79
Нийт 79 хуудасны 1 Гарын авлага «СитиГИД» зам заагч програм хувилбар 7.8 © 2004-2013 ООО "МИТ", http://probki.net ® СитиГИД (City Guide) © 2007-2013 Глобал Дайрекшн ХХК, http://globaldirection.org ® Moviator (Монгол Газарч), http://moviator.mn

СитиГИД програмын гарын авлага

Embed Size (px)

DESCRIPTION

CityGuide 7.8 Mongolian Version

Citation preview

Page 1: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 1

Гарын авлага

«СитиГИД» зам заагч програм

хувилбар 7.8

© 2004-2013 ООО "МИТ", http://probki.net ® СитиГИД (City Guide)

© 2007-2013 Глобал Дайрекшн ХХК, http://globaldirection.org

® Moviator (Монгол Газарч), http://moviator.mn

Page 2: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 2

Програмын харагдах байдал

Тооцоолсон чиглэлээр хөдөлгөөн хийж буй програмын харагдах байдал

1. Тооцоологдсон чиглэлийн шугам

2. Замын чиглэлийн эргэлтийг заасан сум

3. Зам дээр яваа автомашины өөрийн байрлал (улаан "гурвалжин")

4. Хайлтын явцад үзэгдэх тодруулга хийсэн газар

5. Заалтууд: gps холболт, сүлжээ, өгөгдлүүд

6. Хамгийн эхний эргэлтийг заасан тэмдэг ба түүнд хүрэх зай

7. Хоёр дах (дараагын) эргэлтийг заасан тэмдэг ба түүнд хүрэх зай

8. Төгсгөлийн цэгт очих хугацаа

9. Одоо хөдөлгөөнд оролцож буй гудамж

Page 3: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 3

10. Цэс дуудах

11. Одоо хөдөлгөөнд оролцож буй хурд

12. Дараагийн гудамж

13. Төгсгөлийн цэг хүртэл зарцуулах хугацаа ба зай

14. Сэрэмжлүүлэх тэмдэг (хурдны хязгаар, хяналтын дуран г.м.)

22. Идэвхтэй цэгүүд - замын цагдаа, замын осол, зам дээр байгаа аюултай газрууд г.м. анхааруулга (зөвхөн Интернет холболт хүлээн авдаг төхөөрөмж дээр ажиллана)

16. Луужин

17. Хялбар цэс нээх товч

17. Идэвхтэй цэгүүдийг илгээх товч

18. Газрын зургийг хэвтүүлэх товч

19. Газрын зургийг томруулах товч

20. Газрын зургын масштаб

21. Зам дээрх хурдны өгөгдлүүд (түүний зүг чиг) (зөвхөн Интернет холболт хүлээн авдаг төхөөрөмж дээр ажиллана)

22. Төхөөрөмжийн зай хураагуурын мэдээлэл

23. Газрын зураг дээрх цэгүүдийн тэмдэг

24. Одоогийн цаг ба огноо

25. Газрын зургийг хөндлөн чиглэлд эргүүлэх (дэлгэцийн дээд талд хуруугаар дарж байгаад хөндлөн чиглэлд баруун зүүн тийш хөдөлгөнө)

26. Газрын зургийг босоо чиглэлд хөдөлгөх (дэлгэцийн хажуу талд хуруугаар дарж байгаад босоо чиглэлд дээш доош хөдөлгөнө)

Page 4: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 4

Програм эхлүүлэх Энэ заавар нь танд СитиГИД 7 программыг хэрэглэн хүссэн чиглэлрүүгээ очиход тусална.

Анхаар: Програмыг эхлэн хэрэглэхдээ өөрийн төхөөрөмжний дэлгэцний хэмжээг зөв тохируулна уу.

Эхлэлийн цэс

Програмыг ачааллаж дуусхад эхлэлийн цэс харагдана. Эхлэлийн цэс нь идэвхтэй гурван товчтой:

Туршилт - Туршилтын чиглэлийг эхлүүлнэ

Зураг - програмыг эхлүүлнэ

Гарах - програмаас гарна

Програмыг эхлүүлэх бол, Зураг товчыг дарна уу. Зургын ерөнхий байдал (GPS холбогдоогүй)

1

Page 5: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 5

Хэрвээ GPS хүлээн авагч унтраастай байгаа бол, дэлгэцийн доор GPS хүлээн авагчыг асаахын тулд дарах шаардлагатай (1) товч байна. Зургын ерөнхий байдал (GPS холбогдсон)

1

1

2

Page 6: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 6

Таны төхөөрөмжний GPS хүлээн авагч хиймэл дагуулуудаа хайж олсоны дараа - Таны өөрийн байрлал улаан "гурвалжин" хэлбэрээр харагдана. Өөрийн байрлалаа газрын зургийн төвд авчрах бол холбох товчыг дарна (1).

Хайлт, чиглэл, програмын тохиргоо хийхийг хүсвэл Цэс (2) товчыг дарна уу.

Хаягаар хайх

Цэс - Хайлт гэж орно

Очих цэгээ хаягаар хайх Бидний очихыг хүссэн газрын хаягыг оруулья - Жишээ: Улаанбаатар,

Сүхбаатар дүүрэг. Япон улсын элчин сайдын яам. Хайлт (1) товчийг дарна уу.

Тэгэхээр бидэнд очихыг хүссэн газрын тодорхой хаяг байна, Хаяг (1) товчийг дарна уу.

1

Page 7: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 7

Улс сонгох Хаягыг дараах дарааллаар оруулна: улс (1), хот (2), гудамж (3) байшин (4). Зүүн гар талын цонхонд хайлтын үр дүнг үзүүлсэн багасгасан газрын зураг байна.

Анхаар: Монгол улс доторх хайлтыг програмын хайлтын системд боломжтой хувилбараар тааруулан оруулсан учир хотын хайлт, орон нутгын хайлт тус тусдаа өөр янзаар хайгдана.

1

Page 8: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 8

Дараагын цонхонд та ямар улс, бүс нутаг сонгож оруулахаа шийднэ. Монгол улс зургыг сонгоод (1) сонгосноо баталгаажуулах товчыг дарна уу (2).

1

1

2

3

4

Page 9: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 9

Хотын хайлт Улс сонгосны дараа багасгасан зураг дээр Монгол улсын нийслэл - Улаанбаатар хот нээгдэнэ. Хотын нэрийг оруулахын тулд Хот,суурин (1) товчыг дарна уу.

Анхаар: Улаанбаатар хотын хайлт нь хорооны хаягын системээр эхлэн хайгддаг (жишээ нь: 6-хороо, 2-р хороо гэх мэт). Хэрэв та очих газрынхаа

хорооны хаягыг мэдэхгүй байгаа бол Онцлох газраар хайх цэсрүү орж хайлт хийнэ үү.

Товчлуур дээр хотын нэр 1-р хороо гэж оруулъя. 1-р хороо гэсэн бичилтийн ард ямар дүүрэг, ямар хотод харьяалагдаж байгаа нь харагдана. Бичих боломжтой үсэгний сонголтууд гэрэлтэж харагдана (1). Бичиж оруулах талбай (2) хэд хэдэн боломжоос эхний санал болгож буй хаяг харагдана. Зураг дээрээс харна уу, Хаягын бичилтын ард ("1" гэж оруулсаны дараа) 15 бичигдэх боломжтой хаягын тоо (3) байна. Бичиж оруулах талбай дээр дар (2) эсвэл товчлуурын жижиг дүрс дээр дарахад

1

Page 10: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 10

(4), та бүх бичигдэх боломжтой хаягуудыг үзнэ. Хаягаа бичиж эсвэл сонгож оруулаад баталгаажуулах товчыг дарна уу (5).

Анхаар: Улс оронд хамааралтай бүх сууршилын хаягыг агуулсан жагсаалт байдаг учир таны хүссэн газар харагдахгүй байгаа бол жасаалтыг дээш гүйлгэж хайж болно.

Гудамж сонгох Гудамжны нэрийг оруулахын тулд Гудамж (1) товчыг дарна уу.

3

2

1

4 5

Page 11: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 11

Гудамжны нэрээ товчлуур дээр бичиж оруулна уу. Хэрэв хайлтаас илрэх хаягын жагсаалт цөөхөн байвал товчлуур автоматаар нуугддаг. Товчлуурыг нуух ил гаргахын тулд товчлуурын жижиг дүрс дээр дарж болно (1). Жагсаалтаас хайж олсон хаягаа сонгоно уу (2) түүн дээр давтаж дарах эсвэл баталгаажуулах товчыг дарна уу (3).

Анхаар: Гудамжны хайлт цонхонд гудамны хаяг хайхаас гадна тухайн дүүрэг хороонд хамаарагдах хорооллын хаягаар хайж болно.(жишээ: 13-р хороолол, Дарь Эх гэх мэт) Мөн тухайн дүүрэг хороонд хамаарагдах гэр хорооллын гудамжны хаягыг хайж болно.Орон сууцны байшин хайж байгаа бол хорооллын хаягаар хайгаарай.

1

Page 12: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 12

Анхаар: Хотод хамааралтай бүх сууршилын хаягыг агуулсан жагсаалт байдаг учир таны хүссэн газар харагдахгүй байгаа бол жасаалтыг дээш гүйлгэж хайж болно.

Байшин сонгох Багасгасан газрын зураг дээр таны хайж олсон гудамж харагдана.

Байшин (1) товчыг дарна уу.

1

2

3

Page 13: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 13

Анхаар: Хэрэв гудамж нь байшингын дугаар агуулаагүй эсвэл байшингын

дугаарыг баттай мэдэхгүй бол Уулзвар товчыг дарна.Уулзвар товч нь таны сонгосон гудамж ямар гудамж, ямар хорооллын замтай огтолцож байгааг зааж өгнө

Байшингийн дугаар эсвэл үсгийн сонголт дээр (1) дарж очихыг хүссэн

газрын нэрээ оруулна уу. Тоо оруулах товч 1# хэлбэртэй харагдана.

1

Page 14: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 14

Хайж буй байшингын дугаараа оруулаад баталгаажуулах товчыг дарна уу (2). Хайлтын үр дүн жижиг газрын зураг дээр гарч ирнэ.

Анхаар: Байшин хайлтад байшингын дугаараас гадна тухайн байшингын нэр байж болно (Төв шуудан, Голомт банк гэх мэт) Орон сууцны байшин хайж байгаа бол гудамжны хайлт дээр хорооллын нэрийг оруулаарай.

1

Page 15: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 15

Чиглэл тооцоолох Зөв хаягаа сонгосон бол очъё товчыг дарах (1) эсвэл "зураг дээр харах" товчыг дарна уу (2). Эхний тохойлдолд - шууд сонгосон хаягруу чиглэл тооцоологдоно, Хоёрдах тохиолдолд - танаас сонгосон хаягруу чиглэл тооцоолох уу эсвэл үгүй юу гэдгийг программ асууна.

2

1

Page 16: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 16

Хэрэв та төгсгөлийн цэгээ тодорхой болгохыг хүсвэл (жишээ нь цэгээ

тэмдэглэх) эсвэл... (3) товчыг дарахад нэмэлт цэс нээгдэнэ.

1 3

2

Page 17: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 17

Нэмэлт цэсээр дараах үйлдэлүүдийг хийнэ:

Эхлэл болгох - хайж олсон хаягаа чиглэлийн эхлэх цэг болгоно

Дайрч өнгөрөх - хайж олсон хаягаа чиглэлийн дунд нэмэлт цэг болгон оруулна

Ойр хавьд хайх - хайж олсон хаягын ойр орчмын газраас хаяг хайна (хайлтын хүрээ нь багасгасан газрын зургын хүрээгээр байна)

Тэмдэглэх - хайж олсон хаягыг цэг болгон хадгалана

Тодруулах - хайж олсон хаягыг газрын зураг дээр харагдахаар тодруулана (Жишээ: гараар эхлэх болон төгсөх цэгийг зааж өгсөн тохиолдолд)

Тодруулахгүй - Тодруулсан цэгээ цуцлана

Орон нутгийн хайлт Улсаа сонгосны дараа багасгасан зураг дээр Монгол улсын нийслэл - Улаанбаатар нээгдэнэ. Хотын нэрийг оруулахын тулд Хот,суурин (1) товчыг дарна уу.

Товчлуур дээр хотын нэр Тариат сум гэж оруулъя. Тариат сум гэсэн бичилтийн ард ямар аймагт харьяалагдаж байгаа нь харагдана. Бичих боломжтой үсэгний сонголтууд гэрэлтэж харагдана (1).

1

Page 18: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 18

Бичиж оруулах талбай (2) хэд хэдэн боломжоос эхний санал болгож буй хаяг харагдана (3). Зураг дээрээс харна уу, Хаягын бичилтын ард ("тари" гэж оруулсаны дараа) 12 бичигдэх боломжтой хаягын тоо байна. Бичиж оруулах талбай дээр дар (2) эсвэл товчлуурын жижиг дүрс дээр дарахад (4), та бүх бичигдэх боломжтой хаягуудыг үзнэ. Хаягаа бичиж эсвэл сонгож оруулаад баталгаажуулах товчыг дарна уу (5).

Гудамж сонгох Гудамжны нэрийг оруулахын тулд Гудамж (1) товчыг дарна уу.

1

3 2

4

Page 19: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 19

Гудамжны нэрээ бичиж оруулна уу. Хэрэв хайлтаас илрэх хаягын жагсаалт цөөхөн байвал товчлуур автоматаар нуугддаг. Товчлуурыг нуух, ил гаргахын тулд товчлуурын жижиг дүрс дээр дарна уу (1).

1

1

2

3

Page 20: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 20

Жагсаалтаас хайж олсон хаягаа сонгоно уу. (2) Түүн дээр давтаж дарах эсвэл баталгаажуулах товчыг дарна уу (3).

Анхаар: Гудамжны хайлт цонхонд сумын нэрээ давтан оруулна.

Байшин сонгох Багасгасан газрын зураг дээр таны хайж олсон гудамж харагдана.

Байшин (1) товчыг дарна уу.

Анхаар: Байшин хайлтад тухайн сумд хамааралтай хаягууд байна. (сумын төв, баг, хүмүүсийн очдог цэгүүд гэх мэт) Аймгийн төвийг хайж сонгосон бол тухайн аймгийн төвд хамааралтай байшингийн нэрүүд байна (Аймгийн ЗДТГ, зочид буудал гэх мэт).

Уулзвар товч нь таны сонгосон сумын замууд ямар сумуудын замтай замтай огтолцож байгааг зааж өгнө

Байшингийн дугаар эсвэл үсгийн сонголт дээр (1) дарж очихыг хүссэн

газрын нэрээ оруулна уу. Тоо оруулах товч 1# хэлбэртэй харагдана.

1

Page 21: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 21

Хайж буй нэрээ оруулаад баталгаажуулах товчыг дарна уу (2). Хайлтын үр дүн жижиг газрын зураг дээр гарч ирнэ.

1

1

2

Page 22: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 22

Чиглэл тооцоолох Зөв хаягаа сонгосон бол очъё товчыг дарах (1) эсвэл "зураг дээр харах" товчыг дарна уу (2). Эхний тохойлдолд - шууд сонгосон хаягруу чиглэл тооцоологдоно, Хоёрдах тохиолдолд - танаас сонгосон хаягруу чиглэл тооцоолох уу эсвэл үгүй юу гэдгийг программ асууна.

Хэрэв та төгсгөлийн цэгээ тодорхой болгохыг хүсвэл (жишээ нь цэгээ

тэмдэглэх) эсвэл... (3) товчыг дарахад нэмэлт цэс нээгдэнэ.

1 3

2

Page 23: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 23

Нэмэлт цэсээр дараах үйлдэлүүдийг хийнэ:

Эхлэл болгох - хайж олсон хаягаа чиглэлийн эхлэх цэг болгоно

Дайрч өнгөрөх - хайж олсон хаягаа чиглэлийн дунд нэмэлт цэг болгон оруулна

Ойр хавьд хайх - хайж олсон хаягын ойр орчмын газраас хаяг хайна (хайлтын хүрээ нь багасгасан газрын зургын хүрээгээр байна)

Тэмдэглэх - хайж олсон хаягыг цэг болгон хадгалана

Тодруулах - хайж олсон хаягаа газрын зураг дээр харагдахаар тодруулана (Жишээ: гараар эхлэх ба төгсөх цэгийг зааж өгсөн тохиолдолд)

Тодруулахгүй - Тодруулсан цэгээ цуцлана

Онцлох газраар хайх Газар хайх (ПОИ)

Цэс - Хайлт гэж ороод Онцлох газар (1) товчийг дарна уу.

Page 24: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 24

Онцлох газар хайлтыг нарийн тодорхойлохын тулд дараах зааврыг харна уу: Хайх газрын хамрах хүрээ (1), хайх газрын төрөл (2), хайх газрын хамрах хүрээний төв (3) хайх газрыг томосгох багасгах товч (4).

1

1

2

3

4

Page 25: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 25

Хайх газрын хамрах хүрээг тогтоохын тулд - Хаана товчыг дарна уу. Нээгдсэн цонхон дээр газрын хамрах хүрээгээ сонгоно.

Боломжтой сонголтууд:

Ойролцоо - багасгасан зургын төв орчмоос хайна, багасгасан зургын ихэсгэх багасгах товчоор хайлтын хамрах хүрээ нь тодорхойлогдоно, хайх газруудын нэрүүд нь газрын зургын төвөөс эхлэн эрэмблэгдэнэ.

Төгсгөлд - Тооцоолсон замын төгсгөлийн цэгээс 1 км тойрог дотор.

Page 26: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 26

Бүс нутагт - бүх газрын зургаас хайна. хайх газруудын нэр нь газрын зургын төвөөс эхлэн эрэмблэгдэнэ.

Чиглэл дагуу - тооцоолсон замын чиглэлийн хоёр талаар 200 метрын ойролцоо газраас хайна.

Чиглэлийн баруун талд - - тооцоолсон замын чиглэлийн баруун талаар 200 метрын ойролцоо газраас хайна.

Хаягаар - өгөгдсөн хаягын байрлалаас 1 км тойрог дотор хайна.

Хайх газрынхаа хамрах хүрээг сонгосоны дараа, Юу товчыг дарна уу. Ангилагдсан бүх объектууд нээгдэнэ. Өгөгдсөн цэсд дараах хайлтын төрлүүдийг хэрэглэнэ:

Бүгд (1) бүх объектуудаас хайна.

Хайлтын үндсэн төрлүүдээс сонгож хайх бол (2) Ангилал товчыг дарна.

Page 27: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 27

Гарч ирсэн ангилал цэснээс "Бүх зүйлс" (1) хайх, эсвэл ангилсан хайлтын төрлүүдээс сонгоно (2, 3).

1

2

1

2 3

4

Page 28: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 28

Хэрвээ та хайж буй зүйлээ ямар төрөлд хамрагдаж байгааг мэдэхгүй

бол Бүгд (1) сонгоод баталгаажуулах товчыг дарна (4).

Хэрвээ та хайж буй зүйлээ ямар төрөлд хамрагдахыг мэдэж байгаа бол (жишээ нь Жолооч нарт эсвэл Дэлгүүрүүд) - хэрэгтэй төрлөө сонгоод (2) баталгаажуулах товчыг дарна (4).

Хэрвээ та хайж буй зүйлээ ямар төрөлд ангилагддагыг мэдэж байгаа бол (жишээ нь Шунхлай шатахуун түгээх станц Жолооч нарт төрлийн ШТС ангилалд байдаг) төрлөө сонгоод сумны дүрс дээр дарахад доошоо тухайн төрөлд хамааралтай дэлгэрэнгүй төрөл нээгдэнэ (3). Дэлгэрэнгүй төрлөөс сонгоно уу.

Дараагийн зураг дээр дэлгэрэнгүй төрлийн цэсийг харуулсан байна. Хэрэгтэй төрлөө сонгоод (1) баталгаажуулах товчыг дарна уу (2). Хэрвээ та үндсэн төрөлрүү буцах бол сумны дүрс дээр дарна уу (3).

Гарч ирсэн товчлуур дээр хайж байгаа объектоо оруулна. Дэлгэцийн баруун талд (1) бичигдэх боломжтой объектуудын тоо байна. Хайсан объект олдсон бол баталгаажуулах товчыг дарна (2). Хэрэв та товлуурыг нуун объектын жагсаалтыг бүрэн харахыг хүсвэл объект бичигдэх талбай дээр дарах (3) эсвэл жижиг товлуурын дүрс дээр дарна (4).

2

3

1

Page 29: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 29

Объектын жагсаалтаас хайж байгаа хаягаа сонгоод (1) объектруу зам тооцоолон очих бол улаан гурвалжинг дарах (2), эсвэл баталгаажуулах товчийг (3) дарна уу.

1 3

2 4

3

1 2

Page 30: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 30

Гарч ирэх цонхон дээр дараагийн үйлдлүүдийг хийж болно: объектруу очих (1) ба (6), нэмэлт үйлдлийн цэсийг дуудах (2), хайлтын хүрээг солих (3), төрлүүдээс дахин эхлэж хайх (4), ангилалаас дахин эхлэн хайх (5).

Нэмэлт цэс дотор та дараах үйлдлүүдийг хийнэ:

Эхлэл болгох - хайж олсон хаягаа чиглэлийн эхлэх цэг болгоно

Дайрч өнгөрөх - хайж олсон хаягаа чиглэлийн дунд нэмэлт цэг болгон оруулна

Мэдээлэл - хайгдсан хаягын бүрэн мэдээлэл (тайлбар, утас, цагын хуваарь гэх мэт.)

Тэмдэглэх - хайж олсон хаягыг цэг болгон хадгалана

Тодруулах - хайж олсон хаягаа газрын зураг дээр харагдахаар тодруулна (Жишээ: гараар эхлэх ба төгсөх цэгийг зааж өгсөн тохиолдолд)

Тодруулахгүй - Тодруулсан цэгээ цуцлана

1 2 3

4

5

6

Page 31: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 31

Координатаар хайх Координатаар хайх

Цэс - Хайлт - Координат (1) товчыг дарна.

Page 32: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 32

Координатыг янз бүрийн хэлбэрээр оруулах боломжтой. Ерөнхийдөө аравтын бутархайгаар илэрхийлэгдсэн градусын координат хэлбэрээр хэрэглэгддэг. Товчилсон үсгийн төрөл: «N» — өргөрөг, «E» — уртраг (координат оруулахдаа үсгүүдийг оруулахгүй байж болно). Өргөрөг (1) уртрагаа (2) дарааллаар нь оруулна. Дараа нь өгсөн координатаа төгсгөлийн цэг болгох бол (4) товчыг эсвэл нэмэлт цэсийг дуудах бол (5) товчыг дарна уу.

1

Page 33: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 33

Товчлуур ашиглан координат оруулах (2) өмнөх координатаа арилгаад шинээр оруулаад (1) баталгаажуулах товчыг дарна уу(3).

Анхаар: «N» и «E» үсгүүдийг заавал бичиж оруулах шаардлагагүй.

4 5

1

2

3

Page 34: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 34

Түүх Өмнөх үйлдэл ба Түүх Өмнөх үйлдэл цэсд таны өмнө нь хайж байсан зүйлүүдийг харуулна.

Анхаар: Өмнө нь хаяг болон онцлох газрууд, координатын хайлтаар төгсгөлийн цэг болж хайгдсан газруудын түүх жагсаалтанд дүрслэгдэнэ.

Цэс - Хайлт - Түүх (1) товчыг дарна уу.

2

1

3

Page 35: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 35

Жагсаалтаас хэрэгтэй хаягаа сонгоод түүн дээр дарна уу(1). Сонгосон хаягаа шууд төгсгөлийн цэг болгох эсвэл нэмэлт цэсийг дуудахын тулд баталгаажуулах (2) товчийг дарна уу.

1

1

2

Page 36: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 36

Тэмдэглэх Тэмдэглэх товчоор та хүссэн цэгүүдээ хадгална. Шинээр цэг хадгалахад цэгийн нэрийг оруулахыг программ шаардах болно. Бусад мэдээллийг өөрөө хүсвэл оруулж болно (жишээ: хаяг, утас, ажиллах цагын хуваарь гэх мэт) Тэмдэглэх товч нь:

Дэлгэц дээр жижиг цэсийг нээнэ (газрын зургын дурын байрлал дээр дар).

Тэмдэглэх товчоор координат оруулах, хайлтын түүх (өмнөх үйлдэл), хаягын хайлт цэсээр хайгдсан хаяг болон объектуудыг хадгалах боломжтой.

1

Page 37: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 37

Цэс - Тэмдэглэх гэж орно. Тэмдэглэсэн цэгүүд нь хэр олон хэрэглэгдсэн байдлаараа жагсаалтанд эрэмблэгдэнэ.

1

Page 38: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 38

Улаан гурвалжинг сонгон дарахад (2), сонгосон цэгийг дүрслэн харуулах эсвэл цэгрүү очих зам тооцоологдоно. Хадгалсан цэг дээр дарах (1) эсвэл баталгаажуулах товчийг (3) дараад дараагийн нэмэлт үйлдэлийг хийнэ (жишээ нь тэмдэглэсэн цэгээ засварлах эсвэл устгах).

2

3

1

Page 39: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 39

(1) товчыг дарж нэмэлт цэсийг дуудна.

1

Page 40: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 40

Нэмэлт цэс дотор та дараах үйлдлүүдийг хийнэ:

Эхлэл болгох - тэмдэглэсэн цэгийг чиглэлийн эхлэх цэг болгоно

Дайрч өнгөрөх - тэмдэглэсэн цэгийг чиглэлийн дунд нэмэлт цэг болгон оруулна

Засварлах - тэмдэглэсэн цэгийн мэдээллийг өөрчлөнө

Устгах - тэмдэглэсэн цэгийг устгана

Тодруулах - хайж олсон хаягаа газрын зураг дээр харагдахаар тодруулана (Жишээ: гараар эхлэх ба төгсөх цэгийг зааж өгсөн тохиолдолд)

Тодруулахгүй - Тодруулсан цэгээ цуцлана

Анхаар: Тэмдэглэгдсэн цэгүүд санах ойны CGMaps хавтсанд Poi.bkm файл хэлбэрээр хадгалагддаг

Чиглэл

СитиГИД програм замыг эхлэл цэгээс төгсгөл цэг хүртэл тооцоолдог ба нэмэлт цэгийг оруулж бас тооцож болдог.

Замын чиглэл тооцоолох

Замын чиглэлийг зааж өгөх янз бүрийн боломж байна:

Эхлэл/Төгсгөлийн цэгээ "Хайлт" цэснээс заах

Эхлэл/Төгсгөлийн цэгээ "Онцлох газар" цэснээс заах

Эхлэл/Төгсгөлийн цэгээ гараар дэлгэц дээр нээгдэх жижиг цэснээс заах

Хадгалсан замын чиглэлийг дуудан ачааллах

Эхлэх ба төгсөх цэгийг гараар зааж өгөхөөр бол GPS-ын байрлалаа түр хугацаагаар унтраах хэрэгтэй. Дэлгэцийн дурын газар дар (1) тэгээд

нээгдсэн цэсний GPS унтраах (2) товчыг дарна уу.

Page 41: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 41

Газрын зураг дээр эхлэхийг хүссэн газраа дараад (1) нээгдэн гарч ирэх

цэсний Эхлэх цэг (2) гэсэн товчыг дарна.

1

2

2

1

Page 42: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 42

Үр дүнд нь таны эхлэх цэг Start гэсэн үгний товчлол (S) үсэг үүснэ.

Анхаар: Ихэнх тохиолдолд гараар эхлэх цэг өгөх шаардлага байдаггүй. GPS-хүлээн авагч асаалттай үед таны одоогийн байрлал эхлэх цэг болдог.

Газрын зураг дээр очихыг хүссэн төгсгөлийн цэгээ дараад (1) нээгдэх

цэсний Очъё товчыг дарна уу.

Page 43: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 43

Таны төгсгөлийн цэг Finish гэсэн үгний товчлол (F) үсэг үүсэж замын чиглэл тооцоологдоно. Дэлгэцийн буланд замыг урт, хоёр цэгийн хооронд зарцуулах хугацаа харагдана.

1

2

Page 44: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 44

Хэрэв та тооцоолсон замын чиглэлрүү нэмж цэг оруулахыг хүсвэл (жишээ нь, зам зуураа хаа нэг газраар дайрах) газрын зураг дээр дайрч

өнгөрөхийг хүссэн газраа дараад (1) нээгдэх цэсний Дайрч өнгөрөх товчыг дарна.

Нэмэгдсэн цэгийг оруулан замын чиглэл дахин тооцоологдоно.

1

2

Page 45: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 45

Та нилээд хэдэн дундын цэгүүд нэмж оруулж болно. Дундын цэгийг устгахыг хүсвэл газрын зураг дээрх дундын цэгэн дээрээ

дараад Цэг устгах товчыг дарна.

Page 46: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 46

Бүх дундын цэгүүдийг дарааллаар нь устгахыг хүсвэл Цэс - Чиглэл -

Нэмэлт - Цэг устгах гэж орно.

Чиглэл устгах Тооцоолсон замын чиглэлээ цуцлах бол Цэс - Чиглэл - Устгах.

1

Page 47: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 47

Хадгалах ба ачааллах Та тооцоолсон замын чиглэлээ хадгалаад дараа нь түүнийгээ дахин ашиглаж болно. Хадгалсан чиглэл өөртөө эхлэл ба төгсгөлийн цэг, мөн бүх нэмэлт дундын цэгүүдийг агуулсан байна.

Тооцоолсон замын чиглэлээ сануулах бол Цэс - Чиглэл - Хадгалах гэж ороод ямар нэгэн нэр өгч хадгална.

Өмнө нь хадгалсан замын чиглэлүүдээ дуудаж гаргах бол Цэс - Чиглэл -

Ачааллах гэж орно.

1

Page 48: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 48

Дуудаж гаргах хэрэгтэй замын чиглэл дээр хоёр удаа дарна (1) эсвэл замын чиглэлээ нэг дарж сонгоод зөвшөөрөх товч дээр дарна уу (2) Жагсаалтаас замын чиглэлийг устгах бол (3) товчыг дарна уу.

Жагсаалт Тооцоолсон замын чиглэл доторх замын эргэлтүүдийн жагсаалт байна.

Жагсаалтыг үзэх бол Цэс - Чиглэл - Жагсаалт гэж дуудна, эсвэл зам тооцоологдсон дэлгэцийн хамгийн эхний эргэлтийг заасан тэмдэг дээр дарна. Гарч ирсэн жагсаалт дээр замын хэсэг нэг бүр өнгөөр будагдсан байна. Өнгө нь замын ачааллын мэдээг ялгаж тодорхойлно. Жишээ нь: өгөгдсөн зураг дээр Ард Аюушийн гудамжинд бага зэрэг ачаалал байгааг харж байна (улбар шар бага ачаалалтай, ногоон ачаалалгүй, улаан их ачаалалтай г.м).

1

2 3

Page 49: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 49

Жагсаалтанд байгаа замын хэсгүүдийн аль нэгийг үзэхийг хүсвэл түүн

дээр хоёр удаа дарах (1) эсвэл нэг дараад Харуулах (2) товчыг дар. Газрын зурагруу буцах бол (3) товчыг дарна.

Бүх чиглэлийг харуулах Тооцоолсон замын чиглэлээ эхлэл төгсгөлийг оруулан бүтнээр нь

харахыг хүсвэл Цэс - Чиглэл - Харуулах гэж дуудна уу. Газрын зургын масштаб өөрчлөгдөн тооцоолсон замын бүх чиглэл дэлгэц харагдана.

1

2 3

Page 50: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 50

Чиглэлийг тоглуулах Чиглэлийг тоглуулах Цэс - Чиглэл - Нэмэлт - Тоглуулах гэж дуудна.

1

Page 51: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 51

Тоглуулахаа зогсоох бол цэсрүү орох эсвэл замын чиглэлээ устгана.

Чиглэлийн тохиргоо

Замын чиглэлийн тохиргоог хийхийн тулд Цэс - Чиглэл - Нэмэлт гэж орно.

Тооцоолох хувилбар

хурдан - тооцоолсон замын чиглэлийн төгсгөлийн цэгт хамгийн богино хугацааг туулан хүрнэ.

богино - тооцоолсон замын чиглэлийн төгсгөлийн цэгт хамгийн богино зайг туулан хүрнэ.

явган хүний - явган хүний чиглэлд замын тэмдэг ба замын ачаалал хамаарахгүй.

Тойруу замаас зайлсхийх

үгүй - чиглэл замын ачааллаас хамааран тооцоологдоно, чиглэл тооцоолоход замын төрөл нөлөөлөхгүй

сул - чиглэл замын ачааллаас хамааран тооцоологдоно, чиглэл тооцоолоход замын төрөл сул нөлөөлнө

хүчтэй - чиглэл замын ачааллаас хамааран тооцоологдоно, чиглэл тооцоолоход замын төрөл хүчтэй нөлөөлнө

Чиглэл дүрслэх

Замын ачааллын өнгөөр - замын ачааллаас хамааран тооцоолсон зам өнгө өнгөөр будагдана.

Нэг өнгөөр - замын ачааллаас хамааран тооцоолсон зам өнгө өнгөөр будагдахгүй.

Замын харьцаагаар - замын ачааллаас хамааран тооцоолсон зам өнгө өнгөөр будагдана. Масштабыг ихэсгэх буюу дүрсийг багасгахад өнгө өөрчлөнө.

Чиглэлийн өнгө Тооцоолсон чиглэлийн өнгийг тохируулна. Өдөр ба шөнийн тохиргооны ялгаатай хэд хэдэн чиглэлийн өнгөнүүд байна.

Page 52: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 52

Чиглэл дахин тооцоолох Тооцоолсон чиглэлээс гарахад чиглэл дахин тооцоолох зай.

Замын төрөл тооцох

Жижиг зам - орон сууц ба гэр хороолол доторх замуудыг чиглэл тооцооход оруулна. Зөвхөн эхлэх цэг ба төгсгөлийн цэг нь орон сууц ба гэр хороололын талбай дотор байрлаж байгаа тохиолдолд хороолол доторх замаар чиглэл тооцно. Дамжин өнгөрөх чиглэл байвал программ хороолол доторх замыг хэрэглэхгүй.

Төлбөртэй зам - үүнийг унтрааснаар программыг төлбөртэй замаар чиглэл тооцоолохыг хориглоно.

Шороон зам - үүнийг унтрааснаар программыг шороон замаар чиглэл тооцоолохыг хориглоно.

Түр зогсоол тооцох - үүнийг унтрааснаар программын түр зогсоолыг оролцуулан чиглэл тооцоолохыг хориглоно.

Эргэлтийг зөвшөөрөх Цэг дээрээс буцаж эргэх үйлдэл хийхийг зөвшөөрнө.

Замын урсгал тооцох Очих цэгрүү өргөн замаар хөдөлгөөн хийхэд урсгалыг тооцно.

Чиглэл тодорхой болгох Замын чиглэл хэд хэдэн зургын давхрагыг дамждаг тул боломжтой бол тойм зураг буюу багасгасан зураг дээр зам тооцоолохгүйгээр дэлгэрэнгүй зураг дээр тооцоолоорой (энэ тохиргоог бага санах ойтой төхөөрөмжин дээр идэвхжүүлэхгүй байхыг зөвлөж байна).

Хязгаарлалтыг хэрэглэх Асаах шаардагагүй.

Тойрох

Page 53: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 53

Хэрэв программын тооцоолсон чиглэлийг даган хөдөлгөөн хийж байх үедээ дагаж байгаа замын чиглэлээ өөрчлөн тойрох үйлдэл хийхийг

хүсвэл: Цэс - Чиглэл - Нэмэлт - Тойрох гэж орно.

Програм "зохиомлоор ачаалал" үүсгэн таны дагаж яваа чиглэлийг өөрчлөнө.

"Мэдээллэх" - Идэввхтэй замын цэгүүд "Мэдээллэх" (Идэвхтэй замын цэгүүд) тэмдэг дээр дарахад (1) цэс гарч ирнэ.

Анхаар: Цэс дэлгэцээс хэсэг хугацааны дараа, цэс товч дээр дарсан үед, эсвэл газрын зургийн аль нэг газар дарсаны дараа автоматаар алга болно.

1

Page 54: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 54

Анхаар: Таны сонгож дарсан мэдээлэх цэсийн анхааруулах төрлүүд зөвхөн GPS холбогдсон үед зураг дээр дүрслэгдэнэ.GPS холбогдсон

1

2 3 4 5 6 7

Page 55: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 55

байрлал дээр хөдөлгөөнгүй зогсож байгаа үед анхааруулах төрлүүдээс сонгон нэгээс олон дарсан бол тэмдгүүд давхцаж харагдахыг анхаарна уу.

Анхааруулах төрлүүд:

2. Муу зам - зам дээрх эвдрэл, замын гадаргууны огцом өөрчлөлт.

3. Цагдаа - замын цагдаа, хөдөлгөөнт фотокамер.

4. Чирэгч - машин ачигч хаана явж байгаа байрлалыг мэдээллэнэ.

5. Осол - замын хөдөлгөөнд саад учруулсан.

6. Анхаар - осолтой газрууд (муу усний онгорхой нүх, зам дээрх саад, хурд сааруулагч).

7. Мэдээ - бичсэн мэдээ.

"Хялбар цэс" - түргэн ажиллах "Хялбар цэс"-ыг (1) дарж дуудна. Дэлгэрэнгүйг Үйлдэл бүлэгийн Хялбар цэсээс үзнэ үү.

Анхаар: Хялбар цэс дэлгэцээс хэсэг хугацааны дараа, цэс товч дээр дарсан үед, эсвэл газрын зургийн аль нэг газар дарахад автоматаар алга болно. Анхаар: "Хялбар цэс" -д нэмсэн "Гарах" товчоор програмыг хаавал гарахыг асуухгүйгээр программ хаагдана.

Page 56: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 56

Газрын зурагтай ажиллах жижиг цэс Цэсийг дуудаж гаргахдаа газрын зургийн дурын газар дарна (1).

1

Page 57: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 57

Анхаар: Та жижиг цэсийг - дарахад, удаан дарахад, дарахад л гарч ирэх

тохиргооноос сонгох бол Цэс - Тохиргоо - Тохиргоо - Занвар - Жижиг цэс гэж орно.

Анхаар: Цэс нь хэсэг хугацааны дараа дэлгэцээс алга болно. Мөн цэс товчыг дарах эсвэл газрын зургийн дурын газар дарахад алга болно.

Ямар нэг объект дээр дарагдсан, хоосон газар дарагдсан гэдгээс шалтгаалан жижиг цэсийн харагдах байдал өөрчлөгдөнө. Доор ямар нэг объект дээр дарагдаагүй үед гарч ирсэн жижиг цэс байна.

Жижиг цэсний тусламжтайгаар дараах үйлдэлүүдийг хийж гүйцэтгэнэ:

2. Очъё - тодорхойлсон цэгээ төгсгөл цэг болгон очино.

3. Дайрч өнгөрөх - тодорхойлсон цэгээ чиглэлийн нэмэлт цэг болгоно.

4. Тэмдэглэх - тодорхойлсон цэгээ хадгалана.

1

2

3

4

5

6

Page 58: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 58

5. Эхлэх цэс/GPS унтраах - энэ товч нь хоёр янзын үүрэг гүйцэтгэнэ 1) тодорхойлсон цэгийг эхлэлийн цэг болгоно 2) GPS хүлээн авагчыг түр унтраана (эхлэлийн цэгийг гараар зааж өгөхөд хэрэглэгдэнэ)

Хэрвээ ямар нэг объект дээр дарагдсан бол Нэмэлт (1) товчыг даран нэмэлт үйлдэлүүдийг хийж болно. Мөн тодорхойлсон объектын нэмэлт мэдээллийг харах, хүсвэл чиглэлийн очих цэг болгох эсвэл хадгалах боломжтой.

Нэмэлт цэсийг дуудах бол (1) товчыг дарна уу.

1

Page 59: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 59

Газрын зургын мэдээллийг авна (Газрын зургын хувилбар ба нэр, замын ачааллын мэдээлэл ба зохиогчын эрх) (1) товчыг дарна уу.

Эхлэлийн цэг болгоно. (GPS унтраасан бол) (2) товчыг дарна уу.

Заасан цэгтэй холбоотой нэмэлт үйлдэл хийх бол (3) товчыг дарна уу.

1

2

3

Page 60: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 60

Үйлдэл Үйлдэл цэс дотор:

Хялбар цэс

Хойд зүг дээр барих

Нөөц хувь

Туулсан зам

Замын бичлэг

ФМ Радио

Буулгах

Такси захиалга

Хялбар цэс

"Хялбар цэс"-ыг тохируулахын тулд Цэс - Тохиргоо - Үйлдэл - Хялбар цэс гэж орно. Жишээ нь: Тойрох гэсэн товчны оронд Зам тэмдэглэж эхлэх товчоор солиж оруулья.

Page 61: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 61

Солихыг хүссэн товчоо сонгоод (1) засварлах (2) товчыг дарахад оруулах боломжтой товчны жагсаалт гарч ирнэ.

1

1

2

Page 62: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 62

Гарч ирсэн товчны жагсаалт дундаас "Хялбар цэс"-д оруулахыг хүссэн товчоо сонгоод түүн дээр хоёр удаа дарна (1). Үр дүнд нь хялбар цэсд таны сонгосон товч солигдон орсон байна.

Хойд зүг дээр барих

"Хойд зүг дээр барих" товчыг тохируулахын тулд Цэс -Тохиргоо-Үйлдэл -Хойд зүг дээр барих гэж орно. Газрын зураг нь хойд зүг дээр түгжигдэнэ. Газрын зураг нь чиглүүлэгч сумыг дагаж хөдлөх үйлдэл зогсоно

1

Page 63: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 63

Газрын зургийг хойд зүг дээр түгжих үйлдэл нь дараах тохиолдолд идэвхжиж болно:

Чиглүүлэгч дэлгэцийн нүүр хэсэгт байрлах луужингын дүрсийг дарсан (түгжих үйлдэлийг цуцлах бол луужингын дүрсийг дахин дар)

Чиглүүлэгч дэлгэцийн нүүр хэсэгт байрлах дүрс томруулах багасгах товчыг удаан дарсан

Нөөц хувь

Анхаар: Нөөц хувь цэс нь WiFi эсвэл 3G холболттой төхөөрөмжин дээр ажиллана.

Туулсан зам

Туулсан замын мэдээлэл авах, тохируулах бол Цэс -Тохиргоо -Үйлдэл -

Туулсан зам гэж орно.

1

Page 64: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 64

Туулсан зам мэдээллийн самбарт дараах өгөгдлүүдийг харьцуулан тооцоолж болно:

Зай

Дундаж хурд

Түлшний зарцуулалт

Мэдээллийн самбараа тохируулах бол Нэмэлт (1) гэж орно.

1

Page 65: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 65

Шатахууны үнэ, дундаж зарцуулалтын өгөгдлүүдээ оруулна (1), (2), (3). Мэдээллийн самбарын үзүүлэлтүүдээ тэглэх бол (4) дар.

1

1

2

3

4

Page 66: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 66

Дэлгэцийн зураг авах

Дэлгэцийн зураг авах бол Цэс - Тохиргоо - Үйлдэл - Дэлгэцийн зураг авах гэж орно .

Зураг програмын хавтас доторх screenshots хавтсанд хадгалагдана. (зураг bmp форматтай байна)

Замын бичлэг Замын бичлэг - автомашины хөдөлгөөнийг координатаар бичнэ. Дараах тохиолдолд хэрэглэнэ:

1. Замгүй, мэдэхгүй газар зүг чигээ алдахгүйн тулд

2. Газрын зураг дээрх алдаатай замыг засахын тулд шинээр замын координатыг бичнэ. (бичсэн замаа газрын зураг бүтээгч нарт илгээхийг зөвлөж байна.

1

Page 67: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 67

Анхаар: Хэрэв танд хэрэгтэй зам газрын зурагт байхгүй бол замаа

бичээд тусгай форумаар дамжуулан газрын зураг бүтээгч нарт илгээнэ үү

дараагийн зургын хувилбарт таны илгээсэн зам нэмэгдэж ба засагдаж орох болно.

Замын бичлэгийн цэсрүү Цэс -Тохиргоо -Үйлдэл - Замын бичлэг гэж орно.

Замын бичлэгийг эхлүүлэх бол Зам тэмдэглэж эхлэх (1) үйлдэлийн зөв гэсэн тэмдгэлгээг идэвхжүүлнэ. Одоо бичэгдэж байгаа болон өмнө нь

бичэгдсэн замуудыг үзэх бол Замын жагсаалт (2) товчыг дарж орно.

1

Page 68: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 68

Замын бичлэгийн жагсаалтуудын дээд талд Тухайн (1) сонгоод

Ачааллах (2) товчыг дарвал одоо бичигдэж байгаа замыг дэлгэц дээр харуулна.

1

2

1

2

Page 69: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 69

Одоо хийгдэж байгаа болон өмнө нь хийгдсэн замын бичлэг ягаан өнгийн шугам хэлбэрээр харагдана.

1

Page 70: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 70

Бичлэгээ дуусгах бол Зам тэмдэглэж эхлэх (1) үйлдэлийн зөв гэсэн тэмдгэлгээг арилгана.

Анхаар: Замын бичлэг байнга хийх шаардлага гардаг бол Зам тэмдэглэж эхлэх товчыг "Хялбар цэс"-д оруулна уу.

Бүх бичигдсэн замууд программын Tracks хавтасанд байрлана. Бичлэгүүд он, сар, өдөр, цаг, минут-тай текст файл, plt гэсэн өргөтгөлтөй байна. Шаардлагатай бол "Тоглуулах" товчыг сонгон бичлэгээ тоглуулж үзэж болно.

ФМ Радио Интернет-радиог асаах эсвэл унтраах бол (1) товчыг дарна уу.

Анхаар: Интернет-радиог сонсоход WiFi эсвэл 3G холболттой төхөөрөмж байх шаардлагатай.

1

Page 71: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 71

Буулгах Цэс -Тохиргоо -Үйлдэл - Буулгах гэж орно.

Такси дуудлага

Анхаар: Такси дуудлага цэс нь WiFi эсвэл 3G холболттой төхөөрөмжин дээр ажиллана.

Тохиргоо Энэ бүлэг дотор програмын бүх ерөнхий тохиргоог хийнэ.

Цэс - Тохиргоо - Тохиргоо гэж орно.

Анхаар: Төхөөрөмжийн дэлгэц хэвтээ байдалд байгаа үед

Тохиргоо цэсний бусад жагсаалтууд харагддаггүй . Дэлгэц дээр дарж дээш гүйлгэж харна уу.

1

Page 72: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 72

Систем GPS

GPS хэрэглэх - GPS хэрэглэн өөрийн байрлалыг тогтооно (хэрэглэх гэсэн сонголтыг зөвлөж байна)

COM-порт - GPS-хүлээн авагчын сувгыг зааж өгнө (тохиргоо хийхийн тулд өөрийн төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн зааварчилгаатай танилцна уу)

Хурд - GPS-хүлээн авагчын сувгын хурдыг зааж өгнө (тохиргоо хийхийн тулд өөрийн төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн зааварчилгаатай танилцна уу)

GPS асаалттайгаар эхлүүлэх - Програмыг эхлүүлэхэд байрлалаа өөрөө хайж тодорхойлоно (зөвлөж байна)

Доош буулгахад GPS унтраах - Доош буулгахад GPS унтрана, програм далд ажиллахгүй

Bluetooth - Bluetooth холболтоор төхөөрөмжөөс тусдаа GPS-хүлээн авагчыг хэрэглэнэ

Байршилтайгаа автоматаар холбогдох - Хэрвээ газрын зургыг гараар хөдөлгөсөний дараа буцаад өөрийн холбогдсон байрлалд тодорхой хугацаанд автоматаар очино

Цаг

GPS-ын цаг - төхөөрөмжны цагын тохиргоогоор GPS -г хэрэглэнэ

Цагын бүс - цагын бүсээс сонгоно (системын цагыг хэрэглэхийг зөвлөж байна)

Хэлний сонголт Хоолойгоор зааварчилгаа өгөх хэл болон програмын хэлийг тохируулна

Гар товчлуур Гарын товчнуудын байрлалыг тохируулна

Оруулах хэл Гарын товчинд ашиглах шаардлагатай хэлнүүдийг сонгож оруулна

Дэлгэцийн хэмжээ

Page 73: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 73

Та өөрийн төхөөрөмжний дэлгэцийн харьцааг тааруулна (програм суулгасны дараа шууд тааруулахыг зөвлөж байна). Учир нь таараагүй харьцаа программын ажиллагааг удаан болгож болно.

Дуу хаах Хоолойт зааварчилгааг хаана эсвэл нээнэ

Хоолой Android системд зориулсан дууны сувгийн гаралтын сонголт (Android системтэй автомашины хөгжимд зориулан бүтээгдсэн)

Төхөөрөмжийн хурдасгуур 3D-график openGL төхөөрөмжний хурдаснуурыг асаах (зөвхөн Android, iOS, CarPC дээр)

Загвар Дэлгэцийн хэлбэр Нүүр хэсэгт харуулах товчнуудын загварыг солино

Өнгөний загвар Шөнө ба өдрийн өнгийг сонгож тохируулна. Эсвэл нар мандах ба жаргахад өөрөө солигдохоор тохируулж болно

Масштабын хэлбэр Газрын зургыг томруулж багасгахад дэлгэцэн дээр харагдах үзүүлэлтийг унтраах эсвэл сонгон тохируулна. Шугаман - үзүүлэлт км-ээр, Тоон - үзүүлэлт масштабаар илэрхийлэгдэнэ.

Эгнээгээр нэвтрэх Уулзвараар зөв чиглэлд нэвтрэн гарах замын хөдөлгөөний эгнээг харуулна

Жижиг цэс

Page 74: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 74

Дэлгэцийн товчнуудаас бусад хаа нэг газар дарахад гарч ирэх жижиг цэсийг тохируулна

Эхлэлийн цэс Програм эхлэн ажиллахад нээгдэх хэрэглэгчдэд зориулсан анхааруулгыг унтраах эсвэл асаах

Огноо цаг харуулах Дэлгэц дээр огноо цагыг харуулах эсвэл харуулахгүй

Дэлгэцийн товчууд Дэлгэц дээр харагдах товчийг харуулах эсвэл нуух

Дарахад дуугарах Дэлгэцэн дээр дарахад дуу эсвэл чичэргээ өгөх

Дуу хоолой Дуу хоолойны багцаас сонголт хийх

Газрын зураг Газрын зураг нээх Атлас доторх хэрэгтэй газрын зургаа сонгон нээх ба хаах

Цэг харуулах Бүх цэг ба цэгүүдийг ангиллаар нь ялгаж харуулах эсвэл харуулахгүй

Үзэгдэх байдал

3D

-- 3D байшин - 3D барилгуудын харагдах байдал (бүхэл, цонхтой бүхэл, нэвт харагдах, цонхтой нэвт харагдах байдлуудаас сонгоно)

-- 3D уулзвар - олон давхар уулзварын 3D харагдах байдал

Page 75: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 75

-- Хөдөлгөхөд 3D барих - газрын зургийг хөдөлгөхөд 2D харагдах байдалруу шилжүүлэхгүй

Харьцаа өөрөө солигдох

-- Үгүй - газрын зургийн харьцаа (машстаб) өөрөө солигдохгүй

-- Тохируулсан налуу - газрын зургийн харьцаа (машстаб) өөрөө солигдоход налуулах товчоор тохируулсан налууг барина

-- Налуу 2D-3D - машины хурд нэмэгдэхэд харьцаа (машстаб) өөрөө солигдож газрын зураг 2D -ээс 3D шилжинэ

-- Налуу 3D-2D - машины хурд нэмэгдэхэд харьцаа (машстаб) өөрөө солигдож газрын зураг 3D -ээс 2D шилжинэ

Замын тэмдгүүдийг харуулах - газрын зураг дээрх замын тэмдгүүд ба гэрлэн дохионуудын харагдуулах эсвэл харагдуулахгүй

Радарыг харуулах - газрын зураг дээрх хяналтын дурангуудыг харагдуулах эсвэл харагдуулахгүй

Нэг чиглэлийн урсгалыг харуулах - (зөвхөн төхөөрөмжний хурдасгуурыг унтраасан үед идэвхжинэ)

Зургийн нарийвчлал - газрын зураг дээр зурагдаж байгаа дүрслэлүүдийн харагдах тоог тохируулна (хэвийн тохиргоог зөвлөж байна, өндөр нарийвчлал нь газрын зурагтай ажиллах хурдыг бууруулдаг)

Текстын хэмжээ - гудамжны нэр ба байшингын дугаар гэх мэт газрын зураг дээрх нэрнүүдийн текстын хэмжээ (хэвийн тохиргоог зөвлөж байна)

Гудамжны нэр босоогоор - гудамжны нэр зам дагаж харагдахгүй

Чиглэл дагаж зураг эргүүлэх - хөдөлгөөний чиглэл рүү газрын зургийг автоматаар эргүүлэнэ (идэвхжүүлэхийг зөвлөж байна)

Мэдээ Газрын зургийн тухай мэдээлэл (нэр, хувилбар, эзэмшигч, замын ачаалал)

Газрын зураг

Зураг идэвхжүүлсэн байдал - Худалдаж авсан зургийн лицензыг серверээр шалгуулах (голдуу газрын зургийн лицеиз автоматаар шалгагддаг)

Зураг ачааллах - Серверээс шинэ ба шинэчлэгдсэн зургийг ачааллах

Ачаалсан байдал - Газрын зургийг ачааллаж байгаа байдлын харагдалт

Page 76: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 76

Зураг худалдаж авах - AppStore эсвэл Play Market аас зураг худалдаж авах

Хавтас Газрын зургийн хавтас байрлаж буй замын тохиргоо (програмын өөрийн тохируулагдсан газрын зураг CGMaps хавтсанд байрладаг).

Холболт Зөвхөн интернэт сүлжээ хүлээн авдаг төхөөрөмжин дээр ажиллана

Сэрэмжлүүлэг Эргэлтийн өмнө Дараагийн эргэлтийг хоолойгоор анхааруулга өгөх цагыг тохируулна

Ойртож ирэхэд Объектруу ойртож ирэхэд хоолойгоор анхааруулга өгөх зай (жишээ нь мэдээлэх тэмдгүүд, радарууд). Хэт хурдтай давхиж яваа үед радаруудын сэрэмжлүүлгийн зай километрээр хэмжигдэхийг анхаарна уу.

Замын тэмдэгт Замын тэмдэгт ойртож ирэхэд сэрэмжлүүлэнэ (дэлгэц дээр тэмдгээр, хоолойгоор сэрэмжлүүлэх).

Радарт Радарт ойртож ирэхэд сэрэмжлүүлэнэ (дэлгэц дээр тэмдгээр, хоолойгоор сэрэмжлүүлэх).

Хурд хэтрүүлэхэд Хурд хэтрүүлэхэд хоолойгоор сэрэмжлүүлэг өгөх хурдны хязгаарыг тохируулна.

Тухайн цэгт Заасан нэмэлт объектуудад ойртоход хоолойгоор сэрэмжлүүлэг өгнө.

Page 77: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 77

Тухайн идэвхтэй цэгт Заасан мэдээлэх тэмдгүүдэд ойртоход хоолойгоор сэрэмжлүүлэг өгнө.

Эргэлтийн талаар нэмэлт анхааруулга өгөх Эргэлт хийхээс 150 метрын өмнө нэмэлт анхааруулга өгнө.

Шулуун замд явж байгаа үед Тухайн анхааруулгыг шулуун замаар удаан хугацаагаар явж байгаа тохиолдолд сануулна.

Шулуун замд явж байгаа үед (давтамжит) Тухайн анхааруулгыг шулуун замаар удаан хугацаагаар явж байгаа тохиолдолд үе үе давтаж сануулна.

Чиглэл өөрчлөгдөхөд Чиглэл автоматаар өөрчлөгдөхөд хоолойгоор мэдэгдэх.

Сервертэй холбоо тасрахад Компьютерийн сүлжээ тасран замын ачаалал болон өөр бусад төрлийн мэдээллийг авах боломжгүй болсон тохиолдолд дуут анхааруулга өгөх

Үндсэн тохиргоо Порграмын бүх тохируулсан тохиргоог устгаж анхны үндсэн тохиргоонд оруулна.

Төхөөрөмжний санах ой хэр дүүрэн байгааг харуулна Энэхүү мэдээлэл нь төхөөрөмжний санах ой 64 мегабайтаас бага бол их хэрэгтэй мэдээлэл болох юм. Үүний тулд тухайн тохиргоог програм

хангамжны settings.ini файлд MemoryIndicatorInMB=N гэж бичсэнээр

хийх боломжтой. Уг бичлэгийн N гэсэн үсгийн оронд тухайн

төхөөрөмжний хэр хэмжээний санах ойг ажиглан шалгаж байх хүсэлтэй

байгаагаа тоогоор илэрхийлэн бичих шаардалагатай. Жишээ нь: 16 мегабайт санах ойг хянах бол MemoryIndicatorInMB=16 гэж бичнэ.

Page 78: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 78

Тухайн санах ойн сул зайг харуулах хэмжээснүүдийн нэг ширхэг зураас нь

нэг 1 мегабайтын хэмжээг илэрхийлэх бөгөөд ногоон өнгөөр сул орон зайг, улаан өнгөөр дүүрэн байгаа зайг илэрхийлж харуулдаг. Хэрэв дэлгэц дээр сул санах ойн хэмжээтэй холбоотой мэдээлэл гарч ирэхгүй байгаа бол тухайн төхөөрөмжний сул санах ойн хэмжээ уг илэрхийлэхээр оролдож байгаа хэмээнээс их байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хянах хэмжээг 16 гэж оруулсан бол сул санах ойн хэмжээ 16 мегабайтаас бага болохгүй байна гэсэн үг юм. Уг тохиргоог цуцлахын тулд тоог тэгээр илэрхийлэх хэрэгтэй. Үүнээс гадна 64 мегабайтын санах ойтой төхөөрөмжинд хийх тохиргоог үзэж танилцана уу.

Үүсч болзошгүй бэрхшээлийг шийдвэрлэх СитиГИД програмыг хэрэглэх явцад хаяа нэг тохиолдож болзошгүй нөхцлүүдэд хэрхэн тохиргоо хийж болох талаар энэ хэсэгт үзүүлнэ.

64 Мб санах ойтой төхөөрөмжид хийх тохиргоо СитиГИД програм нь 64 мегабайт санах ой бүхий л төрлийн үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд туршиж үзэн шалгасан болно. Гэхдээ зарим нэг төрлийн төхөөрөмжийн үйлдвэрийн тохиргоо, өөрийнх онцлог, тохиргооны шинж чанараас болоод дэлгэрэнгүй нарийвчлалтай том хэмжээний газрын зурагтай ажиллаж байгаа тохиолдолд програм хэвийн үйл ажиллагаа алдагдах тохиолдол бас байгааг үгүйсгэхгүй юм. Хэрэв төхөөрөмж 64 мегабайтын санах ойтой бөгөөд тухайн програм хангамж үе үе гацаж байгаа нь мэдрэгдэж байгаа бол дараах тохиргоог хийхийг санал болгож байна.:

Цэс - Тохиргоо - Тохиргоо - Газрын зураг - Цэг харуулах - Бүх цэгийг харуулах - УНТРААНА

Цэс - Тохиргоо - Тохиргоо - Газрын зураг - Үзэгдэх байдал - Замын тэмдгүүдийг харуулах - УНТРААНА

Цэс - Тохиргоо - Тохиргоо - Газрын зураг - Үзэгдэх байдал - Радаруудыг харуулах - УНТРААНА

Цэс - Тохиргоо - Тохиргоо - Газрын зураг - Үзэгдэх байдал - Зургийн нарийвчлал - ХЭВИЙН эсвэл БАГА

Page 79: СитиГИД програмын гарын авлага

Нийт 79 хуудасны 79

Цэс - Тохиргоо - Тохиргоо - Загвар - Эгнээгээр нэвтрэх - УНТРААНА

Цэс - Тохиргоо - Тохиргоо - Сэрэмжлүүлэг - Замын тэмдэгт - УНТРААНА

Цэс - Тохиргоо - Тохиргоо - Сэрэмжлүүлэг - Хяналтын дуранд - УНТРААНА

Цэс - Тохиргоо - Тохиргоо - Сэрэмжлүүлэг - Тухайн цэгт - УНТРААНА

Үүнээс гадна зам тооцоолох үйлдэлд хороолол дундах замыг оролцуулалгүйгээр дэлгэрэнгүй илүү тодорхой зам тооцоолох бүтцийг унтраасан байдалтайгаар ашиглахыг зөвлөж байна.:

Цэс - Чиглэл - Нэмэлт - Замын төрөл тооцох - УНТРААНА

Цэс - Чиглэл - Нэмэлт - Чиглэл тодорхой болгох - УНТРААНА

Мөн цаашид програм хангамжид үүсч буй элдэв бэрхшээлийг тодорхой болгохын тулд дараах үйлдлийг хийх хэрэгтэй.:

Төхөөрөмжний санах ойг хэр дүүрэн байгааг харуулах мэдээлэгчийг асааж нөхцөл байдлыг үнэлж цэгнэх.

errors.txt файлд бичигдсэн мэдээллийг нягталж шалгах.

Холбоо барих Интернет веб хуудас:

http://www.probki.net http://www.globaldirection.org Форум

http://forum.probki.net http://forum.moviator.mn Холбоо барих

Цахим шуудан: [email protected] Цахим шуудан: [email protected] Утас: +976-70112959, +976-99904668 Утас: +976-77292959, +976-99095977