12
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ 2016/3-2016/6 УЛИРАЛ ТУТМЫН

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

2016/3-2016/6

УЛИРАЛ ТУТМЫН

Page 2: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

“БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЦГААЯ” ГЭЖ ЕБС-ИЙН СУРАГЧИД УРИАЛЖ БАЙНА

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, Нийслэлийн

Боловсролын газар болон Улаанбаатар хотын 40 сургуулийн Эко

клубуудийн сурагч нартай хамтран “Хоггүй сургууль-эко орчин”

аяныг зохион байгуулж байна.

Сурагчдад тогтвортой хөгжлийн боловсролын зарчмуудыг

ойлгуулах, төлөвшүүлэх зорилготой уг аян 2016-04-01-нээс 2016-

11-01 хооронд үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хог

хаягдал, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, сургуулиудад

эдийн засгийн бодит хэмнэлт, дэмжлэг үзүүлэх, эко бүтээгдэхүүнийг

сурталчилах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл

ажиллагааг дэмжих, эрүүл мэндэд үзүүлэх

сөрөг нөлөөг багасгахад чиглэгдсэн юм.

Аяны хүрээнд :

- Аянд хамрагдаж байгаа ерөнхий

боловсролын сургуулиудын дэргэдэх Эко

клубууд өөрсдийн сургууль, түүний орчмоос

гарах хог хаягдлыг ангилан ялгаж дахин

боловсруулах үйлдвэрүүдэд тушааж

сургуулиудын “Эко сан”- д мөнгөн хуримтлал

бий болгож байна,

- “Нийслэлийн ЕБС-ийн дэргэдэх эко

клубуудын нэгдсэн бүлэг” нэртэй олон

нийтэд нээлттэй фейсбүүк групп нээн "Эко

клуб"-ын үйл ажиллагаа, түүний үр дүн,

цаашид хийгдэх ажлуудыг мэдээлэх,

сурталчлах үйл ажиллагаа явуулж, үүгээр

Эко клубуудийн албан бус сүлжээ

байгуулагдан ажиллаж байна,

- Сурагчдын дунд "Хог хаягдал-Бидний

нүдээр" гар зургийн уралдаан, фото зургийн

уралдаан, сурагчдын бүтээлч сэтгэлгээг

хөгжүүлэх үүднээс сургууль, анги танхимдаа

хог хаягдлаа ангилан ялгах боломжтой

хогийн савыг гарын доорх материалаар хийх,

" Ю м х а н а а р ю м х и й е " б ү т э э л и й н

ISSUE | VOLUME | YEAR

ADIPISCING ELIT, SED DIAM NONUMMY NIBH EUISMOD TINCIDUNT UT LAOREET.

1

“Юмханаар юм хийе” бүтээлийн үзэсгэлэн.

Page 3: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

уралдаануудыг зохион байгуулснаар

хүүхдүүд ТХБ-ын зарчмуудыг бодитоор

хэрэгжүүлж эхэлжээ,

- Эко клубыг удирдаж буй багш нар

болон эко клубын идэвхтэн сурагчдыг

чадваржуулах, хүүхэд хүүхэдтэйгээ хамтран

ажиллах арга зүйд сургах сургалт,

уулзалтуудыг зохион байгуулж байна,

- Аяны хүрээнд сургууль болон орчин

тойрондоо ногоон байгууламж бий болгох,

Туул болон Сэлбэ, Гацуурт голуудыг цэвэрлэх

зэрэг үйл ажиллагааг идэвхитэй өрнүүлэн

нийт 100 гаруй хүүхэд идэвхитэй оролцсон

юм,

- ECO TV –тэй аяны үйл ажиллагааг

сурталчилах, эерэг үр дүнг нийгэмд түгээн

дэлгэрүүлэх зорилгоор өсвөрийн Эко

сурвалжлагчдыг бэлтгэн тэднээр дамжуулан

3 удаагийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн гаргах

байдлаар хамтран ажиллахаар төлөвлөж

байна.

Тус аяны үйл ажиллагааг нэгдсэн

байдлаар дүгнэж, урамшуулах ажлыг Эко

фестивал хэлбэрээр 2016.10.10-нд Үндэсний

цэцэрлэгт хүрээлэнд байрлах Нийслэлийн

боловсролын газрын нэрэмжит “Боловсрол”

төгөлд зохион байгуулж олон нийтэд

сурталчилна.

“Хоггүй сургууль, Эко орчин” аянд оролцож байгаа нийслэлийн

ЕБС- “Эко клуб” -ын идэвхтэн 100 гаруй сурагчид Олон улсын

хүүхдийн эрхийн өдөр “Хог хаягдалаа багасгаж байгаль дэлхийгээ

хайрлацгаая” уриатай баярын жагсаал хийж, хог хаягдлаар

хийсэн, өөрсдийн уран бүтээлийн үзэсгэлэнг гаргалаа.

ЕБС-ийн сурагчид сургуулийнхаа ойр орчмыг цэвэрлэхдээ

цуглуулсан ундааны хуванцар саваар хогийн сав хийж, Олон улсын

хүүхдийн эрхийн өдрөөр Чингисийн талбайд цугласан ард иргэд,

хүүхдүүдийг хогоо замбараагүй хаялгүй, өөрсдийн хийсэн хогийн

саванд хаяхыг уриалж байлаа.

2

Эко жагсаал, 2016.06.01, Чингисийн талбай

“Юмханаар юм хийе” бүтээлийн үзэсгэлэн.

Эко жагсаал, 2016.06.01, Чингисийн талбай

Page 4: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР

“Дэлхийн байгаль орчныг

хамгаалах өдөр” буюу 6-р сарын

5-ны өдөр “Тогтвортой хөгжлийн

боловсрол” төслийнхэн ЕБС

сургуулийн сурагчидтай хамтран

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

флаш моб бүжиг зохион байгуулж

олон нийтийг “Хог хаягдалаа

багасгаж байгаль дэлхийгээ

хайрлацгаая” хэмээн уриаллаа.

Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан эко

клубын сурагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх

“Боловсрол” төглийн модыг услав.

18-р сургуулийн 8А ангийн сурагч Т.Энхцэлмэг:

- Бид сургуулийхаа ойр орчмын хуванцар савнуудыг

цуглуулан хогийн сав хийж хүүхдийн баяраар талбай

дээр байрлуулсан. Одоо бид сургуулийнхаа ойр орчмын

хогийг цэвэрлээд, тэндээ цэцгийн мандал тарьж байна.

Би зуныхаа амралтаар найзуудтайгаа Дунд голын

орчмын хогийг цэвэрлэнэ гэж бодож байгаа.

Флаш моб, 2016.06.05

3

Page 5: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

МИНИЙ ХОТ/АЙМАГ - 2030 ТӨСЛИЙН УРАЛДААН

ЭХЭЛЛЭЭ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий

Ассамблейн 70 дугаар чуулганаар "Тогтвортой

хөгжил-2030" хөтөлбөрийг баталж, энэ нь одоо

дэлхийн бүх улс орнуудын үйл ажиллагааны

төлөвлөгөө, хамтын ажиллагааны хөтөлбөр болоод

байна.

НҮБ-ын энэхүү шийдвэрийн жишгээр Монгол

улс "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030"-ыг

баталсан. Эдгээр баримтуудыг танилцуулах

зорилгоор ТХБ төсөл Ерөнхий боловсролын

сургуулийн 9-11-р ангийн сурагчдын дунд “Миний

аймаг/хот -2030” төслийн уралдааныг зохион

байгуулж байна. Тус уралдааныг Шведийн

туршлагаас санаа аван хэрэгжүүлж байгаа бөгөөд

залуу үеийнхний оролцоог хангах, 2030 он гэхэд

бидний бий болгохыг зорьж буй тогтвортой нийгмийн

талаарх тэдний төсөөллийг тодорхойлох зорилготой

юм.

Энэ хүрээнд “Өвөрхангай -2030” төслийн

уралдааны нээлт, “Бидний хүсэж буй ирээдүй” сургалт

Арвайхээр хотод 2016 оны 5-р сарын 21 өдөр зохион

байгуулагдаж дунд сургуулийн багш, сурагчид

оролцлоо. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч

О.Батжаргал, ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Батгэрэл,

З.Жансмаа, Б.Анхтуяа нар сургалтанд оролцож

аймгийн байгаль орчин, нийгэм эдийн засгийн

өнөөгийн байдал, Өвөрхангай аймгийн эдийн засгийг

2014-2024 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг

сурагчдад танилцуулсанаас гадна сурагчдын

боловсруулсан санал, шийдлийг аймгийн хөгжлийн

бодлогод тусгах, бодит ажил хэрэг болгоход дэмжих талаар

санал солилцлоо.

Уралдаанд ЕБС-ууд баг бүрдүүлэн оролцох бөгөөд

“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хүрээнд өөрийн орон

нутагт шийдвэрлэж болох 1-3 зорилтуудыг сонгон өнөөгийн

нөхцөл байдлыг судлан, орон нутгийн удирдлагуудтай

хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, сонгосон

асуудлынхаа шийдлийн хувилбаруудыг боловсруулан

танилцуулах юм. “Өвөрхангай-2030” төслийн уралдааныг

2016 оны 9-р сард дүгнэнэ.

4

“Бидний хүсэж буй ирээдүй” сургалт, Арвайхээр, 2016.05.21

Page 6: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНИЙХЭН ШВЕДИЙН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАВ

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс 2016

оны 4-р сарын 17-ноос 28-ний өдрүүдэд Боловсрол,

соёл, шинжлэх ухааны яам, түүний харьяа

байгууллагууд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал

жуулчлалын яамны төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй

сургалт, мэдээллийн аяллыг Швед улсад зохион

байгууллаа. Тогтвортой хөгжлийн боловсролоор

тэргүүлэгч Упсала их сургууль нь ТХБ төслийн

хэрэгжүүлэгч байгууллагуудын нэг болохын хувьд

Швед дахь хөтөлбөр, үйл ажиллагааны зохицуулалтыг

хариуцаж ажилласан бөгөөд тус сургуулийн багш,

судлаачид ТХБ-ын онол, судалгаа, арга зүйн чиглэлээр

сургалт зохион байгуулж оролцогчдод гэрчилгээ олгов.

Аяллын баг Шведийн Үндэсний Боловсролын

газар, Сангийн Яам, ЮНЕСКО-ын консул, Байгаль

орчны хүрээлэн, Sollentuna коммуны захиргаа, “Nature”

сургууль болон дунд, ахлах сургуулиудаар айлчилж үйл

ажиллагаатай нь танилцан, туршлага судалсан бөгөөд

эдгээрээс “Nature”, “Global” сургуулиудын үйл

ажиллагаа, онцлог нь оролцогчдын анхаарлыг илүүтэй

татсан байна.

“Nature” сургуульд, хүүхдүүд танхимд бус

байгаль дээр хичээллэж, хүрээлэн буй орчноосоо

сурдагаараа онцлогтой. Тухайлбал, хүүхдүүд өөрсдөө

голоос амьтан барьж эсвэл ойгоос ургамал түүж,

байгаль орчны талаар сурсан мэдлэгээ бататгадаг.

Ингэж өөрийн биеэр туулж, мэдэрсэнээр судлаж мэдэх

сонирхол төрөхөөс гадна, мартагдахааргүй, жинхэнэ

мэдлэг болж үлддэг байна.

Аяллын үеэр БОНХАЖЯ-с Төв аймгийн

Манзушир хийдийг түшиглэн ижил сургуулийг

туршилтаар байгуулах санал гаргаж байлаа.

Стокгольм хотын “Global” ахлах сургуулийн багш

сурагчидтай нь уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсанаар

манай оролцогчид тогтвортой хөгжлийн төлөө сурагчид

хэрхэн шинэ санаагаа уралдуулж, тэдгээр нь хэрхэн

дэмжигдэн ажил хэрэг болж, амьдралд биелэлээ олдгийг

бодит байдал дээр харж чадсан юм.

ТХБ төсөл манай улсын нэг сургууль “Global” ахлах

сургуультай түншийн харилцаа тогтоож, харилцан

туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэхийг зорьж

байна.

5

“Nature”сургууль

Page 7: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ЖЕНДЕРИЙН АСУУДАЛ

Монголын уламжлалт ахуй, соёлд эрэгтэй,

эмэгтэй хүмүүс өөр өөрсдийн үүрэг, хариуцлага,

оролцоотой байсаар ирсэн. Үр хүүхдүүдээ ч үүнд

бэлтгэн, хүмүүжүүлдэг байв.

Тогтвортой хөгжилд жендерийн асуудал чухал

бөгөөд Монгол улсын ирээдүй хойчийг бэлтгэж буй

ерөнхий боловсролын тогтолцоонд энэ асуудал ямар

түвшинд байгааг ТХБ төслөөс судлаж үзсэн юм.

2015-2016 оны хичээлийн жилд 21 аймгийн 330

сум, УБ хотын 9 дүүргийн нийт 762 сургуулиудад 27,2

мянган багш (81% эмэгтэй), ажилчид ажиллаж, 500

мянган сурагчид (50.1% эмэгтэй) суралцсан байна. Тус

судалгаанд сургуулийн удирдах ажилтан, багш,

сурагчид, эцэг эхийн төлөөллүүд хамрагдсан бөгөөд

судалгааг 2015 оны 12 сараас 2016 оны 3-р сарын

хооронд орон даяар явуулсан. Энэ судалгаа нь МУ-ын

ерөнхий боловсролын салбарт хийгдсэн жендерийн

анхны бүрэн хэмжээний судалгаа юм.

Судалгаагаар сургуулийн гадаад дотоод орчин,

тоглоомын талбай, биеийн тамирын заал, тэдгээрийн тоног

төхөөрмж зэрэг нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүдэд аль алинд нь

суралцах таатай боломжийг бүрдүүлсэн байсан бөгөөд

сургуулиуд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд эрэгтэй,

эмэгтэй хүүхдүүдийг ялгалгүй оролцуулах, хүүхдийн

хөгжлийг дэмжих бодлоготой байлаа. Мөн сурах бичиг нь

хүүхэд бүрт суралцах хичээлд оролцох , хөгжих боломжийг

олгохуйц дасгал даалгавар агуулга тусгагдсан байна. Гэвч

сургуулийн сургуулийн удирдлага, багш нар, нийгмийн

ажилтнууд болон сурах бичиг зохиогчдын үзэл хандлага,

жендерийн ойлголтоос шалтгаалан сурах бичигт зарим

зөрчилдсөн санаа, агуулга байхааас гадна зарим

төлөвлөсөн арга хэмжээнүүдэд жендерийн уламжлалт,

стереотип хандлагыг баримталж, дэмжсэн байдал

ажиглагдаж байлаа.

Судалгаанаас харахад сургууль завсардаж

байгаа хүүхдүүдийн дийлэнх хувь нь хөдөө орон нутагт

байгаа бөгөөд инхэнх нь хөвгүүд байна. Энэ нь орон

нутагт 6 настай сургуульд орж байгаа хүүхдүүд өвдөж

хичээлээ тасалдаг, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын

түвшин доогуур, эцэг эхийн шийдвэр зэрэг

шалтгаантай. Ялангуяа хөвгүүд эцэг эхийнхээ

шийдвэрийн дагуу мал дээр гарах эсвэл ажил хийж

мөнгө олохын тулд сургуулиасаа гарах явдал их байна.

Нийт ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 81

хувь нь эмэгтэй, бага ангийн багш нарын 96 хувь эмэгтэй

байгаа бөгөөд үүний шалтгааныг судалгаанд хамрагдсан

сургуулийн удирдлага болон багш нар дараах байдлаар

тайлбарлаж байна: 1) багшийн цалин, тэтгэмж бага 2) үүсээд

буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээ, сургалтад

чиглэсэн зохистой бодлого байхгүй 3) багш бэлтгэх их, дээд

сургуулиудын элсэлтэд жендэрийн тэгш байдал алдагдсан, 4)

эмэгтэй хүн багшийн ажилд илүү тохиромжтой, 5) багш нь нэр

хүнд муутай ажил.

6

Page 8: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

Боловсролын салбарт хийсэн жендэрийн судалгааны үр дүнд тулгуурлан дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:

1. Зорилтот бүлгүүдэд (сургуулийн удирдлага, багш нар, эцэг эхчүүд) зориулан сургалт зохион байгуулах

2. Жендэрийн мэдрэмжтэй заах арга зүйг хөгжүүлэх,

3. Сургалтын цөм хөтөлбөр дэх үнэт зүйл, зарчмыг хэрхэн багшлах үйл ажиллагаанд оновчтойгоор тусгах,

талаар эх сурвалж, материалуудыг боловсруулах,

4. Боловсролын байгууллагуудад зориулан багш бэлтгэх ба багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудад

хэрхэн жендэрийн мэдрэмжтэй боловсролыг хэрэгжүүлэх талаар материал, эх сурвалжуудыг

боловсруулах

5. Сурах бичиг зохиогчдод зориулан сургалт хийх, эх сурвалж, материалаар хангах (аргазүй, шалгуур

үзүүлэлт)

6. Боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжсэн бодлогын зөвлөмж гаргах

7. Жендэрийн эрх тэгш байдал, ялгаварлан гадуурхах асуудлуудыг хөндсөн хууль, бодлого, журам,

сургалтын хөтөлбөрүүдийг эмхэтгэх

8. Боловсролын байцаагчид, хянан шалгагч нарыг тусгайлан сургалтанд хамруулах

9. Жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах явдлыг хэрхэн илчилж гаргах талаар удирдамж,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал

жуулчлалын яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны

яамнаас Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол

улсын боловсролын салбарын шинэчлэл, ногоон /

тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр, хичээл

зүтгэлийн өндөрөөр үнэлж тус байгууллагын

удирдлагуудыг “Монгол Улсын Засгийн Газрын хүндэт

жуух бичиг”-ээр шагналаа.

ШХА-ын Хамтын ажиллагааны захирал, ерөнхий консул н.Маркус Валдфогел БСШУЯ-ны төрийн нарийн

бичгийн дарга н. Ш. Булга-Эрдэний хамт

ШХА-ын Хөтөлбөр хариуцсан захирал н. Даниэл Валэнги БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга н.Ц.Цэнгэлийн хамт

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал

жуулчлалын яам “Тогтвортой хөгжлийн боловсрол”

төслийн үр дүн, Монгол улсын хөгжилд оруулж буй хувь

нэмрийг үнэлж төслийн захирал А.Амгаланг “Байгаль

орчны салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр

шагнав.

7

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захирал А.Амгалан

Page 9: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БОЛОВСРУУЛЖ ГАРГААД БУЙ

БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС

8

Төрөл Нэр Хэл Хэлбэр

1 Бодлогын баримт бичиг Ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусган, хэрэгжүүлэх үндсэн чиглэл, шаардлага

Монгол, Англи

Ном, PDF

2

Суурь судалгаа

Монгол улсын ТХБ,ТХ,НХ-ийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилт болон хэтийн төлөвийн суурь судалгаа

Монгол

Ном, PDF

3

Судалгаа, бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө

1) Олон нийтийн ТХ,НХ-ийн тухай ойлголт,

хандлага, дадал зуршлын судалгаа, 2) Хэвлэл мэдээллийн байгууллагуудын ТХ-ийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага, хийж буй үйл ажиллагаа, нөөц бололцоо, тулгарч буй бэрхшээлийн

судалгаа,

3) ТХ-ыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд олгох стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө

Монгол

Ном, PDF

4

Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын албан бус боловсролд зориулсан сургалтын хөтөлбөр, гарын авлага

“Тогтвортой хөгжлийн боловсрол, тогтворой хөгжил, ногоон хөгжлийг сурвалжлахуй”

Монгол

Ном,

PDF

5

Үндэсний бодлогын баримт бичиг

МУ-ын Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө

Монгол

Ном,

PDF

6

Сургагч багшийн сургалтын хөтөлбөр, гарын авлага

Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын модуль,

хөтөлбөр

(Сургагч багшийн гарын авлага)

Монгол

Ном,

PDF

7

Зуны зусланд зориулсан сургалтын хөтөлбөр гарын авлага

Экологийн боловсрол

Монгол

PDF

8

Эко сургууль хөтөлбөрийн сургалтын гарын авлага

"Сургуулийн гадаад орчин" сэдвийн үнэлгээний гарын авлага

Монгол

Ном,

PDF

9

Эко сургууль хөтөлбөрийн сургалтын гарын авлага

"Ус" сэдвийн үнэлгээний гарын авлага

Монгол

Ном,

PDF

10

Эко сургууль хөтөлбөрийн сургалтын гарын авлага

"Хог хаягдал" сэдвийн үнэлгээний гарын авлага

Монгол

Ном,

PDF

11

Интерактив сургалтын материал

Музейн үзмэрт суурилсан интерактив сургалтын материал (биологи, хими, газарзүй, Монголын түүх, нийгмийн ухаан)

Монгол

CD

12

Хүүхдэд зориулсан ТВ нэвтрүүлэг

"Алтан түлхүүр"

Монгол

Нэвтрүүлэг, Лхагва, Бямба гаригуудад

25 ТВ-р

13

Судалгаа

Монгол улсын ерөнхий боловсролын систем дахь жендэрийн судалгаа

Монгол

PDF

Page 10: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БОЛОВСРОЛ, БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН БУСАД САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЗОРИЛГООР 2016 ОНЫ

3-ААС 6-Р САРУУДАД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТУУД

#

Сургалтын нэр

Хугацаа

Зорилтот бүлэг

Оролцогч-дын тоо

1

Мэргэжил дээшлүүлэх

сургалтын хөтөлбөрт ТХБ-ыг интеграцчилах арга зүйг

боловсруулах

2016.03.11-12

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)-ийн ажилтнууд

80

2

Тогтвортой хөгжилд суурилсан байгууллагын стратеги, төлөвлөгөө боловсруулах арга зүй

2016.03.25

Стратегийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон сургалтын хэлтсийн дарга нар

14

3

ТХБ-

ын

сургалт

2016.03.29-30

Боловсролын үнэлгээний төвийн ажилтнууд

19

4

ТХБ-

ын сургалт

2016.04.06

Үндэсний сургагч багш нар (TASTE)

22

5

ТХБ-

ын сургалт

2016.04.08-09

БМДИ-ийн мэргэжилтнүүд

46

6

ТХБ, ТХ,НХ-ийн сургалт

2016.04.11-15

Насан туршийн боловсролын үндэсний төв (НТБҮТ)-ийн ажилтнууд

26

7

"Ухаалаг харилцаа амжилтын эхлэл, шинэчлэлийг хамтдаа бүтээхүй"

2016.04.14-15

БМДИ-ийн ажилтнууд

80

8

НТБҮТ-ийн багш нарт зориулсан ТХБ, ТХ,НХ-ийн сургалт

2016.05.21-26

НТБҮТ-ийн Дархан-Уул, Орхон аймгийн багш нар

30

9

Эко сургууль

2016.05.25

42-р сургуулийн багш, сурагчид

60

10

Багшийн хөгжилд ТХБ-ыг интеграцлах нь

2016.05.24-25

Аймгуудын боловсролын газрын мэргэжилтнүүд

30

11

"Ус -

Тогтвортой хөгжлийн үндэс"

2016.05.25-26

МУ-ын 21 Усны сав газрын

захиргаадын ажилтнууд

257

12

Бидний хүсч буй ирээдүй –

ТХЗ

2030

2016.05.28

Арвайхээр хотын 4 сургуулийн багш, сурагчид

60

13

НТБҮТ-ийн багш нарт зориулсан ТХБ, ТХ,НХ-ийн сургалт

2016.06.03-04

НТБҮТ-ийн Ховд, Увс аймгийн багш нар

30

14

Зуны зусланд ТХБ-ыг хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр, хөтөчийг танилцуулах

сургалт

2016.06.04

Зуны зуслангийн багш нар

25

15

Тусгай хамгаалалттай газар нутгийн ажилтнуудад зориулсан ТХ,

НХ-ийн сургалт

2016.06.07-08

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын ажилтнууд

33

16

Багшийн хөгжилд ТХБ-ыг интеграцлах нь

2016.06.06-08

Аймгуудын боловсролын газрын мэргэжилтнүүд

(байгалийн ухаан, СӨБ,

бага анги)

93

17

Бидний хүсч буй ирээдүй –

ТХЗ 2030

Сургуулийн үнэлгээ 2016.06.08

60

18

Ялгаатай соёлын харилцаа сургалт

2016.06.07

НТБҮТ-ийн ажилтнууд

10

19

Ялгаатай соёлын харилцаа

сургалт

2016.06.08

Үндэсний сургагч багш нар (TASTE)

17

20

Ялгаатай соёлын харилцаа (ахисан түвшний сургалт)

2016.06.10

БМДИ-ийн мэргэжилтнүүд

38

21

ТХБ,ТХ,НХ-ийн үзэл санаа ойлголтыг бэхжүүлэх, ногоон хөгжлийн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам

2016.06.14-15

Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газруудын сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд

21

22 НТБҮТ-ийн багш нарт зориулсан ТХБ, ТХ,НХ-ийн сургалт

2016.06.08-09 НТБҮТ-ийн Архангай, Завхан аймгийн багш нар

30

23 Эко сургууль 2016.06.10 УБ-ын 125-р сургуулийн багш нар 25

24 Багшийн хөгжилд ТХБ-ыг интеграцлах нь

2016.06.09-11 Аймгуудын боловсролын газрын мэргэжилтнүүд (Монгол хэл, математик, технологи ба бусад)

125

9

42-р сургуулийн багш, сурагчид

Page 11: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

" А м а р м ө р ө н – A з и й н

Амазон"-ы эх ундаргын тухай

энэ баримтат кинонд БНХАУ,

ОХУ болон Монгол гурван

улсын нутгаар өртөөлөх Амар

мөрний урсгалын дагуух

аялалд манай дэлхийн

байгалийн үзэсгэлэнт сайхны

түүхийг хадгалсан өргөн

тэнүүн нутгийн онгон дагшин

байгаль, зэрлэг ан амьтан,

тэнд амьдардаг хүн ардын

тухай өгүүлдэг. Энэхүү кинонд байгаль, газар

зүйн тогтоцоороо эрс тэс гурван ертөнц буюу

Амар мөрний дагуух бүс нутгийн онцлог ялгаа,

байгалийн олон янз байдлын баян тансаг

байдлыг үзүүлэхээс гадна Амар мөрөн нь хүн ба

байгаль тогтвортойгоор оршин тогтноход нэн

чухал үүрэгтэйг тодотгон харуулдаг.

АМАР МӨРӨН – АЗИЙН АМАЗОН

Энэхүү "Амар мөрөн – Aзийн Амазон”, Нууцлаг

ундаргууд баримтат киног Австри улсын “Интерспот”

продакшн, “Тэра Мэйтэр” студитэй хамтран бүтээсэн

бөгөөд Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн

дэмжлэгээр Байгаль орчин, ногоон хөгжил аялал

жуулчлалын яам тус киног ашиглах, хувилах, үзүүлэх,

нийтэд түгээх онцгой эрхтэй боллоо.

"Амар мөрөн – Aзийн Амазон” киноны Монгол улс дахь нээлт 2016.05.25,

Төслийн олон улсын зөвлөх, бидний дотны анд нөхөр н.Стаффан Сванберг 2016 оны 4-р сарын 30-ны өдөр таалал төгсчээ. Тэрээр Монгол улсын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд тогтвортой хөгжлийн боловсрол олгохын төлөө 2002 оноос тасралтгүй ажиллаж ирсэн юм.

Эгэл дотно, эелдэг дөлгөөн дүрээрээ бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх Монголын төлөө гэсэн сэтгэлтэй эрхэм анд минь бурханы орондоо тайван нойрсог.

Стаффан Сванберг, сургалт мэдээллийн аяны үер, 2016 оны 4-р сар. Швед улс

Стаффан Сванберг, МХЕГ- ын Боловсролын хянан шалгагч нарт зориулсан сургалтын үер, 2015 оны 11-р сар. Монгол улс

10

Page 12: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛesd.mn/wp-content/uploads/2016/09/Jun-2016-mon.pdf · ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР “Дэлхийн

Багшийн дээд

DHL

103

Соёл Эрдэм

дээд сургууль

Улсын Клиникийн

төв эмнэлэг

Солонгос Улсын

элчин сайдын яам

ШХА

Амарбаясгалант

зочид буудал

1-р төрх

эмнэлэг

Элчингийн гудамж

Элчингийн гудамж

Энхтайвны өргөн чөлөө

Энхтайвны өргөн чөлөө

Мидтаун оффис

Сэлбэ гол

Сэлбэ гол

Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хаяг:

Мидтаун оффис, 4-р давхарЭнх тайвны өргөн чөлөө 15/2, Олимпийн гудамж, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс

+976 75770989

[email protected]