8
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ УЛИРАЛ ТУТМЫН МЭДЭЭ 2017/1-2017/3

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

  • Upload
    phamthu

  • View
    252

  • Download
    5

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ МЭДЭЭЛЛИЙН ТОЙМ

УЛИРАЛ ТУТМЫН МЭДЭЭ

2017/1-2017/3

Page 2: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

1

Монгол улсын боловсрол, байгаль орчин, жижиг дунд үйлдвэр,

худалдааны салбарт хэрэгжүүлж буй олон улсын төсөл хөтөлбөрийг 20

гаруй жил амжилттай удирдан, үр бүтээлтэй ажилласныг өндрөөр

үнэлж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийн зарлигаар

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захирал А.Амгаланг “Алтан

гадас” одонгоор шагналаа.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН ЗАХИРАЛ ТӨРИЙН ОДОНГООР ШАГНУУЛАВ

1. Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг ерөнхий боловсролын хөтөлбөр, сурах бичиг,

сургалтын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж буй байдалд хөндлөнгийн үнэлгээ хийж, үнэлгээний үр

дүнд үндэслэн сайжруулах.

2. Сайжруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу багш, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлага, болон

бусад холбогдох байгууллагуудын мэрэгжилтэн, албан хаагчдыг сургаж, чадавхжуулах.

3. Багш бэлтгэх байгууллага (МУБИС)-д зориулан “Багшлахуйн үйл ажиллагаанд ТХБ-ыг интеграцчилах”

гарын авлагыг ерөнхий боловсролын 18 судлагдахуун тус бүрээр боловсруулах, цахим хэлбэрт

оруулах

4. Боловсролын үнэлгээний тогтолцоонд ТХБ-ын үзэл санааг тусгах ажлын хүрээнд ТХБ-ын үзэл санаа

тусгасан даалгавруудыг боловсруулах, бүртгэх, гарын авлага, зөвлөмж боловсруулж, Боловсролын

Үнэлгээний Төв (БҮТ)-ийн мэрэгжилтнүүдийг сургаж чадавхжуулах

5. ТХБ-ын дотоод болон гадаад сүлжээ, хамтын ажиллагаанд нэгдэх, Монгол ба гадаад сургуулиудын

хамтын ажиллагааг эхлүүлэх, дэмжих

6. Эко сургуулиуд ба эко клубуудын үйл ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх

7. Зуны зуслангаар дамжуулан сурагчдад ТХБ-ыг олгох, энэ чиглэлээр зуны зуслангийн багш нарыг

сургах, чадавхжуулах

8. Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх,

хэрэгжүүлэх

9. ТХ,НХ,ТХБ-ын үзэл санааг олон нийтэд хүргэх хэвлэл мэдээллийн кампанит ажлыг үндэсний болон

орон нутгийн түвшинд зохион байгуулах, сурталчлах, хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулах

10. Шийдвэр гаргагчид болон байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг ТХ,НХ,ТХБ-р чадавхжуулж,

сургалт зохион байгуулах

11. ТХ,НХ-ийн мэдлэг, мэдээллийн сан байгуулах

12. Ногоон зээлийн сангийн хүрээнд банк санхүүгийн байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах

13. Байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зөвлөмж, гарын авлага боловсруулах, ISO 14000

багц стандартыг орчуулж батлуулах, олон нийтэд сурталчлах, аж ахуйн нэгж, байгууллагуудад

таниулах сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна

14. Эко тэмдэг ба ногоон гэрчилгээний журмыг боловсронгуй болгох

15. Ногоон менежментийг нэвтрүүлэх чиглэлээр төрийн байгууллага, яам, агентлагуудад сургалт зохион

байгуулна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСЛИЙН 2017 ОНД ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН АЖЛААС ТОВЧХОН

Page 3: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

2

“ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛИЙН ШИЛЖИЛТ РҮҮ” УУЛЗАЛТ БОЛЛОО

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс

“Тогтвортой их сургуулийн шилжилт үрүү” уулзалтыг их дээд

сургуулиудын удирдлагуудад зориулан 2016 оны 2-р сарын 14-

ны өдөр зохион байгууллаа.

Уг уулзалтаар тогтвортой хөгжлийн үзэл санааг их дээд

сургуулиудын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн ач холбогдол,

тогтвортой их сургууль болох шилжилтийн үйл явцын загварыг

Бельгийн Гентийн Их сургуулийн (Бельги Улс) жишээн дээр

танилцуулж, уг загвар, жишээг Монгол орны нөхцөлд хэрхэн

буулгаж хэрэгжүүлэх талаарх ярилцлага, хэлэлцүүлэг

өрнүүллээ.

Уулзалт хэлэлцүүлэгийг Шведийн Упсалагийн Их

Сургуулийн профессор Leif Ostman, Бельгийн Гентийн Их

сургуулийн судлаач Dr. Katrien Van Poeck нар хөтлөн явуулав.

Уулзалтанд Монгол Улсын Боловсролын Их Сургууль,

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их

Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Монгол-Германы

хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль, Их Засаг

Олон Улсын Их Сургууль болон Эко Ази Байгаль Орчин

Менежтентийн Дээд Сургуулийн удирдлагууд оролцон

Тогтвортой их сургууль болох хамгийн эхний алхмуудыг

сургалт, эрдэм шинжилгээ, кампусын үйл ажиллагаа,

нийгмийн үйлчилгээний чиглэлүүдээр тодорхойлж, ТХБ-ыг их

сургуулийн бүх үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй арга,

туршлагатай танилцав.

Page 4: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

3

Отгонтэнгэр Их Сургууль (ОТИС) НҮБ-ын Байгаль

орчны хөтөлбөрийн GUPES-ийн (Global Universi�es Partnership

on Environment and Sustainability) гишүүн бөгөөд тогтвортой

хөгжлийг дэмжигч их сургууль болохоор зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд тус сургуулийн сэтгүүл зүйн төгсөх ангийн

оюутнуудад “Тогтвортой хөгжлийг сурвалжлахуй” сэдэвт

сургалтыг “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран

зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан оюутнууд тогтвортой

хөгжлийн тухай мэдлэгээ баяжуулж улмаар өөрсдийн бичиж

нийтлэх үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх бүрэн

боломжтой боллоо. Сургалтын төгсгөлд оюутнууд “Тогтвортой

хөгжлийг сурвалжлахуй” сэдвийн хүрээнд долоон мултимедиа

бүтээл хийж багш, оюутнууддаа танилцуулав. Уг бүтээлээрээ

оюутнууд тогтвортой хөгжил нь хамгийн энгийн, өдөр тутмын

зүйлээс эхэлнэ гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьжээ. Бүх

бүтээлүүд “Тогтвортой хөгжил хаанаас эхлэх вэ?” гэдэг

асуултаар эхэлж эрчим хүчээ хэмнэх, усаа хайрлах, цаасаа

дахин боловсруулах, хуванцар савнаас татгалзах талаар

төдийгүй тэгш эрхийн асуудлыг ч хөндсөн бөгөөд сэтгүүлчид

тогтвортой хөгжлийг бүтээлдээ хэрхэн тусгах талаар дадлага

ажил болсон юм. Монгол улсын хэмжээнд анх удаа ОТИС-ийн

сэтгүүлзүйн салбарын оюутнууд “Тогтвортой хөгжлийг

сурвалжлахуй” хамрагдсан бөгөөд оюутнуудын хувьд энэ нь

ажлын байран дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх чухал ач

холбогдолтойг онцлон тэмлэглэж байлаа.

ОТИС тогтвортой хөгжлийг дэмжигч Монголын анхны

их сургууль болох зорилтынхоо хүрээнд “Тогтвортой хөгжлийн

боловсрол” төсөлтэй хамтран 2017 оны 2-р сарын 16-нд

“Тогтвортой хөгжлийг дээд боловсролд нэвтрүүлэх нь”

сургалтыг ОТИС-ийн багш нарт зориулан зохион байгууллаа.

Тус сургалтыг ТХБ төслийн хэрэгжүүлэгч консорциумаас

Шведийн Упсалагийн их сургуулийн доктор Lief Ostman,

Белгийн Гентийн их сургуулийн судлаач, доктор Katrien Van

Poeck удирдан зохион байгуулсан юм.

Сургалтаар багш нар тогтвортой хөгжлийг өөрийн

сургуульдаа хэрэгжүүлэх талаар саналаа уралдуулан, харилцан

ярилцаж, авах арга хэмжээнүүдээ тодорхойлцгоосон юм.

Цаашид “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл нь

ОТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдэд тогтвортой хөгжлийн үзэл

санааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийг

дэмжсэн олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр болгон

хөгжүүлэхэд дэмжиж, олон улсын эрдэмтэн, судлаачидтай

хамтран ажиллана.

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ МОНГОЛЫН АНХНЫ ИХ СУРГУУЛЬ БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

ОТИС-ын сэтгүүлзүйн ангийн төгсөх ангийн оюутнууд

Page 5: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

Та ТХ,ТХБ-ыг юу гэж

ойлгодог вэ?

Э.Ганбат: Тогтвортой

хөгжил гэдэг нь өргөн

о й л г о л т о о р о о б о л

нийгэм, эдийн засаг,

хүрээлэн буй орчны бүхий

л асуудлуудыг хамруулсан

ө р г ө н о й л г о л т ю м .

Ө ө р ө ө р х э л б э л

өнөөдрийн гаргаж буй

б ү х и й л ш и й д в э р

ирээдүйн боломжийг

багасгахгүй, хязгаарлахгүй

байхад чиглэгдэх шаардлагатай

гэдгийн шалгуур нь тогтвортой хөгжил гэж ойлгож болох юм.

Харин тогтвортой хөгжлийн боловсрол нь одоо болон ирээдүй

үеийнхээ төлөө байгаль орчинд хор хөнөөл багатай, ногоон

эдийн засгийг баримжаалсан, шударга нийгмийг байгуулахад

чиглэсэн шийдвэр гаргаж, үйлдэл хийхэд шаардлагатай мэдлэг,

чадвар, хандлага, үнэт зүйлсийг хүн бүрт бий болгох үйл явц гэж

тодорхойлсон байдаг. Эндээс үзэхэд аливаа шийдвэр нь

зорилгод чиглэгдэхээсээ илүүтэйгээр үнэт зүйлд чиглэгдэх

ёстойг илэрхийлж байгаа хэрэг юм. ОТИС-ийн сургалтын үйл

ажиллагаа ТХБ-ийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэнэ.

Отгонтэнгэр Их Сургуулийн оюутан, багш нар ТХ-ын

сургалтанд хамрагдсан. Сургалтын үр дүн ер нь ямархуу байв?

Амьдралд хийж, хэрэгжүүлэх юм байв уу?

Э . Га н б а т : Ш в е й ц а р ы н Х ө г ж л и й н А г е н тл а г и й н

санхүүжилттай “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл ОТИС-

тай хамтран ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн

боловсролын үзэл санаа, ойлголтыг Монгол Улсын

боловсролын тогтолцоонд нэвтрүүлж улмаар ногоон хөгжлийн

таатай орчинг бүрдүүлэх зорилготой энэхүү төсөл ОТИС-тай

хамтран “Тогтвортой хөгжлийг сурвалжлахуй” сургалтыг

сэтгүүлзүйн төгсөх ангийн оюутнуудад амжилттай зохион

байгуулсан. Сургалтанд хамрагдсан оюутнууд маань ТХ/НХ-ийн

чиглэлээр мультмедиа бэлтгэж, сурсан мэдсэнээ илэрхийлсэн

сайхан ажил болсон.

Мөн сургуулийн багш нарт “Тогтвортой хөгжлийг дээд

боловсролд нэвтрүүлэх нь” сургалт хийлээ. Өнөөдөр дэлхий

нийтэд тогтвортой хөгжлийн асуудал яригдаж байгаа бөгөөд их

дээд сургуулиуд ногоон хөгжлийг дэмжигч болохоор зорьж

байна. Тиймээс ч Отгонтэнгэр Их Сургууль тогтвортой хөгжлийг

дэмжигч Монголын анхны эко их сургууль болохоор зорин

ажиллаж байгаа юм. Тогтвортой хөгжлийг дэмжигч дэлхийн

шилдэг их сургууль болох Шведийн Упсалагийн их сургуулийн

доктор Lief Ostman, Белгийн Гентийн их сургуулийн доктор

Katrien Van Poeck нар энэхүү сургалтыг удирдан явуулж

өөрсдийн сургууль дээр энэхүү үзэл санааг хэрхэн нэвтрүүлсэн,

тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа багш

нартай хуваалцсан.

Багш нар тогтвортой хөгжлийн 17 зорилгыг сургууль дээрээ

хэрхэн хэрэгжүүлж болох санаагаа дэвшүүлж, түүнд хүрэх арга

замуудаа тодорхойлсон нь энэхүү сургалтын хамгийн гол ач

холбогдол байлаа.

Отгонтэнгэр Их Сургууль цаашид тогтвортой хөгжлийг

дэмжсэн сургууль болохоор зорьж байгаагийн хувьд энэ

талаар хийхээр төлөвлөсөн ажлаа бидэнтэй хуваалцана уу?

Э.Ганбат: ОТИС дэлхийн бусад их дээд сургуулиудын

хөгжлийн чиг хандлагын дагуу тогтвортой их сургууль болохоор

зорин ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болгон хэрэгжүүлэх

ажлуудынхаа төлөвлөгөөг гаргахдаа бидний хамгийн эхэлж

баримталж буй үзэл баримтлал бол бид өөрсдийнхөө үйлдлийг

ногоон болгохоос эхлэх шаардлагатай болохыг ойлгосон явдал

юм. Бидний хийж буй үйлдэл, гаргаж буй бүхий л шийдвэр

тогтвортой хөгжлийн замналд нийцэж байх шаардлагатай.

Иймээс бид ажлын төлөвлөгөөгөө ТХ-ийн үзэл баримтлалтай

нийцүүлэн боловсруулах, багш нарыг сургалтанд хамруулах,

оюутнууддаа ТХБ-ийг олгох чиглэлд анхааран ажиллах чиглэл

гаргасан.

Бусад их дээд сургуулиуд ТХ, НХ-ийг дэмжиж, энэ

чиглэлээр ажиллахад юуг анхаарвал зохино гэж боддог вэ?

Э.Ганбат: Их дээд сургууль бүр дэлхийн иргэнийг бэлтгэж

байгаагийн хувьд ТХ/НХ-ийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт

шингээх тал дээр анхаарах нь чухал болж байна. Ингэхийн тулд

их сургуулиудын багш нарыг чадвахижуулах сургалтыг зохион

байгуулах, сургалтын үйл ажиллагаагаараа дамжуулан ТХБ-ыг

олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үр дүнгээ олон нийтэд

таниулах ажлуудыг хийх хэрэгтэй болов уу?

Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй цаашид ямар

байдлаар хамтарч ажиллах бодолтой байгаа вэ?

Э.Ганбат: ОТИС Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй

ТХ-ийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт суулгах, ТХ/НХ/ТХБ-ийн

чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хийх, оюутнуудын

санаачлагаар хэрэгжүүлэх төслүүдийг дэмжин ажиллахаар

төлөвлөж байна. Төслийн хүрээнд бид ТХ-ийн их сургуулиуд

болох Белгийн Гентийн их сургууль, Шведийн Уппсалагийн их

сургуулиудаас туршлага судлаж хамтран ажиллах юм. Мөн

“Ногоон оффис” төслийг хэрэгжүүлж оюутны оролцоотойгоор

үйл ажиллагаа нь явагддаг жишиг оффис болгох юм. Цаашид

ОТИС-ийн бүхий л үйл ажиллагааг ТХ/НХ-ийг дэмсэн байх

чиглэлд салбар сургууль бүр үйл ажиллагааны төлөвлөгөөгөө

боловсруулан ажиллана.

4

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ

Э.ГАНБАТТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Page 6: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

5

“ЭКО КЛУБ”-УУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

ШХА-ын “Тогтвортой

хөгжлийн боловсрол” төсөл

2016 оноос эхлэн сургуулиудын

д э р г э д э х э к о к л у б у у д ы г

д э м ж и ж , к л у б у уд ы н ү й л

ажиллагааг нэгдсэн зохион

байгуулалтад оруулж, харилцан

туршлага солилцох боломжийг бүрдүүлэн клубуудын ажлын үр

дүнг үнэлэх, сайжруулах, зөвлөн туслах чиглэлээр амжилттай

ажиллаж байна. ШХА-ын “Монгол ногоо” төслөөс сургуулийн гадна

талбайд хүнсний ногоо тариалж, сурагчдаар дамжуулан эцэг

эхчүүдэд экологийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж байна.

Иймд 2 төслийн үйл ажиллагааг сургуулийн түвшинд уялдуулах,

амжилттай ажиллаж буй эко клубуудыг бусад сургуулийн эко

клубтэй холбох, сургуулиудын хооронд түншлэл үүсгэх

харилцан туршлага солилцох замаар сургуулиудын дэргэдэх эко

клубуудыг чадавхижуулахаар төлөвлөв.

“Монгол ногоо”, “Тогтвортой хөгжлийн боловсрол”

төсөлтэй хамтран ажиллаж буй нийслэлийн 6 сургуулийн эко

клубуудыг чадавхижуулах, “Эко клуб” -ын идэвхтэн сурагч, багш

нараар дамжуулан сурагчдад тогтвортой хөгжлийн

боловсролыг олгох, төлөвшүүлэх зорилготой жижиг төсөл

хэрэгжүүлж байгаа бөгөөд уулзалтанд сургуулийн удирдлага,

эко клубын багш нар оролцон хамтран хэрэгжүүлэх үйл

ажиллагаагаа төлөвлөв. Уг төсөлд сургуулиуд хоорондоо

түншлэлийн харилцаа үүсгэн харилцан туршлага солилцох

замаар ажиллах юм. Уг төсөл хэрэгжсэнээр "Эко клуб"-ийн үйл ажиллагаа

нь тогтворжиж, нэгдсэн зохион байгуулалтад орж, эко клубын

гишүүн идэвхитэн сурагчид сургалт зохион байгуулах, эко

клубын үйл ажиллагааг хөтлөн явуулах чадвартай болж

бэлтгэгдэхээс гадна сургуулиудын гадаа талбайд хүнсний ногоо

тариалж сурсан байх юм.

Дүүрэг

Үүрэг оролцоо

Хүнсний ногоо тариалахад зөвлөх Эко клубын үйл ажиллагаанд

зөвлөх

Хан-Уул 34-р сургууль 10-р сургууль

Сонгонихайрхан 65-р сургууль 122-р сургууль

Баянзүрх Голомт цогцолбор

71-р сургууль

Хүснэгт: Эко клубуудыг чадавхжуулах төсөлд хамрагдаж буй сургуулиуд ба тэдгээрт чиглэсэн үйл ажиллагаа

“Монгол ногоо”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл хамтран Эко клубуудыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаагаа төлөвлөх зөвлөлдөх уулзалт

Page 7: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

6

“ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ” АЯН

“ То г т в о р т о й х ө г ж л и й н

боловсрол” төсөл 2016 онд

хамтран ажиллаж “Хоггүй

сургууль эко орчин” аянд

а м ж и л т т а й о р о л ц с о н

Нийслэлийн 40 сургуулийн Эко

клубуудтэй хамтран “Эрчим

хүчний ухаалаг хэрэглээ” аяныг

2017 оны 2-р сараас эхлэн

хэрэгжүүлж байна. Уг аяны

х ү р э э н д н и й с л э л и й н

“Байгалийн ухааны багш нарын холбоо” ТББ-тай хамтран

ажиллаж байна. Аян эхэлснээс хойш эрчим хүчээ хэмнэх талаар

бага болон дунд ангийн

с у р а г ч д а д з о р и у л с а н

богино хэмжээний видеонууд хийгдэж, сургуулийн орчинд

үнэлгээ хийх аргачлалыг боловсруулсан юм.

Түүнчлэн сургагч сурагчдыг бэлтгэх сургалт амжилттай

зохион байгуулж 120 гаруй багш, сурагчдыг хамруулав. Уг

сургалтаар Эко клубын идэвхитэн сурагчид хийх ажлаа

төлөвлөн, сургуулийн орчинд эрчим хүчийг хэмнэх арга

замуудыг хэлэлцэн, цахилгаан зарцуулалтын үнэлгээ хийх

аргачлалтай танилцлаа. Аянд хамрагдаж буй сургуулиудад

үнэлгээ хийх болон бага, дунд, ахлах ангийнханд зориулсан

сургалтууд үргэлжлэн байгуулагдаж байгаа ба аян 2017 оны 6-р

сард дүнгээ гаргана.

Page 8: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ ТӨСӨЛ …esd.mn/wp-content/uploads/2016/09/Mar-2017-mon.pdf · ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ

7

“НЭГДМЭЛ АРГА ЗҮЙ” ХИЧЭЭЛИЙГ МУБИС-ИЙН ОЮУТНУУД СОНГОН СУДАЛНА

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, Монгол

улсын боловсролын их сургууль (МУБИС) болон “STEM Brainy

Tech” боловсролын технологийн компанитай хамтран багш

бэлтгэх сургалтын хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл

баримтлалыг тусгах бичил төслийг 2016 оны 4-с

12-р сард амжилттай хэрэгжүүллээ.

Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт

тогтвортой хөгжлийн боловсролын зарчмуудыг

сургалтын нэгдмэл арга зүйгээр дамжуулан

тусгахдаа “Сэргээгдэх эрчим хүч” сэдвийн хүрээнд

боловсруулав.

STEM гэж юу вэ? Энэ бол Science, Technology,

Engineering, Math буюу Байгалийн ухаан, Технологи,

Инженерчлэл, Математик гэсэн үгсийн товчлол юм. Аж

үйлдвэрийн 4-р хувьсгал хэдийн эхэлсэн гэж үзэж буй өнөө цагт

аливаа ажлын байранд STEM чадвар шаардлагатай байгаа

төдийгүй шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлөөс

үүдэн дэлхийн бүх улс оронд STEM мэргэжилтний эрэлт өсч

байна. Цаашлаад 21-р зуунд амьдарч, ажиллах хүн бүрт

тодорхой хэмжээний STEM чадвар зайлшгүй

хэрэгцээтэй болжээ.

Иймд тогтвортой хөгжлийн үзэл

баримтлалд үндэслэсэн STEM сургалтыг

багаараа хамтран заах чадвартай багш нарыг

бэлтгэх сургалтанд хэрэглэгдэх “Нэгдмэл арга зүй” хичээлийн

хөтөлбөрийг боловсруулж, оюутан-багш, сургагч багш нарыг

бэлтгэн “Сэргээгдэх эрчим хүч” сэдвийн хүрээнд МУБИС-ийн

лицей сургууль, Архангай аймгийн Тариат сумын ЕБС-д

туршсан юм. Түүнчлэн бичил төслийн үр дүнг танилцуулах, сайн

туршлагаа хуваалцах, цаашид батлагдсан сургалтын

хөтөлбөрийн тогтвортой хэрэгжилтийг хангах зорилгоор

МУБИС-ийн 100 гаруй багш гар зориулан сургалт семинар

зохион байгуулаад байна.

“Нэгдмэл арга зүй” хичээлийн хөтөлбөр нь МУБИС-ийн

хүрээнд нэмэлт хөтөлбөр болох бөгөөд төслийг хэрэгжүүлсэн

Математик байгалийн ухааны сургуулийн 2 кредитын сонгон

суралцах хичээлийн хөтөлбөр болж батлагдлаа. МУБИС-ийн

оюутнууд 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн энэхүү

хичээлийг сонгон судлах боломжтой бөгөөд хичээлийн

хөтөлбөрийг оюутнуудад таниулж, ач холбогдлыг ойлгуулах,

сонгон судлах боломжийг бүрдүүлэх, хөтөлбөрийн тогтвортой

хэрэгжилтийг хангах ажлуудыг хийж байна.

Туршилтын нээлттэй хичээл, Архангай, Тариат сум

Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хаяг:

Мидтаун оффис, 4-р давхарЭнх тайвны өргөн чөлөө 15/2, Олимпийн гудамж, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, Монгол улс

+976 75770989

[email protected]

www.esd.mn

Багшийн дээд

DHL

103

Соёл Эрдэм

дээд сургууль

Улсын Клиникийн

төв эмнэлэг

Солонгос Улсын

элчин сайдын яам

ШХА

Амарбаясгалант

зочид буудал

1-р төрх

эмнэлэг

Элчингийн гудамж

Элчингийн гудамж

Энхтайвны өргөн чөлөө

Энхтайвны өргөн чөлөө

Мидтаун оффис

Сэлбэ гол

Сэлбэ гол