22
1 -МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код..................... Холбоослог хөрсийг гурван тэнхлэгт шахалтаар шүүрүүлэлтгүйгээр нягтруулж турших Арга MNS ASTM D4767:2017 Consolidated Undrained Triaxial Compression Test ForCohesive Soils ASTM D4767-11 Стандартчилалын үндэсний зөвлөлийн ... оны ...-р сарын ....-ны өдрийн ...тоот тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь ... оны ... -р сарын ... -ний өдрөөс эхлэн хүчинтэй. 1 Хамрах хүрээ 1.1 Энэ стандартаар эвдрээгүй бүтэцтэй ба цилиндр хэвэнд шахаж нягтруулсны дараа усаар норгож нэвчүүлсэн холбоослог (барьцалдах чанартай) хөрсний бат бэхийн шинж чанар болон хэв гажилтыг ачааллын доор тодорхойлно. Босоо тэнхлэгтийн, тогтмол хурдатгал бүхий шахалт (ачаалал)-ыг шүүрүүлэлтгүйгээр хийх үед нягтрал ба шилжисхийлт үзүүлнэ. 1.2 Энэ стандартаар босоо шахалтаар босоо хэв гажилт нүх сүвийн усны нэвчилт явагдах үеийн босоо даралтыг хэмжиж нийлбэр болон ачааллыг тооцоолдог. 1.3 Энэ стандартаар холбоослог хөрсний бат бэх болон хэв гажилтыг тооцоолоход хэрэгтэй мэдээлэл болох Морын бат бэхийн муруй (дугуй) болон Юнгын модулийг тодорхойлдог. Ихэвчлэн 3 сорьцонд хоорондоо ялгаатай ачааллыг өгч бат бэхийн муруйг тодорхойлно. 1.4 Бат бэхийн муруйг тодорхойлох болон туршилтын үр дүнг нэгтгэн боловсруулж үнэлэх ажлыг дадлага, туршлагатай мэргэжилтэн гүйцэтгэхийг шаардана. 1.5 Туршилтын үр дүнгийн тооцооллын утгын нарийвчлалыг ASTM D6026 стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. 1.5.1 Туршилтын аргачлалаар үр дүнг хэрхэн тооцоолох ба тэмдэглэхийг холбогдох стандартаар тодорхойлсон туршилтын материалын төрлийг өөрчлөх, үр дүнг боловсруулах аргыг тусгайлан өөрөөр судлах шаардлага гарвал энэхүү стандартад хамаарахгүй бөгөөд уг туршилтын арга, аргачлалаас гажсан тохиолдолд зураг төслийн тооцоонд нийцэхгүй болно. 1.6 Нэгж-Олон улсын СИ нэгж үнэлгээний дагуу тодорхойлно. Туршилтын үр дүнгийн тайланд СИ нэгжээс бусад нэгжүүдийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй. 1.6.1 Нягт болон эзэлхүүн жингийн нэр томьёо ихэвчлэн бие биенээ илэрхийлдэг.

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

1

-МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код.....................

Холбоослог хөрсийг гурван тэнхлэгт шахалтаар шүүрүүлэлтгүйгээр нягтруулж турших Арга

MNS ASTM D4767:2017

Consolidated Undrained Triaxial Compression Test ForCohesive Soils

ASTM D4767-11

Стандартчилалын үндэсний зөвлөлийн ... оны ...-р сарын ....-ны өдрийн ...тоот тогтоолоор батлав. Энэхүү стандарт нь ... оны ... -р сарын ... -ний өдрөөс эхлэн хүчинтэй. 1 Хамрах хүрээ 1.1 Энэ стандартаар эвдрээгүй бүтэцтэй ба цилиндр хэвэнд шахаж нягтруулсны дараа усаар норгож нэвчүүлсэн холбоослог (барьцалдах чанартай) хөрсний бат бэхийн шинж чанар болон хэв гажилтыг ачааллын доор тодорхойлно. Босоо тэнхлэгтийн, тогтмол хурдатгал бүхий шахалт (ачаалал)-ыг шүүрүүлэлтгүйгээр хийх үед нягтрал ба шилжисхийлт үзүүлнэ. 1.2 Энэ стандартаар босоо шахалтаар босоо хэв гажилт нүх сүвийн усны нэвчилт явагдах үеийн босоо даралтыг хэмжиж нийлбэр болон ачааллыг тооцоолдог. 1.3 Энэ стандартаар холбоослог хөрсний бат бэх болон хэв гажилтыг тооцоолоход хэрэгтэй мэдээлэл болох Морын бат бэхийн муруй (дугуй) болон Юнгын модулийг тодорхойлдог. Ихэвчлэн 3 сорьцонд хоорондоо ялгаатай ачааллыг өгч бат бэхийн муруйг тодорхойлно. 1.4 Бат бэхийн муруйг тодорхойлох болон туршилтын үр дүнг нэгтгэн боловсруулж үнэлэх ажлыг дадлага, туршлагатай мэргэжилтэн гүйцэтгэхийг шаардана. 1.5 Туршилтын үр дүнгийн тооцооллын утгын нарийвчлалыг ASTM D6026 стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. 1.5.1 Туршилтын аргачлалаар үр дүнг хэрхэн тооцоолох ба тэмдэглэхийг холбогдох стандартаар тодорхойлсон туршилтын материалын төрлийг өөрчлөх, үр дүнг боловсруулах аргыг тусгайлан өөрөөр судлах шаардлага гарвал энэхүү стандартад хамаарахгүй бөгөөд уг туршилтын арга, аргачлалаас гажсан тохиолдолд зураг төслийн тооцоонд нийцэхгүй болно. 1.6 Нэгж-Олон улсын СИ нэгж үнэлгээний дагуу тодорхойлно. Туршилтын үр дүнгийн тайланд СИ нэгжээс бусад нэгжүүдийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй. 1.6.1 Нягт болон эзэлхүүн жингийн нэр томьёо ихэвчлэн бие биенээ илэрхийлдэг.

Page 2: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

2

Нягт нь эзэлхүүн дэхь масс байхад эзэлхүүн жин нь эзэлхүүн дэхь хүч байдаг. Энэ стандартад нягтыг олон улсын СИ системийн нэгжээр илэрхийлнэ. 1.7 Энэ стандартад уг шинжилгээг гүйцэтгэхэд шаардагдах аюулгүй ажиллагааг бүрэн гүйцэд оруулаагүй болно. Аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалах, хэрэглээний зохих хязгаарлалтыг урьдчилан тогтоох нь уг стандартын хэрэглэгчдийн хүлээх үүрэг юм. 2 Норматив эшлэл 2.1 ASTM Стандартууд: D422,Хөрсний ширхэгийн бүрэлдэхүүнийг тодорхойлох арга аргачлал; D653, Хөрс,чулуу ба шингэний агуулгатай холбоотой нэр томьёолол; D854, Пикнометрээр хөрсний хатуу хэсгийн нягтыг тодорхойлох арга; D1587,Геотехникийн судалгаанд зориулагдсан нимгэн ханатай хоолойгоор хөрсний цулмагдээжлэлт хийх арга аргачлал; D2166,Шаварлаг хөрсний нэг тэнхлэгт шахалтын бат бэхийг тодорхойлох туршилтын арга; D2216,Хөрс, чулуулгийн ус (чийг) агууламжийг жингийн аргаар тодрхойлох туршилтын арга; D2435,Ачаа нэмэх аргаар хөрсний шинж чанарыг нэг тэнхлэгийн дагууд ачааллаар тодорхойлох арга; D2850,Шүүрүүлж, нэвчүүлээгүй холбоослог хөрсний шахалтын бат бэхийг гурван тэнхлэгтийн шахалтанд тодорхойлох арга; D3740,Инженерийннарийвчилсан зураг төсөл болон барилгын ажилд ашиглах хөрс ба чулуулагттавигдах хамгийн багатехникийн шаарлага; D4220,Хөрсний дээжийг тээвэрлэх болон хадгалах журам; D4318,Хөрсний урсалтын хязгаар, уян налархайн хязгаар болон уян налархайн тоогтодорхойлох арга; D4753,Хөрс, чулуу ба барилгын материалын туршилтанд хэрэглэгдэх стандарт масс болон жинлүүрийн шаардлага сонгох, үнэлгээ хийх арга; D6026,Геотехникийн чухал ач холбогдолтой өгөгдлүүдийг ашиглах арга; 3 Нэр томъёо

3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан болно.

3.1 энэ стандартын дагуу нэр томьёог дараах байдлаар тодорхойлно 3.1.1 буцах даралт сорьцонд даралт өгсөнөөр нүх сүвд агуулагдахусны хий ба агаар шахагдаж хөрсний нэвчилтийн хэмжээг нэмэгдүүлнэ. 3.2.2 үндсэн нягтруулалтын даралт сорьц шилжисхийлтэнд орохоос өмнөх үеийн даралт ба нүх сүвийн даралтын ялгавар. 3.2.3 эвдрэл

Page 3: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

3

сорьцыг эвдрэлд оруулах хамгийн их ачаалал буюу даралт. Сорьцны бүтцийн эвдрэл нь хамгийн их шүргэх хүчдэлийн ялгаа (хамгийн их шүргэгч хүчдэл) эсвэл туршилтын анхдагч 15%-ийн хэв гажилтанд харгалзах механик хүчдэлийн даралтын нөлөөллийн нөхцөл. Ихэнхдээ хамгийн их даралтын, эсвэл үндсэн даралтын ялгаа нь ачааллын шулуунаар туршилтын явцад бүтцийн өөрчлөлтөнд орно. Хөрсний төлөв байдлаас хамааран бусад бүтцийн өөрчлөлтийг тодорхойлж болно. Жишээлбэл хамгийн их ачааллын шулуунаар чиглэлийн өөрчлөлт (σ1’/ σ3’)max, эсвэл15%-иас бусад чиглэлд болзошгүй хүчдэлээс (механик ачаалал) үүсэх хөрсний бүтцийн өөрчлөлт. 4 Ач холбогдол ба хэрэглээ 4.1 Нэвчсэн хөрсний шилжээсийн бат бэх чанар нь гурван тэнхлэгтийн шахалтын даралт, нягтрах хугацаа, ачааллын хурд болон хөрсний төлөв байдлаас хамаарна. 4.2 Энэ стандартад шилжээсийн шинж чанар шүүрүүлээгүй нөхцөлд өмнө нь нэг чиглэлийн нягтралтанд өртөж байсан, өөрөөр хэлбэл хээрийн нөхцөлдөө ганц удаагийн бүтэн ачаалалд өртсөн (шүүрүүлээгүй нөхцөлд),харин үргэлжилсэн ачаалалд өртөөгүй шилжилтийн шинж чанарыг дахин хэмжихэд оршино. Хээрийн ачаалал болон туршилтын явц дахь ачаалал ойролцоо утгатай. 1-Р ТАЙЛБАР:Шилжээсийн эсэргүүцэл тодорхойлох туршилт хийхийн өмнө туршилтанд ашиглагдаж буй сорьц нь нягтралтад өртөөгүй тохиолдолд Туршилтын Арга D 2850 эсвэл D 2166-г мөрдөнө. 4.3 Нүх сүвийн усны даралтыг ашиглан шилжээсийн эсэргүүцлийг тодорхойлох туршилтын энэхүү аргаар хөрсөнд үүссэн үр дүнтэй эффектив даралтыг тодорхойлох боломжтой. Энэхүү шилжээсийн эсэргүүцлийг ашиглан хээрийн нөхцөлд бүрэн шүүрэлтэнд орсон (шүүрүүлсэн нөхцөлд)хөрсний нүх сүвийн даралтыг тооцоолж болох ба энэ нь дээрх туршилтын аргатай ижил төстэй байна. 4.4 Нийлбэр даралт (шүүрүүлсэн нөхцөлд) буюу бодит даралтаар (шүүрүүлээгүй нөхцөлд) түргэвчилсэн аргаар тодорхойлсон шилжээсийн эсэргүүцлийг барилгын суурийн бүтээцийн зураг төсөл ба асгаас хөрсний тогтвортой байдлын үнэлгээ, ул хөрсний даралтын тооцоонд өргөнөөр ашигладаг. 2-Р ТАЙЛБАР:Туршилтын үр дүн нь туршилтын багаж, тоног төхөөрөмж, туршилтыг гүйцэтгэж байгаа хувь хүн ба орчноос шууд хамааралтайг анхаарах нь зүйтэй. Туршилтын явцыг хянаж шалгах болон туршилтыг гүйцэтгэхдээ ASTMD3740 стандартын зааварчилгааг дагаж мөрдөнө. 5 Тоног төхөөрөмж 5.1 Туршилт хийж гүйцэтгэхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг дараах хэсэгт дурьдсан болно.1-р зураг ба 2-р зургыг үзнэ үү.

Page 4: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

4

5.2 Босоо тэнхлэгийн ачааллын бага -Босоо тэнхлэгийн ачааллын багаж нь усны даралтаар өгсөн ачааллыг хянах буюу хэв гажилтын ачааллыг тохируулах чадвартай цахилгаан шахагч байна. Дэлгэрэнгүйг 8.4.2-д заасан болно. Босоо тэнхлэгийн ачааллыг ±1%-иас хэтрүүлэхгүй сонгох нь зүйтэй. Ачааллын явцад чичиргээ нь шүүрүүлэх цоргыг хаалттай байх үед сорьцны бүтцэд нөлөөлөхгүйгээр буюу нүх сүвийн усны даралтын хэмжээг өөрчлөхгүй байх шаардлагатай.

1-рЗураг . Ердийн нягтруулсан, шүүрүүлээгүй гурван тэнхлэгт

багажны бүдүүвч зураг

2-р Зураг: Шүүрүүлэх туузан тор

3-Р ТАЙЛБАР:Туршилтын явцад шилэн саванд ус хийж ачаалал өгч буйбагажны дээр тавихад усны долгион үл ялиг харагдаж байвал энэхүү чичиргээг зөвшөөрнө.

5.3 Босоо тэнхлэгийн ачааллыг хэмжигч-Босоо тэнхлэгийн ачаалал хэмжигч нь цахилгаан ачаалал ба шингэн ачааллын хэмжээг заагч төхөөрөмж юм. Босоо тэнхлэгийн ачаалал хэмжигч нь хөрсний бүтцэд өөрчлөлт(эвдрэлд) орох хүртэл ачааллыг 1%-ийн нарийвчлалтай хэмжих чадвартай байна. Босоо ачаалал хэмжигч нь гурван тэнхлэгт шахалтын багаж дотор суурилагдсан тохиолдолд хөндлөн(хажуугийн)даралт нөлөөлөхгүй байх шаардлагатай.

Page 5: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

5

5.4 Гурван Тэнхлэгт Шахалтын Камер-Гурван тэнхлэгт шахалтын камер нь шүүрүүлсэн бодит даралт ба буцах даралтын нийлбэртэй тэнцүү ажлын даралтын камертай ижил байна. Камер нь цилиндрээр тусгаарлагдсан дээд ба доод сууриудаас бүрдэнэ. Цилиндр нь шаардагдах даралтанд тэсвэртэй, туршиж байгаа сорьцны өөрчлөлт, шилжилтийг ажиглах боломжтой тунгалаг материалаар хийгдсэн байна. Дээд таглаа нь камерыг усаар дүүргэх үед агаарыг гадагшлуулах хавхлагтай ба доод суурь нь туршилт хийж буй дээжийг нэвчүүлэхэд шаардагдах усаар хангах болон шүүрүүлэх сувгуудтай байна. Камер нь тагтай холбох холболтоор хангаж өгнө. 5.5 Босоо Ачааллын Шилбэ(Шток)-Шилбэ нь камерын дээд хэсгийг нэвтрэн гарах ба түүнийг зайлшгүй түгжиж бэхлэх шаардлагатай. Босоо ачааллын үед шилбэ нь үрэлтийн нөлөөгөөр эвдрэлд орох буюу ялимгүй нугарч хазайх тохиолдолд энэ нь босоо ачааллын 0.1%-иас хэтрэхгүй байх ёстой. 4-Р ТАЙЛБАР:Үрэлт болон хазайлтыг багасгахын тулд шилбийн дээд ба доод үзүүрт металл бөмбөлөгийг ашиглана. 5-Р ТАЙЛБАР:Шилбэний хамгийн бага хөндлөн огтлолыг сорьцын хөндлөн огтлолын 1⁄6-тэй тэнцүү байхаар сонгосноор хажуугийн гулзайлтыг багасгах ба үүнийг олон лабораториудад амжилттай хэрэглэж байна. 5.6 Даралт ба Вакуум-хянах төхөөрөмжүүд-Камерын даралт ба буцах даралтыг хэмжигч багажны зөвшөөрөгдөх хэмжилтийн зөрүү нь идэвхитэй нягтруулалтын даралт 200кПа-аас бага байх үед ±2кПа ба 200кПа-аас их байх тохиолдолд ±1%-иас ихгүй байна. Вакуум хяналтын төхөөрөмж ±2кПа-ын зөрүүгээр хэсэгчилсэн вакуумыг хянах боломжтой. Төхөөрөмж нь даралт/эзэлхүүн хянагч, хийн шахуургын даралт болон вакуум тохируулагч, бусад даралт хянагч эд ангиудаас бүрдэнэ. Туршилт удаан хугацаагаар үргэлжлэх ба урт гуурсан хоолойны тусламжтайгаар сорьц болон цилиндр хэсгийн агаар/усыг гадагшлуулах шаардлагагүй. 5.7 Даралт ба Вакуум-Хэмжигч Төхөөрөмжүүд-Камерын даралт, буцах даралт болон Вакуум хэмжих төхөөрмжүүдийг 5.6-д заасны дагуу хэмжих бөгөөд электрон даралт дамжуулагч буюу вакуум хэсгийн даралтыг хэсэгчлэн хэмжих чадвартай байх хэрэгтэй. Хэрэв хэмжигч төхөөрөмжүүд тусдаа суурилагдсан бол камерын даралт болон буцах даралтын хэмжигчийг ижил даралтан дор тохируулах шаардлагатай. Камер болон буцах даралтууд нь сорьцын дунд хэсгээс авсан даралтууд байдаг тул камер дахь гидравлик толгойн хэсгийг тооцоолох тохиргоо хийх нь зүйтэй. 5.8 Нүх Сүвийн Усны Даралт-Хэмжих Төхөөрөмж-Сорьцны нүх сүвийн усны даралтыг хэмжих талаар 5.6-д заагдсан. Шүүрүүлээгүй шилжээсийн үеийн нүх сүвийн усны даралтыг хэмжихдээ сорьцны нүх сүвэнд аль болох бага хэмжээний ус оруулах ба маш хүчтэй электрон даралт дамжуулагч эсвэл тэг заалттай төхөөрөмж ашиглана. Электрон даралт дамжуулагчаар усны даралтыг шууд хэмжинэ. Тэг заалттай багажаар ус/мөнгөн усны харьцааг тогтмол түвшинд барихын тулд даралтыг байнга хянаж тохируулна. Шаардагдах даралт усны хөдөлгөөнийг зайлуулахын тулд нүх сүвийн усны даралттай тэнцүү байна. Дээрх хоёр хэмжигч төхөөрөмж нь сорьцын нийт эзэлхүүнтэй холбоотой нүх сүвийн усны даралт хэмжигч системийн бүх угсарсан хэсгүүдийг хэмжих төхөөрөмжүүдийн аль алинтай нь нийцэх бадараах шаардлагыг хангана. Үүнд :

Page 6: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

6

ΔV/V /ΔU 3.2x10– 6m2/kN (1) Үүнээс:

V-нүх сүвийн даралт өөрчлөгдсөний улмаас үүсэх нүх сүвийнусны (хэмжилтийн систем)эзэлхүүний өөрчлөлт, мм3, V-сорьцын нийт эзэлхүүн, мм3,

u-нүх сүвийн даралтын өөрчлөлт, кПа, 6-Р ТАЙЛБАР:Дагаж мөрдөх шаардлага хангахын тулд сорьц болон хэмжих төхөөрөмжийн хоорондох хоолой нь богино, зузаан ханатай жижиг нүхтэй байх хэрэгтэй. Термопластик, зэс, зэвэрдэггүй ган хоолойг ашиглавал сайн. Дагаж мөрдөх шаардлагын дагуу хэмжихийн тулд гурван тэнхлэгтийн хэсгийг сорьцгүй угсарна. Дараа нь заасан цоргыг нээж даралтыг ихэсгэж эзэлхүүний өөрчлөлтийг хэмжинэ. 5.9 Эзэлхүүний өөрчлөлт хэмжигч багаж-Сорьцын нийт эзэлхүүнийг хэмжихдээ сорьцонд орж, гарч байгаа усны эзэлхүүнийг ±0,05% нарийвчлалтайгаар хэмжинэ. Эзэлхүүн хэмжигч багаж нь ихэвчлэн буцах даралттай холбоотой нарийн хүзүүтэй шилэнд холбогдсон байдаг ба эсвэл нарийвчлалын шаардлага хангасан өөр бусад төхөөрөмж байж болно. Төхөөрөмж нь хамгийн их буцах даралтанд тэсвэрлэх чадвартай байна. 5.10 Хэв гажилтыг хэмжигч индикатор-Сорьцын босоо хэв гажилтыг ихэвчлэн сорьцын дээд талд байгаа шилбийн хөдөлгөөнөөр тодорхойлдог. Шилбийн хөдөлгөөнийг анхны дээжний өндрийн хамгийн багадаа 0.25%-ийн нарийвчлалтайгаар хэмжинэ. Хэв гажилтыг хэмжигч индикатор нь дээжний анхны өндрийн хамгийн багадаа 15%-ийн хязгаарт байх ба хэмжигчийн нарийвчлал болон бусад шаардлагуудыг хангасан хэмжих багаж байна. 5.11 Сорьцын таглаа болон суурь-Сорьцын таглаа ба суурь нь сорьцын хоёр талаас шүүрүүлэх боломжтой, зэвэрдэггүй, хатуу материалаар хийгдсэн, голдуу сүвэрхэг жийргэвч байх ба дугуй хөндлөн огтлолтой хавтгай гадаргуутай холбогдохоор байна. Сорьцын таглаа болон суурийн сүвэрхэг жийргэвч нь аль болох хөнгөн жинтэй байх бажин нь босоо ачааллын эвдрэлийн 10% хүртэл байж болно. Хэрэв жин нь босоо ачааллын эвдрэлийн 0.5% ба 50г-аас их бол сорьцын таглаа ба сүвэрхэг жийргэвчний жинд тохируулж босоо ачааллыг өгөх хэрэгтэй. Таглаа ба суурийн хөндлөн огтлол нь сорьцын анхны хөндлөн огтлолтой тэнцүү байна. Сорьцын суурийг хөдөлгөөн болон хазайлтаас урьдчилсан сэргийлж гурван тэнхлэгтийн шахалтын камертай бэхэлж,сорьцын таглаа болон шилбэ нь хоорондоо босоо тэнхлэгийн дагуу 1.3мм-ээс илүүгүй байхаар холбож хийсэн байна. Туршилтын үед шилбийн төгсгөл болон сорьцын таглаа хоорондоо хамгийн бага хазайлттай байна. Суурь болон таглаа бүхий цилиндр хэлбэртэй сорьцын гадаргууд зураас үүсэхээс хамгаалж зөөлөн резинэн хальсан бүрхүүл хийнэ. 5.12 Сүвэрхэг жийргэвч(диск)-Сорьцын төгсгөл хэсэгт нэвчүүлэхийн тулд хоёр хатуу сүвэрхэг жийргэвчийг ашиглана. Жийргэвчны ус шүүрүүлэх коэффициент жижиг ширхэгтэй элсэн хөрсний шүүрэлтийн коэффициенттэй ойролцоо утгатай (1х10-4 см/с)байна. Жийргэвчүүдийн нүх сүвийг бөглөрхөөс сэргийлж хэт авианы болон угаах аргаар буцалгаж сойзоор цэвэрлэх шаардлагатай. 5.13 Шүүлтүүр-цаас жийрэг болон дискүүд-Шүүлтүүр цаасан жийргийг туршилтын хугацааг багасгахын тулд олон лабораторид ашигладаг. Сорьцны хөндлөн огтлолтой шүүлтүүр цаасыг сүвэрхэг жийргэвчийг бөглөрөхөөс сэргийлж сорьц ба сүвэрхэг жийргэвчийн хооронд байрлуулна. Шүүлтүүр жийрэг ба жийргэвч нь усанд уусдаггүй байх ёстой. Шүүлтүүр цаасны ус шүүрүүлэх

Page 7: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

7

коэффициент(1х10-5см/с)-ээс багагүй ба хэвийн даралт нь 550кПа байна. Цагиргийн суналтаас сэргийлэхийн тулд шүүлтүүр жийргийг дээжний тойргийн 50%-иас илүүгүй бүрсэн байна. Шүүлтүүр жийрэг нь олон лабораториудад амжилттай ашиглагдсан. Босоо шүүлтүүр жийргийн бат бэхэд нөлөөлөх үндсэн даралтын өөрчлөлтийн (буцах даралт) зөрүүг 10.4.3.1-д заасан тэгшитгэлийн дагуу засварлана. 7-Р ТАЙЛБАР:54 дугаартай шүүлтүүр цаас нь нэвчих чанар ба бат бэхийн шаардлагыг хангасан байдаг. 5.14 Резинэн бүрхүүл-Резинэн бүрхүүл нь сорьцыг бүрхэж шингэн нэвчихээс найдвартай хамгаална. Резинэн бүрхүүлийг хэрэглэхийн өмнө нарийвчлан шалгаж, ямар нэгэн алдаа эсвэл нүх, цоорхой байвал резинэн бүрхүүлийг ашиглаж болохгүй. Сорьцонд хамгийн багаар эсэргүүцэл үзүүлэхийн тулд сунаагүй резиний хөндлөн огтлол нь сорьцын 90%-95%-тай тэнцүү байна. Резинэн бүрхүүлийн зузаан нь сорьцны диаметрийн 1%-иас илүүгүй байна. Резинэн бүрхүүлийг сорьцын суурь болон таглаанд цагирган хэлбэрийн сунаагүй резинээр бэхлэх ба түүний дотор хөндлөн огтлол нь суурь болон оройн хөндлөн огтлолын 75%-85% байна. Эсвэл бусад аргаар баталгаатай бэхэлгээ хийнэ. Резинэн бүрхүүлийн хатуулагт нөлөөлөх гол хүчдэлийн ялгааг засварлах тэгшитгэлийг 10.4.3.2-д үзүүлсэн. 5.15 Шүүрүүлэгч цоргууд–Цоргуудыг нээж хааснаар эзэлхүүнд өөрчлөлт орж эзэлхүүний өөрчлөлт ба усны даралтын хэмжилтэнд нөлөөлнө. Цоргын үйл ажиллагаанаас хамаарч сорьцын шүүрэлтийн систем нь эзэлхүүний бага өөрчлөлт үзүүлнэ. Цоргыг нээж, хаах үед эзэлхүүн нь бага өөрчлөлтөнд ордог гэж үзвэл цорго хаалттай байхад ханасан усны даралтын системд 0.7кПа-аас их даралтын өөрчлөлт бий болгохгүй. Бүх цоргууд өгөгдсөн даралтуудыг тэсвэрлэх чадвартай байна. 8-Р ТАЙЛБАР:Бөмбөлөг цоргууд нь маш бага эзэлхүүний өөрчлөлтийн шинж чанарыг үзүүлдэг нь тогтоогдсон, түүнчлэн бусад эзэлхүүний өөрчлөлтийн шинж чанар үзүүлдэг тохиромжтой цоргуудыг ашиглаж болно. 5.16 Сорьц хэмжигч багаж-Энэхүү багаж нь сорьцын хөндлөн огтлол ба өндрийн хэмжилтийг 0,001-н нарийвчлалаар илэрхийлэх ба сорьцонд эвдрэл болон хэв гажилт үүсгэхгүйгээр хэмжилтийг гүйцэтгэнэ. 9-Р ТАЙЛБАР:Тойрог хэмжих туузнууд нь штангенциркулээс илүү нарийвчлалтай хэмжилтийг хийж гүйцэтгэдэг. 5.17 Дээж авагч-Хамгийн бага эвдрэлтэй дээж авахын тулд хоолойнд дээжлэлт хийсэнтэй ижил зүгт сорьцыг эргүүлэн гаргаж авна. Хэрэв хөрс нь босоогоороо гарч ирэхгүй бол сорьцонд гулзайлт үүсэх аюултай. Дээжийг авах нөхцөл нь гаргаж авах чийгийг өөрчилж болох тул эвдрэлтэй дээж гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй. 5.18 Хугацаа хэмжигч-Хугацаа хэмжигч багаж нь ойролцоогоор 1секундэд хэмжих бөгөөд нягтралын өгөгдлийг тэмдэглэж авахад хэрэглэнэ (8.3.3). 5.19 Жин-Жин нь D4753 стандартын шаардлагыг хангасан байх ба хэмжилт нь мянганы буюу дөрвөн оронтой тоо байна.

Page 8: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

8

5.20 Усыг агааргүй болгох багаж-Сорьцыг нэвчүүлэхэд ашигласан усан дахь агаарын хэмжээг багасгахын тулд буцалгах, халаах, вакуум руу шахах буюу эсвэл өөр бусад аргыг хэрэглэж болох ба туршилт хийх хангалттай хугацаа болон хамгийн их буцах даралтаар сорьцыг нэвчүүлэх шаардлагыг хангана. 5.21 Туршилт хийх орчин-Нягтруулалт болон шилжээсийн туршилтыг гүйцэтгэхдээ нарны гэрэл шууд тусахгүй тасалгааны орчинд хийх ба температурын ±4°С аас бага хэлбэлзэх орчинд хийнэ. 5.22 Төрөл бүрийн багаж хэрэгсэл-Сорьц зүсэгч болон хутга, гар хөрөө, төмөр тэгшлэгч, хэмжээст хайрцаг, босоо зорогч, дээжийг нягтруулахад бэлтгэх багаж, резинэн бүрхүүл ба цагирган резин, бэхлэгч тэлэгч, бортого болон шаардагдах бичилт тэмдэглэл хийх бланк гэх мэт. 6 Туршилтын сорьц бэлтгэх 6.1 Сорьцын хэмжээ-Сорьц нь цилиндр хэлбэртэй байх ба хамгийн бага хөндлөн огтлол 33мм байна. Сорьцын дундаж өндөр болон хөндлөн огтлолын харьцаа 2.0-2.5-ийн хооронд байна. Хамгийн том ширхэглэлийн хэмжээ нь сорьцны диаметрийн 1/6-с бага байх ёстой. Туршилт дууссаны дараа том ширхэгт материал илэрвэл туршилтын тэмдэглэл дээрээ тэмдэглэгээ хийнэ (11.2.23-г үзнэ үү). 10-Р ТАЙЛБАР:Хэрэв Туршилтын дараа сорьцонд том ширхэглэг илэрсэн тохиолдолд ширхэгийн бүрэлдэхүүний туршилтыг D422-ын дагуу тодорхойлж, нүдэнд харагдах хэмжээг батлан үр дүнг туршилтын тэмдэглэгээнд оруулна (11.2.4-с үзнэ үү). 6.2 Эвдрээгүй дээж-Эвдрээгүй бүтэцтэй дээжийг ASTMD1587 стандартын дагуу болон зөвшөөрөгдсөн дээж авагч хоолойгоор гаргаж авна. Дээжийг хадгалах буюу зөөвөрлөхдөө ASTM D4220 стандартын С-д заасны дагуу гүйцэтгэнэ.Сорьцын эвдрэлийг бага байлгах, хөндлөн огтлолын талбай болон чийгийн агуулгыг өөрчлөгдөхөөс сэргийлж болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв дээж шахагч болон бусад шахалтын төхөөрөмжөөс гэмтэл нь шалтгаалж байвал дээжний хоолойг уртых нь дагуу хуваах эсвэл хоолойг зүсэж эвдрэл багатай дээжийг гаргаж авах нөхцлийг сонгох нь тохиромжтой. Дээжийг зүсэж бэлтгэхдээ хөрсний чийгийн агууламжийг өөрчлөхгүй байж болох тусгай чийг өндөртэй өрөөнд байлгах хэрэгтэй. Сорьцыг зүсэх болон тайралтын үед хайрга эсвэл гадаргуу нь бутарч нүх сүв үүсэх бөгөөд зүсэлтээс гарсан дээжээр болгоомжтой дахин дүүргэж зүсэлтээс үүссэн нүх сүвийг бөглөнө. Дээжийн нөхцлийг хангахын тулд босоо зүсэгчийг ашиглаж шаардлагатай хөндлөн огтлолыг гаргаж авна. Шаардлагатай хөндлөн огтлолыг гаргаж авсны дараа сорьцоо хэмжээст хайрцганд байрлуулж эцсийн өндрийг гар хөрөө болон бусад тохиромжтой тасдагч багажаар тайрна. Гадаргууг нь төмөр тэгшлэгчээр өөлж тэгшилнэ. ASTM D2216 стандартын дагуу сорьцноос хэсэгчилж авсан материалын чийгийн агууламжийг нэг буюу түүнээс олон тодорхойлоход бэлтгэнэ. 6.3 Нягтруулсан сорьц-Хөрсийг шаардлагатай хэмжээнд хүртэл нягтруулахын тулд устай сайтар хольж чийгийн агууламжийг гаргаж авна. Хэрэв хөрсөнд ус нэмж хольсон бол нягтруулахын өмнө дор хаяж 16 цаг битүү саванд байлгах хэрэгтэй. Нягтруулсан сорьцыг бэлтгэхдээ 6.1-д заасан хэмжээсийг хангасан материалыг дор хаяж 6 үеэр үелэн нягтруулах боломжтой дугуй хөндлөн огтлолтой хэвийг ашиглана. Сорьцыг шаардлагатай нягтруулалтанд хүргэхийн тулд доорх хоёр

Page 9: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

9

аргын аль нэгийг нь ашиглана. (1) хэвэнд байрлуулсан хөрсний массыг үе тус бүрт тодорхойлж нүдүүр болон нягтруулагчаар заасан эзэлхүүнд хүргэх, эсвэл (2) үе тус бүрийн нягтруулагчийн хүчийг тодорхойлоно. Дараагийн үеийн материалыг нэмэхээс өмнө нягтруулсан үеийн дээд хэсгийг барзайлгах хэрэгтэй. Нягтруулахад ашиглагдаж байгаа нягтруулагч нь хэвний хөндлөн огтлолтой тэнцүү эсвэл хөндлөн огтлолын хагасаас багагүй байна. Сорьц хэлбэрт орсны дараа дээжийг босоо тэнхлэгтийн дагуу перпендикуляраар хэвнээс гарган авч 5.16 болон 5.19-д заагдсан багажийг ашиглан сорьцын хэмжээ болон жинг тодорхойлно. Бэлтгэсэн сорьцноос илүү гарсан хэсгээс ASTMD2216 стандартын дагуу нэг ба түүнээс дээш материал дээр чийгийн агууламжийг тодорхойлно. 6.4 Сорьцын масс болон хэмжилтүүдийг 5.16 ба 5.19-д заасан багажуудыг ашиглан тодорхойлно. Сорьцын хөндлөн огтлол болон өндрийг гурваас доошгүй удаа хэмжиж дундаж утгаар тодорхойлно. Хэмжилтийн хоорондын зөрүү 5%-аас илүүгүй байна. 11-Р ТАЙЛБАР:Сорьцыг хэвнээс салгаж авсаны дараах дээжний нягт болон эзэлхүүн жин нь хэвний эзэлхүүнээс багагүй байдаг нь хэвийн үзэгдэл юм. Энэ үзэгдэл нь сорьцыг хэвнээс гаргах явцад дээжинд хөөлт үүссэнээс болно. 7 Туршилтын сорьцыг төхөөрөмжинд байрлуулах 7.1 Бэлтгэл ажил-Гурван тэнхлэгтийн камерт сорьцыг суулгахаас өмнө дараах бэлтгэлийг хийх хэрэгтэй: 7.1.1 Резинэн бүрхүүлийг цоорхой болон нүх сүв байгаа хэсгийг шалгах 7.1.2 Резинэн бүрхүүлийг сунгагчид суурилуулсаны дараа сорьцны гадна талаар хуйлж оруулахаар бол сорьцны таглаа ба сууринд мөн адил хуйлж оруулна. 7.1.3 Сүвэрхэг жийргэвч ба сорьцын ус нэвчүүлэх хоолойнууд нь зохих шугамаар агаар болон усыг дамжуулахад битүүрээгүй хэсгийг шалгах. 7.1.4 Даралт хянагчийг эзэлхүүн хэмжигч системд, нүх сүвийн даралт хэмжигч төхөөрөмжийг камерын суурьт тус тус холбоно. 7.2 Сорьцыг суулгахдаа 7.2.1 эсвэл 7.2.2-дзаасны дагуу тохирох аргыг ашиглан хуурай эсвэл нойтон шүүрүүлэн суулгах системээр туршилтын нэвчилтийг гүйцэтгэж эхэлнэ. Хуурай суулгалтын аргаар сорьцны анхны нэвчилт нь 90%-иас багагүй байх ёстой. Хуурай суулгах аргаар буцах даралтыг өгөхөөс өмнө агаарыг гаргах ба буцах даралтанд зохих нэвчилтийн зэрэгт хүргэнэ. 12-Р ТАЙЛБАР:Хөөмтгий шинж чанартай хөрсөнд хуурай суулгах аргыг хэрэглэх нь тохиромжтой. Хэрэв нойтон суулгалтын аргыг хөөмтгий хөрсөнд хэрэглэвэл сорьцыг суулгасны дараа сорьцын хэмжилтийг дахин авах шаардлагатай болдог. Ийм тохиолдолд резинэн бүрхүүлийн давхар зузаан, нойтон шүүлтүүр цаасан жийргийн давхар зузаан (хэрэв хэрэглэвэл), Таглаа, суурь ба сүвэрхэг жийргэвчны хосолсон өндрийг (Хэрэв тэдгээрийг ашиглавал шүүлтүүр жийргэвчны зузааныг багтаана) тодорхойлох шаардлагатай. Тиймээс энэ зохих утгууд нь хэмжилтүүдээс хасагдана. 7.2.1 Нойтон суулгах арга 7.2.1.1 Сорьцын шүүрүүлэх шугам болон усны даралт хэмжигч багажийг агааргүй усаар дүүргэнэ.

Page 10: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

10

7.2.1.2 Сүвэрхэг жийргэвчийг 10минут усанд буцалгаж нэвчүүлээд тасалгааны температурт хөргөнө. 7.2.1.3 Сүвэрхэг жийргэвч болон сорьц хоёрын дунд шүүлтүүр цаасыг байрлуулахдаа усаар норгоно. 7.2.1.4 Нэвчүүлсэн сүвэрхэг жийргэвчийг сорьцын сууринд байрлуулахдаа гадаргуугийн усыг арчиж цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв хавтгай дугуй шүүлтүүр жийргэвч(цаасан) ашиглавал сүвэрхэг жийргэвчны дээр байрлуулж дээр нь сорьцыг суурилуулна. Дараа нь сорьцны оройн хэсэгт өөр нэг хавтгай дугуй шүүлтүүр цаас, сүвэрхэг жийргэвч ба таглаагбайрлуулна. Сорьцын суурь дээр сорьцын таглаа, сорьц, шүүлтүүр цаас, ба сүвэрхэг жийргэвч голлосон эсэхийг шалгана. 7.2.1.5 Хэрэв шүүлтүүр цаасан жийргэвч эсвэл шүүлтүүр цаасан тор хэрэглэгдвэл сорьц дээр байрлуулахаас өмнө цаасаа усаар норгоно. Цагиргийн суналтаас сэргийлэхийн тулд сорьцын гадна гадаргуугийн 50% -иас ихгүй талбайг босоо байрлалтай шүүлтүүр цаасаар бүрсэн байна. 7.2.1.6 7.3-д заасныг үргэлжлүүлэн хийнэ. 7.2.2 Хуурай суулгах арга 7.2.2.1 Хуурай сорьцыг шүүрүүлэх систем-Сорьцыг багажинд суурилуулахаас өмнө системийн дагуу хуурай агаарыг урсгах замаар дамжуулж болно. 7.2.2.2 Сорьцыг суурилуулахаас өмнө сүвэрхэг жийргэвчийг хатаах шүүгээнд хийж дараа нь десикаторт байрлуулж тасалгааны температурт хөргөж хатаана. 7.2.2.3 Хуурай сүвэрхэг жийргэвчийг сорьцны сууринд болон сорьцны оройн хэсэгт байрлуулна. Дараа нь сорьцын суурин дээр сорьцын таглаа, сүвэрхэг жийргэвч ба сорьц голлож байгаа эсэхийг шалгаарай. 13-Р ТАЙЛБАР:Хэрэв шаардлагатай бол хуурай шүүлтүүр цаасыг сүвэрхэг жийргэвч ба сорьцын хооронд байрлуулж болно. 7.2.2.4 Шүүлтүүр цаасан жийрэг эсвэл шүүлтүүр цаасан тор хэрэглэж байгаа тохиолдолд жийргэвч болон торыг дээд ба доод хэсэгт жижиг туузаар тогтоож болно. 7.3 Сорьцонд резинэн бүрхүүлийг байрлуулж сорьцын таглаа ба суурийн төгсгөлд хоёр резинэн цагиргаар бэхлэнэ. Сорьцын таглаа суурийн босоо гадаргуу дээр силикон тос нимгэн бүрсэнээр резинэн бүрхүүлийг битүүмжлэхэд туслах болно. Хэрэв шүүлтүүр цаасан жийрэг эсвэл шүүлтүүр цаасан тор хэрэглэж байгаа үед шүүлтүүр цаас болон холбогдох гадаргуу дээр силикон тос түрхэж болохгүй. 7.4 Дээд шүүрүүлэх гуурсыг сорьц болон сорьцын таглаатай холбогдсон эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв хуурай суулгах аргыг хэрэглэсэн тохиолдолд дээд шүүрүүлэх гуурсыг шалгахаас өмнө сорьцонд ойролцоогоор 35кПа (нягтаршуулах даралтаас хэтэрч болохгүй)хэсэгчилсэн вакуум хэрэглэнэ. Сорьц ба таглаа хазгай суугдсан байвал хэсэгчилсэн вакуумыг гаргаж зассаны дараа хэсэгчилсэн вакуумаа дахин өгнө. Хэрэв нойтон суулгах аргыгхэрэглэвэл сорьц ба сорьцын дээд суурийг шалгаж болох ба хэсэгчилсэн вакуум хэрэглэхгүйгээр тохируулж болно. 8 Туршилтын горим

Page 11: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

11

8.1 Нэвчилтийн өмнө–Гурван тэнхлэгтийн камерыг угсрасны дараа доорхи үйл ажиллагааг дагана уу. 8.1.1 Босоо даралтын шилбийг сорьцтой холбохдоо зөв тохируулахын тулд сорьцын таглаа болон шилбийг хэд хэдэн удаа холбож үзнэ. Шилбийг таглаатай холбох явцад босоо ачаалал нь сорьцонд босоо ачааллын эвдрэлийн 0.5%-иас хэтэрч болохгүйг анхаарах хэрэгтэй. Шилбийн холболтоос үүссэн хэв гажилтыг мянганы нарийвчлалаар хэмжинэ. 8.1.2 Камерыг усаар дүүргэхдээ агаар болон хоосон орон зай оруулжболохгүй. 8.2 Нэвчилт-Нэвчилтийн туршилт нь сорьцын бүх хоосон зайг усаар дүүргэж сорьцыг чөлөөт даралтгүй болгох буюу сорьцыг хөөлгөх зорилготой. Нэвчилтийг ихэвчлэн сорьцон дахь усны агаарыг өгөгдсөн буцах даралтаар түрж гаргасны дараа дараах дурын системээр хийж болно: (1) Сорьц болон хуурай шүүрүүлэх систем рүү вакуумөгч дараа нь вакуум барих хооронд агааргүй усыг систем ба сорьцоор дамжуулан урсах боломж олгоно. (2) сүвэрхэгт жийргэвчийг усанд буцалгах замаар сувгийн системийг норгох ба сорьцыг суулгахаас өмнө системээр ус урсах боломж олгоно. Буцах даралтыг өгөхөөс өмнө аль болох агаарыг ихээргаргах нь усанд агуулагдах нийт агаарын хэмжээг бууруулж нэвчилтэд шаардагдах буцах даралтыг багасгана. Үүнээс гадна, сорьц болон шүүрүүлэх системд үлдэгдэл агаар нэвчилтэд агааргүй ус хэрэглэсэн бол буцах даралтыг өгөхөөс өмнө уусмал руу илүү хялбар шингэнэ. Агааргүй ус хэрэглэснээр нэвчилтэд шаардагдах хугацаа ба буцах даралтыг багасгадаг. Нэвчилтийг хийх олон аргууд байдаг. Эдгээрийг дараах хэсгүүдэд дурьдвал: 8.2.1 Анхны хуурай сувгийн системээр эхлэх-Сорьцын дээд хэсэгт ачааллаж буй хэсэгчилсэн вакуумыг хамгийн их боломжит вакуум болтол нэмэгдүүлэх. Хэрэв нягтруулах даралтын нөлөөгөөр бат бэхийг тодорхойлохдоо камерт бага хэсэгчилсэн вакуум хэрэглэнэ. Сорьц болон камерт хэрэглэсэн хэсэгчилсэн вакуумын ялгаа нь нягтруулалтын даралтаас хэтэрч болохгүй бөгөөд дээжрүү дамжих урсгал 35кПа-аас бага байж болохгүй. Ойролцоогоор 10 минутын дараа 20кПа-аас бага байх ялгаатай вакуум дотор сорьцын доороос дээд хэсэг хүртэл агааргүй ус нэвчинэ (Тайлбар-14). 8.2.1.1 Туршилтыг хийх явцад сорьцын доод хэсэгт даралтын нөлөөлөл хамгийн багадаа 13кПа байх ёстой. Сорьцын дээд хэсэгт холбогдох хэмжээст шилэн гуурс (мензурк)-аар ус гарч ирсэн тохиолдолд сорьцын ёроолд байрлах цоргыг хааж шилэн гуурсыг агааргүй усаар дүүргэнэ. Дараа нь ижил хэмжээгээр камерын даралтыг нэгэн зэрэг нэмэгдүүлэх явцад агаарын даралт шилэн гуурсаар дамжин сорьцын дээд хэсэгт ачаалах вакуумыг бууруулна. Энэ үйл явц нь удаан хийгддэг бөгөөд сорьцын доод хэсэгт хэмжигдсэн нүх сүвийн даралт болон сорьцын дээд даралт хоёрын хоорондын ялгааг тэнцвэржүүлэх зорилготой. Сорьцын доод хэсгийн нүх сүвийн даралт тогтворжиход 8.2.3.1-д заасны дагуу сорьцын усны буцах даралтыг үргэлжлүүлнэ. Тэнцвэржилтийг шалгахын тулд сорьцын шүүрүүлэх цоргыг хааж нүх сүвийн даралтын өөрчлөлтийг тогтвортой болтол хэмжинэ. Хэрэв камерын даралт 5%-с бага байвал нүх сүвийн даралт тогтворжсон гэж үзнэ. 14-Р ТАЙЛБАР:Ханасан шаврын хувьд нэвчилт заавал шаардлагагүй ба доод болон дээд хэсэгт нэгэн зэрэг ус нэмж болно. 8.2.2 Эхний сувгийн нэвчилтийг эхлүүлэх-Сорьцын дээд хэсэгт холбосон хэмжээст шилэн гуурсыг агааргүй усаар дүүргэсний дараа 35кПа буюу түүнээс

Page 12: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

12

бага камерын даралт хэрэглэж сорьцыг шүүрүүлэх цоргыг нээнэ. Сорьцын доод хэсгийн нүх сүвийн даралт тогтворжих үед, 8.2.1-д заасан аргын дагуу эсвэл шилэн гуурсын хэмжилт тогтворжих үед сорьцын усны буцах даралтыг нээж болно. 8.2.3 Нэвчилтийн буцах даралт-Сорьцыг нэвчүүлэхийн тулд ихэнхдээ буцах даралт шаардлагатай. Нэвчилтийг хийхэд шаардлагатай буцах даралтыг 3-р зурагт үзүүлсэн. 15-Р ТАЙЛБАР:Зөвхөн мэдээллийн зорилгоор лавлагаа болон оруулсан

3-р зураг : Нэвчилтийн ялгаатай хэмжээг олох даралтууд 8.2.3.1 Буцах даралтыг хэрэглэх-Камер болон буцах даралтыг нэмэгдүүлэх сорьцын шүүрүүлэх цоргыг нээх алхмуудыг зэрэг гүйцэтгэснээр сорцын дээд болон доод хэсэгт холбогдох шилэн гуурсаар агааргүй ус нэвтрэн орно. Буцах даралтыг хэрэглэх үед сорьцын урьдчилсан даралт үүсгэхээс зайлс хийхийн тулд даралтуудыг өсөлтийн хооронд хангалттай цаг хугацаагаар нэмэгдүүлэн хэрэглэх нь сорьцонд тархсан усны даралт тогтворжих боломж олгодог. Даралтыг нэмэгдүүлэх хэмжээ нь 35кПа-140кПа хүртэл байж болох ба нягтаршуулах даралтын хэмжээ ба өсөлтийн өмнөх сорьцын ханалтын хувиас хамаарна. Туршилтын явцад сорьцын хөөлтийг хянах шаардлагатай гэж үзвэл буцах даралтын үед камерын даралт болон буцах даралтын хоорондох зөрүү нь 35кПа хэтэрч болохгүй. Камер болон буцах даралтын хоорондох зөрүү ±5% байх ба даралтууд нь тогтмол байвал ±2% байна. Буцах даралтыг нэмэгдүүлсэн болон буцах даралтын бүрэн утга тэнцвэржсэнийг шалгахын тулд сорьцын нэвчүүлэх цоргыг хааж 1 минутын давтамжтайгаар нүх сүвийн даралтын өөрчлөлтийг хэмжинэ. Хэрэв нүх сүвийн даралтын өөрчлөлт нь камерын даралт ба буцах даралтын хоорондох зөрүүнээс 5%-с бага байвал нэвчилтийг бүрэн тодорхойлох өөр буцах даралтыг нэмэх ба нүх сүвийн даралтыг хэмжиж нэвчилт дууссан гэж үзвэл B утгыг тодорхойлно (8.2.4-г үзнэ үү). B утга нь 0.95-тай тэнцүү буюу түүнээс

Page 13: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

13

их байвал нэмэлт буцах даралтын өсөлтөөр B нь өөрчлөгдөөгүй бол сорьцыг нэвчсэн гэж үзнэ. 16-Р ТАЙЛБАР:Зураг 3-д үзүүлсэн харьцаа нь буцах даралтад хэрэглэсэн усыг агааргүй болгосон ба энэхүү аргаар нь усанд цорын ганц туршилтын сорьцын агаар гэсэн таамаглалд үндэслэгдсэн болно. Буцах даралтыг хянах агаарын даралтыг хэрэглэвэл даралттайгаар ус руу уусаж, туршилтын сорьцын нүх сүвүүдэд байх агаарыг уусгах буцах даралтад ашигласан усны хүчин чадлыг багасгана. Хүндрэл нь туршилтын сорьц ба агаар усны хооронд агаар үл нэвтрэх урт хоолой (>5м) хэрэглэснээр, агаарын буцах даралтын усыг материалаар тусгаарлах эсвэл харьцангуй агаар үл нэвтрэх шингэн, тогтмол хугацаанд агааргүй ус хэрэглэх болон бусад аргаар буцах даралтын усыг солиход багасна. 17-Р ТАЙЛБАР:Хэдийгээр нүх сүвийн даралтын үзүүлэлт В нь хангалттай нэвчилтийг тодорхойлоход ашиглагдах боловч В утга нь хөрсний хатуулгийн функц юм. Хэрэвсорьцын нэвчилт нь 100% бол В утга нэмэгдэж хөрсний хатуулаг буурах болно. Зөөлөн хөрсний дээжинд туршилт хийх үед B утга 95% байхад 100%-иас бага нэвчилтийг зааж болно. 18-Р ТАЙЛБАР:Нойтон суулгалтын аргаар нягтруулсан сорьцыг нэвчүүлэхэд шаардагдах буцах даралт нь хуурай суулгалтын аргаас 1400кПа-аар их байна. 19-Р ТАЙЛБАР:Олон лабораториуд камер болон буцах даралтын жижиг өөрчлөлтийн шаардлагад хүрэхийн тулд даралт зохицуулагч болон дамжуулагч ашигладаг. 8.2.4 Нүх сүвийн даралтын В үзүүлэлтийн хэмжилт-Нүх сүвийн даралтын В үзүүлэлтийн утгыг 8.2.4.1-8.2.4.4-ийн дагуу тодорхойлно. Нүх сүвийн даралтын үзүүлэлт В-г дараах тэгшитгэлээр илэрхийлнэ.

B Δu/Δ (2) Үүнээс: Δu=сорьцыг шүүрүүлэх цоргыг хаах үед бий болох камерын даралтын өөрчлөлтийн үр дүнгээр тодорхойлогдох нүх сүвийн даралтын өөрчлөлт Δσ3=камерын даралтын өөрчлөлт

8.2.4.1 Сорьцыг шүүрүүлэх цоргыг хааж, нүх сүвийн даралтыг ойролцоогоор 0.7кПа-ннарийвчлалтай хэмжих ба камерын даралтыг 70кПа-аар нэмэгдүүлнэ. 8.2.4.2 Ойролцоогоор 2 минутын дараа нүх сүвийн даралтын хамгийн их утгыг 0.7кПа-н нарийвчлалтай хэмжинэ. Ихэнх сорьцуудын нүх сүвийн даралт буурах ба дараа нь богино хугацаанд нэмэгдэнэ. Энэ тохиолдолд нүх сүвийн даралтын өөрчлөлт u-ийн утга хугацаанаас хамаарсан графикыг байгуулна. Нүх сүвийн даралтын өөрчлөлт, u-ийн утга нь камерын даралтын өөрчлөлт, σ3-ээс илүү байвал сорьцонд ус их хэмжээгээр шүүрч байгааг илэрхийлнэ. u-г бууруулах тохиолдолд шүүрэлтийг зогсоож камерын гадна байрлах хэмжилтийн системээр нүх сүвийн даралтыг хэмжинэ. 8.2.4.3 В-утгын өмнө байсан ижил нөлөөтэй нягтруулсан даралтыг дахин өгөхдөө камерын даралтыг 70кПа-аар бууруулж эсвэл буцах даралтыг 70кПа-аар өсгөнө. В утга буцах даралтын өсөлттэй хамт нэмэгдэж байвал буцах даралтын нэвчилтийг үргэлжилүүлнэ. Хэрэв В нь 0.95-аас их буюу тэнцүү байвал эсвэл буцах даралтын өсөлттэй хамт В утга нь нэмэгдэхгүй байвал нягтруулалтыг эхлүүлнэ. 8.3 Нягтруулалт-Нягтруулалтын туршилт нь сорьцыг тодорхой хэмжээний даралтанд шүүрүүлэх үед тогтвортой байдлаа хадгалах үеийн бат бэхийг тодорхойлох зорилготой. Туршилтын явцад нягтруулалт бүрэн явагдсаныг шалгах

Page 14: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

14

болон шилжилхийлтийн туршилтанд ашиглах ачааллын тооцооны мэдээллийг цуглуулна. Нягтруулалт дараах аргаар явагдана: 8.3.1 Нэвчилтийн туршилтын үед босоо ачааллын шилбэыг сорьцын оройн (дээд) хэсэгтэй холбож индикатороор хэв гажилтыг мянганы нарийвчлалтай хэмжинэ. Шилбийг сорьцын оройн хэсэгт холбох явцад босоо ачаалал нь сорьцонд босоо ачааллын эвдрэлийн 0.5%-иас хэтэрч болохгүйг анхаарах хэрэгтэй. Хэмжилтийг тэмдэглэсний дараа шилбэыг сорьцын оройгоос бага зэрэг зайтай хөндийрүүлж түгжинэ. 8.3.2 Сорьцыг шүүрүүлэх цоргыг хааж буцах даралтыг хамгийн дээд цэгт тогтмол байлгах ба камерын даралт болон буцах даралтын хоорондын зөрүү идэвхитэй нягтруулалтын даралттай тэнцэх хүртэл камерын даралтыг нэмэгдүүлнэ. Нягтруулалтын үе шатанд шаардлагатай эцсийн үр дүнтэй нягтруулалтын даралт нь 40кПа-аас их болтол ба цацрагт нэвчилтэнд зориулсан шүүлтүүр жийргэвч ашиглана. Ачаалал нэмэгдүүлэх харьцаа 2-оос хэтрэхгүй байна. 8.3.3 Эзэлхүүний өөрчлөлтийн багажны анхны заалтыг тэмдэглэж авсаны дараа нь шүүрүүлэх цоргыг нээхэд сорьцын дээд доод хэсгээс эзэлхүүний өөрчлөлт хэмжигч багажруу шүүрэлт явагдана. Хугацааг нэмэгдүүлэх замаар (0,1; 0,2; 0,5; 1; 2; 4; 8; 15;ба 30мин ба 1; 2; 4 ба 8 цаг түүнээс цааш) эзэлхүүний өөрчлөлтийг ажиглаж тэмдэглэгээг хийнэ. 15минутын тэмдэглэлийн дараа сорьцын таглааг шилбэтэй болгоомжтой холбож хэв гажилтын индикаторын заалтыг тэмдэглэнэ. Хэрэв эзэлхүүний өөрчлөлт ба хэв гажилтын индикаторын заалтууд нь эсэргээрээ хугацааны квадрат язгуурт байвал хэмжилт хийгдэж байгаа хугацааны давтамжийг квадрат язгуурт тохируулж болно. Жишээ нь: 0,09; 0,25; 0,49; 1; 4 ба 9 мин түүнээс цааш. Хөрсний төрлөөс хамаарч хугацааны давтамж нь өөрчлөгддөг. 20-Р ТАЙЛБАР:Гидравлик градиентаас шалтгаалж сорьцоос их хэмжээний жижиг хэсэг угаагдах тохиолдолд шүүрүүлэх цоргыг нээснээр нийт хугацааны турш шаардагдах даралтанд камерын даралтыг аажмаар нэмэгдүүлнэ. Эцсийн даралтад хүрсэний дараа хэмжилт болон мэдээллийг тэмдэглэж авна. 8.3.4 Үргэлжилсэн хугацааны квадрат язгуур эсвэл логарифмын эсрэг эзэлхүүний өөрчлөлт ба хэв гажилтын индикаторын заалтыг төлөвлөнө. ASTMD2435 стандартад заасны дагуу тодорхойлсон 100% анхан шатны нягтруулалтанд хүрсэний дараа наад зах нь нэг тодорхой үеийн хугацаа эсвэл нэг шөнийн турш нягтруулалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. Эзэлхүүний өөрчлөлт болон хэв гажилтын индикаторын муруйнуудын хоорондох тэмдэглэгдсэн хазайлт нь хэв гажилтын индикаторын заалтаас үндэслэгдсэн нягтруулалтын төгсгөл рүү чиглэсэн ба сорьцоос камерлуу орсон шингэний хэмжээг харуулна. 8.3.5 ASTMD2435-д заасан туршилтын аргын аль нэгнийх нь дагуу анхан шатны нягтруулалтын 50%-н хугацаа,t50-г тодорхойлно. Хэрэв сорьц нягтруулалтын даралтын үед хөөлт болон нягтрал үзүүлээгүй тохиолдолд багаж болон бусад зүйлсээс болсон шалтгааныг тодорхойлно. Нягтруулалтын эцсийн даралт болон нягтруулалтын өгөгдлийг ашиглан ижил төсөөтэй дээжинд туршилт хийсэн тохиолдолд t50-г энэ туршилтуудаас гаргаж авна. Хэрэв бусад мэдээлэл байхгүй тохиолдолд хүчний хурдатгал нь 1%/цаг байна. 8.4 Шилжээс-Шилжисхийлтийн үед босоо даралтын ачааллыг ашиглан шилбийг сорьцын таглаатай холбож доош ачааллах үед камерын даралтыг тогтмол байлгана. Шилжээсийн үед сорьцыг шүүрүүлж болохгүй.

Page 15: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

15

8.4.1 Босоо ачааллын өмнө-Шилжээсийг эхлүүлэхээс өмнө доорхи дарааллыг хийж гүйцэтгэнэ. 8.4.1.1 Зохих цоргыг нээж хааснаар сорьцыг тусгаарлан шилжээсийн үеэр шүүрэлт үүсэхгүйгээр сорьцын усны даралт хэмжигдэнэ. 8.4.1.2 Камерыг босоо ачааллын багажинд байрлуулна. Босоо ачааллын багаж босоо ачаалал хэмжигч багаж болон гурван тэнхлэгтийн камерыг тэгш суулгахдаа болгоомжтой байх хэрэгтэй ба шилжисхийлтийн үед шилбэ дээр хажуугийн даралт ирэхээс сэргийлнэ. 8.4.1.3 Босоо ачааллын шилбэ болон сорьцын таглааг холбосноор шилбэ болон таглаа нь тэгш зөв суулт үүснэ. Шилбэыг сорьцын оройтой холбох явцад босоо ачаалал нь сорьцонд босоо ачааллын эвдрэлийн 0.5%-иас хэтэрч болохгүйг анхаарах хэрэгтэй. Хэрэв индикатор нь гурван тэнхлэгтийн багажны гадна байрласан бол шилбэ дахь камерын даралт дээшээ үйлчлэх ба босоо ачааллагч багажны эсрэг хүч үзүүлнэ. Энэ тохиолдолд туршилтыг эхлэхдээ шилбэыг сорьцын таглаан дээр үл ялиг суулгах ба дээжний таглаа шилбэтэй холбогдохоос өмнө: (1) Шилбийн анхны үрэлтийг гурван оронтой тооны нарийвчлалаар хэмжиж тэмдэглэж авах ба камерын даралтаар шилбэ нь дээш түлхэгдэх бөгөөд дараа нь босоо ачааллын хэмжилтийг залруулна, (2) Үрэлт болон цохилтын тэнцвэрийг босоо ачааллын багажаар тохируулна. Босоо ачаалал хэмжигч багажны заалт шилбэ доош бууж сорьцтой холбогдох үеийн эвдрэлийн ачааллын 0.1%-иас хэтэрч болохгүй. Хэрэв босоо ачаалал хэмжигч багаж нь камерын дотор байрлаж байвал босоо ачааллын багажинд өргөх хүчийг эсвэл шилбэын үрэлтийг засварлаж тэгшитгэх шаардлагагүй. Түүнчлэн дотоод ачаалал хэмжих багажны уян хатан чанар нь гадаад хэв гажилтын индикаторын хамт хослуулан ашиглагдаж байвал хэв гажилтын заалтыг залруулах утга шаардлагатай байж болно. Дээрх хоёр тохиолдолд сорьцын малгайд холбогдохоос өмнө усны даралт хэмжигч багажны анхны заалтыг 0.7кПа нарийвчлалтайгаар тэмдэглэх ба шилбэ болон сорьцтой холбогдох үеийн хэв гажилтын индикаторын заалтыг мянганы нарийвчлалаар тэмдэглэнэ. 8.4.1.4 Нүх сүвийн даралтын тогтворжилтыг шалгана уу. Нүх сүвийн даралтыг 0.7кПа нарийвчлалаар хэмжинэ. Сорьцын шүүрүүлэх цоргыг хааж нүх сүвийн даралтын өөрчлөлтийг тогтворжих хүртэл хэмжинэ. Хэрэв камерын даралтын өөрчлөлт нь 5%-иас бага байвал нүх сүвийн даралт тогтворжсон гэж үзэж болно. 8.4.2 Босоо ачаалал- Нүх сүвийн даралттай үед босоо ачааллын хурдатгалыг ойролцоогоор тооцоолсон сорьцонд ирэх босоо ачааллын эвдрэлийн явцыг тодорхойлно. Эвдрэл 4%-ийн дараагаас үүссэн гэж үзвэл, ачааллын хурдатгал ‘ε,-г дараах тэгшитгэлээр тодорхойлж болно:

4% 10 (3)

t50 = 8.3.5-д тодорхойлсон хугацааны утга. Хэрэв эвдрэл үүссэн тохиолдолд хүчдэлийн утга нь 4%-иас бага байвал тохиромжтой хүчдэлийг тодорхойлохын тулд тэгшитгэл(3)-ыг ашиглан ойролцоогоор тооцоолсон эвдрэлийн хүчдэлийг 4%-иар тооцно. Энэ хүчдэлийн

Page 16: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

16

хурдатгал нь тохиромжтой нөлөөллийн даралтаар шаардлагатай бат бэхийг тодорхойлж өгдөг. 8.4.2.1 Ачаалал ба хэв гажилтыг 0,001-н нарийвчлалаар хэмжих ба усны даралтын утгыг 0.7кПа-н нарийвчлалаар тэмдэглэж, хүчдэлийг 0.1-1.0% нэмэгдүүлэн түүнээс хойш, 1% тутамд нэмэгдүүлнэ. Даралтын ачааллын муруйг тодорхойлох хангалттай заалтуудыг авч эвдрэл гарч болзошгүй гэж үзвэл туршилтын эхний шатуудад нэмэлт заалтууд шаардлагатай болно. Ачааллын хүчдэлийг 15% хүртэл үргэлжлүүлэхэд үндсэн даралтын ялгаа нь (буцах даралт) 20% буурах үед эсвэл үндсэн даралтын ялгаа (буцах даралт) босоо хүчдэл нь 5%-иар нэмэгдсэн үед туршилтыг зогсооно. 21-Р ТАЙЛБАР: Гар аргаар тохируулагч тэг-заагч төхөөрөмж ашиглах нөхцөлд шүүрүүлээгүй шилжээсийн хэмжилтийг байнга хянаж байх шаардлагатай. 9 Сорьц салгах 9.1 Шилжээс дууссаны дараа доорхи ажиллагааг гүйцэтгэнэ: 9.1.1 Босоо ачаалагчаас салгаж камер болон буцах даралтыг тэг болтол нь багасгана. 9.1.2 Сорьцын шүүрүүлэх цоргыг хаалттай үлдээж сорьцыг багажнаас хурдан салгаж авсанаар сорьц нь сүвэрхэг жийргэвчнээс ус шингээж авахгүй. 9.1.3 Резинэн бүрхүүлийг салган авч ASTM D2216 стандартын дагуу сорьцын чийгийн агууламжийг тодорхойлно. (Резинэн бүрхүүлийг авсаны дараа сорьцонд сул ус үлдэх ба усны агууламжийг тодорхойлохоос өмнө арчиж цэвэрлэнэ). Дээж авах хоолойтой ижил хөндлөн огтлолтой сорьцонд материалыншинж чанарыг тодорхойлоход хангалтгүй тохиолдолд сорьцын шинж чанарыг тодорхойлох материалыг авахаас өмнө жигнэх хэрэгтэй ба сорьцыг төлөөлүүлэн авсан хэсгээр сүүлчийн чийгийн агууламжийг тодорхойлоход ашиглана. Сорьцыг хатаах зууханд байрлуулахаас өмнө сорьцын эвдрэлийн үеийг харуулсан гар зураг эсвэл фото зургийг нь аваарай. 10 Тооцоолол 10.1 Тооцооллыг зөвхөн СИ нэгжээр илэрхийлнэ. Бусад нэгж зөвшөөрөгдөх бол нэгжүүдийг хөрвүүлж тооцооллыг нэгэн жигд байлгана. Хэмжилт болон тооцооллыг 0,001-н нарийвчлалаар илэрхийлнэ. 10.2 Сорьцын анхны шинж чанар-Сорьцын нийт хуурай жинг ашиглан анхны чийгийн агууламж, сорьцын эзэлхүүн, анхны сүвшилийн зэрэг, анхны нэвчилтийн хувь болон анхны хуурай хувийн жинг тооцоолж тэмлэглэнэ. 6.4-д зааснаар сорьцын эзэлхүүний утгыг тодорхойлно. Сорьцын эзэлхүүнийг тооцоолохдоо сорьцын хуурай жинг сорьцын хатуу хэсгийн нягтад хувааж (тайлбар-22), дараа нь усны нягтад хувааж тооцоолно. Хуурай нягтыг тооцоолохдоо сорьцын хуурай жинг сорьцын эзэлхүүнд хуваана. 22-Р ТАЙЛБАР:Сорьцын хатуу хэсгийн нягтыг ASTM D854 стандартын дагуу эсвэл өмнөх туршилтын үр дүнгээс үндэслэн тооцоолж болно. 10.3 Нягтруулалтын дараах сорьцын шинж чанар – Нягтруулалтын дараа сорьцын өндөр ба талбайг дараах байдлаар тооцоолно:

Page 17: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

17

10.3.1 Нягтруулалтын дараах сорьцын өндөр, HC-гдараах тэгшитгэлээр тодорхойлно.

H ΔH (4)

HO = сорьцын анхны өндөр, мм эсвэл см HO = нягтруулалтын дараах сорьцын өндрийн өөрчлөлт, мм эсвэл см

10.3.2 Нягтруулалтын дараах сорьцын хөндлөн огтлолын талбай, AC-гдараах аргуудын аль нэгийг ашиглан тооцоолно. Туршилтын явцад шилжээсийн тооцооллын өгөгдлөөс хамаарч хэрэглэх аргыг сонгох (энэ тохиолдолд Арга А-г ашиглаж болно) эсвэл доорхи хоёр аргын аль нэгийг нягтруулсны дараах сорьцын шинж чанараасхамааруулан гүйцэтгэгч мэргэжилтэн өөрөө сонгоно. Өөр нэг арга нь тооцоологдсон хоёр талбайн дундаж нь тохиромжтой байж болох юм. 10.3.2.1 Арга А:

V – Δ – Δ /H (5)

Үүнээс: Ас= нягтруулалтын дараах сорьцын хөндлөн огтлолын талбай, см2 эсвэл м2 VO = сорьцын анхны эзэлхүүн, см3 эсвэл м3

VC = нягтруулалтын үеийн сорьцын эзэлхүүний өөрчлөлт, см3 эсвэл м3 Vsat= нэвчилтийн үеийн сорьцын эзэлхүүний өөрчлөлт, см3 эсвэл м3:

Үүнийг дараах томъёоллоор илэрхийлнэ. Vsat = 3VO [ HS / HO]

Үүнээс:

HS = нэвчилтийн үеийн сорьцын өндрийн өөрчлөлт, см эсвэл м

10.3.2.2 Арга В:

V V /H (6)

Vwf = усны эцсийн эзэлхүүн (эцсийн чийгийн агууламж дээр үндэслэгдсэн),см3эсвэл м3 VS = сорьцын эзэлхүүн, см3 эсвэл м3: Үүнийг дараах томъёоллоор илэрхийлнэ: VS= wS/ (GSpW)

Үүнээс: wS = сорьцын хуурай жин, г GS =сорьцын хатуу хэсгийн нягт, г/см3 pW = усны нягт 20°С-т 0,9982 г/см3 байна.

10.3.3 Нягтруулсаны дараах чийгийн агууламж эцсийн чийгийн агууламжтай ижил тохиолдолд нягтруулсаны дараах сорьцын хэмжээсүүдийг ашиглаж нягтруулсан сүвшлийн итгэлцүүр болон нэвчилтийн хувийг тооцоолно. 23-Р ТАЙЛБАР:Сорьцыг багажнаас салгаж байх хугацаанд сүвэрхэг жийргэвч болон шүүрүүлэх шугамаас сорьцонд ус шингэж байдаг. Энэ нөлөө нь чухал ач холбогдолтой бол А арга нь илүү зохимжтой болно.

Page 18: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

18

10.4 Шилжээсийн мэдээлэл: 10.4.1 Босоо хэв гажилтын хүчдэл,ε1-г өгөгдсөн босоо ачаалалд дараах байдлаар тооцоолно.

ΔH/H (7)

Үүнээс: H =индикаторын заалтаар тодорхойлогдсон ачааллын үеийн сорьцын

өндрийн өөрчлөлт, мм эсвэл см HC = нягтруулалтын дараах сорьцын өндөр, мм эсвэл см

10.4.2 Хөндлөн огтлолын талбай А-г өгөгдсөн тэнхлэгийн ачааллаас хамааран дараах байдлаар тооцоолно.

A / 1 ε (8)

AC=нягтруулалтын дараах сорьцын дундаж хөндлөн огтлолын талбай, см2 эсвэл м2 ε1= босоо хэв гажилтын хүчдэл

10.4.3 Үндсэн даралтын өөрчлөлт (буцаах даралт), σ1-σ3-г өгөгдсөн босоо ачаалалд дараах байдлаар тооцоолно.

σ P/A(9)

σ1-σ3= хэмжигдсэн үндсэн даралтын өөрчлөлт буюу буцах даралт, кН/м2= кПа P =өгөдсөн босоо ачаалал (хэрэв шаардлагатай бол 10.4.3.1-д заасан засварлагдсан буцалт болон шилбэын үрэлт ) кН A=харгалзах хөндлөн огтлолын талбай, см2 эсвэл м2

10.4.3.1 Туузан шүүлтүүр цаасан жийрэгний залруулга-Сорьцын нийт уртын дагуу сунах босоо туузан шүүлтүүр цаасан жийргэвч нь үндсэн даралтын зөрүүгийн(буцах даралт) тооцоолсон утгад туузан шүүлтүүр цаасны залруулгыг хэрэглэх ба хэрэв туузан шүүлтүүр цаасны бат бэх 5%-иар хэтэрвэл үндсэн даралтын зөрүүнд (буцах даралт) алдаа гарна.

(1) Босоо ачааллын утга 2%-иас дээш байвал залруулга хийхийн тулд дараах тэгшитгэлийг ашиглана.

Δ σ σ /A (10)

Үүнээс:

(σ σ )fp = үндсэн даралтын өөрчлөлт (буцах даралт)-өөс хамаарах шүүлтүүр цаасны засварын утга, кН/м2= кПа Kfp = шүүлтүүр цаасаар хучигдсан параметрийн уртын нэгж бүр дэх ачаалал, кН/мм эсвэл кН/м (Тайлбар-26-г үзнэүү) Pfp = шүүлтүүр цаасаар хучидсан периметр, мм эсвэл м AC= нягтруулалтын дараах сорьцын хөндлөн огтлолын талбай, см2 эсвэл м2

Page 19: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

19

(2) Босоо ачааллын утга 2%-той тэнцүү эсвэл бага байвал залруулга хийхийн тулд дараах тэгшитгэлийг ашиглана

_ 1 _3 50 K P /A (11)

Үүнээс: 50= хязгаарын босоо хүчдэлийн тогтмол тоо ε1= босоо хүчдэл (тогтмол тоо) болон бусад нэр томьёо нь 10.4.3.1-ийн дэд заалт (1) тодорхойлсонтой ижил байна.

24-Р ТАЙЛБАР:Гурван тэнхлэгийн туршилтад хэрэглэгдэх туузан шүүлтүүр цаасны хувьд, Kfp, ойролцоогоор 0.00019 кН/мм буюу 0.19 кН/м байна. 10.4.3.2 Резинэн бүрхүүлийн залруулга-Хэрэв резинэн бүрхүүлийн бат бэх 5%-иасхэтэрсэнээс болж үндсэн даралтын зөрүүнд (буцах даралт) алдаа гарвал резинэн бүрхүүлийн нөлөөнд үндсэн даралтын зөрүүг (буцах даралт) засварлахын тулд дараах тэгшитгэлийг ашиглана. Үүнээс:

Δ σ σ 4E t ε /D (12)

(σ σ ) m = үндсэн даралтын өөрчлөлт (буцах даралт)-өөс хамаарах резинэн бүрхүүлийн засварын утга, кН/м2= кПа DC = 4Ас/π = нягтруулалтын дараах сорьцын диаметр, мм эсвэл см Em = резинэн бүрхүүлийн Юнгын модуль, кН/м2 =Мпа tm = резинэн бүрхүүлийн зузаан, мм эсвэл см ε1= босоо хүчдэл (аравтын хэлбэр)

(1) резинэн бүрхүүлийн Юнгын модулиудыг тодорхойлохдоо нарийн саваан дээр 15.0мм өргөн резинэн бүрхүүлийг дүүжилж резинэн бүрхүүлийн доод хэсэгт дахин саваа тавих ба резинэн бүрхүүлийн сунах хүчдэлийн хүчийг хэмжинэ.Дараах тэгшитгэлийг ашиглан модулийн утга нь тооцоологдоно.

F/A / ΔL/L (13)

Үүнээс: Em= резинэн бүрхүүлийн Юнгын модуль, кН/м2=Мпа F = резинэн бүрхүүлийг сунгахад хэрэглэх хүч, Н эсвэл кН L = резинэн бүрхүүлийн сунаагүй урт, мм эсвэл см

L = F, хүчээс хамаарсан резинэн бүрхүүлийн уртын өөрчлөлт, мм эсвэл см Аm = резинэн бүрхүүлийн талбай = 2 tM WS, мм2 эсвэл см2

Үүнээс: tM= резинэн бүрхүүлийн зузаан, мм эсвэл см WS=резин бүрхүүлийн тойргийн өргөн, 15мм

25-Р ТАЙЛБАР: Латекс резинэн бүрхүүл Em-н утга нь 1400кПа байдаг.

Page 20: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

20

26-Р ТАЙЛБАР: Туузан шүүлтүүр цаас ба резинэн бүрхүүлийн засварлалт нь шилжээсийн үеэр тэдгээрийн шинж чанарын хялбаршуулсан таамаглал дээр суурьлагдсан болно. Үүнийг засварлахад төвөгтэй бөгөөд оновчтой заагдсан залруулгын утга байхгүй. 10.4.3.3 Засварлагдсан үндсэн даралтын өөрчлөлт-Энэ утгыг дараах аргаар тодорхойлно.

σ σ P/A σ σ σ σ (14)

Үүнээс: (σ1-σ3)c=засварлагдсан үндсэн даралтын өөрчлөлт болон буцах даралт, кН/м2=Мпа

10.4.4 Босоо даралтын ачаалал өгсөн хоёрдогч үндсэн даралтын өөрчлөлтσ′ -г дараах илэрхийллээр тооцоолно.

σ′ σ Δu(15)

Үүнээс: σ′ = босоо ачаалалд өгсөн хоёрдогч үндсэн даралтын нөлөөлөл, кПа σ3= босоо ачаалал өгсөн хоёрдогч үндсэн даралт, кПа

u = босоо ачаалал өгөхүеийн нүх сүвийн усны даралт(нийт нүх сүвийн даралт ба нийт буцах даралтын ялгавар)

10.5 Үндсэн даралтын зөрүү(буцах даралт) ба даралтын муруйн эсрэг нөлөөлөх нүх сүвийн усны даралт-Босоо хүчдэлийн нөлөөлөх нүх сүвийн усны даралт болон үндсэн даралтын нөлөөллийн хамаарлыг харуулсан графикыг үйлдэж буцах даралт болон нөлөөлөх нүх сүвийн усны даралтыг хэвтээ тэнхлэгт, босоо хүчдэлийг босоо тэнхлэгт харуулна. Үндсэн даралтын өөрчлөлт болон босоо хүчдэлийн эвдрэлийг 3.2.3-ын дагуу сонгоно. 10.6 p’-q диаграмм-p’, ба q, хоорондох хамаарлыг харуулсан графикыг бэлтгэнэ, ижил масштабтайгаар q-г босоо тэнхлэгт,p’-г хэвтээ тэнхлэгт үзүүлнэ. Босоо ачаалал өгөгдсөн үед p’ баq-ийн утгыг дараах байдлаар тооцоолно.

p’ σ σ c 2σ′ /2 σ σ /2(16)

q σ σ /2(17)

(σ1-σ3)c = засварлагдсан үндсэн даралтын өөрчлөлт(буцах даралт), кПа σ’3= хоёрдахь үндсэн даралтын нөлөөлөл, кПа

10.7 Нөлөөлөл σ ба σ , ь σ′ ба σ′ -н гол ба хоёрдогч үндсэн даралтуудын эвдрэлийг дараах аргаар тодорхойлно. σ = үр дүнтэй нягтруулалтын даралт(18)

σ1f σ1 σ3 cf σ3f(19)

Page 21: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

21

σ3f’ σ3f Δuf (20)

σ’1f σ1 σ3 cf σ’3f(21)

Үүнээс: Δufнь эвдрэлийн үеийн нүх сүвийн усны нөлөөллийн даралт

10.8 Морын даралтын муруй-Нийлбэр болон идэвхитэй даралтын эвдрэлийн үеийнарифметик утгаар Морын даралтын муруйг байгуулахдаа шилжээсийн даралтыг босоо тэнхлэгт, тогтмол даралтыг хэвтээ тэнхлэгт ижил масштабаар үзүүлнэ. Зураг-4 ийг үзнэ үү. Нийлбэр даралтанд үндэслэгдсэн муруй (дугуй)-н радиус нь үндсэн даралтын өөрчлөлт(буцах даралт)-ийн хагастай ойролцоо утгатай байна. 11 Тайлан: Туршилтын мэдээллийн хуудас/ маягт 11.1 Энэ заах арга нь мэдээллийг хэрхэн хуудас болон маягт дээр тэмдэглэхийг зааж өгсөн байдаг. 1.5.1-д доор өгөгдсөн. 11.2 Доорхи ерөнхий мэдээллийг хамгийн багаар тэмдэглэнэ: 11.2.1 Сорьцын мэдээллийн тодорхойлолт болон нүдэн баримжаагаар тодорхойлохдоо хөрсний ангилал, сорьцын эвдрээгүй бүтэц, нягтруулалт эсвэл бусад бэлтгэсэн байдлыг багтаана. 11.2.2 Хэрэв уян налархай болон урсалтын хязгаарыг тодорхойлох бол D4318 туршилтын аргын дагуу тодорхойлно. 11.2.3 Хэрэв хатуу хэсгийн нягтын утгыг тодорхойлох бол D854 туршилтын аргын дагуу гүйцэтгэнэ. 11.2.4 Хэрэв ширхэгийн бүрэлдэxүүнийг тодорхойлох бол D422 туршилтын аргаар гүйцэтгэнэ. 11.2.5 Анхны сорьцын хуурай хувийн жин, сүвшилийн зэрэг, чийгийн агууламж, ба нэвчилтийн зэрэг (сорьцын чийгийн агууламжинд огтолж эсвэл сорьцоо бүхэлд нь авсанаа зааж өгөх). 27-Р ТАЙЛБАР:D854 стандартын дагуу тодорхойлсон хатуу хэсгийн нягт нь нэвчилтийг тооцоолоход шаардлагатай .Хатуу хэсгийн нягтыг авсан утгыг хэрэглэхдээ туршилтын үр дүнд тэмдэглэн ашиглаж болно. 11.2.6 Сорьцын анхны өндөр ба диаметр. 11.2.7 Сорьцын нэвчилтийг гүйцэтгэсэн аргачлал( хуурай эсвэл нойтон арга). 11.2.8 Нийт буцах даралт. 11.2.9 Нэвчилтийн төгсгөл дэх сүвийн даралтын В утга. 11.2.10 Нягтруулалтын даралтын нөлөөлөл. 11.2.11 Анхан шатны нягтруулалтын 50%-ийн хугацаа. 11.2.12 Нягтруулалтын дараах сорьцын хуурай хувийн жин, сүвшилийнзэрэг, чийгийн агууламж ба нэвчилтийн зэрэг. 11.2.13 Нягтруулалтын дараах сорьцын хөндлөн огтлолын талбай ба тодорхойлоход ашигласан арга. 11.2.14 Ашигласан эвдрэлийн нөхцөл. 11.2.15 Үндсэн даралтын өөрчлөлтийн утга болон буцах даралтын эвдрэлийн их бага утгууд(резинэн бүрхүүл, туузан шүүлтүүр эсвэл хоёулангаас болж нөлөөнд засварлагдсан утгуудын үед заана).

Page 22: МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ASTM...3.1 тодорхойлолт- энэ стандартад ASTM D653 стандартад заасаннэр томъёог ашигласан

22

11.2.16 Босоо ачааллын эвдрэлийг хувиар тооцно. 11.2.17 Хүчдэлийн хурдатгалыг минутын хувиар тооцно. 11.2.18 Үндсэн даралтын ялгаа (буцах даралт) ба заасан усны даралтын эсрэг 10.5-д тодорхойлогдсон тэнхлэгийн ачааллын муруй 11.2.19 10.6-д тодорхойлогдсон p’-q диаграмм. 11.2.20 Нийт ба нөлөөллийн даралт дээр үндэслэгдсэн Морын даралтын дугуй (заавал биш). 11.2.21 Уналтын гадаргууны налуу өнцөг (заавал биш). 11.2.22 Сорьцын зураг болон эвдрэлийн хэлбэр. 11.2.23 Ургамлын үндэс, хайрга, хайрс, үе давхарга, гадаргуу гэх мэт хэвийн бус хэв шинжийн талаар тайлбар ба тэмдэглэгээ хийнэ, Эсвэл туршилт хийх явцад гарч ирсэн ямар нэгэн хазайлт шаардлагатай мэдээллийг агуулсан байна. 12 Нарийвчлал ба хазайлт 12.1 Нарийвчлал-Туршилтын явцад хөрсний материалын шинж чанараас хамааран туршилтын өгөгдөлд нарийвчлал үзүүлэхгүй. Одоогоор арав болон түүнээс дээш лабораториудад зэрэгцээ туршилт хийгдэх нь үнэтэй болон тохиромжгүй байна. Энэ аргаар хийгдсэн хэрэглэгчээс ирсэн туршилтын өгөгдлийг ашиглан нарийвчлалд хязгаарлагдмал мэдэгдэл гаргахад D18.05-ийн дэд хороо ажиллаж байна. 12.2 Хазайлт-Энэхүү туршилтад хүлээн зөвшөөрөгдсөн утга байхгүй учир хазайлтыг тодорхойлох арга байхгүй. 13 Түлхүүр үгс 1.8 Нэвчилтийн буцах даралт, холбоослог хөрс, шүүрүүлэлтгүй нягтруулсан үеийн бат бэх,хяналттай хүчдэлийн ачаалал, хүчдэл- хэв гажилтын хоорондын хамаарал.

ТӨГСӨВ