            17/Эрчим хүчний сайд:

Page 85: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

           

эрчим хүчний нэгдсэн бодлого;

эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;

сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;

эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого.

түлш /эрчим хүчний нүүрс/-ний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт. 

18/Эрүүл мэндийн сайд

хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого;

эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого;

эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;

хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ. 

/Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ  хэсгийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6. Шадар сайдын түр эзгүйд түүний үүргийг Шадар сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайдын үүрэг болгосон

Засгийн газрын аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд ийнхүү Шадар сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн 

Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            7./Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлд 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн зарим хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

            21 дүгээр зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний 

бүрэн эрхийн хугацаа

            1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн дөчдүгээр

зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд энэ нь Улсын Их Хурал тэдгээрийг томилсноор

эхэлж, Ерөнхий сайд болон Засгийн газрын тухайн гишүүнийг шинээр томилсноор дуусгавар болно.

            2. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон,

чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий

сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн

томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

             3.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан

үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөхчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон

тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/ Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            4.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд

хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно.

/ Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            5. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон нь уул бүрэлдэхүүнээс албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж

ирсэн хүнийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр дахин томилоход саад болохгүй.

/Энэ зүйлд 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            22 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын  гишүүн 

Page 86: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                                              өөрийн хүсэлтээр албан тушаалаас

  чөлөөлөгдөх, огцрох үндэслэл

            1. Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй

болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий

сайдад тус тус өргөн мэдүүлж болно.

            2. Ерөнхий сайд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн

зарлигийн төслийн талаар зарчмын өөр саналтай бөгөөд уул саналыг Улсын Их Хурал буюу Ерөнхийлөгч хүлээн

аваагүйгээс Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, Улсын Их Хурал итгэл хүлээлгээгүй, хөтөлбөрөө

Улсын Их Хурлаар хэлэлцүүлснээс хойш 30 хоногийн дотор батлуулж чадаагүй, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл

байна гэж үзвэл албан тушаалаасаа буюу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай хүсэлтийг Ерөнхийлөгчтэй

зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

            З. Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай,

эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан

бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ

тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ.

4. Улсын Их Хуралд олонхийн суудал авч Засгийн газар байгуулсан эвсэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн

тухай хуулийн 25.9-25.11-д заасны дагуу тарсан бол Ерөнхий сайд огцрох тухай хүсэлтээ 7 хоногийн дотор Улсын Их

Хуралд оруулна.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            2З дугаар зүйл. Ерөнхий сайдын бүрэн эрх

            1. Ерөнхий сайд Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор Засгийн

газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна. Түүний дотор:

                        1/ Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд

өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их

Хуралд өргөн мэдүүлнэ. Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн санал авч чадаагүй

бол 7 хоногийн дотор тухайн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газрын гишүүнд нэр нь дэвшиж байгаагүй

хүний нэрийг дэвшүүлнэ;

/Энэ заалтад 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        2/ хууль болон Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,

үндсэн чиглэлийн дагуу Засгийн газрын дотоод, гадаад үйл ажиллагааг удирдана;

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        З/ Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж

удирдана;

                        4/ Засгийн газрын үйл ажиллагааны тухай Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, авах арга

хэмжээний тухай саналаа өргөн мэдүүлнэ;

                        5/ энэ хуулиар тогтоосон үндсэн хүрээнд Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг

тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина. Шаардлагатай бол тэдгээрт нэмэлт ажил үүрэг хариуцуулж болно.

Хэрэв энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Монгол Улсын сайд нарын эрхлэх асуудлыг нэгээс нөгөөд

шилжүүлэх, нэг орон тоонд нэгтгэх, шинэ орон тоонд тусгаарлан хариуцуулах зэрэг өөрчлөлт оруулах бол энэ тухай саналаа

Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсний үндсэн дээр гүйцэтгэнэ;

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        6/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж хуралдааныг товлож,

даргална;

                        7/ дотоод, гадаад харилцаанд Засгийн газрыг төлөөлнө;

8/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

            2. /Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Page 87: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            З. Ерөнхий сайд Засгийн газрын дотоод, гадаад бодлогын асуудлаар хэлэлцээ хийхдээ Засгийн газрын

гишүүд, түүний дотор уг асуудлыг эрхэлсэн гишүүнтэй санал солилцсон буюу баримтлах бодлогоо тэдгээрт урьдчилан

мэдэгдсэн байвал зохино.

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            24 дүгээр зүйл. Засгийн газрын гишүүний бүрэн эрх

            1. Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний

дотор:

                         1/ эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж,

Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих

хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайд, улмаар Улсын Их Хурлын өмнө дангаар, харин

Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ;

                      

2/ эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана;

/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        З/Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцон санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ;

                        4/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах

төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө;

/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        5/ эрхэлсэн асуудлаараа Улсын Их Хурлын Байнгын хороод, ажлын бусад байгууллагатай

шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд өөрийн байр суурийг илэрхийлнэ;

                        6/ хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн

биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай

даалгавар өгч гүйцэтгүүлнэ;

                        7/ эрхэлсэн асуудлаараа өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрыг төлөөлж аль ч

байгууллагад чөлөөтэй нэвтэрч холбогдох ажилтантай хүлээгдэлгүй уулзаж болно;

                        8/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

            2. Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн

зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана.

            Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд

холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын

гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно.Энэ талаар гарсан саналын зөрөөг

өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн

дээр шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр   сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            З. Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм

хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй.

            4. Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа

илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд Ерөнхий сайдын бодлогыг

зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ тухай зохих шийдвэрийн төсөл бэлтгэж Засгийн газарт уламжлан

шийдвэрлүүлнэ.

/Энэ хэсэгт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэсэн хуулийн

төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын

гишүүний хувьд зарчмын өөр санал илэрхийлэхгүй.

/Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

Page 88: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

6.Засгийн газрын гишүүн  хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй

буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй.

/Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

            7. Засгийн газрын гишүүн нэг хоногоос дээш хугацаагаар гадагш явбал Ерөнхий сайдаас зөвшөөрөл авах

бөгөөд очих, холбоо барих хаягаа мэдэгдэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            8. Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар тогтоосон болон Ерөнхий сайдаас

хуваарилан хариуцуулсан үүрэгт нь үл хамаарах цалинтай ажил хавсарч болохгүй.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            9. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хамтарсан болон дагнасан хувийн үйлдвэр, аж ахуйн бусад

нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэг бол бүрэн эрхийнхээ хугацаанд уул нэгжийн ажлыг эрхлэн удирдаж болохгүй.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            10. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хувийн аж ахуй болон өмч эзэмшилтэй нь холбоотойгоор

орсон орлогыг жил бүр, албан үйл ажиллагаатай нь холбогдуулан бусдаас өгсөн сарын цалингаас илүү үнэтэй бэлгийн

талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тухай бүр мэдэгдэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            25 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн 

          бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа

            1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр, олон нийтийн байгууллага, аж

ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэд туслалцаа үзүүлэх, гаргасан хууль ёсны шийдвэр, шуурхай даалгаврыг нь

биелүүлэх үүрэгтэй.

            2. Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

                        1/ түүний бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна;

                        2/ нийслэл болон түүний орчмын газарт өвөл, зуны зориулалтын орон сууцтай байна;

                        З/ албан ёсны болон ажлын айлчлал, төрийн ёслол, хүндэтгэлийн болон бүрэн эрхээ

хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээ, зориулалтын өвөл, зуны орон сууцны зардал, үйлчилгээг улсын төсвөөс

санхүүжүүлнэ. Түүний цалин, жилийн зардлын хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно;

                        4/ тусгай зориулалтын уналга болон холбоогоор хангагдана;

            5 / /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        6/ түүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах,

албадан саатуулах буюу цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, бие, орон сууц, албан тасалгаа,

уналгад нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно;

                        7/ түүний амь бие, орон сууц, уналга, холбооны хэрэгсэл улсын хамгаалалтад байх бөгөөд

эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхдийг нь шаардлагатай үед улсын хамгаалалтад авна;

                        8/ түүний эрүүл мэндийг онцлон хамгаална;

                        9/ бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн хугацаанд

суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр

гаргахгүй.

/ Энэ заалтыг 2001 оны   01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/ Энэ заалтыг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            2. Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

                        1/ уналга, холбооны хэрэгслээр хангагдана;

                        2/ төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон

цалин, зайлшгүй шаардлагатай бусад хангамж авах буюу эдэлнэ;

                        З/гадаадад байх, зорчих хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ;

4/ түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар

баривчилсан бол энэ тухай Ерөнхий сайдад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Засгийн газрын гишүүнийг

Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон, уналга,

албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно;

Page 89: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

5/ гэмт хэрэг үйлдэж огцорсноос бусад үндэслэлээр бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болоход түүнийг

Засгийн газрын гишүүнээр томилогдохоос өмнө ажилд нь эргүүлэн ажиллуулах буюу тийм боломжгүй бол тухайн жилд

амьдралын түвшинг нь бууруулахгүй байх арга хэмжээг Улсын Их Хурал авна. 

3. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд албан татвараас бусад улс, орон нутгийн

албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

4. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг

задруулахыг хориглоно.

5. Хуулиар өөр баталгаа тогтоож болно.

6./Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлийн зарим заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

ТАВДУГААР БҮЛЭГ

Засгийн газраас Улсын Их Хурал, Ерөн-

хийлөгч, бусад байгууллагатай харилцах

            26 дугаар зүйл. Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах

            1. Засгийн газар нь Улсын Их Хурлын итгэлийг хүлээсэн байвал зохино. Улсын Их Хурал Засгийн газарт

итгэл хүлээлгэхгүй байгаа тухай шийдвэр гаргавал Засгийн газар огцорно.

/Энэ хэсэгт 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            2. Засгийн газрын үйл ажиллагааны талаархи олон нийтийн санаа бодол, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн

байр суурийг харгалзан шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг

илэрхийлж өгөхийг хүсч холбогдох тогтоолын төслийг Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

            З. Итгэл хүлээлгэж байгаа эсэх тухай тогтоолын төсөл, түүнчлэн Засгийн газар огцрох тухайгаа Улсын Их

Хуралд өргөн мэдүүлэхээр Ерөнхий сайдын бэлтгэсэн мэдэгдлийн төслийг Засгийн газрын гишүүдийн дөрөвний гурваас

доошгүйн ирцтэй хуралдаанаар хэлэлцсэн байвал зохино.

            4. Улсын Их Хурал өөрт нь итгэл хүлээлгэж байгааг нотолсон болон огцрох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй

болгосон бол энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор Засгийн газар уг асуудлыг өөрөө санаачлан авч хэлэлцэхгүй.

            5. Засгийн газраас Улсын Их Хуралтай өдөр тутам шууд харилцах асуудлыг Ерөнхий сайд, эсхүл ажил

үүргийн хуваарь бүхий Засгийн газрын гишүүн эрхэлнэ.

            6. Засгийн газар Улсын Их Хуралд жил бүр үйл ажиллагааныхаа тайланг тавьж, цаг үеийн асуудлаар

тогтмол мэдээлэл хийж байна.

            7. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 6О хоногийн

дотор, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл зэрэг баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон

хугацаанд түүнд өргөн мэдүүлнэ. Хөтөлбөрт Засгийн газраас бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжил,

төрийн удирдлагын хүрээний асуудлаар хийж гүйцэтгэх ажлын гол зорилт, хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээг тодорхойлно.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд хөгжлийн бодлого, зорилт, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт,  тухайн жилд

хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн томоохон арга хэмжээ, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа,

хөрөнгийн эх үүсвэр, хариуцан хэрэгжүүлэх яам, байгууллагыг тусгана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8. Засгийн газар хуулийн төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлынхаас өөр саналтай

байгаа бол Ерөнхий сайд уг саналаа дахин хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд тавьж болох бөгөөд түүнийг Улсын Их Хурлын

чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж хариу өгнө.

            9. Засгийн газар хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хууль, Улсын Их Хурлын бусад

шийдвэрийн төслийг Ерөнхий сайд, түүний даалгавраар Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын даргад зохих журмын

дагуу өргөн мэдүүлнэ.

10. Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийн өмнө хууль зүйн асуудал

эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон тухайн төслийг хариуцан боловсруулсан Засгийн газрын гишүүний албан ёсны

зөвшөөрлийг авсан байна.

Page 90: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

            11. Засгийн газрын гишүүн нь Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг хууль тогтоомжид заасан

журмын дагуу өгөх үүрэгтэй.

/Энэ хэсгийн дугаарт   2001 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            27 дугаар зүйл. Засгийн газраас Ерөнхийлөгчтэй харилцах

            1. Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх

арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна.

            2. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлаа Ерөнхийлөгчид тухай бүр

урьдчилан мэдэгдэнэ.

            З. Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд тааллаараа оролцож, саналаа илэрхийлж болох бөгөөд хэрэв

өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх бол энэ тухай зарлигийн төслийг Ерөнхий сайдад

хүргүүлнэ.

            4. Ерөнхий сайд уг зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж хариу өгнө.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            5. Ерөнхий сайд уг зарлигийн төсөлд тодорхойлсон заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй гэж

үзвэл энэ тухай үндэслэлээ Ерөнхийлөгчид уламжилна.

            6. Засгийн газар нь энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө

огцрох тухайгаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, 26 дугаар зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг

илэрхийлж өгөхийг Улсын Их Хурлаас хүсэх тухайгаа Ерөнхийлөгчид урьдчилан мэдэгдэж зөвшилцөнө.

           

7. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө огцрох, өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг

илэрхийлж өгөхийг хүсэх тухай саналыг Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй явдал нь Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэхэд саад

болохгүй.

Хэвлэх

            28 дугаар зүйл. Засгийн газраас Засгийн газрын бус /олон 

             нийтийн/ байгууллагатай харилцах

            1. Засгийн газар нь өөрийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар Улсын Их Хуралд суудал бүхий намын

дээд, төв байгууллагатай шууд, тийм суудалгүй нам хийгээд олон нийтийн бусад байгууллагатай төрийн захиргааны зохих

төв байгууллагаар уламжлан, харин төвлөрсөн бус /орон нутгийн чанартай/ байгууллагатай төрийн захиргааны төв болон

нутгийн захиргааны зохих шатны байгууллагаар дамжуулан харилцана.

            2. Улсын хэмжээний зохион байгуулалтын бүтэц бүхий олон нийтийн байгууллагууд нь өөрийн үйл

ажиллагааны талаархи асуудлаар удирдах дээд, төв байгууллагаараа уламжлан Засгийн газартай харилцана.

            З. Засгийн газар нь олон нийтийн байгууллагаас улс орныг хөгжүүлэх, төр, нийгмийн байгууллыг бэхжүүлэх,

төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангахад тус дөхөм үзүүлэх талаар гаргасан санал, санаачилгыг дэмжих

шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тэдгээр байгууллагатай харилцан ажиллана.

Хэвлэх

ЗУРГАДУГААР БҮЛЭГ  

Засгийн газрын ажлын зохион байгуулалт  

            29 дүгээр зүйл. Засгийн газрын хуралдаан

            1. Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас

даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний

дотор дор дурдсан асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэнэ:

                        1/ хуулийн төсөл;

                        2/ хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бусад шийдвэрийн

төсөл;

                        З/Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл;

4/ Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулахаар өөрийн гишүүнээс ирүүлсэн санал /төсөл/;

Page 91: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        5/ Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх

асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал.

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Засгийн газрын хуралдаанд бэлтгэх, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална:

                        1/ хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор хийнэ. Хэрэв Засгийн газрын гишүүдийн

гуравны нэгээс доошгүй нь санал болговол хуралдааныг хийж болно;

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        2/ хуралдааныг энэ хуулийн 26 дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд

нийт гишүүний гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно;

З/Засгийн газраас санаачлах хуулийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж,

Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ.

/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төслийн талаархи

Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бэлтгэж, хуралдаанд

хэлэлцүүлнэ.

/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

5/ хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй. Бусад байгууллага,

албан тушаалтан, иргэд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа

Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно;

/Энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        6/ хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын

хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд

оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо,

холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино;

/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        7/ хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга

Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын З-аас доошгүй хоногийн

өмнө гардуулсан байвал зохино;

/Энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        8/ асуудлыг Ерөнхий сайдаас тогтоосон дарааллын дагуу хэлэлцэнэ. Хэрэв хэлэлцэх

асуудлаар гарах шийдвэрийн төслийг Засгийн газрын гишүүд бүгд зөвшөөрч гарын үсгээ зурсан бол шийдвэрийг

хуралдаанаар хэлэлцэхгүйгээр гаргаж болно.

/Энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            З. Засгийн газрын хуралдааны нарийвчилсан дэгийг энэ хуулийн дагуу Засгийн газар тогтооно.

            4. Хуралдааныг Ерөнхий сайдын шийдвэрлэснээр нээлттэй буюу хаалттай явуулж болох бөгөөд хуулиар

хамгаалсан нууцад хамаарахаас бусад шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.

/Энэ зүйлд 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн зарим заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

            30 дугаар зүйл. Засгийн газрын шийдвэр

            1. Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай

асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

             2.Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр

гараагүйд тооцно. 

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 92: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн 1 дэх өгүүлбэрийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

    

            Засгийн газар нь Улсын Их Хурлаас хуулиар тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн бүрэн

эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрхийн акт гаргаж болно.  Энэ эрхийн акт нь тогтоол

хэлбэрээр байна.

/Энэ өгүүлбэрийг 1997 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

            Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон тогтоол гаргахдаа тусгайлан эрх олгосон

хуулийг иш үндэс болгоно.

/Энэ өгүүлбэрийг 1997 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

             З. /Энэ хэсгийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            4. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн төслийг тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан

Засгийн газрын гишүүн хянан үзэж ёсчлон гаргах зөвшөөрөл өгнө.

            5. Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг

зурна.

            6. Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид

нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино.

            7. Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө

эхлэн хүчин төгөлдөр болно.

            8. Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт

байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

/Энэ зүйлд 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

            З1 дүгээр зүйл. Засгийн газрын шийдвэрийг нийтлэх

            1. Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш

ажлын З хоногийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр ”Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан

ёсоор нийтлэхээс гадна Ерөнхий сайдын ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            2. Засгийн газрын тогтоол, бусад шийдвэрийг төв, орон нутгийн сонин, хэвлэлд нийтлэхдээ “Төрийн

мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримтална.

/Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            З. Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх

байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино.

/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлд 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

З2 дугаар зүйл. Засгийн газрын хуралдааны явцыг

                        баримтжуулах, тэдгээрийг ашиглах, хадгалах

            1. Засгийн газрын хуралдааны явцыг баримтжуулах /гараар болон соронзон хальсанд нэгэн зэрэг бичиж

албан ёсны тэмдэглэл хөтлөх/ ажлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрхэлнэ.

            2. Засгийн газрын хуралдааны явцын тэмдэглэлд хуралдаанд оролцсон гишүүд, тухайн асуудал бүр дээр

тэдгээрийн гаргасан санал, шүүмжлэл, түүнчлэн санал хураалтын дүнг заавал тусгаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын

дарга гарын үсэг зурна.

            З. Засгийн газрын хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон бичлэгийг ашиглах, архивт хадгалах журмыг

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тогтооно.

Хэвлэх

            33 дугаар зүйл. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 

эрхлэх ажил

Page 93: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            1. Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон

нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг

үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор:

                        1/ Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ

талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна;

                        2/ Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлт санхүүгийн нөөцийн удирдлагыг

хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

                        З/төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үүнтэй холбогдсон тэргүүний

арга барилыг нэвтрүүлнэ;

                        4/ нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж,түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг

шаардлагатай зөвлөлгөө, удирдлага, зохицуулалтаар хангана;

                        5/ Ерөнхий сайд,Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг

тухайд нь хангана;

                        6/ танхимын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж

хуралдаанд оруулна;

                        7/ танхимын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангана;

                        8/ Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлнэ;

                        9/ Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд

хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлно;

                        1О/танхимын хуралдааны явцын тэмдэглэл, Засгийн газарт орж гарах бичиг хэргийн ажиллагааг

эрхэлж зохион байгуулна;

                        11/  Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч

зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ;

                        12/ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг

зохион байгуулна.

             2.Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            З. Засгийн газар шаардлагатай бол зөвлөл, ажлын бусад албыг байгуулж зардлынхаа төсөвт багтаан

ажиллуулж болно.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

            34 дүгээр зүйл.  Ерөнхий сайдын ажлын алба, хэсэг

            1. Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба ажиллана.

           

            2. Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөхтэй, ажлын

хэсэгтэй байна.

            3. Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            4.  Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн ажилтан Ерөнхий сайдад ажлаа шууд хариуцаж, Хэрэг эрхлэх

газарт харьяалагдана.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ зүйлийг 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

341 дүгээр зүйл. Шадар сайдын ажлын алба

/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            1. Шадар сайд ажлын албатай байна. Ажлын албаны ажилтан ажлаа Шадар сайдын өмнө хариуцаж, Хэрэг

эрхлэх газарт харьяалагдана.

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            2. Шадар сайдын ажлын албаны орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 94: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

З5 дугаар зүйл. Засгийн газрын болон түүний байгууллагын  

                                  аппаратад улс төрийн үйл ажиллагаа                                                  

                                                          явуулахыг хориглох

            Засгийн газрын болон түүний байгууллагын аппаратад нам, олон нийтийн байгууллагын шугамаар улс

төрийн үйл ажиллагааг явуулахыг хориглоно.

Хэвлэх

            З6 дугаар зүйл. Засгийн газрын тамга, тэмдэг

            1. Засгийн газар соёмбо бүхий тамга, тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

            2. Засгийн газрын тамга, тэмдэг хийх, хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.

        

  МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                      Н. БАГАБАНДИ

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН

ДАРГА                                                                                                     Н. РИНЧИНДОРЖ                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006  оны  01  сарын 26  өдөр                                        Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 

Нийтлэг үндэслэл 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 

1. .Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын /цаашид “Улсын Их Хурал” гэх/ бүрэн эрх, түүний зохион

байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх,  халдашгүй байдал, түүний бүрэн эрхийн

баталгааг тогтоох, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

 

Хэвлэх

2 дугаар зүйл. Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж 

2.1.Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1] /цаашид “Үндсэн хууль” гэх/, энэ

хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим 

3.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан

ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Page 95: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

3.2.Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь хараат бус, нээлттэй, ил тод, хариуцлагатай, иргэдэд хүртээмжтэй байх

бөгөөд асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд

тулгуурлана.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

4 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

             4.1. Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой болон хуулиар тогтоосон

бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын бүрэлдэхүүн  

5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэлдэхүүн 

5.1. Улсын Их Хурал нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон 76 гишүүнээс бүрдэх

бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг “нийт гишүүн” гэж ойлгоно. 

            5.2. Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож,

Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            5.3. Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх

шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн

сонгууль явагдаагүй тохиолдолд Улсын Их Хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал Улсын Их Хурлыг

бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

Хэвлэх

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн 

6.1. Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард

түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

6.2. Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг

эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд

тангараг өргөнө.

6.3. Гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

6.4. Гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар

шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

6.5.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай

адил байна.

6.6. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

6.6.1. нас барсан;

6.6.2. /Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх  хүсэлтээ 

өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;  

6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх     боломжгүй болсон тухай эмнэлгийн

дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн     дүгнэлт гаргасныг Улсын Их

Хурал хүлээн авсан;

         

6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр  шийтгэх тогтоолоор батлагдсан.

6.7. Энэ хуулийн 6. 6.3, 6.6.4-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, 6.6.5, 6.6.6-д заасан тохиолдолд эгүүлэн

татах тогтоол гаргах бөгөөд 6.6.1-д заасан тохиолдолд гишүүнийг шууд орон гарсан гэж  үзэж энэ тухай Улсын Их Хурлаас

шийдвэр гаргахгүй. 

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 96: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

6.8. Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг

үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар

шийдвэрлэнэ.

6.9.Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их

Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ:

               6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.

/Энэ хэсгийг 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            6.10. Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 6.9.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын

Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.

      

            6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1-д заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн

дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            6.12. Чуулганы чөлөөт цагт энэ хуулийн 6.9.1-д заасан санал хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус

чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх

асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            6.13. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын

болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар

хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

 6.14. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол

баривчлагдсан гишүүнийг нэг цагийн дотор суллана.

 6.15. Гишүүнийг энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан үндэслэлээр чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд

дарга, 6.6.5, 6.6.6-д заасан үндэслэлээр эгүүлэн татах, 6.9.1-д заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх

танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор тус тус зохих

Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.16.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах, бүрэн эрхийг нь

түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд гишүүд асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

Хэвлэх

7 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрх 

7.1. Гишүүн дараахь бүрэн эрхтэй:

7.1.1.үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;

            7.1.2. Байнгын хороонд заавал харьяалагдах;

7.1.3. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;

            7.1.4. санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж

авах;

            7.1.5. нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй

оролцох;

            7.1.6. Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын

сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;

            7.1.7. Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч

өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох;

            7.1.8. Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;

          7.1.9. хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал

хураалгах;

7.1.10. зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;

           

7.1.11. Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу

томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;

Page 97: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

          7.1.12. Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол

хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн Дөчин

гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны адил Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь хамтарч гаргана;

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

           

7.1.13. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад

байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн

асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;

                        7.1.14. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн

саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;

                        7.1.15. иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь

шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу

мэдэгдэх; 

           

7.1.16. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;

           

7.1.17. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан

тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;

           

           7.1.18. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй

уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;

7.1.19. онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;

           

7.1.20. төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх

арга хэмжээ авах;

           

7.1.21. өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн,

Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.22. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах; 7.1.23. хууль, гишүүний ёс зүйг

чанд сахих;

7.1.24. чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;

           

7.1.25. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;

7.1.26. хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах.

           

7.2. Энэ хуулийн 7.1.15-д заасны дагуу гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдол болон хууль тогтоомжийн

хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд

асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3. Гишүүн энэ хуулийн 7.1.5-д заасан таслах эрхийг дор дурдсан тохиолдолд эдлэхгүй:

                        7.3.1./Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

                        7.3.2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зааснаас бусад тохиолдолд

өөрийнх нь үл харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаан санал хураах үед;

                        7.3.3./Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

                        7.3.4./Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

                        7.3.5./Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

Page 98: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        7.3.6./Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

Хэвлэх

8 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь олонхи ба цөөнх

            8.1. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал

дахь олонхи (цаашид “олонхи” гэх) гэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            8.2. Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 38 ба түүнээс доош суудал авсан нам, эвсэл, гишүүнийг цөөнх

(цаашид “цөөнх” гэх) гэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3. Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн авсан суудлыг зөвхөн тухайн нам, эвслээс нэр дэвшин сонгогдсон

гишүүдийн тоогоор тодорхойлох бөгөөд үүнд бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг  оруулж тооцохгүй.

Хэвлэх

            9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргыг сонгох

            9.1. Энэ хуулийн 8.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ.

            9.2. Аль ч нам, эвсэл энэ хуулийн 8.1-д заасан суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл

нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

           

9.3. Энэ хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу нэр дэвшигчийг холбогдох Байнгын хороо, түүнчлэн шаардлагатай гэж

үзвэл нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. 

           

9.4. Энэ хуулийн 9.3-т заасны дагуу гаргасан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалтыг

илээр явуулна.

           

9.5. Нэр дэвшигч энэ хуулийн 9.4-т заасны дагуу явуулсан санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн

олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.6. Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй бол өөр хүний нэрийг

дэвшүүлж энэ зүйлд заасны дагуу сонгоно.

9.7. Гишүүд Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр нэр дэвшигчид асуулт тавьж

хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

Хэвлэх

10 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, 

түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах

            10.1. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

            10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас

өмнө дуусгавар болно:

                        10.2.1. нас барсан;

                        10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө

гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

           

                        10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай

эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт

гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

                       10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор

батлагдсан.

Page 99: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны

санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц

санал хураалтаар шийдвэрлэнэ.

           

            10.4. Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д

заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална.

            10.5. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нам, эвслийн бүлэг хуралдаанаараа

хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

10.6. Гишүүд Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын даргыг

чөлөөлөх, огцруулах асуудалтай холбогдуулан асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

10.7. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх  нэгдсэн хуралдааныг олонхийн буюу

хамгийн олон суудал авсан нам, эвслийн  бүлгээс нэр дэвшиж сонгогдсон дэд дарга даргална.

Хэвлэх

            11 дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргын бүрэн эрх

            11.1. Улсын Их Хурлын дарга нь гишүүнд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээс гадна дараахь бүрэн

эрхийг хэрэгжүүлнэ:

           

                        11.1.1. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх

ажлыг зохион байгуулах;

           

                        11.1.2. ээлжит, ээлжит бус чуулган, хүндэтгэлийн хуралдаан зарлах, бэлтгэлийг хангах,

нэгдсэн хуралдааныг даргалах;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

                        11.1.3. энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх

асуудлын дараалал тогтоох;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        11.1.4. Ерөнхийлөгч, Засгийн газартай Улсын Их Хурлыг төлөөлөн харилцах;

           

                        11.1.5. Засгийн газрын үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион

байгуулах;

           

                        11.1.6. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагааг

уялдуулан зохицуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас тавих хяналтыг зохион байгуулах;

           

                        11.1.7. Улсын Их Хурлын төсвийн тухайд төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар олгосон

бүрэн эрхийг  хэрэгжүүлэх;

                        11.1.8. Улсын Их Хурлыг гадаад, дотоодод төлөөлөх;

                        11.1.9. Улсын Их Хурлын гадаад харилцааны ажлыг зохион байгуулах;

                        11.1.10. бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг

төрийн дээд шагналд тодорхойлох;

                        11.1.11. гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын

даргад гадаад, дотоод томилолт олгох журам баталж мөрдүүлэх;

                      11.1.12. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлэн    удирдах;

                      11.1.13. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий

Засгийн газрын ажлын хэсэгт гишүүдийг оролцуулах асуудлыг Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн саналыг харгалзан

шийдвэрлэх;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                      11.1.14. энэ хуулийн 11.1.5, 11.1.6-д заасан хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн,

шалгалтын удирдамжийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

            11.1.15. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах

үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах;

Page 100: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            11.1.16. хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг

байгууллагын дарга, дэд даргыг томилох санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            11.1.17. хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн

төслийг Байнгын хороодод харьяаллаар нь хуваарилах;

                       11.1.18. Улсын Их Хурлын даргын зөвлөхүүдийг ажилд томилох, чөлөөлөх шийдвэр гаргах;

                       11.1.19. гишүүдийн ажиллах нөхцөл, ахуй хангамжтай холбоотой асуудлыг зохицуулах; 

                        11.1.20.Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөс

баталсан тов, дарааллыг харгалзахгүйгээр төслийг чуулганаар нэн яаралтай  хэлэлцүүлэх шийдвэр гаргах;

/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

                        11.1.21.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох,

чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

            11.1.22. хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтын дугаарт 2010   оны 12 дугаар сарын   30-ны   өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2. Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 11.1-д заасан эрх хэмжээний         асуудлаар захирамж гаргана.

11.3. Нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажлыг

уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын санал болон хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хугацааг

харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн долоо хоногт чуулганы

хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг батлах, Улсын Их Хурлын төсөв болон Улсын Их Хурлын дотоод үйл

ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий  Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ Улсын Их Хурлын

даргын дэргэд ажиллана.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

11.4. Энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дэд дарга, нам, эвслийн бүлгийн

дарга, Улсын Их Хуралд суудал бүхий намын  дарга - Улсын Их Хурлын гишүүн,  Байнгын, түр хороодын дарга орно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.5. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Улсын Их Хурлын дарга батална.

11.6. Зөвлөлөөс баталсан чуулганы хуралдааны тов, хэлэлцэх асуудлын чиглэл, дарааллыг нам, эвслийн бүлэг,

Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсэг дагаж мөрдөх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.7.Улсын Их Хурлын дарга нь бүрэн эрхийнхээ хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн

хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар

тусгайлан шийдвэр гаргахгүй.

/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

   12 дугаар зүйл. Улсын Их Хурлын дэд дарга, түүний чиг үүрэг

12.1. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд

даргыг сонгоно.

12.2. Улсын Их Хурлын дэд даргыг энэ хуулийн 9.3-9.5-д заасан журмын дагуу сонгож, 10.2.2, 10.2.3-т заасан

үндэслэлээр чөлөөлж, 10.2.4, 10.2.5-д заасан үндэслэлээр огцруулна. 

12.3. Энэ хуулийн 26.4-т зааснаар нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг

чөлөөлөгдсөнд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.4. Улсын Их Хурлын дэд дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

            12.4.1. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

            12.4.2.  Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

                       12.4.3. Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний

хэрэгжилтэд хяналт тавих;

            12.4.4. Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад чиг үүрэг;

12.4.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

Page 101: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

12.5. Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын зохион байгуулалтын бүтэц  

13 дугаар зүйл. Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр

13.1. Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, Байнгын болон дэд, түр хороо, нам, эвслийн бүлэг, зохион

байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.2. Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган байна.

13.3. Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан, түүнчлэн нам, эвслийн бүлгийн

хуралдаанаас тус тус бүрдэнэ.

13.4. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 13.3-т заасан хуралдаанд тус бүрийнх нь бүрэлдэхүүнд хамрагддаг

нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

13.5. Энэ хуулийн 13.4-т заасан ирцийг ээлжит, ээлжит бус, онцгой чуулганы нээлт, энэ хуулийн 13.3-т заасан

хуралдаан эхлэхэд болон санал хураахад заавал бүрдүүлсэн байвал зохино.

13.6. Нэгдсэн хуралдааныг чуулганы хугацаанд долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт, шаардлагатай бол нам,

эвслийн бүлгийн хуралдах хуваарьт өдрөөс бусад ажлын өдрүүдэд зохион байгуулж болно.

Хэвлэх

            14 дүгээр зүйл. Анхдугаар чуулган

14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор

Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

14.2. Ерөнхийлөгч энэ хуулийн 14.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их

Хуралд суудал авсан намуудтай зөвшилцсөн байна.

14.3. Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

           

            14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;

            14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;

            14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг

сонгох;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            14.3.4. Ерөнхий сайдыг томилох;

            14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;

            14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох.

            14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг

шийдвэрлэх.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн         шийдвэрлэж болно.

14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны

хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

15 дугаар зүйл. Ээлжит чуулган

15.1.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны

хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдана.

Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж,

хаана.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Page 102: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

15.2. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал урьдчилан хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд ээлжит

чуулган эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын дарга ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг

тогтоож захирамж гаргана.

15.3. Ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга үг хэлнэ.

15.4.Энэ хуулийн 15.1-д заасан чуулганы хугацааг шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга 14 хүртэл хоногоор

нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай захирамж гаргана.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

16 дугаар зүйл. Ээлжит бус чуулган

16.1. Ээлжит чуулганы чөлөөт цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.

16.2. Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их

Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.

16.3. Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг

Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

16.4. Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг

товлон захирамж гаргана.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.5. Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой

асуудлыг хэлэлцэнэ.

Хэвлэх

17 дугаар зүйл. Онцгой чуулган

17.1. Ээлжит чуулганы чөлөөт цагт Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлавал түүнээс хойш 72 цагийн дотор

Улсын Их Хурлын онцгой чуулган хуралдах бөгөөд гишүүд зар хүлээлгүйгээр хуралдаанд хүрэлцэн ирнэ.

17.2. Онц болон дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг онцгой чуулганаар хэлэлцэж зарлиг гарсан

өдрөөс хойш 7 хоногийн дотор батлах буюу хүчингүй болгоно.

17.3. Онцгой чуулган Ерөнхийлөгчийн зарлигийг баталсан бол уг зарлигийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад

асуудлыг онцгой чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

17.4. Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган хуралдаж байх үед онц болон дайны байдал зарлах

онцгой нөхцөл үүсвэл тухайн чуулганаар хэлэлцэх аливаа асуудлын дарааллыг үл харгалзан онц болон дайны байдал

зарлах тухай асуудлыг эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан

18.1. Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг

тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан

хуралдуулж болно.

18.2. Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Байнгын хороо

19.1. Байнгын хороо нь хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг

урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого,

Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг

үүрэгтэйгээр ажиллана.

19.2. Байнгын хороо тус тусын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

            19.2.1. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн

талаар санал, дүгнэлт гаргах;

            19.2.2. нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах;

            19.2.3. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэгтэй холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах;

            19.2.4. Улсын Их Хурлын даалгаснаар, эсхүл өөрийн санаачилгаар Монгол Улсын Засгийн

газар /цаашид “Засгийн газар” гэх/-т санал оруулах, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр биелүүлэхийг шаардах;

            19.2.5. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт, Улсын Их Хуралд ажлаа шууд

хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх;

Page 103: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            19.2.6. Засгийн газар, түүний гишүүн, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага,

тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, тэднийг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах тухай санал,

дүгнэлт гаргах;

           

            19.2.7. чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн

биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал, дүгнэлт зэрэг баримт материалыг холбогдох байгууллага, албан

тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;

            19.2.8. Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасан болон холимог

бүрэлдэхүүнтэй шалгалтын ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

           

            19.2.9. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргахад

туслалцаа авах, мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авах зорилгоор шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн

ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

                       19.2.10./Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

            19.2.11. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын гаргасан эрх зүйн

актыг хянаж, хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авах.

           

19.3.Байнгын хороог төрийн бодлогын салбар, чиглэлээр гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд

дараахь Байнгын хороодтой байна:

            19.3.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын;

            19.3.2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;

            19.3.3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны;

            19.3.4.Өргөдлийн;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

           19.3.5. Төрийн байгуулалтын;

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            19.3.6. Төсвийн;

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            19.3.7. Хууль зүйн;

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            19.3.8. Эдийн засгийн.

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

19.4.Өргөдлийн байнгын хороо нь энэ хуулийн 19.2-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг

хэрэгжүүлнэ:

                        19.4.1.Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага,

гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх;

                        19.4.2.өргөдөл гаргагч, гэрч, шинжээчийг сонсох, холбогдох албан тушаалтнаас тайлбар

авах.

/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

20 дугаар зүйл. Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ

Байнгын хороод бүрэн эрхээ дараахь эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлнэ:

20.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:

            20.1.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;

            20.1.2. Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;

            20.1.3. төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;

            20.1.4. гадаад бодлого;

            20.1.5. гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг

томилох, эгүүлэн татах асуудал;

Page 104: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

           

20.1.6. Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал.

                        20.1.7.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

            20.2.1. газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;

            20.2.2. хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;

            20.2.3. хөдөөгийн хөгжлийн бодлого;

            20.2.4. хөдөөг хөгжүүлэх бодлоготой холбоотойгоор хэрэгжих гадаад орны болон олон улсын

байгууллагын зээл тусламжийн асуудал;

            20.2.5. мал аж ахуйн бодлого;

            20.2.6. малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах;

            20.2.7. газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад

баялаг;

            20.2.8. улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;

            20.2.9. геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны

хяналт;

            20.2.10. агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал;

           20.2.11. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал;

            20.2.12. усны бодлого, нөөц, усны бохирдол;

            20.2.13. хог хаягдал, дахин боловсруулалт;

            20.2.14.  байгаль орчны бодлого;

            20.2.15. байгаль орчны судалгаа, хөгжил;

            20.2.16. ан агнуур.

                        20.2.17.газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

           

20.2.18.газрын кадастр, зураглал.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо:

            20.3.1. хүн ам, хөгжлийн бодлого;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

20.3.2. эрүүл мэнд;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

20.3.3. нийгмийн халамж, хамгааллын бодлого;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

           

20.3.4. нийтийн биеийн тамир, спортын талаархи бодлого;

            20.3.5.хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр хамгаалал;

            20.3.6. боловсрол;

            20.3.7. соёл, урлаг;

            20.3.8. шинжлэх ухаан;

            20.3.9. ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого;

            20.3.10. монгол хэл, бичиг, үндэстний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил.

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            20.3.11.жендерийн тэгш байдлыг хангах бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.4.Өргөдлийн байнгын хороо:

Page 105: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            20.4.1.иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын болон дэд, түр хороо, тэдгээрийн

удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, шийдвэрлэх асуудал.

/Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

           

20.5. Төрийн байгуулалтын байнгын хороо:

            20.5.1. төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;

            20.5.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын сонгууль;

            20.5.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион

байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс;

            20.5.4. төрийн алба;

            20.5.5. төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;

            20.5.6. ард нийтийн санал асуулга;

            20.5.7. төр, сүм хийдийн харилцаа;

20.5 8. хэвлэл мэдээллийн хараат бус байдал;

            20.5.9.төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

           

20.5.10. гишүүний бүрэн эрхийн асуудал;

            20.5.11. гишүүний ёс зүй;

            20.5.12. гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал;

            20.5.13. Улсын Их Хурал, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт;

            20.5.14. гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;

            20.5.15. чуулганы хуралдааны дэгийн асуудал.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.6. Төсвийн байнгын хороо:

            20.6.1. улсын нэгдсэн төсөв, түүний гүйцэтгэл, хяналт;

            20.6.2. төрийн санхүү, зээлийн болон татварын бодлого;

20.6.3. аудитын асуудал;

            20.6.4. гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан  зээлийн гэрээ, хэлцэл;

            20.6.5. Улсын Их Хурлын төсөв.

            20.6.6.төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.7. Хууль зүйн байнгын хороо:

            20.7.1. эрх зүйн бодлого;

            20.7.2. хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа;

            20.7.3. гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого;

            20.7.4. Улсын хил хамгаалалтын бодлого;

            20.7.5. хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;

            20.7.6. шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

            20.7.7. нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;

            20.7.8. эрүү, иргэн, захиргааны байцаан шийтгэх ажиллагаа;

            20.7.9. өршөөл үзүүлэх асуудал;

            20.7.10. патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;

            20.7.11. цагаачлал, иргэний харьяалал;

            20.7.12. архив;

            20.7.13. эрх зүйн туслалцаа;

            20.7.14. өмгөөлөл;

            20.7.15.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Page 106: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

20.8. Эдийн засгийн байнгын хороо:

            20.8.1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл;

            20.8.2. эдийн засгийн дотоод, гадаад бодлого;

            20.8.3. бүсчилсэн хөгжил;

            20.8.4. төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;

            20.8.5.даатгалын бодлого, энэ хуулийн 20.6.6-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал;       

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                        20.8.6. төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;

            20.8.7. гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн нэгдсэн  бодлого;

            20.7.8./Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            20.8.9. ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалтын бодлого;

            20.8.10. газрын тосны асуудал;

20.8.11. үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого;

            20.8.12. шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого;

            20.8.13. төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;

            20.8.14. стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;

            20.8.15. албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт;

            20.8.16. үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт;

            20.8.17. барилга, хот байгуулалт;

            20.8.18. түлш, эрчим хүч;

            20.8.19. зам тээвэр, шуудан;

            20.8.20. орон сууц, нийтийн аж ахуй;

20.8.21. аялал жуулчлалын хөгжлийн стратеги;

20.8.22. аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил;

            20.8.23. мэдээлэл, технологийн хөгжил;

            20.8.24. харилцаа холбоо;

            20.8.25. техник, технологийн шинэчлэл.

            20.8.26.газрын эдийн засгийн үр ашгийн бодлого.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.9. Байнгын хороо хууль тогтоомжид нийцсэн дүрэмтэй байх бөгөөд түүнийг хуралдаанаараа батална.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.10. Байнгын хороо тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.11. Байнгын хорооны үйл ажиллагааны зардлыг Зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу Улсын Их Хурлын төсөвт

тусгана.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.12. Улсын Их Хурлын төсвийн Ерөнхий менежер нь Байнгын хорооны даргын саналаар Байнгын хорооны

зардлыг зориулалтын дагуу зарцуулна.

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            20.13.Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгөх,

судалгаа, мэдээллээр хангах, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байна.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн дугаарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

21 дүгээр зүйл. Байнгын хорооны ажлын зохион байгуулалт

21.1. Байнгын хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

21.2. Байнгын хорооны нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.

21.3.Байнгын хорооны хуралдааныг чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно.

21.4. Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд

оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Page 107: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

21.5. Ажлын хэсэг байгуулах, түүнчлэн бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж

зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх шаардлагатай бол Байнгын хороо

эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргаж болно.

21.6./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.7. Байнгын хорооны хуралдааны явцыг хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тэмдэглэнэ.

21.8.Байнгын хороо энэ хуулийн 21.5-д заасан тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн батална.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

22 дугаар зүйл. Байнгын хорооны бүрэлдэхүүн

22.1. Байнгын хороо 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг гурваас дээшгүй Байнгын

хороонд харьяалагдан ажиллаж болно.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.2./Энэ хэсгийг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

22.3. Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.

22.4. Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно.

22.5. Байнгын хорооны дарга хорооныхоо өдөр тутмын ажлыг удирдаж хуралдааныг даргална.

22.6. Байнгын хорооны дарга 7-оос дээш хоног түр эзгүй байх тохиолдолд түүний саналыг харгалзан Улсын Их

Хурлын даргын захирамжаар үүргийг нь аль нэг гишүүнд орлуулж гүйцэтгүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

23 дугаар зүйл. Байнгын хорооны даргын чиг үүрэг

23.1. Байнгын хорооны дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

            23.1.1. Байнгын хорооны хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах;

            23.1.2. Байнгын хорооны хуралдааныг удирдах;

            23.1.3. Байнгын хорооны нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах;

            23.1.4. Байнгын хорооны ажлын алба болон тодорхой төсөл боловсруулахаар Байнгын хорооноос

байгуулсан ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

            23.1.5. Байнгын хорооны ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнах.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Дэд хороо

24.1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд дор дурдсан дэд хороо байгуулж болно:

            24.1.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын;

            24.1.2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Мянганы хөгжлийн

зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын;

24.1.3. Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын,  Улсын Их Хурлын

гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            24.1.4. Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын;

            24.1.5. Хууль зүйн байнгын хороонд Хүний эрхийн;

            24.1.6. Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн.

            24.1.7.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд  Агаарын бохирдлыг бууруулах

асуудлын.

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

24.2./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.3. Дэд хороод нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцаж бодлогын

баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай

бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах

чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг эрхэлнэ:

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            24.3.1.Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон

гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг;

Page 108: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            24.3.2. Ёс зүйн дэд хороо нь гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны

дэгийг сахиулах асуудлыг; 

            24.3.3. Нутгийн удирдлагын дэд хороо нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын

байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг;

24.3.4. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хурал, түүний гишүүний

бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;

24.3.5.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо нь улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага,

төсвийн хяналтын асуудлыг;

            24.3.6. Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний

харьяаллын асуудлыг;

            24.3.7. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил,

хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг;

            24.3.8. Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол

Улсын мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг.

            24.3.9.Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо нь Ерөнхийлөгчийн, Улсын

Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалт,

бүртгэлийн хяналтын асуудлыг;

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

            24.3.10./Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/

                        24.3.11.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн

хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаархи хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг.

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

24.4. Ёс зүйн, Төсвийн зарлагын хяналтын, Тусгай хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд

хороод өөрсдийн эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулж болно. 

24.5. Дэд хороо нь тухайн эрхэлсэн асуудлаараа шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан

тушаалтан, иргэд, байгууллагаас тайлбар авах, өөрийн байгуулсан дагнасан буюу хамтарсан ажлын хэсгээр хяналт шалгалт

хийлгэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын

хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.

24.6. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад дэд хорооны

бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын

хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.7. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа

сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг

түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд

ирүүлсэн саналыг судалж зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.

/Энэ хэсгийн   зарим хэсгийг   Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар

тогтоолоор хүчингүй болгосон/

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.8. Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд

хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно.

24.9. Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар сонгох бөгөөд

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн

тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.10. Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно.

24.11. Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд түүнд дэд хорооны гишүүдийн

олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.

24.12. Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

Page 109: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            24.13. Нэг нам, эвсэл олонхийн суудал аваагүй тохиолдолд Зөвлөл нам, эвслийн бүлгийн зөвшилцлийн

үндсэн дээр Байнгын хороо, дэд хорооны даргын суудлыг хуваарилна.

Хэвлэх

25 дугаар зүйл. Түр хороо

25.1. Тодорхой асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий

түр хороог Улсын Их Хурлын тогтоолоор  байгуулан ажиллуулж болно.

25.2. Түр хороо зөвхөн гишүүдээс бүрдэх бөгөөд түүний бүрэлдэхүүн, ажиллах хугацааг тухай бүр тогтооно.

25.3. Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил  эрх эдэлнэ.

25.4. Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангаж, ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулан зохих

шийдвэр гаргуулмагц түүнийг Улсын Их Хурал татан буулгана.

Хэвлэх

26 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын  бүлэг

26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг

/цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.

26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.

26.3. Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг

бүлэг байгуулна.

26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд

тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно.

26.5.Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын

даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.6. Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдээлнэ.

/Энэ хэсгэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.7. Бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн

хуралдаан дээр албан ёсоор мэдээлнэ.

26.8. Шинээр нөхөн сонгогдсон гишүүн аль нэг бүлэгт нэгдвэл тухайн бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад,

Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.9. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн

төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно.

26.10. Энэ хуулийн 26.9-д заасан гишүүд аль нэг бүлэгт нэгдэж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг энэ хуулийн

26.8-д заасны дагуу мэдээлнэ.

26.11. Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие

даан бүлэг байгуулахыг хориглоно.  

26.12. Энэ хуулийн 26.11-д заасны дагуу гишүүн аль нэг бүлгээс гарсан, нөгөө бүлэгт нэгдэн орсон бол тухайн

бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад, Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

27 дугаар зүйл. Бүлгийн эрх, үүрэг

27.1. Бүлэг дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

            27.1.1. хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод

бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн

хуралдаанаар шууд хэлэлцүүлэх;

            27.1.2. ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллын талаар Улсын Их Хурал болон

Улсын Их Хурлын даргад саналаа илэрхийлэх;

            27.1.3. нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;

            27.1.4.нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа

асуудалтай холбогдуулан завсарлага авах;

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

27.1.5. Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;

            27.1.6./Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Page 110: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            27.1.7 бүлгийн төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;

            27.1.8. нэгдсэн болон Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах,

хуралдааны ирцийг хангах, хуралдааны дэгийг чанд сахиулах;

            27.1.9. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

            27.1.10. бүлгийн ажлын албаны ажилтныг ажилд томилох, чөлөөлөх.

27.2.Бүлэг нь бодлогоо боловсруулах, зохион байгуулалтын туслалцаа авах чиг үүрэг бүхий ажлын албатай байх

бөгөөд түүний гүйцэтгэх үүргийг нь бүлгийн дүрмээр зохицуулна. Бүлгийн ажлын албаны ажилтны тоо нь тухайн бүлгийн

гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо нь сондгой байгаа тохиолдолд дараагийн

бүхэл тэгш тооноос тооцно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.3. Бүлгийг ажиллах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцах ба ажлын

албаны цалин, унаа, албан томилолт, холбоо, бичиг хэргийн зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

27.4. Бүлэг Улсын Их Хурлын бүтцийн хувьд эрхлэх ажлаа намын дээд, төв, гүйцэтгэх байгууллагын өмнө шууд

хариуцахгүй.

27.5. Бүлгийн төсвийн зарцуулалтад Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.

Хэвлэх

28 дугаар зүйл. Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох

28.1. Дор дурдсан тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болно:

            28.1.1. бүлэг байгуулсан нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан;

            28.1.2. энэ хуулийн 6.6-д заасан үндэслэлээр орон гарч нөхөн сонгууль явуулсан боловч тухайн

нам, эвсэл суудал авч чадаагүйгээс бүлгийн гишүүдийн тоо энэ хуулийн 26.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон;

            28.1.3. гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 26.1-д заасан  доод

хязгаарт хүрэхгүй болсон.

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            28.1.4. бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан.

           

28.2. Улсын Их Хуралд бүлэгтэй намууд, эсхүл нам, эвсэл нэгдсэн бол бүлгүүд нэгдэж шинэ бүлэг байгуулж

болно. 

28.3. Эвслийн бүлэг тарсны дараа түүний бүрэлдэхүүнд байсан нам Улсын Их Хуралд  8-аас доошгүй суудалтай

бол тухайн намаас сонгогдсон гишүүд Улсын Их Хуралд хамтарсан үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ингэхдээ энэ

хуулийн 27.1.1- 27.1.6,  27.1.8-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Хэвлэх

29 дүгээр зүйл. Чуулганы хуралдааны нийтлэг журам

29.1. Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар

хэлэлцэнэ.

29.2. Хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан энэ хуулийн  29.1-д зааснаас бусад

асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.

29.3. Энэ хуулийн 29.1, 29.2-т зааснаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг

нээлттэй хийнэ.

29.4. Нам, эвслийн бүлгийн хуралдааны журмыг тэдгээрийн дүрмээр зохицуулна.

29.5. Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцож төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үг хэлэх,

мэдээлэл хийх эрхтэй.

29.6. Засгийн газраас санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд Ерөнхий сайд,

Засгийн газрын бусад гишүүд чуулганы хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх, Засгийн газрын

байр суурийг илэрхийлнэ.

29.7. Засгийн газраас санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдаанаар

хэлэлцэх үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг албан ёсоор орлож байгаа Засгийн

газрын гишүүн асуудлыг хариуцан хэлэлцүүлнэ.

29.8. Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их

Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нар зөвхөн өөрсдийнх нь хариуцсан ажилтай холбогдолтой

асуудлыг хэлэлцэхэд чуулганы хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулан байр сууриа илэрхийлж болно.

Page 111: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.9. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрөөр заагаагүй бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль,

Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зохих Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. 

29.10. Нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд Тамгын газрын ажилтнууд байлцаж хуралдааны бэлтгэл

хангах, үйл явцын тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийн танилцуулга, томъёоллын эх бэлтгэх зэргээр чуулганы

ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

29.11. Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 29.9-д заасан аливаа төслийг хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй боловч

ийнхүү хэлэлцээгүй нь асуудлыг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй.

29.12. Иргэд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид чуулганы ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн

байгууллага мэдээлэл, сурвалжлага хийх эрхтэй бөгөөд энэ талаар мөрдөх журмыг Улсын Их Хурлын дарга батална.

29.13. Ажлын зайлшгүй шаардлага гарвал Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 7-14

хоногийн хугацаагаар түр завсарлуулах эрхтэй.

29.14.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг

харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа

30 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа 

30.1.Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд энэхүү хугацаа нь Улсын Их Хурлын ээлжит

сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр эхэлж, дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр

дуусгавар болно.

30.2. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит

сонгууль явуулах боломжгүй болсон бол мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх Улсын Их

Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

30.3.Улсын Их Хурлын ээлжит сонгууль зарласны дараа энэ хуулийн 30.2-т заасан онцгой нөхцөл үүсвэл Улсын Их

Хурал ээлжит сонгууль зарласан шийдвэрээ цуцалж сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

30.4. Энэ хуулийн 30.2, 30.3-т заасан нөхцөл байдал үүссэнийг Улсын Их Хурал нээлттэй чуулганаар хэлэлцэж

Ерөнхийлөгчтэй санал тохиролцсоны үндсэн дээр ил санал хураалтаар тогтоол гаргаж шийдвэрлэнэ.

30.5. Энэ хуулийн 30.2-т заасан онцгой нөхцөл арилсны дараа Улсын Их Хурал ажлын 7 хоногт багтаан ээлжит

сонгуулийг товлон зарлана.

30.6. Энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг

Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.

30.7.Энэ зүйлийн 30.4-т заасныг баримтлаагүй бол уг асуудлаар шийдвэр гаргаагүй гэж үзнэ.

Хэвлэх

31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас

                                            өмнө дуусгавар болох 

31.1.  Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар

болно:

            31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ

хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж

ёсоор болгосон;

31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж  Улсын Их Хурал бүрэн эрхээ 

хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах  тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал

хэлэлцэж ёсоор болгосон;

            31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор

Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос  доошгүй нь Улсын

Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

Page 112: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах 

зарлиг гаргасан.

31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос

доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана. 

  31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы

үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын

3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ. 

31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд

эдгээр шийдвэр эцсийнх байна.

31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр

Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.

31.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 31.1.4-т зааснаар Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргасан

бол Улсын Их Хурал уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлана.

31.7. Энэ хуулийн 31.5, 31.6-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн

өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион

байгуулна.

31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т  заасан тогтоолын төслийг

Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн

бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

            31.9. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын

болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулна.

            31.10. Нэгдсэн, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр гишүүд төсөл

санаачлагчид асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж  байр сууриа илэрхийлэх эрхтэй.

            31.11. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг

хэлж  байр сууриа илэрхийлж болно.

Хэвлэх

ТАВДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх

32 дугаар зүйл. Улсын Их Хурал хууль тогтоох

                                    бүрэн эрхээ хэрэгжүүлэх

             32.1. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх бөгөөд нэгдсэн болон

Байнгын хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл,

тодорхой бусад асуудал хэлэлцэх, санал хураах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг

баримтална.

             32.2. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар батална.

/Энэ хэсэгт 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            33 дугаар зүйл. Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ 

                                                                хэрэгжүүлэх 

            33.1. Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ дараахь хэлбэрээр хэрэгжүүлнэ:

                        33.1.1. Засгийн газрын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад

байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                       33.1.2. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан

тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга тавих, түүний хариуг чуулганаар хэлэлцүүлэх;

                      33.1.3. энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд асуулт тавьж хариулт авах;

Page 113: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        33.1.4. энэ хуулийн 33.1.1-д заасан байгууллага хууль, Улсын Их Хурлын бусад

шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгаж дүнг Байнгын хорооны, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн

хуралдаанаар хэлэлцүүлэх;

                        33.1.5. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас томилогдсон, түүнд

ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, гишүүнтэй холбогдсон ажил хэрэг, ёс зүйн зөрчлийг шалгаж санал,

дүгнэлт гаргах.

            33.2.Төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл уг асуудлаар Засгийн газрын байр суурийг

тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж гишүүнээс энэ хуулийн 33.1.2-т заасан албан тушаалтанд бичгээр

хандсаныг “асуулга” гэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            33.3. Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгнө.

            33.4. Асуулга тавьсан гишүүн өөрөө хүсвэл түүний хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

            33.5. Нэгдсэн хуралдаан асуулгын хариуг хэлэлцсэний үндсэн дээр Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр

гаргах шаардлагатай гэж үзвэл асуудал хариуцсан Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.

            33.6. Асуудал хариуцсан Байнгын хороо энэ хуулийн 33.5-д зааснаар нэгдсэн хуралдаанаас өгсөн

чиглэлийн дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон төрийн бодлоготой холбоотой бусад санал

боловсруулж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой шийдвэр гаргуулж болно.

            33.7. Төр, нийгмийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл тодорхой нэг асуудлаар гишүүн энэ хуулийн

33.1.2-т заасан албан тушаалтанд бичгээр хандсаныг “асуулт” гэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

            33.8. Асуултыг хүлээн авсан албан тушаалтан хариуг 14 хоногийн дотор гишүүнд бичгээр өгнө.

            33.9. Гишүүн шаардлагатай гэж үзвэл асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тодорхой

арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамтаар Байнгын хорооны даргад уламжилж болно.

            33.10. Байнгын хороо энэ хуулийн 33.9-д зааснаар гишүүнээс гаргасан хүсэлт, шийдвэрийн төслийг

хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

            33.11. Улсын Их Хурлын дарга, түүнчлэн Байнгын, дэд, түр хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хууль,

Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг

бүхий ажлын хэсгийг гишүүд, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулан ажиллуулж болно.

            33.12. Энэ хуулийн 33.11-д дурдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын ажлын хүрээ нь энэ хуулийн 33.1.1-д

заасан байгууллагаар  хязгаарлагдана.

           

            33.13.Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид энэ хуулийн 33.11-д дурдсан ажлын хэсэг

хяналт шалгалт явуулах шаардлага гарвал шалгалтыг төрийн хяналт шалгалтын эрх бүхий байгууллагатай хамтарч

гүйцэтгэн дүнг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            33.14./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            33.15. Энэ хуулийн 33.1.5-д дурдсан зөрчлийг шалгах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг Зөвлөлөөр

хэлэлцэж байгуулах нь зүйтэй гэж үзвэл удирдамжийг Улсын Их Хурлын дарга батална.

            33.16. Энэ хуулийн 33.1.5-д дурдсан асуудлаар Байнгын, дэд, түр хороо ажлын хэсэг байгуулахыг

хориглоно.

           

Хэвлэх

ЗУРГАДУГААР БҮЛЭГ  

Гишүүний бүрэн эрхийн баталгаа, төсөв, хавсран гүйцэтгэж болох   ажил, албан тушаал, үйл ажиллагаанд нь

хориглох зүйл

34 дүгээр зүйл. Гишүүний бүрэн эрхийн баталгаа

34.1. Гишүүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан бүх талын 

дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Page 114: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

34.2. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хурлын Тамгын газраас мэргэжил, арга зүйн туслалцаа

үзүүлж, техник, зохион байгуулалтын бүх талын нөхцөлөөр хангана.

34.3. Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд

хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар

хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй.

34.4. Гишүүн гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх, ямба, дархан эрх эдэлнэ.

34.5. Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, албаны хэвлэмэл хуудас, “Монгол Улсын Их

Хурлын гишүүн” гэсэн тэмдэг, нэрийн хуудас хэрэглэх бөгөөд тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурлын даргын

захирамжаар батална.

34.6. Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх

бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн

нууцыг задруулахыг хориглоно.

34.7. Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн

журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

34.8./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

34.9. Гишүүнээр ажилласан хугацааг нь мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцно.

34.10. Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бол түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн

ажиллуулах, тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 12 сарын хугацаанд гишүүний цалин, нэмэгдэлтэй тэнцэх нэг

удаагийн, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө

оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний замын зардал, ачаа,

тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно.

34.11. Гишүүнийг хууль зөрчсөний улмаас эгүүлэн татсан бол түүнд энэ хуулийн 34.10-т заасан тэтгэмж бусад

хангамж олгохыг хориглоно.

34.12. Онцгой чуулган зарласан тохиолдолд гишүүнийг чуулганд хүрэлцэн ирэх боломжийг Ерөнхийлөгч хангаж

шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авна.

34.13. Гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь насны даатгалыг төр хариуцаж  даатгалын хураамжийг улсын

төсвөөс санхүүжүүлнэ.

34.14. Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд дараахь баталгаагаар

хангагдана:

                        34.14.1 хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч

байсан цалингийн зөрүүг олгох;

                        34.14.2. тахир дутуу болсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу тахир дутуугийн

тэтгэвэр авч байсан цалингийн зөрүүг олгох;

                        З4.14.3. хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал, түүнчлэн гишүүнд тусламж, үйлчилгээ 

үзүүлэх ажилтны хөлс олгох;

           З4.14.4. гишүүн магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаадад

эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан бол зардлынх нь 70-аас доошгүй хувийг төр хариуцах.

            34.15. Энэ хуулийн 34.14.2, 34.14.3-т заасан цалингийн зөрүү, хөлсийг гишүүний бүрэн эрхийн хугацаатай

адил хугацаагаар олгоно.

34.16. Гишүүн албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд нь 24 сарын, өвчний улмаас нас барсан

бол 18 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн  буцалтгүй тусламж ар гэрт нь олгоно.

            34.17. Эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэдсэн гишүүний эрүүл мэндийн нууцыг

задруулахгүй байх үүрэгтэй.

 34.18. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар өөрийн төсөвтөө тусгах үндсэн дээр

гишүүн, түүний бие төлөөлөгч-туслахыг албан өрөө, тавилга, техник хэрэгслээр хангаж  шаардлагатай бусад дэмжлэг

туслалцаа үзүүлнэ.

Хэвлэх

35 дугаар зүйл. Гишүүний төсөв, цалин, бусад хангамж

35.1. Гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбооны зардлыг Улсын Их Хурлын жилийн

төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

35.2. Энэ хуулийн 35.1-д заасан зардлын хэмжээг гишүүн тус бүрээр тооцож төсөвт тусгах бөгөөд ингэхдээ

тойргийн онцлогийг харгалзаж Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно.

Page 115: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

35.3. Гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллахтай холбогдсон зардлын  хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд 

Улс төрийн намын тухай хуулийн дагуу хуваарилагдах  хөрөнгийг энэхүү зардалд үл тооцно.

35.4. Гишүүний цалин, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын зардал, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд

зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

35.5. Гишүүн үйл ажиллагааныхаа талаар тойргийнхоо сонгогчдод мэдээлэх, сурталчлах зардал болон хэвлэл

захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

35.6. Гишүүний төсвийг Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу Тамгын газар тухайн гишүүний

зөвшөөрөлтэйгээр зарцуулах бөгөөд зарцуулалтад Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавина.

35.7. Гишүүн төсвийнхөө цалингийн сангаас бусад зардлыг хооронд нь шилжүүлэн зарцуулж болно.

35.8. Гишүүн төсвийнхөө зарцуулалтын мэдээг Тамгын газраас хүссэн цагтаа авах эрхтэй.

35.9. Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол Засгийн газрын гишүүний цалин хангамжийг авах бөгөөд

Улсын Их Хурлын гишүүний төсөвт туссан бусад зардлыг захиран зарцуулах эрхтэй.

35.10. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол түүний төсвийн зардлын санхүүжилтийг зогсоох бөгөөд сэргээсэн

бол түдгэлзүүлсэн өдрөөс эхлэн тооцож гишүүн, түүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын санхүүжилтийг нөхөн

олгоно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

36 дугаар зүйл. Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал

36.1. Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дор дурдсан ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:

            36.1.1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн; 

            36.1.2. улс төрийн намын сонгуульт албан тушаал;

            36.1.3. төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал;

            36.1.4. багшлах болон эрдэм шинжилгээний ажил.

36.2. Сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 36.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүн

тангараг өргөхөөсөө өмнө чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.

36.3. Гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдсон бол түүний чуулганы ажиллагаанд оролцох журмыг Ерөнхий

сайдын саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга захирамжаар батална.

Хэвлэх

37 дугаар зүйл. Гишүүнд хориглох үйл ажиллагаа

37.1. Гишүүнд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

           

            37.1.1. ногдсон төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар зарцуулах;

            37.1.2. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж бусдаас шан харамж авах;   

            37.1.3. гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;

            37.1.4. гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх,

бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;

            37.1.5. Улсын Их Хурлын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн

гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчих;

            37.1.6. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо,

мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит

ажилд ашиглах; 

            37.1.7.  хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх;

            37.1.8. гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд

оролцох, шахалт үзүүлэх;

            37.1.9. аливаа байгууллага, иргэнээс нэг сарын цалингийн хэмжээнээс дээш төгрөгийн үнэтэй

бэлгийн зүйлсийг хувиараа авах;

           37.1.10. бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрхлэгчдийн холбоонд элсэх, аж

ахуйн нэгжийн төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдох.

Хэвлэх

Page 116: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ДОЛДУГААР БҮЛЭГ  

Бусад зүйл  

38 дугаар зүйл. Улсын Их Хурлын ажлын нөхцөл

38.1. Улсын Их Хурал “Төрийн ордон”-д байрлана.

38.2. Улсын Их Хурал нь гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион

байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий Тамгын газартай байна.

38.3. Улсын Их Хурал аж ахуй, санхүүгийн хувьд бие даасан байх бөгөөд төсвийг нь Улсын Их Хурал батална.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                                                                                      

38.4. Улсын Их Хурлын төсвийн зарцуулалтад Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.

38.5. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааны тайланг  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

Төрийн байгуулалтын байнгын хороонд жил бүр танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл Төрийн байгуулалтын байнгын

хороо дүнг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж болно.

Хэвлэх

 39 дүгээр зүйл. Улсын Их Хурлын Тамгын газар, түүний эрхлэх ажил

39.1. Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

            39.1.1. Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсэг, гишүүдэд мэргэжил, арга зүйн

зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

            39.1.2. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх төслийг хянаж, зохих журмын дагуу өргөн мэдүүлэх

бэлтгэлийг хангах;

                     

            39.1.3. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлах 

үйл ажиллагааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах;

            39.1.4. Улсын Их Хурал, түүний Тамгын газар Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн аж ахуй,

санхүүг хөтлөн явуулах, төсвийг хууль тогтоомжийн дагуу зарцуулах;

           39.1.5./Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            39.1.6. нэгдсэн, Байнгын, дэд, түр хороод, нам, эвслийн бүлгийн хуралдааны техникийн

бэлтгэлийг хангах;

            39.1.7. батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хийх,

хэлбэржүүлэн гаргах, нийтлэх, мэдээлэх;

            39.1.8. чуулганы явцыг дэс дараалан албан ёсоор тэмдэглэн хөтөлж, уг тэмдэглэлийг ашиглах,

хадгалах ажлыг эрхлэн явуулах;          

            39.1.9. Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл

ажиллагааг эрхэлж чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой баримт бичгийг олшруулан тараах ажлыг зохион байгуулах;

            39.1.10. Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажиллагааг зохион байгуулах;

            39.1.11. гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлын шийдвэрлэлтийн

байдлыг нэгтгэн дүгнэж Улсын Их Хурлын дарга, Өргөдлийн байнгын хороо, гишүүдэд мэдээлэх;

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            39.1.12. Улсын Их Хурал, Тамгын газрын гадаад харилцааны асуудлыг хариуцан шаардлагатай

баримт бичиг бэлтгэх, Улсын Их Хурлын шугамаар гадаад оронд айлчлах болон гадаадаас ирэх зочин, төлөөлөгчдийг

хүлээн авах бэлтгэл хангах, тэдгээрт үйлчлэх;

            39.1.13. хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсэгт арга

зүйн туслалцаа үзүүлэх;

            39.1.14. чуулганаар хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон

гишүүдийн хүссэнээр тодорхой хуулийн хэрэгжилтээр мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх;

            39.1.15. Монгол Улсын хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлж гишүүдэд үйлчлэх;

            39.1.16. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрээр даалгасан бусад үүргийг биелүүлэх.

39.2. Тамгын газар нь хуулийн этгээд мөн бөгөөд түүний дүрмийг Улсын Их Хурал батална.

            39.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд Улсын Их Хурлаар төсвийн төсөл хэлэлцэх,

төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах, бодлогын зөвлөмж гаргах, дүн шинжилгээ

хийх бие даасан нэгжийг ажиллуулна.

Page 117: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

39.4.Энэ хуулийн 39.3-т заасан нэгж нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд байна.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

40 дүгээр зүйл.  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

40.1. Тамгын газрыг хууль зүй, улс төрийн өндөр мэргэшил бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах бөгөөд

түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосны дагуу Улсын Их Хурал томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

40.2. Ерөнхий нарийн бичгийн дарга намын харьяалалгүй байх бөгөөд уг албан тушаалд томилогдсон өдрөөс

эхлэн намын гишүүнчлэлээс гарсанд тооцно.

40.3. Ерөнхий нарийн бичгийн дарга эрхлэх асуудлаараа захирамж гаргана.

Хэвлэх

41 дүгээр зүйл. Ерөнхий нарийн бичгийн даргын эрхлэх ажил

41.1. Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

            41.1.1. Тамгын газрын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах;

            41.1.2. нэгдсэн хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх;

            41.1.3. нэгдсэн, Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гаргасан

шийдвэрийг эрх зүйн хувьд хэлбэржүүлэх;

            41.1.4. Тамгын газрын ажилтан, гишүүний саналыг үндэслэн түүний зөвлөх, туслах, бие

төлөөлөгч-туслахыг томилох, чөлөөлөх;

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

            41.1.5. Улсын Их Хурлаас олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

            41.1.6. Улсын Их Хурлын төсвийн төслийг бэлтгэх, батлагдсан төсвийг зарцуулах;

            41.1.7. Тамгын газрын захиргаа, санхүүгийн хяналтыг хэрэгжүүлэх.

41.2. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Улсын Их Хурлын төсвийн ерөнхий менежерийн хувьд Байнгын хорооны

ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлнө.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

42 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргын ажлын алба

42.1.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий

ажлын албатай байна.

42.2.Улсын Их Хурлын даргын ажлын албаны орон тоог Улсын Их Хурлын дарга батална.

            42.3.Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтан Улсын Их Хурлын даргад ажлаа шууд хариуцаж,

Тамгын газарт харьяалагдана.”

/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

421 дүгээр зүйл.Улсын Их Хурлын төсөв 

421.1.Улсын Их Хурал бие даасан төсөвтэй байна.

421.2.Улсын Их Хурлын төсөв нь гишүүд, Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, Тамгын газар, Улсын Их Хурлын

нийтлэг арга хэмжээний төсвөөс тус тус бүрдэнэ.

421.3.Улсын Их Хурлын төсөв нь түүний үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүрэлцэхүйц хэмжээтэй байна.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            422 дугаар зүйл.Улсын Их Хурлын төсвийг боловсруулах, хэлэлцэх

422.1.Улсын Их Хурлын төсвийг Тамгын газар боловсруулах ба Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс тус тусын

төсөвтэй холбогдсон саналыг авна.

422.2.Тамгын газар Улсын Их Хурлын төсвийн төслийг энэ хуулийн 11.3-т заасан Зөвлөлтэй зөвшилцсөний дараа

Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ.

422.3.Тамгын газар Улсын Их Хурлын төсвийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гаргасан

саналыг тусгаж, төсвийн эцсийн хувилбарыг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ.

Page 118: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

422.4.Засгийн газар Улсын Их Хурлын төсвийн төслийг улсын төсвийн төсөлд бүрэн тусган Улсын Их Хуралд өргөн

мэдүүлж батлуулна.

422.5.Засгийн газар Улсын Их Хурлын төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан тохиолдолд уг саналыг

улсын төсвийг чуулганаар хэлэлцэх үед хэлэлцэн шийдвэрлэнэ.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

423 дугаар зүйл.Улсын Их Хурлын төсвийг зарцуулах, 

                                                гүйцэтгэлд тавих хяналт

423.1.Улсын Их Хурлын төсвийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга зориулалтын дагуу захиран

зарцуулна.

 423.2.Улсын Их Хурал жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор

төрийн аудитын төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн аудитын төв байгууллага тайланг хүлээн авснаас хойш 1 сарын дотор

тайлангийн талаар аудитын дүгнэлт гаргана.

423.3.Улсын Их Хурлын төсвийн гүйцэтгэлийн тайлан, энэ хуулийн 423.2-т заасан төрийн аудитын төв байгууллагын

дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэнэ.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

43 дугаар зүйл. Улсын Их Хурлын шийдвэр

43.1. Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд бусад шийдвэр нь тогтоолын

хэлбэртэй байна.

43.2.  Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10

хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

43.3. Тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан

хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан

хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр

зогсоно.

43.4. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн

мэдээлэл” эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.

43.5. “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн

газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаархи Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам,

агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ.

43.6. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг хэвлэн нийтлэх ажлыг Тамгын газар хариуцаж  долоо хоног тутам гаргана.

Хэвлэх

44 дүгээр зүйл. Улсын Их Хурлын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

44.1. Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хэвлэх

45 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болох

45.1. Энэ хуулийг 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                             Ц.НЯМДОРЖ          

[1] Монгол Улсын Їндсэн хууль- “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн  1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

Хэвлэх

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЯАМНЫ ЭРХ ЗYЙН

Page 119: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

БАЙДЛЫН  ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын яам /цаашид “яам” гэх/-ны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн

үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Яамны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

2.1.Яамны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,1 Засгийн газрын тухай2,

Төрийн албаны тухай3, Төсвийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад

актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

3 дугаар зүйл. Яам, түүний чиг үүрэг

3.1.Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага мөн.

3.2.Засгийн газрын бүтцэд ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яам ажиллана.

3.3.Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт,

бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй,

эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.4.Ерөнхий чиг үүргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны нийт салбарын нийтлэг, чиглэлийн яам нь

Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой салбарын асуудлаар энэ хуулийн 3.3.-т заасан чиг үүргийг тус тус хэрэгжүүлнэ.

3.5.Яамыг гадаад, дотоодод Монгол Улсын сайд, хуульд өөрөөр заагаагүй бол түүний даалгаснаар болон өөрийн

эрх хэмжээний асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга төлөөлнө.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Яамны үйл ажиллагааны зарчим

4.1.Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв

нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.

4.2.Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод

нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, яамд нь бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцон харилцан

хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллана.

Хэвлэх

5 дугаар зүйл. Яамыг байгуулах, өөрчлөн байгуулах,

         татан буулгах

5.1.Засгийн газрын үйл ажиллагааны ерөнхий чиг үүрэг болон салбарын чиг үүргийг зохистой хуваарилах үндсэн

дээр яамыг Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Дөчин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын

тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр

Улсын Их Хурал хуулиар байгуулж, өөрчлөн байгуулж, татан буулгана.

Хэвлэх

6 дугаар зүйл. Яамны тамга, тэмдэг, бэлгэдэл

6.1.Яам тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.

6.3.Яам эрхэлсэн ажлын онцлог, түүхэн уламжлалыг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болно.

6.4.Яамны бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Яамны эрхлэх асуудал

Page 120: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

7 дугаар зүйл. Яамны нийтлэг эрхлэх асуудал

7.1.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ:

            7.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг

хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

            7.1.2. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн төсөл

боловсруулах;

            7.1.3.салбарын хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн

ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт,

хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

            7.1.4.төсвийн ерөнхийлөн захирагчаас яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад

байгууллага, холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийн явц, үр дүнд

хяналт тавих, дүгнэх;

            7.1.5.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг

сурталчлах, хуулийг хэрэглэж байгаа практикийг судалж нэгтгэн, боловсронгуй болгох санал боловсруулж холбогдох

байгууллагад оруулах;

            7.1.6.аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын

дэргэдэх холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

            7.1.7.Засгийн газрын агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын хоорондын болон

эдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны холбогдох байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах;

            7.1.8.төрийн албан хаагчдын хэрэгцээг тодорхойлох, тэднийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг

нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангахтай холбогдсон бодлого боловсруулж

хэрэгжүүлэх;

            7.1.9.хүний эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга

хэмжээ авах;

            7.1.10.Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, тэдгээрт хууль тогтоомжийг нийцүүлж,

биелэлтийг хангуулах;

            7.1.11.салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулахад шаардагдах тооцоо, судалгаа, мэдээ материалыг бусад яам, агентлаг, Засгийн газраас

байгуулсан бусад байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулж авах;

            7.1.12.тухайн салбарын ажиллагсдыг урамшуулах, төрийн дээд шагналаар шагнуулах, цол

олгуулах саналыг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу холбогдох  байгуулагад өргөн

мэдүүлэх;

            7.1.13.хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал.

7.2.Яамны эрхлэх тодорхой асуудлыг хуулиар тогтооно.

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Яамны удирдлага, зохион байгуулалтын бүтэц

8 дугаар зүйл. Монгол Улсын сайд

8.1.Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Засгийн газрын гишүүн-Монгол

Улсын сайд /цаашид “сайд” гэх/ тэргүүлнэ.

8.2.Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн ажлын хэсэг,

тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам,

агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.

8.3.Сайдын өөрийн ажлын хэсэг /зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан/ нь сайдад бүрэн эрхээ

хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, шуурхай ажлыг нь гүйцэтгэнэ.

8.4.Энэ хуулийн 8.3-т заасан ажилтан ажлаа  сайдын өмнө хариуцаж, төрийн албан хаагчийн хувьд яамны

аппаратад харъяалагдана.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Төрийн нарийн бичгийн дарга

Page 121: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

9.1.Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу

Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас түр

чөлөөлөх, чөлөөлөх, халах, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулахыг хориглоно.

9.3.Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирдана.

9.4.Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын

шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно.

9.5.Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын ажлын үр дүнг сайдын өмнө хариуцна.

9.6.Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

           

            9.6.1.яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм,

заавар, журмыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалд нийцүүлэн баталж,

мөрдүүлэх;

            9.6.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын

захирамж, сайдын тушаал, Засгийн газрын хуралдаан, Ерөнхий сайд, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг

зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих;

            9.6.3.яамны төсвийн ерөнхий менежерийн хувьд сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж, гүйцэтгэлийг

дүгнүүлэх;

            9.6.4.сайдаас эрхлэх асуудлынхаа хүрээний агентлаг, бусад этгээдтэй үр дүнгийн гэрээ

байгуулахад нь болон салбарын бодлого зохицуулалт, хэрэгжилтийг хянах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

            9.6.5.сайдын даалгаснаар эрхлэх асуудлынх нь хүрээний агентлаг, бусад байгууллагын

удирдлагатай харилцах;

            9.6.6.бүрэн эрхийнхээ асуудлаар холбогдох байгууллагатай шууд харилцах;

            9.6.7.яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасан хүрээнд хөрөнгө оруулалтыг

санхүүжүүлэх;

         9.6.8.батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан яамны  төсвийн хөрөнгийг тогтоосон

журмын дагуу захиран зарцуулах;

            9.6.9.хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан

тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх,

халах;

9.6.10.ажилтныг ажлын үр дүнгээр нь шагнаж урамшуулах;

            9.6.11.ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах;

            9.6.12.зохих журмын дагуу яамны нэр дээр банкинд харилцах данс нээх;        

            9.6.13.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр олгосон болон сайдаас шилжүүлсэн бусад

бүрэн эрх.

9.7.Сайдын түр эзгүйд түүний даалгаснаар байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн бичигт хариу өгч, гаргасан

шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна.

9.8.Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж,

Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг

хангуулна.

9.9.Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын

шийдвэр, сайдын тушаалыг зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг уг албан тушаалтан өөрөө, хэрэв уг албан тушаалтан хууль

тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлээгүй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол сайд тус тус хүчингүй болгоно. Тухайн

тушаалтай холбоотой маргаан гарсан тохиолдолд иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно.

9.10.Төрийн нарийн бичгийн даргад зөвлөх үүрэг бүхий яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас

бүрдсэн зөвлөл байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн ажиллах журмыг Төрийн нарийн бичгийн дарга батална.

9.11.Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл

энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана.

Хэвлэх

10 дугаар зүйл. Яамны зохион байгуулалтын бүтэц

Page 122: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

10.1.Яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион

байгуулалтын бүтцийг Засгийн газар батална.

10.2.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны тодорхойлолтыг 

Төрийн нарийн бичгийн дарга батална.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Яамны зохион байгуулалтын бүтцийн 

                                           нэгжийн удирдлага

11.1.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргыг Төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлж, Төрийн

нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.2.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

            11.2.1.нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж,  үр дүнг Төрийн нарийн

бичгийн даргын өмнө хариуцах;

            11.2.2.сайд, Төрийн нарийн бичгийн даргыг мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах;

            11.2.3.Төрийн нарийн бичгийн даргын эрх олгосноор нэгжийнхээ ажилтантай үр дүнгийн гэрээ

байгуулж, дүгнэх;

            11.2.4.энэ хуулийн 9.6.1-д заасан дүрэм, заавар, журмыг нэгжийнхээ хэмжээнд  мөрдүүлэх ажлыг

зохион байгуулж, биелэлтийг  хангуулах;

            11.2.5.нэгжийнхээ ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоосон журмын

дагуу үнэлж дүгнэн, саналын хамт Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж шийдвэрлүүлэх;

            11.2.6.яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бусад байгууллагатай харилцах.

Хэвлэх

12 дугаар зүйл. Яамны ажлын зохион байгуулалт

12.1.Яам нь чиг үүрэг, эрхэм зорилго, стратегийн зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй

ажиллана.

12.2.Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь сайдаас яамны төсвийн ерөнхий менежертэй байгуулах үр

дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.

12.3.Яамны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний төслийг боловсруулах, батлах, биелэлтийг нь дүгнэх журмыг

хуулиар тогтооно.

12.4.Яамны хэмжээнд Төрийн нарийн бичгийн даргын хууль тогтоомжид нийцүүлж баталсан хөдөлмөрийн дотоод

журмыг мөрдөнө.

12.5.Яамны хөдөлмөрийн дотоод журамд дараахь асуудлыг тусгана:

            12.5.1. албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах;

            12.5.2.захиргаа, ажилтны эрх, үүрэг;

            12.5.3.яамны ажлыг төлөвлөх, тайлагнах;

            12.5.4.яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны үйл ажиллагааны үр дүнг тооцож

дүгнэх, арга хэлбэр;

            12.5.5.ажлын цагийн горим;

            12.5.6.ажил хүлээлцэх;

            12.5.7.дотоодын хяналт шалгалт хийх;

            12.5.8.шагнал урамшуулал олгох;

            12.5.9.сахилгын шийтгэл ногдуулах;

            12.5.10.дотоод журамд тусгахаар хууль тогтоомжид заасан бусад зүйл.

12.6.Төрийн нарийн бичгийн дарга болон энэ хуулийн 11.2-т заасан албан тушаалтан яамны эрхлэх асуудлаар

албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газар,  сайдын бодлогыг баримтална.

Хэвлэх

13 дугаар зүйл. Ажлын нөхцөл

13.1.Яам нь ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан баталж, түүнд

тусгасан арга хэмжээг үйл ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

Хэвлэх

Page 123: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

14 дүгээр зүйл. Яамны төсөв

14.1.Яам нь төсөвтэй байна.

14.2.Яамны төсвийн төслийг боловсруулах, батлах, захиран зарцуулах, тайлагнах журмыг хуулиар тогтооно.

Хэвлэх

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Яамнаас Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,

бусад байгууллагатай харилцах

15 дугаар зүйл. Сайдаас Улсын Их Хуралтай харилцахад 

            16 дугаар зүйл. Сайдаас Ерөнхийлөгчтэй харилцахад 

                                                дэмжлэг үзүүлэх

16.1.Яам нь сайдаас Ерөнхийлөгчтэй харилцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:

            16.1.1.Ерөнхийлөгчийг сайдын эрхлэх асуудлын хүрээний талаархи  шаардлагатай мэдээллээр

хангах;

                        16.1.2.Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох

шийдвэрийн биелэлтийг хангах;

                        16.1.3.сайдын эрхлэх асуудлын хүрээний чиглэлээр Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг

даалгаврыг биелүүлэх;

                        16.1.4.хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх зарлиг, бусад бичиг

баримтын төсөл боловсруулах.

16.2.Хуульд өөрөөр заагаагүй бол яамнаас Ерөнхийлөгчтэй харилцахдаа сайдаараа дамжуулан, түүний ажлын

албатай шууд харилцана. Ерөнхийлөгч  яамтай сайдаар, түүний ажлын алба нь  энэ хуулийн 3.5-д заасан албан

тушаалтнаар дамжуулан харилцана.

Хэвлэх

17 дугаар зүйл. Сайдаас Засгийн газартай харилцахад 

                                                дэмжлэг үзүүлэх

17.1.Яамнаас Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнтэй харилцахдаа сайдаараа дамжуулан харилцана.

Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн яамтай шууд харилцана.

17.2.Яам нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийн талаар ажлын албаар нь

дамжуулан Засгийн газарт тогтоосон журмын дагуу мэдээлнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагатай 

                                                харилцах

18.1.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагатай аймаг, нийслэлийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар дамжуулан харилцана. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь яамтай

сайдаар дамжуулан харилцана.

18.2.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг

хянан шийдвэрлэнэ.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Нутгийн захиргааны байгууллагатай харилцах

19.1.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд нутгийн захиргааны байгууллагатай аймаг, нийслэлийн Засаг

даргаар дамжуулан харилцана. Нутгийн захиргааны байгууллага нь яамтай сайдаар дамжуулан харилцана.

Page 124: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

19.2.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын

болон сайдын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа байдалтай орон нутагт танилцаж,

биелэлтийг хангуулна.

19.3.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас сайдад хандаж тавьсан санал,

хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Хэвлэх

20 дугаар зүйл. Яам хоорондын хамтын ажиллагаа

20.1.Яамд нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ шаардлагатай асуудлаар

хамтарч ажиллана. Хамтран ажиллах асуудлын хүрээ нь хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын үүрэг

даалгавраар болон холбогдох яамдын удирдлагын түвшинд харилцан тохиролцсоноор тодорхойлогдоно.

20.2.Удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар яамд хоорондоо шууд харилцаж ажиллана.

20.3.Яамд нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ харилцан мэдээлэл солилцож, шаардлагатай асуудлаар

мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Сайдын эрхлэх асуудлын хүрээний

агентлагтай харилцах

21.1.Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль

тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа

болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт

туслалцаа үзүүлнэ.

21.2.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах агентлагтай харилцахдаа Ерөнхий сайд даалгасан бол

энэ хуулийн 21.1-д заасан үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хэрэгжүүлнэ.

21.3.Агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага нь сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого

боловсруулах удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ өгөхөд шаардлагатай

тооцоо, судалгаа, мэдээ тайлан зэрэг мэдээллийг тогтоосон журмын дагуу гаргаж өгнө.

Хэвлэх

22 дугаар зүйл. Бусад байгууллага, иргэдтэй харилцах

22.1.Яам нь Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокурорын болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад

байгууллагатай, эдгээр байгууллага нь яамтай сайдаар  дамжуулан харилцана.

22.2.Яам нь сайдынхаа эрхлэх асуудлын хүрээний бус агентлагтай шууд харилцана.

22.3.Яам нь гадаад улсын болон олон улсын байгууллагатай сайдын өгсөн чиглэл, удирдамж, эрхлэх асуудлын

хүрээнд хамаарах асуудлаар харилцана.

22.4.Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж,

байгууллагатай хуульд заасан журмаар харилцана.

22.5.Яам нь сайдын эрхлэх  асуудлын хүрээний тодорхой чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус

байгууллагад нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

22.6.Яам нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай

холбогдсон нийтлэг асуудлаар тэдгээрийн улсын чанартай холбоо, нийгэмлэг зэрэг нэгдлээр нь дамжуулан тодорхой

асуудлаар шууд харилцана.

22.7.Яам нь иргэдээс сайдын эрхлэх хүрээний асуудлаар гаргасан санал, өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн

байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд6 заасан журмын дагуу хүлээн авч

хянан шийдвэрлэнэ. Яам нь сайдаас иргэдийг хүлээн авч уулзах ажлыг сард 2-оос доошгүй удаа зохион байгуулна.

Хэвлэх

  ТАВДУГААР БҮЛЭГ  

     Бусад зүйл  

 23 дугаар зүйл. Яамны хэвлэл

Page 125: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

23.1.Яам нь сайдын тушаал, яамны бодлого, үйл ажиллагааны талаар нийтэд албан ёсоор мэдээлж байх

зорилгоор эмхтгэл гаргаж  болно.

Хэвлэх

24 дүгээр зүйл. Яамны гадаад харилцаа

           

24.1.Яам нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн яам, бусад байгууллага, олон

улсын байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллана.

24.2. Төрийн нарийн бичгийн даргын гадаад улсын ижил төрлийн яам, бусад байгууллага, олон улсын

байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалт, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид “албан томилолт” гэх/ асуудлыг

сайд шийдвэрлэнэ.

24.3.Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга болон ажилтны албан томилолтын асуудлыг Төрийн

нарийн бичгийн дарга шийдвэрлэнэ.

24.4.Гадаад улсын болон олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочин, төлөөлөгч урих асуудлыг сайд

шийдвэрлэнэ.

Хэвлэх

25 дугаар зүйл. Яаманд хориглох зүйл

25.1.Яаманд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

            25.1.1.жагсаал, цуглаан хийх, ажил хаялт, өлсгөлөн, суулт зарлах зэрэг улс төрийн болон шашны

үйл ажиллагаа явуулах;

            25.1.2.хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр орлого олох;

            25.1.3.Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газрын шийдвэрт зааснаас бусад тохиолдолд

яамны байранд бусад байгууллагыг байрлуулах;

            25.1.4.хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

Хэвлэх

26 дугаар зүйл. Яамны шагнал

26.1.Яам нь дараахь шагналтай байж болно:

            26.1.1.яамны хүндэт дэвтэрт бичиж, дурсгалын гэрчилгээ олгох;

26.1.2.яамны жуух бичиг.

26.2.Яамнаас олгох шагналын нийтлэг загвар, дагалдах мөнгөн шагналын хэмжээг Засгийн газар тогтооно.

26.3.Яамны шагнал олгох, шагналын сан бүрдүүлэх, зарцуулах журмыг сайд тогтооно.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                     С.ТӨМӨР-

ОЧИР

1 Монгол Улсын Yндсэн хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн

2 Монгол Улсын Засгийн газрын тухай хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 3 дугаарт нийтлэгдсэн

3 Тєрийн албаны тухай хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн

5 Монгол Улсын Их Хурлын гишїїний эрх зїйн байдлын тухай хууль “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 4

дїгээрт нийтлэгдсэн

6 Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл,гомдлыг шийдвэрлэх тухай хууль-“Тєрийн

мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт нийтлэгдсэн

 

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Page 126: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчим,

үндэсний аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог тодорхойлж, үндэсний аюулгүй байдлыг

хангах бодлого, үйл ажиллагааг уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

2.1. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй

нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт

3.1. “Үндэсний аюулгүй байдал” гэж /цаашид “үндэсний аюулгүй байдал” гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг

сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

3.2. “Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал,

монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан

байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

3.3 “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа” гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг

хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан

тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ.

3.4. Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

3.4.1. Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;

3.4.2. нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;

3.4.3. иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;

3.4.4. эдийн засгийн аюулгүй байдал;

3.4.5. шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;

3.4.6. мэдээллийн аюулгүй байдал;

3.4.7. монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;

3.4.8. хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;

3.4.9. экологийн аюулгүй байдал.

3.4.10.хүнсний аюулгүй байдал.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

4 дүгээр зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл

ажиллагааны үндсэн зарчим

4.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчмыг баримтална:

4.1.1. улс, үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;

4.1.2. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;

4.1.3. хууль дээдлэх;

4.1.4. нэгдмэл, харилцан уялдуулан зохицуулагдсан байх;

4.1.5. шуурхай, тасралтгүй байх;

4.1.6. бодит мэдээлэлд үндэслэх;

4.1.7. төрийн байгууллага, иргэд харилцан хариуцлага хүлээх;

4.1.8. үндэсний эв нэгдлийг эрхэмлэх;

Page 127: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

4.1.9. нээлттэй байх.

Хэвлэх

5 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

5.1. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлын талаархи төрийн бодлогын

нэгдмэл, залгамж чанарын үндэс болно.

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо

6 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах

тогтолцооны бүтэц

6.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний

тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/, Засгийн газар, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг

үүрэгтэй төрийн байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон холбогдох албан тушаалтнаас бүрдэнэ.

6.2. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд

нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжид

нийцүүлэн, тус тусын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэгтэй.

6.3. Улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдлыг хангах

талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.

Хэвлэх

7 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан 

чиг үүрэгтэй байгууллага

7.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд:

7.1.1. Байгаль орчныг хамгаалах алба;

7.1.2. Гаалийн алба;

7.1.3. Дипломат алба;

7.1.4. Гамшгаас хамгаалах алба;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1.5. Мэргэжлийн хяналтын алба;

7.1.6. Зэвсэгт хүчин, бусад цэрэг;

7.1.7. Татварын алба;

7.1.8. Тусгай алба.

7.1.9.гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба;

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

7.1.10. иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн алба.

/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2. Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй

байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах үүрэгтэй.

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, 

хэрэгжүүлэх, хяналт тавихад аж ахуйн нэгж,

Page 128: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

байгууллага, иргэний оролцоо

8 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангахад Улсын Их Хурал, 

Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрх

8.1. Улсын Их Хурал нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг тодорхойлж, Монгол Улсын үндэсний

аюулгүй байдлын үзэл баримтлалыг батална.

8.2. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Үндсэн хууль, бусад

хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангаж,

үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцаж, чиглэл өгнө.

8.3. Монгол Улсын Засгийн газар нь үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулна.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын 

оролцоо

9.1. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэмт

хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэхээс сэрэмжилж, энэ талаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад

мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах асуудлаар санал өгнө.

Хэвлэх

10 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо

10.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага төрийн бодлого, хууль тогтоомжид нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ

хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж,

биелэлтэд хяналт тавьж ажиллана.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Бүх шатны Засаг дарга нарын оролцоо

11.1. Бүх шатны Засаг дарга үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаанаас

сэргийлэх, таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцлийг судлан тогтоох, арилгах арга хэмжээ авч, энэ асуудлаар нутаг

дэвсгэртээ байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад чиглэл өгч, холбогдох байгууллагад санал,

хүсэлт тавина.

Хэвлэх

12 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны оролцоо

12.1. Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин

биелүүлэх төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хамгаалах, өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ баримтыг

холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.

12.2. Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Зөвлөлд санал, хүсэлтээ

тавих эрхтэй.

12.3. Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлын холбогдолтой асуудлаар шийдвэр гаргах,

аливаа хэлбэрээр байр сууриа илэрхийлэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, энэ хуулийг үндэс болгоно.

Хэвлэх

13 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо

13.1. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, үндэсний язгуур

ашиг сонирхлыг дээдлэх үүрэгтэй.

13.2. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан

тушаалтанд санал, хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Иргэний оролцоо

14.1. Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төр,

байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй.

14.2. Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих

байгууллага, албан тушаалтанд санал, гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

Page 129: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Хэвлэх

15 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын

хэрэгжилтэд хяналт тавих

15.1. Улсын Их Хурал нь өөрийн бүтцийн зохих хэлбэрээр дамжуулан энэ хуулийн биелэлтэд хяналт тавина.

15.2. Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны зохицуулалт, хэрэгжилтэд хяналт

тавина.

15.3. Зөвлөлөөс үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж буй талаар Улсын Их Хуралд жилд нэгээс доошгүй

удаа мэдээлж байна.

15.4. Засгийн газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага,

холбогдох бусад байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого болон энэ хуулийг биелүүлэх чиглэлээр

явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавина.

Хэвлэх

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ 

Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг 

уялдуулан зохицуулах

16 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг

уялдуулан зохицуулахад баримтлах зарчим

16.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад төрийн нэгдмэл бодлогод

нийцүүлэх, шуурхай, уян хатан байх, харилцан мэдээлэл солилцох, төрийн нууцыг хамгаалах зарчмыг баримтална.

Хэвлэх

17 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл

ажиллагааг уялдуулан зохицуулах

17.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэн

уялдуулан зохицуулах чиг үүргийг Зөвлөл хэрэгжүүлнэ.

17.2. Зөвлөл нь энэ хуулийн 17.1-д заасан чиг үүргийн хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.2.1. үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй

байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох байгууллагад чиглэл өгөх;

17.2.2. шаардлагатай мэдээллийг төрийн байгууллага, албан тушаалтнаар гаргуулан авах.

17.3. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан

чиг үүргээ хэрэгжүүлэх, Зөвлөлийн шийдвэр болон түүний гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу үндэсний аюулгүй байдлыг

хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга холбогдох байгууллага, албан

тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина.

17.4. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн байгууллагууд нь хуулийн хүрээнд үйл

ажиллагаагаа уялдуулан зохицуулж, хамтран ажиллах үүрэгтэй.

17.5. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах

асуудлаар холбогдох байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллана.

Хэвлэх

18 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээлэл 

солилцох, зөвлөлдөх ажлын хэсэг

18.1. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан солилцох, Зөвлөлөөс гарах

шийдвэрийн төсөл боловсруулахад туслах болон гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх төрийн

байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийг дор дурдсанаар Зөвлөлийн дэргэд байгуулна:

Page 130: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

18.1.1. Гадаад бодлогын;

18.1.2. Мэдээллийн аюулгүй байдлын;

18.1.3. Мэргэжлийн хяналтын;

18.1.4. Тусгай албадын;

18.1.5. Цэргийн бодлогын;

18.1.6. Шашны асуудлын;

18.1.7. Эдийн засгийн бодлогын;

18.1.8. Экологийн бодлогын.

18.1.9.хүнсний аюулгүй байдлын.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

18.2. Ажлын хэсгүүдийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан

зохицуулна. Ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн Монгол Улсын

Ерөнхийлөгч батална.

Хэвлэх

ТАВДУГААР БҮЛЭГ 

Бусад зүйл

19 дүгээр зүйл. Олон улсын гэрээ ба үндэсний аюулгүй байдал

19.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур ашиг

сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахыг хориглоно.

Хэвлэх

20 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

20.1. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчигчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага

хүлээлгэнэ.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай 

холбогдсон зардлын санхүүжилт

21.1. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

21.2. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон зардлыг орон нутгийн төсөв, төсвийн гадуурх хөрөнгийн эх

үүсвэрээр санхүүжүүлж болно.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР

 

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай

2010 оны 07 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

Page 131: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Дугаар 48

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43

дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг хавсралтаар баталсугай.

2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэвлэлд нийтлэх найруулгыг Төрийн нууцын тухай хуульд

нийцүүлэн бэлтгэж төрийн албан ёсны хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал,

цэргийн номлол батлах, нийтлэх тухай” Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолын 1

дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ 

 

 

  Монгол Улсын Их Хурлын 2011 оны 

                                                                                                                                            10 дугаар тогтоолын хавсралт 

                                                         МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ 

XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр,

эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна. Олон улсын харилцаа өнгөрсөн зууны

сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдлөө. Хөгжлийн шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд

тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна. 

Нөгөөтэйгүүр, улс орнуудын хөгжлийн хурд, түвшин улам бүр ялгарч, буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ажилгүйдэл,

ядуурал буурахгүй байна. Зарим улс, бүс нутагт цөмийн зэвсэгтэй болох оролдлого үргэлжилж, хурцадмал байдал

намжихгүй байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол хийгээд олон улсын терроризм, хүний болон

хар тамхины наймаа, гоц халдварт өвчний тархалт зэрэг аюул, сорилт нэмэгдэх болов. 

Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засаг бүхий улс болж хөгжихийн хамт гадаад

харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн тоо үлэмж нэмэгдэв. 

Монгол Улс нөөц баялгаа ашиглан эдийн засгийн чадавхийг өсгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг

дээшлүүлэх эрчимтэй хөгжлийн замд орж байна.

Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмрийг улам өсгөх, үндэсний

Page 132: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх шаардлага

тулгарч байна. 

                                                    НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

1.Монгол Улсын гадаад бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлон

заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд тус улсын гадаад, дотоод нөхцөл байдал нь гадаад бодлогын зорилго,

зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно. 

2.Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон

бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил

дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн. 

3.Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар

хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. 

4.Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна. 

5.Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн

захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих

үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ. 

6.Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал,

хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох,

маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах

зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм

хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно. 

7.Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас

хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ. 

8.Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын

чиглэл, зорилтыг уян хатан тогтооно. 

9.Монгол Улсын гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого,

гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн харилцан

уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Улс төрийн гадаад харилцааны бодлого тодорхойлогч шинжтэй байна. 

                                                   ХОЁР.УЛС ТӨРИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО 

10.Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус улсын аюулгүй байдал, хөгжил дэвшлийг хангах

таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа

түвшинг дээшлүүлэх, олон улсын байгууллага дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг

Page 133: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино. 

11.Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар

мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй,

байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална. 

12.Монгол Улс олон улсын эрх зүйг хүндэтгэн сахиж, гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. 

13.Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг

шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна. Тухайлбал: 

- ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох; 

- цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, олон улсын терроризм, зохион байгуулалттай

гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын бусад энхийг дэмжих, сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох; 

- уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, байгаль орчныг доройтлоос хамгаалах, гоц

халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг дэмжин оролцох. 

14.Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийг баримтална: 

14.1.ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн

бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ.

Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг

харгалзах; 

14.2.АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой "гуравдагч хөрш"-ийн бодлогын

хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх; 

14.3.Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон

талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй

байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох; 

14.4.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын санхүү, худалдаа, эдийн засгийн

байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх, дэлхийн засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын

үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах; 

14.5.хөгжиж байгаа улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Нэгдсэн Үндэстний

Байгууллага, "77"-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах. 

15.Улс төрийн гадаад харилцааны бодлогын чиглэлүүдийг харгалзан тус улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн

газрын байршлыг тогтоож, гадаад бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулна. 

16.Хөгжлийн эрэлт хэрэгцээ, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн гадаад бодлогын судалгаа, шинжилгээ,

гадаад харилцааны мэргэшсэн хүний нөөцийн бэлтгэл, сургалтын тогтолцоо бүрдүүлнэ. 

17.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газарт дипломат алба, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан,

технологийн талаар өндөр мэдлэг, боловсролтой, мэргэшсэн ажилтанг оролцуулан томилж, сэлгэн ажиллуулах бодлого

баримтална. 

Page 134: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                                           ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО 

18.Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын

амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад харилцааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь эдийн засгийн гадаад харилцааны

бодлогын зорилго мөн. 

19.Эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ эрх тэгш, харилцан ашигтай байх зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн

зарчим, хэм хэмжээг чанд мөрдөнө. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болгон

эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хэт хараат байдалд орохоос сэрэмжилнэ. 

20.Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс, хамтарсан буюу гадаадын дагнасан хөрөнгө оруулалттай аж ахуйн томоохон нэгж

байгуулах, концесс олгох, дэд бүтэц шинээр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх төсөл, арга

хэмжээг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгод нийцүүлэн хэрэгжүүлнэ. 

21.Эдийн засгийн гадаад харилцааны бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ. Үүнд: 

21.1.эдийн засгийн салбаруудад тэргүүний технологи, менежмент нэвтрүүлж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар,

стандартыг олон улсын жишиг, түвшинд ойртуулан нийцүүлэх замаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, экспортын

хэмжээг өсгөхийг дэмжих; 

21.2.уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах, импорт

орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх, түүнчлэн мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг

үзүүлэх; 

21.3.түлш, эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх; 

21.4.олон улс, бүс нутгийн эдийн засгийн интеграц болон дэд бүтцийн сүлжээнд нэгдэхийг эрмэлзэх, далайн боомт хүрэх,

дамжин өнгөрөх зам, тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 

21.5.монгол орны байгаль, түүх, соёлын өв санд түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, үйлчилгээг нь олон улсын түвшинд

хүргэх, олон улсын сүлжээнд хамрагдах, соёлын бүтээгдэхүүнийг гадаадад борлуулахад дэмжлэг үзүүлэх; 

21.6.гадаад худалдааг эдийн засгийн өсөлт, хүн амын эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх, гадаад

худалдааны тааламжтай нөхцлүүдийг олох замаар өөрийн бараа, үйлчилгээний зах зээлийг тэлэх нөхцөл бүрдүүлэх; 

21.7.бизнесийн таатай орчин бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний

аж ахуйн нэгж гадаадад хөрөнгө оруулах, дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэх; 

21.8."Ногоон", "Цэнхэр" эдийн засгийг хөгжүүлэх, уул уурхайн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг

нөлөөг багасгахад дэмжлэг үзүүлэх; 

21.9.экологийн аюулгүй байдлыг хангах, тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх

чиглэлээр хоёр талын болон олон талын хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагаас

буцалтгүй тусламж авах талаар идэвхтэй ажиллах; 

21.10.далайд гарцгүй хөгжиж байгаа улсуудын эрх ашгийг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад

байгууллагын хүрээнд хамгаалах ажилд ахиц гаргах, их далайн нөөцөөс ашиглах боломжийг эрэлхийлэх. 

Page 135: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                                              ДӨРӨВ.ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН 

                                                     ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО 

22.Орчин үеийн шинжлэх ухаан-технологийн үндэсний чадавхийг сайжруулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад

дөхөм үзүүлэх нь шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн. 

23.Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцааны бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ: 

23.1.эрдэс болон хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулах, дэвшилтэт арга технологийг сонгон нэвтрүүлэхэд

дэмжлэг үзүүлэх; 

23.2.эдийн засаг, нийгмийн салбарт инновац нэвтрүүлэх, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтын

ажиллагааг идэвхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус тус дэмжлэг үзүүлэх; 

23.3.мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, орчин үеийн ололтыг нэвтрүүлэх, шинжлэх ухаан-

технологийн үндэсний мэдээллийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 

23.4.эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээр туршилт, сорилт явуулах бааз суурийг бэхжүүлэх, мэргэшсэн судлаач

бэлтгэхэд гадаадын тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэхийг эрмэлзэх; 

23.5.олон улсад Монгол судлал өргөжин хөгжихийг дэмжиж, гадаадад Монгол судлалын төв байгуулахад туслалцаа

үзүүлэх; 

23.6.шинжлэх ухаан-технологи, оюуны өмчийн салбарт хоёр талын болон олон талын үндсэн дээр хамтын ажиллагаа

хөгжүүлэх. 

                                                     ТАВ.СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ГАДААД 

                                                                 ХАРИЛЦААНЫ БОДЛОГО 

24.Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлогын зорилго нь үндэсний соёл иргэншил, өвөрмөц өв уламжлалаа дэлхийн

соёлын нийтлэг ололттой хослуулан хөгжүүлэх, түүх, соёлын үнэт зүйлээ хамгаалах, сэргээх, түүхэн шалтгаанаар гадаадад

гарсан эд өлгийн зүйлийг сурвалжлан олоход чиглэсэн хамтын ажиллагаа хөгжүүлэх, нийгэм, хүмүүнлэгийн салбарын шууд

харилцаанд тус дөхөм үзүүлэх явдал мөн. 

25.Соёл, хүмүүнлэгийн салбарын гадаад бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ: 

25.1.Түүх, соёлын дурсгалт болон үнэт зүйл, байгалийн өвийг хамгаалах, сэргээх талаар гадаад улс, ЮНЕСКО, олон улсын

холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн соёлын болон байгалийн өв сангийн бүртгэлд өөрийн биет,

биет бус өвийг хамруулахыг зорих; 

25.2.Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг олон улсын жишиг, шаардлагад ойртуулан сайжруулах, энэ

талаар ахиц дэвшилд хүрсэн улсуудын туршлагыг судалж хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэх; 

25.3.Үндэсний хөгжилд нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг хөгжингүй улсуудад бэлтгэх, гадаадын өндөр мэргэшлийн

багш, эрдэмтдийг ирүүлж ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, сургууль, судалгааны байгууллага байгуулах зэрэг боловсролын

салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 

Page 136: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

25.4.Боловсрол, соёл, урлаг, спорт, олон нийт, мэдээллийн олон улсын байгууллагатай идэвхтэй харилцах, шаардлагатай

гэрээнд нэгдэн орох, ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа, солилцоо хөгжүүлэх, соёл, урлаг, спортын

олон улсын арга хэмжээнд оролцох, ийм төрлийн арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; 

25.5.Бусад улс дахь монгол туургатнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан

хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх. 

                                                  ЗУРГАА.ГАДААДАД БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ 

                                                         ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ БОДЛОГО 

26.Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлогын зорилго нь хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн,

хуулийн этгээдийн хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалахад оршино. 

27.Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ: 

27.1.Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны

эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах; 

27.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн суугаа болон хавсран суугаа улсад

амьдарч, ажиллаж, суралцаж байгаа иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг

үзүүлэх; 

27.3.иргэд гадаадад зорчих эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ тэд эх орондоо эргэн ирж, хөгжил

дэвшилд хувь нэмрээ оруулахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх; 

27.4.гадаадад гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн улстай хамтран

ажиллах; 

27.5.гадаадад байгаа иргэн гэнэтийн осол, халдлага, аюул, албадлагад өртөх, хүнд өвчин тусах, нас барах зэрэг

тохиолдолд Монгол Улсаас тухайн улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар бололцоотой туслалцаа, дэмжлэг шуурхай

үзүүлэх; 

27.6.гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм

төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын болон олон улсын холбогдох

байгууллагатай хамтран ажиллах; 

27.7.гадаадад байгаа иргэддээ тэдний хууль ёсны эрх, эрх чөлөө, үүрэг, хариуцлагын талаархи болон шаардлагатай бусад

мэдээлэл, зөвлөлгөө өгч байх; 

27.8.гадаадад буй иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж ажиллах. 

                                     ДОЛОО.ГАДААД СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ 

                                                                ХАРИЛЦАХ БОДЛОГО 

Page 137: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

28.Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого нь Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн

үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар

хандан талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэхэд оршино. 

29.Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ: 

29.1.Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт амжилтыг гадаадад сурталчлах үйл

ажиллагааг идэвхжүүлэх, гадаад сурталчилгааны бүтэц бий болгохыг дэмжих; 

29.2.монголын түүх, байгаль, зан заншил, ахуй амьдрал, хөгжил дэвшлийг харуулсан сурталчилгааны ном, товхимол,

нэвтрүүлэг, кино, цомог зэргийг бэлтгэн бусад улс түмэнд түгээх, сурталчлах; 

29.3.хоёр талын харилцааны хүрээнд гадаадад Монгол Улсыг сурталчилсан өдрүүд зохион байгуулах, үзэсгэлэн, яармаг

гаргах, кино, урлагийн тоглолт үзүүлэх, уулзалт, ярилцлага зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх; 

29.4.гадаад сурталчилгааг сайжруулахын тулд бусад улс, олон улсын байгууллагын нэр хүндтэй хүмүүс, улс төр, нийгэм,

соёлын зүтгэлтэн, сэтгүүлч болон хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах; 

29.5.Монгол Улсын талаар гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ, мэдээллийг судалж байх; 

29.6.Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт, хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг бодит

мэдээллээр хангах, тэдний хүч бололцоог бусад улстай харилцаа, хамтын ажиллагаа хэвийн хөгжүүлэхэд чиглүүлэх; 

29.7.гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг хэрэгжүүлэхэд ардын болон соёлын дипломатын арга

хэлбэрийг хэрэглэх; 

29.8.энх тайван, найрамдлын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих. 

                                                                    ---oOo--- 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Page 138: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

           

            1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт

            Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр  тодорхойлсон хүний эрхийг

хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болон төрийн бус байгууллагын

үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 

Хэвлэх

            2 дугаар зүйл.  Төрийн бус байгууллагын тухай

                                                 хууль тогтоомж

            1. Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын  Үндсэн хууль, энэ хууль болон

тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 

            2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр  заасан бол олон улсын гэрээний заалтыг

дагаж мөрдөнө.

Хэвлэх

            3 дугаар зүйл.  Хуулийн үйлчлэх хүрээ

            1. Энэ хууль  нам, үйлдвэрчний эвлэл, сүм хийдээс бусад төрийн бус байгууллагад хамаарна. 

           

            2. Энэ хууль  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын болон

бусад улсын төрийн бус байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газарт нэгэн адил хамаарна.

Хэвлэх

            4 дүгээр зүйл.  Хуулийн нэр томьёо

            Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/ ”төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг

хэрэгжүүлэх  байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн

дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө

бус байгууллагыг ;

2/ ”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан,

эрүүл мэнд, спорт,  байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг

хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн  тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг;

3/ ”гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны

ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллагыг.

Хэвлэх

            5 дугаар зүйл.  Төрийн бус байгууллага байгуулах, 

                                                            оролцох эрх

            1. Монгол улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл

авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах

эрхтэй.

           

            2. Төрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

Page 139: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

           

            3. Төрийн бус   байгууллагад албадан оруулахыг хориглоно.

           

            4. Төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чөлөөг нь

хязгаарлахыг хориглоно.

           

            5. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил  тод байх  ба түүний гишүүд болон иргэд хэн

ч тухайн байгууллагын тайлантай  танилцаж болно.

            6. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүс

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага

байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно.

           

Хэвлэх

6 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг үүсгэн 

                                                байгуулсанд тооцох

             Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг

баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн

эрх эдэлнэ.

           

Хэвлэх

            7 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг татан буулгах

            1. Төрийн бус байгууллагыг дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан

бусад үндэслэлээр татан буулгаж болно.  Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих

байгууллага гаргана.

2. Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй

зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн

үйл ажиллагаанд зарцуулна.

            3. Төрийн бус байгууллагын эрх бүхий байгууллага нь түүнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21

хоногийн дотор нийтэд  мэдээлж  Хууль зүйн яаманд бичгээр ирүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс

хасна. 

Хэвлэх

 8 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг албадан

           татан буулгах

            1. Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана:

                        1/ дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан;

                        2/ хууль тогтоомж ноцтой, эсхүл  удаа дараа зөрчсөн.

2. Шүүхийн шийдвэрээр албадан татан буугдсан төрийн бус байгууллагын эд хөрөнгийн асуудлыг энэ хуулийн 7

дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

            9 дүгээр зүйл.  Төрөөс төрийн бус байгууллагатай                                                                              

харилцах

            1. Төрөөс  төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална.

           

            2. Төрийн бус байгууллага нь төрөөс хараат  бус  байна.

           

            3. Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн

дэмжлэг үзүүлж болно.

           

Page 140: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            4. Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон төрийн нууцад үл хамаарах мэдээлэл төрийн бус

байгууллагад нээлттэй байна.

           

            5. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, 

хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саналыг нь үндэслэн төрийн бус байгууллагыг оролцуулж болно. 

           

            6. Төрийн бус байгууллага төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж 

мэдэгдэл хийж болно.

                                   

Хэвлэх

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИХ 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

            10 дугаар зүйл.  Төрийн бус байгууллагын дүрэм

             Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг  тусгана:

                        1/ төрийн бус байгууллагын нэр, хаяг;

                        2/ төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он,сар, өдөр;

3/ төрийн бус байгууллагын зорилго;

4/ төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо;

5/ удирдах зөвлөлийн  эрх хэмжээ;

6/ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод,  дээд хязгаар;

                        7/удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн  хугацаа;

8/ удирдах зөвлөлийн  жилд  хуралдах хурлын тооны доод хязгаар;

9/ удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц;

10/ удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам;

11/ төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах  нөхцөл, журам, энэ тохиолдолд  

хөрөнгийг  хэрхэх тухай ;

                        12/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам.

Хэвлэх

            11 дүгээр зүйл. Төрийн бус байгууллагын удирдах 

                                                            байгууллага

            1. Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь  удирдах зөвлөл байна.  Удирдах

зөвлөл  нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

           

1/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ;

                        2/ төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах;

                        3/ байгууллагын жилийн төсөв батлах;

                        4/ гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;

                        5/ төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын

эрх , хэмжээг  тогтоох;

                        6/ төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг

батлах;

                        7/ дүрэмд заасан бусад бүрэн эрх .

2. Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ

зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна.

Page 141: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

            3. Удирдах зөвлөл нь  таваас доошгүй сондгой  тооны гишүүдээс бүрдэнэ.

4. Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа

шагнал авахгүй.

Хэвлэх

            12 дугаар зүйл.  Удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх 

                                              захирлын бүрэн эрх, хариуцлага 

            1. Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод

төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг  даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ

байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна.

            2. Гүйцэтгэх захирал  дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        1/ удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг  төлөөлөх,

өмч хөрөнгийг захиран зарцуулах;

                        2/ хууль, гэрээнд заасан бусад  бүрэн эрх .

            3. Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх

үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.

            4. Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох

хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

            5. Төрийн бус байгууллагын гишүүн,  удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны  хууль бус үйл  ажиллагааны

улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй.     

Хэвлэх

            13 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах журам

            1. Удирдах зөвлөлийн гишүүд /цаашид “гишүүн” гэх/ аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

            2. Удирдах зөвлөл  нь  хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар 

шийдвэрлэнэ.

            3. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн

гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй.  Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын

зөрчилтэй  байвал хуралдааныг өөр гишүүн даргална.

Хэвлэх

            14 дүгээр зүйл.  Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл

            Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц

санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах

шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай  гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ.  Гишүүн тайлбараа бичгээр гаргана.

Хэвлэх

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭХ

            /Энэ бүлгийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ

                           

            19 дүгээр зүйл. Төрийн бус байгууллагын орлого

            Төрийн   бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:

Page 142: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

                        1/ гишүүний татвар, хандив;

                        2/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын    хандив;

                        З/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас  олсон орлого;

                         4/ зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын         төсвөөс олгосон

хөрөнгө;

                       

Хэвлэх

            20 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын зарлага

            1. Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд

зарцуулна.

            2. Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг  хуваарилах,  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад

хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн  төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

            З. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн  ажилтнаас тухайн  байгууллагын эд хөрөнгөөр

хувийн ашиг олох зорилгоор  санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

            4. Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив  өгөхийг хориглоно. 

Хэвлэх

            21 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

            22 дугаар зүйл. /Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

тооцсон/                        

Хэвлэх

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН 

                                   

            23 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тайлан

            1. Төрийн бус  байгууллага нь зохих журмын дагуу  жилийнхээ тайлан тэнцлийг   гаргаж  дараа  оны 2

дугаар сарын 15-ны дотор  Татварын албанд  өгнө.

            2. Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Хууль

зүйн яаманд гаргаж өгөх бөгөөд түүнд  дараахь асуудлыг тусгана:

                        1/ төрийн бус байгууллагын хаяг;

                        2/ үйл ажиллагааны тухай товч мэдээлэл;

                        3/ жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар:

                                    а/ хандивын;

                                    б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;

                                    в/ өвлүүлсэн эд хөрөнгө. 

                        4/ 700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, 

зүйлсийн жагсаалт;

                        5/ удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг. 

            3. Төрийн бус байгууллагад өргөсөн хандивыг  хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнах эсэхээ

тэдгээртэй байгуулсан гэрээнд тусгана. 

            4. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайланг Хууль зүйн яам болон тус байгууллага нь 10-аас 

доошгүй жил хадгална.

                          

Хэвлэх

Page 143: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

           

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

ХУУЛЬ  ТОГТООМЖ   ЗӨРЧИГЧДӨД

ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

            24 дүгээр зүйл. Захиргааны хариуцлага хүлээлгэх

            Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх зөрчлийн

шинж байдлыг харгалзан дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/ төрийн бус байгууллагын  орлогоос ногдол ашиг  хуваарилах,  иргэн,   аж ахуйн   нэгж,   

байгууллагын     төлбөрийг     төлөх  зэрэг зөрчил гаргасан бол гэм буруутай албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр,

байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

2/ Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн  байгууллагын эд хөрөнгөөр

хувийн ашиг олох зорилгоор  санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа  явуулсан бол албан тушаалтны тухайн үйл

ажиллагаанаас олсон орлогыг нь хурааж 40000-60000 төгрөгөөр торгох;

3/ Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

сонгуульд  нам, эвсэл, нэр дэвшигчид эд хөрөнгө, хандив  өгсөн бол гэм буруутай албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр,

байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

4/ энэ хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж

өгөөгүй бол гэм буруутай албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох. 

                       

Хэвлэх

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

           

25 дугаар зүйл.  Сангийн  тухай тусгай зохицуулалт

            1. Энэ хуульд Иргэний хуулийн 36.2-т заасаны дагуу чиг үүрэг бүхий  сан хамаарах бөгөөд сан нь зөвхөн

дор дурдсан зориулалтаар  бусдад  мөнгө хандивлаж болно:

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

                        1/ төрийн бус байгууллагаас нийгмийн тусын  тулд явуулж байгаа ажлыг дэмжих;

                        2/ сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх;

                        3/ сангийн зорилгод нийцсэн бол хувь хүний сургалтын төлбөр  болон түүнтэй холбогдох

бусад зардал, хувь хүнээс явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны  ажлын зардлыг санхүүжүүлэх;

                        4/ иргэдийн нийгэмд  тустай үйл ажиллагааг урамшуулах.

            2. Сан нь жил бүр олсон ашгийнхаа 5О-иас  доошгүй хувийг дүрэмд заасан үйл ажиллагаандаа зарцуулна.

           

            З. Санг татан буулгах тухай шийдвэрийг удирдах зөвлөлийн  нийт  гишүүдийн дийлэнхи олонхийн 

саналаар  гаргана.  Татан буугдсан сангийн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий санд шилжүүлэх бөгөөд хэрэв тийм сан

байхгүй бол  сангийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

                   

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                Р. ГОНЧИГДОРЖ

Page 144: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ