52
Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд 2011 оны 04-р сарын 29, Нийтэлсэн С.Энхцацрал Лекц 1 Монгол улсын нийгмийн хамгааллын эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга Монгол улсад төрт ёс тогтсон үеэс иргэдийн нийгмийн хангамж үүссэн бөгөөд улс орны нийгмийн хангамжийн байгууллагаас хамаарч янз бүрээр шийдэгдэж ирсэн боловч Монгол улсад ардын засаг тогтсоноос хойш улс орны эдийн засгийн хөгжлийн бололцоо нөхцөл бүрдэхийн хэрээр аажмаар дэвжих замаар хөгжиж ирсэн. 1992 онд монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсанаар хүний эрх, эрх чөлөө түүний дотор иргэдийн нийгмийн хангамжийн эрхийг хангах баталгаажуулах талаар томоохон эргэлт гарсан. Монгол улсад иргэдийн нийгмийн хангамжийн тогтолцоо гэсэн 2 үндсэн тогтолцоо бий болсон гэж дүгнэж болно. Энэ тогтолцоо нь иргэд өөрсдөөс хамаарахгүй буюу нийгмийн үүдэлтэй шалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болох, эх үүсвэр нь эрс багассан үед эрсдлээс хамгаалах төр, нийгмийн зүгээс эд материалын туслалцаа үзүүлэх, нийгмийн үйлчилгээгээр хангах үндсэн зориулалтаараа нийтлэг учраас бүхэлд нь төрийн нийгмийн бодлогыг цогц илэрхийлэл буюу иргэдийн нийгмийн хамгаалалын арга хэмжээ гэж үзэж болно. Нийгмийн даатгалын тогтолцооны гол зорилго нь нийгмийн даатгалын шимтгэл буюу хөдөлмөрийн өртгийнхөө тодорой хэсгийг төлж бий болгосон даатгалын аль нэг сангаас ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэдийг өөрөөс хамаарахгүйшалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болсон тохиолдолд хангахад оршдог болнийгмийн халамжийн тогтолцооны үндсэн зорилго нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй боловч нийгмийн үүдэлтэй шалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болсон иргэдэд улсын буюу орон нутгийн төсвөөс бүрдсэн зориулалтын сангаас эд материалын тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлэхэд оршино. Нийгмийн даатгалын тогтолцооны дагуу: Ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэдэд тэтгэвэр, тэтгэмжийн хангамж, эрүүл мэндийн даатгалын дагуу эмнэлэгийн үйлчилгээ болон эмчилгээний зардал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн хангамж, төлбөр ажилгүйдлийн тэтгэмж олгодог. Нийгмийн даатгалын хуульд зааснаар Монгол улсад:

Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Embed Size (px)

DESCRIPTION

Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Citation preview

Page 1: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

2011 оны 04-р сарын 29, Нийтэлсэн С.Энхцацрал

Лекц 1 Монгол улсын нийгмийн хамгааллын эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, зохицуулалтын арга

Монгол улсад төрт ёс тогтсон үеэс иргэдийн нийгмийн хангамж үүссэн бөгөөд улс орны нийгмийн хангамжийн байгууллагаас хамаарч янз бүрээр шийдэгдэж ирсэн боловч Монгол улсад ардын засаг тогтсоноос хойш улс орны эдийн засгийн хөгжлийн бололцоо нөхцөл бүрдэхийн хэрээр аажмаар дэвжих замаар хөгжиж ирсэн. 1992 онд монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсанаар хүний эрх, эрх чөлөө түүний дотор иргэдийн нийгмийн хангамжийн эрхийг хангах баталгаажуулах талаар томоохон эргэлт гарсан. Монгол улсад иргэдийн нийгмийн хангамжийн тогтолцоо гэсэн 2 үндсэн тогтолцоо бий болсон гэж дүгнэж болно. Энэ тогтолцоо нь иргэд өөрсдөөс хамаарахгүй буюу нийгмийн үүдэлтэй шалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болох, эх үүсвэр нь эрс багассан үед эрсдлээс хамгаалах төр, нийгмийн зүгээс эд материалын туслалцаа үзүүлэх, нийгмийн үйлчилгээгээр хангах үндсэн зориулалтаараа нийтлэг учраас бүхэлд нь төрийн нийгмийн бодлогыг цогц илэрхийлэл буюу иргэдийн нийгмийн хамгаалалын арга хэмжээ гэж үзэж болно.

Нийгмийн даатгалын тогтолцооны гол зорилго нь нийгмийн даатгалын шимтгэл буюу хөдөлмөрийн өртгийнхөө тодорой хэсгийг төлж бий болгосон даатгалын аль нэг сангаас ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэдийг өөрөөс хамаарахгүйшалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болсон тохиолдолд хангахад оршдог болнийгмийн халамжийн тогтолцооны үндсэн зорилго нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй боловч нийгмийн үүдэлтэй шалтгаанаар амжиргааны эх үүсвэргүй болсон иргэдэд улсын буюу орон нутгийн төсвөөс бүрдсэн зориулалтын сангаас эд материалын тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлэхэд оршино.

Нийгмийн даатгалын тогтолцооны дагуу: Ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэдэд тэтгэвэр, тэтгэмжийн хангамж, эрүүл мэндийн даатгалын дагуу эмнэлэгийн үйлчилгээ болон эмчилгээний зардал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн хангамж, төлбөр ажилгүйдлийн тэтгэмж олгодог.

Нийгмийн даатгалын хуульд зааснаар Монгол улсад:

- тэтгэврийн даатгалын сан,

- тэтгэмжийн даатгалын сан,

- эрүүл мэндийн даатгалын сан,

- үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан,

- ажилгүйдлийн даатгалын сан гэсэн 5-н төрлийн сан байна.

Нийгмийн халамжийн тогтолцооны дагуу: Ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй боловч нийгмийн үүдэлтэй шалтгаанаар хүн амын эмзэг хэсэгт хамаарах болсон ахмад настан, тахир дутуу иргэд,

Page 2: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

олон хүүхэдтэй гэр бүл, хүүхэд төрүүлсэн буюу нярай хүүхдээ асарсан, ихэр хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан иргэдэд хуульд заасан бол нөхцөлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгох, нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ хөнгөлөлт үзүүлдэг.

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар: тэтгэвэр тэтгэмж нь нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ гэсэн 2 төрлийн сан байна. Монгол улсын нийгмийн халамж нь нийгмийн даатгал, халамжийг нэгтгэсэн ойлголтын хувьд төрийн нийгмийн бодлогын гол цогц , хүн амын амжиргааг дээшлүүлэх нийгмийн шинжтэй аливаа эрсдлээс хамгаалахад чухал үүрэгтэй. Эдгээр тогтолцооны дагуу хангамж, нийгмийн үйлчилгээ аливаа хөнгөлөлт үзүүлэхэд төрөөс баримталж байгаа гол шалгуур нь хөлсний доод хэмжээ, амжиргааны доод түвшин гэсэн 2 үндсэн шалгуур хэмжээ хуульчлагдсан. Засгийн газрын 2000.07.05-ын өдрийн төр аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, иргэд хоорондын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2000.07.01-ны өдрөөс эхлэн цагт 146 төгрөг 45-н мөнгө байхаар шинэчилэн тогтоож энэ тогтоол хэрэгжсэнээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 24750 төгрөг бол өмнөх түвшингөөсөө даруй 2,1 дахин нэмэгдэв. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 141.400 төгрөг болсон.

Нийгмийн хамгаалал гэсэн ойлголтыг зөв тодорхойлох нь чухал юм. Манай хэвлэлд нийгмийн хангамжийн ойлголтыг санал нэгтэй тодорхойлж чадаагүй байна. Зарим зохиогч нийгмийн хангамжийн тэтгэвэр, тэтгэмжээс гадна эмнэлэгийн тусламж эмчилгээ үзүүлэх амралт сувьлалын асуудал хамаарна гэж үздэг. Эмнэлэгийн тусламж үйлчилгээний зорилгийн тухай асуудал нь иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал тул нийгмийн даатгалын нэг бүрэлдэхүүн асуудал гэдэг нь маргаангүй. Нийгмийн даатгалын тухай болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын асуудлыг нийгмийн даатгалд бүрэн хамруулж эрүүл мэндийн даатгалын ажлыг нийгмийн даатгалын байгуулагад эрхлүүлсэн билээ. Монгол жлсын нийгмийн хангаж нь иргэдэд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр олгох эмнэлэгийн үйлчилгээ эмчилгээний зардалыг хариуцан гаргах нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох өндөр настан, тахир дутуу иргэдэд халамжийн тэтгэвэр олгох, төрөл бүрийн нийгмийн үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх, жирэмсний болон амаржсаны, олон хүүхэдтэйн тэтгэмж, нярайн хүүхдийн арчилгааны тэтгэмж, өнчин хүүхэд асрамжлах эмчлэх сувилах зэргээр иргэдийн амжиргааг хангах эрүүл мэндийг хамгаалах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй нийгэм эдийн засгийн өргөн хүрээтэй асран тэтгэх шинжтэй нийгмийн хамгаалалын олон талт арга хэмжээ мөн. Нийгмийн халамжийн эдийн засгийн үүргийн хувьд хөдөрмөр эрхэлж байсан иргэд өндөр настай болох хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болгох зэргээр хөдөлмөрийн хөлсгүй болох хүүхэд төрүүлэх асрах болон ахмад настан тахир дутуу иргэд амжиргаагүй буюу нийгмийн үйлчилгээ шаардлагатай болсон тохиолдолд асран тэтгэх гол зорилготой. Монгол улсад иргэдийн нийгмийн хангамжийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомж иж бүрнээр системтэй хөгжиж иргэдийн эд мэтериалын хангамжийн нэгдсэн систем бүрэлдэн тогтсон байна. 1966 онд Прага хотод болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлаар нийгмийн хангамжийн эрх зүйн тухай асуудалыг тусгайлан хэлэлцэж нийгмийн хангамжийн эрх зүй нь бие даасан эрх зүй болсоныг тэмдэглэж үүнээс хойш их дээд сургуулийн сурах бичиг гарын авлага олноор хэвлэгдэх болсон юм.

Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүй гэдэг нь иргэдэд тэтгэвэр, тэтгэмж нөхөн төлбөр зэрэг хэлбэрээр мөнгөн тусламж олгох өндөр настан, тахир дутуу иргэд, олон хүүхэдтэй гэр бүл, ажилгүй

Page 3: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

иргэдэд тэтгэмж олгох эмнэлэгийн тусламж эмчилгээний зэрдлыг төлөх зэрэг олон төрлийн үйлчилгээ хөнгөлөлт үзүүлэх иргэдийн нийгмийн хангамжийн эрхийг хангах баталгаажуулах хэрэгжүүлэхэд чухал хууль зүйн үндэслэл болсон. Хууль зүйн ач холбогдол бүхий үйл явдалыг тогтоохтой холбогдон үүсэн өргөн хүрээтэй нийгмийн харилцааг өвөрмөц аргаар зохицуулсан эрх зүйн актуудын цогцыг хэлнэ.

Лекц 2 Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа, бие даасан эрх зүй болох нь

Нийгмийн хамгааллын эрх зүйг зохицуулж буй нийгмийн харилцаа нь өөрийн онцлогтой эрх зүйн харилцаагаар зохицуулагддаг. Нийгмийн хангамжийн асуудал удирдлага зохион байгуулалтын хувьд төрийн янз бүрийн байгууллагын чиг үүрэг орж байсан бол Монгол улсын нийгмийн даатгалын байгууллагын систем бүрэлдэн тогтож нийгмийн хангамжийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх түүний биелэлтэд хяналт тавих нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангууд байгуулагдан тэдгээрийн зохицуулах асуудал нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн байгууллагад төвлөрчээ. Нийгмийн хангамжийн эрх зүйн харилцааны онцлогыг уг харилцааны нэг субьект нь төрийн байгууллага болох субьектын хоорондын харилцаа асран тэтгэх шинжтэй төр нь хангамж хөнгөлөлтийг үзүүлэх үүргэтэй байх хангамжийг тусгайлан байгуулса зориулалтын сангаас олгох зэрэг гол шинжүүд тодорхойлдог. Нийгмийн хангамжийн эрх зүйн субьект иргэд дангаар буюу гэр бүл байж болно. Түүнчлэн Монгол улсад байнга оршин суугаа тус улсын аль нэг байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй иргэн тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллага аж ахуйн нэгжүүд Монгол улсын иргэн нийгмийн хангамжийн эрх зүйн субьект байж болно.

Төрийн байгууллагын хувьд төрийн нэрийн өмнөөс эрүүл мэнд нйигмийн хамгаалын яам нийгмийн даатгалын газар, нийгмийн халамжийн газар, эрүүлийг хамгаалах байгууллага, батлан хамгаалах яам, нийслэл аймгийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд нийгмийн хангамжийн эрх зүйн субьект байж болно. 1994 оны нийгмийн даатгалын тухай хуулиар тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан, ажилгүйдлийн даатгалын сан 1995 оны нийгмийн халамжийн тухай хуулиар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан тус байгууллагууд билээ.

Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь: даатгуулагч ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл сангийн чөлөөт үлдэгдэлийг банкинд хадгалуулсаны хүү, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсний алданги улсын төвлөрсөн төсвөөс олгох хөрөнгө бусад эх үүсвэр байхаар тогтоожээ.

Нийгмийн халамжийн сангуудын орлогын эх үүсвэр нь: нийгмийн халамжийн санд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсаны хүү олон улсын байгууллага гадаад улс монгол улс болон гадаад улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс нийгмийн халамжийн санд шууд зориулалтаар олгосон хандив тусламж бусад эх үүсвэр байхаар тогтожээ. Энэ бүхнээс үзэхэд

Page 4: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

нийгмийн халамжийг зохицуулж буй харилцаа олон төрөлтэй олон хүрээтэй гэдэг нь харагдаж байна.

Нийгмийн халамжийн процессийн харилцаа нь: материаллаг харилцааг бий болгохтой холбогдсон хууь зүйн ач холбогдол бүхий үйл явдалыг тотоох үндсэн харилцаатай зэрэг үүсэх тахир дутуугын группыг өөрчлөх харилцаа нийгмийн халамжийн төрлийн өөрчлөхөд нэг тэтгэвэрийн нөгөөгөөр солих зэрэг үүсэх харилцаа байж болно.

Нийгмийн хангамжийн эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйл нь: нийгмийн хангамжийн эрх зүйг судлах зүйлээс илүү өргөн агуулгатай шинжлэх ухааны нийгмийн халамжийн эрх зүйн зохицуулах зүйлийн талаар туршлага эрх зүйг бүхэлд нь буюу түүний институт эрх зүйн хэм хэмжээ зохицуулах зүйлийн тухай ойлголт эрх зүйн харилцааны онцлог холбогдох асуулдыг зохистой шийдвэрлэх арга зам эрх зүйг бүхэлд нь хөгжүүлэх үзэл баримтлалын шинжтэй үзэгдлийг боловсруулах зорилтыг хэрэгжүүлэхэд туслах эрхтэй.

Нийгмийн халамжийн эрх зүйн зохицуулалтын ойлголт

Эрх зүйн арга гэдэг нь тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг зохицуулахад хэрэглэдэг арга хэрэгслийг хэлдэг. Эрх зүйн тухай салбар эрх зүйн зохицуулалтын ялгагдах шинж нь уг харилцаанд оролцогчдын буюу субьектүүдийн байдал эрх зүйн үүрэгт илэрч байдаг. Тухайлбал: субьектүүдийн эрх үүргийг тодорхойлох журам субьектүүдийн бие даасан байдал эрх зүйн харилцаанд оролцох хэмжээ хязгаар эрх үүргийн хоорондын уялдаа холбоо субьекив эрх хууль цаазын үүргийг хангах арга хэрэгсэл зэрэг гол шинжүүд илэрдэг. Энэ үүднээс үзвэл нийгмийн хангамжийн эрх зүйн хувьд голлох арга нь уг хангамжийг тэжээн тэтгэх шинжтэй байдагтай холбоотой илрэх бөгөөд нэг тэлээс иргэд хангамж авах эрхтэй байхад нөгөө талаас нөгөө субьект нь хуулиар урьдчилан тодорхойлсон нөхцөл болзлын дагуу хангамж олгох үүргэтэй байдаг. үүний гол онцлог нь төрөөс тогтоосон нийгмийн халамжийн бүх төрлийнхэнгэмж үйлчилгээг ямар нэг хариу үйлдэлхийхийг шаардахгүйгээр заавал үзүүлдэг аргад тулгуурладаг. Энэ нь хангамж олгох эсэх нь түүний олгох нөхцөл болзол хэмжээ зэргийг гэрээний үндсэн дээр өөрчлөх боломжгүй гэсэн үг. УИХ-аас 1999.05.27-ны өдөр баталсан Төрөөс тэтгэвэрийн шинчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэлд тэтгэврийн тогтолцооны хувиарлалтын одоогын зарчмыг үе шаттайгаар хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ.

Нийгмийн хангамжийн эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь: нийгмийн хангамжийн эрх зүйн харилцаанд оролцогч субьектүүдийн эрх, үүргийг төвлөрсөн журмаао тогтоосон, эрх зүйн харилцааны онцлог нь хуулиар тогтоосоны үндсэн дээр бүрдсэн, эрх зүйн харилцааны субьектийн хувьд иргэдийн эрх нь төгс шинжтэй, онцлог хууль зүйн ач холбогдол бүхий үйл явдлын үндсэн дээр нийгмийн хангамжийн эрх зүйн харилцаа үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болдог субьектийн үүргийн хэрэгжилтийг хангах болон зөрчигдсөн эрхийг тусгайлан хамгаалсан онцлог шинжээрээ ялгагдах арга хэрэгслийн цогцос мөн. Нийгмийн хангамжийн субьект нь нэг талаас хангамжийг эрхлэх чиг үүрэг бүхий төрийн эрх бүхий байгууллага, нөгөө талаар иргэд гэр бүл байна. Иргэд нь хуулиар урьдчилан тодорхойлсон нөхцөлийг нэгэнт хангасан бол баталгайтаагаар эрхээ хэрэгжүүлэх эрхтэйтал болох бөгөөд төрийн эрх бүхий байгууллага нь хуулиар иргэдэд үзүүлэхээр

Page 5: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

тогтоосон хангамж, үйлчилгээг үзүүлэх үүргэтэй тал болдог. Нийгмийн хамгаалалт шаардлагатай байгаа иргэдэд нийгмийн хангамжийн хөрөнгийг гурван үндсэн аргаар хувиарлаж байгааг хуулиудын заалтаас харж болно. Нийгмийн хангамжийн эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох нь зонхилох тохиолдолд хууль зүйн нийлмэл бүрэлдэхүүнтэй. Тухайлбал:хэд хэдэн эрх зүйн үндэслэлээрүүсч өөрчлөгдөж дуусгавар болж байдаг эсвэл хангамж үйлчилгээ үзүүлэх талаар иргэд төрийн эрх бүхий байгууллагад шийдвэр гаргуулахаар хандсанаар эсвэл зэрэг зарим нэг тохиолдолд нэг удаагийн хангамж олгосноороо үүсч дуусгавар болно. Нийгмийн хангамжийн эрх зүйн харилцааны оролцогч нэг субьект нь нийгмийн хангамжтай холбогдсон эрх зүйн зөрчил гаргасан тохиолдолд оногдуулах албадлагын арга хэмжээг хуульд заасан байдаг. Тухайлбал: иргэд аль нэг төрлийн хангамж авах үйлчилгээгээр хангагдахын тулд хуурамч баримт бичиг бүрдүүлэх худал мэдээлэх зэрэг ажилласан хугацаа хөдөлмөрийн нөхцөл цалин хөлсний хэмжээ зэрэг асуудал гарсан тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага дүйцэхүүцтэй нөхцөлд хангамжийг бууруулах арга хэмжээ оногдуулдаг. Харин хуурамч баримт бичиг олгосон хангамж үйлчилгээ нь үндэслэлгүйгээр хамруулсан буруутай албан тушаалтан үйлдлийн шинж байдлыг харгалзан захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.

Лекц 3 Нийгмийн хамгааллын эрх зүйн зорилго, зарчим, эх сурвалж, систем

Нийгмийн хамгааллын эрх зүйн систем түүний онцлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй танин мэдэх үндсэн арга нь уг эрх зүйг системгүй үүднээс хандаж судлах явдал мөн. Энэ агуулгаар авч үзвэл нийгмийн хангамжийн эрх зүйн систем гэдэг нь нийгмийн хангамжийн эрх зүйг бүрдүүлж байгаа салбарын хэм хэмжээг бүхэлд нь тодорхой дэс дараа, бүтцийн бие даасан хэсгүүд тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг бодитойгоор тогтоон байршсан байдлаар нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж хэлнэ. Нийгмийн хангамжийн эрх зүйн хэм хэмжээ нь уг салбар эрх зүйд холбогдох нийгмийн харилцааг бүхэлд нь хамарсан салбар эрх зүйг цогцолбороор нь тодорхойлоход холбогдох нийтлэг заалтыг агуулсан ерөнхий хэм хэмжээ эсвэл уг салбар эрх зүйн зохицуулах зүйлд холбогдох аль нэг тодорхой бүлэг асуудал буюу нийгмийн харилцааны аль нэг төрөлд хамаарах тусгай хэм хэмжээ гэж хувааж болно. Энэ үндсэн дээр нийгмийн хангамжийн эрх зүйн хэм хэмжээг ерөнхий болон тусгай ангид хамаарах хэм хэмжээ гэж 2 хэсэг хуваана.

Нийгмийн хангамжийн эрх зүйн ерөнхий ангид: эрх зүйн зохицуулалтын үйлчлэх хүрээ хязгаарыг тогтоосон зохицуулах зүйл, үндсэн зорилт, зарчим, нийгмийн хангамжийн талаархи иргэдийн үндсэн эрх, хангамжийн төрөл, төрийн байгууллагуудын эрх хэмжээг тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээ багтдаг.

Нийгмийн хангамжийн тусгай ангид: хангамжийн аль нэг төрөл буюу уг эрх зүйн зохицуулах зүйлд хамаарах ямар нэг асуудлыг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ ордог. Эдгээр эрх зүйн хэм хэмжээ нь нийгмийн хангамжийн эрх зүйн институтыг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл: тусгай ангид хамаарах хэм хэмжээ нийгмийн хангамжийн эрх зүйн институтэд хуваагдана. Тухайлбал: өндөр настны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны болон ажилгүйдлийн тэтгэмж зэрэг нь тус тусдаа институт болно. Нийгмийн хангамжийн тусгай ангид хамаарах институт гэдэг нь нийгмийн хангамжийн эрх зүйг судлах зүйлд хамаарагдах тодорхой нэг төрлийн харилцааны аль нэг төрлийг зохицуулдаг харьцангуй бие даасан байдалтай хэсэг бүлэг

Page 6: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

хэм хэмжээг хэлнэ. Нийгмийн хангамжийн эрх зүйн хэм хэмжээ нь хоорондоо нэгдэлтэй харилцан уялдсан байдгаас гадна хангамж олгох ялгавартай хандах явдал уг хэм хэмжээний нэг онцлог байдаг.

Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүйн шинжлэх ухааны систем

Нийгмийн хангамжийн эрх зүйн шинжлэх ухаан нь нийгмийн хангамжийн эрх зүйн салбар эрх зүйн хувьд бусад салбар эрх зүйн нэгэн адил эрх зүйн шинжлэх ухаанаар боловсруулсан эрх зүйн үзэл, дүгнэлт, сэтгэлгээг ашиглан судалдаг. Нийгмийн хангамжийн эрх зүйн шинжлэх ухааны систем нь уг асуудлыг шинжлэх ухааны үүднээс танин мэдэх нийгмийн хангамжийн хууль тогтоомжийг хэрэглэх практикыг судлах дүгнэхтэй холбогдсон асуудлыг судалж байдгаараа нийгмийн хангамжийн эрх зүйн системээс ялгаатай. Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйл нь нийгмийн хангамжийн эрх зүйн хэм хэмжээний хөгжилтийг бусад орнуудын нийгмийн хангамжийн эрх зүйтэй харьцуулан судалж дүгнэх явдал байдаг. Нийгмийн хангамжийн эрх зүйн зарчим ойролцоо буюу нийтлэг шинжтэй эрх зүйгээс ялгагдах нь Нийгмийн хангамжийн эрх зүй нь өөрийн өвөрмөц судлах зүйл, зохицуулалтын онцлог аргаараа бусад нийтлэг буюу ойролцоо шинжтэй эрх зүйгээс ялгагдах бөгөөд эдгээр нь нийгмийн хангамжийн эрх зүй болохын онолын үүднээс нотлох гол үндэслэл билээ. Нийгмийн хангамжийн эрх зүй нь монгол улсын эрх зүйн системд бие даасан байр эзэлж нэгэнт салбар эрх зүй болтлоо хөгжсөн тухай асуудлыг эрдэмтэд, хуульчид 70-80-аад оны үеэс эхэлж гарган тавьсан юм. Хөдөлмөрийн эрх зүйн судлах зүйл нь ажил олгогч ажилтан 2-н хоорондын хөдөлмөрийн харилцаа бөгөөд нийгмийн хангамжийн эрх зүй нь уг харилцаанаас үүдэлтэй тул хөдөлмөрийн эрх зүйн нэг институт гэж үзэж байсан юм. Ажилтан нь хөдөлмөрлөж байгаад ямар нэг шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдсан эсвэл өндөр настай болсон бол түүнд эд материалын тусламж үзүүлэх явцад үүсдэг харилцаа гэж үзэж байв. Нийгмийн хангамжийн эрх зүйн судлах зүйл нь эрх зүйн зохицуулалтын аргаараа үндсэндээ ялгаатай гэж дүгнэж болно. Үүнд: 1. Нийгмийн хангамжийн эрх зүйн судлах зүйл нь иргэд эд материалын тусламж авах эрхээ хэрэгжүүлэх явцад үүсдэг нийгмийн харилцаа байдаг бол хөдөлмөрийн эрх зүйн судлах зүйл нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд үүсдэг нийгмийн харилцаа байдаг. Монгол улсын үндсэн хуульд зааснаар нийгмийн хангамжийн эрх зүйн зохицуулалт нь иргэдийн эдийн тусламж авах эрхийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн харилцааг зохицуулахад чиглэж байдаг бол хөдөлмөрийн эрх зүй нь иргэний хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхэд чиглэж байдаг. Өөрөөр хэлбэл ангиллын хувьд хүний 2 бие даасан эрхийг хангах нийгмийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Нийгмийн хангамжийн эрх зүйн шугамаар иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгох болон бусад аливаа нийгмийн хамгааллын тусламж хөнгөлөлтыг иргэд даатгагчидад нийгмийн даатгалын шимтгэлээс дийлэнх нь бүрддэг. Зориулалтын сонгуулиас тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан , эрүүл мэндийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний даатгалын сан, ажилгүйдлийн сан, эсвэл улсын төсвөөс санхүүждэг нийгмийн халамжийн сангуудаас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан, нийгмийн халамж асрамжийн үйлчилгээний сан санхүүжүүлдэг бол хөдөлмөрийн эрх зүйн дагуу ажилтаны хөдөлмөрийн хөлсийг тухайн ажилтаны аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн хөлсний сангаас санхүүжүүлдэг. 2. Нийгмийн хангамжийн эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй эрх зүйн зохицуулалтын аргаараа ялгаатай иргэдийн нийгмийн хангамжаас эдийн тусламж бусад үйлчилгээ

Page 7: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

хөнгөлөлтийг хуулиар урьдчилан тодорхойлсон хэм хэмжээний дагуу авах, хүртэх эрхтэй бөгөөд уг эрхийг гэрээ хэлцлийн журмаар өөрчлөх боломжгүй байдаг. Нийгмийн хангамжаас иргэдийн тухайн үед ямар нэг хариу үйлдэл хийхгүйгээр хангамж авдаг гэтэл хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтын гол арга нь тохиролцоо буюу хөдөлмөрийн гэрээ байдаг.

Лекц 4 Нийгмийн хамгаалалын эрх зүйн үндсэн институт

түүхэн уламжлал

Монголын эртний хууль цаазын болон түүхэн эх сурвалжаас үзвэл монгол улсын иргэдийг энэрэн төгс, ядуус, өнчдийг асран тэтгэх явдал монголын төрийн нийгмийн бодлогын чухал хэсэг байжээ. Монголын эртний хууль цаазын эх сурвалж- Чингисийн “ИХ ЗАСАГ” хууль Чингис хааны билэг сургаалиуд үүнийг гэрчилнэ. Их засаг хуулийн агуулгаас үзвэл уг хууль нь их монгол улсын төрийн байгуулалт, нийгмийн гол харилцаа, ард иргэдийн үндсэн эрх, үүргийг зохицуулж байсан үндэс хуулийн шинжтэй нэгдмэл хууль байжээ.

XII-XIII зууны үеийн монгол үндэстний анхны түүх дурсгалын зохиол: “Монголын нууц товчоонд” өтгөс, ядуус, өнчдийг тэтгэн асрагч тухайн үед үзүүлж байсан эдийн тусламж, хишгийн талаар тодорхой мэдээлэл байдаг.

1. Ахмад настан, өнчин, ядууст тусламж, хишиг хүртээх тусгай сан байсан гэх үндэслэлтэй байна. үүнийг өнчдийг тэтгэх хишиг,өнчдөд олгох өршөөл тусламж, өнчдийн тусламж, өнчдийн авилга гэх зэргээр олон янз нэрэлсэн байх боловч агуулга нь ижил юм.

2. Энэ сан, хишгээс үзүүлж байсан эдийн тусламж нь амжиргааны байнгийн эх үүсвэр болж байжээ.

3. Ийнхүү үзүүлж байсан эдийн засгийн тусламж хишиг нь хэд хэдэн төрөлтэй байжээ. Эдийн хангамжийн төрөл нь эдгээрээр хязгаарлагдахгүй өмч таслаж өгөх, зарцаар шагнах,дайн байлдааны болон ангын олзворыг хувьдаа авч байхыг соёрхох зэрэг бусад хэлбэрүүд байсан нь түүхэн эх сурвалжид тэмдэглэгдсэн нь бий. Энэ бүхнээс үзэхэд өнчин ядуус, өлсөглөн тохиолдсон иргэд, улсын төлөө ать үрэгдэгсэд үр ачид ийнхүү эдийн тусламж үзүүлж байсан нь тухайн үедээ тэргүүний шинэ зүйл төдийгүй томоохон үлгэр дууриалал байжээ.

Түүхэн болон хууль цаазын эх сурвалжид дэлхийн бусад орнуудад, түүний дотор тухайн үедээ нэлээд хөгжилтэй гэж үзэгдэж байсан орнуудад ч нийгмийн хангамж ямар байдалтай байсаныг үнэлэн дүгнэж нэлээд системтэйд тэмдэглэсэн юм. Тухайлбал: хүй нэгдэл-ийн үед хүмүүс зөвхөн хувйийнхаа хэрэгцээг олзворлож байсан тул идэш уушны зүйлийг хувиарлахад өвгөд, хөгшид, хөдөлмөрийн чадваргүй хүмүүс ямарч тусламж авч чадалгүй үхэж байсан буюу тэднийг устгаж байжээ. Боолын нийгэм-д боол хүн хөдөлмөрийн чадвараа алдатлаа амьдралдаа хэрэглэх зохих хэмжээний зүйлийг авч байсан боловч хөдөлмөрийн чадвар алдвал гудамжинд гарах буюу Тибра аралд явуулж өлсгөлөнгөөр үхүүлж байжээ.Феодализм-ын үед хөдөлмөрийн чадваргүйчүүдийг хангах ямарч хангамж үндсэн хүн амын хувьд байсангүй. ХIX зууны эхээр дэлхийн капитализмийн үед нийгмийг өөрчлөн байгуулах, хүний улс төр, нийгэм, эдийн засгийн эрхийн төлөө тэмцэх хүчтэй болж, энэ тэмцлийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь ажиллагсдын нийгмийн хангамжийг бий болгох,

Page 8: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

баталгаажуулах асуудал байжээ. Ажилчдаас амжиргааныхаа асуудалыг сайжруулах, түүний дотор хөдөлмөрийн чадваргүй буюу өндөр настай болсон үедээ материаллаг хангамжтай болох талаар олон төрлийн шаардлага тавих болсон. Эдгээр шаардлагыг нэгтгэн дүнэн үзэхэд онолын болон шинжлэх ухааны үүднээс үндэслэн хүн амын нийгмийн хангамжийг сайжруулах асуудлыг үндэслэх явдал шаардагдаж байжээ.хөлсний ажилчины амьдралын ганц эх үүсвэр бол цалин хөлс байв. Хэрэв цалин хөлсөө авч чадахгүйд хүрвэл хөдөлмөрчин хүн “хүн амын доод давхаргад” шилжин ордог байжээ. Өндөр настай болсон буюу хөдөлмөрийн чадваргүй болсон хүмүүсийн хангамж нь хөдөлмөрчдийн аж амьдралын байдлын тодорхойлох үндсэн асуудлын нэг болсон.

Хувьсгалын дараах үеийн нийгмийн хангамжийн

хууль тогтоомжийн хөгжил

1924 он ыхувьсгалын өмнөх Монгол орон харгис колонийн орон байв. Хятадын худалдаачид, мөнгө хүүдийлэгчдийн шулан мөлжих явдал идвэхжин хүчтэй болохын сацуу ард түмнээс тэдэнд төлөх өр төлбөр нэмэгдэж, үндэсний баялаг багасаж, ард олон үгүйрэн туйлдаж, үйлдвэрлэх хүчин уналтанд орж байлаа. Хувьсгалын өмнөх монголын феодлууд хамжлага ардын эдийн засгийн байдлыг сайжруулахын оронд тэдний хөдөлмөрийн сорон мөлжиж байв. Мөл сүрэг феодал ангийн гарт орж, нийгмийн үйлдвэрлэх хүчин суларч баян хоосны члгаа хүчтэй болж байв. Амьдрах эх үүсвэргүй болсон зарц нарын тоо ихсэж, хөдөөний баячууд бий болсон. Зарц, ядуучууд атьдрахын эрхэнд баячуудад хамгийн хүнд хэцүү нөхцөлөөр өөрсдийн хөдөлмөрийг мөлжүүлж, нийгмйин зүгээс ямарч хангамж авч байгаагүй байна. Монгол ардын нам монголын ард түмэнд нийгэм эдийн засгийн эрх олгох, түүний дотол нийгмийн зүгээс үзүүлэх материаллаг хангамж буй болгох тухайн ард түмнийхээ хувьсгалт шаардлагыг анх дэвшүүлэх тавьсан билээ.

1924 онд хуралдсаны улсын анхдугаар их хурлаас БНМАУ-ын Үндсэн хуулийг баталсан нь монгол ард түмний түүхэнд чухал үйл явдал байв. Анхдугаар үндсэн хуулиар ард иргэдийг хамжлагаас чөлөөлж, дотоод, гадаадын эзэрхэг шунахай нарт төлөх өрийг хүчингүй болгож, цаашид гадаад, дотоодын харигас шунахай нарын эрх мэдэл, хөгжих замыг хязгээрлах болсон нь монголын ард түмэнд хоосорч туйлдаж байсан нэг гол шалтгааныгарилгахад ихээхэн нөлөөлсөн билээ. Энэ үндсэн хуулиар иргэдийн сурч боловсрох, эмчлүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн эрхийг хуульчлан тусгаж, цаашид хөгжүүлэх нийтлэх үндэс суурийг тавьсан юм.

1925 оноос эхлэн ардын цэргийн алба хаагчдын эгр бүлийн ядуу, хөдөлмөрийн чадваргүй, өндөр настай хүмүүст тэтгэвэр олгож эхэлсэн бөгөөд хэрэв хөдөлмөрийн чадваргүй хүнийг асран тэтгэх хүнгүй бол тэднийг бусдын асрамжинд түр хугацаагаар шилжүүлж асруулах болжээ. 1925 онд БНМАУ-ын засгийн газраас баталсан ”аливаа хүчин үнэлэгчдийн тухай дүрэм” хөдөлмөрчин хүн хөдөлмөрийн чадвараа түр алдвал эд материалын тусламж авах наад захын хэмжээг хуульчлан тогтоосон юм. Энэ дүрэмд ажилчин, албан хаагчид хөдөлмөрийн чадвараа түр алдвал нэг сар хүртэл, жирэмсэн болох, хүүхэд төрүүлэх цагт 3-сарын хугацаагаар цалинг бүрэн хэмжээгээр олгож байхаар тогтоожээ. 1930 оны БНМАУ-ын хөдөлмөрийн хуулиар ажилчин, албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон хууль тогтоомжид мэдэгдэхүйц өөрчлөлт оруулсан юм. Энэ хуулийн альваа хүчин үнэлэгчдэд өвчин зовлон тохиолдоход арчлан хамгаалахын учир тусламжийн тухай анги

Page 9: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

гэсэн тусгай бүлэгт ажилчин, албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг тусгасан байна. Энэ тахир дутуу болсон хэрэв тэднээс нас барвал гэр бүлийн хүмүүст нь олгох тэтгэвэрийг анх удаа хуулиар тогтоосон. Энэ хуульд тахир дутуу болсон ажилчин, албан хаагчдад тэтгэвэр олгохоор тогтоосон нь ажилчин, албан хаагчид 2 сараас дээш хугацаагар өвчилсөн буюу өвчин хүндэрсэн үед хангамжгүй хоцрогч байсан ноцтой асуудлыг шийдсэнээрээтом алхам болсон.

БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу ажилчин, албан хаагчид, энгийн хүмүүст биеийн хүчээ үнэлэн ажилчид эсхүл мал, тариалангийн аж ахуйд ажилчид нь үйлдвэрчний эвлэл байгуулан өөрсдийн эрх ашгийг хамгаалж байжээ. Энэ нь хөлсөөр ажиллагсадын нэрийг өмнөө тэднийг төлөөлж, хамтын гэрээ байгуулж, тэдний эрх ашгийг хамгаалж, хууль тогтоомжийг хэрэгүүлэх биелэлтэд нь хяналт тавих эд материал ахуй хангамжинд туслах үүргэтэй байсан.

Ажилчин, албан хаагчид хөдөлмөрийн гэрээгээр ажилчидын эд материалын тусламж авах эрхийг шүүхийн журмаар хамгаалж, тэтгэврийн хэмжээтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэж байв. Ажилчин албан хаагчдын эд материалын хангамжийг эхний үед уг хөдөлмөрийн чадвараа алдсан ажилчин, албан хаагчийг ажиллуулж байсан байгууллага хариуцаж байсан нь эд материалын нэгдсэн сан байгуулж хангах баталгаа бүрэн тогтоогүй байсныг харуулж байгаа юм. 1931 оноос хангамжийн сан хөмрөгийг даатгалын аргаар буй болгож эхлэв. Бүх үйлдвэр, байгууллага, иргэдийг гэрээгээр байгуулагчид ажилчид, албан хаагчдын цалингийн сангаас шимтгэл төлснөөр тэтгэвэр, тэтгэмж олгохнэгдсэн сантай болов. Улс болоцоо, нөхцөлбүрдэхийн зэрэгцээ материалын хангамжийг өргөтгөж байв.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөл 1934 онд Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинатад ажилчидад үзүүлэх хөнгөлөлтийн тухай тогтоол гаргаж, уг котбинатад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвар алдсан ажилчин албан хаагчидад цалингийн 30-70 хувиар бодож тэтгэвэр олгохоор тогтоосон.

Ардын төр 1940-өөд оноос иргэдийн эд материалын хангамжийн асуудлыг нэлээд өргөн хэмжээгээр дээшлүүлэн тавьсаныдүнд тэтгэвэрийн хангамж сайжирч, нэгдсэн зарчим, хуультай болж, нийт ажилчин, албан хаагчдийн хамрах болов. 1958 онд БНМАУ-ын Тэгэюрийн хууль нь тэтгэвэр, тэтгэмжийн үндсэн зарчмыг нэгтгэн тодорхойлсон.

1978 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарилгаар тахир дутуугийн болон тэжээгчгг алдсаны тэтгэвийн хэмжээг дунджаар 15 хувиар нэмэгдүүлэв. Мөн бүх төрлийн түүний дотор өндөр наснытэтгэвэрийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн тоог харгалзан нэмэгдүүлж байхаар тогтоожээ.

Тэтгэвэр тогтоох үндсэн нөхцөлийн нэг болсон улсад нийт буюу тасралтгүй ажилласан хугацааг тооцох журамд иргэдэдашигтай өөрчлөлт оруулах замаар тэтгэвэр авах нөхцлийн сайжруулсан.

1960 оноос үйлдвэрлэлийн хоршоололын харьяа артелуудын ажилчин, албан хаагчдыг 1961 оноос социалист хөдөлмөрийн бригадынхны хүүхдийн цэцэрлэг, тэдгээрийн нийтийн гал зуухны ажилчдыг, 1965 оноос хөдөө аж ахуйн нэгдлийн дарга, орлогч дарга, ерөнхий ба ахлах ня-бо, бригадын дарга, орлогч дарга, малын их эмч, зоо технигч,эдийн засагч зэрэг хөдөө аж ахуйн

Page 10: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

нэгдлийн холбооны дээд болон аймгийн зөвлөл, хөдөө аж ахуйн нэгдэл, нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийг тус тус улсын нийгмийн даатгалд хамгуулсан. Ингэж нийгмийн даатгалд хамаарагчдын хүрээ өрөгжихийн хэрээр ажиллах хүчнээр дутагдау байгаа зарим салбар тухайлбал , хөдөө аж ахуйн, түүнчлэн газрийн доорхи буюу улирлын чанартай ажилд ажиллуулах материаллаг сонирхолыг дээшлүүлэх арга хэмжээ 1970-аад оноос авч эхэлсэн. Төрлөхийн тахир дутуу буюу хөдөлмөрийн насанд хүрээгүй байх үедээ болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа тахир дутуу болсон иргэдэд байнгийн олгох тэтгэврийг 1978 оноос эхлэн буй болгож эхэлсэн. Олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, нялх хүүхдээ 1 настай болтол нь асарч хүмүүжүүлэх бололцоогоор эхчүүдийг хангалаа. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдэд олгох тэтгэдрийн хэмжээг нэмэгдүүлж тэдний өндөр настны тэтгэврийг улсын тэтгэврийн хангамжийн системд нь хамааруулсан.

Зах зээлийн нөхцөл дэх нийгмийн хангамжийн

Хууль тогтоомжийн хөгжилт

1990-ээд оны үеэс Монгол улс зах зээлийн харилцаанд шилжих зорилт тавьж, хүний эрх, ардчилалыг хөгжүүлэх, түүний дотор иргэдийн нийгмийн халамжийн эрхийг зах зээлийн эдийн засгийн зүй тогтол, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг хандлагын дагуу авч үзэх болсон билээ. Ийнхүү зах зээлийн эдийн засгийн үүднээс, хүний эрхийн суудлыг нийтийн жишгийн үүднээсавч үзэхэд тоталитор дутагдал, хүний эрхийн асуудал, түүний дотор нийгэм хангамжийн асуудалд улам ч хурцаар илэрч байсан гэж хэлж болно. Энэ нь Монголын нийгмийн хангамжийн үндсэн төрөл болсон тэтгэвэр, тэтгэмжийн хангамжийн асуудлаар жишээлэн авч үзэхэд улам ч ойлгомжтой. Монгол улсын тэтгэвэр, тэтгэмжийн хангамжид дараах хэдэн ноцтой дутагдал ажиглагдаж байв.

Нийгмийн хангамжийн нэгдсэн систем тууштай төлөвшөөгүйгээс болж нийгмийн шудрага ёс зөрчигдөж байв. 1990 онд иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг зах зээлийн баримжаагаар шинэчилсэн. Тэтгврийн энэ хууль нь тэтгэврийн иргэдийн амжиргааг баталгаажуулахад нааштай нөлөө үзүүлсэн боловч нэлээн хуучинсаг социализмийн үеийг тэгшитгэх аргыг халж чадаагүй, мөн тэтгэврийн дээд хэмжээг төрөл бүрт тогтоож, хязгаарлаад зогсоогүй иргэдийн дундаж нас нэмэгдэж байхад тэтгэвэрт эрх гарах үндэслэл муутай, хөнгөлөлт тогтоосоноор 30 гаруйхан насандаа өндөр насны тэтгэвэрт гарах болсон.

1992 онд Монгол Улсын шинэ үеийн Үндсэн хууль батлагдаж Монгол улсад нийгмийн байгууламжийн үндэс суурийг үндсээр нь хөндсөн улс төр, эдийн засгийн гүнзгий өөрчлөлт гарч байгаа нь эрх зүйн шинчлэлд илүү анхаарал тавьхыг шаардаж байна. Монгол улсын Үндсэн хуульд: эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж өнөөгийн зорилтыг тодорхойлсон билээ.

Олон улсын практик, дэлхий ниймийн жишиг нь Монгол улсад эрх зүйн хөгжил, зарчмын гол хандлагыг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Ингэж дүгнэх үндэслэлийг Монгол улсын үндсэн хууль болон сүүлийн үед гарч байгаа олон хуулиуд нөхцөлдүүлж байна.

Page 11: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Сүүлийн үед гаргасан хуулиудын агуулгаас үзэхэд нийгмийн хангамжийн хэм хэмжээ олон улсын эрх зүйн жишигт ойртох, зах зээлийн хөгжлийн зүй тогтол, голдрилруу орох, эрдэмтэдийн боловсруулсан нийгмийн хангамжийн эрх зүйн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо бүрдүүлсээр байна гэж дүгнэж болно. Ийм нөхцөлд Монгол улсын Их хурал Монгол улсад нийгмийн хангамжийн тогтолцоог бүрдүүлэхдоривтой арга хэмжээг 1994 оноосавч эхэлсэн билээ. 1994 оны дундаар УИХ нийгмийн даатгалын багц хуулиуд баталсан. Ингэснээр Монгол улсад нийгмийн даатгалын болон нийгмийн хангамжийн нэлээд орчин үеийн, зах зээлийн зүй тогтолд илүү нийцтэй тогтолцоо бий болж эхэлсэн гэж үзэж болно. 1999 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг Монгол улсын засгийн газраас баталсан.

Монгол улсын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан үүргээ засгийн газар биелүүлээгүйгээсманай орны өндөр насны тэтгэвэр авагчид хөдөлмөрлөж байгаад тахир дутуу болсон, хөдөлмөрлөж байгаад нас барагсадын ард хоцорсон хөдөлмөрийн чадваргүй иргэд өнөөгийн амжиргааны өртгөөс олон дахин доогуур хэмжээтэй тэтгэвэр авч ядуучуудын эгнээнд шилжиж, үнэн хэрэгтээ нийгмийн эмзэг хэсгийг өрөгжүүлсэн.

Монгол улсын Засгийн газар 1999 оны 157 дугаар тогтоолоороо сая нэг хэрэглэх этгэлцүүрийг баталсан. Энэ арга хэмжээ нь тэтгэврийн хэмжээнд гарсан зөрүүг арилгахадчухал алхам болсон боловч тэтгэврийн дээд хэмжээг бодох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хязгаарлсаар ирсэн нь хэвээр, гогц дэгээ болсоор байна.

Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж буй өнөө үед үндэсний үйлдвэрүүд дампуурч, ажиллагсдыг олноор нь ажлаас халж ажилгүйчүүдийн арми үлэмж нэмэгдсэнээс иргэдийн хөдөлмөр зохицуулалт, ажилгүйдлийг багасгах , ажилгүй иргэдэд төрийн зүгээс дэмжлэг тусламж үзүүлэх асуудал эрх зүй бүтээх үйл ажиллагааны нэг тулгамдсан зорилт болсон юм. Монгол улсын хөдөлмөрийн эрх зүйд ажилгүй иргэдийн хөдөлмөр зохицуулалт, ауилгүй иргэдийг ажилд оруулах, нийгмийн хангамжийн эрх зүйд ажилгүй хүмүүсийн амжиргаанд зориулж тусламж үзүүлэх шинэлэг асуудал зүй ёсоор үүссэн билээ.

Лекц 5 Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо, чиг үүрэг

Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүйн үндсэн зарёмын онол практикын үндэслэлтэй тодорхойлох нь нийгмийн хангамжийн эрх зүйг Монгол улсад бие даасансалбар эрх зүймөн болохыг харуулах гол үндэслэлийн нэг мөн. Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүйн зарчмыг тодорхойлох оролдлого хийгдэж байсан боловч түүний боловсруулалтын гол арга нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хангамжийн эх үүсвэр хөрөнгийг үндсэндээ улс гүрэн хариуцаж нийгмийн баялаг үнэ төлбөхгүй хувиарлах социализмын үеийн эдийн засгийн хөгжлийн онол үзэл баримтлалд тулгуурлаж ирсэн юм. Манай орон шинэ үндсэн хуулиар тодорхойлсны дагууөмчийн олон хэлбэрийг хөгжүүлж зах зээлийн харилцаанд шилжиж буй өнөөгийн нөхцөлд социалист эдийн засгийн хөгжлийн онолын хөгжлийн онолын үндэслэл тохирохгүй болж түүнийг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хэрхэн авч үзэх цаашид онолын ямар үндэслэлийг гол болгох зэрэг чухал асуудлыг боловсруулах нь шинжлэх ухаан түүний дотор хууль зүйн шинжлэх ухааны тулгамдсан зорилт байна. Манай зарим хуульчид нийгмийн хангамжийн эрх зүйн зарчмыг тодорхойлох

Page 12: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

оролдлогыг 1970-аад оны үеэс хийсэн юм. Тухайлбал: Л.Авирмэд нийгмийн хангамж бүх иргэдэд хамаарах олон төрөл хэлбэрийн үйлчилгээ үзүүлэх хангамж баталгаатай байх зэрэг зарчмууд дэвшүүлсэн нь ач холбогдолтой болсон юм. Л. Авирмэд тусгай хөнгөлөлт үзүүлэх даатгуулагчийг шимтгэлээс чөлөөлөх улс эх орондоо гавьяа байгуулсан иргэдэд давуу эрх олгох нь нийгмийн хангамжийн эрх зүйн үндсэн зарчим гэж үзэж байна. Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүйн зарчмууд нь:

1. Нийгмийн хангамж бүх нийтэд хамаарах

2. Хангамжийн хөрөнгийг улс бүрэн хариуцах

3. Иргэдэд бүх талын, олон төрлийн хангамж үзүүлэх

4. Хангамжийн хэмжээг өндөр тогтоох

5. Нийгмийн хангамжийг ардчилсан үндсэн дээр учруулсах явдал мөн гэж тодорхойлжээ.

Үндсэн хуулийн 19-р зүйлийн нэг дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэдийхээ өмнө хариуцна гэж заажээ. Шинэ үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх улс төр нийгэм эдийн засаг эрх зүйн шинэлэг орчин бүрдсээр байна. Тухайлбал 1994 онднийгмийн даатгалын багц хуулиуд эрүүл мэндийн даатгалын хууль 1998 онд нийгмийн халамжийн хууль 1995 онд өндөр настанд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний хууль мөн онд тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай зэрэг иргэдийн нийгмийн халамжийн эрхтэй холбогдсон хуулиуд батлагдан гарч иргэдийн нийгмийнхамгааллын тогтолцоо үндсэндээ бүрэлдсээр байна. Монгол улсад тус улсын үндсэн хуулийн дагуу бүрэлдэн тогтож буй улс төр эдийн засаг эрх зүйн орчны хүрээнд зах зээлийн үйлчилгээ зүй тогтлыг харгалзан монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүйн үндсэн зарчмийг зөв тодорхойлох нь Монгол улсын нийгмийн хангамжийг эрх зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг нийгмийн хангамжийн тогтолцоо түүний цар хүрээг төрөөс тогтоох энэ талаар хуулиудыг бүтээх үндсэн чиглэл нийгмийн хангамжийн хууль тогтоомжийн дотоод нэгдэл цаашид хөгжлийн үндсэн чиглэлийг тогтооход чухал ач холбогдолтой. Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүйн үндсэн зарчим гэдэг нь Монгол улсад иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн бүтээх нийгмийн хамгааллын тогтолцоог тодорхойлоход удирдлага болох нийгмийн хамгааллын хууль зүйн тогтоомжийн дотоод нэгдлийг хангахцаашдын хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох зарчмын шинжтэй үндэслэлийг хэлнэ. Монгол улсын нийгмийн хангамжийн эрх зүй дараах үндсэн зарчмуудад тулгуурладаг. үүнд:

1. Нийгмийн хангамжийг баталгаатай эх үүсвэрээс санхүүжүүлэх

2. Хангамжийн хэмжээг иргэдийн амжиргааны хүрэлцэхүйц төвшинд тогтоох

3. Нийгмийн хангамжийн тогтолцооны хуваарилалтыг шудрага ёсны зарчим буюу хангамжийн ялгамжтай байх.

4. Хангамж бүх нийтэд хамаарах

Page 13: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

5. Иргэдэд олон төрлийн хангамж үзүүлэх

6. Нийгмийн хангамжийн ажлыг удирдах энэ талаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад даатгуулагч иргэд ажил олгогч төлөөлөлтэй байх

Эдгээр зарчмыг тус тусд нь авч үзье.

1. Лекц 6 Нийгмийн даатгалын нэрийн данс

Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалыг санхүүжүүлэх эх үүсвэрээс бие даасан санхүүдийг тодорхойлж нийгмийн даатгалийн эх үүсвэрийг 2 хэлбэрээр Тухайлбал: нийгмийн заавал даатгуулах, сайн дураараа даатгуулах гэсэн хэлбэрээр бүрдүүлдэг.

Заавал даатгуулах нигймийн даатгалын тухай хуулийн 9-р зүйлд зааснаар нийгмийн даатгалын дараах 5-н сан тухайлбал:

1. Тэтгэврийн даатгалын сан

2. Тэтгэмжийн даатгалын сан

3. Эрүүл мэндийн даатгалын сан

4. үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан

5. Ажилгүйдлийн даатгалын сан гэсэн тус бүрдээ бие даасан сан ажиллуулж байна.

Эдгээр сангын эх үүсвэр нь:

1. Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл

2. Ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл

3. Сангын чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү

4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги

5. Улсын төвлөрсөн төсвөөс олгох хөрөнгө

6. Бусад эх үүсвэр байна.

Ажил олгогч нь өөрийн хөдөлмөрийн сан түүнтэй адилтгах орлогоос нийт 19-23% тэтгэврийн даатгалд 13,5% эрүүл мэндийн даатгал 3% тэтгэмжийн даатгал 1% үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал 1-3% ажилгүйдлын даатгал 1% нийгмийн даатгалд шимтгэл төлдөг.

Даатгуулагч нь: өөрийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийт 10% тэтгэврийн даатгал 5,5% тэтгэмжийн даатгалд 1% эрүүл мэндийн даатгалд 3% ажилгүйдлийн даатгалд 0,5% шимтгэл төлнө. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж байгууллага иргэний ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албан

Page 14: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

хаагч заавал даатгуулах ёстой бөгөөд харин эдгээрээс бусад иргэн үйлдвэрлэл ажил үйлчилгээ эрхэлж байгаа бол хуульд заасан журмаар нийгмийн даатгалд сайн дураараадаатгуулж түүний ямар төрлийг сонгохоо өөрөө шийдвэрлэнэ.

Сайн дураар даатгуулагчийн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нь тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгал 9,5% тэтгэмжийн даатгал 1,0% нийт 11,5%-иар шимтгэл төлнө.Ажил олгогч даатгуулагч нь нийгмийн даатгалын эх үүсвэрийн 70% -г бүрдүүлдэг байна. Харин улсын төвлөрсөн төсвөөс тэтгэврийн даатгалын сангын 27 орчим хувийг санхүүжүүлж байгаа юм. Нийгмийн халамжийн хуульд зааснаар нийгмийн халамжийн, тэтгэмжийн сан, нийгмийн халамжийн асрамжийн үйлчилгээний сан байгуулж тэдгээрийн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө нийгмийн халамжийн сангын хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн банкинд хадгалуулсны хүү олон улсын байгууллага гадаад улс монгол улс болон гадаад улсын аж ахуйн нэгж байгууллага иргэдээс нийгмийн халамжийн санд шууд зориулалтаар олгосон хандив тусламж зэргээр санхүүжүүлэхээр тогтоожээ. Нийгмийн даатгалын болон халамжийн хөрөнгийн зарцуулах зориулалтыг тодорхойлж зориулалт бусаар зарцуулахыг хоригложээ. 1999 оны 5 сарын 27 өдөр УИХ-аас 58-р тогтоолоороо төрөөс тэтгэврийн шинчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэлийг баталж тэтгэврийн өнөөгийн тогтолцоо хямарлын байдалтай байгааг тэмдэглээд тэтгэврийн шинчлэлийн үндсэн зорилт нь одоогийн үйлчилж буй оролгоороо зарлашаа нөхөх дахин хувиарлалтын заримыг хагас хуримтлалын тогтолцоонд аажмаар шилжүүлж алсдаа бүрэн хуримтлалын тогтолцоон бүрдүүлэх явдал мөн гэж тодорхойлжээ. Ийм зорилгоор Тэтгэврийн нэрийн дансний тухай. 1999 оны 6 сарын 10 ны өдөр баталж тэтгэврийн данс нээх нөхцөл дансны эхний үлдэгдэл даатгуулагчийн төлсөн шимтгэл хүүг тооцох нэрийн дансны тэтгэвэр тогтоох олгох журмыг тодорхойлжээ.

2. Нийгмийн даатгалын болон халамжийн хэмжээг иргэдийн амжиргааны хүрэлцэхүйц түвшинд тогтоох зарчим. Монголын төр монгол улсын Үндсэн хуулийн 19.1-д заасанаар хүний эрхийг хангахуйц эдийн засаг нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Иргэдийн тэтгэвэр тогтоолгосон цаг хугацааг харгалзан тэтгэврийн хэмжээг томоохон зөрүү гарч ахмад хүмүүс нийгмийн ядуу хэсэгт шууд шилжсэн билээ. Тэтгэврийн хэмжээг амьжиргааны төвшингийн өөрчлөлттэй уялдуулан өөрчилж байх хуулийн заалт үндсэндээ талаар өнгөрсөн юм. Нийгмийн даатгалын хуулиудад зааснаар нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны болон тахир дутуугын тэтгэврийн доод хэмжээгзасгийн газраас тогтоосон сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-иас тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ мөн хөлсний 50%-иас багагүй байна. Харин тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь хөдөлмөрийн чадваргүй тэжээгчээ алдсан хүмүүсийн тооноос хамаарч мөн хөлсний 50-100% байхаар тогтоожээ. Ниймийн даатгалаас олгох тэтгэмжийн хэмжээ нь түр хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсан бол даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс 45-75%-р ажилгүйдлийн тэтгэмжийг 45-70% байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25-р зүйл хүн бүр хоол хүнс хувцас хунар орон байр эмчилгээ сувилгаа нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амжиргээтай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх,

Page 15: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

тахир дутуу болох нөхцөлд дэмжлэх авах эрхтэй гэж заажээ. Түүнчлэн эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад нэгдсэн орнууд иргэддээ амьдралын хүрэлцээтэй төвшинд ажиллаж амьдрах амьдралынхаа нөхцөлийг сайжруулах эрхийг хүлээн зөвшөөрч ханган хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ авах үүрэг хүлээжээ. Эдийн засаг нийгэм улс төрийн нөхцөл ямарч байлаа гэсэн нийгмийн хангамжийн хэмжээ хүний амжиргааны зохистой түвшинг хангах гол зарчимд тулгуурласан байх ёстой.

3. Нийгмийн хангамжийн хувиарлалтын шудрага ёсны зарчим Шинэ үндсэн хууль бол төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан нь манай нийгмийн бүхий л үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих чухал зарчим мөн. Нийгмийн халамжийг гол төрөл тэтгэврийн хэмжээг бодоход илүү үнэлгээтэй хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийг захиргааны аргаар бууруулан бага үнэлгээтэй хөдөлмөр эрхэлж байсан бол өсгөн тооцох журам тогтоосон байв. Тухайлбал: 1990 оны тэтгэврийн хуулиар хөдөлмөрийн хөлсний хэмжээг хөдөлмөрийн хүний сарын цалин орлого 600 хүртлэх төгрөг бол 85%, 601-800төгрөг бол 75%, 801-1200 төгрөг бол 65%8 1201-1600 төгрөг бол 55%, 1601-с дээш бол 45%-аар тус тус бодохоор тогтоосон нь шудрага ёсны зарчмыг үнэхээр үгүйсгэсэн хэрэг. Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг захиргааны аргаар хязгаарлан тогтоож байгаа нь үндсэн хуульд харшилж байгаа хэрэг

4. Иргэдэд нийгмийн шалтгаантайгаар эд мөнгөний тусламж авах шаардлагатай болсон бүх тохиолдолд нийгмийн хангамжийн тусламж үзүүлэх зарчим. Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн хуулиуд эрүүл мэндийн даатгалын хуулиас үзэхэд манай иргэд нийгмийн шалтгаантай гэж үзэх зарим тохиолдолд ямар нэг хангамж авахаар тогтоожээ. Тухайлбал хөдөлмөр эрхэлж байсан иргэд нас хөгшрөх тахир дутуу болох, тэжээгчээ алдах, түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох, эмнэлэгийн үйлчилгээ шаардлагатай зэрэг тохиолдолд нийгмийн даатгалаас хүн амын эмзэг хэсэгт хамрагдах тэжээн тэтгэх төрөл садангүй ганц бие, ахмад настан, жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн, олон хүүхэдтэй, нярай хүүхэдтэй, ихэр хүүхэд төрүүлсэн, бүтэн өнчирсөн, төрөлхийн тахир дутуу хүмүүст нийгмийн асрамж үйлчилгээ шаардлагатай зэрэг тохиолдолд нийгмийн хангамж үзүүлж байна.

5. Нийгмийн хангамж бүх нийтэд адил нөхцлөөр хамаарах зарчим. Нийгмийн даатгалын хангамж нь хувийн шинжтэй хөдөлмөр эрхлэх тухайлбал хувийн журмаар үйлчлэгч, жолооч хийх, хүүхэд харах зэрэг тэр ч байтугай эрхэлж буй хөдөлмөрийн төрлөөс хамаарч нийгмийн даатгалд хамаарахгүй байх тухайлбал малчид уран бүтээлчид хувиараа аж ахуй эрхлэгчид ажил олгогчид сайн дураараа даатгуулах нэрээр нийгмийн даатгалын хангамжийн гадна үлдэх боломж байсаар байна. Шинэ үндсэн хуулиар хүнийг нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг үзэл бодол, боловсролоор нь члгаварлан гадуурхаж үл болно гэж заасан нь нийгмийн хангамжийн энэ зарчмыг бүрэн хэрэгжүүлэх үндсийг тавьсан юм. Ийнхүү цаашид нийгмийн хангамжийн иргэдийннас, хүйс, нийгмийн гарал, эрхэлсэн ажлаар нь тогтоосон ялгаварыг арилгах шаардлагатай. Тухайлбал тэтгэврийн хуульд иргэдийн тэтгэвэрт гаргахад хүний нас хүйс 2-ууланг харгалзан тогтоосон ялгаа тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насыг эрэгтэй эмэгтэй харгалзан зөрүүтэй тогтоосон мөн зарим төрлийн ажилтны эрхэлсэн ажлыг харгалзан хортой хүнд нөхцөлийн ажил зэрэг тогтоосон ялгааг арилгах шаардлагатай. Түүнчлэн эрхэлж буй

Page 16: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

хөдөлмөрийг нь харгалзан тухайлбал малчид зэрэг хүмүүсийг нийгмийн даатгалд адил боломж нөхцөлөөр хамааруулах шаардлагатай.

6. Нийгмийн хангамжийн ажлыг удирдах, энэ талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад даатгуулагч ажил олгогч төлөөлөгчтэй байх зарчим. Монгол улсын нийгмийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар даатгагч даатгуулагч ажил олгогчийн 3-н талын төлөөлөлтэй нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, түүний дэргэд эрүүл мэндийн даатгалын орон тооны бус салбар зөвлөл ажилладаг, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэн эрх нийгэмд гүйцэтгэж байгаа үүргээс үзэхэд үндэсний зөвлөл нь төрийн нийгмийн бодлогыг тодорхойлоход томоохон үүрэг гүйцэтгэдэг нийгмийн бодлогын зохион байгуулалт эрх зүйн хэлбэрийг тогтоох нийгмийн даатгалын хангамжийг нэмэгдүүлэх нийгмийн даатгалын хөрөнгийн төлөвлөгөө зарлагийн гүйцэтгэлийг хянах нийгмийн даатгалын асуудлаар журам зөвлөмж гаргах зэрэг бүрэн эрхтэй байгууллага мөн.

Үндэсний зөвлөл нь 10 гаруй томоохон бүрэн эрх эдэлдэг. Үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил олгогч, засгийн газрийн тэгш оролцоог хангах, даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн даатгалын санал, дүгнэлт, зөвлөмж, тогтоол гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад оруулж шийдвэрлүүлэх, нийгмийн даатгалын багц хуулиудыг хэрэгжүүлэхэд оршино гэж Монгол УИХ-ын байнгын хорооны 200.04.13-ны 03-н тоот тогтоолоор баталсан үндэсний зөвлөлийн дүрэмд заажээ. Эрүүл мэндийн даатгалын зөвлөл нь даатгалын сагын ашиглалт зарцуулалтад хяналт тавих даатгалтай холбогдсон асуудлаар санал дүгнэлт гаргаж холбогдох байгууллагад шийдвэрлүүлэхээр оруулах даатгалтай холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Даатгалын зөвлөл нь аймаг нийслэлийн засаг даргын дэргэд орон тооны бус салбар зөвлөлтэй байна. Энэ нь даатгалын санд 3-н талаас бүрдүүлдэг учраас тэдгээрийн төлөөллийг хангаж байгаа удирдлагын ардчилсан чухал хэлбэр мөн. Харин нийгмийн халамжийн зөвлөл байсан боловч 1999 хуулиар үгүй болгожээ. Энэ нь эх үүсвэрийг түр бүрдүүлж байгаа онцлогтой боловч хөндлөнгийн хяналтгүй болгосон ч удирдлагын арга барилын үүднээс үзэх зохисгүй.

Лекц 7 Иргэний эрүүл мэндийн даатгал

ЭМД нь нийгмийн даатгалын нэг бурэлдэхуун хэсэг бөгөөд өөрийн эрүүл мэндээ даатгуулж, тодорхои хэмжээний шимтгэлийг урьдчилан төлснөөр шаардлагатай үедээ иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тогтоомжинд заасан тусламж, үйлчилгээнд хамрагдахыг хэлнэ.

Нийгмийн халамжийн эрх зүйн харилцаа гэдэг нь төрөөс иргэдийн нийгэм хангамжтай холбоотой үйл ажиллагааг нийгэм хангамжийн эрх зүйн хэм хэмжээгээр тохируулан зохицуулж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцаа буюу төр иргэдийн хооронд үүссэн нийгэм хангамжийн эрх зүйн харилцааг хэлнэ. Нийгэм хангамжийн эрх зүйн харилцааг түүнтй мөн чанар агуулгаас нь хамааруулан:

1. Материаллаг

Page 17: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Нийгэм хангамжийн эрх зүйн материаллаг буюу эд хөрөнгийн харилцаа нь иргэдэд тодорхой төрлийн хангамж хөнгөлөлт үйлчилгээ үзшшлэхтэй холбоотой харилцаа ордог. Энэ харилцааны гол онцлог нь мөнгө эд зүйл хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх зэрэг эд хөрөнгийн агуулгатай байдаг. /өндөр насны тэтгэвэр/

2. Процессын харилцаа гэж ангилдаг.

Процщссын харилцаа нь тодорхой үйл явдлыг тогтоох /тахир дутуу болсон эсэх/ хэрэг маргааныг хянан шийдэхтэй холбоотой /тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой харилааг зохицуулах/ байдаг. Түүнчлэн нийгэм хангамжийн эрх зүйн харилцааг түүний агуулгаас хамааруулан

А. Тэтгэврийн харилцаа

Б. Тэтгэмжийн харилцаа

В. Нийгмийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа гэж ангилна.

а. Тэтгэврийн харилцаа нь дараан шинжүүдтэй. Үүнд:

- Эд хөрөнгийн шинжтэй тэтгэврийн харилцааны онцлог нь мөнгөн хөрөнгө байх бөгөөд мөнгийг заавал биетээр олгоно.

- Байнгийн үргэлжилсэн шинжтэй. Тэтгэврийн харилцааны гол субьект нь өндөр настан насны тэтгэврийг 55-60 наснаас эхлэн нас барсаны дараагийн сарыг дуустал тахир дутуу иргэд нь хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх эсвэлнас барсаны дараагийн сарыг дуустал, тэжээгчийн асрамжид байсан иргэд нь тодорхой насанд хүртэл эсвэл хөдөлмөрийн чадвартай болох хүртлээ тэтгэвэр авдаг.

- Тэжээн тэтгэх шинжтэй.

- Хөдөлмөрлөх үйл ажиллгаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэвэр тогтоолгоход нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн байхыг шаардах бөгөөд даатгуулагч нь хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоосоо сар бүр шимтгэл төлдөг.

Тэтгэврийн харилцаадараах тохиолдолд үүснэ.

1. Тэтгэвэр авах бодит үндэслэл бий болсон /өндөр насалсан, тахир дутуу болсон, тэжээгч нь нас барсан/

2. Тэтгэвэр авах эрхээ хэрэгжүүлэхээр хүсэл ззоригоо илэрхийлсэн /хүсэлт гаргасан/

3. Тэтгэвэр тогтоох тухай албан ёсны шийдвэр гарсан

б. Тэтгэмжийн харилцаа

Тэтгэмжийн харилцаа нь удаан үргэлжилсэн бус шинжтэй байдаг. Энэ харилцааг дотор нь

Page 18: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

- Хөдөлмөрийн чадвар түр алдсантай холбогдсон харилцаа

- Оршуулгын тэтгэмж олгохтой холбогдсон харилцаа

- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохтой холбоотой харилцаа

- Ажилгүйдлийн тэтгэмж олгохтой холбоотой харилцаа

в. Нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаа.

Нийгэм халамжийн харилцааны нэг хэсэг бөгөөд нийгмийн халамж үйлчилгээний гол зорилго нь хүн амын эмзэг хэсэгт тэтгэвэр тэтэгэмж олгох хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх түр хугацаагаар хооллох тэдэнд хувцас хоол хүнс ахуйн соёлын наад захын хэрэгцээт зүйлийг олгох мэргэжил эзэмшүүлэх хөдөлмөр эрхлүүлэх зэрэг тэдний амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн бүх төрлийн үйлчилгээнүүд багтана. Энэ харилцаа нь нийгмийн даатгалын сан бүрдүүлэх үйл ажиллагаатай холбоогүй харин улсын төсөв бусад фондоос нийгмийн эмзэг хэсэгт үзүүлж буй үйл ажиллагааны нийлбэр юм.

Нийгэм хангамжийн эрх зүйн харилцааны элемэнтүүд

Нийгэм хангамжийн эрх зүйн харилуаа нь нэг талаас тодорхой иргэд нөгөө талаас нийгэм хангамжийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэдэг төрийн байгууллагуудын хооронд үүссэн эд хөрөнгийн агуулгатай харилцаа. Нийгмийн халамжийн эрх зүйн харилцаа нь хууль зүйн фактын үндсэн дээр үүсч өөрчлөгдөж дуусгавар болдог. Нийгэм хангамжийн эрх зүйн харилцаагүүсгэх хууль зүйн факт нь хуульд заасан насанд хүрэн хөдөлмөрийн чадвараа алдан тахир дутуу болсон, тэжээгч нь нас барах, жирэмслэх, ажилгүй болох зэрэг хуульд заасан нөхцөл байдлууд юм. Гэхдээ нийгэм хангамжийн эрх зүй нь тухайн харилцааг үүсч өөрчилж дуусгавар болоход хууль зүйн нэг бус хэд хэдэн нийлмэл фактыг шаарддаг. Жишээ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход

1. Тодорхой насанд хүрсэн байх

2. Шимтгэл төлсөн байх

3. Эрх бүхий байгууллага тэтгэвэр тогтоолгох тухай шийдвэр гаргасан байх.

Нийгэм хангамжийн эрх зүйн харилцааны субьект нь нэг талдаа иргэн нөгөө талдаа төр гүүний төлөөсөн байгууллага /нийгмийн даатгалын байгууллага/

Нийгмийн халамжийн обьектод нийгэм хангамж эд хөрөнгийн шинжтэй зүйлс байхаас гадна эд хөрөнгийн бус шинжтэй үйл ажиллагаа багтана.

Иргэн нийгэм хангамжийн эрх зүйд дараан эрх эдлэнэ. Үүнд:

1. Хүсэлт гаргах

2. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд эрх бүхий байгуууллагад хандах

3. Гомдол маргааныг хянан шийдвэрлүлэх

Page 19: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Дараах үүргийг хүлээнэ.

1. Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөх

2. Шимтгэл төлбөл зохих хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо үнэн зөв тодорхойлох

3. Хуульд заасны дагуу тэтгэвэр тэтгэмжээс суутгал нийлгүүлэх

Харин төрийн байгууллага болох нийгмийн даатгалын байгууллага дараах үүргэтэй.

1. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилах

2. Гэм буруутай ажил олгогч ажилтан даатгуулагчид хариуцлага оногдуулах

3. Тэтгэвэр, тэтгэмж тогтоох олгох

4. Хууль бусаар тогтоосон тэтгэвэр тэтгэмжийг зогсоох багасгах буцааж төлүүлэх гэх мэт.

үүрэг нь:

1. Даатгуулагчийн хууль ёсны ашиг үүргийг

2. Даатгуулагчийн үүргийг хуульд заасан хугацаанд хянах

3. Иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх

Өөрөөр хэлбэл эдгээр эрх үүргээр нийгэм хангамжийн эрх зүйн харилцааны агуулга тодорхойлогдоно.

Лекц 8. Нийгмийн даатгалын ойлголт төрөл хэлбэр

Монгол улсын нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалын төрөл хэлбэр хамрах хүрээг тогтоох нийгмийн даатгалд даатгуулагч шимтгэл төлөх байгууллагуудын үйл ажиллагаа тэдгээрийн үндсийг тодорхойлж хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Монгол жлсад нийгмийн даатгалын таван төрөл 2 хэлбэр үйлчилж байна. Үүнд:

- Тэтгэврийн даатгал

- Тэтгэмжийн даатгал эрүүл мэндийн даатгал

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

- Ажилгүйдлийн даатгал гэсэн 5-н төрөлтэй.

1. Тэтгэврийн даатгал нь дотроо өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэврүүдээс бүрдэх бөгөөд өндөр насны тэтгэврийн нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн, 55-60 наснаас эхлэн тогтоолгон авах эрхтэй. Тахир дутуугийн тэтгэвэр нийтдээ 20-оос доошгүй жил тахир дутуу болохын өмнөх 5-н жилийн 3-н жилд нь мөн тахир дутуу болохын өмнөх 5-н жилийн сүүлийн нэг жилд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн /ердийн өвчин, ахуйн осолын улмаас

Page 20: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

хөдөлмөрийн чадвараа алдсан / тохиолдолд тогтоолгон авах эрхтэй. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгчийн асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд авах эрхтэй. Нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн даатгуулагч нас барахын өмнөх5-н жилийн 3-н жилд шимтгэл төлсөн бол энэ тэтгэврийг тогтоолгон авах эрхтэй. Тэтгэврийг дотор нь бүрэн ба хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэж ангилна. Бүрэн тэтгэврийн хувьд нийтдээ 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн байхыг шаарддаг бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн хувьд 10-20жил үүнээс бага хугацаагаар шимтгэл төлсөн байхыг шаардана.

Тэтгэмжийн даатгалыг

а. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны. Энэ тэтгэмжийг олгохдоо даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдхаас өмнө 3 ба түүнээс дээш сар шимтгэл төлсөн байх ёстой.

б. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж. Жирэмсний чөлөө авхаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүний сүүлийн 6 сард тасралтгүй шимтгэл төлсөн эх энэ тэтгэмжийг авна.

в. Оршуулгын тэтгэмж. Даатгуулагч ердийн өвчин ахуйн осол үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барахад энэ тэтгэмжийг олгох ба даатгуулагч нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байх ёстой.

г. Эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч болон ажил олгогч хуульд заасан хувиар шимтгэл төлдөг. Зарим төрлийн эмчилгээ үйлчилгээг даатгуулагчийн даатгуулсан эсэхээс үл хамааран үнэ төлбөргүй үзүүлдэг.

д. Үйлдвэрлэлийн осоол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал. Энэ даатгал нь дотроо

- тахир дутуугын тэтгэмж

- хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

- тэжээгчээ алдсан тэтгэвэр

- хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбоотой төлбөр гэж ангилдаг.

е. Ажилгүйдлийн даатгал. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагч ажилгүй болохоос өмнөх 24 сарын хугацаанд үүний сүүлийн 9-н сард тасралтгүй шимтгэл төлсөн бол авах эрхтэй.

Нийгмийн даатгалын хэлбэрийн хувьд

1. Заавал даатгуулах энэ нь аж ахуйн нэгж байгууллагатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч мөн аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж буй малчин төрийн албан хаагчид заавал даатгуулна.

2. Сайн дураар даатгуулах Монгол улсын иргэн хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй иргэн Монгол улсад байнга оршин суудаг тус улсын аль нэг байгууллагад ажиллаж буй гадаадын иргэн харьяалалгүй хүн мөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага аж ахуйн нэгжид ажилладаг Монгол улсын иргэн сайн дураар даатгуулна.

Page 21: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Шимтгэл төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болгоно.

- Нас барсан

- Татан буугдсан дампуурсан

- Даатгалын гэрээний хугацаа дууссан

- Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон

Лекц 9 Нийгмийн даатгалын байгууллагын бүтэц, чиг үүрэг .

Нийгмийн байгууламж эрх зүйн хэв шинжээс үл хамаарах хүмүүс цаг бусаар амь насаа алдах эрүүл мэндийн хувьд доройтох хөдөлмөрийн чадвараа түр ба удаан хугацаа алдах,өвчлөх ажилгүйдэх гэх мэт тохиолдол гарсан.Нийгмийн даатгалынтөрөл,хэлбэр,шимтгэл төлөх,санг бүрдүүлэх,нийгмийн даатгалынбайгууллага,байцаагчийн үйл ажилгааны эрх зүйн үндсийг тодорхойлдог.

Хүмүүс бие биедээ туслах зорилгоор тусламж дэмжлэг үзүүлэх,төр ба түүнийг төлөөлсөн байуулагаас ард иргэдэд үйлчилгээ хангамж үзүүлэх,тэтгэвэр,тэтгэмжийг хэрхэн олгох тухай асуудалаар нийгмийн даатгалын тухай ойлголт үүсэж хөгжсөн.

Нийгмийн даатгалын хамгийн анхны хэлбэр нь маш энгийн бөгөөд ажилтанд сайн дурын үндсэн дээр хамтын сан байгуулах гэх мэтээр нийгмийн даатгалын хэлбэр үүссэн.Хэлбэр бий болсноор албан тушаалтан,ажил олгогч хуулийн дагуу эрх эдэлж,үүрэг хүлээдэг болсон.

Нийгмийн даатгалын төрөл

Нийгмийн даатгал нь иргэн болон төр,аж ахуйн нэгж ,байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж,нийгмийн даатгалын сан бүрдүүлэх,даатгуулагч өндөр наслах,хөдөлмөрийнчадвараа алдах,өвчлөх,ажилгүй болоход өөрт нь,даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүс хууль тогтоомжид заасан тэтгэвэр,тэтгэмж,төлбөр өгөх агуулага бүхий нийгэм,эдийн засгийн арга хэмжээ юм

Нийгмийн даатгал дараах төрлөөс бүрдэнэ.

1.Тэтгэвэрийн даатгал

2.Тэтгэмжийн даатгал

3.Эрүүл мэндийн даатгал

4.Үйлдвэрлэлийн осол,мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

5.Ажилгүйдлийн даатгал

Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурьдсан төрөлтэй байна.

1.Өндөр насны тэтгэвэр

Page 22: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Нийтдээ 20доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60нас хүрсэн эрэгтэй,55нас хүрсэн эмэгтэйчүүд,газрын дор болонхөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурьдсан байдлаар хангасан бол төрүүлсэн болон 3 хүртэл наснаас нь үрчлэн авсан дөрөв,түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй

2.Тахир дутуугийн тэтгэвэр:

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 доошгүй жил,тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн.Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 доошгүй хувиар байнга буюу удаан хугацаа алдаж тахир дутуу болсон бол.1дэх хэсэгт зааснаар шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3 аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол,шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

3.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэжээх өөр хүнгүй 16 нас хүрээгүй,төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй тахир дутуу болсон,8 нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү,ач зээ нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг,эх,нөхөр,эхнэрийн аль нэг тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

Тэжээгчээ алдасны тэтгэврийн хэмжээ нэмэгдэл:

Тэтгэмжийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурьдсан төрөлтэй байна.

— Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

Ердийн өвчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч. Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эмэгтэйчүүд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажиллсан 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурьдсан хувь хэмжээгээр бодно.

Лекц 10 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн даатгал

Нийгийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэврийн төрөл

1. Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэсэн төрөлтэй.

Хуулийн дагуу олгох тэтгэврийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтоодог. Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцдог ба төр аж ахуйн нэгж байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.

Page 23: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа

- Цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа

- Тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа

- Хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа

- Хууль бусаар ажлаас халагдсан хугацаа

- Иргэний хамгаалалтын болон бусад дайчилгааны хугацаа

Өндөр насны тэтгэвэр авах эрх нь тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар

1. Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн , 50 нас хүрсэн бл өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

3. Газрийн дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурьдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй:

- Нийтдээ 20-иос доошгүй жил , үүнээс 10-аас доошгүй жил нь газрийн дор ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол

- Нийтдээ 20-иос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж , тэтгэврийн даатгал төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил үүнээс 7-н жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол

- Нийтдээ 20-иос доошгүй жилүүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 насхүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажилласаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэнн бол

- Энэ зүйлийн 1-дэх хэсэгт заасан нас хүрээгүй даатгуулагч мөн хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаад цаашид тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөө зогсоосон байхад түүний уг насанд хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах эрх нь хадаглагдана.

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 хүртэл жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэйшимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Page 24: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгждэг. Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийн даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуутал олгоно.

Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгийн дараах хүндрэл, ахуйн ослын улмаасхөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугын тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

- Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугын тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Тахир дутуу болсныг тогтоохдоо

1. Тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас /хэсэгчлэн/ алдсан гэж ангилна.

2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацаагэмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Тахир дутуу болсныг тогтооход баримтлах өвчний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батлана

Лекц 11 ЭРYYЛ МЭНДИЙН ДААТГАЛ

ЭМД нь нийгмийн даатгалын нэг бурэлдэхуун хэсэг бөгөөд өөрийн эрүүл мэндээ даатгуулж, тодорхои хэмжээний шимтгэлийг урьдчилан төлснөөр шаардлагатай үедээ иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, тогтоомжинд заасан тусламж, үйлчилгээнд хамрагдахыг хэлнэ.

Даатгалын хэлбэр Заавал датгуулах Сайн дураар даатгуулах

Даатгуулагч иргэн Монгол улсын иргэн бvрГадаадын иргэн, харъяалалгvй хvн

Шимтгэлийг хэн тєлдєг

А. Дараахь иргэд шимтгэлээ өөрөө хариуцан төлнө.- Оюутан суралцагсад , малчид , ажил хөдөлмөр эрхлээгvй иргэд - Нөхөн олговрын тэтгэвэртэй иргэд - Аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй

Даатгуулагч өөрөө хариуцан төлнө

Page 25: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, - Тєрийн албан хаагчид ,- Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин

Б. Дараахь иргэдийн шимтгэлийг тєр хариуцан төлнө. - 16 нас хvртэлх насны хvvхэд / ЕБС-д суралцаж байгаа бол 18 нас хvртэлх / - Тэтгэврээс өөр мөнгөн орлогогvй иргэн- Хvvхдээ 2 нас / ихэр бол 3 нас / хvртэл өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч - Нийгмийн халамжийн тухай хуулийн 12-р дугаар зүйлд заасан иргэд.

Шимтгэлийн хэмжээ

А. Шимтгэлийн хэмжээг Засгийн газар тогтоодог даатгуулагчид: · Аж ахуйн нэгж , байгууллагын ажилтан хөдөлмөрийн хєлс тvvнтэй адилтгах орлогоосоо сар тутам 4 хувиар төлнө ./ Yvнээс: 2 хувийг нь даатгуулагч өөрөө, 2 хувийг нь ажил олгогч хариуцан төлнө. /

Б. Шимтгэлийн хэмжээг Нийгмийн Даатгалын Yндэсний Зєвлєл тогтоодог даатгуулагчид : - Тєр шимтгэлийг нь хариуцан тєлдєг иргэд сар тутам 300 төгрөг - Хоригдол сар тутам 300 төгрөг- Оюутан суралцагсад сар 500 төгрөг,- Малчид сар тутам 500 төгрөг- Ажил хөдөлмөр эрхлээгvй иргэд сар тутам 500 төгрөг Нөхөн олговрын тэтгэвэртэй иргэд сар тутамд 200 төгрөг

В. Шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын байгууллага тогтоодог даатгуулагчид: · Аж ахуйн нэгж ийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн татварын албанд гаргасан орлогын мэдvvлгийн мөнгөн дvнгээс сар тутам

Хөдөлмөрийн хєлстэй адилтгах орлогын 1.0 хувиар шимтгэл төлнө.

Page 26: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

3 хувиар шимтгэл төлнө.

Хаана, хэнд хандах

- Харъяа нутаг дэвсгэрийн Нийгмийн Даатгалын байгууллагын Эрvvл мэндийн даатгалын байцаагчид - Тухайн байгууллагын нягтлан бодогч , санхvvгий ажилтанд

- Харъяа нутаг дэвсгэрийн Нийгмийн Даатгалын байгууллагын Эрvvл мэндийн даатгалын байцаагчид

Бvрдvvлэх баримт бичиг

А. Шимтгэлийг тєр хариуцдаг иргэд : - иргэний vнэмлэх , тєрсний гэрчилгээ, тэтгэврийн дэвтэр - Нэг хувь цээж зураг- Гэрчилгээний vнэ тєлсєн баримт- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагчийн батлах- 16 нас хvрсэн боловч ЕБС сурдаг бол сургуулийн тодорхойлолт

Б. Шимтгэлийг өөрөө тєлдєг иргэд :- Иргэний vнэмлэх - Нэг хувь цээж зураг - Гэрчилгээний vнэ тєлсєн баримт- Нэг жилийн шимтгэлээ Нийгмийн даатгалын дансанд тєлсєн баримт

- иргэний vнэмлэх - Нэг хувь цээж зураг- Гэрчилгээний vнэ тєлсєн баримт- Нэг жилийн шимтгэл тєлсєн баримт

Эдгээр иргэд шимтгэлээ тєлсєн тохиолдолд гэрчилгээгээ байцаагчийн гарын vсэг , Нийгмийн даатгалын тэмдэгээр баталгаажуулах ёстой

Та эрvvл мэндийн даатгалд даатгуулсанаар : - Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ- Бүх шатны эмнэлгийн амбулторийн vзлэг оношлогоо, шинжилгээ - Бүх шатны эмнэлэгт хэвтэн эмчлvvлэх vеийн тусламж, үйлчилгээ - Рашаан сувиллын эмчилгээ, үйлчилгээ - Зайлшгvй шаардлагатай эмийн vнийн хөнгөлєлт - Зарим тєрлийн протөзийн vнийн тодорхой хувь авах эрхтэй

Холбогдох Хууль Холбогдох Асуулт хариулт

Эрүүл мэндийн даатгалд ямар хэлбэрээр даатгуулах боломжтой вэ?

Page 27: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн бур Эрүүл мэндийн даатгалд "ЗААВАЛ" даатгуулна. Иймд иргэн бүр даатгалын шимтгэлээ тасралтгүй төлөх үүрэгтэй.Харин гадаадын иргэн, харъяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд "САЙН ДУРААР" даатгуулах боломжтой

Эрүүл мэндийн даатгал ямар ашигтай вэ?

Хэрэв иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж байгаа бол эрүүл мэндийн даатгалын сангаас таны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын хувийг дараахь байдлаар төлнө.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ хэд байдаг вэ?

Заавал даатгуулагч

Шимтгэлийн хэмжээ /төгрөг/ ЭМД-ыншимэтгэлийгхариуцаж төрөлбайгууллага

Сарын Жилийн

16 /ЕБС-д суралцаж байгаа бол 18/ хүртэлх насны хүүхэд

500 6000 Улсын төсвөөс

Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн

500 6000 Улсын төсвөөс

Хүүхдээ 2 /ихэр бол 3/ нас хуртэл нь өсгөн бойжуулж байгаа эх, эцэг

500 6000 Улсын төсвөөс

Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

500 6000 Улсын төсвөөс

Page 28: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэн

500 6000 Улсын төсвөөс

Их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн едрийн ангийн суралцагч

500 6000 Даатгуулагч өврөө

Малчин 500 6000 Даатгуулагч өврөө

Ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн

500 6000 Даатгуулагч өврөө

Хувиараа хөдөлмөр эрхэлж бүй иргэн

Сарын орлогын мөнгөн дунгийн 1 хувь

Даатгуулагч өврөө

Аж ахүйн нэгж, байгууллагад ажиллаж бүй иргэн

Хөдөлмөрийн хелс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиар бодож шимтгэл төлнө. Ууний 50 хувийг иргэн өөрөө, үлдсэн 50 хувийг ажил олгогч төлнө.

Гадаадын иргэн, харъяалалгүй хүн

4000 48000 Даатгуулагч өврөө

САНАМЖ: Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйдд заасан иргэнд дараах хумуус хамрагдана.

- Хууль ёсны тэжээн тэтгэгч нь ахмад настан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй

Page 29: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

иргэн бөгөөд тэдгээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон бол 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй- Тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангийн хүнгүй 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй- 16 насанд хүрсэн одой иргэн- Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан, 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн- 16 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг- Тэжээгч нь нас барсан гэр булийн 18 хүртэлх насны хүүхэд

Даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлбэл өөрөө ямар төлбөрТа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлбэл эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжуулэх тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл 15 хувийг тус тус өөрөө хариуцан төрөл үүрэгтэй.Харин таны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлж байгаа бол та ямар нэгэн төлбөр төрөлгүй, өөрөөр хэлбэл зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас БҮРЭН хариуцна.

Эмнэлэгт хэвтсэний дараа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж даатгалд хамрагдаж болох уу?Та эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс өмнө эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тасралтгүй төлсөн байх шаардлагатай.

Эрүүл мэндийн даатгалтай иргэний эмчилгээний зардлын дээд хэмжээ хэд байдаг вэ?Эрүүл мэндийн даатгалын сангаас төрөл эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын дээд хэмжээ 2009 оны байдлаар 910000 төгрөг байна.Хэрэв та өөрийгөө өвчлөх эрсдэл өндөртэй, жилдээ 910000 төгрөгөөс илүү хэмжээний тусламж, үйлчилгээ авах шаардлагатай гэж үзвэл ДАВХАР даатгалд хамрагдаж болно.

Эрүүл мэндийн даатгалтай иргэн хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлуулж болох уу?БОЛНО. Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан хувийн эмнэлгээр үйлчлуулсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу даатгалын байгууллагаас даатгуулагчдын эмчилгээний зардлыг олгодог. Мөн даатгуулагч та өрх, сум, багийн эмчийн жороор эмийн сангаас эм худалдан авбал хөнгөлөлт эдлэх боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлж байгаа боловч өвчлөөгүйн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал гаргуулаагүй нөхцөлд урамшуулал, шагнал авч болох уу?Дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн, эрүүл

Page 30: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй иргэнд нэг удаагийн эрүүл мэндийн БҮРЭН үзлэг хийлгэх эрх олгож, зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас БҮРЭН хариуцна

Даатгуулагч оршин суугаа газраасаа өөр газарт шилжвэл эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд хэрхэн шилжүүлэг хийлгэх вэ?Хэрэв та оршин суугаа газраасаа өөр газарт шилжвэл оршин сууж байсан ба очих газрын нийгмийн даатгалын байгууллагаар эрүүл мэндийн даатгалын гэрчилгээндээ шилжилт хөдөлгөөний тэмдэглэл хийлгэнэ.

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хаяж үрэгдуулбэл ямар журмаар дахин авах вэ?Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдодд 10 хоногийн дотор орон нутгийн хэвлэлд зарлуулж, хүчингүй болгосны дараа харъяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж, 3000 төгрөг төлж шинээр гэрчилгээ авна. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг бусдад дамжуулж болохгүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

1. ЭМД-ын тухай хууль тогтоомжийг сурталчлах, даатгуулагчийг шаардлагатай мэдээллээр хангах үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үзэл баримтлал, үндсэн зарчим, ач холбогдол

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөлт

Даатгуулагч, даатгагчийн харилцаа

Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ, түүний төрөл

Эмчилгээний дээд хязгаар

Эмнэлгийн байгууллага, эмийн сан, даатгалын байгууллагын хоорондох эмчилгээний төлбөрийн харилцаа, төлбөрийн хэмжээ, хамтарсан төлбөр

Урамшуулал ба хариуцлагын тогтолцоо

2. Эрүүл мэндийн даатгалд хамруулах үйлчилгээ

Даатгалд хамрагдаж байгаа иргэдийг хүлээн авч, даатгуулагчийн төрлийг тогтоох

Даатгуулагчийн төрлийн дагуу төлбөл зохих шимтгэлийг ногдуулах

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нээх

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлөлтийн болон өөр газар шилжих

Page 31: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

тохиолдолд шилжих хөдөлгөөний тэмдэглэл хөтлөх

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг баталгаажуулах

Баталгаажсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүлээлгэн өгөх

3. Хаяж үрэгдүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг нөхөн олгох үйлчилгээ

Хаяж үрэгдүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг иргэн төв, орон нутгийн сонинд зарлуулж, хүчингүй болгох

Сонинд зарлуулж хүчингүй болгосон баримтыг харъяа нийгмийн даатгалын байгууллагад авчрах

Баримтыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүчингүй болсонд тооцох

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хаяж үрэгдүүлсэний төлбөрийг ногдуулах

Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шинээр олгох

Шинээр олгосон гэрчилгээнд шимтгэл төлөлтийн тэмдэглэл хийж, баталгаажуулах

Баталгаажсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүлээлгэн өгөх

4. Даатгуулагчид үзүүлж байгаа тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үйлчилгээА. Эмнэлэгт хэвтэх болон өдрийн эмчилгээнд эмчлүүлэх үед

Эмнэлэгт хэвтэх үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх.

Төрөөс шимтгэлийг хариуцах иргэдээс бусад даатгуулагч хамтарсан төлбөрийг өөрөө төлөх

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт болон зардлын нэхэмжлэлийг хүлээн авах

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх тохиолдолд харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт болон зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах

Даатгуулагчид үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг оношлогоо эмчилгээний стандарт болон эмнэл зүйн удирдамжийн дагуу эмнэлгийн байгууллага дээр очиж хяналт тавих

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчийн эмчилгээ үйлчилгээний зардлын

Page 32: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

төлбөрийг эмнэлгийн байгууллагад олгох

Даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах

Б.Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх үед

Амбулаторын тусламж үйлчилгээ авах үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулатороор үзүүлсэн тохиолдолд харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх

Даатгуулагчид амбулатороор үзүүлсэн тусламж үйлчилгээний жагсаалт, зардлын нэхэмжлэлийг хүлээн авах

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээний жагсаалт ,зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах

Даатгуулагчид ЭМД-ын сангаас эмчилгээний зардлыг эмнэлгийн байгууллагад олгох

Даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах

В.Рашаан сувилалд эмчлүүлэх үед

Сувиллууулсан даатгуулагчийн нэрсийн жагсаалт, сувиллын зардлын нэхэмжлэлийг хүлээн авах

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлийн эмчээс олгосон “ Рашаан сувилалд илгээх карт”-ыг асуумжийн дагуу бөглөгдөж, баталгаажсан эсэхийг хянах

Сувилүүлагчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний баталгаажилтыг хянах

Рашаан сувилалд эмчилгээ сувилгаа үзүүлэх журамд заасан өвчний жагсаалтын дагуу хянан шалгах

Сувиллууулсан даатгуулагчийн /тусламж үйлчилгээний зардлын төлбөр/ эмчилгээний зардлыг тухайн рашаан сувилалд шилжүүлэх

Сувилүүлсан даатгуулагчаас рашаан сувиллын тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах

6. Хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээ

Өрх , сум багийн эмчийн бичсэн эмийн жороор үйлчлэх

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай

Page 33: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

эмийг тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас олгох

Зайлшгүй шаардлагатай 107 нэр төрлийн эмийн үнийн тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх

Тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас эмийн жор, даатгуулагчийн нэрсийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн зардлын нэхэмжлэлийн хамт хүлээн авах

ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмээр үйлчлэх журамд эмийн жор нийцсэн эсэхийг хянан шалгах

Эмийн үнийг хөнгөлсөн нийт зардлыг тухайн эмийн санд шилжүүлэх

Эмийн зохистой хэрэглээ болон эмийн даслаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэх

Даатгалын хэлбэр Заавал датгуулах Сайн дураар даатгуулах

Даатгуулагч иргэн Монгол улсын иргэн бvрГадаадын иргэн, харъяалалгvй хvн

Шимтгэлийг хэн тєлдєг

А. Дараахь иргэд шимтгэлээ өөрөө хариуцан төлнө.- Оюутан суралцагсад , малчид , ажил хөдөлмөр эрхлээгvй иргэд - Нөхөн олговрын тэтгэвэртэй иргэд - Аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, - Тєрийн албан хаагчид ,- Аж ахуйн нэгж байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин

Б. Дараахь иргэдийн шимтгэлийг тєр хариуцан төлнө. - 16 нас хvртэлх насны хvvхэд / ЕБС-д суралцаж байгаа бол 18 нас хvртэлх / - Тэтгэврээс өөр мөнгөн орлогогvй иргэн- Хvvхдээ 2 нас / ихэр бол 3 нас / хvртэл өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч - Нийгмийн халамжийн тухай хуулийн 12-р

Даатгуулагч өөрөө хариуцан төлнө

Page 34: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

дугаар зүйлд заасан иргэд.

Шимтгэлийн хэмжээ

А. Шимтгэлийн хэмжээг Засгийн газар тогтоодог даатгуулагчид: · Аж ахуйн нэгж , байгууллагын ажилтан хөдөлмөрийн хєлс тvvнтэй адилтгах орлогоосоо сар тутам 4 хувиар төлнө ./ Yvнээс: 2 хувийг нь даатгуулагч өөрөө, 2 хувийг нь ажил олгогч хариуцан төлнө. /

Б. Шимтгэлийн хэмжээг Нийгмийн Даатгалын Yндэсний Зєвлєл тогтоодог даатгуулагчид : - Тєр шимтгэлийг нь хариуцан тєлдєг иргэд сар тутам 300 төгрөг - Хоригдол сар тутам 300 төгрөг- Оюутан суралцагсад сар 500 төгрөг,- Малчид сар тутам 500 төгрөг- Ажил хөдөлмөр эрхлээгvй иргэд сар тутам 500 төгрөг Нөхөн олговрын тэтгэвэртэй иргэд сар тутамд 200 төгрөг

В. Шимтгэлийн хэмжээг Нийгмийн даатгалын байгууллага тогтоодог даатгуулагчид: · Аж ахуйн нэгж ийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн татварын албанд гаргасан орлогын мэдvvлгийн мөнгөн дvнгээс сар тутам 3 хувиар шимтгэл төлнө.

Хөдөлмөрийн хєлстэй адилтгах орлогын 1.0 хувиар шимтгэл төлнө.

Хаана, хэнд хандах

- Харъяа нутаг дэвсгэрийн Нийгмийн Даатгалын байгууллагын Эрvvл мэндийн даатгалын байцаагчид - Тухайн байгууллагын нягтлан бодогч , санхvvгий ажилтанд

- Харъяа нутаг дэвсгэрийн Нийгмийн Даатгалын байгууллагын Эрvvл мэндийн даатгалын байцаагчид

Бvрдvvлэх баримт бичиг

А. Шимтгэлийг тєр хариуцдаг иргэд : - иргэний vнэмлэх , тєрсний гэрчилгээ, тэтгэврийн дэвтэр - Нэг хувь цээж зураг- Гэрчилгээний vнэ тєлсєн баримт- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагчийн

- иргэний vнэмлэх - Нэг хувь цээж зураг- Гэрчилгээний vнэ тєлсєн баримт- Нэг жилийн шимтгэл

Page 35: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

батлах- 16 нас хvрсэн боловч ЕБС сурдаг бол сургуулийн тодорхойлолт

Б. Шимтгэлийг өөрөө тєлдєг иргэд :- Иргэний vнэмлэх - Нэг хувь цээж зураг - Гэрчилгээний vнэ тєлсєн баримт- Нэг жилийн шимтгэлээ Нийгмийн даатгалын дансанд тєлсєн баримт

тєлсєн баримт

Эдгээр иргэд шимтгэлээ тєлсєн тохиолдолд гэрчилгээгээ байцаагчийн гарын vсэг , Нийгмийн даатгалын тэмдэгээр баталгаажуулах ёстой

Та эрvvл мэндийн даатгалд даатгуулсанаар : - Өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээ- Бүх шатны эмнэлгийн амбулторийн vзлэг оношлогоо, шинжилгээ - Бүх шатны эмнэлэгт хэвтэн эмчлvvлэх vеийн тусламж, үйлчилгээ - Рашаан сувиллын эмчилгээ, үйлчилгээ - Зайлшгvй шаардлагатай эмийн vнийн хөнгөлєлт - Зарим тєрлийн протөзийн vнийн тодорхой хувь авах эрхтэй

Холбогдох Хууль Холбогдох Асуулт хариулт

Эрүүл мэндийн даатгал- health insurance

Эрүүл мэнд- health

Даатгуулагч – insured person

Заавал даатгуулагч – definitely insurant

Заавал даатгуулах- insured definitely

Сайн дураар даатгуулах- Insured of voluntarily

Гадаадын иргэн- Foreigner

Даатгалын гэрчилгээ- insurance certificate

Эм- medicine

Амбулатор-dispensary outpatients clinic

Page 36: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Рашаан сувилал- spring sanatorium

Эмнэлэгт хэвтэх- to be treated in a hospital

Үйлчилгээ- service

Даатгалын дэвтэр-insurance book

Шимтгэл-deduction premium contribution

Хувийн эмнэлэг- private hospital

Эмийн сан-chemist’s shop

Даатгалын сан-insurance fund

Өндөр настан-high voice

Засгийн газар-government

Эрүүл мэнд-health

Нийгмийн халамж-social welfare

Эрүүл мэндийн халамж-health care

Нийгмийн даатгаын төрөл- kind of social

Лекц 12 Ажил мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн осол

Даатгуулагчид үзүүлж байгаа тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үйлчилгээА. Эмнэлэгт хэвтэх болон өдрийн эмчилгээнд эмчлүүлэх үед

Эмнэлэгт хэвтэх үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх.

Төрөөс шимтгэлийг хариуцах иргэдээс бусад даатгуулагч хамтарсан төлбөрийг өөрөө төлөх

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт болон зардлын нэхэмжлэлийг хүлээн авах

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх тохиолдолд харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт болон зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах

Page 37: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Даатгуулагчид үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг оношлогоо эмчилгээний стандарт болон эмнэл зүйн удирдамжийн дагуу эмнэлгийн байгууллага дээр очиж хяналт тавих

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчийн эмчилгээ үйлчилгээний зардлын төлбөрийг эмнэлгийн байгууллагад олгох

Даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах

Б.Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх үед

Амбулаторын тусламж үйлчилгээ авах үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулатороор үзүүлсэн тохиолдолд харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх

Даатгуулагчид амбулатороор үзүүлсэн тусламж үйлчилгээний жагсаалт, зардлын нэхэмжлэлийг хүлээн авах

Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээний жагсаалт ,зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах

Даатгуулагчид ЭМД-ын сангаас эмчилгээний зардлыг эмнэлгийн байгууллагад олгох

Даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах

В.Рашаан сувилалд эмчлүүлэх үед

Сувиллууулсан даатгуулагчийн нэрсийн жагсаалт, сувиллын зардлын нэхэмжлэлийг хүлээн авах

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлийн эмчээс олгосон “ Рашаан сувилалд илгээх карт”-ыг асуумжийн дагуу бөглөгдөж, баталгаажсан эсэхийг хянах

Сувилүүлагчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний баталгаажилтыг хянах

Рашаан сувилалд эмчилгээ сувилгаа үзүүлэх журамд заасан өвчний жагсаалтын дагуу хянан шалгах

Сувиллууулсан даатгуулагчийн /тусламж үйлчилгээний зардлын төлбөр/ эмчилгээний зардлыг тухайн рашаан сувилалд шилжүүлэх

Сувилүүлсан даатгуулагчаас рашаан сувиллын тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах

Page 38: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

Хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээ

1990-ээд оны үеэс Монгол улс зах зээлийн харилцаанд шилжих зорилт тавьж, хүний эрх, ардчилалыг хөгжүүлэх, түүний дотор иргэдийн нийгмийн халамжийн эрхийг зах зээлийн эдийн засгийн зүй тогтол, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг хандлагын дагуу авч үзэх болсон билээ. Ийнхүү зах зээлийн эдийн засгийн үүднээс, хүний эрхийн суудлыг нийтийн жишгийн үүднээсавч үзэхэд тоталитор дутагдал, хүний эрхийн асуудал, түүний дотор нийгэм хангамжийн асуудалд улам ч хурцаар илэрч байсан гэж хэлж болно. Энэ нь Монголын нийгмийн хангамжийн үндсэн төрөл болсон тэтгэвэр, тэтгэмжийн хангамжийн асуудлаар жишээлэн авч үзэхэд улам ч ойлгомжтой. Монгол улсын тэтгэвэр, тэтгэмжийн хангамжид дараах хэдэн ноцтой дутагдал ажиглагдаж байв.

Нийгмийн хангамжийн нэгдсэн систем тууштай төлөвшөөгүйгээс болж нийгмийн шудрага ёс зөрчигдөж байв. 1990 онд иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийг зах зээлийн баримжаагаар шинэчилсэн. Тэтгврийн энэ хууль нь тэтгэврийн иргэдийн амжиргааг баталгаажуулахад нааштай нөлөө үзүүлсэн боловч нэлээн хуучинсаг социализмийн үеийг тэгшитгэх аргыг халж чадаагүй, мөн тэтгэврийн дээд хэмжээг төрөл бүрт тогтоож, хязгаарлаад зогсоогүй иргэдийн дундаж нас нэмэгдэж байхад тэтгэвэрт эрх гарах үндэслэл муутай, хөнгөлөлт тогтоосоноор 30 гаруйхан насандаа өндөр насны тэтгэвэрт гарах болсон.

1992 онд Монгол Улсын шинэ үеийн Үндсэн хууль батлагдаж Монгол улсад нийгмийн байгууламжийн үндэс суурийг үндсээр нь хөндсөн улс төр, эдийн засгийн гүнзгий өөрчлөлт гарч байгаа нь эрх зүйн шинчлэлд илүү анхаарал тавьхыг шаардаж байна. Монгол улсын Үндсэн хуульд: эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж өнөөгийн зорилтыг тодорхойлсон билээ.

Олон улсын практик, дэлхий ниймийн жишиг нь Монгол улсад эрх зүйн хөгжил, зарчмын гол хандлагыг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Ингэж дүгнэх үндэслэлийг Монгол улсын үндсэн хууль болон сүүлийн үед гарч байгаа олон хуулиуд нөхцөлдүүлж байна.

Сүүлийн үед гаргасан хуулиудын агуулгаас үзэхэд нийгмийн хангамжийн хэм хэмжээ олон улсын эрх зүйн жишигт ойртох, зах зээлийн хөгжлийн зүй тогтол, голдрилруу орох, эрдэмтэдийн боловсруулсан нийгмийн хангамжийн эрх зүйн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоо бүрдүүлсээр байна гэж дүгнэж болно. Ийм нөхцөлд Монгол улсын Их хурал Монгол улсад нийгмийн хангамжийн тогтолцоог бүрдүүлэхдоривтой арга хэмжээг 1994 оноосавч эхэлсэн билээ. 1994 оны дундаар УИХ нийгмийн даатгалын багц хуулиуд баталсан. Ингэснээр Монгол улсад нийгмийн даатгалын болон нийгмийн хангамжийн нэлээд орчин үеийн, зах зээлийн зүй тогтолд илүү нийцтэй тогтолцоо бий болж эхэлсэн гэж үзэж болно. 1999 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг Монгол улсын засгийн газраас баталсан.

Монгол улсын нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан үүргээ засгийн газар биелүүлээгүйгээсманай орны өндөр насны тэтгэвэр авагчид хөдөлмөрлөж байгаад тахир дутуу болсон, хөдөлмөрлөж байгаад нас барагсадын ард хоцорсон

Page 39: Нийгмийн хамгааллын эрх зүйн лекцүүд

хөдөлмөрийн чадваргүй иргэд өнөөгийн амжиргааны өртгөөс олон дахин доогуур хэмжээтэй тэтгэвэр авч ядуучуудын эгнээнд шилжиж, үнэн хэрэгтээ нийгмийн эмзэг хэсгийг өрөгжүүлсэн.

Монгол улсын Засгийн газар 1999 оны 157 дугаар тогтоолоороо сая нэг хэрэглэх этгэлцүүрийг баталсан. Энэ арга хэмжээ нь тэтгэврийн хэмжээнд гарсан зөрүүг арилгахадчухал алхам болсон боловч тэтгэврийн дээд хэмжээг бодох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хязгаарлсаар ирсэн нь хэвээр, гогц дэгээ болсоор байна.

Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж буй өнөө үед үндэсний үйлдвэрүүд дампуурч, ажиллагсдыг олноор нь ажлаас халж ажилгүйчүүдийн арми үлэмж нэмэгдсэнээс иргэдийн хөдөлмөр зохицуулалт, ажилгүйдлийг багасгах , ажилгүй иргэдэд төрийн зүгээс дэмжлэг тусламж үзүүлэх асуудал эрх зүй бүтээх үйл ажиллагааны нэг тулгамдсан зорилт болсон юм. Монгол улсын хөдөлмөрийн эрх зүйд ажилгүй иргэдийн хөдөлмөр зохицуулалт, ауилгүй иргэдийг ажилд оруулах, нийгмийн хангамжийн эрх зүйд ажилгүй хүмүүсийн амжиргаанд зориулж тусламж үзүүлэх шинэлэг асуудал зүй ёсоор үүссэн билээ.