34
Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 26-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдаан 15 цаг 10 минутад Төрийн ордны “А” танхимд эхлэв. Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдааныг даргалав. Хуралдаанд ирвэл зохих 21 гишүүнээс 14 гишүүн ирж, 66.6 хувийн ирцтэй байв. Үүнд: Чөлөөтэй: Р.Буд, Г.Занданшатар Өвчтэй: Б.Батбаяр, Д.Ганхуяг, Р.Раш, Д.Тэрбишдагва, Ц.Цэнгэл Нэг. Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сангийн сайд С.Баярцогт, ахлах мэргэжилтэн Н.Түвшинжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд, орлогч дарга П.Цэрэндэжид, мөн хорооны гишүүн Б.Шаравсамбуу, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Г.Цэрэндулам, Эдийн засгийн байнгын хорооны референт Д.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байлцав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү нарын асуусан асуултад Сангийн сайд С.Баярцогт, Б.Шаравсамбуу нар хариулж, тайлбар хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс санал гараагүй болно. Ц.Баярсайхан: -УИХ-ын гишүүн Д.Зоригтын гаргасан Даатгалын тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл, төслийн 22.1 дэх хэсгийг “даатгалын компанийн дүрмийн сан нь хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан зохицуулах хороо тогтооно” гэж өөрчилье гэсэн саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү. Зөвшөөрсөн 11 Татгалзсан 0 Бүгд 11 Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

  • Upload
    ngoliem

  • View
    230

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Монгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05 дугаар сарын 26-ны өдөр /Мягмар гараг/-ийн хуралдаан 15 цаг 10 минутад Төрийн ордны “А” танхимд эхлэв.

Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ирц, хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдааныг даргалав.

Хуралдаанд ирвэл зохих 21 гишүүнээс 14 гишүүн ирж, 66.6 хувийн ирцтэй байв. Үүнд:

Чөлөөтэй: Р.Буд, Г.Занданшатар

Өвчтэй: Б.Батбаяр, Д.Ганхуяг, Р.Раш, Д.Тэрбишдагва, Ц.Цэнгэл

Нэг. Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Сангийн сайд С.Баярцогт, ахлах мэргэжилтэн Н.Түвшинжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд, орлогч дарга П.Цэрэндэжид, мөн хорооны гишүүн Б.Шаравсамбуу, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Г.Цэрэндулам, Эдийн засгийн байнгын хорооны референт Д.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байлцав.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүү нарын асуусан асуултад Сангийн сайд С.Баярцогт, Б.Шаравсамбуу нар хариулж, тайлбар хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс санал гараагүй болно.

Ц.Баярсайхан: -УИХ-ын гишүүн Д.Зоригтын гаргасан Даатгалын тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл, төслийн 22.1 дэх хэсгийг “даатгалын компанийн дүрмийн сан нь хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан зохицуулах хороо тогтооно” гэж өөрчилье гэсэн саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.

Зөвшөөрсөн 11Татгалзсан 0Бүгд 11Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

2.Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.

Зөвшөөрсөн 10Татгалзсан 1Бүгд 11

Page 2: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

3.УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн гаргасан анхны хэлэлцүүлгээр батлах саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.

Зөвшөөрсөн 11Татгалзсан 0Бүгд 11Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хоёр. Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаатар, хуулийн хэлтсийн шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, Цөмийн энергийн газрын дарга C.Энхбат , орлогч дарга Б.Дамдинсүрэн, мэргэжилтэн Э.Гантулга, Төрийн өмчийн хорооны зөвлөх Д.Байлыхүү, УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Б.Балган, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Ж.Батсайхан, референт Ш.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байлцав.

Тогтоолын төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дашдорж, Х.Бадамсүрэн, Д.Одхүү, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нарын асуусан асуултад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, ажлын хэсгээс C.Энхбат , Д.Байлыхүү нар хариулж, тайлбар хийв.

Хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Тлейхан, Д.Балдан-Очир, Х.Бадамсүрэн, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нар санал хэлэв.

Ц.Баярсайхан: -Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцье гэсэн саналтай гишүүд гараа өргөнө үү.

Зөвшөөрсөн 10Татгалзсан 1Бүгд 11Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Одхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдаан 16 цаг 45 минутад өндөрлөв.

Page 3: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Тэмдэглэлтэй танилцсан:ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫНХОРООНЫ ДАРГА Ц.БАЯРСАЙХАН

Тэмдэглэл хөтөлсөн:ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛХӨТЛӨГЧ Б.БАТГЭРЭЛ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2009 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ

Page 4: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

05 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

Хуралдаан 15 цаг 10 минутад эхлэв.

Ц.Баярсайхан: -Гишүүдийн өдрийн амрыг эрж байна. Байнгын хорооны хуралдааны ирц бүрдсэн учраас УИХ-ын хаврын чуулганы 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг нээснийг мэдэгдье.

Хэлэлцэх асуудлыг танилцуулъя.

1.Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулна.

2.Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг холбогдох хуулиудтай хамт хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм байна.

Хэлэлцэх асуудалтай холбоотой санал, асуулт байна уу?

-Алга байна.

Хэлэлцэх асуудлаа баталъя гэсэн гишүүд гараа өргөнө үү.

-Баярлалаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой оролцож байгаа хүмүүс наашаа суугаарай.

1.Даатгалын тухай хуульд нэмэлт өө рчл ө лт оруулах тухай, Санх үү гийн зохицуулах хорооны эрх з ү йн байдлын тухай хуулийн т ө слийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Сангийн сайд С.Баярцогт, холбогдох хүмүүс оролцож байна.

Анхны хэлэлцүүлэгтэй холбоотойгоор асууж тодруулах зүйл байна уу?

Д.Зоригт: -Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ-ын чуулган дээр хэлэлцэж байхад зарим асуултыг асууж байсан юм. Тэр талаар хуулийн төсөл санаачлагчаас Байнгын хороон дээр асууж, байр суурийг тодруулъя гэж бодож байна.

Хуулийн төсөлд даатгалын компанийн нөөц хөрөнгийн эх үүсвэр бол аль ч улсын хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр байдаг. Манай улсын хувьд санхүүгийн зах зээл дээр үндсэндээ 90 гаруй хувийг нь банк бүрдүүлж байгаа. Энэ бол төдийлөн зүй зохистой үзэгдэл биш. Банкны үйлчилгээ энэ салбарт хэт давамгайлсан, ноёлсон ийм байдалтай байна. Даатгалын компаниудын эх үүсвэрээс гадна тэтгэвэрийн сангийн эх үүсвэр, банкны эх үүсвэрүүд хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр болдог. Гэтэл хуулийн төсөлд даатгалын компаниудын нөөц хөрөнгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд ашиглахыг хориглосон ийм

Page 5: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

заалт байсан. Энэ талаар төсөл санаачлагчийн байр суурь ямар байгаа вэ гэсэн асуулт байна.

Хоёр дахь асуулт бол даатгалын компани болгоны дүрмийн санг санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэсэн заалт байна. Даатгалын арван хэдэн кмопани тус бүр өөр өөр дүрмийн сантай байж болох эрх зүйн орчин бүрдэх нь хэр оновчтой юм бэ? Миний бодож байгаагаар арилжааны банкуудын жишээн дээр бол банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг бүх банкуудад ижил хэмжээгээр Монголбанкнаас тогтоож өгдөг. Даатгалын компаниудын дүрмийн сангийн доод хэмжээг төрөл зүйл, ангилалаар нь ялгавартай тогтоож болох юм гэж бодож байгаа. Тэрнээс биш компани бүр дээр өөр өөр дүрмийн сан тогтооно гэвэл энэ чинь төрийн байгууллагууд ялгавартай хандах орчинг бүрдүүлэх учраас болгоомжилж байна. Энэ талаар байр сууриа хэлэхгүй юу.

Гуравдугаар асуулт бол Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл дээр 6.1.8 гэсэн заалт нэмье гэж байгаа юм байна. 6.1.8 гэдгийг та бүхэн шалгасан уу? Хуулийн төсөл дээр 6 дугаар зүйл маань 6.6 гээд дууссан байна. /Уучлаарай, би андуурсан байна/.

Энэ түрүүний асуудалтай холбоотой. Хуулийн этгээд, даатгалын компаниудын дүрмийн сангийн доод хэмжээ, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж оруулжээ. Урьд нь үүнийг хэн тогтоож байсан юм бэ? УИХ тогтоож байсан юмуу, Засгийн газар тогтоож байсан юмуу? Яагаад Санхүүгийн зохицуулах хороо тогтоож байгаагийн үндэслэл нь юу вэ гэсэн ийм асуулт байна. Баярлалаа.

Ц.Баярсайхан: -Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Сангийн сайд С.Баярцогт, Сангийн яамны ахлах мэргэжилтэн Н.Түвшинжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Б.Шаравсамбуу, Даатгалын газрын дарга С.Ганболд, орлогч дарга П.Цэрэндэжид нарын хүмүүс оролцож байна.

Хэн хариулах вэ?

С.Баярцогт: -Хоёрдугаар асуултаас нь хариулъя. Хуучин 22.1, 22.2-т зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээнээс хамаарч дүрмийн сангийн доод хэмжээг энэ хуулийн 22.1-д зааснаас дээгүүр тогтоож болно гээд сууриа 500 гэж тавиад, төрлөөс нь хамаараад заримыг нь өндөр байж болно гэсэн санаагаар оруулсан юм. Үндсэн хуулийн цэц 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор энэ заалтыг хүчингүй болгосон юм. Одоо бүх даатгалын компани ижилхэн 500 сая төгрөгийн дүрмийн сантай байгаа. Өөрийн чинь хэлж байгаагаар компани бүрээр тогтоохгүй, төрөл бүрээр нь тогтооно гэсэн бодолтой байгаа. Энд тавьж өгөхөөр ханшны зөрүү хурдан, хурдан нэмэгдүүлэх шаардлага байгаагаас болоод уян хатан байх үүднээс нь 22.1-ийг өөрчилж найруулъя гэдгээр орж ирсэн. Асуудал нь ерөөсөө л тэр байгаа юм. Хэрвээ гишүүд төрөл, төрлөөр нь заая гээд зарчмын зөрүүтэй санал гаргавал ярилцаж болно.

Өмнөх асуудлаар нь холбогдох этгээдтэй холбоотой зүйл асуусан гэж ойлголоо. Үүнийг ажлын хэсгээс тодруулна.

Гурав дахь асуудал бол Тусгай зөвшөөрлийн хуулиар Санхүүгийн зохицуулах хороо, түүний бүрэн эрх бусад байгууллагатай харилцах гэсэн заалт дотор болон Санхүүгийн зохицуулах хорооны хуулийн 3 дугаар зүйлд даатгагчийн даатгалын

Page 6: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

тухай хуульд заасан үйл ажиллагаанд зохицуулалт хийх эрх нь Санхүүгийн зохицуулах хороонд өөрт нь байгаа юм. Тийм учраас Санхүүгийн зохицуулах хорооны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. /Нэгдүгээр асуултад тодруулаарай/

Б.Шаравсамбуу: -Д.Зоригт гишүүний нэгдүгээр асуултад хариулъя. Даатгалын компаниудын нөөц хөрөнгөд одоогийн байгаа даатгалын тухай хуульд даатгалын компаниуд хувьцаа худалдаж авах, арилжих гэсэн хэсгийг хориглосон байдлаар заасан байдаг. Одоогийн даатгалын хуулийн 27.1.1 дэх заалт дээр энэ заалт орсон байдаг юм. Даатгалын компани хувьцааг худалдаж авах, арилжих. Үүнээс болоод одоогийн байдлаар даатгалын компаниудын нөөц хөрөнгө, хөрөнгийн зах зээл рүү орж чадахгүй байгаа. Энд 20 шахам тэрбум төгрөгийн тухай асуудал өнөөдрийн байдлаар зарцуулагдах бололцоотой /ямар нэг хэмжээгээр/.

Энэ талаар анхны хэлэлцэх үед гарсан асуудлын дагуу ажлын хэсгээс ийм санал томъёолж оруулах нь зүйтэй юмуу гэсэн санал оруулж байгаа юм. 27.1.1 “хувьцаа худалдаж авах, арилжих” гэдгийг хасъя. Хасахдаа үүний өмнө хэлэлцэгдэж байгаа нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дотор 3 дугаар зүйлд 17.2-т даатгагч тухайлбал Lloyd-ийн underrater-ийн холбоонд багтах гэснийг хасах гэсэнтэй хамт дараа нь нэмэлт болгоод хувьцаа худалдан авах, арилжих гэдгийг хасаж болох юм гэсэн ийм томъёолол гаргаж байгаа юм. Ингэснээр үүний зохицуулалт нь бүрэн алдагдахгүй, даатгалын компаниудад байгаа нөөц сангийн үлдэгдэл, чөлөөтэй хэсгийг хадгалах, зарцуулах тухай зааврыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталдаг. Үүнийг батлах эрхийг одоогийн мөрдөгдөж байгаа Даатгалын тухай хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд олгосон байгаа. Энэ дотроо нөөц хөрөнгийг эргэлтэд оруулахдаа төд хүртэлх хувийг хувьцаа худалдаж авахад, төд хүртэлх хувийг шинээр барилга барихад гэх мэтчилэн ангилаад зөвшөөрөгддөг. Энэ байдлаар нь Санхүүгийн зохицуулах хороо энэ зохицуулалтыг цаашид хийгээд байх бүрэн бололцоотой юм гэсэн байдлаар саналыг гаргаж байгаа юм. Хэрвээ гишүүдээс энэ саналыг гаргаад хэлэлцэгдээд орох юм бол бүрэн зохицуулагдаж болох юм гэсэн саналтай байгаа юм.

Гурав дахь асуудлын хувьд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын хуулийн 6.1.8 гэдэг заалтыг яагаад нэмэх гэж оруулж ирж байна вэ гэвэл одоогийн мөрдөгдөж байгаа Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлд даатгалын компаниудын дүрмийн сангийн доод хэмжээ нь 500 сая төгрөг байна гээд хатуу заачихсан. Тэрний дараагийн заалтад Санхүүгийн зохицуулах хороо энэ хэмжээг өөрчилж тогтоож байж болохоор ийм зохицуулалт хийгдсэн. Гэтэл энэ нь С.Баярцогт сайдын тайлбарласнаар Үндсэн хуулийн цэц дээр нэгэнт хуулиар тогтоосон хэмжээг хууль тогтоох эрх мэдлийн бус байгууллага тогтоох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг асуудлаар хүчингүй болчихсон. Гэтэл үүнээс болоод ямар байдал үүссэн бэ гэхээр бидэнд жил ирэх бүр даатгалын компаниудыг бэхжүүлэх, дүрмийн санг нь нэмэгдүүлэх ийм шаардлага гарч ирж байгаа. Одоогийн байдлаар бүх компанийг 500 сая төгрөгийн даатгалын дүрмийн сантай доод хэмжээ байна гэвэл 360 мянган долларын хэмжээний ийм юм байж байдаг.

Даатгалын хяналтын олон улсын байгууллагаас өгч байгаа зөвлөмжөөр бол даатгалын компаниуд өөрийнхөө бизнесийн жамаар томорч байх ёстой. Үүнийг томруулах төрөөс зохицуулах сигнал, дохио нь дүрмийн санг нь өөрчлөх замаар байх ёстой. Энэ үндсэн дээр бид дүрмийн сангийн хэмжээг тогтоох эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлэх нь зүйтэй юм гэсэн байдлаар Даатгалын тухай хуульд болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын

Page 7: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

хуульд оруулъя гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрх гэсэн 6 дугаар заалтад /6.1.7 гээд дуусаж байгаа/ 6.1.8 гэсэн байдлаар бүрэн эрхэд нь нэмье гэж байгаа юм. Яагаад энэ асуудлыг нэмэх гэж байгаа юм бэ гэхээр Монголбанкны тухай хуульд арилжааны банкуудын тухай хуулийн өнөөдрийн тогтсон жишгээр үзэхэд Монголбанк арилжааны банкуудын дүрмийн санг тухай бүр тогтоох Монголбанкны энэ бүрэн эрхийг Монголбанкны тухай хуулинд оруулж өгсөн жишгээр хийх нь зүйтэй юм гэсэн байдлаар хоёр асуултад хариулах байна.

Ц.Баярсайхан: -Г.Батхүү гишүүн асууя.

Г.Батхүү: -Даатгалын заавал болон сайн дурын гэж хоёр ангилж байгаа шүү дээ. Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн даатгалын асуудлыг цэгцэлж, журамламаар юм харагдаад байна. Тухайлбал, даатгалгүй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд маш их оролцдог. Улсын үзлэг гэж бид жилд нэг удаа кампаничилж явуулж байгаа. Уг нь тийм биш тодорхой хугацааны дараа автомашиныхаа техникийн байдлаас болоод зарим нь магадгүй хоёр жил, зарим нь жилд нэг удаа, зарим нь хагас жилд нэг удаа улсын үзлэгт ордог байх ёстой.

Нөгөө талаас даатгал бол улсын үзлэгт орж байгаа хугацааг дагаж, тэнд кампаничилсан маягаар Замын цагдаагийн байгууллагатай зарим даатгалын компаниуд хамтраад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний асуудлыг хоорондоо тохироод ингэж хийдэг систем байгаад байгаа юм. Үүнийг бие дааж даатгалын компаниуд заавал даатгалд хамруулдаг байх асуудлыг цэгцлэхгүй бол төлбөрийн чадвар муутай тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүс осол аваарьт орчихоор нөгөө талынхаа төлбөрийг барагдуулах чадваргүйгээс болоод хэрэг сунжрах, хүмүүс хохирох тийм явдал их гараад байгаа юм. Энэ талаар энэ хуулин дээр анхаарсан асуудал байна уу? Ямар бодлогоор цаашдаа явах ёстой юм бэ. Заавал даатгалд хамрагдах ёстой энэ даатгалыг хамруулсан эсэх дээр нь тавьдаг хяналтын систем нь ямар байх юм бэ? Захиргааны хариуцлага ноогдуулж байгаа тэр хариуцлага нь энэ шаардлагыг хангаж байна уу, үгүй юу.

Хөдөлгөөнд оролцож байгаа автомашины бараг 50 хувь нь л даатгалгүй явж байгаа шүү дээ. Тэрийг хянадаг газар гэж байхгүй, улсын үзлэгт орохдооо жилд нэг удаа хүчээр, замын цагдаа нар хүчилж байж даатгалд хамруулах гэж үздэг. Тэнд замын цагдаатай нь тохирчихвол дараагийн жилүүдэд даатгалгүй явж болдог. Яг хянадаг газар нь үндсэн үүргээрээ бол цагдаагийн байгууллага бас биш шүү дээ. Үүнийг яаж даатгах ёстой юм бэ? Энэ талаар ямар бодлого байна вэ?

С.Баярцогт: -Өнөөдрийн өргөн баригдаж байгаа хууль маань Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байгаа. Өргөн баригдсан зүйл, заалтын хэмжээнд л яригдана. Энэ удаагийн хувьд 4 зүйлтэй хуулийн төсөл өргөн барьж байна. Энэ 4 зүйлтэй хуулийн төсөл үндсэндээ даатгалын байгууллагын менежменттэй холбогдсон дүрмийн сан, холбогдох этгээд, дээр нь дүрмийн сангийн хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо зохион байгуулах. 17.1.2-т тодорхой хэмжээгээр тодорхойлсон нэг тодорхойлолтыг хассан гэсэн ийм л цөөн хэмжээний зохион байгуулалттай холбогдолтой зохицуулалттай жижиг хууль байгаа юм.

Г.Батхүү: -Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлыг ойлгож байна. Нэгэнт бид энэ хуулийг ярилцаж байгаа юм чинь цаашдаа ямар бодлого байдаг юм бол, яаж цэгцэлье, яаж журамлая гэж бодож байгаа юм бол гэсэн зүйл асууж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ойлгож байна.

Page 8: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

С.Баярцогт: -Энэ бодлоготой холбогдуулаад хариулах шаардлагатай гэвэл Шаравсамбуу гуай хариулна биз. Ер нь гишүүдийн зүгээс гаргаж байгаа санал, хуулийн төсөл өргөн барьсан хүмүүсийн хувьд зөвхөн энэ 4 зүйл, заалт дээр ярихаас өөр арга байхгүй. Дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр үүнийг хязгаарласан байгаа гэдгийг хэлмээр байна. Баярлалаа.

Ц.Баярсайхан: -Шаравсамбуу гуай хариулах уу?

Б.Шаравсамбуу: -Тэгье. Баярлалаа. Өнөөдрийн мөрдөж байгаа Даатгалын хуулиар даатгал нь сайн дурын болоод заавал гэсэн ийм хоёр төрөлтэй байхаар хуульчилсан байдаг. Энэ дотроо заавал даатгуулах даатгалын эрсдэл, нөхцөлийн талаархи нарийвчилсан зохицуулалт, уг даатгал нь заавал даатгуулах даатгал гэж нэрлэх энэ бүх асуудлыг тусад нь хуулиар шийднэ гэж энэ хуулин дээр заасан байгаа юм. Үүнтэй холбогдуулаад үзэхэд манайд заавал даатгалын хуулиар тогтоосон төрөл өнөөдөр байхгүй байгаа. Бусад орнуудад маш олон байдаг. Үүнээс манайд хамгийн эхлээд жолоочийн заавал даатгал гэдэг юмыг хуулиар бий болгоё гэж Засгийн газрын хэмжээнд тогтоод энэ хуулийн хэмжээнд өргөн барьсан. Засгийн газар өөрчлөгдсөнтэй холбогдуулаад өвөл буцааж авсан. Дахин өргөн баригдаагүй, баригдахаар байгаа. Үүгээр бол хэрэв жолоочийн даатгалыг заавал даатгалын хууль гэсэн энэ хуулиар хуульчилбал бүх тээврийн хэрэгсэл, бүх жолооч нар зөвхөн заавал даатгалд хамрагдаж байж хөдөлгөөнд оролцох. Заавал даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл, жолоочийг хөдөлгөөнд оруулахгүй байхыг хянах үүрэг нь Замын цагдаагийн үүрэг. Үүнийг даатгах, нөхөн төлбөрийг нь олгуулах, заавал даатгалд хамрагдах компаниудад тусгай зөвшөөрөл олгох, үүнд хамрагдаагүй хүмүүсийг зохицуулах гэх мэтчилэнгийн нийгмийн хамгааллын, олон нийтийг тээврийн эрсдлээс илүү хамгаалах чиглэлтэй ийм хуулийн төсөл бэлэн болсон. Өргөн баригдах процессдоо байгаа.

Манай хоёр хөршөөс эхлээд дэлхийн бүх орон жолоочийн хариуцлагын заавал даатгалын хуультай болсон. Энэнээс болоод хариуцлагын заавал даатгалтай тохиолдолд хөдөлгөөнд оролцогч иргэдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд хохирсон тохиолдолд энэ даатгалын нөөц сангаас эхэлж нөхөж олгоод, дараа нь даатгалын байгууллагууд даатгуулагчтай ярьдаг ийм тогтолцоо байх юм. Энэ хуулийг дахин шинээр өргөн барих процессыг түргэтгэх талаар бид ажиллаж байгаа. Засгийн газраас хямралтай холбогдуулаад даатгалын компаниудыг бэхжүүлэх, даатгалын тогтолцоог сайжруулах чиглэлээр өргөн барих хуулийн жагсаалтад орсон байгаа. Ер нь бусад орнууд ингэж л шийддэг юм байна. Бид бас хоёр хөршийнхийг саяхан судалж үзсэн. Байдал ингэж л шийдэгддэг юм байна гэж бодлогын хувьд хэлэх байна.

Г.Батхүү: -Би явж байгаа процессуудыг мэдэж байгаа л даа. Миний асуугаад байгаа нь одоо энэ хуулинд өөрчлөлт оруулаад, дахиад дараагийн өргөн барьсан хууль нь бэлэн байгаа гэдэг нь нэг хуулийг нэг дор олон өөрчлөх шаардлага байгаа юм уу. Нэг дор өргөн бариад шууд нэг мөсөн өөрчлөлт оруулчих боломж байгаагүй юм болов уу гэж асуугаад байгаа юм. Юунаас болоод саатаад нэг мөсөн зэрэг өргөн барьж болохгүй байгаа юм бэ?

Б.Шаравсамбуу: -Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр одоогоор байж байгаа. Шинэ сайд очсонтой холбогдуулаад өөрөө дахиад нэг сайн уншиж үзье, бусад зүйлийг магадалъя гэсэн ийм байдлаар байгаа. Ер нь Даатгалын хуулинд зааснаар даатгалын төрийн бодлогыг хэрэгжүүлэх захиргааны төв байгууллага нь

Page 9: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Сангийн яам байгаатай холбогдуулаад Сангийн яамаар дамжуулж өргөн барих нь зүйтэй юм гэсэн яриа гарсан. Тэр эргэж яригдах байх.

Заавал даатгалын тодорхой хууль нь өргөн баригдаагүй учраас түүнтэй холбоотой суурь хуулинд нь оруулах өөрчлөлтийг энэ удаа өргөн барьж болохгүй байгаа юм. Тэр хууль өргөн баригдчихвал, дараа нь жолоочийн даатгалынхаас гадна эмчийнх гэдэг юмуу, эсвэл бусад орнуудад байдаг шиг нийтэд аюултай болоод үйлдвэрийн объектуудын даатгалын тухай гэх мэтчилэнгийн заавал даатгалын төрөлжсөн хууль хэд хэд гарах юм. Энэ бүхнийг зохицуулсан суурь хууль нь өнөөдрийн Даатгалын хууль байж байгаа юм. Тэр хуулиудтайгаа холбогдоод хэлэлцэгдэх үед бага зэрэг өөрчлөлтүүд орно. Одоогийн суурь хуулинд өөрчлөлт орж болохгүй байгаа юм.

Ц.Баярсайхан: -Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Дэгийн хуулийн дагуу бичгээр ирсэн саналын дагуу санал хураах ёстой. 2 санал ирсэн байна.

1.УИХ-ын гишүүн Д.Зоригт Даатгалын тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл дээр, төслийн 22.1 дэх хэсгийг “даатгалын компанийн дүрмийн сан нь хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээ даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан зохицуулах хороо тогтооно” гэж өөрчилье гэсэн байна. Сая тодорхой асуулт асуугаад хариулт өгөгдсөн гэж ойлгож байна. Энэ саналаар санал хураалт явуулъя. Дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.

Зөвшөөрсөн 11Татгалзсан 0Бүгд 11Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

2.Даатгалын хуулийн төслийн 3 дугаар зүйл дээр 27.1.1 дэх хэсэг гэсэн заалт нэмэх гээд байна. Энэ нь Дэгийн хуулийн 20.2-оор хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, өргөн барьснаас өөр зүйлээр санал хураах тухай, нэмэлт, өөрчлөлтийн хувьд ийм байна. Тийм учраас үүнийг Шаравсамбуу гуай анхааралдаа аваад дараа хуульд өөрчлөлт орж ирэхэд тодорхой болгож оруулж ирэхгүй бол Дэг зөрчиж санал хураалгаж болохгүй юм байна.

С.Баярцогт: -27.1.1 өөрөө хөндөгдөөгүй заалт учраас болохгүй байна.

Ц.Баярсайхан: -Энэ төслийнхөө хувьд 3 дугаар зүйл нь хөндөгдсөн. Гэхдээ хуулийнхаа 27.1 дэх хэсэг хөндөгдөөгүй. Санал хураалт явуулж дууслаа.

Б.Шаравсамбуу: -Энэ дээр хэлэлцэх эсэхийг хэлэлцэх явцад гишүүнээс асуулт гараад, бид ажлын хэсгээс хариулсан. Тэр үндсэн дээр дараа нь асуулт тавьсан гишүүн хэлэлцүүлгийн явцад ийм зүйлийг авч хэлэлцэж болох юм байна гэж ойлголоо гээд, тэгээд УИХ-ын дарга хэлсэн учраас бид ийм зүйлийг оруулж ирсэн юм.

Ц.Баярсайхан: -За, ойлголоо. Ингээд Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж дууслаа. Уг хуулийн төслийг /ганцхан нэмэлт өөрчлөлттэй санал гарч байна/ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулъя гэдгийг дэмжиж байгаа гишүүд гараа өргөе.

Page 10: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Зөвшөөрсөн 10Татгалзсан 1Бүгд 11Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн гаргасан анхны хэлэлцүүлгээр батлах боломжтой гэсэн саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү.

Зөвшөөрсөн 11Татгалзсан 0Бүгд 11Гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Баярлалаа. Дэмжигдэж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир илтгэе.

Д.Зоригт сайд, холбогдох хүмүүсийг дуудаарай.

2.Монгол Улсын т ө р өө с цацраг идэвхт ашигт малтмал болон ц ө мийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын т ө с ө л, холбогдох хуулийн нэмэлт, өө рчл ө лт -ийн талаар төсөл санаачлагчийн илтгэлийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулна.

Д.Зоригт: -Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын үзэл баримтлалын талаар танилцуулъя.

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналтын цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтод хүрэхийн тулд цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн энергийн энхийн зорилгоор ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг өсгөн олборлолт боловсруулалтыг нэмэгдүүлэх, стратегийн зорилт, үйл ажиллагааны чиглэл, хөтөлбөрийн үндсийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Цөмийн энергийн салбар нь оюуны багтаамж ихтэй, өндөр технологи бүхий сүүлийн үед дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байгаа салбар. Ийм байдлаар Монгол Улсын төрөөс цацраг идэвх ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д батлуулахаар өргөн барьсан юм. Тогтоолын төслийн хувьд Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаас баримтлах бодлогыг хавсралт ёсоор батлах, бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг бас батлахыг заасан.

Мөн хоёрдугаар зүйлд Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгосон байгаа.

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого болон түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хувьд дараахь асуудлыг тусгасан байгаа. Үүнд: бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зарчим, цацраг

Page 11: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл хайгуул, олборлолт, болосвруулалт, тээвэрлэлт, цөмийн энергийг энхийн журмаар ашиглах үйл ажиллагаа, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, хүний нөөц, эрх зүйн орчин гэсэн ийм асуудлуудыг тусгасан байгаа. Үүний зэрэгцээ салбарын удирдлага, зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудлыг төсөлд тусгасан.

Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн төсөлд дараахь зорилтуудыг тусгасан. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахтай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, цөмийн энерги ашиглах, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх өндөр технологийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг тусгай хөтөлбөрийн дагуу бүрдүүлэх, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлыг өргөжүүлэх, цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих ажлын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт ашигт материалыг тээвэрлэх, хаягдал боловсруулах, хадгалах үйл ажиллагааг олон улсын стандарт шаардлагын дагуу гүйцэтгэх гэсэн ийм зорилтуудыг хөтөлбөрийн хэмжээнд тусгасан байгаа. Түүнчлэн хөтөлбөрийн төсөлд цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийг олборлох, баяжуулах, техник, эдийн засгийн үндэс боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх, үйлдвэр байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал агуулсан нүүрс, нүүрсний үнс, зэрэг ашигт малтмалаас уран ялган авах технологи нэвтрүүлэх, цацраг идэвхт үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн хаягдлыг боловсруулах, хадгалах байгууламжийг агуулах саналыг мөн тусгасан.

Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. 2009-2021 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн зорилтын эхний үе шатанд эрх зүйн орчинг бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх талын нөхцөлийг хангана. Хоёрдугаар үе шатанд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 4 их наяд, 394 тэрбум төгрөг гаруй, улсын төсвийн 1.17 хувийн төгрөг шаардлагатай байгаа юм. Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр 2008 онд удаа дараа хэлэлцэж, энэ бодлогын баримт бичгийн төслийг өргөн барьж байна.

Хуулийн төслийг бас өргөн барьсан байгаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Энэ нь хоёрхон заалттай. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалт байгаа. Энэ нь үндсэндээ Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.2-т “цацраг идэвхт ашигт малтмал” гэдэг нь юу вэ гэдгийг тодорхойлсон тодорхойлолт дээр заалт нэмсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.3-т “байгалийн хийгээс” гэснийг “байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмалаас” гэсэн заалтыг нэмж, үүнтэй холбогдолдтой нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Үндсэндээ цацраг идэвхт ашигт малтмалыг тусгайлсан хуулиар зохицуулах өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуульд нэмж оруулсан юм. Энэ хуулийг баталснаар Ашигт малтмалын тухай хуулийг үйлчлэх хүрээнээс цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг тусгаарлах нөхцөл бүрдэх бөгөөд энэ нь цаашид цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийг журмаар ашиглах, цөмийн төхөөрөмж, цөмийн болон цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, гадаад орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах олон улсын жишигт нийцсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Баярлалаа.

Page 12: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Ц.Баярсайхан: -Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаатар, Цөмийн энергийн газрын дарга C.Энхбат , орлогч дарга Б.Дамдинсүрэн, Төрийн өмчийн хорооны зөвлөх Д.Байлыхүү, Цөмийн энергийн газрын мэргэжилтэн Э.Гантулга зэрэг ажлын хэсэг оролцож байна.

Төсөл санаачлагчийн илтгэлээс асуух асуулттай гишүүд асуултаа асууя.

Д.Балдан-Очир: -Ураныг онцгойлон авч үзэх гэж байна. Цацраг идэвхт ашигт малтмалыг онцгой тавьж үзэх гэж байна. Энэ бол эрх зүйт төр улам боловсронгуй болж байгаагийн гол шинж. Оруулж ирсэн баримт бичгийг харж байна, болж байна. Гэхдээ ерөөсөө дэлхий нийтэд уран гэдэг бол зөвхөн цацраг идэвхт бодис гэдэг нь зөвхөн эрчим хүчний эх үүсвэр биш, цэрэг стратегийн гол түүхий эд. /Эрчим хүчний эх үүсвэрээс гадна/. Олон улсын гэрээ, конвенцийг хүлээн зөвшөөрч, Монгол Улсын олон улсын гэрээнд орсон үүргээ ухамсарлана, ойлгоно гэсэн иймэрхүү агуулгатай юм байна. Сүүлийн үед олон улсын байдлыг ажиглаж байхад, ойрхи дорнодын хавийн асуудлыг ярьж байхад цацраг идэвхт түүхий эдийг зарах, борлуулах асуудал нарийн болж байна, түүнийг боловсруулах асуудал. Америк тэргүүтэй том гүрнүүд өөрийнхөө үзэл суртал, бодлогыг тулгахын тулд арай доогуур хөгжилтэй орнуудад өөрийнхөө бүх бодлогыг тулгаж байна. Орос, Америк хоёр. Яг энэ үед ашигт малтмалыг хайх, эрэх, олох асуудал хаана ч нээлттэй байна. Яг олборлочихсон түүхий эдийг боловсруулаад болон түүхийгээр нь худалдах, борлуулахтай холбоотой асуудал энэ хуулинд нарийн гарч ирж чадахгүй байна. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад хоёр асуудал байна.

Бид 1994 оны Ашигт малтмалын тухай хуулиар байдгаа энэ ертөнцөд дэлгээд тавьчихсан. Хэн хүссэн нь Монголд юу хийж болдог иймэрхүү байдлаар Монголын газар шороог ухаж байгаа. Цацраг идэвхт ашигт малтмалыг олсон ордын лиценз эзэмшигч хүний эрх, үүргийг яаж зохицуулах юм бэ? Тэр бараг өмчлөхийн наагуурх харилцааг зохицуулж байгаа асуудлыг ордыг эзэмшиж байгаа этгээдэд тийм эрх олгогдож байгаа. Тийм этгээдүүд Монголын нутаг дээр маш олон байна гэж байгаа юм. Цацраг идэвхт ашигт малтмал, тухайлбал, ураныг хайж эрж олсон олон гадаадын хуулийн этгээдүүд байгаа. Энэ хүмүүс, хуулийн этгээд хувь хүмүүс Монгол улсын хууль болон гадаадын хууль, эрх зүйн хүрээнд хэр ажиллах нь ч ойлгогдохгүй шахуу байдалтай байгаа. Энэ нь хэтрэхээр улс төр болдог. Тийм учраас үнэхээр хуулийг нарийсгаж чангалъя гэж байгаа бол зөвхөн Монгол улсын төр, аж ахуйн нэгж, иргэд гадаадын иргэдийг ялгавартай хандахгүй бол олон улсын өмнө хүлээсэн үүрэг, Монгол улсын нэр, Монгол улсын төр засгийн газар олон улсын байгууллагуудын үүрэг зөрчигдөх тийм өнцгүүд энэ хуулийн олон газар нээлттэй байна. Тийм учраас цацраг идэвхт ашигт малтмалын ордыг эрж хайсан гадаадын иргэд, этгээдийн эрх зүйн зохицуулалтууд хаана явж байна, үүнийг хумих ямар боломж байна?

Ялангуяа олборлосон түүхий эдийг борлуулахтай холбогдсон худалдааны эрхийг хаасан, зохицуулсан юм хаана байна? Иран зэрэг улс рүү Монголын нутаг дээр олборлосон ураны хүдрийг худалдааны шугамаар гэрээ хийгдвэл ойрхи дорнод дэлхийд заналхийлээд байна гэж үнэхээр яригдаад байгаа бол тэр орнуудад Монголын уран очвол яах юм бэ? Яг энэ эрх зүйтэй холбогдсон харилцаа яаж зохицуулагдсан бэ гэж асуумаар байна.

Ц.Баярсайхан: -Д.Зоригт сайд хариулъя.

Д.Зоригт: -Энхбат дарга хэлнээ.

Page 13: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

C.Энхбат : -Баярлалаа. Таны асуусан асуулт зөв зүйтэй юм. Ер нь уран хоёрдмол хэрэглээтэй учраас их нарийн хяналтанд байдаг түүхий эд юм. Бид өнөөдөр баяжуулах тухай хэтийн төлөвийн маягтай ярьж байгаа юм. Уран баяжигдаад зэвсгийн хэмжээнд баяжигдталаа их нарийн технологи, маш их хүч хөрөнгө шаардсан ийм технологийн шатлалаар явдаг. Энэ бол дэлхийд цөөхөн орон эзэмшиж байгаа технологи юм.

Хоёрдугаарт, дэлхийд ураны наймаа хийж байгаа орон, компани хуруу дарам цөөхөн байгаа. Цөмийн зэвсэгтэй 5 орон гол нь үүнийг барьж байгаа. Бид цөмийн зэвсэгтэй 5 орны нэгд нь байж баяжуулах байх. Цаашаа зэвсэг хийж байгаа оронд очих уу, үгүй юу гэдэг асуудал дээр бид тэртэй тэргүй хяналт тавих боломж муутай. Уран банк, санхүүгийн систем шиг болж эхэлж байгаа үе л дээ /мөнгөтэй адилхан/. Жишээлбэл, Францын AREVA гэдэг компани манайд уран олборлох гээд байгаа. Уран олборлоод Франц руу авч явахгүй, өөр газар руу өгчихөөд, жишээлбэл, Хятад руу өгчихөөд шал өөр газраас өөрсдөө авчих иймэрхүү маягтай явагдах учраас наймаа арилжаан дээр бид хяналт тавих боломжгүй болов уу гэж бодож байна. Манайд ажиллах хөрөнгө оруулагч дээр тавих шаардлагыг бид энэ бодлого дотроо хэд хэдэн шаардлагууд тавьсан байгаа. Ерөнхий нөхцөлүүд гээд хэд хэдэн шаардлага тавьсан, техник, технологийн хувьд, байгаль орчин, аюулгүй ажиллагааны хувьд, нийгмийн асуудлаар. Энд гол нь дэлхийд нэрд гарсан ураны салбарт туршлагатай, ил тод ийм компаниудыг ажиллуулна гээд бодлогодоо оруулсан байгаа юм.

Д.Балдан-Очир: -Ер нь Монголчууд хашрах цаг болсон. Нэг хүний гарт өгчихөөд хариуцлага дууссан гэдэг юм байхгүй болсон. Бид дэлхийн хүн төрөлхтний том нийгэмлэгийн нэг гишүүн. Тэр бол зүгээр нэг хүнсний бүтээгдэхүүн биш, зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх асуудал биш. Хүн төрөлхтний дайн, энхтэй холбогдсон хамгийн чухал асуудлаар харьцах бараг 6 дахь том гүрэн болно. Дэлхийд цацраг идэвхт нөөцөөр асар их өндөр төвшинд хүрсэн Монгол оронд хар захын наймаа шиг байдал, Оросын байлдааны АК, танк зардаг асуудал биш. Тийм учраас олон улсын эрх зүйн төвшинд маш их өндөр төвшинд хүрсэн, давхар, давхар шат хаасан, хариуцлагаа тухайн, тухайн үед нь хаасан, тусгаарласан ийм байдлаар л цөмийн эрчим хүч, цацраг идэвхт бодисыг ашиглахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг Монголчууд хийхгүй бол өнөөдөр өлсгөлөн бар шиг хүмүүс шагайсан байгаа юм. Тийм учраас энэ дээр миний асуултад дутуу хариулж байна гэж үзэж байна. Засгийн газрын гишүүд нэмж хариулах юм байна уу.

C.Энхбат : -Би нэмээд хэлье. Нарийвчилсан зохицуулалт нь Цөмийн энергийн тухай хуулиар хийгдэх учиртай. Тэр хууль Засгийн газраар хэлэлцэгдээд, УИХ-д өргөн барихаар бэлэн болчихсон байгаа юм.

Ц.Баярсайхан: -Д.Дамба-Очир гишүүн асууя.

Д.Дамба-Очир: -Монголын тогтоогдсон ураны нөөц дэлхийн хэмжээнд хэдэн хувийг эзэмшдэг, хэд дэх нь юм бэ?

Хоёрдугаарт, ураныг тээвэрлэх, баяжуулах гэдэг маш хариуцлагатай асуудал. Цацраг идэвхт бодистой холбоотой зэрэг. Тийм учраас тэр тал дээр нь энд баяжуулах юмуу, эсвэл хүдэр хэлбэрээр нь авч гарах гээд байгаа юмуу. Одоо ингээд задлах юм бол ямар юм болох юм бэ? Тэр талаас нь сайн хэлж ярьж өгөхгүй бол миний хувьд атомын цахилгаан станцын чиглэлээр төгсөж байсан учраас үүнийг дэндүү сайн ойлгож байна. Энэ маш хариуцлагатай, хүнд асуудал гэдгийг хэлэх гээд

Page 14: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

байна. Тийм учраас энэ талаар төрөөс та бүхэн, агентлагийн дарга нар их сайн ойлгож байгаа байлгүй дээ /мэргэжлийн хүмүүс нь/.

Гуравдугаарт, улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон гурван орд байгаа гэж ярьдаг. Тэрний хоёр ч юмуу, бараг гурвуулангий нь Канадууд авчихсан гэж ярьж байгаа. Энд төрийн оролцоо хэр байдаг юм бол, яаж хяналт тавих гээд байгаа юм. Цаашдаа ураны ордууд дээр Дундговь ч гэдэг юмуу, бусад нөөц нь тогтоогүй, улсын нөөцөд байгаа гэсэн энэ ордуудад ямар бодлого төрөөс баримтлах гээд байна вэ? Уран гэдгийг би яагаад дахин, дахин асуугаад байна вэ гэхээр энэ бол төрийн бодлогоор явах ёстой юм гэдгийг би хэлэх гээд байна.

C.Энхбат : -Манай улсын ураны нөөц гэсэн баримт бичгүүдэд жаахан өөр, өөр тоо байдаг юм. МАГАТЕ-д өгсөн олон улсын атом, энергийн агентлагийн хэвлэдэг мэдээлэлд 63 мянган тонн гэж байдаг. Энэ тоогоороо манайх дэлхийд арван тавд орж байгаа юм. Хуучин манайд ажиллаж байсан Зөвлөлт Холбоот Улсын геологичид “танай нөөц илүү шүү, нэмж хайгуул хийвэл энэ нөөц нэмэгдэх ёстой, 1 сая гаруй тонн болох ийм боломжтой” гэж ярьдаг. Тийм бол манай улс эхний тавд багтахаар байдалтай байгаа. Ураны нөөцөөр.

Тээвэрлэлт, баяжуулалт гэж та асуулаа. Тээвэрлэлт маш чухал. Бид тээврийн асуудлаа хариуцдаг, хадгалалт хариуцдаг тусгай нэгж манай агентлагт байдаг. Изотоп контор гэсэн нэртэй. Энэ бол бэлэн болчихсон хуулин дээр тэр асуудлуудыг зохицуулж байгаа. Тэр изотоп контор нь өөрийн тусгай улсын онц объект гэсэн хадгаламжийн газартай, тусгай цэрэг, хамгаалалттай, тусгай дуут дохиолол тавьдаг машинтай болох гэж байгаа юм. Тээвэрлэлт дээр бид онц анхаарал тавих санаа байгаа. Яагаад гэвэл цацраг идэвхт бодисыг тээвэрлэхэд цацраг идэвхт тоосоор тэр хавиа бохирдуулчихгүйн тулд тусгай контейнерт тээвэрлэнэ.

Баяжуулалтыг бид юу юугүй баяжуулалт хийгээд эхлэх боломжгүй. Нэгдүгээрт, технологи байхгүй, хөрөнгө их шаардагдана. Энэ бодлогын хэмжээнд бид ураныг шороогоор нь гаргахгүй, хүдрээр нь гаргахгүй. Боловсруулалт хийсэн, шар нунтаг болгосон ийм хэлбэрээр нь эхний ээлжинд гаргах зорилт тавьж байгаа. Хэтийн төлөвтөө баяжуулъя, тэр байтугай түлшний элемент хийж гаргая гэдэг ийм бодлого баримталж байгаа.

Гурван ордын хувьд, нэг дээр нь Орос- Монгол- Канад компани хамтарсан ажиллаж байгаа. Тэр нь ашиглалтын лицензтэй. Өнөөдрийн байдлаар юм хийгээгүй байгаа. Шинэ хууль гартал ажил хийхгүй, хүлээгээд байж байгаа. Гурван ордын эзэмшлийн асуудал дээр жаахан ээдрээтэй асуудал бий. Та бүхэн мэдэж байгаа. Western Prospector гээд Гурван булаг гэдэг ордыг эзэмшиж байгаа компани нь өөрийнхөө хувьцааг Хятадын компанид зарах санал гаргаад явж байгаа. Энэ гэрээ нь арай дуусаагүй байгаа юм шиг байгаа. Тэгэхээр бид энэ дээр арга хэмжээ авах гээд яг пактикаа яриад, үүнтэй холбоотой байгууллагууд бүгд нийлээд ярьж байна. Энэ дээр бид ямар бодлого барих юм, боловсруулалт дээр ураны хайгуул, олборлолт, боловсруулалт дээр тухайн үед 720 сая доллар зарсан юм байна. Тэр үеийн 720 сая долларыг зарчихсан улс өөрсдөө мэдэж болдоггүй юмуу гэдэг юм нэлээн өргөн явж байгаа. Энэ дээр арга хэмжээ авах гээд яригдаж байгаа.

Д.Дамба-Очир: -Тодруулъя. Би ойлгож байна. Гурван булаг гэхэд цооног хийчихсэн, үндсэндээ ашиглахад бэлэн орд байгаа. Энэ чинь социализмын үед, Оросын үед хийсэн ажил шүү дээ. Тэгэхээр би асууж байгаа нь тэр юм. Дахин асууя.

Page 15: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Үүнийг Монголын төр өмчинд нь авч болдоггүй юмуу? Мардайн ордод ашиглалтын лиценз өгчихсөн байна гэж би ойлголоо. Тийм үү?

C.Энхбат : -Дорнод.

Д.Дамба-Очир: -Би яагаад ингэж нөөц асуугаад байна вэ гэхээр сүүлийн үед технологиор нь хяналт тавьж чадахаа байчихаад байгаа шүү дээ. 5 улс орон гэж яриад байна шүү дээ. Ураныг, цөмийг хянадаг нь. Одоо сүүлийн үед улс орны ярьж байгаа нь ганцхан нөөцөөр нь л хянана гэж яриад байгаа юм. Тэгэхээр Монгол өнөөдөр их сонирхолтой байгаа шүү дээ. Нөөц нь энд ашиглагдаагүй байж байгаа. Тийм учраас би асуугаад байгаа нь энэ юм. Гурван булаг ч гэдэг юмуу, Мардай ч гэдэг юмуу, нөөцийг нь улсын төсвөөр тогтоосон, хамгийн гайгүй нь хориод мянган тонн нөөцтэй байна уу? Мардай нь. Гурван булаг нь арван хэд байна уу. Энэ хоёр л хамгийн том нь биз дээ?

C.Энхбат : -Дорнод гучаад байгаа.

Д.Дамба-Очир: -Дорнод 30. Ингээд л наадах чинь дуусаж байгаа юм байна шүү дээ.

Ц.Баярсайхан: -Хариултаа бараг авчихлаа шүү дээ. Тийм ээ.

Д.Дамба-Очир: -Үгүй ээ. Би асуулаа шүү дээ.

Ц.Баярсайхан: -Д.Зоригт сайд хариулъя.

Д.Зоригт: -Гурван орд дээр сая C.Энхбат дарга хэллээ. Нэг дээр нь Төв Азийн уран гэсэн Монгол-Орос-Канадын хамтарсан компани байгаа. Монголын талын 21 хувь дээр нь Төрийн өмчийн хороо байдаг. Гурван булаг, Мардайн орд дээр Канадын компаниуд одоогоор лицензтэй байгаа. Ер нь тэнд Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаанд шалгалт явсны дагуу одоогоор лицензийг түдгэлзүүлсэн. З сарын хугацаагаар. Энэ бодлогын баримт бичгийг ямар ч гэсэн УИХ-аар батлуулж байгаа нь цаашлаад төрийн оролцоо ямар хэмжээнд байх юм бэ гэдгийг тогтоож байгаа юм. Яагаад гэвэл Ашигт малтмалын тухай хуулин дээр ураны бүх орд газруудыг стратегийн ач холбогдолтой орд газар гэж томъёолоогүй. УИХ-аас баталсан жагсаалтын дагуу байна гэж хэлсэн байгаа.

Энэ бодлогын баримт бичгийн нэг онцлог бол ураны аливаа нэг ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалтад оруулж байгаа. Тэгэхээр ураны аливаа нэг ордыг стратегийн ач холбогдолтой орд газарт хамруулснаар энэ бодлогын баримт бичгийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтын дагуу төр дахиад хувь эзэмших яриа хэлэлцээр, хувь эзэмших асуудлаа сөхөж тавина гэсэн үг.

Д.Дамба-Очир: -Энэ бичиг батлагдсаны дараа. Тийм ээ.

Д.Зоригт: -Яагаад гэвэл яг өнөөдрийн байдлаар жишээлбэл, стратегийн ач холбогдолтой орд газруудын жагсаалтад ороогүй байгаа орд газруудыг сая гишүүд асууж байна. Төр яаж оролцох юм бэ гэж. Энэ баримт бичиг батлагдаж байж, энэ бодлогын баримт бичгийн 3-ын 1, 4 дээр байгаа. Тэгэхээр бүх ураны ордууд стратегийн ач холбогдолтойг зарлаад тэр дагуу дахиад Ашигт малтмалын хуулийн дагуу төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гэсэн үг юм.

Page 16: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Д.Дамба-Очир: -Мон-Атом гэдэг компани төрийн өмчит компани байгуулсан гэсэн. Тэр нь хувь эзэмшээд явж болдоггүй юмуу гэж асуух гэж байгаа нь л тэр юм.

C.Энхбат : -Уг нь санаа нь тийм юм. Эзэмшиж байгаа хувиа өгнө. Эзэмшээгүй байгаа ордууд дээр яах вэ гэдгийг л бид яриад байна. Жишээлбэл, Төв Азийн уран дээр Монголын Засгийн газар эзэмшиж байгаа 21 хувиа Мон-Атом компанид шилжүүлнэ. Төрийн өмчийн хороо шилжүүлж байгаа.

Ц.Баярсайхан: -Ц.Дашдорж гишүүн асууя.

Ц.Дашдорж: -Ерөнхийдөө асуулт давхцаад байна. Би лицензийн асуудал дээр асууя. Мэдээж Ашигт малтмалын хуулийн үйлчлэх хүрээнд ураны асуудлыг тусад нь асуудлыг нь шийдэх юм бол, хуучин Ашигт малтмалын одоогийн хэрэглэж байгаа хуулиар холбогдсон лицензийн асуудлыг яах ёстой юм бэ?

Хоёрдугаарт, тухайлсан ашигт малтмалын нэрээр агуулгын хувьд урантай талбай дээр лиценз авчихсан хүмүүсийн асуудлыг яах юм бэ? Өөр нэрээр нүүрсний ч гэдэг юмуу, урантай ялгасан талбай дээр лиценз авчихсан хүмүүсийн юмыг энэ нэгдсэн бодлогоор яаж зохицуулах ёстой юм бэ? Үүнийг давхар тооцож оруулж ирж байгаа юм байна уу?

Гуравдугаарт, энэ хоёр заалтын нэг нь нэр томъёоны юм байна. Хоёр дахь нь байгалийн хий гэдгийн ард “цацраг идэвхт ашигт малтмал” гээд оруулаад өгчихөж байгаа юм байна. Энэ хоёроороо Ашигт малтмалын хуулиас тусгаарлагдаж асуудал нь шийдэгдээд явчих бодит бололцоо нь хангагдаж байгаа юмуу? Хэрвээ Ашигт малтмалын хуулиас гадуур эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдэх гэж байгаа бол ямар хуулиар үүнийг зохицуулах гээд байгаа юм бэ?

Энд бас ийм юм байна. Хөрөнгө оруулалтын хувь хэмжээ гээд нэг тоо заагаад тавьчихсан байна. Гурван хэсэг хуваасан байна. Төрийн, хувийн гээд. Тэгсэн мөртлөө энд төсвийн хөрөнгөөр, төрийн бодлогоор асуудлыг зангидна, судалгаа, эрдэм шинжилгээний асуудал нь төсөв дээр сууж өгнө гээд байгаа. Мөн энэ дотор хувийн хэвшлийн гэдэг нь болохоор 97, 98 хувийг нь дангаараа гаргахаар ийм юм туссан байна. Тэрний хувийн гэдгийг юу гэж ойлгох юм бэ? Жишээлбэл, Канадын компаниуд ч гэдэг юмуу, тэр бүгдийг хувийн гэж ойлгоод байна уу? Энэ чинь онцгой элементийнхээ хувьд зарим нь Монгол руу хөрөнгө оруулах, бид нартай хамтарч ажиллах сонирхолтой байгаа улсууд нь төрийн мэдлийн компаниуд нь юмуу, Засгийн газрын оролцоотой, Засгийн газраасаа тодорхой хэмжээний чиглэл, үүрэг авч ажилладаг ч юмуу, иймэрхүү компаниуд байх юм бол энэ хувийн хэвшил гэдэг томъёолол чинь зөв үү, буруу юу? Бид УИХ-ын тогтоол хэлбэрээр үндсэн бодлогынхоо чиглэлийг тодорхойлох гээд байгаа шүү дээ.

C.Энхбат : -Бид хувь ярихдаа Монголынхоо т ө рийн хувь гэж яриад байгаа. Гадныхыг голдуу хувийн гэж ойлгоод байгаа. Ер нь ураны асуудлыг Цөмийн энергийн тухай гэдэг өргөн баригдах хуулиараа зохицуулах ёстой юм. Тэр хууль цацраг идэвхт ашигт малтмал, тэр дундаа уран. Цөмийн эрчим хүчийг ашиглах тухай асуудлыг зохицуулах. Тэгээд аюулгүй ажиллагааны асуудлыг хамарсан ийм хууль байгаа юм. Тэр хууль ураны асуудлуудыг зохицуулах ёстой юм.

Хувь эзэмших асуудал дээр Д.Байлыхүү гуай хариулах уу?

Ц.Баярсайхан: -Хавсралт дээр заасан тоотой хувь хэмжээ ярих гээд байна уу? Гишүүд ээ ийм л зүйл байгаа юм. Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон

Page 17: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг л бид батлахаас, ард байгаа хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээ, зарим мөнгө тавьсан гуравдугаар хавсралт зэргийг Засгийн газар батлах нь зүйтэй. Хөтөлбөрийн төлөвлөгөө гээд байна. Урьд өмнө нь ямар нэгэн төрийн тодорхой баримтлах бодлогыг ерөнхий хүрээнийх нь хувьд баталж өгдөг. Бодлогын хүрээнд хуулиа хийнэ, бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Засгийн газар дээрээ ярина, хувийн зүгээс ямар, ямар хөрөнгө оруулалт хийгдэх юм, улсаас ямар хэмжээний мөнгө гаргах юм, төсөвтэй үүдэгдсэн харьцаа гэдгээ жил, жилийнхээ төсвийн бодлогод оруулж ирэх, тэрийг Засгийн газар дээр ярих нь оновчтой болох байх. Одоо бол нэгдүгээр хавсралтаа ярих нь зүйтэй болох байх.

Ашигт малтмалын хуулийн нэмэлт бол энэ цацрагийн тухай хуулийг баталснаас эхэлж мөрдөнө гэсэн байгаа. Тэгэхээр чинь өмнө нь ингэж хууль баталж байсан билүү?

Ц.Дашдорж: -Дарга аа, Ашигт малтмалын хуулийн асуудлыг энд хэлэлцэх биш, тэр хуулиа өргөн барихдаа үүнийгээ оруулж ирэх ёстой юм. Өнөөдөр бид энэ асуудлыг яриад байх ёсгүй юм байна. Зөвхөн саяын хэлдгээр л явах ёстой.

Ц.Баярсайхан: -Тэгж ойлголцвол ажил хурдан явах байх.

Хоёрт нь, хэрвээ ураны ордуудыг бүгдийг стратегийн ордод хамруулъя гэвэл тэрнээс үүдэгдээд лицензийн асуудал, саяын гишүүний тавьж байгаа асуудал гарч ирнэ. Үүнийг л нэг мөр тодорхой хариулах хэрэгтэй байна. Сая лицензтэй холбоотой юман дээр бодлого боловсруулж байгаа гэж ойлгогдлоо шүү.

Бадамсүрэн гишүүн асуултаа асууя.

Х.Бадамсүрэн: -Бодлогын бичиг баримтын 3.2 байна. Ер нь цацраг идэвхт ашигт малтмалын асуудлыг бид анх удаа бие даасан байдлаар хуульчлах гэж байна. Тийм учраас эхнээсээ нэр томъёо нэгдсэн ойлголттой л явах шаардлага зайлшгүй байна. 3.2.1 дээр олборлох, баяжуулах, боловсруулах процессын асуудал байна. Дараа нь 3.2.4 дээр байна, 3.2.7 дээр байна. Энд бид баяжуулах процесстоо ямар процессыг ойлгож байна, боловсруулах гэдэг дээр юу юуг нь ойлгож байна гээд түүнийгээ нэгдсэн ойлголттой болж, аль заалтад ямар үгээрээ тусгагдах ёстой юм бэ гэдгийг цэгцэлмээр санагдаж байна. Тийм учраас баяжуулах, боловсруулах гэсэн хоёр юмаа зааглаж хэлнэ үү.

Нөгөө саналыг сая Ц.Баярсайхан дарга хэлчихлээ. Бодлогынхоо бичиг баримтыг бид боловсруулаад, төлөвлөгөөг УИХ хэлэлцэх зайлшгүй шаардлага байна уу, үгүй юу гэдгийг асуух гэж байсан юм.

Нөгөө талаас цацраг идэвхт ашигт малтмалын асуудал тусгай хуулиар зохицуулагдах нь ээ. Гэхдээ урьд нь тусгай зөвшөөрөл олгогдож байсан асуудал нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж байсан. Цаашид шинэ хуулиар зохицуулагдах нь. Яг энэ хоорондын шилжилтийн процессыг яаж зохицуулах, тэр нь ямар эрх зүйн актаар хийгдэх гэдгийг эхнээсээ тодруулж явахгүй бол лиценз шилжихтэй холбогдсон асуудал, хоёрдугаарт, стратегийн ач холбогдолтой ордын жагсаалт байхгүй байж байгаад цацраг идэвхт ашигт малтмалын асуудал тийшээ шилжихээр бас нэг асуудал гарна. Энэ талаар ямар бодолтой байна. Үүнийг анхаарах ёстой асуудал шүү гэдгийг хэлэх гэсэн юм.

Page 18: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

C.Энхбат: -Боловсруулалт гэдгийг шар нунтаг үйлдвэрлэх процесс гэж ойлгож байгаа. Эхний ээлжинд олборлоод, боловсруулах үйлдвэр тавиад боловсруулаад, шар нунтаг болгоод, түүнийгээ гадагшаа ачуулж баяжуулахыг эхний үе шатандаа ойлгож байгаа.

Баяжуулна гэдэг бол манай хувьд, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдчихсэн улс учраас зөвхөн түлшний хэмжээнд баяжуулах асуудал яригдаж байгаа. Тэрнээс зэвсгийн өндөр хэмжээний баяжуулалтын тухай огт яригдахгүй ийм байгаа. Хоёр дахь шатандаа баяжуулах үйлдвэр оруулж ирэх. Энд цогцолбор байгуулах тухай яригдаж байгаа.

Д.Одхүү: -Баярлалаа. Би ерөнхийд нь төрийн бодлогын баримт бичиг харьцангуй сайн боловсруулагдсан гэж бодож байна. Засгийн газрын бусад агентлагуудаас оруулж ирж байгаа хуулиуд тааруухан байдаг. Энэ удаагийн хууль гайгүй гараад иржээ.

Гурван асуудал байна. Ерөнхий нөхцөл дээр нэг асуудал ойлгогдохгүй байна. 3-ын 3.1.1-ийн “г” дээр “цацраг идэвхт ашигт малтмалын дэлхийн зах зээлд тогтвортой тэргүүлэх байр суурь эзэлсэн” гэсэн шалгуур тавьсан байна. Энэ юуг хэлэх гээд байгаа юм бэ? Цацраг идэвхт ашигт малтмалын дэлхийн зах зээл гэдэг нь борлуулалтаар тогтвортой тэргүүлэх байр суурь гэж яриад байгаа юмуу, эсвэл боловсруулалт, борлуулалтаар гэж тодорхойлох гэсэн юмуу. Яагаад гэвэл дараагийн заалт дээр техник, технологийн хувьд гэчихээд олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай гээд байж байна. “г” дээр байгаа юм чинь ойлгогдохгүй байна. Дэлхийн зах зээлийн яг аль хэсэг дээр нь тогтвортой тэргүүлэх байр суурьтай гэдэг нь борлуулалтыг нь яриад байна уу, боловсруулалт яриад байна уу?

Хоёрдугаар асуулт нь, 4.3 дээр байна. “Цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх явцад” гэж байна. Цөмийн энерги ашиглагдах гэдэг нь ойлгогдож байна. Цөмийн технологи гэдэг нь юу яриад байна вэ? Тэрийг тодруулж өгөхгүй юу.

Гуравдугаарт, би нэг л юманд санаа зовдог юм. Цацраг идэвхт ашигт малтмалыг олборлож болно. Тодорхой хэмжээний C.Энхбат даргын түрүүний хэлдэг шиг боловсруулалтын тодорхой төвшин елог хийх хүртэл баяжуулах маягийн юм байж болно. Тэрнээс цааш үндсэндээ Монгол тэрний зөвшөөрөл автал 10, 20 жилээс нааш байхгүй. Тэрийг задгай, хүн бүрт өгдөг ч юм биш. Тэгэхээр елог хийх хүртэл явах юм байна гэж ойлгоё гэж бодлоо гэхэд энд нэг айхтар өгүүлбэр яваад байна. “Өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангах” гэсэн аймаар үг байна. Тээвэрлэх гэдгийг ойлгож байна, дамжуулна тээвэрлэнэ гэдэг болж байна. Энэ чинь цөмийн хаягдлыг Монгол улсын нутаг дэвсгэрт хадгалах бололцоог нээж өгч байгаа бодлого болж байна. Энд төрийн бодлого тодорхойлоод энэ тухай авч хэлэлцэнэ гэсэн бол би ойлгохоор байна. Гэтэл энд шууд заагаад өгчихсөн байгаа юм. “Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад шаардлагатай цөмийн түлшийг импортлох, хил дамжуулан тээвэрлэх” гээд энэ хоёрыг зөвшөөрч байна шүү дээ. Дараа нь “өөрийн нутаг дэвсгэрт хадгалах нөхцөлөөр хангана” гээд шууд хэлчихсэн байна. Та нар шууд эдгээр орнуудын цөмийн хаягдал түлшийг Монголд хадгалах гэдэг бодлого явуулах гэж байгаа юм биш биз дээ? Үүнийгээ тайлбарлаач, бодооч.

Дараагийн асуулт 4.5 дээр үргэлжлүүлээд “гадаад орнуудын туршлага судлах замаар цөмийн болон цацраг идэвхт хаягдлын хадгалалт, булшлалт, боловсруулалт

Page 19: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

зэрэг нарийн хяналт, өндөр технологи шаардсан үйл ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлэх чиглэл баримтална гээд бүр баталгаажуулчихсан байна. Би нэг юмнаас айдаг юм. Улс орнууд асар их хэмжээний мөнгө амладаг. Тэр нь юу вэ гэхээр өөрийн эх орны байгаль орчинд халтай байдаг учраас ядуу буурай болон /элдэв янзын/ том нутагтай тийм орнуудад их мөнгө төлж байж, хахуулдах замаар, тодорхой бүлэг улсад хаягдлуудаа өгнө, булшилж ч ирсэн. Цаашид булшлах оролдлого бодлогоор дайн хийдэг гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бид тийм ядуу буурай, мөнгө аваад булшилдаг, хадгалдаг газар нь Монгол улс мөн юм уу, биш юмуу? Миний бодлоор бол Монгол улс байгаль орчноо хамгаалах, экологийн цэвэр бүсүүдийн нэг Монгол улс байна гэж бодож байгаа бол энэ чиглэлийг яаран нээх, үүнийг тодорхойлж өгөх шаардлага байна уу гэдгийг л төсөл санаачлагчдаас асуух гэсэн юм.

Д.Зоригт: -Эхний асуултад Д.Байлыхүү гуай, гадны компанийг сонгон шалгаруулах, стратегийн хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах асуултад, сүүлийн З дээр нь C.Энхбат дарга хариулъя.

C.Энхбат: -Ер нь Д.Байлыхүү гуайн хэлэх юман дээр би бас нэг, хоёр үг хэлчихье. Бид тал, талын юмыг бодсон юм. Тийм боломжтой компани гэхээр нэгдүгээрт, өөрөө тийм их туршлагатай байх юмуу, олборлох, өөрийн технологитой, нэлээн өндөр төвшний технологитой. Тэрнээс биш хоцрогдчихсон, хэнд ч хэрэггүй болчихсон технологитой компани бас сонин биш байна.

Хоёрдугаарт, баяжуулалтын систем бол тогтчихсон системтэй, борлуулалтын өөрийн сүлжээтэй ийм түнштэй бид түншилбэл ашигтай юм болов уу гэж бодож, маргаж, үндсэндээ бүх яамдын төлөөлөгчид орж хийсэн юм. Та маш зөв анхаарлаа. Бөөрөнхий тэмдэг тавьсан юм. Бүх юмаа нэгтгэж байгаа л ухаантай, ерөнхий нөхцөл гэж тавьсны учир нь тэр юм. Байлыхүү гуай цааш нь дэлгэрүүлэх биз дээ.

Цөмийн энерги, цөмийн технологи гэж ялгадаг нь юу вэ гэхээр ер нь цөмийн технологийг бид өдөр тутмын амьдралд цөмийн энергийн асуудлыг хэрэглэж байгаа. Наад зах нь галын унтраалга дотор цөмийн энергийн хэрэглээний юмнууд явж байгаа. Тэгэхээр цөмийн технологи гэж тусад нь ялгаж, хүч оруулж хэлдгийн учир юу вэ гэхээр цөмийн эрчим хүч ашиглахад хэрэглэдэг. Ураныг олборлоход, баяжуулахад, боловсруулахад хэрэглэдэг технологио хэлэх гэж ц ө мийн технологи гэж тусад нь гаргасан юм. Энд зөвхөн уран ч биш, газрын ховор элемент ороод явчихдаг юм. Энэ газрын ховор элемент бол металлыг легированные хийхэд зэвсгийн, сансрын, цөмийн технологид хэрэглэгддэг. Үүнийг л хэлж байгаа юм.

Гуравдугаарт, боловсруулалт дээр бид елог-г гаргана. Дараа нь баяжуулалт дээр Монгол өөрсдөө, бид өөрсдөө боловсруулсан indigenous тийм технологитой байна. Бид зөвшөөрөл өгөөч гэвэл олон жил болно. Өгөхгүй, хэцүү. Тийм технологитой оронтой хамтраад, тийм баяжуулах үйлдвэр Франц, Оростой ч гэдэг юмуу, Канадтай нийлээд байгуулж байна гэвэл зөвшөөрөл амархан олдоно. Том гүрнүүд бид өөрийнхөө юмаа өөрийн нутаг дээр тавьж байна уу, эсвэл жижиг Монголд тавьж байна уу гэдэг нь та нарт падгүй гээд Монголд баяжуулах үйлдвэр тавьчих бүрэн боломжтой.

Түлшний хувьд бид цөмийн эрчим хүч ашиглана. Станц тавина, реактор тавина гээд ийм зорилт тавьж байгаа. Реактор тавиад эндээс хэрэглэсэн түлш гэдэг юм зайлшгүй гарна. Энэ хэрэглэсэн түлшээ бид яах вэ? Цөмийн болон цацраг идэвхт хаягдал гэж бид муухай хэлээд байна. Үүнийг гурав ангилж болдог. Бага,

Page 20: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

дунд идэвхт, өндөр идэвхт. Бага идэвхт нь хадгалах төхөөрөмж Монголд бий. 1982 онд байгуулсан Изотоп контор гэдэг байгууллага чинь тэр. Худаг хийчихсэн, нэлээн идэвхтэй юмнуудаа хадгалж байгаа. Дунд идэвхтэй гэдэг юмыг бид байгуулах бүрэн боломжтой. Монголоор хаягдал гэж нэрлээд байгаа юм бол яг үнэндээ хог хаягдал биш юм. Түүнийг боловсруулж байдаг, эргээд мөнгө олж байдаг тийм байгууламж бий болдог юм. Яг хаягдал гэж нэрлэж болох юм нь ө нд ө р идэвхтэй хаягдал . Тэрийг дэлхийд яадаг вэ гэхээр маш гүнзгий нүх өрөмдөөд тэр дотор нь контейнерт хийгээд хадгалдаг, олон жил хадгалдаг. Үндсэндээ булшилж байгаа гэсэн үг.

Бид дунд шатны юмаа заавал хэрэглэх ёстой болов уу гэж бодож байна. Англиар бол spent fuel гэдэг юм. Монголоор л шаар, хог хаягдал гэж муухай үг хэрэглээд байгаа болохоос биш, англиар бол хэрэглэсэн түлш гэдэг. Энэ хэрэглэсэн түлшээ бид зайлшгүй хадгалах болох байх л даа.

Д.Байлыхүү: -Бид цацраг идэвхт ашигт малтмалын ордыг ашиглахдаа нэлээн бололцооны, энэ чиглэлээр их туршлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг ийм компаниудтай хамтарч ажиллая гэсэн ийм бодлого байгаа. Тогтвортой гэдэг нь юу вэ гэхээр зах зээлд өнөөдөр гурав, дөрвөн л компани цацраг идэвхт ордын ашигт малтмал олборлож, зах зээл дээр нийлүүлж байна. Нэгдүгээрт CAMECO, хоёрт нь Францын АREVA, гуравт нь Rio Tinto байна. Энэ гурав үндсэндээ энэ зах зээлийг барьж байна. Бид болж өгвөл энэ гуравтай хамтрах бодлогын үүднээс ийм үүднээс зориуд ингэж бичсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг нийлүүлээд зогсчих биш, байнга тэр зах зээл дээр тодорхой байр суурь эзэлж байдаг ийм компани. Тэр нь нэлээн тэргүүлэх хэмжээнд ажилладаг ийм компаниудтай хамтарч ажиллая гэсэн, шаардлагуудын нэг нь энэ л дээ.

Д.Одхүү:-Та бүхний тайлбарлыг би мэдэж, ойлгож байна. Би зөв гэсэн шүү дээ, буруушаагаагүй. Зүгээр, тэнд цацраг идэвхт ашигт малтмалыг дэлхийн зах зээлд тогтвортойгоор юунд нь тогтвортой тэргүүлэх юм бэ гэхээр тэнд үг, өгүүлбэрийн хувьд олборлох, боловсруулах, борлуулалтаа л дэлхийн зах зээлд гээд тодруулаад өг гээд хэлээд байгаа юм. Тэрнээс биш буруу гээд байгаа юм биш. Тэргүүлэх нөхцөл нь зөв байна гэж хэлээд байгаа юм. Цөмийн технологийн хувьд би ойлгочихлоо.

4.4, 4.5 дээр “хаягдлыг хадгалах” гэдэг дээр тодорхой зааж өгье. Ийм бөөрөнхий байж болохгүй. Монгол улсад өөрийн цацраг идэвхт хүдрийг олборлох, боловсруулахд болон бусад Монгол улсын дотоод хэрэгцээнд хэрэглэж ирсэн энэ хаягдлыг гэж тэгж зааж өгье. Тэрнээс биш, гадны импортоор хаягдал орж ирж булшлах биш гэдгээ тов тодохой зааж өгье. Тэгэхгүй бол наадах чинь гаднаас хаягдал вагоноор орж ирээд булшилна гэсэн ойлголт давхар орж ирээд яваад байгаа учраас “Монгол улсад өөрийнхөө” гэдэг утгаар нь. Тэгээд сэжиг төрөөд байгаа нь гадаад орнуудын туршлага, замаар гээд импортыг дэмжиж гээд түлшийг импортлох гэж байгаад хаягдал, устгах гээд явчихаар импортолж оруулж ирж л булшлах гээд байна гэж ойлгогдоод байна. Санаа нь зөв боловч.

Хадгалалтын буруу хэлбэр гэдгийг, миний үндсэн мэргэжил, изотоп гэдгийг бүгдийг би ойлгож байгаа юм. Эдгээрийг тодруул гэсэн юм, харьцангуй гайгүй болжээ гэж хэлээд байгаа юм. Баярлалаа.

Ц.Баярсайхан: -Төслийн талаар гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Н.Батбаяр: -Асуулт байна. Д.Зоригт сайд, C.Энхбат дарга хоёроос асуух гээд байна. Тус, тусдаа нэг асуултад хариулаач гэж хэлэх гээд байна.

Page 21: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Нэгдүгээрт, ураны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр хязгаартай байх бодлого баримтлах уу? Өөрөөр хэлбэл, сая манай нэг компаны хувьцааг нэг бирж дээр худалдаад авчихсан шүү дээ. Энэ нээлттэй байдаг бодлогоо хэвээр барьж үлдэх үү, үгүй бол Австралийн Засгийн газар шиг Rio Тinto-гийн хувьцааны 15-ыг зарахад Засгийн газар зөвшөөрөл өгдөг тогтолцоо байна шүү дээ. Тэрэнтэй адилхан юм манайх хийхэд ураны салбарт хийхээр төлөвлөж байгаа юм байна уу?

Хоёрдугаарт, атомын цахилгаан стацыг барьж байгуулах чинь ямар байр суурьтай байна вэ? Манай Ногоонтны намуудын байр суурийг би мэднэ. Би яг энэ асуудлыг хариуцсан сайдын байр суурь, энэ асуудлыг хариуцсан байгууллагын даргын байр суурь энэ асуудал дээр ямар байдгийг мэдэх гэсэн юм.

Ц.Баярсайхан: –Эхлээд Засгийн газрын гишүүн хариулъя. Дараа нь агентлагийн дарга хариулъя.

Д.Зоригт: -Энэ бодлогын баримт бичиг дотор ураны орд газруудыг хэмжээнээс нь үл хамааран гэж байгаа юм./бүгдийг гэсэн үг л дээ/. Цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээас нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулна гэж байгаа. Стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулснаараа зохицуулалт нь бусад стратегийн ач холбогдол бүхий ордуудын адил тогтооно гэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нэг л зохицуулалт нэг л заалт байгаа. Стратегийн орд газар төрийн оролцоотой байна гэсэн. Энэ дагуу явж байгаа.

C.Энхбат даргын ярьж байгаа цацраг идэвхт бодисыг хуулийн дагуу ашигт малтмалтай холбоотой, тээвэрлэлт, олборлолттой холбоотой хуулийн төслийг энэ Засгийн газарт ярьж байгаа. Энэ хүрээнд стратегийн ач холбогдолтой орд газар гэдэг утгаараа ойролцоогоор нааш, цааш шилжүүлэхэд тодорхой хязгаарлалт байх уу гэдгийг шийднэ. Энэ тусдаа өргөн барьж байгаа хуулиа.

Энэ бодлогын хүрээнд харин, цөмийн энергийг ашиглах талаар үндсэн зарчим гэдэг дээр ч орчихсон байгаа, үндсэн зорилтууд дээр ч гэсэн орчихсон байгаа. Тэгэхээр энд ямар ч гэсэн цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааны 4 дүгээр бүлэг гээд хөтөлбөр дотроо орчихсон байна. Тийм учраас ямар ч гэсэн Монгол улсын эрчим хүчний хангамж, баланс, экспортлох боломжтой үйл болон цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоог тооцоолж, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан барьж байгуулах ажлыг ойрын 10 жилийн дотор /эхлүүлэхийг гэж байгаа юм/, эхлүүлэх чиглэлийг баримтална гэсэн ийм тодорхой заалт байгаа.

Ц.Баярсайхан: -Адилхан юмуу, зөрүүтэй юмуу?

C.Энхбат : -Зөрүүтэй биш. Би нэмээд хэлье. Оруулж ирэх гэж байгаа хуулинд ураны лиценз эзэмшиж байгаа компаний тодорхой хэмжээний хувьцаа арилжаалагдахаар бол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн ийм заалт оруулж байгаа. Тийм учраас таны хэлж байгаа Австралийнхтай ойролцоо л юм оруулж байгаа юм. Бусад эрчим хүчний зэрэг асуудал дээр Д.Зоригт сайд дээр нэмэх зүйл алга байна.

Ц.Баярсайхан: -Д.Балдан-Очир гишүүн саналаа хэлье.

Page 22: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Д.Балдан-Очир: -Баярлалаа. Гишүүдийг хоёр зүйл дээр анхаарлаа хандуулаач гэж хэлэх гэсэн юм. Хүн төрөлхтний өмнө хэдэн том асуудал байдаг. Хүнсний асуудал, дайн энхийн асуудал гэж хоёр чухал асуудал байдаг. Хэдийгээр өнөөдөр Монгол орон хөгжих гээд эрчим хүчний бэрхшээлтэй байгаа боловч дөнгөж хөгжих гэж буй буурай орнууд дээр хүн төрөлхтний өмнө дайн, энхийн асуудлаас улбайлаад хүн төрөлхтөн цөмийн эрчим хүчийг дайн, энхийн асуудлаар зохицуулах гэж дэлхийн 2 дугаар дайнаас хойш бараг хагас зуун жил тэмцэж байна гэж байгаа юм. Өнөөдөр Монгол улсын нилэнхүйдээ эрх зүйн зохицуулалт маш сул, төрийн хараа, хяналт муутай, зохицуулалтгүй, задгай сул орны тоонд ордог.

Тийм учраас би юу хэлэх гээд байна вэ гэхээр, яахав, бурхнаас Монгол хүнд, Монголын ард түмэнд эрчим хүчний ураны том нөөц заяасан байгаа юм. Бид хүн төрөлхтний өмнө маш том хариуцлага хүлээх ёстой. Бид эрчим хүчээ янз бүрийн байдлаар хангана л даа. Нүүрс, усны эрчим хүч явнаа. Монголын хөгжил дэвшлийг хангах эрчим хүчний олон эх үүсвэр бий. Гэтэл өнөөдөр хөгжлийн тийм их өндөр төвшинд хүрээгүй мөртлөө ураны эрчим хүч, цөмийн эрчим хүч гээд маш их шургалан орж байгаа зургаа, долоо дахь улс бол жижиг Монгол улс. Ардчилал маш задгай хөгжчихсөн, төр нь хяналт муутай, сул. Ийм нөхцөлд юу их байв гэж.

Одоо би үндсэн саналаа хэлэх гэж байна. Өмнөх УИХ-д Засгийн газраас, төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого гэж том баримт бичиг орж ирсэн юм билээ. Би үүнийг хальт үзсэн. Магадгүй өнөөдөр Засгийн газар төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчийг ашиглах талаар бодлого оруулж ирэх гэж байгаа бол Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жил УИХ-д өргөн барьсан төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах оруулж ирсэн бодлого чинь энэ талаар юу ч байхгүй байгаа. Та нар цогцоор юмаа оруулж ирээч. Энэ бодлогоо дахин татаж аваад, боловсруулаад оруулж ирээч гэж байгаа юм. Энэ дотроо юу тусгах вэ гэхээр уран болоод бусад ашигт малтмал, цацраг идэвхт бодис буюу цөмийн эрчим хүчийг гаргадаг энэ ашигт малтмалыг ашиглах, түүнийг хайх, олборлох, боловсруулахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого дотроо нэг том баримт бичиг, нэг том салаа мөчир бүлэг болгож оруулж ирээч ээ. Монголчуудын юм дандаа урд, хойноо орж явдаг. Нэгдсэн бодлого муутай, төрийн бодлого байдаггүй. Энэ дээр анхаарах хоёр гол асуудал юу вэ гэхээр хайгуулын болон ашиглалтын лицензийг хязгаарласан, төр давамгайлж эрх эдэлсэн ийм юм хийж өгөөч ээ. Цацраг идэвхт ашигтт малтмалын лицензийг ашиглалт хийж байгаа Монгол улсын аж ахуйн нэгж ч бай, төрийн компани ч бай, гадаадын иргэд, компани ч бай, энэ бол ерөөсөө 51 хувиас доошгүй хувь эзэлдэг ийм хяналттай, ийм үзэл баримтлалыг оруулж ирээч ээ. Ингэхгүй бол өнөөдөр Монголоос улбаатай олон асуудалд хяналт тавихгүйгээр, хажуудаа байгаа хамаг алт, элдэв нефтээ хүнд үнэгүй, хяналтгүй, нүүрсээ алдчихдаг ийм сул бужигнасан төрийн байгууламж, хяналттай үед бид цөмийн эрчим хүчийг дайн, энхийн асуудлаар ашиглахтай холбогдсон асуудлыг маш нягт нямбай хийхгүй бол өнөөдөр Монголчууд өөрийгөө авч явж чадахгүй юмаа гэхэд дэлхий ертөнц, хүн төрөлхтөнд нэмж гай тарих хэрэггүй юм. Энэ дээр онц анхаарах хэрэгтэй. Тийм учраас төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогоо буцааж аваач. Энэ дотроо бүлэг болгож маш хатуу юм оруулаач. Канадын хэдэн хүмүүс л Монголыг эзэмшээд байгаа юм. 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг хэдэн хүмүүс бараг гэртээ боловсруулж, орчуулаад авчраад Монголд нэвтрүүлчихсэн.

Өнөөдөр Монголын төр өмнөх лай, ланчигаа барахгүй байгаа. Тийм учраас цацраг идэвхт ашигт малтмалын талаар холбогдсон энэ бодлогоо маш хатуу, бид 20-иод жил ардчилал, нээлттэй зах зээлийн үед явчихсан учраас Засгийн газар маш

Page 23: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

хатуу хяналттай байх. Мардайгийн лиценз авсан хүмүүс хамаагүй, өнөөдөр бид алт мөнгө, бусад нефть, нүүрсээ хаяъя. Цөмийн эрчим хүчтэй холбогдсон ашигт малтмалыг төрийн өндөр төвшинд олон улсын өмнө хүлээсэн өндөр ухамсар, сахилга, хариуцлага үүргийн хүрээнд лиценз нь байнгын 51 хувь нь хяналтанд байдаг ийм механизмыг оруулж ирээч гэж би гуйх гэсэн юм. Бусад нь хаагуур ч байдаг юм гоожоод л, Монгол улсын бүх хилээр алт, мөнгө, нефть, нүүрс нь гоождог л юм биз. Тэрийгээ хийж чаддаггүй хүмүүс эрчим хүчний энэ асуудалд онцгой анхаараач ээ гэж хэлмээр байна.

Ц.Баярсайхан: -А.Тлейхан гишүүн саналаа хэлье.

А.Тлейхан: -Баярлалаа. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглах талаар Засгийн газраас оруулж байгаа асуудал их чухал юм. Энэ асуудлыг дэмжиж байгаагаа юуны өмнө хэлье. Өнөөдөр дэлхий дээр энэ цацраг идэвхт ашигт малтмал ашиглаж байгаа нь шинэ зүйл биш. Тийм учраас дэлхийд болж байгаа зүйлийг бид өөр дээрээ, хөрсөн дээр буулгаж, сайжруулж ашиглах, хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэж авах нь бидний хамгийн чухал асуудал. Энэ бол айгаад байх зүйл биш.

Хэдхэн жилийн өмнө Өмнөд Солонгос цөмийн энергийг импортлоор авч ашиглаж байсан бол өнөөдөр өөрсдөө цөмийн энергийн реактор үйлдвэрлэгч болж хувирсан байна. Гэтэл бидэнд түүхий эд нь байна. Хамгийн бага эрчим хүчийг ашиглах ийм нөхцөл боломж байсаар байхад айгаад суугаад байх юм биш. Үүнийг бид цааш нь дэмжиж, ашиглах талаар илүү арга хэмжээ авах ёстой. Энэ талаар төрийн бодлого гарч байгаа бол сайшаалтай байна.

Би хоёр зүйлийг хэлэх гээд байна.

1.Хүний нөөц гээд ерөнхий нэр орчихсон байна. Энд ажиллах боловсон хүчин, кадраа маш сайн бэлдэх ёстой. 10 жилийн дотор ашиглана гэж байгаа бол хүний мэдлэг боловсрол, хариуцлагын асуудал. Тийм учраас энэ дээр онцгой байр суурь эзэлж, хөтөлбөр дотор сайхан санаа бодлыг дэлгэрүүлж оруулах нь зүйтэй юм. Энд шаардагдах хөрөнгө мөнгийг төрөөс гаргах гэдгийг хэлэх байна.

2.Аюулгүй ажиллагааны бүх зүйлийн хамгаалалтуудыг хийх ёстой, техник, технологи нь орчин үеийнх байх ёстой. Бид гадны хөрөнгө оруулагч сонгож авна гэж байна. Дэлхий дээр ашиглаж байгаа олон цөмийн эрчим хүчний станцуудын хамгийн сайн, дэлхийн хамгийн шилдэг нь юу байдаг юм бэ гэдгийг маш нарийн судалж байж тэрийг олж авахгүй бол манайхан хоцрогдсон юм авчирч, бизнесийн талбар болж хувирдаг шүү дээ. Ийм зүйлийг хэлмээр байна. Гишүүд энэ төрийн бодлогыг дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.

Ц.Баярсайхан: -Х.Бадамсүрэн гишүүн саналаа хэлье.

Х.Бадамсүрэн: -Тодорхой саналыг түрүүн бас хэлсэн. Аль болохоор түргэн хэлэлцэх нь зүйтэй. Яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна. Түрүүн би хэлснээр нэр томъёоны нэгдсэн ойлголт, ялангуяа 3.2 дээр ажлын журмаар хэдүүлээ эргэж харъя. Хэлэлцэх нь зүйтэй. Баярлалаа.

Ц.Баярсайхан: -Бодлогын бичиг баримттай холбоотой төлөвлөгөө, бусад зүйлийг Их Хурлаар хэлэлцэх хөтөлбөр, 2, 3, 4 дүгээр хавсралтууд шаардлагагүй л гэж үзэж байна. Ингэхгүй бол энэ чинь холилдоод болохгүй. Засгийн газрын төвшинд бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргадаг. Үүнтэй холбогдсон хэрэгжүүлэх

Page 24: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

хөтөлбөр, төлөвлөгөө гаргана. Тэгээд хүндрэлийг даван туулах арга зам гээд. Үүнийг Засгийн газрын төвшинд яривал яасан юм бэ? Энэ дээр гишүүд санал нэг байвал бид бодлогынхоо хүрээнд ярилцъя.

Хоёрдугаарт, энэ дээр ажлын хэсэг гаргана. Ажлын хэсэг маань дараагийн өргөн баригдах хуультай холбоотой, мөн Ашигт малтмалын хуулийн нэмэлт гээд бодлого хууль дээрээ нэг л ажиллах тогтвортой ажлын хэсэг байгуулъя гэсэн ийм саналтай байна. Үүнийг гишүүд дэмжиж байвал ингэж ойлгоцоод дүгнэлтэндээ оруулаад явъя гэсэн саналтай байна. Өөр саналтай гишүүн байна уу?

-Энийг дэмжлээ гэж ойлголоо.

Д.Одхүү гишүүн саналаа хэлье.

Д.Одхүү: -Даргын хэлсэн үнэн л дээ. УИХ-ын тогтоолоор баримтлах бодлогоо л явуулах хэрэгтэй. Хөтөлбөр нь Засгийн газрын хөтөлбөр болох нь зөв байх. Угаасаа бодлогодоо байгаа зүйлүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөр болгоод хувиргачихсан байгаа юм билээ. Тэгэхээр давхар хэлэлцэх болно.

Миний хэлж байгаа санал бол үг, үсгийн, найруулгын, тодруулгын засваруудыг нэгдүгээр хэлэлцүүлэг дээр оруулаад үүнийг дэмжээд явчихъя. Хойд талд байгаа Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хуультайгаа хамт оруулж ирсэн нь дээр байх. Тэгж л зохицохгүй бол бодлогын бичиг баримтад хавсруулж оруулж ирэх нь буруу юм шиг харагдаж байна. Зөвхөн Ашигт малтмалын хууль ч биш, нэлээн хэдэн хуулиудад өөрчлөлт оруулж ирэхээрр юм харагдаад байгаа юм. Тийм учраас үүнийг нэг мөсөн багцаар нь оруулж ирэх нь зөв гэсэн ийм байр суурьтай байна. Энэ асуудлыг дэмжье. Дахин хэлэхэд чухал бичиг баримт учраас энэ дээр үг, үсгийн болон буруу болон хоёрдмол утгаар, бөөрөнхийлсөн байдлаар ойлгохгүйгээр, тов тодорхой байх ёстой гэдгийг л дахин анхааруулаад, нэгдүгээр хэлэлцүүлэг дээр, ажлын хэсэгт орохоор бол саналаа бичээд оръё гэсэн бодолтой байна. Х.Бадамсүрэн гишүүний ажлын хэсэг энэ дээр шууд холбоогүй, хууль дээр нь орно шүү дээ. Их Хурлын даргын захирамжаар баталсан Э.Бат-Үүл гишүүний ахалж байгаа дэд хэсэгтэй том ажлын хэсэг байгаа. Түүнтэй давхар хараад явчихвал болох уу. Цөмийн эрчим хүчний төрийн бодлого, хуулийг гэсэн ажлын хэсэг байгаа шүү дээ.

Ц.Баярсайхан: -Харин ийм юм байгаа. Их Хурлын ажлын хэсэг Байнгын хороод дүгнэлт гаргаж ир гээд хэлэлцэж байгаа хуулийн төслөөр үүрэг өгөхөд ямар байдаг юм бэ? Уг нь тодорхой хэмжээнд хариуцаж байгаа Байнгын хороо дээрээ явбал илүү зохимжтой юм.

Д.Дамба-Очир: -Харин тийм. Наадахаа нэг тийш болохгүй бол.

Ц.Баярсайхан: -Ер нь Их Хурлын ажлын хэсэг гэдэг чинь тодорхой хэмжээнд улс төрийн хувьд асуудал шийдэхийн тулд л ийм ажлын хэсэг байгуулдаг шүү дээ. Эсвэл шинээр төсөв ч гэдэг юмуу.

Д.Дамба-Очир: -Ц.Баярсайхан дарга аа. Наадах чинь Их Хурлын даргын ажлын хэсэг гэж нэг байгуулагдчихаад, дараа нь Байнгын хорооны ажлын хэсэг гэж байгуулагдаад, тэгээд хоорондоо ажлаа булаацалдаад байдаг. Тийм учраас яг номын дагуу явах ёстой юм бол Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулаад явах ёстой юм байна гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхгүй болохоор давхардаад байна.

Page 25: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Ц.Баярсайхан: -Түрүүчийн миний ярьдгаар Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолоо хэлэлцээд явъя. Бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Засгийн газрын төвшинд батлаад явчих бүрэн бололцоотой. Төсөвтэй холбоотой бол жил, жилийн төсөв, төсвийн хүрээний мэдэгдлүүдтэй ярьж байж шийдэх энэ агуулгаар нь хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулъя.

Н.Батбаяр: -Ганцхан зүйл хэлье. Ерөнхийдөө хууль нь орж ирнэ гэж ярьж байна. Уг нь бодлоготойгоо хууль нь хамт ороод ирчихсэн бол илүү хурдан юм. Тэгэхгүй бол бодлогоо ярьж байна гэж цаг алдана. Хурдан хугацаанд оруулж ирэх боломжтойгоор ажиллавал яасан юм бэ гэж хэлэх гээд байна. Явцын дунд өгчихвөл /бэлэн болчихсон гэж би сонссон/ бодлогоо ч яриад, хуулиа ч яриад явчихвал хаана, хаанаа нэг мөр болох юм.

Хоёрдугаарт, сайд нь ч байна, холбогдох улсууд ч байна. Манай атомын цахилгаан станцын хувьд олон нийтийн санал бодол янз, янз байгаад байгаа. Тэр тусмаа Ногоонтны намын байр суурь нэлээн өөр юм билээ. Үүнтэйгээ уялдуулаад олон нийттэй ажиллах тал дээр илүү түлхүү анхаараач ээ. Тэр уур амьсгалыг бас уялдуулж зөв хийж явахгүй бол сөргөлдөөний шинж чанартай болчихвол зохимжгүй гэдгийг анхааралдаа авч ажиллаач ээ гэсэн санал хэлэх гэсэн юм.

Ц.Баярсайхан: -Саяын зарчмаар бодлогын бичиг баримтыг бид хэлэлцэх эсэх асуудлаар санал хураагаад шийдье. Ажлын хэсэг хуулийн төсөл орж ирээгүй ч гэсэн хэлэлцэх нь зүйтэй байх гэж байна. Энэ дээр нэр томъёоны тайлбарууд өгөгддөггүй учраас 3 дугаар зүйл дээр /энэ тэр/ юм бий. Хуулин дээр нэр томъёоны тайлбарууд өгөгддөг учраас хуулиа хамтад нь хэлэлцвэл илүү зохимжтой. Тэр талаас нь төлөвлөх талын арга хэмжээг авах нь зүйтэй байх гэж бодож байна.

Ингээд бодлогын бичиг баримтыг хэлэлцье гэсэн саналтай байгаа гишүүд гараа өргөнө үү. /санал хураалтын дүн хальсанд бичигдээгүй/

Ашигт малтмалын хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Цөмийн энергийн хуулийг оруулж ирэхэд нь хамт хэлэлцэх эсэх асуудлаа ярья. /Уялдуулахын тулд/. Энэ хууль Байнгын хороон дээр байж байг. Татаж аваад хэрэггүй байх. Гэтэл энэ хуулийг боловсруулах явцад дахиад Ашигт малтмалын хууль дээр хөндөгдөх асуудал гарах юм бол энэ хуулиа татаж авахаас өөр аргагүй болно./Хоёр удаа дахин хэлэлцсэнээс/. Үүнийгээ Засгийн газрын төвшин дээр Цөмийн энергийн хуулиа хэлэлцэхдээ анхаарна биз. Ингээд бодлогын бичиг баримтыг хэлэлцэхээр боллоо. Баярлалаа.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Одхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулъя.

Page 26: Web viewМонгол Улсын Их Хурлын 2009 оны хаврын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хорооны 05

Соронзон хальснаас буулгасан:ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛХӨТЛӨГЧ Б.БАТГЭРЭЛ