39
Б.ЭНХТУЯА СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БА ЗОРИГ

сэтгэлийн хөдөлгөөн ба зориг

Embed Size (px)

Citation preview

Б . Э Н Х Т У Я А

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БА ЗОРИГ

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

• Баярлах,• Гомдох, • Уйтгарлан гуних, • Шагшин магтах,• Гайхаж бахархах зэргээр бидний сэтгэл санаа янз

бүрээр хувирч өөрчлөгдөж байдаг.

Сэтгэл санааны энэ олон хувирлыг ССШУ-д сэтгэлийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Энэ нь бидний орчиндоо хандах хандлагатай холбоотой.

ТОДОРХОЙЛОЛТ

Сэтгэлийн хөдөлгөөн гэдэг нь аливаа зүйлд хандах хандлага,

дотоод сэтгэлийн илрэлийг хэлнэ.

АСУУЛТ

Сэтгэлийн хөдөлгөөн ямар шалтгаанаар үүсдэг вэ?

СЭТГЭЦИЙН БУСАД ҮЙЛҮҮДЭЭС СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЯЛГАГДАХ ОНЦЛОГУУД:

• Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний хувийн онцлогтой холбоотой. Энэ нь тухайн хүний хэрэгцээ, сонирхол, зан төлвийн хэв шинж зэрэг олон үйлүүдээс шалтгаалдаг. Ж нь: Адилхан "В" үнэлгээ авсан сурагчид түүнийг харилцан адилгүй хүлээн авна. Зарим нь "С" аваагүй нь их юм гэж баярлана. Харин хэн нэг нь "А" авч чадсангүйдээ гэж гонсойно.

• Сэтгэлийн хөдөлгөөн нь олон нарийн зүйл учраас эерэг, сөрөг олон хэлбэртэй байдаг. Түүний энэ онцлог нь хүний амьдрал үйл ажиллагааны олон талт шинжтэй холбоотой. Жнь: Суралцагч зарим хичээлдээ дуртай, сонирхолтой учраас сэтгэл өег тааламжтай явдаг атлаа зарим хичээлд сонирхолгүй, ойлгодоггүй учраас амжилтгүй дүн авахаас айх түгших гэх мэт.

• Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний бие махбодийн дотоод үйл ажиллагаатай холбоотой. Гэхдээ эерэг ба сөрөг сэтгэлийн хөдөлгөөн нь бие махбодид харилцан адилгүй нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг. Баярлах, таашаах үед организмын дотоодод түүнийг тэтгэж эрчимжүүлдэг бодис, харин түгшүүртэй үед бие махбодид хортой бодис ялгардаг гэж Америкийн сэтгэл зүйчид үздэг.

МЭДРЭМЖ

Мэдрэмж нь юмс үзэгдэлд хандах харьцангуй тогтвортой, байнгын шинжтэй, тухайн хүнд тогтож төлөвшсөн чанар юм.

Мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн 2 хоорондоо нягт холбоотой явагдана.

Мэдрэмж нь харьцангуй тогтвортой гүн гүнзгий чанараараа ялгагддаг бол сэтгэлийн хөдөлгөөн нь тухайн мөчид юмс үзэгдэлд хандах хандлагыг илэрхийлсэн түр зуурын шинжтэй процесс юм.

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БА МЭДРЭМЖ ХОЁР НЬ ҮНДСЭН ҮҮРЭГТЭЙ. ҮҮНД:

• Дохиолох: Орчинд болон хүний бие махбодид гарч байгаа өөрчлөлтийн талаар мэдээлнэ. Орчноос таатай мэдээлэл ирсэн үед баярлах, бахархах зэрэг сэтгэлийн хөдөлгөөний эерэг хэлбэрүүд үүснэ. Харин таагүй мэдээлэл ирсэн үед айх түгших, бухимдах зэрэг сөрөг сэтгэгдэл хүнд төрнө.

• Зохицуулах: Хүнд үүссэн сэтгэгдэл мэдрэмж нь хүний үйл ажиллагааг эрчимжүүлэн идэвхжүүлэх, саатуулан хориглох зэргээр зохицуулах нөлөөтэй байдаг. Бардам зангаасаа болж дотны найзаа гомдоосон сурагч дараагийн удаа ихэд болгоомжтой хандах, сайн дүн авч урамшин хичээлдээ улам шамдаж байгаа тохиолдол зэргүүд нь сэтгэлийн хөдөлгөөний зохицуулах ач холбогдлыг илтгэж байна.

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД;

Сэтгэлийн хөдөлгөөн ба хэрэгцээ: Хэрэгцээ хангагдсан эсэхээс хамаарч эерэг ба сөрөг сэтгэлийн хөдөлгөөн үүснэ. Хэрэгцээ хангах магадлал ихтэй бол эерэг, хэрэгцээ хангагдаагүй буюу хангагдах магадлал багатай бол сөрөг сэтгэлийн хөдөлгөөн тус тус үүснэ.

Жишээ нь

Суралцагчдын оюуны хэрэгцээг хангасан сонирхолтой сайхан хичээлүүд тэдэнд таашаал төрүүлдэг. Харин уйтгартай, нэгэн хэвийн хичээлүүд тэднийг залхааж сургуулиас дайжих нэг шалтгаан болдог.

СЭТГЭЛИЙИ ХӨДӨЛГӨӨН БА БУСАД ХҮЧИН ЗҮЙЛҮҮД:

Организмын эрчимтэй идэвхтэй байдал. Нойрноос сэрснийхээ дараахан юм уу, эсвэл ердийн амгалан нөхцөлд гэнэт сэтгэлийн хөдөлгөөн үүсэх нь ховор. Харин маш их идэвхтэй юм уу, ийм байдлын дараа сэтгэлийн хөдөлгөөн үүсэх магадлал ихтэй байдаг. Өөрөөр хэлбэл, бие махбодийн идэвхжилийн түвшинтэй сэтгэлийн хөдөлгөөн нь холбоотой байдаг.

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БА МЭДРЭМЖ:

Орчноос ирж байгаа мэдээлэл сэтгэлийн хөдөлгөөн үүсэхэд чухал үүрэгтэй. Үйл явдал гэнэт өрнөхөд түүнд хэрхэн оновчтой хариу үйлдэл үзүүлэх вэ? гэсэн асуудал тулгарч яг тэр мөчид хүнд хүрэлцээтэй мэдээлэл байдаггүй.

Жишээ нь

Анхны болзоо сайхан атлаа түгшүүртэй уулзалт. Энэ үед өөрийгөө хэрхэн яаж авч явах талаар тэдэнд хангалттай мэдээлэл байдаггүй. Харин цаашдаа бол болзооны үед өөрийгөө хэрхэн авч явах, цаад хүнтэйгээ хэрхэн харилцах талаар туршлага сууна. Мэдээлэл хангалттай болж байна гэсэн үг. Энэ үеэс хойш нэг их түгшиж догдолдоггүй.

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БА ХҮРТЭХҮЙ:

Орчноо хэрхэн хүртэн тусгаж байгаагаас сэтгэлийн хөдөлгөөн багагүй шалтгаалдаг. Тухтай хөгжилтэй орчинд аз жаргалтай сайхан мэдрэмж, түгшүүртэй хэцүү орчинд уур уцаартай зовлонтой мэдрэмж төрдөг.

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН БА ОЮУН УХААН:

Хүний нас ахих тусам туршлага суун, оюуны чадвар сайжрах тусам сэтгэлийн хөдөлгөөнөө барих, зохицуулах чадвар нь улам сайжирдаг. Хүний оюун ухааны хөгжлийн түвшин хэдий чинээ өндөр байх тусам сэтгэлийн хөдөлгөөнөө барих, зохицуулах чадвар нь төдий чинээ өндөр байдаг.

Илрэх зэргэмжээр нь

Хүний ү\а-нд нөлөөлж байгаа нөлөөллөөр нь

Хүний хэрэгцээний шинж байдлаар нь

Хүчтэй ба сул

Бие махбодын ба оюун санааны

Тааламжтай ба

тааламжгүй

Идэвхжүүлэх ба саатуулах

Эерэг сөрөг шинжээр нь

Сэтгэлийн хөдөлгөөний төрөл, ангилал

ШИНЖЛЭХ УХААНЫ СЭТГЭЛ СУДЛАЛЫГ ҮНДЭСЛЭГЧ В.ВУНДТ СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ДООРХ 3 ЧИГЛЭЛЭЭР ТОДОРХОЙЛЖЭЭ.

• Сэтгэлд тааламжтай ба тааламжгүй• Сэтгэлийн эсэргүүцэл ба уналт

• Сэтгэлийн хөөрөл ба уналт

ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГААС НЬ ШАЛТГААЛАН ДАРААХ БАЙДЛААР

АНГИЛНА.

Эрчимжүүлэн идэвхжүүлэх /

стеник/

Саатуулан сулруулах /астеник/

Стеник сэтгэлийн хөдөлгөөн нь хүний

үйл ажиллагааг эрчимжүүлэн

идэвхжүүлэх нөлөө үзүүлж буй сэтгэлийн

хөдөлгөөнүүд юм.

. Астеник сэтгэлийн хөдөлгөөн нь хүний үйл ажиллагааг сулруулах

саатуулах нөлөө үзүүлж буй сэтгэлийн

хөдөлгөөнүүд юм.

СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ГАДААД ИЛРЭЛ:

• Нүүр царайны хувирал: Баярлаж хөөрөх эсвэл уурлаж бухимдсан үед нүүр царай улайх, барайх гэх мэтчилэн нүдний харц, хөмсөг, уруул, амны байдал г.м.

• Биеийн болон булчин шөрмөсөнд гарах хувирал хөдөлгөөн: Сэтгэл хүчтэй хөдлөх үед хүний хөдөлгөөн түргэсэж, босож, суух, алхах гишгэх нь хурдсаж, Дохио зангаа, зүрх судас, амьсгалах эрхтний үйл ажиллагаанд их өөрчлөлт орно.

• Үг яриа, дуу хоолойны хувирал: Сэтгэл хөдөлсөн үед дуу хоолой чангарч, үг хэл түргэсэж, өнгө аяс нь өөрчлөгдөж, санаа бодлоо эерэг ба сөрөг байдлаар илэрхийлэхэд их өөрчлөлт гарна.

 

ЗОРИГ

Зориг нь зан үйл, үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулах зохицуулалт юм.

Энэ нь гадаад ба дотоод саад бэрхшээлийг даван туулахыг шаарддаг.

Хүний хийж гүйцэтгэж байгаа аливаа үйл ажиллагааг санаатай ба санамсаргүй гэж 2 ангилдаг.

Өмнөө тодорхой зорилго, зорилт дэвшүүлэн тавьж түүндээ хүрэхийн төлөө шаргуу тэмцэж байгаа бүх тохиолдол иь зоригтой салшгүй холбоотой.

Зориг нь хүний зориудын зорилго чиглэлт үйл ажиллагааны явцад илэрнэ.

ЗОРИГ НЬ ДАРААХ ҮҮРЭГТЭЙ

• Зан үйлийг өдөөх түлхэцийн үүрэг: Зориг нь аливаа зүйлийг хийх өдөөгч, түлхэх хүчний үүрэг гүйцэтгэнэ.

\англи хэл суръя гэсэн зорилгыг оюутан өмнөө тавьсан бол энэ нь түүний идэвхтэй үйл ажиллагааны эх сурвалж юм.\

• Буруу зүйлийг таслах, саатуулах үүрэг: Хэрэггүй, буруу зан үйлээс татгалзах түүнийг таслан зогсоох, саатуулахад зориг чухал үүрэгтэй. \Энэ утгаар нь авч үзвэл хэрэггүй зүйлээс татгалзах чадвар нь хүний

зоригийн хүмүүжилтэй холбоотой юм.\

ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ ЧАДВАРААР НЬ ХҮМҮҮСИЙГ 2 АНГИЛДАГ.

• Зан үйлийн хяналт нь гадагш чиглэсэн хүмүүс: Өөрийн үйл ажиллагаагаа ихэвчлэн гадны учир шалтгаантай холбон тайлбарладаг.

Ийм сурагч хангалтгүй дүн авбал "Самбарт бичсэн зүйл алдаатай байсан", "Миний хажууд суудаг хүүхэд өөрөө зөв бодоод надад буруу хэлж өгсөн" гэх зэргээр бүх шалтгааныг гадагш тохон тайлбарлана.

• Зан үйлийн хяналт нь дотогш чиглэсэн хүмүүс: Аливаа хариуцлагыг өөртөө холбон тайлбарлана.

Ийм сурагч сул дүн авбал “даалгавар надад сонирхолгүй байсан” “Миний анхаарал сарнисан” “Би мартчихсан” гэх мэтээр өөртэйгээ холбож

тайлбарлана.

ТАЙЛБАР

Зан үйлийн эдгээр хяналтууд нь өөрийн гэсэн онцлогтой, сайн муу талтай. Бүхнийг гаднын хүчин зүйлүүдээс боллоо гэж үзэх нь зарим тохиолдолд хүний хариуцлагагүй сул дорой байдлын илрэл юм. Харин өөртөө итгэлтэй, хариуцлагатай хүмүүс нь юманд бодитой хандан юу нь надаас, юу нь бусдаас болов гэдгийг ялгаж салгах чадвартай байдаг.

ҮРГЭЛЖЛЭЛ...

Зориг нь аливаа аз туршилт, эрсдэлт зан үйлтэй салшгүй холбоотой. Аливаа аз туршилт араасаа эрсдлийг дагуулж байдаг. Аз туршилтыг зөв ба буруу гэж 2 хуваадаг. Зөв аз туршилт нь зориг тэвчээр шаардсан

аюултай алхамд эерэг сайн сайхан зүйлд чиглэнэ. Буруу аз туршилт нь зориг тэвчээр шаардсан,

аюултай алхам утга учиргүй буюу сөрөг зүйлд чиглэнэ. Ж нь: автобусны араас зүүгдэх, өндрөөс үсрэх гэх мэт.

Зоригийн үйлдлийн үе шат:

УУР БУХИМДЛЫН ҮЙЛДЭЛ:

Сэтгэл хөдлөлдөө тавих ухамсар зоригийн хяналт төлөвшөөгүй бол хүн үйлдлээ уур бухимдлаар илэрхийлнэ. Жнь: даалгавраа хийж чадаагүй үедээ уурлаж эцэг эхтэйгээ хэрэлдээд дэвтэр

номоо шидлэх г.м.

ДАДАЛ ЗУРШЛЫН ҮЙЛДЭЛ:

Дадал болсон зүйл нь зоригийн хүчийг бага шаардана. Дадал нь хэдийгээр

хүний үйл ажиллагааг хөнгөвчилдөг сайн талтай боловч нэг загвараар байнга

ажиллавал хүний бүтээлч чадвар буурдаг.

ЗОРИГИЙН ҮЙЛДЭЛ:

Энэ нь хүний идэвхит чанарыг илэрхийлдэг. Хүнд мэдэгдэж байгаа

боловч шинэ нөхцөлд хийж гүйцэтгэх ер бусын хурдтай хийх, шинэ мэдээлэл, арга эв шаардсан сэтгэл зүйн таагүй байдлыг

даван туулах зэрэгт хийгддэгээрээ зоригийн үйлдэл нь идэвхтэй шинжтэй

байдаг.

ЗОРИГИЙН ҮЙЛДЛИЙН БҮТЦЭД 3 ҮЕ ШАТ БҮХИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМААРУУЛДАГ.

Зоригийн үйлдлийн

бүтэц

Үйлдлийн зорилгоо тодорхойлох

Үйлдлийг дотроо бодож төлөвлөх

Үйлдлийг үе шаттай гүйцэтгэх

НЭГ. ЗОРИЛГО ТАВИХ:

Энэ нь хүний өөрийн санаачлагаар болон бусдын даалгавраар хийгддэг. Өөрөө зорилгоо сэдэх нөхцөлд хуучин ба шинэ сэдлүүд зөрчилдөнө. Тэр нь зоригийн хүч шаардана.

Өөрийн хүч болон боломжоо зөв үнэлж цэгнэх, батлан харуулах шаардлага зайлшгүй тавигдана. Энэ үндсэн дээр зориг тодорно. Бусдын даалгавраар хийх үйлдлийн зорилго өөр тавигдана. Энэ тохиолдолд зорилго тодорхой болсон байна.

Харин хүн түүнийг хэрхэн хүлээж авах тухай асуудал тавигдана. Тэр зорилгыг өөрийн сэдэлтэй харьцуулна. Сэдэл тэмүүллээ тэр зорилгод хандуулна. Хүн өөрийгөө уг үйлдэлд бэлтгэнэ.

ХОЁР. ҮЙЛДЛЭЭ ТӨЛӨВЛӨХ:

Энэ нь үйлдлийг гүйцэтгэх тодорхой нөхцөл байдалд дотроо дүн шинжилгээ хийх нарийн үйл явц юм.

Хүний тавьсан зорилгоо биелүүлэхэд амжилтгүй болдгийн тэн хагас хувьд нь мэдлэгээ дайчилж чаддаггүй, гарч болох үр дагаварыг урьдчилан харж чадаагүйгээс болдог гэдгийг судалгаа харуулжээ.

Үйлдлийн төлөвлөлт нь зоригийн талуудыг өөртөө агуулдаг. Үйлдлийг төлөвлөхдөө ул суурьтай бодох, тэвчээртэй хандах хэрэгтэй.

ГУРАВ. ҮЙЛДЛИЙГ ГҮЙЦЭТГЭХ:

Энэ нь зоригийн үйлийн хариуцлагатай шат юм. Үйлдлийг үр дүнтэй гүйцэтгэх иь тохиолдож болох бэрхшээлийг давж чадсан эсэхээс хамаарна.

ЗОРИГИЙН ЧАНАРУУД:

Аливаа үйл ажиллагааг гүйцэтгэх зорилгодоо хүрэхэд тухайн тохиолдлоос үл хамааран илэрч байгаа цаг зуурын биш, харьцангуй тоггворжин төлөвшсөн сэтгэцийн байдлыг зоригийн чанар гэнэ.

Зан үйлээ ухамсартайгаар жолоодох, чадварын төвшинг илэрхийлсэн, амьдралынх нь хугацаанд төлөвшин тогтсон эрхэм чанаруудын цогцыг зоригийн чанарууд гэнэ. Үүнд:

1. ЗОРИЛГО ЭРМЭЛЗЭЛ:

Нийгмийн ач холбогдол бүхий зорилго тавьж, түүндээ хүрэх чадварыг илэрхийлсэн бие хүний шинжийг хэлнэ. Бие хүний зоригийн хөгжлийн төвшин чиглэлийг тодорхойлох гол шинж чанар, үйл ажиллагаандаа зорилго чиглэлтэй хандах хандлага, итгэл үнэмшил, санаа бодол, түүндээ хүрэхийн тулд биеэ дайчлан тэмүүлэх чадвараар илэрнэ.

2. ШИЙДЭМГИЙ ЧАНАР:

Зорилгоо биелүүлэх, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сэтгэцийн түргэн ухаалаг оновчтой үйлдлийн процесс юм. Зорилгоо зөв тодорхойлж арга замаа түргэн шийдэж түүндээ тууштай зогсох чанар гэж болно.

3. БИЕ ДААСАН ЧАНАР:

Үйл ажиллагаа, зан байдлаа өөрийн үзэл, итгэл, хүч бололцоо, байр суурины үүднээс шийдэн жолоодох чадвар юм.

4. ЭРЭЛХЭГ ЧАНАР:

Тохиолдсон бэрхшээлийг даван туулах, болзошгүй аюулыг гэтлэхэд бэлэн байх чадвараар илэрнэ. Эрэлхэг чанар нь биеэ захирч албадаж, өөртөө хатуу шаардлага тавих чухал чанар юм.

5. ХАТУУЖИЛ:

Амьдралд тохиолдож буй аливаа бэрхшээл, тотгор, ээдрээт асуудал хүний зорилго санаа бодол, эрмэлзлэлийг няцаах нь цөөнгүй.

6. ТЭСВЭР ТЭВЧЭЭР:

Тодорхой үйл ажиллагааг биелүүлэхэд тохиолдож болох бэрхшээл саад нь зөвхөн бие бялдрын хатуужил шаарддаггүй. Сэтгэл зүйн тэсвэр тэвчээр их шаардана. Энэ нь өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялах чадвараар илэрнэ.

ГЭРИЙН ДААЛГАВАР:

Хүүхдэд зоригийн хүмүүжил төлөвшүүлэх явдал түүний сурлага, зан төлөв, ерөнхий хөгжилд онцгой ач холбогдолтой байдаг.

Тийсээс та бүхэн тэрхүү чанаруудыг мэдээллийн бүхий л эх сурвалж ашиглан эрж хайн, олоод тэмдэглэл хөтлөж ирнэ

үү?